Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Nuruunii mes zasal sudlal

101 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Nuruunii mes zasal sudlal

  1. 1. Гавал тархи нуруу нугасны гэмтлийн төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1. Толгойн хуйханд эдийн идээлэх халдвар авах явцдаа ямар бүтэцэнд хүртэл тархаж болох вэ? 1. Арьсан доорхи өөхөн эслэг 2. Шөрмөс дуулган дор 3. Ясны хатуу хальсны дор 4. Ясанд 5. Тархины эдэд 2. Гавлын суурь ясны хугарлын үед хамрын хөндийгөөр тархи-нугасны шингэн ямар гэмтэлд урсан гарах вэ?. А. Гавлын өмнөд хонхор В. Гавлын дунд хонхор С. Гавлын арын хонхор D. Пирамид ясны хугарал Е. Доод эрүүний артериас 3. Бүрхэвчийн дунд артери хаанаас гардаг вэ? А. Гүрээний дотор артериас В. Нурууны артериас С. Гүрээний гадна артериас D. Дээд эрүүний артериас Е. Доод эрүүний артериас 4. Гавлын суурь ясны хугаралд нүдний шил /очки/ шинж тэмдэг илэрдгийг юу гэж тайлбарлах вэ? 1. Гавлын дунд хонхорын ялтаслаг хэсэг гэмтэх 2. Нурууны артери хагарах 3. Гавал руу орсон гүрээний дотор артери гэмтсэнээс 4. Арын самалдгийн венүүдийн гэмтлээс 5. Урд самалдгийн венүүд гэмтсэнээс 5. Нуруу орчмын хоригийг ямар мэдрэлд хийж байгаа вэ? A. Өмнөд ёзоор B. Арын ёзоор C. Нугасны мэдрэл D. Хажуугийн E. Ар, хажуу 6. Нугас аль түвшин дээр төгсөх вэ? A. 1-р бүсэлхий нуруу B. 2-р бүсэлхийн нуруу C. 3 бүсэлхий нуруу D. 4 бүсэлхий нуруу E. Ахар сүүл 7. Бүсэлхий мэдрэлийн сүлжээ ямар мэдрэлээс хэлбэржих вэ? A. Th12-L4 B. Th12-L5 C. L1-L4 D. L1-L5 E. Th9-10 8. Ууцны мэдрэлийн сүлжээ ямар мэдрэлээс хэлбэржих вэ? 1. L1-L5 2. S1-S5 3. L3-S5 4. L4-S5 5. L4-S3 9. Нуруу аль хэсэгтээ илүү хөдөлгөөнтэй вэ? A. Хүзүүний хэсэгт
  2. 2. B. Бүсэлхий хэсэгт C. Цээжний хэсэгт D. Цээж болон хүзүүний заагаар E. Бүсэлхий болон цээжний заагаар 10. Нурууны хоорондын завсар нүхээр нугасны мэдрэл гарахдаа хэд салаалах вэ? 1. Хоёр салаа 2. Гурван салаа 3. 5-н салаа 4. Дөрвөн салаа 5. Салаалахгүй 11. Нугас аль түвшиндээ дарагдахаар өрцний мэдрэл саажих вэ A. С1-С2 B. С3-С4 C. С6-С8 D. Тh1-Тh2 E. Тh7-Тh8 12. Гэмтэл авсан цээж бүслэхийн нугалмын гэмтлийн талаар зөв хариуг бич 1. Magerl-ийн ангилал /А, В, С хэлбэр/ нь тогтвортой байдлыг тодорхойлоход тусладаг. 2. Биеийн хоёр давхарласан дисктэй холбоотой босоо хугарал нь псевдоартроз үүсэх өндөр эрдсэлтэй. 3. Арын ханын хөндийрөлт нь мэдрэлийн болон тогтворгүй байдлын эрсдэлийн шинж 4. Урд талын гулсалттай гэмтэл нь маш тогтвортой байдаг /С хэлбэр/ 5. Дискний гэмтлийн гол шинж 13. Цээж бүсэлхийн нугалмын эмчилгээний талаар зөв хариуг 1. А хэлбэрийн зөрүү багатай хугарал /Нугалмын хазайлт <100// энгийн хэвтрийн аргаар эмчилж болно. /хэвтрийн дэглэм, сэргээн засах эмчилгээ/. 2. Дунд зэргийн зөрүүтэй А хэлбэрийн хугарал /Нугалмын хазайлт <100 нугалмын хазайлт >200 Boehler-ийн эвийн аргаар эмчлэгдэж болно. 3. Мэдрэлийн шинжтэй тохиолдолд яаралтай декомпресс хийх /ослын дараа 6 цагийн дотор ламинэктомия хийх/. 4. Эмчилгээ эхлэхээс өмнө СТ зураг зайлшгүй шаардлагагүй. 5. Хэрвээ мэдрэлийн хүндрэлгүй бөгөөд гэмтэл тогтворгүй байгаа тохиолдолд зөвхөн остеосинтез хийхэд хангалттай. 14. Нугалмын эвэрхийний тухай зөв хариуг 1. СТ зурган дээр эвэрхий харагдаж байвал дискэктомия хийх хэрэгтэй. 2. Радикулитгүй өвчтөнд эвэрхий илэрч болно. 3. L5-S1-ийн эвэрхий L5 ёзоорыг дардаг. 4. L4-L5-ийн төвийн эвэрхий L4 ёзоорыг дардаг 5. L4 ёзоорын өвдөлт нь гуя болон хөлний гадна хажуугаар уруудаж мэдрэгдэнэ. 15. Бүсэлхийн сувгийн нарийслын талаар зөв хариуг нэрлэнэ үү? А. Даралт нь зөвхөн урд буюу ар талдаа байна.. В. Даралтыг мелографийг бодвол сканнераар илүү тодорхойлж болно С. Тогтвортой байгаа тохиолдолд нурууг бөхийлгөх нь даралтыг чөлөөлж суллаж өгдөг. D. Хөдөлгөөний хязгаарлалтыг дүрснээс харж оношилж болдог. Е. Хийж болох мэс ажилбар бол зөвхөн ламинэктоми. 16. Спондилолистезийн үед гарах өөрчлөлт 1. Нугалмын гулсалт нь нурууны хотойлтоос шалтгаалан ихэсдэг 2. Нугалмын гулсалт нь нугалмын гадаргуугийн ташуугаас шалтгаалан ихэсдэг 3. 3/4 бүсэлхийний рентген зурагнаас истмийн хайлалтыг харж болно.
  3. 3. 4. Нугалмын гулсалтын градусыг дээд талынх нь нугалмын хажуугаас авсан зурагнаас хэмжиж болно. 5. Гулсалт ихсэнгүүт мэс засал хийх хэрэгтэй. 17. Нугалмын урдаас дотуур бэхэлгээ хийх нь ашигтай давуу тал нь юу вэ? 1. Нугасны нүх болон мэдрэлийн бүтцүүдийг хангалттай чөлөөлж, цэвэрлэх боломжтой 2. Нурууны арын булчингуудыг хөнөөхөөс зайлсхийснээр тогтворжлыг сайжруулдаг 3. Нугас, мэдрэлийн ёзоорууд, нугасны болон хатуу бүрхэвчийн уутанцарт нэмэлт гэмтэл учрахгүй сайн талтай 4. Хүндрэл тохиолдоход өврийн бэхэлгээг салгаж авах нэн хялбар 5. Ясны давхар нөхвөр хийх нь үр нөлөөгүй 18. Хүзүүний доод нугалмын фасетын нэг талын мултрал хэддүгээр хүзүү нугаламд илүү тохиолдох вэ? А. С3-4 В. С4-5 С. С6-7 D. С5-6 Е. С3-7 19. Хүзүүний 1 нугалмын цагиргийн хугарлын үндсэн хэлбэр аль нь вэ? 1. Арын нугалмын хугарал 2. Хажуугийн цулын хугарал 3. Бяцарсан хугарал /Жеферсоны хугарал/ 4. Өврийн нумын хугарал 5. Hangman’s –ын хугарал 20. Хүзүүний доод нугалмын фасетын 2 талын мултралыг эвлүүлэхийг хэний аргаар хийх илүү үр дүнтэй вэ? А. Бохман В. Коленда С. Броун-сисера D. Хорлберг Е. М.Катон 21. Хүзүүний доод нугалмын фасетын 2 талын мултралыг эвлүүлэн бэхлэх мэс заслыг хэний аргаар хийх нь илүү үр дүнтэй ба? А. Бохман В. Холдверт С. Пау D. Никол Е. Харди 22. Сээр,бүсэлхий нурууны гэмтлийн мэс заслын туйлын заалт 1. Арагш зөрсөн ясны сэлтрэлтээр нугас дарагдсан үед 2. 50% -иас илүү нугасны сувгийн нарийсалтай бяцарсан хугарал 3. 30% -иас илүү кифоз 4. Тогтворгүй хугарал,хугарал мултрал 5. Хожуу гарсан мэдрэлийн алдагдал 23. Хүзүүний шүд сэртэнгийн 2-р хэлбэрийн хугаралд хэний аргаар бэхлэх мэс засал илүү үр дүнтэй бэ? А. Anderson болон Dalonzo В. Brook С. Jenkins D. Galle Е. Edwards 24. Сээр бүсэлхий нурууны гэмтлийг нийтээр олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа ангиллыг заана уу? А. Денис В. Андерсон С. Mc Afee D. Jenkins E. Holdswors
  4. 4. 25. Vetebroplactica хийхэд гарах аль хүндрэл нь тохиолдох вэ? 1. Цемент судсаар орох болно. 2. Нугасны хөндий, мэдрэлийн сувагт орох 3. Цус хурах, халдвар орох 4. Уушгинд эмболия 5. Хэлбэр алдалтыг дутуу засах, өвдөлт дахих 26. Гавал тархи нуруу нугасны үрэвсэл бүхий хүндэрсэн гэмтлийн үед антибиотик яаж сонгох вэ? А. Үрэвслийн үед пенициллиныг өндөр тунгаар хэрэглээд дараа нь бусад антибиотикийг сонгоно. В. Өвчтөний асуумжаас өөрт нь тохирох антибиотикийг хэрэглэнэ. С. Цус ба хэсэг газрын үрэвслийн арчдаснаас авсан антибиотикийн мэдрэг чанарыг үндэслэнэ. D. Орчин үеийн өндөр хүчтэй антибиотикийг шууд хэрэглэнэ. Е. Бактериологийн шинжилгээг гартал 27. Тархины гэмтэл авсны дараа хэдий хугацаанд нугасны ус авах вэ? А. Гэмтэл авангуут В. Гэмтлийн дараа 6 цагаас дээш хугацаанд С. 24 цагийн дараа D. Хугацаа харгалзахгүй Е. Өвдөлт намдаасны дараа 28. Тархины доргилтын /Commotiо/ тодорхойлолтыг нэрлэнэ үү А. Механик болон гадны хүчин зүйлийн нөлөөгөөр тархинд бүтцийн голомтод болон голомтод бус өөрчлөлт гарахыг хэлнэ. В. Гэмтлийн улмаас уураг тархинд түр зуурын саатлын шинжүүд илрэхийг хэлнэ. С. Гэмтлийн улмаас үүссэн уураг тархины тусгалын ба амьсгал зүрх судасны төвийн үйл ажиллагааны түр зуурын саатлын шинжүүд илрэхийг хэлнэ. D. Гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны төвийн үйл ажиллагааны түр зуурын саатлыг хэлнэ. Е. Механик болон гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр уураг тархи амьсгалын төвийн саатал илрэхийг хэлнэ 29. Тархины доргилтын шалтгаануудыг дурдана уу 1. Авто осол 2. Хэв журам архидалт 3. Үйлдвэрийн осол 4. Тэнцвэр алдаж унах 5. Ердийн хөсгөөс унах 30. Тархины доргилтын эмнэл зүйн шинжүүдийг дурьдана уу 1. Хэдэн секундээс хэдэн минутаар ухаан алдах шуугих огиулж бөөлжих дотор муухайрах 2. Хэдэн цагаар ухаан алдах 3. Гэмтэл авсанаас өмнөх болон хойшхи явдалыг санахгүй байх, бие сулрах нүдний угаар хөшиж өвдөх 4. Ухаан алдахгүй бөөлжих, дотор муухайрах 5. Ухаан алдах, хүүхэн хараа нарийсах
  5. 5. 31. Тархины доргилтын үед бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэгийг заана уу? 1. Ухаан алдах хөөрлийн шинж тэмдэг илрэх 2. Царай цонхийж хөхөх зажилах үйлдэл хийж чадахгүй 3. Хэдэн минутын турш ухаан алдах хүүхэн хараа нарийсах 4. Суулгах огиулж бөөлжих 5. Таталт өгөх, бөөлжих 32. Тархины доргилтын үед бодит үзлэгээр илрэх шинж тэмдэгүүдийг заана уу 1. Нүдний алимны чичирхийлэх хөдөлгөөн илрэнэ 2. Арьс шөрмөсний рефлексүүд буурах буюу ихсэх 3. Артерийн даралт тогтворгүйтэх судасны лугшилт олшрох 4. Тэнцвэрийн сорил тод бус 5. Дагзны булчингийн хөшингө илрэх 33. Тархины доргилтын үед М-Эхо-д гарах өөрчлөлтийг заана уу? 1. D>S 2. S>D 3. M шүд өндөрсөнө 4. D=S 5. M шүд намсана 34. Тархины доргилтын үед рентген зурганд гарах өөрчлөлтийг заана уу? А. Гавлын яс цуурах В. Хуруу дардсын шинж илрэх С. Өөрчлөлт үгүй D. Хавангийн шинж илрэх Е. Тархины даралтын шинж илрэх 35. Тархины доргилтын үед нугасны усны шинжилгээнд гарах өөрчлөлтийг заана уу? А. Нугасны ус цустай гарах В. Цитоз өндөрсөх С. Өөрчлөлт гарахгүй D. Даралттай гарах Е. Уураг өндөрсөх 36. Тархины доргилтын үед комьпютор томмограмд гарах өөрчлөлтийг заана уу? А. Гавлын ясанд хугарал илрэх В. Гавлын дотоод даралтын шинж илрэх С. Гавлын дотор цус хурах D. Тархины хаван илрэх Е. Ямарч өөрчлөлт гарахгүй 37. Тархины доргилтыг дараах эмгэгүүдээс ялган оношлоно. 1. Биеийн ерөнхий доргилт 2. Тархины бяцралын хөнгөн зэрэг 3. Цусны даралт ихсэх багасах 4. Гавлын доторхи цус хуралт 5. Гавлын ясны хугарал 38. Тархины доргилтын үед авах арга хэмжээнүүдийг заана уу? 1. Хөдөлгөөнгүй тайван хэвтүүлж толгойд хүйтэн жин тавих 2. Тархины хаван хөөх 3. Судасны ханын нэвчимхий чанарыг багасгах 4. Гипотонийн эсрэг
  6. 6. 5. Тархины няцрал, цус харвалт цус хуралтыг үгүйсгэсэний дараа бариа засал хийх 39. Тархины доргилтын ангиллыг заана уу? А. Хөнгөн зэрэг В. Дунд зэрэг С. Хүндэвтэр D. Ангилахгүй Е. Хүнд 40. Тархины хөнгөн зэргийн бяцралын /Contusion/ үеийн ухаан алдалтын хугацааг заана уу? А. Ухаан алдалт 10-15 минут үргэлжилнэ. В. Ухаан алдалт 30-45 минут үргэлжилнэ С. Хэдэн секунд үргэлжилнэ D. Ухаан алдалт 45-1 цаг үргэлжилнэ Е. Ухаан алдалт 1 цагаас дээш үргэлжилнэ. 41. Тархины хөнгөн зэргийн бяцралын эмнэл зүйн шинжүүдийг дурьдана уу? 1. Ухаан сэргэх явцад толгой өвдөх эргэх, дотор муухайрах, бөөлжих 2. Гэмтлийн өмнөх болон хойшхи ойгүйдэл доргилтыг бодоход удаанаар ажиглагдана 3. Судасны цохилт удаашрах буюу хурдасч артерийн даралт ихэснэ 4. Шинж тэмдэг бүхий хөөрөл хүүхэн хараа нарийсах 5. Рефлексүүд үгүй болж тархины голомтот шинжүүд илрэх 42. Тархины хөнгөн зэргийн бяцралын үед бодит үзлэгээр илрэх шинжүүдийг заана уу? 1. Нүдний алимны чичирхийлэх хөдөлгөөн илрэх 2. Хүүхэн хараа ижил байх 3. Шөрмөсний рефлекс хоёр талдаа ижил бус болох зарим эмгэг рефлексүүд үүсэх 4. Тэнцвэрийн сорил ажиглагдана 5. Биеийн халуун ихсэх 43. Тархины хөнгөн зэргийн бяцралын үед М-Эхо-д дараах өөрчлөлт илэрнэ. А. М-Эхо 1-3мм зөрөө В. М-Эхо 2 талдаа ижил зөрөөтэй С. М-Эхо 4мм зөрөө D. Өөрчлөлт гарахгүй Е. М-Эхо 6мм-ээс дээш 44. Тархины хөнгөн зэргийн бяцралын үед рентген зурганд дараах өөрчлөлт илэрнэ А. Гавлын ясны хугарал В. Өөрчлөлт илрэхгүй С. Гавлын ясанд хугарал илрэхгүй D. Гавлын ясанд цууралт үүсэх Е. Гавлын дотоод даралтын шинж тэмдэг 45. Тархины хөнгөн зэргийн бяцралын үед компьютер томограммд гарах өөрчлөлтийг заана уу? А. Гавлын дотор уйланхай үүсэх В. Өөрчлөлт илрэхгүй С. Гавлын дотор цус хурах D. Тархины хаваншилт Е. Гавлын ясны хугарал
  7. 7. 46. Тархины хөнгөн зэргийн бяцралтай өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ? 1. Мэс заслын эмчилгээ 2. Өвчин намдаах, тайвшруулах болон шинж тэмдгийн эмчилгээ 3. Судасны ханын нэвчимхий чанарыг багасгах 4. Тархины хаван хөөх, гипотонийн эсрэг 5. Цус тогтоох эмчилгээ 47. Тархины хөнгөн зэргийн бяцралтай өвчтөнг ямар шатлалын эмнэлэгт эмчлэх вэ? 1. Баг сум, сум дунд 2. Аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг 3. Бүсийн оношлогоо эмчилгээний төв 4. 3-р шатлалын эмнэлэгт 5. Гэрийн нөхцөлд 48. Тархины дунд зэргийн бяцралын үед ухаан алдалтын хугацааг заана уу? А. Ухаан алдалт 0-5 минут үргэлжилнэ В. Ухаан алдалт 1 цагаар үргэлжилнэ С. Хэдэн секунд үргэлжилнэ D. Ухаан алдалт 45 мин үргэлжилнэ Е Ухаан алдалт 25-30 мин үргэлжилнэ 49. Тархины дунд зэргийн бяцралын эмнэл зүйн шинжүүдийг дурьдана уу? 1. Ухаан сэргэх явцад толгой өвдөх, эргэх дотор муухайрах, олон дахин бөөлжих 2. Сэтгэц хөдөлгөөний хөөрлийн шинж ажиглагдана 3. Гэмтлийн дараах 3-5 хоногт гэмтэлд өртөх үеийн үйл явцыг санах ой алдагдана 4. Амьсгалын хэм түргэсэх, судасны цохилт удаашрах буюу хурдасч артерийн даралт ихсэнэ 5. Ухаан алдалт 1 цаг түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх 50. Тархины дунд зэргийн бяцралын үед бодит үзлэгээр илрэх шинжүүдийг заана уу? 1. Хэл яриа тэнцвэрийн өөрчлөлт үүсэх 2. Нүдний хөдөлгөөн саажих 3. Нүдний алимны чичирхийлэх хөдөлгөөн илрэх 4. Рефлексүүд өөрчлөгдөх, гар хөлд саажилт үүсэх 5. Хүүхэн хараа ижил биш болох 51. Гавал тархины гэмтлийг Глазгогийн шаталбараар хэдэн оноотой байвал ухаан балартах гэж үзэх вэ? А.10-11 балл В. 11-12 балл С. 6-7 балл D. 13-14 балл Е. 8 балл 52. Гавал тархины гэмтлийг Глазгогийн шаталбараар хэдэн оноотой байвал комын байдалтай гэж үзэх вэ? А. 10-11 балл В. 4-8 балл С. 1-3 балл D. 14-15 балл Е. 12 балл 53. Гавал тархины гэмтлийг Глазгогийн шаталбараар хэдэн оноотой байвал тархи үхжсэн гэж үзэх вэ? А. 3 балл В. 4 балл С. 5 балл D. 7-8 балл Е. 9-10 балл
  8. 8. 54. Хатуу хальсны дээрхи цусан хураа гэж юу вэ? А. Гавлын ясны цөмөрсөн хугарал, тархины бяцралын голомт хатуу бүрхэвчийн доорхи шингэн хуралт нөхцөлдөн үүсдэг В. Тархины хатуу бүрхэвчийн дунд артерийн гэмтэл, гавлын ясны венийн судасны гэмтэлээс үүдэн гавлын ясны дотор хана хатуу бүрхэвч хоёрын завсарт цус хурахын хэлнэ. С. Тархины бүрхэвчийн венийн судас, вений синус гэмтсэнтэй холбоотойгоор хатуу ба зөөлөн бүрхэвч тархины эдийн завсар цус хурахыг хэлнэ. D. Механик болон гадны хүчин зүйлийн нөлөөгөөр тархины бүтцийн голомтод болон голомтод бус өөрчлөлт гарахыг хэлнэ. Е. Гэмтлийн улмаас үүссэн уураг тархины тусгалын ба амьсгал зүрх судасны төвийн үйл ажиллагааны түр зуурын саатлын шинжүүд илрэхийг хэлнэ. 55. Тархины дарагдлын Саруул үе гэмтэл авснаас хойш хэдий хугацаанд үргэлжлэх вэ? А. 30-40 минут В. 1 цагаас 1 цаг 30 мин С. 3-4 цаг D. 6-8 цаг Е. 24-48 цаг 56. Тархины хатуу хальсны дээрхи цусан хурааны үед гарах эмнэл зүйн шинж тэмдгийг заана уу? 1. Толгой тэлж өвдөх, бөөлжих, судасны цохилт удаашрах даралт ихсэх 2. Ухаан даамжран балартах хөдөлгөөн ихсэх шинжүүд гүнзгийрнэ. 3. Тал саажилт үүсэх 4. Цусан хураа үүсч буй талд хүүхэн хараа өргөсөх, нүд гадагшаа эргэх, зовхи буух эвэрлэгийн рефлексгүй болох , булчингийн тонус сулрах, амьсгал зүрх судасны дутагдал илрэх 5. Голомтын эсрэг талд гар хөлийн рефлекс ихсэх, эмгэг рефлекс үүсэх 57. Тархины хатуу хальсны дээрхи цусан хурааны үед М-Эхо-д ямар өөрчлөлт илрэх вэ? А. М-эхо 1мм зөрөө дээш зөрөө гарах В. М-эхо 3 мм-ээс дээш зөрөө гарах С. М-эхо 2 мм-ээс дээш зөрөө гарах D. М-эхо 2.5 мм-ээс дээш зөрөө гарах Е. М-эхо 1.5 мм-ээс дээш зөрөө гарах 58. Тархины хатуу хальсан дээрхи цусан хурааны үед ангиографи шинжилгээнд ямар хэлбэрийн цусан хураа илрэх вэ? А. Гүдгэр линз хэлбэрийн цусан хураа тодорхойлогдоно В. Од хэлбэрийн цусан хураа тодорхойлогдоно С. Гурвалжин хэлбэрийн цусан хураа тодорхойлогдоно D. Дугуй хэлбэртэй цусан хураа тодорхойлогдоно Е. Хэлбэр дүрсгүй цусан хураа 59. Гавал тархины гэмтэлд компьютерт томографи шинжилгээгээр ямар өөрчлөлтийг тодруулах вэ? 1. Тархины бүрхэвчийн гадна, дор, тархинд цус хуралт, няцралын хэмжээ 2. IV, III ховдлуудын хэлбэр 3. Хажуугийн ховдлуудын тэгш байдал
  9. 9. 4. Дунд бүрдлийн хазайлт, суурийн цистерний байдал, тархины цагаан, бор бодисын зааг ялгаа 5. Нүүр, хүнхэр болон суурь ясны хугарал 60. Сээр бүсэлхийн нийлэх хэсэг, бүсэлхий нурууны нугасыг дарсан дарагдлыг арилгах илүү үр дүнтэй хүрц, арга техник аль нь бэ? А. Ар хажуугаас В. Араас С. Урдаас D. Урд хажуугаас Е. Хажуугаас 61. Гавал тархины хүнд хэлбэрийн гэмтлийн үед онош тодруулах ямар ямар шинжилгээг яаралтай хийх вэ? 1. Гавлын ясны рентген зураг хоёр чиглэлээр авах 2. Нугасны ус авах шинжилгээ 3. Компьютерт томографи 4. Хүзүүний нурууны рентген зураг 5. Хэт авианы М-Эхо 62. Гавал тархины хүнд гэмтлийн дараа хожуу үүсэх хүндрэлийг нэрлэ. 1. Церебральный арахноидит 2. Өгзөг өсгийд холголт үүсэх 3. Эпилепсийн уналт 4. Шархны идээт үрэвсэл 5. Менингит 63. Гавлын доторхи цусан бүлэн хуралтыг яаж ангилах вэ? 1. Хавсарсан хэлбэр 2. Хатуу хальсны гаднах 3. Ховдлын доторх 4. Хатуу хальсны доорх 5. Тархины эдийн дотор 64. Хүзүүний нугалмын хугарлын эвийн эмчилгээний заалт 1. Мэдрэлийн бүтцүүд дарагдаагүй тогтвортой хугарал 2. Нугламын их биеийн шахагдсан тогтвортой хугарал 3. Нурууны ялтас хажуу талын болон арын сэртэнгийн зөрүүгүй хугарал 4. Фасетын нэг талын хугарал 5. Жеферсоны тогтвортой хугарал 65. Хүзүүний 1, 2 нугалмыг үе дамжуулан шургаар бэхлэх мэс засалд ямар нөхцлийг анхаарах вэ? 1. 1-р хүзүүний нум хугарсан ч уг мэс заслыг хийж болно. 2. Хүзүүний дээд нугалмуудын анатомийн бүтэц их нийлмэл учир Стереотактик (Stereotactic imaging) дүрслэлээр хагалгааг төлөвлөж хагалгааны өмнө нурууны артери байрладаг хөндлөн нүхний байршлыг КТ-гээр хийнэ. 3. Хагалгааны явцад дүрс идэвхижүүлэгчийг тогтмол ашиглана. 4. 1, 2 хүзүүний нугалмуудын ар үе дамжуулан шурганд тавихад нурууны артери гэмтэхээс болгоомжлох шаардлагагүй. 5. Хагалгааны үед мэдрэлийн талаас гэмтэл учрахгүй 66. Нугасны мэдрэл нурууны хоорондох нүхээр гарахдаа хэд салаалах бэ? А. 2-салаа В. 3-салаа С. 4-салаа D. 5-салаа Е. 6-салаа 67. Тархины хөнгөн бэртлийн үед илрэх шинж
  10. 10. 1. Тархины ерөнхий шинж 2. ЭЭГ-ийн шинжилгээнд М долгионы хазайлт илрэх 3. Голомт шинж үл илрэх 4. Нугасны ус шингэн цустай гарах 5. Мэдрэлийн голомтот шинж илрэх 68. Эпилепсийн эмчилгээний үр дүнг хянах шинжилгээ юу вэ? А. Гавлын рентген зураг В. Компьютер томограмм С. ЭЭГ D. ЭХО-ЭГ Е. Ангиография 69. Ямар шинжилгээ /САК/ аалзавчинд цус харвалтын оношийг хурдан батлах вэ? А. Компьютер томограмм В. ЭЭГ С. Нугасны шингэн D. Цусны бүлэгнэлт Е. ЭХО, ЭГ 70. Сээр, бүсэлхий нурууны гэмтлийн механизмаар эмнэлзүйн ангилсан орчин үеийн бүх ангиллын суурь ангилал аль судлаачийнх вэ? А. Nicoll B. Holdsworth C. Mc Afee D. Kelly E. Whitesid 71. Бүсэлхий сээр нурууны нугалмын шахагдсан хугарлыг сэргээн засах эмчилгээ хийх. 1. 2-10 хоногт эрүүл ахуйн ерөнхий дасгал /амьсгал/ дээд, доод мөчийг бүрэн биш хэмжээгээр 10 илүүгүй хөдөлгөнө. 2. 10-20 хоногийн дараа хэвлий, нурууны булчин бэхжүүлэх, дээд мөчний үеэр бүрэн хэмжээгээр 20 удаа хөдөлгөн хоногийн сүүлчээр хэвлийгээр эргэнэ. 3. 20-60 хоногт дасгалыг 10-15 удаа давтаж үеэр 30-аас дээш хөдөлгөн хийнэ. 4. 60-80 хоногт өвчтөнг босоход бэлтгэж 10-20 минутаар суулгана. 5. Физик эмчилгээ хослоно. 72. Гавал тархины хүнд гэмтэлтэй өвчтөн өндөр халуурах нь аль шалтгаантай холбоотой вэ? А. Архаг идээт үрэвсэл хурцдах В. Төвийн гаралтай С. Гавлын доторхи гэмтэл, идээт үрэвсэлтэй хавсрах D. Организмын хариу урвал Е. Эмийн бодисын хариу урвал 73. Нугас дарагдсан гол шинжүүд юу вэ? 1. Хөлөө өргөж чадахгүй байх 2. Тодорхой түвшингээс доош мэдээгүйжих 3. Нуруугаар хүчтэй өвдөж хэлбэр дүрс алдагдах 4. Аарцгийн эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдах 5. Хоёр хөл рүү хүчтэй өвдөх 74. Насанд хүрэгсдийн тархины бэртлийн эмчилгээний онцлог зорилгыг нэрлэнэ үү. 1. Артерийн даралт 90-100 мм муб-н 2. Хүчилтөрөгч (Saturation arterial) 100% хүргэнэ. 3. Гавлын хоорондын даралт <20 мм 4. СРР (Cerebral perfugion pressure) 60-70 мм
  11. 11. 5. Төвийн венийн даралт 8-14 см усны багана 75. Нурууны хугарлын тогтвортой, тогтворгүй байдал хэний ангилал вэ? А. Лобын В. Николийн С. Купленсал D. Мике Е. Фрикман 76. Аман хүзүүний хугарлын онцлогыг нэрлэнэ үү? 1. Хугарлын шугам нурууны артерийн суваг дайрах нь элбэг 2. Ар, хажуу нуман хэсэг илүү гэмтэнэ. 3. Хөндий том, бат бөх холбоостой учир нугас гэмтэх нь ховор 4. Нугас элбэг 5. Нумын хэсэг ихэнхдээ гэмтэхгүй 77. Нуруу нугасны хугарлын үед рентгенграммд гарах өөрчлөлт 1. Нугалам хоорондын зай нарийсна 2.Нугалмын их бие урд хэсгээрээ нарийсаж шахагдана 3. Нугалмын дээд доод гадаргуу хонхойно 4. Нугалам хоорондын зай өргөсөнө 5. Нугалмын их бие тодорч харлаж харагдана 78. Хүзүүний доод нугалмын арын холбоосын эмчилгээний арга барилыг заана уу? А. Эвийн эмчилгээ хийж хатуу ортезыг хүзүүнд тавих В. Мэс заслын эмчилгээ С.Мэдрэлийн хүндрэлээс сэргийлэх эвийн эмчилгээ D. Halo vest 6-7 долоо хоног тавих Е. Зөөлөн ортез тавих 79. Гавлын доторхи цусан бүлэн хуралтыг яаж ангилах вэ? 1. Хавсарсан хэлбэр 2. Хатуу хальсны гаднах 3. Ховдлын доторхи 4. Хатуу хальсны доорхи 5. Тархины эдийн дотор 80. Хүзүүний доод нугалмуудын гэмтлийн эмчилгээний зорилго аль нь бэ? 1. Хугарч зөрсөн нугламуудыг эвлүүлэх 2. Гэмтээгүй мэдрэлийн эдүүдийг үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэх 3. Нурууг тогтвортой болгох 4. Мэдрэлийн сэргэлтийг хангах 5. Үйл ажиллагааг эрт сэргээх 81. Нурууны шахагдсан хугаралд вертебропластик (vertebroplacting) хөнөөл багатай хагалгааны үр дүнгийн үзүүлэлт аль нь вэ 1. Өвдөлт намдааж үйл ажиллагааг түргэн сэргээнэ 2. Ясыг Коллапс болохоос сэргийлж, нурууны өндрийг сэргээнэ 3. Энэ ажилбарын дараа өвчтөн 24 цагийн дотор эмнэлгээс гарна 4. Хийлгэсний дараа 14 хоног хэвтрийн дэглэм сахина 5. Нас баралтаар хүндэрч болно. 82. Гавлын доторхи цус хуралт юунаас үүсэх вэ? 1. гавал ясны хэмийн венээс /диплотик вен/ 2. тархины зөөлөн бүрхүүлийн судаснаас 3. венийн хөндийнөөс /синус/
  12. 12. 4. тархины дунд артериас 5. гүрээний дотор венээс 83. Бүсэлхий, сээр нурууг урдаас бэхлэхэд хэний аргаар хийх нь илүү хөнөөлгүй бэ? А. Ado and Pajabi В. Rechtine С. Kaneda D. Rhyte Е. Fri bourg 84. Гэмтлийн улмаас тархи юугаар дарагдаж болох вэ? 1. Цусан бүлэнгээр 2. Цөмөрсөн ясаар 3. Тархины хавангаар 4. Хуйхны доорх цусан бүлэнгээр 5. Гидромоор 85. Баллоноор кисропластик хийх /баллон тавьж/ эмчилдэг аргын давуу талыг заана уу 1. Маш бага хөнөөлтэйгээр хугарлыг эвлүүлж бэхлэх арга 2. Хийлж нурууны нугалмын өндрийг сэргээнэ 3. Хийлсэн нурууны хөндийд эмчийн сонгосон материалыг даралт багатай дүүргэнэ. 4. Хэлбэр дүрс алдалтаас үүдэлтэй удаан хугацааны өвчлөл нас баралтаас урьдчилан сэргийлнэ. 5. Совв-ынөнцөг 14% багасна 86. Бүсэлхий нурууны 1-р нугалам хугарч мултраад нугас гэмтэхэд ямар шинж илрэх вэ? 1. Доод мөчдийн саа саажилт 2. Хүйснээс доош анестезия гипостезия 3. Тазны эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдах 4. Өгзөг өсгийд холголт үүсэх 5. Хөхнөөс доош анестезия гипостезия үүсэх 87. Гавал тархины битүү гэмтлийн ангилал 1. Тархи няцрах 2. Тархи дарагдах 3. Гавлын хүнхэр болон суурь яс хугарах 4. Тархи задрах 5. Тархи хавагнах 88. Тархины хөнгөн зэргийн няцралын үед ухаан санааны ямар хэлбэрүүд гарч болох вэ? 1. Ухаан балартах 2. Анте, ретроградная амнезия 3. Түр зуур 30 минут хүртэл ухаан алдах 4. Эпилепсийн уналт таталт 5. Сэтгэцийн өөрчлөлт 89. Сээр, бүсэлхий нурууны 3 баганад /өвөр, ар, дунд/ аль бүтцүүдийг авч үзэх вэ? 1. Өврийн урт холбоос (anterior longitudinal ligament) нугалмын их биеийн урд хэсэг цагираг мөгөөрсний урд тал 2. Арын урт холбоос нугалмын арын хэсэг цагираг мөгөөрсний ар тал 3. Мэдрэлийн нум, (neural arch), шар холбоос, фасет үеийн гэр хальс (Facet capsules) 4. Шар болон өврийн урт холбоос, цагираг мөгөөрс 5. Мэдрэлийн нум, арын урт холбоос, цагираг мөгөөрс
  13. 13. 90. Ууцны хугарал мултралд мэс заслын эмчилгээ хийх заалт 1. Аарцгийн тогтворгүй хугаралтай хосолсон 2. Мэдрэлийн алдагдалтай 3. Ясны хугарал мэдрэлийг дарсан нь нотлогдсон 4. Хугарлаар хэлбэр дүрс алдсагдсан, архаг өвдөлттөй 5. Хэм овортой бороо үүссэн 91. Хүзүүний шүд сэртэнгийн хугарлыг урдаас шургаар бэхлэхийн эсрэг заалт аль нь вэ? 1. Мушгирч хугарах 2. Аман хүзүүний хавсарсан тогтворгүй хугарал 3. Эмгэг хугарал 4. Шурганд ясны хэмжээ үл тохирох 5. Хуурамч үе үүссэн 92. Гавал тархины ил гэмтэл гэж юу вэ? А. Хуйханд шарх үүсэх В. Гавлын яс хугарах С. Шарх үүсч гавлын аль нэг хэсэгт яс хагарах D. Шарх, хугарал 1 түвшинд E. Гавлын яс цөмөрч, хатуу хальсаа гэмтээнэ. 93. Сколиозын анхдагч өөрчлөлт нурууны аль хэсэгт вэ? 1. Нурууны бие хэсэгт 2. Нурууны булчинд 3. Нугасанд 4. Нурууны завсар мөгөөрсөнд 5. Нурууны ар, өвөр холбоос 94. Сколиозын хөгжих жам ямар онолоор илүү тайлбарлаж байна. А. Нурууны их бие хэсгийн өсөлт анхдагчаар өөрчлөгдөж, нуруу хоорондын диск эпифизеолизын онолоор В. Биеийн нурууны булчингуудын тэнцвэртэй биш С. Гэмтлийн D. Байгаль орчны Е. Зөв биш суух 95. Сколиоз эмнэл зүйн ямар хэлбэр илүү тохиолддог вэ? А. Төрөлхийн В. Саажилтаас С. Идиоаптический /шалтгаан тодорхой биш/ D. Рахит Е. Мэдрэлийн гаралтай 96. Нурууны мултралын өнцгийг хэмжих энгийн хялбар арга А. Абалмасовийн арга В. Коббын арга С. Фергюсонын арга D. Конагийн арга Е. Масловийн арга 97. Сээр нурууны сколиоз 1. Дал ижил түвшинд биш 2. Хавирганы төвгөр гарна 3. Доод мөч богиносоно
  14. 14. 4. Гурвалжин ижил биш, аарцаг хазайна 5. Амьсгалын үйл ажиллагаа буурна 98. Бүсэлхий нурууны сколиоз 1. Бэлхүүсийн гурвалжин ижил биш 2. Дал ижил түвшинд биш 3. Таз хазайна 4. Хавирганы төвгөр гарна 5. Бүсэлхийгээр өвдөнө. 99. Сколиозоос урьдчилан сэргийлэх 1. Эрт үеэс спортоор хичээллүүлэх 2. Эрт эвийн эмчилгээ хийх 3. Ясны үеэр сэлэх дасгал хөдөлгөөн хийлгэх 4. Эрт консерватив эмчилгээ хийх 5. 6-н сараас эхлэн согогийн үзлэг үе, үе хийж байх 100. Сколиоз эвийн эмчилгээнд нуруувчийг /корсет/ ямар зорилгоор хийх вэ? А. Нурууны муруйлтыг засах В. Хэлбэр дүрс алдагдалтыг зогсоох С. Хагалгаанд бэлтгэх D. Булчин суллах Е. Нурууны хөдөлгөөнийг хязгаарлах 101. Нурууны муруйлтыг засах мэс заслын эмчилгээний заалт А. Нурууны хэлбэр дүрс алдалт тогтвортой муу байвал В. Консерватив эмчилгээ хийсэн ч тогтвортой С. Муруйлт зогсохгүй 5± нас D. Муруйлт зогсохгүй 10± нас, муруйлтын өнцөг 30± Е. Ар, гэр, ах дүүгийн хүсэлтээр 102. Нугаламын анатомийн мэс засалд өгөх ач холбогдол 1. Арын үений гадарга нь бүгд нэг хэлбэрээр чиглэсэн байдаг. 2. Дискний төв хэсэг (nuclius pulposus) нь үндсэндээ уснаас бүрдэнэ. 3. Нугаламан дахь ганц зөөлөн хэсэг бол нугалам хоорондын диск. 4. Педикюль нь нугаламын хамгийн бат бөх хэсэг юм. 5. Нурууны физиологи фронтал хавтгайд бөхийлттэй байдаг. 103. Нурууны зөөлөн эдийн сегмент нь доорх зүйлүүдийг агуулдаг /зөв хариултыг өгнө үү/ 1. Нугалам хоорондын диск. 2. Шар холбоос. 3. Сэртэн хоорондын холбоос. 4. Аркусууд. 5. Педикюль . 104. Дунд нугалмын сегмент нь доорх зүйлийг агуулдаг 1. Педикюль 2. Үений өндөр хэсэг. 3. Нугалмын арын хэсэг. 4. Нугалам хоорондын диск.
  15. 15. 5. Шар лигамент. 105. Нугалмын гэмтлийн тогтвортой шинж нь доорхи зүйлүүдээс шалтгаалдаг 1. Анхдагч зөрүүний зэрэг 2. Нурууны зөөлөн эдийн сегментийн гэмтэл. 3. Нугаламын дунд сегментийн гэмтэл. 4. Нугалам хугархай хоорондын градус 5. Нугалмын өмнө сегментийн гэмтэлтэй холбоогүй 106. Гэмтэлтэй нугалмын гэмтлийн дефoрмацийн түвшингийн талаар зөв хариуг хэл 1. Нугалмын хэвийн бус бөхийлтийг хэмжсэн байх хэрэгтэй. 2. Тухайн хэсгийн бөхийлтийг хэмжсэн байх ёстой. 3. Хэсгийн бөхийлт нь дискний болон нугалмын их биеийн гэмтэлтэй холбоотой. 4. Хэсгийн хазайлтын гэмтсэн нугалмын түвшинд тулгуурлан засна. 5. Нугалмын бөхийлт нь дискийн гэмтэлтэй холбоогүй. 107. 13 настай сарын тэмдэг нь ирсэн нуруу мурийлттай охины Risser нь 1, харин бөхийлт нь 150 байгаа тохиолдолд та юу хийх вэ? /зөв хариуг тэмдэглэнэ үү/ А. Яаралтай корсит зүүлгэнэ В. Хүлээзнээд 3 сарын дараа рентген зурагтай нь дахин үзнэ С. Физик эмчилгээ хйигээд дахин хянахгүй D. Мэс засал хийх хэрэгтэй гэсэн үг Е. 1 жил хүртэл хүлээнэ. 108. Бүсэлхий нурууны нугалмын хугарлыг эвлүүлж урдаас дотуур бэхэлгээ (anterior internal fixation) хийхэд бэрхшээлтэй байдал аль нь вэ? 1. Цус алдах (том суулгац суулгаснаас) 2. Нугалмын арын тулгуур бүтэц гэмтэлтэй бол үүссэн кифозыг засах боломжгүй 3. Ясны дутмагшилыг гүүрлэн нөхвөр тавихад том хэмжээний нөхвөр хэрэгтэй болдог 4. Мэс заслын хүрцээс хамааралтай нас баралт өндөр байдаг. 5. Нугалмын арын холбоос бүтэц гэмтэлтэй бол сүүжнээс авсан ясны тулгуур нөхвөрөөр шууд тогтворжуулах боломжгүй 109. Хүзүү нурууны аль бүтэц тогтвортой байдлыг үүсгэдэг вэ? А. Урд дагуу холбоос В. Мөгөөрсөн жийрэг С. Хойд дагуу холбоос D. Үений гадаргын капсул Е. Сэртэн хоорондын холбоос 110. Хүзүү, нурууны сөнөрлийн (Degenerative) хам шинж ямар бүтцийн өөрчлөлтөөс ихэвчлэн болох вэ? А. Урд ирмэгт яс ургасан (osteophytes) В. Цагираг мөгөөрсөн жийрэг урагдах С. Пискис пролалсболснае D. Хойд ирмэгт яс ургах Е. Үений гадаргууд яс ургах 111. Бүсэлхий нурууны үений гадаргуу нь нуруугаар эргэх ачааллыг даахад хэдэн хувь оролцдог вэ? А/ 5% В/ 20% С/ 95% D/ 75% Е/ 40%
  16. 16. 112. 35 настай эмэгтэй аман хүзүү, хатан хүзүүнд гэмтэлтэй бөгөөд энгийн хажуугаар толгойг бөхийлгөн авсан рентген зурагт эдгээр нурууны комплекс урагш 5 мм зөрүүтэй /С1-2/ тэгвэл ямар холбоосууд гэмтсэн байх магадлалтай вэ? А/ Арын урт сэртэн завсрын В/ Lig-interspinous ба lig transverse C/ Lig alaris ба transverse D/ Lig alaris E/ Lig transverse 113. Тархины гэмтэлтэй өвчтөнд өөр газар яс ургасныг тайрч авах хагалгааны дараа, дахилт өгөхийг ямар хүчин зүйлээр тамааглах вэ? А/ Компьютерт ясны дүрслэлийн идэвхижил ихэснэ В/ Шүлтлэг фосфатазын ихсэлт С/ Мэдрэлийн эмгэг шинжүүд удаан үргэлжлэх D/ Рентген шинжилгээнд ясны хатуу давхаргын зааг муу илэрнэ. Е/ Эритроцитын тунах урвал ихсэх 114. Туршилтаас үзвэл нугасны, адуун сүүлний мэдрэлийн ёзоорууд nuclus pulposus- ын автогенд 7 хоног хамгаалалтгүй байдаг. Энэ хугацаанд мэдрэлийн сэрэл дамжих хурдны өөрчлөлт нь ямар байх вэ? А/ Өөрчлөлтгүй В/ Тогтвортой буурна С/ Тогтвортой ихэснэ D/ Түр зуур ихэснэ Е/ Түр зуур буурна 115. Нурууны нугалам завсрын жийргэвчний даралт, ямар байрлалд хамгийн бага байх вэ? 1/ Хавтгай гадаргад нуруугаар хэвтэх 2/ Хавтгай гадаргууд түрүү харж хэвтэх 3/ Хажуулдаж хэвтэх 4/ Бага зэрэг бөхийж зогсох 5/ Түнхээр 450 нугалж суух 116. Сээр бүслэхий нурууны гэмтлийн ангилал болон хүндийн оноо (thoraco-Lumbar injuri classification and severty score) vaccoro нарын цогц үнэлгээгээр мэс заслын эмчилгээ хийх шаталбар оноо аль нь вэ? А. ≤2 В. ≤3 С. ≤4 D. ≤5 Е. ≤6 117. Нурууны төрөлхийн хэлбэр дүрсийн өөрчлөлт гол нөлөөлөх хүчин зүйл юу вэ? 1/ Төрөлхийн хавирга салаалах, завсаргүй болох 2/ Дал, ууцны буруу хөгжил 3/ Нурууны бие хэсгээр үегүйжсэн 4/ Нэмэлт нуруутай байх 5/ Нурууны тоо цөөрөх 118. Клипепь фейлягын өвчин гэж алиныг хэлэх вэ? А/ Хүзүүний хавирга В/Төрөлхийн хүзүү, сээр нуруу дээд хэсгээр завсаргүй нийлж битүүрээгүй С/ I хүзүү үрэвслийн шалтгаантай мултрах D/ Гилжгий хүзүүний хурц хэлбэр Е/ Далавч хэлбэрийн хүзүү 119. Нурууны эпифизирный дисплазия үүсэх хүчин зүйл
  17. 17. 1/ Булчингийн хөгжлийн тогтолцоо гажих 2/ Бөөрний гажиг хөгжил 3/ Ясжилтийн явц гажих 4/Нуруунуудын эпифизын бүсийг оролцуулан эпифизийн хөгжлийн гажиг юм 5/ Мэдрэл-дотоод шүүрлийн хямрал 120. Нурууны эпифизарный дисплазия /Э.Д/ рентген шинжийг заана уу? А/ Өсөлтийн бүсийн ойролцоо ясны өсөлт буурна В/ Хэд хэдэн нуруу хоорондоо нийлж үеэрээ фиброзный үегүйтэлт үүснэ С/ Хүзүү нурууны тоо өөрчлөгдөж, шаант хэлбэрийн хүзүү үүссэн D/ Бүсэлхий 4-р нурууны ууцны хэсэгтэй ясжиж байна Е/ Бүх чөмөгт ясны эпифизын бүтцийн өөрчлөлтөд орж /нягтарсан/ гавлын суурь хүзүү нурууны харьцаа алдагдсан зөв биш 121. Сколиозоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүүхдийн дунд ямар насанд явуулах бэ? А. Ерөнхий боловсрлын сургуулийн 1 дүгээр ангиас В. Ясли ,цэцэрлэгээс С. Ерөнхий боловсрлын сургуулийн ахлах ангиас D. Коллеж ,дээд сургуульд Е. Цэргийн албан хаагчдад 122. Өгзөгний хэсэгт булчингийн хэдэн давхар байдаг вэ? A. 2 давхар булчин B. 3 давхар булчин C. 4 давхар булчин D. 5 давхар булчин E. 6 давхар булчин 123. Ердийн рентген судалгаанд нурууны ясны хугарлын үед зайлшгүй тохиолдох шинж тэмдэг юу вэ? 1. Нурууны нугалам хэсгийн өндөр багасдаг. 2. Нурууны тэнхлэг өөрчлөгдөнө. Хэвийн лордоз, кифоз алга болох 3. Нурууны бие хэсгийн ялтаслаг хатуу хэсэг өөрчлөлтөнд орох 4. Нуруу хоорондын диска ямар нэг хэмжээгээр зөрүү өгөх 5. Нурууны бие зөөлөн эдэд цус хуралт хий болох 124. Цээжний хөндийн рентген зурагт хугарлыг тооцоолох баримжааг яаж авах вэ? 1. 1-р хавирга ба эгэм 2. Зүрхний хил хязгаар 3. Далны доод өнцөг 4. 12-р сээр нуруу 5. Бүсэлхийн 2-р нуруу 125. Өвдөгний үенд хий хийж зураг авахад /артропневмографий/ хий хийх хамгийн тохиромжтой даралт 1. Их хэмжээгээр хийх 2. 50-100 мм муб 3. 110-130 мм муб 4. 130-150 мм муб 5. 200-250 мм муб 126. Борвины шөрмөсийг хэсэгчлэн гэмтсэнийг тодорхойлох багажийн шинжилгээний аргуудаас алийг хэрэглэх вэ? A. Термография B. Полярография C. Хэт авиан шинжилгээ D. Булчингийн цахилгаан бичлэг
  18. 18. E. Компьютерний томограмм 127. Хэт авиан шинжилгээний давуу тал нь юу вэ? 1. Шинжилгээний арга нь энгийн 2. Нэгэн зэрэг хэд хэдэн бүтцийг харьцуулан үзэх боломжтой 3. Өвчтөнийг олон дахин харахад аюулгүй. 4. Шинжилгээ явуулж байгаа эмчид олон дахин хийхэд аюулгүй 5. Хямд үнэтэй 128. Шархыг мэс заслын анхдагчаар цэгцлэхэд гол хийх үйлдэл юу вэ? A. Шархыг ариутгах B. Цус, цусны үлдэгдэл, гадны биетийг авах C. Амьдрах чадваргүй бүх эдийг зүсч авах. D. Арьсны зах ойролцоох эдийг тэнцүүхэн боломжоор авах. E. Цусны нөжийг авч, дахин цус алдахаас урьдчилан сэргийлж цус алдаж буй судасыг боох. 129. Стандартны гөлтгөнөн коксет боолтыг хийхэд хэдэн давхар гөлтгөнөн бинт хэрэглэх вэ? A. 4-5 B. 6-7 C. 8-9 D. 10-12 E. 16-18 130. Зах хязгаарын цусан дахь гемоглобины хэвийн хэмжээ A. 90-100 г/л B. 110-115 г/л C. 120-160 г/л D. 170-185 г/л E. 190-210 г/л 131. Гематокритын хэвийн хэмжээ А. 45-48% B. 36-42% С. 26-30% D. 49-52% E. 53-58% 132. Хүний эргэлдэж байгаа цусны эзлэхүүн (ОЦК)-ийн хэвийн хэмжээ A. 60-57 мл/кг B. 70-65 мл/кг C. 82-75 мл/кг D. 94-105 мл/кг E. 110-140 мл/кг 133. Төвийн венийн даралтын хэвийн хэмжээ A. 30-45 мм усны багана /убд/ B. 50-120 мм муб C. 130-150 мм муб D. 160 мм муб дээш E. 200 мм муб дээш 134. Гиперкалиемий болох шалтгаан 1. Даршилсан цусыг түргэн юүлснээс 2. Удаан дарагдлын хам шинж 3. Хэсэг газар цусгүйжсэнээс даралт ихсэх хам шинж 4. Олон яс хугарч зөрсөн 5. Зөөлөн эд их хэмжээгээр гэмтэх 135. Артерийн цусанд хүчилтөрөгчийн парциаль даралт /РаО2/ хэвийн хэмжээ A. 110+6 мм усны багана /у.б/ B. 95+1 мм муб C. 80+5 мм муб D. 75+8 мм муб E. 68+2 мм муб 136. Артерийн цусны нүүрс хүчлийн хий /РаСО2/ парциаль даралтын хэмжээ
  19. 19. 1. 20+4 мм мөнгөн усны багана /м.у.б/ 2. 26+2 мм /м.у.б/ 3. 30+5 мм /м.у.б/ 4. 40+5 мм /м.у.б/ 5. 50+2 мм /м.у.б/б 137. Артерийн судсанд нөжин бөглөө үүсэхэд эрт илрэх хурц шинж тэмдэг юу вэ? A. Өвдөх D. Арьсны өнгө гантиг шиг болох C. Үе хөрөх E. Үеэр эрвэгнэх, бадаарах B. Хаван 138. Ясны эдийн эргэн төлжилт удаан хугацаагаар үргэлжлэх нь 1. Хүүхэд насанд 2. Залуу насанд 3. Хижээл насанд 4. Өтөл насанд 5. Аль ч насанд адил 139. Хурц идээт үрэвслийн гол үүсгэгч: A. Алтлаг стафилококк болон стрептококк B. Протея болон анаэроб C. Протея болон энтерококк D. Хөх идээрийн савханцар E. Агааргүйтэн 140. Идээ төрүүлэгч хөх савханцарын эсрэг ямар халдваргүйжүүлэх бодис сайн үйлчилгээтэй вэ? 1. Борын хүчил 2. Шоргоолжны хүчил 3. Марганц 4. 4 амон агуулсан антисептик 5. Фурациллин 141. Буглаа бусад идээт хөндийг нээгээд ямар үйлдэл хийх вэ? A. Хагас битүүлээд хөндийд гуурс тавих B. Давхар зүслэг хийж эрүүл эд талаас гуурс тавих C. Бага зэрэг зүслэг хийж идээг гаргаад оёх. D. Уг идээт хөндийд эмийн бодис хийж орхих E. Хөндийг угаагаад, битүүлэх 142. Цусан халдварын эрт гарах шинжүүд? 1. Хүнд хордлого 2. Цус багасгах, ус-электролитийн, тэнцвэр алдагдах, ацидоз 3. Цусны бичил эргэлт муудах 4. Анемия, цусан дахь уургийн хэмжээ багасах 5. Биеийн t0 ихсэнэ. 143. Цус түр тогтоох чангалуур тавихдаа ямар зарчим баримтлах вэ? 1. Чангалуурыг шархнаас дээш нэг ястай хэсэгт тавина 2. Зөөлөн жийргээр мөчийг ороож тавих 3. Чангалуурыг тавихдаа зах хязгаарын артерийн лугшилтыг байхгүй болтол чангална. 4. Чангалуурыг тавсан цаг минутыг бичиж хадна. 5. Чангалуурыг шууд шархан дээр тавьж болно. 144. Шарханд 2 дахь цэгцэлгээг мэс заслын аргаар хийх заалт юу вэ? A. Цэгцэлгээг гэмтсэнээс хойш 7 хоногийн дараа хийнэ. B. Мэс заслын анхдагч цэгцэлгээ үр дүнгүй болсон тохиолдолд
  20. 20. C. Анхдагч цэгцэлгээний дараа /1-3 хоног/ шарханд хоёрдогч оёдол тавих. D. Арьсны дутмагшилд мэс заслын цэгцэлгээний дараа нөхөлт хийх. E. 1 сарын дараагаар анхдагчаар цэгцэлгээг хийх 145. Татрангийн нууц үе A. 1-2 өдөр B. 3-5 өдөр C. 7-14 өдөр D. 10-21 өдөр E. 24-30 өдөр 146. Хийт үхжилт халдварын үед мэс заслын ямар эмчилгээ хийх вэ? A. Шархны хөндийд хатгалт хийж угаах B. Өнгөн зүслэг хийх C. Өргөн зүслэг хийж үхжсэн эдийг авах D. Мөчийг тайрах. Е. Зүслэг хийж угаах 147. Үхжлийн эсрэг ийлдэсийг урьдчилан сэргийлэх зорилгоор яаж хийх вэ? 1. 500 МЕ гурван үүсгэгч тус бүрээс 2. 10000 МЕ 3 үүсгэгч тус бүрээс 3. 10000 МЕ үүсгэгч перфрингес 4 30000 МЕ бүх үүсгэгчид /поливакцина/ 5. 10,00 МЕ гистоликус 148. Үхжилийн эсрэг ийлдэсийг эмчилгээний тунгаар A. 10000 МЕ гурван үүсгэгч тус бүрээс B. 15000 МЕ гурван үүсгэгч тус бүрээс C. 20000 МЕ гурван үүсгэгч тус бүрээс D. 50000 МЕ гурван үүсгэгч тус бүрээс E. 100000 МЕ гурван үүсгэгч тус бүрээс 149. Амьтанд хазагдсан шархыг галзуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 1. Шархыг савантай ус болон Н2О2-ын 3%-ын уусмалаар сайтар угааж цэвэрлэнэ. 2. Шархны зах ирмэгийг өнгөн цэгцэлгээ хийгээд оёдол тавина. 3. Антирабический вакцин хийнэ. 4. Шарханд цэгцэлгээ хийгээд урсгуур тавина. 5. Өндөр тунгаар антибиотик хийнэ. 150. Зөөлөн эдийн дарагдлаас организмд эмгэг өөрчлөлт илрэх анхны шинж тэмдэг нь юу вэ? 1. Гиперкалиемия 2. Цусан дахь бодисын солилцооны завсарын бүтээгдэхүүн ихсэнэ. 3. Бөөрний гогцоонуудыг миоглобин бөглөх 4. Плазма алдах 5. Цусан дахь осмосын даралт ихсэх
  21. 21. 1. A 2. A 3. D 4. D 5. C 6. B 7. A 8. D 9. A 10. D 11. B 12. A 13. A 14. A 15. C 16. A 17. A 18. A 19. A 20. A 21. A 22. E 23. D 24. C 25. E 26. C 27. C 28. C 29. E 30. B 31. C 32. E 33. D 34. C 35. C 36. E 37. A 38. E 39. D 40. A 41. E 42. E 43. A 44. B 45. D 46. C 47. E 48. B 49. E 50. B 51. D
  22. 22. 52. C 53. A 54. B 55. E 56. E 57. B 58. A 59. E 60. A 61. B 62. B 63. E 64. E 65. A 66. C 67. B 68. C 69. C 70. A 71. E 72. B 73. C 74. E 75. B 76. A 77. A 78. B 79. E 80. E 81. A 82. D 83. C 84. A 85. E 86. B 87. A 88. A 89. A 90. E 91. E 92. D 93. D 94. A 95. C 96. B 97. E 98. E 99. E 100. B 101. D 102. C
  23. 23. 103. A 104. A 105. E 106. E 107. B 108. E 109. C 110. D 111. E 112. – 113. C 114. A 115. B 116. D 117. E 118. B 119. D 120. E 121. B 122. B 123. B 124. D 125. D 126. C 127. D 128. C 129. C 130. C 131. A 132. C 133. B 134. C 135. B 136. D 137. A 138. D 139. A 140. D 141. A 142. E 143. E 144. B 145. C 146. C 147. C 148. B 149. B 150. A

×