SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
Жон Мэн
ЧИНГИС ХААН
Амьдрал, үхэл, эргэн ирэлт
Нэмж засварласан шинэ хэвлэл
John Man
Genghis Khan: Life, Death, and Resurrection
Жон Мэн
ЧИНГИС ХААН: Амьдрал, үхэл, эргэн ирэлт
Орчуулàã÷ Чойнзонгийн Баатар
Монгол орчуулгын эрх © 2016 МОНСУДАР Хэвлэлийн газар
Ерөнхий редактор Л.Энхсайхан
Орчуулгын редактор Г.Сугиррагчаа
Хэвлэлийн эхийг бэлтгэсэн Б.Бурмаа
Техник редактор Б.Сарангуа, С.Ууганбаяр
Уран сайхны редактор Н.Нямдорж
Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэхүү номын эхийг хэвлэлийн
газрын зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх,
хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар
зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу
хориглоно.
ISBN: 978-99973-1-283-9
Монсудар хэвлэлийн газар
Адмон принт ХХК-ийн байр, Амарын гудамж-2
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14200
www.monsudar.mn
Монголд хэвлэв
DDC
951.7
J-76
Чингис хаан хаана байна? Тэрээр үхээгүй билээ. Зүгээр
л нойрсоод сэрэхгүй байгаа юм. Тэнгэрлэг Чингис хаан
чилээрхсэн биеэ анагааж чадахгүй байна гэж үү? Тэрээр
эдгэж илааршина, тэгээд сэрэн босож ард түмнээ авран
тэтгэнэ.
Оуэн Латтиморын
“Монголд хийсэн
аялал” номонд буй
монголчуудын
хууч ярианаас
Бид бүгдийн хувьд Чингис хаан бол ариун сүнс, гэгээн
сүлд мөн болой.
Ордос дахь Чингис
хааны онгоны
тахилч Шаралдай
Цаг хугацаа улиран өнгөрөх тусам үйл явдал,
түүхэн хүмүүсийн ул мөр, гавьяа зүтгэл улам бүр
бүдгэрч, зарим нь ор тас мартагддаг жамтай. Ганцхан
Чингис хаан л орчин үед дэлхий нийтийн сонирхлыг
улам татаж байна.
Сод жанжин, аугаа байлдан дагуулагч, дэлхийд
хосгүй төр, их улс гүрнийг үндэслэн байгуулагч
Тэмүжин-Чингисхаантэнгэртхальсаар850жилөнгөрч
байна. Өнгөрсөн мянганы шилдэг хүнээр тодорсон
түүний үндэслэсэн Их Монголын эзэнт гүрэн Евро
Азийн соёл иргэншилд үлэмж нөлөө үзүүлж, дэлхийн
шашнуудыгшинэчилж,урлагийндэгжаягийгөөрчлөн,
Өрнө, Дорнын худалдаа наймаанд шинэ журам ёсыг
тогтоож, хөрш хоёр их гүрний хөгжил дэвшилд шинэ
голдрил бий болгосон болой.
ШИНЭ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙ
Намайг анх 2002 онд судалгааны ажлаар Монголд
очсоноос хойш өнөөг хүртэлх хугацаанд үй олон
өөрчлөлт гарсан учир би номоо ийнхүү дахин хянах
шаардлагатай боллоо. Тэр цагаас хойш би олон
хүнээс зөвлөгөө сонсож, санаа бодол минь ч тодорхой
хэмжээгээр өөрчлөгдсөн. Энэ хугацаанд Чингис
хааныг оршуулсан гэж ярьдаг Бурхан Халдун уулын
оройд ч авирлаа. Монгол улс их хурдан өөрчлөгдөж
байна. Нийгатагийн их сургуулийн эрдэмтэн,
профессор Нориюки Ширайши болон түүний япон,
монгол найзуудын хичээл зүтгэлийн ачаар ялангуяа
Аврагын балгасын дүр байдал огт өөр болжээ. Доктор
Дамбын Базаргүр, Бадраа нартай цуг Чингис хаантай
холбоотой хэд хэдэн газраар очсон минь надад
олон шинэ санаа өгсөн. Би энэ зуур шинээр гарсан
бүтээлүүд, үүнд ялангуяа Игорь де Рашевильцын
Нууц товчоо хэмээх чухал ач холбогдолтой ном, Крис
Этвүдийн гайхалтай Монгол улс, Монголын эзэнт
гүрний нэвтэрхий толь-ийг ашиглах боломжтой
болсон юм. Хятад хэл дээрх үгс одоо бараг бүгд латин
үсгээр буужээ. Энэ номыг бичих нь миний хувьд,
ихэнх нууцыг нь одоо хэр тайлж чадаагүй ч, ер бусын
сэтгэл догдлуулсан, гайхалтай адал явдал байлаа.
 5 
ГАРЧИГ
Талархал .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  6
Өмнөх үг .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  6
Удиртгал. Үхлийн тухай хийгээд түүнийг
хэрхэн даван туулах тухай  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  9
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. Үндэс язгуур ану .  .  .  .  .  .  .  . 17
1.  “Нууц товчоо”-ны нууц .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .19
2.  Монголчуудын үүсэл .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .41
3. Үндэсний сэхээрлийн эхэн .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .56
4.  Нэр төрийн үндэс язгуур .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 68
5. Эрх мэдлийн өндөрлөг өөд  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .87
ХОЁРДУГААР ХЭСЭГ. Эзэнт гүрэн  .  .  .  .  .  .  .  .  . 121
6.  Цагаан хэрмийн цаадах улс .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 123
7.  Хятад оронд цөмрөн орсон нь  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 143
8.  Исламынхны сүйрэл  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 154
9.  Их довтолгоон .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 186
10.  Мөнхрөлийн эрэлд  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 194
11.  Сүүлчийн аян дайн  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 209
ГУРАВДУГААР ХЭСЭГ. Тэнгэрт хальсан нь .  .  .  . 221
12. Үхлийн хөндий  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 223
13.  Нууцлагдсан бунхан руу .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 237
14. Эзэнт гүрэн хил хязгаараа тэлсэн нь .  .  .  .  .  .  . 271
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. Эргэн ирэхүй дор .  .  .  .  . 291
15.  Биелсэн бурханыг бий болгох нь .  .  .  .  .  .  .  .  . 293
16.  Булшны ангуучид .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 321
17. Дагшин уулан дээр  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 335
18.  Мөнх тэнгэрийн зөнч .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  .  . 361
Монгол, Хятад улсууд болон бичмэл харилцааны
түүхийг тусгайлан сонирхдог түүхч, аялагч ЖОН
МЭН, ром цагаан толгойн тухай Альфа Бета, ном
хэвлэлийн түүх, үр нөлөөний тухай Гүтенбергийн
хувьсгал номуудыг бичсэн. Хятад, Монголын тухай
түүний бичсэн зургаан номын нэг нь энэ юм. Энэ
ном хорин хэлээр орчуулагдаж, олон улсад шилдэг
борлуулалттай номоор шалгарчээ. Жон Мэнийг
2007 онд Монгол улс, Нэгдсэн вант улс хоорондын
харилцаанд өндөр хувь нэмэр оруулсан учир
Найрамдал медалиар шагнасан байна.
Чингис хаан номын тухай:
‘Сэтгэл хөдөлгөм дүрслэл бүхий, сонирхол
татахуйц ... Чингис хааны амьдрал, үхэл, үлдээсэн
өвийг гайхалтай хүүрнэсэн ... өнөө үеийн анхаарал
татсан судалгаа’.
Guardian
‘Маш сайн аялалын тэмдэглэл. Чингис хааны
амьдралыг өгүүлэхээс илүүтэй, түүнийг хайсан эрэл
хайгуул... Мэн судалгаа шинжилгээний онцгой
авьяастайгаас гадна, ухаалаг, уран яруу өгүүлэмжтэй.
Сэдвийг маш сайн тайлбарлсан төдийгүй уншихад
яруу тансаг болжээ’.
Фелифе Фернандез-Арместо, Independent
‘Гайхалтай ... Мэний харах өнцөг түүнтэй цуг
аялсан морьтон залуусынх шиг гярхай, урам зоригтой
... энэ номонд зөвхөн ер бусын түүхэн хүн хийгээд
түүнд хүчин зүтгэх ард иргэдийн тухай биш, харин
түүхийн өөрийнх нь цуурайг тод томруун өгүүлнэ’.
Waterstone’s Books Quarterly
Биширмээр ... энэ сэдвээр яг ингэж анхаарал
татахуйцаар бичих учиртай ... Мэний үзсэнчлэн
Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч
болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч,
өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх
итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлсэн ... Түүх
унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй’.
Yorkshire Evening Post
‘Мэний зохиол бичих гарамгай авьяас өнөөдөр
Монгол, Хятадад шүтээн болон хүндлэгдсэн бодит
хүний дүрд шинэ амьдрал бэлэглэж байна’.
Historical Novels Review
‘Мэн бол маш сайн хөтөч ... Монголын талаар
сайтар судалсан тэрээр Чингис хааны амьдралын
нууцыг хайн энэ улсаар хөндлөн гулд аялжээ. Аяллын
туршлага нь ч энэ номонд бүрэн шингэсэн байна ...
тэр мэдлэгт тулгуурлаж бичдэг’.
Literary Review
Жон Мэний бичсэн бусад номууд
Gobi: Tracking the Desert
Atlas of the Year 1000
Alpha Beta
The Gutenberg Revolution
Attila the Hun
Kublai Khan
The Terracotta Army
The Great Wall
The Leadership Secrets of Genghis Khan
Xanadu
Samurai: The Last Warrior
 8 
ТАЛАРХАЛ
Надад тусалж, зөвлөсөн дараах хүмүүст талархал
илэрхийлье.
Ерөнхийд нь тусалж, хамтарч ажилласан, энэ
номын үрийг тарьсан Лондонгийн их сургуулийн
Дорно, Африк судлалын сургуулийн монгол судлалын
профессор асан, хүндэт профессор Чарльз Боуденд;
энэ үрийг арчилж ургуулсан Кембрижийн их
сургуулийн Монгол, Төв Ази судлалын Баярмандах
Гантад; Австралийн үндэсний их сургуулийн
Ази, Номхон далай судлалын сургуулийн Игор де
Рашевильцад чухал үед Бурхан Халдуны тухай мэдлэг,
туршлагаа хуваалцсанд нь; Оксфордын их сургуулийн
Биохимийн тэнхимийн Крис Тайлерт Чингис
хааны ген, үр удмын тухайд тусалсанд нь талархал
илэрхийлье.
Хятадын талаар тусалж, хамтарч ажилласан
Чингис хааны онгоны ахлах мэргэжилтэн, шинжээч
асан Сайнжаргалд; Чингис хааны онгоны шашин
судлалын мэргэжилтэн Шаралдайд; жолооч Шиао,
Чог нарт; Лондонгийн их сургуулийн Дорно,
Африк судлалын сургуулийн Түүхийн тэнхимийн
Ларс Лааманд Шаралдайн тухайд тусалсанд нь мөн
түүний орчуулагч Геок Хун Уильямсад; Ниншя,
Гуюанийн Багшийн коллежийн Моршира Лейдлоуд;
Хөх хотын Өвөр Монголын их сургуулийн Монгол
судлалын сургуулийн Монгол хэлний хүрээлэнгийн
ажилтан, хэнтэй ч зүйрлэх аргагүй эрхэм Зоригт
болон биднийг танилцуулсан Насанбаярт; Охайо,
Гамбиерын Кеньоны коллежийн Олон улс судлалын
тэнхимийн захирал, Азийн түүх судлалын дэд
профессор Рут Даннелд Тангуд улсын тухай мэдлэгээ
хуваалцсанд нь; Чингис хаан судлалын хүрээлэнгийн
захирал Начуг (Нацаг), Эдсэн Хороо (Чингис хааны
 9 
онгон) нарт; Ниншягийн их сургуулийн, Тангуд
судлалын хүрээлэнгийн Ду Жиан Луд; Гуюанийн
музейн захирал Чен Кун, дэд захирал Ян Ши Жонгд;
Ниншягийн Археологийн хүрээлэнгийн захирал
Луо Фенгд; Хөх хотын Грейс (Жао Шу)-д талархал
илэрхийлье.
Монголын талаар тусалж, хамтарч ажилласан
түүхч Далайд; Хархорин Экспедишний захирал
Грахам Тейлорт; Мал аж ахуйн эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн Эрдэнэбаатарт; Монголын шинжлэх
ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Түүхийн
баримт мэдээллийн төвийн дарга Цогт-Очирын
Ишдорж; Монгол мэдлэгийн их сургуулийн
ерөнхийлөгч Лувсандамбын Дашням; хэл бичиг
судлаач, түүхч Баатардашид; Доктор Дамбын
Базаргүр, Бадраа нарт; Чикагогийн их сургуулийн
Дундад Дорнын түүхийн профессор Жон Вүдс;
миний хөтчүүд Раднаабазарын Гоёцэцэг (Гоёо),
Түмэн нарт; жолооч Хишиг, Эрдэнэбаатар нарт;
Эсээ, хоёр Нямаа, Рави, Рефика, Нэнси, Жоан нарын
хамтаар Панорамик Жөрнист; Өндөрхаан дахь
Хэнтий аймгийн музейн захирал асан Баатарцогтод;
Бурхан Халдуны талаар зөвлөгөө өгсөнд нь Завиа Тур
компанийн Гансүхэд; Нийгатагийн их сургуулийн
профессор Нориюки Ширайшид; Улсын Их
Хурлын гишүүн, Иргэний зориг намын дарга, Зориг
сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Оюунд талархал
илэрхийлье.
Төв Ази, Европт байх хугацаанд тусалсан
Висконсин-Мадисоны их сургуулийн Түүх судлалын
тэнхимийн профессор Дэвид Морганд; Университи
Коллеж Лондоны Археологийн хүрээлэнгийн Олон
улсын Мерв төслийн захирал Георгина Херрманнд;
намайг Мохид хүргэсэн Энди Сзегедид талархал
илэрхийлье.
 10 
Нууц товчооны эшлэлүүдийг Нидерландын
Лейдений Конинклейке Брилл НВ-ийн зөвшөөрөл­
тэйгээр Рашевильцын хувилбараас авлаа.
Трансуорлдын Доуг Ёнг, түүний баг: Саймон
Торогуд, Гиллиан Сомерскейлс, Шейла Ли, Фиона
Андреанелли, Хардлайнз нарын сэтгэл харамгүй
дэмжлэггүйгээр би энэ номыг бичиж чадахгүй байлаа.
Эцэст нь энэ бүх боломжийг олгосон Фелисити
Брайн болон дэмжиж, зоригжуулж байсан эхнэр
Тимберлейктээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
 11 
өмнөх үг
Өөрийн номыг гадаад хэлээр хэвлэгдэн гарахыг
харах нь үргэлж таатай байдаг. Энэ орчуулгыг харах
нь таатай гэхээсээ илүү, мөрөөдөл биелж буй хэрэг
юм. Яагаад гэвэл, миний л санаж буйгаар Чингис
хаан, Монгол, Монголын эзэнт гүрэн хэзээд миний
амьдралын төвд байжээ.
Ийм нэг зүйл болсон юм.
Оксфордын их сургуульд би герман, франц
хэл сурж байв. Хичээлийн үеэр нэг жилийг Вена
хотод өнгөрөөв. Тухайн үед (1960-аад оны эх)
“Төмөр хөшиг” хүртэл машинаар явахад багахан
зай байсан юм. Надад гайхалтай, хуучин MG спорт
машин байсан бөгөөд үргэлжилсэн төмөр утсан
хашаа, хамгаалагчийн цамхаг, тэсрэх бөмбөгийн
талбайгаас бүрдэх уг ханыг харах гэж Чехийн хил
уруу найзуудтайгаа явдаг байв. Түүнээс цаашхи
бүс нутаг буюу Баруун Европоос Сибирийн төгсгөл
хүртэл Зөвлөлтийн эзэнт гүрэн бүхэлдээ байлаа. Энэ
нь нууцлагдмал бөгөөд сонирхол татам санагдаж байв.
Тэгтэл нэг удаа Оксфордод Монголд хийх
судалгааны ажлын (экспедиц) зарлал харсан юм.
Надад энэ нь үнэхээр гайхалтай санагдсан: зайдуу,
этгээд, тийм хэдий ч Зөвлөлт засаглалын хэсэгт
багтдаг. Энэ нь ДЭМБ-т зориулж цусны дээж
цуглуулах шинжлэх ухааны судалгааны ажил
байсан бол харин би тодорхой туршлагагүй хэлний
мэргэжлийн төгсөгч байв. Тиймээс би Монгол хэл
сурахаар сайн дураараа шийдэж, дахин мэргэжил
эзэмшин уг хэлийг сурахаар Лондонгийн Их
Сургуулийн Дорно ба Африк судлалын сургуулийн
нэртэй Монгол судлаач Чарльз Боудэны цорын ганц
оюутан болов.
 12 
Уг судалгааны ажил нь үнэндээ гэнэн оюутнуудын
гаргасан солиотой санаа байв. Бид хэрхэн ЗХУ-г даван
Монголд хүрэх төлөвлөгөө боловсруулж байснаа
санаж байна. Бид 4x4 машинаар, ардаа 1000 литр түлш
нөөцлөн явахаар шийдэв. Бид яаж зөвшөөрөл авах,
хоолоо хаанаас олох, түлш дуусвал яах зэргийн талаар
төсөөлөө ч үгүй байлаа. Гэвч төлөвлөгөө бүтэлгүйтэж,
надад биеллээ олоогүй хүсэл зориг үлдсэн юм.
Он жилүүд өнгөрсөөр. Амьдрал үргэлжилсээр:
сэтгүүл зүй, хэвлэлийн ажил, эцэст нь бичих. Тэгэхэд
ЗХУ бутран, Монгол улс гадныханд нээлттэй болов.
Сонирхлоо хэвлэлийн газрынхандаа хэлж, Монголын
эзэнт гүрний тухай ном гаргах санал дэвшүүлсэн юм.
Гэвч уг сэдэв нь хэтэрхий том санагдсан юм. Тэгээд
ч хэдийн хэвлэгдсэн номууд дээр би юу нэмж чадах
билээ? Эцэст нь бид говийн тухай номон дээр тогтож,
би 1996 онд тийшээ явлаа. Энэ бол сайхан эхлэл
байв. Гэхдээ би Монголын тухай маш чухал сэдвийг
орхигдуулсанаа ухаарсан нь Чингис хаан байсан юм.
Дахиад л би өчнөөн олноор хэвлэгдсэн намтар
номууд дээр юу нэмж чадах вэ гэдгээ бодсон юм.
Багахан хайгуул хийсэн нь надад "нэлээд их" гэдэг
хариултыг өгөв. Монголын нууц товчоо ном нь
Чингис хааныг хүчирхэг болсон замын тухай
өгүүлэхдээ түүний зан төлөвийн тухай гайхалтай
хошигнолуудыг агуулж байв. Хэн ч түүний хаана
оршуулсаныг, тэр ч байтугай хаана нас нөгчсөнийг
нь ч мэдэхгүй байх шиг. Зарим зохиолчид түүнтэй
холбоотой олон газарт очиж үзсэн байсан нь намайг
зоригжуулах хүчин зүйл болсон юм. Үүний үр дүнд
Хэнтий, Аврага, Хятадын Люпань уулс, Бурхан
Халдун зэрэг Чингисийн нэртэй холбоотой олон газар
миний өмнө нээгдсэн.
Миний бичих хэв маяг бол өнөө үед ч амьд байгаа
сэдвээр дамжуулан өнгөрснийг амилуулах. Дараа нь
 13 
энэ арга барилаа Монголын эзэнт гүрний түүхийн өөр
хэсгүүдэд ашиглаж болохоо ойлгосон юм. Хубилай,
Марко Пологийн тухай ном энэ номын араас нь гарч,
эцэст нь эзэнт гүрний тухай ном бүхэлдээ гарсан нь
нэг үгээр хэлбэл Чингис хааны бага наснаас түүний ач
хүү хүртэлх үеийг хамарсан гэсэн үг юм.
Ийм учраас уг ном Монгол хэлээр гарсан нь
миний хувьд маш чухал үйл явдал юм. Надад бичихэд
хичнээн сонирхолтой байсан шиг танд уншихад тийм
сонирхолтой байна гэж найдъя.
Жон Мэн, Лондон. 2016 он

More Related Content

What's hot

9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиолebayar1231
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
Монголын нууц товчоо
Монголын нууц товчооМонголын нууц товчоо
Монголын нууц товчооenkhsaruulsukhochir
 
өвгөн тэнгис хоёр
өвгөн тэнгис хоёрөвгөн тэнгис хоёр
өвгөн тэнгис хоёрUlzi Ulzii
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэгBaagiib728
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2sainaa88
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээлnansaaa
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiolKocmoc Umbrella
 
"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондон"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондонenkhsaruulsukhochir
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчилamka_od
 

What's hot (13)

9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
Монголын нууц товчоо
Монголын нууц товчооМонголын нууц товчоо
Монголын нууц товчоо
 
өвгөн тэнгис хоёр
өвгөн тэнгис хоёрөвгөн тэнгис хоёр
өвгөн тэнгис хоёр
 
реферат 2
реферат 2реферат 2
реферат 2
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондон"Өгүүллэгүүд" Жек Лондон
"Өгүүллэгүүд" Жек Лондон
 
жамухын өчил
жамухын өчилжамухын өчил
жамухын өчил
 

Similar to Sen

ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî96011064
 
хүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалтхүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалтBurmaa Ganbaatar
 
ц.жавзандулам
ц.жавзандуламц.жавзандулам
ц.жавзандуламjavzandulamts
 
ц.жавзандулам
ц.жавзандуламц.жавзандулам
ц.жавзандуламjavzandulamts
 
5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa
5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa
5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaabolorzbayn
 
ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2bee Bear
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uuregtolya_08
 
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеХичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеchemistry teacher
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2sainaa88
 
цахим хичээл
цахим хичээлцахим хичээл
цахим хичээлehkhtuya
 
6 r-angi-tuuh-suragch
6 r-angi-tuuh-suragch6 r-angi-tuuh-suragch
6 r-angi-tuuh-suragchssuserff3dba
 
мандухай
мандухаймандухай
мандухайAltantuya33
 

Similar to Sen (20)

Mongol ulsiin tvvh iii 2003
Mongol ulsiin tvvh iii 2003Mongol ulsiin tvvh iii 2003
Mongol ulsiin tvvh iii 2003
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
 
хүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалтхүүхдийн заавал унших номын жагсаалт
хүүхдийн заавал унших номын жагсаалт
 
золбоо2
золбоо2золбоо2
золбоо2
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
айтматов
айтматовайтматов
айтматов
 
ц.жавзандулам
ц.жавзандуламц.жавзандулам
ц.жавзандулам
 
ц.жавзандулам
ц.жавзандуламц.жавзандулам
ц.жавзандулам
 
5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa
5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa
5 r angi chingis *niigmiin uhaan*bolormaa
 
ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2ээлжит хичээл 2
ээлжит хичээл 2
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүльеХичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
Obgon tengis 2
Obgon tengis 2Obgon tengis 2
Obgon tengis 2
 
монголын эзэнт гүрэн
монголын эзэнт гүрэнмонголын эзэнт гүрэн
монголын эзэнт гүрэн
 
цахим хичээл
цахим хичээлцахим хичээл
цахим хичээл
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
6 r-angi-tuuh-suragch
6 r-angi-tuuh-suragch6 r-angi-tuuh-suragch
6 r-angi-tuuh-suragch
 
мандухай
мандухаймандухай
мандухай
 

Sen

  • 1.
  • 2. Жон Мэн ЧИНГИС ХААН Амьдрал, үхэл, эргэн ирэлт Нэмж засварласан шинэ хэвлэл
  • 3. John Man Genghis Khan: Life, Death, and Resurrection Жон Мэн ЧИНГИС ХААН: Амьдрал, үхэл, эргэн ирэлт Орчуулàã÷ Чойнзонгийн Баатар Монгол орчуулгын эрх © 2016 МОНСУДАР Хэвлэлийн газар Ерөнхий редактор Л.Энхсайхан Орчуулгын редактор Г.Сугиррагчаа Хэвлэлийн эхийг бэлтгэсэн Б.Бурмаа Техник редактор Б.Сарангуа, С.Ууганбаяр Уран сайхны редактор Н.Нямдорж Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэхүү номын эхийг хэвлэлийн газрын зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно. ISBN: 978-99973-1-283-9 Монсудар хэвлэлийн газар Адмон принт ХХК-ийн байр, Амарын гудамж-2 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14200 www.monsudar.mn Монголд хэвлэв DDC 951.7 J-76
  • 4. Чингис хаан хаана байна? Тэрээр үхээгүй билээ. Зүгээр л нойрсоод сэрэхгүй байгаа юм. Тэнгэрлэг Чингис хаан чилээрхсэн биеэ анагааж чадахгүй байна гэж үү? Тэрээр эдгэж илааршина, тэгээд сэрэн босож ард түмнээ авран тэтгэнэ. Оуэн Латтиморын “Монголд хийсэн аялал” номонд буй монголчуудын хууч ярианаас Бид бүгдийн хувьд Чингис хаан бол ариун сүнс, гэгээн сүлд мөн болой. Ордос дахь Чингис хааны онгоны тахилч Шаралдай Цаг хугацаа улиран өнгөрөх тусам үйл явдал, түүхэн хүмүүсийн ул мөр, гавьяа зүтгэл улам бүр бүдгэрч, зарим нь ор тас мартагддаг жамтай. Ганцхан Чингис хаан л орчин үед дэлхий нийтийн сонирхлыг улам татаж байна. Сод жанжин, аугаа байлдан дагуулагч, дэлхийд хосгүй төр, их улс гүрнийг үндэслэн байгуулагч Тэмүжин-Чингисхаантэнгэртхальсаар850жилөнгөрч байна. Өнгөрсөн мянганы шилдэг хүнээр тодорсон түүний үндэслэсэн Их Монголын эзэнт гүрэн Евро Азийн соёл иргэншилд үлэмж нөлөө үзүүлж, дэлхийн шашнуудыгшинэчилж,урлагийндэгжаягийгөөрчлөн, Өрнө, Дорнын худалдаа наймаанд шинэ журам ёсыг тогтоож, хөрш хоёр их гүрний хөгжил дэвшилд шинэ голдрил бий болгосон болой.
  • 5. ШИНЭ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙ Намайг анх 2002 онд судалгааны ажлаар Монголд очсоноос хойш өнөөг хүртэлх хугацаанд үй олон өөрчлөлт гарсан учир би номоо ийнхүү дахин хянах шаардлагатай боллоо. Тэр цагаас хойш би олон хүнээс зөвлөгөө сонсож, санаа бодол минь ч тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Энэ хугацаанд Чингис хааныг оршуулсан гэж ярьдаг Бурхан Халдун уулын оройд ч авирлаа. Монгол улс их хурдан өөрчлөгдөж байна. Нийгатагийн их сургуулийн эрдэмтэн, профессор Нориюки Ширайши болон түүний япон, монгол найзуудын хичээл зүтгэлийн ачаар ялангуяа Аврагын балгасын дүр байдал огт өөр болжээ. Доктор Дамбын Базаргүр, Бадраа нартай цуг Чингис хаантай холбоотой хэд хэдэн газраар очсон минь надад олон шинэ санаа өгсөн. Би энэ зуур шинээр гарсан бүтээлүүд, үүнд ялангуяа Игорь де Рашевильцын Нууц товчоо хэмээх чухал ач холбогдолтой ном, Крис Этвүдийн гайхалтай Монгол улс, Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь-ийг ашиглах боломжтой болсон юм. Хятад хэл дээрх үгс одоо бараг бүгд латин үсгээр буужээ. Энэ номыг бичих нь миний хувьд, ихэнх нууцыг нь одоо хэр тайлж чадаагүй ч, ер бусын сэтгэл догдлуулсан, гайхалтай адал явдал байлаа.
  • 6.  5  ГАРЧИГ Талархал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 Өмнөх үг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6 Удиртгал. Үхлийн тухай хийгээд түүнийг хэрхэн даван туулах тухай . . . . . . . . . . . . . . . . 9 НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. Үндэс язгуур ану . . . . . . . . 17 1.  “Нууц товчоо”-ны нууц . . . . . . . . . . . . . . . .19 2.  Монголчуудын үүсэл . . . . . . . . . . . . . . . . . .41 3. Үндэсний сэхээрлийн эхэн . . . . . . . . . . . . . .56 4.  Нэр төрийн үндэс язгуур . . . . . . . . . . . . . . . 68 5. Эрх мэдлийн өндөрлөг өөд . . . . . . . . . . . . . .87 ХОЁРДУГААР ХЭСЭГ. Эзэнт гүрэн . . . . . . . . . 121 6.  Цагаан хэрмийн цаадах улс . . . . . . . . . . . . . 123 7.  Хятад оронд цөмрөн орсон нь . . . . . . . . . . . 143 8.  Исламынхны сүйрэл . . . . . . . . . . . . . . . . . 154 9.  Их довтолгоон . . . . . . . . . . . . . . . . . . . . . 186 10.  Мөнхрөлийн эрэлд . . . . . . . . . . . . . . . . . 194 11.  Сүүлчийн аян дайн . . . . . . . . . . . . . . . . . 209 ГУРАВДУГААР ХЭСЭГ. Тэнгэрт хальсан нь . . . . 221 12. Үхлийн хөндий . . . . . . . . . . . . . . . . . . . 223 13.  Нууцлагдсан бунхан руу . . . . . . . . . . . . . . 237 14. Эзэнт гүрэн хил хязгаараа тэлсэн нь . . . . . . . 271 ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ. Эргэн ирэхүй дор . . . . . 291 15.  Биелсэн бурханыг бий болгох нь . . . . . . . . . 293 16.  Булшны ангуучид . . . . . . . . . . . . . . . . . . 321 17. Дагшин уулан дээр . . . . . . . . . . . . . . . . . 335 18.  Мөнх тэнгэрийн зөнч . . . . . . . . . . . . . . . . 361
  • 7. Монгол, Хятад улсууд болон бичмэл харилцааны түүхийг тусгайлан сонирхдог түүхч, аялагч ЖОН МЭН, ром цагаан толгойн тухай Альфа Бета, ном хэвлэлийн түүх, үр нөлөөний тухай Гүтенбергийн хувьсгал номуудыг бичсэн. Хятад, Монголын тухай түүний бичсэн зургаан номын нэг нь энэ юм. Энэ ном хорин хэлээр орчуулагдаж, олон улсад шилдэг борлуулалттай номоор шалгарчээ. Жон Мэнийг 2007 онд Монгол улс, Нэгдсэн вант улс хоорондын харилцаанд өндөр хувь нэмэр оруулсан учир Найрамдал медалиар шагнасан байна. Чингис хаан номын тухай: ‘Сэтгэл хөдөлгөм дүрслэл бүхий, сонирхол татахуйц ... Чингис хааны амьдрал, үхэл, үлдээсэн өвийг гайхалтай хүүрнэсэн ... өнөө үеийн анхаарал татсан судалгаа’. Guardian ‘Маш сайн аялалын тэмдэглэл. Чингис хааны амьдралыг өгүүлэхээс илүүтэй, түүнийг хайсан эрэл хайгуул... Мэн судалгаа шинжилгээний онцгой авьяастайгаас гадна, ухаалаг, уран яруу өгүүлэмжтэй. Сэдвийг маш сайн тайлбарлсан төдийгүй уншихад яруу тансаг болжээ’. Фелифе Фернандез-Арместо, Independent ‘Гайхалтай ... Мэний харах өнцөг түүнтэй цуг аялсан морьтон залуусынх шиг гярхай, урам зоригтой ... энэ номонд зөвхөн ер бусын түүхэн хүн хийгээд түүнд хүчин зүтгэх ард иргэдийн тухай биш, харин түүхийн өөрийнх нь цуурайг тод томруун өгүүлнэ’. Waterstone’s Books Quarterly
  • 8. Биширмээр ... энэ сэдвээр яг ингэж анхаарал татахуйцаар бичих учиртай ... Мэний үзсэнчлэн Чингис хааныг дэлхийн хамгийн гайхалтай удирдагч болгосон зүйл буюу түүний бусдыг татах хүч, өршөөлгүй зан, цэргийн мэргэн ухаан, өөртөө итгэх итгэлийг нь нэг дор тод томруун дүрсэлсэн ... Түүх унших хэзээ ч ийм сонирхолтой байсангүй’. Yorkshire Evening Post ‘Мэний зохиол бичих гарамгай авьяас өнөөдөр Монгол, Хятадад шүтээн болон хүндлэгдсэн бодит хүний дүрд шинэ амьдрал бэлэглэж байна’. Historical Novels Review ‘Мэн бол маш сайн хөтөч ... Монголын талаар сайтар судалсан тэрээр Чингис хааны амьдралын нууцыг хайн энэ улсаар хөндлөн гулд аялжээ. Аяллын туршлага нь ч энэ номонд бүрэн шингэсэн байна ... тэр мэдлэгт тулгуурлаж бичдэг’. Literary Review Жон Мэний бичсэн бусад номууд Gobi: Tracking the Desert Atlas of the Year 1000 Alpha Beta The Gutenberg Revolution Attila the Hun Kublai Khan The Terracotta Army The Great Wall The Leadership Secrets of Genghis Khan Xanadu Samurai: The Last Warrior
  • 9.  8  ТАЛАРХАЛ Надад тусалж, зөвлөсөн дараах хүмүүст талархал илэрхийлье. Ерөнхийд нь тусалж, хамтарч ажилласан, энэ номын үрийг тарьсан Лондонгийн их сургуулийн Дорно, Африк судлалын сургуулийн монгол судлалын профессор асан, хүндэт профессор Чарльз Боуденд; энэ үрийг арчилж ургуулсан Кембрижийн их сургуулийн Монгол, Төв Ази судлалын Баярмандах Гантад; Австралийн үндэсний их сургуулийн Ази, Номхон далай судлалын сургуулийн Игор де Рашевильцад чухал үед Бурхан Халдуны тухай мэдлэг, туршлагаа хуваалцсанд нь; Оксфордын их сургуулийн Биохимийн тэнхимийн Крис Тайлерт Чингис хааны ген, үр удмын тухайд тусалсанд нь талархал илэрхийлье. Хятадын талаар тусалж, хамтарч ажилласан Чингис хааны онгоны ахлах мэргэжилтэн, шинжээч асан Сайнжаргалд; Чингис хааны онгоны шашин судлалын мэргэжилтэн Шаралдайд; жолооч Шиао, Чог нарт; Лондонгийн их сургуулийн Дорно, Африк судлалын сургуулийн Түүхийн тэнхимийн Ларс Лааманд Шаралдайн тухайд тусалсанд нь мөн түүний орчуулагч Геок Хун Уильямсад; Ниншя, Гуюанийн Багшийн коллежийн Моршира Лейдлоуд; Хөх хотын Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн Монгол хэлний хүрээлэнгийн ажилтан, хэнтэй ч зүйрлэх аргагүй эрхэм Зоригт болон биднийг танилцуулсан Насанбаярт; Охайо, Гамбиерын Кеньоны коллежийн Олон улс судлалын тэнхимийн захирал, Азийн түүх судлалын дэд профессор Рут Даннелд Тангуд улсын тухай мэдлэгээ хуваалцсанд нь; Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал Начуг (Нацаг), Эдсэн Хороо (Чингис хааны
  • 10.  9  онгон) нарт; Ниншягийн их сургуулийн, Тангуд судлалын хүрээлэнгийн Ду Жиан Луд; Гуюанийн музейн захирал Чен Кун, дэд захирал Ян Ши Жонгд; Ниншягийн Археологийн хүрээлэнгийн захирал Луо Фенгд; Хөх хотын Грейс (Жао Шу)-д талархал илэрхийлье. Монголын талаар тусалж, хамтарч ажилласан түүхч Далайд; Хархорин Экспедишний захирал Грахам Тейлорт; Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэнэбаатарт; Монголын шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төвийн дарга Цогт-Очирын Ишдорж; Монгол мэдлэгийн их сургуулийн ерөнхийлөгч Лувсандамбын Дашням; хэл бичиг судлаач, түүхч Баатардашид; Доктор Дамбын Базаргүр, Бадраа нарт; Чикагогийн их сургуулийн Дундад Дорнын түүхийн профессор Жон Вүдс; миний хөтчүүд Раднаабазарын Гоёцэцэг (Гоёо), Түмэн нарт; жолооч Хишиг, Эрдэнэбаатар нарт; Эсээ, хоёр Нямаа, Рави, Рефика, Нэнси, Жоан нарын хамтаар Панорамик Жөрнист; Өндөрхаан дахь Хэнтий аймгийн музейн захирал асан Баатарцогтод; Бурхан Халдуны талаар зөвлөгөө өгсөнд нь Завиа Тур компанийн Гансүхэд; Нийгатагийн их сургуулийн профессор Нориюки Ширайшид; Улсын Их Хурлын гишүүн, Иргэний зориг намын дарга, Зориг сангийн тэргүүн Санжаасүрэнгийн Оюунд талархал илэрхийлье. Төв Ази, Европт байх хугацаанд тусалсан Висконсин-Мадисоны их сургуулийн Түүх судлалын тэнхимийн профессор Дэвид Морганд; Университи Коллеж Лондоны Археологийн хүрээлэнгийн Олон улсын Мерв төслийн захирал Георгина Херрманнд; намайг Мохид хүргэсэн Энди Сзегедид талархал илэрхийлье.
  • 11.  10  Нууц товчооны эшлэлүүдийг Нидерландын Лейдений Конинклейке Брилл НВ-ийн зөвшөөрөл­ тэйгээр Рашевильцын хувилбараас авлаа. Трансуорлдын Доуг Ёнг, түүний баг: Саймон Торогуд, Гиллиан Сомерскейлс, Шейла Ли, Фиона Андреанелли, Хардлайнз нарын сэтгэл харамгүй дэмжлэггүйгээр би энэ номыг бичиж чадахгүй байлаа. Эцэст нь энэ бүх боломжийг олгосон Фелисити Брайн болон дэмжиж, зоригжуулж байсан эхнэр Тимберлейктээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
  • 12.  11  өмнөх үг Өөрийн номыг гадаад хэлээр хэвлэгдэн гарахыг харах нь үргэлж таатай байдаг. Энэ орчуулгыг харах нь таатай гэхээсээ илүү, мөрөөдөл биелж буй хэрэг юм. Яагаад гэвэл, миний л санаж буйгаар Чингис хаан, Монгол, Монголын эзэнт гүрэн хэзээд миний амьдралын төвд байжээ. Ийм нэг зүйл болсон юм. Оксфордын их сургуульд би герман, франц хэл сурж байв. Хичээлийн үеэр нэг жилийг Вена хотод өнгөрөөв. Тухайн үед (1960-аад оны эх) “Төмөр хөшиг” хүртэл машинаар явахад багахан зай байсан юм. Надад гайхалтай, хуучин MG спорт машин байсан бөгөөд үргэлжилсэн төмөр утсан хашаа, хамгаалагчийн цамхаг, тэсрэх бөмбөгийн талбайгаас бүрдэх уг ханыг харах гэж Чехийн хил уруу найзуудтайгаа явдаг байв. Түүнээс цаашхи бүс нутаг буюу Баруун Европоос Сибирийн төгсгөл хүртэл Зөвлөлтийн эзэнт гүрэн бүхэлдээ байлаа. Энэ нь нууцлагдмал бөгөөд сонирхол татам санагдаж байв. Тэгтэл нэг удаа Оксфордод Монголд хийх судалгааны ажлын (экспедиц) зарлал харсан юм. Надад энэ нь үнэхээр гайхалтай санагдсан: зайдуу, этгээд, тийм хэдий ч Зөвлөлт засаглалын хэсэгт багтдаг. Энэ нь ДЭМБ-т зориулж цусны дээж цуглуулах шинжлэх ухааны судалгааны ажил байсан бол харин би тодорхой туршлагагүй хэлний мэргэжлийн төгсөгч байв. Тиймээс би Монгол хэл сурахаар сайн дураараа шийдэж, дахин мэргэжил эзэмшин уг хэлийг сурахаар Лондонгийн Их Сургуулийн Дорно ба Африк судлалын сургуулийн нэртэй Монгол судлаач Чарльз Боудэны цорын ганц оюутан болов.
  • 13.  12  Уг судалгааны ажил нь үнэндээ гэнэн оюутнуудын гаргасан солиотой санаа байв. Бид хэрхэн ЗХУ-г даван Монголд хүрэх төлөвлөгөө боловсруулж байснаа санаж байна. Бид 4x4 машинаар, ардаа 1000 литр түлш нөөцлөн явахаар шийдэв. Бид яаж зөвшөөрөл авах, хоолоо хаанаас олох, түлш дуусвал яах зэргийн талаар төсөөлөө ч үгүй байлаа. Гэвч төлөвлөгөө бүтэлгүйтэж, надад биеллээ олоогүй хүсэл зориг үлдсэн юм. Он жилүүд өнгөрсөөр. Амьдрал үргэлжилсээр: сэтгүүл зүй, хэвлэлийн ажил, эцэст нь бичих. Тэгэхэд ЗХУ бутран, Монгол улс гадныханд нээлттэй болов. Сонирхлоо хэвлэлийн газрынхандаа хэлж, Монголын эзэнт гүрний тухай ном гаргах санал дэвшүүлсэн юм. Гэвч уг сэдэв нь хэтэрхий том санагдсан юм. Тэгээд ч хэдийн хэвлэгдсэн номууд дээр би юу нэмж чадах билээ? Эцэст нь бид говийн тухай номон дээр тогтож, би 1996 онд тийшээ явлаа. Энэ бол сайхан эхлэл байв. Гэхдээ би Монголын тухай маш чухал сэдвийг орхигдуулсанаа ухаарсан нь Чингис хаан байсан юм. Дахиад л би өчнөөн олноор хэвлэгдсэн намтар номууд дээр юу нэмж чадах вэ гэдгээ бодсон юм. Багахан хайгуул хийсэн нь надад "нэлээд их" гэдэг хариултыг өгөв. Монголын нууц товчоо ном нь Чингис хааныг хүчирхэг болсон замын тухай өгүүлэхдээ түүний зан төлөвийн тухай гайхалтай хошигнолуудыг агуулж байв. Хэн ч түүний хаана оршуулсаныг, тэр ч байтугай хаана нас нөгчсөнийг нь ч мэдэхгүй байх шиг. Зарим зохиолчид түүнтэй холбоотой олон газарт очиж үзсэн байсан нь намайг зоригжуулах хүчин зүйл болсон юм. Үүний үр дүнд Хэнтий, Аврага, Хятадын Люпань уулс, Бурхан Халдун зэрэг Чингисийн нэртэй холбоотой олон газар миний өмнө нээгдсэн. Миний бичих хэв маяг бол өнөө үед ч амьд байгаа сэдвээр дамжуулан өнгөрснийг амилуулах. Дараа нь
  • 14.  13  энэ арга барилаа Монголын эзэнт гүрний түүхийн өөр хэсгүүдэд ашиглаж болохоо ойлгосон юм. Хубилай, Марко Пологийн тухай ном энэ номын араас нь гарч, эцэст нь эзэнт гүрний тухай ном бүхэлдээ гарсан нь нэг үгээр хэлбэл Чингис хааны бага наснаас түүний ач хүү хүртэлх үеийг хамарсан гэсэн үг юм. Ийм учраас уг ном Монгол хэлээр гарсан нь миний хувьд маш чухал үйл явдал юм. Надад бичихэд хичнээн сонирхолтой байсан шиг танд уншихад тийм сонирхолтой байна гэж найдъя. Жон Мэн, Лондон. 2016 он