SlideShare a Scribd company logo
1 of 26
1 | Х у у д а с
МХБХ-ны 2017 оны 01 дүгээр сарын 14- өдрийн
Гүйцэтгэх хорооны хурлаар батлав.
33 дугаар тоот тогтоолын хавсралт
33 ТООТСТ
Монголын хөл бөмбөгийн
холбооний ёс зүйн хорооны дүрэм
2017 он
2 | Х у у д а с
Ёс зүйн хорооны дүрэм
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Хууль бус, ёс суртахуунгүй, ёс зүйд үл нийцсэн зэрэгтэй холбоотой
хөлбөмбөгийн нэр хүнд, эв нэгдлийг үгүйсгэхүйц үйлдэл гаргасан аливаа
асуудлыг тус дүрмээр зохицуулна. Тус дүрэм нь тоглолтын талбай болон
талбайгаас гадуур болсон бүх үйлдэл, асуудалд хамааралтай болно.
1.2. Энэхүү дүрэм нь Монголын хөл бөмбөгийн холбооны /Цаашид “МХБХ” гэх/
оролцогч бүх талд хамаарах бөгөөд бүхий л албаны хүн, тоглогч, тоглолт
болон тоглогчийн агент гэх мэт этгээдэд хамаарна.
1.3. Энэхүү дүрмийг баталсан цагаас эхлэн ёс зүйтэй холбоотой аливаа асуудлыг уг
дүрмийн хүрээнд шийдэх ба тус Дүрмийг батлахаас өмнөх ёс зүйтэй
холбоотой асуудлыг уг Дүрмийн хүрээнд шийдэж болно. Гагцхүү тус Дүрмийн
хүрээнд арга хэмжээ авах боломжгүй аливаа асуудлаар хэн нэгэн этгээдэд ёс
зүйн арга хэмжээ авч үл болох боловч Ёс Зүйн Хороо үүнтэй уялдаатай аливаа
нэгэн асуулт, дүгнэлт гаргаж болно.
1.4. Тус Дүрэм нь зүйл заалт бүрийн утга, агуулгыг зохицуулан тодорхойлно.
1.5. Тус Дүрэмд тусгаагүй аливаа ёс зүйн хэргийг тухайн холбооны дүрэм эсхүл
хууль тогтоох байгууллагын гаргасан албан ёсныдүрмийн дагуу шийдвэрлэнэ.
1.6. Ёс Зүйн хороо спортын тогтсон хэв маяг, дүрэм, журам, хэм хэмжээний дагуу
ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэх талаар анхаарч үзнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЁС ЗҮЙН ШИЙТГЭЛ
ДЭД ХЭСЭГ I. ШИЙТГЭЛ НООГДУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
2. Шийтгэл ноогдуулах тухай
2.1. Ёс Зүйн хороо нь МХБХ-ний Сахилгын Хороо, МХБХ-ний Дүрэмд нийцүүлэн тус
Дүрмийн дагуу ёс зүйн шийтгэлийг ноогдуулна.
3 | Х у у д а с
2.2. Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол тус Дүрэмд техник алдаанаас үүдэж
бичигдээгүй зүйл заалтыг, санаатай болон/эсвэл санамсаргүй байдлаар, өдөөн
хатгагч, хань хамсаатан болж бүлэглэн тус Дүрмийн зүйл заалтыг зөрчсөн
эсвэл зөрчихийг завдсан тохиолдолд тухайн этгээдэд шийтгэл ноогдуулна.
ДЭД ХЭСЭГ II. ШИЙТГЭЛИЙН ХЭЛБЭР
3. Ерөнхий зүйл
3.1. Тус Дүрмийг болон МХБХ–ий аливаа дүрэм, журмыг зөрчсөн аливаа этгээдэд
дараах нэг болон нэгээс олон шийтгэл ноогдуулна. Үүнд:
3.1.1. Сануулах
3.1.2. Торгох
3.1.3. Олгосон шагналыг хураах
3.1.4. Тоглолт өнжүүлэх
3.1.5. Хувцас солих өрөөнд орох ба/эсвэл сэлгээний суудалд суух эрхийг хасах
3.1.6. Цэнгэлдэх хүрээлэнд орох эрхийг хасах
3.1.7. Хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасах
3.1.8. Нийгмийн ажил хийлгүүлэх
3.2. Дээр дурдсан шийтгэлийн арга хэмжээ тус бүрт МХБХ-ний Сахилгын дүрмийн
дагуу нэмэлт шийтгэл ноогдуулж болно.
3.3. Ёс Зүйн хороо тухайн хэргээс хамаарч хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад
МХБХ-ийг төлөөлөн зохих байгууллагуудад хандаж болно.
4. Оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлэх
4.1. Тоглолт өнжүүлэх, хувцас солих өрөөнд орох, сэлгээний суудалд суух эрхийг
хасах, эсвэл хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг
хасах зэрэг шийтгэл ноогдуулсан тохиолдолд эрх зүйн байгууллагаар тус
оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлэх талаар дүгнэлт гаргуулж болно.
4.2. Оноосон шийтгэл нь зургаагаас ихгүй тоглолт эсвэл зургаагаас ихгүй сараар
үргэлжилж буй тохиолдолд оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлж
4 | Х у у д а с
болно. Түүнчлэн шийтгэл хүлээж буй этгээдийн намтарыг харгалзан үзээд
тодорхой нөхцөлд оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлж болно.
4.3. Оноосон шийтгэлийн аль хэсгийг хөнгөрүүлэхийг ёс зүйн хороо шийдэх бөгөөд
зарим тохиолдолд тухайн шийтгэлийн тал хүртэлх шийтгэлийг хөнгөрүүлж
болно.
4.4. Ёс зүйн хороо оноосон шийтгэлийг хөнгөлөхдөө шийтгэл ноогдуулсан
этгээдийг зургаан сараас хоёр жил хүртэлх туршилтын хугацаанд нөхцөл
байдалд дүн шинжилгээ хийж түдгэлзүүлж болно.
4.5. Дээр дурдсан туршилтын хугацаанд тухайн этгээд аливаа нэгэн дүрэм, журмыг
зөрчсөн тохиолдолд анхны ноогдуулсан шийтгэлийг шууд хүлээлгэж тухайн
хэрэгтэй холбоотой нэмэлт шийтгэл ноогдуулна.
4.6. Тухайн нөхцөл байдлаас үүдэж асуудлыг шийдвэрлэж болно.
5. Шийтгэлийн үргэлжлэх хугацаа
5.1. Хөлбөмбөгийн улирлын туршид, үлдсэн хугацаанд эсвэл улирал дамнан
шийтгэлийг хүлээлгэж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ШИЙТГЭЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
6. Ерөнхий зүйл
6.1. Зөрчил гаргасан этгээд, түүний хамсаатан, хэрэг үйлдэх сэдэл, нөхцөл байдал,
тухайн этгээдийн гэм буруутай байдал зэргээс хамаарч тухайн хэрэгт
ноогдуулах шийтгэлийн хэм хэмжээг тодорхойлно.
6.2. Ёс Зүйн Хороо оноох шийтгэлийн хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг
тодорхойлно.
6.3. Газар зүйн байршил, тоглолт эсвэл тэмцээний нэг ба түүнээс дээш тусгайлан
заасан зэрэглэл зэргээс хамаарч шийтгэл ноогдуулна.
7. Давтан үйлдэл
7.1. Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол зөрчил гаргагч этгээд удаа дараа, давтан
дүрмийг зөрчвөл хүндэрсэн хэлбэрийн шийтгэл ноогдуулна.
5 | Х у у д а с
8. Нэгэн зэрэг дүрэм зөрчих
8.1. Нэгэн зэрэг Дүрмийн нэгээс олон зүйл заалт зөрчсөн тохиолдолд ноцтой гэж
үзсэн зөрчлийг үндэслэл болгон шийтгэл ноогдуулах ба тухайн нөхцөл
байдлаас хамаарч хүндэрсэн хэлбэрийн шийтгэл ноогдуулж болно.
8.2. Шийтгэлийн хэлбэрүүдийн нэг болох торгууль ноогдуулах тохиолдолд Ёс Зүйн
Хороо торгуулийн дээд хэмжээг чухалчилгүйгээр дүрэмийн зүйл заалтыг
зөрчсөн хэлбэр хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй оногдуулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ШИЙТГЭЛИЙН ХУГАЦАА
9. Шийтгэлийн дээд хугацаа
9.1. Энэхүү дүрмийн аливаа зүйл, заалтыг зөрчсөн тохиолдол нь 10 –аас хэтрэхгүй
хугацаагаар шийтгэл ноогдуулж болно.
9.2. Авилга, хээл хахуулийн хэрэгтэй холбоотой аливаа хэрэгт 9.1 зүйл хамаарахгүй
9.3. Тухайн хэрэг нээлттэй, түдгэлзүүлсэн байдалтай тохиолдолд 9.1. –д заасан
хугацааг сунгаж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ. ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
ДЭД ХЭСЭГ. 1. ҮҮРЭГ
10. Зан байдлын ерөнхий зүйл
10.1. Тус Дүрэмд хамааралтай этгээд өөрийн үүрэг, дагалдах хариуцлагын ач
холбогдлыг бүрэн ухамсарласан байна.
10.2. Тус Дүрэмд хамааралтай этгээд нь зохих хууль, дүрэм, журам болон МХБХ -ий
баримталдаг чиглэлийг хүндлэн сахих үүрэгтэй.
10.3. Тус Дүрэмд хамааралтай этгээд ёс зүйтэй байхыг эрмэлзэх ба бүрэн дүүрэн
итгэлтэй, шударга, асуудалд нухацтай байдлаар хандахыг хичээх хэрэгтэй.
10.4. Тус Дүрэмд хамааралтай этгээд хувийн эрх ашиг, сонирхолыг нэн тэргүүнд
тавьж эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.
11. Төвийг сахих байр суурь
6 | Х у у д а с
Тус дүрмийн 10-р зүйлийг үндэслэн, МХБХ, АFC, FIFA, гишүүн холбоод, лиг, клубийн
баримталж буй зорилго, зарчмын дагуу засгийн газрын аливаа хэрэгжүүлэгч
агентлаг, дотоод болон олон улсын байгууллага, холбоод, бүлэглэл зэрэгтэй
холбоотой аливаа асуудлыг улс төрийн хувьд төвийг сахих байр сууринаас хандаж
шударга, зохих хүлээсэн үүргийн дагуу шийдвэрлэвэл зохино.
12. Шударга байдал
Тус Дүрэмд хамааралтай этгээд МХБХ, АFC, FIFA , бусад тивийн холбоод, гишүүн
холбоод, лиг, клубийн өмнө итгэл хүлээсэн үүрэг бүхий этгээд байна.
13. Нууцын зэрэглэл
13.1. Өгөгдсөн мэдээллийн нууцлалын зэрэглэл болон МХБХ- ий тухайн зарчмаас
хамаарч тухайн мэдээллийг нууцална.
13.2. Тус Дүрэмд өөрөөр заагаагүй бол нууцын зэрэглэлтэй мэдээллийг аливаа
бүхий л харилцаан чанадлан нууцална.
14. Бичиг баримт дуурайлган засварлах ба хуурамчаар хийх
Аливаа этгээдийг бичиг баримт дуурайлган засварлах, бодит баримтыг хуурамчаар
хийх, эсвэл дуурайлгасан, хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглахыг
хориглоно.
15. Мэдээлэл задруулахгүй байх, ёс зүйд үл нийцэх асуудлыг мэдээллэх
15.1. Тус Дүрмийн аливаа зүйл заалтыг зөрчсөн этгээд Ёс Зүйн хороонд энэ тухай
нэн даруй мэдэгдэнэ.
15.2. Ёс Зүйн хорооны хүсэлтээр тухайн этгээд өөрийн хийсэн хэрэгтэй холбоотой
аливаа мэдээллийг тодруулан таниулах, түүнтэй холбоотой дэлгэрэнгүй
мэдээллийг өгөх, өөрийн орлого ба бусад шаардлагатай мэдээллийг илэн
далангүй өгөх үүрэгтэй
ДЭД ХЭСЭГ 2. ШУДАРГА БУС АРГААР ЭРХ МЭДЭЛ ОЛЖ АВАХ
16. Ашиг сонирхолын зөрчилдөөн
7 | Х у у д а с
16.1. Ёс Зүйн хороонд сонгогдон эсвэл томилогдон ажиллах гэж буй гишүүн ашиг
сонирхолын зөрчилдөөн үүсэхээр хэргийг шийдвэрлэх гэж буй тохиолдолд энэ
тухай асуудлыг нэн даруй мэдэгдэнэ.
16.2. Тухайн этгээд ашиг сонирхолын зөрчилдөөн үүсэхээс үргэлж сэргийлж
ажиллах үүрэгтэй. Хувь эсвэл бие хүний ашиг сонирхолоос үүдэж тухайн
хэргийг шударга, хараат бус байдлаар, эсвэл өөрт оноогдсон үүргийн дагуу
шийдвэрлэхэд хүндрэлтэй байвал үүнийг ашиг сонирхолын зөрчилдөөн үүсч
байна гэж үзэх бөгөөд хувь ба өөрийн, гэр бүлийн, хамаатан садны, танил,
найз нөхөд зэрэгт ашигтай байхыг хувь эсвэл бие хүний ашиг сонирхол гэж
үзнэ.
16.3. Ашиг сонирхолын зөрчилдөөнтэй эсвэл зөрчилдөөн үүсэх магадлалтай хэрэгт
тухай гишүүнийг тухайн хэргээс татгалзан гаргана. Зөрчилдөөнтэй эсвэл үүсэх
магадлалтай гэж үзсэн аливаа асуудлыг гишүүн ёс зүйн хорооны даргад нэн
даруй мэдэгдэж татгалзан гарна. Хэрэв ёс зүйн хорооны дарга өөрөө дээрх
нөхцөл байдал үүсвэл байсад гишүүдэд мэдэгдэж татгалзан гарна.
16.4. Ашиг сонирхолын зөрчилдөөн эсвэл зөрчилдөөн үүсэх магадлалтай гэдгийг
үгүйсгэсэн тохиолдолд зохих шатны байгууллага, этгээдүүдэд нэн даруй
мэдэгдэж үүрэгт ажлаа хийхтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ
авахуулах хэрэгтэй.
17. Бэлэг болон түүнтэй адилтгах зүйлс өгөх болон авах
17.1. Доор дурдсанаас бусад тохиолдолд тус Дүрэмд хамааралтай этгээд бэлэг ба
түүнтэй адилтгах зүйл авах эсвэл өгөхийг хатуу хориглоно.
17.1.1. Билэгдэл төдий зүйл бол
17.1.2. Үүрэгт ажил гүйцэтгэхэд үл хамаарах аливаа нөлөөлөл бол
17.1.3. Оноосон үүрэгт харшлахгүй бол
17.1.4. Шударга бус байдлаар эрх мэдэл олж авах эсвэл өөрт ашигтай зүйл үл
хийж байгаа бол
17.1.5. Ашиг сонирхолын зөрчилдөөн үл үүсгэхээр бол
8 | Х у у д а с
17.2. Эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд тухайн бэлэг эсвэл түүнтэй адилтгах зүйлийг
авах болон өгөхийг хориглоно.. Ямар ч тохиолдолд МХБХ –д эсвэл МХБХ –ээс
гадуурх хүрээнд бэлэн мөнгө ба түүнтэй ижил төстэй зүйл авч эсвэл өгч үл
болно.
17.3. Зохих байгууллагааас албан ёсоор зөвшөөрөөгүй тохиолдолд аливаа албан
ёсны арга хэмжээнд гэр бүлийн гишүүд эсвэл өөрийн хамт явж буй этгээдтэй
холбоотой зардлыг МХБХ –ээс нэхэмжилж үл болно. Албан ёсоор гэдэгт
цаасан дээр буусан баримт нотолгоотой мэдээллийг хэлнэ.
17.4. Дээр дурдсан зүйлсийг хийх гэж оролдох, оролдохыг завдах эсвэл сэжиг бүхий
зан авир гаргах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.
18. Авилга ба хээл хахууль
18.1. МХБХ –ийн хүрээнд эсвэл хүрээнээс гадуур хэн нэгнээс эсвэл хэн нэгэнд
өөрийн ашиг сонирхол, зүй бус байдлаар эрх мэдэл олж авах гэж ямар нэг
зүйл амлах, санал болгох, авах эсвэл өгөхийг үл зөвшөөрнө. Тус Дүрэмд заасан
этгээд эсвэл зохих байгууллагууд шууд ба шууд бус аргаар тус дүрмийг зөрчиж
үл болно. Ялангуяа дээр дурдсан үл зөвшөөрсөн үйлдлийг өөрийн үүрэгт
ажилтай уялдуулан эсвэл ажлаас гадуур гаргасан тохиолдолд тухайн үүссэн
нөхцөл байдлыг нэн даруй Ёс Зүйн Хороонд мэдэгдэх үүрэгтэй. Эс мэдэгдвээс
тус Дүрэмд тусгасан шийтгэл ноогдуулна.
18.2. Шууд ба шууд бус аргаар МХБХ хөрөнгийг зүй бусаар эзэмшихийг хатуу
хориглоно.
18.3. Дээр дурдсан зүйлсийг хийх гэж оролдсон, оролдохыг завдсан эсвэл сэжиг
бүхий зан авир гаргах зэргээс татгалзах ёстой.
19. Үүрэг даалгавар биелүүлэх
Зохих ёсны байгууллага, этгээдээс үүрэгт ажил ноогдуулаагүй үед оногдсон үүргээ
биелүүлэхдээ аливаа өөрт болон хөндлөнгийн этгээдэд ашигтай хэлэлцээр,
зөвшилцөл хийх зорилгоор тус Дүрэмд заасан зохих байгууллага, этгээдэд үүрэг
даалгавар оноох, эсвэл өөрөө хөндлөнгийн этгээдээс үүрэг даалгавар авч
9 | Х у у д а с
ажиллахыг хориглоно. Үүнтэй холбоотой аливаа үйлдэл, оролдлогыг нэн даруй
зохих байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.
ДЭД ХЭСЭГ 3. ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
20. Үл ялгаварлан гадуурхах
Угсаа гарал, арьс өнгө, улсын эсвэл нийгмийн гарал үүсэл, хүйс, хэл, шашин, улс
төрийн үзэл баримтлал, үзэл бодол, хөрөнгө чинээ, төрөлт, хүйсийн чиг хандага
зэрэг бусад шалтгаанаас үүдэж хувь хүн болон бүлэг хүмүүсийг, улс орны шударга
байдал, нэр хүндийг тоомсоргүй байдлаар эсвэл, гутаан доромжлох үг хэллэг
ашиглаж ялгаварлан гадуурхаж үл болно.
21. Үйл хөдөлгөөн болоод оюун бодлоор шударга байх
21.1. Тус Дүрэмд хамааралтай этгээд бусад хувь хүн байгууллагын шударга байдлыг
эрхэмлэн дээдэлж ажиллана.
21.2. Тодорхой хугацаанд үе шатлалтайгаар, дайсагнасан хэлбэрээр, эсвэл удаа
дараа хэн нэгнийг гадуурхах, хавчих эсвэл нэр хүндэд нь халдах зэрэг аливаа
дарамт үзүүлэхийг хатуу хориглоно.
21.3. Өөрийн хүсэл дур, сонирхолыг үл харгалзан бэлгийн дарамт үзүүлэх, үзүүлэх
гэж оролдох, албадахыг хатуу хориглоно.
ДЭД ХЭСЭГ 4. ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ШУДАРГА БАЙДАЛ
22. Тэмцээн ба тоглолтын шударга байдал
Шууд эсвэл шууд бус аргаар оролцох, холбогдох, мөрий тавих, сугалаанд оролцох,
эдгээртэй ижил төстэй арга хэмжээнд оролцох, эсвэл хөлбөмбөгийн тоглолтонд
мөнгөн шилжүүлэг хийх зэргийг хатуу хориглоно. Түүнчлэн идэвхитэй эсвэл
идэвхигүй замаар дээр дурдсантай холбоотой эсвэл ижил төстэй үйл ажиллагаа
явуулдаг компани, байгууллагад хөрөнгө оруулахыг хатуу хориглоно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА ҮЙЛ АЖИЛЛАГАА
ДЭД ХЭСЭГ.1. ЁС ЗҮЙН ХОРОО
10 | Х у у д а с
23. Ёс Зүйн хорооны бүтэц, бүрэлдэхүүн
23.1. Ёс Зүйн хороо нь шалган мөрдөх ба шүүн таслах хэсгээс бүрдэнэ.
23.2. Ёс Зүйн хороо нь шалгаж мөрдөх ба шүүж таслах үйл ажиллагаа явуулна.
ДЭД ХЭСЭГ.2. ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ, ҮҮРЭГ БА ЭРХ МЭДЭЛ
24. Ёс Зүйн хорооны ажлын цар хүрээ
24.1. Ёс Зүйн хороо нь тус Дүрэм болон МХБХ –ий бусад дүрэм журамд заасан
аливаа асуудлыг хэлэлцэх үүрэгтэй
24.2. Ёс Зүйн хороо нь тус Дүрэмд заасан үүргээ даган биелүүлээгүй аливаа
этгээдийн ёс зүйн бүхий л асуудлыг шүүн таслах үүрэгтэй. Тухайн үүссэн
нөхцөл байдлаас шалтгаалж нэг дор хоёр өөр хэрэгт ижил шүүн таслах
ажиллагаа явуулж болно.
24.3. Дүрэмд заасан үүргээс гадна МХБХ-ий эв нэгдэл, дүр төрх, нэр хүндэд ноцтой
аюул учруулахуйц үйлдэл гаргасан бүхий л этгээдийг Ёс Зүйн хороо мөрдөн
шалгаж, шүүн таслах эрхтэй.
24.4. Дүрэм зөрчсөн сэжиг бүхий этгээд МХБХ –ий гишүүн холбоодын нэр хүндэд
сөргөөр нөлөөлсөн бөгөөд тухайн гишүүн холбооны хэмжээнд шийдвэрлэх
боломжгүй эсвэл үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж тухайн гишүүн
холбооний хэмжээнд шийдвэрлэх боломжгүй аливаа хэргийг Ёс Зүйн хороо
мөрдөн шалгаж шүүн таслах бүрэн эрхтэй.
24.5. МХБХ-ий гишүүн холбоод болон спортын бусад байгууллагуудын хооронд
үүссэн маргааныг өөр хоорондоо шийдвэрлэж чадахгүй, зохих Хууль ,журмын
дагуу шийдвэрлэх боломжгүй, эсвэл үүссэн нөхцөл байдалд таарсан зохих
шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа тохиолдолд тус хэргийг Ёс Зүйн хороо
мөрдөн шалгаж шүүн таслах эрхтэй.
25. Мөрдөн шалгах хэсгийн эрх мэдэл, үүрэг
11 | Х у у д а с
25.1. Мөрдөн шалгах хэсгийн өөрийн хараат бус үзэмжээр тус Дүрмийн зүйл
заалтыг зөрчиж байгаа эсэхийг тус хэсгийн санал санаачилгаар эсвэл
оноогдсон үүргийн дагуу мөрдөн шалгах үүрэгтэй.
25.2. Аливаа үүссэн хэргийг шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд шүүн таслах хэсэгт
тухайн хэргийг шилжүүлэхгүй хааж болно.
25.3. Шаардлагагүй гэж үзсэн хэргийг мөрдөн шалгах шаардлагатай болвол тухайн
хэргийг дахин хэлэлцэж зохих дүрмийн дагуу мөрдөн шалгаж болно.
25.4. 25.3-р зүйлд заасны дагуу тухайн хэргийг нээж дахин хэлэлцэх гэж буй
тохиолдолд зохих талуудад энэ тухай мэдэгдэнэ. Үүссэн нөхцөл байдал,
хэргийн нууцлалаас шалтгаалж энэ тухай талуудад мэдэгдэхгүй байж болно.
25.5. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзвэл тус хэргийн эцсийн дүгнэлтийг
баримт нотолгоо бүхий бичиг баримтын хамт шүүн таслах хэсэгт шилжүүлнэ.
Ингэж шилжүүлэхээс өмнө мөрдлөгийн дүгнэлтийг талуудад танилцуулах
шаардлагатай гэж үзвэл тус хэсгийн нэг ба түүнээс дээш гишүүд танилцуулж
болно. Мөрдөн шалгах хэсгээс ёс зүйн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн
дүгнэлт гарсан тохиолдолд зохих мэдээлэл, үндэслэлийг эцсийн тайланд
дэлгэрэнгүй тусгасан байна.
25.6. Хэргийг хаасан ч тухайн хэрэгтэй холбоотой сэжүүр, баримт шинээр гарч ирэх
тохиолдолд мөрдөн шалгах хэсэг тус хэргийг дахин шалгаж болно.
26. Шүүн таслах хэсгийн эрх, үүрэг
26.1. Шүүн таслах хэсэг тухайн хэргийн материалтай танилцаж тус хэргийг хаах
эсэхийг шийднэ.
26.2. Шүүн таслах хэсэг тухайн хэргийг авч хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл аль ч
хугацаанд хэргийн тайланд нэмэлт тайлбар хүсч болно.
26.3. Шүүн таслах хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
26.4. Шүүн таслах хэсэг тухайн хэрэгтэй холбогдолтой мэдээлэл, хавсаргах бичиг
баримт тайланг зохих газар нь хүргүүлнэ.
26.5. МХБХ, Сахилгын Хорооны дүрмийн ёс зүйтэй холбоотой зүйл заалтыг зөрчсөн
этгээдэд шүүн таслах хэсэг хариуцлага тооцно.
12 | Х у у д а с
27. Дангаар шийдвэр гаргах журам
27.1. Шүүн таслах хэсэг дараах шийдвэрүүдийг дангаар гаргаж болно. Үүнд:
27.1.1. Гурав хүртэлх тоглолт эсвэл хоёр хүртэлх сараар өнжүүлэх
27.1.2. Хоёр хүртэлх сараар хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд
оролцох эрхийг хасах
27.1.3. 10,000,000 хүртэлх төгрөгөөр бүхий торгуулиар торгох
27.1.4. Авсан арга хэмжээг танилцуулах, өөрчлөх
ДЭД ХЭСЭГ 3. МӨРДӨХ БА ШҮҮН ТАСЛАХ ХЭСГҮҮДИЙН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
28. Мөрдөх ба шүүн таслах хэсгүүдийн бүрэлдэхүүн
Эргээд хэсгүүд МХБХ-ний Дүрэмд заасны дагуу бүрэлдэхүүнтэй байна. Ёс зүйн
хорооны гишүүн 2 хэсэгт давхар харьяалагдаж болно.
29. Орлон гүйцэтгэгч
Дээр дурдсан хэсгүүдийн дарга үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл орлох
гишүүнийг нийт гишүүдийн дундаас сонгож үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Орлогч
гишүүн гүйцэтгэх боломжгүй бол хэсгийн гишүүд гүйцэтгэнэ.
30. Нарийн бичиг
30.1. Ёс зүйн хорооны гишүүд үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд МХБХ-ний Ерөнхий
нарийн бичгийн даргын газар шаардлагатай ажлуудад тусалж ажиллана.
Аливаа тохиолдлоор хөндлөнгийн этгээд, байгууллагыг хөлслөн ажиллуулж
болно.
30.2. Мөрдөх ба шүүн таслах хэсгүүдэд тусгайлан ажилчид оноон ажиллуулж
болно.
30.3. Мөрдөх ба шүүн таслах хэсэг зохих ажлаа хийж гүйцэтгэхэд шаардлагатай
бүхий л захиргааны буюу гүйцэтгэлийн ажлууд буюу протокол хөтлөх, тайлан
бэлдэх ба шийдвэрийг цаасан дээр буулгах зэрэг ажлыг нарийн бичгийн
газрын даргын алба гүйцэтгэнэ.
30.4. Нарийн бичиг бичиг цаасны бүхий л ажлыг хариуцах бөгөөд 10 хүртэлх
жилийн хугацаанд архивлах үүрэгтэй.
13 | Х у у д а с
30.5. Ёс Зүйн хороонд хамааралтай бүхий л асуудлыг нарийн бичгээр дамжуулан
мэдээлэл солилцоно.
31. Хараат бус байдал
31.1. Ёс Зүйн хороо нь аливаа шийдвэрийг хараат бус, бие даасан байдалтайгаар
гаргах ба гуравдагч этгээдийн нөлөөлөлгүй гаргахыг хичээж ажиллах үүрэгтэй.
31.2. Ёс Зүйн хорооны гишүүд нь тус дүрэмд заасны дагуу аливаа нэг этгээдтэй гэр
бүлийн буюу хувийн харилцаагүй байх бөгөөд МХБХ-ний бусад эрх зүйн
байгууллагууд, Гүйцэтгэх хороо, байнгын хороо, түр хороо зэрэг аливаа
байгууллагуудад харьяалалгүй байна.
32. Хэлэлцэх асуудлаас татгалзах
32.1. Ёс Зүйн Хорооны аливаа гишүүн өөрт хамааралтай буюу ашиг сонирхолын
зөрчилдөөн үүсэх магадлалтай аливаа асуудалд оролцохгүй байж болно.
32.2. Дараах тохиолдолд оролцохгүй байх хэрэгтэй. Үүнд:
32.2.1. Хэлэлцэх асуудалд холбоотой гэж үзэж буй гишүүн тухайн асуудлын үр
дүнд шууд хамааралтай бол
32.2.2. Хэлэлцэх асуудалд холбоотой гэж үзэж буй гишүүн тухайн асуудалд
хувийн шинж чанартайгаар хандах, маргаан үүсгэх, гаргах шийдвэрт
өөрийн үзэл бодлыг тусгах, ямар нэг байдлаар тус асуудалд хамааралтай
буюу гэр бүлийн аль нэг гишүүн нь хамааралтай зэрэг байвал
32.2.3. Мөрдөн шалгаж буй асуудалд эсвэл этгээдтэй гэр бүл, найз нөхөд,
хамаатан садангийн харилцаатай бол
32.2.4. Өөр албан тушаалаар өмнө нь холбогдож байсан бол
32.3. Дээрх тохиолдлуудаас үүдэн тухайн хуралд оролцох боломжгүй гишүүд
хуралд оролцох эсэхээ Хорооны хуралд нэн даруй мэдэгдэнэ.
32.4. Хэлэлцэх асуудалд оролцох ёсгүй гэж үзсэн гишүүнийг оролцуулах хүсэлгүй
бол үндэслэлээ нотлох бичиг баримтын хамтаар 5 хоногийн дотор Хороонд
танилцуулах шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт бичиг
баримтуудыг хавсаргана.
14 | Х у у д а с
32.5. Тус хорооны дарга хэлэлцэх асуудалд оролцох шаардлагагүй гэж үзэж буй
гишүүнийг хуралд орох эсэхийг шийдэх бөгөөд хорооны даргын гаргасан
шийдвэрийг эсэргүүцэж байна гэж үзвэл тухайн хуралд оролцсон гишүүдийн
саналаар тус асуудлыг шийдвэрлэнэ.
33. Мэдээллийн нууцлал
33.1. Хэлэлцэж, мөрдөж, шүүн шийдвэрлэж буй аливаа хэрэгтэй холбоотой бүхий л
асуудлыг Ёс Зүйн Хорооны гишүүд болон тухайн хэрэгт хамаарах оролцогч
талууд хэсэгчилэн буюу/ эсвэл нийт хэлбэрээр нь мэдээллийг чанадлан
нууцална.
33.2. Хорооноос гаргасан эцсийн шийдвэр гагцхүү олон нийтэд дэлгэгдэнэ.
33.3. Дүрэмийн заалтыг зөрчисөн Ёс Зүйн Хорооны гишүүнийг МХБХ Сахилгын
Хорооны шийдвэрээр дараагийн Их Хурал болох хүртэл түр хугацаагаар
гишүүний эрхийг нь татгалзуулах зэрэг арга хэмжээ авна.
34. Хариуцлага тооцох
Анхаарал тоомжиргүй байдлаас үүдэж аливаа эсрдэл гаргасан Хорооны гишүүн ба
нарийн бичиг нарт хариуцлага алдсаны улмаас зохих арга хэмжээ авна.
ДОЛДУГААР БҮЛЭГ .ЁС ЗҮЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
35. Талууд
Гагцхүү буруутгагдаж буй этгээдүүдийг талууд гэж үзнэ.
36. Талуудын эрх
36.1. Талууд тухайн асуудлыг мэдүүлэх, баримт нотолгоо өгөх, мөрдлөгийн
шийдвэрт нөлөөлөх баримт нотолгоо мэдүүлэх, шийдвэр гаргахад баримталж
буй бичиг баримтуудтай танилцах эрхтэй.
36.2. Тодорхой нөхцөл байдлаас хамаарч асуудлыг гэрчийг байлцуулан эсвэл
гэрчгүйгээр мэдүүлж болно. Шаардлагатай гэж үзвэл гэрчийг хамгаалах
үүднээс шаардлагатай арга хэмжээнүүд авч болно.
37. Төлөөлөл ба туслалцаа
15 | Х у у д а с
37.1. Өөрийн зардлаар талууд өөрийн итгэмжит төлөөлөгч ажилуулж болно.
37.2. Өөрийн биеэр байх шаардлагагүй гэж үзвэл талууд өөрийн итгэмжит
төлөөлөгчийг байлцуулж болно.
37.3. Хуулийн этгээд, итгэмжит төлөөлөгчөө өөрийн хүслээр сонгож болно.
37.4. Талуудын итгэмжит төлөөлөгч болсон тохиолдолд тус этгээд/ байгууллага Ёс
Зүйн хороонд баталгаажуулсан бичиг баримтаа эх хувиар хүргүүлэх
шаардлагатай
38. Талуудын үүрэг
38.1. Талууд тухайн асуудлыг хэлэлцэх бүхий л хугацаанд үнэнч шударгаз зарчмыг
дээдлэх үүрэгтэй.
38.2. Тухайн хэргийн баримт нотолгоо, мэдээллийг шаардлагатай этгээдүүдэд олгох
үүрэгтэй. Ялангуяа Ёс Зүйн хорооны мөрдлөг ба шүүн шийтгэх хэсгийн ажилд
туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.
38.3. Шаардлагатай гэж үзвэл талуудын мэдүүлгийг зохих арга хэрэгсэл ашиглан
баталгаажуулж болно.
38.4. Талууд зүй бусаар авирласан тохиолдолд ёс зүйн хороон дарга зохих арга
хэмжээ авч болно.
38.5. Талууд тухайн хэрэгт хамтран ажиллаагүй тохиолдолд мөрдөн шалгах хэсэг тус
асуудлыг эцсийн тайланд тусгаж шүүн шийдвэрлэх хэсгээр зохих шийдвэрийг
гаргуулж болно.
39. Тухайн хэрэгт хамтран ажиллах тухай
39.1. Гэрчийн үүднээс Ёс Зүйн хорооны хүсэлтийн дагуу тухайн этгээд бичгийн эсвэл
аман хэлбэрээр мэдээлэл өгч хамтран ажиллах үүрэгтэй. Эс бөгөөс тус дүрэмд
заасны дагуу арга хэмжээ ноогдуулна.
39.2. Тухайн хэрэгт гэрчээр татагдсан этгээд өөрийн мэдлэг, боломжоо дайчлан
асуултанд үнэн зөв, шударгаар хариулах үүрэгтэй.
39.3. 39.2 заалтыг зөрчсөн тохиолдолд ёс зүйн хороо хариуцлага тооцно.
40. Хэрэглэх хэл
16 | Х у у д а с
40.1. Бүхий л асуудлыг Монгол хэл дээр явуулна.
40.2. Шаардлагатай гэж үзвэл орчуулагч авч ажиллуулж болно.
41. Шийдвэрийг танилцуулах
41.1. Факс, цахим мэйл, эсвэл бүртгэгдсэн захиагаар шийдвэрийг хүргэнэ.
41.2. Шийдвэрийг бүхий л талуудад танилцуулна.
41.3. Тухайн асуудлыг шийдвэр ба хавсаргах бичиг баримт, нотолгоог тухайн
этгээдийн харьяалал бүхий гишүүн холбоонд илгээж уламжилахыг хүсч болно.
Энэ тохиолдолд тухайн шийдвэр ба хавсаргасан бичиг баримтыг тухайн
холбоотой холбогдсоноос 7-14 хоногийн дотор зохих этгээдэд хүргэсэн байна.
42. Шийдвэрийг хүчин төгөлдөр болгох
42.1. Тухайн шийдвэрийг мэдэгдсэн даруйд шийдвэр хүчин төгөлдөр болно.
42.2. Ямар ч тохиолдолд Ёс Зүйн хороо илт техникийн алдаа гаргасан бол засаж
залруулж болно.
43. Баримт нотолгоо
43.1. Аль ч хэлбэрийн баримт нотолгоо байж болно.
43.2. Дараах төрлийн бичиг баримтыг баримт нотолгоонд тооцно.
43.2.1. Бичиг баримт
43.2.2. Албаныхны тайлан
43.2.3. Талуудын гаргасан мэдүүлэг
43.2.4. Гэрчийн мэдүүлэг
43.2.5. Аудио ба видео хэлбэрийн бичлэгүүд
43.2.6. Шинжээч/ мэргэжилтэний бодол
43.2.7. Бусад
44. Гэрчийн мэдээллийг нууцлах
44.1. Тухайн асуудалд гэрчээр оролцсон этгээдийн амь нас, гэр бүл, ойр дотны найз
нөхдөд биеийн гэмтэл учруулж болохуйц аюултай гэж үзвэл ёс зүйн хороо
дараах шийдвэрийг гаргаж болно. Үүнд:
44.1.1. Гэрчийн тухай мэдээллийг танилцуулахгүй байх
44.1.2. Биеэр байлцуулахгүй байх
17 | Х у у д а с
44.1.3. Гэрчийн хувийн мэдээлэлтэй холбоотой мэдээллийг хэсэгчилэн эсвэл
бүхэлд нь чанадлан хадгалах
44.2. Дээр дурдсан мэдээллийг олон нийтэд эсвэл талуудад дэлгэх шаардлагатай
болсон тохиолдолд хороо/хэсгийн дарга талуудын хүсэлтийг үндэслээд эсвэл
өөрийн хүсэлтээр дараах шийдвэрийг гаргаж болно. Үүнд:
44.2.1. Гэрчийн дуу хоолойг өөрчилөх
44.2.2. Гэрчийн царайг өөрчилөх
44.2.3. Мэдүүлэг өгч буй гэрчийг тухайн хурал болж буй өрөөнөөс гадна байлгах
44.2.4. Тухайн хэсэг, хорооны даргаар дамжуулан бичгээр мэдүүлэг өгөх
44.3. Мэдээллийг нь нууцалсан гэрчийн аливаа мэдээллийг хэсэгчилэн эсвэл бүхэлд
нь дэлгэсэн этгээдэд сахилгын арга хэмжээ авна.
45. Мэдээллээ нууцалсан гэрчийг таних
45.1. Гэрчийн аюулгүй байдлыг хангах үүднээс талуудыг үл байлцуулсан өрөөнд
ганцаарчилан хороо/ хэсгийн дарга нар эсвэл гишүүдийн хамтаар уулзаж
гэрчийн хувийн мэдээллийг агуулсан протокол хөтөлнө.
45.2. Тухайн протоколыг талуудад үл мэдэгдэж болно.
45.3. Талуудад дараах товч мэдээллийг хүргэнэ. Үүнд:
45.3.1. Мэдээллээ нууцалсан гэрчийг тухайн хэрэгт холбогдолтой гэрч мөн
болохыг баталсан мэдэгдэл
45.3.2. Мэдээллээ нууцалсан гэрчийн талаарх аливаа мэдээллийг талуудад үл
танилцуулж болно гэх мэдэгдэл
46. Зүй бус баримт нотолгоо
Хувь хүний нэр төрд халдсан эсвэл гарцаагүй тухайн хэрэгт холбогдолгүй аливаа
баримт нотолгоог зүй бус баримт нотолгоо гэж үзнэ.
47. Баримт нотолгоог шалгах
Ёс Зүйн Хорооны үзэмжээр холбогдох баримт нотолгоог хэрэгт холбогдолтойг
тооцно.
48. Баримт нотолгооны жишиг
18 | Х у у д а с
Ёс Зүйн хорооны гишүүдийн шаардлагыг хангасан баримт нотолгоог жишиг баримт
нотолгоо гэж үзнэ.
49. Баримт нотолгооны хамрах хүрээ
Ёс Зүйн хороо тус асуудлыг шийдвэрлэнэ.
50. Цаг хугацааны хамрах хүрээ
50.1. Талуудын төлөөлөгч эсвэл талуудад тухайн асуудлыг мэдэгдсэнээр тус хэрэг
үүссэн гэж үзнэ.
50.2. Тухайн асуудлыг харьяа холбоогоор дамжуулан мэдэгдсэнээс 4 хоногийн
дараа тус хэргийг үүссэн гэж үзнэ.
50.3. Тухайн асуудлыг танилцуулсан эсвэл мэдэгдсэн өдөр олон нийтийн амралтын
өдөр байвал хамгийн ойрын ажлын эхний өдөр тус хэргийг үүссэн гэж үзнэ.
51. Тогтоосон цаг хугацаа
51.1. Заасан хугацаанд багтааж тухайн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
51.2. Заасан хугацаа гэдэгт тухайн заасан шөнө хүртэлх хугацааг хэлнэ.
51.3. Цахилгаан шууданг илгээсэн өдрөөр заасан хугацааг тооцож үл болно.
51.4. Заасан хугацааны сүүлчийн шөнө МХБХ-ний дансанд төлбөр тооцоог хийсэн
бол тухайн хийсэн хугацааг мөрдлөг болгоно.
52. Тогтоосон хугацааг сунгах
52.1. Тус дүрэмд заасан хугацааг сунгаж үл болно.
52.2. Ёс Зүйн хорооны гаргасан заасан хугацааг хүсэлтийг харгалзан үзэж сунгаж
болно. Зарим нөхцөл байдлаас хамаарч тогтоосон хугацааг хоёр удаа сунгаж
болно.
52.3. Тогтоосон хугацааг сунгахыг татгалзсан тохиолдолд тогтоосон хугацаанд 2
хоног нэмж олгоно. Яаралтай тохиолдолд сунгасан хугацааг амаар мэдэгдэнэ.
53. Татгалзах
53.1. Тухайн хэргийн явцад аливаа этгээд өөрийн оноогдсон үүргийг биелүүлэх
боломжгүй болвол Ёс Зүйн хороогоор зохих шийдвэрийг гаргуулна.
19 | Х у у д а с
53.2. Аливаа этгээд өөрийн оноогдсон үүргийг биелүүлэхгүй бол мөрдөн шалгах
хэсэг тус хэргийн мөрдлөгийг явуулж эцсийн тайланг гаргаж шүүн таслах хэсэг
тухайн хэргийг түр зогсоох эсвэл шаардлагатай шийдвэрийг гаргана.
54. Үйл ажиллагааны зардал
Мөрдлөг явуулах ба шүүн таслахтай холбоотой бүхий л үйл ажиллагааны зардал
гэнэ.
55. Хэргийг хаасан тохиолдолд эсвэл гэм буруугүй болохыг тогтооход гарах үйл
ажиллагааны зардал
55.1. Өөрөөр заагаагүй бол аливаа хэргийг хаасан эсвэл гэм буруугүй болохыг
тогтоосон тохиолдолд үйл ажиллагааны зардлыг МХБХ бүрэн хариуцна.
55.2. Тухайн этгээдийн гэм буруутайгаар тухайн хэргийг нээсэн, эсвэл тухайн хэрэгт
саад учруулсан бол үйл ажиллагааны бүхий л эсвэл тухайн хэсгийн зардлыг
тухайн этгээд хариуцна.
56. Шийтгэл ноогдуулсан тохиолдолд гарах үйл ажиллагааны зардал
56.1. Шийтгэл хүлээсэн талуудаар үйл ажиллагаа зардлыг төлүүлнэ.
56.2. Нэгээс олон этгээд шийтгэл хүлээж буй бол гэмт буруутай байдлын хэмжээг
харгалзаж үйл ажиллагааны зардлыг хувь тэнцүүлэн төлүүлнэ.
56.3. Талуудын санхүүгийн байдлаас харгалзан үзэж төлүүлэх үйл ажиллагааны
хэмжээг бууруулах эсвэл өөрчилж болно.
57. Нөхөн олговор олгох
57.1. Ёс Зүйн хороотой холбоотой аливаа хэрэгт нөхөн олговор үл олгоно.
58. Гомдол мэдүүлэх
58.1. Тус дүрэмд заасан аливаа зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж буй этгээд бичгээр
үндэслэл бүхий гомдол гаргаж мөрдөн шалгах хэсгийн нарийн бичигт хандана.
58.2. Гомдол бичгээр гаргах хүртэл аливаа гомдолыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
58.3. Гэм бурууг мэдсээр байж эсвэл хэн нэгнийг зориудаар гутаан доромжлох, нэр
хүндэд халдах зэрэг санаатайгаар гомдол гаргасан аливааэтгээдэд хариуцлага
тооцож арга хэмжээ авна.
59. Мэдүүлсэн гомдлыг танилцуулах
20 | Х у у д а с
59.1. Мэдүүлсэн гомдлыг зохих нарийн бичиг шалгана.
59.2. Ирүүлсэн гомдол үндэслэлтэй гэж үзвэл урьдчилсан байдлаар буюу мэдээлэл
цуглуулах, шаардлагатай бичиг баримт шаардаж авах, гэрчийн мэдүүлгийг
авах зэргээр шалгалт явуулна.
59.3. Дээрх алхамыг хорооны даргад танилцуулсаны дараагаар явуулж болно. аль
ч хугацаанд өөрийн үзэмжээр ёс зүйн хороо урьдчилсан шалгалт явуулж
болно.
60. Хэрэг нээх
60.1. Урьдчилсан шалгалтаар тус гомдол үндэслэлтэй гэж үзвэл хороо/ хэсгийн
дарга хэргийг албан ёсоор нээнэ.
60.2. Хэрэгт холбогдолтой талуудад энэ тухай мэдэгдэнэ.
60.3. Мөрдөн шалгах хэсэг тогтмол хугацаанд эсвэл тодорхой хугацаанд хэргийн
тайланг ёс зүйн хороон даргад танилцуулна.
61. Мөрдлөг эхлүүлэх
61.1. ЁС зүйн хороон дарга нээсэн хэргийг мөрдөх эсэхийг шийдвэрлэнэ.
61.2. Ингэх тохиолдолд үндэслэл байх шаардлагагүй.
62. Явц
Мөрдлөгийг албан ёсоор эхлүүлж тус мөрдлөгийн ахлагчаар мөрдөн шалгах
хэсгийн аль нэг гишүүнийг томилон ажилуулна.
63. Мөрдлөгийн ахлагчийн эрх
63.1. Мөрдөн шалгах хэсгийн нарийн бичгийн туслалцаатайгаар мөрдлөгийн
томилогдсон ахлагч бичгийн эсвэл аман байдлаар мөрдлөгөд шаардлагатай
бүхий л аргаар талуудаас мэдүүлэг авна. Тухайн хэргээс хамаарч мөрдлөгийн
арга хэлбэр харилцан адилгүй байна.
63.2. Тухайн хэрэгт шаардлагатай гэж үзээд мөрдөн шалгах хэсгийн даргаас нэмэлт
гишүүнийг томилуулан ажиллаж болно.
63.3. Шаардлагатай гэж үзвэл мөрдлөгийн ахлагч гуравдагч этгээдийг мөрдөн
шалгах хэсгийн даргаас хүссэний үндсэн дээр мөрдлөгийн ахлагчийн
21 | Х у у д а с
удирдлаган дор тухайн хэрэгт оролцуулж ажиллуулж болно. гуравдагч
этгээдтэй хамтран ажиллах хүсэлт нь тодорхой байх шаардлагатай.
63.4. Хэрэгт хамааралтай талууд, аливаа этгээд тус Дүрэмд заасан зүйл заалтыг
зөрчин хамтран ажиллахгүй бол мөрдлөгийн ахлагч сануулга өгч, улмаар ёс
зүйн шийтгэл ноогдуулж болно.
64. Хэргийн дүгнэлт
Хэргийн дүгнэлтийг мөрдлөгийн ахлагч хангалттай гэж үзвэл шаардлагатай бичиг
баримтыг эцсийн тайланд тусган шүүн хэлэлцэх хэсэг танилцуулна.
65. Эцсийн тайлан
Шүүн хэлэлцэх хэсгээр шийдвэр гаргуулах зорилгоор эцсийн тайланд хэргийн
үндэслэл, баримт нотолгоо, мөрдөн шалгах хэсгийн саналуудыг тусгасан байна.
66. Бичиг баримт шалгах
66.1. Ёс зүйн хороонд ирүүлсэн эцсийн тайлан ба бусад бичиг баримтыг нарийн
бичгийн туслалцаатайгаар шалгана.
66.2. Тус хэрэгт холбогдох баримт нотолгоо үндэслэлгүй байна гэж үзвэл тус хэргийг
ёс зүйн хороон дарга хааж болно.
66.3. Шаардлагатай гэж үзвэл хэргийн бичиг баримтад нэмэлт өөрчлөлт оруулах,
шаардлагатай баримт нотолгоо цуглуулах үүднээс хэргийн тайланг мөрдөн
шалгах хэсэгт буцааж болно.
66.4. Шүүн хэлэлцэх хэсэг хэргийн бичиг баримт шаардлага хангаж байна гэж үзвэл
шүүн таслах ажиллагааг эхлүүлж болно.
67. Хэрэгт холбогдолтой талуудын байр суурь
67.1. Шүүн хэлэлцэх хэсэг тус хэргийг шүүн таслах шаардлагатай гэж үзвэл хэрэгт
холбогдолтой талуудад хэргийн эцсийн тайланг нотлох бичиг баримтын хамт
мэдэгдэнэ.
67.2. Шүүн хэлэлцэх хэсэг хэрэгт холбогдолтой талуудын хэргийн шийдвэрт хандах
байр суурийг тодорхой хугацаа зааж хүлээн авна. Байр суурь гэдэгт гэрчийн
мэдүүлгийг сонсох шалтгаан бүхий хүсэлт, баримт нотолгоо гэж тооцсон бодит
нотолгоо, өөрийн байр суурийг хамгаалах мэдүүлэг зэргийг хэлнэ. Хэрэгт
22 | Х у у д а с
холбогдолтой талууд өөрийн үзэл бодлыг гэрчилэх гэрчийн мэдүүлгийг илгээж
болно.
68. Бодит нотолгоо баримтыг үл хүлээж авах
68.1. Шүүн хэлэлцэх хэсэг хэрэгт холбогдолтой талуудын зүгээс баримт нотолгоо
гэж тооцсон бодит нотолгоо шаардсан хүсэлтийг үл хүлээж авч болох ба тус
гаргасан шийдвэрийн үндэслэлээ талуудад мэдэгдэнэ.
69. Нэмэлт баримт нотолгоо
69.1. Шүүн хэлэлцэх хэсэг тус хэрэгтэй холбоотой нэмэлт баримт нотолгоо
шаардаж, гэрчийн мэдүүлгийн сонсож болно. шийдвэр гаргахад нэмэлт
баримт нотолгоо дахин шаардлагатай эсвэл тухайн баримт нотолгоог дахин
үндэслэх шаардлагатай гэж үзвэл баримт нотолгоог дахин үзэж болно.
69.2. Энэ тухай шүүн хэлэлцэх хэсэг ёс зүйн хороон дарга мэдэгдэнэ.
70. Хорооны хэсгийн бүрэлдэхүүн
70.1. 27-р зүйлд заасны дагуу хуралд оролцсон 3 ба түүнээс дээш гишүүдийн
саналаар гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
70.2. Шүүн хэлэлцэх хэсгийн гишүүдийн тоог ёс зүйн хороон дарга шийдвэрлэнэ.
Түүнчлэн тухайн гишүүний харьяа гишүүн холбооны төлөөлөл хуралд оролцож
болно.
71. Аман хэлбэрээр мэдэгдэл хийх зарчим
71.1. Дээр дурдсанчилан аман байдлаар авсан мэдүүлгийн албан ёсны мэдүүлэг
гэж үзэхгүй бөгөөд шүүн хэлэлцэх хэсгийн дарга тухайн хэргээс хамаарч
шийдвэрлэнэ.
71.2. Хэрэгт холбогдолтой талууд шийдвэрийн үндэслэлийг хүссэн тохиолдолд
бусад талуудад сонсогдохоор шүүн хэлэлцэх хэсгийн дарга аман хэлбэрээр
мэдэгдэж болно.
71.3. Аман хэлбэрээр мэдэгдэх мэдэгдэл нь хаалттай хаалганы цаанаас
сонсогдохуйц байна.
72. Аман хэлбэрээр мэдэгдэл хийх
23 | Х у у д а с
72.1. Шүүн хэлэлцэх хэсэг бусдад сонсогдохуйц дуу хоолойгоор аман хэлбэрээр
мэдэгдэл хийж болно.
72.2. Гэрчийг байлцуулах шаардлагатай гэж үзэж буй хэрэгт холбогдолтой талууд
тухайн гэрчийг авчирахад шаардагдсан бүхий л зардлуудыг бүрэн хариуцна.
72.3. Аман хэлбэрээр мэдэгдэл хийж дуусмагц мөрдөн шалгах хэсэг хэргийг
танилцуулна.
72.4. Улмаар хэрэгт холбогдолтой талууд өөрсдийн мэдүүлгийг аман хэлбэрээр
хэлж болно.
72.5. Хэрэгт холбогдолтой талууд аман хэлбэрээр мэдүүлэг өгсөнөөр аман
хэлбэрээр мэдэгдэл хийх, мэдүүлэг авах үйл ажиллагаа дуусна.
72.6. Ярих боломжоо ашиглан ярьж буй этгээдэд шүүн хэлэлцэх хэсгийн дарга ярих
боломж олгох ёстой.
73. Шийдвэр гаргах явц
73.1. Хуралд ирсэн гишүүдийн ирцийг тухайн хэсгийн дарга танилцуулж гишүүд
өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ.
73.2. Тухайн хэсгийн дарга өөрийн саналаа үргэлж сүүлд илэрхийлнэ.
73.3. Тухайн хэсгийн нарийн бичиг зөвлөх үүрэгтэй ажиллана.
74. Шийдвэр гаргах
74.1. Хуралд ирсэн гишүүдийн олонхын саналаар шийдвэрийг гаргана.
74.2. Гишүүн тус бүр саналын нэг эрхтэй оролцоно.
74.3. Санал тэнцвэл тухайн хэсгийн дарга шийдвэрлэх эрхтэй оролцоно.
75. Шийдвэрийн үндэслэл
75.1. Ёс Зүйн хороо шийдвэрийн үндэслэлийг бус шийдвэрийн хүчинтэй хугацааг
танилцуулах бөгөөд хэрэгт холбогдолтой талууд тухайн шийдвэртэй
танилцасанаас 10 хоногийн дотор бичгээр шийдвэрийн үндэслэлийг хүсч
болно. эс бөгөөс гаргасан шийдвэр эцсийнх байх бөгөөд хүчин төгөлдөр
үйлчилнэ.
24 | Х у у д а с
75.2. Хэрэгт холбогдолтой талуудад хүсэлтийн дагуу шийдвэрийн үндэслэлийг
бичгээр танилцуулна. Хэрэгт холбогдолтой талууд тухайн шийдвэрийн
үндэслэлтэй танилцсан өдрөөс эхлэн давж заалдаж болно.
75.3. Шийдвэрийн үндэслэлийг талууд хүсээгүй тохиолдолд шийдвэрийн товч
танилцуулгыг архивлан хадгална.
76. Гаргасан шийдвэрт тусгах агуулга
76.1. 75-р зүйлд өөрөөр заагаагүй бол дараах мэдээллийг шийдвэрт тусгасан байна.
үүнд:
76.1.1. Хорооны бүрэлдэхүүн
76.1.2. Хэрэгт холбогдолтой талуудын нэр
76.1.3. Шийдвэр гаргасан огноо
76.1.4. Мэдээллийн хураангуй
76.1.5. Шийдвэр гаргах үндэслэл
76.1.6. Үндэслэсэн шийдвэрийн зүйл заалт
76.1.7. Шийдвэрийн үргэлжлэх хугацаа
76.1.8. Давж заалдах тухай мэдээлэл
76.2. Шийдвэрийг хорооны дарга эсвэл нарийн бичиг гарын үсэг зурна.
77. Давж заалдах тухай
77.1. Шүүн хэлэлцэх хэсэг ба Ёс Зүйн хорооны шүүн хэлэлцэх хэсгийн дарга нарын
шийдвэрт өөрөөр тусгаагүй ба дараах шийдвэрээс бусад шийдвэртэй
холбогдуулан талууд шийдвэрийг цуцлах, шийдвэрт өөрчлөлт оруулах үүднээс
Маргаан таслах хороонд хандаж болно. Үүнд:
77.1.1. Сануулах
77.1.2. Буруушаах
77.1.3. 3 хүртэлх тоглолт эсвэл 2 хүртэлх сараар орох эрхийг түр түдгэлзүүлэх
77.1.4. 5,000,000 хүртэлх төгрөгөөр торгох
77.2. Мөрдлөгийн ахлагчаас хамаарч давж заалдах эсэхийг шийдэж болно.
77.3. Давж заалдахтай холбоотой асуудлыг МХБХ-ний Сахилгын Хорооны дүрэмд
тусгасны дагуу шийдвэрлэнэ.
25 | Х у у д а с
77.4. Өр төлбөртэй холбоотой шийдвэр эцсийнх байх бөгөөд үүнтэй холбоотой
гаргасан шийдвэрийг давж заалдаж үл болно.
78. Спортын арбитрын шүүх
78.1. Маргаан таслах хорооны гаргасан шийдвэр нь эцсийнх байх бөгөөд тус
шийдвэрийг давж заалдах тохиолдолд МХБХ-ний дүрэмд тусгасны дагуу
Спортын арбитрын шүүхэнд хандаж болно.
79. Дахин нягтлах
79.1. Хэрэгт холбогдолтой талууд мөрдлөгтэй үл холбогдох боловч гаргасан
шийдвэрт нөлөөлөхүйц шинэ баримт нотолгоо гаргасан тохиолдолд Ёс Зүйн
хорооны мөрдөн шалгах хэсэг тухайн хаасан хэргийг үргэлжлүүлэн шалгаж
болно.
79.2. Хэрэгт холбогдолтой талууд шинэ баримт нотолгоог олсоноос 10 хоногийн
дотор Ёс Зүйн хороонд мэдүүлнэ. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд
хэргийг үл хэрэгсэнэ.
79.3. Шийдвэр хүчин төгөлдөр болсоноос нэгээс хэтрэхгүй жилийн хугацаанд тухайн
хэргийг дахин нягталж болно.
80. Шийдвэрийн хамрах хүрээ
80.1. Мөрдөн шалгах хэсгийн дарга эсвэл мөрдлөг явуулж буй ахлагчийн хүсэлтээр
Ёс зүйн хорооны дүрмийг зөрчсөн зөрчил нь тухайн асуудлыг нэн даруй
шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүн таслах хэсгийн дарга түр шийдвэр
гаргаж болно. Бодит үнэнийг гуйвуулахаас урьдчилан сэргийлж шаардлагатай
түр арга хэмжээ авч болно.
81. Шийдвэрийг танилцуулах явц
81.1. Тухайн хэргийн онцлогоос хамаарч Шүүн таслах хэсгийн дарга хэрэгт
холбогдолтой талуудыг биечилэн хуралдуулах эсвэл бичгээр шийдвэрийг
танилцуулж болно.
81.2. Тус шийдвэрт үйл ажиллагааны зардлыг тусгасан байна.
82. Үргэлжлэх хугацаа
26 | Х у у д а с
82.1. Түр шийдвэрийг гаргасан өдрөөс 90 хүртэл хоног хүчинтэйд тооцох ба
хүчинтэй хугацааг шүүн таслах хорооны даргын шийдвэрээр үндэслэн цааш 45
хүртэл хоногоор сунгаж болно.
82.2. Түр шийдвэрийн үргэлжлэх хугацаа нь эцсийн шийдвэр байна.
83. Түр шийдвэрийн эсрэг давж заалдах нь
83.1. Шүүн таслах хэсгийн гаргасан түр шийдвэртэй холбоотой аливаа давж заалдах
асуудлыг Маргаан таслах хороо шийдвэрлэнэ.
83.2. Шийдвэр танилцуулагдсанаас 2 хоногийн дотор давж заалдаж болно.
83.3. Тухайн тогтоосон хугацаанд МХБХ руу давж заалдах хүсэлтээ ирүүлнэ.
83.4. Маргаан таслах шийдвэрийг нэн даруй гаргаж болно.
83.5. Маргаан таслахтай холбоотой бүхий л асуудлыг МХБХ-ний Сахилгын хорооны
дүрмээр шийдвэрлэнэ
ТӨГСГӨЛ ХЭСЭГ
84. Шийдвэр хүчин төгөлдөр болох нь
МХБХ-ний Гүйцэтгэх хороо тус дүрмийг Улаанбаатар хотод батлав. 20.. оны ...-р
сарын .... –ноос эхлэн хүчин төгөлдөр болсугай.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

More Related Content

What's hot

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгОлон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг Ganzorig Myagmarsuren
 
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгСоёлын өвийн эсрэг гэмт хэрэг
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
Авилгын эсрэг гэмт хэрэг
Авилгын эсрэг гэмт хэрэгАвилгын эсрэг гэмт хэрэг
Авилгын эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)Umguullin Mongol Umguulugch
 
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгЦэргийн албаны эсрэг гэмт хэрэг
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...Umguullin Mongol Umguulugch
 
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг Ganzorig Myagmarsuren
 
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Galbaatar Lkhagvasuren
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27naranhuu
 
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгХэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huulinaraa sun
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлTurbat Bat-Erdem
 
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 8620.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86naranhuu
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмAzzaya Byambadorj
 
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгҮндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Ganzorig Myagmarsuren
 

What's hot (20)

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгОлон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
 
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
 
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгСоёлын өвийн эсрэг гэмт хэрэг
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг
 
Zurchiliin huuli
Zurchiliin huuliZurchiliin huuli
Zurchiliin huuli
 
Авилгын эсрэг гэмт хэрэг
Авилгын эсрэг гэмт хэрэгАвилгын эсрэг гэмт хэрэг
Авилгын эсрэг гэмт хэрэг
 
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)нийтийн ёс суртахуун зөрчил (1)  (1)
нийтийн ёс суртахуун зөрчил (1) (1)
 
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгЦэргийн албаны эсрэг гэмт хэрэг
Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг
 
Huulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-duremHuulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-durem
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
 
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
 
Durem
DuremDurem
Durem
 
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгХэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг
Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuli
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 8620.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
20.хорооны маргаан хянан шийдвэрлэх журам 20140829 86
 
хуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэмхуульчдын холбооны дүрэм
хуульчдын холбооны дүрэм
 
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгҮндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
 
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
 

Similar to Mff code of ethics

хөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэхөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэLiar Bolortuya
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загварZaya G
 
Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)Charmante Ariunaa
 
1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huulimergejil
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of MongoliaThe Business Council of Mongolia
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421naranhuu
 
хөдөлмөрийн гэрээ
хөдөлмөрийн гэрээхөдөлмөрийн гэрээ
хөдөлмөрийн гэрээModa Tanashili
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2Bachkana Enhbat
 

Similar to Mff code of ethics (20)

Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
хөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэхөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэ
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
хөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвархөдөлмөрийн гэрээний загвар
хөдөлмөрийн гэрээний загвар
 
Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)
 
Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111
 
1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli
 
sta
stasta
sta
 
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draftLabor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
 
Es zvin dvrem text
Es zvin dvrem textEs zvin dvrem text
Es zvin dvrem text
 
Es zvin dvrem
Es zvin dvremEs zvin dvrem
Es zvin dvrem
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
 
хөдөлмөрийн гэрээ
хөдөлмөрийн гэрээхөдөлмөрийн гэрээ
хөдөлмөрийн гэрээ
 
төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2төрийн албан хаагчын ёс зүй 2
төрийн албан хаагчын ёс зүй 2
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
 

Mff code of ethics

  • 1. 1 | Х у у д а с МХБХ-ны 2017 оны 01 дүгээр сарын 14- өдрийн Гүйцэтгэх хорооны хурлаар батлав. 33 дугаар тоот тогтоолын хавсралт 33 ТООТСТ Монголын хөл бөмбөгийн холбооний ёс зүйн хорооны дүрэм 2017 он
  • 2. 2 | Х у у д а с Ёс зүйн хорооны дүрэм НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Хууль бус, ёс суртахуунгүй, ёс зүйд үл нийцсэн зэрэгтэй холбоотой хөлбөмбөгийн нэр хүнд, эв нэгдлийг үгүйсгэхүйц үйлдэл гаргасан аливаа асуудлыг тус дүрмээр зохицуулна. Тус дүрэм нь тоглолтын талбай болон талбайгаас гадуур болсон бүх үйлдэл, асуудалд хамааралтай болно. 1.2. Энэхүү дүрэм нь Монголын хөл бөмбөгийн холбооны /Цаашид “МХБХ” гэх/ оролцогч бүх талд хамаарах бөгөөд бүхий л албаны хүн, тоглогч, тоглолт болон тоглогчийн агент гэх мэт этгээдэд хамаарна. 1.3. Энэхүү дүрмийг баталсан цагаас эхлэн ёс зүйтэй холбоотой аливаа асуудлыг уг дүрмийн хүрээнд шийдэх ба тус Дүрмийг батлахаас өмнөх ёс зүйтэй холбоотой асуудлыг уг Дүрмийн хүрээнд шийдэж болно. Гагцхүү тус Дүрмийн хүрээнд арга хэмжээ авах боломжгүй аливаа асуудлаар хэн нэгэн этгээдэд ёс зүйн арга хэмжээ авч үл болох боловч Ёс Зүйн Хороо үүнтэй уялдаатай аливаа нэгэн асуулт, дүгнэлт гаргаж болно. 1.4. Тус Дүрэм нь зүйл заалт бүрийн утга, агуулгыг зохицуулан тодорхойлно. 1.5. Тус Дүрэмд тусгаагүй аливаа ёс зүйн хэргийг тухайн холбооны дүрэм эсхүл хууль тогтоох байгууллагын гаргасан албан ёсныдүрмийн дагуу шийдвэрлэнэ. 1.6. Ёс Зүйн хороо спортын тогтсон хэв маяг, дүрэм, журам, хэм хэмжээний дагуу ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэх талаар анхаарч үзнэ. ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЁС ЗҮЙН ШИЙТГЭЛ ДЭД ХЭСЭГ I. ШИЙТГЭЛ НООГДУУЛАХ ҮНДЭСЛЭЛ 2. Шийтгэл ноогдуулах тухай 2.1. Ёс Зүйн хороо нь МХБХ-ний Сахилгын Хороо, МХБХ-ний Дүрэмд нийцүүлэн тус Дүрмийн дагуу ёс зүйн шийтгэлийг ноогдуулна.
  • 3. 3 | Х у у д а с 2.2. Энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол тус Дүрэмд техник алдаанаас үүдэж бичигдээгүй зүйл заалтыг, санаатай болон/эсвэл санамсаргүй байдлаар, өдөөн хатгагч, хань хамсаатан болж бүлэглэн тус Дүрмийн зүйл заалтыг зөрчсөн эсвэл зөрчихийг завдсан тохиолдолд тухайн этгээдэд шийтгэл ноогдуулна. ДЭД ХЭСЭГ II. ШИЙТГЭЛИЙН ХЭЛБЭР 3. Ерөнхий зүйл 3.1. Тус Дүрмийг болон МХБХ–ий аливаа дүрэм, журмыг зөрчсөн аливаа этгээдэд дараах нэг болон нэгээс олон шийтгэл ноогдуулна. Үүнд: 3.1.1. Сануулах 3.1.2. Торгох 3.1.3. Олгосон шагналыг хураах 3.1.4. Тоглолт өнжүүлэх 3.1.5. Хувцас солих өрөөнд орох ба/эсвэл сэлгээний суудалд суух эрхийг хасах 3.1.6. Цэнгэлдэх хүрээлэнд орох эрхийг хасах 3.1.7. Хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасах 3.1.8. Нийгмийн ажил хийлгүүлэх 3.2. Дээр дурдсан шийтгэлийн арга хэмжээ тус бүрт МХБХ-ний Сахилгын дүрмийн дагуу нэмэлт шийтгэл ноогдуулж болно. 3.3. Ёс Зүйн хороо тухайн хэргээс хамаарч хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад МХБХ-ийг төлөөлөн зохих байгууллагуудад хандаж болно. 4. Оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлэх 4.1. Тоглолт өнжүүлэх, хувцас солих өрөөнд орох, сэлгээний суудалд суух эрхийг хасах, эсвэл хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасах зэрэг шийтгэл ноогдуулсан тохиолдолд эрх зүйн байгууллагаар тус оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлэх талаар дүгнэлт гаргуулж болно. 4.2. Оноосон шийтгэл нь зургаагаас ихгүй тоглолт эсвэл зургаагаас ихгүй сараар үргэлжилж буй тохиолдолд оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлж
  • 4. 4 | Х у у д а с болно. Түүнчлэн шийтгэл хүлээж буй этгээдийн намтарыг харгалзан үзээд тодорхой нөхцөлд оноосон шийтгэлийг хэсэгчилэн хөнгөрүүлж болно. 4.3. Оноосон шийтгэлийн аль хэсгийг хөнгөрүүлэхийг ёс зүйн хороо шийдэх бөгөөд зарим тохиолдолд тухайн шийтгэлийн тал хүртэлх шийтгэлийг хөнгөрүүлж болно. 4.4. Ёс зүйн хороо оноосон шийтгэлийг хөнгөлөхдөө шийтгэл ноогдуулсан этгээдийг зургаан сараас хоёр жил хүртэлх туршилтын хугацаанд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж түдгэлзүүлж болно. 4.5. Дээр дурдсан туршилтын хугацаанд тухайн этгээд аливаа нэгэн дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд анхны ноогдуулсан шийтгэлийг шууд хүлээлгэж тухайн хэрэгтэй холбоотой нэмэлт шийтгэл ноогдуулна. 4.6. Тухайн нөхцөл байдлаас үүдэж асуудлыг шийдвэрлэж болно. 5. Шийтгэлийн үргэлжлэх хугацаа 5.1. Хөлбөмбөгийн улирлын туршид, үлдсэн хугацаанд эсвэл улирал дамнан шийтгэлийг хүлээлгэж болно. ГУРАВДУГААР БҮЛЭГ. ШИЙТГЭЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ 6. Ерөнхий зүйл 6.1. Зөрчил гаргасан этгээд, түүний хамсаатан, хэрэг үйлдэх сэдэл, нөхцөл байдал, тухайн этгээдийн гэм буруутай байдал зэргээс хамаарч тухайн хэрэгт ноогдуулах шийтгэлийн хэм хэмжээг тодорхойлно. 6.2. Ёс Зүйн Хороо оноох шийтгэлийн хамрах хүрээ, үргэлжлэх хугацааг тодорхойлно. 6.3. Газар зүйн байршил, тоглолт эсвэл тэмцээний нэг ба түүнээс дээш тусгайлан заасан зэрэглэл зэргээс хамаарч шийтгэл ноогдуулна. 7. Давтан үйлдэл 7.1. Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол зөрчил гаргагч этгээд удаа дараа, давтан дүрмийг зөрчвөл хүндэрсэн хэлбэрийн шийтгэл ноогдуулна.
  • 5. 5 | Х у у д а с 8. Нэгэн зэрэг дүрэм зөрчих 8.1. Нэгэн зэрэг Дүрмийн нэгээс олон зүйл заалт зөрчсөн тохиолдолд ноцтой гэж үзсэн зөрчлийг үндэслэл болгон шийтгэл ноогдуулах ба тухайн нөхцөл байдлаас хамаарч хүндэрсэн хэлбэрийн шийтгэл ноогдуулж болно. 8.2. Шийтгэлийн хэлбэрүүдийн нэг болох торгууль ноогдуулах тохиолдолд Ёс Зүйн Хороо торгуулийн дээд хэмжээг чухалчилгүйгээр дүрэмийн зүйл заалтыг зөрчсөн хэлбэр хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй оногдуулж болно. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ШИЙТГЭЛИЙН ХУГАЦАА 9. Шийтгэлийн дээд хугацаа 9.1. Энэхүү дүрмийн аливаа зүйл, заалтыг зөрчсөн тохиолдол нь 10 –аас хэтрэхгүй хугацаагаар шийтгэл ноогдуулж болно. 9.2. Авилга, хээл хахуулийн хэрэгтэй холбоотой аливаа хэрэгт 9.1 зүйл хамаарахгүй 9.3. Тухайн хэрэг нээлттэй, түдгэлзүүлсэн байдалтай тохиолдолд 9.1. –д заасан хугацааг сунгаж болно. ТАВДУГААР БҮЛЭГ. ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ ДЭД ХЭСЭГ. 1. ҮҮРЭГ 10. Зан байдлын ерөнхий зүйл 10.1. Тус Дүрэмд хамааралтай этгээд өөрийн үүрэг, дагалдах хариуцлагын ач холбогдлыг бүрэн ухамсарласан байна. 10.2. Тус Дүрэмд хамааралтай этгээд нь зохих хууль, дүрэм, журам болон МХБХ -ий баримталдаг чиглэлийг хүндлэн сахих үүрэгтэй. 10.3. Тус Дүрэмд хамааралтай этгээд ёс зүйтэй байхыг эрмэлзэх ба бүрэн дүүрэн итгэлтэй, шударга, асуудалд нухацтай байдлаар хандахыг хичээх хэрэгтэй. 10.4. Тус Дүрэмд хамааралтай этгээд хувийн эрх ашиг, сонирхолыг нэн тэргүүнд тавьж эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. 11. Төвийг сахих байр суурь
  • 6. 6 | Х у у д а с Тус дүрмийн 10-р зүйлийг үндэслэн, МХБХ, АFC, FIFA, гишүүн холбоод, лиг, клубийн баримталж буй зорилго, зарчмын дагуу засгийн газрын аливаа хэрэгжүүлэгч агентлаг, дотоод болон олон улсын байгууллага, холбоод, бүлэглэл зэрэгтэй холбоотой аливаа асуудлыг улс төрийн хувьд төвийг сахих байр сууринаас хандаж шударга, зохих хүлээсэн үүргийн дагуу шийдвэрлэвэл зохино. 12. Шударга байдал Тус Дүрэмд хамааралтай этгээд МХБХ, АFC, FIFA , бусад тивийн холбоод, гишүүн холбоод, лиг, клубийн өмнө итгэл хүлээсэн үүрэг бүхий этгээд байна. 13. Нууцын зэрэглэл 13.1. Өгөгдсөн мэдээллийн нууцлалын зэрэглэл болон МХБХ- ий тухайн зарчмаас хамаарч тухайн мэдээллийг нууцална. 13.2. Тус Дүрэмд өөрөөр заагаагүй бол нууцын зэрэглэлтэй мэдээллийг аливаа бүхий л харилцаан чанадлан нууцална. 14. Бичиг баримт дуурайлган засварлах ба хуурамчаар хийх Аливаа этгээдийг бичиг баримт дуурайлган засварлах, бодит баримтыг хуурамчаар хийх, эсвэл дуурайлгасан, хуурамчаар үйлдсэн бичиг баримтыг ашиглахыг хориглоно. 15. Мэдээлэл задруулахгүй байх, ёс зүйд үл нийцэх асуудлыг мэдээллэх 15.1. Тус Дүрмийн аливаа зүйл заалтыг зөрчсөн этгээд Ёс Зүйн хороонд энэ тухай нэн даруй мэдэгдэнэ. 15.2. Ёс Зүйн хорооны хүсэлтээр тухайн этгээд өөрийн хийсэн хэрэгтэй холбоотой аливаа мэдээллийг тодруулан таниулах, түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөх, өөрийн орлого ба бусад шаардлагатай мэдээллийг илэн далангүй өгөх үүрэгтэй ДЭД ХЭСЭГ 2. ШУДАРГА БУС АРГААР ЭРХ МЭДЭЛ ОЛЖ АВАХ 16. Ашиг сонирхолын зөрчилдөөн
  • 7. 7 | Х у у д а с 16.1. Ёс Зүйн хороонд сонгогдон эсвэл томилогдон ажиллах гэж буй гишүүн ашиг сонирхолын зөрчилдөөн үүсэхээр хэргийг шийдвэрлэх гэж буй тохиолдолд энэ тухай асуудлыг нэн даруй мэдэгдэнэ. 16.2. Тухайн этгээд ашиг сонирхолын зөрчилдөөн үүсэхээс үргэлж сэргийлж ажиллах үүрэгтэй. Хувь эсвэл бие хүний ашиг сонирхолоос үүдэж тухайн хэргийг шударга, хараат бус байдлаар, эсвэл өөрт оноогдсон үүргийн дагуу шийдвэрлэхэд хүндрэлтэй байвал үүнийг ашиг сонирхолын зөрчилдөөн үүсч байна гэж үзэх бөгөөд хувь ба өөрийн, гэр бүлийн, хамаатан садны, танил, найз нөхөд зэрэгт ашигтай байхыг хувь эсвэл бие хүний ашиг сонирхол гэж үзнэ. 16.3. Ашиг сонирхолын зөрчилдөөнтэй эсвэл зөрчилдөөн үүсэх магадлалтай хэрэгт тухай гишүүнийг тухайн хэргээс татгалзан гаргана. Зөрчилдөөнтэй эсвэл үүсэх магадлалтай гэж үзсэн аливаа асуудлыг гишүүн ёс зүйн хорооны даргад нэн даруй мэдэгдэж татгалзан гарна. Хэрэв ёс зүйн хорооны дарга өөрөө дээрх нөхцөл байдал үүсвэл байсад гишүүдэд мэдэгдэж татгалзан гарна. 16.4. Ашиг сонирхолын зөрчилдөөн эсвэл зөрчилдөөн үүсэх магадлалтай гэдгийг үгүйсгэсэн тохиолдолд зохих шатны байгууллага, этгээдүүдэд нэн даруй мэдэгдэж үүрэгт ажлаа хийхтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авахуулах хэрэгтэй. 17. Бэлэг болон түүнтэй адилтгах зүйлс өгөх болон авах 17.1. Доор дурдсанаас бусад тохиолдолд тус Дүрэмд хамааралтай этгээд бэлэг ба түүнтэй адилтгах зүйл авах эсвэл өгөхийг хатуу хориглоно. 17.1.1. Билэгдэл төдий зүйл бол 17.1.2. Үүрэгт ажил гүйцэтгэхэд үл хамаарах аливаа нөлөөлөл бол 17.1.3. Оноосон үүрэгт харшлахгүй бол 17.1.4. Шударга бус байдлаар эрх мэдэл олж авах эсвэл өөрт ашигтай зүйл үл хийж байгаа бол 17.1.5. Ашиг сонирхолын зөрчилдөөн үл үүсгэхээр бол
  • 8. 8 | Х у у д а с 17.2. Эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд тухайн бэлэг эсвэл түүнтэй адилтгах зүйлийг авах болон өгөхийг хориглоно.. Ямар ч тохиолдолд МХБХ –д эсвэл МХБХ –ээс гадуурх хүрээнд бэлэн мөнгө ба түүнтэй ижил төстэй зүйл авч эсвэл өгч үл болно. 17.3. Зохих байгууллагааас албан ёсоор зөвшөөрөөгүй тохиолдолд аливаа албан ёсны арга хэмжээнд гэр бүлийн гишүүд эсвэл өөрийн хамт явж буй этгээдтэй холбоотой зардлыг МХБХ –ээс нэхэмжилж үл болно. Албан ёсоор гэдэгт цаасан дээр буусан баримт нотолгоотой мэдээллийг хэлнэ. 17.4. Дээр дурдсан зүйлсийг хийх гэж оролдох, оролдохыг завдах эсвэл сэжиг бүхий зан авир гаргах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно. 18. Авилга ба хээл хахууль 18.1. МХБХ –ийн хүрээнд эсвэл хүрээнээс гадуур хэн нэгнээс эсвэл хэн нэгэнд өөрийн ашиг сонирхол, зүй бус байдлаар эрх мэдэл олж авах гэж ямар нэг зүйл амлах, санал болгох, авах эсвэл өгөхийг үл зөвшөөрнө. Тус Дүрэмд заасан этгээд эсвэл зохих байгууллагууд шууд ба шууд бус аргаар тус дүрмийг зөрчиж үл болно. Ялангуяа дээр дурдсан үл зөвшөөрсөн үйлдлийг өөрийн үүрэгт ажилтай уялдуулан эсвэл ажлаас гадуур гаргасан тохиолдолд тухайн үүссэн нөхцөл байдлыг нэн даруй Ёс Зүйн Хороонд мэдэгдэх үүрэгтэй. Эс мэдэгдвээс тус Дүрэмд тусгасан шийтгэл ноогдуулна. 18.2. Шууд ба шууд бус аргаар МХБХ хөрөнгийг зүй бусаар эзэмшихийг хатуу хориглоно. 18.3. Дээр дурдсан зүйлсийг хийх гэж оролдсон, оролдохыг завдсан эсвэл сэжиг бүхий зан авир гаргах зэргээс татгалзах ёстой. 19. Үүрэг даалгавар биелүүлэх Зохих ёсны байгууллага, этгээдээс үүрэгт ажил ноогдуулаагүй үед оногдсон үүргээ биелүүлэхдээ аливаа өөрт болон хөндлөнгийн этгээдэд ашигтай хэлэлцээр, зөвшилцөл хийх зорилгоор тус Дүрэмд заасан зохих байгууллага, этгээдэд үүрэг даалгавар оноох, эсвэл өөрөө хөндлөнгийн этгээдээс үүрэг даалгавар авч
  • 9. 9 | Х у у д а с ажиллахыг хориглоно. Үүнтэй холбоотой аливаа үйлдэл, оролдлогыг нэн даруй зохих байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. ДЭД ХЭСЭГ 3. ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ 20. Үл ялгаварлан гадуурхах Угсаа гарал, арьс өнгө, улсын эсвэл нийгмийн гарал үүсэл, хүйс, хэл, шашин, улс төрийн үзэл баримтлал, үзэл бодол, хөрөнгө чинээ, төрөлт, хүйсийн чиг хандага зэрэг бусад шалтгаанаас үүдэж хувь хүн болон бүлэг хүмүүсийг, улс орны шударга байдал, нэр хүндийг тоомсоргүй байдлаар эсвэл, гутаан доромжлох үг хэллэг ашиглаж ялгаварлан гадуурхаж үл болно. 21. Үйл хөдөлгөөн болоод оюун бодлоор шударга байх 21.1. Тус Дүрэмд хамааралтай этгээд бусад хувь хүн байгууллагын шударга байдлыг эрхэмлэн дээдэлж ажиллана. 21.2. Тодорхой хугацаанд үе шатлалтайгаар, дайсагнасан хэлбэрээр, эсвэл удаа дараа хэн нэгнийг гадуурхах, хавчих эсвэл нэр хүндэд нь халдах зэрэг аливаа дарамт үзүүлэхийг хатуу хориглоно. 21.3. Өөрийн хүсэл дур, сонирхолыг үл харгалзан бэлгийн дарамт үзүүлэх, үзүүлэх гэж оролдох, албадахыг хатуу хориглоно. ДЭД ХЭСЭГ 4. ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ ШУДАРГА БАЙДАЛ 22. Тэмцээн ба тоглолтын шударга байдал Шууд эсвэл шууд бус аргаар оролцох, холбогдох, мөрий тавих, сугалаанд оролцох, эдгээртэй ижил төстэй арга хэмжээнд оролцох, эсвэл хөлбөмбөгийн тоглолтонд мөнгөн шилжүүлэг хийх зэргийг хатуу хориглоно. Түүнчлэн идэвхитэй эсвэл идэвхигүй замаар дээр дурдсантай холбоотой эсвэл ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагад хөрөнгө оруулахыг хатуу хориглоно. ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА ҮЙЛ АЖИЛЛАГАА ДЭД ХЭСЭГ.1. ЁС ЗҮЙН ХОРОО
  • 10. 10 | Х у у д а с 23. Ёс Зүйн хорооны бүтэц, бүрэлдэхүүн 23.1. Ёс Зүйн хороо нь шалган мөрдөх ба шүүн таслах хэсгээс бүрдэнэ. 23.2. Ёс Зүйн хороо нь шалгаж мөрдөх ба шүүж таслах үйл ажиллагаа явуулна. ДЭД ХЭСЭГ.2. ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ, ҮҮРЭГ БА ЭРХ МЭДЭЛ 24. Ёс Зүйн хорооны ажлын цар хүрээ 24.1. Ёс Зүйн хороо нь тус Дүрэм болон МХБХ –ий бусад дүрэм журамд заасан аливаа асуудлыг хэлэлцэх үүрэгтэй 24.2. Ёс Зүйн хороо нь тус Дүрэмд заасан үүргээ даган биелүүлээгүй аливаа этгээдийн ёс зүйн бүхий л асуудлыг шүүн таслах үүрэгтэй. Тухайн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж нэг дор хоёр өөр хэрэгт ижил шүүн таслах ажиллагаа явуулж болно. 24.3. Дүрэмд заасан үүргээс гадна МХБХ-ий эв нэгдэл, дүр төрх, нэр хүндэд ноцтой аюул учруулахуйц үйлдэл гаргасан бүхий л этгээдийг Ёс Зүйн хороо мөрдөн шалгаж, шүүн таслах эрхтэй. 24.4. Дүрэм зөрчсөн сэжиг бүхий этгээд МХБХ –ий гишүүн холбоодын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн бөгөөд тухайн гишүүн холбооны хэмжээнд шийдвэрлэх боломжгүй эсвэл үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж тухайн гишүүн холбооний хэмжээнд шийдвэрлэх боломжгүй аливаа хэргийг Ёс Зүйн хороо мөрдөн шалгаж шүүн таслах бүрэн эрхтэй. 24.5. МХБХ-ий гишүүн холбоод болон спортын бусад байгууллагуудын хооронд үүссэн маргааныг өөр хоорондоо шийдвэрлэж чадахгүй, зохих Хууль ,журмын дагуу шийдвэрлэх боломжгүй, эсвэл үүссэн нөхцөл байдалд таарсан зохих шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа тохиолдолд тус хэргийг Ёс Зүйн хороо мөрдөн шалгаж шүүн таслах эрхтэй. 25. Мөрдөн шалгах хэсгийн эрх мэдэл, үүрэг
  • 11. 11 | Х у у д а с 25.1. Мөрдөн шалгах хэсгийн өөрийн хараат бус үзэмжээр тус Дүрмийн зүйл заалтыг зөрчиж байгаа эсэхийг тус хэсгийн санал санаачилгаар эсвэл оноогдсон үүргийн дагуу мөрдөн шалгах үүрэгтэй. 25.2. Аливаа үүссэн хэргийг шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд шүүн таслах хэсэгт тухайн хэргийг шилжүүлэхгүй хааж болно. 25.3. Шаардлагагүй гэж үзсэн хэргийг мөрдөн шалгах шаардлагатай болвол тухайн хэргийг дахин хэлэлцэж зохих дүрмийн дагуу мөрдөн шалгаж болно. 25.4. 25.3-р зүйлд заасны дагуу тухайн хэргийг нээж дахин хэлэлцэх гэж буй тохиолдолд зохих талуудад энэ тухай мэдэгдэнэ. Үүссэн нөхцөл байдал, хэргийн нууцлалаас шалтгаалж энэ тухай талуудад мэдэгдэхгүй байж болно. 25.5. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан гэж үзвэл тус хэргийн эцсийн дүгнэлтийг баримт нотолгоо бүхий бичиг баримтын хамт шүүн таслах хэсэгт шилжүүлнэ. Ингэж шилжүүлэхээс өмнө мөрдлөгийн дүгнэлтийг талуудад танилцуулах шаардлагатай гэж үзвэл тус хэсгийн нэг ба түүнээс дээш гишүүд танилцуулж болно. Мөрдөн шалгах хэсгээс ёс зүйн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд зохих мэдээлэл, үндэслэлийг эцсийн тайланд дэлгэрэнгүй тусгасан байна. 25.6. Хэргийг хаасан ч тухайн хэрэгтэй холбоотой сэжүүр, баримт шинээр гарч ирэх тохиолдолд мөрдөн шалгах хэсэг тус хэргийг дахин шалгаж болно. 26. Шүүн таслах хэсгийн эрх, үүрэг 26.1. Шүүн таслах хэсэг тухайн хэргийн материалтай танилцаж тус хэргийг хаах эсэхийг шийднэ. 26.2. Шүүн таслах хэсэг тухайн хэргийг авч хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл аль ч хугацаанд хэргийн тайланд нэмэлт тайлбар хүсч болно. 26.3. Шүүн таслах хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. 26.4. Шүүн таслах хэсэг тухайн хэрэгтэй холбогдолтой мэдээлэл, хавсаргах бичиг баримт тайланг зохих газар нь хүргүүлнэ. 26.5. МХБХ, Сахилгын Хорооны дүрмийн ёс зүйтэй холбоотой зүйл заалтыг зөрчсөн этгээдэд шүүн таслах хэсэг хариуцлага тооцно.
  • 12. 12 | Х у у д а с 27. Дангаар шийдвэр гаргах журам 27.1. Шүүн таслах хэсэг дараах шийдвэрүүдийг дангаар гаргаж болно. Үүнд: 27.1.1. Гурав хүртэлх тоглолт эсвэл хоёр хүртэлх сараар өнжүүлэх 27.1.2. Хоёр хүртэлх сараар хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасах 27.1.3. 10,000,000 хүртэлх төгрөгөөр бүхий торгуулиар торгох 27.1.4. Авсан арга хэмжээг танилцуулах, өөрчлөх ДЭД ХЭСЭГ 3. МӨРДӨХ БА ШҮҮН ТАСЛАХ ХЭСГҮҮДИЙН НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 28. Мөрдөх ба шүүн таслах хэсгүүдийн бүрэлдэхүүн Эргээд хэсгүүд МХБХ-ний Дүрэмд заасны дагуу бүрэлдэхүүнтэй байна. Ёс зүйн хорооны гишүүн 2 хэсэгт давхар харьяалагдаж болно. 29. Орлон гүйцэтгэгч Дээр дурдсан хэсгүүдийн дарга үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж үзвэл орлох гишүүнийг нийт гишүүдийн дундаас сонгож үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Орлогч гишүүн гүйцэтгэх боломжгүй бол хэсгийн гишүүд гүйцэтгэнэ. 30. Нарийн бичиг 30.1. Ёс зүйн хорооны гишүүд үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд МХБХ-ний Ерөнхий нарийн бичгийн даргын газар шаардлагатай ажлуудад тусалж ажиллана. Аливаа тохиолдлоор хөндлөнгийн этгээд, байгууллагыг хөлслөн ажиллуулж болно. 30.2. Мөрдөх ба шүүн таслах хэсгүүдэд тусгайлан ажилчид оноон ажиллуулж болно. 30.3. Мөрдөх ба шүүн таслах хэсэг зохих ажлаа хийж гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л захиргааны буюу гүйцэтгэлийн ажлууд буюу протокол хөтлөх, тайлан бэлдэх ба шийдвэрийг цаасан дээр буулгах зэрэг ажлыг нарийн бичгийн газрын даргын алба гүйцэтгэнэ. 30.4. Нарийн бичиг бичиг цаасны бүхий л ажлыг хариуцах бөгөөд 10 хүртэлх жилийн хугацаанд архивлах үүрэгтэй.
  • 13. 13 | Х у у д а с 30.5. Ёс Зүйн хороонд хамааралтай бүхий л асуудлыг нарийн бичгээр дамжуулан мэдээлэл солилцоно. 31. Хараат бус байдал 31.1. Ёс Зүйн хороо нь аливаа шийдвэрийг хараат бус, бие даасан байдалтайгаар гаргах ба гуравдагч этгээдийн нөлөөлөлгүй гаргахыг хичээж ажиллах үүрэгтэй. 31.2. Ёс Зүйн хорооны гишүүд нь тус дүрэмд заасны дагуу аливаа нэг этгээдтэй гэр бүлийн буюу хувийн харилцаагүй байх бөгөөд МХБХ-ний бусад эрх зүйн байгууллагууд, Гүйцэтгэх хороо, байнгын хороо, түр хороо зэрэг аливаа байгууллагуудад харьяалалгүй байна. 32. Хэлэлцэх асуудлаас татгалзах 32.1. Ёс Зүйн Хорооны аливаа гишүүн өөрт хамааралтай буюу ашиг сонирхолын зөрчилдөөн үүсэх магадлалтай аливаа асуудалд оролцохгүй байж болно. 32.2. Дараах тохиолдолд оролцохгүй байх хэрэгтэй. Үүнд: 32.2.1. Хэлэлцэх асуудалд холбоотой гэж үзэж буй гишүүн тухайн асуудлын үр дүнд шууд хамааралтай бол 32.2.2. Хэлэлцэх асуудалд холбоотой гэж үзэж буй гишүүн тухайн асуудалд хувийн шинж чанартайгаар хандах, маргаан үүсгэх, гаргах шийдвэрт өөрийн үзэл бодлыг тусгах, ямар нэг байдлаар тус асуудалд хамааралтай буюу гэр бүлийн аль нэг гишүүн нь хамааралтай зэрэг байвал 32.2.3. Мөрдөн шалгаж буй асуудалд эсвэл этгээдтэй гэр бүл, найз нөхөд, хамаатан садангийн харилцаатай бол 32.2.4. Өөр албан тушаалаар өмнө нь холбогдож байсан бол 32.3. Дээрх тохиолдлуудаас үүдэн тухайн хуралд оролцох боломжгүй гишүүд хуралд оролцох эсэхээ Хорооны хуралд нэн даруй мэдэгдэнэ. 32.4. Хэлэлцэх асуудалд оролцох ёсгүй гэж үзсэн гишүүнийг оролцуулах хүсэлгүй бол үндэслэлээ нотлох бичиг баримтын хамтаар 5 хоногийн дотор Хороонд танилцуулах шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт бичиг баримтуудыг хавсаргана.
  • 14. 14 | Х у у д а с 32.5. Тус хорооны дарга хэлэлцэх асуудалд оролцох шаардлагагүй гэж үзэж буй гишүүнийг хуралд орох эсэхийг шийдэх бөгөөд хорооны даргын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна гэж үзвэл тухайн хуралд оролцсон гишүүдийн саналаар тус асуудлыг шийдвэрлэнэ. 33. Мэдээллийн нууцлал 33.1. Хэлэлцэж, мөрдөж, шүүн шийдвэрлэж буй аливаа хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг Ёс Зүйн Хорооны гишүүд болон тухайн хэрэгт хамаарах оролцогч талууд хэсэгчилэн буюу/ эсвэл нийт хэлбэрээр нь мэдээллийг чанадлан нууцална. 33.2. Хорооноос гаргасан эцсийн шийдвэр гагцхүү олон нийтэд дэлгэгдэнэ. 33.3. Дүрэмийн заалтыг зөрчисөн Ёс Зүйн Хорооны гишүүнийг МХБХ Сахилгын Хорооны шийдвэрээр дараагийн Их Хурал болох хүртэл түр хугацаагаар гишүүний эрхийг нь татгалзуулах зэрэг арга хэмжээ авна. 34. Хариуцлага тооцох Анхаарал тоомжиргүй байдлаас үүдэж аливаа эсрдэл гаргасан Хорооны гишүүн ба нарийн бичиг нарт хариуцлага алдсаны улмаас зохих арга хэмжээ авна. ДОЛДУГААР БҮЛЭГ .ЁС ЗҮЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ 35. Талууд Гагцхүү буруутгагдаж буй этгээдүүдийг талууд гэж үзнэ. 36. Талуудын эрх 36.1. Талууд тухайн асуудлыг мэдүүлэх, баримт нотолгоо өгөх, мөрдлөгийн шийдвэрт нөлөөлөх баримт нотолгоо мэдүүлэх, шийдвэр гаргахад баримталж буй бичиг баримтуудтай танилцах эрхтэй. 36.2. Тодорхой нөхцөл байдлаас хамаарч асуудлыг гэрчийг байлцуулан эсвэл гэрчгүйгээр мэдүүлж болно. Шаардлагатай гэж үзвэл гэрчийг хамгаалах үүднээс шаардлагатай арга хэмжээнүүд авч болно. 37. Төлөөлөл ба туслалцаа
  • 15. 15 | Х у у д а с 37.1. Өөрийн зардлаар талууд өөрийн итгэмжит төлөөлөгч ажилуулж болно. 37.2. Өөрийн биеэр байх шаардлагагүй гэж үзвэл талууд өөрийн итгэмжит төлөөлөгчийг байлцуулж болно. 37.3. Хуулийн этгээд, итгэмжит төлөөлөгчөө өөрийн хүслээр сонгож болно. 37.4. Талуудын итгэмжит төлөөлөгч болсон тохиолдолд тус этгээд/ байгууллага Ёс Зүйн хороонд баталгаажуулсан бичиг баримтаа эх хувиар хүргүүлэх шаардлагатай 38. Талуудын үүрэг 38.1. Талууд тухайн асуудлыг хэлэлцэх бүхий л хугацаанд үнэнч шударгаз зарчмыг дээдлэх үүрэгтэй. 38.2. Тухайн хэргийн баримт нотолгоо, мэдээллийг шаардлагатай этгээдүүдэд олгох үүрэгтэй. Ялангуяа Ёс Зүйн хорооны мөрдлөг ба шүүн шийтгэх хэсгийн ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй. 38.3. Шаардлагатай гэж үзвэл талуудын мэдүүлгийг зохих арга хэрэгсэл ашиглан баталгаажуулж болно. 38.4. Талууд зүй бусаар авирласан тохиолдолд ёс зүйн хороон дарга зохих арга хэмжээ авч болно. 38.5. Талууд тухайн хэрэгт хамтран ажиллаагүй тохиолдолд мөрдөн шалгах хэсэг тус асуудлыг эцсийн тайланд тусгаж шүүн шийдвэрлэх хэсгээр зохих шийдвэрийг гаргуулж болно. 39. Тухайн хэрэгт хамтран ажиллах тухай 39.1. Гэрчийн үүднээс Ёс Зүйн хорооны хүсэлтийн дагуу тухайн этгээд бичгийн эсвэл аман хэлбэрээр мэдээлэл өгч хамтран ажиллах үүрэгтэй. Эс бөгөөс тус дүрэмд заасны дагуу арга хэмжээ ноогдуулна. 39.2. Тухайн хэрэгт гэрчээр татагдсан этгээд өөрийн мэдлэг, боломжоо дайчлан асуултанд үнэн зөв, шударгаар хариулах үүрэгтэй. 39.3. 39.2 заалтыг зөрчсөн тохиолдолд ёс зүйн хороо хариуцлага тооцно. 40. Хэрэглэх хэл
  • 16. 16 | Х у у д а с 40.1. Бүхий л асуудлыг Монгол хэл дээр явуулна. 40.2. Шаардлагатай гэж үзвэл орчуулагч авч ажиллуулж болно. 41. Шийдвэрийг танилцуулах 41.1. Факс, цахим мэйл, эсвэл бүртгэгдсэн захиагаар шийдвэрийг хүргэнэ. 41.2. Шийдвэрийг бүхий л талуудад танилцуулна. 41.3. Тухайн асуудлыг шийдвэр ба хавсаргах бичиг баримт, нотолгоог тухайн этгээдийн харьяалал бүхий гишүүн холбоонд илгээж уламжилахыг хүсч болно. Энэ тохиолдолд тухайн шийдвэр ба хавсаргасан бичиг баримтыг тухайн холбоотой холбогдсоноос 7-14 хоногийн дотор зохих этгээдэд хүргэсэн байна. 42. Шийдвэрийг хүчин төгөлдөр болгох 42.1. Тухайн шийдвэрийг мэдэгдсэн даруйд шийдвэр хүчин төгөлдөр болно. 42.2. Ямар ч тохиолдолд Ёс Зүйн хороо илт техникийн алдаа гаргасан бол засаж залруулж болно. 43. Баримт нотолгоо 43.1. Аль ч хэлбэрийн баримт нотолгоо байж болно. 43.2. Дараах төрлийн бичиг баримтыг баримт нотолгоонд тооцно. 43.2.1. Бичиг баримт 43.2.2. Албаныхны тайлан 43.2.3. Талуудын гаргасан мэдүүлэг 43.2.4. Гэрчийн мэдүүлэг 43.2.5. Аудио ба видео хэлбэрийн бичлэгүүд 43.2.6. Шинжээч/ мэргэжилтэний бодол 43.2.7. Бусад 44. Гэрчийн мэдээллийг нууцлах 44.1. Тухайн асуудалд гэрчээр оролцсон этгээдийн амь нас, гэр бүл, ойр дотны найз нөхдөд биеийн гэмтэл учруулж болохуйц аюултай гэж үзвэл ёс зүйн хороо дараах шийдвэрийг гаргаж болно. Үүнд: 44.1.1. Гэрчийн тухай мэдээллийг танилцуулахгүй байх 44.1.2. Биеэр байлцуулахгүй байх
  • 17. 17 | Х у у д а с 44.1.3. Гэрчийн хувийн мэдээлэлтэй холбоотой мэдээллийг хэсэгчилэн эсвэл бүхэлд нь чанадлан хадгалах 44.2. Дээр дурдсан мэдээллийг олон нийтэд эсвэл талуудад дэлгэх шаардлагатай болсон тохиолдолд хороо/хэсгийн дарга талуудын хүсэлтийг үндэслээд эсвэл өөрийн хүсэлтээр дараах шийдвэрийг гаргаж болно. Үүнд: 44.2.1. Гэрчийн дуу хоолойг өөрчилөх 44.2.2. Гэрчийн царайг өөрчилөх 44.2.3. Мэдүүлэг өгч буй гэрчийг тухайн хурал болж буй өрөөнөөс гадна байлгах 44.2.4. Тухайн хэсэг, хорооны даргаар дамжуулан бичгээр мэдүүлэг өгөх 44.3. Мэдээллийг нь нууцалсан гэрчийн аливаа мэдээллийг хэсэгчилэн эсвэл бүхэлд нь дэлгэсэн этгээдэд сахилгын арга хэмжээ авна. 45. Мэдээллээ нууцалсан гэрчийг таних 45.1. Гэрчийн аюулгүй байдлыг хангах үүднээс талуудыг үл байлцуулсан өрөөнд ганцаарчилан хороо/ хэсгийн дарга нар эсвэл гишүүдийн хамтаар уулзаж гэрчийн хувийн мэдээллийг агуулсан протокол хөтөлнө. 45.2. Тухайн протоколыг талуудад үл мэдэгдэж болно. 45.3. Талуудад дараах товч мэдээллийг хүргэнэ. Үүнд: 45.3.1. Мэдээллээ нууцалсан гэрчийг тухайн хэрэгт холбогдолтой гэрч мөн болохыг баталсан мэдэгдэл 45.3.2. Мэдээллээ нууцалсан гэрчийн талаарх аливаа мэдээллийг талуудад үл танилцуулж болно гэх мэдэгдэл 46. Зүй бус баримт нотолгоо Хувь хүний нэр төрд халдсан эсвэл гарцаагүй тухайн хэрэгт холбогдолгүй аливаа баримт нотолгоог зүй бус баримт нотолгоо гэж үзнэ. 47. Баримт нотолгоог шалгах Ёс Зүйн Хорооны үзэмжээр холбогдох баримт нотолгоог хэрэгт холбогдолтойг тооцно. 48. Баримт нотолгооны жишиг
  • 18. 18 | Х у у д а с Ёс Зүйн хорооны гишүүдийн шаардлагыг хангасан баримт нотолгоог жишиг баримт нотолгоо гэж үзнэ. 49. Баримт нотолгооны хамрах хүрээ Ёс Зүйн хороо тус асуудлыг шийдвэрлэнэ. 50. Цаг хугацааны хамрах хүрээ 50.1. Талуудын төлөөлөгч эсвэл талуудад тухайн асуудлыг мэдэгдсэнээр тус хэрэг үүссэн гэж үзнэ. 50.2. Тухайн асуудлыг харьяа холбоогоор дамжуулан мэдэгдсэнээс 4 хоногийн дараа тус хэргийг үүссэн гэж үзнэ. 50.3. Тухайн асуудлыг танилцуулсан эсвэл мэдэгдсэн өдөр олон нийтийн амралтын өдөр байвал хамгийн ойрын ажлын эхний өдөр тус хэргийг үүссэн гэж үзнэ. 51. Тогтоосон цаг хугацаа 51.1. Заасан хугацаанд багтааж тухайн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. 51.2. Заасан хугацаа гэдэгт тухайн заасан шөнө хүртэлх хугацааг хэлнэ. 51.3. Цахилгаан шууданг илгээсэн өдрөөр заасан хугацааг тооцож үл болно. 51.4. Заасан хугацааны сүүлчийн шөнө МХБХ-ний дансанд төлбөр тооцоог хийсэн бол тухайн хийсэн хугацааг мөрдлөг болгоно. 52. Тогтоосон хугацааг сунгах 52.1. Тус дүрэмд заасан хугацааг сунгаж үл болно. 52.2. Ёс Зүйн хорооны гаргасан заасан хугацааг хүсэлтийг харгалзан үзэж сунгаж болно. Зарим нөхцөл байдлаас хамаарч тогтоосон хугацааг хоёр удаа сунгаж болно. 52.3. Тогтоосон хугацааг сунгахыг татгалзсан тохиолдолд тогтоосон хугацаанд 2 хоног нэмж олгоно. Яаралтай тохиолдолд сунгасан хугацааг амаар мэдэгдэнэ. 53. Татгалзах 53.1. Тухайн хэргийн явцад аливаа этгээд өөрийн оноогдсон үүргийг биелүүлэх боломжгүй болвол Ёс Зүйн хороогоор зохих шийдвэрийг гаргуулна.
  • 19. 19 | Х у у д а с 53.2. Аливаа этгээд өөрийн оноогдсон үүргийг биелүүлэхгүй бол мөрдөн шалгах хэсэг тус хэргийн мөрдлөгийг явуулж эцсийн тайланг гаргаж шүүн таслах хэсэг тухайн хэргийг түр зогсоох эсвэл шаардлагатай шийдвэрийг гаргана. 54. Үйл ажиллагааны зардал Мөрдлөг явуулах ба шүүн таслахтай холбоотой бүхий л үйл ажиллагааны зардал гэнэ. 55. Хэргийг хаасан тохиолдолд эсвэл гэм буруугүй болохыг тогтооход гарах үйл ажиллагааны зардал 55.1. Өөрөөр заагаагүй бол аливаа хэргийг хаасан эсвэл гэм буруугүй болохыг тогтоосон тохиолдолд үйл ажиллагааны зардлыг МХБХ бүрэн хариуцна. 55.2. Тухайн этгээдийн гэм буруутайгаар тухайн хэргийг нээсэн, эсвэл тухайн хэрэгт саад учруулсан бол үйл ажиллагааны бүхий л эсвэл тухайн хэсгийн зардлыг тухайн этгээд хариуцна. 56. Шийтгэл ноогдуулсан тохиолдолд гарах үйл ажиллагааны зардал 56.1. Шийтгэл хүлээсэн талуудаар үйл ажиллагаа зардлыг төлүүлнэ. 56.2. Нэгээс олон этгээд шийтгэл хүлээж буй бол гэмт буруутай байдлын хэмжээг харгалзаж үйл ажиллагааны зардлыг хувь тэнцүүлэн төлүүлнэ. 56.3. Талуудын санхүүгийн байдлаас харгалзан үзэж төлүүлэх үйл ажиллагааны хэмжээг бууруулах эсвэл өөрчилж болно. 57. Нөхөн олговор олгох 57.1. Ёс Зүйн хороотой холбоотой аливаа хэрэгт нөхөн олговор үл олгоно. 58. Гомдол мэдүүлэх 58.1. Тус дүрэмд заасан аливаа зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж буй этгээд бичгээр үндэслэл бүхий гомдол гаргаж мөрдөн шалгах хэсгийн нарийн бичигт хандана. 58.2. Гомдол бичгээр гаргах хүртэл аливаа гомдолыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. 58.3. Гэм бурууг мэдсээр байж эсвэл хэн нэгнийг зориудаар гутаан доромжлох, нэр хүндэд халдах зэрэг санаатайгаар гомдол гаргасан аливааэтгээдэд хариуцлага тооцож арга хэмжээ авна. 59. Мэдүүлсэн гомдлыг танилцуулах
  • 20. 20 | Х у у д а с 59.1. Мэдүүлсэн гомдлыг зохих нарийн бичиг шалгана. 59.2. Ирүүлсэн гомдол үндэслэлтэй гэж үзвэл урьдчилсан байдлаар буюу мэдээлэл цуглуулах, шаардлагатай бичиг баримт шаардаж авах, гэрчийн мэдүүлгийг авах зэргээр шалгалт явуулна. 59.3. Дээрх алхамыг хорооны даргад танилцуулсаны дараагаар явуулж болно. аль ч хугацаанд өөрийн үзэмжээр ёс зүйн хороо урьдчилсан шалгалт явуулж болно. 60. Хэрэг нээх 60.1. Урьдчилсан шалгалтаар тус гомдол үндэслэлтэй гэж үзвэл хороо/ хэсгийн дарга хэргийг албан ёсоор нээнэ. 60.2. Хэрэгт холбогдолтой талуудад энэ тухай мэдэгдэнэ. 60.3. Мөрдөн шалгах хэсэг тогтмол хугацаанд эсвэл тодорхой хугацаанд хэргийн тайланг ёс зүйн хороон даргад танилцуулна. 61. Мөрдлөг эхлүүлэх 61.1. ЁС зүйн хороон дарга нээсэн хэргийг мөрдөх эсэхийг шийдвэрлэнэ. 61.2. Ингэх тохиолдолд үндэслэл байх шаардлагагүй. 62. Явц Мөрдлөгийг албан ёсоор эхлүүлж тус мөрдлөгийн ахлагчаар мөрдөн шалгах хэсгийн аль нэг гишүүнийг томилон ажилуулна. 63. Мөрдлөгийн ахлагчийн эрх 63.1. Мөрдөн шалгах хэсгийн нарийн бичгийн туслалцаатайгаар мөрдлөгийн томилогдсон ахлагч бичгийн эсвэл аман байдлаар мөрдлөгөд шаардлагатай бүхий л аргаар талуудаас мэдүүлэг авна. Тухайн хэргээс хамаарч мөрдлөгийн арга хэлбэр харилцан адилгүй байна. 63.2. Тухайн хэрэгт шаардлагатай гэж үзээд мөрдөн шалгах хэсгийн даргаас нэмэлт гишүүнийг томилуулан ажиллаж болно. 63.3. Шаардлагатай гэж үзвэл мөрдлөгийн ахлагч гуравдагч этгээдийг мөрдөн шалгах хэсгийн даргаас хүссэний үндсэн дээр мөрдлөгийн ахлагчийн
  • 21. 21 | Х у у д а с удирдлаган дор тухайн хэрэгт оролцуулж ажиллуулж болно. гуравдагч этгээдтэй хамтран ажиллах хүсэлт нь тодорхой байх шаардлагатай. 63.4. Хэрэгт хамааралтай талууд, аливаа этгээд тус Дүрэмд заасан зүйл заалтыг зөрчин хамтран ажиллахгүй бол мөрдлөгийн ахлагч сануулга өгч, улмаар ёс зүйн шийтгэл ноогдуулж болно. 64. Хэргийн дүгнэлт Хэргийн дүгнэлтийг мөрдлөгийн ахлагч хангалттай гэж үзвэл шаардлагатай бичиг баримтыг эцсийн тайланд тусган шүүн хэлэлцэх хэсэг танилцуулна. 65. Эцсийн тайлан Шүүн хэлэлцэх хэсгээр шийдвэр гаргуулах зорилгоор эцсийн тайланд хэргийн үндэслэл, баримт нотолгоо, мөрдөн шалгах хэсгийн саналуудыг тусгасан байна. 66. Бичиг баримт шалгах 66.1. Ёс зүйн хороонд ирүүлсэн эцсийн тайлан ба бусад бичиг баримтыг нарийн бичгийн туслалцаатайгаар шалгана. 66.2. Тус хэрэгт холбогдох баримт нотолгоо үндэслэлгүй байна гэж үзвэл тус хэргийг ёс зүйн хороон дарга хааж болно. 66.3. Шаардлагатай гэж үзвэл хэргийн бичиг баримтад нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай баримт нотолгоо цуглуулах үүднээс хэргийн тайланг мөрдөн шалгах хэсэгт буцааж болно. 66.4. Шүүн хэлэлцэх хэсэг хэргийн бичиг баримт шаардлага хангаж байна гэж үзвэл шүүн таслах ажиллагааг эхлүүлж болно. 67. Хэрэгт холбогдолтой талуудын байр суурь 67.1. Шүүн хэлэлцэх хэсэг тус хэргийг шүүн таслах шаардлагатай гэж үзвэл хэрэгт холбогдолтой талуудад хэргийн эцсийн тайланг нотлох бичиг баримтын хамт мэдэгдэнэ. 67.2. Шүүн хэлэлцэх хэсэг хэрэгт холбогдолтой талуудын хэргийн шийдвэрт хандах байр суурийг тодорхой хугацаа зааж хүлээн авна. Байр суурь гэдэгт гэрчийн мэдүүлгийг сонсох шалтгаан бүхий хүсэлт, баримт нотолгоо гэж тооцсон бодит нотолгоо, өөрийн байр суурийг хамгаалах мэдүүлэг зэргийг хэлнэ. Хэрэгт
  • 22. 22 | Х у у д а с холбогдолтой талууд өөрийн үзэл бодлыг гэрчилэх гэрчийн мэдүүлгийг илгээж болно. 68. Бодит нотолгоо баримтыг үл хүлээж авах 68.1. Шүүн хэлэлцэх хэсэг хэрэгт холбогдолтой талуудын зүгээс баримт нотолгоо гэж тооцсон бодит нотолгоо шаардсан хүсэлтийг үл хүлээж авч болох ба тус гаргасан шийдвэрийн үндэслэлээ талуудад мэдэгдэнэ. 69. Нэмэлт баримт нотолгоо 69.1. Шүүн хэлэлцэх хэсэг тус хэрэгтэй холбоотой нэмэлт баримт нотолгоо шаардаж, гэрчийн мэдүүлгийн сонсож болно. шийдвэр гаргахад нэмэлт баримт нотолгоо дахин шаардлагатай эсвэл тухайн баримт нотолгоог дахин үндэслэх шаардлагатай гэж үзвэл баримт нотолгоог дахин үзэж болно. 69.2. Энэ тухай шүүн хэлэлцэх хэсэг ёс зүйн хороон дарга мэдэгдэнэ. 70. Хорооны хэсгийн бүрэлдэхүүн 70.1. 27-р зүйлд заасны дагуу хуралд оролцсон 3 ба түүнээс дээш гишүүдийн саналаар гаргасан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. 70.2. Шүүн хэлэлцэх хэсгийн гишүүдийн тоог ёс зүйн хороон дарга шийдвэрлэнэ. Түүнчлэн тухайн гишүүний харьяа гишүүн холбооны төлөөлөл хуралд оролцож болно. 71. Аман хэлбэрээр мэдэгдэл хийх зарчим 71.1. Дээр дурдсанчилан аман байдлаар авсан мэдүүлгийн албан ёсны мэдүүлэг гэж үзэхгүй бөгөөд шүүн хэлэлцэх хэсгийн дарга тухайн хэргээс хамаарч шийдвэрлэнэ. 71.2. Хэрэгт холбогдолтой талууд шийдвэрийн үндэслэлийг хүссэн тохиолдолд бусад талуудад сонсогдохоор шүүн хэлэлцэх хэсгийн дарга аман хэлбэрээр мэдэгдэж болно. 71.3. Аман хэлбэрээр мэдэгдэх мэдэгдэл нь хаалттай хаалганы цаанаас сонсогдохуйц байна. 72. Аман хэлбэрээр мэдэгдэл хийх
  • 23. 23 | Х у у д а с 72.1. Шүүн хэлэлцэх хэсэг бусдад сонсогдохуйц дуу хоолойгоор аман хэлбэрээр мэдэгдэл хийж болно. 72.2. Гэрчийг байлцуулах шаардлагатай гэж үзэж буй хэрэгт холбогдолтой талууд тухайн гэрчийг авчирахад шаардагдсан бүхий л зардлуудыг бүрэн хариуцна. 72.3. Аман хэлбэрээр мэдэгдэл хийж дуусмагц мөрдөн шалгах хэсэг хэргийг танилцуулна. 72.4. Улмаар хэрэгт холбогдолтой талууд өөрсдийн мэдүүлгийг аман хэлбэрээр хэлж болно. 72.5. Хэрэгт холбогдолтой талууд аман хэлбэрээр мэдүүлэг өгсөнөөр аман хэлбэрээр мэдэгдэл хийх, мэдүүлэг авах үйл ажиллагаа дуусна. 72.6. Ярих боломжоо ашиглан ярьж буй этгээдэд шүүн хэлэлцэх хэсгийн дарга ярих боломж олгох ёстой. 73. Шийдвэр гаргах явц 73.1. Хуралд ирсэн гишүүдийн ирцийг тухайн хэсгийн дарга танилцуулж гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ. 73.2. Тухайн хэсгийн дарга өөрийн саналаа үргэлж сүүлд илэрхийлнэ. 73.3. Тухайн хэсгийн нарийн бичиг зөвлөх үүрэгтэй ажиллана. 74. Шийдвэр гаргах 74.1. Хуралд ирсэн гишүүдийн олонхын саналаар шийдвэрийг гаргана. 74.2. Гишүүн тус бүр саналын нэг эрхтэй оролцоно. 74.3. Санал тэнцвэл тухайн хэсгийн дарга шийдвэрлэх эрхтэй оролцоно. 75. Шийдвэрийн үндэслэл 75.1. Ёс Зүйн хороо шийдвэрийн үндэслэлийг бус шийдвэрийн хүчинтэй хугацааг танилцуулах бөгөөд хэрэгт холбогдолтой талууд тухайн шийдвэртэй танилцасанаас 10 хоногийн дотор бичгээр шийдвэрийн үндэслэлийг хүсч болно. эс бөгөөс гаргасан шийдвэр эцсийнх байх бөгөөд хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • 24. 24 | Х у у д а с 75.2. Хэрэгт холбогдолтой талуудад хүсэлтийн дагуу шийдвэрийн үндэслэлийг бичгээр танилцуулна. Хэрэгт холбогдолтой талууд тухайн шийдвэрийн үндэслэлтэй танилцсан өдрөөс эхлэн давж заалдаж болно. 75.3. Шийдвэрийн үндэслэлийг талууд хүсээгүй тохиолдолд шийдвэрийн товч танилцуулгыг архивлан хадгална. 76. Гаргасан шийдвэрт тусгах агуулга 76.1. 75-р зүйлд өөрөөр заагаагүй бол дараах мэдээллийг шийдвэрт тусгасан байна. үүнд: 76.1.1. Хорооны бүрэлдэхүүн 76.1.2. Хэрэгт холбогдолтой талуудын нэр 76.1.3. Шийдвэр гаргасан огноо 76.1.4. Мэдээллийн хураангуй 76.1.5. Шийдвэр гаргах үндэслэл 76.1.6. Үндэслэсэн шийдвэрийн зүйл заалт 76.1.7. Шийдвэрийн үргэлжлэх хугацаа 76.1.8. Давж заалдах тухай мэдээлэл 76.2. Шийдвэрийг хорооны дарга эсвэл нарийн бичиг гарын үсэг зурна. 77. Давж заалдах тухай 77.1. Шүүн хэлэлцэх хэсэг ба Ёс Зүйн хорооны шүүн хэлэлцэх хэсгийн дарга нарын шийдвэрт өөрөөр тусгаагүй ба дараах шийдвэрээс бусад шийдвэртэй холбогдуулан талууд шийдвэрийг цуцлах, шийдвэрт өөрчлөлт оруулах үүднээс Маргаан таслах хороонд хандаж болно. Үүнд: 77.1.1. Сануулах 77.1.2. Буруушаах 77.1.3. 3 хүртэлх тоглолт эсвэл 2 хүртэлх сараар орох эрхийг түр түдгэлзүүлэх 77.1.4. 5,000,000 хүртэлх төгрөгөөр торгох 77.2. Мөрдлөгийн ахлагчаас хамаарч давж заалдах эсэхийг шийдэж болно. 77.3. Давж заалдахтай холбоотой асуудлыг МХБХ-ний Сахилгын Хорооны дүрэмд тусгасны дагуу шийдвэрлэнэ.
  • 25. 25 | Х у у д а с 77.4. Өр төлбөртэй холбоотой шийдвэр эцсийнх байх бөгөөд үүнтэй холбоотой гаргасан шийдвэрийг давж заалдаж үл болно. 78. Спортын арбитрын шүүх 78.1. Маргаан таслах хорооны гаргасан шийдвэр нь эцсийнх байх бөгөөд тус шийдвэрийг давж заалдах тохиолдолд МХБХ-ний дүрэмд тусгасны дагуу Спортын арбитрын шүүхэнд хандаж болно. 79. Дахин нягтлах 79.1. Хэрэгт холбогдолтой талууд мөрдлөгтэй үл холбогдох боловч гаргасан шийдвэрт нөлөөлөхүйц шинэ баримт нотолгоо гаргасан тохиолдолд Ёс Зүйн хорооны мөрдөн шалгах хэсэг тухайн хаасан хэргийг үргэлжлүүлэн шалгаж болно. 79.2. Хэрэгт холбогдолтой талууд шинэ баримт нотолгоог олсоноос 10 хоногийн дотор Ёс Зүйн хороонд мэдүүлнэ. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд хэргийг үл хэрэгсэнэ. 79.3. Шийдвэр хүчин төгөлдөр болсоноос нэгээс хэтрэхгүй жилийн хугацаанд тухайн хэргийг дахин нягталж болно. 80. Шийдвэрийн хамрах хүрээ 80.1. Мөрдөн шалгах хэсгийн дарга эсвэл мөрдлөг явуулж буй ахлагчийн хүсэлтээр Ёс зүйн хорооны дүрмийг зөрчсөн зөрчил нь тухайн асуудлыг нэн даруй шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүн таслах хэсгийн дарга түр шийдвэр гаргаж болно. Бодит үнэнийг гуйвуулахаас урьдчилан сэргийлж шаардлагатай түр арга хэмжээ авч болно. 81. Шийдвэрийг танилцуулах явц 81.1. Тухайн хэргийн онцлогоос хамаарч Шүүн таслах хэсгийн дарга хэрэгт холбогдолтой талуудыг биечилэн хуралдуулах эсвэл бичгээр шийдвэрийг танилцуулж болно. 81.2. Тус шийдвэрт үйл ажиллагааны зардлыг тусгасан байна. 82. Үргэлжлэх хугацаа
  • 26. 26 | Х у у д а с 82.1. Түр шийдвэрийг гаргасан өдрөөс 90 хүртэл хоног хүчинтэйд тооцох ба хүчинтэй хугацааг шүүн таслах хорооны даргын шийдвэрээр үндэслэн цааш 45 хүртэл хоногоор сунгаж болно. 82.2. Түр шийдвэрийн үргэлжлэх хугацаа нь эцсийн шийдвэр байна. 83. Түр шийдвэрийн эсрэг давж заалдах нь 83.1. Шүүн таслах хэсгийн гаргасан түр шийдвэртэй холбоотой аливаа давж заалдах асуудлыг Маргаан таслах хороо шийдвэрлэнэ. 83.2. Шийдвэр танилцуулагдсанаас 2 хоногийн дотор давж заалдаж болно. 83.3. Тухайн тогтоосон хугацаанд МХБХ руу давж заалдах хүсэлтээ ирүүлнэ. 83.4. Маргаан таслах шийдвэрийг нэн даруй гаргаж болно. 83.5. Маргаан таслахтай холбоотой бүхий л асуудлыг МХБХ-ний Сахилгын хорооны дүрмээр шийдвэрлэнэ ТӨГСГӨЛ ХЭСЭГ 84. Шийдвэр хүчин төгөлдөр болох нь МХБХ-ний Гүйцэтгэх хороо тус дүрмийг Улаанбаатар хотод батлав. 20.. оны ...-р сарын .... –ноос эхлэн хүчин төгөлдөр болсугай. МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО