SlideShare a Scribd company logo
1 of 36
Цээжний гэмтэл
Цээжний бүтэц
Цээжний гэмтэл
• Цээжний хана нь хүний амин чухал
эрхтэнүүдийг хамгаалдаг. Цээжээр
дарагдвал тусгалын замаар дууны хөвчин
холбоос агшиж хаагдсанаас цээжин доторх
даралт ихсэж, уушги урагдах, өрц цуурч
болно. Хавирга хугарвал доторх
эрхтэнүүдийг гэмтээнэ.
Цээжний гэмтлийн ангилал
Цээжний битүү гэмтэл
1. Цээжний яс, дотор эрхтэн гэмтээгүй гэмтэл
2. Цээжний ясны хугаралтай гэмтэл
3. Цээж, түүний дотор эрхтний гэмтэл
4. Хавсарсан гэмтэл
Цээжний ил гэмтэл
1. Цээжний хөндийд нэвтрээгүй шарх
2. Цээжний хөндийд нэвтрээгүй, ясны ил хугарал
3. Цээжний хөндийд нэвтэрсэн
4. Хавсарсан гэмтэл
5. Цээж, хэвлийн хавсарсан гэмтэл
Цээжний битүү гэмтлийн үед дотор эрхтэнүүдэд
эмгэг өөрчлөлтүүд гарна.
Уушгины гэмтэл
1. Уушгины эдүүдэд цэг хэлбэрийн цус харвалт үүсэх
2. Уушгины томоохон судас гэмтсэнээс уушгины
эдүүдэд нэвчдэс маягтай цус харвах (инфаркт)
3. Уушгины бүтэн дэлбэнд цус нэвчиж хуралдах-
уушги элэгших (опеченение)
4. Уушгины олон тооны альвеол гэмтсэнээс уушгины
эдүүдэд хийжсэн хөндийнүүд үүсэх
Зүрхний гэмтэл
1. Зүрхний чихэлдэлт
2. Зүрхний булчингийн дарагдал
3. Зүрхний судасны гэмтэл
Цусны судасны гэмтэл
1. Гол судасны урагдал, язралт
2. Гол судас задрах
3. Гол судас тасрах
Цээжний битүү гэмтлийн үед уушги доорх
шалтгаанаар агшиж болно.
1. Цээжний хөндийд хий шингэн хуралдах
2. Амьсгалын дунд доод зам бөглөрөх
3. Гэмтлийн дараа мэдрэл тусгалын замаар
уушги өөрөө агших
Цээжний битүү гэмтэл
• Авто осол, үйлдвэрийн осол, золгүй тохиолдол, ахуйн
гэмтэл, гэмт хэргийн үйлдлээс үүснэ.
• Өрц зүүн талдаа хагарч, ходоод гэдэс цээжний хөндийд
ивэрч орох нь цөөнгүй байдаг.
Хавирганы хугарал: Гадна шууд болон шууд бус
механизмын үйлчлэлээр үүснэ.
Хавирганы хугарлын ангилал:
1. Хавирганы толгой хэсгийн
2. Хавирганы их биеийн
3. Хавирганы сүүл хэсгийн
4. Хавирганы хоёрлосон хугарал
Хавирганы хугарлын хамрах хүрээгээр нь
• нэг хавирга дагнан хугарах
• хоёр ба олон хавирганы хугарал
Шинж тэмдэг
• Хавирга хугарсан хэсэгт маш хүчтэй өвдөх
ба ханиах, хүчтэй амьсгалах үед өвдөлт
ихсэнэ.
• Өвдөлттэй хэсэгт дарж тэмтрэхэд ясны
хавиралдах чимээ мэдрэгдэнэ.
• Олон хавирга хугарсан үед цээжний хэлбэр
өөрчлөгдөж, хугарсан хэсэгт хүчтэй өвдөнө.
• Уушги, гялтан давхар гэмтсэн үед
амьсгалын цочмог дутагдал илэрч шоконд
орно.
Пневмоторакс
• Уушгины эдүүд болон бронхи урагдаж тасарснаас
плеврийн хөндийд хий хуралдахыг хэлнэ.
• Цээжний битүү гэмтлийн улмаас уушги гэмтэхэд
ихэнхдээ хавхлагт пневмоторакс үүснэ. Энэ нь
амьсгал авахад уушгины шархаар дамжин плеврийн
хөндийд хий хуралдаж, амьсгал гаргахад уушгины
шарх битүүрэн хаагдаад хий буцаж гарахгүй болдог.
Иймээс амьсгал авах бүр плеврийн хөндийд хий
нэмж хуралдсаар хавхлагт пневмоторакс нь
хүчдэлтэй пневмоторакст шилжинэ.
Гемоторакс
• Цээжний хана, дотор эрхтэний судас
гэмтсэнээс плеврийн хөндийд цус хурахыг
хэлнэ.
• Ихэнхдээ цээжний хананы судсууд гэмтсэнээс
үүснэ.
Гематораксын ангилал
1. Плеврийн хөндийд хуралдсан цусны түвшин
далны доод өнцгөөр байвал бага гемоторакс
2. Далны дундуур бол дунд зэргийн гемоторакс
3. Далны дунд талаас дээгүүр бол их гемоторакс
Шинж тэмдэг
• Цээжний дотуур хатгаж, хөвчирч хатгаж өвдөнө.
• Өвчин нь амьсгал авах, ханиалгах, гэнэт хөдлөхөд ихэснэ.
• Өвчтөн амьсгалж, дотор нь давчдсанаас цээж өндөр байлгахыг
эрмэлзэнэ.
• Үзлэгээр гэмтэлтэй талын цээжний хана нь харьцангуйгаар төвгөр,
амьсгалахад хавирганы хөдөлгөөн нь багассан байдаг.
• Плеврийн хөндийд их хэмжээний хий, цус хуралдвал цээжний төвгөр
ихсэж, хавирганы хоорондын зай нь төвгөр болно.
• Тогшиход дулий буюу хэт хөндий дуутай, дууны доргилт дамжихгүй.
• Хэрэв зүрх судас нь эрүүл тийшээгээ шахагдаж түрэгдвэл цээжний
давчдалт ихсэж нүүр хүзүүний судас чинэрсэн харагддаг.
• Уушги гэмтэхэд арьсны доогуур хий хуралдана.
Шинж тэмдэг
• Цээжний ханын плеврийн хальс гэмтээгүй бол арьсны доогуурх хий
хуралдалт нь хүзүү, эгэмний орчмоос эхэлж тархана.
• Уушги, цээжний ханын плеврийн хальс зэрэг гэмтэл хий хуралдалт нь
цээж, мөр, хүзүү, гэдэсний хана, нимгэн цавь, төмсгөнд хүртэл
тархана.
• Зүрх, үнхэлцэгийн цус харвалт, няцралт нь өвчүүний цаана хүчтэй
өвдөж, нүүр нь хөөж хөхөрнө.
• Хэрэв үнхэлцэгний өөхлөлт хий их хуралдвал дээрх шинжүүд
илрэхээс гадна өвчүүний бүдэрхийн хонхор хийгээр дүүрч хүзүү тийш
тархдаг.
• Цээжний битүү гэмтлийн үед өрц хагарвал амьсгалын дутмагшлын
шинжууд илрэхээс гадна тэр талын дал мөрөөр маш хүчтэй өвдөнө.
• Харин уушги гэмтэхгүйгээр цээжний ханын плеврийн хальс урагдахад
тэр орчмын арьсны доогуур хий хуралдаад цааш тархахгүй.
• Плеврийн хөндийд цус, хий, хуралдах, дотор эрхтэнүүд өрцөнд иврэх
үед плеврийн хальсны мэдрэл цочирч зүрх судасны ү/а-ны гүнзгий
дутмагшил илэрч улмаар шоконд орно.
Оношлогоо
• Цээжний хөндийд хуралдсан хий, цус, шингэн
зүрх судас, уушгины байдал, байрлалыг
рентген шинжилгээгээр тодорхойлно.
• Онош тодруулах, эмчилгээний зорилгоор
плеврийн хөндийн хатгалт хийнэ.
• Рентгенскопи шинжилгээгээр цээжинд
хуралдсан цус, уушги, хавирганы хугарал,
голтын эрхтэний хазайлт, өрцний байрлалыг
илрүүлнэ.
Цээжний хөндийд хатгалт хийх
Заалт
• Цээжний хөндийд их хэмжээний шингэн, цус, хий хурах зэргээс болж цээжний
хөндий, түүний доторх эрхтэнүүдийн шахалт үүссэнээс зүрх судас, амьсгалын
үйл ажиллагааны хямрал, түүнээс үүдэн гарч болох хүндрэлээс хамгаалахын
тулд цээжний хөндийд хатгалт хийж, хуралдсан зүйлийг гадагш соруулж
чөлөөлнө.
Хийх арга
• Зураг
• Урьдчилан резинэн гуурсанд залгасан (12-14см) бүдүүн зүү, шприц жане,
паалантай сав, хуруу шилнууд, хавчаар, тариур, зүү бэлтгэнэ.
• Арьсыг спирт иодоор сайн ариутгаад, 1-2%-ийн 10-20мл новокайныг арьс,
өөхөн эд, булчин, хальсанд нэвчүүлэн тарьж мэдээгүйжүүлээд, хатгалтыг
суганы арын шугамаар VII, VIII хавирганы хоорондуур хуралдсан шингэнийг
авахдаа урьдчилан рентгенскопид харж шингэний байрлалыг тогтоогоод тусгай
тэмдэг тавьж, тэр тушаагаа цээжний ар, өвөр, хажуугаас хатгалт хийх
шаардлага гардаг. Энэ үед шприцээ резинэн гуурсанд залгаж, гуурсны
хавчаарыг аваад хуралдсан шингэнийг соруулна.
Гарч болох хундрэлээс сэргийлэх
• Цээжний хөндий рүү хатгасан зүүнд хавирга
завсрын судас мэдрэл гэмтэж болно. Иймд
хатгалтыг хавирганы дээд талын ирмэг дагуу хийх
хэрэгтэй.
• Зүүг цээжний гадна гялтанг нэвтэллээ гэж үзвэл
цааш хэт лав хатгаж болохгүй. Хэрвээ зүү хэт их
орвол уушги гэмтэх аюултай.
• Шприцэнд хуралдсан шингэнийг юүлэхдээ
гуурсанд хавчаар заавал тавина. Энэ нь цээжний
хөндий рүү хий орохоос сэргийлж байгаа юм.
Плеврийн хөндийд хуралдсан цус хийг 2-3 удаа
хатгалт хийж соруулахад плеврийн хөндий
цэвэршиж уушги тэлэхгүй бол мэс заслын эмчилгээ
шаардлагатай юм.
Гемотораксын үед цус тогтсон,
тогтоогүйг шалгах 2 сорил
• Грегурева сорил-цээжний хөндийнөөс авсан
цусыг хуруу шилэнд хийгээд хөдөлгөөнгүй 5-7
минут байлгахад бүлэгнэж байвал цус
тогтоогүй, бүлэгнэхгүй бол тогтсон гэж үзнэ.
• Эртроцит тоолох- хурууны өндөгнөөс авсан
цус ба цээжний хөндийгөөс авсан цусан дах
эритроцитыг тоолж харьцуулан үзнэ. Хэрэв
эритроцит тэнцүү байвал тогтоогүй, харин
эритроцит их, цээжний хөндийгөөс авсан цус
бага байвал тогтсон гэж үзнэ.
Плеврийн хөндийд хуралдсан цусанд халдвар
орсон эсэхийг шалгах сорил
• Петровын сорил-Соруулж авсан цуснаас 2мл-
ийг 4-6мл нэрмэл усаар шингэлж зайлахад
шингэн нь булингартай байвал халдвар орсон
гэж үзнэ. Тунгалаг байвал халдвар ороогүй гэж
үзнэ.
• Эфиндиевийн сорил-Соруулж авсан цуснаас 4-
5мл хуруу шилэнд хийж, 1-2 цаг хөргөгчид
тавьж тунадас үүсгэхэд халдвар ороогүй бол
тунадас шингэний харьцаа 1:1 халдвар орсон
бол шингэн нь их байна.
Анхны тусламж
Цээжний хөндийн битүү, хавирганы гэмтэлтэй уед
яаралтай тусламжийг дараах зарчмын дагуу үзүүлнэ.
1. Өвчтөнг өөрт нь таатай байрлалд хэвтүүлж эсвэл
суулгаж цээжийг нь тойруулж ороосон бэхлэх боолт
хийнэ. Боолтыг амьсгал аваад түгжээд 2 бэхлэх,
амьсгал гаргаж түгжих уед дахин 2 бэхлэх зарчмаар 8-
10 давхар хийнэ.
2. Цаашид тээвэрлэхдээ өвчин намдаах эмийг заалтаар
хийнэ. Амьсгалын дутагдалтай уед наркотикын
гаралтай эм нь амьсгал дарангуйлдаг тул
хүчилтөрөгчөөр амьсгалуулах шаардлагатай.
3. Цус алдалт болон шокоос хамгаалах шингэн сэлбэх
эмчилгээ хийнэ. Яаралтай нарийн мэргэжлийн тусламж
үйлчилгээ авахаар тээвэрлэнэ.
Эмчилгээ
• Цээжний битүү гэмтлийн үед яс болон дотор эрхтэний гэмтлүүд байгаа
эсэхийг тогтоогоод гэмтээгүй бол өвчин намдаах эм хэрэглэж,
өвчтөнийг хэвтрийн дэглэмээс чөлөөлж, амьсгалын дасгалуудыг
идэвхтэй хийлгэнэ.
• Хавирга хугарахад цээжийг баглаж боох нь хугарсан хавиргыг
хөдөлгөөнгүй бэхэлж чадахгүй, амьсгалын багтаамжийг багасгах учир
ашиг багатай юм.
• Нэг, хоёр хавирга хугарсан бол 1%-ийн новокайны уусмал буюу 1%-ийн
новокайны 9 мл уусмалыг 1.0 спирттэй хольж шууд хугарсан ясны
үзүүрүүдийн хооронд хуралдсан цусанд тарина. Хориг тариаг хэд
дахин давтан хийж болно. Өвчтөнд цэр ховхруулах, өвчин намдаах эм
хэрэглэж, амьсгалын дасгалуудыг идэвхтэй хийлгэнэ.
• Хавирга суганы арын шугамаас хойгуур хугарахад өвчтөнд амьсгалын
дутмагшил бага илэрнэ. Учир нь энэ хэсэгтээ харьцангуйгаар
хавирганы амьсгалд оролцох хөдөлгөөн бага, том булчингууд
бэхлэгдсэн байдаг. Хавирганууд суганы шугамын урд талын хэсгээр
хугарвал амьсгалын гүнзгий дутмагшлын шинж илэрнэ. Олон хавирга,
ялангуяа суганы урд шугамаар хугарсан байвал хориг тариаг гурван
хэсэгт хийх нь зүйтэй
Үүнд:
1. Хүзүүний ваго-симпатик мэдрэлийн салаанд
2. Хугарсан хавиргануудын тушаах нурууны арын
3-4 сэртэнгийн хоёр талаар,
3. Хавирганы хугарлуудад тус тус 1-2%-ийн
новокайны уусмалаар хориг тавина.
Ваго-симпатик хориг- Олон хавирга хугарсан
цээжний хөндийн гэмтлийн улмаас амьсгалын
дутагдалтай үед өвчин намдаах, тайвшрүүлах
зорилгооор хийнэ.
ЦЭЭЖНИЙ ИЛ ШАРХТАЙ ГЭМТЭЛ
• Цээжний хөндийд нэвтрээгүй зөөлөн эдийн шархтай
өвчтөн, зовиур шаналгаа багатай хөнгөн байдаг. Гэвч
цээжний зөөлөн эдийн шархлаа, дотор эрхтэний
гэмтэлтэй хавсарч болно. Зөөлөн эдийн шархнаас цус
алдах буглаж идээлэх, остеомиелит үүсэх зэрэг хүндрэл
тохиолдоно. Зөөлөн эдийн шархлаа ясны хугаралтай
хавсарвал хүндрэл их гарах учир цээжний хүнд гэмтлийн
үед хийгдэх эмчилгээг шаардана.
• Плеврийн хөндийд нэвтэрсэн цээжний хананы шархлааг
1. Нээлттэй пневмоторакс
2. Хавхлагт пневмоторакс
3. Хавсарсан
• Нээлттэй пневмоторакстай хавсраагүй шархлаатай гэмтлийн үед
плеврийн хөндийд бага хэмжээний хий, цус хуралдах боловч
анхны хатгалтаар буюу еерее гадагшаа нэвчиж цэвэршинэ.
• Хаалттай пневмоторакс амьсгал авахад хий цээжний хөндийд
орж амьсгал гаргахад хий бүрэн буюу хагас гарч аажмаар
цээжний хөндийд хий хуримтлагдаад амьсгал зүрх судасны
дутагдал ихэснэ. Хаалттай пневмотораксын үед сорох хэлбэрийн
пневмоторакс үүсэж болно. Энэ нь амьсгал авах буюу
ханиалгахад шархаар хий сорогдон орж цээжний хөндийд хий
хуралдан аажмаар зүрх судас амьсгалын ажиллагаанд
нөлөөлнө.
• Задгай пневмотораксын үед амьсгал авахад гаднаас плеврийн
хөндийд хий хуралдаж, амьсгал гаргахад шархаар буцаж гарах
учир плеврийн хальсны мэдрэлийг хүчтэй цочроохын хамт зүрх
судас савалт маягийн хөдөлгөөн орж цусны хэвийн эргэлтийг
саатуулна.
• Цусны эргэлт удааширснаас гипоксеми үүсэхийн хамт
уушгины хооронд парадоксаль амьсгал үүсэж,
амьсгалын хэвийн ажиллагаа хямарч нэмэлт гипоксеми
болж шокийн явцыг улам хундруулнэ. Хавхлагт
пневмотораксын уед амьсгал авахад шархаар плеврийн
хендийд хий орж амьсгал гаргахад шархны хавхлаг
хаагдсаар чинэрсэн пневмоторакс ууснэ. Хэсэг хугацаа
өнгөрсний дараа плеврийн даралт багассанаас дахин
хавхлагт пневмоторакс үүснэ. Мен цээжний нэвтэрсэн
шархлаатай гэмтэл уушгины гэмтэлтэй хавсарвал гадна,
дотор талын (уушгины шархнаас) хавхлагт пневмоторакс
үүсч болно. Энэ нь өвчтөнийг богино хугацаанд амьсгал
зүрх судасны гүнзгий дутмагшилд оруулж амь насанд нь
аюул учруулна.
Хатгалт
• Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн уед цус плеврийн хендийд
хуралдахыг гемопневмоторакс гэнэ. Гемоторакс нь их телев плеврийн
ханын судас гэмтэх юмуу уушгины шархнаас ч үүсэж болно. Плеврийн
хөндийд хуралдсан цус нь булэгнэх боловч нэг, хоёр хоногийн дараа
шингэрдэг. Заримдаа плеврийн хендийд хуралдсан цус нь бүхэлдээ
бүлэгнэж, задрахгүй байхыг бүлэгнэсэн гемоторакс гэнэ. Плеврийн
хөндийд хуралдсан цус плеврийн хальсыг цочруулснаас их хэмжээний
экссудат гарт гемоплеврит үүснэ. Задгай пневмоторакс, гемоторакс,
уушгины гэмтэлтэй хавсарсан цээжний нэвтэрсэн шархлаатай гэмтэл
нь эхний үед уушгины үрэвслээр хүндэрч болно. Н.С.Молчанов ийм
гэмтэлтэй өвчтөнд уушгины үрэвсэл гурван хэлбэрээр үүснэ гэжээ.
Үүнд гэмтсэн дэлбээнд уусвэл-гэмтлийн, гэмтэлтэй талын уушгины
гэмтээгүй дэлбээнд буюу эрүүл талын уушгинд уусвэл хоёрдогч,
мэдрэл тусгалын-дэлбээний завсрын эдүүдэд биеийн эсэргүүцэл
суларснаас гэж хуваажээ. Мен уушги, плеврийн хөндийд идээт үрэвсэл
үүсэж, уушгины буглаа, ухил, плеврийн эмпием үүсэж хундэрдэг юм.
ЗҮРХНИЙ ГЭМТЭЛ
• Зурхний хөндийд нэвтэрсэн ба нэвтрээгүй гэмтэл гэж
ангилна. Хэрвээ нэвтэрсэн гэмтэл байвал амь насанд
маш аюултай байдаг.
• Зүрхэнд нэвтэрсэн хүнд гэмтлийн үед ухаан алдах,
хүүхэн хараа гэрлийн урвалгуй болох, эвэрлэгийн
рефлексгүй өөрөөр хэлбэл өвчтен комын байдалд орно.
Унхэлцэг хальс, зурхний булчинд нэвтэрсэн гэмтлийн
үед зүрх чихэлдэнэ. Зүрх гэмтэж амьд байгаа
тохиолдолд тур болон удаан хугацаагаар ухаан алдана.
Үзлэгээр хөхөрсөн, хүйтэн хелс гарсан байна. Зурхний
хил хязгаар нь арьсанд эмфизем үүссэнээс тодорхойлох
боломжгүй болдог. Зүрхний авиа денгеж сонсогдох
төдий будгэрч сонсогдоно, ихэнхдээ сонсогдохгүй
шахам болдог.
Анхны тусламж
• Зүрхний үнхэлцэг хальс болон булчинд нэвтэрсэн шархны үед цус
алдалтын шоконд ордог. Иймд дараах байдлаар тусламжийг цаг
алдалгүй үзүүлэх хэрэгтэй. 1. Цус тогтоох (ариун боолт, шингэн сэлбэх,
эмийн эмчилгээ) 2. Өвчин намдаах (морфин, кодейн г.м) 3. Сэхээн
амьдруулах зорилгоор АВС тусламж үзүүлэх 4. Яаралтай дараагийн
шатлалын эмнэлэгт зөв тээвэрлэх
• Зурх гэмтлийн улмаас чихэлдэх нь нэвтэрсэн шарх үнхэлцэг, булчинд
нэвтрэн гэмтээсний улмаас хэвийн эргэлтэнд байсан цус, шингэн нь
гадагш алдах замаар үнхэлцэгний хендийд хурж зурхийг гаднаас
шахалтанд оруулахыг хэлнэ.
Шинж тэмдэг нь хүзүүний вен томорно, цусны даралт унана, судасны
цохилт хэм алдалттай, сул тэмтрэгдэнэ (парадоксаль) мен Бекийн
гурвалсан шинж илэрнэ.
• 1. Цусны даралт буурна (70мм.муб хүртэл)
• 2. Төвийн венийн даралт ихсэх
• 3. Зурхний авиа бүдгэрнэ
• Тогшилтоор зүрхний хендлен хязгаар ихсэн. чагналтаар авиа сонсогдохгүй байж болно.
Зүрхний агшилтын даралт 70мм.муб доош, сулралтын даралт тодорхойлогдохгуй байдаг.
• В.М.Вольф зүрхний чихэлдэлтийг эмнэлзүйн 2 уе шаттай болгон ангилсан байна.
1. Цусны даралт 100-80мм.муб-тай үед гемоперикардад (унхэлцгэнд) 250мл-ээс ихгуй цус
хурсан байдаг.
2. Цусны даралт 80мм.муб-аас их биш үед гемоперикардад (үнхэлцгэнд) 250 мл-ээс илуу цус
хурсан гэж үздэг.
Цус алдалтын хүндрэлийн зэргийн ангилал Цус алдалтын зэрэг Биеийн нийт цусны алдах хувь
Шинж тэмдэг Тахикарди 15 II Ортостатик гипотони 20-25 Цусны даралт унана, 30-40 олигури 40-с
дээш Коллапс IV
Анхны тусламж 1. Цус алдалтын шокийн I-II зэргийн үед судсанд хатгалт хийж уян зүү тавин 400мл
коллиод болон кристалл шингэнийг хийж өвчин намдаах тайвшруулах бэлдмэл хэрэглэнэ.
2. Цус алдалтын III-IV зэргийн үед цус орлуулах шингэн, кристалл болон коллиод шингэн. хүчтэй
өвдөлт намдаах эмийн эмчилгээг эхлүүлэн хийнэ
3. Цус алдалттай, зүрх чихэлдсэн тохиолдолд унхэлцэгт хатгалт хийнэ. Хөлийг өндөрлөн, цус орлох
шингэн, евчин намдаах эмчилгээг эхлүүлнэ.
• Унхэлцэгт ха хийх арга
• Делорм, Пироговын арга
• Өвчүүний зүүн ирмэг V-VI хавирганы завсраар хатгалт хийж,
зүүгээ цээжний гадна хендий дагуулж үнхэлцэгт хатгалт хийж
хуралдсан цусыг соруулж авна.
• Мерфаны арга
• Хагас суугаа байрлалд хатгалт хийдэг хамгийн эвтэйхэн арга юм.
Хатгалтыг доороос дээш ташуу, аюулхай мөгөөрсний доороос
дээш хатгана.
• Куршманы арга
• Зүүн талын өвчүүний зах ирмэгээс гадагш 4-6см зайд V болон VI
хавирганы завсраар хатгалт хийж зүүгээ ташуу дотогш бараг
цээжний хендийн гадарга дагуу явуулж үнхэлцэгт хатгалт хийдэг
УУШГИНЫ ГЭмтэл
• Цээжний хөндийд нэвтэрсэн шарх уушгийг
олон хэлбэрээр гэмтээж болно.
• Шинж тэмдэг нь алдаж буй цусны хэмжээ.
цээжний хөндийнд хуралдсан хий зэргээс
шалтгаална. Иймд цээжээр хүчтэй өвдөх,
амьсгаадах, уушгинаас цус алдах мен
цустай ханиах, судасны лугшилт сул
тэмтрэгдэх, бие сулрах, цусны даралт
буурах зэрэг эмнэлзүйн шинж илэрдэг.
Анхны тусламж
1. Цус тогтоох (ариун боолт, шингэн сэлбэх, эмийн
эмчилгээ)
2. Өвчин намдаах (морфин, кодейн г.м)
3. Сэхээн амьдруулах зорилгоор АВС тусламж үзүүлэх
4. Яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт зөв
тээвэрлэх
5. Ил шархтай уед ариун боолт хийхээс гадна нэг
удаагийн ариун ваакум наалтыг наах шаардлагатай.
Учир нь пневмоторакс, арьсны эмфизем зэрэг хүндрэл
болон шархыг гадаад орчноос тусгаарласнаараа
халдвараас сэргийлэх боломжтой болно.
Эмчилгээ
• Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн үед хийх эмчилгээ нь тухайн гэмтлийн хүнд хөнгөнөөс
шууд шалтгаална. Гэхдээ өвчтөнд эмчилгээг доорх гурван чиглэлээр хийнэ.
1. Зурх судас, амьсгалын дутмагшлыг арилгах
2. Цус алдалтыг зогсоох эмийн болон мэс заслын эмчилгээ
3. Шок, түүний хүндрэлээс сэргийлэх чиглэлийн арга хэмжээ
• Дотор эрхтэн гэмтсэн цээжний хунд гэмтэлтэй өвчтенийг амьсгалын гунзгий дутмагшлаас,
гаргахын тулд цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, амьсгалыг зориудаар дэмжих, зурх
судасны ажиллагаа, бодисын солилцооны алдагдлыг сэргээх эм хэрэглэх, шокийн хүндрэлээс
сэргийлэхийн тулд хориг тариаг гурван хэсэгт хийж. Петровски-Ефцнийн аргаар азотын
холимгоор амьгалуулах зэрэг арга хэмжээ авна. Зориудын амьсгалыг удаан хугацаагаар хийх
шаардлагатай бол тpaxecтoми хийх нь зүйтэй. Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн үед
шархыг яаралтай битүүлэн оёж, плеврийн хөндийд гаднаас агаар орох замыг хаах нь амьсгал
зурх судасны дутмагшлаас гаргах чухал арга хэмжээ юм. Негее талаар плеврийн хендийд цус
алдалт их телев цээжний ханын судаснаас гаралтай байдгийг анхаарч, шархыг битүүлэн
оёхдоо цус тогтоолыг сайн хийх хэрэгтэй юм. Цус алдалтын шинж, алдсан цусны хэмжээг
харгалзан ижил булгийн цус хийж болно. Харин их хэмжээний цус хийхэд хучлийн хордлого
гарч болзошгүйг харгалзан 200-300мл цус хийгээд 10%-ийн кальцийн хлорт уусмал тарина. Цус
хүрэлцээгүй бол плеврийн хендийд хуралдсан цуснаас авч, сайн суларвал түргэн үйлчилгээтэй
эмүүдийг (10% ийн кальцийн хлорт уусгамал 10мл. строфанти 0.05-0.5%, норадергали 0.1-
2.0%) судсанд дуслаар тарина
• Цээжний гэмтэлтэй өвчтенд хийх хагалгааг оношийг баталж, евчтений зовиур шаналгааг
багасгах тууштай эмчилгээний гэж хуваана. Плеврийн хөндийд хатгалт буюу резинэн гуурсаар
урсгуур тавин, унхэлцгэнд урсгуур тавих, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих зэргийг
өвчтөний зовиур шаналгааг багасгах, оношийг тодруулах, хүндрэлээс сэргийлэх зорилгоор
хийнэ. Тууштай эмчилгээний зорилгоор торакотоми хийх шаардлагатай байдаг. Үүнд:
• 1. Нэгээс хоёр удаагийн хатгалт буюу резинэн гуурсан урсгуураар плеврийн хендийд
хуралдсан цус хий цэвэршиж, уушгины бүрэн ажиллагаа сэргэхгүй, цус алдалт амьсгалын
дутмагшлын шинжууд илэрсээр байвал хагалгаа хийнэ.
• 2. Уушгины томоохон гуурсан хоолой гэмт шинжүүд илэрвэл сэнээс хавхлаг чинэрсэн
пневмотораксын
• 3. Уушгины жижиг гуурсан хоолой гэмтэж удаан хугацаагаар шуглийн дуу шиг амьсгал
сонсдож, плеврийн хөндийд хий хуралдсаар байвал
• 4. Унхэлцгэнд цус хуралдаж, зурх дарагдах шинжууд илэрвэл
• 5. Өрц хагарч хэвлийн хөндийн эрхтнүүд илэрч орох бол яаралтай хагалгаа хийнэ.
• Цээжний нэвтэрсэн шархтай гэмтэл нь задгай пневмоторакстай хавсраагүй, цус алдалт,
амьсгалын дутмагшлын шинж бага илэрсэн үед шархыг битүүлэн оёж, хатгалтаар плеврийн
хендийд цус шингэнийг соруулан цэвэршуулж антибиотик хийх журмаар эмчилнэ. Уул гэмтэл
нь задгай, хавхлагт пневмоторакс гемоторакстай хавсарсан боловч евчтенд амьсгалын эрс
дутмагшил, цус алдалтын шинж илрэхгүй бол шархыг цэгцэлж битүүлээд, суганы арын
шугамаар VIII, IX хавирганы завсраар резинэн гуурсаар урсгуур тавьж цахилгаан соруулаар хий
цусыг соруулж дараа нь 3 банктай соруулт системд залгана. Хэрэв эхний 2-3 хоногт плеврийн
хөндий цэвэршихгуй, амьсгалын дутмагшлын шинжүүд илэрсээр байвал хагалгаа (торактоми)
хийнэ. Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн үед амьсгалын огцом дутмагшил, цочмог цус
алдалтын шинж илэрвэл эрчимтэй эмчилгээ, яаралтай хагалгаа хийнэ
ХАВИРГАНЫ ХУГАРЛЫН ҮЕД АВАХ АРГА
ХЭМжээ
• Зөрөөгүй өвдөлт багатай цөөн хавирганы хугаралттай дотор эрхтэний гэмтэлгүй үед цээжний
хананд уян бэхэлгээ хавирганы завсарт новокайны хориг хийж амбулаториор эмчилж болох
боловч өндөр настай өвчтөнийг хэвтүүлж эмчлэх нь шаардлагатай.
Олон хавирганы зерее ихтэй хоёрлож хугарсан уед .
• Наркотик евчин намдаагч .
• Гурван цэгийн новокайны хориг хийх (Ваго-Симпатик, Паравертебральный хугарал завсарын) .
• Перидураль мэдээ алдуулалт 3-10 хоног (Th 8-11 тувшинд) •
• Хоёрлосон хугарлын улмаас цээжний хана цемелзеж байгаа бол хавирганы хальснаас суман
хавчаараар барьж тусгай раманд татлага хийх •
• Хугарлын үзүүрүүд дотор эрхтэн гэмтээсэн . тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.
• Плеврийн хөндийд резинэн гуурсан урсгуур тавих арга
• Өвчтөнийг цээжний хөндийд хатгалт хийх байрлалаар сандал дээр суулгаж, арьсыг ариутган,
новокайнаар мэдээгүйжүүлж бүдүүн Topakapaap VII, VIII юм уу VIII, IX хавирганы завсраар
хатгаж плеврийн хөндийд оруулаад торакарын голыг сугалахад цээжний хөндийгөөс цустай
хий гарна. Энэ үед нарийн резинэн гуурс торакарын нүхээр плеврийн хөдийд оруулаад,
торакараа сугалж авна. Гуурсанд нарийн резинэн цагираг углаж, түүгээр арьстай нь бэхэлж
оёно. Резинэн гуурсаа цахилгаан соруултай залгаж хуралдсан цус шингэнийг соруулна.
Соруулах уед плеврийн даралт өөрчлөгдсөнөөс өвдөлт үүсэхээс сэргийлж өвчин намдаах
тариа тарих нь зүйтэй. Урьдчилан соруулсны дараа дахин шингэн хуралдуулахгүйн тулд
гуурсыг 3 банктай сорох аппаратанд залгана
Торакотоми хийх арга
• Цээжний хүнд гэмтэлтэй өвчтөнд хагалгаа хийхдээ нуруугаар нь
хэвтүүлнэ. Хажуугийн байрлалд зүрх судас шахагдаж хүндрэл
гарах боломжтой байдаг. Уушгины гэмтэлтэй өвчтөний цагаан
мегеерсен хоолойд гуурс тавьж мэдээгүйжүүлэхийн өмнө
плеврийн хөндийд Дю-по маягийн бүдүүн зүүгээр хатгалт хийнэ.
Учир нь зориудын амьсгал хийхэд плеврийн даралт ихсэж
хүндрэл гарна. Цээжний ил гэмтэлтэй өвчтөнд хагалгааны
зүсэлтийг уул шархны чиглэлээр хийнэ. Харин цээжний битүү
гэмтэлтэй өвчтөнд хагалгааны зүсэлтийг III, IV буюу IV, V
хавирганы завсраар хийж цээж, хавирганы завсрын булчинг
зүсэж, плеврийн хөндийг нээгээд хуралдсан цус шингэнийг
соруулна
•
• Цээжний дотор эрхтэн болон цээжний ханын
судасны гэмтлийг тогтоосны дараа зусэлтийн
дээд буюу доод талын хавиргыг өвчүүнээс
мегеөрсеер нь тасалж, автомат шарх тэлэгчээр
шархыг тэлэхэд цээжний хана болон уушгины
аль хэсгийн гэмтсэн хэсэгт хүрэх боломжтой
болно. Хэрэв уушги урагдсан байвал тасарсан
судас, мөгөөрсен гуурсыг боож уушгины
шархыг битүүлэн оёно. Хагалгааны дараа
плеврийн хөндийд резинэн гуурсан урсгуурыг
VIII, IX хавирганы завсраар тавина. Уушгины
дэлбээ урагдаж салмарсан байвал еелж авна
chest (1).pptx

More Related Content

Similar to chest (1).pptx

осол гэмтэлгүй эрүүл амьдарцгаая
осол гэмтэлгүй эрүүл амьдарцгааяосол гэмтэлгүй эрүүл амьдарцгаая
осол гэмтэлгүй эрүүл амьдарцгааяTuul Tula
 
булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )Батхүү Батдорж
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Oyundari.Ts mph
 
адууны толгойнд ханах цэгүүд
адууны толгойнд ханах цэгүүдадууны толгойнд ханах цэгүүд
адууны толгойнд ханах цэгүүдdagvajamts
 
Адууны ханах засал
Адууны ханах засалАдууны ханах засал
Адууны ханах засалdagvajamts
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
амилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламжамилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламжBat-Otgon Nergui
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах dagvajamts
 
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1Халиун
 
уушигны артерийн аневризм
уушигны артерийн аневризмуушигны артерийн аневризм
уушигны артерийн аневризмmunkh_baatar
 
доод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэлдоод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэлNurdaulet Kupjasar
 
амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013АШУҮИС
 
Төрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээ
Төрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээТөрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээ
Төрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээНаранчимэг Г.
 

Similar to chest (1).pptx (20)

МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptxМУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
 
цус алдалтын үед
цус алдалтын үедцус алдалтын үед
цус алдалтын үед
 
осол гэмтэлгүй эрүүл амьдарцгаая
осол гэмтэлгүй эрүүл амьдарцгааяосол гэмтэлгүй эрүүл амьдарцгаая
осол гэмтэлгүй эрүүл амьдарцгаая
 
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэлтөрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
 
булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 
адууны толгойнд ханах цэгүүд
адууны толгойнд ханах цэгүүдадууны толгойнд ханах цэгүүд
адууны толгойнд ханах цэгүүд
 
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэлМухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
 
Адууны ханах засал
Адууны ханах засалАдууны ханах засал
Адууны ханах засал
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
амилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламжамилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламж
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
 
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
цус алдалтийн үед үзүүлэ х анхны тусламж 1
 
уушигны артерийн аневризм
уушигны артерийн аневризмуушигны артерийн аневризм
уушигны артерийн аневризм
 
доод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэлдоод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэл
 
амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013амьсгал эрхтний онцлог 2013
амьсгал эрхтний онцлог 2013
 
Nuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlalNuruunii mes zasal sudlal
Nuruunii mes zasal sudlal
 
ясны идээт үрэвсэл
ясны идээт үрэвсэлясны идээт үрэвсэл
ясны идээт үрэвсэл
 
Төрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээ
Төрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээТөрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээ
Төрсний дараах хожуу үеийн цус алдалт, авах арга хэмжээ
 
цус хурах
цус хурахцус хурах
цус хурах
 

chest (1).pptx

  • 3. Цээжний гэмтэл • Цээжний хана нь хүний амин чухал эрхтэнүүдийг хамгаалдаг. Цээжээр дарагдвал тусгалын замаар дууны хөвчин холбоос агшиж хаагдсанаас цээжин доторх даралт ихсэж, уушги урагдах, өрц цуурч болно. Хавирга хугарвал доторх эрхтэнүүдийг гэмтээнэ.
  • 4. Цээжний гэмтлийн ангилал Цээжний битүү гэмтэл 1. Цээжний яс, дотор эрхтэн гэмтээгүй гэмтэл 2. Цээжний ясны хугаралтай гэмтэл 3. Цээж, түүний дотор эрхтний гэмтэл 4. Хавсарсан гэмтэл Цээжний ил гэмтэл 1. Цээжний хөндийд нэвтрээгүй шарх 2. Цээжний хөндийд нэвтрээгүй, ясны ил хугарал 3. Цээжний хөндийд нэвтэрсэн 4. Хавсарсан гэмтэл 5. Цээж, хэвлийн хавсарсан гэмтэл
  • 5. Цээжний битүү гэмтлийн үед дотор эрхтэнүүдэд эмгэг өөрчлөлтүүд гарна. Уушгины гэмтэл 1. Уушгины эдүүдэд цэг хэлбэрийн цус харвалт үүсэх 2. Уушгины томоохон судас гэмтсэнээс уушгины эдүүдэд нэвчдэс маягтай цус харвах (инфаркт) 3. Уушгины бүтэн дэлбэнд цус нэвчиж хуралдах- уушги элэгших (опеченение) 4. Уушгины олон тооны альвеол гэмтсэнээс уушгины эдүүдэд хийжсэн хөндийнүүд үүсэх Зүрхний гэмтэл 1. Зүрхний чихэлдэлт 2. Зүрхний булчингийн дарагдал 3. Зүрхний судасны гэмтэл
  • 6. Цусны судасны гэмтэл 1. Гол судасны урагдал, язралт 2. Гол судас задрах 3. Гол судас тасрах Цээжний битүү гэмтлийн үед уушги доорх шалтгаанаар агшиж болно. 1. Цээжний хөндийд хий шингэн хуралдах 2. Амьсгалын дунд доод зам бөглөрөх 3. Гэмтлийн дараа мэдрэл тусгалын замаар уушги өөрөө агших
  • 7. Цээжний битүү гэмтэл • Авто осол, үйлдвэрийн осол, золгүй тохиолдол, ахуйн гэмтэл, гэмт хэргийн үйлдлээс үүснэ. • Өрц зүүн талдаа хагарч, ходоод гэдэс цээжний хөндийд ивэрч орох нь цөөнгүй байдаг. Хавирганы хугарал: Гадна шууд болон шууд бус механизмын үйлчлэлээр үүснэ. Хавирганы хугарлын ангилал: 1. Хавирганы толгой хэсгийн 2. Хавирганы их биеийн 3. Хавирганы сүүл хэсгийн 4. Хавирганы хоёрлосон хугарал Хавирганы хугарлын хамрах хүрээгээр нь • нэг хавирга дагнан хугарах • хоёр ба олон хавирганы хугарал
  • 8. Шинж тэмдэг • Хавирга хугарсан хэсэгт маш хүчтэй өвдөх ба ханиах, хүчтэй амьсгалах үед өвдөлт ихсэнэ. • Өвдөлттэй хэсэгт дарж тэмтрэхэд ясны хавиралдах чимээ мэдрэгдэнэ. • Олон хавирга хугарсан үед цээжний хэлбэр өөрчлөгдөж, хугарсан хэсэгт хүчтэй өвдөнө. • Уушги, гялтан давхар гэмтсэн үед амьсгалын цочмог дутагдал илэрч шоконд орно.
  • 9. Пневмоторакс • Уушгины эдүүд болон бронхи урагдаж тасарснаас плеврийн хөндийд хий хуралдахыг хэлнэ. • Цээжний битүү гэмтлийн улмаас уушги гэмтэхэд ихэнхдээ хавхлагт пневмоторакс үүснэ. Энэ нь амьсгал авахад уушгины шархаар дамжин плеврийн хөндийд хий хуралдаж, амьсгал гаргахад уушгины шарх битүүрэн хаагдаад хий буцаж гарахгүй болдог. Иймээс амьсгал авах бүр плеврийн хөндийд хий нэмж хуралдсаар хавхлагт пневмоторакс нь хүчдэлтэй пневмоторакст шилжинэ.
  • 10. Гемоторакс • Цээжний хана, дотор эрхтэний судас гэмтсэнээс плеврийн хөндийд цус хурахыг хэлнэ. • Ихэнхдээ цээжний хананы судсууд гэмтсэнээс үүснэ. Гематораксын ангилал 1. Плеврийн хөндийд хуралдсан цусны түвшин далны доод өнцгөөр байвал бага гемоторакс 2. Далны дундуур бол дунд зэргийн гемоторакс 3. Далны дунд талаас дээгүүр бол их гемоторакс
  • 11. Шинж тэмдэг • Цээжний дотуур хатгаж, хөвчирч хатгаж өвдөнө. • Өвчин нь амьсгал авах, ханиалгах, гэнэт хөдлөхөд ихэснэ. • Өвчтөн амьсгалж, дотор нь давчдсанаас цээж өндөр байлгахыг эрмэлзэнэ. • Үзлэгээр гэмтэлтэй талын цээжний хана нь харьцангуйгаар төвгөр, амьсгалахад хавирганы хөдөлгөөн нь багассан байдаг. • Плеврийн хөндийд их хэмжээний хий, цус хуралдвал цээжний төвгөр ихсэж, хавирганы хоорондын зай нь төвгөр болно. • Тогшиход дулий буюу хэт хөндий дуутай, дууны доргилт дамжихгүй. • Хэрэв зүрх судас нь эрүүл тийшээгээ шахагдаж түрэгдвэл цээжний давчдалт ихсэж нүүр хүзүүний судас чинэрсэн харагддаг. • Уушги гэмтэхэд арьсны доогуур хий хуралдана.
  • 12. Шинж тэмдэг • Цээжний ханын плеврийн хальс гэмтээгүй бол арьсны доогуурх хий хуралдалт нь хүзүү, эгэмний орчмоос эхэлж тархана. • Уушги, цээжний ханын плеврийн хальс зэрэг гэмтэл хий хуралдалт нь цээж, мөр, хүзүү, гэдэсний хана, нимгэн цавь, төмсгөнд хүртэл тархана. • Зүрх, үнхэлцэгийн цус харвалт, няцралт нь өвчүүний цаана хүчтэй өвдөж, нүүр нь хөөж хөхөрнө. • Хэрэв үнхэлцэгний өөхлөлт хий их хуралдвал дээрх шинжүүд илрэхээс гадна өвчүүний бүдэрхийн хонхор хийгээр дүүрч хүзүү тийш тархдаг. • Цээжний битүү гэмтлийн үед өрц хагарвал амьсгалын дутмагшлын шинжууд илрэхээс гадна тэр талын дал мөрөөр маш хүчтэй өвдөнө. • Харин уушги гэмтэхгүйгээр цээжний ханын плеврийн хальс урагдахад тэр орчмын арьсны доогуур хий хуралдаад цааш тархахгүй. • Плеврийн хөндийд цус, хий, хуралдах, дотор эрхтэнүүд өрцөнд иврэх үед плеврийн хальсны мэдрэл цочирч зүрх судасны ү/а-ны гүнзгий дутмагшил илэрч улмаар шоконд орно.
  • 13. Оношлогоо • Цээжний хөндийд хуралдсан хий, цус, шингэн зүрх судас, уушгины байдал, байрлалыг рентген шинжилгээгээр тодорхойлно. • Онош тодруулах, эмчилгээний зорилгоор плеврийн хөндийн хатгалт хийнэ. • Рентгенскопи шинжилгээгээр цээжинд хуралдсан цус, уушги, хавирганы хугарал, голтын эрхтэний хазайлт, өрцний байрлалыг илрүүлнэ.
  • 14. Цээжний хөндийд хатгалт хийх Заалт • Цээжний хөндийд их хэмжээний шингэн, цус, хий хурах зэргээс болж цээжний хөндий, түүний доторх эрхтэнүүдийн шахалт үүссэнээс зүрх судас, амьсгалын үйл ажиллагааны хямрал, түүнээс үүдэн гарч болох хүндрэлээс хамгаалахын тулд цээжний хөндийд хатгалт хийж, хуралдсан зүйлийг гадагш соруулж чөлөөлнө. Хийх арга • Зураг • Урьдчилан резинэн гуурсанд залгасан (12-14см) бүдүүн зүү, шприц жане, паалантай сав, хуруу шилнууд, хавчаар, тариур, зүү бэлтгэнэ. • Арьсыг спирт иодоор сайн ариутгаад, 1-2%-ийн 10-20мл новокайныг арьс, өөхөн эд, булчин, хальсанд нэвчүүлэн тарьж мэдээгүйжүүлээд, хатгалтыг суганы арын шугамаар VII, VIII хавирганы хоорондуур хуралдсан шингэнийг авахдаа урьдчилан рентгенскопид харж шингэний байрлалыг тогтоогоод тусгай тэмдэг тавьж, тэр тушаагаа цээжний ар, өвөр, хажуугаас хатгалт хийх шаардлага гардаг. Энэ үед шприцээ резинэн гуурсанд залгаж, гуурсны хавчаарыг аваад хуралдсан шингэнийг соруулна.
  • 15. Гарч болох хундрэлээс сэргийлэх • Цээжний хөндий рүү хатгасан зүүнд хавирга завсрын судас мэдрэл гэмтэж болно. Иймд хатгалтыг хавирганы дээд талын ирмэг дагуу хийх хэрэгтэй. • Зүүг цээжний гадна гялтанг нэвтэллээ гэж үзвэл цааш хэт лав хатгаж болохгүй. Хэрвээ зүү хэт их орвол уушги гэмтэх аюултай. • Шприцэнд хуралдсан шингэнийг юүлэхдээ гуурсанд хавчаар заавал тавина. Энэ нь цээжний хөндий рүү хий орохоос сэргийлж байгаа юм. Плеврийн хөндийд хуралдсан цус хийг 2-3 удаа хатгалт хийж соруулахад плеврийн хөндий цэвэршиж уушги тэлэхгүй бол мэс заслын эмчилгээ шаардлагатай юм.
  • 16. Гемотораксын үед цус тогтсон, тогтоогүйг шалгах 2 сорил • Грегурева сорил-цээжний хөндийнөөс авсан цусыг хуруу шилэнд хийгээд хөдөлгөөнгүй 5-7 минут байлгахад бүлэгнэж байвал цус тогтоогүй, бүлэгнэхгүй бол тогтсон гэж үзнэ. • Эртроцит тоолох- хурууны өндөгнөөс авсан цус ба цээжний хөндийгөөс авсан цусан дах эритроцитыг тоолж харьцуулан үзнэ. Хэрэв эритроцит тэнцүү байвал тогтоогүй, харин эритроцит их, цээжний хөндийгөөс авсан цус бага байвал тогтсон гэж үзнэ.
  • 17. Плеврийн хөндийд хуралдсан цусанд халдвар орсон эсэхийг шалгах сорил • Петровын сорил-Соруулж авсан цуснаас 2мл- ийг 4-6мл нэрмэл усаар шингэлж зайлахад шингэн нь булингартай байвал халдвар орсон гэж үзнэ. Тунгалаг байвал халдвар ороогүй гэж үзнэ. • Эфиндиевийн сорил-Соруулж авсан цуснаас 4- 5мл хуруу шилэнд хийж, 1-2 цаг хөргөгчид тавьж тунадас үүсгэхэд халдвар ороогүй бол тунадас шингэний харьцаа 1:1 халдвар орсон бол шингэн нь их байна.
  • 18. Анхны тусламж Цээжний хөндийн битүү, хавирганы гэмтэлтэй уед яаралтай тусламжийг дараах зарчмын дагуу үзүүлнэ. 1. Өвчтөнг өөрт нь таатай байрлалд хэвтүүлж эсвэл суулгаж цээжийг нь тойруулж ороосон бэхлэх боолт хийнэ. Боолтыг амьсгал аваад түгжээд 2 бэхлэх, амьсгал гаргаж түгжих уед дахин 2 бэхлэх зарчмаар 8- 10 давхар хийнэ. 2. Цаашид тээвэрлэхдээ өвчин намдаах эмийг заалтаар хийнэ. Амьсгалын дутагдалтай уед наркотикын гаралтай эм нь амьсгал дарангуйлдаг тул хүчилтөрөгчөөр амьсгалуулах шаардлагатай. 3. Цус алдалт болон шокоос хамгаалах шингэн сэлбэх эмчилгээ хийнэ. Яаралтай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаар тээвэрлэнэ.
  • 19. Эмчилгээ • Цээжний битүү гэмтлийн үед яс болон дотор эрхтэний гэмтлүүд байгаа эсэхийг тогтоогоод гэмтээгүй бол өвчин намдаах эм хэрэглэж, өвчтөнийг хэвтрийн дэглэмээс чөлөөлж, амьсгалын дасгалуудыг идэвхтэй хийлгэнэ. • Хавирга хугарахад цээжийг баглаж боох нь хугарсан хавиргыг хөдөлгөөнгүй бэхэлж чадахгүй, амьсгалын багтаамжийг багасгах учир ашиг багатай юм. • Нэг, хоёр хавирга хугарсан бол 1%-ийн новокайны уусмал буюу 1%-ийн новокайны 9 мл уусмалыг 1.0 спирттэй хольж шууд хугарсан ясны үзүүрүүдийн хооронд хуралдсан цусанд тарина. Хориг тариаг хэд дахин давтан хийж болно. Өвчтөнд цэр ховхруулах, өвчин намдаах эм хэрэглэж, амьсгалын дасгалуудыг идэвхтэй хийлгэнэ. • Хавирга суганы арын шугамаас хойгуур хугарахад өвчтөнд амьсгалын дутмагшил бага илэрнэ. Учир нь энэ хэсэгтээ харьцангуйгаар хавирганы амьсгалд оролцох хөдөлгөөн бага, том булчингууд бэхлэгдсэн байдаг. Хавирганууд суганы шугамын урд талын хэсгээр хугарвал амьсгалын гүнзгий дутмагшлын шинж илэрнэ. Олон хавирга, ялангуяа суганы урд шугамаар хугарсан байвал хориг тариаг гурван хэсэгт хийх нь зүйтэй
  • 20. Үүнд: 1. Хүзүүний ваго-симпатик мэдрэлийн салаанд 2. Хугарсан хавиргануудын тушаах нурууны арын 3-4 сэртэнгийн хоёр талаар, 3. Хавирганы хугарлуудад тус тус 1-2%-ийн новокайны уусмалаар хориг тавина. Ваго-симпатик хориг- Олон хавирга хугарсан цээжний хөндийн гэмтлийн улмаас амьсгалын дутагдалтай үед өвчин намдаах, тайвшрүүлах зорилгооор хийнэ.
  • 21. ЦЭЭЖНИЙ ИЛ ШАРХТАЙ ГЭМТЭЛ • Цээжний хөндийд нэвтрээгүй зөөлөн эдийн шархтай өвчтөн, зовиур шаналгаа багатай хөнгөн байдаг. Гэвч цээжний зөөлөн эдийн шархлаа, дотор эрхтэний гэмтэлтэй хавсарч болно. Зөөлөн эдийн шархнаас цус алдах буглаж идээлэх, остеомиелит үүсэх зэрэг хүндрэл тохиолдоно. Зөөлөн эдийн шархлаа ясны хугаралтай хавсарвал хүндрэл их гарах учир цээжний хүнд гэмтлийн үед хийгдэх эмчилгээг шаардана. • Плеврийн хөндийд нэвтэрсэн цээжний хананы шархлааг 1. Нээлттэй пневмоторакс 2. Хавхлагт пневмоторакс 3. Хавсарсан
  • 22. • Нээлттэй пневмоторакстай хавсраагүй шархлаатай гэмтлийн үед плеврийн хөндийд бага хэмжээний хий, цус хуралдах боловч анхны хатгалтаар буюу еерее гадагшаа нэвчиж цэвэршинэ. • Хаалттай пневмоторакс амьсгал авахад хий цээжний хөндийд орж амьсгал гаргахад хий бүрэн буюу хагас гарч аажмаар цээжний хөндийд хий хуримтлагдаад амьсгал зүрх судасны дутагдал ихэснэ. Хаалттай пневмотораксын үед сорох хэлбэрийн пневмоторакс үүсэж болно. Энэ нь амьсгал авах буюу ханиалгахад шархаар хий сорогдон орж цээжний хөндийд хий хуралдан аажмаар зүрх судас амьсгалын ажиллагаанд нөлөөлнө. • Задгай пневмотораксын үед амьсгал авахад гаднаас плеврийн хөндийд хий хуралдаж, амьсгал гаргахад шархаар буцаж гарах учир плеврийн хальсны мэдрэлийг хүчтэй цочроохын хамт зүрх судас савалт маягийн хөдөлгөөн орж цусны хэвийн эргэлтийг саатуулна.
  • 23. • Цусны эргэлт удааширснаас гипоксеми үүсэхийн хамт уушгины хооронд парадоксаль амьсгал үүсэж, амьсгалын хэвийн ажиллагаа хямарч нэмэлт гипоксеми болж шокийн явцыг улам хундруулнэ. Хавхлагт пневмотораксын уед амьсгал авахад шархаар плеврийн хендийд хий орж амьсгал гаргахад шархны хавхлаг хаагдсаар чинэрсэн пневмоторакс ууснэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа плеврийн даралт багассанаас дахин хавхлагт пневмоторакс үүснэ. Мен цээжний нэвтэрсэн шархлаатай гэмтэл уушгины гэмтэлтэй хавсарвал гадна, дотор талын (уушгины шархнаас) хавхлагт пневмоторакс үүсч болно. Энэ нь өвчтөнийг богино хугацаанд амьсгал зүрх судасны гүнзгий дутмагшилд оруулж амь насанд нь аюул учруулна.
  • 24. Хатгалт • Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн уед цус плеврийн хендийд хуралдахыг гемопневмоторакс гэнэ. Гемоторакс нь их телев плеврийн ханын судас гэмтэх юмуу уушгины шархнаас ч үүсэж болно. Плеврийн хөндийд хуралдсан цус нь булэгнэх боловч нэг, хоёр хоногийн дараа шингэрдэг. Заримдаа плеврийн хендийд хуралдсан цус нь бүхэлдээ бүлэгнэж, задрахгүй байхыг бүлэгнэсэн гемоторакс гэнэ. Плеврийн хөндийд хуралдсан цус плеврийн хальсыг цочруулснаас их хэмжээний экссудат гарт гемоплеврит үүснэ. Задгай пневмоторакс, гемоторакс, уушгины гэмтэлтэй хавсарсан цээжний нэвтэрсэн шархлаатай гэмтэл нь эхний үед уушгины үрэвслээр хүндэрч болно. Н.С.Молчанов ийм гэмтэлтэй өвчтөнд уушгины үрэвсэл гурван хэлбэрээр үүснэ гэжээ. Үүнд гэмтсэн дэлбээнд уусвэл-гэмтлийн, гэмтэлтэй талын уушгины гэмтээгүй дэлбээнд буюу эрүүл талын уушгинд уусвэл хоёрдогч, мэдрэл тусгалын-дэлбээний завсрын эдүүдэд биеийн эсэргүүцэл суларснаас гэж хуваажээ. Мен уушги, плеврийн хөндийд идээт үрэвсэл үүсэж, уушгины буглаа, ухил, плеврийн эмпием үүсэж хундэрдэг юм.
  • 25. ЗҮРХНИЙ ГЭМТЭЛ • Зурхний хөндийд нэвтэрсэн ба нэвтрээгүй гэмтэл гэж ангилна. Хэрвээ нэвтэрсэн гэмтэл байвал амь насанд маш аюултай байдаг. • Зүрхэнд нэвтэрсэн хүнд гэмтлийн үед ухаан алдах, хүүхэн хараа гэрлийн урвалгуй болох, эвэрлэгийн рефлексгүй өөрөөр хэлбэл өвчтен комын байдалд орно. Унхэлцэг хальс, зурхний булчинд нэвтэрсэн гэмтлийн үед зүрх чихэлдэнэ. Зүрх гэмтэж амьд байгаа тохиолдолд тур болон удаан хугацаагаар ухаан алдана. Үзлэгээр хөхөрсөн, хүйтэн хелс гарсан байна. Зурхний хил хязгаар нь арьсанд эмфизем үүссэнээс тодорхойлох боломжгүй болдог. Зүрхний авиа денгеж сонсогдох төдий будгэрч сонсогдоно, ихэнхдээ сонсогдохгүй шахам болдог.
  • 26. Анхны тусламж • Зүрхний үнхэлцэг хальс болон булчинд нэвтэрсэн шархны үед цус алдалтын шоконд ордог. Иймд дараах байдлаар тусламжийг цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. 1. Цус тогтоох (ариун боолт, шингэн сэлбэх, эмийн эмчилгээ) 2. Өвчин намдаах (морфин, кодейн г.м) 3. Сэхээн амьдруулах зорилгоор АВС тусламж үзүүлэх 4. Яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт зөв тээвэрлэх • Зурх гэмтлийн улмаас чихэлдэх нь нэвтэрсэн шарх үнхэлцэг, булчинд нэвтрэн гэмтээсний улмаас хэвийн эргэлтэнд байсан цус, шингэн нь гадагш алдах замаар үнхэлцэгний хендийд хурж зурхийг гаднаас шахалтанд оруулахыг хэлнэ. Шинж тэмдэг нь хүзүүний вен томорно, цусны даралт унана, судасны цохилт хэм алдалттай, сул тэмтрэгдэнэ (парадоксаль) мен Бекийн гурвалсан шинж илэрнэ. • 1. Цусны даралт буурна (70мм.муб хүртэл) • 2. Төвийн венийн даралт ихсэх • 3. Зурхний авиа бүдгэрнэ
  • 27. • Тогшилтоор зүрхний хендлен хязгаар ихсэн. чагналтаар авиа сонсогдохгүй байж болно. Зүрхний агшилтын даралт 70мм.муб доош, сулралтын даралт тодорхойлогдохгуй байдаг. • В.М.Вольф зүрхний чихэлдэлтийг эмнэлзүйн 2 уе шаттай болгон ангилсан байна. 1. Цусны даралт 100-80мм.муб-тай үед гемоперикардад (унхэлцгэнд) 250мл-ээс ихгуй цус хурсан байдаг. 2. Цусны даралт 80мм.муб-аас их биш үед гемоперикардад (үнхэлцгэнд) 250 мл-ээс илуу цус хурсан гэж үздэг. Цус алдалтын хүндрэлийн зэргийн ангилал Цус алдалтын зэрэг Биеийн нийт цусны алдах хувь Шинж тэмдэг Тахикарди 15 II Ортостатик гипотони 20-25 Цусны даралт унана, 30-40 олигури 40-с дээш Коллапс IV Анхны тусламж 1. Цус алдалтын шокийн I-II зэргийн үед судсанд хатгалт хийж уян зүү тавин 400мл коллиод болон кристалл шингэнийг хийж өвчин намдаах тайвшруулах бэлдмэл хэрэглэнэ. 2. Цус алдалтын III-IV зэргийн үед цус орлуулах шингэн, кристалл болон коллиод шингэн. хүчтэй өвдөлт намдаах эмийн эмчилгээг эхлүүлэн хийнэ 3. Цус алдалттай, зүрх чихэлдсэн тохиолдолд унхэлцэгт хатгалт хийнэ. Хөлийг өндөрлөн, цус орлох шингэн, евчин намдаах эмчилгээг эхлүүлнэ.
  • 28. • Унхэлцэгт ха хийх арга • Делорм, Пироговын арга • Өвчүүний зүүн ирмэг V-VI хавирганы завсраар хатгалт хийж, зүүгээ цээжний гадна хендий дагуулж үнхэлцэгт хатгалт хийж хуралдсан цусыг соруулж авна. • Мерфаны арга • Хагас суугаа байрлалд хатгалт хийдэг хамгийн эвтэйхэн арга юм. Хатгалтыг доороос дээш ташуу, аюулхай мөгөөрсний доороос дээш хатгана. • Куршманы арга • Зүүн талын өвчүүний зах ирмэгээс гадагш 4-6см зайд V болон VI хавирганы завсраар хатгалт хийж зүүгээ ташуу дотогш бараг цээжний хендийн гадарга дагуу явуулж үнхэлцэгт хатгалт хийдэг
  • 29. УУШГИНЫ ГЭмтэл • Цээжний хөндийд нэвтэрсэн шарх уушгийг олон хэлбэрээр гэмтээж болно. • Шинж тэмдэг нь алдаж буй цусны хэмжээ. цээжний хөндийнд хуралдсан хий зэргээс шалтгаална. Иймд цээжээр хүчтэй өвдөх, амьсгаадах, уушгинаас цус алдах мен цустай ханиах, судасны лугшилт сул тэмтрэгдэх, бие сулрах, цусны даралт буурах зэрэг эмнэлзүйн шинж илэрдэг.
  • 30. Анхны тусламж 1. Цус тогтоох (ариун боолт, шингэн сэлбэх, эмийн эмчилгээ) 2. Өвчин намдаах (морфин, кодейн г.м) 3. Сэхээн амьдруулах зорилгоор АВС тусламж үзүүлэх 4. Яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт зөв тээвэрлэх 5. Ил шархтай уед ариун боолт хийхээс гадна нэг удаагийн ариун ваакум наалтыг наах шаардлагатай. Учир нь пневмоторакс, арьсны эмфизем зэрэг хүндрэл болон шархыг гадаад орчноос тусгаарласнаараа халдвараас сэргийлэх боломжтой болно.
  • 31. Эмчилгээ • Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн үед хийх эмчилгээ нь тухайн гэмтлийн хүнд хөнгөнөөс шууд шалтгаална. Гэхдээ өвчтөнд эмчилгээг доорх гурван чиглэлээр хийнэ. 1. Зурх судас, амьсгалын дутмагшлыг арилгах 2. Цус алдалтыг зогсоох эмийн болон мэс заслын эмчилгээ 3. Шок, түүний хүндрэлээс сэргийлэх чиглэлийн арга хэмжээ • Дотор эрхтэн гэмтсэн цээжний хунд гэмтэлтэй өвчтенийг амьсгалын гунзгий дутмагшлаас, гаргахын тулд цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, амьсгалыг зориудаар дэмжих, зурх судасны ажиллагаа, бодисын солилцооны алдагдлыг сэргээх эм хэрэглэх, шокийн хүндрэлээс сэргийлэхийн тулд хориг тариаг гурван хэсэгт хийж. Петровски-Ефцнийн аргаар азотын холимгоор амьгалуулах зэрэг арга хэмжээ авна. Зориудын амьсгалыг удаан хугацаагаар хийх шаардлагатай бол тpaxecтoми хийх нь зүйтэй. Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн үед шархыг яаралтай битүүлэн оёж, плеврийн хөндийд гаднаас агаар орох замыг хаах нь амьсгал зурх судасны дутмагшлаас гаргах чухал арга хэмжээ юм. Негее талаар плеврийн хендийд цус алдалт их телев цээжний ханын судаснаас гаралтай байдгийг анхаарч, шархыг битүүлэн оёхдоо цус тогтоолыг сайн хийх хэрэгтэй юм. Цус алдалтын шинж, алдсан цусны хэмжээг харгалзан ижил булгийн цус хийж болно. Харин их хэмжээний цус хийхэд хучлийн хордлого гарч болзошгүйг харгалзан 200-300мл цус хийгээд 10%-ийн кальцийн хлорт уусмал тарина. Цус хүрэлцээгүй бол плеврийн хендийд хуралдсан цуснаас авч, сайн суларвал түргэн үйлчилгээтэй эмүүдийг (10% ийн кальцийн хлорт уусгамал 10мл. строфанти 0.05-0.5%, норадергали 0.1- 2.0%) судсанд дуслаар тарина
  • 32. • Цээжний гэмтэлтэй өвчтенд хийх хагалгааг оношийг баталж, евчтений зовиур шаналгааг багасгах тууштай эмчилгээний гэж хуваана. Плеврийн хөндийд хатгалт буюу резинэн гуурсаар урсгуур тавин, унхэлцгэнд урсгуур тавих, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих зэргийг өвчтөний зовиур шаналгааг багасгах, оношийг тодруулах, хүндрэлээс сэргийлэх зорилгоор хийнэ. Тууштай эмчилгээний зорилгоор торакотоми хийх шаардлагатай байдаг. Үүнд: • 1. Нэгээс хоёр удаагийн хатгалт буюу резинэн гуурсан урсгуураар плеврийн хендийд хуралдсан цус хий цэвэршиж, уушгины бүрэн ажиллагаа сэргэхгүй, цус алдалт амьсгалын дутмагшлын шинжууд илэрсээр байвал хагалгаа хийнэ. • 2. Уушгины томоохон гуурсан хоолой гэмт шинжүүд илэрвэл сэнээс хавхлаг чинэрсэн пневмотораксын • 3. Уушгины жижиг гуурсан хоолой гэмтэж удаан хугацаагаар шуглийн дуу шиг амьсгал сонсдож, плеврийн хөндийд хий хуралдсаар байвал • 4. Унхэлцгэнд цус хуралдаж, зурх дарагдах шинжууд илэрвэл • 5. Өрц хагарч хэвлийн хөндийн эрхтнүүд илэрч орох бол яаралтай хагалгаа хийнэ. • Цээжний нэвтэрсэн шархтай гэмтэл нь задгай пневмоторакстай хавсраагүй, цус алдалт, амьсгалын дутмагшлын шинж бага илэрсэн үед шархыг битүүлэн оёж, хатгалтаар плеврийн хендийд цус шингэнийг соруулан цэвэршуулж антибиотик хийх журмаар эмчилнэ. Уул гэмтэл нь задгай, хавхлагт пневмоторакс гемоторакстай хавсарсан боловч евчтенд амьсгалын эрс дутмагшил, цус алдалтын шинж илрэхгүй бол шархыг цэгцэлж битүүлээд, суганы арын шугамаар VIII, IX хавирганы завсраар резинэн гуурсаар урсгуур тавьж цахилгаан соруулаар хий цусыг соруулж дараа нь 3 банктай соруулт системд залгана. Хэрэв эхний 2-3 хоногт плеврийн хөндий цэвэршихгуй, амьсгалын дутмагшлын шинжүүд илэрсээр байвал хагалгаа (торактоми) хийнэ. Цээжний нэвтэрсэн шархтай гэмтлийн үед амьсгалын огцом дутмагшил, цочмог цус алдалтын шинж илэрвэл эрчимтэй эмчилгээ, яаралтай хагалгаа хийнэ
  • 33. ХАВИРГАНЫ ХУГАРЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМжээ • Зөрөөгүй өвдөлт багатай цөөн хавирганы хугаралттай дотор эрхтэний гэмтэлгүй үед цээжний хананд уян бэхэлгээ хавирганы завсарт новокайны хориг хийж амбулаториор эмчилж болох боловч өндөр настай өвчтөнийг хэвтүүлж эмчлэх нь шаардлагатай. Олон хавирганы зерее ихтэй хоёрлож хугарсан уед . • Наркотик евчин намдаагч . • Гурван цэгийн новокайны хориг хийх (Ваго-Симпатик, Паравертебральный хугарал завсарын) . • Перидураль мэдээ алдуулалт 3-10 хоног (Th 8-11 тувшинд) • • Хоёрлосон хугарлын улмаас цээжний хана цемелзеж байгаа бол хавирганы хальснаас суман хавчаараар барьж тусгай раманд татлага хийх • • Хугарлын үзүүрүүд дотор эрхтэн гэмтээсэн . тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ. • Плеврийн хөндийд резинэн гуурсан урсгуур тавих арга • Өвчтөнийг цээжний хөндийд хатгалт хийх байрлалаар сандал дээр суулгаж, арьсыг ариутган, новокайнаар мэдээгүйжүүлж бүдүүн Topakapaap VII, VIII юм уу VIII, IX хавирганы завсраар хатгаж плеврийн хөндийд оруулаад торакарын голыг сугалахад цээжний хөндийгөөс цустай хий гарна. Энэ үед нарийн резинэн гуурс торакарын нүхээр плеврийн хөдийд оруулаад, торакараа сугалж авна. Гуурсанд нарийн резинэн цагираг углаж, түүгээр арьстай нь бэхэлж оёно. Резинэн гуурсаа цахилгаан соруултай залгаж хуралдсан цус шингэнийг соруулна. Соруулах уед плеврийн даралт өөрчлөгдсөнөөс өвдөлт үүсэхээс сэргийлж өвчин намдаах тариа тарих нь зүйтэй. Урьдчилан соруулсны дараа дахин шингэн хуралдуулахгүйн тулд гуурсыг 3 банктай сорох аппаратанд залгана
  • 34. Торакотоми хийх арга • Цээжний хүнд гэмтэлтэй өвчтөнд хагалгаа хийхдээ нуруугаар нь хэвтүүлнэ. Хажуугийн байрлалд зүрх судас шахагдаж хүндрэл гарах боломжтой байдаг. Уушгины гэмтэлтэй өвчтөний цагаан мегеерсен хоолойд гуурс тавьж мэдээгүйжүүлэхийн өмнө плеврийн хөндийд Дю-по маягийн бүдүүн зүүгээр хатгалт хийнэ. Учир нь зориудын амьсгал хийхэд плеврийн даралт ихсэж хүндрэл гарна. Цээжний ил гэмтэлтэй өвчтөнд хагалгааны зүсэлтийг уул шархны чиглэлээр хийнэ. Харин цээжний битүү гэмтэлтэй өвчтөнд хагалгааны зүсэлтийг III, IV буюу IV, V хавирганы завсраар хийж цээж, хавирганы завсрын булчинг зүсэж, плеврийн хөндийг нээгээд хуралдсан цус шингэнийг соруулна •
  • 35. • Цээжний дотор эрхтэн болон цээжний ханын судасны гэмтлийг тогтоосны дараа зусэлтийн дээд буюу доод талын хавиргыг өвчүүнээс мегеөрсеер нь тасалж, автомат шарх тэлэгчээр шархыг тэлэхэд цээжний хана болон уушгины аль хэсгийн гэмтсэн хэсэгт хүрэх боломжтой болно. Хэрэв уушги урагдсан байвал тасарсан судас, мөгөөрсен гуурсыг боож уушгины шархыг битүүлэн оёно. Хагалгааны дараа плеврийн хөндийд резинэн гуурсан урсгуурыг VIII, IX хавирганы завсраар тавина. Уушгины дэлбээ урагдаж салмарсан байвал еелж авна