SlideShare a Scribd company logo
1 of 70
Download to read offline
1
HK1_3013649_1 (W2003x)
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны ... дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг
тогтоож, ажилтан ба ажил олгогч болон тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын
хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах
харилцаа, хамрах хүрээ
2.1. Энэ хуулиар доор дурдсан талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн
харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтооно:
2.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод,
гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон
Монгол Улсын иргэн;
2.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод,
гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон
гадаадын иргэн;
2.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод,
гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон
харьяалалгүй хүн;
2.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол
Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, түүний
салбар, төлөөлөгчийн газар болон Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын
иргэн;
2.1.5.Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын иргэн, тэдгээрийн
хоорондын.
2.2.Энэ хуулиар доор дурдсан талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн хамтын
харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтооно:
2
HK1_3013649_1 (W2003x)
2.2.1.ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй
бол ажилтны төлөөлөгчид;
2.2.2.ажил олгогчдын болон үйлдвэрчний эвлэлийн холбоод.
2.3.Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэсэн ажиллагчид нь хөдөлмөр
эрхлэлтийн харилцааны талаар дүрэмдээ тусгаагүй, тусгайлан журам тогтоогоогүй
бол энэ хуулийг мөрдөнө.
2.4. Төрийн албаны тухай хууль, бусад хуулиар зохицуулаагүй төрийн албан
хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж
3.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ
хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт,
хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, дотоод бусад хэм хэмжээнээс бүрдэнэ.
3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол
олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.3.Ажил олгогч дангаараа болон ажилтан, тэдгээрийн төлөөлөгчидтэй харилцан
тохирч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн харилцааны асуудлаар дотоод хэм
хэмжээг тогтоож болно.
3.4.Дотоод хэм хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна:
3.4.1.ажилтны хуулиар тогтоосон эрхийн баталгаат түвшинг дордуулаагүй
байх;
3.4.2.хуулиар тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм
хэмжээ, зохицуулалтыг тодорхой болгосон байх;
3.4.3.хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийн агуулгад нийцсэн
байх;
3.4.4.хууль тогтоомжоор зохицуулаагүй хөдөлмөр, нийгмийн хамгааллын
харилцааг зохицуулах байх;
3.4.5.ажил олгогчийн үйл ажиллагааны болон ажилтны ажил,
мэргэжлийн онцлог, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх хүчин зүйлийг
харгалзсан байх.
3.5.Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг хамтын гэрээ, хэлэлцээр болон
хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээгээр дээшлүүлэн тогтоож болно.
3.6.Дотоод хэм хэмжээ нь ажилтны эрхийн баталгааг хууль тогтоомжид зааснаас
дордуулсан бол тухайн хэсэг, заалт хүчин төгөлдөр бус байна.
3
HK1_3013649_1 (W2003x)
3.7.Дотоод хэм хэмжээний зарим хэсэг, заалт хүчин төгөлдөр бус байх нь
түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажил олгогчийн удирдлага,
хяналтад тодорхой ажил, үүргийг ажилтан биечлэн гүйцэтгэж цалин хөлс авах, ажил
олгогч ажиллах нөхцөлөөр хангах тухай харилцан тохиролцсоноор үүссэн харилцааг1
;
4.1.2.“хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж ажил олгогч ба ажилтнууд,
тэдгээрийн төлөөлөгчдийн хооронд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хүрээнд
үүссэн харилцааг;
4.1.3.“ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр
хүнийг ажиллуулж байгаа этгээдийг;
4.1.4.“ажилтан” гэж ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааны
үндсэн дээр ажиллах хүчээ хөлслүүлж байгаа хүнийг;
4.1.5.“хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны
хүрээнд ажил олгогчийн удирдлага, хяналтын дор хүний ажиллах хүчийг хөлслөн
ажил үүрэг гүйцэтгүүлэх, цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн болон бусад
нөхцөлийн талаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож бичгээр байгуулсан
тохиролцоог;
4.1.6.“хамтын хэлэлцээ” гэж хөдөлмөр, нийгмийн асуудлаар
тохиролцоонд хүрэх зорилгоор ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд зохих
журмын дагуу явагдах үйл явцыг;
4.1.7.“хамтын гэрээ” гэж ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох
хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор тогтоосон
суурь хэм хэмжээнээс илүү нөхцөлөөр хангах, энэ хуулиар шууд зохицуулаагүй
хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага нь
үйлдвэрчний эвлэл хэрэв ийм байгууллагагүй бол ажилтны төлөөлөгчдийн хооронд
байгуулж бүртгэгдсэн тохиролцоог;
4.1.8. “хамтын хэлэлцээр” гэж хүний хөдөлмөрлөхтэй холбогдох эрх,
хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах талаар улс, аймаг, нийслэл, сум,
дүүргийн түвшинд ажил олгогчийн болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайн
шатны төрийн захиргааны байгууллагын хооронд, мэргэжил, үйлдвэрлэл, салбар
/салбар дунд/-ын түвшинд ажил олгогчийн болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид,
тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хооронд тус
тус байгуулсан тохиролцоог;”
1
Тайлбар: Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн
гурван шинжийн аль нэг нь байхгүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
4
HK1_3013649_1 (W2003x)
4.1.9.“ажил олгогчийн төлөөлөгчид” гэж ажил олгогч, аж ахуйн нэгж,
байгууллагын удирдлагаас эрх олгосон этгээд, эсхүл дүрэмдээ ажил олгогчийн эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг;
4.1.10.“ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм
байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг;
4.1.11.“албадан хөдөлмөр” гэж хүний хүсэл зоригоос гадуур торгууль,
шийтгэл ногдуулахаар сүрдүүлэх, албан тушаалтан зүй бусаар нөлөөлөх, эсхүл хүч
хэрэглэх, бүрэн эрхээ хэтрүүлэх, урвуулан ашиглах байдлаар хууль тогтоомж зөрчиж
гүйцэтгүүлсэн аливаа ажил, үйлчилгээг;
4.1.12.“хөдөлмөрийн эрхийн маргаан” гэж хөдөлмөрийн хууль тогтоомж,
хамтын болон хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээгээр тогтоосон эрх,
үүргийг зөрчсөн, эсхүл тэдгээрийг тайлбарлахтай холбоотойгоор ажил олгогч ба
ажилтан /ажилтнуудын/ хооронд үүссэн саналын зөрүүг;
4.1.13.“хөдөлмөрийн сонирхлын маргаан” гэж талуудын хооронд хамтын
хэлэлцээг зогсонги байдалд оруулахад хүргэж байгаа саналын зөрүүг;
4.1.14.“ажлын бүрэн бус цагаар ажиллах” гэж энэ хуулийн 69.1, 69.2-т
заасан ажлын цаг, өдөртэй харьцуулахад цөөн цаг, өдрөөр ажиллахыг;
4.1.15.“жасаа” гэж алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх
болон гэртээ ирж амрах хугацааны нийлбэрийг;
4.1.16.“бөөнөөр халах” гэж аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар,
нэгж татан буугдсан, эсхүл арваас тавин ажилтантай ажил олгогч тав ба түүнээс
дээш, тавин нэг ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч арван тав ба түүнээс дээш
ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоог цөөрүүлсэн, ажлын байр
хасагдсан үндэслэлээр дуусгавар болгохыг;
4.1.17. “цалин хөлс” гэж ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл
хөлс, шагнал, урамшууллыг;
4.1.18.“дотоод хэм хэмжээ” гэж хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогч
дангаараа болон ажилтан буюу ажилтны төлөөлөгчидтэй хөдөлмөрийн харилцааны
асуудлаар харилцан тохирч тогтоосон зохицуулалтыг.
5 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн
нэгдэх эрхийг хангах
5.1.Ажил олгогч болон ажилтан урьдчилан зөвшөөрөл авахгүйгээр эрх, ашиг
сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх
эрхтэй.
5.2.Эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
5
HK1_3013649_1 (W2003x)
6 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан
гадуурхахыг хориглох
6.1.Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас,
хүйс, эрүүл мэндийн байдал, жирэмсэн эсэх, бэлгийн чиг баримжаа, гадаад төрх,
хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө
чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь шууд ба шууд бусаар2
ялгаварлах, эсхүл
хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хориглолт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
үүсэх, хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг хадгалах, мэргэжил эзэмших, мэргэших зэрэг
хөдөлмөр эрхлэлтийн бүхий л харилцаанд хамаарна.
6.3.Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид
байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд дараах тохиолдлыг
ялгаварласан, эсхүл хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэхгүй:
6.3.1.тухайн ажил, үүргийн онцлогтой холбоотойгоор үндэслэлтэй
тогтоогдсон ялгаа, хязгаарлалт, давуу байдал;
6.3.2.энэ хуульд заасан зарим бүлгийн ажилтанд үзүүлэх хамгаалалтын
тусгай арга хэмжээ, дэмжлэг;
6.3.3.тодорхой бүлэг хүмүүсийн онцлог хэрэгцээг хангах зорилгоор авч
байгаа түр зуурын эерэг арга хэмжээ.
6.4.Ажил олгогч нь хүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх болон
ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцад хувь хүний нууцтай холбоотой асуулт асуух,
мэдээлэл цуглуулах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол
хомсдолын болон жирэмсний шинжилгээ хийлгэхээр шаардахыг хориглоно.
6.5.Ажил олгогч энэ хуулийн 6.4-т заасныг зөрчсөн бол ажилтан түүнд үнэн зөв
хариулт, мэдээлэл өгөх болон шинжилгээ хийлгэх үүрэг хүлээхгүй.
6.6.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын
олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтны биеийн эрүүл мэндийн байдал хөдөлмөр
эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл харшлахгүй бол түүнийг уг
шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил
олгогчийн санаачилгаар дуусгавар болгохыг хориглоно.
6.7.Ажил олгогч болон хамт ажиллаж байгаа ажилтан нь хүний дархлал
хомсдолын вирусын халдвар авсан, дархлалын олдмол хомсдолтой ажилтны
талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.
2
Тайлбар: Энэ хуулийн 6.1 дэх хэсэгт заасан нэг ба хэд хэдэн үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоох, эсхүл
гадуурхахыг шууд ялгаварлан гадуурхал гэж үзнэ. Энэ зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн
үндэслэлээр хувь хүн эсхүл бүлэгт сөрөг нөлөө үзүүлж буй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг шууд бус ялгаварлан
гадуурхалд тооцно.
6
HK1_3013649_1 (W2003x)
6.8.Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж
үзсэн ажилтан гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй.
7 дугаар зүйл. Ажил, мэргэжил болон хөдөлмөрийн
харилцаанд дарамтыг хориглох
7.1.Хөдөлмөрийн харилцаа үүсэх, хөдөлмөр эрхлэх болон мэргэжлийн
сургалтын явцад ажил олгогч, түүнд оролцогч гуравдагч этгээдээс ажилтан, эсхүл
хувь хүнд, түүнчлэн ажилтан буюу хувь хүн ажил олгогчийг, эсхүл гуравдагч этгээдэд
дарамт3
үзүүлэхийг хориглоно.
7.2.Ажилтан, хувь хүн, эсхүл гуравдагч этгээд хүсээгүй байхад сэдлээ үгээр,
үйлдлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж ажлын байранд бэлгийн дарамт4
үзүүлэхийг хориглоно.
7.3.Ажил олгогч ажлын байранд дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг
гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар дараах арга хэмжээ авна:
7.3.1.хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байранд дарамт, бэлгийн
дарамт бий болохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаар гарсан
гомдлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тусгах;
7.3.2.дарамт, бэлгийн дарамтаас ангид хөдөлмөр эрхлэлтийн харилцаа,
ажлын байрын орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлэх, үр дүнг ажилтнуудад нээлттэй мэдээлэх.
7.4.Дарамт, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл уг этгээд гомдлоо зохих журмын
дагуу гаргах эрхтэй.
7.5.Aжил олгогч нь ажлын байр, түүний орчинд дарамт, бэлгийн дарамт бий
болохоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг арилгах, таслан зогсоох
үүрэгтэй.
7.6. Энэ хуулийн 7.4-т заасны дагуу гаргасан гомдлыг ажил олгогч нууцлан
хадгалах үүрэгтэй.
8 дугаар зүйл.Албадан хөдөлмөрийг хориглох
8.1.Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй.
3
Тайлбар: хувь хүн эсхүл бүлэг хүн нь хувь хүн эсхүл бүлэг хүнд хүсээгүй үйлдлийг амаар, биеэр
болон бусад хэлбэрээр үзүүлэх, доромжлох, гутаах, айлган сүрдүүлэх, эсхүл тийм мэдрэмж төрүүлсэн
үйлдэл, эс үйлдэхүйг ажлын байран дах дарамт гэж ойлгоно.
4
Тайлбар: хувь хүнд ажил, мэргэжил болон хөдөлмөрийн харилцааны хүрээнд бэлгийн шинж
чанартай нөхцөл тавьж байгаа мэтээр ойлгогдохуйц, доромжлогдсон, гутаагдсан, заналхийлүүлсэн
мэдрэмж төрүүлэхүйц үйлдэл, эс үйлдэхүйг ажлын байран дах бэлгийн дарамт гэж ойлгоно.
7
HK1_3013649_1 (W2003x)
9 дүгээр зүйл. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрийг хориглох
9.1. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, амь нас, эрүүл мэндэд
аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр
ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл
ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг
хориглоно.5
10 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд шударга бус
үйлдлийг хориглох
10.1.Ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн шударга бус дараах
үйлдэл /эс үйлдэл/ гаргахыг хориглоно:
10.1.1.ажилтны эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, эсхүл
ажилтны төлөөллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, уг
зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх;
10.1.2.ажилтныг ажил олгогчийн хяналтын дор эвлэлдэн нэгдэхийг тулгах;
10.1.3.үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элссэн, үйл ажиллагаанд нь
оролцсон буюу оролцохгүй байгаатай холбогдуулан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн
нөхцөлийг дордуулах;
10.1.4.ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээ хийхэд хөндлөнгөөс
оролцох, хязгаарлах, эсхүл албадлага хэрэглэх;
10.1.5.хамтын гэрээ байгуулахад шаардагдах мэдээллийг өгөхөөс
татгалзах;
10.1.6.хөдөлмөрийн харилцааны хоёр ба гурван талт байгууллага дахь
ажилтны төлөөлөгчдөд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар ажил
олгогчийн хяналтад байлгахыг оролдох.
10.2.Ажилтны төлөөлөгчид буюу үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн харилцаанд
хөдөлмөрийн шударга бус дараах үйлдэл /эс үйлдэл/ гаргахыг хориглоно:
10.2.1.ажилтныг ялгаварлан гадуурхахад хүргэж болзошгүй нөхцөл
байдалд ажил олгогчийг оруулах;
10.2.2.ажил олгогч хамтын хэлэлцээ хийх санаачилга гаргасан тохиолдолд
татгалзах;
10.2.3.хамтын хэлэлцээ хийх, эсхүл хөдөлмөрийн сонирхлын маргааныг
шийдвэрлэх зорилгоор ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг шаардах,
авах;
8
HK1_3013649_1 (W2003x)
10.2.4.санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх болзолтойгоор ажилтан
болон үйлдвэрчний эвлэлийн гишүүний эвлэлдэн нэгдэх эрхийг эдлүүлэх, үл
эдлүүлэх, төлөөлөгчийг сонгох, үл сонгох, эсхүл хамтын үйл ажиллагаанд
оролцуулах, үл оролцуулах.
11 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд барьцаа
хэрэглэхийг хориглох
11.1.Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий
зүйл, иргэний үнэмлэх, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх
болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч
барьцаалахыг хориглоно.
12 дугаар зүйл. Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх
12.1.Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхээс дараах нөхцөлд татгалзах эрхтэй:
12.1.1.ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн, хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг
хэтрүүлсэн;
12.1.2.ажил олгогч ажилтны цалин хөлсийг дутуу олгосон, эсхүл цалин хөлс
олгох хугацааг олговол зохих өдрөөс хойш арван дөрөв түүнээс дээш хоногоор, эсхүл
удаа дараа хэтрүүлсэн;
12.2.Ажилтан энэ хуулийн 12.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс
татгалзсан тухайгаа ажил олгогчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
12.3.Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах болсон нөхцөлийг арилгах
хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.
12.4.Ажил олгогч энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу ажил, үүргээ
гүйцэтгэхээс татгалзсантай холбогдуулан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг
хориглоно.
13 дугаар зүйл. Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг
13.1.Ажил олгогч нь дараах үндсэн эрхтэй:
13.1.1.энэ хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн
гэрээ байгуулах, дуусгавар болгох, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөрчлөх;
13.1.2.ажилтнаас хүлээсэн үүргээ гүйцэтгэх, хууль тогтоомжийг дагаж
мөрдөхийг шаардах;
13.1.3.хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд сахилгын шийтгэл, эд
хөрөнгийн хариуцлага ногдуулах, шагнаж урамшуулах;
9
HK1_3013649_1 (W2003x)
13.1.4.хууль тогтоомжийн хүрээнд ажилтнаас мэдээлэл авах;
13.1.5.хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ байгуулах;
13.1.6.дотоод хэм хэмжээг дангаар болон ажилтны төлөөлөгчидтэй
хамтран тогтоож мөрдүүлэх;
13.1.7.өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ажил
олгогчдын байгууллага байгуулах, түүнд эвлэлдэн нэгдэх.
13.2. Ажил олгогч хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлнэ.
13.3.Ажил олгогч нь дараах үндсэн үүрэгтэй:
13.3.1.хувь хүнтэй энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах;
13.3.2.ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаар хангах, ажлын
байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх;
13.3.3.ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй
хандах;
13.3.4.хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, байгууллагад мөрдөж
байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх, цалин хөлсийг зохих
журмаар олгох;
13.3.5. хувь хүний нууцыг хадгалах;
13.3.6.ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног
төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, мэдээлэл, бусад зүйлээр хангах;
13.3.7.ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар
даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл
мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх;
13.3.8.энэ хуульд заасны дагуу хамтын хэлэлцээ хийх;
13.3.9.зайлшгүй шаардлагаар ажлын байранд ажиглалтын тоног төхөөрөмж
ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх.
13.4. Ажил олгогч хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ.
14 дүгээр зүйл. Ажилтны үндсэн эрх, үүрэг
14.1.Ажилтан дараах үндсэн эрхтэй:
14.1.1.сайн дурын үндсэн дээр ажил олгогчтой тохиролцон хөдөлмөрийн
гэрээ байгуулах, санаачлан цуцлах;
10
HK1_3013649_1 (W2003x)
14.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан
ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах;
14.1.3.гүйцэтгэсэн ажил, үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;
14.1.4. ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу чөлөө авах;
14.1.5.хууль тогтоомжид заасны дагуу мэргэжил эзэмших, мэргэших,
давтан сурах;
14.1.6.хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий
этгээдэд гомдол гаргах, сэргээлгэх;
14.1.7.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, бичилтэд
хяналт тавих, дутуу бичилт, алдааг засахыг шаардах.
14.2.Ажилтан хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлнэ.
14.3 Ажилтан нь дараах үндсэн үүрэг хүлээнэ:
14.3.1.хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, дотоод журам, дотоод хэм
хэмжээг дагаж мөрдөх;
14.3.2. хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх;
14.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг
биелүүлэхэд ажил олгогчтой хамтарч ажиллах;
14.3.4.ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх, эд хөрөнгө эзэмших,
ашиглах, захиран зарцуулах эрхэд хүндэтгэлтэй хандах;
14.3.5. өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл
байдал үүссэн бол ажил олгогч, шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн
даруй мэдээлэх, зохих шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
14.3.6.албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж
мэдсэн байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;
14.3.7.ажил, үүрэгтэйгээ холбоотой шаардлагатай мэдээллийг ажил
олгогчид үнэн зөвөөр өгөх;
14.3.8.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах;
14.3.9. мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх.
14.4. Ажилтан хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ
11
HK1_3013649_1 (W2003x)
15 дугаар зүйл. Хамтын хэлэлцээ, түүний үндсэн зарчим
15.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийг талууд хамтын хэлэлцээ хийх замаар
байгуулна.
15.2.Хамтын хэлэлцээнд оролцогч талууд дараах зарчим баримтална:
15.2.1.нөлөөллөөс ангид байх;
15.2.2.хэлэлцэж байгаа асуудлаа аль болох харилцан ашигтай шийдвэрлэх
хүсэл эрмэлзэлтэй байх;
15.2.3.эрх тэгш байх;
15.2.4.хэлэлцэх асуудлаа чөлөөтэй сонгох;
15.2.5.харилцан хамааралтай мэдээлэл солилцох, байгууллага, хувь хүний
нууцыг хадгалах;
15.2.6.төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо жендэрийн тэгш эрхийг
харгалзах;
15.2.7.ил тод байх;
15.2.8.талуудын төлөөлөгчдийн тоо адил байх;
15.2.9.хэлэлцээний хүрээнд бий болох үүргийг талууд сайн дураар хүлээх.
16 дугаар зүйл. Мэдээллээр хангах
16.1.Хамтын хэлэлцээ хийх үед ажил олгогч үйлдвэрчний эвлэлд шаардлагатай
мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
16.2.Хамтын хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх үед төрийн
байгууллага, ажил олгогч нийгэм, эдийн засгийн бодит мэдээлэл, тоо, баримт, нөхцөл
байдлын талаарх болон шаардлагатай бусад мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
17 дугаар зүйл. Хамтын хэлэлцээ хийх явцад хууль бусаар
хөндлөнгөөс оролцохыг хориглох
17.1.Хамтын хэлэлцээ хийх явцад төрийн байгууллага, албан тушаалтан, улс
төрийн нам, төрийн бус байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг
хориглоно.
18 дугаар зүйл. Хамтын хэлэлцээг санаачлах
18.1.Хамтын хэлэлцээ хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт
оруулах санаачилгыг аль ч тал гаргаж болно.
12
HK1_3013649_1 (W2003x)
18.2.Санаачилга гаргасан тал энэ тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр
нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн төлөөлөгчдөө томилж хэлэлцээ хийхэд
оролцуулна.
18.4.Улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбар, үйлдвэрлэл, мэргэжлийн хэд
хэдэн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын байгууллага байвал тэдгээр нь
гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн төлөөлөгчдийг томилж хэлэлцээ хийхэд
оролцуулна.
18.5. Хамтын гэрээнд өөрөөр заагаагүй бол түүний үйлчлэх хугацаа дуусахаас
зургаан сараас илүүгүй хугацааны өмнө шинээр байгуулах хамтын гэрээний
асуудлаар талууд хэлэлцээ хийх санаачилга гаргаж болно.
19 дүгээр зүйл. Хамтын хэлэлцээг эхлүүлэх, хэлэлцээ хийх
19.1.Хэлэлцээг санаачлагч тал нь хэлэлцээ хийх бүрэлдэхүүн, хамтын гэрээ,
хэлэлцээрийн төслийг хэлэлцээ хийх тухай мэдэгдэлдээ хавсарган нөгөө талдаа
хүргүүлнэ.
19.2.Талууд зохих бэлтгэл хангаж доор дурдсан хугацаанд хэлэлцээг эхлүүлнэ:
19.2.1.хамтын гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш
ажлын арав хоногийн дотор;
19.2.2.хамтын хэлэлцээр байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс
хойш ажлын арван тав хоногийн дотор.
19.3.Мэдэгдэл хүлээн авсан тал нь энэ хуулийн 19.2-т заасан хугацаанд
хэлэлцээг эхлээгүй, эсхүл хэлэлцээний явцад талууд тохиролцоонд хүрээгүй саналын
зөрүү гарсан бол энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан журмын дагуу маргааныг
зохицуулна.
19.4.Хэлэлцээнд оролцогч нь хэлэлцээний явцад танилцсан, олж мэдсэн аж
ахуйн нэгж, байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг
задруулахгүй, хувийн зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.
19.5.Талуудын төлөөлөгчид хамтын хэлэлцээ эхлэхийн өмнө хэлэлцээний дэгийг
тохиролцож, бичгээр баталгаажуулж мөрдөнө.
19.6.Хамтын хэлэлцээ хийх явцад талууд харилцан тохиролцсоноор
хөндлөнгийн шинжээч, зөвлөх, мэргэжилтэнг урьж оролцуулж болно.
19.7.Хамтын хэлэлцээнд оролцогчдод олгох хөлс, холбогдох зардлыг
хэлэлцээний дэгийн дагуу олгоно.
13
HK1_3013649_1 (W2003x)
19.8.Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний
эвлэлийн ажилтан, сонгуультанд уг ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл
ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх,
хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажил
олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг
хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР
20 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэх хүрээ
20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээний үйлчлэх хүрээг гэрээний
талууд харилцан тохиролцоно.
20.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд байгуулсан хамтын хэлэлцээр
түүнд оролцогч талуудад хамаарна.
20.3.Мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хамтын хэлэлцээр тухайн
салбарын нийт ажилтан, ажил олгогчид хамаарна.
21 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах талууд
21.1.Хамтын гэрээг ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллагагүй
бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид байгуулна.
21.2.Хамтын хэлэлцээрийг түүний төрлөөс хамаарч доор дурдсан талууд
байгуулна:
21.2.1.улсын хэлэлцээрт Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллага;
21.2.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрт тухайн нутаг дэвсгэрийн
нэгжийн Засаг дарга, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
төлөөлөн хамгаалах тухайн нутаг дэвсгэрийн байгууллага;
21.2.3.мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт тухайн
салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн
болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага.
22 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэмэлт
өөрчлөлт оруулах
22.1. Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулахад энэ хуулийн 15-19 дүгээр зүйлийг
баримтална.
22.2.Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө
батлагдахаас өмнө байгуулах бөгөөд шаардагдах хөрөнгийг төсөв, төлөвлөгөөндөө
тусгаж, хэрэгжих нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй.
14
HK1_3013649_1 (W2003x)
22.3.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан нэг
хамтын гэрээ байгуулна.
22.4.Хэлэлцээр байгуулах санаачилга гаргасан этгээдийн тооноос үл хамааран
тухайн түвшинд нэг хэлэлцээр байгуулна.
22.5.Ажил олгогч нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад шаардлагатай
мэдээлэл, бичиг хэрэг, техник хэрэгсэл, хурал, зөвлөгөөн хийх байраар хангана.
22.6.Хамтын гэрээ, хэлэлцээрийг гурван жилээс илүүгүй, цалин хөлсний талаар
байгуулах хамтын гэрээ, хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна.
22.7.Хамтын гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг түүнд
тодорхойлсон нөхцөл, журмын дагуу талууд тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв
хамтын гэрээ, хэлэлцээрт энэ тухай тодорхой заагаагүй бол түүнийг анх байгуулахад
мөрдсөн дэгийг баримтална.
23 дугаар зүйл.Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа
23.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээнд энэ хуулиар шууд
зохицуулагдаагүй болон нарийвчлан зохицуулах шаардлагатай дараах харилцааг
тусгана:
23.1.1.үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал
урамшуулал, олговрын хэмжээ, тэдгээрийг бодох журам, олгох хугацаа;
23.1.2.үндсэн цалинг индексжүүлэх босго, хувь хэмжээ, давтамж;
23.1.3.ажил олгогчоос олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хоол,
унааны болон бусад олговрын хэмжээг тогтоох;
23.1.4. шаардлагатай гэж үзвэл ажилтны мэргэшил дээшлүүлэх, шинэ
мэргэжил эзэмшүүлэх;
23.1.5.хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэх, ажил, амралтын цагийн
горим тогтоох;
23.1.6.ажлын байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг
сайжруулах;
23.1.7.хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр хэрэглэх болон аж ахуйн нэгж,
байгууллага, түүний салбар, нэгжийг хувьчлах, татан буулгах, өөрчлөн байгуулах
тохиолдолд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
23.1.8.үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультны үйл ажиллагаагаа
явуулах нөхцөл бололцоог хангах;
23.1.9.бусад харилцаа.
15
HK1_3013649_1 (W2003x)
24 дүгээр зүйл.Хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцаа
24.1.Хамтын хэлэлцээрээр дараах харилцааг зохицуулна:
24.1.1.улсын хэлэлцээрээр хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдсон эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад улсын хэмжээнд баримтлах бодлогын
чиглэл;
24.1.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн хамтын хэлэлцээрээр тухайн нутаг
дэвсгэрийн нэгжийн хэмжээнд хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдсон эрх, хууль
ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээний нийтлэг асуудлууд баримтлах бодлогын
чиглэл;
24.2.Мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрээр зохицуулах
харилцааг талууд харилцан тохиролцож тогтооно.
25 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх
25.1.Ажил олгогч нь хамтын гэрээг талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш арав
хоногийн дотор бүртгүүлэхээр харьяа сум, дүүргийнхээ хөдөлмөрийн асуудал
эрхэлсэн байгууллага, эсхүл ажилтанд хүргүүлнэ.
25.2.Мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хамтын хэлэлцээрийг
талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш арав хоногийн дотор ажил олгогчдын
төлөөлөгч хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
бүртгүүлэхээр хүргүүлнэ.
25.3.Энэ хуулийн 25.1-д заасан эрх бүхий этгээд хамтын гэрээг бүртгэсэн тухай
мэдээллийг ажлын арав хоногт багтаан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад мэдээлнэ.
25.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл
түүний эрх олгосон байгууллага нь бүртгэсэн хамтын гэрээ, хэлэлцээрийн нэгдсэн
мэдээллийн санг бүрдүүлнэ.
26 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөх
26.1.Хамтын гэрээнд түүнд оролцогч талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр
болно.
26.2.Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн
өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
26.3.Аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх
тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл
хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч болон ажилтны
төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ.
16
HK1_3013649_1 (W2003x)
26.4.Хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан
буугдах үйл явц бүрэн дуусах хүртэл хамтын гэрээг дагаж мөрдөнө.
26.5.Хамтын хэлэлцээр нь талуудын хэлэлцээнд оролцсон бүх төлөөлөгчид
гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
27 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд талууд
хяналт тавих, хэрэгжүүлэх
27.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих арга хэлбэрээ талууд
харилцан тохирч хамтын гэрээ, хэлэлцээрт тусгана.
27.2. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ
биелэлт, явцын талаар өөрт байгаа мэдээллээ талууд харилцан солилцох үүрэгтэй.
27.3.Аливаа этгээд хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс
оролцох, саад учруулахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН
ХАРИЛЦААНЫ ЗОХИЦУУЛАЛТ
28 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ, түүнийг байгуулах
28.1.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлж байгаа этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн
харилцаа үүсэхээс өмнө хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийн талаар ажил хайгч хүнд
танилцуулах үүрэгтэй.
28.2.Ажил олгогч нь ажил хайгч хүнтэй гүйцэтгэх ажил үүрэг, ажлын нэр, үндсэн
цалингийн хэлбэр, хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан
тохиролцох бөгөөд ажил хайгч хүн ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол хөдөлмөр
эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.
28.3.Ажил олгогч энэ хуулийн 28.2-т заасан тохиролцоог үндэслэн хөдөлмөрийн
гэрээг бичгээр үйлдэж, нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч
ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол тухайн хугацаанаас хөдөлмөрийн гэрээ
байгуулсанд тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг нөхөн үйлдэнэ.
28.5.Хөдөлмөрийн гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчлөхийг
хориглоно.
28.6.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа, эсхүл байгуулснаас хойш энэ хуулийн
28.2-т зааснаас бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг талууд тохиролцож болно.
28.7.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хувь хүнтэй хөлсөөр ажиллах, эсхүл
ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулахыг хориглоно.
17
HK1_3013649_1 (W2003x)
29 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээний хугацаа
29.1.Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй
байгуулна:
29.1.1. дагалдангаар ажиллуулах;
29.1.2. улирлын ажил гүйцэтгүүлэх;
29.1.3. ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах;
29.1.4. түр ажил, үүрэг гүйцэтгүүлэх.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц ажил
олгогч ажилтантай тохиролцон хөдөлмөрийн гэрээг сунгаж болох бөгөөд аль нэг тал
цуцлах санал тавиагүй бол уг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно.
29.3.Энэ хуулийн 30.2, 90.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай гэрээний
анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш байвал уг
гэрээг хугацаагүй гэж тооцно.
29.4.Гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 29.1.2-
29.1.4-т заасан ажил, үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох
үйл явдлаар тодорхойлно.
30 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд туршилтын
хугацаа хэрэглэх
30.1.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа туршилтын хугацаа хэрэглэх талаар
талууд тохиролцож болно.
30.2.Туршилтын нийт хугацаа зургаан сараас илүүгүй байна.
31 дүгээр зүйл. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ
31.1.Гоц авьяас буюу ховор мэргэжил, өндөр ур чадвар шаардагдах ажил үүрэг
гүйцэтгүүлэхээр хувь хүнтэй онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
31.2.Хувь хүний өндөр ур чадвар, нарийн мэргэшил, мэдлэгээр дамжуулж
өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг
хэрэгжүүлэх зорилгоор дараах нөхцөлийг тусгасан хөдөлмөрийн гэрээ байгуулж
болно:
31.2.1.гэрээний хугацаа;
31.2.2.ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг, дүгнэх журам;
31.2.3.ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, эзэмших, ашиглах,
захиран зарцуулах эрх;
31.2.4.ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ажлын
хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ;
18
HK1_3013649_1 (W2003x)
31.2.5.ажилтанд ногдуулах сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага.
31.3.Энэ хуулийн 31.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн
хариуцлага, нууц хадгалах зэрэг нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд тусгаж
болно.
31.4.Энэ хуулийн 31.1-д заасан гэрээнд энэ хуулийн 28 дугаар зүйл нэгэн адил
үйлчилнэ.
32 дугаар зүйл. Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр
ажилтан авч ажиллуулах
32.1.Ажил олгогч дараах тохиолдолд ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг
хуулийн этгээдээр дамжуулан ажилтан авч ажиллуулж болно:
32.1.1. зургаан сараас илүүгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил, үүрэг
гүйцэтгүүлэх;
32.1.2. хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл
ажиллагаа болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож
байгаа ажилтны ажил, албан тушаалаас бусад ажлын байр нь хадгалагдсан ажилтны
оронд ажиллуулах;
32.1.3.тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах ажил,
үйлчилгээнд ажиллуулах;
32.1.4. ажлын ачаалал түр хугацаагаар огцом нэмэгдэх үед.
32.2.Энэ хуулийн 32.1.4-т зааснаас бусад тохиолдолд ажиллах хүч нийлүүлэх
гэрээгээр авч ажиллуулах ажилтны тоо нь нийт ажилтны гучин хувиас илүүгүй байна.
32.3.Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд нь ажил
олгогчтой ажиллах хүч нийлүүлэх гэрээг бичгээр байгуулна.
32.4.Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана:
32.4.1.ажлын байрын нэр, байршил, гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байранд
тавигдах үндсэн шаардлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл;
32.4.2.нийлүүлэх ажиллах хүчний тоо, гэрээний хугацаа;
32.4.3.цалин хөлс, ажлын байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн болон хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөл;
32.4.4.ажилтны өмнө талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага.
32.5.Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд ажиллах хүч авч байгаа байгууллагын
ажилтны эрх, үүргээс дордуулсан эрх, үүргийг ажилтанд хүлээлгэхээр тохирч,
тусгахыг хориглоно.
19
HK1_3013649_1 (W2003x)
32.6.Энэ хуулийн 32.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтантай байгуулсан
хөдөлмөрийн гэрээг тухайн ажил олгогчтой шууд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж
үзнэ.
32.7.Ажил олгогч нь ажиллах хүч нийлүүлэх гэрээний дагуу ажиллаж байгаа
ажилтны өмнө энэ хуульд заасан үндсэн эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй:
32.7.1.ажилтанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бусад
дотоод хэм хэмжээг танилцуулах;
32.7.2.ажилтны хөдөлмөр эрхлэлтийн болон ажлын байрын
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг үндсэн ажилтантай адил
түвшинд хангах;
32.7.3.ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр тухайлан зохицуулаагүй бол
ажилтанд ээлжийн амралт, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрыг үндсэн ажилтантай
адил хэмжээгээр олгох;
32.7.4.энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу ажилтны хөдөлмөрийн
гэрээг цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд түүнийг ажиллах хүч нийлүүлэгч
хуулийн этгээд рүү буцаах.
32.8.Ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээдэд тавигдах шаардлага, үйл
ажиллагааг хуулиар зохицуулна.
33 дугаар зүйл. Ажлын бүрэн бус цагаар ажиллах ажилтны
хөдөлмөрийн гэрээ
33.1. Ажил олгогч нь ажлын бүрэн бус цагаар ажилтан авч ажиллуулж болно.
33.2. Ажлын бүрэн бус цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн
гэрээнд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна ажлын өдөр, ажил
эхлэх дуусах цаг, долоо хоногт ажиллах цагийг тусгайлан тохирно.
33.3. Ажлын бүрэн бус цагаар ажиллаж байгаа ажилтан энэ хуульд зааснаас
бусад тохиолдолд бүрэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг
хүлээнэ.
34 дүгээр зүйл. Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
34.1.Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил, үүргээ байнга
гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 28
дугаар зүйлд заасны дагуу байгуулж болно. Гэрээнд ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх
байршил, ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног
төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн олговрын хэмжээ,
ажлаа тайлагнах журам зэргийг талууд тусгайлан тохирч тусгана.
20
HK1_3013649_1 (W2003x)
34.2.Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны талаар түүний
харьяалагдах сум, дүүргийн хөдөлмөрийн байгууллага /ажилтан/-д ажил олгогч
мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
34.3.Зайнаас ажиллах хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд энэ хууль үйлчилнэ.
35 дугаар зүйл. Хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээ
35.1. Хүмүүс хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажил олгогч
нь өөрийн харьяалагдах сум, дүүргийн хөдөлмөрийн байгууллага /ажилтан/-д зохих
журмын дагуу гэрээгээ бүртгүүлнэ.
35.2.Гэрийн үйлчилгээний ажилтан, малчин, ажил олгогчийн гэрт, эсхүл өмчлөл,
эзэмшлийн орон байранд амьдарч, ажиллах бол хэвийн амьдрах нөхцөл болон бусад
зайлшгүй шаардлагатай хэрэгцээг нь хангах талаар гэрээнд тусгайлан тохиролцож
тусгана.
35.3.Ажил олгогч болон түүний гэр бүлийн гишүүд гэрийн үйлчилгээний ажилтан,
малчны эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах үүрэгтэй.
35.4.Гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон ээлжийн амралт,
нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй.
35.5. Хувь хүн хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд энэ хууль үйлчилнэ.
36 дугаар зүйл.Хэд хэдэн ажил, үүргийг зэрэг эрхлэх
36.1. Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн болон бусад ажил олгогчтой
зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, үүрэг эрхлэх, нэг ажил олгогчтой ажил,
үүрэг хослох, хавсран ажиллах, ажил олгогчтой тохиролцсоноор эзгүй байгаа
ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, эсхүл ажлын ачааллаа нэмэгдүүлэн ажиллаж
болно.
37 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажиллахыг хориглох
37.1.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой /тавин нэг буюу түүнээс дээш
хувьтай/ аж ахуйн нэгж, байгууллагад гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс
хөрөнгө, мөнгө захиран зарцуулах, шууд захирах захирагдах ажил, албан тушаалд
хамт ажиллахыг хориглоно.
37.2. Энэ хуулийн 37.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллагад өмчлөгч
бус этгээд нэг нь нөгөөдөө хяналт тавих болон хөрөнгө, мөнгө захиран зарцуулах
ажлын байранд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хамт ажиллахыг дотоод
хэм хэмжээгээр хориглож болно.
38 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил,
үүрэг гүйцэтгүүлэхийг хязгаарлах
21
HK1_3013649_1 (W2003x)
38.1.Ажил олгогч энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд
тусгаагүй ажил, үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй.
38.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил, үүргийг гүйцэтгүүлэх бол
нэмэгдэл хөлсний талаар ажилтантай урьдчилан тохиролцоно.
39 дүгээр зүйл. Өөр ажилд шилжүүлэх
39.1.Дараах үндэслэлийн аль нэг нь бий болсон тохиолдолд ажил олгогч
ажилтныг өөр ажилд шилжүүлж болно:
39.1.1. сул зогсолтын үед ажилтныг аж ахуйн нэгж, байгууллага дотроо,
эсхүл өөртэй нь тохиролцсоноор өөр аж ахуйн нэгж, байгууллагад сул зогсолтын
хугацааны турш;
39.1.2. үйлдвэрлэлийн осол болон гамшгаас урьдчилан сэргийлэх,
тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан, эсхүл аж ахуйн
нэгж, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн бөгөөд урьдчилан
мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол дөчин тав хүртэл хоногийн хугацаагаар;
39.1.3.эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн
эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл;
39.1.4.жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг өөрийнх нь хүссэн болон
эмнэлгийн дүгнэлтэд заасан хугацаагаар;
39.1.5. ажилтан гэрч, хохирогчийн хамгаалалтад орсонтой холбогдуулан
зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлсэн хугацаагаар.
39.2.Энэ хуулийн 39.1.3-т зааснаас бусад үндэслэлээр өөр ажилд хугацаатай
шилжсэн ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаа дуусмагц өмнөх ажилд нь
үргэлжлүүлэн ажиллуулна.
39.3.Энэ хуулийн 39.1.3-т заасан үндэслэлээр өөр ажилд шилжсэн ажилтны
хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүйг эрх бүхий байгууллага тогтоосон бол уг
ажилтантай тохиролцон шилжүүлсэн ажилд, эсхүл өөр тохирох ажилд ажиллуулна.
40 дүгээр зүйл. Сэлгэн ажиллуулах
40.1. Ажил олгогч харилцан тохиролцож ажилтныг эрхэлж байгаа ажил, үүрэгтэй
төстэй ажлын байранд аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын
хооронд дараах зорилгоор сэлгэн ажиллуулж болно:
40.1.1.тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх;
40.1.2.хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх;
40.1.3.ажилтныг зүй бус нөлөөллөөс ангид байлгах.
22
HK1_3013649_1 (W2003x)
40.2.Сэлгэн ажиллуулах ажилтны зөвшөөрлийг урьдчилан бичгээр авна. Харьяа
нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулах бол ажил олгогч нь тухайн нэгж,
салбарын удирдлагатай тохиролцоно.
40.3.Ажилтныг сэлгэн ажиллуулах үед түүний ажиллах байршил өөрчлөгдсөнтэй
холбоотой зайлшгүй гарах зардлыг ажил олгогч хариуцна.
40.4.Сэлгэн ажиллуулах хугацаа хоёр жилээс илүүгүй байх бөгөөд хугацааг
талууд харилцан тохирч нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
40.5.Ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг
хориглоно.
40.6.Ажилтан сэлгэн ажиллахаас татгалзсан нь тухайн ажилтантай байгуулсан
хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
41 дүгээр зүйл. Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах
41.1. Ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг
хэвээр хадгална:
41.1.1.ээлжийн амралттай;
41.1.2.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх,
магадлагаатай;
41.1.3.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
41.1.4.хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл
ажиллагаа болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож
байгаа;
41.1.5.ажилтан гэрч буюу хохирогчийн хамгаалалтад байгаа;
41.1.6.цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ
албанд татсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд;
41.1.7. хугацаат цэргийн алба хааж байгаа;
41.1.8.өөр ажилд түр шилжүүлсэн;
41.1.9.ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлсэн;
41.1.10.жирэмсэн буюу хөхүүл хүүхэдтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн
улмаас өөр ажилд түр хугацаагаар шилжсэн;
41.1.11. ажил олгогчийн зөвшөөрлөөр гурван сараас илүүгүй хугацаагаар
сургалтад оролцож байгаа;
23
HK1_3013649_1 (W2003x)
41.1.12. ажил олгогчийн ажилтанд олгосон хувийн чөлөөтэй байх
хугацаанд;
41.1.13.хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод
хэм хэмжээнд заасан тохиолдолд.
41.2. Энэ хуулийн 41.1.4, 41.1.7, 41.1.9-д заасан тохиолдол дуусгавар болсноос
хойш гуч хоног, 41.1.3-т заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хуульд заасан хугацааны
дээд хязгаар өнгөрснөөс хойш 60 хоног хэтэрсэн бөгөөд энэ хугацаанд ажилтан
ажилдаа ороогүй буюу хүсэлт гаргаагүй бол ажил олгогч ажлын байрыг хадгалах
үүрэг хүлээхгүй.
41.3. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан
тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг мөн
үндэслэлээр цуцлагдсанд тооцно.
42 дугаар зүйл. Ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлэх
42.1.Дараах тохиолдолд ажилтны ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлж, цалин
хөлс олгохыг зогсооно:
42.1.1.хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан
шаардсан;
42.1.2.хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны
шийдвэрийн дагуу тухайн ажилтнаар ажил, үүргийг нь гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл
бүрдсэн.
42.2. Энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан эрх бүхий байгууллага, албан
тушаалтан гаргасан шийдвэрээ зохих журмын дагуу ажил олгогчид хүргүүлнэ.
42.3. Ажилтны ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлсэн шийдвэр үндэслэлгүй болох
нь тогтоогдсон бол ажилтан түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлсөө энэ тухай
шийдвэр гаргасан этгээдээс хууль тогтоомжийн дагуу гаргуулан авах эрхтэй.
42.4.Энэ хуулийн 42.1.1-д заасан эрх бүхий этгээд түдгэлзүүлсэн шийдвэрээ
хүчингүй болгосон бол энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурав хоногийн дотор
мэдэгдэнэ. Уг шийдвэр гарсан өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг
сэргээсэнд тооцох бөгөөд мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учирсан
хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.
42.5.Энэ хуулийн 42.1.2-т заасан нөхцөл арилсан өдрөөс ажилтны хөдөлмөр
эрхлэлтийн харилцааг сэргээсэнд тооцно.
43 дугаар зүйл. Өмнөх ажлын байранд нь эгүүлэн авах
43.1.Ажил олгогч дараах тохиолдолд хүнийг өмнөх ажлын байранд эгүүлэн авах
үүрэгтэй:
24
HK1_3013649_1 (W2003x)
43.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний
улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон
хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын
дүгнэлт гарснаас хойш гуч хоногийн дотор дотор ажилдаа орох хүсэлтээ гаргасан;
43.1.2.хөдөлмөрийн гэрээ нь үндэслэлгүй цуцлагдсан буюу дуусгавар
болгосон тухай хөдөлмөрийн ганцаарчилсан эрхийн маргаан таслах комисс, сум,
дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг ажил
олгогч хүлээн зөвшөөрсөн, эсхүл хувь хүнийг өмнө нь эрхэлж байсан ажлын байранд
эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
43.1.3.ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөрийн гэрээг
цуцалснаас хойш таван сарын дотор уг ажлын байр дахин бий болсон, эсхүл ажлын
байр хасагдсан нь үндэслэлгүй болох нь шүүхээр тогтоогдсон;
43.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
43.2.Энэ хуулийн 43.1.2, 43.1.3-т заасан үндэслэлээр ажлын байранд эгүүлэн
тогтоогдож байгаа ажилтны өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь
сэргээгдсэнд тооцох бөгөөд талууд харилцан тохиролцож уг гэрээний нөхцөлийг
өөрчилж болно.
43.3.Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 41.1.8-д заасан тохиолдолд
ажилтны өмнөх ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг
ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр ажлын байранд ажиллуулахаар
хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна.
43.4.Хөдөлмөрийн гэрээ нь үндэслэлгүй цуцлагдсан хүнийг ажлын байранд нь
эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажлын байранд ажиллаж байгаа
ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно.
43.5.Энэ хуульд заасны дагуу ажилдаа тогтоогдож байгаа хүний өмнөх ажлын
байранд тавигдах мэргэжлийн болон ур чадварын түвшинд тавигдах шаардлага
өөрчлөгдсөн бол ажил олгогч өөрийн зардлаар сургаж, өмнөх ажлын байранд
үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.
44 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар
болох үндэслэл
44.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:
44.1.1.талууд харилцан тохиролцсон;
44.1.2.ажил олгогч хувь хүн, ажилтан нас барсан;
44.1.3.хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгах шаардлагагүй
болсон;
44.1.4.хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан;
25
HK1_3013649_1 (W2003x)
44.1.5.өмнө нь ажиллаж байсан хүнийг ажлын байранд эгүүлэн тогтоосны
улмаас уг ажлын байранд хөдөлмөр эрхэлж буй ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн
гүйцэтгэх боломжгүй болсон;
44.1.6.ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас ял оногдуулсан тухай шүүхийн
таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болж ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх
боломжгүй болсон;
44.1.7.ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг холбогдох хуулийн дагуу шүүх
тогтоосон;
44.1.8.өөр ажил, албан тушаалд сонгогдсон болон томилогдсон;
44.1.9.хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн
аль нэг нь гаргасан.
45 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах
45.1.Хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилж цуцлах эрхтэй.
45.2.Ажилтан ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай бичгээр өргөдөл
өгсөн өдрөөс хойш арван дөрвөн хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд
энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.
46 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн
санаачилгаар цуцлах
46.1. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар
цуцалж болно:
46.1.1. аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан,
ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо цөөрсөн;
46.1.2. ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд
гүйцэтгэж байгаа ажил, үүрэгтээ тэнцэхгүй болсон нь зохих журмаар тогтоогдсон;
46.1.3. ажилтан эрүүл мэндийн хувьд ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй нь
эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн
ажиллуулах өөр ажлын байр байхгүй бол;
46.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан,
эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд
тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
46.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан, захиран зарцуулах эрх бүхий
ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/ гаргасан нь
тогтоогдсон;
26
HK1_3013649_1 (W2003x)
46.1.6. ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшинг
нотлох бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;
46.1.7. гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс энэ хуулийг зөрчин хамт
ажиллаж байгаа бол тэдний аль нэгийг;
46.1.8. хуульд заасан бусад үндэслэл.
46.2.Энэ хуулийн 46.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан
ажилтанд ажил олгогч энэ талаар гаргасан шийдвэрээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
46.3. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад
тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа болон энэ хуулийн 12.1.1,
12.1.2-т заасантай холбогдуулан ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн
санаачилгаар цуцлахыг хориглоно.
46.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал,
өмчийн хэлбэр, хариуцлага, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах
үндэслэл болохгүй.
46.5.Үйлдвэрчний эвлэлийн гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд
оролцсон болон сонгуульт ажил үүрэгтэй нь холбогдуулан хөдөлмөрийн гэрээ
цуцлахыг хориглоно. Энэ нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш боловч түүний үйл
ажиллагаанд оролцсон ажилтанд нэгэн адил хамаарна.
46.6.Ажил олгогч энэ хуулийн 46.1.1, 46.1.2, 46.1.3-т заасан үндэслэлээр
хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажилтанд гучаас доошгүй хоногийн өмнө бичгээр
мэдэгдэл өгч гарын үсэг зуруулах бөгөөд ажилтан мэдэгдэлд гарын үсэг зурахаас
татгалзвал энэ тухай хоёр гэрчлэх этгээдийг байлцуулан тэмдэглэл үйлдсэн бол
мэдэгдэл өгсөнд тооцно.
46.7.Энэ хуулийн 46.6, 47.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай
мэдэгдэл авсан ажилтнаар ажил, үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй
гэж ажил олгогч үзсэн тохиолдолд түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлагдах хүртэлх
хугацаанд авбал зохих цалин хөлстэй тэнцэх олговор олгож, ажиллуулахгүй байж
болно.
47 дугаар зүйл.Бөөнөөр халах үеийн зохицуулалт
47.1.Ажил олгогч нь ажилтныг бөөнөөр халах тохиолдолд үйлдвэрчний эвлэл,
хэрэв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчдөд бөөнөөр халах үндэслэл,
хамрагдах ажлын байрны нэр, ажлаас чөлөөлөх хугацааг мэдэгдэж, энэ хуулийн
47.2-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ.
47.2. Бөөнөөр халах тухай хэлэлцээнд ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид
бөөнөөр халах, ажилтны тоог багасгах зорилгоор тухайн аж ахуйн нэгж, байгууллагад
байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, шинээр бий болох ажлын байр, орон
тоонд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтанд олгох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
дуусгавар болгосны тэтгэмжийг хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцоно.
27
HK1_3013649_1 (W2003x)
47.3.Ажил олгогч энэ хуулийн 47.2-т заасан хэлэлцээгээр тохиролцож, шийдвэр
гарсан өдрөөс эхлэн уг шийдвэрт хамрагдах ажилтан тус бүрт хөдөлмөрийн гэрээ
цуцлах тухай энэ хуулийн 46.6-д заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш
гучаас доошгүй хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг цуцална.
47.4.Ажил олгогч бөөнөөр халах шийдвэрийн талаар харьяа нутаг дэвсгэрийн
хөдөлмөрийн байгууллага /ажилтан/-д гучаас доошгүй хоногийн өмнө бичгээр
мэдэгдэнэ.
47.5.Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон
ажлын байр, нэмэгдсэн орон тоонд бөөнөөр халагдаж хөдөлмөрийн гэрээ нь
цуцлагдсан бөгөөд ажилд орох хүсэлт гаргасан хүнийг эхний ээлжинд авах үүрэгтэй.
47.6.Аж ахуйн нэгж, байгууллага, салбар, нэгж татан буугдсан тохиолдолд
түүний эд хөрөнгөөс ажилтны цалин хөлсийг зохих хуульд заасан үндэслэл, журмын
дагуу гаргуулна.
47.7. Энэ хуулийн 47.3-т заасан хугацаанд ажил олгогч ажилтнаар ажил, үүргийг
нь гүйцэтгүүлэхгүй байх эрхтэй бөгөөд ажилтанд энэ хугацааны цалин хөлсийг бүрэн
олгоно. Ажилтны хөдөлмөрийн гэрээг гуч хоногийн хугацаа дуусмагц цуцалсанд
тооцно.
48 дугаар зүйл. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах
48.1. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 46 дугаар зүйлд
зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно:
48.1.1.хөдөлмөрийн гэрээг дүгнэх үед ажилтан гэрээнд заасан ажил, үүргээ
хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай биелүүлж чадаагүй нь
тогтоогдсон;
48.1.2.ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;
48.1.3.хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр
ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь
тогтоогдсон.
48.2. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 46.1.1-46.1.3, 48.1.2-т
заасан үндэслэлээр цуцлахад энэ хуулийн 46.2-46.7-д заасан журмыг баримтална.
49 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг
цуцалсан үед олгох тэтгэмж
49.1. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 46.1.1-46.1.3, 48.1.2-т
заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын
сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагаас үл хамааран ажил олгогч дараах
хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:
28
HK1_3013649_1 (W2003x)
49.1.1.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас нэг жил хүртэл
ажилласан ажилтанд нэг ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх;
49.1.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад нэгээс тав хүртэл жил
ажилласан ажилтанд хоёр ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх;
49.1.3.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад тав ба түүнээс дээш жил
ажилласан ажилтанд гурав ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх.
49.2.Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан
ажилтанд ажил олгогч энэ хуулийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгоно.
49.3.Ажилтныг бөөнөөр халах үед ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийх хэлэлцээгээр
энэ хуулийн 49.1-д зааснаас багагүй байхаар тохиролцон тогтооно.
50 дугаар зүйл.Ажил хүлээлцэх
50.1.Ажил олгогч нь ажилтны ажлын байр хадгалагдах тохиолдолд ажлыг нь түр,
хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна.
50.2.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар
болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг тодорхой заана.
50.3.Ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил
хүлээлцэхээс өмнө ажилтанд өгнө.
50.4. Ажилтан ажил, үүргийг нь хэвийн гүйцэтгүүлэх зорилгоор олгосон ажлын
багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил, үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг
баримт, мэдээлэл /биет болон цахим/, шаардлагатай бусад зүйлийг нэг бүрчлэн ажил
олгогч /ажил хүлээлцэх комисс/-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.
50.5.Ажилтны ажлаа хүлээлгэн өгөх хугацааны цалин хөлсийг ажил олгогч
тооцож олгоно.
50.6.Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон
буюу цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр,
бусад баримт бичгийн эх хувийг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон буюу цуцалсан
өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, тэтгэмжийг хууль буюу дотоод хэм хэмжээнд заасан
хугацаанд олгох үүрэгтэй.
50.7.Ажилтны хүсэлтээр цалин хөлс, ажилласан хугацаа, эрхэлж байсан ажил,
үүргийн талаарх тодорхойлолтыг ажил олгогч үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд
ажлын гүйцэтгэл, зан байдлын тодорхойлолтыг тусад нь өгнө.
50.8.Энэ хуулийн 50.3-т заасан шийдвэрийг гаргаагүй бол нөхөн гаргаж
ажилтанд өгнө.
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft
Labor law 2016 mon december draft

More Related Content

What's hot

Power point s bolowsruulalt
Power point s bolowsruulaltPower point s bolowsruulalt
Power point s bolowsruulaltdenkhee68
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтOyundari.Ts mph
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
бие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлагабие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлагаGanbaatar Ch
 
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүдroza_toshke
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1giimaabn
 
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулалтах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулалBuka King
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамMend-Orshikh Amartaivan
 
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
Хүүхдийг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэхХүүхдийг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхAnkhbileg Luvsan
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdfSuvaSuva1
 
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалтZaya G
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлSakura Duri
 
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөрСэтгэмж Цогцолбор Сургууль
 
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаааюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгааLhamjav Enkhzaya
 

What's hot (20)

Power point s bolowsruulalt
Power point s bolowsruulaltPower point s bolowsruulalt
Power point s bolowsruulalt
 
Ажлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолтАжлын байрны тодорхойлолт
Ажлын байрны тодорхойлолт
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
бие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлагабие даалтын ажилд тавигдах шаардлага
бие даалтын ажилд тавигдах шаардлага
 
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
7-р ангийн ээлжит хичээлийн хөтөлбөрүүд
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
Cv
CvCv
Cv
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулалтах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
тах ын цалин хөлсний тогтолцоо, шагнал урамшуулал
 
Хүхдийн эрх
Хүхдийн эрх Хүхдийн эрх
Хүхдийн эрх
 
Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
Хүүхдийг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэхХүүхдийг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
 
2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf2. Ажлын удирдамж бичих.pdf
2. Ажлын удирдамж бичих.pdf
 
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
1973, 1991, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиудын харьцуулалт
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэл
 
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
3-р ангийн математикийн хичээлийн "Хүндийг хэмжих нэгж" нэгж хичээлийн хөтөлбөр
 
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаааюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
 

Viewers also liked

Viewers also liked (9)

Хөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журамХөдөлмөрийн дотоод журам
Хөдөлмөрийн дотоод журам
 
Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)Random 120328012303-phpapp02 (1)
Random 120328012303-phpapp02 (1)
 
Ba217 standart
Ba217 standartBa217 standart
Ba217 standart
 
Huuli
HuuliHuuli
Huuli
 
Durem juram
Durem juramDurem juram
Durem juram
 
Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
хөдөлмөрийн гэрээ
хөдөлмөрийн гэрээхөдөлмөрийн гэрээ
хөдөлмөрийн гэрээ
 
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журамЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
ЧДЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журам
 
Hudulmuriin tuhai huuli
Hudulmuriin tuhai huuliHudulmuriin tuhai huuli
Hudulmuriin tuhai huuli
 

Similar to Labor law 2016 mon december draft

Similar to Labor law 2016 mon december draft (20)

sta
stasta
sta
 
1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli1 1 hudulmuriin tuhai huuli
1 1 hudulmuriin tuhai huuli
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
хөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэхөдөлмөрийн тухай хууль шинэ
хөдөлмөрийн тухай хууль шинэ
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Lekts. №3
Lekts. №3Lekts. №3
Lekts. №3
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хууль
 
Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj Zahirgaanii geree, tuunii shinj
Zahirgaanii geree, tuunii shinj
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Zurchiliin huuli
Zurchiliin huuliZurchiliin huuli
Zurchiliin huuli
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

Labor law 2016 mon december draft

  • 1. 1 HK1_3013649_1 (W2003x) Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны ... дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээг тогтоож, ажилтан ба ажил олгогч болон тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг дэмжихэд оршино. 2 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ 2.1. Энэ хуулиар доор дурдсан талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтооно: 2.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон Монгол Улсын иргэн; 2.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын иргэн; 2.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон харьяалалгүй хүн; 2.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын иргэн; 2.1.5.Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын иргэн, тэдгээрийн хоорондын. 2.2.Энэ хуулиар доор дурдсан талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн хамтын харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтооно:
  • 2. 2 HK1_3013649_1 (W2003x) 2.2.1.ажил олгогч болон үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчид; 2.2.2.ажил олгогчдын болон үйлдвэрчний эвлэлийн холбоод. 2.3.Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэсэн ажиллагчид нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны талаар дүрэмдээ тусгаагүй, тусгайлан журам тогтоогоогүй бол энэ хуулийг мөрдөнө. 2.4. Төрийн албаны тухай хууль, бусад хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуулиар зохицуулна. 3 дугаар зүйл. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж 3.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, дотоод бусад хэм хэмжээнээс бүрдэнэ. 3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3.3.Ажил олгогч дангаараа болон ажилтан, тэдгээрийн төлөөлөгчидтэй харилцан тохирч хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн харилцааны асуудлаар дотоод хэм хэмжээг тогтоож болно. 3.4.Дотоод хэм хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байна: 3.4.1.ажилтны хуулиар тогтоосон эрхийн баталгаат түвшинг дордуулаагүй байх; 3.4.2.хуулиар тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн харилцааны суурь хэм хэмжээ, зохицуулалтыг тодорхой болгосон байх; 3.4.3.хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийн агуулгад нийцсэн байх; 3.4.4.хууль тогтоомжоор зохицуулаагүй хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцааг зохицуулах байх; 3.4.5.ажил олгогчийн үйл ажиллагааны болон ажилтны ажил, мэргэжлийн онцлог, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх хүчин зүйлийг харгалзсан байх. 3.5.Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг хамтын гэрээ, хэлэлцээр болон хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээгээр дээшлүүлэн тогтоож болно. 3.6.Дотоод хэм хэмжээ нь ажилтны эрхийн баталгааг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн хэсэг, заалт хүчин төгөлдөр бус байна.
  • 3. 3 HK1_3013649_1 (W2003x) 3.7.Дотоод хэм хэмжээний зарим хэсэг, заалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажил олгогчийн удирдлага, хяналтад тодорхой ажил, үүргийг ажилтан биечлэн гүйцэтгэж цалин хөлс авах, ажил олгогч ажиллах нөхцөлөөр хангах тухай харилцан тохиролцсоноор үүссэн харилцааг1 ; 4.1.2.“хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж ажил олгогч ба ажилтнууд, тэдгээрийн төлөөлөгчдийн хооронд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хүрээнд үүссэн харилцааг; 4.1.3.“ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа этгээдийг; 4.1.4.“ажилтан” гэж ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллах хүчээ хөлслүүлж байгаа хүнийг; 4.1.5.“хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд ажил олгогчийн удирдлага, хяналтын дор хүний ажиллах хүчийг хөлслөн ажил үүрэг гүйцэтгүүлэх, цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн болон бусад нөхцөлийн талаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож бичгээр байгуулсан тохиролцоог; 4.1.6.“хамтын хэлэлцээ” гэж хөдөлмөр, нийгмийн асуудлаар тохиролцоонд хүрэх зорилгоор ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд зохих журмын дагуу явагдах үйл явцыг; 4.1.7.“хамтын гэрээ” гэж ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс илүү нөхцөлөөр хангах, энэ хуулиар шууд зохицуулаагүй хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрчний эвлэл хэрэв ийм байгууллагагүй бол ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулж бүртгэгдсэн тохиролцоог; 4.1.8. “хамтын хэлэлцээр” гэж хүний хөдөлмөрлөхтэй холбогдох эрх, хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах талаар улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд ажил олгогчийн болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайн шатны төрийн захиргааны байгууллагын хооронд, мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын түвшинд ажил олгогчийн болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хооронд тус тус байгуулсан тохиролцоог;” 1 Тайлбар: Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн гурван шинжийн аль нэг нь байхгүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
  • 4. 4 HK1_3013649_1 (W2003x) 4.1.9.“ажил олгогчийн төлөөлөгчид” гэж ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас эрх олгосон этгээд, эсхүл дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг; 4.1.10.“ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг; 4.1.11.“албадан хөдөлмөр” гэж хүний хүсэл зоригоос гадуур торгууль, шийтгэл ногдуулахаар сүрдүүлэх, албан тушаалтан зүй бусаар нөлөөлөх, эсхүл хүч хэрэглэх, бүрэн эрхээ хэтрүүлэх, урвуулан ашиглах байдлаар хууль тогтоомж зөрчиж гүйцэтгүүлсэн аливаа ажил, үйлчилгээг; 4.1.12.“хөдөлмөрийн эрхийн маргаан” гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээгээр тогтоосон эрх, үүргийг зөрчсөн, эсхүл тэдгээрийг тайлбарлахтай холбоотойгоор ажил олгогч ба ажилтан /ажилтнуудын/ хооронд үүссэн саналын зөрүүг; 4.1.13.“хөдөлмөрийн сонирхлын маргаан” гэж талуудын хооронд хамтын хэлэлцээг зогсонги байдалд оруулахад хүргэж байгаа саналын зөрүүг; 4.1.14.“ажлын бүрэн бус цагаар ажиллах” гэж энэ хуулийн 69.1, 69.2-т заасан ажлын цаг, өдөртэй харьцуулахад цөөн цаг, өдрөөр ажиллахыг; 4.1.15.“жасаа” гэж алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх болон гэртээ ирж амрах хугацааны нийлбэрийг; 4.1.16.“бөөнөөр халах” гэж аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл арваас тавин ажилтантай ажил олгогч тав ба түүнээс дээш, тавин нэг ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч арван тав ба түүнээс дээш ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр дуусгавар болгохыг; 4.1.17. “цалин хөлс” гэж ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллыг; 4.1.18.“дотоод хэм хэмжээ” гэж хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогч дангаараа болон ажилтан буюу ажилтны төлөөлөгчидтэй хөдөлмөрийн харилцааны асуудлаар харилцан тохирч тогтоосон зохицуулалтыг. 5 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд эвлэлдэн нэгдэх эрхийг хангах 5.1.Ажил олгогч болон ажилтан урьдчилан зөвшөөрөл авахгүйгээр эрх, ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. 5.2.Эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно.
  • 5. 5 HK1_3013649_1 (W2003x) 6 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох 6.1.Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, эрүүл мэндийн байдал, жирэмсэн эсэх, бэлгийн чиг баримжаа, гадаад төрх, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь шууд ба шууд бусаар2 ялгаварлах, эсхүл хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно. 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хориглолт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, хөдөлмөр эрхлэх, ажлын байрыг хадгалах, мэргэжил эзэмших, мэргэших зэрэг хөдөлмөр эрхлэлтийн бүхий л харилцаанд хамаарна. 6.3.Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд дараах тохиолдлыг ялгаварласан, эсхүл хязгаарласан, давуу байдал тогтоосон гэж үзэхгүй: 6.3.1.тухайн ажил, үүргийн онцлогтой холбоотойгоор үндэслэлтэй тогтоогдсон ялгаа, хязгаарлалт, давуу байдал; 6.3.2.энэ хуульд заасан зарим бүлгийн ажилтанд үзүүлэх хамгаалалтын тусгай арга хэмжээ, дэмжлэг; 6.3.3.тодорхой бүлэг хүмүүсийн онцлог хэрэгцээг хангах зорилгоор авч байгаа түр зуурын эерэг арга хэмжээ. 6.4.Ажил олгогч нь хүнтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх болон ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцад хувь хүний нууцтай холбоотой асуулт асуух, мэдээлэл цуглуулах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын болон жирэмсний шинжилгээ хийлгэхээр шаардахыг хориглоно. 6.5.Ажил олгогч энэ хуулийн 6.4-т заасныг зөрчсөн бол ажилтан түүнд үнэн зөв хариулт, мэдээлэл өгөх болон шинжилгээ хийлгэх үүрэг хүлээхгүй. 6.6.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтны биеийн эрүүл мэндийн байдал хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгохыг хориглоно. 6.7.Ажил олгогч болон хамт ажиллаж байгаа ажилтан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан, дархлалын олдмол хомсдолтой ажилтны талаарх мэдээллийг задруулахыг хориглоно. 2 Тайлбар: Энэ хуулийн 6.1 дэх хэсэгт заасан нэг ба хэд хэдэн үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоох, эсхүл гадуурхахыг шууд ялгаварлан гадуурхал гэж үзнэ. Энэ зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нэг буюу хэд хэдэн үндэслэлээр хувь хүн эсхүл бүлэгт сөрөг нөлөө үзүүлж буй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг шууд бус ялгаварлан гадуурхалд тооцно.
  • 6. 6 HK1_3013649_1 (W2003x) 6.8.Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн ажилтан гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй. 7 дугаар зүйл. Ажил, мэргэжил болон хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох 7.1.Хөдөлмөрийн харилцаа үүсэх, хөдөлмөр эрхлэх болон мэргэжлийн сургалтын явцад ажил олгогч, түүнд оролцогч гуравдагч этгээдээс ажилтан, эсхүл хувь хүнд, түүнчлэн ажилтан буюу хувь хүн ажил олгогчийг, эсхүл гуравдагч этгээдэд дарамт3 үзүүлэхийг хориглоно. 7.2.Ажилтан, хувь хүн, эсхүл гуравдагч этгээд хүсээгүй байхад сэдлээ үгээр, үйлдлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж ажлын байранд бэлгийн дарамт4 үзүүлэхийг хориглоно. 7.3.Ажил олгогч ажлын байранд дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг гаргуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар дараах арга хэмжээ авна: 7.3.1.хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байранд дарамт, бэлгийн дарамт бий болохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаар гарсан гомдлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тусгах; 7.3.2.дарамт, бэлгийн дарамтаас ангид хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, ажлын байрын орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг ажилтнуудад нээлттэй мэдээлэх. 7.4.Дарамт, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл уг этгээд гомдлоо зохих журмын дагуу гаргах эрхтэй. 7.5.Aжил олгогч нь ажлын байр, түүний орчинд дарамт, бэлгийн дарамт бий болохоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг арилгах, таслан зогсоох үүрэгтэй. 7.6. Энэ хуулийн 7.4-т заасны дагуу гаргасан гомдлыг ажил олгогч нууцлан хадгалах үүрэгтэй. 8 дугаар зүйл.Албадан хөдөлмөрийг хориглох 8.1.Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. 3 Тайлбар: хувь хүн эсхүл бүлэг хүн нь хувь хүн эсхүл бүлэг хүнд хүсээгүй үйлдлийг амаар, биеэр болон бусад хэлбэрээр үзүүлэх, доромжлох, гутаах, айлган сүрдүүлэх, эсхүл тийм мэдрэмж төрүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг ажлын байран дах дарамт гэж ойлгоно. 4 Тайлбар: хувь хүнд ажил, мэргэжил болон хөдөлмөрийн харилцааны хүрээнд бэлгийн шинж чанартай нөхцөл тавьж байгаа мэтээр ойлгогдохуйц, доромжлогдсон, гутаагдсан, заналхийлүүлсэн мэдрэмж төрүүлэхүйц үйлдэл, эс үйлдэхүйг ажлын байран дах бэлгийн дарамт гэж ойлгоно.
  • 7. 7 HK1_3013649_1 (W2003x) 9 дүгээр зүйл. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох 9.1. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно.5 10 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглох 10.1.Ажил олгогч хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн шударга бус дараах үйлдэл /эс үйлдэл/ гаргахыг хориглоно: 10.1.1.ажилтны эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, эсхүл ажилтны төлөөллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, уг зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх; 10.1.2.ажилтныг ажил олгогчийн хяналтын дор эвлэлдэн нэгдэхийг тулгах; 10.1.3.үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элссэн, үйл ажиллагаанд нь оролцсон буюу оролцохгүй байгаатай холбогдуулан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулах; 10.1.4.ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээ хийхэд хөндлөнгөөс оролцох, хязгаарлах, эсхүл албадлага хэрэглэх; 10.1.5.хамтын гэрээ байгуулахад шаардагдах мэдээллийг өгөхөөс татгалзах; 10.1.6.хөдөлмөрийн харилцааны хоёр ба гурван талт байгууллага дахь ажилтны төлөөлөгчдөд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар ажил олгогчийн хяналтад байлгахыг оролдох. 10.2.Ажилтны төлөөлөгчид буюу үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн шударга бус дараах үйлдэл /эс үйлдэл/ гаргахыг хориглоно: 10.2.1.ажилтныг ялгаварлан гадуурхахад хүргэж болзошгүй нөхцөл байдалд ажил олгогчийг оруулах; 10.2.2.ажил олгогч хамтын хэлэлцээ хийх санаачилга гаргасан тохиолдолд татгалзах; 10.2.3.хамтын хэлэлцээ хийх, эсхүл хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг шаардах, авах;
  • 8. 8 HK1_3013649_1 (W2003x) 10.2.4.санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх болзолтойгоор ажилтан болон үйлдвэрчний эвлэлийн гишүүний эвлэлдэн нэгдэх эрхийг эдлүүлэх, үл эдлүүлэх, төлөөлөгчийг сонгох, үл сонгох, эсхүл хамтын үйл ажиллагаанд оролцуулах, үл оролцуулах. 11 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд барьцаа хэрэглэхийг хориглох 11.1.Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, иргэний үнэмлэх, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно. 12 дугаар зүйл. Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх 12.1.Ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхээс дараах нөхцөлд татгалзах эрхтэй: 12.1.1.ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн, хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлсэн; 12.1.2.ажил олгогч ажилтны цалин хөлсийг дутуу олгосон, эсхүл цалин хөлс олгох хугацааг олговол зохих өдрөөс хойш арван дөрөв түүнээс дээш хоногоор, эсхүл удаа дараа хэтрүүлсэн; 12.2.Ажилтан энэ хуулийн 12.1-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. 12.3.Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах болсон нөхцөлийг арилгах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй. 12.4.Ажил олгогч энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу ажил, үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай холбогдуулан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно. 13 дугаар зүйл. Ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг 13.1.Ажил олгогч нь дараах үндсэн эрхтэй: 13.1.1.энэ хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөрчлөх; 13.1.2.ажилтнаас хүлээсэн үүргээ гүйцэтгэх, хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаардах; 13.1.3.хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах, шагнаж урамшуулах;
  • 9. 9 HK1_3013649_1 (W2003x) 13.1.4.хууль тогтоомжийн хүрээнд ажилтнаас мэдээлэл авах; 13.1.5.хамтын хэлэлцээ хийх, хамтын гэрээ байгуулах; 13.1.6.дотоод хэм хэмжээг дангаар болон ажилтны төлөөлөгчидтэй хамтран тогтоож мөрдүүлэх; 13.1.7.өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ажил олгогчдын байгууллага байгуулах, түүнд эвлэлдэн нэгдэх. 13.2. Ажил олгогч хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлнэ. 13.3.Ажил олгогч нь дараах үндсэн үүрэгтэй: 13.3.1.хувь хүнтэй энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах; 13.3.2.ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаар хангах, ажлын байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх; 13.3.3.ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах; 13.3.4.хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх, цалин хөлсийг зохих журмаар олгох; 13.3.5. хувь хүний нууцыг хадгалах; 13.3.6.ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, мэдээлэл, бусад зүйлээр хангах; 13.3.7.ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх; 13.3.8.энэ хуульд заасны дагуу хамтын хэлэлцээ хийх; 13.3.9.зайлшгүй шаардлагаар ажлын байранд ажиглалтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх. 13.4. Ажил олгогч хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ. 14 дүгээр зүйл. Ажилтны үндсэн эрх, үүрэг 14.1.Ажилтан дараах үндсэн эрхтэй: 14.1.1.сайн дурын үндсэн дээр ажил олгогчтой тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулах, санаачлан цуцлах;
  • 10. 10 HK1_3013649_1 (W2003x) 14.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах; 14.1.3.гүйцэтгэсэн ажил, үүрэгтээ тохирсон цалин хөлс авах; 14.1.4. ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу чөлөө авах; 14.1.5.хууль тогтоомжид заасны дагуу мэргэжил эзэмших, мэргэших, давтан сурах; 14.1.6.хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах, сэргээлгэх; 14.1.7.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, бичилтэд хяналт тавих, дутуу бичилт, алдааг засахыг шаардах. 14.2.Ажилтан хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлнэ. 14.3 Ажилтан нь дараах үндсэн үүрэг хүлээнэ: 14.3.1.хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, дотоод журам, дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх; 14.3.2. хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх; 14.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг биелүүлэхэд ажил олгогчтой хамтарч ажиллах; 14.3.4.ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хүндэтгэлтэй хандах; 14.3.5. өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн бол ажил олгогч, шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээлэх, зохих шаардлагатай арга хэмжээг шуурхай авах; 14.3.6.албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцыг хадгалах; 14.3.7.ажил, үүрэгтэйгээ холбоотой шаардлагатай мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх; 14.3.8.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах; 14.3.9. мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх. 14.4. Ажилтан хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ. ХОЁРДУГААР БҮЛЭГ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ
  • 11. 11 HK1_3013649_1 (W2003x) 15 дугаар зүйл. Хамтын хэлэлцээ, түүний үндсэн зарчим 15.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийг талууд хамтын хэлэлцээ хийх замаар байгуулна. 15.2.Хамтын хэлэлцээнд оролцогч талууд дараах зарчим баримтална: 15.2.1.нөлөөллөөс ангид байх; 15.2.2.хэлэлцэж байгаа асуудлаа аль болох харилцан ашигтай шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байх; 15.2.3.эрх тэгш байх; 15.2.4.хэлэлцэх асуудлаа чөлөөтэй сонгох; 15.2.5.харилцан хамааралтай мэдээлэл солилцох, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах; 15.2.6.төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо жендэрийн тэгш эрхийг харгалзах; 15.2.7.ил тод байх; 15.2.8.талуудын төлөөлөгчдийн тоо адил байх; 15.2.9.хэлэлцээний хүрээнд бий болох үүргийг талууд сайн дураар хүлээх. 16 дугаар зүйл. Мэдээллээр хангах 16.1.Хамтын хэлэлцээ хийх үед ажил олгогч үйлдвэрчний эвлэлд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. 16.2.Хамтын хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх үед төрийн байгууллага, ажил олгогч нийгэм, эдийн засгийн бодит мэдээлэл, тоо, баримт, нөхцөл байдлын талаарх болон шаардлагатай бусад мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. 17 дугаар зүйл. Хамтын хэлэлцээ хийх явцад хууль бусаар хөндлөнгөөс оролцохыг хориглох 17.1.Хамтын хэлэлцээ хийх явцад төрийн байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, төрийн бус байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно. 18 дугаар зүйл. Хамтын хэлэлцээг санаачлах 18.1.Хамтын хэлэлцээ хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг аль ч тал гаргаж болно.
  • 12. 12 HK1_3013649_1 (W2003x) 18.2.Санаачилга гаргасан тал энэ тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. 18.3.Аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн төлөөлөгчдөө томилж хэлэлцээ хийхэд оролцуулна. 18.4.Улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбар, үйлдвэрлэл, мэргэжлийн хэд хэдэн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын байгууллага байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн төлөөлөгчдийг томилж хэлэлцээ хийхэд оролцуулна. 18.5. Хамтын гэрээнд өөрөөр заагаагүй бол түүний үйлчлэх хугацаа дуусахаас зургаан сараас илүүгүй хугацааны өмнө шинээр байгуулах хамтын гэрээний асуудлаар талууд хэлэлцээ хийх санаачилга гаргаж болно. 19 дүгээр зүйл. Хамтын хэлэлцээг эхлүүлэх, хэлэлцээ хийх 19.1.Хэлэлцээг санаачлагч тал нь хэлэлцээ хийх бүрэлдэхүүн, хамтын гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцээ хийх тухай мэдэгдэлдээ хавсарган нөгөө талдаа хүргүүлнэ. 19.2.Талууд зохих бэлтгэл хангаж доор дурдсан хугацаанд хэлэлцээг эхлүүлнэ: 19.2.1.хамтын гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын арав хоногийн дотор; 19.2.2.хамтын хэлэлцээр байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын арван тав хоногийн дотор. 19.3.Мэдэгдэл хүлээн авсан тал нь энэ хуулийн 19.2-т заасан хугацаанд хэлэлцээг эхлээгүй, эсхүл хэлэлцээний явцад талууд тохиролцоонд хүрээгүй саналын зөрүү гарсан бол энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан журмын дагуу маргааныг зохицуулна. 19.4.Хэлэлцээнд оролцогч нь хэлэлцээний явцад танилцсан, олж мэдсэн аж ахуйн нэгж, байгууллагын болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй, хувийн зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй. 19.5.Талуудын төлөөлөгчид хамтын хэлэлцээ эхлэхийн өмнө хэлэлцээний дэгийг тохиролцож, бичгээр баталгаажуулж мөрдөнө. 19.6.Хамтын хэлэлцээ хийх явцад талууд харилцан тохиролцсоноор хөндлөнгийн шинжээч, зөвлөх, мэргэжилтэнг урьж оролцуулж болно. 19.7.Хамтын хэлэлцээнд оролцогчдод олгох хөлс, холбогдох зардлыг хэлэлцээний дэгийн дагуу олгоно.
  • 13. 13 HK1_3013649_1 (W2003x) 19.8.Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанд уг ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх, хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хориглоно. ГУРАВДУГААР БҮЛЭГ ХАМТЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР 20 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэх хүрээ 20.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээний үйлчлэх хүрээг гэрээний талууд харилцан тохиролцоно. 20.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд байгуулсан хамтын хэлэлцээр түүнд оролцогч талуудад хамаарна. 20.3.Мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хамтын хэлэлцээр тухайн салбарын нийт ажилтан, ажил олгогчид хамаарна. 21 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах талууд 21.1.Хамтын гэрээг ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллагагүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид байгуулна. 21.2.Хамтын хэлэлцээрийг түүний төрлөөс хамаарч доор дурдсан талууд байгуулна: 21.2.1.улсын хэлэлцээрт Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллага; 21.2.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрт тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах тухайн нутаг дэвсгэрийн байгууллага; 21.2.3.мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллага. 22 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах 22.1. Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулахад энэ хуулийн 15-19 дүгээр зүйлийг баримтална. 22.2.Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө батлагдахаас өмнө байгуулах бөгөөд шаардагдах хөрөнгийг төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжих нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй.
  • 14. 14 HK1_3013649_1 (W2003x) 22.3.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан нэг хамтын гэрээ байгуулна. 22.4.Хэлэлцээр байгуулах санаачилга гаргасан этгээдийн тооноос үл хамааран тухайн түвшинд нэг хэлэлцээр байгуулна. 22.5.Ажил олгогч нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад шаардлагатай мэдээлэл, бичиг хэрэг, техник хэрэгсэл, хурал, зөвлөгөөн хийх байраар хангана. 22.6.Хамтын гэрээ, хэлэлцээрийг гурван жилээс илүүгүй, цалин хөлсний талаар байгуулах хамтын гэрээ, хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна. 22.7.Хамтын гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг түүнд тодорхойлсон нөхцөл, журмын дагуу талууд тохиролцож шийдвэрлэх бөгөөд хэрэв хамтын гэрээ, хэлэлцээрт энэ тухай тодорхой заагаагүй бол түүнийг анх байгуулахад мөрдсөн дэгийг баримтална. 23 дугаар зүйл.Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа 23.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй болон нарийвчлан зохицуулах шаардлагатай дараах харилцааг тусгана: 23.1.1.үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрын хэмжээ, тэдгээрийг бодох журам, олгох хугацаа; 23.1.2.үндсэн цалинг индексжүүлэх босго, хувь хэмжээ, давтамж; 23.1.3.ажил олгогчоос олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, хоол, унааны болон бусад олговрын хэмжээг тогтоох; 23.1.4. шаардлагатай гэж үзвэл ажилтны мэргэшил дээшлүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх; 23.1.5.хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэх, ажил, амралтын цагийн горим тогтоох; 23.1.6.ажлын байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах; 23.1.7.хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр хэрэглэх болон аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийг хувьчлах, татан буулгах, өөрчлөн байгуулах тохиолдолд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 23.1.8.үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультны үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах; 23.1.9.бусад харилцаа.
  • 15. 15 HK1_3013649_1 (W2003x) 24 дүгээр зүйл.Хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцаа 24.1.Хамтын хэлэлцээрээр дараах харилцааг зохицуулна: 24.1.1.улсын хэлэлцээрээр хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад улсын хэмжээнд баримтлах бодлогын чиглэл; 24.1.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн хамтын хэлэлцээрээр тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээний нийтлэг асуудлууд баримтлах бодлогын чиглэл; 24.2.Мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцож тогтооно. 25 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх 25.1.Ажил олгогч нь хамтын гэрээг талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш арав хоногийн дотор бүртгүүлэхээр харьяа сум, дүүргийнхээ хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага, эсхүл ажилтанд хүргүүлнэ. 25.2.Мэргэжил, үйлдвэрлэл, салбар /салбар дунд/-ын хамтын хэлэлцээрийг талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш арав хоногийн дотор ажил олгогчдын төлөөлөгч хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлнэ. 25.3.Энэ хуулийн 25.1-д заасан эрх бүхий этгээд хамтын гэрээг бүртгэсэн тухай мэдээллийг ажлын арав хоногт багтаан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ. 25.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллага нь бүртгэсэн хамтын гэрээ, хэлэлцээрийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлнэ. 26 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөх 26.1.Хамтын гэрээнд түүнд оролцогч талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 26.2.Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй. 26.3.Аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ.
  • 16. 16 HK1_3013649_1 (W2003x) 26.4.Хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үйл явц бүрэн дуусах хүртэл хамтын гэрээг дагаж мөрдөнө. 26.5.Хамтын хэлэлцээр нь талуудын хэлэлцээнд оролцсон бүх төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 27 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих, хэрэгжүүлэх 27.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих арга хэлбэрээ талууд харилцан тохирч хамтын гэрээ, хэлэлцээрт тусгана. 27.2. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ биелэлт, явцын талаар өөрт байгаа мэдээллээ талууд харилцан солилцох үүрэгтэй. 27.3.Аливаа этгээд хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХАРИЛЦААНЫ ЗОХИЦУУЛАЛТ 28 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ, түүнийг байгуулах 28.1.Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлж байгаа этгээд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийн талаар ажил хайгч хүнд танилцуулах үүрэгтэй. 28.2.Ажил олгогч нь ажил хайгч хүнтэй гүйцэтгэх ажил үүрэг, ажлын нэр, үндсэн цалингийн хэлбэр, хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажил хайгч хүн ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. 28.3.Ажил олгогч энэ хуулийн 28.2-т заасан тохиролцоог үндэслэн хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. 28.4.Энэ хуулийн 28.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бол тухайн хугацаанаас хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг нөхөн үйлдэнэ. 28.5.Хөдөлмөрийн гэрээний заалтыг аль нэг тал дангаараа өөрчлөхийг хориглоно. 28.6.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа, эсхүл байгуулснаас хойш энэ хуулийн 28.2-т зааснаас бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг талууд тохиролцож болно. 28.7.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хувь хүнтэй хөлсөөр ажиллах, эсхүл ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулахыг хориглоно.
  • 17. 17 HK1_3013649_1 (W2003x) 29 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 29.1.Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна: 29.1.1. дагалдангаар ажиллуулах; 29.1.2. улирлын ажил гүйцэтгүүлэх; 29.1.3. ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах; 29.1.4. түр ажил, үүрэг гүйцэтгүүлэх. 29.2.Энэ хуулийн 29.1-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц ажил олгогч ажилтантай тохиролцон хөдөлмөрийн гэрээг сунгаж болох бөгөөд аль нэг тал цуцлах санал тавиагүй бол уг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно. 29.3.Энэ хуулийн 30.2, 90.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш байвал уг гэрээг хугацаагүй гэж тооцно. 29.4.Гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 29.1.2- 29.1.4-т заасан ажил, үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно. 30 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд туршилтын хугацаа хэрэглэх 30.1.Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа туршилтын хугацаа хэрэглэх талаар талууд тохиролцож болно. 30.2.Туршилтын нийт хугацаа зургаан сараас илүүгүй байна. 31 дүгээр зүйл. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ 31.1.Гоц авьяас буюу ховор мэргэжил, өндөр ур чадвар шаардагдах ажил үүрэг гүйцэтгүүлэхээр хувь хүнтэй онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. 31.2.Хувь хүний өндөр ур чадвар, нарийн мэргэшил, мэдлэгээр дамжуулж өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор дараах нөхцөлийг тусгасан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно: 31.2.1.гэрээний хугацаа; 31.2.2.ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг, дүгнэх журам; 31.2.3.ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх; 31.2.4.ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ажлын хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ;
  • 18. 18 HK1_3013649_1 (W2003x) 31.2.5.ажилтанд ногдуулах сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага. 31.3.Энэ хуулийн 31.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн хариуцлага, нууц хадгалах зэрэг нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд тусгаж болно. 31.4.Энэ хуулийн 31.1-д заасан гэрээнд энэ хуулийн 28 дугаар зүйл нэгэн адил үйлчилнэ. 32 дугаар зүйл. Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажилтан авч ажиллуулах 32.1.Ажил олгогч дараах тохиолдолд ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдээр дамжуулан ажилтан авч ажиллуулж болно: 32.1.1. зургаан сараас илүүгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил, үүрэг гүйцэтгүүлэх; 32.1.2. хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажил, албан тушаалаас бусад ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах; 32.1.3.тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах ажил, үйлчилгээнд ажиллуулах; 32.1.4. ажлын ачаалал түр хугацаагаар огцом нэмэгдэх үед. 32.2.Энэ хуулийн 32.1.4-т зааснаас бусад тохиолдолд ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр авч ажиллуулах ажилтны тоо нь нийт ажилтны гучин хувиас илүүгүй байна. 32.3.Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд нь ажил олгогчтой ажиллах хүч нийлүүлэх гэрээг бичгээр байгуулна. 32.4.Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана: 32.4.1.ажлын байрын нэр, байршил, гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байранд тавигдах үндсэн шаардлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл; 32.4.2.нийлүүлэх ажиллах хүчний тоо, гэрээний хугацаа; 32.4.3.цалин хөлс, ажлын байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөл; 32.4.4.ажилтны өмнө талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага. 32.5.Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд ажиллах хүч авч байгаа байгууллагын ажилтны эрх, үүргээс дордуулсан эрх, үүргийг ажилтанд хүлээлгэхээр тохирч, тусгахыг хориглоно.
  • 19. 19 HK1_3013649_1 (W2003x) 32.6.Энэ хуулийн 32.1-д зааснаас бусад тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тухайн ажил олгогчтой шууд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж үзнэ. 32.7.Ажил олгогч нь ажиллах хүч нийлүүлэх гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтны өмнө энэ хуульд заасан үндсэн эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй: 32.7.1.ажилтанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бусад дотоод хэм хэмжээг танилцуулах; 32.7.2.ажилтны хөдөлмөр эрхлэлтийн болон ажлын байрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг үндсэн ажилтантай адил түвшинд хангах; 32.7.3.ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр тухайлан зохицуулаагүй бол ажилтанд ээлжийн амралт, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрыг үндсэн ажилтантай адил хэмжээгээр олгох; 32.7.4.энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд түүнийг ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээд рүү буцаах. 32.8.Ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээдэд тавигдах шаардлага, үйл ажиллагааг хуулиар зохицуулна. 33 дугаар зүйл. Ажлын бүрэн бус цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ 33.1. Ажил олгогч нь ажлын бүрэн бус цагаар ажилтан авч ажиллуулж болно. 33.2. Ажлын бүрэн бус цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна ажлын өдөр, ажил эхлэх дуусах цаг, долоо хоногт ажиллах цагийг тусгайлан тохирно. 33.3. Ажлын бүрэн бус цагаар ажиллаж байгаа ажилтан энэ хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 34 дүгээр зүйл. Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ 34.1.Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил, үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу байгуулж болно. Гэрээнд ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх байршил, ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн олговрын хэмжээ, ажлаа тайлагнах журам зэргийг талууд тусгайлан тохирч тусгана.
  • 20. 20 HK1_3013649_1 (W2003x) 34.2.Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны талаар түүний харьяалагдах сум, дүүргийн хөдөлмөрийн байгууллага /ажилтан/-д ажил олгогч мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. 34.3.Зайнаас ажиллах хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд энэ хууль үйлчилнэ. 35 дугаар зүйл. Хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээ 35.1. Хүмүүс хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажил олгогч нь өөрийн харьяалагдах сум, дүүргийн хөдөлмөрийн байгууллага /ажилтан/-д зохих журмын дагуу гэрээгээ бүртгүүлнэ. 35.2.Гэрийн үйлчилгээний ажилтан, малчин, ажил олгогчийн гэрт, эсхүл өмчлөл, эзэмшлийн орон байранд амьдарч, ажиллах бол хэвийн амьдрах нөхцөл болон бусад зайлшгүй шаардлагатай хэрэгцээг нь хангах талаар гэрээнд тусгайлан тохиролцож тусгана. 35.3.Ажил олгогч болон түүний гэр бүлийн гишүүд гэрийн үйлчилгээний ажилтан, малчны эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах үүрэгтэй. 35.4.Гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон ээлжийн амралт, нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй. 35.5. Хувь хүн хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд энэ хууль үйлчилнэ. 36 дугаар зүйл.Хэд хэдэн ажил, үүргийг зэрэг эрхлэх 36.1. Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн болон бусад ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, үүрэг эрхлэх, нэг ажил олгогчтой ажил, үүрэг хослох, хавсран ажиллах, ажил олгогчтой тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх, эсхүл ажлын ачааллаа нэмэгдүүлэн ажиллаж болно. 37 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагад хамт ажиллахыг хориглох 37.1.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой /тавин нэг буюу түүнээс дээш хувьтай/ аж ахуйн нэгж, байгууллагад гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө, мөнгө захиран зарцуулах, шууд захирах захирагдах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно. 37.2. Энэ хуулийн 37.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллагад өмчлөгч бус этгээд нэг нь нөгөөдөө хяналт тавих болон хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ажлын байранд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хамт ажиллахыг дотоод хэм хэмжээгээр хориглож болно. 38 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хязгаарлах
  • 21. 21 HK1_3013649_1 (W2003x) 38.1.Ажил олгогч энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил, үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй. 38.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил, үүргийг гүйцэтгүүлэх бол нэмэгдэл хөлсний талаар ажилтантай урьдчилан тохиролцоно. 39 дүгээр зүйл. Өөр ажилд шилжүүлэх 39.1.Дараах үндэслэлийн аль нэг нь бий болсон тохиолдолд ажил олгогч ажилтныг өөр ажилд шилжүүлж болно: 39.1.1. сул зогсолтын үед ажилтныг аж ахуйн нэгж, байгууллага дотроо, эсхүл өөртэй нь тохиролцсоноор өөр аж ахуйн нэгж, байгууллагад сул зогсолтын хугацааны турш; 39.1.2. үйлдвэрлэлийн осол болон гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн бөгөөд урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол дөчин тав хүртэл хоногийн хугацаагаар; 39.1.3.эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл; 39.1.4.жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг өөрийнх нь хүссэн болон эмнэлгийн дүгнэлтэд заасан хугацаагаар; 39.1.5. ажилтан гэрч, хохирогчийн хамгаалалтад орсонтой холбогдуулан зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлсэн хугацаагаар. 39.2.Энэ хуулийн 39.1.3-т зааснаас бусад үндэслэлээр өөр ажилд хугацаатай шилжсэн ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаа дуусмагц өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулна. 39.3.Энэ хуулийн 39.1.3-т заасан үндэслэлээр өөр ажилд шилжсэн ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүйг эрх бүхий байгууллага тогтоосон бол уг ажилтантай тохиролцон шилжүүлсэн ажилд, эсхүл өөр тохирох ажилд ажиллуулна. 40 дүгээр зүйл. Сэлгэн ажиллуулах 40.1. Ажил олгогч харилцан тохиролцож ажилтныг эрхэлж байгаа ажил, үүрэгтэй төстэй ажлын байранд аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах зорилгоор сэлгэн ажиллуулж болно: 40.1.1.тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх; 40.1.2.хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх; 40.1.3.ажилтныг зүй бус нөлөөллөөс ангид байлгах.
  • 22. 22 HK1_3013649_1 (W2003x) 40.2.Сэлгэн ажиллуулах ажилтны зөвшөөрлийг урьдчилан бичгээр авна. Харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулах бол ажил олгогч нь тухайн нэгж, салбарын удирдлагатай тохиролцоно. 40.3.Ажилтныг сэлгэн ажиллуулах үед түүний ажиллах байршил өөрчлөгдсөнтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг ажил олгогч хариуцна. 40.4.Сэлгэн ажиллуулах хугацаа хоёр жилээс илүүгүй байх бөгөөд хугацааг талууд харилцан тохирч нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно. 40.5.Ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно. 40.6.Ажилтан сэлгэн ажиллахаас татгалзсан нь тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. 41 дүгээр зүйл. Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах 41.1. Ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална: 41.1.1.ээлжийн амралттай; 41.1.2.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, магадлагаатай; 41.1.3.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй; 41.1.4.хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа; 41.1.5.ажилтан гэрч буюу хохирогчийн хамгаалалтад байгаа; 41.1.6.цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд; 41.1.7. хугацаат цэргийн алба хааж байгаа; 41.1.8.өөр ажилд түр шилжүүлсэн; 41.1.9.ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлсэн; 41.1.10.жирэмсэн буюу хөхүүл хүүхэдтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн улмаас өөр ажилд түр хугацаагаар шилжсэн; 41.1.11. ажил олгогчийн зөвшөөрлөөр гурван сараас илүүгүй хугацаагаар сургалтад оролцож байгаа;
  • 23. 23 HK1_3013649_1 (W2003x) 41.1.12. ажил олгогчийн ажилтанд олгосон хувийн чөлөөтэй байх хугацаанд; 41.1.13.хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, бусад дотоод хэм хэмжээнд заасан тохиолдолд. 41.2. Энэ хуулийн 41.1.4, 41.1.7, 41.1.9-д заасан тохиолдол дуусгавар болсноос хойш гуч хоног, 41.1.3-т заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хуульд заасан хугацааны дээд хязгаар өнгөрснөөс хойш 60 хоног хэтэрсэн бөгөөд энэ хугацаанд ажилтан ажилдаа ороогүй буюу хүсэлт гаргаагүй бол ажил олгогч ажлын байрыг хадгалах үүрэг хүлээхгүй. 41.3. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг мөн үндэслэлээр цуцлагдсанд тооцно. 42 дугаар зүйл. Ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлэх 42.1.Дараах тохиолдолд ажилтны ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно: 42.1.1.хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан; 42.1.2.хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу тухайн ажилтнаар ажил, үүргийг нь гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл бүрдсэн. 42.2. Энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргасан шийдвэрээ зохих журмын дагуу ажил олгогчид хүргүүлнэ. 42.3. Ажилтны ажил, үүрэг эрхлэхийг түдгэлзүүлсэн шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол ажилтан түдгэлзүүлсэн хугацааны цалин хөлсөө энэ тухай шийдвэр гаргасан этгээдээс хууль тогтоомжийн дагуу гаргуулан авах эрхтэй. 42.4.Энэ хуулийн 42.1.1-д заасан эрх бүхий этгээд түдгэлзүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон бол энэ тухайгаа ажил олгогчид ажлын гурав хоногийн дотор мэдэгдэнэ. Уг шийдвэр гарсан өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээсэнд тооцох бөгөөд мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс ажилтанд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна. 42.5.Энэ хуулийн 42.1.2-т заасан нөхцөл арилсан өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээсэнд тооцно. 43 дугаар зүйл. Өмнөх ажлын байранд нь эгүүлэн авах 43.1.Ажил олгогч дараах тохиолдолд хүнийг өмнөх ажлын байранд эгүүлэн авах үүрэгтэй:
  • 24. 24 HK1_3013649_1 (W2003x) 43.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гарснаас хойш гуч хоногийн дотор дотор ажилдаа орох хүсэлтээ гаргасан; 43.1.2.хөдөлмөрийн гэрээ нь үндэслэлгүй цуцлагдсан буюу дуусгавар болгосон тухай хөдөлмөрийн ганцаарчилсан эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрсөн, эсхүл хувь хүнийг өмнө нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; 43.1.3.ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш таван сарын дотор уг ажлын байр дахин бий болсон, эсхүл ажлын байр хасагдсан нь үндэслэлгүй болох нь шүүхээр тогтоогдсон; 43.1.4.хуульд заасан бусад үндэслэл. 43.2.Энэ хуулийн 43.1.2, 43.1.3-т заасан үндэслэлээр ажлын байранд эгүүлэн тогтоогдож байгаа ажилтны өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь сэргээгдсэнд тооцох бөгөөд талууд харилцан тохиролцож уг гэрээний нөхцөлийг өөрчилж болно. 43.3.Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7, 41.1.8-д заасан тохиолдолд ажилтны өмнөх ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна. 43.4.Хөдөлмөрийн гэрээ нь үндэслэлгүй цуцлагдсан хүнийг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно. 43.5.Энэ хуульд заасны дагуу ажилдаа тогтоогдож байгаа хүний өмнөх ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ур чадварын түвшинд тавигдах шаардлага өөрчлөгдсөн бол ажил олгогч өөрийн зардлаар сургаж, өмнөх ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. 44 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл 44.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: 44.1.1.талууд харилцан тохиролцсон; 44.1.2.ажил олгогч хувь хүн, ажилтан нас барсан; 44.1.3.хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгах шаардлагагүй болсон; 44.1.4.хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан;
  • 25. 25 HK1_3013649_1 (W2003x) 44.1.5.өмнө нь ажиллаж байсан хүнийг ажлын байранд эгүүлэн тогтоосны улмаас уг ажлын байранд хөдөлмөр эрхэлж буй ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон; 44.1.6.ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас ял оногдуулсан тухай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болж ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон; 44.1.7.ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг холбогдох хуулийн дагуу шүүх тогтоосон; 44.1.8.өөр ажил, албан тушаалд сонгогдсон болон томилогдсон; 44.1.9.хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан. 45 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах 45.1.Хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. 45.2.Ажилтан ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай бичгээр өргөдөл өгсөн өдрөөс хойш арван дөрвөн хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. 46 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 46.1. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 46.1.1. аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо цөөрсөн; 46.1.2. ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, үүрэгтээ тэнцэхгүй болсон нь зохих журмаар тогтоогдсон; 46.1.3. ажилтан эрүүл мэндийн хувьд ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй бол; 46.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 46.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан, захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон;
  • 26. 26 HK1_3013649_1 (W2003x) 46.1.6. ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшинг нотлох бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон; 46.1.7. гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс энэ хуулийг зөрчин хамт ажиллаж байгаа бол тэдний аль нэгийг; 46.1.8. хуульд заасан бусад үндэслэл. 46.2.Энэ хуулийн 46.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд ажил олгогч энэ талаар гаргасан шийдвэрээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй. 46.3. Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа болон энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасантай холбогдуулан ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 46.4. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн хэлбэр, хариуцлага, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. 46.5.Үйлдвэрчний эвлэлийн гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон болон сонгуульт ажил үүрэгтэй нь холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцлахыг хориглоно. Энэ нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш боловч түүний үйл ажиллагаанд оролцсон ажилтанд нэгэн адил хамаарна. 46.6.Ажил олгогч энэ хуулийн 46.1.1, 46.1.2, 46.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажилтанд гучаас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэл өгч гарын үсэг зуруулах бөгөөд ажилтан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай хоёр гэрчлэх этгээдийг байлцуулан тэмдэглэл үйлдсэн бол мэдэгдэл өгсөнд тооцно. 46.7.Энэ хуулийн 46.6, 47.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл авсан ажилтнаар ажил, үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж ажил олгогч үзсэн тохиолдолд түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлагдах хүртэлх хугацаанд авбал зохих цалин хөлстэй тэнцэх олговор олгож, ажиллуулахгүй байж болно. 47 дугаар зүйл.Бөөнөөр халах үеийн зохицуулалт 47.1.Ажил олгогч нь ажилтныг бөөнөөр халах тохиолдолд үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчдөд бөөнөөр халах үндэслэл, хамрагдах ажлын байрны нэр, ажлаас чөлөөлөх хугацааг мэдэгдэж, энэ хуулийн 47.2-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ. 47.2. Бөөнөөр халах тухай хэлэлцээнд ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид бөөнөөр халах, ажилтны тоог багасгах зорилгоор тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, шинээр бий болох ажлын байр, орон тоонд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтанд олгох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийг хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцоно.
  • 27. 27 HK1_3013649_1 (W2003x) 47.3.Ажил олгогч энэ хуулийн 47.2-т заасан хэлэлцээгээр тохиролцож, шийдвэр гарсан өдрөөс эхлэн уг шийдвэрт хамрагдах ажилтан тус бүрт хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай энэ хуулийн 46.6-д заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш гучаас доошгүй хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг цуцална. 47.4.Ажил олгогч бөөнөөр халах шийдвэрийн талаар харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн байгууллага /ажилтан/-д гучаас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. 47.5.Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон ажлын байр, нэмэгдсэн орон тоонд бөөнөөр халагдаж хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан бөгөөд ажилд орох хүсэлт гаргасан хүнийг эхний ээлжинд авах үүрэгтэй. 47.6.Аж ахуйн нэгж, байгууллага, салбар, нэгж татан буугдсан тохиолдолд түүний эд хөрөнгөөс ажилтны цалин хөлсийг зохих хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулна. 47.7. Энэ хуулийн 47.3-т заасан хугацаанд ажил олгогч ажилтнаар ажил, үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байх эрхтэй бөгөөд ажилтанд энэ хугацааны цалин хөлсийг бүрэн олгоно. Ажилтны хөдөлмөрийн гэрээг гуч хоногийн хугацаа дуусмагц цуцалсанд тооцно. 48 дугаар зүйл. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах 48.1. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 46 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно: 48.1.1.хөдөлмөрийн гэрээг дүгнэх үед ажилтан гэрээнд заасан ажил, үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай биелүүлж чадаагүй нь тогтоогдсон; 48.1.2.ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн; 48.1.3.хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон. 48.2. Онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 46.1.1-46.1.3, 48.1.2-т заасан үндэслэлээр цуцлахад энэ хуулийн 46.2-46.7-д заасан журмыг баримтална. 49 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үед олгох тэтгэмж 49.1. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 46.1.1-46.1.3, 48.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагаас үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:
  • 28. 28 HK1_3013649_1 (W2003x) 49.1.1.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас нэг жил хүртэл ажилласан ажилтанд нэг ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх; 49.1.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад нэгээс тав хүртэл жил ажилласан ажилтанд хоёр ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх; 49.1.3.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад тав ба түүнээс дээш жил ажилласан ажилтанд гурав ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх. 49.2.Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан ажилтанд ажил олгогч энэ хуулийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгоно. 49.3.Ажилтныг бөөнөөр халах үед ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийх хэлэлцээгээр энэ хуулийн 49.1-д зааснаас багагүй байхаар тохиролцон тогтооно. 50 дугаар зүйл.Ажил хүлээлцэх 50.1.Ажил олгогч нь ажилтны ажлын байр хадгалагдах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна. 50.2.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг тодорхой заана. 50.3.Ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө ажилтанд өгнө. 50.4. Ажилтан ажил, үүргийг нь хэвийн гүйцэтгүүлэх зорилгоор олгосон ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил, үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт, мэдээлэл /биет болон цахим/, шаардлагатай бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогч /ажил хүлээлцэх комисс/-д хүлээлгэн өгөх үүрэгтэй. 50.5.Ажилтны ажлаа хүлээлгэн өгөх хугацааны цалин хөлсийг ажил олгогч тооцож олгоно. 50.6.Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон буюу цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийн эх хувийг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон буюу цуцалсан өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, тэтгэмжийг хууль буюу дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд олгох үүрэгтэй. 50.7.Ажилтны хүсэлтээр цалин хөлс, ажилласан хугацаа, эрхэлж байсан ажил, үүргийн талаарх тодорхойлолтыг ажил олгогч үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд ажлын гүйцэтгэл, зан байдлын тодорхойлолтыг тусад нь өгнө. 50.8.Энэ хуулийн 50.3-т заасан шийдвэрийг гаргаагүй бол нөхөн гаргаж ажилтанд өгнө.