More Related Content
Similar to тэнүүн огоо ххк товч танилцуулга Mn yanzalsan
Similar to тэнүүн огоо ххк товч танилцуулга Mn yanzalsan (20)
More from Мөнх-Эрдэнэ Наран
More from Мөнх-Эрдэнэ Наран (12)
тэнүүн огоо ххк товч танилцуулга Mn yanzalsan
- 2. Эрхэм хүндэт ноёд хадагтай та бүхэнд,
“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ийн хамт олныхоо нэрийн
өмнөөс болон хувиасаа амьдралын алтан шар
замд тань аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийг
хүсэн ерөөе! Бид нийтийн тээврийн том оврын
автобусны үйлчилгээг ард иргэдэд түргэн
шуурхай, аюулгүй, найдвартай хүргэхэд шинэлэг
санаа, хамтын зүтгэл, ихээхэн хэмжээний хөрөнгө
оруулалтыг хийн, үйл ажиллагааныхаа цар хүрээг
тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна. Улс эх
орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, дэд
бүтцийн томоохон салбар болох нийтийн тээврийн
үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, өндөр
хөгжилтэй улс орон, хотуудын нийтийн тээврийн
үйлчилгээтэй эн зэрэгцэх арга замыг байнга
эрэлхийлэн, ижил чиглэлийн нэг зорилготой
хэнтэй ч хамтран ажиллах, харилцан мэдээлэл
туршлагаа солилцоход үргэлж нээлттэй байх
болно. Бидний зүтгэл, улс эх орны маань хөгжлийн
ирээдүйн замыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй
байна.
- 4. Манай компани 2006 оны 12 сарын 06-ны өдөр
1.063.553.0 төгрөгийн капиталжуулсан дүрмийн
сантайгаар Улсын бүртгэлд бүртгэгдэн үүсгэн
байгуулагдсан ба 2007 оны 01 сарын 20 ны өдрийн
Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын даргын 1/20
тоот тушаалаар батлагдсан хот доторхи нийтийн
тээврийн Үйлчилгээ эрхлэх “Тусгай зөвшөөрөл”-ийг
авч үйл ажиллагаагаа эхэлсэн.
2015 оны 10-р сарын 01-ний өдрийн байдлаар 4
салбар бааз, засвар үйлчилгээний иж бүрэн станцтай
бөгөөд Улаанбаатар хотод 11 чиглэлд өдөр тутмын 161
автобусны гаралтаар нийт 800 орчим ажилтан
ажиллагсадтайгаар үйлчилгээ үзүүлж байна.
- 8. 2-р бааз 2009 оны 6-р сарын 1-нд ашиглалтанд орсон. 60 автобусны дулаан гараж
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15-р хороо, Дамбадаржаа
- 15. Ажилчдын чөлөөт цагаа өнгөрөөх 720 хүний суудалтай спорт цогцолбор
2015 оны 2 сард ашиглалтанд орсон.
- 17. 4-р бааз 2010 оны 11-р сард
ашиглалтанд орсон, 100
автобусны дулаан зогсоолыг
2015 онд ашиглалтанд оруулна.
Улаанбаатар хот, Сонгино
Хайрхан дүүрэг, 20-р хороо
- 18. Маршрутын чиглэл,гаралтын тоо
Маршрут Чиглэлийн нэр Гаралт
Ч2 Шархад-Хороолол 20
Ч4 5 Шар-Сансар 20
Ч10 Ганц худаг-Мишээл экспо 12
Ч12 Ургах Наран-Оффицер 7
Ч13 Тахилт-Саппоро 8
Ч22 Шадивлан-ХМК 20
Ч33 Шархад-Зунжин 12
Ч37 4 Хороолол -Улаанхуаран 12
Ч39 3,4 Хороолол -Сансар 12
Ч47 Орбит-Тэнгис 20
Ч48 Ч48 Зүүн Салаа-МУБИС 18
- 19. Хөрөнгө оруулалт
1,792,675.117₮
6,617,562.778₮
8,059,557.715₮
9,526,211.492₮
12,676,350.012₮
13,154,678.537₮
13,829,568.886₮
15,000,000.000₮
0
2000000
4000000
6000000
8000000
10000000
12000000
14000000
16000000
2007 2008 2009 2010 2011 2012 2013 оны
хагас жил
2014
Хөрөнгийн хэмжээ
- 20. Иргэдэд цэвэр тухтай орчноор үйлчлэх нь бидний зорилго бөгөөд 150 сая төгрөгийн
өртөг бүхий автобусны бүрэн автомат ЭКО угаалгын газрыг 2013 оны 12-р сарын 13-
ны өдөр ашиглалтанд оруулсан
- 25. Төв бааз 100тн-ын шатахуун
түгээх станц
Өөрийн бааз тус бүр дээр ШТС байгуулснаар нийтийн тээврийн үйлчилгээг ард
иргэддээ илүү хурдан найдвартай түргэн шуурхай хүргэх
боломжтой болсон
3-р бааз 50тн-ын шатахуун түгээх
станц
2-р бааз 50тн-ын шатахуун түгээх
станц
- 26. Өглөө бүр үйлчилгээнд гаргах, орой буухад жолоочийн болон тээврийн хэрэгслийн
бичиг баримтын бүрдэл, техникийн ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг шалгадаг.
- 30. Хүний нөөц, сургалт
КОМПАНИЙН НИЙТ АЖИЛТАН, АЖИЛЛАГСДЫН ТОО
1 Хяналт Мэдээлэл Технологийн алба Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд 5
2 Хүний нөөцийн алба Хүний нөөцийн албаны ажилтан 28
3 Ашиглалтын алба
АА-ны дунд шатны менежер 6
558Жолооч 331
Мөнгө хураагч 326
4 Техникийн алба
Инженер техникийн ажилтан 18
56
Засварчин 38
Бусад 0
5 Санхүүгийн алба Санхүүгийн албаны ажилтан 25
6 Хамгаалалтын алба Хамгаалагч 32
Нийт 809
1%3%
82%
7%
3%4%
Графикаар
Хяналт Мэдээлэл Технологийн алба
Хүний нөөцийн алба
Ашиглалтын алба
Техникийн алба
Санхүүгийн алба
Хамгаалалтын алба
- 31. Жолооч, Мөнгө хураагч нарын мэргэшсэн байдал
301
298
30
28
0
50
100
150
200
250
300
Жолооч Мөнгө хураагч
График
Мэргэшсэн
Мэргэшээгүй
91%
9%
Мөнгө хураагч
Мэргэшсэн
Мэргэшээгүй
91%
9%
Жолооч
Мэргэшсэн
Мэргэшээгүй
- 32. НТГ, ЗЦГ, ТББ болон өөрийн дотоод нөөц бололцоогоор сургалтыг
тогтмол зохион байгуулдаг.
- 33. 2012 онд БГД-ийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий
15 автобусны багтаамжтай орчин үеийн техник тоноглолоор иж бүрэн тоноглогдсон
автобусны засвар үйлчилгээний станцыг шинээр барьж байгуулан ашиглалтанд
оруулсан
- 38. 2013 онд парк шинэчлэлтээр 1 тэрбум 250 сая төгрөгийн өртөг бүхий 2012 онд үйлдвэрлэгдсэн
HYUNDAI SUPER AERO CITY 540 маркийн 3 ширхэг автобусыг авсан.
- 39. 2013-2014 онд парк сэлбэлтэнд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
40 ширхэг том оврын автобусыг БНСУ-с худалдан авч шугамын
үйлчилгээнд гаргасан.
- 40. Нийтийн тээврийн
үйлчилгээний “Иж бүрдэл”
ХХК-ний 10 ширхэг
тээврийн хэрэгслийг
худалдан авч нийт
ажилтан, ажиллагсадыг
үгэлжлүүлэн хөдөлмөрлөх
боломжоор ханган,
Маршрут 2 буюу “Шар хад-
7 буудал” чиглэлийн үйл
ажиллагааг тасалдуулахгүй
үргэлжлүүлэн явуулж
байна.
- 41. Оёдлын цех байгуулсан
Үйлчилгээний алтан дүрэм болох үйлчилгээний ажилтны өнгө төрхийг өөрчлөн жишиг байлгах
үүднээс 100,0 сая төгрөгийн өртөг бүхий оёдлын цехийг шинээр барьж байгуулсан.
- 44. Ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох
үүднээс фитнесийн бүрэн тоноглогдсон өрөө болон 18 төрлийн 3000 гаруй
ном бүхий номын санг байгуулсан
- 45. Ажилчдыг жил бүр эмчийн нэгдсэн үзлэгт хамруулдаг ба 2012 онд анхан шатны
тусламж үзүүлэх, үзлэг хийх иж бүрэн тоноглолтой эмчилгээний өрөөг бий болгон
мэргэжлийн их эмч ажиллаж байна.
- 46. Галын аюулаас хамгаалах хэрэгслүүд бүрэн шинэчлэгдэж, хөдөлмөр аюулгүй
ажиллагааг хангах сургалтын танхим, хэрэгслүүдийг бүрэн бий болгож холбогдох
байгууллагуудтай байнгын хамтран ажиллаж сургалт болон урьдчилан сэргийлэх
арга хэмжээ авч байна.
- 47. Компанийн шугамын үйлчилгээнд ажиллаж байгаа 180 автобусанд 2 ээлжийн, өнгө
үзэмж сайтай суудлын бүрээсийг бүрэн хийж, долоо хоног бүр угаалга цэвэрлэгээг
тогтмол хийж хэвшүүлсэн
- 48. Сэлбэг хэрэгслийн нөөц татан авалт
Манай компани олон улсын стандартыг бүрэн хангасан шатах тослох материал, тос тосол,
аккумулятор, дугуй, сэлбэг хэрэгсэл зэргийг дотоод гадаадын нэр хүндтэй аж ахуй нэгж
байгууллагуудтай хамтран чанартай бараа бүтээгдэхүүнээр хангадаг.
- 49. Хяналт, Мэдээлэл Технологийн алба байгуулагдлаа
• Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 11-р сарын 9-ний өдрийн
байгууллага дотоодын хяналт шалгалтын албатай болох тухай
тогтоолын дагуу хяналт шалгалтын албатай болсон.
• Тус алба нь хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын алба бөгөөд
компанийн үйл ажиллагаа, ажилтан ажиллагсадын ажлын байрны эмх
цэгц, үйлчилгээний горим стандарт, нийтийн тээврийн үйлчилгээний
тасралтгүй, хэвийн ажиллагааг бүрэн хангаж ажиллах зорилготой
болно.
- 50. Хяналтын систем Манай компанийн нийт барилга байгууламж, засвар
үйлчилгээний төвийг иж бүрэн хяналтын камерийн системд хамруулсан.
- 53. 2012 оноос эхлэн бүх ажилтан ажиллагсадыг “Цаг бүртгэл”-ийн системд бүртгүүлэн ажлын цаг
ашиглалт хяналтыг сайжруулсан. Уг төхөөрөмж нь ажилтанг нүүр царайгаар болон хурууны
хээ, ID картаар бүртгэх боломжтой хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж юм.
- 54. 2013 онд Интерактив Би Ай ХХК-тай хамтран Санхүү бүртгэл болон
Хүний нөөцийн бүртгэлийн хамгийн сүүлийн нэгдсэн DIAMOND
программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
- 55. Техникийн засвар үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс 6 ширхэг тусгай
зориулалтын авто машиныг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж
байна.
- 56. 2011 оноос 4 жил дараалан Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран
Батсүмбэрийн Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийг зорьж ахмад
буурай нараа эргэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг
2011 он
2014 он
2012 он
2013 он
- 58. “Нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын өндөр жишигт хүргэж, салбарын
тэргүүлэгч байхад оршино” гэсэн компанийн ЭРХЭМ ЗОРИЛГЫГ хэрэгжүүлэх ажлын
хүрээнд зохион байгуулдаг “Өөрчлөлтийг өөрөөсөө I,II ”, “Үйлчилгээний өнгө төрх
биднээс эхтэй I,II” уралдаан тэмцээнийг нийт дунд шатны менежерүүд болон нийт
жолооч, мөнгө хураагч нарынхаа дунд 4 дэх жилдээ зохион байгууллаа
- 60. “Үйлчилгээний өнгө төрх биднээс эхтэй” тэмцээнд амжилттай оролцсон багуудiig
Жэжү арал, Байгаль нуур-Итгэлт хамба, Хамрын хийдээр ayalah erheer shagnasan
- 61. Ажилтан ажиллагсадын ар гэртэй ойр байх, үйлчилгээний онцлогийг таниулан ойлгуулах
хүрээнд ажилтан ажиллагсадынхаа бүх хүүхдүүдийг хүлээн авч “Мөрөөдлийн баяр”-ыг
зохион байгуулдаг болсон ба жил бүр нийт давхардсан тоогоор 2000 орчим хүүхдүүдийг
өөрийн компани дээрээ хүлээн авч баярлуулсан, нийтийн тээврийн үйлчилгээ сурталчилж,
аав ээжийнхээ ажилтай танилцсан.
- 62. Ажилтан ажиллагсадынхаа хүүхдүүдэд байгаль эх орноо хайрлан
хамгаалах үзлийг бий болгох, экологийн сургалтыг анх удаа байгаль
орчинд хийх үүднээс 2011 оноос жил бүр Хустайн нуруунд Экологийн
сургалтыг зохион байгуулдаг
- 63. Бидний бахархал
• Нийтийн тээврийн газар “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн шилдэг
байгууллага” 2009, 2010, 2011, 2013, 2014 он
• Худалдаа Аж Үйлдвэрийн танхим “Entrepreneur 2011, 2013, 2014”
• Алтан жолоо наадам “Нийтийн тээврийн тэргүүний байгууллага”
2011,2012,2013,2013 онуудад
• МУ-ын Засгийн Газарын болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдөөс “Хүндэт
өргөмжлөл”
• ММХ-оос “Шилдэг менежменттэй байгууллага”
• Монголын бүх ард түмний XIII, Нийслэлийн спортын XI их наадмын Волейболын
тэмцээнд Тэргүүн байр эзэлсэн.
• Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 85,90 жилийн ойн нэрэмжит
спортын наадамд оролцож сагс болон гар бөмбөгөөр Тэргүүн байр эзэлж шилжин
явах цом авсан.
• Системийн аварга шалгаруулах спортын наадмын гар бөмбөг, сагсан бөмбөгийн
тэмцээнд Тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон юм.
• Шилдэг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага 2012
• Монголын Авто Тээвэрчдийн нэгдсэн холбоо “Авто Тээврийн салбарын Манлай
Байгууллага- ” 2012 ”
- 72. 2015-2016 ОНД ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ
1.Улаанбаатар-Эрээн хот-Улаанбаатар хотын чиглэлд улс
хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ шинээр нээх
2.Замын-Үүд хотын төвд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд
хяналт тавих диспетчерийн байр барих
3.Сайншанд,Чойр,Даланжаргаланд авто зогсоол бий болгох
4.Алсын удирдлагын системийг нэвтрүүлж, диспетчерийн
удирдлагын өрөөг тохижуулах
5.GPS төхөөрөмжийг нэвтрүүлэх
- 73. 2015-2016 онд Улаанбаатар-Эрээн хот-Улаанбаатар хотын чиглэлд улс
хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ нээх
Тэнүүн-Огоо ХХК-ийг хөгжүүлэх ойрын ба дунд хугацааны туршид хэрэгжүүлэх
үйл ажиллагааг үе шаттайгаар төлөвлөсөн бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны
дагуу 2015-2016 онд Улаанбаатар-Эрээн хот-Улаанбаатар хотын чиглэлд улс
хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ шинээр нээхээр судалгаа саналыг
холбогдох газар хүргүүлж,нийтийн тээврийн үйлчилгээнд их багтаамжийн
автобусны тоог 8-10-аар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.