SlideShare a Scribd company logo
1 of 13
Download to read offline
2016
1
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
3
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
2
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Монголын тэргүүлэх бизнесийн холбоо болох эрхэм зорилготой МБЗ нь гишүүдийнхээ дараах үндсэн
хэрэгцээг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Үүнд:
•	 Гишүүддээ бизнесийн түнш олох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах;
•	 Гишүүдийнхээ бизнест зайлшгүй хэрэгтэй мэдээллийг олж өгөх;
•	 Гишүүдийн бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах.
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь
худалдаа хөрөнгө оруулалт, бизнесд таатай
орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
явуулж, Монгол Улсын эдийн засгийн
хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр
оруулахыг зорьж ажилладаг. МБЗ нь Монгол
болон олон улсад зохион байгуулагддаг
тэргүүлэх түвшний хөрөнгө оруулалтын
чуулга уулзалтуудыг зохион байгуулахын
зэрэгцээ ивээн тэтгэгч, хамтран ажиллагч
байгууллагаар оролцож ирсэн.
Бид Монголын төр засаг, хувийн хэвшил,
элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд,
мэргэжлийн холбоод болон бизнесийн
холбоодтой үр дүнтэй, нягт хамтран
ажилладаг. Манай гишүүн байгууллагуудаас
бүрдсэн 370 гаруй салбарын мэргэжилтэн
МБЗ-ийн ажлын хэсгүүдэд харьяалагдаж
салбар тус бүрийн асуудлыг хөндөн
ярилцаж шаардлагатай зөвлөмжүүдийг
боловсруулдаг. Бид цаашид салбарын
мэргэжлийн байгууллагуудтай стратегийн
түншлэл үүсгэх замаар салбарын нийтлэг
ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахад
бодитой хувь нэмэр оруулахаар ажиллах
болно.
Бид хамгийн сүүлийн үеийн шинэлэг, бодит
мэдээ мэдээллийн эх сурвалж, бизнесийн
санааг солилцож хэлэлцдэг талбар байж,
үүгээрээ дамжуулан гишүүд болон хөрөнгө
оруулагчдыг оновчтой шийдвэр гаргахад
найдвартай туслах нь байхыг эрмэлздэг.
МБЗ бол таны, бидний, гишүүдийн
байгууллага. Бидний зорилго бол таны
бизнес, хөрөнгө оруулалтын хэрэгцээ
шаардлагыг хангахад оршино. МБЗ-ийн
үйл ажиллагааг улам үр дүнтэй болгоход
та бүхний санал зөвлөгөөг хүлээн авахдаа
таатай байх болно.
Хүчин чармайлт гарган ажилладаг МБЗ-ийн
ажлын хэсгийн гишүүд, нийт гишүүд болон
ажилтнууддаа талархал илэрхийлье.
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн
Дарга Баянжаргалын Бямбасайхан
2016 оны 1 дүгээр сар
2016
5
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
4
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ/ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ
2007 оны 9-р сард Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тодорхой тооны
төлөөлөл уулзан ярилцаж улмаар МБЗ-ийг байгуулсан билээ. Манай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн
(ТУЗ) гишүүд Монгол улсын бизнес, эдийн засгийн чухал тулгуур болох салбаруудын төлөөллөөс
бүрддэг. Үүсгэн байгуулагч гишүүдээс бүрдсэн Гүйцэтгэх Зөвлөл нь одоо 9 гишүүнээс бүрддэг харин
ТУЗ-ийн гишүүдийн нийт тоо 22 болж өргөжсөн юм.
Б. Бямбасайхан нь стратегийн ордуудын нийтийн өмчийг эзэмшигч
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус
компани “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт
Үйлдвэр” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийг эзэмшдэг
Монголын хөрөнгө оруулалтын компани юм. Мөн тэрээр 250
гаруй гишүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн
ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт, төслийн
менежмент, болон санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК-
ийг 2013 онд үүсгэн байгуулсан. Монголын технологийн салбарт
хөрөнгө оруулагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх
хугацаанд Монголын анхны салхин цахилгаан станцын 120 сая
ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож, барьж байгуулсан.
Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Дундад Азид эрчим
хүчний хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж байжээ.
Бямбасайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн
орон тооны бус зөвлөх; Монгол Улсын Ерөнхий сайдын орон
тооны бус зөвлөх; Оюу Толгой ХХК, Монголын Урлагийн Зөвлөл,
АНУ дахь Зориг Сангийн ТУЗ-ийн гишүүн болон Монгол Экономи
сэтгүүлийн зөвлөлийн тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж
байна. 2012 оноос Монгол Улс дахь Өмнөд Африкийн Бүгд
Найрамдах Улсын өргөмжит консулаар томилогдсон. Монголын
байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч. Байгаль Орчны
Манлайлалагч хөтөлбөрийг ивээн тэтгэгчээр ажилладаг. Тэрээр
Жорж Вашингтоны Их Сургууль ба Монгол Улсын Их Сургуулийг
тус тус дүүргэсэн. Бямбасайхан нь төрийн болон хувийн хэвшлийн
салбарт хөрөнгө оруулалтын олон төслийг удирдаж байсан
туршлагатай. Тэрээр Азийн хөгжиж буй орнуудад олон төрлийн
төслийн багуудыг удирдан цахилгаан станц, дамжуулах, түгээх
сүлжээний хөрөнгө оруулалтын нийт 4 тэрбум ам.долларын
төслүүдийг хариуцан ажиллаж байсан. Эрчим хүчний төсөл
болон том хэмжээний гэрээ хэлэлцээрүүдийг олон улсын болон
хоёр талт санхүүгийн байгууллагууд, нүүрстөрөгчийн сангаар
дамжуулан санхүүжүүлж байсан. Монголын хамгийн том үүрэн
телефон холбооны компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан
туршлагатай. Монголд зэсийн катод боловсруулах үйлдвэрийн
санхүүжилтийг мөн босгосон. GE болон SoftBank-ай хамтарсан
компани байгуулж байсан. Монголд зэсийн катод боловсруулах
үйлдвэрийн санхүүжилтийг мөн босгосон. Тэрээр төр засаг
болон хувийн хэвшлийн хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын
ажиллагааг эрхэмлэдэг.
Б. Бямбасайхан –
Эрдэнэс Монгол
/ ТУЗ-ийн Дарга
Питер Морроу нь Монгол Улсад амьдардаг бөгөөд 2000
оноос 2010 оныг хүртэлх хугацаанд Хаан Банкны гүйцэтгэх
захирлаар ажилласан. Тэрээр 40 жилийн турш АНУ болон
хуучин социалист орнуудад банкир болон санхүүгийн зөвлөхөөр
ажиллаж байжээ. Тэрээр Хойд Америк – Монголын Бизнесийн
Зөвлөлийн дэд захирал, Монголын Урлагийн зөвлөлийн дэд
тэргүүн бөгөөд өөр олон компани, ТББ-уудын удирдах зөвлөлд
багтдаг. Питер Монгол Америкийн Их Сургуулийн үүсгэн
байгуулагч захирал бөгөөд уг сургууль нь Америк боловсролын
систем дээр үндэслэсэн Хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэдлэг
олгох зорилготой.
Питер Морроу -
НоваТерра / МБЗ-
ийг үүсгэн байгуулагч
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ
Рандолф С.Коппа нь 2013 оны 10-р сараас эхлэн МБЗ-ийн
ТУЗ-ийн дэд даргаар сонгогдон ажиллаж байна. Ноён Рандолф
С. Коппа Худалдаа Хөгжлийн Банкны (ХХБ) ерөнхийлөгчөөр
ажилладаг ба тэрээр анх Монгол Улсад 2004 онд Ай Эн Жи
Банкны ХХБ-тай байгуулсан техникийн туслалцааны гэрээний
Рандолф С. Коппа -
Худалдаа Хөгжлийн
Банк / ТУЗ-ийн Дэд
Дарга
хүрээнд ирж ажиллаж эхэлжээ. Ноён Коппа нь мөн ADFIAP- ийн
ТУЗ-ийн гишүүний үүрэгт албыг хашиж байна. Сүүлийн 43 жилийн
хугацаанд банк санхүүгийн салбарт олон улс оронд ажиллаж
байснаас Монгол Улс нь түүний ажиллаж буй 12 дахь орон юм.
Тэрээр Висконсиний Их Сургуулийг Гадаад харилцааны чиглэлээр
дүүргэжээ. ХХБ нь Монголын ууган арилжааны банкуудын нэг
бөгөөд байгууллагын зээл, худалдааны санхүүжилт, гадаад
төлбөр тооцоо болон валют арилжаа зэрэг үйлчилгээгээрээ
салбартаа тэргүүлэгч байсаар ирлээ. Түүнчлэн, ХХБ-нь
Монголчууддаа карт, интернет болон SMS banking зэрэг хувийн
банкны үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд үзүүлсээр байна.
ХХБ- ны зах зээлд тэргүүлж буй амжилтуудыг үнэлэн “The Banker”
сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк” шагналыг 2 удаа,
Монгол Улсын Засгийн Газар болон бусад гадаад дотоодын
байгууллагуудаас “Монгол Улсын тэргүүлэгч банк”, “Нийгмийн
хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”, “Шилдэг татвар төлөгч”
зэрэг олон шагналуудыг хүртэж байсан.
Лоренц Мелчерс ЭмЭсЭм Группын үүсгэн байгуулагч мөн
захирал юм. Тэрээр өөрийн гэр бүлийн хамт 1997-2014 оны
хооронд Монгол Улсад оршин суусан. 2010-2012 онд Монголын
Бизнесийн Зөвлөлийн даргаар ажилласан. МСМ (www.msmgroup.
mn) нь 1988 онд байгуулагдсан бөгөөд дараах бизнесийн
салбарт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний
компани юм. Үүнд: Уул уурхай, барилгын тоног төхөөрөмж ,
автомашины худалдаа үйлчилгээ, эм ханган нийлүүлэлт, хөдөө аж
ахуйн машин, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ
болон ундааны худалдаа тус тус багтана. МСМ Групп чанартай
үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ олны танил бөгөөд Мерседес
Бенз, Атлас Копко, Моет Хеннесси, BASF гэх мэт дэлхийн нэр
хүндтэй олон компаниудын Монгол дахь төлөөлөгч юм. Лоренц
нь Герман Азийн Бизнесийн Зөвлөлийн (OAV).Монгол Улс дахь
төлөөлөгчөөр ажилладаг.
Лоренц Мелчерс -
ЭмЭсЭм Групп/
ТУЗ-ийн Дарга асан
ЭмАйЭйч группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Дугарын
Жаргалсайхан нь туршлагатай бизнесмэн, удирдагч бөгөөд
төрийн албанд олон жил ажилласан. Анх 1983 онд Геологи, уул
уурхайн хүрээлэнд судлаачаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа
эхэлсэн бөгөөд улмаар Геологи, Уул Уурхайн Яаманд ажилтан,
Хүнд Үйлдвэрийн Яамны уул уурхайн газрын дарга, төрийн өмчийн
Эрдэнэт үйлдвэрийн дэд ерөнхийлөгч, Ашигт Малтмалын Газрын
дарга, Үйлдвэр, Худалдааны Яамны геологи, уул уурхайн газрын
даргаар тус тус ажиллаж байв. Жаргалсайхан Москвагийн
Эдийн Засаг, Статистик, Мэдээлэл Зүйн Их Сургуулиас Уурхай
Эдийн Засгийн бакалаврын зэрэг авч, Колорадогийн Уул
Уурхайн Сургуульд мэргэжил дээшлүүлэн, Монголын Шинжлэх
Ухаан, Технологийн Их Сургуулиас бизнесийн удирдлагын
магистрын зэрэг авчээ. Хувийн хэвшилд шилжсэнээсээ хойш
Жаргалсайхан ЭмАйЭйч группыг хөгжүүлэхэд голлон анхаарч
ирсэн бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
Тус групп нь Монголын хамгийн амжилттай явагдаж байгаа
хувийн бизнесүүдийн нэг бөгөөд дөнгөж эхлэн хөгжиж буй болон
уламжлалт салбарт олон төрлийн зах зээлийг хамран ажиллаж
байна. Тэдний дунд Монголын анхны амь насны даатгал үзүүлэгч,
анхны хөрөнгө оруулалтын компани, хөрөнгө оруулалтын банк
ба брокерийн үйлчилгээ, бизнесийн болон орон сууцны барилга,
хөрөнгийн засвар үйлчилгээ, түрээс, хүнс ундааны үйлдвэрлэл,
хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг багтаж байна. Одоогоор 20
гаруй салбар, компани, 200 гаруй ажилтантай. Жаргалсайхан
мөн 4 жилийн хугацаагаар Монголын Уул Уурхайн Үндэсний
Ассоциацийн ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд одоо
Компьютерийн Технологи, Менежментийн Сургуулийн залуу
судлаачдын сангийн дарга, Монголын Даамын Холбооны
ерөнхийлөгч юм.
Д. Жаргалсайхан -
ЭмАйЭйч Групп
Лувсандэндэвийн Сумати нь Сант Марал Сангийн Гүйцэтгэх
Захирал. Тэрээр 1979 онд Москвагийн Улсын Их Сургуулийг
Хэрэглээний Математик мэргэжлээр дүүргэсэн. 1979-1994 онд
Монголын Шинжлэх Ухааны Академид судлаачаар ажиллаж
байсан. Социалист төрийн байгууллагууд татан буугдсаны
дараа тэрээр төрийн бус байгууллагуудад ажиллах болсон.
Сумати 1994 онд Сант Марал Санг байгуулсан бөгөөд тус
сан түүний удирдлагаар Монголын хамгийн шилдэг судалгааны
төвүүдийн нэг болж чадсан юм. Сумати нь Монголын Нээлттэй
Нийгэм Форум, Транспаренси Интернэйшнл, Монголын
Урлагийн Зөвлөл, Монголын Бизнесийн Зөвлөл зэрэг Төрийн Бус
Байгууллагуудын ТУЗ-ийн гүшүүн.
Эндрью Вүдлэй нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн “Оюу
толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий
захирлаар ажиллаж байна. Тэрээр “Оюу толгой” компанийн
аюулгүй ажиллагаа, стратеги, бизнесийн хөгжлийн санаачилга
зэрэг бүхий л үйл ажиллагааг хариуцдаг. Эндрью Вүдлэй Рио
Тинтод 19 жил ажилласан туршлагатай бөгөөд уул уурхайн
олборлолт, баяжуулах болон хайлуулах үйлдвэрүүдэд
удирдлагын болон арилжаа эрхэлсэн алба хашиж байсан юм.
“Оюу толгой”-д орохоос өмнө Рио Тинто компанийн Мозамбик
улс дахь нүүрсний уурхайн захирал, Мозамбик улс дахь Рио
Тинто компанийн суурин төлөөлөгчийн албыг хашиж байв. Мөн
Австрали улсын Квинсленд мужийн Боуэний сав газар дахь жилд
7.5 сая тонн нүүрс олборлодог Хэйл Крик ил уурхайн үйлдвэрлэл
эрхэлсэн Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. Үүнээс гадна
Рио Тинто компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлын болон Удирдах
зөвлөлийн даргын ажлын албаны даргаар ажиллаж байсан
туршлагатай нэгэн. Рио Тинтод орохоос өмнө Канад улсад
хайгуулын чиглэлээр ажиллаж, Австрали, Шинэ Зеланд, Малайз,
АНУ-д менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байв. Эндрью
гурван компани үүсгэн байгуулж байсан туршлагатай. Тэрээр
Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн их сургуулийг уурхайн
инженер мэргэжлээр төгсч, Канад улсын Уилфрид Лорьегийн их
сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Эндрью Вүдлэй нь Монголд ирснээсээ хойш Монголын бизнесийн
холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Ерөнхийлөгч
ба Гүйцэтгэх ерөнхий захирлын хувиар Оюу Толгой компанийн
цаг үеийн мэдээллийг Twitter.com/CEO_OyuTolgoi хуудсаар
хуваалцдаг.
Эндрью Вүдлэй -
Оюу Толгой
Б. Баяр -
ЭЗЭЗЗ ХХК
Б.Баяр 1985 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Санкт-
Петербургийн Их сургуулийг Хуульч мэргэжлээр, 1997 онд
Шинэ Зеландын Оакландын Их сургуулийн Хуулийн сургуулийг
магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр хууль хамгаалах
байгууллагад 12 жил ажилласан туршлагатайгаас гадна сүүлийн
16 жил өмгөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Баяр нь Монголын
Өмгөөлөгчдийн Холбоо, Олон Улсын Баррын холбооны гишүүн
хуульч юм.
Л. Сумати - Сант
Марал Сан / ТУЗ-
ийн Дэд Дарга
асан
М.Болд нь 2014 оны 7 сарын 10-аас ХасБанкны Гүйцэтгэх
захирлаар томилогдон ажиллаж байна. 2011 оноос Тэнгэр
Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа
бөгөөд үүнээс өмнө ХасБанкны Гүйцэтгэх захирлаар 2009-2010
онд, Ерөнхийлөгчөөр 2005-2008 онд ажилласан. М. Болд нь
төрийн болон хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагууд,
мөн түүнчлэн Дэлхийн Банк, Олон улсын валютын сан зэрэг
олон улсын санхүүгийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж,
банкны салбарын эдийн засгийн бодлого, бүтцийн шинэчлэлийн
М. Болд- ХасБанк/
Тэнгэр Санхүүгийн
Нэгдэл
асуудлаар гүнзгий мэргэшсэн юм. Тэрээр 1996-2000 онд
Монгол Банкны дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Москва дахь Олон
Улсын Хөрөнгө Оруулалтын Банк болон Эдийн Засгийн Хамтын
Ажиллагааны Банкны ТУЗ-ийн гишүүн байсан. Мөн Зах зээл
судлалын хүрээлэнд дэд захирал, Монголын Экспорт Импортын
Банкны Гүйцэтгэх захирал, Афганистан улсын Төв Банкинд
зөвлөхөөр тус тус ажилласан. М. Болд БНУУ-ын Будапешт хотын
Эдийн засгийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр
төгссөн. АНУ-ын Колумбын Их Сургуулийн эдийн засгийн бодлого,
удирдлагын чиглэлээр олон улсын харилцааны магистрын зэрэг
хамгаалсан. 2008-2014 онд Монголын Банкуудын Холбооны дэд
ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. М. Болд нь
Бүгд Найрамдах Исланд улсын Өргөмжит консул.
2016
7
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
6
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
Т. Амарзул - Петро
Матад
Дарамбазарын Ачит-Эрдэнэ нь хувь нийлүүлсэн байгууллагын
санхүү, зах зээлд хувьцаа гаргах, брокерийн үйлчилгээ
явуулдаг анхны хөрөнгө оруулалтын банк болох Монголын
Олон Улсын Капитал Корпорацийн (MICC) ерөнхийлөгчөөр
2005 оноос хойш ажиллаж байна. Ачит-Эрдэнэ Монголын
санхүүгийн зах зээлийн салбарт шинийг санаачлагч байсаар
байгаа бөгөөд сүүлийн үеийн санхүүгийн томоохон, чухал
олон ажиллагааг зохион байгуулсан билээ. Тэрээр Колумбын
их сургуулийг олон улсын харилцааны магистр, Миддлебури
коллежийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Ачит-Эрдэнэ англи,
орос, япон, солонгос хэлтэй.
Д. Ачит-Эрдэнэ -
Монголын Олон
Улсын Капитал
Корпораци
Амарзул Сингапурт боловсрол эзэмшсэн бөгөөд Монгол
Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын Хөрөнгө
Оруулалт Гадаад Худалдааны Агентлагт ажиллаж байгаад
Монголын эрдэс баялагийн салбарт шилжин энэ салбарын
хувийн хэвшлийн байгууллагуудад удирдан зохион байгуулах
ажил үүрэг гүйцэтгэж байсан. Амарзул Петро Матад ХХК-ийн
Гүйцэтгэх захирал мөн ТУЗ-ийн гишүүн. Петро Матад Лимитед
нь газрын тос олборлолт болон Монгол Улсын ирээдүйн хөгжил,
үйлдвэрлэлд анхаарч ажилладаг группийн толгой компани юм.
Тус компани нь Монгол Улсын Засгийн Газартай бүтээгдэхүүн
хуваах гэрээ байгуулсан Монголын газрын тосны Матад Блок
ХХ (10,340 км2 Монголын зүүн хязгаарт), Богд Блок IV, Онги
Блок V (нийтдээ 50,000 км2 Монгол Улсын өмнө зүгт болон төв
хэсгээр) ордод газрын тосны хайгуул хийх эрх бүхий компани
юм. Мөн Олон Улсын Хөрөнгийн Биржид багтсан Монголын
анхны компани юм.
Баатарын Болд 2015 оны 7-р сараас эхлэн Рио Тинтогийн
Төмрийн Хүдрийн Борлуулалт болон Маркетингийг хариуцсан
албан тушаалд томилогдсон. Тэрээр 2014 оны 5 сараас
хойш тус компанийн далайн тээврийн бизнесийг хариуцсан
Усан газрын Удирдах Захирлаар ажиллаж байна. Мөн Болд
Төмрийн Хүдрийн Гүйцэтгэх Хорооны гишүүн.
Үүнээс өмнө Болд Лондон дахь Рио Тинтогийн Зэсийн Группын
Олон Улсын Үйл Ажиллагаа Хариуцсан Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр Өмнөд
Африкийн Палабора, Австралийн Нортпаркес, Индонезийн
никелийн төсөл, АНУ-ын зэс, алтны уурхай болон Монголын
нүүрсний үйл ажиллагааг тус тус хариуцаж байсан арвин
туршлагатай. Рио Тинтод орохоос өмнө Болд тус Группын
Монгол дахь Оюу Толгой зэс, алтны уурхайн төслийн
Б. Болд – Рио Тинто
хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн
тэрээр Монголд алтны уурхайн компани болон төрөлжүүлсэн
хөрөнгө оруулалтын удирдлагын компаниудад удирдах
албан тушаал хашиж байсан. Түүнээс өмнө Болд 11 жилийн
турш Нью Йорк, Лондон болон Москвад Жей-Пи-Морган
компаний хөрөнгө оруулалтын банкны ажилтнаар ажиллаж
байсан.
Болд ШУТИС-ийг Үйлдвэрлэлийн Инженер мэргэжлээр
бакалавр, Брижпортын Их Сургуулийг Бизнесийн Удирдлагын
Магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн.
Бетина 25 гаруй жил Америк, Европ болон Азийн орнуудад
маркетингийн харилцаа, олон нийтийн харилцааны чиглэлээр
ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хувийн, төрийн
болон төрийн бус байгууллагуудтай ажиллахдаа Бетина
нийтийн бодол санаанд нөлөө үзүүлэхүйц, зан авирт
өөрчлөлт оруулдаг, брендийн үнэ цэнийг бий болгосон.
2008 онд Бетина олон нийтийн харилцаа болон
маркетингийн стратегиар нарийвчилсан анхны олон улсын
агентлаг болох Брейктрүү Паблик Релейшнс (одоогийн
Брейктрүү Коммюникейшнс) –ийг үүсгэн байгуулсан. Эхний
Бетина Морейра
Инфанте –
Брейктрүү
Коммюникейшнс Ө.Ганзориг Голомт Банкны анхны Ерөнхийлөгчөөр
томиологдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр Мандал
Даатгал ХХК-ний ТУЗ-ийн даргын албан тушаалыг мөн
хашдаг. Монгол Канадын хамтарсан Мандал Даатгал ХХК нь
өөрийн хөрөнгийн хэмжээгээр Монголын даатгалын салбарт
тэргүүлж, нөхөн төлбөр хариуцах чадвараар салбартаа
хамгийн өндөр байна. Тэрээр Монголын томоохон банк
санхүүгийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж
байсан. Ганзориг Юу Эм Си Холдинг ХХК-ний ТУЗ-ийн дарга,
Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн,
Татварын Ерөнхий газрын зөвлөхөөр тус тус ажиллаж байна.
Тэрээр Голландын Маастрихтын менежментийн сургуулийн
Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ө. Ганзориг -
Мандал Даатгал,
Голомт Банк
Махони нь МахониЛиотта хууль эрх зүйн зөвлөх компанийн
Монгол дахь салбарыг хариуцсан захирлаар ажилладаг
бөгөөд 1997 оноос хойш Монголд ажиллаж, амьдарч
байна. Махони Луизиана хотын Тулань Их Сургуулийг
Менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн
бөгөөд мөн уг сургуульдаа Тэтгэлэгт Хөтөлбөр, Бета Гамма
Сигма Бизнесийн Хүндэт Ахан дүүст тус тус гишүүн байсан.
Мөн Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг
Хуулийн чиглэлээр Докторын зэрэгтэй төгссөн. МахониЛиотта
компани үйлчлүүлэгчиддээ бизнесийн харилцаа холбоогоо
өргөжүүлэх мөн урт хугацааны зах зээлд оролцож төслүүдийг
санхүүжүүлэх тал дээр зөвлөгөө өгч ажилладаг.
Даниел Махони –
МахониЛиотта
жилүүдэд Брейктрүүгийн үндсэн харилцагчид нь харилцаа
болон оролцогч талуудын хамтын ажиллагааны стратеги
боловсруулах хэрэгтэй уул уурхай болон эрчим хүчний
салбарын байгууллагууд байсан. 2011 онд Брейктрүү
Огильви компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээ
байгуулснаар Брейктрүүгийн дэлхий даяар үйлчилгээ үзүүлэх
сүлжээ болон ур чадварын хүрээг тэлсэн.
Бетина чухал хөгжлийн салбаруудад 360 градусын
харилцааны үйлчилгээ үзүүлдэг олон улсын болон дотоодын
мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй багийг удирддаг. Түүний
багийн үйлчилгээ нь нийгэм олон нийтийн оролцоо, бренд
болон нэр хүндийг дээшлүүлэхээс эхлээд маркетингийн
харилцаа, хэвлэл мэдээллийн харилцаа болон олон нийтийн
сүлжээний удирдлага зэрэг өргөн хүрээг хамарна. Брейктрүүг
байгуулахаас өмнө Бетина АНУ-ын Олон Улсын Хөгжлийн
Агентлагийн (USAID) хөгжлийн хамтын ажиллагааны
харилцааны арга хэмжээнүүдийг санаачилж харилцааг
АНУ-ын гадаад хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг болгон
нэвтрүүлсэн. Тэрээр Серби Монтенегрод хамгийн анхны
Хөгжил Түгээх болон Харилцааны Оффисыг байгуулсан нь
агентлаг даяар үйлчлэх загвар болсон. Бетина Индонезид
USAID-д зориулж шагнал хүртсэн компанит ажил санаачилсан
бөгөөд энэ нь цунамид нэрвэгдсэн ард түмний АНУ-ын талаар
сөрөг бодолтой байдгийг эерэг болгосон. USAID-д байх
хугацаандаа тэрээр тус байгууллагын Зүүн Өмнөд Европ,
Орос болон Өмнөд Азийн салбаруудад техникийн туслалцаа
үзүүлж, харилцааны сургалт явуулдаг байсан.
Харрис Купперман нь Праеториан Капитал сангийн үүсгэн
байгуулагч бөгөөд энэ сан нь хөрөнгийн зах зээлийн урт
хугацааны макро өсөлтөнд төвлөрсөн сан юм. Мөн ноён
Купперман Монголия Гровт Групп (Канад дахь хувьцааны нэр:
YAK, Америк дахь хувьцааны нэр MNGGF) ХК-ний ТУЗ- ийн
дарга, Гүйцэтгэх захиралаар ажилладаг. Энэхүү компани нь
нээлттэй хувьцаат компани ба Монгол Улсын эдийн засгийн
эрчимтэйөсөлтөндтулгууралсан.ТэрээрAdventuresInCapitalism.
com–ийн ахлах адвэйнчэр-ээр ажилладаг.
Харрис Купперман -
Монголия Гровт Групп
Д. Хулан өөрийн гэр бүлийн хүн болох Ц. Баатарсайхантай
хамтран үүсгэн байгуулсан Таван Богд Группын дэд
ерөнхийлөгч юм. Тэрээр өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкны
дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба Токио дахь “Говь”
компанийн төлөөлөгч компанийн худалдааны менежерээр
ажиллаж байсан. Тэрээр Москвагийн Санхүүгийн Их
Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн
бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын
магистрын зэрэгтэй. Таван Богд Групп боловсруулах үйлдвэр,
худалдаа үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн,
аялал жуулчлалын олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэд
хамгийн сүүлд Тоёота Корпорацийн худалдааны төлөөлөгч
болон KFC, Pizza Hut сүлжээ хоолны газруудын франчайз
компани болоод байна.
Д. Хулан – Таван
Богд Групп
Марк Монгол дахь Тийсс Монголиа компанийн (хуучин Лэйтон
ХХК) гүйцэтгэх захирал бөгөөд иргэний байгууламжийн
чиглэлээр инженерийн салбарын зэрэгтэй, нийт 30 гаруй жил
уул уурхайн салбарт ажиллаж байгаагаас 27 жил Лэйтон
группэд ажиллаж байна. Баруун Австралийн Калгурли-д 11
жил ажилласны дараа Перт хотод үйл ажиллагаа, уул уурхай
хариуцсан менежер, бүсийн менежерээр ажиллаж байсны
дээр Хонг Конгод ажиллаж байхдаа Лэйтон Ази компаний
уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Уул уурхайн салбарын гэрээний хүрээн дэх үйл ажиллагаа,
техникийн болон удирдлагын түвшний арвин туршлагатай.
Ажиллах хугацаандаа алт, никел, төмрийн хүдэр, нүүрс зэрэг
бүтээгдэхүүнийг хамарсан 25 чухал төсөл дээр аюулгүй
ажиллагаа, байгаль орчны хамгаалал, бүтээмж, худалдааны
зорилтыг амжилттай хангаж ирсэн. Тэрээр хамгийн аюулгүй,
хамгийн бага өртгөөр амжилттай хэрэгжүүлсэн олон тооны
гэрээ, түншлэлийн ард байж, Лэйтон болон үйлчлүүлэгчдийн
Марк Бэйли – Тийсс
Монгол
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (Үргэлжлэл)
Бөнуа Рибесс –
ЭНЖИ Монгол
Бөнуа Рибесс эрчим хүчний үйлдвэрлэл (хий, нүүрс,
биомасс) болон ус цэвэршүүлэх салбарт техник удирдлагын
21 жилийн ажлын туршлагатай. Бөнуа 2014 оноос
хойш ЭНЖИ Монголия (хуучнаар GDF SUEZ)-н суурин
төлөөлөгчийн газрыг хариуцаж, Монголыг хариуцсан
эрчим хүчний салбарын бизнес хөгжлийн захирлаар
ажиллаж байна. Мөн тэрээр GDF SUEZ, Sojitz Corporation,
Posco Energy болон Newcom ХХК-н хамтын төсөл болох
“ДЦС5” ХХК-н гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг.
2011 оноос Дулааны 5-р цахилгаан станцын төслийг
хөгжүүлж ажиллаж байна. Монголд ирэхээсээ өмнө Бөнуа
GDF SUEZ Energy Ази дахь үйл ажиллагаа хариуцсан
дэд ерөнхийлөгч байсан. Бангког-д ажиллаж байхдаа
тэрээр ашиглалт, техникийн үйл ажиллагаа болон бизнес
хөгжил; гэрээт ханган нийлүүлэгч, барилга угсралтын
ажлын гүйцэтгэл болон станцын шинэчлэл, өргөтгөл
сайжруулалтаар мэргэшсэн. Тэрээр Монгол, Энэтхэг
болон Индонез улсад хэрэгжсэн төслүүдэд идэвхтэй
оролцож байсан. 2008 – 2011 оны хооронд GDF SUEZ
Energy International –н ашиглалт хариуцсан дэд захирал
байсан бөгөөд нүүрсээр ажилладаг хосолмол ажиллагаат
хийн турбин технологийнСаудийн Араб, Морокко, Абу
Дабу, Индонез болон Вьетнам дахь томоохон төслүүдийн
бизнес хөгжлийг хариуцан ажиллаж байсан. Бөнуа GDF
SUEZ групп-д нэгдэхээсээ өмнө 14 жилийн хугацаанд
эрчим хүчний (үйлдвэрлэл, үр ашигтай хэрэглээ) болон
байгаль орчин (үйлдвэрлэлийн ус бэлтгэл, хаягдал ус)-ны
төслүүдийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын үйл
ажиллагааг удирдаж байсан. Бельги улсын Брюссел хотын
их сургуулийн химийн инженерийн магистр зэрэгтэй.
2016
9
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
8
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
Норихико Като
- ХААН Банк
Норихико Като 2011 оны 11-р сараас эхлэн ХААН Банкны
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2012 оны 9-р
сараас Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2009, 2010
онд тэрээр ХААН Банкинд зөвлөх мөн Байгууллагын Банк
хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Норихико
28 жилийн хугацаанд Токио Мицубиши UFJ банкинд
байгууллагын банк болон байгууллага төлөвлөлтийн
чиглэлээр ажиллаж банк, санхүү, бизнесийн арвин их
туршлага хуримтлуулсан банкир юм. Ноён Като нь
Токио Мицубиши банкны Ойрхи Дорнод, Голланд, АНУ
болон Япон улс дахь салбаруудад гүйцэтгэх удирдлагын
албан тушаал хашиж байсан юм. Норихико Токиогийн
их сургуульд эдийн засгийн бакалавр, ЛосАнжелес дахь
Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр
зэрэг хамгаалсан байна. Тэрээр эхнэр 2 хүүгийн хамт
амьдардаг. ХААН Банк бол Монголын тэргүүлэгч банк
бөгөөд банкны жижиглэн, ЖДҮ, аж ах ахуйн нэгж зэрэг бүх
төрлийн харилцагчидтай ба орон даяар хамгийн өргөн
сүлжээ буюу 540 салбар нэгжтэй юм. ХААН Банк 4,600
ажилтнуудаараа дамжуулан нийт 1.8 сая харилцагчиддаа
өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүнийг орон даяар хүргэж
байна.
Стефен Ж. Поттер -
Вагнер Ази
Түмэнцогт 2011 оны 5-р сараас хойш Женерал Электрик
компанийн Монгол дахь гүйцэтгэх захирлаар ажиллаж
байна. Тэрээр Женерал Электрик компанийг төлөөлөх,
танилцуулах, мөн эрх ашгийг нь хамгаалахаас гадна
бизнесийн хамтын ажиллагааг бий болгох, зах зээлийн
судалгаа шинжилгээ хийх, Монгол дахь бизнесийн
боломжийг судлах өргөжүүлэх ажлуудыг хариуцдаг.
Сүүлийн үеийн төслүүдээс танилцуулбал Монголын эрчим
хүчний сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан
станц Салхитад салхин хөдөлгүүр, Улаанбаатарын
төмөр замд Супер Скид зүтгүүр мөн эмнэлгийн тоног
төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлээд байна. Түмэнцогт
нь 2007-2011 онуудад Дэлхийн Банкинд эрчим хүч, нөхөн
сэргээгдэх эрчим хүч, хотын ус хангамж, агаарын бохирдол
төслүүдийг удирдаж мөн хэд хэдэн шинжилгээ судалгаанд
оролцож ажилласан. Тэрээр Монголын Засгийн Газарт
хэд хэдэн албан тушаал хашиж байсан ба Түлш, эрчим
хүчний сайдын зөвлөхөөр ажилласнаас гадна Дэд
бүтцийн яам, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан
Стив нь Вагнер Ази Тоног Төхөөрөмжийн Ерөнхий
Захиралаар 2011 оны 8-р сараас ажиллаж байна. Тэрээр
Катерпиллар ба Катерпилларын дилер компанид Англи
болон Дундад азийн 10 гаруй орнуудад сүүлийн 40 жил
ажилласан, менежментийн өндөр дадлага туршлагатай.
Тэрээр Кийли их сургуулийг эдийн засгийн бакалавр
зэрэгтэй, Шотландын Эдинбургийн Бизнесийн их сургуулийг
магистрын зэрэгтэй дүүргэсэн. Мөн уул уурхайн дипломыг
Колорадо сургууль, уул уурхай болон байгаль орчин
аюулгүй ажиллагааны дипломыг Индонезийн уул уурхайн
яамнаас тус тус авсан. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК
нь 1996 оноос Катерпиллар компаний дилер болж уул
уурхай, барилга байгууламж, цахилгаан үүсгүүрийн тоног
төхөөрөмжийг зарах, түрээслэх, бүтээгдэхүүн дэмжих үйл
ажиллагааг явуулдаг. Мөн техникийн сургалт явуулж жил
бүр 200 орчим засварчидыг төгсгөдөг. Вагнер Ази нь
Монголдоо тоног төхөөрөмж лизингээр худалдаалдаг, мөн
Форд болон Лэнд Роверийн албан ёсны дистрибютер юм.
Түүнчлэн Ноён Поттер нь Вагнер Ази Групп, Өмнө Говийн
Уул Уурхай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ба
АОУХА-ийн захирлын зөвлөлд багтдаг.
Ц. Түмэнцогт –
Женерал Электрик
аль алинд нь ашигтай үр дүнд хүргэж байсан билээ. 2015
онд Лэйтон ХХК-ий нэр Тийсс Монголиа болж өөрчлөгдсөн.
Марк Монголд амьдардаг бөгөөд Тийсс-ийн Монголд дахь
бизнесийг хариуцаж байгаагаас гадна Ротари-гийн хүндэт
гишүүн юм. Түүний олон нийтийн төлөө хийсэн ажлыг нь
үнэлэн Марк Бэйли-д 2005 онд Пол Харрисийн шагнал
олгожээ.
Жим МБЗ-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2007
оны 9-р сард МБЗ байгуулагдсан цагаас гүйцэтгэх
захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр
Нью Йорк хотод амьдарч байсан ба 1970 оноос
хойш Вол Стрийт-ийн байгууллагуудад Нэгдэл ба
Худалдан авалтаар мэргэшсэн хөрөнгө оруулалтын
банкны мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайлбал
Швейцарын Нэгдсэн Банкны дэлхий дахины Нэгдэл
ба Худалдан авалт хариуцсан даргын үүрэг гүйцэтгэн
ажиллаж байсан.
Жим 2001 оны 5-р сард Улаанбаатар хотод ирж
суурьшсан бөгөөд Монголын хамгийн том хоёр
арилжааны банк болох Худалдаа Хөгжлийн Банк,
Хаан Банкны хувьчлалыг амжилттай зохион явуулсан.
2003 оноос МБЗ байгуулагдах хүртэл ХАМБЗ-н
гүйцэтгэх захирлын ажлыг сайн дураар хашиж
байв. Жим Нотр Дамын Их Сургуулийг бизнесийн
удирдлагын бакалавр, Колумбын Бизнесийн дээд
сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэргээр
төгссөн. Түүнчлэн тэрээр Мандал Даатгал, Монголиа
Гровт Группын бие даасан захирал, Монголын
Боловсролын Сангийн Ерөнхийлөгч ба Дарга,
Монголжин Прайвэт Капиталын Дарга, Монголын
Хөгжлийн Санхүүгийн Сангийн ивээн тэтгэгч юм.
Жим Двайер -
Гүйцэтгэх захирал
А.Баярмаа 2014 оны 6-р сард МБЗ-ийн Дэд
захирлаар томилогдон орсон бөгөөд байгууллагын
гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр
болон байгууллагын менежментийг хариуцан
ажилладаг. Тэрээр өмнө нь хувийн хэвшил, олон улсын
байгууллага болон төрийн байгууллагад ажиллаж
байсан туршлагатай бөгөөд эрчим хүч болон байгаль
орчны салбарт түлхүү ажиллаж байсан. Тэр дундаа
сэргээгдэх эрчим хүч, салхин цахилгаан станцын
хүлэмжийн хийн бууралтын санхүүжилтийг босгох
ажилд гаршсан. Ньюком Группын Клин Энержи
ХХК-ийн Салхит салхин цахилгаан станц, Дэлхийн
Банкнаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд
хэрэгжиж байсан нүүрстөрөгчийн санхүүжилтын
төслүүд дээр ажиллаж байсан.
Баярмаа нь Оксфордын Их Сургуульд Шинжлэх
ухааны магистрын зэргийг Байгаль орчин, нийгэм,
хүрээлэн буй орчны бодлогоор хамгаалсан
бөгөөд бакалаврын зэргээ МУИС-ийн ОУХС-г
ОУХарилцааны мэргэжлээр төгссөн. Японы
Акитагийн олон улсын их сургуульд нэг жилийн
оюутан солилцоогоор суралцаж байсан бөгөөд Турк
улсын Истанбул хотод магистрын өмнөх бэлтгэлээ
хийж байсан.
А.Баярмаа - Дэд
захирал
Э.Саруул 2010 оны 6-р сард захиргааны ажилтнаар
ажилд орж 2013 оны 2-р сард Төслийн Менежер
болсон. МБЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагааг
хариуцахаас гадна, хурал, конференцууд мөн
бусад төслүүдийг хариуцан ажиллаж байна. Тэрээр
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн гадаад хэлний
бакалавр зэрэгтэй бөгөөд Франц улсын Түлүз хотын
"Мирай" их сургуулийг олон улсын худалдаагаар
суралцаж төгссөн. Одоо ХУИС-ийн Эрдмийн
сургуульд хэл шинжлэлийн магистрант. Өмнө нь
НЗДТГ-ын ГХХАХ-т 1 жил мэргэжилтнээр ажиллаж
байсан. Э. Саруул нь 2013 оноос хойш Ази Тивийн
Байт Харвааны Шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд
2014 оны 6 сард Олон Улсын Байт Харвааны
Холбооноос Олон Улсын Шүүгч болж томилогдсон.
Э.Саруул - Төслийн
менежер
Б.Төгөлдөр 2007 оны 11-р сард оффис менежерээр
ажилд орсон. МБЗ-н өдөр тутмын захиргааны ажлыг
хариуцдаг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн
гадаад хэлний бакалавр, МУИС- ийн олон улсын
харилцааны магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь
Монгол-Францын Төвд 2 жил нарийн бичгийн
даргаар ажиллаж байсан.
Б.Төгөлдөр -
Оффис менежер
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (Үргэлжлэл)
МБЗ-ИЙН ЗАХИРГААтуршлагатай. Түмэнцогт дээрх газруудад эрчим хүчний
бодлого, төлөвлөлт, бүтцийн өөрчлөлт, хувийн хэвшлийн
оролцоо, төрийн эзэмшлийн хөрөнгийн менежмент зэрэг
асуудлуудыг хариуцан ажиллаж, Эрчим хүчний зохицуулах
хороонд орон нутгийн эрчим хүчний зохицуулалт хийж
байв. Түүнчлэн Түмэнцогт нь Монголын Эрчим Хүчний
Зохицуулах Хорооны комиссараар ажиллаж байхдаа
эрчим хүчний салбарын зохицуулалт, эрчим хүч ашиглах
зөвшөөрөл, үнийн тохируулга, хэрэглэгчийн эрх ашиг,
эрчим хүчний зах зээлийн дүрэм журмыг боловсруулах
асуудлаар ажиллаж байв. Түмэнцогт Монголын Гүйцэтгэх
Захирлуудын Клубын (CEO Club) Ерөнхийлөгчөөр 2014 онд
томилогдон ажиллаж байна. Түмэнцогт 1993 онд ОХУ-ын
Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг эрчим хүчний
инженерийн магистр, 2001 онд АНУ-н Индианагийн их
сургуулийг Төрийн удирдлагын магистрийн зэрэгтэйгээр
тус тус төгссөн.
2016
11
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
10
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
МБЗ-ИЙН ЗАХИРГАА
С.Баттөр нь 2010 онд Хоккайдо их сургуульд хөдөө
аж ахуйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр
Монгол орны нүүдэлч малчдын зудын эсрэг арга
хэмжээний талаар диссертацаа бичсэн. 2011 оноос
МБЗ-д ажиллаж байна. МБЗ-д ажиллахын зэрэгцээ
Монголтой холбоотой бизнес эрхэлдэг гадаадын
компаниудад бизнесийн зохицуулагч, орчуулагчаар
ажилладаг. Баттөр дараах байгууллагуудтай
хамтран ажиллаж байна, үүнд: Камеко Монгол,
SIAR Консaлтинг, Скилл Тек Глобал, Япон Улсын
Микасатокай, Ичикава Канкёо Инженеринг, Фүжики
Текко. Тэрээр англи, япон, орос хэлтэй.
С.Баттөр - Туслах
редактор
Х.Отгонгэрэл нь МБЗ-д 2014 оны 11-р сараас эхлэн
хамтын ажиллагаа хариуцсан менежерээр орсон.
Түншлэл, маркетинг, хэвлэл мэдээллийн чиглэлийн
ажлуудыг хариуцан ажилладаг. Тэрээр Шведийн
хамтын ажиллагааны нийгэмлэг, Европын холбоо,
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөл
хөтөлбөрүүдэд орчуулагч, төслийн менежер, олон
нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан
туршлагатай. Гадаад хэлний дээд сургуульд англи-
орос хэлний орчуулагч мэргэжил эзэмшиж Швед улсын
Готебургийн их сургуульд байгууллагын харилцааны
чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
П.Хулангоо нь 2015 оноос Монголын Бизнесийн
Зөвлөлд ажиллаж эхэлсэн. 370 гаруй гишүүн
сайн дураараа ажилладаг МБЗ-ийн 8 ажлын
хэсгийн үйл ажиллагааг зохицуулах, ажлын хэсгийн
боловсруулсан санал зөвлөмжийг олон нийтэд
түгээх мөн "МБЗ их сургуулийн анги танхимд"
цувралыг зохион байгуулах үүрэгтэй. П.Хулангоо нь
Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа
хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч, Хөрөнгийн
Эрхийн төслийн захирал зэрэг албан тушаал хашиж
байсан бөгөөд хувийн хэвшил, телевиз зэрэг салбарт
ажиллаж байсан туршлагатай. Хүмүүнлэгийн ухааны
их сургуулийн бакалавр зэрэгтэй бөгөөд кино
урлагт сонирхолтой тэрээр Британийн Лондон хотод
Рэйндэнс киноны сургуульд суралцсан.
Х.Отгонгэрэл –
Хамтын ажиллагаа
хариуцсан менежер
П.Хулангоо - Ажлын
хэсгийн зохицуулагч
Тэррэнс Эдвардс нь Монол Улсад 2009 оноос хойш
амьдарч байгаа. Тэрээр сэтгүүл зүйн мэргэжилтэй
бөгөөд Монголд анх АНУ-н Энх Тайвны Корпусын
Англи хэл заах (TEFL) сайн дурын үйл ажиллагаанд
хамрагдан Өвөрхангай аймгийн Уянга суманд ирсэн.
2011онд Энх Тайвны Корпус дахь ажлаа дуусгасны
дараагаар Тэррэнс Эдвардс нь МБЗ-ийн “NewsWire”
буюу цахим мэдээний ерөнхий редактороор ажиллаж
эхэлсэн. Түүнчлэн тэрээр Томсон Ройтерс мэдээллийн
агентлагийн сурвалжлагчаар ажилладаг бөгөөд
Европын Бизнес Мэдээ болон Азийн Никэй Тоймд
нийтлэл бичдэг.
Тэррэнс Эдвардс –
Ерөнхий редактор
МБЗ-ИЙН 2015 ОНЫ 6 ДУГААР САРЫН
УУЛЗАЛТ
Энэ оройны хамгийн эхний илтгэгч нь Рамсфэлд
сангийн Дэвид Соумбадзэ Улаанбаатар хотноо зохион
байгуулсан CAMCA бүс нутгийн форумын талаар
мэдээлэл хийсэн. Тус чуулга уулзалтанд Төв Азийн
улс орнуудын төлөөлөгч нар хуран цугларч хөгжил
дэвшлийн зүг хийж буй томоохон алхмуудынхаа
талаар туршлагаа солилцсон. Тэрээр “ирээдүйтэй
залуу удирдагчдыг нэгтгэн цуглуулах нь хамгийн
чухал байлаа” хэмээв. Рамсфэлд сангийн гол үүрэг
нь эдгээр ирээдүйн манлайлагчдад Вашингтон хотын
улс төрийн соёлтой танилцуулж “саналаа илэрхийлэх,
шийдвэр гаргах болон бодлого боловсруулах ажлууд
нь хэр нарийн төвөгтэй болохыг харуулахад” чиглэсэн.
2007 онд анх эхэлснээс хойш тус хөтөлбөрийн хүрээнд
нийт 11 Монгол залуусыг оролцуулсан тэтгэлэг хүртсэн
120 зочид АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш
болон АНУ-ын Холбооны Нөөцийн тэргүүн асан Алан
Грийнспан нартай уулзсан билээ. “Бид бүс нутгийн
маш чухал ирээдүйн залуу удирдагчдыг ийм аргаар
холбох нь маш зөв арга зам гэж бодож байна” гэж
тэрээр хэлэв.
Дараагийн илтгэгч Занаду Майнз ХХК-ийн гүйцэтгэх
захирал Андрю Стюарт уул уурхайн өнөөгийн
байдлын талаар мэдээлэл хийсэн. “Монгол хэдийгээр
хүндхэн цаг үетэй тулгараад байгаа ч идэвхтэй
олборлолт явагдсаар байна” гэж тэрээр хэлэв. Занаду
Майнз нь зэс, алтны уурхайд тулгуурладаг ба саяхан
Хармагтай зэс-алтны төсөл хэрэгжиж буй газар дээр
3 хувийн өндөр агууламжтай зэсийн хүдэр илрүүлснээ
мэдэгджээ. “Энэ бол томоохон нөөц бөгөөд цаашид ч
өснө” хэмээн Стюарт хэлэв.
“Махны экспорт: Монголын мөрөөдлийн төлөвлөгөө”
нэртэй энэ оройны 3 дахь илтгэлийг Преком
компанийн захирал Мөнхзаяагийн Сувдмаа тавилаа.
Азийн эрэлт ихсэж Монгол өсөн дэвжих бололцоотой
ч манайд энэхүү өнөөгийн боломжийг ашиглах мэдлэг,
технологи дутагдалтай байна. “Ирэх гурван жилд
100,000 тон мах нийлүүлэх боломжтой гээд та бүхэн
төсөөлөөд үздээ” хэмээн Сувдмаа цохон тэмдэглэж,
улмаар “гэсэн хэдий ч бүх зүйл малын өвчлөлөөс
хамаарч байна. Шүлхий өвчин дэгдсэнээс болж
өнгөрсөн хугацаанд Орос улс хориг тавьсан хэдий ч
энэ талаар хэлэлцэж, анхаарал хандуулдаггүй. Хууль
эрх зүйн зөв орчинг бүрдүүлэх үндсэн үүргийнхээ
дагуу Засгийн газар илүү хүчин чармайлт, төвлөрсөн
арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн байна.
Апплус Велоси компанийн гүйцэтгэх захирал Майкл
Маршал тус уулзалтын сүүлийн илтгэлийг тавьлаа.
Хүний нөөц, боловсон хүчний чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг энэхүү байгууллага нь Монголын
хамгийн чухал хөгжлийн төслүүдэд инженерингийн
чиглэлийн боловсон хүчнийг хүртэл зуучилдаг
болтлоо тэлсэн талаар хүүрнэв. JDA хүний нөөцийн
компаниас үндэс сууриа тавьсан энэхүү компаний үйл
ажиллагаа Австрали болон олон улсын уул уурхайн
салбарт танигдсан. Апплус Велоси нь JDA-ийн
Монголд хуримтлуулсан туршлагуудыг суурь болгон
ашигладаг. Тухайлбал, Монголын нийт эрчим хүчний
5 хувийг хангадаг, улсын анхны салхин парк болох
Салхитын салхин паркийн төслийн боловсон хүчний
туршлагаас суралцах нь Салхитын паркийг цаашид үр
өгөөжтэй ажиллуулахад шууд үр дүнгээ өгөх юм.
МБЗ-ИЙН САРЫН
УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ
Сарын уулзалтыг 6-р сарын 22-ны өдөр Шангри-Ла
зочид буудлын хурлын танхимд гүйцэтгэх захирал Жим
Двайер удирдан явууллаа. Уулзалтанд 130 гишүүд,
зочид хуран цугласан байв.
МБЗ-д шинээр элссэн гурван гишүүн:
1. Бюро Веритас нь сорил, хяналт, баталгаажуулалтын
үйлчилгээ эрхэлдэг олон улсын компани.
2. Монруд ХХК нь уул уурхай, олборлолтын салбарт
үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэх компани
юм. Монруд нь алслагдсан байршилтай нутагт төрөл
бүрийн хэмжээтэй бааз төлөвлөх, угсрах, зохион
байгуулах үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн
компани.
3. Сопокко ХХК нь нарны эрчим хүчээр ажилладаг
төхөөрөмж үйлдвэрлэж угсардаг компани бөгөөд
Улаанбаатар хотноо байршилтай, 2011 онд
байгуулагдсан. Компанийн үндсэн бүтээгдэхүүн болон
үйлчилгээ нь нарны эрчим хүчний хавтан, сэргээгдэх
эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зөв шийдэл
гаргах явдал юм.
Жим Двайер МБЗ-ийн Хуулийн ажлын хэсгийн үйл
ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл хийлээ.
Парламентаар хэлэлцэгдэх Хөдөлмөрийн хуулийн
төслийн үнэлгээг саяхан хийж гүйцэтгэсэн. Сайн дурын
40 хүний гүйцэтгэсэн энэхүү ажил нь хувийн хэвшил,
албан хаагчид болон улсын жилийн төсөвт хуулийн
тус өөрчлөлтүүд ямар сөрөг нөлөөтэй байсныг
илрүүлэхэд тусалсан. МБЗ-өөс хуулийн төслийн учир
дутагдалтай талуудыг илүү таниулах зорилгоор УИХ-
ын 76 гишүүнд албан захидал хүргүүлсэн. “Олон
нийтийн саналыг тусгах боломж олгох хангалттай,
тодорхой хугацааг бодолцон бид 60-90 хоногийн
хугацааг хүссэн” гэж Хуулийн ажлын хэсгийн гишүүн
Даг МакГэй хэлэв. Монголын Банкны Холбооны
(МБХ) тэргүүн асан, Хас Банкны захирал М. Болд
МБХ-оос ЗГ-ын албан хаагчид болон байгууллагуудад
анхааруулж байсан тухай, түүнчлэн хуулийн төслийн
зарим гажуудалтай асуудлуудын талаар санал бодлоо
илэрхийлэв.
МБЗ-ийн түнш байгууллага болох Хойд Америк-
Монголын Бизнес Зөвлөлийн (ХАМБЗ) тэргүүн Стийв
Саундэрс мөн уулзалтанд оролцов. Тэрээр “та бүхэн
өөрийн арга барилаар 8 жилийн турш үр дүнтэй
ажиллаж ирсэн тул энэхүү завшааныг ашиглан би
ХАМБЗ болон захирлуудын зөвлөлийн өмнөөс
Монгол Улсын бизнесийн орчинг сайжруулах тал дээр
МБЗ-ийн гаргаж буй хичээл зүтгэлд гүнээ талархаж
байгаагаа илэрхийлье” хэмээн онцлон хэлэв.
Оны Шилдэг Байгууллага-Оюу Толгой, МБЗ-ийн Ойн хүндэтгэлийн
хүлээн авалт, 2015.11.02
Оны Шилдэг Ажлын Хэсэг-Боловсролын АХ, МБЗ-ийн Ойн
хүндэтгэлийн хүлээн авалт, 2015.11.02
МБЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын уулзалт МБЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын уулзалт
2016
13
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
2016
12
ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂ˪Ë
Сарын уулзалтыг 8-р сарын 24-ны өдөр “Blue Sky”
зочид буудлын Кристалл хурлын танхимд ТУЗ-ийн
дарга Баянжаргалын Бямбасайхан удирдан явууллаа.
Уулзалтанд 110 гишүүд, зочид хуран цугласан байв.
МБЗ-д шинээр элссэн дөрвөн гишүүн:
1. СИМ (CIM) банк нь Швейцарын Женев, Лугано,
Воллерауд байршилтай ба Хорватад Приморска
Банкийг хянадаг Швейцарын хувийн тэргүүлэгч банк
юм.
2. “Эксэкютив Эксэлэнс” Олон Улсын Бизнесийн Төв
(EEIBC) нь телеконференцийн тоног төхөөрөмжөөр
хангах, виртуаль оффисын үйлчилгээ үзүүлэх,
конференц болон тусгай өрөө түрээслэх зэрэг
бизнесийг дэмжсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээ
үзүүлэх замаар өөрсдийн үйлчлүүлэгч нарыг
амжилтанд хүрэхэд нь туслах, Монголын өнөөгийн
болон ирээдүйн бизнесүүдийг дэмжих зорилготой
байгууллага юм.
3. Эрдэнэс Монгол ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК,
“Оюутолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Шивээ
Овоо” ХК, “Багануур” ХК-ийг эзэмшдэг Монголын
хөрөнгө оруулалтын томоохон компани юм. Энэхүү
100 хувийн улсын өмчит компани нь 2007 оны 2-р
сард байгуулагдсан ба Монголын стратегийн ордууд
дээрх Засгийн газрын байр суурийг төлөөлдөг.
4. Ноён Ла Порта 38 жилийн турш АНУ-ын Гадаад
Хэргийн Яам болон Засгийн газарт нийт 44 жил
зүтгэж улмаар 2003 онд тэтгэвэрт гарсан. Ноён Ла
Порта Монголд АНУ-ын элчин сайдаар 1997-2000
онуудад алба хашжээ.
Гүйцэтгэх захирал Жим Двайер Монголын өнөөгийн
бизнес орчны талаар МБЗ-ийн гишүүдийн хандлагыг
тодорхойлох зорилгоор энэ сард анхлан гаргаж буй
МБЗ-ийн Бизнесийн Өсөлтийн Индексийн талаар
товч танилцуулсанаар энэ удаагийн уулзалтыг нээлээ.
Цуглуулсан судалгааны үр дүнд Сант Марал Сан
дүн шинжилгээ хийж, бизнесийн орчины ерөнхий
температурыг тогтоосон ба хасах хэм нь сөрөг
хандлагыг, нэмэх хэм нь эерэг хандлагыг илэрхийлж
байгаа болно. 2015 оны 2 дугаар улирлын бизнесийн
орчин 3.40
С хэмийн үзүүлэлттэй байгаа нь нөхцөл
байдал хүндэвтэр байгааг харуулж байна.
Парламентийн хаврын чуулганаар хэлэлцэж өөрчлөлт
оруулсан хуулийн өөрчлөлтүүдийг нэгтгэн дүгнэж
Хоган Ловэллс компаний ахлах мэргэжилтэн Антони
Вуули илтгэл тавьлаа. Дотоодын үйлдвэрлэлийг
дэмжих тухай, Эдийн засгийн ил тод байдлыг
дэмжих тухай хуулиуд олны анхаарлыг хамгийн
ихээр татаж байлаа. Дотоодын үйлдвэрлэлийг
дэмжих тухай хууль нь Монголд бараа бүтээгдэхүүн
МБЗ-ИЙН 2015 ОНЫ 8 ДУГААР
САРЫН УУЛЗАЛТ
үйлдвэрлэгчийг бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлээр
дэмжих, хамгийн сүүлийн үеийн технологи
ашиглахаар болон экспортонд бараа бүтээгдэхүүн
гаргахаар төлөвлөж буй орон нутгийн компаниудад
нэг удаагийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх
нөхцөлийг тодорхойлсон. Монголын Хөрөнгийн
Биржид бүртгэлтэй, наанадаж нөөцийнхөө 60 хувийг
дотоодын үйлдвэрлэлд зориулдаг, эсвэл төрийн
байгуулагатай түншилдэг компаниудад зарим давуу
эрх олгожээ.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь
татвараа төлөөгүй компаниудад татвараа ямар нэгэн
торгууль шийтгэлгүй төлөх боломж олгож байна.
”Саарал” эдийн засагтай тэмцэх, эдийн засгийн
хүндрэлийн үед аль болох татвар сайн цуглуулах
явдал бол энэхүү хуулийн үндсэн зорилго нь билээ.
Компанийн жилийн орлогын татвар төлөх босгыг
10 сая төгрөгөөс 50 сая төгрөг болгож НӨАТ-ын
нөхцөлүүдэд өөрчлөлт оруулсан. Сайн дураар НӨАТ
төлөх боломж хэвээр байгаа талаар мэдээлэл хийлээ.
Дараагийн илтгэгч бол Эйжиа Пасифик Инвэстмэнд
Партнерс (APIP) компанийн гүйцэтгэх захирал Ли
Кашел байлаа. Тэрээр ихэнх газрууд хямарч байхад
амжилттай хэрэгжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн
Regency Residence төсөл болон бусад туршлагынхаа
талаар танилцуулав. “2010 онд үүдээ нээсэн Regency
нь хотын хэмжээнд хамгийн хурдан зардлаа нөхсөн
төсөл байсан болов уу” хэмээн Кашел дурьдав. Нэг
удаа тэрээр нэгэн үл хөдлөх обьектийг зарахаар
өглөө 09:00 цагт онгойгоод дөнгөж наймхан цагийн
дараа борлуулж чадсан. “Ихэнх тохиолдолд нэг
обьект зарах гэж дор хаяж тав юмуу зургаан сар
зарцуулдаг” хэмээв. Үүний нэг шалтгаан нь бол үл
хөдлөх хөрөнгийн салбар хүмүүсийн орлогоос илүү
хурдацтай өсөж байгаад оршино. “Барилгын салбар
хүмүүсийн орлогоос хэтэрхий ихийг барьж байна” гэж
Кашел хэлэв. Саяхан зарласан Circus Residency зэрэг
төслийг хэрэгжүүлэхийн тулд тэрээр архитектурын
шийдэлийг давсан “Нар хаана байрлаж байна вэ?”,
”Аль зүгээс салхилж байна вэ?” зэрэг асуултуудад
анхаарал хандуулах болсон.
МерсиКор олон улсын байгууллагын захирал
Женнифер Билман олон улсын хүмүүнлэгийн
15 жилийн түүх болон Монголын ТББ хөгжлийн
талаарх сүүлийн танилцуулгыг хийлээ. “Бидний
түүх Монголын хөдөө нутаг болон ихэнхдээ жижиг
бизнестэй холбоотой явж ирсэн.” МерсиКор нь
нүүдлийн аж ахуй, цөлжилтийг судлахаар 1999 онд
Монголд анх орж ирсэн. Өнөөдөр бид улс орон
даяар хөдөөгийн хөгжил, санхүүжих эх үүсвэр бүхий
бизнесийн хөгжил, байгаль орчны менежмент,
засаглал болон төвлөрлийг сааруулах асуудлууд дээр
анхаарлаа хандуулж байна. “Хэдийгээр Монгол улс
эдийн засгийн огцом өсөлтийг амссан ч уул уурхайн
салбарын хөгжлийн хурдцыг ямарч салбар гүйцээгүй”
гэлээ. Манай байгууллага аймаг болон орон нутгийн
бүлгүүдийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан хэвээр
байх ба орон нутгийн бүлгүүд өөрсдийн төслүүдээ
хэрэгжүүлэх “тогтвортой хөтөлбөр” боловсруулна
гэдэгт найдаж байна.
МБЗ-ИЙН 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР
САРЫН УУЛЗАЛТ
Сарын уулзалтыг 9-р сарын 28-ны өдөр “Blue Sky” зочид
буудлын Кристалл хурлын танхимд гүйцэтгэх захирал
Жим Двайер удирдан явууллаа. Уулзалтанд 125 гишүүд,
зочид хуран цугласан байв.
МБЗ-д шинээр элссэн дөрвөн гишүүн:
1. ЭйПиАйЖи Монголия (APIAG Pte Ltd; APIAG Carbon
and Minerals Ltd; APIAG Mongolia LLC) Сингапурт
байрлалтай олон улсын групп ба Пан-Азийг чиглэсэн
эрчим хүч болон байгалийн нөөцийн салбаруудад
хөрөнгө оруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
2. БиЖи Групп нь олон улсын олборлолт, үйлдвэрлэл
болон шингэрүүлсэн байгалийн хийн чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлдэг. БиЖи Групп нь Монголд 2015 онд
орж ирсэн бөгөөд тус улсын баруун хэсэгт орших IV
болон V блокд нүүрсустөрөгч судлах зорилготой.
3. Монголжин Прайвит Капитал нь Монголын
Хөгжлийн Санхүүгийн Сан I LP ивээн тэтгэдэг ба 2013
онд байгуулагдсан хувийн болон вэнчур хөрөнгө
оруулалтын сан юм.
4. НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эрх
болон сайн сайхныг хамгаалах зорилгыг бүхий л үйл
ажиллагаандаа тусгадаг байгууллага юм.
ХАМБЗ-ийн Хөрөнгө оруулагчдын 18 дахь чуулга энэ
долоо хоногт болсон талаарх мэдээллээр энэ өдрийн
эхний танилцуулгыг ХАМБЗ-ийн тэргүүн хатагтай
Памела Слүтц эхлүүлэв. Тэрээр Туркойз Хилл Ресурс
Лимитед-ийн тэргүүн Жил Гардинер үндсэн илтгэгч
нь байх чуулганы дараах хүлээн авалтанд МБЗ-ийн
гишүүдийг урьсан. Мөн тэрээр МБЗ-ийн гүйцэтгэх
захирал Жим Двайерт хамтын ажиллагааны бэлэг
тэмдэг болгон Канадын туг хэлбэртэй зангиа тогтоогч
бэлэглэв. “Бид ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байгаа”
гэж Слүтц тэмдэглээд “Яагаад бид итгэл үнэмшилтэй
байна вэ гэж үү? Учир нь энэ бол Монгол хүмүүс ба
тэдний бүтээлч, уян хатан болон сэтгэн бодох чадвартай
холбоотой” хэмээн хэлэв.
Түүний дараа Нью Медиа Группийн захирал Мэнд-
Орших энэ оны 6 сараас ажиллуулж эхлүүлсэн МБЗ-
ийн шинэ вэб хуудасны талаар танилцуулга хийв.
“МБЗ-д ханддаг гол шалтгаан бол МБЗ гайхалтай арга
хэмжээнүүд зохион байгуулдаг, тиймээс байгууллагын
үйл ажиллагааг цахим орчинд илүү дэлгэрүүлэх,
түүнчлэн Монголын талаарх мэдээллийг илүү өргөн
дэлгэр түгээх боломжийг шинэхэн вэб хуудас олгоно”
хэмээн хэллээ. Одоо вэб хуудсанд гишүүд өөрсдөө
санал сэтгэгдэлээ үлдээх, арга хэмжээг хэлэлцэх
форумтай болсон ба ажлын зар, түнш хайх санал зэрэг
зарлал, саналын чанартай мэдээлэл тавих боломжтой
юм. “Бид гишүүдтэйгээ оффлайн буюу нүүр нүүрээрээ
уулзахаас гадна онлайн уулзах боломжтой боллоо” гэж
ярилаа.
Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд Компанийн
нийгмийн хариуцлагын (КНХ) үзүүлэх ач холбогдлын
талаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ий
гүйцэтгэх захирал Стийв Поттер танилцуулга хийлээ.
“Парламентийн сонгууль хаяанд тулаад ирсэн өнөө
цагт, улс төрчид Монгол дахь гадаадын эзэмшлийн
бизнесүүдийг сонгочдод элдвээр гоочилж, муулахыг
оролдох нь гарцаагүй болов уу” гэж хэлэв. Энэ нь
Монголд оруулж буй гадаадын компаниудын ихээхэн
хувь нэмрийг үл тоомсорлож байна. “Бид Монголд
зөвхөн бизнес хийдэг мөн томоохон татвар төлөгч
байгууллага” гэж Поттер хэлэв. ”Тэд бидний төлсөн
татварын мөнгөөр 10 эмнэлэг, 130 хүүхдийн цэцэрлэг
... барьж болох байсан, тэр ч бүү хэл Монголын батлан
хамгаалахынжилийнзардлыгдаахбололцоотойбайлаа”
гэж мэдээллээ. КНХ-ын гол зорилго бол орон нутгийн
оролцоог сайжруулах явдал юм. Зарим жишээнээс
дурьдвал 24 цагийн хувийн эмнэлэг, клиник, Лотус Сан,
Улаанбаатарын нэг гэр хорооллын хүүхдийн тоглоомын
талбайн барилгын ажлыг санхүүжүүлсэн зэрэг ажлууд
багтаж байна. “Саяхан бид ерөнхийлөгчийн ордон
болон Скай Резорт-ын хоорондын зам дагуу цэвэрлэгээ
хийж 8 тонн хогийг 2 цагийн дотор түүсэн,” гэж Поттер
ярив. “Бид уул уурхайн компаниудыг энэ үйл хэрэгт
уриалж байгаа бөгөөд бидний энэ ажил байгаль
орчноо цэвэр байлгах сонирхлыг бүх нийтийн дунд
бий болгоно гэж найдаж байна” гэв.
Түүний дараа өнгөрсөн долоо хоногт CAREC-ийн чуулга
уулзалтыг даргалж явуулсан Taрва Хөрөнгө Оруулалт
ба Зөвлөх Үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал
ноён Камерон МакРаэ танилцуулга хийв. CAREC нь
Төв Азийн бүс нутгийн 10 гишүүн орныг багтаасан
хөтөлбөр бөгөөд тус хөрөнгө оруулагч нарын
чуулганаар өнөөгийн эрчим хүчний хөрөнгө оруулалт,
худалдааны бодлого, тээвэр, худалдааны хөнгөлөлтийн
талаар зочид төлөөлөгчид ярилцсан. Түүнчлэн тус
чуулганаар улс орнууд хоорондын өргөтгөсөн худалдаа,
тээврийн “худалдааны коридор”-ын талаар өргөн
хэлэлцүүлэг явагдлаа. Энэхүү корридоруудын ихэнх
нь боловсруулалтын шатанд байгаа бөгөөд эдгээр
улс орны ажил бол дэд бүтцийг сайжруулж худалдааг
нэмэгдүүлэх явдал юм, харин энэ бол хүнд ажил”
хэмээн МакРаэ нэмлээ. Арга хэмжээний үеэр үг хэлсэн
чухал эрхэмүүдийн нэг бол Монгол Улсын Ерөнхий сайд
Чимэдийн Сайханбилэг байлаа. Тэрээр “Монгол Улс
болон CAREC-ийн бүс нутгийн бусад улс орнууд эдийн
засгийн хүндрэлийн ид үед хэрхэн цаашид урагшлах
тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байна. Монгол улс
өнгөрсөн хугацаанд алдаа гаргасан гэдгээ Ерөнхий сайд
хүлээн зөвшөөрөхөөс эмээсэнгүй. Өөрийн гаргасан
алдаанаас бидний суралцсан нэг чухал зүйл бол Итгэл
бол маш чухал эд, түүнийг амархан, харин эргүүлж
олоход тун хэцүү” гэж хэлсэнийг нь МакРаэ уламжлав.
“Эксэкютив Эксэлэнс” Олон Улсын Бизнесийн Төвийн
гүйцэтгэх захирал, МБЗ-ийн Боловсролын Ажлын
Хэсгийг дарга Саха Меянатан Монголын боловсролын
салбарын боломж ба тулгамдсан асуудлын талаарх
сүүлийн танилцуулгыг хийлээ. Түүнчлэн Монгол Улс
боловсролын салбарт зарцуулах төсөв харьцангүй
сайн бөгөөд ДНБ-ний 5 гаруй хувийг жил бүр
боловсролын салбарт зарцуулдаг. Гэсэн хэдий ч
цэцэрлэг болон чанартай боловсролд хамрагдах
боломжоор иргэд дутуу хангагдсан хэвээр л байна.
Ли Кашель, ЭйПиАйПи ХХК-ий гүйцэтгэх захирал,
МБЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын уулзалт
МБЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын уулзалт Антони Вүүли, Хоган Ловэллс ХХК-ий ахлах мэргэжилтэн,
МБЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын уулзалт
Саха Меянатан, “Эксэкютив Эксэлэнс” Олон
Улсын Бизнесийн Төвийн гүйцэтгэх захирал,
МБЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын уулзалт
Камерон МкРаэ, Тарва Инвестмент энд
Адвайзори компанийн гүйцэтгэх захирал,
МБЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын уулзалт
Стийв Поттер, Вагнер Ази Тоног Төхөөрөмж
ХХК-ий гүйцэтгэх захирал, МБЗ-ийн 2015 оны
9 дүгээр сарын уулзалт
Bcm corporate brochure issue 17 mon final
Bcm corporate brochure issue 17 mon final
Bcm corporate brochure issue 17 mon final
Bcm corporate brochure issue 17 mon final
Bcm corporate brochure issue 17 mon final
Bcm corporate brochure issue 17 mon final

More Related Content

Similar to Bcm corporate brochure issue 17 mon final

Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Bayar Be
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016The Business Council of Mongolia
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/Solongo Erdenebaatar
 
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...batnasanb
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкныnomikott
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкныnomikott
 
Marketing
MarketingMarketing
MarketingJigmee
 
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptxExport-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptxqnzriq
 
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭБилэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалThe Business Council of Mongolia
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...batnasanb
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаThe Business Council of Mongolia
 
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудалЖижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудалAnkhbileg Luvsan
 
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...batnasanb
 

Similar to Bcm corporate brochure issue 17 mon final (20)

Presentat -
Presentat  -Presentat  -
Presentat -
 
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
Brochure: National Council on Corporate Governance of Mongolia
Brochure: National Council on Corporate Governance of MongoliaBrochure: National Council on Corporate Governance of Mongolia
Brochure: National Council on Corporate Governance of Mongolia
 
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
Үйлчилгээний маркетинг /Банкны үйлчилгээ/
 
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкны
 
голомт банкны
голомт банкныголомт банкны
голомт банкны
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
m1
m1m1
m1
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptxExport-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
Export-Mongolia-2019-tailan-by-ERKA_MN.pptx
 
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭБилэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
 
МБЗ 2016 оны ажлын тайлан
МБЗ 2016 оны ажлын тайланМБЗ 2016 оны ажлын тайлан
МБЗ 2016 оны ажлын тайлан
 
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухалХувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
 
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалгаМБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
МБЗ-с гаргаж буй Авлигын эсрэг уриалга
 
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудалЖижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
Жижиг дунд бизнесийн хүний нөөцийн менежментийн зарим асуудал
 
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
Д.Даваадорж С.Золжаргал- МОНГОЛЫН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ГЭРЭЭ...
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

Bcm corporate brochure issue 17 mon final

  • 2. 2016 3 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË 2016 2 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО Монголын тэргүүлэх бизнесийн холбоо болох эрхэм зорилготой МБЗ нь гишүүдийнхээ дараах үндсэн хэрэгцээг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Үүнд: • Гишүүддээ бизнесийн түнш олох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах; • Гишүүдийнхээ бизнест зайлшгүй хэрэгтэй мэдээллийг олж өгөх; • Гишүүдийн бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах. Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь худалдаа хөрөнгө оруулалт, бизнесд таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг. МБЗ нь Монгол болон олон улсад зохион байгуулагддаг тэргүүлэх түвшний хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагаар оролцож ирсэн. Бид Монголын төр засаг, хувийн хэвшил, элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод болон бизнесийн холбоодтой үр дүнтэй, нягт хамтран ажилладаг. Манай гишүүн байгууллагуудаас бүрдсэн 370 гаруй салбарын мэргэжилтэн МБЗ-ийн ажлын хэсгүүдэд харьяалагдаж салбар тус бүрийн асуудлыг хөндөн ярилцаж шаардлагатай зөвлөмжүүдийг боловсруулдаг. Бид цаашид салбарын мэргэжлийн байгууллагуудтай стратегийн түншлэл үүсгэх замаар салбарын нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллах болно. Бид хамгийн сүүлийн үеийн шинэлэг, бодит мэдээ мэдээллийн эх сурвалж, бизнесийн санааг солилцож хэлэлцдэг талбар байж, үүгээрээ дамжуулан гишүүд болон хөрөнгө оруулагчдыг оновчтой шийдвэр гаргахад найдвартай туслах нь байхыг эрмэлздэг. МБЗ бол таны, бидний, гишүүдийн байгууллага. Бидний зорилго бол таны бизнес, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг хангахад оршино. МБЗ-ийн үйл ажиллагааг улам үр дүнтэй болгоход та бүхний санал зөвлөгөөг хүлээн авахдаа таатай байх болно. Хүчин чармайлт гарган ажилладаг МБЗ-ийн ажлын хэсгийн гишүүд, нийт гишүүд болон ажилтнууддаа талархал илэрхийлье. Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн Дарга Баянжаргалын Бямбасайхан 2016 оны 1 дүгээр сар
  • 3. 2016 5 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË 2016 4 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ/ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ 2007 оны 9-р сард Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тодорхой тооны төлөөлөл уулзан ярилцаж улмаар МБЗ-ийг байгуулсан билээ. Манай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүд Монгол улсын бизнес, эдийн засгийн чухал тулгуур болох салбаруудын төлөөллөөс бүрддэг. Үүсгэн байгуулагч гишүүдээс бүрдсэн Гүйцэтгэх Зөвлөл нь одоо 9 гишүүнээс бүрддэг харин ТУЗ-ийн гишүүдийн нийт тоо 22 болж өргөжсөн юм. Б. Бямбасайхан нь стратегийн ордуудын нийтийн өмчийг эзэмшигч “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийг эзэмшдэг Монголын хөрөнгө оруулалтын компани юм. Мөн тэрээр 250 гаруй гишүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт, төслийн менежмент, болон санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК- ийг 2013 онд үүсгэн байгуулсан. Монголын технологийн салбарт хөрөнгө оруулагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд Монголын анхны салхин цахилгаан станцын 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож, барьж байгуулсан. Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Дундад Азид эрчим хүчний хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж байжээ. Бямбасайхан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэд бүтцийн орон тооны бус зөвлөх; Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх; Оюу Толгой ХХК, Монголын Урлагийн Зөвлөл, АНУ дахь Зориг Сангийн ТУЗ-ийн гишүүн болон Монгол Экономи сэтгүүлийн зөвлөлийн тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. 2012 оноос Монгол Улс дахь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын өргөмжит консулаар томилогдсон. Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч. Байгаль Орчны Манлайлалагч хөтөлбөрийг ивээн тэтгэгчээр ажилладаг. Тэрээр Жорж Вашингтоны Их Сургууль ба Монгол Улсын Их Сургуулийг тус тус дүүргэсэн. Бямбасайхан нь төрийн болон хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулалтын олон төслийг удирдаж байсан туршлагатай. Тэрээр Азийн хөгжиж буй орнуудад олон төрлийн төслийн багуудыг удирдан цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээний хөрөнгө оруулалтын нийт 4 тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж байсан. Эрчим хүчний төсөл болон том хэмжээний гэрээ хэлэлцээрүүдийг олон улсын болон хоёр талт санхүүгийн байгууллагууд, нүүрстөрөгчийн сангаар дамжуулан санхүүжүүлж байсан. Монголын хамгийн том үүрэн телефон холбооны компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Монголд зэсийн катод боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг мөн босгосон. GE болон SoftBank-ай хамтарсан компани байгуулж байсан. Монголд зэсийн катод боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг мөн босгосон. Тэрээр төр засаг болон хувийн хэвшлийн хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Б. Бямбасайхан – Эрдэнэс Монгол / ТУЗ-ийн Дарга Питер Морроу нь Монгол Улсад амьдардаг бөгөөд 2000 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд Хаан Банкны гүйцэтгэх захирлаар ажилласан. Тэрээр 40 жилийн турш АНУ болон хуучин социалист орнуудад банкир болон санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрээр Хойд Америк – Монголын Бизнесийн Зөвлөлийн дэд захирал, Монголын Урлагийн зөвлөлийн дэд тэргүүн бөгөөд өөр олон компани, ТББ-уудын удирдах зөвлөлд багтдаг. Питер Монгол Америкийн Их Сургуулийн үүсгэн байгуулагч захирал бөгөөд уг сургууль нь Америк боловсролын систем дээр үндэслэсэн Хүмүүнлэгийн шинжлэх ухааны мэдлэг олгох зорилготой. Питер Морроу - НоваТерра / МБЗ- ийг үүсгэн байгуулагч ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ Рандолф С.Коппа нь 2013 оны 10-р сараас эхлэн МБЗ-ийн ТУЗ-ийн дэд даргаар сонгогдон ажиллаж байна. Ноён Рандолф С. Коппа Худалдаа Хөгжлийн Банкны (ХХБ) ерөнхийлөгчөөр ажилладаг ба тэрээр анх Монгол Улсад 2004 онд Ай Эн Жи Банкны ХХБ-тай байгуулсан техникийн туслалцааны гэрээний Рандолф С. Коппа - Худалдаа Хөгжлийн Банк / ТУЗ-ийн Дэд Дарга хүрээнд ирж ажиллаж эхэлжээ. Ноён Коппа нь мөн ADFIAP- ийн ТУЗ-ийн гишүүний үүрэгт албыг хашиж байна. Сүүлийн 43 жилийн хугацаанд банк санхүүгийн салбарт олон улс оронд ажиллаж байснаас Монгол Улс нь түүний ажиллаж буй 12 дахь орон юм. Тэрээр Висконсиний Их Сургуулийг Гадаад харилцааны чиглэлээр дүүргэжээ. ХХБ нь Монголын ууган арилжааны банкуудын нэг бөгөөд байгууллагын зээл, худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо болон валют арилжаа зэрэг үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч байсаар ирлээ. Түүнчлэн, ХХБ-нь Монголчууддаа карт, интернет болон SMS banking зэрэг хувийн банкны үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд үзүүлсээр байна. ХХБ- ны зах зээлд тэргүүлж буй амжилтуудыг үнэлэн “The Banker” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк” шагналыг 2 удаа, Монгол Улсын Засгийн Газар болон бусад гадаад дотоодын байгууллагуудаас “Монгол Улсын тэргүүлэгч банк”, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”, “Шилдэг татвар төлөгч” зэрэг олон шагналуудыг хүртэж байсан. Лоренц Мелчерс ЭмЭсЭм Группын үүсгэн байгуулагч мөн захирал юм. Тэрээр өөрийн гэр бүлийн хамт 1997-2014 оны хооронд Монгол Улсад оршин суусан. 2010-2012 онд Монголын Бизнесийн Зөвлөлийн даргаар ажилласан. МСМ (www.msmgroup. mn) нь 1988 онд байгуулагдсан бөгөөд дараах бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний компани юм. Үүнд: Уул уурхай, барилгын тоног төхөөрөмж , автомашины худалдаа үйлчилгээ, эм ханган нийлүүлэлт, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ болон ундааны худалдаа тус тус багтана. МСМ Групп чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ олны танил бөгөөд Мерседес Бенз, Атлас Копко, Моет Хеннесси, BASF гэх мэт дэлхийн нэр хүндтэй олон компаниудын Монгол дахь төлөөлөгч юм. Лоренц нь Герман Азийн Бизнесийн Зөвлөлийн (OAV).Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажилладаг. Лоренц Мелчерс - ЭмЭсЭм Групп/ ТУЗ-ийн Дарга асан ЭмАйЭйч группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Дугарын Жаргалсайхан нь туршлагатай бизнесмэн, удирдагч бөгөөд төрийн албанд олон жил ажилласан. Анх 1983 онд Геологи, уул уурхайн хүрээлэнд судлаачаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд улмаар Геологи, Уул Уурхайн Яаманд ажилтан, Хүнд Үйлдвэрийн Яамны уул уурхайн газрын дарга, төрийн өмчийн Эрдэнэт үйлдвэрийн дэд ерөнхийлөгч, Ашигт Малтмалын Газрын дарга, Үйлдвэр, Худалдааны Яамны геологи, уул уурхайн газрын даргаар тус тус ажиллаж байв. Жаргалсайхан Москвагийн Эдийн Засаг, Статистик, Мэдээлэл Зүйн Их Сургуулиас Уурхай Эдийн Засгийн бакалаврын зэрэг авч, Колорадогийн Уул Уурхайн Сургуульд мэргэжил дээшлүүлэн, Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг авчээ. Хувийн хэвшилд шилжсэнээсээ хойш Жаргалсайхан ЭмАйЭйч группыг хөгжүүлэхэд голлон анхаарч ирсэн бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Тус групп нь Монголын хамгийн амжилттай явагдаж байгаа хувийн бизнесүүдийн нэг бөгөөд дөнгөж эхлэн хөгжиж буй болон уламжлалт салбарт олон төрлийн зах зээлийг хамран ажиллаж байна. Тэдний дунд Монголын анхны амь насны даатгал үзүүлэгч, анхны хөрөнгө оруулалтын компани, хөрөнгө оруулалтын банк ба брокерийн үйлчилгээ, бизнесийн болон орон сууцны барилга, хөрөнгийн засвар үйлчилгээ, түрээс, хүнс ундааны үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг багтаж байна. Одоогоор 20 гаруй салбар, компани, 200 гаруй ажилтантай. Жаргалсайхан мөн 4 жилийн хугацаагаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд одоо Компьютерийн Технологи, Менежментийн Сургуулийн залуу судлаачдын сангийн дарга, Монголын Даамын Холбооны ерөнхийлөгч юм. Д. Жаргалсайхан - ЭмАйЭйч Групп Лувсандэндэвийн Сумати нь Сант Марал Сангийн Гүйцэтгэх Захирал. Тэрээр 1979 онд Москвагийн Улсын Их Сургуулийг Хэрэглээний Математик мэргэжлээр дүүргэсэн. 1979-1994 онд Монголын Шинжлэх Ухааны Академид судлаачаар ажиллаж байсан. Социалист төрийн байгууллагууд татан буугдсаны дараа тэрээр төрийн бус байгууллагуудад ажиллах болсон. Сумати 1994 онд Сант Марал Санг байгуулсан бөгөөд тус сан түүний удирдлагаар Монголын хамгийн шилдэг судалгааны төвүүдийн нэг болж чадсан юм. Сумати нь Монголын Нээлттэй Нийгэм Форум, Транспаренси Интернэйшнл, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Бизнесийн Зөвлөл зэрэг Төрийн Бус Байгууллагуудын ТУЗ-ийн гүшүүн. Эндрью Вүдлэй нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрээр “Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагаа, стратеги, бизнесийн хөгжлийн санаачилга зэрэг бүхий л үйл ажиллагааг хариуцдаг. Эндрью Вүдлэй Рио Тинтод 19 жил ажилласан туршлагатай бөгөөд уул уурхайн олборлолт, баяжуулах болон хайлуулах үйлдвэрүүдэд удирдлагын болон арилжаа эрхэлсэн алба хашиж байсан юм. “Оюу толгой”-д орохоос өмнө Рио Тинто компанийн Мозамбик улс дахь нүүрсний уурхайн захирал, Мозамбик улс дахь Рио Тинто компанийн суурин төлөөлөгчийн албыг хашиж байв. Мөн Австрали улсын Квинсленд мужийн Боуэний сав газар дахь жилд 7.5 сая тонн нүүрс олборлодог Хэйл Крик ил уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. Үүнээс гадна Рио Тинто компанийн Гүйцэтгэх ерөнхий захирлын болон Удирдах зөвлөлийн даргын ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Рио Тинтод орохоос өмнө Канад улсад хайгуулын чиглэлээр ажиллаж, Австрали, Шинэ Зеланд, Малайз, АНУ-д менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байв. Эндрью гурван компани үүсгэн байгуулж байсан туршлагатай. Тэрээр Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн их сургуулийг уурхайн инженер мэргэжлээр төгсч, Канад улсын Уилфрид Лорьегийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Эндрью Вүдлэй нь Монголд ирснээсээ хойш Монголын бизнесийн холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх ерөнхий захирлын хувиар Оюу Толгой компанийн цаг үеийн мэдээллийг Twitter.com/CEO_OyuTolgoi хуудсаар хуваалцдаг. Эндрью Вүдлэй - Оюу Толгой Б. Баяр - ЭЗЭЗЗ ХХК Б.Баяр 1985 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Санкт- Петербургийн Их сургуулийг Хуульч мэргэжлээр, 1997 онд Шинэ Зеландын Оакландын Их сургуулийн Хуулийн сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр хууль хамгаалах байгууллагад 12 жил ажилласан туршлагатайгаас гадна сүүлийн 16 жил өмгөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Баяр нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Олон Улсын Баррын холбооны гишүүн хуульч юм. Л. Сумати - Сант Марал Сан / ТУЗ- ийн Дэд Дарга асан М.Болд нь 2014 оны 7 сарын 10-аас ХасБанкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. 2011 оноос Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө ХасБанкны Гүйцэтгэх захирлаар 2009-2010 онд, Ерөнхийлөгчөөр 2005-2008 онд ажилласан. М. Болд нь төрийн болон хувийн хэвшлийн банк, санхүүгийн байгууллагууд, мөн түүнчлэн Дэлхийн Банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж, банкны салбарын эдийн засгийн бодлого, бүтцийн шинэчлэлийн М. Болд- ХасБанк/ Тэнгэр Санхүүгийн Нэгдэл асуудлаар гүнзгий мэргэшсэн юм. Тэрээр 1996-2000 онд Монгол Банкны дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Москва дахь Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Банкны ТУЗ-ийн гишүүн байсан. Мөн Зах зээл судлалын хүрээлэнд дэд захирал, Монголын Экспорт Импортын Банкны Гүйцэтгэх захирал, Афганистан улсын Төв Банкинд зөвлөхөөр тус тус ажилласан. М. Болд БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Колумбын Их Сургуулийн эдийн засгийн бодлого, удирдлагын чиглэлээр олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 2008-2014 онд Монголын Банкуудын Холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. М. Болд нь Бүгд Найрамдах Исланд улсын Өргөмжит консул.
  • 4. 2016 7 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË 2016 6 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË Т. Амарзул - Петро Матад Дарамбазарын Ачит-Эрдэнэ нь хувь нийлүүлсэн байгууллагын санхүү, зах зээлд хувьцаа гаргах, брокерийн үйлчилгээ явуулдаг анхны хөрөнгө оруулалтын банк болох Монголын Олон Улсын Капитал Корпорацийн (MICC) ерөнхийлөгчөөр 2005 оноос хойш ажиллаж байна. Ачит-Эрдэнэ Монголын санхүүгийн зах зээлийн салбарт шинийг санаачлагч байсаар байгаа бөгөөд сүүлийн үеийн санхүүгийн томоохон, чухал олон ажиллагааг зохион байгуулсан билээ. Тэрээр Колумбын их сургуулийг олон улсын харилцааны магистр, Миддлебури коллежийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Ачит-Эрдэнэ англи, орос, япон, солонгос хэлтэй. Д. Ачит-Эрдэнэ - Монголын Олон Улсын Капитал Корпораци Амарзул Сингапурт боловсрол эзэмшсэн бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын Хөрөнгө Оруулалт Гадаад Худалдааны Агентлагт ажиллаж байгаад Монголын эрдэс баялагийн салбарт шилжин энэ салбарын хувийн хэвшлийн байгууллагуудад удирдан зохион байгуулах ажил үүрэг гүйцэтгэж байсан. Амарзул Петро Матад ХХК-ийн Гүйцэтгэх захирал мөн ТУЗ-ийн гишүүн. Петро Матад Лимитед нь газрын тос олборлолт болон Монгол Улсын ирээдүйн хөгжил, үйлдвэрлэлд анхаарч ажилладаг группийн толгой компани юм. Тус компани нь Монгол Улсын Засгийн Газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан Монголын газрын тосны Матад Блок ХХ (10,340 км2 Монголын зүүн хязгаарт), Богд Блок IV, Онги Блок V (нийтдээ 50,000 км2 Монгол Улсын өмнө зүгт болон төв хэсгээр) ордод газрын тосны хайгуул хийх эрх бүхий компани юм. Мөн Олон Улсын Хөрөнгийн Биржид багтсан Монголын анхны компани юм. Баатарын Болд 2015 оны 7-р сараас эхлэн Рио Тинтогийн Төмрийн Хүдрийн Борлуулалт болон Маркетингийг хариуцсан албан тушаалд томилогдсон. Тэрээр 2014 оны 5 сараас хойш тус компанийн далайн тээврийн бизнесийг хариуцсан Усан газрын Удирдах Захирлаар ажиллаж байна. Мөн Болд Төмрийн Хүдрийн Гүйцэтгэх Хорооны гишүүн. Үүнээс өмнө Болд Лондон дахь Рио Тинтогийн Зэсийн Группын Олон Улсын Үйл Ажиллагаа Хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр Өмнөд Африкийн Палабора, Австралийн Нортпаркес, Индонезийн никелийн төсөл, АНУ-ын зэс, алтны уурхай болон Монголын нүүрсний үйл ажиллагааг тус тус хариуцаж байсан арвин туршлагатай. Рио Тинтод орохоос өмнө Болд тус Группын Монгол дахь Оюу Толгой зэс, алтны уурхайн төслийн Б. Болд – Рио Тинто хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн тэрээр Монголд алтны уурхайн компани болон төрөлжүүлсэн хөрөнгө оруулалтын удирдлагын компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Түүнээс өмнө Болд 11 жилийн турш Нью Йорк, Лондон болон Москвад Жей-Пи-Морган компаний хөрөнгө оруулалтын банкны ажилтнаар ажиллаж байсан. Болд ШУТИС-ийг Үйлдвэрлэлийн Инженер мэргэжлээр бакалавр, Брижпортын Их Сургуулийг Бизнесийн Удирдлагын Магистр зэрэгтэй тус тус дүүргэсэн. Бетина 25 гаруй жил Америк, Европ болон Азийн орнуудад маркетингийн харилцаа, олон нийтийн харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хувийн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай ажиллахдаа Бетина нийтийн бодол санаанд нөлөө үзүүлэхүйц, зан авирт өөрчлөлт оруулдаг, брендийн үнэ цэнийг бий болгосон. 2008 онд Бетина олон нийтийн харилцаа болон маркетингийн стратегиар нарийвчилсан анхны олон улсын агентлаг болох Брейктрүү Паблик Релейшнс (одоогийн Брейктрүү Коммюникейшнс) –ийг үүсгэн байгуулсан. Эхний Бетина Морейра Инфанте – Брейктрүү Коммюникейшнс Ө.Ганзориг Голомт Банкны анхны Ерөнхийлөгчөөр томиологдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр Мандал Даатгал ХХК-ний ТУЗ-ийн даргын албан тушаалыг мөн хашдаг. Монгол Канадын хамтарсан Мандал Даатгал ХХК нь өөрийн хөрөнгийн хэмжээгээр Монголын даатгалын салбарт тэргүүлж, нөхөн төлбөр хариуцах чадвараар салбартаа хамгийн өндөр байна. Тэрээр Монголын томоохон банк санхүүгийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан. Ганзориг Юу Эм Си Холдинг ХХК-ний ТУЗ-ийн дарга, Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Татварын Ерөнхий газрын зөвлөхөөр тус тус ажиллаж байна. Тэрээр Голландын Маастрихтын менежментийн сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэй. Ө. Ганзориг - Мандал Даатгал, Голомт Банк Махони нь МахониЛиотта хууль эрх зүйн зөвлөх компанийн Монгол дахь салбарыг хариуцсан захирлаар ажилладаг бөгөөд 1997 оноос хойш Монголд ажиллаж, амьдарч байна. Махони Луизиана хотын Тулань Их Сургуулийг Менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд мөн уг сургуульдаа Тэтгэлэгт Хөтөлбөр, Бета Гамма Сигма Бизнесийн Хүндэт Ахан дүүст тус тус гишүүн байсан. Мөн Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг Хуулийн чиглэлээр Докторын зэрэгтэй төгссөн. МахониЛиотта компани үйлчлүүлэгчиддээ бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх мөн урт хугацааны зах зээлд оролцож төслүүдийг санхүүжүүлэх тал дээр зөвлөгөө өгч ажилладаг. Даниел Махони – МахониЛиотта жилүүдэд Брейктрүүгийн үндсэн харилцагчид нь харилцаа болон оролцогч талуудын хамтын ажиллагааны стратеги боловсруулах хэрэгтэй уул уурхай болон эрчим хүчний салбарын байгууллагууд байсан. 2011 онд Брейктрүү Огильви компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Брейктрүүгийн дэлхий даяар үйлчилгээ үзүүлэх сүлжээ болон ур чадварын хүрээг тэлсэн. Бетина чухал хөгжлийн салбаруудад 360 градусын харилцааны үйлчилгээ үзүүлдэг олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй багийг удирддаг. Түүний багийн үйлчилгээ нь нийгэм олон нийтийн оролцоо, бренд болон нэр хүндийг дээшлүүлэхээс эхлээд маркетингийн харилцаа, хэвлэл мэдээллийн харилцаа болон олон нийтийн сүлжээний удирдлага зэрэг өргөн хүрээг хамарна. Брейктрүүг байгуулахаас өмнө Бетина АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) хөгжлийн хамтын ажиллагааны харилцааны арга хэмжээнүүдийг санаачилж харилцааг АНУ-ын гадаад хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг болгон нэвтрүүлсэн. Тэрээр Серби Монтенегрод хамгийн анхны Хөгжил Түгээх болон Харилцааны Оффисыг байгуулсан нь агентлаг даяар үйлчлэх загвар болсон. Бетина Индонезид USAID-д зориулж шагнал хүртсэн компанит ажил санаачилсан бөгөөд энэ нь цунамид нэрвэгдсэн ард түмний АНУ-ын талаар сөрөг бодолтой байдгийг эерэг болгосон. USAID-д байх хугацаандаа тэрээр тус байгууллагын Зүүн Өмнөд Европ, Орос болон Өмнөд Азийн салбаруудад техникийн туслалцаа үзүүлж, харилцааны сургалт явуулдаг байсан. Харрис Купперман нь Праеториан Капитал сангийн үүсгэн байгуулагч бөгөөд энэ сан нь хөрөнгийн зах зээлийн урт хугацааны макро өсөлтөнд төвлөрсөн сан юм. Мөн ноён Купперман Монголия Гровт Групп (Канад дахь хувьцааны нэр: YAK, Америк дахь хувьцааны нэр MNGGF) ХК-ний ТУЗ- ийн дарга, Гүйцэтгэх захиралаар ажилладаг. Энэхүү компани нь нээлттэй хувьцаат компани ба Монгол Улсын эдийн засгийн эрчимтэйөсөлтөндтулгууралсан.ТэрээрAdventuresInCapitalism. com–ийн ахлах адвэйнчэр-ээр ажилладаг. Харрис Купперман - Монголия Гровт Групп Д. Хулан өөрийн гэр бүлийн хүн болох Ц. Баатарсайхантай хамтран үүсгэн байгуулсан Таван Богд Группын дэд ерөнхийлөгч юм. Тэрээр өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба Токио дахь “Говь” компанийн төлөөлөгч компанийн худалдааны менежерээр ажиллаж байсан. Тэрээр Москвагийн Санхүүгийн Их Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Таван Богд Групп боловсруулах үйлдвэр, худалдаа үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэд хамгийн сүүлд Тоёота Корпорацийн худалдааны төлөөлөгч болон KFC, Pizza Hut сүлжээ хоолны газруудын франчайз компани болоод байна. Д. Хулан – Таван Богд Групп Марк Монгол дахь Тийсс Монголиа компанийн (хуучин Лэйтон ХХК) гүйцэтгэх захирал бөгөөд иргэний байгууламжийн чиглэлээр инженерийн салбарын зэрэгтэй, нийт 30 гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж байгаагаас 27 жил Лэйтон группэд ажиллаж байна. Баруун Австралийн Калгурли-д 11 жил ажилласны дараа Перт хотод үйл ажиллагаа, уул уурхай хариуцсан менежер, бүсийн менежерээр ажиллаж байсны дээр Хонг Конгод ажиллаж байхдаа Лэйтон Ази компаний уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Уул уурхайн салбарын гэрээний хүрээн дэх үйл ажиллагаа, техникийн болон удирдлагын түвшний арвин туршлагатай. Ажиллах хугацаандаа алт, никел, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүнийг хамарсан 25 чухал төсөл дээр аюулгүй ажиллагаа, байгаль орчны хамгаалал, бүтээмж, худалдааны зорилтыг амжилттай хангаж ирсэн. Тэрээр хамгийн аюулгүй, хамгийн бага өртгөөр амжилттай хэрэгжүүлсэн олон тооны гэрээ, түншлэлийн ард байж, Лэйтон болон үйлчлүүлэгчдийн Марк Бэйли – Тийсс Монгол ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (Үргэлжлэл) Бөнуа Рибесс – ЭНЖИ Монгол Бөнуа Рибесс эрчим хүчний үйлдвэрлэл (хий, нүүрс, биомасс) болон ус цэвэршүүлэх салбарт техник удирдлагын 21 жилийн ажлын туршлагатай. Бөнуа 2014 оноос хойш ЭНЖИ Монголия (хуучнаар GDF SUEZ)-н суурин төлөөлөгчийн газрыг хариуцаж, Монголыг хариуцсан эрчим хүчний салбарын бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байна. Мөн тэрээр GDF SUEZ, Sojitz Corporation, Posco Energy болон Newcom ХХК-н хамтын төсөл болох “ДЦС5” ХХК-н гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг. 2011 оноос Дулааны 5-р цахилгаан станцын төслийг хөгжүүлж ажиллаж байна. Монголд ирэхээсээ өмнө Бөнуа GDF SUEZ Energy Ази дахь үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч байсан. Бангког-д ажиллаж байхдаа тэрээр ашиглалт, техникийн үйл ажиллагаа болон бизнес хөгжил; гэрээт ханган нийлүүлэгч, барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон станцын шинэчлэл, өргөтгөл сайжруулалтаар мэргэшсэн. Тэрээр Монгол, Энэтхэг болон Индонез улсад хэрэгжсэн төслүүдэд идэвхтэй оролцож байсан. 2008 – 2011 оны хооронд GDF SUEZ Energy International –н ашиглалт хариуцсан дэд захирал байсан бөгөөд нүүрсээр ажилладаг хосолмол ажиллагаат хийн турбин технологийнСаудийн Араб, Морокко, Абу Дабу, Индонез болон Вьетнам дахь томоохон төслүүдийн бизнес хөгжлийг хариуцан ажиллаж байсан. Бөнуа GDF SUEZ групп-д нэгдэхээсээ өмнө 14 жилийн хугацаанд эрчим хүчний (үйлдвэрлэл, үр ашигтай хэрэглээ) болон байгаль орчин (үйлдвэрлэлийн ус бэлтгэл, хаягдал ус)-ны төслүүдийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын үйл ажиллагааг удирдаж байсан. Бельги улсын Брюссел хотын их сургуулийн химийн инженерийн магистр зэрэгтэй.
  • 5. 2016 9 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË 2016 8 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË Норихико Като - ХААН Банк Норихико Като 2011 оны 11-р сараас эхлэн ХААН Банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2012 оны 9-р сараас Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2009, 2010 онд тэрээр ХААН Банкинд зөвлөх мөн Байгууллагын Банк хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Норихико 28 жилийн хугацаанд Токио Мицубиши UFJ банкинд байгууллагын банк болон байгууллага төлөвлөлтийн чиглэлээр ажиллаж банк, санхүү, бизнесийн арвин их туршлага хуримтлуулсан банкир юм. Ноён Като нь Токио Мицубиши банкны Ойрхи Дорнод, Голланд, АНУ болон Япон улс дахь салбаруудад гүйцэтгэх удирдлагын албан тушаал хашиж байсан юм. Норихико Токиогийн их сургуульд эдийн засгийн бакалавр, ЛосАнжелес дахь Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан байна. Тэрээр эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. ХААН Банк бол Монголын тэргүүлэгч банк бөгөөд банкны жижиглэн, ЖДҮ, аж ах ахуйн нэгж зэрэг бүх төрлийн харилцагчидтай ба орон даяар хамгийн өргөн сүлжээ буюу 540 салбар нэгжтэй юм. ХААН Банк 4,600 ажилтнуудаараа дамжуулан нийт 1.8 сая харилцагчиддаа өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүнийг орон даяар хүргэж байна. Стефен Ж. Поттер - Вагнер Ази Түмэнцогт 2011 оны 5-р сараас хойш Женерал Электрик компанийн Монгол дахь гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр Женерал Электрик компанийг төлөөлөх, танилцуулах, мөн эрх ашгийг нь хамгаалахаас гадна бизнесийн хамтын ажиллагааг бий болгох, зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, Монгол дахь бизнесийн боломжийг судлах өргөжүүлэх ажлуудыг хариуцдаг. Сүүлийн үеийн төслүүдээс танилцуулбал Монголын эрчим хүчний сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан станц Салхитад салхин хөдөлгүүр, Улаанбаатарын төмөр замд Супер Скид зүтгүүр мөн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Монголд нийлүүлээд байна. Түмэнцогт нь 2007-2011 онуудад Дэлхийн Банкинд эрчим хүч, нөхөн сэргээгдэх эрчим хүч, хотын ус хангамж, агаарын бохирдол төслүүдийг удирдаж мөн хэд хэдэн шинжилгээ судалгаанд оролцож ажилласан. Тэрээр Монголын Засгийн Газарт хэд хэдэн албан тушаал хашиж байсан ба Түлш, эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажилласнаас гадна Дэд бүтцийн яам, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан Стив нь Вагнер Ази Тоног Төхөөрөмжийн Ерөнхий Захиралаар 2011 оны 8-р сараас ажиллаж байна. Тэрээр Катерпиллар ба Катерпилларын дилер компанид Англи болон Дундад азийн 10 гаруй орнуудад сүүлийн 40 жил ажилласан, менежментийн өндөр дадлага туршлагатай. Тэрээр Кийли их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй, Шотландын Эдинбургийн Бизнесийн их сургуулийг магистрын зэрэгтэй дүүргэсэн. Мөн уул уурхайн дипломыг Колорадо сургууль, уул уурхай болон байгаль орчин аюулгүй ажиллагааны дипломыг Индонезийн уул уурхайн яамнаас тус тус авсан. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь 1996 оноос Катерпиллар компаний дилер болж уул уурхай, барилга байгууламж, цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг зарах, түрээслэх, бүтээгдэхүүн дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Мөн техникийн сургалт явуулж жил бүр 200 орчим засварчидыг төгсгөдөг. Вагнер Ази нь Монголдоо тоног төхөөрөмж лизингээр худалдаалдаг, мөн Форд болон Лэнд Роверийн албан ёсны дистрибютер юм. Түүнчлэн Ноён Поттер нь Вагнер Ази Групп, Өмнө Говийн Уул Уурхай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ба АОУХА-ийн захирлын зөвлөлд багтдаг. Ц. Түмэнцогт – Женерал Электрик аль алинд нь ашигтай үр дүнд хүргэж байсан билээ. 2015 онд Лэйтон ХХК-ий нэр Тийсс Монголиа болж өөрчлөгдсөн. Марк Монголд амьдардаг бөгөөд Тийсс-ийн Монголд дахь бизнесийг хариуцаж байгаагаас гадна Ротари-гийн хүндэт гишүүн юм. Түүний олон нийтийн төлөө хийсэн ажлыг нь үнэлэн Марк Бэйли-д 2005 онд Пол Харрисийн шагнал олгожээ. Жим МБЗ-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2007 оны 9-р сард МБЗ байгуулагдсан цагаас гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр Нью Йорк хотод амьдарч байсан ба 1970 оноос хойш Вол Стрийт-ийн байгууллагуудад Нэгдэл ба Худалдан авалтаар мэргэшсэн хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайлбал Швейцарын Нэгдсэн Банкны дэлхий дахины Нэгдэл ба Худалдан авалт хариуцсан даргын үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Жим 2001 оны 5-р сард Улаанбаатар хотод ирж суурьшсан бөгөөд Монголын хамгийн том хоёр арилжааны банк болох Худалдаа Хөгжлийн Банк, Хаан Банкны хувьчлалыг амжилттай зохион явуулсан. 2003 оноос МБЗ байгуулагдах хүртэл ХАМБЗ-н гүйцэтгэх захирлын ажлыг сайн дураар хашиж байв. Жим Нотр Дамын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Колумбын Бизнесийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэргээр төгссөн. Түүнчлэн тэрээр Мандал Даатгал, Монголиа Гровт Группын бие даасан захирал, Монголын Боловсролын Сангийн Ерөнхийлөгч ба Дарга, Монголжин Прайвэт Капиталын Дарга, Монголын Хөгжлийн Санхүүгийн Сангийн ивээн тэтгэгч юм. Жим Двайер - Гүйцэтгэх захирал А.Баярмаа 2014 оны 6-р сард МБЗ-ийн Дэд захирлаар томилогдон орсон бөгөөд байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр болон байгууллагын менежментийг хариуцан ажилладаг. Тэрээр өмнө нь хувийн хэвшил, олон улсын байгууллага болон төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бөгөөд эрчим хүч болон байгаль орчны салбарт түлхүү ажиллаж байсан. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, салхин цахилгаан станцын хүлэмжийн хийн бууралтын санхүүжилтийг босгох ажилд гаршсан. Ньюком Группын Клин Энержи ХХК-ийн Салхит салхин цахилгаан станц, Дэлхийн Банкнаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хэрэгжиж байсан нүүрстөрөгчийн санхүүжилтын төслүүд дээр ажиллаж байсан. Баярмаа нь Оксфордын Их Сургуульд Шинжлэх ухааны магистрын зэргийг Байгаль орчин, нийгэм, хүрээлэн буй орчны бодлогоор хамгаалсан бөгөөд бакалаврын зэргээ МУИС-ийн ОУХС-г ОУХарилцааны мэргэжлээр төгссөн. Японы Акитагийн олон улсын их сургуульд нэг жилийн оюутан солилцоогоор суралцаж байсан бөгөөд Турк улсын Истанбул хотод магистрын өмнөх бэлтгэлээ хийж байсан. А.Баярмаа - Дэд захирал Э.Саруул 2010 оны 6-р сард захиргааны ажилтнаар ажилд орж 2013 оны 2-р сард Төслийн Менежер болсон. МБЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагааг хариуцахаас гадна, хурал, конференцууд мөн бусад төслүүдийг хариуцан ажиллаж байна. Тэрээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн гадаад хэлний бакалавр зэрэгтэй бөгөөд Франц улсын Түлүз хотын "Мирай" их сургуулийг олон улсын худалдаагаар суралцаж төгссөн. Одоо ХУИС-ийн Эрдмийн сургуульд хэл шинжлэлийн магистрант. Өмнө нь НЗДТГ-ын ГХХАХ-т 1 жил мэргэжилтнээр ажиллаж байсан. Э. Саруул нь 2013 оноос хойш Ази Тивийн Байт Харвааны Шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 6 сард Олон Улсын Байт Харвааны Холбооноос Олон Улсын Шүүгч болж томилогдсон. Э.Саруул - Төслийн менежер Б.Төгөлдөр 2007 оны 11-р сард оффис менежерээр ажилд орсон. МБЗ-н өдөр тутмын захиргааны ажлыг хариуцдаг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн гадаад хэлний бакалавр, МУИС- ийн олон улсын харилцааны магистр зэрэгтэй. Тэрээр өмнө нь Монгол-Францын Төвд 2 жил нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Б.Төгөлдөр - Оффис менежер ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ (Үргэлжлэл) МБЗ-ИЙН ЗАХИРГААтуршлагатай. Түмэнцогт дээрх газруудад эрчим хүчний бодлого, төлөвлөлт, бүтцийн өөрчлөлт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн эзэмшлийн хөрөнгийн менежмент зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж, Эрчим хүчний зохицуулах хороонд орон нутгийн эрчим хүчний зохицуулалт хийж байв. Түүнчлэн Түмэнцогт нь Монголын Эрчим Хүчний Зохицуулах Хорооны комиссараар ажиллаж байхдаа эрчим хүчний салбарын зохицуулалт, эрчим хүч ашиглах зөвшөөрөл, үнийн тохируулга, хэрэглэгчийн эрх ашиг, эрчим хүчний зах зээлийн дүрэм журмыг боловсруулах асуудлаар ажиллаж байв. Түмэнцогт Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клубын (CEO Club) Ерөнхийлөгчөөр 2014 онд томилогдон ажиллаж байна. Түмэнцогт 1993 онд ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг эрчим хүчний инженерийн магистр, 2001 онд АНУ-н Индианагийн их сургуулийг Төрийн удирдлагын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн.
  • 6. 2016 11 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË 2016 10 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË МБЗ-ИЙН ЗАХИРГАА С.Баттөр нь 2010 онд Хоккайдо их сургуульд хөдөө аж ахуйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Монгол орны нүүдэлч малчдын зудын эсрэг арга хэмжээний талаар диссертацаа бичсэн. 2011 оноос МБЗ-д ажиллаж байна. МБЗ-д ажиллахын зэрэгцээ Монголтой холбоотой бизнес эрхэлдэг гадаадын компаниудад бизнесийн зохицуулагч, орчуулагчаар ажилладаг. Баттөр дараах байгууллагуудтай хамтран ажиллаж байна, үүнд: Камеко Монгол, SIAR Консaлтинг, Скилл Тек Глобал, Япон Улсын Микасатокай, Ичикава Канкёо Инженеринг, Фүжики Текко. Тэрээр англи, япон, орос хэлтэй. С.Баттөр - Туслах редактор Х.Отгонгэрэл нь МБЗ-д 2014 оны 11-р сараас эхлэн хамтын ажиллагаа хариуцсан менежерээр орсон. Түншлэл, маркетинг, хэвлэл мэдээллийн чиглэлийн ажлуудыг хариуцан ажилладаг. Тэрээр Шведийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Европын холбоо, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөл хөтөлбөрүүдэд орчуулагч, төслийн менежер, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай. Гадаад хэлний дээд сургуульд англи- орос хэлний орчуулагч мэргэжил эзэмшиж Швед улсын Готебургийн их сургуульд байгууллагын харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. П.Хулангоо нь 2015 оноос Монголын Бизнесийн Зөвлөлд ажиллаж эхэлсэн. 370 гаруй гишүүн сайн дураараа ажилладаг МБЗ-ийн 8 ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулах, ажлын хэсгийн боловсруулсан санал зөвлөмжийг олон нийтэд түгээх мөн "МБЗ их сургуулийн анги танхимд" цувралыг зохион байгуулах үүрэгтэй. П.Хулангоо нь Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгч, Хөрөнгийн Эрхийн төслийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд хувийн хэвшил, телевиз зэрэг салбарт ажиллаж байсан туршлагатай. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бакалавр зэрэгтэй бөгөөд кино урлагт сонирхолтой тэрээр Британийн Лондон хотод Рэйндэнс киноны сургуульд суралцсан. Х.Отгонгэрэл – Хамтын ажиллагаа хариуцсан менежер П.Хулангоо - Ажлын хэсгийн зохицуулагч Тэррэнс Эдвардс нь Монол Улсад 2009 оноос хойш амьдарч байгаа. Тэрээр сэтгүүл зүйн мэргэжилтэй бөгөөд Монголд анх АНУ-н Энх Тайвны Корпусын Англи хэл заах (TEFL) сайн дурын үйл ажиллагаанд хамрагдан Өвөрхангай аймгийн Уянга суманд ирсэн. 2011онд Энх Тайвны Корпус дахь ажлаа дуусгасны дараагаар Тэррэнс Эдвардс нь МБЗ-ийн “NewsWire” буюу цахим мэдээний ерөнхий редактороор ажиллаж эхэлсэн. Түүнчлэн тэрээр Томсон Ройтерс мэдээллийн агентлагийн сурвалжлагчаар ажилладаг бөгөөд Европын Бизнес Мэдээ болон Азийн Никэй Тоймд нийтлэл бичдэг. Тэррэнс Эдвардс – Ерөнхий редактор МБЗ-ИЙН 2015 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУЛЗАЛТ Энэ оройны хамгийн эхний илтгэгч нь Рамсфэлд сангийн Дэвид Соумбадзэ Улаанбаатар хотноо зохион байгуулсан CAMCA бүс нутгийн форумын талаар мэдээлэл хийсэн. Тус чуулга уулзалтанд Төв Азийн улс орнуудын төлөөлөгч нар хуран цугларч хөгжил дэвшлийн зүг хийж буй томоохон алхмуудынхаа талаар туршлагаа солилцсон. Тэрээр “ирээдүйтэй залуу удирдагчдыг нэгтгэн цуглуулах нь хамгийн чухал байлаа” хэмээв. Рамсфэлд сангийн гол үүрэг нь эдгээр ирээдүйн манлайлагчдад Вашингтон хотын улс төрийн соёлтой танилцуулж “саналаа илэрхийлэх, шийдвэр гаргах болон бодлого боловсруулах ажлууд нь хэр нарийн төвөгтэй болохыг харуулахад” чиглэсэн. 2007 онд анх эхэлснээс хойш тус хөтөлбөрийн хүрээнд нийт 11 Монгол залуусыг оролцуулсан тэтгэлэг хүртсэн 120 зочид АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш болон АНУ-ын Холбооны Нөөцийн тэргүүн асан Алан Грийнспан нартай уулзсан билээ. “Бид бүс нутгийн маш чухал ирээдүйн залуу удирдагчдыг ийм аргаар холбох нь маш зөв арга зам гэж бодож байна” гэж тэрээр хэлэв. Дараагийн илтгэгч Занаду Майнз ХХК-ийн гүйцэтгэх захирал Андрю Стюарт уул уурхайн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн. “Монгол хэдийгээр хүндхэн цаг үетэй тулгараад байгаа ч идэвхтэй олборлолт явагдсаар байна” гэж тэрээр хэлэв. Занаду Майнз нь зэс, алтны уурхайд тулгуурладаг ба саяхан Хармагтай зэс-алтны төсөл хэрэгжиж буй газар дээр 3 хувийн өндөр агууламжтай зэсийн хүдэр илрүүлснээ мэдэгджээ. “Энэ бол томоохон нөөц бөгөөд цаашид ч өснө” хэмээн Стюарт хэлэв. “Махны экспорт: Монголын мөрөөдлийн төлөвлөгөө” нэртэй энэ оройны 3 дахь илтгэлийг Преком компанийн захирал Мөнхзаяагийн Сувдмаа тавилаа. Азийн эрэлт ихсэж Монгол өсөн дэвжих бололцоотой ч манайд энэхүү өнөөгийн боломжийг ашиглах мэдлэг, технологи дутагдалтай байна. “Ирэх гурван жилд 100,000 тон мах нийлүүлэх боломжтой гээд та бүхэн төсөөлөөд үздээ” хэмээн Сувдмаа цохон тэмдэглэж, улмаар “гэсэн хэдий ч бүх зүйл малын өвчлөлөөс хамаарч байна. Шүлхий өвчин дэгдсэнээс болж өнгөрсөн хугацаанд Орос улс хориг тавьсан хэдий ч энэ талаар хэлэлцэж, анхаарал хандуулдаггүй. Хууль эрх зүйн зөв орчинг бүрдүүлэх үндсэн үүргийнхээ дагуу Засгийн газар илүү хүчин чармайлт, төвлөрсөн арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн байна. Апплус Велоси компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршал тус уулзалтын сүүлийн илтгэлийг тавьлаа. Хүний нөөц, боловсон хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү байгууллага нь Монголын хамгийн чухал хөгжлийн төслүүдэд инженерингийн чиглэлийн боловсон хүчнийг хүртэл зуучилдаг болтлоо тэлсэн талаар хүүрнэв. JDA хүний нөөцийн компаниас үндэс сууриа тавьсан энэхүү компаний үйл ажиллагаа Австрали болон олон улсын уул уурхайн салбарт танигдсан. Апплус Велоси нь JDA-ийн Монголд хуримтлуулсан туршлагуудыг суурь болгон ашигладаг. Тухайлбал, Монголын нийт эрчим хүчний 5 хувийг хангадаг, улсын анхны салхин парк болох Салхитын салхин паркийн төслийн боловсон хүчний туршлагаас суралцах нь Салхитын паркийг цаашид үр өгөөжтэй ажиллуулахад шууд үр дүнгээ өгөх юм. МБЗ-ИЙН САРЫН УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ Сарын уулзалтыг 6-р сарын 22-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд гүйцэтгэх захирал Жим Двайер удирдан явууллаа. Уулзалтанд 130 гишүүд, зочид хуран цугласан байв. МБЗ-д шинээр элссэн гурван гишүүн: 1. Бюро Веритас нь сорил, хяналт, баталгаажуулалтын үйлчилгээ эрхэлдэг олон улсын компани. 2. Монруд ХХК нь уул уурхай, олборлолтын салбарт үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэх компани юм. Монруд нь алслагдсан байршилтай нутагт төрөл бүрийн хэмжээтэй бааз төлөвлөх, угсрах, зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн компани. 3. Сопокко ХХК нь нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмж үйлдвэрлэж угсардаг компани бөгөөд Улаанбаатар хотноо байршилтай, 2011 онд байгуулагдсан. Компанийн үндсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь нарны эрчим хүчний хавтан, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зөв шийдэл гаргах явдал юм. Жим Двайер МБЗ-ийн Хуулийн ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл хийлээ. Парламентаар хэлэлцэгдэх Хөдөлмөрийн хуулийн төслийн үнэлгээг саяхан хийж гүйцэтгэсэн. Сайн дурын 40 хүний гүйцэтгэсэн энэхүү ажил нь хувийн хэвшил, албан хаагчид болон улсын жилийн төсөвт хуулийн тус өөрчлөлтүүд ямар сөрөг нөлөөтэй байсныг илрүүлэхэд тусалсан. МБЗ-өөс хуулийн төслийн учир дутагдалтай талуудыг илүү таниулах зорилгоор УИХ- ын 76 гишүүнд албан захидал хүргүүлсэн. “Олон нийтийн саналыг тусгах боломж олгох хангалттай, тодорхой хугацааг бодолцон бид 60-90 хоногийн хугацааг хүссэн” гэж Хуулийн ажлын хэсгийн гишүүн Даг МакГэй хэлэв. Монголын Банкны Холбооны (МБХ) тэргүүн асан, Хас Банкны захирал М. Болд МБХ-оос ЗГ-ын албан хаагчид болон байгууллагуудад анхааруулж байсан тухай, түүнчлэн хуулийн төслийн зарим гажуудалтай асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлэв. МБЗ-ийн түнш байгууллага болох Хойд Америк- Монголын Бизнес Зөвлөлийн (ХАМБЗ) тэргүүн Стийв Саундэрс мөн уулзалтанд оролцов. Тэрээр “та бүхэн өөрийн арга барилаар 8 жилийн турш үр дүнтэй ажиллаж ирсэн тул энэхүү завшааныг ашиглан би ХАМБЗ болон захирлуудын зөвлөлийн өмнөөс Монгол Улсын бизнесийн орчинг сайжруулах тал дээр МБЗ-ийн гаргаж буй хичээл зүтгэлд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцлон хэлэв. Оны Шилдэг Байгууллага-Оюу Толгой, МБЗ-ийн Ойн хүндэтгэлийн хүлээн авалт, 2015.11.02 Оны Шилдэг Ажлын Хэсэг-Боловсролын АХ, МБЗ-ийн Ойн хүндэтгэлийн хүлээн авалт, 2015.11.02 МБЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын уулзалт МБЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын уулзалт
  • 7. 2016 13 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË 2016 12 ÌÎÍÃÎËÛÍÁÈÇÍÅÑÈÉÍǪÂËªË Сарын уулзалтыг 8-р сарын 24-ны өдөр “Blue Sky” зочид буудлын Кристалл хурлын танхимд ТУЗ-ийн дарга Баянжаргалын Бямбасайхан удирдан явууллаа. Уулзалтанд 110 гишүүд, зочид хуран цугласан байв. МБЗ-д шинээр элссэн дөрвөн гишүүн: 1. СИМ (CIM) банк нь Швейцарын Женев, Лугано, Воллерауд байршилтай ба Хорватад Приморска Банкийг хянадаг Швейцарын хувийн тэргүүлэгч банк юм. 2. “Эксэкютив Эксэлэнс” Олон Улсын Бизнесийн Төв (EEIBC) нь телеконференцийн тоног төхөөрөмжөөр хангах, виртуаль оффисын үйлчилгээ үзүүлэх, конференц болон тусгай өрөө түрээслэх зэрэг бизнесийг дэмжсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх замаар өөрсдийн үйлчлүүлэгч нарыг амжилтанд хүрэхэд нь туслах, Монголын өнөөгийн болон ирээдүйн бизнесүүдийг дэмжих зорилготой байгууллага юм. 3. Эрдэнэс Монгол ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ийг эзэмшдэг Монголын хөрөнгө оруулалтын томоохон компани юм. Энэхүү 100 хувийн улсын өмчит компани нь 2007 оны 2-р сард байгуулагдсан ба Монголын стратегийн ордууд дээрх Засгийн газрын байр суурийг төлөөлдөг. 4. Ноён Ла Порта 38 жилийн турш АНУ-ын Гадаад Хэргийн Яам болон Засгийн газарт нийт 44 жил зүтгэж улмаар 2003 онд тэтгэвэрт гарсан. Ноён Ла Порта Монголд АНУ-ын элчин сайдаар 1997-2000 онуудад алба хашжээ. Гүйцэтгэх захирал Жим Двайер Монголын өнөөгийн бизнес орчны талаар МБЗ-ийн гишүүдийн хандлагыг тодорхойлох зорилгоор энэ сард анхлан гаргаж буй МБЗ-ийн Бизнесийн Өсөлтийн Индексийн талаар товч танилцуулсанаар энэ удаагийн уулзалтыг нээлээ. Цуглуулсан судалгааны үр дүнд Сант Марал Сан дүн шинжилгээ хийж, бизнесийн орчины ерөнхий температурыг тогтоосон ба хасах хэм нь сөрөг хандлагыг, нэмэх хэм нь эерэг хандлагыг илэрхийлж байгаа болно. 2015 оны 2 дугаар улирлын бизнесийн орчин 3.40 С хэмийн үзүүлэлттэй байгаа нь нөхцөл байдал хүндэвтэр байгааг харуулж байна. Парламентийн хаврын чуулганаар хэлэлцэж өөрчлөлт оруулсан хуулийн өөрчлөлтүүдийг нэгтгэн дүгнэж Хоган Ловэллс компаний ахлах мэргэжилтэн Антони Вуули илтгэл тавьлаа. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиуд олны анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь Монголд бараа бүтээгдэхүүн МБЗ-ИЙН 2015 ОНЫ 8 ДУГААР САРЫН УУЛЗАЛТ үйлдвэрлэгчийг бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлээр дэмжих, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглахаар болон экспортонд бараа бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буй орон нутгийн компаниудад нэг удаагийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нөхцөлийг тодорхойлсон. Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, наанадаж нөөцийнхөө 60 хувийг дотоодын үйлдвэрлэлд зориулдаг, эсвэл төрийн байгуулагатай түншилдэг компаниудад зарим давуу эрх олгожээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь татвараа төлөөгүй компаниудад татвараа ямар нэгэн торгууль шийтгэлгүй төлөх боломж олгож байна. ”Саарал” эдийн засагтай тэмцэх, эдийн засгийн хүндрэлийн үед аль болох татвар сайн цуглуулах явдал бол энэхүү хуулийн үндсэн зорилго нь билээ. Компанийн жилийн орлогын татвар төлөх босгыг 10 сая төгрөгөөс 50 сая төгрөг болгож НӨАТ-ын нөхцөлүүдэд өөрчлөлт оруулсан. Сайн дураар НӨАТ төлөх боломж хэвээр байгаа талаар мэдээлэл хийлээ. Дараагийн илтгэгч бол Эйжиа Пасифик Инвэстмэнд Партнерс (APIP) компанийн гүйцэтгэх захирал Ли Кашел байлаа. Тэрээр ихэнх газрууд хямарч байхад амжилттай хэрэгжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн Regency Residence төсөл болон бусад туршлагынхаа талаар танилцуулав. “2010 онд үүдээ нээсэн Regency нь хотын хэмжээнд хамгийн хурдан зардлаа нөхсөн төсөл байсан болов уу” хэмээн Кашел дурьдав. Нэг удаа тэрээр нэгэн үл хөдлөх обьектийг зарахаар өглөө 09:00 цагт онгойгоод дөнгөж наймхан цагийн дараа борлуулж чадсан. “Ихэнх тохиолдолд нэг обьект зарах гэж дор хаяж тав юмуу зургаан сар зарцуулдаг” хэмээв. Үүний нэг шалтгаан нь бол үл хөдлөх хөрөнгийн салбар хүмүүсийн орлогоос илүү хурдацтай өсөж байгаад оршино. “Барилгын салбар хүмүүсийн орлогоос хэтэрхий ихийг барьж байна” гэж Кашел хэлэв. Саяхан зарласан Circus Residency зэрэг төслийг хэрэгжүүлэхийн тулд тэрээр архитектурын шийдэлийг давсан “Нар хаана байрлаж байна вэ?”, ”Аль зүгээс салхилж байна вэ?” зэрэг асуултуудад анхаарал хандуулах болсон. МерсиКор олон улсын байгууллагын захирал Женнифер Билман олон улсын хүмүүнлэгийн 15 жилийн түүх болон Монголын ТББ хөгжлийн талаарх сүүлийн танилцуулгыг хийлээ. “Бидний түүх Монголын хөдөө нутаг болон ихэнхдээ жижиг бизнестэй холбоотой явж ирсэн.” МерсиКор нь нүүдлийн аж ахуй, цөлжилтийг судлахаар 1999 онд Монголд анх орж ирсэн. Өнөөдөр бид улс орон даяар хөдөөгийн хөгжил, санхүүжих эх үүсвэр бүхий бизнесийн хөгжил, байгаль орчны менежмент, засаглал болон төвлөрлийг сааруулах асуудлууд дээр анхаарлаа хандуулж байна. “Хэдийгээр Монгол улс эдийн засгийн огцом өсөлтийг амссан ч уул уурхайн салбарын хөгжлийн хурдцыг ямарч салбар гүйцээгүй” гэлээ. Манай байгууллага аймаг болон орон нутгийн бүлгүүдийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан хэвээр байх ба орон нутгийн бүлгүүд өөрсдийн төслүүдээ хэрэгжүүлэх “тогтвортой хөтөлбөр” боловсруулна гэдэгт найдаж байна. МБЗ-ИЙН 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН УУЛЗАЛТ Сарын уулзалтыг 9-р сарын 28-ны өдөр “Blue Sky” зочид буудлын Кристалл хурлын танхимд гүйцэтгэх захирал Жим Двайер удирдан явууллаа. Уулзалтанд 125 гишүүд, зочид хуран цугласан байв. МБЗ-д шинээр элссэн дөрвөн гишүүн: 1. ЭйПиАйЖи Монголия (APIAG Pte Ltd; APIAG Carbon and Minerals Ltd; APIAG Mongolia LLC) Сингапурт байрлалтай олон улсын групп ба Пан-Азийг чиглэсэн эрчим хүч болон байгалийн нөөцийн салбаруудад хөрөнгө оруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 2. БиЖи Групп нь олон улсын олборлолт, үйлдвэрлэл болон шингэрүүлсэн байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. БиЖи Групп нь Монголд 2015 онд орж ирсэн бөгөөд тус улсын баруун хэсэгт орших IV болон V блокд нүүрсустөрөгч судлах зорилготой. 3. Монголжин Прайвит Капитал нь Монголын Хөгжлийн Санхүүгийн Сан I LP ивээн тэтгэдэг ба 2013 онд байгуулагдсан хувийн болон вэнчур хөрөнгө оруулалтын сан юм. 4. НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эрх болон сайн сайхныг хамгаалах зорилгыг бүхий л үйл ажиллагаандаа тусгадаг байгууллага юм. ХАМБЗ-ийн Хөрөнгө оруулагчдын 18 дахь чуулга энэ долоо хоногт болсон талаарх мэдээллээр энэ өдрийн эхний танилцуулгыг ХАМБЗ-ийн тэргүүн хатагтай Памела Слүтц эхлүүлэв. Тэрээр Туркойз Хилл Ресурс Лимитед-ийн тэргүүн Жил Гардинер үндсэн илтгэгч нь байх чуулганы дараах хүлээн авалтанд МБЗ-ийн гишүүдийг урьсан. Мөн тэрээр МБЗ-ийн гүйцэтгэх захирал Жим Двайерт хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болгон Канадын туг хэлбэртэй зангиа тогтоогч бэлэглэв. “Бид ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байгаа” гэж Слүтц тэмдэглээд “Яагаад бид итгэл үнэмшилтэй байна вэ гэж үү? Учир нь энэ бол Монгол хүмүүс ба тэдний бүтээлч, уян хатан болон сэтгэн бодох чадвартай холбоотой” хэмээн хэлэв. Түүний дараа Нью Медиа Группийн захирал Мэнд- Орших энэ оны 6 сараас ажиллуулж эхлүүлсэн МБЗ- ийн шинэ вэб хуудасны талаар танилцуулга хийв. “МБЗ-д ханддаг гол шалтгаан бол МБЗ гайхалтай арга хэмжээнүүд зохион байгуулдаг, тиймээс байгууллагын үйл ажиллагааг цахим орчинд илүү дэлгэрүүлэх, түүнчлэн Монголын талаарх мэдээллийг илүү өргөн дэлгэр түгээх боломжийг шинэхэн вэб хуудас олгоно” хэмээн хэллээ. Одоо вэб хуудсанд гишүүд өөрсдөө санал сэтгэгдэлээ үлдээх, арга хэмжээг хэлэлцэх форумтай болсон ба ажлын зар, түнш хайх санал зэрэг зарлал, саналын чанартай мэдээлэл тавих боломжтой юм. “Бид гишүүдтэйгээ оффлайн буюу нүүр нүүрээрээ уулзахаас гадна онлайн уулзах боломжтой боллоо” гэж ярилаа. Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) үзүүлэх ач холбогдлын талаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ий гүйцэтгэх захирал Стийв Поттер танилцуулга хийлээ. “Парламентийн сонгууль хаяанд тулаад ирсэн өнөө цагт, улс төрчид Монгол дахь гадаадын эзэмшлийн бизнесүүдийг сонгочдод элдвээр гоочилж, муулахыг оролдох нь гарцаагүй болов уу” гэж хэлэв. Энэ нь Монголд оруулж буй гадаадын компаниудын ихээхэн хувь нэмрийг үл тоомсорлож байна. “Бид Монголд зөвхөн бизнес хийдэг мөн томоохон татвар төлөгч байгууллага” гэж Поттер хэлэв. ”Тэд бидний төлсөн татварын мөнгөөр 10 эмнэлэг, 130 хүүхдийн цэцэрлэг ... барьж болох байсан, тэр ч бүү хэл Монголын батлан хамгаалахынжилийнзардлыгдаахбололцоотойбайлаа” гэж мэдээллээ. КНХ-ын гол зорилго бол орон нутгийн оролцоог сайжруулах явдал юм. Зарим жишээнээс дурьдвал 24 цагийн хувийн эмнэлэг, клиник, Лотус Сан, Улаанбаатарын нэг гэр хорооллын хүүхдийн тоглоомын талбайн барилгын ажлыг санхүүжүүлсэн зэрэг ажлууд багтаж байна. “Саяхан бид ерөнхийлөгчийн ордон болон Скай Резорт-ын хоорондын зам дагуу цэвэрлэгээ хийж 8 тонн хогийг 2 цагийн дотор түүсэн,” гэж Поттер ярив. “Бид уул уурхайн компаниудыг энэ үйл хэрэгт уриалж байгаа бөгөөд бидний энэ ажил байгаль орчноо цэвэр байлгах сонирхлыг бүх нийтийн дунд бий болгоно гэж найдаж байна” гэв. Түүний дараа өнгөрсөн долоо хоногт CAREC-ийн чуулга уулзалтыг даргалж явуулсан Taрва Хөрөнгө Оруулалт ба Зөвлөх Үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал ноён Камерон МакРаэ танилцуулга хийв. CAREC нь Төв Азийн бүс нутгийн 10 гишүүн орныг багтаасан хөтөлбөр бөгөөд тус хөрөнгө оруулагч нарын чуулганаар өнөөгийн эрчим хүчний хөрөнгө оруулалт, худалдааны бодлого, тээвэр, худалдааны хөнгөлөлтийн талаар зочид төлөөлөгчид ярилцсан. Түүнчлэн тус чуулганаар улс орнууд хоорондын өргөтгөсөн худалдаа, тээврийн “худалдааны коридор”-ын талаар өргөн хэлэлцүүлэг явагдлаа. Энэхүү корридоруудын ихэнх нь боловсруулалтын шатанд байгаа бөгөөд эдгээр улс орны ажил бол дэд бүтцийг сайжруулж худалдааг нэмэгдүүлэх явдал юм, харин энэ бол хүнд ажил” хэмээн МакРаэ нэмлээ. Арга хэмжээний үеэр үг хэлсэн чухал эрхэмүүдийн нэг бол Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг байлаа. Тэрээр “Монгол Улс болон CAREC-ийн бүс нутгийн бусад улс орнууд эдийн засгийн хүндрэлийн ид үед хэрхэн цаашид урагшлах тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байна. Монгол улс өнгөрсөн хугацаанд алдаа гаргасан гэдгээ Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхөөс эмээсэнгүй. Өөрийн гаргасан алдаанаас бидний суралцсан нэг чухал зүйл бол Итгэл бол маш чухал эд, түүнийг амархан, харин эргүүлж олоход тун хэцүү” гэж хэлсэнийг нь МакРаэ уламжлав. “Эксэкютив Эксэлэнс” Олон Улсын Бизнесийн Төвийн гүйцэтгэх захирал, МБЗ-ийн Боловсролын Ажлын Хэсгийг дарга Саха Меянатан Монголын боловсролын салбарын боломж ба тулгамдсан асуудлын талаарх сүүлийн танилцуулгыг хийлээ. Түүнчлэн Монгол Улс боловсролын салбарт зарцуулах төсөв харьцангүй сайн бөгөөд ДНБ-ний 5 гаруй хувийг жил бүр боловсролын салбарт зарцуулдаг. Гэсэн хэдий ч цэцэрлэг болон чанартай боловсролд хамрагдах боломжоор иргэд дутуу хангагдсан хэвээр л байна. Ли Кашель, ЭйПиАйПи ХХК-ий гүйцэтгэх захирал, МБЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын уулзалт МБЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын уулзалт Антони Вүүли, Хоган Ловэллс ХХК-ий ахлах мэргэжилтэн, МБЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын уулзалт Саха Меянатан, “Эксэкютив Эксэлэнс” Олон Улсын Бизнесийн Төвийн гүйцэтгэх захирал, МБЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын уулзалт Камерон МкРаэ, Тарва Инвестмент энд Адвайзори компанийн гүйцэтгэх захирал, МБЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын уулзалт Стийв Поттер, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ий гүйцэтгэх захирал, МБЗ-ийн 2015 оны 9 дүгээр сарын уулзалт