More Related Content
Similar to Good neighbors mongolia
Similar to Good neighbors mongolia (20)
More from Bayarmaa Anu (20)
Good neighbors mongolia
- 1. Good Neighbors Mongolia
Non-Governmental Organization (NGO)
Сайн хөрш Сайхан дэлхийг бүтээнэ
Good Neighbors International ОУТББ нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан ашгийн бус,
шашны бус, хүмүүнлэгийн, нийгмийн хөгжлийн төлөөх Олон Улсын Төрийн Бус
Байгууллага юм. 2006 онд Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна.
Нийслэлийн 6 дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээтэйгээр Хүүхэд Ивээн Тэтгэх
Хөтөлбөр, Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр гэсэн урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлж байгаа бөгөөд жилд 250,000 орчим иргэн төслийн ашиг шимийг хүртэж
байна.
Мөн 2011 оноос хойш хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан хүүхдийн эрхийн талаар
мэдлэг олгож, болзошгүй аюул, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг
эзэмшүүлэх зорилгоор хүүхдийн эрхийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн.
2011-2014оны байдлаар нийслэлийн 86сургууль, 58цэцэрлэг, 15 МСҮТ, 3 асрамжийн
газар, 1 хүүхэд хөгжил хамгааллын төв, 6 хүүхэд хөгжлийн төв, 1 НТБГ дээр
5,644удаагийн сургалт зохион байгуулж, дан тоогоор 106,863, давхар тоогоор
176,936хүүхэд, эцэг эх хамруулаад байна.
Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр Гүүд Нэйборс ОУТББ-аас хэрэгжүүлдэг ХИТХ нь хүнд
нөхцөл дэх хүүхдүүдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх зорилготой ба
байгууллагаас тусгайлан бэлтгэгдсэн үзүүлэлтийн дагуу сонгон хөтөлбөрт хамруулдаг.
Бид, хүүхдэд үзүүлдэг
тусламж дэмжлэгээр дамжуулан тэдний ар гэр цаашлаад амьдарч буй орон нутгийн
хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
2014 оны 12-р сарын байдлаар ХИТХ-т 6 дүүргийн 22 хороодын 7429 хүүхэд хамрагдаж
байгаа бөгөөд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцогчдын тоо, чанар хүртээмж өмнөх
онуудаас нэмэгдсэн нь манай байгууллагын ажилтнуудын ур чадвартай шууд холбоотой
юм.
ХИТХ-т хамрагдаж буй хүүхдүүдтэй байнгын эргэх холбоотой ажиллахын тулд хариуцсан
ажилтнууд жилд 4 удаагийн уулзалтыг гэрт нь зочилж бусад үед Хүүхэд Хөгжлийн
Төвийн үйл ажиллагаагаар дамжуулан харилцдаг. 2014 онд хүүхдэд шуудаар хүргэсэн
тусламж дэмжлэгт 23,570 хүүхэд хамрагдсан байна.
Эрхэм зорилго
Бид ядуурал, гай гамшиг, дарамт шахалтанд өртсөн иргэдийн эрхийг хүндэтгэн, тэдний
нөөц боломжинд тулгуурлан чадваржуулж, хэнээс ч хараат бус амьдрахад нь дэмжлэг
үзүүлнэ.
- 2. Үнэт зүйлс буюу менежментийн зарчим
1. Бид арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол болон газар нутгаас үл хамааран тусламж
хэрэгтэй газар бүрт хүрч ажиллах болно.
2. Бид хувь хүн, гэр бүл болон орон нутагт тогтвортой хөгжлийг хангаж, бие
даасан байдалтайгаар оршин тогтноход дэмжлэг үзүүлнэ.
3. Бид хүүхдийн эрхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллана.
4. Бид харилцан бие биенээ хүндэлж, эв найртайгаар амьдардаг эрүүл, даяарчлагдсан
иргэний нийгмийг цогцлооно.
5. Бид орон нутгийн сайн дурынхны оролцоотойгоор тухайн орон нутгийн нийгмийн
хөгжилд хувь нэмрээ оруулна.
6. Бид орон нутгийн хөгжлийн төлөө хүсэл зорилгоороо нэгдэхийг хүссэн хүмүүстэй
хамтран ажиллана.
7. Бид мэргэшсэн байдлаар ажиллаж, үйл ажиллагаа болон санхүүгийн талаар
ойлгомжтой, үнэн зөвөөр тайлагнана.
8. Бид үйл ажиллагаандаа илүү олон хүнийг татан оролцуулж, ивээн тэтгэгчдийн
хүрээг тэлж ажиллана.
Менежментээс ажил горилогчдод тавигдах шаардлага
Good Neighbors ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь 2006 онд
байгуулагдсанаас хойш нийслэлийн Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан,
Сүхбаатар дүүргүүдэд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрт суурилсан Орон Нутгийн
Хөгжлийн Хөтөлбөр / гэр хороололд байрладаг/ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус байгууллага ОНХХ-т ажиллах ажилтанг доорх ажлын байранд сонгон шалгаруулж
авна.
Ажлын байрны нэр:
1. Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөрийн ажилтан / Нийгмийн ажилтан мэргэжилтэй,
хүүхэдтэй ажиллах хүсэл, сонирхолтой, ажиллаж байсан туршлагатай, сайн дурын
ажилтнаар ажиллаж байсан /
2. Үйл ажиллагаа хариуцсан ажилтан / нийгмийн ухааны чиглэлээр төгссөн, зөвлөх болон
дэмжих чадвартай нөлөө бүхий орон нутгийн удирдах байгууллага, бүлгүүдтэй хамтран
хүрээгээ тэлж ажиллах чадвартай, орон нутгийн хөгжлийн төлөөх бүл болон сайн дурын
багийг зохион байгуулан ажиллах чадвартай , хүмүүнлэгийн талаарх дүрэм журмыг
мэддэг байх /
3. Хүний нөөцийн ажилтан / хүний нөөцийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Жич: Төв
оффист ажиллах /
Нийтлэг шаардлага:
- Дээд, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний програмыг сайтар ашиглах чадвартай
- Баримт бичиг, мэдээлэл боловсруулах чадвартай
- 3. - Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр чадвартай
- Идэвхи санаачлагатай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Бусдыг сонсох, ойлгох чадвартай
- Ажлыг зохион байгуулах, хариуцлагатай, хүний итгэл даах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /байгууллагаас бэлтгэсэн/
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Боловсролын үнэмлэх, диплом, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг 2 %
- Оршин суугаа нутаг дэвсгэрийн хорооны тодорхойлолт
- Ажил эрхэлж байсан бол ажлын газрын тодорхойлолт
Бүрдүүлсэн материалаа Кёкүшү цамхаг, 709 тоотод биеэр авчирч өгнө үү.
Утас: 976-70144122, 70144166 Факс: 976-70144133, имэйл: gnmongolia@gmail.com
Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр
Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр
Боловсролын хөтөлбөр
Эрүүл мэндийн хөтөлбөр
Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөр
Орон нутгын сүлжээ чадамжийг сайжруулах
Хүүхдийн эрх хамгаалах
PostCorbe
Загвар
1. Үйл ажиллагааг төлөвлөх
2. Зохион байгуулах
3. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх
4. Үйл ажиллагааг хянах
5. Тайлагнах
6. Үр дүн
- 4. 1. Үйл ажиллагааг төлөвлөх
2014онд бид олон төрлийн төсөлийг хэргэжүүлэн ажиллах болно. Хүүхдэд
чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх түүнийхээ хэрээр баг орлоготой өрхийн
орлогыг нэмэгдүүлэх төсөл хэргэжүүлэх бөгөөд ялангуяа ажлын байр бий болгох
төслийг голчлон хэрэгжүүлнэ. Үйл ажиллагаагаараа дамжуулан нийгмийн сайн
сайхан нийгмийг бий болгоно
2. Зохион байгуулах
2013 оны 8 сард солонгосоос 4 тонны контэйнэр 2ыг хүлээж авсан бөгөөд
солонгосоос монгол хүүдүүдэд хувцас хичээлийн хэргэсэл гэх мэт барааг 28% ыг
төслийн хүүдүүдэд таарааж өгөх ажлыг хийсэн ба үлдсэнийн баянзүрх дүүргийн
сургууль цэцэрлэг гэх мэт хүрэлцээ муу гэр цэцэрлэг барих үйл ажиллагаанд
зарцүүлах төлөвлөгөөний нэг хэсэг болон зохион байгуулаагаддаг юм.
Энэ нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөл боломжоор хангахаар
төлөвлөж байна.
3. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Гүүд Нэйборс монгол компани нь Улаанбаатар хотын 5н дүүрэг 6н хүүхэд
хөгжилийн төвөөр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд Ивээн Тэтгэх
Хөтөлбөр Гүүд Нэйборс ОУТББ-аас хэрэгжүүлдэг ХИТХ нь хүнд нөхцөл дэх
хүүхдүүдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх зорилготой ба
байгууллагаас тусгайлан бэлтгэгдсэн үзүүлэлтийн дагуу сонгон хөтөлбөрт
хамруулдаг. Бид, хүүхдэд үзүүлдэг
тусламж дэмжлэгээр дамжуулан тэдний ар гэр цаашлаад амьдарч буй орон нутгийн
хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
2014 оны 12-р сарын байдлаар ХИТХ-т 6 дүүргийн 22 хороодын 7429 хүүхэд
хамрагдаж байгаа бөгөөд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцогчдын тоо,
чанар хүртээмж өмнөх онуудаас нэмэгдсэн нь манай байгууллагын ажилтнуудын
ур чадвартай шууд холбоотой юм.
ХИТХ-т хамрагдаж буй хүүхдүүдтэй байнгын эргэх холбоотой ажиллахын тулд
хариуцсан ажилтнууд жилд 4 удаагийн уулзалтыг гэрт нь зочилж бусад үед Хүүхэд
Хөгжлийн Төвийн үйл ажиллагаагаар дамжуулан харилцдаг. 2014 онд хүүхдэд
шуудаар хүргэсэн тусламж дэмжлэгт 23,570 хүүхэд хамрагдсан байна.
4. Үйл ажиллагааг хянах
Гүүд нэйборс монгол байгууллага нь Койка дэмжлэг 65% байдаг ба иргэний
нийгмийн байгууллагын дэмжлэгт үйл ажиллагаа, СSO , Байгуулгын хөрөнгө
- 5. оруулалт зэргээр үйл ажиллагаагаа санхүүжилтээ авдаг ба уг байгуулгуудад
тайлангаа явуулдаг ба Солонгос улсын суурин төлөөлөгч Со Тэ Вон нар өдөр
тутмын болон сарын жилийн тайланг солонгос улсын төв салбарлуу илгээдэг
байна.
5. Тайлагнах
Гүүд Нэйборс Олон улсын байгуулгын олон улсын хөгжилийн хөтөлбөр нь
хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилдаг. Гүүд Нэйборс нь бусдын хайр халамж
тусламж шаардлагатай 2-13 насны хүүхдүүд дундаас сонгож ивээн тэтгэгчтэй
холбож өгөх үүргийг гүйцэтгэж байна. Хүүхдүүдийн амьдарлын баталгааг
дээшлүүлэх зорилттой ажилладаг байгууллага юм. Түүнчлэн хилийн чанад дахь
ивээн тэтгэгч болон төслийн хүүхдийн байнгын харилцааг бэхжүүлхийн тулд
ивээн тэтгэгчид жил бүр хүүхдийн өсөлт хөгжилийн тайланг хүргүүлж
талархалийн захиаг дамжуулдаг
6. Үр дүн
2013 онд 1100 гаруй хүүхдийг нэмэлтээр ивээн тэтгэх хөтөлбөрт хамруулж
ойролцоогоор 5600 гаруй төслийн хүүхэд байгуулгаар дамжуулан дэмжлэг тусламж
хүртэж байна
Дүгнэлт
Хүүхдэд туслах хөтөлбөрөөрөө дамжуулан олон хүүхдэд үйл ажиллагаагаа хүргэдэг ч
гэсэн цөөн хэдэн нэн ядуу хүүхдийг өөрийн байгуулгадаа бүртгэн тусламж дэмжлэг
үзүүлэх болгондоо тэдгээр хүүдүүдэд хүргэдэг.
Зөвхөн хүүхэд гэлтгүй тэдний эцэг эхд сургалт явуулдаг ба нийгэм бусад салбарт тусламж
дэмжлэг хөгжилд хувь нэмэр оруулдагаараа давуу талтай байгууллага юм жишээ нь.
Гэр хороололын өрхүүдэд дулаан хадгалах төхөөрөмж энэ нь түлшний хэргэлээг
багасгахаас гадна хорт хийн ялгаруулалтыг бууруулдагаараа давуу талтай юм.