Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Mongol ulsiin tvvh iii 2003

11,562 views

Published on

  • Be the first to comment

Mongol ulsiin tvvh iii 2003

  1. 1. ГАРЧИГХөтөл үг ............... 1Өмнөх үг ............... 5Сурвалж судалгааны зохиолын тойм ............... 7НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.Монголын улс төрийн тов эх нутагтаа шилжсэн нь 23 §1. Тогоонтөмөрийн хаанчлалын төгсгөл ............... 23 §2. Монгол, Мингпйн харилцааны эхлэл ............... 25ХОЁРДУГААР БҮЛЭГ.Дөчиндорвонхоёрынхямрал ............... 31 § 1. Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд. Ойрадууд хүчижсэн нь ............... 31 §2. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн ажиллагаа ............... 41 §3. Монгол, Мин улсын харилцааны хурцдал, түүнийг гэтэлсэн нь ............... 47 §4. Улс төрийн хямрал, бутралын давталт .. ............... 54ГУРАВДУГААР БҮЛЭГ.Монголын улс торийи бутралыг зогсоон төрийн нэгдлийг бэхжүүлэх оролдлого ……….… 61 §1. Монголд улстөрийн хямралдахиндаамжирсаннь ............... 61 §2. Батмөнх даян хаан Зүүн, Баруу>.Монголыгнэгтгэн, улсаа төвлөрүүлсэн нь ............... 69 §3. Төвлөрсен улсын гадаадбодлого ............... 76ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.ХVI зууны Монгол улс ............... 81 §1. Баруун гарын түмнүүд хүчижсэн нь ............... 81 §2. Түмэн засагт хааны улс төрийн зарнм шинэтгэл ............... 86 §3. Түмэдийн Алтанхан биедаасан бодлого явуулах болсон нь. .. 90
  2. 2. §4. Монгол, Мин улсын эдийн засгийн харилцаа сэргэж эхэлсэннь ............... 92 ТАВДУГААР БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байдал ............... §1. ЮангүрнийдараахьМонголын 11ийгмийнхөгжилт............... 103 §2. Отог, хошуу ............... 107 §3. Зургаан түмэн буюу зургаан улс …………. 119 §4. ДөрвөнОйрад ............ … 122 §5. Шарыншашйндэлгэрүүлсэннь ………… 127 ЗУРГАДУГААР БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол улсын гадаад харилцаа …. 137 §1. Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв ........... …. 137 §2. Монгол-Тувэдийн харилцааны сэргэлт ............ …. 141 §3. Монгол-Дундад Азнйн харилцаа ............ …. 146 §4. Монгол-Оросын харилцаа ............ …. 150ДОЛДУГААР БҮЛЭГ. XIV-XVI зууны соёл ............…. 162 §1. Аж байдал ........... …. 163 §2. Оюунысоёл ........... …. 165 §3. Түүх, улс төр, хууль цаазын мэдлэг ........... …. 171 §4. Уранзохиол ........... …. 176 §5. Урлаг ...........…. 177Түүхэн он цагийн хэлхээс ...........…. 184Номзүй .............…. 196Нэрийн бүгд хэлхээс ............ …. 206
  3. 3. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ1999 оны 1 дугээр Уласнбаатарсарын 19-пий өдөр Дугаар 08 хот Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай Монгол Улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэхарилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх,түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол,хэрэгцээ өсч байгаа өнөө үед түүхийн шннжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага уламнэмэгдэж байна. Монгол Улсын түүхийг бичиж 3 ботиор хэвлэн гаргаснаас хойш 40 шахам жилөнгөрч, энэ хугацаанд манай эрдэмтэд эх түүхийн асуудлаар шинэ баримт, үзэлсанаа, дүгнэлт бүхий судалгааны олон бүтээл туурвилаа. Хүн төрөлхтөн шинэ мянганд шилжиж буй үед олон арван зуунд оршинтогтносоор ирсэн Монгол Улсын бодит түүхийг бичиглэж, ялангуяа залуу үедтүүхийн ухамсар суулгах нийг.мийн шаардлагыг харгалзан, ШУА-иас ирүүлсэнсанал, санаачилгыг дэмжиж ЗАРЛИГ болгох нь: 1. Монгол Улсын түүхийг шинээр туурвин бичиж, хэвлүүлэх ажлыг 2000онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг ШУА-ийн ерөнхийлөгч (Б.Чадраа),мэргэжлийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгосугай. 2. Монгол Улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэ-хийг төрийн холбогдох байгууллагуудад даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ
  4. 4. төрийн хувьсал өорчлөлт, хувьсгалт эргэлтүүд одөр шөнө мэт ээлжлэн солигдож,бас дахин дантагдаж үл төгсөх цаг тооллыг эвхэн элээж, тасралтгүй хөвөрсеөрэдүгээг хүрч ирэв ээ. Үүнийг эгэл нэгэн хүмүүний ухааны саванд багтаан хадгалж, үеэс үед алдажгээлгүй ам дамжуулан өвлүүлэх боломжгүй ажээ. Ийм учир бидний өндөр өвөгдээдэсөөрсдийн амьдрал ахуй, үнэлэмж хүслээ эд өлгийн зүйлс, хадны сүг зургаар ч боловилэрхийлэн хойч үедээ үлдээж, нийгмийн ой ухааны их өв санг үүсгэн хөгжүүлсэн ньорчин цагийн түүхэнд мэдээллийн чухал эх сурвалж болсоор байна. Хүн торолхтөн бичиг үсгийг бүтээн хэрэглэх болсон нь гайхамшшт дэвшилтөдийгүй аливаа улс үндэстнүүд өөрсдийнхөө түүх, соёлын нандин өв уламжлалыгнийгмийн ой ухаанд хадгалан үлдээхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсонбилээ. Монголын ард түмэн төр ёсыг үүсгэн магадтайяа 20 зууныг элээхдээ хэд хэдэнүсэг бичиг зохион хэрэглэж, бодит түүхээ судар шашдирын хуудаснаа бичиглэнтуурвиж үлдээж ирсэн бас нэгэн баялаг уламжлалтай. Манай түүх бичлэг нь эрт цагаас Монгол нутагт аж төрж байсан овог аймаг, ардтүмний дотор цэвэр нүүдлийн амьдралын дунд үүсэн бүрэлдэж, баяжин хөгжсөөрирсэн бөгөөд ийм ч учраас "нүүдэлчдийн түүх бичлэг" ч гэж мэрлэгдэх нь бий.«Монголын Нууц Товчоо», «Дервөн төрийн арван буянт номын цагаан түүх»,«Эрдэнийн эрхи» гээд үе үеийн түүх-бичгийн мэргэдийн туурвил бүтээлүүд ньнүүдэлчдийн амьдрал, тэмцлийн түүхийн гэрч баримт болон үлдсэн бөгөөд тэдгээрийнагуулга, мэдээллийн үнэ цэнэ өнөо үсд улам бүр оссөөр байна. Монголынхоо түүхийг бичиглэн үлдээх нь дан ганц эрдэмтэн түүхчдийнсонирхлын төдий зүйл биш байжээ. Их Юан улсын үед Хубилай хаан түүхчдийн сонгон цуглуулж тусгай хүрээлэнбайгуулан улсынхаа түүхийг бичүүлж, Тогоонтөмөр хаан зарлигдан «Юан улсынсудар»-ын 210 дэвтэр зохиолыг бүтээлгэж, Ил хаадыи дэмжлэгтэйгээр Персийнтүүхч Ата-Малик Жүвейни «Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх»-ээ бичиж Газан,Өлзийт хааны зарлигаар сайд Рашид-Аддин тэргүүтэй түүхчид «Судрын чуулган» нэртдэлхийн улсуудын түүхийг туурвиж байсан зэрэг түүхэн баримт нь Монголын төр,түүний их, бага хаад түүх бичлэгтээ онцгой анхаарч байсныг гэрчилнэ.
  5. 5. Улсып түүх бичих ажлыг торийн бодлогын хэмжээнд тавьдаг уламжлал нь хожуу үед чтасраагүй бөгөод Богд Хаант Монгол Улсын "олон ван, гүн, тайж, түшмэдийнгэрийм үеийн бичмэл данс..., улсын шастирт Дотоод Хэргийг Бүгд ЗахиранЩийтгэгч яамнаа эрхлүүлэн хариуцуулахаар" хуульчлан то-гтоож улмаар улсыналбан түүх зохиох тусгай комисс байгуулагдан «Зарлигаар тогтоосон Монгол Улсыншастир»-ыг 10 орчим дэвтэр болгон зохиож байсан бол 1933 онд Бүгд НайрамдахУлсаа тунхагласны 10 жилийн ой, Ардын хувьсгалын баяр наадмыг зохионбайгуулах комиссоос улсынхаа түүхийг 5 ботиор зохиож нийтлүүлэх шийдвэргаргаж байжээ. Түүнээс хойш удаа дараа хэвлэгдэн гарсан «БНМАУ-ын туүх»хэмээх нэг ба гурван боть зохиолууд нь мөн л тер засгийн албан ёсны шийдвэрээрбичигдэн бүтээгдэж, хэвлэгдэн гарч байв. XX зууны сүүлийн арван жилд дэлхий дахинаа өрнөсен ардчилсан өөрчлөлтийннөлөөгөөр манай Монгол улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэхарилиаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх,түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүулэх сонирхол хэрэгцээ өсчбуй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч би 1999 оны 1 дүгээр сард"Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлуулэх" тухай зарлигийг гаргасан билээ.Энэ дагуу манай улсын холбогдох эрдэм шинжилгээ, судалгааныбайгууллагууд, түухч эрдэмтэд, судлаачдынхаа мэдлэг чадвар, хуч бололцоондтүшиглэн, мэрийн ажилласны дүнд «Монгол улсын түүх»-ийн таван боть хэвлэгдэн табүхний хүртээл болж байна. Туүхийн бодит үйл явц болон хүний ой ухаан дахь түүний хийсвэр тусгалхоёрын харилцааг онолын танин мэдэхүйд түүхэы ба логик зүйл хэмээх ойлголтоордамжуулан илэрхийлдэг билээ. Тэгвэл Монгол улсын нутагдэвсгэртухаантхүмүүнийорнүүлсэнтүүхэн бодит үйл явц ньлавтайяа хэдэн зуун мянган жил дамнан ернөжирснийг манай түүхчид энэхүү таван ботид багтаан хураангуйлан иэгтгэж тусгахыгэрмэлзсэн нь лавтай. Чингэхдээ түүхэн үзэгдэл, үйл явцыг сэтгэлгээнд буулган логик зүйл болгонхувиргахын тулд Монгол улсыи түүхнээ тохиосон түг түмэн нэжгээд, санамсаргүйүзэгдэл, үйл явц бүхний хойноос "чулуу хөөж", түүхэн хөгжлийн эргэлт, донсолгообүрт гол шугамнаасаа мулт усрэн гарч, аар саар зүйлтэй орооцолдон гажилгүйгээртүүний ерөнхий зүй тогтол, жам ёс, зайлшгүй хандлагыг чиг луужингаа болгон,чухамдаа их сэтгэгч Гегелийн гэрээсэлсэн ёсоор гун ухааны үүднээс түүхийг ухааран
  6. 6. сэтгэж, нэгдмэлээр авч үзэх нь нэн чухал. Тэгээд ч түүхийн бүх баримт сэлт нь гүмухааны оролцоогүйгээр сургамж егч чадахгүйсэн билээ гэдгийг уншигчид улам бүрухаарч буй нь лавтай. Түүхийн гүн ухааны үүднээс Монгол улсын түүхийг шинээр бүтиэх нь улсүндэстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хөгжуүлэхүндэсний хэрэгцээ, язгуур эрх ашигт бүрнээ нийцэхийн дээр даяаршлын давалгаа уламбүр эрч хүчээ авч буй энэ цаг мөчид иргэддээ эх оронч соёл, улс үндсээ бадраах үзэл,хумүүжлийг толевшүүлэх өнөөгийн нийгмийн захиалгаар нөхцөлдөж буй нь нэн ачхолбогдолтой хэрэг мөн. Төрийнхөө зарлигаар улсынхаа түүхийгбичилцэнэ гэдэгбол түүхч хунд тэр бүр үлтохиох ховор завшаан тедийгүй түүхийн авъяас билэг, мэдлэг чадвар, оюуны цараагсорьж, чөмөг дундрам нөр их хөдөлмөр, хөлс хүч шавхаж шаардсан нэр хүндтэй атлаанэн хариуцлагатай үйл хэрэг билээ!Хүмүүний амьдрал оорөө баялаг, ээдрээ нугачаа ихтэй, олон ямз байдгийн адилбүхэл бүтэн улс ундэстний түүхийн тэрхүү арвин замиалыг пэгдор бүтнээр батлангаргаж, багтаан сийрүулэх туйлым амаргүй бөгоөд, эндэж алдсан байх аваасзалруулан засаж, "дутууг гүйцээж, дундуурыг дуүргэх" нь залуу, хойч үеийн залгамжтүүхчид, ухаант дүү нарын үүрэг байх болно. Хүмүүн бидний түүх нь урсгал үл саарах их мөрөн лүгээ тасралтгүй ернөнүргэлжлэх тул түүх бичлэг ч цаг үргэлжид баяжигдан бичигдсээр байх жам буй. Түүх бичлэг бол өнгөрсний тусгал, үндэстний ой ухааны санамж дурдатгалхэдий ч түүнээс ирээдүйн төсеөдлийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдогнь оюун билэгт хүний ухааны гайхамшиг бөлгөө. Ер тиймгүйсэн бол түүхийн зохиолбайх, түүнийг уншихын хэрэг учир юусан билээ. Чухам энд л улс орны ухамсарт иргэнбүр эх түүхээн уншин судалж, мэдэж байхын чинад утга оршимуй. Монгол хүний утга учиртай амьдарч, Монгол улс үеийн үед оршин тогтнохыннэгэн баталгаа, үндэс тулгуур нь манай улсын иргэн бүхийн сэтгэлийн гүнд суурилсантүүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн. "Гэгээрсэн ард түмнүүдийнтуйлын эр зориг, эх орныхоо төлөө амиа зориулахад бэлэн эсэх дээр л тогтдог" хэмээннэгэн их сэтгэгч хэлсэн нь бий. Үндэсний бахархал, эх оронч үзэл, шинэ цагийн сэтгэлгээг нэгдмэлээр цогцлоожгэгээрсэн хэн боловч өнгөрснөөрөө бус өнөөдрөерөө сэтгэж, арагшаа бус урагшаа
  7. 7. харж хөгжлийн ирээдүйг ойртуулах өөдрег тэмүүлэл, итгэл дүүрэн амьдрах учиртай.Өнгөрсөн, өнөө, ирээдүй ангид утгат бус, нэгэн утгат бус гагцхүү өөр хоорондоо шүтэнбарилдахуй тул өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүйн мэргэн хөтөч мөнболой. Иймийн тул өнгөрсөн түүхээс сургамж авч, өнөөдрөөр сэтгэн ажиллаж,ирээдүйгээ хол харан томыг зорьж, ихийг бүтээ. Өнө эртний өв их соёлт Монголын түүхийг шинжлэн судлагч эрдэмтэн мэргэд,шимтэн сонирхогч хүндэт уншигчид аа! Зарлигаар бүтсэн «Монгол улсын түүх» 5 боть зохиолтой учран золгуулахүүргээ хөтөч би үүгээр гүйцэлдүүлэн, шинэхэн бүтээлийг гартаа авч, шимтэн уншиж,шинжлэн хэлэлцэж, шүүн тунгаахыг мэргэн уншигч Танаа даатган хөтөл үгээөндөрлөе. Монголын ард түмний агуулга баян амьдрал, түүх ашид оргилон ундарч монголхүний сайн үйл, содон гавьяа түүх бичлэгийн хуудаснаа түмэн он, мянган жилээр үлмартагдан мөнхрөх болтугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ 2003 оны тавдугаар cap Улаанбаатар хот
  8. 8. ӨМНӨХ ҮГXIV зууны сүүлч, XVII зууны эхний хагас бол Монгол улсын түүхийн харьцангуй багасудлагдсан бүдэг үе юм. Энэ нь Монгол Их Гүрний төв хэсэг болж байсан Их Юанулс Хятадад ноёрхлоо алдаж, хаант төр нь Монгол нутагтаа ухран ирж, Их Гүрнийхязгаар нутаг болж орхигдсон эх нутгаа эзэгнэн, төрөө төвхнүүлэн Монголын тусгаартогтнолоо хадгалж байснаар тодорхойлогддог. Судлаачид үүнийг феодалын буюу улс төрийн бутралын үе гэж ерөнхийтомьёолохын хамт Монголын төрийг Умард Юан улс, Ар Юан улс, Умард Үн улс гэхзэргээр нэрлэсэн байдаг. XIV зууны сүүлчээс XV зууны тэргүүн хагаст Монголын хаанттөрийн эрх баригчид Хятадад ноёрхлоо сэргээхийг оролдож байхад, Хятадад тулгартогтсон Мин улс нь Юан улсын үлдэгдэл хүчийг бүрмөсөн цохиж устгаад, монголчуудыгдотор зуур нь хямралдуулж сулруулаад, нутаг орны нь өөрийн эзэмшил хязгаар нутагболгох гэсэн эсрэг тэсрэг сонирхол харшилдаж байхад монголчууд Мин улсынхалдлагыг няцааж, Хятадад ноёрхлоо сэргээж чадаагүй боловч өөрийн тусгаартогтнолоо хамгаалсан. Дараа нь XV3yyHbi тэргүүн хагасаас мөн зууны хоёрдахь хагасын туршид монголчууднутаг дэвсгэр, улс төрийн нэгдлээ сэргээх тэмцэл шаргуу хийсэн. Харь Хятад орноосухарч ирсэн хаад, ноёд Монгол газраа төвхнөж, Чингисийн алтан ургийн их хаанызасаглалыг тогтвортой байлгах гэсэн дэздсийн чармайлт нэг талаас, нөгеө талаас, тэрүед эх нутагтаа байж харьяат ард иргэдээ захирч байгаа зарим ноёд, тайж нар, харьорноос ухарч ирсэн хаан төрд захирагдахгүй биеэ даах гэсэн мөчөөрхөл, хоёрын альаль нь тэр болгон эв эеэр зохицохгүй байсан тул арга буюу хүч хэрэглэхэд хүрч өөрхоорондоо өрсөлдөн тулалдаж байх болсон. Тэгэхэд Зүүн Монгол шиг зөрчил тэмцэлд гүнзгий автаагүй өөр хоорондооилүү нэгдэл, нягтралтай байсан Ойрадын зарим ноёд, Чингисийн алтан ургийнязгууртнаас их хааны ширээг залгамжилдаг төр ёсны тогтсон уламжлалыгэсэргүүцэж, еөрсдөө гарч ирэхийг оролдож байлаа. Иймд Хятадын Мин улс Монголын дотоод зөрчлийг өөртөө ашигтайгаардэвэргэж, нэг хэсгийг нөгөөгийн эсрэг турхирах замаар тал талын хүчийг ээлжлэнсулруулж түрэмгий зорилгодоо хүрэхийг оролдож байв.Хэдүй тийм боловч Монголын хаант төр, улс орныхоо нэгдлийг сэргээнбэхжүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байсан нь түр боловч амжилтанд хүрч
  9. 9. байжээ. Тухайлбал: Тайсун хаан (1410-1452), Эсэн тайш, хаан (1407-1455) нархамтын чармайлтаар улс төрийн нэгдлээ түр сэргээсэн болонч тэд төдхөн хаанттөрийн эрхээ булаацалдаад олсон амжилтаа бусниулснаас Монгол орон дахинбутарсан. Даянхаан Батмөнх (1464-1504), Мандухай хатан (1448-1501?) нар,салан тусгаарлаж биеэ даах гэсэн ноёдын мөчөөрхлийг дарж, нутаг дэвсгэр,хаанттөрийн нэгдмэл байдлыг сэргээсэн ньтүүхэн дэвшил байв. Гэтэл эл байдалдотоод гадаад хүчин зүйлийн улмаас удаан хадгалагдаагүй. Иймээс Түмэн засагтхаан (1539-1592), Түмэдийн Алтан хан (1507-1582) нартөрийн захиргааг чангатгах Өвөр, Ар, Өөлд Монгол гэдэг үндсэн гурван хэсэгбүхий улс орноо төилөрүүлэхийн тул хүч хэрэглэн тэмцсэний сацуу, аж ахуйгааэрчимжүүлэх, бурханы шашныг улс орондоо дэлгэруүлэх Мин, Түвэд, ДундадАзийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг, соёлынталаар харилцах алхмууд хийж байсан боловч бутралыг бүрэн арилгаж, улсаатөвлөрүүлэн хүчирхэгжүүлж хараахан амжилгүй, харь Манжийн эеэр татах,эзлэн дагуулах шаталсан түрэмгийлэлд автагдаж тусгаар тогтнолоо алдсанбилээ. Тус ботийн өмнех үг, сурвалж бичиг, судалгааны тойм, хоёрдугаарбүлгийг Хэрээд Л.Жамсран, нэг, гурав, дөрөвдүгээр бүлэг, зургадугаарбүлгийн §1-ийг Н.Ариунгуа, §3, §4-ийг Ж.Гэрэлбадрах, тавдугаар бүлгийн §1, 2,3, 5-ыг Ш.Нацагдорж тавдугаар бүлгийн §4-ийг А.Очир, зургадугаар бүлгийн§2-ыг Д.Дашбадрах, долдугаар бүлгийг Ш.Бира нар зохиож, ном зүй, түүхэнүйл явдлын он дараалал, нэрийн бүгд хэлхээсийг Н.Ганбат, Ц.Гантулга нархийж, Фотомон агентлаг гэрэл зургуудын бэлтгэв. СУРВАЛЖ БИЧИГ, СУДАЛГААНЫ ТОЙМXIV-XVI зууны үе бол Монголын түүхийн дараачийн үетэй жишихэд эрстэлихтэй үе байлаа. Монголын хаад ноёд харь Хятад, Түюд, Солонгос зэрэг орныгэзлэн дарангуйлж улсын төвөө Хятадад шилжүүлэн байрлуулж зуугаад жилноёрхож байгаад, Хятадын ард олны зэвсэгт бослогод цохигдож хөөгдөн Монголнутагтаа амь зулбаж ирцгээсэн нь эх нутгаа захирч байсан ард олондхүрээлэгдэхгүй, харин хажиглагдаж байх болсон. Юан улсын хаан төрийг цохин зайлуулсны дараа Хятад газар Мин улс гэгч
  10. 10. феодал ёсны хаант төр тогтоод Монголын хувьд хонзогнох бодлого явуулжМонгол нутгийн гүн рүү хэдэн удаа аян дайн хийж түйвээсэн. Нөгөө талаар Хятадмаягийн тансаг амьдралд дассан хаан, ноёд цэргийн жанжин нар «Нэрхугарахаар яс хугар» хэмээлдэн ноёрхлоо Хятад газар дахин сэргээхийгхичээж нэг бус удаа Хятадад тулгар тогтсон Мин улстай цэрэглэн дайтсан.Энэ бүхэн нь Монголын нийгмийг тогтворгүй байдалд оруулж хямрал үүсгэсэнажээ. Монгол орон нутгийн эрх баригч ноёд язгууртнууд харь орноос хөөгдөжирсэн хаан дээдэст захирагдахгүй өөрсдеө биеэ даахыг хичээж тэмцэлдэхболсон, нөгөө талаар Хятадын Мин улс цэрэглэн дсштлохоос гадна Монголыгдотор нь хагаралдуулах идэвхтэй бодлого явуулсантай зарим талаар авцалдахболжээ. Феодалын нийгмийн хөгжлийн явцад зайлшгүй гардагтархай бутархайбайдал Монгол орны чухамхүү ийм нөхцөлд үүсч даамжирсан нь тухайн орныулс төр, эдийн засаг, соёл зэрэг амьдралын бүх салбарыг ихэд туйлдуулсанюм. Иймээс өгүүлэн буй үеийн Монголын түүхийн монгол бичгийн сурвалжхэрэглэгдэхүүн их сүйдсэн ажээ. Харин Монголын хаан, ноёдоос бусад оронтойхарилцсан баримт бичгийн зарим нь гадаадад хадгалагдаж үлдсэн ажээ.Мөнтэрүеийналбанбичиг, хувьхүнийтэмдэглэл, түүхийн зохиол туурвил чсүйдсэн учраас уламжлагдаж ирсэнгүй. Юан улсын үед түүх судлалын төв нь Монголд биш, Их Нийслэлд байсантул Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжсэний дараа улс төрийн нэнтаатай биш нөхцөлийн улмаас түүх судлал түргэн сэргэх боломж хомс байжээ.Хэдүй тийм боловч Монгол орны улс төрийн байдал үе үе тогтворжиж,нийтээрээ бурхны шашинд орох зэргээр соёлын зарим сэргэлт эхэлсэн XVIIзууны үед монгол сударч нар эх түүхийнхээ талаар хэд хэдэн бүтээл туурвисаннь тэр үедээ судалгааны зохиол байсан боловч хойч үеийнхэнд тэр үеийнМонголын тухай анхдагч мэдээ сэлтийг агуулсан сурвалж бичгүүд болжөвлөгдсөн юм. Уламжилж ирсэн бичиг соёлын зүйл юу ч байхгүй таг хоосон гэжүзэж болохгүй. «Тогоонтөмөр хааны гэмшил», «Даян хааны зургаан түмэнмонголын магтаал», «Мандухай сэцэн хатны домог», «Убаши хунтайжийн тууж»хэмээх түүх уран зохиолын шинжтэй бэсрэг зохиолууд гарсны олонх XVII зууныбичиг сударт үлдсэн нь бидний үед уламжлагджээ1.
  11. 11. IУлс төрийн хямрал намжиж, байдал тогтворжиж эхэлсэн XVI-XVI1 зуунызаагаас соёлын зарим салбарт тухайлбал, түүх бичлэгт харьцангуй сэргэлт болжулс орныхоо урьд үеийг түүхч эрдэмтэд сонирхох болсон ажээ. Тиймбүтээлүүдийн дорвитой нь дараахь мэт. Үүнд: «Хаадын үндэсний хураангуй Алтан товч нэрт судар оршвой» гэдэгтүүхийн сударт XIV-XVII зууны хооронд Монголд болсон түүхэн үйл явдлыганх удаа товч тойм төдий боловч он дараалсан байдалтай өгүүлэхдээ дотоодгадаадын дайн самуун, нийгмийн харилцаа, монголчуудын цэргийн чадварынтухай чухаг мэдээ сэлтийг өгүүлсэн байдаг. 1604 онд нэр нь үл мэдэгдэхзохиогчийн бичсэн энэхүү «Хураангуй Алтан товч»-ийг Буриадын лам ГомбынГалсан 1858 онд оросчилж зүүлт тайлбартай хэвлүүлсэн2. Дараа нь ӨвөрМонголын Зостын чуулганы Харчин хошууны Тэмгэт (1887-1939) 1925 ондБээжинд «Чингис хааны цадиг» нэрээр хэвлүүлсэн. 1941 онд Өвөр Монголд3«Алтан товч» нэрээр хэвлэгдсэн. 1604 оны энэхүү «Алтан товч» бол Монголын түүх бичлэгийнсэргэлтийн эхдэл байв. Иймээс тус зуунд Ар, Өвөр Монголд түүхийн хэдэн томбүтээл гарсан ажээ. «Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтантовч хэмээх оршвой» гэдэг судрыг монгол гүүш Лувсанданзан 1634 ондзохиосон гэдэг. Үүнийг «Хураангуй Алтан товчоос ялгахын тулЛувсанданзангийн буюу Лу. Алтан товч» гэж нэрлэдэг. БНМАУ-ын СударБичгийн Хүрээлэнгийн дарга Онход Жамьян (1864-1930) анх 1926 онд тусулсын Дорнод аймгийн Юншээбүү овгийн Дарьтайжаас Лу. Алтан товчийнбичмэл эхийг олж авчирсан юм. Түүнийг Шинжлэх Ухааны Хүрээлэн 1937 ондУлаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлүүлсэн. Үүний өмнөхөн эрдэмтэнЖ.Цэвээн мөнхүү зохиол, түүний зохиогчийн тухай ном бичиж орос хэлээргадаадад хэвлүүлсэн4. Ийнхүү Монголын түүхийн чухал сурвалж бичиг олонулсын монголч эрдэмтдийн хүртээл болж шинэ судлагдахуун болсон юм.Японы монголч эрдэмтэн Кобаяши Такаширо «Алтан товч»-ийг орчуулж 1939онд анхны хэвлэлийг 1941 онд нэмж засварласан хоёр1 Эдгээр зохпол нь академич Ц. Дамдинсүрэн. Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив.
  12. 12. УБ., 1959 гэдэг номд бий. : «Алтан товчи», Монгольская летопись в подлинном тексте и переноде,с приложением Калмыцкого текста исторни Убаш-хунтайджия и его войны с ойратамн, Труды н ВОРАО. 1858. т. VI.3 «Алта1 тонч». Тэргүүн ноёны ордны дармалын газар, 1941.4 Ц.Жамиг.рано. Монгольские летописи XV11 в. М-Л., 1936.дахь хэвлэлээ тус тус хэвлүүлсэн1. АНУ-ын монголч эрдэмтэн Ф.В.КливесЛу.Алтан товчийн Улаанбаатарын анхны хэвлэлээс гэрэл зураг татуулан 1952онд хэвлүүлсэн2. Ч.Шагдар тэрхүү хоёр дэвтэр «Алтан товч»-ийг 1957 ондУлаанбаатарт кирилл бичгээр нэг дэвтэр болгон хэвлүүлсэн. Өвөр Монголын эрдэмтэн Чойж Улаанбаатарт хоёр удаа хэвлэгдсэн эхүүдболон гадаад орнуудад хэвлэгдсэн Лу.Алтан товчуудыг харьцуулан шинжилсэнудиртгал, зохиолын уг эх, ашигласан ном зүйн жагсаалтьгг «Алтан товч» гэдэгнэртэй гаргасан3. Зөвлөлтийн эрдэмтэн А.Шастина Улаанбаатарт хэвлэгдсэн«Алтан товч»-ийг орос хэлнээ орчуулан тайлбар зуүлтсудалгааны өгүүлэлхавсарган нийтэлсэн4. АНУ-ын монголч эрдэмтэн Загчидсэцэн Лу.Алтантовчийг хятадаар орчуулан 1976 онд Тайваньд хэвлүүлсэн 5 . Монголсудлалын шииэ судлагдахуун болсон Лу.Алтан товчийн хадгалагдаж үлдсэнбичмэл эхийг гэрэл зургийн аргаар хуулбарлан хэвлэх зүй ёсны шаардлага гарчирлээ. Иймээс 1990 онд академич Ш.Бира монгол англи хоёр хэлээр товч оршилбичиж Лу. Алтан товчийн гар бичмэл эхийг гэрэл зургаар хуулбарланхэвлүүлсэн6 нь судалгааны шаардлагад нийцсэн чухал бүтээл болсон билээ. «Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж оршвой» хэмээх түүхXVII зууны сүүлчээр зохиогджээ. Зохиогч нь тодорхой мэдэгдэхгүй байгаа угзохиолыг Халхын төв нутагт зохиогджээ гэж судлаачид үздэг. XIX зууны сүүлчээр Оросын эрдэмтэн В.В.Радлов, дараа ньА.М.Позднеев нар Халхаас тус бүр нэжгээд судар олсон нь «Шар тууж»-ийнхунилбарууд байжээ. Манай улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийыхүрээлэнд энэхүү «Шар тууж»-ийн өөр нэгэн бичмэл эх байгаа. Ж.Цэвээн 1936онд XVII зууны үеийн Монголын түүхийн зохиолуудынтухай оросоор хэвлүүлсэнномондоо «Шар тууж»-ийн тухай бичсэн. Зөвлелтийн эрдэмтэн Н.П.Шастинаөмнөх үг, тайлбар зүүлт бичиж монгол эх, орос орчуулгыг 1957 онд бичижхэвлүүлсэн7. «Шар тууж»-ид урьдахь «Цагаан түүх», «Алтан товч»-уудын адилаар ертөнц
  13. 13. тоггож хүн үүссэн тухай Энэтхэг, Түвэдийн хаадын түүх, Монголын хаант терүүсч тогтоод мөхсөн үе буюу XVII зууны эхний хагасыг хүртэл үеийг хамранбичихдээ: Чингис хааны үр ач нар, тэдний эзэмшил газар, Ойрад Монголын угязгуур, Батмөнх Даян хаан, түүний хөвгүүд, ялангуяа Гэрсэнз хунтайж, үрхөвгүүд нь Халхыг хэрхэн өмчлон захирсан, ард олны аж байдал, хэв заншил,ангийн тэмцэл зэргийг нэлээд тодорхой тэмдэглэсэн байдаг. Тэр үеийнбусад зохиолд байдаггүй зарим баримт, мэдээ ч байдаг тул «Шар тууж» болXV-XVII зууны Монголын түүхийн1 Кобаяши Т. Алтан товч-Мооко нэндайки (Алтан товч-Монголын он дараалал). Токио, 1939.: Altan Tobci. A Brief history of the Mongols. Harward, 1952.3 «Алтан товч» Хох хот, 1984.4 А.П.Шастина, Лувсанданзан. Алтан тоич. 1973, М.5 «Мэнгу хуанцзин ши ичжу» Тайвань, 1975. «Эртнин хаадын үндэслэсэн тор ёсны зохиолыг тоичлон хураасан Алтан товч хэмээх оршвой» УБ., 1990. 1 «Шара туджи. Монгольская летопись XV11 века» М-Л., 1957.чухал сурвалж бичиг мөн. Иймээс Өвөр Монголын Өлзийт «Шар тууж»-ийн хэдэн янзын хуулбарыгхарьцуулан зүүлт тайлбартай хэвлүүлэв1. О «Хаадын үндэсний Эрдэнийн тонч»-ийг Өвөр Монголын Их зуугийнчуулганы Ордосын Саган Сэцэн хунтайж 1662 онд зохиожээ. Зохиогч энэхүүтүүхийг монгол түүхийн зохиолыг бичихдээ энэтхэг, түюд, хятад түүхийн судруудаасгадна «Номын цагаан түүх», «Эртний Монгол хаадын үндэсний их Шар тууж» зэрэгбүгд долоон зохиол хэрэглэв гэсэн байх боловч Түвэд зэрэг гадаад хэлнийзохиолууд ба монголын олон домгийг ашигласан нь уг зохиолоос илэрхий. Басдурдаагүй боловч «Нууц то15чоо» эсвэл «Алтан тсшч» зэрэг зохиолыг ашигласан ньмэдэгдэж байдаг. Зохиогч уг бүтээлдээ эхлээд Энэтхэгт дараа нь Түвэдэд, эцэст нь Монголд хаадын ураг дэлгэрсэн тухай гурван том хэсэг болгон бичсэн ажээ. Тэгэхдээ VIII зуунаас XVII зууны хоёрдугаар хагасын дунд хүртэлх үеийн Монголын улс төрийн түүх, улс төрийн бутралын үеийн нийгмийн харилцааны хөгжлийн тухай сонирхолтой мэдээ баримт оруулан бичсэн байдаг. Түмэдийн Алтан хаи болон Ордос түмний үйл хэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн ньзохиогчийн угсаа гарвалтай холбоотой байх. Саган Сэцэн (1604- 11 настайдаа элэнц өвег Хутугтай Сэцэн хунтайжийнхаа "сэцэн" хэмээх цолыг
  14. 14. залгамжилж 17 настайдаа түшмэлийн зэрэг хэргэм хүртэж төрийн албанд хүчинзүтгэсэн бөгөөд «Хаадын үндэсний Эрдэнийн товч» зохиолоо туурвихдаа ихээхэн цагзав зарцуулсан нь мэдээж. Энэ зохиолыг 1777 онд манжаар орчуулсан. Дараа нь басхятадаар орчуулж модон бараар дармал-ласан. Тэгэхдээ тус номыг найман боть(бүлэг) болгож «Зарлигаар тогтоосон эрдэнийн товч»2 гэж нэрлэсэн нь Чин улс1772 оноос эхлэн «Дөрвөн хөмрөгийн бүрэн ном» гэдэг номын цуглуулга хийснийтүүхийн хэсгийн элдэв ном судрын хэсэгт «Эрдэиийн товч»-ийг оруулсантайхолбоотой болов уу? Түүнээс хойш тус зохиол герман3, япон4 хэлээр орчуулагдан хэвлэгдэв. БНМАУ-ынШинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан Ц.Насанбалжир «Эрдэнийн товч»-ийндөрвөн хуулбарыг харьцуулан нягталж 1958 онд хэвлүүлэв5. Энэ хэвлэлийг ӨвөрМонголын Ардын хэвлэлийн хороо 1980 онд дахин хэвлэж монгол түүх соёлыгсудлаач нарт хүртээл болгосон. © Халхын Түшээт хан аймгийн Жамба эрх дайчин (7-1707) 1677 онд зохиосон«Асрагч нэртийн түүх» бол монгол түүх судлалын эргэлтэд сүүлийн үед орсонбүтээл юм. Зохиогч энэ бүтээлээ туурвихдаа «Хөх дэвтэр», «Монголын нууцтовчоон», Лу. «Алтан товч», «Залуусын хурим», «Шар тууж», «Эрдэнийн товч» зэрэголон сурвалж ашиглан, Энэтхэг, Түвэдийн хаад болон монголчуудын уг гарвал,Чингис хаанаас Батмөнх1 «Шар тууж» Бээжин, 1983.2 «Мэнгү Юань Лү» (Монголчуудын уг эх).3 Haenish E. Monggo han Saida Sekiyeh Diendmanscliu fassung von Secen sanangis mongolisclier Geschichte, Lpz., 1933.4 Гоо Минфу. Мооко гэнрюү (Эрдэнийн товч). Токио, 1940.5 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1958.даян хаан хүртэлх түүх, Халх, Өвөр Монголын олон аймгуудын ноёдын удамугсаа, Монголд шарын шашин хэрхэн дэлгэрсэн тэргүүтнийг бузгай тэмдэглэсэнбайдаг. БНМАУ-ын түүхч, эрдэмтэн Х.Пэрлээ энэхүү түүхийн гарбичмэлээруламжлагдан ирсэн эхийг хэвлэлд бэлтгэж, оршил, тайлбар зүүлт бичиж 1960 ондхэилүүлсэн1. Монгол түүх бичлэгийн судлалд шинэ судлагдахуун болсон эиэбүтээлийг монголч нар талархан угтаж өерсдийн дүгнэлт тайлбарыг нэмэрлэждэлгэрүүлэх ажлыг хийж эхэлсэн. Тухайлбал, Өвөр Монголын Б.Багана,Х.Пэрлээгийн 1960онд Улаанбаатартхэвлүүлсэн «Асрагч нэртийн түүх»-ийг 1984
  15. 15. онд Бээжинд дахин хэвлүүлсэн. Энэ түүх бол XVI1 зууны эхээр Өвөр МонголМанжид эзлэгдээд, Ар Монгол Манжид эзлэгдэхийн өмнөхөн бичигдсэн XIV-XV1зууны үеийн монгол суриалж зохиолын сүүлч юм. XVI1-XVIII зууны үеийн монгол түүхийн судруудад өгүүлэн буй үеийнМонголын түүхийг ямар нэг хэмжээгээр өгүүлсэн байдаг боловч биднийдээрдурдсан хэдэн зохиол бол зохиогдсон хугацааны хувьд X1V-XVI зуунд ойр,нөгөө талаар тухайн үед холбогдох түүхт баримт сэлтээр хожуу үеийнхээсдавуу юм. Монголын түүх бичлэгийг судалдаг эрдэмтэд өгуүлэн буй үеийнМонголын түүх бичлэгийг хамарсан хэд хэдэн бүтээл нийтлүүсний заримыг биддээр дурдсан. Тэгвэл 1950-иад оноос нааш манай оронд ба хилийн чанададгарсан бүтээлүүдийг товч танилцуулсугай. Түүхч эрдэмтэн Х.Пэрлээ «Хувьсгалын емнөх монголын түүхбичлэгийн асуудалд»2 гэдэг судалгааны тонхимол бичиж I. Удиртгалым оронд хэлэх үг. II. Монгол түүх бичлэгийн түүхийг дараах таван үе болгон хуваасан.Үүнд: 1. Монгол нутагт байсан эртний улсуудын үеийн түүх бичлэгийн дурсгал үлдсэн нь (VIII зуунаас XII зууны эхэн хүртэл). 2. Монгол гүрний үеийн түүхийн мэдлэг (XIII-XIV зуун). 3. Монголын феодалын бутралын үеийн түүхийн мэдлэг (XV-XVII зуун). 4. Манжийн дарлалд байсан үеийн Монголын түүхийн мэдлэг (XVIII-XIXsyyH). 5. Монголын шашин төрийг хослон баригч хаант улсын үеийн түүхийн мэдлэг (1911-1920). III.Монголын түүхийн зохиолын жагсаалт. Үүнд их телөвхэалэгдээгүй, тус улсын номын санд хадгалагдаж буй 106 зохиолын нэр,тэдгээрийн товч агуулга зэргийг сийрүүлсэи нь монгол түүх бичлэг судлалдчухал нэмэр болсон. Түүнээс хойш манай оронд болон гадаадад Монголынтүүх бичлэгийг судлах явдал мэдэгдэхүйц өргөжсөн. Манай академич, түүхчШ.Бира «Монголын түүх бичлэг» (XIII-XVII зуун) гэдэг судалгааны ганцсэдэвт том зохиол бичиж гадаадад хэвлүүлэв 3 . Өвөр Монголын түүхч
  16. 16. 1 «Асрагч нэртийн түүх» УБ., 1960. Х.Пэрлээ. Монголын хувьсгалын омнох түүх бичлэгийн асуудалд. УБ., 1958. 3 Ш.Бира.Монгольская историография (XIII-XV1I нв). М., 1978.профессор Лю Цзиньсо дараа жил нь «Арван гурав, арван долдугаар зууныМонголын түүх бичлэг» 1 гэдэг бас нэг ганц сэдэвт зохиол хэвлүүлсэн. Өвөр Монголын түүх соёлын цувралаар Линь Ган эрхлэн найруулсан«Монголын түүхийн сурвалжийн тойм» гэдэг ном 1994 онд хятадаархэвлэгдэн гарав. Уг ном нь Өвөр Монголын түүх соёлын цуврал номын оршил,мөнхүү цувралын тухай тайлбар, өмнех үг болон Монголын 15 сурвалжбичгийн тухай бичжээ2. Эдгээр ганц сэдэвт судалгааны зохиолуудад XIV-XVII зууны монголсурвалж бүтээлүүдийг нарийвчлан судалж цэгнэсэн нь, Монголын түүхсудлалын хөгжилд жинтэй хувь хандив болсон. Гэтэл тэр үеийн Монголынтүүхийг дан монгол сурвалжийг түшиглэн бичнэ гэхэд хангалттай биш гэдгийгдээр дурдсан билээ. Тэгвэл Хятад болон бусад хөрш орнуудын түүх сударттэмдэглэгдсэн Монголын тухай мэдээ сэлтийг ямар нэг хэмжээгээр монголсурвалжтай харьцуулан судлах уламжлал XVII1 зуунаас эхлэн монгол судлаачдындунд бий болсон юм. II Монголын тухай өгүүлсэн Мин улсын үеийн сурвалж бичиг асар олон байдаг ажээ. Тэдгээрийг албаны ноёд түшмэд бичсэн түүх судар хоёр зуу гаруй, хувь хүний бичсэн түүхийн бичиг бараг таван мянга орчим байна3 гэдэг. Тэр үеийн албан бичиг тэмдэглэлийг үндэслэж Чин улсын үед Чжан Таньюй нарын XVIII зууны үедзохиосон 332бүлэгбуюудэвтэр «Минулсын түүх» гэдэг сударт «Урианхай», «Татар», «Ойрад»-ын тухай тусгай шастир буюу бүлгүүд бий. Бас Мин улсын 13 хаан төрийн үйл явдлыг тэмдэглэсэн «Мин улсын үнэн тэмдэглэл» гэдэг 2 мянга 925 бүлэг буюу дэвтэр бүгд 500 ботийг 1940 онд Нанжингийн улсын номын сан хэвлүүлсэн байдаг. Эдгээрт тэр үеийн Монголын тухай мэдээ баримт асар их байдаг. Тэдгээрийг шүүн нягтлаж монгол сурвалжтай харьцуулан судалбал XIV-XVII зууны Мопголын түүхийг бодитой бичиж чадна. Өвөр Монголын эрдэмтэн Дай Хуни, Буян нар хятад сурвалж бичгийн тухай бичихдээ "Мин улсын үе дэх Умард Юаны тухай хятад түүхийн бичиг, материалын онцлог гэвэл: нэгд, Олонх нь Хятадын
  17. 17. уламжлалт дээрэнгүй үзэлтээр Умард Юан улсад хэлбийхүү хандаж, бодит үнэн түүхийг гажуудуулсан байна. Хоёрт, Эх үндэс болсон материал нь туйлын чухал боловч олонх нь нэг л эхээс авсан болохоор агуулга давхцаж байна. Гуравт, Мин улсын үе дэх бусад түүхийн материал нь сурвалж бичигтэй холилдож байгаа болохоор материал нь саланги шиг байдаг. Дөровт, Эл цаг үед тэмдэглэсэн тоо хэмжээний хувьд адилгүй Цзя Цзин, Лүн Цин, Ван Лигийн оны (1522-1620 оны -Л.Ж.) үед зохиогдсон нь цөөн шиг байна." 4 гэснийг бид судалгаандаа анхаарвал зохино.1 Лю Цзиньсо. Арван гурав-арван долдугаар зууны монголын түүх бичлэг. Хайлар, 1979. : «Мэн вэнь Ли ши. вэнь сянь ган шү» (Монголын түүхийн сурвалжийн тойм).3 Дай Хуни. Буян. Умард Юаний түүх. Хайлар, 1991, т. 18.4 Мон тэнд, т. 19. Мин улсын түшмэл Цю Цзюсы гэгч хувьхүний XVII зууны эхээр бичсэн «ВаньЛигийн цэргийн гавьяаны тэмдэглэл» гэдэг 14 бүлэг түүхийн зохиолын 7-9-рбүлэг буюу «Дунд гурван хил» гэдэг гарчигтай, Алтан хан, түунд холбогдолтой 24хүний намтрыг Л.Жамсран 1962 онд монголчилж рртгал, хавсралт хийсэн цохимолэх Улсын Төв Номын Санд хадгалагдаж байгаа. Монгол, хятад сурвалж хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголын түүх зохиохажлыг XIX зууны үеэс монголч эрдэмтэд эхэлсэн. Үүний томруун жишээ болАнглийн эрдэмтэн Ховорс Монголын түүх дернөн ботийг зохиож 1876 ондхэвлүүлсний нэг боть мь X1V-XVII зууны үеийн түүхийг бичжээ. Зохиогч«Эрдэнийн тозч» болои зарим хятад сурналжийг орчуулан ашиглаж бичсэн ажээ1.Оросын дорно дахиныг судлаач Д.Покотилов, «Мингийн үеийн ДорнодМонголын түүх» гэдэг зохиолдоо2 Хятадын Мин улсын түүх болон бусад сурвалжбичиг болон Монголын «Эрдэнийн товч» зэрэгзарим монголхэрэглэгдэхүүнийгашиглан Дорнод Монголынтүүхийн голдуу Монгол-Хятадынхарилцааг Мин улсын хаадын үеэр 14 бүлэгхувааж бичээд эхэнд нь өмнех үг, эцэстнь нэрийн бүгд хэлхээс бичиж гаргасан нь гадаадын судлаачид хятад, монголсурвалж хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголын түүх бичихийн эхлэл болсонбүтээлийн нэг юм. Монголын дундад зууны үеийн түүхийн хятад хэлээр буй хамгийн лорвитойсурвалж болох «Мин ши лу»* (Мин улсын үнэн тэмдэглэл) гэдэг дээр дурдсансурвалжаас Японы Киото их сургуулийн эрдэмтэд Манж, Монголын түүхэндхолбогдох тэмдэглэлүүдийг угхэлээр нь он, cap, өдөртэй ньтүүвэрлэж 1368-1627
  18. 18. оны буюу Мин улсын үеийн Монголын түүхийн хэрэглэгдэхүүнийг 10 ботиорхэвлэн гаргасан3 нь өгүүлэн буй үеийн Монголын түүхийг судлаач нартхүртээмжтэй бэлэг болсон юм. Монгол оронд феодалын бутрал болж дотор зуураа болон Мин улстай байнбайн тулалдаж байсан үеийг японы эрдэмтэд голдуу хятад сурвалжийг ашиглансудалгааны хэд хэдэн дорвитой бүтээл гаргасан нь тухайн үеийн Монголыннийгэм улс төр, гадаад харилцааны судлалд чухал хувь нэмэр болсон билээ. Вада Сэй мон тэр үеийн Монголын түүх судлалаар бичсэн өгүүллүүдээхэвлүүлсэн4. Хагирава Жюнпэй Мин улсын үеийн Монголын түүхийн судлалаар хэдэнчухал бүтээл гаргасан5.1 H.Howorth. History of the Mongolis. London, 1876-1888 s.: Д.Покотилов. История восточных Монголои ц период династии Мин ( 1 3 6 8 - 1 6 34 ) (по китайским источникам). СПб., 1893. * Энэ судрын нэрийг «Мин улсын үнэн магад хууль», «...Магадхууль» гэх зэргээр орчуулдаг байлаа. Сүүлийн үед «Мин улсын үнэн тэмдэглэл» гэдэг болсныг баримтлан.3 «Миндай Мамо ширёо» (Минпшн үеийн Манж. Монголын түүхийн хэрэглэгдэхүүн). Киото Их сургууль, 1942-1959.4 Вада Сэй. Зүүн Азийн түүхийн судлал (Монгол); Хагираиа Жюнпэй. Миндай Мооко ши Кенкюу (Мингийн үеийн Монгол түүх судлал). Киото, 1980.5 Эсэн. Алтан. Монгору тэй коку (Монголын эзэнт улс). Дэлхийн түүхийн цуирал №12, 1973. III XX зууны эхээр монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээж эртний Монголынгал голомтыг дахин бадрааснаас хойш Монгол улсын сургуулиудад эх түүхээ үзэхболсон нь монгол түүх судлалыг эрчимжүүлж, шинэ шатанд гаргахадтүлхэцболлоо.Монгол улсын эртний, дундад зууны, ойр ба орчин үеийн түүхээр хэдэн зохиол 30-аадонд хэвлэгдэж гарсан, харин XIV-XVI зууны үеийн түүхээр гараагүй. Энэ нь судалгаахангалтгүй, судлагдахуун төвөгтэй байсан. Нөгеө талаар түүнийг үзэх үзэл, судланшинжлэх арга барил өерчлөгдөж байсантай холбоотой. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, ЗХУ-ын ШУА-тай хамтран Монголулсын түүхийг судалж 1955 онд БНМАУ-ын түүх нэгэн ботийг зохиож монгол, оросхэлээр хэвлүүлсэн1. Энэ номонд Монголын түүхийг нэн эрт цагаас 1950-иад он хүртэлхүеийг марксч үзэл санаа, арга барилаар бичсэн анхны ерөнхий түүх юм. Үүнийг
  19. 19. БНХАУ-д орчуулж 1958 онд хятад хэлээр хэвлүүлсэн. Тус зохиолд X1V-XV11 зууныүеийн Монгол улсын түүхийг нэг анги, 6 бүлэг болгон бичсэн байлаа. Уг зохиолыннэмж засварласан хоёрдахь хэвлэлийг 1967 онд Улаанбаатарт монголоор, Москвад орос,англи хэлээр, нэмж засварласан гурав дахь хэвлэлийг 1984 онд Улаанбаатартмонголоор хэвлүүлсэн. Хэвлэл бүрд зохиогч, редактор нэмэгдэж, анги, бүлгүүдэдбага зэрэг нэмэлт засвар хийгдэж байжээ. Харин XIV-XVII зууны Монголын түүхийнхувьд нэмэлт засвар хийгдэж байсан тул, гурван удаагийн хэвлэлийн анги, бүлгийнгарчиг өөрчлөгдөөгүй, хэмжээний хувьд бага зэрэг нэмэгдэж байсан. БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн энэхүүхамтын бүтээлээ нэмж засварланхэвлүүлэхийн зэрэгцээгээр, өөрийн түүхч эрдэмтдийн хүчээр эх орныхоо дэлгэрэнгүйерөнхий (нэвтэрхий) түүх зохиох талаар шаргуу ажиллаж 1966-1969 онд «БүгдНайрамдах Монгол Ард Улсын түүх» гурван боть зохиож хэвлүүлсний тэргүүн боть нь,нэн эртнээс XVI1 зуун хүртэлх үеийг хамарсан байв2. Түүнд XIV-XV1 зууны Монголулсын түүх нэг анги, дөрвөн бүлэг, арван нэгэн зүйлээр бичигдсэн. Манай түүхчидэнэхүү дэлгэрэнгүй, ерөнхий түүхээ бичихийн тулд монгол, хятад, орос болон бусадхэлээр буй сурвалж хэрэглэгдэхүүн, еөрийн ба гадаадын судалгааны бүтээлүүдийгболомжоороо ашиглаж марксч үзэл, арга барилаар ажилласан билээ. Тиймээс ч угзохиол хэвлэгдэн гармагц Монголын түүх сонирхогч, судлаач нарын хүртээл болжулмаар тус улсын олон шатны сургуулиудад эх түүхээ судлах, сурах бичиг, гарынавлага зохиоход эх загвар болсон юм3.1 «БНМАУ-ын түүх» Улаанбаатар, 1955 он.: «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх» Тэргүүн боть. УБ., 1966.3 Г.Сүхбаатар, Л.Жамсран. БНМАУ-ын түүхийн дээж бпчиг I. УБ., 1968. 11 хэвлэл. Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ., 1992. -Л.Жамсран. БНМАУ-ын түүх (Хувьсгалын омнох үе). УБ., 1972. II хэплэл, УБ., 1975. I l l хэнлэл, УБ., 1978. - Х.Пэрлээ, Н.Ишжамц. БНМАУ-ын түүх (тэргүүн дэвтэр), УБ., 1981. II хэвлэл УБ., 1985. - «Мс.1голын түүхийн хураангуй хэрэглэгдэхүүн» Цуврал I - V I I 1 . УБ., 1992-2000. - Ж.Заанхүү, Т. Алтанцэцэг. Монголын түүхийн лекцүүд. УБ., 1999.Өвөр Монголын Өөртөө Засах Орон «БНМАУ-ын түүх» гурман ботийгхудаммонгол бичгээр буулган 1986 онд 6 дэвтэр болгож хэнлээд дотооддоотараасан1. Тус зохиолын гуравдугаар боть нь англиар хэвлэгдсэн2.
  20. 20. Монголын ерөнхий түүхээр гарсан бүтээл бүхэнд өгүүлэн буй үеийн түүхтусгагдаж судалгаа нь гүнзгийрч байна3. Мөн үеийн түүхийн урд, эсвэл хойтзалгааүеэр бичигдсэн зохиолуудад ямар нэгэн хэмжээгээр хамрагдан судлагдсанбайна4. Үүний нэгжишээ бол Монгол улсын Батлан Хамгаалах Яамны Эрдэмшинжилгээний хүрээлэнгийн хамтын бүтээл «МонголЦэргийн Түүхийн Товчоо» гэдэг хоёр дэвтэр ерөнхий түүхийн зохиол юм.Энэ номын тэргүүн дэвтэр нь: оршил, удиртгал, сурвалж судалгааны тойм,6бүлэг(бүлэгбүр нь 3-4зуйлтэй)тегсгөл, он цагийн ба нэрийн бугд хэлхээс, номзүй зэргээс бүрдсэн агаад Хүннүгээс XX зуун хүртлэх Монголын цэргийнтүүхийг бичсэний, 3 зүйлтэй 5 дугаар бүлэгт нь феодалын бутралын үеийнмонгол цэргийн тухай бичжээ. XIV-XVI1 зууны Монголын түүхийг тусгайлан үечилж бичсэн ерөнхийтүүхманай улсад хараахан гараагүй боловч мөнхүү үеийн аль нэгэн асуудлыгсудалсан ганц сэдэвт зохиол гарч эхэлсэн. Тухайлбад, Нанхиадач эрдэмтэнН.Ариунгуа XIV-XVI зууны үеийн Монгол-Хятадын харилцааг Монгол улсаданх удаа нарийвчлан судалж чамбай бүтээл гаргав5. Залуу эрдэмтэнЖ.Гэрэлбадрах. XV-XVII зууны Монголын нийгмийн анги, давхрааг судалжганц сэдэвт бэсрэг бүтээл хэвлүүлэв6. Хаадын сангаас Монголын хаад болон найман богдын намтрыг бичүүлжхэвлүүлэх ажлыг 1990-ээд оны сүүлчээс эхлэн зохион байгуулж байна. Түүндбидний өгүүлэн буй үеэр Л.Жамсрангийн бичсэн «Эсэн тайш хаан»,Б.Даваасүрэнгийн бичсэн «Батмөнх даян хаан» гэдэг намтар зохиолуудхэвлэгдэн гараад байна7. Эдгээрийг зохиогчид, нэр бүхий хоёр хааны талаарманай улсад болон гадаадад гарсан бүтээлүүд хийгээд ерөнхий түүхүүдэд урьдбичиж байсныг ашиглаж өорсдийн цуглуулсан баримт сэлтийг түшиглэн,зарим шинэлэг санаа дүгнэлт дэвшүүлэн тавьсан ажээ. Суүлийн жилүүдэд манай улсад эх түүхээ судлах, сурталчлах шинэлэг онол,арга зуйг сэдсэн хэд хэдэн бүтээл гарсны дотор бидний өгүүлж буй1 «Бүгд Найра.мдах Монгол Ард Улсын түүх» Тэргүүн 3 дэвтэр, Доод 3 дэвтэр. Хох хот, 1986. «The History of the Mongolian Peoples Republic» Translated and annotated be W. Brown and U.Onon. Cambridge, 1976.3 Ш.Нацагдорж. Монголын феодализмын үндсэн замнал. УБ., 1978. - «Монголын торпйн байгуулал, улс торийн сэтгэлгээнпй хогжил» (МЭӨ ПГ-МЭ XX зуун), Тэргүүн боть. УБ., 1995. - «X1V-X1X зууны Монголын гадаад харилцаа» УБ., 1997.
  21. 21. 4 Ч.Далай. Юань гүрний үемйн Монгол. УБ., 1973. - Ч.Далай. Монголын түүх (1260-1388), Гутгаар дэитэр. УБ., 1992. - Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 1963. - Д.Гонгор. Халх товчоон 1. УБ., 1970; Халх товчоон 11. УБ., 1978. - С.Пүрэвжав. Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ., 1978.3 Н.Ариунгуа. X1V-XV1 зууны Монгол-Хятадын харилцаа. УБ., 1996.6 Ж.Гэрэлбадрах. XV-XV1I зууны Монголын ноёд язгууртны зэрэг дэвийн асуудалд. УБ., 1999. Хэрээд Л.Жамсран. Эсэн тайш хаан. УБ., 2000. - Хонгор адуут Б.Даваасүрэн. Батмонх даян хаан. УБ., 2000.үеийн түүх, намтар соёл урлаг судлалын асуудал шинэлэг хэлбэрээртусгагдсаныг дурдвал зохимо1. 1950-иад омы үед БНМАУ, ЗХУ-ын түүхчид хамтран Монголын еронхийтүүхийн нэгэн боть зохиож хэвлүүлснийг БНХАУ-д орчуулж ХУВЛЭХИЙНзэрэгцээгээр Хятадын ШУА-ийн Түүхийн хүрээлэн Өвөр Монголын ерөнхийтүүхийг нарийвчлан судлаж Юй Юань ань (Юй Баян) зохиогчтой «ӨвөрМонголын түүхийн найруулал»2 гэдэг ном хятад хэлээр хэвлүүлсэн. Уг номыгБайгал, Мөнхбаатар нар монголчилж Өвөр Монголд хэвлүүлэхдээ «ӨвөрМонголын түүхийн тойм» гэж нэрлэсэн3. Энэ номд XVII зууи хүртэл товчбичээд, Чин улсын үеэс даи Өвөр Монголын түүхийн тоймыг 1950-иад он хүртэлбичсэн. Түүнд «XIV-XVII зууны үеийн Монгол» гэдэг 7 зүйлтэй нэгэн бүлэг бий.Уг номын эхэнд Чингис хаан болон бусад зарим түүхт хүмүүс, хөшөе дурсгал,орд харш, онгон, гэрэгэ, ном судрын нүүр зэрэг гучаад гэрэл зураг, зурмал зурагоруулан хэвлэжээ. Түүхийн зарим үед холбогдох газрын бүдүүвч зурагхавчуулжээ. Мөн онд Өиөр Монголын Тао Кэтао гэгч зохиогч «Өвөр Монголынхөгжлийнтойм» (эхний ноорог) (дээд) гэдэгзохиолоохятадаархэвлүүлсэн4.Өмнөх үг, хоёр анги, таван бүлэгт бидний өгүүлж буй үеийн түүхийг гурван зүйлболгон бичжээ. 1950-иад оноос ӨМӨЗО-нд «Монгол үндэстний товч түүх найруулан бичихдугуйлан» ажиллаж хэд хэдэи бүтээл монгол, хятад хэлээр хэвлэн гаргав.Тухайлбал: 1977 онд «Монгол үндэстний товч түүх» гэдэг өмнөх үг, долоонбүлэггэй монгол ном гаргасны гуравдугаар бүлэг «Мин улсын үеийн Монголүндэстэн» ньтаван сэдвээр бичигдсэн байлаа5. Үүнд монголчуудын гарлаас эхлэнХятад дахь Монгол угсаатан чөлеөлөгдсөн 1950 он хүртэлх үеийг хамран бичсэнбайв.
  22. 22. Мөнхүүдугуйлан энэ зохиолоо дэлгэрүүлэн 1985 ба 1988 онд Хөххотноо«Монгол үндэстний товч түүх» гэдэг нэртэй нэгэн боть том хэмжээний ганцсэдэвт зохиол эхлээд хятадаар, дараа нь монголоор хэвлүүлсэн6. Тус зохиол ньхэвлүүлэх тухай тодорхойлолт, 5 бүлэг, бүлэг нь дотроо хэсэг, хэсэг нь зүйлболж хуваагдсан зохиомжтой бөгөөд номын төгсгөлд хоёр зүйлийндагалдуулал, хойнох тэмдэглэл, номын эх ба эцэст 37 гэрэл зураг,1 МУИС. «Монгол улсын түүх (онол-арга зүйн асуудлууд)» УБ., 1999. - Ж.Болдбаатар, Д.Лүндээжанцан. Монгол улсын тор эрх зүйн түүхэн уламжлал. УБ., 1997. - Д.Дагвадорж. Монголын шашин суртахууны тайлбар толь. УБ., 1995. - Хэрээд Л.Жамсран, Хэрээд Ж.Урангуа, Олохнууд С.Дэмбэрэл. Монголын түүхийн бага нэвтэрхий толь. I. А-3. УБ., 1998. 11. И-Р. УБ., 2000. I I I . С-Я. УБ., 2002. - Амбагайт Ш.Шагдар. Монгол улсын болонсролын түүхийн тоичоон. УБ., 2000. - Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг. Монгол хатад. УБ., 2000. - «Монголын соёлын түүх» 3 боть. УБ., 1999. - «Монголын нэвтэрхий толь» 2 боть. УБ., 2000. - С.Жамбалдорж, Э.Сонпнтогос. Нэрт монгол хүмүүсийн намтрын ойллого. УБ., 2000.: lOii Юань ань (Юй Баян). Нэймэнгү Лишн гай яо (Өиор монголын түүхийн найруулал). Бэйцзин, 1957.3 Юй Юань ань. Өвор Монголын түүхийн томм. Хох хот, 1990.4 Тао кэтао. Нэй мэнгү фа чжань гайшү (Чү гао). Шэньян, 1957.5 «Мон.ол үндэстний товч түүх» Хох хот, 1977.6 «Монгол үндэстнпй товч түүх» Хох хот, 1985, 1988 он.булэгт холбогдох түүхийн газрын бүдүүвч зураг 5-ыг оруулан хэвлэжээ.Гуравдугаар бүлэг «Мин улсын үеийн монгол үндэстэн» нь дотроо гурван хэсэг.бүгд 10 зүйлээс бүрдэл болжээ. Одон гэгч зохиогчийн бичсэн «Эсэн хаан» гэдэг хялбаршуулсан улс төрийннамтар зохиол хэвлэгдсэн. Тэр нь арван зүйл хойнох тэмдэглэл зэргээс бүрдсэнажээ. Зохиогч тэр үеийн монгол орны түүхэн нөхцөлд Эсэи тайж ямар байсан, яажхаант төрийн эрхийг булаан аваад, эцэст юу болсон зэргийг бодитой харуулахыгхичээсэн нь илэрхий1. Өвөр Монголын түүхч эрдэмтэн Лю Цзиньсо 1985 онд «Монголынхураангуй түүх» гэдэгзохиолоохэвлүүлсэн2. Оршил, 17бүлэг, дагалдууллаасбүрдсэн энэ номын 8-10 дугаар бүлэгт XIV-XVII зууны Монголын түүхийгбичжээ. Синьминь, Буянхүү нарын зэрэг зохиогчид «Эртний Монголынтовчтүүх» гэдэг сургалтанд зориулсан хялбаршуулсан ном бичиж 1990, 1993 ондхоёр удаа хятад, монгол хэлээр хэвлүүлсэн3. Нэн эртнээс Чин улсын үеийгхамранбичсэн ажээ. Мен үеийн Монголын бүдүүвч газрын зургийг оруулжээ. Өвөр
  23. 23. Монголын Их Зуу аймагт монгол үндэстний түүх зохиох дугуйлан 1991 онд ЦаоЮнняньзохиогчтой «Монгол үндэстний нэвтэрхий түүх» 3 дугаар ботийг хятадхэлээр хэвлэн гаргаи4. Тус зохиол нь 8 бүлэг, ном зүй, хойнох тэмдэглэлээсбүрджээ. Бүлэг бүр нь дотроо 2-4 хэсэгтэй, хэсэгбүр нь бас 3-6 зүйлтэй. Энэгуравдугаар боть бүхэлдээ XIV-XVI зууны Монголын түүхийн судлалдзориулагджээ. Мөн оид Дай Хуни, Буян нар «Умард Юаны түүх» гэдэг ганц сэдэвтсудалгааны зохиол хэвлүүлэв5. Энэ ном нь өмнох үг, удиртгал, 6 бүлэг,дагалдуулал, хоёр зүйлээс бүрджээ. Бүлгүүд тус бүр хэсгүүд, хэсэг иь 2-5 хүртэлзүйлтэй, арвин баримт хэрэглэгдэхүун ашиглаж бичсэн, тэр үеийн Монгол улсынгол хэсгүүдийн улс тер, эдийн засаг, соёл, гадаад харилцаа зэргийг хамрахыгхичээсэн, урьд хаана ч гарч байгаагүй тийм дэлгэрэнгүГ1 судалгааны чинсаатайбүтээл юм. Алтансүмбэр гэгч зохиогчийн бичсэн «Даян хаан» гэдэгхялбаршуулсан намтар зохиол 1992 онд хэвлэгдсэн. Уг ном нь оршил, Нэгд,X1II-XVII дугаар зууны үеийн Монголын туүхийн тойм. Хоёрт, Даян хаанаасомиөх Монголын нийгмийн чухал түүхтявдлууд гэсэн гарчигт төрийнзүтгэлтнүүдийн намтар голдуу 13 сэдэв. Гуравт, Даян хаан хийгээд түүнийМонголыг нэгтгэсэн үйлс гэдэг гарчигт мөн дээрхийн адил 13 сэдвийг хамранбичжээ6. Түүхч Намсрай «Дервон Ойрадым түүх» гэдэг эрдэм шинжилгээнийхялбаршуулсан 7 бүлэгтэй ном хэвлүүлсний эхний 2 бүлэгт XIV-XVI зууныүеийн Ойрадын түүхийг бичжээ. Бусад нь түүнээс хойших XVIII зуунд, ЗүүнГарын Хаант улсын мөхсонийг хамран бичжээ7 . Энэ бүтээлээ лавшруулангүнзгийрүүлж, эрдэм шинжилгээнийI Одон. Эсэн хаан. Хох хот, 1988 он.■ Лю Цзиньсо. Монголын хураангуп туүх. Хох хоту1985 он (Үүний хоёр дахь хэвлэл нь 1998 онд монхүү хотод хэвлэгджээ).3 Есинь минь, Буянхүү... Цзяньмин гу дай Мэнгү ши. Хох хот, 199.0, 19<)3 он.4 Uao Юннянь. Мэнгү мннцзу түнши. Ди сань цзюань.3 Дай Хуни, Б.Буян. Умард Юаны түүх. Хайлар, 1991 он.I Алтансүмбэр. Даян хаан. Улаанхад. Хайлаар, 1992 он.7 Намсрай. Дөрпон ОПрадын түүх. Хох хот, 1993 он. ганц сэдэвт зохиол болгож «Зүүн гарын хаант улсын түүх» гэдэг номыг 1996 онд
  24. 24. хэвлүүлжээ1. 8 бүлэгтэй, бүлэгбүр нь 1-3 хэсэгтэй. Хэсэгбүр нь2-3 зүйлтэй.Дагалдуулал, лавлалт болгон хэрэглэсэн бичиг материал зэргээс бүрдсэн энэ номынэхний хоёр бүлэг нь бидний өгүүлэн буй үеийн Ойрадын түүхийг монгол, хятад,манж сурвалж хэрэглэгдэхүүн болон судалгааны зарим бүтээлийг ашиглан бичжээ.Өвөр Монголын зохиолч, орчуулагч, түүхч, намтар судлаач Н.Алтаншаа, Монголынтүүхэн дэх нэрт хүмүүсийн намтрыг судалж, судалгааны хялбаршуулсан бүтээлүүдгаргаж байна. Тэр 1995 онд Чингис хаанаас эхлээд XX зууны эхэн хүртэлх үеийнМонголын улс төр, соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтэн 252 хүний товч намтрыгомнө нь оршил, хойно нь таван зүйл дагалдуулал, хойнох үг зэргээс бүрдэл болсонхоёр боть ном хэвлүүлсний дотор XIV-XVII зуунд холбогдох намтар нэлээд хэд байна2.Зохиогч 1995 онд «Ойрадын түүхэн дэх нэрт хүмүүс» гэдэг номоо хэвлүүлжээ. Тэр номнь зохиогчийн товч намтар, оршил, төр шашны зүтгэлтэн 48 хүний товч намтар, номзүй, хүмүүсийн нэрс зэргээс бүрджээ3. Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх УхааныХүрээлэнгийн Түүх судлах газрын «Монгол үндэстний нэвтэрхий түүх» зохиох дугуйланхэдэн жил шаргуу ажиллаад 1995 онд уг түүхээ хятад, монгол хэлээр хэвлүүлжээ4.Түүний дээд боть нь емнөх үг, хоёр найруулал, нэгдүгээр найруулал нь 6 бүлэг 22хэсэгтэй. Хоёрдугаар найруулал нь 6 бүлэг, 22 хэсэгтэй. Дундад ботийн гурав,дөрөвдүгээр найруулал нь 7 бүлэг, 20 хэсэгтэй. Доод боть, тавдугаар найруулал нь 8бүлэг, 30 хэсэгтэй байна. Бүгд 5 найруулал, 35 бүлэг, 118 хэсгээс энэ гурван боть зохиолбүрэлдсэн агаад Их Монгол улс байгуулагдахын емнөх аймгуудаас эхлээд ДундадИргэн Улсын эхэн үеийг хүртэлх Монголын ерөнхий түүхийг өгүүлсэн энэ том зохиолтүүхийн олон баримт материал шинээр ашиглаж, тэдгээрээс үндэслэн шинэлэг санаа,дүгнэлт цөөнгүй гаргажээ. Тус зохиолын дундад ботьдахь гуравдугаар найруулал XIV-XVI зууны Монголын түүхийгбичжээ. Их Юан улс гэхийг «Дай Өн (Үн)» гэж зохиогчиднэрлэжээ. Яагаад Юан гэдгийг ийнхүү нэрлэснээ тайлбарласан байна. Өвөр Монголын Их сургуулийн профессор Дамба, Баатар, Эрдэмт, Бао Юйчин,Сайжрах зэрэг багш нарын хамтын бүтээл «Монголын түүхийн лекц»5 гэдэг өмнөх үг,5 анги, 19 бүлэгтэй, бүлэг бүр нь хэдэн зүйлтэй, товч дүгнэлттэй. Эцэст ньМонголын түүхийн оны хэлхээстэй, номын зарим бүлэгт түүхийн газрын бүдүүвчзураг оруулан хэвлэсэн, зарим нэг зургийг арай том хэмжээгээр хавчуулсан байна.Монгол нутагт үүссэн анхны улсаас эхлэн XVII зууны эцэс хүртэлх үеийн түүхийгөгүүлсэн. Энэ лекцийн дөрөвдүгээр ангийн 4 бүлэг нь XIV-XVI зууны Монголынтүүхэн газрын зураг нэгийг оруулан бичсэн байна. Өвор Монголын Их, Дээд
  25. 25. сургуулиудад зориулсан энэхүү лекцийн эмхтгэл нь монгол түүх судлалын1 Намсрай. Зүүн гарын хаант улсын түүх. Хох хот, 1996 он.: Н.Алтаншаа. Монголчуудын очигдрийн мор. 1, 2. Улаан хад, 1993 он.3 Н.Алтаншаа. Ойрадын түүхэн дэх нэрт хүмүүс. Үрүмм, 1995.4 «Монгол үндэстний нэвтэрхий түүх» Дээд, дундад, доод боть. Бээжин, 1995 он.3 «Монголын түүхийн лекц». Хох хот, 1998 он.сүүлийн үеийн ололтыг тусгасан байх. Энэхүү лекц нь суралцагчдадзориулсан учраас бүлэг бүрийн эцэст сэтгэх сэдэв гэсэн хэдэн асуулт, лавлах номзохиолуудын нэрийг жагсаасаи байна. Энэ хамтын бүтээлийн нэг зохиогч профессор Дамба дагнаж «Умард Өнийнмандал, буурал» гэдэг гаыц сэдэит зохиолоо мөн онд хэвлүүлжээ. Зохиогч УмардЮаныг Умард Өн (Үн) гэж шинээр нэрлэжээ. Ринчинноров гэгч зохиогчийнбичсэн «Чингис хаан хийгээд алтан урагтан» гэдэг угсаатны зүйн хялбаршуулсанном 1998 онд хэвлэгдэн гарчээ1. Энэ номд оршил, өмнехуг, дүгнэлт, төгсгөлийнүг гэх зэрэг номын эх, адагт байдаг үгбайхгүй. Харин номын эхэнд Есүхэйбаатраас эхлэн хаадын зурмал зураг, зарим хатадын тийм зургийг 1-8 дугаартай«Цагаан гэр» гэсэн хүснэггэд зурж хөнгүүдийн нь нэрийг бичжээ. 8 дугаарцагаан гэрийн хамгийн сүүлчийн хүснэгтэд зураггүй Тогоонтөмөр ухаант хаангэж бичжээ. Зохиогч номоо таван бүлэг 45 хэсэг болгожээ. Бүлэг бүрийн хэсгийнтоо харшщан адилгүй. Тавдугаар булэг, Умард Юан улс ба Чингисийн алтанурагтны залгамж-лагчид нь 23 хэсэгтэй бөгөөд хамгийн сүүлч нь «Лигдэн хутагтхаан» байна. Тэгвэл тус бүлэг нь XIV-XVI зууны хаадад зориулагджээ. Энэ болөргөн олон уншигчдад зориулан хялбаршуулж бичсэн хаадын намтрын ойллогоюм. Өвөр Монголын зохиогч Урангийн бичсэн «Монгол үндэстний эртний түүх»гэдэг ерөнхий туухийн хядбаршуулсан өвермөц зохиомжтой нэгэн дэвтэр ном1999 онд хэвлэгдэн гарчээ2. Өмнөх үг, бүлэгбүрийн эхэнд гараар бичсэн товчоршил. Эцэст нь мөн гараар бичсэн «Сэтгэмж» гэдэг товч дугнэлттэй. Бүгдтаван бүлэг, бүлэг бур нь 3-4 хэсэгтэй, хэсэг бүр нь 2-4 зүйлтэй бөгөөд эртнийМонгол аймгуудаас эхлээд Чин улсын ноёрхолд байсан Монголын түүхийгишлэл, зүултгүй энгийн ойлгомжтой монгол хэлээр, газрын бүдүүвч цөөн зурагоруулан бичсэн байна. Тус номын дөрөвдүгээр бүлгийн таван хэсэг нь XIV-XVI зууны үеийн түүхэнд зориулагджээ.
  26. 26. Эх түүхээ судлах талаар өверлөгч эрдэмтэд уламжлалт түүх бичлэгээзалгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээгээр янз бүрийн толины хэлбэрээртуүхийн судалгаагаа баяжуулж байна. «Өвор Монголын Их толь бичиг»найруулан бичих дугуйлангийн хамтын бүтээл нь 1991 онд Хөх хотод хэвлэгдэнгарав3. Энэ бол Өвөр Монголын Өөртоө Засах Орны амьдралынбүхталыгхамарсан нэвтэрхийтоль. Түүнд Өвөр Монголынэртэдуүгээгийнтуүхийн олон асуудал хамрагдсаны дотор XIV-XVII зууны Монголын түүх товчболовч тусгагдсан ажээ. Сэдэвчилэн бичсэн энэхуү Их толь гарснаас хойшсалбар ухаануудын нэвтэрхий, тайлбар толиуд гарсаар байна. Тэдгээрийндотроос Хөгжих, Гүйжүн, Ван Мандаа, Түмэн, Дарамбазар, Сайн, Сарангэрэлнарын бүрэлдэхүүнтэй «Монголын туүхийн толь» найруулан бичих комисс1990-ээд оноос эхлэи ажиллаад 1999 онд1 Да.мба. Умард Өнийн мандал буурал. Хох хот, 1998 он. Уран. Монгол ундэстнпй эртнмй түух. Хох хот, 1999 он; Рмнчиннорои. Чингмс хаан хийгээд алтан урагтан. Хайлар, 1998 он. 3 «Нэймэнгү да цыдянь» (Өвор Монголын пх толь бичиг). Хоххот, 1991 он.«Монголын түүхийн толь» хэмээх шинэ бүтээл гаргасныг цохон дурдвал зохино1.Үүний голлон найруулагч нь Ван Манда. Монгол бичгийи цагаан толгойн үсгийндарааллаар Монголын түүхэн дэх улс, хаан, ноёд, засаг захпргаа, цэрэг, хууль цааз, ажахуй, овог, аймаг, угсаатан, үндэстэн, түүхт хүмүүс, түүхэн үйл явдлууд, түүх соёлындурсгал, түүхэн газар зүй, хуучны судлал гэх зэрэг түүхийн олон талыг оновчтой, цэгцхаруулахыг хичээсэн 800 гаруй зурвас нэр буюу толгой үгийг түүвэрлэн оруулжтайлбарлажээ. Энэ номд зурвас бүрийн зохиогч, лавлах ном зүйг заасангүй. Толийнэцэст ашиглаж ланласан ном зохиолуудын нэрийг монгол, хятад хэлээржагсаажээ. Харин «Үгсийн хэлхээс»-ийгдан монголоор бичсэн байна. Энэ толь бичигт,Их Монгол улс байгуулагдахын өмнох үеэс 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэлхтүүхэн хугацаан дахь Хятад дахь монголчуудын түүхийг хамарсан ажээ. Үүнд: XIV-XV] зууны Монголын түүхэнд холбоотой зурвас олон байна. Тус толь бичигт ямарнэгэн зураг байхгүй. ӨМӨЗО бол Монгол туүх судалгааны дэлхийн хэмжээний чухал тевийн нэг гэдэг ньбидний дээр дурьдсанаас илэрхий. БНХАУ-ын бусад зарим өөртөо засах орон, мужидМонгол түүх судлаж бутээл тууриилаа нийтийн хүртээл болгож байгаа түүхч эрдэмтэдцөонгүй байна. Тэдгээрийн дотор XIV-XVII зууны үеийн Монголын түүхийн

×