SlideShare a Scribd company logo
1 of 13
Голомт Банкны
            танилцуулга
Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын
нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг
  “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн
байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын
 банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч
  дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр
  түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал
болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм.

 Тус банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк
 санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч алхам
 олныг хийж, анхны олон улсын төлбөрийн картын систем,
    интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн
гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий
Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн
 зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юаний карт зэргийг
         Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн билээ.
Харилцагч төвтэй банк байхын төлөө хичээн ажиллаж,
зах зээлд эзлэх хувь хэмжээгээ жил ирэх тусам
нэмэгдүүлсээр байгаа тус банк 2010 оны санхүүгийн
үзүүлэлтээр Монголын нийт арилжааны банкуудаас
хамгийн том банк болоод байна.

2011 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны
өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа
16.1 хувьтай байсан нь Монголбанкнаас тогтоосон
зохистой харьцааны үзүүлэлт болох 12 хувь болон
банкны системийн дундаж 14.8 хувиас хол давсан
үзүүлэлт бөгөөд тус банк нь санхүүгийн хүчирхэг байдал,
өндөр хөрвөх чадвар, олон улсын хөрөнгө оруулалт, зээл
хадгаламжийн зохистой харьцаа зэргийн өндөр
үзүүлэлтүүдээрээ Монголбанкнаас зээлийн эрсдлийн
хамгийн өндөр үнэлгээ авсан найдвартай банк юм.
2011 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны цэвэр ашиг өмнөх
оноос 74 хувиар өсч, 15.04 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өөрийн
хөрөнгийн өгөөж 31.4 хувьтай байлаа.

Голомт банк зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий
байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч
Кредит Свисс, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл болон
Швейцарийн Swiss-MO банктай хувь эзэмших сонирхолд суурилсан
хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө татсан Монголын
цорын ганц банк болсон ба дотоодын зах зээлийн карт болон олон улсын
төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувь,
гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэж Бээжин, Сөүл,
Лондон хотуудад төлөөлөгчийн газраа ажиллуулж байна.

2010 болон 2011 онуудад дэлхийд алдартай The Banker болон EuroMoney
сэтгүүлүүд тус банкийг “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тус тус
өргөмжилсөн юм.
Түүхэн товчоон

• 1995.03.06. Монголбанкны ерөнхийлөгчийн 59 тоот тушаал гарч
  Голомт банк 4 ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл
  ажиллагаагаа эхлүүлэв.
• Зөвлөх Адриан Хиллийг Англи улсаас урьж түүний тусламжтайгаар
  Credit Suisse, Americаn Express замын чек компанитай холбоо тогтоож
  банкныхаа гадаад харилцааг эхлүүлэв.
• Анхны хадгаламжийн кассаа Засгийн Газрын ордны баруун талд
  нээлээ.
• Швейцарийн Credit Suisse, Германы Berliner банкуудтай харилцаа
  тогтоов.
• Эхний 100 хадгаламж эзэмшигчийн дунд “Азтай хадгаламж эзэмшигч”
  шалгаруулав.
• Иргэдэд өндөр үнэтэй гэр ахуйн бараа худалдан авахад нь дэмжлэг
  үзүүлэх зорилго бүхий “Hire Purchase” хэрэглээний зээлийг
  нэвтрүүлэв.
1996 он

• Германы Dresdner, Commerz, АНУ-ын Union банкуудтай
  харилцаа тогтоов.
• Гадаад төлбөр тооцооны эрхтэй болов.
• Бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг
  нэвтрүүлэх анхны алхам болгож “Голомт чек”
  төлбөрийн чекийг нэвтрүүлэв.
• Харилцагчдад мэдээллийг цаг алдалгүй хүргэх
  зорилгоор Голомт сонинг эрхлэн гаргав.
• Американ экспресс чекийг мөнгөжүүлж эхлэв.
• Германы Berliner банктай хамтарч Монголын
  арилжааны банкуудад зориулсан картын төлбөр тооцоо
  сэдэвт сургалтыг Берлинд амжилттай зохион байгуулав.
1997 он

• Дуудлагын банкны үйлчилгээ болох
  “Хөдөлгөөнт банк”-ны үйлчилгээг анх
  нэвтрүүлэв.
• Ажлын өдрүүдэд хязгаарлагдмал цагаар
  харилцагчдад хүрдэг байсан банкны
  үйлчилгээг анх удаа тасралтгүй 24 цагийнх
  болгож банк руу ажлынхаа дундуур яарч
  гүйдэг Монгол уламжлалыг эвдэв.
• Салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй
  нэмэгдүүлж хүн ам ихээр төвлөрсөн томоохон
  газруудад 6 тооцооны төвийг шинээр нээв.
1998 он

• Анх удаа олон улсын хөндлөнгийн хяналтын
  байгууллага “Артур Андерсон”-аар аудит
  хийлгэв.
• Голомт банкны удирдах ажилтны сургалтыг
  зохион байгуулав.
• Засгийн Газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь
  доголдож, дампуурахад хүрээд байсан төрийн
  өмчийн Сэргээн босголт банкийг нэгтгэж 2 сар
  ажиллав.
• Ажилтнуудынхаа дунд явган аялал зохион
  байгуулдаг уламжлал тогтоов.
1999 он

• Орон нутагт анхны салбараа нээв.
• Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын
  “Mastercard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж,
  Голомт нэрийн Мастеркарт картыг зах зээлд нэвтрүүлэв.
• Монголын банкуудаас анх удаа Windows-ийн орчны
  программаар бүртгэл тооцоогоо хөтөлж эхлэв.
• Үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүлэв.
• Монголд банкны суурь тавигдсан цэгт Голомт банкны тооцооны
  1-р төв шилжиж байрлав.
• Дэлхийн банк, Монгол улсын Засгийн Газрын хамтран
  хэрэгжүүлэх “Хувийн хэвшлийг хөгжүүлэх төсөл”-ийн
  дамжуулан зээлдүүлэгчээр шалгарч урт хугацааны хувьсах
  хүүтэй зээл олгож эхлэв.
2000 он

• Монгол Улсын арилжааны банкуудаас анх удаа олон
  улсын “VISA International” байгууллагын албан ёсны
  гишүүн болж Голомт нэрийн VISA карт гаргаж эхлэв.
• Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнд нэгдэв.
• Хөрөнгө оруулалтын төслийн зээлийн нэгжийг
  байгуулав.
• Чехийн Commercni банктай харилцаа тогтоов.
• Улс хоорондын мөнгөн гуйвуулгын “Western Union”
  сүлжээнд анх нэгдэн оров.
• Арилжааны банкуудаас анх удаа жижиг дунд бизнес
  эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Жижиг зээл” олгож
  эхлэв.
2001 он
• Харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс түргэн
  шуурхай үзүүлэх, тэдэнд бизнес санхүүгийн зөвлөгөө өгөх “Private
  banking” алба байгуулагдаж томоохон харилцагчдад үйлчилж эхлэв.
• Хамт олны санаачлагаар сайн дурын Спорт клуб байгуулав.
• Үйлчилгээнийхээ чанарын стандартыг батлав.
• Дотоод үнэлгээний системийг нэвтрүүлэв.
• Хүү нь зах зээлийн хүүгийн түвшинг дагаж хувьсдаг урт хугацаатай
  хадгаламжийн төрөл болох “Хөвөгч хүүтэй хадгаламж”-ийг анх
  нэвтрүүлэв.
• Олон улсын мэдээлэл арилжааны Reuters сүлжээгээр арилжаа хийж
  эхлэв.
• Телефон банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв.
• Австрийн Handles банктай харилцаа тогтоов.
• Азийн Хөгжлийн банкны “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн
  зээлийг олгож эхлэв.
2002 он
•   Солонгосын Chohung, Сингапурын AIG банкуудтай харилцаа тогтоов.
•   Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих сангийн зээлийг олгож эхлэв.
•   Хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээ нэвтрүүлэв.
•   Мөнгөн хадгаламжийн сертификатыг анх нэвтрүүлэв.
•   “Mastercard Worldwide” байгууллагын “Best partner” шагнал хүртэв.
•   “Азтай карт эзэмшигч”-ээр тодорсон 3 хүнийг хөлбөмбөгийн дэлхийн аварга
    шалгаруулах тэмцээн үзэх эрхээр урамшуулав.
•   “VISA International” байгууллагын “New Market Development” шагнал хүртэв.
•   Интернэт, электрон банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв.
•   “SMS 525” гар утаснаасаа картын мэдээлэл авах үйлчилгээг анх нэвтрүүлэв.
•   Картнаас байр , цахилгааны төлбөрөө төлөх биллингийн үйлчилгээг анх нэвтрүүлэв.
•   Зоос, Капитрон, Хаан банкуудыг Мастеркарт, Виза карт гаргахад нь хамтран ажиллав.
•   Азийн бүтээмжийн байгууллагын тэргүүн туршлагын сүлжээнд элсэв.
•   Лондонд төлөөлөгчийн газар нээв.
•   Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон
    зохион байгуулж эхлэв.
2003 он
•   Алтны арилжаа хийх эрх авснаар арилжааны банкны үзүүлэх бүх төрлийн
    үйлчилгээний эрхтэй болов.
•   Их дээд сургуулийн оюутнуудад Голомт банкны нэрэмжит тэтгэлэг олгож эхлэв.
•   Азийн Хөгжлийн банкны болон өөрийн эх үүсвэрийн “Орон сууцны зээл”-ийг
    олгож эхлэв.
•   Арилжааны банкуудаас анх удаа Олон улсын валютын зах зээлийн мэдээлэл
    солилцох “Bloomberg” сүлжээний интернэт хэрэглэгч болж, олон улсад
    арилжааны ханшаа зарлаж эхлэв.
•   Картын болон банкны талаарх мэдээллээр өөртөө үйлчлэх “Touch screen”
    төхөөрөмжийг салбаруудад суурилуулав.
•   Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хаддгаламжийн үйлчилгээг нэвтрүүлэв.
•   “Бодь” цамхаг цогцолбор дахь шинэ байрны нээлтээ хийв.
•   БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкны “Алтан түрүү” юаний картыг гаргаж эхлэв.
•   “Монголын Оюутны Хөнгөлөлтийн карт” гаргаж эхлэв.
•   Тайваний LAND, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкуудтай харилцаа тогтоов.
•   Маркетингийн шинэлэг дэвшилтэт хэлбэр болох “Direct Marketing”-ийг анхлан
    нэвтрүүлэв.
2004 он
• Соронзон туузан нууцал бүхий хадгаламжийн
  дэвтрийг анх нэвтрүүлэв.
• SWIFT-н сайжруулсан хувилбар болох SWIFTNET-д
  элсэв.
• Сөүл, Бээжинд төлөөлөгчийн газар нээв.
• Салбаруудаар олгох зээлийн төрлийг нэмэгдүүлэв.
• БНСУ-ын Korean Exchange, БНАСАУ-ын Daesong,
  Оросын Sber, Нидерландын Rabo, Чехийн Obhodny
  банкуудтай харилцаа тогтоов.
• Олон улсын нэр хүнд бүхий “The Banker” сэтгүүлээс
  2004 оны “Монгол улсын шилдэг банк”-аар
  шалгарав.

More Related Content

Similar to голомт банкны

үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланessasura
 
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬГанбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬbatnasanb
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллагаNomin-Erdene Gantur
 
банкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алтбанкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алтСолонго Радуга
 
лэкц 4
лэкц 4лэкц 4
лэкц 4ariunubu
 
Sanhuugiin undes L9.2019 - 2020 on
Sanhuugiin undes L9.2019 - 2020 onSanhuugiin undes L9.2019 - 2020 on
Sanhuugiin undes L9.2019 - 2020 onhicheel2020
 
Банкны зээлийн систем
Банкны зээлийн системБанкны зээлийн систем
Банкны зээлийн системAltangerel Bilguun
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020onhicheel2020
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onhicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020hicheel2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onhicheel2020
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...batnasanb
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсNomin-Erdene Gantur
 

Similar to голомт банкны (20)

үйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайланүйлдвэрлэлийн дадлагын тайлан
үйлдвэрлэлийн дадлагын тайлан
 
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬГанбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Ганбаатарын Жаргалмаа - ЦАХИМ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТООЦООЛУУРЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
ОУТТ-2
ОУТТ-2ОУТТ-2
ОУТТ-2
 
Badmaa
BadmaaBadmaa
Badmaa
 
банкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алтбанкны эрх зүйн зохицуул алт
банкны эрх зүйн зохицуул алт
 
лэкц 4
лэкц 4лэкц 4
лэкц 4
 
Bank
BankBank
Bank
 
Bank
BankBank
Bank
 
Банкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалтБанкны эрх зүйн зочицуулалт
Банкны эрх зүйн зочицуулалт
 
Sanhuugiin undes L9.2019 - 2020 on
Sanhuugiin undes L9.2019 - 2020 onSanhuugiin undes L9.2019 - 2020 on
Sanhuugiin undes L9.2019 - 2020 on
 
Банкны зээлийн систем
Банкны зээлийн системБанкны зээлийн систем
Банкны зээлийн систем
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
 
оршил
оршилоршил
оршил
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
банк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэсбанк санхүүгийн үндэс
банк санхүүгийн үндэс
 

More from nomikott

спирт бал бурам ххк
спирт бал бурам ххкспирт бал бурам ххк
спирт бал бурам ххкnomikott
 
спирт бал бурам ххк
спирт бал бурам ххкспирт бал бурам ххк
спирт бал бурам ххкnomikott
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтынnomikott
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтынnomikott
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтынnomikott
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтынnomikott
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтынnomikott
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтынnomikott
 

More from nomikott (8)

спирт бал бурам ххк
спирт бал бурам ххкспирт бал бурам ххк
спирт бал бурам ххк
 
спирт бал бурам ххк
спирт бал бурам ххкспирт бал бурам ххк
спирт бал бурам ххк
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтын
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтын
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтын
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтын
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтын
 
богинохолболтын
богинохолболтынбогинохолболтын
богинохолболтын
 

голомт банкны

  • 1. Голомт Банкны танилцуулга Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм. Тус банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч алхам олныг хийж, анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юаний карт зэргийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн билээ.
  • 2. Харилцагч төвтэй банк байхын төлөө хичээн ажиллаж, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ жил ирэх тусам нэмэгдүүлсээр байгаа тус банк 2010 оны санхүүгийн үзүүлэлтээр Монголын нийт арилжааны банкуудаас хамгийн том банк болоод байна. 2011 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны өөрийн хөрөнгө эрсдлээр жигнэсэн активын харьцаа 16.1 хувьтай байсан нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт болох 12 хувь болон банкны системийн дундаж 14.8 хувиас хол давсан үзүүлэлт бөгөөд тус банк нь санхүүгийн хүчирхэг байдал, өндөр хөрвөх чадвар, олон улсын хөрөнгө оруулалт, зээл хадгаламжийн зохистой харьцаа зэргийн өндөр үзүүлэлтүүдээрээ Монголбанкнаас зээлийн эрсдлийн хамгийн өндөр үнэлгээ авсан найдвартай банк юм.
  • 3. 2011 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны цэвэр ашиг өмнөх оноос 74 хувиар өсч, 15.04 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 31.4 хувьтай байлаа. Голомт банк зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Кредит Свисс, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл болон Швейцарийн Swiss-MO банктай хувь эзэмших сонирхолд суурилсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө татсан Монголын цорын ганц банк болсон ба дотоодын зах зээлийн карт болон олон улсын төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувь, гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэж Бээжин, Сөүл, Лондон хотуудад төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. 2010 болон 2011 онуудад дэлхийд алдартай The Banker болон EuroMoney сэтгүүлүүд тус банкийг “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тус тус өргөмжилсөн юм.
  • 4. Түүхэн товчоон • 1995.03.06. Монголбанкны ерөнхийлөгчийн 59 тоот тушаал гарч Голомт банк 4 ажилтан, 436 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв. • Зөвлөх Адриан Хиллийг Англи улсаас урьж түүний тусламжтайгаар Credit Suisse, Americаn Express замын чек компанитай холбоо тогтоож банкныхаа гадаад харилцааг эхлүүлэв. • Анхны хадгаламжийн кассаа Засгийн Газрын ордны баруун талд нээлээ. • Швейцарийн Credit Suisse, Германы Berliner банкуудтай харилцаа тогтоов. • Эхний 100 хадгаламж эзэмшигчийн дунд “Азтай хадгаламж эзэмшигч” шалгаруулав. • Иргэдэд өндөр үнэтэй гэр ахуйн бараа худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Hire Purchase” хэрэглээний зээлийг нэвтрүүлэв.
  • 5. 1996 он • Германы Dresdner, Commerz, АНУ-ын Union банкуудтай харилцаа тогтоов. • Гадаад төлбөр тооцооны эрхтэй болов. • Бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх анхны алхам болгож “Голомт чек” төлбөрийн чекийг нэвтрүүлэв. • Харилцагчдад мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор Голомт сонинг эрхлэн гаргав. • Американ экспресс чекийг мөнгөжүүлж эхлэв. • Германы Berliner банктай хамтарч Монголын арилжааны банкуудад зориулсан картын төлбөр тооцоо сэдэвт сургалтыг Берлинд амжилттай зохион байгуулав.
  • 6. 1997 он • Дуудлагын банкны үйлчилгээ болох “Хөдөлгөөнт банк”-ны үйлчилгээг анх нэвтрүүлэв. • Ажлын өдрүүдэд хязгаарлагдмал цагаар харилцагчдад хүрдэг байсан банкны үйлчилгээг анх удаа тасралтгүй 24 цагийнх болгож банк руу ажлынхаа дундуур яарч гүйдэг Монгол уламжлалыг эвдэв. • Салбар сүлжээнийхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж хүн ам ихээр төвлөрсөн томоохон газруудад 6 тооцооны төвийг шинээр нээв.
  • 7. 1998 он • Анх удаа олон улсын хөндлөнгийн хяналтын байгууллага “Артур Андерсон”-аар аудит хийлгэв. • Голомт банкны удирдах ажилтны сургалтыг зохион байгуулав. • Засгийн Газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь доголдож, дампуурахад хүрээд байсан төрийн өмчийн Сэргээн босголт банкийг нэгтгэж 2 сар ажиллав. • Ажилтнуудынхаа дунд явган аялал зохион байгуулдаг уламжлал тогтоов.
  • 8. 1999 он • Орон нутагт анхны салбараа нээв. • Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын “Mastercard Worldwide” байгууллагын албан ёсны гишүүн болж, Голомт нэрийн Мастеркарт картыг зах зээлд нэвтрүүлэв. • Монголын банкуудаас анх удаа Windows-ийн орчны программаар бүртгэл тооцоогоо хөтөлж эхлэв. • Үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүлэв. • Монголд банкны суурь тавигдсан цэгт Голомт банкны тооцооны 1-р төв шилжиж байрлав. • Дэлхийн банк, Монгол улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлэх “Хувийн хэвшлийг хөгжүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэгчээр шалгарч урт хугацааны хувьсах хүүтэй зээл олгож эхлэв.
  • 9. 2000 он • Монгол Улсын арилжааны банкуудаас анх удаа олон улсын “VISA International” байгууллагын албан ёсны гишүүн болж Голомт нэрийн VISA карт гаргаж эхлэв. • Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнд нэгдэв. • Хөрөнгө оруулалтын төслийн зээлийн нэгжийг байгуулав. • Чехийн Commercni банктай харилцаа тогтоов. • Улс хоорондын мөнгөн гуйвуулгын “Western Union” сүлжээнд анх нэгдэн оров. • Арилжааны банкуудаас анх удаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Жижиг зээл” олгож эхлэв.
  • 10. 2001 он • Харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх, тэдэнд бизнес санхүүгийн зөвлөгөө өгөх “Private banking” алба байгуулагдаж томоохон харилцагчдад үйлчилж эхлэв. • Хамт олны санаачлагаар сайн дурын Спорт клуб байгуулав. • Үйлчилгээнийхээ чанарын стандартыг батлав. • Дотоод үнэлгээний системийг нэвтрүүлэв. • Хүү нь зах зээлийн хүүгийн түвшинг дагаж хувьсдаг урт хугацаатай хадгаламжийн төрөл болох “Хөвөгч хүүтэй хадгаламж”-ийг анх нэвтрүүлэв. • Олон улсын мэдээлэл арилжааны Reuters сүлжээгээр арилжаа хийж эхлэв. • Телефон банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв. • Австрийн Handles банктай харилцаа тогтоов. • Азийн Хөгжлийн банкны “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн зээлийг олгож эхлэв.
  • 11. 2002 он • Солонгосын Chohung, Сингапурын AIG банкуудтай харилцаа тогтоов. • Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих сангийн зээлийг олгож эхлэв. • Хадгаламж барьцаалсан зээлийн үйлчилгээ нэвтрүүлэв. • Мөнгөн хадгаламжийн сертификатыг анх нэвтрүүлэв. • “Mastercard Worldwide” байгууллагын “Best partner” шагнал хүртэв. • “Азтай карт эзэмшигч”-ээр тодорсон 3 хүнийг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхээр урамшуулав. • “VISA International” байгууллагын “New Market Development” шагнал хүртэв. • Интернэт, электрон банкны үйлчилгээг анх нэвтрүүлэв. • “SMS 525” гар утаснаасаа картын мэдээлэл авах үйлчилгээг анх нэвтрүүлэв. • Картнаас байр , цахилгааны төлбөрөө төлөх биллингийн үйлчилгээг анх нэвтрүүлэв. • Зоос, Капитрон, Хаан банкуудыг Мастеркарт, Виза карт гаргахад нь хамтран ажиллав. • Азийн бүтээмжийн байгууллагын тэргүүн туршлагын сүлжээнд элсэв. • Лондонд төлөөлөгчийн газар нээв. • Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж эхлэв.
  • 12. 2003 он • Алтны арилжаа хийх эрх авснаар арилжааны банкны үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний эрхтэй болов. • Их дээд сургуулийн оюутнуудад Голомт банкны нэрэмжит тэтгэлэг олгож эхлэв. • Азийн Хөгжлийн банкны болон өөрийн эх үүсвэрийн “Орон сууцны зээл”-ийг олгож эхлэв. • Арилжааны банкуудаас анх удаа Олон улсын валютын зах зээлийн мэдээлэл солилцох “Bloomberg” сүлжээний интернэт хэрэглэгч болж, олон улсад арилжааны ханшаа зарлаж эхлэв. • Картын болон банкны талаарх мэдээллээр өөртөө үйлчлэх “Touch screen” төхөөрөмжийг салбаруудад суурилуулав. • Алтантүлхүүр хүүхдийн мөнгөн хаддгаламжийн үйлчилгээг нэвтрүүлэв. • “Бодь” цамхаг цогцолбор дахь шинэ байрны нээлтээ хийв. • БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкны “Алтан түрүү” юаний картыг гаргаж эхлэв. • “Монголын Оюутны Хөнгөлөлтийн карт” гаргаж эхлэв. • Тайваний LAND, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкуудтай харилцаа тогтоов. • Маркетингийн шинэлэг дэвшилтэт хэлбэр болох “Direct Marketing”-ийг анхлан нэвтрүүлэв.
  • 13. 2004 он • Соронзон туузан нууцал бүхий хадгаламжийн дэвтрийг анх нэвтрүүлэв. • SWIFT-н сайжруулсан хувилбар болох SWIFTNET-д элсэв. • Сөүл, Бээжинд төлөөлөгчийн газар нээв. • Салбаруудаар олгох зээлийн төрлийг нэмэгдүүлэв. • БНСУ-ын Korean Exchange, БНАСАУ-ын Daesong, Оросын Sber, Нидерландын Rabo, Чехийн Obhodny банкуудтай харилцаа тогтоов. • Олон улсын нэр хүнд бүхий “The Banker” сэтгүүлээс 2004 оны “Монгол улсын шилдэг банк”-аар шалгарав.