More Related Content
Similar to 2013 хцү 01 (17)
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)
2013 хцү 01
- 2.
“Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс” хичээлийн хөтөлбөр
1. Индекс :
АС 216
2. Кредит :
3
3. Судлах улирал :
3
4. Өмнөх холбоо :
Ургамал судлал
5. Залгамж холбоо :
Чимэглэлийн дендрологи
6. Мэргэжил : Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт , Хот чимэглэл
дизайн
7. Хичээлийн зорилго :
Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх
шаардлага, мод, сөөг ургамлын ач холбогдол, хот цэцэрлэгжүүлэх
ажлын зураг төсөв зохиох, тарих боломжтой ургамлыг хэрхэн сонгож
тарих, арчлах аргыг эзэмшүүлэхэд оршино.
8. Хичээлийн зорилт : Ногоон байгууламжийн ач холбогдол, түүний
ангилал, бүрдүүлэгч элементүүд, түүнд мод сөөг ургамлыг хэрхэн
сонгох, гоёл чимэглэлийн мод, сөөгний тухай ойлголт, гоёмсог шинж
чанар, хот цэцэрлэгжүүлэлтэнд зориулж модлог ургамлыг хэрхэн
сонгон авч тарих, арчлах, холбогдох стандарт, дүрэм журамтай
танилцана.
- 3.
Ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо,
түүний шилжилт хөдөлгөөн, цаашдын өсөлтийн хандлага,
гудамж замын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан
харилцан адилгүй хэмжээ ангиллаар тодорхой төлөвлөгөөний
дагуу байгуулдаг байна.
Хот, суурин газрын ногоон байгууламж нь агаарын
температурыг бууруулж, зуны улиралд сүүдрэвч, хүйтний
улиралд салхинаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна
агаарын бохирдолт болон дуу чимээнээс хамгаалж, хотын
нүүрс хүчлийн хийг багасгаж хотын өчүүхэн хэсэгт байгалийн
зүй тогтоцыг бүрдүүлж бий болгодог. Тиймээс иргэд өөрийн
амьдардаг орчноо зүлэгжүүлж цэцэрлэгжүүлэх зайлшгүй
хэрэгтэй болж байна. Үүнийг хүмүүсийн өөрсдийн эрүүл мэнд,
амьдрах орчин, оюун санаандаа хийж байгаа хөрөнгө
оруулалт гэж ойлгох учиртай.
- 4.
Улс орнууд хотжихийн хэрээр бохирдол ихэсч, хотын хүн амын
эрүүл мэнд экологийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл
боломж улам хомсдсоор байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихэссэнтэй
холбогдуулан агаарын бохирдол эрс нэмэгдэж гамшигийн
хэмжээнд хүрсэн нь хотын хүн амыг амьсгалын замын өвчнөөр
өвчлөх гол нөхцөл болж байна.
Хотын ногоон байгууламжыг нэмэгдүүлэх замаар агаарын
бохирдлыг багасгах нь хамгийн ашигтай шийдэл юм.
Ногоон бүрхэвчинд тоос, утаа зэрэг шингэснээр агаарын
бохирдол болон авто машины хорт хий шингээдэг,Дэлхийн
олон хотуудад “хотын уушиг” хэмээх төсөл хэрэгжүүлэн ногоон
бүрхэвчийг нэмэгдүүлэх замаар хотын агаарын бохирдлыг
бууруулж эхлээд байна.
- 5.
Хотын ногоон байгууламжийн хамгийн чухал ач тус бол хотын
уур амьсгалыг зөөлрүүлэх явдал юм.
Ногоон байгууламж нь хүмүүст тохилог, тав тухтай амьдрах
орчинг бүрдүүлдэгийг хүн бүр мэдэх боловч түүний ач
холбогдлыг төдийлөн анзаарахгүй байдаг нь илүүтэй. Халуун,
салхитай, бороотой үед гудамжаар алхаж яваа хэн ч байсан
моддын сүүдэрт сэрүүцэж тав тухтай байгаагаа хүлээн
зөвшөөрдөг боловч ногоон байгууламжийг барьж байгуулах
ажилд хөшүүн хойрго ханддаг нь нууц биш юм.
- 12.
Жишээ нь нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг
цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг.
Энэ нь яндангийн утаа униарыг шүүж, мод ургамал өвлийн
улиралдаа навч шилмүүсгүй болсон үедээ ч агаарын
бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж дуу чимээг ихээхэн
бууруулдаг байна. Ялангуяа навчит мод техникийн болон
бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76
хувь хүртэл өөртөө барьж, хэт халалт болон хөрөлтийг 2-3
хэмээр бууруулан хот, суурин газарт бичил уур амьсгал бий
болгодог.
Мод ургамал тарьж суулгаж цэвэршүүлснээр орчин тойрны
чийг
тунадасны 75 хувь нь хөрсөнд шингэж, агаарын
чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15
дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцоолжээ. Энэ байдлаас
үзэхэд ногоон байгууламжийн ач холбогдол хот суурин газарт
асар их бөгөөд зөвхөн үүнийг төлөвлөж хэрэгжүүлэх учиртай.