SlideShare a Scribd company logo
1 of 18
Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?

Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?

Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?

Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор

Бусдад дурлахаас би эмээдэг

Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор

Хааяа би хайраас айдаг

Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж санасангүй

Аятайхан ааш чинь таалагдана гэж мэдсэнгүй

Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ

Нээрээ би чамд дэндүү дасжээ…
Уулзмаар санагдах нь дассаных байх

Уйлмаар санагдах нь санасных байх

Уурлаж гомдох нь итгэснийх байх

Учраад баясах нь хайрласных байх… тийм үү?

Чамайг харахаар чи нэг л содон!

Чамгүй байхаар би нэг л сонин!

Чамтай байхаар би нэг л жаргалтай!

Чухамдаа би чамд хайртай!

Зөрөөд өнгөрөх тавилан юм бол битгий учруулаач!

Зөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч!

Нулимс унагаах хайр юм бол битгий дасгаач!

Нэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач!

Хөндий явсанч хайртай гэдэгт итгэ

Хэд хоног msg бичээгүйч мартаагүй гэдэгт итгэ

Хорвоо ертөнцөд хайр байдагт итгэ

Хонгорхон чамайгаа хайрлаж явдагт итгэ

Хүрч болошгүй гоо үзэсгэлэн

Хайрлаж зүрхлэмгүй цайлган сэтгэл

Хүн бүхнээс харамлам өхөөрдөм инээд

Хэзээч бүтэхгүй санагдах миний дурлал

Дуулим энэ орчлонд

Дурлал гэж үгүй бол
Тоост энэ хорвоод

Тоож би төрөхгүй…

Золгүй учирсан чамайгаа

Зовлон гэж нэрлэе

Зол жаргалаасаа илүү

Зовлондоо би хайртай…

Нарнаас цацраг таслаж дагина болъё би чинь

Навчисаас үндэс гуйж цэцэг болъё би чинь

Сарнаас өнгө булааж гүнж болъё би чинь

Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь …

Уруул даваагvй хайрын

Зvрхэнд яргах vндэс

Учрал нээгээгvй уруулын

Зvvдэнд дэлгэрэх сарнай

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй

Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй

Намар болоход ариун хайр гандахгүй

Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй

Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй

Өдөр бүр санах болжээ итгээрэй

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой
Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор

Бусдад дурлахаас би эмээдэг

Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор

Хааяа би хайраас айдаг

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү

Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг ойлгож уншаарай

Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү

Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм

Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм

Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм

Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм

*******************************************************

Сүсэгтэйдээ бус хайртайгаас

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би

Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж

Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн

Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж

Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа

Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон

Мөргөлийн цагаан халуун сүм минь
Өлмий дор чин хайраа булаад

Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ

Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь

Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр

*******************************************************

Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна

Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдтааргүй байна

Хайраа би хэн нэгэнтэй хуваатааргүй байна

Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байнаБи чамаас гарыг чинь
гуйя тэврээч

Би чамаас нүдийг чинь гуйя тэврээя

Би чамаас уруулыг чинь гуйя үнсээч

Би чамаас зүрхийг чинь гуйя хайрлаач

Дүр төрөх чинь Display

Дуу хоолой чинь Ringtone

Зүүдлээд сэрэхэд New msg

Зүрхний минь Pin code 247

Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан

Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан

Сэр сэр хийх салхины чимээ болж

Сэргэлэн чамдаа очих юмсан

Мөнхөд орших оддын дунд чамтайгаа байна
Мөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байна

Ухаалаг даруу харцанд чинь

Уянгалаг сайхан үгэнд чинь

Хайр татсан харцанд чинь

Хөөрхөн цагаан царайнд чинь би

Хөл алдан дурлажээ Хайртай болсноо илчлээд байгаараа Өөр нэгэнд
үл алдах

Үнэнч сэтгэл минь ганц болохоор

Үргэлж хайрынхаа төлө

Мөнх амьдарнаа

Амьдралд би чамтай учирсандаа

Ариун хайраа чамдаа өгсөндөө

Хамгаас азтайд би өөрийгөө тооцдог

Хамгаас хайрт чамдаа би

Бүхнээс илүү хайртай

Тэвэр дүүрэн сарнай цэцэгс

Тэмүүлэх сэтгэлийн минь гэрч юм шүү

Үнэнч хайрын халуун мэндийг

Өөрт чинь илгээхийн тулд би яах ёстой вэ

Утасны цаанаас чинийхээ дууг сонсоход

Уулс талаар нисэн дүүлэх шиг хөөрдөг

Уулзаагүй нэг мөч хором бүрт
Уулын бэлд уйтгарлан суух шиг болдог

Амьдралаас олдсон эрдэнээ

Алдаж би хоцормооргүй байна

Азаар учирсан чамаасаа

Алхам ч би холдмооргүй байна

Үнэнчээр чамайгаа хүлээх минь хэвээрээ

Өвдтөлөө санаад уйлах минь хэвээрээ

Өөрөөс минь холч итгэсэн хэвээрээ

Үнэхээр би чинь чамдаа хайртай болжээ

Мөхөшгүй хайрыг миний зүрхэнд булгилуулсан

Хайрт минь чи миний

Халдашгүй нандин хайртын эзэн билээ

Би чамд хайртай

Хүний орчлонд чи миний итгэл

Хүсэл мөрөөдөлд минь чи миний гүнж/ханхүү/ юм шүү

Зүрх сэтгэлийн минь гэгээ болсон

Зүүд нойрны минь эзэн болсон

Зөвхөн чамдаа би хайртай

Зөв бурууг ялгах сэтгэл минь дэнсэлж

Зөвхөн чамд хайтай гэж

Зүрх минь надад чангаар хэлнэ

******************************************************
Хайр юунд байдаг юм бэ?

Хайртай гэж хэлсэн үгэнд үү?

Халамцуу үнссэн урууланд уу?

Хардаж байна гэсэн үгэнд үү?

Уучлаач гэсэн гуйлтанд уу?

Ухаангүй хүссэн хүсэлд үү?

Хайр чухам юунд байпаг юм бэ?.

Намайг нулимсгүй гэж бодож байна уу

үгүй дээ

Би уйлдаг юм

Намайг зүрхгүй гэж бодож байна уу

үгүй дээ

Би шаналдаг юм

Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу

үгүй дээ

Би гунигладаг юм.

Шохоорхол гэхийн аргагүй энэ хайрыг

Шохоорхол л байгаасай гэж өөрийгөө аргадах уу

Зуурдийнх гэхийн аргагүй энэ учралыг

Зуурдийнх л тэнэгээ гэж өөрийгөө зэмлэх үү

Үзэн ядахын аргагүй тэр л хүний үрийг

Үзэн ядаач гэж өөртөө тушаах уу

Үгүй ээ би чадахгүйнээ
Дэндүү дэврүүн сэтгэлийн гүнээсээ

Дахиад ганцхан удаа л чамдаа дурлая…

Чи л байхгүй бол сэтгэл минь хоосорчихсон юм шиг

Чамайг л ирэхгүй бол ухаан минь балартах ч юм шиг

Чамайг д хайрлахгүй юм бол зүрх минь зогсох ч юм шиг

Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм

Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг
юм

Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм

Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм

Итгэл минь зүрхэнд бадамлаж байхад

Инээмсэглэсэн төрх чинь сэтгэлд гэрэлтэнэ

Хормийн төдийд чамайг би гомдоочихвол

Хонгор зүрхэндээ өчнөөн шаналдаг

Дулаахан гараас чинь итгэлтэй атгахдаа

Дутууг чинь нөхөн үүрд хамт байя гэж боддог

Хайрласны минь хариуд чи намайг хайрлаарай

Харанхуй амьдралын минь гэрэл нь чи болоорой

Гүйцээж хайрлаж чадахгүй тэнэгхэн дурлалаа март

Гэнэтхэн орхин одсон охин намайг уучил

Нэгэнт л би чамайг хайрлаж чадахгүй хойно

Нэгнээ хуурч яваад яахавдээ холдоё

Хүний хүү чамд хайрлах нэгэн сэтгэл бий бол
Хүний охин надад хүндэтгэх нэгэх сэтгэл бий юм шүү.

Баян байсан сэтгэл минь нэг л өдөр ядуурч

Бодох санахын дэнсэнд сэтгэл дотроо харуусч

Буурал хорвоогын жамыг сорж чадалгүй гутарч

Баясад гэдгийг умартаад зүрх сэтгэлээрээ шаналавч

Амьдрал гэдэг далайд живж үхмээр санагдавч

Алаг нүдний баяраас сэтгэл дотроо хадгалж

Амраг хайрын сэтгэлийг хөцрийн тоглоом шиг эргүүлж

Ариун дурлалын зүрхийг бундангын тамгаар унтуулав.

Би сэтгэлдээ хурсан нууцхан гунигаа нууж инээдэг

Би сэмхэн урсах нулимсаа арчин байж мишээдэг

Би чиний хажууд байгаа гэж өөрийгөө тайтгаруулдаг

Би чамайг санах болгондоо зүрхээрээ мэгшин уйлдаг.

Чамаас өөр хэн ч намайг тийм ихээр зовоож байсангүй

Чамаас өөр хэнийг ч би тийм удаан хүлээж байсангүй

Өөр хэн ч намайг чам шиг өвтгөж байгаагүй

Өөр хэнийг ч би чам шиг ихээр санаж байгаагүй.

Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад үргэлж мэссэнжэрт байж
байдагийг

Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамруу мэссэж бичдэгийг

Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамд санаа тавьдагийг

Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамруу инээмсэглэдгийг

Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамд өөр ханддагийг
Учир нь би чамайг л үргэлж хүлээж байдаг юм

Учир нь би чамайг л үргэлж бодож байдаг юм

Учир нь би чамайг л үргэлж хайрлаж ирсэн юм

Учир нь би чамайг хэзээ ч бүү гуниглаасай гэж хүсдэг

Учир нь би чамайг хэзээ ч хайраар дутаахыг хүсдэггүй

Учир нь чи! хамгийн ихээр хайрлаж чадах хүнээ олсон учраас.

Чамайг хайрласан хайрынхаа хариуд би өвдөлт, зовлон шаналал
биш ХАЙРыг л хүсэж байна.

Чамтай 100н хоног биш чамтай 20000000000 хоногыг хамт
өнгрүүлмээр байна.. Энэ бүх насаараа чиний дэргэд чамтай л
хамт баймаар байна! Чи минь зөвшөөрөөч .

Өөрөө ч мэдэлгүй хайрын “шоронд” орчихсон.

Ороод бүтэн 10 сар суулаа.

Бараг 11 сар. Жил ч болчихов уу?

Насаараа хоригдож ч магадгүй шинжтэй.

Их хүнд нэг “ялтай”.

Өөрийнхөө зүрхнээс илүү хүнийхийг хайрласан учир.

Тэрийгээ тэгээд дэндүү үнэнч үйлдсэнийг нь яана гээч.

Бас хэтэрхий бардам шүү.

Сайхан сэтгэлтүүд намайг аврая л гэх юм. Өөрийнхөө хайрын
шоронд оруулъя гээд л…

Надад эндээ байх нь сайхан болохоор суллагдах хүсэл алга.

Зөрүүдлээд л яваад байгаа.
Үхсэн ч ясаа амраахгүй нь л дээ.

Эндээ л тэнүүчилсээр дуусах нь бололтой.

Сүнс болсон ч энэ хайрын шоронгоос гарахгүй л болов уу?

Энэ газраа их дассан.

Даан ч сэтгэл л хөглөгдөхгүй болчихож мэдэх нь. Учир нь энд их
ганцаарддаг.

Гэмтэн болгосон хайрын эзэн хааяа хааяа эргэх л юм.

Ирээд сэтгэлийг минь дэмждэг ч ойлгогдохгүй зүйлээр булчихаад
л явчихна.

Энэ шоронгоос гарах гэж тэр “дурлал” гэдгийг чадлаараа л
сөрсөн.

Бүр гэмгүй бүхэнд гэм хүлээлгэж, хэрэгтэй бол өөрөө дахин
гэмтэн нь ч болж явах юм.

Гэхдээ жаргалтай “шорон” гэж байдаг юм билээ.

Чамд ♥ТАЙ boy цаг хугацааг зогсоогоод ярилцана

Чамд ♥ГҮЙ boy зөвхөн үнсэлцэхйиг хүснэ

Чамд ♥ТАЙ boy хайртай гэдгээ үргэлж хэлнэ

Чамд ♥ГҮЙ boy унтхаасаа өмнө л хэлнэ

Чамд ♥ТАЙ boy өдөр шөнөгүй утасдана

Чамд ♥ГҮЙ boy орой л мсж бичнэ.

Хүний хүү чамд дурлаа л биз яадгийн

Хүрэн зүрхээ зориулан мөрөөдөө л биз яадгийн

Хархан нүдний чинь харцыг зүүдлээ л биз яадгийн

Хүний ёсноос гаж зүйл би огт хийгээгүй ээ
Зүггүй салхийг хөлөглөн илчлээ л биз сэтгэлээ

Зүсэгдэн зүсэгдэн хүлээсээр шархлаа л биз зүрх минь

Зүйл зүйлийн бүхэнд цөхрөө л биз итгэл минь

Зүгээр сууж чадахгүй шаналаа л биз яадаг юм

Сэтгэлийг минь чи сэвтээж л бай хамаагүй

Итгэлийг минь чи эвдэж л бай шаналахгүй

Зүрхийг минь чи зүсэж л бай өвдөхгүй

Зөвхөн надад ХАЙРТАЙ гээд хэлээч..

***

♣♣.....Хайрын шүлэг.....♣♣

Чамд хvн бvхэн дурладаг гэж би боддог

Чамайг харамлах хайр хоосноос тєрєєргvй

Чиний сайхнийг юу ч нууж чадахгvй

Чи єєрєє мэддэг хэрнээ эгэл билээ

Чамайг тєрvvлсэн ээжид чинь vнсvvлэхсэн

Чиний ухаарал эцгийг чинь харахсан

Байгалиас сайхныг vлдээлгvй авсан

Бахархмаар ухаалаг чамтай танилцахсан...

Уусахдаа хоёр сэтгэл дэвтээн жаргасан

Учрахдаа бие биенээ шатаан хайлсан

Дэргэдээсээ єєр цайлган сар тоссон

Дэндvv холд зvvд ч гvйцэмгvй амраг минь
Бор зvрхээ амрааж барааг чинь харахсан

Бодол хєвєх завгvй явсан тоотой vдшээ дурсахсан

Эрхэлж суусан хайрын харцаараа ширтэлцэж тоглохсон

Энхрий дурлалын заяаг мартаж чадамгvй амраг минь

Хvreed ирээч дэ хайрт минь

Холоос хvн санах юутай хэцvv вэ...

***

Тиймээ би нууцлаг нэгэн

Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж

Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа

Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд

Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.

***

Чимээгүй ирэх анхны хайраа

Чинь зүрхийг минь даллан дуудана

Бодох тусам зүүдэнд учируулсан

Энэ миний анхны хайраа ..

***

Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй

Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдгийг чи мэдэхгүй

Зүүргэмлэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй

Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ
***

Хайр гэдэг нэгэн гуниг

Хагацал гэдэг нэгэн гуниг

Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг

Зүрх сэтгэл миньзовж шаналах нэгэн гуниг

Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа.

Бодол болсон дүр чинь сэтгэлээс гараагүй

Борхон зүрхний минь шарх одоо ч эдгээгүй

Сэтгэл алдаж явсан үе минь хэвээрээ

Сэрэхгүй гэж амласан зүүдээ сэрээхгүй.

Чамайгаа харж байж нүд минь амардаг

Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг

Чамдаа хүрч байж бие минь амардаг

Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?

Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?

Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?

Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?

Би чамд хайртай болохоор...

Дурлуулсан хайрыг хайр гэнэ

Дурласан хайрыг шаналал гэнэ

Олон дурлавал дон гэнэ
Орчин үеийн хайрыг мөнгө гэнэ.

Дурласаан би чамд

Дуугүйхан явсаар дасаж дурласан

Анхны харцаар ч биш

Анхны болзоогоор ч биш

Зөөлөн үнсэхэд чинь ч биш

Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан.

Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм

Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм

Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм

Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм.

Зүгээр л чамайг харах гэсэн юм

Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм

Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм

Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм.

Хайрлахгүйюм бол зүрхээр яах юм бэ?

Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?

Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?

Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан

Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн.

Зэвэрсэн төмөр долоовол

Зэв амтагдахаас жимс амтагдахгүй

Зэвүүн бандитай үерхвэл

Зовлон үзэхээс хайр үзэхгүй.

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна

Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна

Чамайг харах гээд харц хайгаад байна

Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ

Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа

Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь

Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг

Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг

Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй

Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Хүн хун хоёр хайрыг билэгддэг атлаа

Хүн яагаад Хун шиг

Хайранд үнэнч байдаггүй юм бэ!
Airiin shvleg

More Related Content

What's hot

хийн мандлын үе давхарга
хийн мандлын үе давхаргахийн мандлын үе давхарга
хийн мандлын үе давхаргаBaljinnyam12
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалshand1_Bondok
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгGan Tuya
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilaltelmenten
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэгBaigalBaigalmaa
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайланneegii
 
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээneegii
 
өсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдөсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдTsedo Batsukh
 
ухаан 2
ухаан 2ухаан 2
ухаан 2bayarankh
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээСэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээSosoo Byambaa
 
г.болормаа
г.болормааг.болормаа
г.болормааaltaa e
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаchemistry teacher
 

What's hot (20)

өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
хийн мандлын үе давхарга
хийн мандлын үе давхаргахийн мандлын үе давхарга
хийн мандлын үе давхарга
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгал
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
10b baldandorj
10b baldandorj10b baldandorj
10b baldandorj
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 
4 цаг шүлгийг заах арга зүй
4  цаг шүлгийг заах арга зүй4  цаг шүлгийг заах арга зүй
4 цаг шүлгийг заах арга зүй
 
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээамьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
өсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдөсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэд
 
ухаан 2
ухаан 2ухаан 2
ухаан 2
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
Protozoa (нэг эстэн)
Protozoa (нэг эстэн)Protozoa (нэг эстэн)
Protozoa (нэг эстэн)
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээСэтгэлд нийцсэн үйлчилгээ
Сэтгэлд нийцсэн үйлчилгээ
 
Үлгэрүүд..
Үлгэрүүд..Үлгэрүүд..
Үлгэрүүд..
 
г.болормаа
г.болормааг.болормаа
г.болормаа
 
Анхаарал шалгах арга
Анхаарал шалгах аргаАнхаарал шалгах арга
Анхаарал шалгах арга
 

Similar to Airiin shvleg

U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440saixana
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньGantulga Dashdondov
 
"сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн "сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн davaasvren
 
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэжцайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэжZaya Battogtokh
 
Ineemseglel
IneemseglelIneemseglel
IneemseglelMunguuzb
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаtnavka
 
дугтуйтай сэтгэл
дугтуйтай сэтгэлдугтуйтай сэтгэл
дугтуйтай сэтгэлa Chimgee
 
Нэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаарНэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаарTemuulen Nyamdorj
 
хүслэн анхаа
хүслэн анхаахүслэн анхаа
хүслэн анхааbayarankh
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичихSubd85
 
танихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалтанихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалDavidMGL
 
үерхэл нөхөрлөл
үерхэл нөхөрлөлүерхэл нөхөрлөл
үерхэл нөхөрлөлtuya0507
 

Similar to Airiin shvleg (19)

шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
Duunii ug
Duunii ugDuunii ug
Duunii ug
 
About life
About lifeAbout life
About life
 
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
 
"сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн "сэтгэл" Б.Даваасүрэн
"сэтгэл" Б.Даваасүрэн
 
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэжцайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
цайныхаа дээжийг барих хүнтэй байх гэж
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Ineemseglel
IneemseglelIneemseglel
Ineemseglel
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
дугтуйтай сэтгэл
дугтуйтай сэтгэлдугтуйтай сэтгэл
дугтуйтай сэтгэл
 
Jokes
JokesJokes
Jokes
 
Нэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаарНэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаар
 
хүслэн анхаа
хүслэн анхаахүслэн анхаа
хүслэн анхаа
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
эссэ бичих
эссэ бичихэссэ бичих
эссэ бичих
 
танихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидалтанихгүй эмэгтэйн захидал
танихгүй эмэгтэйн захидал
 
үерхэл нөхөрлөл
үерхэл нөхөрлөлүерхэл нөхөрлөл
үерхэл нөхөрлөл
 

Airiin shvleg

  • 1. Чи минь миний чимээгүй ирсэн хайр Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр Гарыг чинь атган суумаар байна Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд Ганцаардлыг мартан амьдармаар байна Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай! Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй! Өдөр бүр санах болжээ итгээрэй! Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой! Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү? Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү? Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү? Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү? Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор Бусдад дурлахаас би эмээдэг Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор Хааяа би хайраас айдаг Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж санасангүй Аятайхан ааш чинь таалагдана гэж мэдсэнгүй Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ Нээрээ би чамд дэндүү дасжээ…
  • 2. Уулзмаар санагдах нь дассаных байх Уйлмаар санагдах нь санасных байх Уурлаж гомдох нь итгэснийх байх Учраад баясах нь хайрласных байх… тийм үү? Чамайг харахаар чи нэг л содон! Чамгүй байхаар би нэг л сонин! Чамтай байхаар би нэг л жаргалтай! Чухамдаа би чамд хайртай! Зөрөөд өнгөрөх тавилан юм бол битгий учруулаач! Зөвхөн намайг хайрлахгүй юм бол битгий эрхлүүлээч! Нулимс унагаах хайр юм бол битгий дасгаач! Нэг л учрах дурлал юм бол битгий хайрлаач! Хөндий явсанч хайртай гэдэгт итгэ Хэд хоног msg бичээгүйч мартаагүй гэдэгт итгэ Хорвоо ертөнцөд хайр байдагт итгэ Хонгорхон чамайгаа хайрлаж явдагт итгэ Хүрч болошгүй гоо үзэсгэлэн Хайрлаж зүрхлэмгүй цайлган сэтгэл Хүн бүхнээс харамлам өхөөрдөм инээд Хэзээч бүтэхгүй санагдах миний дурлал Дуулим энэ орчлонд Дурлал гэж үгүй бол
  • 3. Тоост энэ хорвоод Тоож би төрөхгүй… Золгүй учирсан чамайгаа Зовлон гэж нэрлэе Зол жаргалаасаа илүү Зовлондоо би хайртай… Нарнаас цацраг таслаж дагина болъё би чинь Навчисаас үндэс гуйж цэцэг болъё би чинь Сарнаас өнгө булааж гүнж болъё би чинь Салхинаас эгшиг авч аялгуу болъё би чинь … Уруул даваагvй хайрын Зvрхэнд яргах vндэс Учрал нээгээгvй уруулын Зvvдэнд дэлгэрэх сарнай Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй Намар болоход ариун хайр гандахгүй Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй Өдөр бүр санах болжээ итгээрэй Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой
  • 4. Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор Бусдад дурлахаас би эмээдэг Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор Хааяа би хайраас айдаг Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийг ойлгож уншаарай Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм ******************************************************* Сүсэгтэйдээ бус хайртайгаас Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна Үүлэн цаанаас нар хүлээж Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон Мөргөлийн цагаан халуун сүм минь
  • 5. Өлмий дор чин хайраа булаад Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр ******************************************************* Мөрөөдлөө би урт шүлэг болгомооргүй байна Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдтааргүй байна Хайраа би хэн нэгэнтэй хуваатааргүй байна Хадгалж байгаад ганцхан чамдаа өгмөөр байнаБи чамаас гарыг чинь гуйя тэврээч Би чамаас нүдийг чинь гуйя тэврээя Би чамаас уруулыг чинь гуйя үнсээч Би чамаас зүрхийг чинь гуйя хайрлаач Дүр төрөх чинь Display Дуу хоолой чинь Ringtone Зүүдлээд сэрэхэд New msg Зүрхний минь Pin code 247 Сэрэмгүй зүүдний чинь эзэн нь би байхсан Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр нь би байхсан Сэр сэр хийх салхины чимээ болж Сэргэлэн чамдаа очих юмсан Мөнхөд орших оддын дунд чамтайгаа байна
  • 6. Мөнгөн сарны туяан дор ч чамтайгаа байна Ухаалаг даруу харцанд чинь Уянгалаг сайхан үгэнд чинь Хайр татсан харцанд чинь Хөөрхөн цагаан царайнд чинь би Хөл алдан дурлажээ Хайртай болсноо илчлээд байгаараа Өөр нэгэнд үл алдах Үнэнч сэтгэл минь ганц болохоор Үргэлж хайрынхаа төлө Мөнх амьдарнаа Амьдралд би чамтай учирсандаа Ариун хайраа чамдаа өгсөндөө Хамгаас азтайд би өөрийгөө тооцдог Хамгаас хайрт чамдаа би Бүхнээс илүү хайртай Тэвэр дүүрэн сарнай цэцэгс Тэмүүлэх сэтгэлийн минь гэрч юм шүү Үнэнч хайрын халуун мэндийг Өөрт чинь илгээхийн тулд би яах ёстой вэ Утасны цаанаас чинийхээ дууг сонсоход Уулс талаар нисэн дүүлэх шиг хөөрдөг Уулзаагүй нэг мөч хором бүрт
  • 7. Уулын бэлд уйтгарлан суух шиг болдог Амьдралаас олдсон эрдэнээ Алдаж би хоцормооргүй байна Азаар учирсан чамаасаа Алхам ч би холдмооргүй байна Үнэнчээр чамайгаа хүлээх минь хэвээрээ Өвдтөлөө санаад уйлах минь хэвээрээ Өөрөөс минь холч итгэсэн хэвээрээ Үнэхээр би чинь чамдаа хайртай болжээ Мөхөшгүй хайрыг миний зүрхэнд булгилуулсан Хайрт минь чи миний Халдашгүй нандин хайртын эзэн билээ Би чамд хайртай Хүний орчлонд чи миний итгэл Хүсэл мөрөөдөлд минь чи миний гүнж/ханхүү/ юм шүү Зүрх сэтгэлийн минь гэгээ болсон Зүүд нойрны минь эзэн болсон Зөвхөн чамдаа би хайртай Зөв бурууг ялгах сэтгэл минь дэнсэлж Зөвхөн чамд хайтай гэж Зүрх минь надад чангаар хэлнэ ******************************************************
  • 8. Хайр юунд байдаг юм бэ? Хайртай гэж хэлсэн үгэнд үү? Халамцуу үнссэн урууланд уу? Хардаж байна гэсэн үгэнд үү? Уучлаач гэсэн гуйлтанд уу? Ухаангүй хүссэн хүсэлд үү? Хайр чухам юунд байпаг юм бэ?. Намайг нулимсгүй гэж бодож байна уу үгүй дээ Би уйлдаг юм Намайг зүрхгүй гэж бодож байна уу үгүй дээ Би шаналдаг юм Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу үгүй дээ Би гунигладаг юм. Шохоорхол гэхийн аргагүй энэ хайрыг Шохоорхол л байгаасай гэж өөрийгөө аргадах уу Зуурдийнх гэхийн аргагүй энэ учралыг Зуурдийнх л тэнэгээ гэж өөрийгөө зэмлэх үү Үзэн ядахын аргагүй тэр л хүний үрийг Үзэн ядаач гэж өөртөө тушаах уу Үгүй ээ би чадахгүйнээ
  • 9. Дэндүү дэврүүн сэтгэлийн гүнээсээ Дахиад ганцхан удаа л чамдаа дурлая… Чи л байхгүй бол сэтгэл минь хоосорчихсон юм шиг Чамайг л ирэхгүй бол ухаан минь балартах ч юм шиг Чамайг д хайрлахгүй юм бол зүрх минь зогсох ч юм шиг Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм Итгэл минь зүрхэнд бадамлаж байхад Инээмсэглэсэн төрх чинь сэтгэлд гэрэлтэнэ Хормийн төдийд чамайг би гомдоочихвол Хонгор зүрхэндээ өчнөөн шаналдаг Дулаахан гараас чинь итгэлтэй атгахдаа Дутууг чинь нөхөн үүрд хамт байя гэж боддог Хайрласны минь хариуд чи намайг хайрлаарай Харанхуй амьдралын минь гэрэл нь чи болоорой Гүйцээж хайрлаж чадахгүй тэнэгхэн дурлалаа март Гэнэтхэн орхин одсон охин намайг уучил Нэгэнт л би чамайг хайрлаж чадахгүй хойно Нэгнээ хуурч яваад яахавдээ холдоё Хүний хүү чамд хайрлах нэгэн сэтгэл бий бол
  • 10. Хүний охин надад хүндэтгэх нэгэх сэтгэл бий юм шүү. Баян байсан сэтгэл минь нэг л өдөр ядуурч Бодох санахын дэнсэнд сэтгэл дотроо харуусч Буурал хорвоогын жамыг сорж чадалгүй гутарч Баясад гэдгийг умартаад зүрх сэтгэлээрээ шаналавч Амьдрал гэдэг далайд живж үхмээр санагдавч Алаг нүдний баяраас сэтгэл дотроо хадгалж Амраг хайрын сэтгэлийг хөцрийн тоглоом шиг эргүүлж Ариун дурлалын зүрхийг бундангын тамгаар унтуулав. Би сэтгэлдээ хурсан нууцхан гунигаа нууж инээдэг Би сэмхэн урсах нулимсаа арчин байж мишээдэг Би чиний хажууд байгаа гэж өөрийгөө тайтгаруулдаг Би чамайг санах болгондоо зүрхээрээ мэгшин уйлдаг. Чамаас өөр хэн ч намайг тийм ихээр зовоож байсангүй Чамаас өөр хэнийг ч би тийм удаан хүлээж байсангүй Өөр хэн ч намайг чам шиг өвтгөж байгаагүй Өөр хэнийг ч би чам шиг ихээр санаж байгаагүй. Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад үргэлж мэссэнжэрт байж байдагийг Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамруу мэссэж бичдэгийг Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамд санаа тавьдагийг Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамруу инээмсэглэдгийг Чи мэдэх үү? Намайг дандаа яагаад чамд өөр ханддагийг
  • 11. Учир нь би чамайг л үргэлж хүлээж байдаг юм Учир нь би чамайг л үргэлж бодож байдаг юм Учир нь би чамайг л үргэлж хайрлаж ирсэн юм Учир нь би чамайг хэзээ ч бүү гуниглаасай гэж хүсдэг Учир нь би чамайг хэзээ ч хайраар дутаахыг хүсдэггүй Учир нь чи! хамгийн ихээр хайрлаж чадах хүнээ олсон учраас. Чамайг хайрласан хайрынхаа хариуд би өвдөлт, зовлон шаналал биш ХАЙРыг л хүсэж байна. Чамтай 100н хоног биш чамтай 20000000000 хоногыг хамт өнгрүүлмээр байна.. Энэ бүх насаараа чиний дэргэд чамтай л хамт баймаар байна! Чи минь зөвшөөрөөч . Өөрөө ч мэдэлгүй хайрын “шоронд” орчихсон. Ороод бүтэн 10 сар суулаа. Бараг 11 сар. Жил ч болчихов уу? Насаараа хоригдож ч магадгүй шинжтэй. Их хүнд нэг “ялтай”. Өөрийнхөө зүрхнээс илүү хүнийхийг хайрласан учир. Тэрийгээ тэгээд дэндүү үнэнч үйлдсэнийг нь яана гээч. Бас хэтэрхий бардам шүү. Сайхан сэтгэлтүүд намайг аврая л гэх юм. Өөрийнхөө хайрын шоронд оруулъя гээд л… Надад эндээ байх нь сайхан болохоор суллагдах хүсэл алга. Зөрүүдлээд л яваад байгаа.
  • 12. Үхсэн ч ясаа амраахгүй нь л дээ. Эндээ л тэнүүчилсээр дуусах нь бололтой. Сүнс болсон ч энэ хайрын шоронгоос гарахгүй л болов уу? Энэ газраа их дассан. Даан ч сэтгэл л хөглөгдөхгүй болчихож мэдэх нь. Учир нь энд их ганцаарддаг. Гэмтэн болгосон хайрын эзэн хааяа хааяа эргэх л юм. Ирээд сэтгэлийг минь дэмждэг ч ойлгогдохгүй зүйлээр булчихаад л явчихна. Энэ шоронгоос гарах гэж тэр “дурлал” гэдгийг чадлаараа л сөрсөн. Бүр гэмгүй бүхэнд гэм хүлээлгэж, хэрэгтэй бол өөрөө дахин гэмтэн нь ч болж явах юм. Гэхдээ жаргалтай “шорон” гэж байдаг юм билээ. Чамд ♥ТАЙ boy цаг хугацааг зогсоогоод ярилцана Чамд ♥ГҮЙ boy зөвхөн үнсэлцэхйиг хүснэ Чамд ♥ТАЙ boy хайртай гэдгээ үргэлж хэлнэ Чамд ♥ГҮЙ boy унтхаасаа өмнө л хэлнэ Чамд ♥ТАЙ boy өдөр шөнөгүй утасдана Чамд ♥ГҮЙ boy орой л мсж бичнэ. Хүний хүү чамд дурлаа л биз яадгийн Хүрэн зүрхээ зориулан мөрөөдөө л биз яадгийн Хархан нүдний чинь харцыг зүүдлээ л биз яадгийн Хүний ёсноос гаж зүйл би огт хийгээгүй ээ
  • 13. Зүггүй салхийг хөлөглөн илчлээ л биз сэтгэлээ Зүсэгдэн зүсэгдэн хүлээсээр шархлаа л биз зүрх минь Зүйл зүйлийн бүхэнд цөхрөө л биз итгэл минь Зүгээр сууж чадахгүй шаналаа л биз яадаг юм Сэтгэлийг минь чи сэвтээж л бай хамаагүй Итгэлийг минь чи эвдэж л бай шаналахгүй Зүрхийг минь чи зүсэж л бай өвдөхгүй Зөвхөн надад ХАЙРТАЙ гээд хэлээч.. *** ♣♣.....Хайрын шүлэг.....♣♣ Чамд хvн бvхэн дурладаг гэж би боддог Чамайг харамлах хайр хоосноос тєрєєргvй Чиний сайхнийг юу ч нууж чадахгvй Чи єєрєє мэддэг хэрнээ эгэл билээ Чамайг тєрvvлсэн ээжид чинь vнсvvлэхсэн Чиний ухаарал эцгийг чинь харахсан Байгалиас сайхныг vлдээлгvй авсан Бахархмаар ухаалаг чамтай танилцахсан... Уусахдаа хоёр сэтгэл дэвтээн жаргасан Учрахдаа бие биенээ шатаан хайлсан Дэргэдээсээ єєр цайлган сар тоссон Дэндvv холд зvvд ч гvйцэмгvй амраг минь
  • 14. Бор зvрхээ амрааж барааг чинь харахсан Бодол хєвєх завгvй явсан тоотой vдшээ дурсахсан Эрхэлж суусан хайрын харцаараа ширтэлцэж тоглохсон Энхрий дурлалын заяаг мартаж чадамгvй амраг минь Хvreed ирээч дэ хайрт минь Холоос хvн санах юутай хэцvv вэ... *** Тиймээ би нууцлаг нэгэн Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй. *** Чимээгүй ирэх анхны хайраа Чинь зүрхийг минь даллан дуудана Бодох тусам зүүдэнд учируулсан Энэ миний анхны хайраа .. *** Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдгийг чи мэдэхгүй Зүүргэмлэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ
  • 15. *** Хайр гэдэг нэгэн гуниг Хагацал гэдэг нэгэн гуниг Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг Зүрх сэтгэл миньзовж шаналах нэгэн гуниг Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа. Бодол болсон дүр чинь сэтгэлээс гараагүй Борхон зүрхний минь шарх одоо ч эдгээгүй Сэтгэл алдаж явсан үе минь хэвээрээ Сэрэхгүй гэж амласан зүүдээ сэрээхгүй. Чамайгаа харж байж нүд минь амардаг Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг Чамдаа хүрч байж бие минь амардаг Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг. Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад? Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад? Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад? Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад? Би чамд хайртай болохоор... Дурлуулсан хайрыг хайр гэнэ Дурласан хайрыг шаналал гэнэ Олон дурлавал дон гэнэ
  • 16. Орчин үеийн хайрыг мөнгө гэнэ. Дурласаан би чамд Дуугүйхан явсаар дасаж дурласан Анхны харцаар ч биш Анхны болзоогоор ч биш Зөөлөн үнсэхэд чинь ч биш Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан. Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм. Зүгээр л чамайг харах гэсэн юм Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм. Хайрлахгүйюм бол зүрхээр яах юм бэ? Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ? Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ? Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ? Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
  • 17. Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн. Зэвэрсэн төмөр долоовол Зэв амтагдахаас жимс амтагдахгүй Зэвүүн бандитай үерхвэл Зовлон үзэхээс хайр үзэхгүй. Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна Чамайг харах гээд харц хайгаад байна Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна. Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай Хүн хун хоёр хайрыг билэгддэг атлаа Хүн яагаад Хун шиг Хайранд үнэнч байдаггүй юм бэ!