SlideShare a Scribd company logo
Е-Газарчин сургууль 
Ж.Шишмишиг 
Лекц№2
Улс хоорондын эдийн засгийн харилцааны үүсэл 
хөгжлийн суурь бүр эрт дээр үеэс тавигдаж эхэлжээ. 
Ингэхдээ эдийн засгийн анхны харилцаа нь бараа 
солилцооны худалдаа хэлбэрээр хэрэгждэг байв. 
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс хөрш овог, аймаг, хот, 
тосгонтой худалдаа наймаа эрхэлж ирсэн байдаг. 
Эдийн засгийн ашиг сонирхол, үр ашигтай 
худалдааны төлөөх байнгын тэмцэл, өрсөлдөөн дайн, 
байлдаанд ч хүргэж байжээ. Түүнчлэн, аливаа улстай 
хийж байгаа худалдаа нь өөрийн эрх ашигт нийцэж 
байвал тухайн улсын эсрэг дайн хийхгүй байх нь 
манай эринээс өмнөх үед энгийн зүйл байсан.
Жишээлбэл, Эртний Ромын Эзэнт улсын хүн амын 
тоо нь 1 сая орчим байсан бөгөөд энэ олон хүний 
хэрэгцээг хангахын тулд томоохон худалдаа хийх 
шаардлагатай байсан юм. Ийм учраас Эртний Ром 
нь эзэмшил газар нутгийнхаа өнцөг булан бүрийг 
хамарсан худалдааны хэд хэдэн бүсчилсэн чиглэл 
тогтоож тэдгээрийн зүгт зам тавьж худалдаа наймаа 
эрхлэх бололцоогоо бүрдүүлдэг байсан байна. 
Үүний зэрэгцээ, эдгээр зам нь худалдааны зэрэгцээ 
бас Ромын цэргийг саадгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх 
зорилготой байсныг хэлэх хэрэгтэй юм. Монголчууд 
Хятадын Мин улстай худалдаа хийхийн тулд эв 
найртай харилцаж хил дээрээ адууны зах нээх, элч 
солилцох, хэлэлцээ хийх, жин хөсөг хөдөлгөх зэрэг 
аргыг хэрэглэж байсан түүхтэй.
Монголчууд болон Мин улсын иргэд хоорондын 
худалдааны гол хэлбэр нь албан ёсоор 
зохицуулагддаг хоёр улсын хилийн заагт үе үе 
нээгддэг бараа, таваарын зах байжээ. Үүнээс гадна 
Монголын эзэнт гүрний үед маш олон оронтой 
худалдаа эрхэлж байжээ. Тухайлбал Дундад Ази, 
Камбож, Хятадын мужууд, Индонез улстай худалдаа 
наймаа эрхэлж байсан тухай олон эх сурвалжид 
өгүүлсэн байдаг. Үндэстнүүд өөр хоорондоо худалдаа 
наймаа эрхлэх нь хүн төрөлхтөний оршин тогтнох, 
эдийн засгийн хувьд хөгжин дэвших чухал хүчин зүйл 
болж ирсэн бөгөөд энэ нь хөдөлмөрийн 
хуваарилалттай бас салшгүй холбоотой юм. Улс 
хоорондын харилцаа хоёр талт гэрээ байгуулах 
замаар эхэлж, ингэхдээ тус гэрээндээ заавал 
худалдааны нөхцөлийг заадаг байжээ.
Жишээлбэл, зарим хүн талх хийж чаддаг боловч 
хувцас хийж чадахгүй. Гэтэл нөгөөх нь хувцас 
хийж чадах боловч талх барьдаггүй байдаг. 
Ингээд хүнд талх, хувцасны аль аль нь хэрэгтэй 
байдаг учир өөрийн хийж чаддаг бараагаа нөгөө 
этгээдтэй солилцдог байсан байна. Худалдаа, 
наймааны энэ аргыг мөн үндэстнүүд хоорондоо, 
цаашлаад бүхэл бүтэн улс ч өөр хоорондоо 
хэрэглэж байжээ.
Улс хоорондын худалдаа, 
наймааны ийм үйл хэрэг овог, 
аймаг үүссэн цагаас л эхэлж 
өнөөг хүртэл үргэлжилж байгаа 
бөгөөд энэ нь дэлхий нийтийг 
хамарсан үйл явц юм. 
Тухайлбал, манай улсад цагаан 
будааны тариалан эрхэлдэггүй 
боловч хүн амын дийлэнх хэсэг 
нь энэ төрлийн будааг хоол 
хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд энэ 
зорилгоор гадаад орнуудаас 
түүнийг багагүй хэмжээгээр 
импортлон оруулж ирдэг . Нөгөө 
талаасаа манай улс нь ашигт 
малтмалын баялаг ихтэй улс 
учир байгалийн нөөц багатай 
улс руу түүнийгээ экспортлодог 
билээ.
Дэлхийн тив болгон өөрийн байгалийн онцлог, 
уламжлалаа дагаад өөр өөрийн гэсэн онцлог аж 
ахуйг хөгжүүлж, түүнийгээ дагасан худалдааг эрхэлж 
иржээ. 
Тухайлбал, Ази тивд торго, даавуун 
үйлдвэрлэл, шаазан эдлэл, элдэв төрлийн будааны 
худалдаа давамгайлж байсан бол Өрнөд Европын 
орнууд нь оливын тос, вино, талхны экспортыг 
илүүтэй хийдэг байжээ. Дундад зуунд улс хоорондын 
эдийн засгийн харилцаа ихээхэн өргөжиж, Азийн 
орнууд Европ, Африкийн орнуудтай өргөн 
хэмжээний худалдаа хийх болсон байна. Мөн 
Америк тивийг нээснээр улсуудын хоорондын эдийн 
засгийн харилцаа улам бүр нэмэгджээ.
XVI зуунаас эхлэн улс хоорондын 
худалдааны харилцаа нь колонийн 
эзэмшлийн орнуудын өргөжилтийг 
дагаад илүү хүчээ авчээ. Колонийн 
эзэмшлийн орны эд баялгийг 
тээвэрлэн зөөж, худалдаа наймаа 
эрхлэх нь улам бүр өргөжин 
тархсаар байв. Энэхүү гадаад орны 
эд баялгийн тусламжтайгаар 
баяжих Европын сонирхол нь 
Номхон далайн болон Африкийн 
олон орныг өөрийн шууд эзэмшилд 
оруулахад хүргэсэн бөгөөд үүнийг 
дагаад улс хоорондын худалдаа нь 
дэлхийн өнцөг булан бүрийг хамрах 
болсон байна.
XIX зуунд Англи улс дэлхийн худалдааны зах зээлд 
давамгайлсан байдалтай байсан бөгөөд энэ орны аж 
үйлдвэрлэлийн салбарууд тив, дэлхийн олон оронд 
ажиллаж байжээ . Мөн тухайн үед чөлөөт эдийн засгийн 
онол хөгжин дэлгэрч дэлхийн эдийн засгийн ухааны 
нэгэн хэсэг болж чадсан байна. Үүний үр дүнд улс 
орнууд тэдгээрийн хооронд хийгдэж байсан худалдаанд 
ихээхэн саад болж байсан гаалийн татвар, хураамжийг 
харилцан багасгах, улмаар халах талаар санал 
солилцож, зарим тохиолдолд гэрээ, хэлэлцээр 
байгуулах болсон юм. Англи улс энэ үед Европын хэд 
хэдэн оронтой татварын хөнгөлөлт харилцан үзүүлэх 
тухай хоёр талт хэлэлцээрийг байгуулж үүн дээрээ 
тулгуурлан дэлхийн үйлдвэрлэл, худалдаа, зах зээлийн 
харилцаа болон далайн тээвэрлэлтэд тэргүүлэх байр 
суурь эзэлж чадсан байдаг.
XX зууны дундаас хойших үед дэлхийн эдийн засгийн 
тогтолцоо нь капиталист, социалист гэх үндсэн хоёр 
бүлэгт хуваагдаж байв. Капиталист тогтолцоотой 
орнуудад Баруун Европын улсууд, Япон, Өмнөд 
Солонгос, Хойд Америк, Африкийн зарим орон 
багтдаг байсан бөгөөд тэдгээрийн эдийн засгийн 
үндэс нь зах зээлийн эдийн засаг, чөлөөт худалдаа 
байв. Социалист орнуудын эгнээнд ЗХУ, БНХАУ, Зүүн 
Европын орнууд, Хойд Солонгос, Вьетнам, Монгол 
зэрэг улсууд багтдаг байв. Социалист орнуудын 
эдийн засгийн тогтолцоо нь төвлөрсөн төлөвлөгөөт 
эдийн засагт тулгуурласан байсан бөгөөд төр нь 
эдийн засгийн бүхий л салбарт бүрэн эрх эдэлдэг 
байжээ.
Эдгээр оронд гадаад худалдааг мөн төр өөрийн 
хяналтад байлгаж зөвхөн төрийн байгууллагаар 
дамжуулан олон улсын худалдаа хийдэг байсан юм. 
Хувь хүн, хувь этгээд гадаад худалдаа эрхлэх эрхгүй 
байсан. Ингэхдээ социалист орнууд гол төлөв өөр 
хоорондоо худалдаа хийж энэхүү хамтын 
ажиллагаагаа Эдийн засгийн харилцан туслалцах 
Зөвлөл (СЭВ) нэртэй олон улсын байгууллагаар 
дамжуулан хэрэгжүүлдэг байв. 
Улс хоорондын эдийн засгийн харилцаа нэмэгдэх 
тусам энэхүү харилцааны төрөл олширсоор байв. Улс 
хоорондын бараа, бүтээгдэхүүний худалдаанаас гадна 
улсын хил дамжин үйлчилгээ үзүүлэх, оюуны өмч, 
үйлдвэрийн өмч зэргийг олон улсын хэмжээнд 
худалдаалдаг болжээ.
Мөн ХХ зууны аж үйлдвэрийн хувьсгал нь маш олон 
төрлийн шинэ үйлдвэрлэлийг бий болгож энэ хэрээрээ 
янз бүрийн төрлийн гадаад худалдааг үүсгэсэн байна.
Энэ бүхэн нь ХХ зууны сүүлч гэхэд улс хоорондын 
эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд авчирчээ. 
Хэрэв өмнө нь олон улсын худалдаа нь хойд зүг-өмнө 
зүг, колонийн орон-эзэмшигч орон, Европын орнууд 
хоорондын, мөн Европын орнууд-Номхон далайн 
улсууд гэсэн хэлбэрээр хэрэгжиж байсан бол энэ үеэс 
хойш илүү өргөн хүрээтэй болон тэлж эхэлсэн бөгөөд 
дэлхий нийтийг хамарсан чөлөөт худалдааны 
хэлбэртэй болсон байна. Мөн түүнчлэн эдийн засгийн 
харилцаа нь дээр дурдсанаар бараа, бүтээгдэхүүний 
худалдаа төдийгүй, санхүүгийн үйлчилгээ, үнэт цаас, 
оюуны өмчийн худалдаа, тээвэрлэлтийн харилцааг 
багтаах болсон юм
Үүний зэрэгцээ XX зууны хоёрдугаар хагас хүртэл 
улсууд гол төлөв хувиа хичээсэн гэж хэлж болох, 
хаалттай, зөвхөн тус тусын эрх ашгаа хамгаалахыг 
оролдсон, гадаадын гэх бүхнээс татвар авах замаар 
улсын төсвийг бүрдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн 
бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байсан болохыг 
тэмдэглэх хэрэгтэй юм. Харин XX зууны хоёрдугаар 
хагасаас хойш энэ нь өөрчлөгдөж чөлөөт худалдаанд 
чиглэсэн хандлага ихээхэн газар авах болжээ
Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байсан юм. 
Үүнд: 
 XIX-XX зууны шинжлэх ухаан техник, технологийн 
хөгжил нь хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг 
хялбаршуулж, гадаад улсад зорчигчдын тоог эрс 
нэмэгдүүлж, улс хоорондын худалдааг илүү 
хялбар болгож эхэлсэн байна; 
 XX зууны эхний хагаст дэлхийн эдийн засаг хэд 
хэдэн шалтгаанаас болж гүн хямралд орсон байсан 
тул үүнийг сэргээх яаралтай арга хэмжээг улс 
орнууд хамтран авах нь чухал байв. 
 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллагын (цаашид 
НҮБ гэх) Дүрэм батлагдсан нь бүхий л салбарт улс 
хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурийг 
тавьсан юм.
Эдгээр шалтгаанд АНУ-ын 1930-аад оны их хямрал, Дэлхийн I, 
II дайны сүйрэлтэт үр дагавар зэрэг ордог бөгөөд эдийн 
засгийг хөл дээр нь босгох хамгийн хурдан арга хэмжээ авах 
нь улс болгонд адилаар амин чухал зорилго болж байсан юм. 
Энэхүү арга хэмжээний нэг нь улс хоорондын чөлөөт 
худалдааг хөгжүүлэх явдал гэдгийг тухайн үед олон хүн 
ухамсарлаж байв; 
Энэ нөхцөлд урьд өмнө давамгайлж байсан улс бүрийн бүрэн 
эрхийн хязгааргүй байдлыг өөрчлөх, үүний оронд бүх улсад 
адилаар үйлчлэх, нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, 
олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрдөх 
тогтолцоо бий болгох бололцоо бий болсон юм. НҮБ-ын 
гишүүн улс бүр нь дэлхий дээр энх тайван, аюулгүй байдлыг 
тогтоох, сахин хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг нийтээр 
хангах, хүн төрөлхтөн, хойч үеийгээ дайны хор уршгаас 
хамгаалах, өлсгөлөнгөөс бүх хүнийг аврах, эдийн засаг, 
нийгэм, соёлын гээд олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор 
хамтран ажиллах үүрэгтэй болсон байна.
Ийм ч учраас НҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйлийн 3 дахь 
хэсэгт НҮБ-ын зорилго нь “Эдийн засаг, нийгэм, соёл 
болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын 
асуудлыг шийдвэрлэх талаар олон улсын хамтын 
ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино” гэж заасан байна. 
Ингээд тухайн үеэс эхлэн улсууд албан ёсоор эдийн 
засгийн салбарт олон төрлийн гадаад хамтын 
ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ. НҮБ байгуулагдсан нь 
улс хоорондын харилцаанд төдийгүй олон улсын эрх 
зүйн хөгжилд мөн цоо шинэ үеийг авчирсан юм. 
Өмнө нь улс орнууд өөрийн нутаг дэвсгэртээ эрх 
мэдлээ туйлын давуу байдлаар хэрэгжүүлдэг байсан 
бол НҮБ байгуулагдаж, олон улсын эрх зүйн хүрээнд 
хамтран ажиллах болсноор өөрийн улсаас дээгүүр 
эрх мэдэл, олноороо хүлээн зөвшөөрсөн хэм 
хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай болсон байна.
Хэдийгээр өнөөг хүртэл олон улсын эрх зүйг хүлээн 
зөвшөөрдөггүй ганц нэг улс, хувь хүн байдаг боловч 
1919 онд Үндэстнүүдийн холбоо байгуулагдах, мөн 
1945 онд НҮБ байгуулагдах үед аль нэг улс нь 
дангаараа оршин байх боломжгүй, үүнд эдийн 
засгийн, улс төрийн гээд олон учир шалтгаан байдгийг 
дэлхий нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрөөд байсан юм. 
НҮБ-ын Дүрэм батлагдсаны дараа улс орнууд олон 
улсын эрх зүйн хэм хэмжээг нийтээрээ дагаж мөрдөх 
үүрэгтэй болж, мөн бүхий л салбарт улс хоорондын 
хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, маш богино 
хугацаанд олон гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, тухайн 
үеийн тулгамдаж байсан, үүний дотор эдийн засгийн 
хамтын ажиллагааны цөөнгүй асуудлыг амжилттай 
шийдвэрлэж эхэлсэн байна.
НҮБ-ын Дүрмийн оршил хэсэгт “Хүмүүсийн амьдралын 
стандартыг дээшлүүлэхийг эрхэм зорилгоо болгож, 
олон улсын механизмыг ашиглан, эдийн засаг болон 
нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө 
хамтдаа зүтгэх болно” гэжээ. 
Энэхүү нээлттэй бодлогын хүрээнд аливаа улс бусад 
улстай харилцахгүйгээр дан ганцаараа оршин тогтнох 
боломжгүй болсон тул ХХ зууны дунд үеэс эхлэн улс 
орнууд өөрийн хаалттай бодлогыг өөрчилж, харилцан 
ашигтай гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлж 
эхэлсэн байна.
Гэвч бүх улс худалдааг чөлөөлөх бодлого, үйл 
ажиллагааг дэмжиж ирээгүй гэдгийг бас тэмдэглэх 
хэрэгтэй юм. Жишээлбэл, социалист гэгдэж байсан 
орнууд улс төрийн үзэл суртлыг чухалчилж, зөвхөн энэ 
асуудлаар ижил байр суурьтай орнуудтайгаа худалдаа 
болон эдийн засгийн бусад харилцааг түлхүү 
хэрэгжүүлж ирсэн байдаг. 1990-д оны эхнээс 
социалист олон оронд ардчилсан хувьсгал гарсан. 
Эдгээр хувьсгалын үр дүнд нийгмийн ийм 
байгуулалттай ихэнх оронд дарангуйллын дэглэм 
нурж, түүний оронд хүмүүнлэг, ардчилсан нийгэм 
байгуулагдаж эхэлсэн байна. Монгол улсад мөн 
адил 1990-ээд оны эхээр ардчилсан хөдөлгөөнд 
оролцогчид жагсаал цуглаан хийж, нэг намын 
удирдлагыг огцрохыг шаардаж эхэлсэн билээ.
1992 онд Монгол улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа 
баталсан нь улс орны хөгжлийн шинэ үе шат эхэлсний 
баталгаа болсон юм. Уг Үндсэн хуулийн 5 дугаар 
зүйлийн 2 дахь хэсэгт: “Төр нь нийтийн болон хувийн 
өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн 
эрхийг хуулиар хамгаална” гэж зааснаар Монгол улс нь 
анх удаа зах зээлийн эдийн засгийг бодлогыг эрх зүйн 
хувьд баталгаажуулсан байна. Үүний адилаар хуучин 
социалист орнуудын дийлэнх нь өөрчлөгдөж, улс төр, 
нийгэм, эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлж 
эхэлсэн билээ. Чухамхүү энэ үеэс эхлэн дэлхийн ихэнх 
орон олон улсын эдийн засгийн харилцааны хувьд 
харьцангуй нээлттэй буюу чөлөөт зах зээлийн эдийн 
засгийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Баярллаа 
2014 .11.24 
Монгол улс 
Улаанбаатар хот

More Related Content

Similar to 2

Olon ulc xariltsaa
Olon ulc xariltsaaOlon ulc xariltsaa
Olon ulc xariltsaatushigjargal
 
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2Алексей Бат
 
Bilguun gantulga
Bilguun gantulgaBilguun gantulga
Bilguun gantulga
Silkroad10
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
gbd01
 
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...batnasanb
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
олон улсын харилцаа
олон улсын харилцааолон улсын харилцаа
олон улсын харилцааschool14
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
E-Gazarchin Online University
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolDamdin Serdaram
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
П. Эрдэнэсайхан
 
Дундад зууны хот
Дундад зууны хотДундад зууны хот
Дундад зууны хотsurenee
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
Монголын Залуучуудын Холбоо
 
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lektsGaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
E-Gazarchin Online University
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
Otgoo Jeje
 

Similar to 2 (20)

Olon ulc xariltsaa
Olon ulc xariltsaaOlon ulc xariltsaa
Olon ulc xariltsaa
 
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
эдийн засагийн сэтгэлгээний түүх #2
 
Bilguun gantulga
Bilguun gantulgaBilguun gantulga
Bilguun gantulga
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 
хичээл [Autosaved]
хичээл [Autosaved]хичээл [Autosaved]
хичээл [Autosaved]
 
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
олон улсын харилцаа
олон улсын харилцааолон улсын харилцаа
олон улсын харилцаа
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnol
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
Дундад зууны хот
Дундад зууны хотДундад зууны хот
Дундад зууны хот
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
 
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lektsGaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 

More from E-Gazarchin Online University

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
E-Gazarchin Online University
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
E-Gazarchin Online University
 

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

2

  • 2. Улс хоорондын эдийн засгийн харилцааны үүсэл хөгжлийн суурь бүр эрт дээр үеэс тавигдаж эхэлжээ. Ингэхдээ эдийн засгийн анхны харилцаа нь бараа солилцооны худалдаа хэлбэрээр хэрэгждэг байв. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс хөрш овог, аймаг, хот, тосгонтой худалдаа наймаа эрхэлж ирсэн байдаг. Эдийн засгийн ашиг сонирхол, үр ашигтай худалдааны төлөөх байнгын тэмцэл, өрсөлдөөн дайн, байлдаанд ч хүргэж байжээ. Түүнчлэн, аливаа улстай хийж байгаа худалдаа нь өөрийн эрх ашигт нийцэж байвал тухайн улсын эсрэг дайн хийхгүй байх нь манай эринээс өмнөх үед энгийн зүйл байсан.
  • 3. Жишээлбэл, Эртний Ромын Эзэнт улсын хүн амын тоо нь 1 сая орчим байсан бөгөөд энэ олон хүний хэрэгцээг хангахын тулд томоохон худалдаа хийх шаардлагатай байсан юм. Ийм учраас Эртний Ром нь эзэмшил газар нутгийнхаа өнцөг булан бүрийг хамарсан худалдааны хэд хэдэн бүсчилсэн чиглэл тогтоож тэдгээрийн зүгт зам тавьж худалдаа наймаа эрхлэх бололцоогоо бүрдүүлдэг байсан байна. Үүний зэрэгцээ, эдгээр зам нь худалдааны зэрэгцээ бас Ромын цэргийг саадгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх зорилготой байсныг хэлэх хэрэгтэй юм. Монголчууд Хятадын Мин улстай худалдаа хийхийн тулд эв найртай харилцаж хил дээрээ адууны зах нээх, элч солилцох, хэлэлцээ хийх, жин хөсөг хөдөлгөх зэрэг аргыг хэрэглэж байсан түүхтэй.
  • 4. Монголчууд болон Мин улсын иргэд хоорондын худалдааны гол хэлбэр нь албан ёсоор зохицуулагддаг хоёр улсын хилийн заагт үе үе нээгддэг бараа, таваарын зах байжээ. Үүнээс гадна Монголын эзэнт гүрний үед маш олон оронтой худалдаа эрхэлж байжээ. Тухайлбал Дундад Ази, Камбож, Хятадын мужууд, Индонез улстай худалдаа наймаа эрхэлж байсан тухай олон эх сурвалжид өгүүлсэн байдаг. Үндэстнүүд өөр хоорондоо худалдаа наймаа эрхлэх нь хүн төрөлхтөний оршин тогтнох, эдийн засгийн хувьд хөгжин дэвших чухал хүчин зүйл болж ирсэн бөгөөд энэ нь хөдөлмөрийн хуваарилалттай бас салшгүй холбоотой юм. Улс хоорондын харилцаа хоёр талт гэрээ байгуулах замаар эхэлж, ингэхдээ тус гэрээндээ заавал худалдааны нөхцөлийг заадаг байжээ.
  • 5. Жишээлбэл, зарим хүн талх хийж чаддаг боловч хувцас хийж чадахгүй. Гэтэл нөгөөх нь хувцас хийж чадах боловч талх барьдаггүй байдаг. Ингээд хүнд талх, хувцасны аль аль нь хэрэгтэй байдаг учир өөрийн хийж чаддаг бараагаа нөгөө этгээдтэй солилцдог байсан байна. Худалдаа, наймааны энэ аргыг мөн үндэстнүүд хоорондоо, цаашлаад бүхэл бүтэн улс ч өөр хоорондоо хэрэглэж байжээ.
  • 6. Улс хоорондын худалдаа, наймааны ийм үйл хэрэг овог, аймаг үүссэн цагаас л эхэлж өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан үйл явц юм. Тухайлбал, манай улсад цагаан будааны тариалан эрхэлдэггүй боловч хүн амын дийлэнх хэсэг нь энэ төрлийн будааг хоол хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд энэ зорилгоор гадаад орнуудаас түүнийг багагүй хэмжээгээр импортлон оруулж ирдэг . Нөгөө талаасаа манай улс нь ашигт малтмалын баялаг ихтэй улс учир байгалийн нөөц багатай улс руу түүнийгээ экспортлодог билээ.
  • 7. Дэлхийн тив болгон өөрийн байгалийн онцлог, уламжлалаа дагаад өөр өөрийн гэсэн онцлог аж ахуйг хөгжүүлж, түүнийгээ дагасан худалдааг эрхэлж иржээ. Тухайлбал, Ази тивд торго, даавуун үйлдвэрлэл, шаазан эдлэл, элдэв төрлийн будааны худалдаа давамгайлж байсан бол Өрнөд Европын орнууд нь оливын тос, вино, талхны экспортыг илүүтэй хийдэг байжээ. Дундад зуунд улс хоорондын эдийн засгийн харилцаа ихээхэн өргөжиж, Азийн орнууд Европ, Африкийн орнуудтай өргөн хэмжээний худалдаа хийх болсон байна. Мөн Америк тивийг нээснээр улсуудын хоорондын эдийн засгийн харилцаа улам бүр нэмэгджээ.
  • 8. XVI зуунаас эхлэн улс хоорондын худалдааны харилцаа нь колонийн эзэмшлийн орнуудын өргөжилтийг дагаад илүү хүчээ авчээ. Колонийн эзэмшлийн орны эд баялгийг тээвэрлэн зөөж, худалдаа наймаа эрхлэх нь улам бүр өргөжин тархсаар байв. Энэхүү гадаад орны эд баялгийн тусламжтайгаар баяжих Европын сонирхол нь Номхон далайн болон Африкийн олон орныг өөрийн шууд эзэмшилд оруулахад хүргэсэн бөгөөд үүнийг дагаад улс хоорондын худалдаа нь дэлхийн өнцөг булан бүрийг хамрах болсон байна.
  • 9. XIX зуунд Англи улс дэлхийн худалдааны зах зээлд давамгайлсан байдалтай байсан бөгөөд энэ орны аж үйлдвэрлэлийн салбарууд тив, дэлхийн олон оронд ажиллаж байжээ . Мөн тухайн үед чөлөөт эдийн засгийн онол хөгжин дэлгэрч дэлхийн эдийн засгийн ухааны нэгэн хэсэг болж чадсан байна. Үүний үр дүнд улс орнууд тэдгээрийн хооронд хийгдэж байсан худалдаанд ихээхэн саад болж байсан гаалийн татвар, хураамжийг харилцан багасгах, улмаар халах талаар санал солилцож, зарим тохиолдолд гэрээ, хэлэлцээр байгуулах болсон юм. Англи улс энэ үед Европын хэд хэдэн оронтой татварын хөнгөлөлт харилцан үзүүлэх тухай хоёр талт хэлэлцээрийг байгуулж үүн дээрээ тулгуурлан дэлхийн үйлдвэрлэл, худалдаа, зах зээлийн харилцаа болон далайн тээвэрлэлтэд тэргүүлэх байр суурь эзэлж чадсан байдаг.
  • 10. XX зууны дундаас хойших үед дэлхийн эдийн засгийн тогтолцоо нь капиталист, социалист гэх үндсэн хоёр бүлэгт хуваагдаж байв. Капиталист тогтолцоотой орнуудад Баруун Европын улсууд, Япон, Өмнөд Солонгос, Хойд Америк, Африкийн зарим орон багтдаг байсан бөгөөд тэдгээрийн эдийн засгийн үндэс нь зах зээлийн эдийн засаг, чөлөөт худалдаа байв. Социалист орнуудын эгнээнд ЗХУ, БНХАУ, Зүүн Европын орнууд, Хойд Солонгос, Вьетнам, Монгол зэрэг улсууд багтдаг байв. Социалист орнуудын эдийн засгийн тогтолцоо нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт тулгуурласан байсан бөгөөд төр нь эдийн засгийн бүхий л салбарт бүрэн эрх эдэлдэг байжээ.
  • 11. Эдгээр оронд гадаад худалдааг мөн төр өөрийн хяналтад байлгаж зөвхөн төрийн байгууллагаар дамжуулан олон улсын худалдаа хийдэг байсан юм. Хувь хүн, хувь этгээд гадаад худалдаа эрхлэх эрхгүй байсан. Ингэхдээ социалист орнууд гол төлөв өөр хоорондоо худалдаа хийж энэхүү хамтын ажиллагаагаа Эдийн засгийн харилцан туслалцах Зөвлөл (СЭВ) нэртэй олон улсын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг байв. Улс хоорондын эдийн засгийн харилцаа нэмэгдэх тусам энэхүү харилцааны төрөл олширсоор байв. Улс хоорондын бараа, бүтээгдэхүүний худалдаанаас гадна улсын хил дамжин үйлчилгээ үзүүлэх, оюуны өмч, үйлдвэрийн өмч зэргийг олон улсын хэмжээнд худалдаалдаг болжээ.
  • 12. Мөн ХХ зууны аж үйлдвэрийн хувьсгал нь маш олон төрлийн шинэ үйлдвэрлэлийг бий болгож энэ хэрээрээ янз бүрийн төрлийн гадаад худалдааг үүсгэсэн байна.
  • 13. Энэ бүхэн нь ХХ зууны сүүлч гэхэд улс хоорондын эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд авчирчээ. Хэрэв өмнө нь олон улсын худалдаа нь хойд зүг-өмнө зүг, колонийн орон-эзэмшигч орон, Европын орнууд хоорондын, мөн Европын орнууд-Номхон далайн улсууд гэсэн хэлбэрээр хэрэгжиж байсан бол энэ үеэс хойш илүү өргөн хүрээтэй болон тэлж эхэлсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан чөлөөт худалдааны хэлбэртэй болсон байна. Мөн түүнчлэн эдийн засгийн харилцаа нь дээр дурдсанаар бараа, бүтээгдэхүүний худалдаа төдийгүй, санхүүгийн үйлчилгээ, үнэт цаас, оюуны өмчийн худалдаа, тээвэрлэлтийн харилцааг багтаах болсон юм
  • 14. Үүний зэрэгцээ XX зууны хоёрдугаар хагас хүртэл улсууд гол төлөв хувиа хичээсэн гэж хэлж болох, хаалттай, зөвхөн тус тусын эрх ашгаа хамгаалахыг оролдсон, гадаадын гэх бүхнээс татвар авах замаар улсын төсвийг бүрдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байсан болохыг тэмдэглэх хэрэгтэй юм. Харин XX зууны хоёрдугаар хагасаас хойш энэ нь өөрчлөгдөж чөлөөт худалдаанд чиглэсэн хандлага ихээхэн газар авах болжээ
  • 15. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байсан юм. Үүнд:  XIX-XX зууны шинжлэх ухаан техник, технологийн хөгжил нь хүмүүсийн шилжих хөдөлгөөнийг хялбаршуулж, гадаад улсад зорчигчдын тоог эрс нэмэгдүүлж, улс хоорондын худалдааг илүү хялбар болгож эхэлсэн байна;  XX зууны эхний хагаст дэлхийн эдийн засаг хэд хэдэн шалтгаанаас болж гүн хямралд орсон байсан тул үүнийг сэргээх яаралтай арга хэмжээг улс орнууд хамтран авах нь чухал байв.  1945 онд Нэгдсэн үндэстний байгууллагын (цаашид НҮБ гэх) Дүрэм батлагдсан нь бүхий л салбарт улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурийг тавьсан юм.
  • 16. Эдгээр шалтгаанд АНУ-ын 1930-аад оны их хямрал, Дэлхийн I, II дайны сүйрэлтэт үр дагавар зэрэг ордог бөгөөд эдийн засгийг хөл дээр нь босгох хамгийн хурдан арга хэмжээ авах нь улс болгонд адилаар амин чухал зорилго болж байсан юм. Энэхүү арга хэмжээний нэг нь улс хоорондын чөлөөт худалдааг хөгжүүлэх явдал гэдгийг тухайн үед олон хүн ухамсарлаж байв; Энэ нөхцөлд урьд өмнө давамгайлж байсан улс бүрийн бүрэн эрхийн хязгааргүй байдлыг өөрчлөх, үүний оронд бүх улсад адилаар үйлчлэх, нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрдөх тогтолцоо бий болгох бололцоо бий болсон юм. НҮБ-ын гишүүн улс бүр нь дэлхий дээр энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, сахин хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг нийтээр хангах, хүн төрөлхтөн, хойч үеийгээ дайны хор уршгаас хамгаалах, өлсгөлөнгөөс бүх хүнийг аврах, эдийн засаг, нийгэм, соёлын гээд олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах үүрэгтэй болсон байна.
  • 17. Ийм ч учраас НҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт НҮБ-ын зорилго нь “Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино” гэж заасан байна. Ингээд тухайн үеэс эхлэн улсууд албан ёсоор эдийн засгийн салбарт олон төрлийн гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ. НҮБ байгуулагдсан нь улс хоорондын харилцаанд төдийгүй олон улсын эрх зүйн хөгжилд мөн цоо шинэ үеийг авчирсан юм. Өмнө нь улс орнууд өөрийн нутаг дэвсгэртээ эрх мэдлээ туйлын давуу байдлаар хэрэгжүүлдэг байсан бол НҮБ байгуулагдаж, олон улсын эрх зүйн хүрээнд хамтран ажиллах болсноор өөрийн улсаас дээгүүр эрх мэдэл, олноороо хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай болсон байна.
  • 18. Хэдийгээр өнөөг хүртэл олон улсын эрх зүйг хүлээн зөвшөөрдөггүй ганц нэг улс, хувь хүн байдаг боловч 1919 онд Үндэстнүүдийн холбоо байгуулагдах, мөн 1945 онд НҮБ байгуулагдах үед аль нэг улс нь дангаараа оршин байх боломжгүй, үүнд эдийн засгийн, улс төрийн гээд олон учир шалтгаан байдгийг дэлхий нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрөөд байсан юм. НҮБ-ын Дүрэм батлагдсаны дараа улс орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй болж, мөн бүхий л салбарт улс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, маш богино хугацаанд олон гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, тухайн үеийн тулгамдаж байсан, үүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааны цөөнгүй асуудлыг амжилттай шийдвэрлэж эхэлсэн байна.
  • 19. НҮБ-ын Дүрмийн оршил хэсэгт “Хүмүүсийн амьдралын стандартыг дээшлүүлэхийг эрхэм зорилгоо болгож, олон улсын механизмыг ашиглан, эдийн засаг болон нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө хамтдаа зүтгэх болно” гэжээ. Энэхүү нээлттэй бодлогын хүрээнд аливаа улс бусад улстай харилцахгүйгээр дан ганцаараа оршин тогтнох боломжгүй болсон тул ХХ зууны дунд үеэс эхлэн улс орнууд өөрийн хаалттай бодлогыг өөрчилж, харилцан ашигтай гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
  • 20. Гэвч бүх улс худалдааг чөлөөлөх бодлого, үйл ажиллагааг дэмжиж ирээгүй гэдгийг бас тэмдэглэх хэрэгтэй юм. Жишээлбэл, социалист гэгдэж байсан орнууд улс төрийн үзэл суртлыг чухалчилж, зөвхөн энэ асуудлаар ижил байр суурьтай орнуудтайгаа худалдаа болон эдийн засгийн бусад харилцааг түлхүү хэрэгжүүлж ирсэн байдаг. 1990-д оны эхнээс социалист олон оронд ардчилсан хувьсгал гарсан. Эдгээр хувьсгалын үр дүнд нийгмийн ийм байгуулалттай ихэнх оронд дарангуйллын дэглэм нурж, түүний оронд хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулагдаж эхэлсэн байна. Монгол улсад мөн адил 1990-ээд оны эхээр ардчилсан хөдөлгөөнд оролцогчид жагсаал цуглаан хийж, нэг намын удирдлагыг огцрохыг шаардаж эхэлсэн билээ.
  • 21. 1992 онд Монгол улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан нь улс орны хөгжлийн шинэ үе шат эхэлсний баталгаа болсон юм. Уг Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж зааснаар Монгол улс нь анх удаа зах зээлийн эдийн засгийг бодлогыг эрх зүйн хувьд баталгаажуулсан байна. Үүний адилаар хуучин социалист орнуудын дийлэнх нь өөрчлөгдөж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн билээ. Чухамхүү энэ үеэс эхлэн дэлхийн ихэнх орон олон улсын эдийн засгийн харилцааны хувьд харьцангуй нээлттэй буюу чөлөөт зах зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
  • 22. Баярллаа 2014 .11.24 Монгол улс Улаанбаатар хот