Tto
- 5.
А(H1N1)SWL ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН БА СЭЖИГТЭЙ
ӨВЧТӨНТЭЙ ХАРЬЦАХ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД
ДАГАЖ МӨРДӨХ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ
2009 оны 4р сарын 29ний өдрийн байдлаар, гахайн томуугийн А(H1N1)
вирүсийн халдвар хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халдварлаж
байгаа дүр зураг харагдаж байна. Тиймээс гахайн томуугийн А(H1N1)
вирүсийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчилсөн байж
болзошгүй хэмээн сэжиглэж байгаа өвчтөн, түүнчлэн томуу, томуутөст
өвчнөөр өвдсөн өвчтөнтэй харьцах үедээ халдвар агаар дусал буюу
амьсгалын замаар дамжин халдварлахаас сэргийлсэн халдвар хамгааллын
арга хэмжээг эн тэргүүнд авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Томуугийн вирүс
хүнээс хүнд тогтвортойгоор дамжин халдварлаж байгаа нөхцөлд
баримтлах халдвар хамгааллын дэглэмийн талаар “Эпидеми ба цартахал
үүсгэх чадавхтай амьсгалын цочмог халдварын үед дагаж мөрдөх халдва
хамгааллын арга хэмжээ ДЭМБын түр заавар” хэмээх баримт бичигт
дэлгэрэнгүй дурьдсан болно.