SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
1
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР
Санамж:
1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй.
2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй.
3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай.
4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. (Даалгавар бүр 2 оноотой)
Хайдаг ингэ
/өгүүллэгийнхэсгээс/
...Тэгтэл үрдээ харууссаных нь ч уу, эмгэний хөөслөх дуу аялгад уярч хайлсных ч уу хоёр
нүдний нь нулимс хэлхээ нь тасарсан сувд шиг том томоор бөмбөрч эхлэх агаад үүнтэй зэрэгцэн
эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана. Ээ дээ, ийм үед нь ч ёстой нүд
халтираад харах янзгүй дээ. Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой.
Нэг хавар цөхрөхдөө түүнийг хүнтэй адил санаад нэгэнт босч ирэхээсээ өнгөрсөн ботгыг
нүднээс нь далд хийж мартагнуулах санаагаар хээр аваачаад булчихсан чинь яасан гэж санана.
Ийш тийш нь эрж харайлгаж, буйлж гунганан хүнээр юм бол орилж бахирч гүйгээд, идэж
уух, унтаж амрахаа мартчихсан, тэгээд нөгөө үхсэн ботгоныхоо газар дээр очоод нулимс
бөмбөрүүлэн гунганаж нэхээд байх нь тэр. Холдож нүүгээд ч ялгаагүй. Хэчнээн хол газар
туугаад очлоо ч буцаж гүйж тэр газар дээрээ ирээд л уйлаад байна. Чингисийн онгоныг
нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилт хийсэн тухай яриа байдаг нь ч үүнтэй
холбоотой биз./М.Жавган/
1. Үхсэн ботгыг хаана булсан бэ?
A.Хээр газар B.Чингисийн онгоныг нууцлах газар C.Нүүж очсон газраа
D.Эмгэнийхээс холгүйE.Нэгэн довцог толгойн ард
2. Эмгэн ингийг яагаад хөөсөлдөгвэ?
A.Эмгэн үхсэн ботгыг нь хараад ихэд харууссан учраас
B.Ингийг өрөвдөн чинэсэн дэлэнг нь хөнгөлөхийн тулд
C.Ингэний зовлонг нимгэлж аргадахын тулд
D.Нүд халтираад харж чадахгүй байсан учраас
E.Эмгэн үхсэн ботгыг нь мартагнуулахын тулд
3. Таамаглах баймж утга илэрсэн өгүүлбэрийголоорой.
A.Ээ дээ ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ
B....мартагнуулах санаагаар хээр аваачаад булчихсан чинь яасан гэж санана
C.Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой
D. ...нулимс бөмбөрүүлэн гунганаж нэхээд байх нь тэр
E. ...буцаж гүйж тэр газар дээрээ ирээд л уйлаад байна
4. “...том томоор бөмбөрч эхлэх агаад үүнтэй зэрэгцэн эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган
зам татуулан урсана” гэсэн дүрслэлд тохирсон хэлцийгсонгоноуу.
A.Үхтэл үр харам
B. Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг, үгээгүй хүн намрын цагт гутамшиг
C.Үртэй хүн шуугина, үндэстэй мод найгана
D.Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй
E.Үргүй хүний нүд нойтон, үртэй хүний өвөр нойтон
5. Эхийн өнгө аясыг зөв тодорхойлсныг олоорой.
A. Ингэ,эмгэнхоёрыг нүд халтираад харахын аргагүй байгааг голлонилэрхийлжбуйтул
харуусал өнгөаястай
B.Ингийг хэчнээн хол туусан ч буцаж ирээд эрж харайлган буйлж,гутарчбуйгголлон
илэрхийлсэн тулгуниглуунөнгөаястай
C.Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилтхийсэняриаггол
болгосонтултааварласанөнгөаястай
D.Хүнээрюмболорилж бахирч гүйгээд, идэж уух, унтаж амрахаа мартчихсанг
илэрхийлсэнтулшаналалөнгөаястай
E. Үр төлөө нэхэн туйлдсан ингэ, түүнийг аргадаж аядсан эмгэн хоёрын байдал нь цөхрөл
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
2
өнгө аястай
6. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг олоорой.
A.Ингэний дүр байдлын олон шинжийг нь зурагласан тул тоочимж
B.Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж
C.Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон
хэв маяг
D.Эмгэнд тохиолдсон явдлыг цагийн дарааллын дагуу үзүүлсэн тул хүүрнэмж
E. Ингэний үхсэн ботгыг хээр аваачиж булсны учрыг олон талаар задлан тайлбарласан тул
тайлбарламж
7. Дараах өгүүлбэрүүдээс эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой.
A.Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой
B.Үрдээ харууссаных нь ч уу, эмгэний хөөслөх дуу аялгад уярч хайлсных ч уу
C.Холдож нүүгээд ч ялгаагүй тэр газартаа хүрээд л очно
D.Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилт хийсэн
E.Эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана
8. “Ээ дээ, ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон
хэсгийн утгад тохирохыг нь олоорой.
A.зүрх дэлсмээр B.зүрх үхмээр C.зүрх шимширмээр
D.зүрх алдмаар E.зүрх гаргамаар
9. “Хоёр нүдний нь нулимс хэлхээ нь тасарсан сувд шиг том томоор бөмбөрч эхлэх агаад
үүнтэй зэрэгцэн эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана”гэсэн
өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь оновчтой байх вэ?
A. боловч B. бөгөөд C. буюу D.атал E.байтугай
10. “Ингэ ботгыг нь булсан газар дээрээ ирээд л уйлаад байна” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур
маягийг сонгоорой.
A. адилтгал B.зүйрлэл C.хүншүүлэл D.багасгал E.хэтрүүлэл
11. “Нөгөө үхсэн ботгоныхоо газар дээр очиж гэнэ” гэсэн өгүүлбэрийн хэв шинжийг
тодорхойлоорой.
A.Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
B. Олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр
C.Угсарсан нийлмэл өгүүлбэр
D. Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр
E.Холимог нийлмэл өгүүлбэр
12. “Ботгоо нэхэж гэнэ, хөөрхий хөөрхий” гэсэн өгүүлбэрт тохирох загварыг олоорой.
A. Энгийн өгүүлбэр +мэдрэх өгүүлбэр
B.Энгийн өгүүлбэр +зөвших өгүүлбэр
C. Энгийн өгүүлбэр+ хандах өгүүлбэр
D. Энгийн өгүүлбэр +илэрхийлэх өгүүлбэр
E.Энгийн өгүүлбэр+ энгийн өгүүлбэр
13. Цөм бус бүтэцтэй өгүүлбэрийг олоорой.
A.Нулимс бөмбөрнө
B.Ботгыг булна
C.Хээр аваачина
D.Онгоныг нууцална
E.Туршилт хийнэ
14. Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой.
A.Нүдний нь нулимс сул асгасан сувд шиг том томоор бөмбөрнө.
B.Эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган урсана
C.Холдож нүүгээд ч ялгаагүй байлаа
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
3
D.Эмгэний хөөслөх дуу аялгад уярч хайлсных ч уу, үрдээ харууссаных нь ч уу
E.Ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ
15. Найруулгын зэргээрээ ялгарах өгүүлбэрийг сонгоорой.
A.Наран ургахын хэрд ингэ эмгэнийг зорин айсуй
B.Эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган урсана
C.Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй
D.Хээр аваачаад булчихсан чинь яасан гэж санана
E. Ээ дээ, хүний үзэж туулах амьдралд ховорхон тохиолдоосой
16. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу.
том томоор, энэ хорвоо, газар дээр, ..........
A.дуу аялга B.нэг хаварC.нүд халтирахD.ууж идэхE. сувд шиг
17. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай үгийг олоорой.
A. хүнB.зам C.хацар D.нүд E.эмгэн
18. “Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилт хийсэн тухай
яриа байдаг нь ч үүнтэй холбоотой биз”гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
A.Эрхэмлэн тахисан хүүр булш
B.Засаглах эрхийн баталгаа болгосон тамга тэмдэг
C.Эзэн хааны эдэлж байсан хувцас, эдлэлийн зүйлс
D.Чингис хааны төрийн бодлогын алтан гэрээ бүхий судар
E.Хааны асар их үнэт эрдэнэс
19. “...Нэг хавар цөхрөхдөө түүнийг хүнтэй адил санаад...” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг юуг
төлөөлснийг олоорой.
A. ингийг B.ботгыг C.Чингисийн онгоныг D.сувдыг E. эх амьтдыг
20. Төрөл биш утгатай үгийг олоорой.
A. нууц B.нууцал- C.нуур D.нуувч E.нууцгай
21. Эхээс сонгосон үгсээс үгийн бүтцээр зөв задалсныг нь олоорой.
A. гун+гана+0+0+ж B.зэрэг+ц+0+н C. тат+0+уул+н
D.март+гна+0+уул+хE.хөө+с+л+0+х
22. “Нөгөө үхсэн ботгоныхоо газар дээр очоод нулимс бөмбөрүүлнэ”гэсэнөгүүлбэрийн “нулимс”
гэсэн үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A. байц B.өгүүлэгдэхүүн C.үйлийн тодотгол
D.шууд тусагдахуун E.шууд бус тусагдахуун
23. Зөв бүлэглэсэн/угсруулах холбоо/ хэсгийг сонгоорой.
A.хацрыг нь дагах, хэлхээ нь тасрах, эмгэний нулимс
B. хээр аваачих, туршилт хийх, ингэ хөөслөх
C.ууж идэх, хол газар, эх амьтад
D.бөмбөрч эхлэх, том томоор, үрдээ харуусах
E.энэ хорвоо, сувд шиг том, эх амьтад
24. “Хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой” гэсэн өгүүлбэр дэх
харьяалахын тийн ялгалын нөхцөл ямар утгатай байна вэ?
A.Бүхэл хэсгийн B.Орны C.Эзэмшлийн
D.Юмны тоо хэмжээний E.Цаг хугацааны
25. “Мал ижил буюу төлөө өхөөрдөн дотнолж дуугарах” гэсэн тайлбарт тохирохыг нь олоорой.
A. гунганахB.буйлахC.бахирах D.хөөслөх E.орилох
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
4
26. “Ёстой нүд халтираад харах янзгүй дээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгад
тохирохыг нь олоорой.
A.салган онцлох B.зэрэгцүүлэн онцлох C. жишин адилтгах
D.магадлан онцлох E. батлан онцлох
27. Ойролцоо утгатай хэсгийг олоорой.
A. идэж уу-, унтаж амар-, ийш тийш
B. дуу аялга, орилж бахир-, уярч хайл-
C.буйлж гунгана-, ийш тийш, татуулан урс-
D. буцаж гүй-, туугаад оч-,орилж бахир-
E. урсан бөмбөр-, дуу аялга, ийш тийш
28. “Хүнээр юм бол орилж бахирч гүйгээд, идэж уух, унтаж амрахаа мартчихсан” гэсэн
өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтойвэ?
A. -тэл B.-нгээ C.-хлээр D. -нгүүт E.-н
29. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг олоорой.
A.ийм, тэгээд, энэ, гэдэг
B.яасан, хэчнээн, энэ, хоёр
C.ийм, ямар нэгэн, яасан, энэ
D. адил, нөгөө, ийм, тийш
E.ийм, тэгээд, энэ, хоёр
30. Цэгийн оронд зөв бичгийн дүрмийн алдаагүй үгийг нөхөөрэй.
Эмгэн ингээ аргадан ..................................
A. хөөсөллөө B.хөөслөлөөC.хөөслөөD.хөөслөллөө E. хөөсөлөө
31. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
A. Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүсэн харагдав.
B.Должид гуай бол насаараа манай хаяаг бараадан яваа ядарсан ганц бие хөгшин.
C. Хаврын хавсарга салхи шороонд гэр хөвхөлзөн, татаж уясан өрхний сэжүүр дээвэр
дэлдэнэ.
D.Өвгөн мал малын захтай явж насыг элээсэн боловч тэр дундаас тэмээ гэдэг амьтныг
шүтэж өдий хүрсэн бөлгөө.
E. Утсыг зүүнд сүвлээд, үзүүрийг нь зангидаад хүнд өгч болдоггүй.
32. Монголын нууц товчоо зохиолд: Тэмүжин, Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хамт
сууж, нэгэн өдөр нутгаас нүүе гэлцэхэд Жамуха “ ... Ууланд шахан бууя, адуучинд гэр
болтугай, голд шахан бууя хоньчин хургачин нарт хоол болтугай” гэсний учир нь юу вэ?
A. Хагас нь адууны бэлчээрийг татаж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд
бууя
B. Уулын нөмөр бараадаж бууя. Адуу, хонинд тустай.
C. Адуу, хонио тэнцүү хувааж аваад салж нүүе.
D. Адуу хариулагч, хонь хурга хариулагч нарыг бодож нутаг сэлгэе.
E. Андын хэлхээгээ тасалж нэг нь уул руу, нөгөө нь гол руу нүүе.
33. Монголын нууц товчоо зохиолд:Тэмүжин Жамуха хоёр
“Хорхунаг Жубурын хөндийд, Хулдгар хуны өвөрт
Саглагар модны дор сайхан хурим үйлдэж
Сайтар бүжиглэн жаргаж санаа сэтгэл нэгдэж
Сайн нөхөд болоод .............................................” хэрхсэнийг сонгон нөхөөрэй.
A. санаа сэтгэл уужрах бүлгээ
B. шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ.
C. саад бэрхшээлийг хамтдаа туулах бүлгээ
D. сархад идээг хүртэх бүлгээ
E. андгай тангарагаа өргөх бүлгээ
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
5
34. “-Гомбод ташуур ер тэсдэггүй байсан. Хятадын сайн хулсан ташуур ч олон жил эдлүүлдэг
эд дээ. Тэгэхэд Гомбо, хятад хулсан ташуурыг хагас жил хүргэхгүй бяц цохидог байсан.
Тийм өөдгүй хүн байсан юм” –ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ?
A. “Хоёр цагаан юм” /Ц.Д/
B. “Өлзийтийн хээр” /Ц.Д/
C. “Эмээлтэй морины эзэн ирлээ” /Л.Ц/
D. “Шөнийн талд адуу янцгаана” /Д.Ням./
E. “Хөдөө талын үзэсгэлэн” /Д.Н/
35. Б.Лхагвасүрэн “Боржгины бор тал” найраглалд хүний өтөл нас, хөгшрөхийг илэрхийлсэн
хэсгийг олоорой.
A.Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг...
B.Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог...
C.Тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи торго шиг зөөлөн байсан...
D.Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон...
E.Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт...
36. Жангарын туужид:
“Түвшин Ширхэгийн ач гэнэ
Бөх Мөнгөн Шигшрэгийн ууган хөвгүүн гэнэ
Шилтэй зандан Гэрэл хатны
Эрхэн хорин хоёр настайд нь гарсан....” нь хэн бэ?
A. Догшин хар Санал B.Хүнд гарт Савар C.Арслангийн Араг Улаан-хонгор
D.Баян Хүнхээн Алтан Цээж E.Орчлонгийн сайхан Миньяан
37. Монгол бичгийн эхийг уншаад зөв хөрвүүлснийг олоорой.
A. Тайжийн тэмээд тал руугаа тархана
Тавнангийн хөвүүн нэг нэгээр нь тогтооно
B. Тайжийн тэмээд тал руу тархана
Тавнангийн хөвүүн нэг нэгээрнь тогтооно
C. Тайжийн тэмээд тал руугаа тархана
Тавнангийн хөвүүд нэг нэгээр тогтооно
D. Тайжийн тэмээд тал руугаа тархана
Тавнангийн хөвүүн нэг нэгээр нь тогтоно
E. Тайжийн тэмээдийг тал руу тархаана
Тавнангийн хөвүүн нэг нэгээр нь тогтооно
38. “тэнгэр” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой.
A. B. C. D. E.
39. Тийн ялгалын нөхцөлийг зөв дагуулсан хэсгийг олоорой.
A. B C. D. E.
40. Холбох эгшгийн дүрмээр бичигдээгүй үгийг олоорой.
A. B. C. D. E.
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
6
ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР
Санамж:
1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй.
2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой.
2.1.Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.
2.2.Аман зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай.
2.3. Зурагт зааснаар нэртэй нь зөв харгалзуулаарай.
a.цамхраа
b.хөшигний хоолой
c.унины углуурга
d.чагтага
e.хөшиг
2.4.Зөвийг нь олж сонгоорой.
1 2 3 4
а Дараалсан гурван гийгүүлэгчийн
дүрмээр бичигдсэн үг
хураана бүртгэгдэв ганзага эмхэтгэл
а. нохойн дуу ойртох
b. мөрийг нь алгадах
c. оготнын нүхэнд багтах
d. сүүлээ сэрвээн дээрээ тавих
e. уландаа гишгэх
1. тал засах
2. онгирох
3. дуусах дөхөх
4. хөсөрдүүлэх
5. овжин зальтай
а.Унасан хүүхэд нь балчирдаад
Барьсан ташуур нь богинодоод...
b. Жалгын жаврыг хааж хэвтдэг
Жартгай дайсныг айлгаж хөөдөг...
c. Зайгаар салхи ордог
Заавраар ухаан ордог
d.Номчилж боосны нь үзвэл
Номин эрдэнийн шинжтэй...
e. Мөнх насалж
Мөнгөн дөрөө дөрөөлөөрэй
1. Бэлгэ дэмбэрлийн үг
2. Зүйр цэцэн үг
3. Ерөөл
4. Магтаал
5. Цол
1
3
2
5
4
800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed
Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье
Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C
7
b Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд
–л дагаврыг залгахдаа зохих
балархай эгшгийг өмнө бичнэ гэсэн
дүрмийг зөрчиж бичих үг
тус+л холтос+л товч+л хагас+л
c Зөөлний тэмдэг “и” болохгүй үг барь+я барь+мал барь+г барь+лга
d -цгаа4 залгаврыг залгахад эгшиг
жийрэглэх үг
өгүүл тооц тарь дуугар
e Эр үгийн “ы”-г бичих үг харз буурцаг уринш тахь

More Related Content

What's hot

800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuliOyuhai1127
 
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбарBuujaa
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1haliuk74
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1handmaa
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
сорилго монгол хэл
сорилго  монгол хэлсорилго  монгол хэл
сорилго монгол хэлDash Oogii
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3haliuk74
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
хувилбар
хувилбархувилбар
хувилбарAltantuya33
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестschool14
 
ганбаа
ганбааганбаа
ганбааseegiii
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 

What's hot (19)

800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed800.mn   2013 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language b by byambaa avirmed
 
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed800.mn   2014 mongolian language b by byambaa avirmed
800.mn 2014 mongolian language b by byambaa avirmed
 
Mongolian
MongolianMongolian
Mongolian
 
2 har buuriin duuli
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
 
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed800.mn   2013 mongolian language a by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language a by byambaa avirmed
 
монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбар
 
Mon9
Mon9Mon9
Mon9
 
бие даалт1
бие даалт1бие даалт1
бие даалт1
 
Mon9 1
Mon9 1Mon9 1
Mon9 1
 
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1
 
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed800.mn   2013 mongolian language d by byambaa avirmed
800.mn 2013 mongolian language d by byambaa avirmed
 
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
800.mn - 2012 Монгол хэл ЭЕШ хувилбар Д by byambaa avirmed
 
сорилго монгол хэл
сорилго  монгол хэлсорилго  монгол хэл
сорилго монгол хэл
 
гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3гэрийн даалгавар3
гэрийн даалгавар3
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
хувилбар
хувилбархувилбар
хувилбар
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 

Similar to 800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed

монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тестUzayaa
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongolmuuduu
 
ганбаа
ганбааганбаа
ганбааseegiii
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишигerka11
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишигerka11
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестOrkhonoo
 
Test blogt
Test blogtTest blogt
Test blogtdj_d585
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар Douyntegsh92
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар Douyntegsh92
 
11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл11 р анги монгол хэл
11 р анги монгол хэлbadmaaa
 
Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8bulgan_2011
 
Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8tuul1420
 
даалгавар баярмаа
даалгавар баярмаадаалгавар баярмаа
даалгавар баярмааGanzorig Tseepee
 

Similar to 800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed (18)

монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
 
Mongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuudMongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuud
 
11 mongol
11 mongol11 mongol
11 mongol
 
ганбаа
ганбааганбаа
ганбаа
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
 
11уш жишиг
11уш жишиг11уш жишиг
11уш жишиг
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
Test blogt
Test blogtTest blogt
Test blogt
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
 
хувилбар D
хувилбар Dхувилбар D
хувилбар D
 
11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл
 
Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8
 
Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8Bzd chadwar test 8
Bzd chadwar test 8
 
даалгавар баярмаа
даалгавар баярмаадаалгавар баярмаа
даалгавар баярмаа
 
Soril5
Soril5Soril5
Soril5
 
test shuuTest 2
test shuuTest 2test shuuTest 2
test shuuTest 2
 
Tuya eh
Tuya ehTuya eh
Tuya eh
 

More from Бямбаа Авирмэд

More from Бямбаа Авирмэд (20)

Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdfAnglihel.mn - 001 01 Present continuous.pdf
Anglihel.mn - 001 01 Present continuous.pdf
 
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
800.mn   2014 chemistry a by byambaa avirmed800.mn   2014 chemistry a by byambaa avirmed
800.mn 2014 chemistry a by byambaa avirmed
 
800.mn 2014 physics d by byambaa avirmed
800.mn   2014 physics d by byambaa avirmed800.mn   2014 physics d by byambaa avirmed
800.mn 2014 physics d by byambaa avirmed
 
800.mn 2014 physics c by byambaa avirmed
800.mn   2014 physics c by byambaa avirmed800.mn   2014 physics c by byambaa avirmed
800.mn 2014 physics c by byambaa avirmed
 
800.mn 2014 physics b by byambaa avirmed
800.mn   2014 physics b by byambaa avirmed800.mn   2014 physics b by byambaa avirmed
800.mn 2014 physics b by byambaa avirmed
 
800.mn 2014 physics a by byambaa avirmed
800.mn   2014 physics a by byambaa avirmed800.mn   2014 physics a by byambaa avirmed
800.mn 2014 physics a by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
800.mn   2014 social studies d  by byambaa avirmed800.mn   2014 social studies d  by byambaa avirmed
800.mn 2014 social studies d by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
800.mn   2014 social studies c by byambaa avirmed800.mn   2014 social studies c by byambaa avirmed
800.mn 2014 social studies c by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
800.mn   2014 social studies b by byambaa avirmed800.mn   2014 social studies b by byambaa avirmed
800.mn 2014 social studies b by byambaa avirmed
 
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
800.mn   2014 social studies a by byambaa avirmed800.mn   2014 social studies a by byambaa avirmed
800.mn 2014 social studies a by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
800.mn   2014 mathematics d by byambaa avirmed800.mn   2014 mathematics d by byambaa avirmed
800.mn 2014 mathematics d by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
800.mn   2014 mathematics c by byambaa avirmed800.mn   2014 mathematics c by byambaa avirmed
800.mn 2014 mathematics c by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
800.mn   2014 mathematics b by byambaa avirmed800.mn   2014 mathematics b by byambaa avirmed
800.mn 2014 mathematics b by byambaa avirmed
 
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
800.mn   2014 mathematics a by byambaa avirmed800.mn   2014 mathematics a by byambaa avirmed
800.mn 2014 mathematics a by byambaa avirmed
 
800.mn 2014 geography d by byambaa avirmed
800.mn   2014 geography d by byambaa avirmed800.mn   2014 geography d by byambaa avirmed
800.mn 2014 geography d by byambaa avirmed
 
800.mn 2014 geography c by byambaa avirmed
800.mn   2014 geography c by byambaa avirmed800.mn   2014 geography c by byambaa avirmed
800.mn 2014 geography c by byambaa avirmed
 
800.mn 2014 geography b by byambaa avirmed
800.mn   2014 geography b by byambaa avirmed800.mn   2014 geography b by byambaa avirmed
800.mn 2014 geography b by byambaa avirmed
 
800.mn 2014 geography a by byambaa avirmed
800.mn   2014 geography a by byambaa avirmed800.mn   2014 geography a by byambaa avirmed
800.mn 2014 geography a by byambaa avirmed
 
800.mn 2014 english b by byambaa avirmed
800.mn   2014 english b by byambaa avirmed800.mn   2014 english b by byambaa avirmed
800.mn 2014 english b by byambaa avirmed
 
800.mn 2014 english a by byambaa avirmed
800.mn   2014 english a by byambaa avirmed800.mn   2014 english a by byambaa avirmed
800.mn 2014 english a by byambaa avirmed
 

800.mn 2013 mongolian language c by byambaa avirmed

  • 1. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 1 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. СОНГОХ ДААЛГАВАР Санамж: 1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоод даалгаврыг гүйцэтгээрэй. 2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 3. Эхээс сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай. 4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгоорой. (Даалгавар бүр 2 оноотой) Хайдаг ингэ /өгүүллэгийнхэсгээс/ ...Тэгтэл үрдээ харууссаных нь ч уу, эмгэний хөөслөх дуу аялгад уярч хайлсных ч уу хоёр нүдний нь нулимс хэлхээ нь тасарсан сувд шиг том томоор бөмбөрч эхлэх агаад үүнтэй зэрэгцэн эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана. Ээ дээ, ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ. Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой. Нэг хавар цөхрөхдөө түүнийг хүнтэй адил санаад нэгэнт босч ирэхээсээ өнгөрсөн ботгыг нүднээс нь далд хийж мартагнуулах санаагаар хээр аваачаад булчихсан чинь яасан гэж санана. Ийш тийш нь эрж харайлгаж, буйлж гунганан хүнээр юм бол орилж бахирч гүйгээд, идэж уух, унтаж амрахаа мартчихсан, тэгээд нөгөө үхсэн ботгоныхоо газар дээр очоод нулимс бөмбөрүүлэн гунганаж нэхээд байх нь тэр. Холдож нүүгээд ч ялгаагүй. Хэчнээн хол газар туугаад очлоо ч буцаж гүйж тэр газар дээрээ ирээд л уйлаад байна. Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилт хийсэн тухай яриа байдаг нь ч үүнтэй холбоотой биз./М.Жавган/ 1. Үхсэн ботгыг хаана булсан бэ? A.Хээр газар B.Чингисийн онгоныг нууцлах газар C.Нүүж очсон газраа D.Эмгэнийхээс холгүйE.Нэгэн довцог толгойн ард 2. Эмгэн ингийг яагаад хөөсөлдөгвэ? A.Эмгэн үхсэн ботгыг нь хараад ихэд харууссан учраас B.Ингийг өрөвдөн чинэсэн дэлэнг нь хөнгөлөхийн тулд C.Ингэний зовлонг нимгэлж аргадахын тулд D.Нүд халтираад харж чадахгүй байсан учраас E.Эмгэн үхсэн ботгыг нь мартагнуулахын тулд 3. Таамаглах баймж утга илэрсэн өгүүлбэрийголоорой. A.Ээ дээ ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ B....мартагнуулах санаагаар хээр аваачаад булчихсан чинь яасан гэж санана C.Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой D. ...нулимс бөмбөрүүлэн гунганаж нэхээд байх нь тэр E. ...буцаж гүйж тэр газар дээрээ ирээд л уйлаад байна 4. “...том томоор бөмбөрч эхлэх агаад үүнтэй зэрэгцэн эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана” гэсэн дүрслэлд тохирсон хэлцийгсонгоноуу. A.Үхтэл үр харам B. Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг, үгээгүй хүн намрын цагт гутамшиг C.Үртэй хүн шуугина, үндэстэй мод найгана D.Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй E.Үргүй хүний нүд нойтон, үртэй хүний өвөр нойтон 5. Эхийн өнгө аясыг зөв тодорхойлсныг олоорой. A. Ингэ,эмгэнхоёрыг нүд халтираад харахын аргагүй байгааг голлонилэрхийлжбуйтул харуусал өнгөаястай B.Ингийг хэчнээн хол туусан ч буцаж ирээд эрж харайлган буйлж,гутарчбуйгголлон илэрхийлсэн тулгуниглуунөнгөаястай C.Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилтхийсэняриаггол болгосонтултааварласанөнгөаястай D.Хүнээрюмболорилж бахирч гүйгээд, идэж уух, унтаж амрахаа мартчихсанг илэрхийлсэнтулшаналалөнгөаястай E. Үр төлөө нэхэн туйлдсан ингэ, түүнийг аргадаж аядсан эмгэн хоёрын байдал нь цөхрөл
  • 2. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 2 өнгө аястай 6. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг олоорой. A.Ингэний дүр байдлын олон шинжийг нь зурагласан тул тоочимж B.Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж C.Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг D.Эмгэнд тохиолдсон явдлыг цагийн дарааллын дагуу үзүүлсэн тул хүүрнэмж E. Ингэний үхсэн ботгыг хээр аваачиж булсны учрыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж 7. Дараах өгүүлбэрүүдээс эхийн санаанд холбогдолгүй хэсгийг олоорой. A.Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой B.Үрдээ харууссаных нь ч уу, эмгэний хөөслөх дуу аялгад уярч хайлсных ч уу C.Холдож нүүгээд ч ялгаагүй тэр газартаа хүрээд л очно D.Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилт хийсэн E.Эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана 8. “Ээ дээ, ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон хэсгийн утгад тохирохыг нь олоорой. A.зүрх дэлсмээр B.зүрх үхмээр C.зүрх шимширмээр D.зүрх алдмаар E.зүрх гаргамаар 9. “Хоёр нүдний нь нулимс хэлхээ нь тасарсан сувд шиг том томоор бөмбөрч эхлэх агаад үүнтэй зэрэгцэн эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган зам татуулан урсана”гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал аль нь оновчтой байх вэ? A. боловч B. бөгөөд C. буюу D.атал E.байтугай 10. “Ингэ ботгыг нь булсан газар дээрээ ирээд л уйлаад байна” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг сонгоорой. A. адилтгал B.зүйрлэл C.хүншүүлэл D.багасгал E.хэтрүүлэл 11. “Нөгөө үхсэн ботгоныхоо газар дээр очиж гэнэ” гэсэн өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой. A.Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр B. Олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр C.Угсарсан нийлмэл өгүүлбэр D. Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр E.Холимог нийлмэл өгүүлбэр 12. “Ботгоо нэхэж гэнэ, хөөрхий хөөрхий” гэсэн өгүүлбэрт тохирох загварыг олоорой. A. Энгийн өгүүлбэр +мэдрэх өгүүлбэр B.Энгийн өгүүлбэр +зөвших өгүүлбэр C. Энгийн өгүүлбэр+ хандах өгүүлбэр D. Энгийн өгүүлбэр +илэрхийлэх өгүүлбэр E.Энгийн өгүүлбэр+ энгийн өгүүлбэр 13. Цөм бус бүтэцтэй өгүүлбэрийг олоорой. A.Нулимс бөмбөрнө B.Ботгыг булна C.Хээр аваачина D.Онгоныг нууцална E.Туршилт хийнэ 14. Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой. A.Нүдний нь нулимс сул асгасан сувд шиг том томоор бөмбөрнө. B.Эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган урсана C.Холдож нүүгээд ч ялгаагүй байлаа
  • 3. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 3 D.Эмгэний хөөслөх дуу аялгад уярч хайлсных ч уу, үрдээ харууссаных нь ч уу E.Ийм үед нь ч ёстой нүд халтираад харах янзгүй дээ 15. Найруулгын зэргээрээ ялгарах өгүүлбэрийг сонгоорой. A.Наран ургахын хэрд ингэ эмгэнийг зорин айсуй B.Эмгэний нулимс ч хоёр хацрыг нь даган урсана C.Энэ хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй D.Хээр аваачаад булчихсан чинь яасан гэж санана E. Ээ дээ, хүний үзэж туулах амьдралд ховорхон тохиолдоосой 16. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу. том томоор, энэ хорвоо, газар дээр, .......... A.дуу аялга B.нэг хаварC.нүд халтирахD.ууж идэхE. сувд шиг 17. Зүйлчилсэн утгаараа бусдаас ялгаатай үгийг олоорой. A. хүнB.зам C.хацар D.нүд E.эмгэн 18. “Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботго алж ингээр туршилт хийсэн тухай яриа байдаг нь ч үүнтэй холбоотой биз”гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой. A.Эрхэмлэн тахисан хүүр булш B.Засаглах эрхийн баталгаа болгосон тамга тэмдэг C.Эзэн хааны эдэлж байсан хувцас, эдлэлийн зүйлс D.Чингис хааны төрийн бодлогын алтан гэрээ бүхий судар E.Хааны асар их үнэт эрдэнэс 19. “...Нэг хавар цөхрөхдөө түүнийг хүнтэй адил санаад...” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг юуг төлөөлснийг олоорой. A. ингийг B.ботгыг C.Чингисийн онгоныг D.сувдыг E. эх амьтдыг 20. Төрөл биш утгатай үгийг олоорой. A. нууц B.нууцал- C.нуур D.нуувч E.нууцгай 21. Эхээс сонгосон үгсээс үгийн бүтцээр зөв задалсныг нь олоорой. A. гун+гана+0+0+ж B.зэрэг+ц+0+н C. тат+0+уул+н D.март+гна+0+уул+хE.хөө+с+л+0+х 22. “Нөгөө үхсэн ботгоныхоо газар дээр очоод нулимс бөмбөрүүлнэ”гэсэнөгүүлбэрийн “нулимс” гэсэн үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ? A. байц B.өгүүлэгдэхүүн C.үйлийн тодотгол D.шууд тусагдахуун E.шууд бус тусагдахуун 23. Зөв бүлэглэсэн/угсруулах холбоо/ хэсгийг сонгоорой. A.хацрыг нь дагах, хэлхээ нь тасрах, эмгэний нулимс B. хээр аваачих, туршилт хийх, ингэ хөөслөх C.ууж идэх, хол газар, эх амьтад D.бөмбөрч эхлэх, том томоор, үрдээ харуусах E.энэ хорвоо, сувд шиг том, эх амьтад 24. “Хорвоогийн эх амьтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой” гэсэн өгүүлбэр дэх харьяалахын тийн ялгалын нөхцөл ямар утгатай байна вэ? A.Бүхэл хэсгийн B.Орны C.Эзэмшлийн D.Юмны тоо хэмжээний E.Цаг хугацааны 25. “Мал ижил буюу төлөө өхөөрдөн дотнолж дуугарах” гэсэн тайлбарт тохирохыг нь олоорой. A. гунганахB.буйлахC.бахирах D.хөөслөх E.орилох
  • 4. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 4 26. “Ёстой нүд халтираад харах янзгүй дээ” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгад тохирохыг нь олоорой. A.салган онцлох B.зэрэгцүүлэн онцлох C. жишин адилтгах D.магадлан онцлох E. батлан онцлох 27. Ойролцоо утгатай хэсгийг олоорой. A. идэж уу-, унтаж амар-, ийш тийш B. дуу аялга, орилж бахир-, уярч хайл- C.буйлж гунгана-, ийш тийш, татуулан урс- D. буцаж гүй-, туугаад оч-,орилж бахир- E. урсан бөмбөр-, дуу аялга, ийш тийш 28. “Хүнээр юм бол орилж бахирч гүйгээд, идэж уух, унтаж амрахаа мартчихсан” гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтойвэ? A. -тэл B.-нгээ C.-хлээр D. -нгүүт E.-н 29. Үгийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг олоорой. A.ийм, тэгээд, энэ, гэдэг B.яасан, хэчнээн, энэ, хоёр C.ийм, ямар нэгэн, яасан, энэ D. адил, нөгөө, ийм, тийш E.ийм, тэгээд, энэ, хоёр 30. Цэгийн оронд зөв бичгийн дүрмийн алдаагүй үгийг нөхөөрэй. Эмгэн ингээ аргадан .................................. A. хөөсөллөө B.хөөслөлөөC.хөөслөөD.хөөслөллөө E. хөөсөлөө 31. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой. A. Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүсэн харагдав. B.Должид гуай бол насаараа манай хаяаг бараадан яваа ядарсан ганц бие хөгшин. C. Хаврын хавсарга салхи шороонд гэр хөвхөлзөн, татаж уясан өрхний сэжүүр дээвэр дэлдэнэ. D.Өвгөн мал малын захтай явж насыг элээсэн боловч тэр дундаас тэмээ гэдэг амьтныг шүтэж өдий хүрсэн бөлгөө. E. Утсыг зүүнд сүвлээд, үзүүрийг нь зангидаад хүнд өгч болдоггүй. 32. Монголын нууц товчоо зохиолд: Тэмүжин, Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хамт сууж, нэгэн өдөр нутгаас нүүе гэлцэхэд Жамуха “ ... Ууланд шахан бууя, адуучинд гэр болтугай, голд шахан бууя хоньчин хургачин нарт хоол болтугай” гэсний учир нь юу вэ? A. Хагас нь адууны бэлчээрийг татаж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя B. Уулын нөмөр бараадаж бууя. Адуу, хонинд тустай. C. Адуу, хонио тэнцүү хувааж аваад салж нүүе. D. Адуу хариулагч, хонь хурга хариулагч нарыг бодож нутаг сэлгэе. E. Андын хэлхээгээ тасалж нэг нь уул руу, нөгөө нь гол руу нүүе. 33. Монголын нууц товчоо зохиолд:Тэмүжин Жамуха хоёр “Хорхунаг Жубурын хөндийд, Хулдгар хуны өвөрт Саглагар модны дор сайхан хурим үйлдэж Сайтар бүжиглэн жаргаж санаа сэтгэл нэгдэж Сайн нөхөд болоод .............................................” хэрхсэнийг сонгон нөхөөрэй. A. санаа сэтгэл уужрах бүлгээ B. шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ. C. саад бэрхшээлийг хамтдаа туулах бүлгээ D. сархад идээг хүртэх бүлгээ E. андгай тангарагаа өргөх бүлгээ
  • 5. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 5 34. “-Гомбод ташуур ер тэсдэггүй байсан. Хятадын сайн хулсан ташуур ч олон жил эдлүүлдэг эд дээ. Тэгэхэд Гомбо, хятад хулсан ташуурыг хагас жил хүргэхгүй бяц цохидог байсан. Тийм өөдгүй хүн байсан юм” –ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ? A. “Хоёр цагаан юм” /Ц.Д/ B. “Өлзийтийн хээр” /Ц.Д/ C. “Эмээлтэй морины эзэн ирлээ” /Л.Ц/ D. “Шөнийн талд адуу янцгаана” /Д.Ням./ E. “Хөдөө талын үзэсгэлэн” /Д.Н/ 35. Б.Лхагвасүрэн “Боржгины бор тал” найраглалд хүний өтөл нас, хөгшрөхийг илэрхийлсэн хэсгийг олоорой. A.Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг... B.Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог... C.Тэнгэр тийчиж, чулуу ханарааж төрөхөд тал минь чи торго шиг зөөлөн байсан... D.Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон... E.Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт... 36. Жангарын туужид: “Түвшин Ширхэгийн ач гэнэ Бөх Мөнгөн Шигшрэгийн ууган хөвгүүн гэнэ Шилтэй зандан Гэрэл хатны Эрхэн хорин хоёр настайд нь гарсан....” нь хэн бэ? A. Догшин хар Санал B.Хүнд гарт Савар C.Арслангийн Араг Улаан-хонгор D.Баян Хүнхээн Алтан Цээж E.Орчлонгийн сайхан Миньяан 37. Монгол бичгийн эхийг уншаад зөв хөрвүүлснийг олоорой. A. Тайжийн тэмээд тал руугаа тархана Тавнангийн хөвүүн нэг нэгээр нь тогтооно B. Тайжийн тэмээд тал руу тархана Тавнангийн хөвүүн нэг нэгээрнь тогтооно C. Тайжийн тэмээд тал руугаа тархана Тавнангийн хөвүүд нэг нэгээр тогтооно D. Тайжийн тэмээд тал руугаа тархана Тавнангийн хөвүүн нэг нэгээр нь тогтоно E. Тайжийн тэмээдийг тал руу тархаана Тавнангийн хөвүүн нэг нэгээр нь тогтооно 38. “тэнгэр” гэсэн үгийг монгол бичгээр зөв бичсэн хэсгийг олоорой. A. B. C. D. E. 39. Тийн ялгалын нөхцөлийг зөв дагуулсан хэсгийг олоорой. A. B C. D. E. 40. Холбох эгшгийн дүрмээр бичигдээгүй үгийг олоорой. A. B. C. D. E.
  • 6. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 6 ХОЁРДУГААР ХЭСЭГ. ХАРГАЛЗУУЛАХ ДААЛГАВАР Санамж: 1. Энэ хэсэг сонгох даалгавар биш тул харгалзааг зөв тогтоож, хариуг бөглөөрэй. 2. Зөв харгалзуулсан хариулт бүр 1 оноотой. 2.1.Хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай. 2.2.Аман зохиолыг төрөл зүйлтэй нь зөв харгалзуулаарай. 2.3. Зурагт зааснаар нэртэй нь зөв харгалзуулаарай. a.цамхраа b.хөшигний хоолой c.унины углуурга d.чагтага e.хөшиг 2.4.Зөвийг нь олж сонгоорой. 1 2 3 4 а Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичигдсэн үг хураана бүртгэгдэв ганзага эмхэтгэл а. нохойн дуу ойртох b. мөрийг нь алгадах c. оготнын нүхэнд багтах d. сүүлээ сэрвээн дээрээ тавих e. уландаа гишгэх 1. тал засах 2. онгирох 3. дуусах дөхөх 4. хөсөрдүүлэх 5. овжин зальтай а.Унасан хүүхэд нь балчирдаад Барьсан ташуур нь богинодоод... b. Жалгын жаврыг хааж хэвтдэг Жартгай дайсныг айлгаж хөөдөг... c. Зайгаар салхи ордог Заавраар ухаан ордог d.Номчилж боосны нь үзвэл Номин эрдэнийн шинжтэй... e. Мөнх насалж Мөнгөн дөрөө дөрөөлөөрэй 1. Бэлгэ дэмбэрлийн үг 2. Зүйр цэцэн үг 3. Ерөөл 4. Магтаал 5. Цол 1 3 2 5 4
  • 7. 800.mn - Өөрийгөө бэлд Byambaa Avirmed Одооноос онлайнаар - өөрийгөө бэлдье Монгол хэлний хичээлийн шалгалтын даалгавар Хувилбар C 7 b Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө бичнэ гэсэн дүрмийг зөрчиж бичих үг тус+л холтос+л товч+л хагас+л c Зөөлний тэмдэг “и” болохгүй үг барь+я барь+мал барь+г барь+лга d -цгаа4 залгаврыг залгахад эгшиг жийрэглэх үг өгүүл тооц тарь дуугар e Эр үгийн “ы”-г бичих үг харз буурцаг уринш тахь