2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

  • 1,984 views
Uploaded on

Bie daa

Bie daa

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
1,984
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1

Actions

Shares
Downloads
11
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ГЕРМАНЫ ТЕХНИК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ” ХӨТӨЛБӨР Уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийх нь”Улаанбаатар хот, 2010 он
  • 2. Агуулга1. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА ........................................................................................................2. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ .......................................................................... 2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба бодлого эрх зүйн орчин, үндэсний тогтолцоо ............................................................................................................... 2.2 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал ..........................................................3. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ (1990 ОНЫ ДАРААХ ШИЛЖИЛТИЙН ҮЕД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ) ................................................................................... 3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал: гэрлэлт, ажил эрхлэлт, амьжиргааны түвшний байдал ...................................................... 3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид хөвгүүдийн боловсролын байдал, болон хүртээмж ........................................................................................................ 3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх ..............................................................................4. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ ...................................................................... 4.1Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал .................................................................... 4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл .............................................................................................................5. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ТОХИРУУЛАН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ ................................... 5.1 Эмзэг байдлыг тогтоох, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, арга хэмжээ ...............................................................
  • 3. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГАГерманы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь 2008 оны Засгийн газархоорондын хэлэлцээрийн үндсэн дээр “Байгаль Хамгаалал Байгалийн НөөцийнТогтвортой Менежмент” хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоххийгээд биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлүүдийг шинээр нэгтгэн, “Уурамьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл” хэмээн өөрчилсөн билээ.Энэхүү хөтөлбөрийн нэгдсэн зорилго нь Монгол орны ой, хээрийн бүсийн уурамьсгалын өөрчлөлтөнд өртсөн биологийн төрөл зүйлийг тогтвортой хамгаалахаддэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийннөөцийн менежментийн бодлогын зөвлөгөө”, “Байгалийн нөөцийн төвлөрсөн бусменежмент”, “Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, байгаль орчны боловсрол”гэсэн 3 бүрэлдүүн хэсэгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Шинээр хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл”хөтөлбөр нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд байгалийн баялаг болонбиологийн төрөл зүйлийн хадгалалт, тэнцвэртэй ашиглалтаас хамааралтайамьдардаг, уур амьсгалын өөрчлөлтөнд хүчтэй өртөж буй Монгол орны хөдөөгийнхүн ам тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл,уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга замыг жендэрийн линзээр харжтөлөвлөх асуудлыг энэ хөтөлбөрт чухалчлан авч үзэж байна.Тэрчлэн “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл“ семинарын тайланд“Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанууд ньэрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй нөлөөтэй байж болох тул үйлажиллагаа нэг бүрийн ялгаатай хүйсүүдэд үзүүлэх нөлөөллийг нягтлан үзэхийгсанал болгосон. Аливаа арга хэмжээний төлөвлөлтийн явцад хүйсийн тэгш байдлыгхангах зорилтыг тусгах нь хөгжлийн үйл явц бөгөд төлөвлөсөн үйл ажиллагааны үршимийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү хэмжээгээр хүртэх ѐстой гэжээ. (ГТХАН,2009)Мөн тайланд Монгол дахь жендэрийн байдлын талаар товч танилцуулга хийсэнбөгөөд 7 асуудлаар хөтөлбөрт хандан зөвлөмж гаргажээ. Ялангуяа 3, 5-рзөвлөмжүүд нь уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөнд дасанзохицох хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйтэйгээр боловсруулахыг саналболгосон байна. Мөнтүүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендэрийнлинзээр харахад хөтөлбөрийн ажилтнуудын жендэрийн талаарх ойлголт мэдлэгтэйчухал болохыг ч зөвлөмжид тусгажээ.ГТХАН-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл”хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийнэрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл, жендэрийн ялгаатай нөлөөлөлдтулгуурлан дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн талаар байгаа
  • 4. мэдээлэл, тоо баримт болон жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын баримтбичигт тулгуурлан танилцуулах болно.Энэхүү баримт бичгийг бэлтгэж, боловсруулах явцад манай улсад хүйсийнстатистик хөгжөөгүй, ялангуяа байгаль орчин, уур амьсгалтай өөрчөлтийг хүйсийнялгаатай байдлаар харуулсан статистик мэдээлэл болон бусад судалгаанууд нэнховор буюу байхгүй байсан нь нэлээд хүндрэл учруулж байсан болно.ХОЁР. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба нөхцөл байдалМонгол Улс 1990-ээд оноос эмэгтэйчүүд, жендэрийн асуудлыг анхаарах болжжендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг хангах зорилгоор НҮБ-ынконвенциуд, гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсон байдаг. Монгол Улсын хөгжилдэрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах, тэдний эрх тэгш байдлыгбаталгаажуулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэснийхөтөлбөр”, 2002 онд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг тустус батлан хэрэгжүүлж, 2004 онд Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооныажлын албыг байгуулснаар жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэхүндэсний тогтолцоо бүрэлдсэн.Манай Улс “Мянганы хөгжлийн зорилтууд”-уудыг баталж мөн эдийн засгийнөсөлтийг хангаж ядуурлыг бууруулах бодлогын баримт бичгийг боловсруулахдаажендэрийн тэгш байдлыг хангах агуулгыг оруулсаныг Дэлхийн банкнаас сайшаанүнэлсэн билээ.Хэдийгээр Монгол Улс жендэрийн бодлого стратегиэ тодорхойлох алхмуудаатодорхойлж байгаа ч цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрх толгойлсонэмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахьялгаврлалыг арилгах, хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, эрэгтэйчүүдийнболовсролын түвшинг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаа болон шийдвэр гаргахтүвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага зүй ѐсоор урган гарч байна.Энэхүү шаардлагын үүднээс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал,Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци,түүний нэмэлт протоколын үзэл санаанд нийцүүлэн Жендэрийн тэгш байдлыгхангах Үндэсний хөтөлбөрийг батлан түүний нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлждуусаад байна. Хөтөлбөрт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эрэгтэй,эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тохиолдолж байгаа бэрхшээлийг арилгах,тэдний идэвхтэй хамтын оролцоотойгоор хөгжилд хүрэх, юуны өмнө нийгмийнанхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэхжендэрийн тэгш байдлыг хангахыг эн тэргүүнд чухалчилж байгаа юм.Монгол Улс хөтөлбөрийг жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоогболовсронгуй болгож бэхжүүлэх, төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бусбайгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоо, хувь нэмэр түүнчлэнүндэсний болон орон нутаг, хандивлагчдын ажиллагааг өргөжүүлэх замаархэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.
  • 5. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас Монголын жендэрийн байдалд үнэлгээөгсөн судалгаагаар ”Бусад олон улстай харьцуулахад Монголд жендэрийн харилцаахарьцангуй тэгш боловч сүүлийн үед явуулсан судалгаа, үндэсний статистикийнтоо баримтад хийсэн жендэрийн дүн шинжилгээнээс үзвэл шилжилтийн үр дагаварэрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд ихээхэн ялгаатай тусчээ” гэжээ. (АХБ, ДБ, 2005)Мөн үнэлгээний үр дүнд шилжилтийн үед гэр бүл, улс төр, эдийн засаг, нийгэм,соѐлын хүрээнд гарсан өөрчлөлт жендэрийн шинэ зөрүү бий болсон гэж дүгнэжээ.Хүснэгт. Жендэрийн хөгжлийн үзүүлэлтүүд (2002-2003) Үзүүлэлт Эмэгтэй ЭрэгтэйХүн амын хүйсийн тархалт (2003) 50,4 49,6Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 66,5 жил 60,8 жилСургуульд хамрагдалтын бохир 73 66,3коэффтициент (бага, ерөнхий, дээд)Насанд хүрэгчдийн бичиг үсэг 97,5 98%мэдэлтийн түвшин (15 ба түүнээсдээш насны хүн амын)Дээд боловсрол эзэмшиж буй хүн 70 30амАжиллах хүч (2002) 51,3 48,7Нэг хүнд ногдох засварлагдсанг 2,303,20 1,950,70ДНБ (ам.доллар)Эх үүсвэр: НҮБХХ (2003), Хүний Хөгжлийн Илтгэл Монгол улсын Засгийн газар, НҮБХХ (2003),Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл 2003: Хот-хөдөөгийн ялгаатай байдал, УБ хотМонгол улсын 2002 оны ЖХИ (0.679)-ийг ХХИ-тэй харьцуулж үзэхэд ижилтүвшинд байна. Энэ нь макро түвшинд жендэрийн харьцаанд тийм ч их зөрүүбайхгүйг харуулсан нааштай үзүүлэлт ч АХБ болон Дэлхийн Банкны Монголынулсын жендэрийн байдалд өгсөн үнэлгээгээр: 2000 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллого, амьжиргааны түвшинг оролцооны аргаар үнэлсэн судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй тэргүүнтэй өрхүүд (ЭТӨ) олноор ядууралд нэрвэгдэж, эмэгтэй тэргүүнтэй өрхийн хувь нэмэгдэж байна. Ядуурлыг жендэрийн мэдрэмжтэйгээр судалсан судалгаа, дүн шинжилгээ, цуглуулсан тоо баримт хомс байна. Амиа аргацаах үйлдвэрлэл болон өрхийн наад захын хэрэгцээг хангах албан бус үйл ажиллагаа ихсэх тусам эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү, охид хөвгүүдээс илүү олон цаг ажиллаж байна. Хөвгүүдийн хөдөлмөр өрх гэрийг тэтгэхэд шаардлагатай байгаа учраас дунд сургуульд элсэн суралцаж буй хөвгүүдийн тоо охидынхоос доогуур байна. Төрөлт буурч, үүнийг баталгаагүй ирээдүй, хүүхэд төрүүлэн асрах ачааг нэмж үүрэхийг хүсэхгүй байгаагаар олон эмэгтэйчүүд тайлбарлаж байна. Зах зээлийн эдийн засаг, тэгш байдлыг эрхэмлэсэн хууль тогтоомж байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд гажуудал байсаар байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, боловсролд оруулах хөрөнгө үр ашиггүйдэж улмаар эдийн засгийн өсөлтөд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмэр алдагдаж байна. Албан ѐсны хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн хувь өндөр хэвээр байна.
  • 6.  Үйлчилгээний салбарт ажил олдоно гэж найдсан эмэгтэйчүүд, охид шилжин суурьших хөдөлгөөнийг тэргүүлэх хандлагатай байна. Гэвч ажлын байр хомс хэвээр байгаа бөгөөд хотын захын хороололд ядуурал улам гүнзгийрч байна. Мөн НҮБХХ, Дэлхийн банктай хамтран ҮСГ-аас явуулсан “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа”-гаар нэн ядуу өрхийн 25, нийт ядуу өрхийн 18 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байгаагаас харж болох юм. Бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын ажигласнаар эмэгтэйчүүд шинэ нөхцөлд эрэгтэйчүүдээс илүү хурдан дадан зохицож ирсэн байна. Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн, 10 эмэгтэй тутмын нэг нь бөгөөд 2 хүүхдийн нэг нь хүчирхийлэлд өртсөн мөн хүчирхийлэгчдийн 95 хувь нь эрэгтэйчүүд байна. УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд 2000 онд 11%-ийг эзэлж байсан бол 2004 онд 6.5%, 2008 онд 5 хувь болж буурсан нь эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хамгаалах, мөн хөгжлийн зарим салбар дахь жендэрийн зөрүүг шийдвэрлэхэд ач холбогдол өгөхгүй байсаар байна.Эрэгтэйчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд зээл авах бололцоогоор хязгаарлагдмалбайна1. Энэ нь, өрхийн тэргүүн бол эрэгтэй хүн гэж үздэгтэй холбоотойгоорхөрөнгийн хууль эрх зүйн өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Орон сууц,мал гэх мэт хувьчлагдсан хөрөнгийн 46% нь зөвхөн нөхрийн нэр дээр, 30.5% ньэхнэр, нөхөр хоѐрын хоѐулангийн нэр дээр, 16 % нь эхнэрийн нэр дээр бүртгэгдсэнбайдаг2. Ядуу болон бага орлоготой эмэгтэйчүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээүзүүлдэг санхүүгийн байгууллагуудын тоо олширсоор байна. Эмэгтэйчүүд,эрэгтэйчүүд болон хот, хөдөөгийн хооронд үүссэн орлогын тэгш бус байдалданхаарал хандуулах шаардлага гарч байна.Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр (ЖЭМХ) нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улстөр, эдийн засгийн амьдрал дахь оролцооны тэгш байдлыг үнэлдэг үзүүлэлт юм.Монгол улсад ЖЭМХ ихээхэн доогуур түвшинд, тухайлбал, 2002 онд 0.458 байгаань улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдэл сул байгаагхаруулж байна.Хүснэгт. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр, аймаг, хотоор, 2000-2002 он Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр Аймаг, хот 2000 2001 2003Архангай 0.319 0.301 0.313Баян-Өлгий 0.267 0.301 0.278Баянхонгор 0.310 0.316 0.305Булган 0.280 0.298 0.294Говь-Алтай 0.300 0.325 0.272Дорноговь 0.317 0.325 0.325Дорнод 0.625 0.593 0.6121 Монгол дахь бичил санхүүгийн дэд салбарын судалгаа, Монгол улсын Засгийн газр, НҮБХХ-ийнсудалгааны тайлан, 2004 он2 ДБ, Монгол дахь жендэрийн асуудлын үнэлгээ, 2003 он
  • 7. Дундговь 0.305 0.304 0.310Завхан 0.596 0.608 0.611Өвөрхангай 0.293 0.318 0.330Өмнөговь 0.639 0.643 0.647Сүхбаатар 0.301 0.298 0.293Сэлэнгэ 0.300 0.319 0.310Төв 0.302 0.339 0.335Увс 0.303 0.292 0.296Ховд 0.292 0.327 0.310Хөвсгөл 0.316 0.298 0.296Хэнтий 0.624 0.622 0.612Дархан-Уул 0.294 0.310 0.308Улаанбаатар 0.513 0.518 0.524Орхон 0.345 0.323 0.339Говьсүмбэр 0.321 0.326 0.336Бүгд 0.435 0.442 0.458Эх үүсвэр: 2003 оны Монголын Хүний хөгжлийн илтгэл, ҮСГМанай улсын хувьд шилжилтийн үр дагаврууд нийгэм, эдийн засгийн гол голсалбарт жендэрийн ялгаа гарч, улмаар ихсэж байна. Зураг 4.1 Ядуурлын түвшин, өрхийн тэргүүний хүйсээр Эрэгтэй тэргүүнтэй 60 Эмэгтэй тэргүүнтэй 50 40 30 20 10 0 Нийслэл Аймаг Сум Хөдөө Эх сурвалж: ҮСГ, 1998 оны АТС, Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл, 2003Ядууралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү өндөр, эмэгтэй тэргүүнтэй өрхүүдядууралд өртөх эрсдэл илүү өндөртэйд тооцогдож байна. ҮСГ-ын 2002-2003 оныАжиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүн амдэмэгтэйчүүд 48 хувийг эзэлж байгаа ч бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувь ньэмэгтэйчүүд байна. 2002-2003 оны Хүн амын амьжиргааны түвшний судалгаагаарнийт ядуу өрхийн 43.9 хувь нь эмэгтэй тэргүүнтэй байна. Хөдөлмөрийн зах зээлджендэрийн гажуудал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зарим ажил, албан тушаал илүүтохиромжтой хэмээх ялгаварлан гадуурхах үзэл хандлага зэргээс үүдэн хөгжлийнбололцоог үр дүнтэй ашиглах талаар эрэгтэй, эмэгтэйгээр ялгаа гарч байгаа ньтодорхой байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн гэр бүлээ асран тэтгэх, нөхөн үржихүйн
  • 8. үүргээ гүйцэтгэх хөдөлмөрийг хөлстэй ажил эрхлэлтэнд тооцдоггүй буюуэмэгтэйчүүдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дутуу үнэлсээр байна.Монгол Улс МХЗ-д 2015 онд ядуурлыг 18 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсанбөгөөд эдийн засгийн өсөлтийн үр шимийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тэгшхүртэх боломжийг бүрдүүлэхийг чухалчилж байна.Ажилгүй болон ядуу эмэгтэйчүүдийн орлого олох гол үүсвэр нь албан бус салбарболсон ба ҮСГ-ын 2002-2003 оны ажиллах хүчний түүвэр судалгаагаар энэ салбартажиллагсадын 45 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэжээ.2.2 Бодлогын орчинМонгол улс жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийгҮндсэн хуулиндаа (1992) тунхаглаж, нийгэм улс төр, эдийн засгийн бүхий лсалбарт адил тэгш боломж бүрдүүлэхийн төлөө олон улсын гэрээ конвенци,зорилтын үзэл санаатай нийцүүлэн үндэсний бодлогын баримт бичгүүдэд батлангаргасан байдаг. Ялангуяа 1995 онд Бээжин хотноо хуралдсан дэлхийнэмэгэйчүүдийн 5-р бага хурал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр ньэмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахын төлөө хамтын ажиллагаагаа хөгжүүлэндайчлахыг улс орнуудын Засгийн газар болон бусад оролцогч талуудад уриалснаар1996-2002 онд Монгол улсын Засгийн газар “Эмэгтэйчүүдийн аж байдлыгсайжруулах” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд эмэгтэйчүүд баэдийн засаг, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, ОНМХ, хүрээлэн байгаа байгальорчин, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, өрх гэр, үндэсний уламжлал,удирдлага, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийнэсрэг хүчирхийлэл ба хүний эрх, үндэсний тогтолцоо гэсэн улс орны хөгжилднөлөө бүхий нийтлэг 10 багц зорилтыг хэрэгжүүлжээ. (ЖТБҮХ, НҮБЭХС, 2006)2002 онд Жендэрийн тэгш байдлыг үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж,2004 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороог байгуулснааржендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх үндэсний тогтолцоо бүрдсэнтөдийгүй жендэрийн асуудлыг салбарын яамдын бодлого төлөвлөлтөнд тусгах,МХЗ-ын зорилготой нийцүүлэн жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнгЗасгийн газрын 237-р тогтоолоор томилон ажиллуулж эхэлсэн байна. ( ЖТБҮХ,НҮБЭХС, 2007) МХЗ, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр зэрэгнь хууль , эрх зүйн зохицуулалтыг шаардаж байгаа бөгөөд Монгол улсын үндсэнхуулийн үзэл санаанд нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэйэмэгтэйчүүдийн тэгш эрхийг бодитой хангах зорилгоор Жендэрийн тэгш байдлыгхангах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.2.3 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдалМонгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, хот хөдөөд ялгаатайбайгаатай уялдан хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш бус байдлын асуудалхөндөгддөг. Хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш байдал,чадваржилтын асуудлыг хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах болонжендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдэд тусгалаа олсон. Ялангуяа
  • 9. 2003 онд шинэчилэн найруулсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэснийхөтөлбөрийн гуравдугаар хэсэгт “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал”-ийн талаарх зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд багтсан.Хөтөлбөр дэх “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал” бүрэлдэхүүн хэсэгнь 3 зорилт, 3 үр дүн, 23 үйл ажиллагаанаас бүрдэж байгаа бөгөөд хөдөөгийнэмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх, ядуу эрэгтэй, эмэгтэй малчид, ногоочидболон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөдөлмөрөө хоршиххэлбэрийг дэмжих, тэрхүү хэрэгцээнд тулгуурласан чадавхийг бэхжүүлж,санхүүгийн туслалцаа үзүүлэх, эхийн эндэгдэл, ялангуяа хөдөөгийн малчинэмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар хүлээх хамтынхүлээх хариуцлагыг бий болгох, хөдөөгийн хөвгүүдийн сургалт завсардалтыгбууруулж, хөдөөгийн эмэгтэй, эрэгтэйчүүд боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийнур чадвартай болох, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд анхаарна гэжээ.Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг 3-ын “Байгаль орчин” гэсэн зорилгод зохисойхөгжлийн үндсэн зарчимд тулгуурлан бүс нутгийн хөгжлийн онцлогт тохирууланбайгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн эрсдэлтэй тэмцэх тогтвортойменежментийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд чиглэсэнэмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн санаачлагыг урамшуулан дэмжинэ гэсэн. Энэзорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд байгаль орчинд учирч буйхор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, эрсдлийнудирдлага, механизмыг орон нутагт бий болгож хөгжүүлэхэд эрэгтэй,эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, газар, байгалийн нөөцийн тэгшхуваарилалт, экосистем болон түүний эрүүл мэнд, амьдралд үзүүлэх нөлөөллийнталаарх бүс нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдийг өргөнөөроролцуулах, байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө, хохирол, байгалийн нөөцийнхуваарилалт дахь жендэрийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаануудыгхэрэгжүүлнэ гэж бодлогын баримт бичгүүдэд тусгажээ. Жендэрийн тэгш байдлыгхангах үндэсний хөтөлбөр нь анх удаагаа хөдөөгийн хөгжил, бэлчээр, байгальорчны менежментийн асуудлыг жендэрийн агуулгаар авч үзсэн нь бодлогынбаримт бичиг болсон билээ.
  • 10. ГУРАВ. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ШИЛЖИЛТИЙН ДАРААХ ЖИЛҮҮДЭД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал (нийгэм хүн зүйн байдал, ажил эрхлэлт, орлогын байдал)Нийгэм хүн ам зүйн байдал2009 оны байдлаар 716.5 өрх, түүний 61.5 хувь нь хотод, үлдсэн 31.5 хувь нь буюу276.1 өрх нь хөдөөд байна. Нийт хүн амын 48.9 хувь нь эрэгтэйчүүд, 51.1 хувь ньэмэгтэйчүүд, хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96байна. Хүн амын дундаж наслалтын байдлыг хүйсээр нь авч үзвэл 2009 ондэрэгтэйчүүд 64.33, эмэгтэйчүүд 71.79 байна.Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 2009 онд 81.2 мянга болж 2008 онтойхарьцуулахад 5.8 хувиар өсчээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 67.1 хувь нь буюу54482 нь аймаг, сумын төв болон хөдөөгийн эмэгтэйчүүд байна байна. Мөн оныбайдлаар гэр бүлгүй, 16 хүртэлх насны хүүхэдтэй 42327 эмэгтэй байгаагийн 27326нь аймаг, сум, хөдөөд амьдарч буй эмэгтэйчүүд эзэлж байгаагаас харвал хөдөөднасанд хүрээгүй, гэр бүлгүй охидын төрөлт төв суурин газартай харьцуулбал арайилүү байна. Харин гэр бүл цуцлалт төв суурин газар илүү байгаа нь 2009 онд 34071гэрлэлт бүртгэгдснээс 17734 нь аймаг, сум, хөдөөд ногдож байгаагаас мөн онд гэрбүл цуцлалтын 60 хувь нь Улаанбаатарт ногдож байгаагаас харагдаж байна (ҮСГ,2008)ХАА-н салбарын байдалХөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийтбүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж,үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орнынийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн,өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Монгол улсын нийт хүн амын 43.4 хувьнь хөдөө хагас суурин нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. 2008 оныбайдлаар статистикийн мэдээгээр 34 802.9 сая толгой малтай, 170.5 мянга, малбүхий өрх 60 мянга орчим, нийт 350 гаруй мянган малчин байна. Нийт хүн амынгуравны нэг нь мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд гуравны хоѐрыг шууд бусбайдлаар хүнс, тэжээлээр хангадаг.
  • 11. Эх сурвалж: ҮСГ, 2008 оны статистикийн эмхтгэлХөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн байдалМал аж ахуйн салбарт нийт ажиллагсдын 34.5 хувь нь ажиллаж, хөдөө аж ахуйннийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 12.5 хувийгбүрдүүлж байна.Хүснэгт 2.1 Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэхүүрэг (хувиар) Онуудаар Үзүүлэлтүүд 2000 2003 2004 2005 2006 2007 2008 2009Дотоодын нийт бүтээг- 33.4 19.4 21.3 21.7 20.2 20.5 18.8 21.1дэхүүнд хөдөө аж ахуйнбүтээгдэхүүний эзлэххэмжээХАА-н бүтээгдэхүүнд мал 87.6 81.2 82.1 82.2 90.1 91.3 91.1 82.5аж ахуйн салбарын эзлэххэмжээЭх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл , 2009Хөдөө аж ахуйн салбарт ажиглагсадын 55.7 хувийг эрэгтэйчүүд, 44.3 хувийгэмэгтэйчүүд эзэлж байгаа бол хөдөөд ажиллаж байгаа хүн амын 29.3 хувь ньэрэгтэйчүүд, 23.8 хувь нь эмэгтэйчүүд болж байна. Ерөнхийдөө эрэгтэйчүүдийнхөдөлмөр эрхлэлт эмэгтэйчүүдийнхээс 5.4 пунктээр илүү байна. (Хүснэгт 2.1)Хүснэгт 2.1 15-аас дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлт, хүйсээр болонсонгосон үзүүлэлтээр Хөдөлмөр эрхлэгч хүн Сонгосон үзүүлэлтүүд Хот Хөдөө ам (%)
  • 12. Эмэгтэй Эмэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эрэгтэй Эрэгтэй Бүгд Бүгд Бүгд ХАА, загас болон ан агнуур, ойн 100.0 55.7 44.3 47.0 24.8 22.2 53.0 29.2 23.8 аж ахуй Уул уурхай, олборлох үйлдвэр 100.0 75.0 25.0 81.4 60.6 20.7 18.6 14.4 4.3 Боловсруулах үйлдвэр 100.0 45.4 54.6 90.1 39.8 50.4 9.9 5.7 4.2 Цахилгаан , хий үйлдвэрлэл, 100.0 75.0 25.0 88.1 65.0 23.1 11.9 10.0 1.9 усан хангамж Барилга 100.0 74.5 25.5 94.9 70.8 24.1 5.1 3.6 1.5 Бөөний болон жижиглэн 100.0 48.6 51.4 86.0 42.9 43.1 14.0 5.7 8.3 худалдаа, гэр ахуйн барааны засвар Зочид буудал, зоогийн газар 100.0 29.1 70.9 89.1 25.5 63.6 10.9 3.6 7.3 Тээвэр холбоо 100.0 71.7 28.3 82.2 57.5 24.7 17.8 14.3 3.6 Санхүүгийн гүйлгээ хийх үйл 100.0 40.0 60.0 80.0 33.3 47.7 20.0 6.7 13.3 ажиллагаа Үл хөдлөх хөрөнгө, түрээс, 100.0 53.4 46.6 91.3 49.5 41.7 8.7 3.9 4.9 бизнесийн үйл ажиллагаа Төрийн удирдлага, батлан 100.0 72.3 27.7 73.2 52.2 21.0 26.8 20.1 6.7 хамгаалал Боловсрол 100.0 28.7 71.3 70.3 19.8 50.5 29.7 8.9 20.8 Эрүүл мэнд нийгмийн халамж 100.0 19.9 80.1 74.5 13.1 61.4 25.5 6.9 18.6 Бусад 100.0 55.0 45.0 91.1 48.9 42.2 8.9 6.0 2.8 Бүгд 100.0 54.0 46.0 47.0 24.8 22.2 53.0 29.2 23.8Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллого, ҮСГ, 20001990 оноос хөдөө аж ахуйн салбарт явагдсан өмч хувьчлалаар хөдөөгийн малчинөрх хувийн өмчтэй болсон сайн талтай ч хөдөөд эмэгтэйчүүд гол ажиллах хүчболж, өрхийн хэрэглээний бүхий л зүйлсийг үйлдвэрлэж, малын ашиг шимийгболовсруулах ажлыг эрхэлж, үр хүүхэд төрүүлэх, асрах, хүмүүжүүлэх болон гэрбүлийн бусад гишүүдийг асран хүмүүжүүлэх ажлыг давхар үүрч байна. (ЭМЯ,НҮБХАС, ЗХЖТ, 2003)3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд болон ахмад, залуу эмэгтэйчүүд, охидын боловсролын хүртээмж болон боловсролыг дээшлүүлэх боломжМонгол улс эмэгтэйчүүдэд боловсрол олгох асуудлаар томоохон амжилтанд хүрсэнорнуудын тоонд багтдаг. Социализмын үеэс бага, бүрэн дунд болон дээдболовсролын түвшинд охидын сургуульд хамрагдалтын түвшин хөвгүүдийнхээсямагт илүү байсаар ирсэн. Шилжилтийн жилүүдээс хөвгүүд, охидын сургуульдхамрагдалтын хувь буурсан хэдий ч бүрэн дунд болон дээд боловсролын түвшинднэг хүйс рүү хэлбийсэн ялгаа ихсэж байна хэмээн үздэг. Энэ талаар МХЗ-уудынхэрэгжилтийн байдлын тухай илтгэлд бүрэн дунд боловсролын сургуульдхамрагдалтын нийт түвшинд охидын эзлэх хувь 20 хувиар, дээгүүр байгаа бөгөөдих дээд сургуульд суралцагч оюутнуудын 70 хувь нь охид байна гэжээ.
  • 13. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын бүх иргэн сурч боловсрох эрхтэйбөгөөд суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй6 гэсэн тодорхой заалт байдгийндээр төрөөс боловсролын салбарт баримтлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буйбодлого, боловсролын тогтолцооны шинэчлэл, боловсрол олгох үйл ажиллагааныүндсэн зарчмууд үйлчилдэг билээ. Хэдийгээр хууль тогтоомжид жендэрийн тэгшбайдал, эрхийн агуулга тусгагдаагүй ч бүх нийтээр сурч боловсрох, хүйсээс үлхамааран гэж заасан нь хөвгүүд, охидын сурч боловсрох, боловсрол эзэмшихэд эрхнь тэгш байна хэмээн үзэж байгааг илэрхийлж байна. Монгол Улсын Засгийнгазраас Жендэрийн тэгш бус байдлыг 2005 онд бага болон дунд боловсролэзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд арилгахаартусгасан бол МХЗ-уудад бага боловсролын сургалт, 1-5 дугаар ангидсуралцагсадын хамрагдалтын байдал, 15-24 насны залуучуудын бичиг үсэгтайлагдалт, бага, дунд, дээд боловсрол эзэмшиж буй охид хөвгүүдийн харьцааныасуудлыг чухалчлан авч үзсэн.Харин нь боловсрол эзэмших тэгш боломжийг олгосон ч хөвгүүд, охидын ялгаатайхэрэгцээг харгалзан үзэж, тэдний боловсрол тэгшээр эзэмших, түүнийхээ үршимийг тэгш хүртэх байдлыг баталгаажуулж, хараахан чадаагүй байна (“Хүнийэрх”сэтгүүл, 2008)Хүснэгт. Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын заримүзүүлэлтүүд, мян.хүнээр Сонгосон үзүүлэлтээр Нийт Үүнээс эмэгтэй Ерөнхий боловсролын сургуульд 522.1 262.6 суралцагчдын тоо Ерөнхий боловсролын сургуульд 3.4 1.5 эчнээгээр суралцагчдын тоо Сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн 4.4 1.7 тоо ЕБС төгсөгчдийн тоо 89.8 46.5Эх сурвалж: ҮСГ, 20092006 оны байдлаар нийт суралцагсдын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба ЕБС-дсургуульд орох үеийн хүйсийн харьцаа тэнцвэртэй, харин ахлах ангиас охидындавамгайлал бүхий хүйсийн тэнцвэргүй байдал ажиглагдаж байн. Өөрөөр хэлбэлболовсролын түвшний шатлал нэмэгдэх тусам охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувийнжин нэмэгдэж байна.Манай улсад хөдөөд хөвгүүд, охидын сургуульд хамрагдалт, ЕБС-д суралцахадхүйсийн ялгаатай байдал асуудал болсон хэвээр байна. Ялангуяа охидтойхарьцуулахад эрэгтэй хүүхдийг сургууль завсардуулах нь илүүтэй тохиолдожбайгаа бөгөөд сургууль завсардуулахад хүргэж байгаа гол шалтгаан нь малхариулуулах, дотуур байрны хүрэлцээгүй, боловсролын шууд зардал өссөн зэрэг ньсөргөөр нөлөөлж байна. 1990-ээд оноос мал хувийн өмчид шилжсэнээр хөвгүүдийнхэрэгцээ, сонирхолыг үл харгалзан сургууль завсардуулан мал маллуулах болж,харин охидод сурч боловсрох боломжоор нь илүүтэй хангаж байна. Хөдөөгийн
  • 14. хөвгүүд, охидын ЕБС-д хамран сургалт, боловсрол хүртээмжийн ялгаатай байдалдэцэг эхчүүдийн уламжлалт хандлага хүчтэй нөлөө үзүүлсэн хэмээн заримсудлаачид үзсэн байдаг. Эх үүсвэр: ҮСГ, 2009ҮСГ-ын 2009 оны Статистикийн эмхтгэлээс харахад сургууль завсардалтын тообуурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа ч хөдөөд суралцах насны хөвгүүдийндунд сургууль завсардалт байсаар байна. 2009-2010 оны хичээлийн жилд охидтойхарьцуулахад хөвгүүдийн сургууль завсардалт хоѐр дахин их байна.Жишээ "Ямар нэг шалтгааны улмаас эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдийнхээ аль нэгийг сонгон суралцуулах шаардлага гарвал Та ямар сонголт хийх вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 58,2 хувь нь "охиндоо боломж олгоно" гэсэн бөгөөд "эрэгтэй хүүхэд боловсрол эзэмшээгүй ч нийгэмд байр сууриа олоод, амьдралаа аваад явчихна, харин эмэгтэй хүн боловсрол, мэргэжилтэй бол “төрөлх” сул дорой байдлаа даван туулж, бусдын дор орохгүй аж төрж чадна” гэсэн байр сууринаас хандаж байв. Мөн эмэгтэйчүүд илүү суралцаж байгаа шалтгааныг судалгаанд оролцсон эцэг эхчүүд: 1. Эмэгтэй хүүхэд айл гэрийн эзэгтэй, хүүхдийн эх болдог учир бусдад гологдохгүй байх 2. Өөрөө өөрийгөө авч явах, тэжээх чадвартай болох; 3. Боловсролгүй эмэгтэй, эрэгтэй хүний адилаар хүнд хүчир ажил хийх бололцоогүй; 4. Хүүхэд төрүүлж, өсгөх зэргээр цаг хугацаа алддаг зэрэгтэй холбон тайлбарлажээ. (Эх сурвалж: 2003-2005 онд явуулсан “Боловсролын тогтолцоон дахь хүйсийн асуудал )Суралцагсдын дунд бий болсон хүйсийн ялгаатай байдал ялангуяа хөдөөд цаашдаанэлээд хугацаанд хадгалагдах төлөвтөй байна (O.Сарантуяа, 2006)
  • 15. Дүн шинжилгээний явцад боловсролын статитик мэдээллийг хүйсээр болон хотхөдөөгөөр нь ангилсан мэдээллүүд хомс байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ ньхөдөөгийн хөвгүүд, охид болон эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн боловсролынхүртээмж, чанар, боломжийн талаар дүгнэлт хийхэд хүндрэл учруулж байлаа.3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх1990 оноос хойш эхэлсэн ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь эмэгтэйчүүдийнэрхийг улам баталгаж, тэр нь 1992 оны Үндсэн хуулинд тусгалаа олсон (МХЗ-ынхэрэгжилтийн байдал илтгэл, 2003) Монгол улсын Үндсэн хуулиар эмэгтэй хүнгэрлэж байж, газар эзэмших эрхтэй байна. Мөн түүнчлэн Иргэний хууль, Гэрбүлийн тухай хууль болон Эрүүгийн хуулинд эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших,өвлөх эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлд гэр бүлийнхөрөнгө хоѐр төрлийн эд хөрөнгөөс бүрдэж, гэр бүлийн хуваарьт хөрөнгө, гэр бүлхамтран амьдарсан хугацаанд бий болох хөрөнгө буюу хамтран өмчлөх хөрөнгөдхамаардаг.2002 онд УИХ-аас газрын хувьчлалын шийдвэрийг батлан гаргасан байдаг. Энэхүүшийдвэрийн дагуу хотын ба хотын захын газрын хагас хувийн өмчийн тогтолцоогөргөжүүлж, үүний үр дүнд газар ашиглах, эзэмших эрхийг солих, өвлүүлэх,худалдах эрхтэйгээр удаан хугацаатайгаар эзэмшүүлэх, барьцаалан түрээслүүлэхболомжтой болсон байна. Өрх гэр хувьчилж авсан газрын гэрч илгээнд насандхүрсэн бүх гишүүдийнхээ нэрийг тодорхойлж бичүүлэх үүрэгтэй болжээ.Өнөөг хүртэл хувьчлалын явцад газрын бүртгэлийг эрэгтэйчүүдэд эсвэл хамтарсанбайдлаар бүртгэж байгаа эсэхийг тодруулах мэдээлэл байхгүй байгаа учраасөмчлөл ямар хандлагатай болсныг мэдэх аргагүй байна. (АХБ, 2005) Ялангуяа газарэзэмших, ашиглах тал дээр эмэгтэйчүүд, жендэрийн тэгш эрхийг хангах идэвхтэйбайр суурь, энэ талаар хууль тогтоомжид хангалтгүй байгаагаас гадна газар өмчлөхэрхийн талаар гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхрүүдийн мэдлэг ойлголт жигд бусбайна.Газар хувьчлалд эмэгтэйчүүдийг оролцуулах, газар хувьчлах тухай хуулийгамьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг жендэрийн өнцгөөр авч үзэж судлах,хамтарсан газар өмчлөл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон гэр бүл салаттайхолбоотой өмчлөлийн харилцааг хууль тогтоомжид тэнцвэртэй байдлаар тусгахшаардлага амьдралаас урган гарч байна. Хэдийгээр зах зээлийн нийгэмд өмчхувьчлал явагдаж иргэн бүр өмчтэй болох боломж бүрдсэн хэдий ч өмчхувьчлалын явцаас эрэгтэйчүүдтэй харьцуулахад ихээхэн дутуу хувь хүртсэн гэжзарим судлаачид дүгнэсэн байна. (Шилжилтийн үеийн дэвшлийг зураглахуй:Монголын эмэгтэйчүүд, 2000) Энэ талаар эдийн засгийн шинэчлэлийн бодлогынхүрээнд явуулсан өмч хувьчлалын явцад улсаас иргэдэд олгосон хувьчлан олгосонорон сууц, мал сүрэг, газрыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш хуваарилсан гэхболовч үнэн хэрэгтээ тэдгээрийг өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэн,тэдэнд захиран зарцуулах давуу эрх мэдлийг олгожээ. (НХХЯ, МУИС, НҮБХХ,2006) Ялангуяа өмч хувьчлалын алдаатай бодлого нь хөдөөгийн малчин
  • 16. эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачааллыг нэмэгдүүлжээ. (Ц.Одгэрэл,2000)3.4 Бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн шийдвэр гаргахад түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо2000 онд Нийтийн эзэмшлийн байгалийн нөөцийн тогтвортой менежмент(НЭБНТМ) төсөл нь Монгол орны гурван ялгаатай экосистемийг төлөөлүүлэн Төваймгийн Лүн сум, Архангай аймгийн Хотонт, Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумандхэрэгжиж эхэлсэн бөгөөд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийнменежментийн арга барилыг баримталж ирсэн. Нутгийн иргэдэд түшиглэсэн БНМ-ийн арга барилыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүхий л үе шатанд (дүншинжилгээ, төлөвлөлт, шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ)нутгийн хүмүүс, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдэд адил тэнцүүболомж олгох, өөрөөр хэлбэл эдгээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай үүрэг оролцообүхий нөөц баялгийн эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарчажиллаж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэж, дүн шинжилгээхийхгүйгээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан билээ.Тэгээд ч нүүдлийн соѐл иргэншилтэй, бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэвшинж бүхий эдийн засгийн үйлдвэрлэл зонхилсон Монгол орны хувьд байгалийннөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц дахь эмэгтэйчүүдийноролцоог бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохихѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн мэдлэг, чадварыг үл тоомсорлож буй тохиолдололон байна.Жишээ: ББНМ-д яагаад Жендэрийн асуудлыг чухалчлан авч үзэв? Хүн төрөлхтөн юуны түрүүнд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоѐр бүлэг хүмүүсээс бүрддэг. Эрэгтэй, эмэгтэйчүүд нийгэмд ялгаатай байр суурь эзэлж, ялгаатай үүрэг гүйцэтгэдэг. Жендэрийн дүн шинжилгээ нь бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон байгалийн нөөцийн бусад (ан агнуур, жимс түүх) чиглэлд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэж буй ялгаатай бөгөөд өөрчлөгдөн буй үүрэг, хариуцлага, сонирхлыг тодорхойлох боломж олгодог. Жендэрийн дүн шинжилгээ нь байгалийн нөөцийн менежментэд хүний хүчин зүйлийг онцлон авч үзэх, түүнчлэн малчин өрх, нутгийн олон нийтийн түвшинд эмэгтэйчүүдийн ойлголт, сонирхлыг бүрэн харгалзан үзэхгүй байгааг харуулахад тусалдаг. Ялгаатай эрх мэдэл эдэлж, ялгаатай үүрэг оролцоо бүхий, нөөц баялгийн эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч ажиллаж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэхгүйгээр хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Иймд жендэрийн дүн шинжилгээгүйгээр хүний хөгжлийг хангаж, хөгжлийг хурдасгах улмаар жендэрийн тэгш байдлыг тогтоох аргагүй юм. Аливаа хөгжлийн бодлогын үр шимийг эрэгтэй эмэгтэйчүүд адил тэгшээр хүртэх боломжийг нөхцлийг бүрдүүлэх ѐстой. Ингэхийн тулд энэ бүхний эхлэл бол яах аргагүй жендэрийн дүн шинжилгээ юм. (Ронный Верной нар, 2005)2002 оноос эхлэн НЭБНТМ төсөл бэлчээр, байгалийн нөөцийн менежментэдэмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг
  • 17. илрүүлж, шинжлэхийн тулд нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг хийжэхэлсэн бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн ойлголтыг (санаа, сонирхол, бодол)бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээндхэрхэн тэгш тусгах вэ гэсэн асуудалд онцгой анхаарал тавьсан болно. ХТБНМ аргабарил нь үйл ажиллагаа, эерэг өөрчлөлт гаргахад мөн чиглэж байна. Нийгмийнболон жендэрийн дүн шинжилгээ талаас нь харвал энэ нь эмэгтэйчүүд сургалт,бусад үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх, бататгахад ньдэмжлэг, онцгой анхаарал үзүүлэхийг хүсч байж болно гэсэн үг юм. Энэ ньбиднийг нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны практик руухөтөлж аваачиж байгаа юм. Манай төсөл Монгол орны нөхцөлд анх удаа БНМ-днийгэм жендэрийн дүн шинжилгээг судалгааны гурван бүсэд хийсэн бөгөөд энэхүүнийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг байгалийн нөөцийн менежментийнсудалгаанд тусган авч үзсэн юм. Энэхүү нийгэм жендэрийн судалгаагаар:1. Эмэгтэйчүүдийн ойлголт, мэдлэгийг (сонирхол, хэрэгцээ, санаа бодол) бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд хэрхэн тэгш тусгах вэ?2. Байгалийн нөөцийн менежментийн судалгаанд нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ хийх нь өөр өөр сонирхогч талуудын хувьд юу гэсэн үг вэ?3. Нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ хийхэд янз бүрийн сонирхогч талуудаас ямар үндсэн чадвар шаардагдах вэ?4. Эерэг болон сөрөг ямар хүчин зүйл байна вэ?Хүснэгт. Нийгэм болон жендэрийн судалгаанд хүлээгдэж буй үр нөлөө,баримталсан онол Эмэгтэйчүүд, Хосолсон менежментэд БНМ-д жендэрийн үүрэг эмэгтэйчүүдийн бүлгийн эмэгтэйчүүдийн оролцоо чадавхжилт- Эмэгтэйчүүдийн бүлэг - ХМ-ийн гэрээний талаар - Хамтлаг бүрт зэрэг сонирхогч шийдвэр гаргахад эмэгтэй, эмэгтэйчүүдийн бүлгийг талуудын ойлголтыг эрэгтэйчүүдийн тэгш эрх, (Байгалийн нөөцийн оролцогч хамтлагийн байр суурь, тэгш байдлыг менежментийн нэг гол түвшинд судална тодорхойлсон байна. оролцогч тал гэж үзэн) хамтлаг. - ХМ-ийг хэрэгжүүлэхэд зохион байгуулсан- Хосолсон менежментийг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн байна. “нийгэмшүүлэхэд” үүрэг, хариуцлагыг - Төслийн судлаач, бусад шаардагдах нийгэм- тодорхойлж, сумын түвшинд сонирхогч талууд сэтгэл зүйн болон ХМ-ийн багт эмэгтэйчүүдийг оролцооны арга, ОХШҮ жендэрийн хүчин оролцуулах боломжийг аргын талаар зүйлийг судална. хангана. эмэгтэйчүүдийн бүлэгт- Хосолсон менежментэд - Эмэгтэйчүүдийн бүлгүүд сургалт явуулсан байна. оролцох хүсэл сонирхол, ХМ-ийн (бэлчээр болон - Судалгааны гурван учир холбогдлын тухай байгалийн бусад нөөц) гэрээ талбарын эмэгтэй, эрэгтэй байгуулах, хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн бүлэг хүмүүсийн ойлголтын хяналт-шинжилгээ хийх харилцан туршлага ялгааг илрүүлнэ бүхий л үйл явцад өөрсдийн солилцсон байна.- Хамтлагийн түвшинд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг эмэгтэй, эрэгтэй авч үзсэн байна.
  • 18. хүмүүсийн нийгэм- - Судалгааны явцад хамтлаг сэтгэл зүйн болон болон малчин өрхийн жендэрийн тэгш эрхийн хооронд, хамтлаг болон БЗД, асуудлыг судална хамтлаг болон СЗД-ын- Эмэгтэй, эрэгтэй хүмүүс хооронд ХМ-ийн гэрээ өрхийн орлогод оруулж байгуулах, оролцогч буй хувь нэмэр, ялгааг талуудын үүрэг, хариуцлагад үнэлсэн байна. гарч буй өөрчлөлтийг судалсан байна.Бид БНМ-д нийгэм жендэрийн судалгааг хийхдээ орон нутгийн бүх оролцогчталууд, тухайлбал баг, сумын захиргааны ажилтнууд, хамтлагийн гишүүд,эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулж хамтын оролцоотой судалгааг хийсэн билээ.Нийгэм жендэрийн дүн шинжилгээг хийхдээ дэлхий нийтэд баримталж буй дарааххандлагуудыг харгалзан үзсэн болно.  “Эмэгтэйчүүд хөгжилд –эмэгтэйчүүд тэгш эрх, ядуурлын эсрэг“ /WID/  “Эмэгтэйчүүд ба хөгжилд”-эмэгтэйчүүд өөрөө хөгжлийн түлхүүр гэж үзэх хандлага /WAD/  “Жендэр ба хөгжил-эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөгжил дэх тэгш оролцоо /GAD/  “Эмэгтэйчүүд, байгаль орчин ба хөгжлийн сонголтууд-Эрэгтэйчүүдийн тэргүүлэх оролцоо, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш бус оролцоо” /WED/  “Постмодернизм ба хөгжил-хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн дуу хоолой, шийдвэр гаргахад тэгш оролцоо” /PAD/Зураглал. Нийгэм болон жендэрийн дүн шинжилгээний зохион байгуулалт ХМ-д эмэгтэйчүү- дийн санаа бодол Хамтлаг БНМ-д Сүлжээ, жендэрийн (Эмэгтэйчүүд, эмэгтэйчүү- ялгаа эрэгтэйчүүд) дийн бүлгийн эрх мэдэл Уламжлал, шилдэг туршлага
  • 19. Энэ судалгаанд Хөдөөгийн оролцоот үнэлгээний (ХОҮ) арга хэрэгсэл болон тоонсудалгааны асуулгын аргыг ашиглав. ОХХҮ-ний арга хэрэгсэлд фокус бүлгийнхэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ярилцлага, өрхийн асуулгын судалгаа, амантүүх, улирлын диаграм, судалгааны талбар дахь ажиглалт багтсан. Бэлчээр,байгалийн нөөцийн менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэлцуглуулахад бүлгийн хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ганцаарчилсанярилцлага ажиглалтын аргуудыг хэрэглэсэн билээ.Судалгааны үр дүнд тулгуурлан, сонирхогч гол талуудын (малчин ба хамтлагийнтэргүүн; хамтлаг ба орон нутгийн засаг дарга) дунд байгуулах хосолсонменежментийн гэрээг шинэчилж, өөрчлөн боловсруулсан бөгөөд эмэгтэйчүүдийнсанаа, бодлыг тусгалаа. Жендэрийн дүн шинжилгээ нь микро, мезо, макро түвшнийхувьд, байгалийн нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл явц дахь жендэрийнүүргийг тодорхойлов. Түүнчлэн макро түвшний судалгаа нь засгийн газрынбодлогод дүн шинжилгээ хийсэн болно. Эмэгтэйчүүдийн бүлгийн олон нийтийнбүлэг хоорондын харилцан туршлага солилцох явдлыг дэмжиж, судалгааныталбарууд дахь мэдээллийн сангийн төвөөр дамжуулан эмэгтэйчүүдийн бүлгийнсүлжээ бий болгоход нөлөөлсөн юм.2002 оноос төслийн судлаачид нийгэм жендэрийн асуудлаар дараахсудалгаануудыг хийжээ. Үүнд: - БНМ дэх хүйсийн үүрэг (2002) - БНМ-ийн хамтлагт оролцогч талуудын санал бодлыг макро, микро, мезо түвшинд судлах нь, (2003) - Байгалийн нөөцийн хосолсон менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо, (2003) - БНМ дэх нийгэм жендэрийн дүн шинжилгээ (2005) - Монгол дахь бэлчээрийн менежментэд жендэрийн үүрэг (2007) - ОХШҮ-ний аргууд (2005 оноос) - ОХШҮ-ний аргаар эмэгтэйчүүдийн бүлгийн санаа бодлыг судлах нь (2007) - Оролцооны болон жендэрийн дүн шинжилгээний арга зүйг бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн хамтлагуудад хэрэглэх нь (2007 оноос)Бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэжбуй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг илрүүлж, шинжлэхийн тулд жендэрийндүн шинжилгээгээр судлан шинжилсэн. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйд эрэгтэй,эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэргаргалт, хэрэгжилтийн явцад эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн дүүрэн хүлээнзөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийнмэдлэг, чадварыг байгалийн нөөцийн менежментэд авч үзэж судлах нь судлаачдынхувьд сонирхолтой асуудлын нэг болоод байгаа билээ. “Бэлчээр, байгалийннөөцийн менежментэд нийгэм болон жендэрийн дүн шинжилгээ” судалгааныажлын хүрээнд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментэджендэрийн тэгш оролцоог бий болгох, эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх,эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрх мэдэлжүүлэх чиглэлээр сонгогдсон хөдөө орон
  • 20. нутгийн малчдын хамтлагийн түвшинд сүүлийн таван жилийн динамиктайгаархийсэн билээ.Нийгэм болон жендэрийн судалгааны үр дүн, ач холбогдолБайгалийн нөөцийн менежмент дэх жендэрийн үүрэгХамтлагийн түвшинд Хосолсон менежментийг хэрэгжүүлэх эхний үед жендэрийнүүрэг, бэлчээрийн нөөцийн менежментэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгшоролцооны талаар нэгдсэн ойлголт байгаагүй. Гэхдээ энэ байдал одоо өөрчлөгдсөн.Хосолсон менежментэд оролцож буй малчид, бусад сонирхогч талууд хосолсонменежментийн тогтвортой үргэлжлэх систем бий болгохын тулд шийдвэргаргахдаа эмэгтэйчүүдийн сонирхол, үүрэг чухал гэдгийг ойлгодог болж байна.Түүний зэрэгцээ малчдын (эмэгтэй, эрэгтэй) бэлчээр, байгалийн нөөцийг зүйзохистой ашиглах хамгаалах талын мэдлэг, уг мэдлэгээ амьдрал дээр хэрэглэх урчадвар сайжирсан. Жишээ “... Хосолсон менежментийг нэвтрүүлж эхэлснээс хойш малчид байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр хамтран ажиллах байдал нь дээрдсэн. Байгалийн нөөцийг хамгаалах, сэргээх мэдлэг, сонирхол нь нэмэгдсэн. Ялангуяа БНМ дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо нь манай сумын хамтлагуудын хувьд сайжирсан. Одоо хосолсон менежментийн гэрээ байгуулахад эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш оролцож байгаа.Шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад эмэгтэйчүүд оролцох нь нэмэгдсэн, тухайлбал, Лүн сумын эмэгтэйчүүдийн бүлэг үр цацах замаар доройтсон өвөлжөө, хаваржааны бэлчээрээ сэргээх санаачлага гаргасан”. (Эрэгтэй, Сумын засаг дарга)Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөөгүйбайна. Энэ нь цаг хугацаа шаардах зүйл юм.Эмэгтэйчүүдийн бүлэгТөслийн судалгааны эхэн үед эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулах явдал байв.Хамтлаг дотроо эдгээр бүлэг нь байгалийн нөөцийн менежментийн талаар шийдвэргаргахад эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд асар чухал нөлөө үзүүлсэн.Түүнчлэн хосолсон менежментийн ямар сайн дадлага байгаа, орон нутгийн мэдлэг,дадлага дээр тулгуурлан хосолсон менежментэд гарч буй бэрхшээлийг хэрхэн давжболох тухай асуудлыг судлахад эдгээр бүлэг чухал ач холбогдолтой байсан юм..Эмэгтэйчүүдийн бүлэг нь хамтлагийн эмэгтэй гишүүдээс бүрдэнэ. Эмэгтэйчүүдийнбүлэг бүр хамтлагийн хурал дээр гишүүдийнхээ дундаас удирдагчаа сонгоно.Эмэгтэйчүүдийн бүлэг нь сард нэг удаа уулзаж, үйл ажиллагаагаа төлөвлөн,
  • 21. асуудлын авч хэлэлцэн, юу хийх талаар шийдвэр гаргана. Гэвч зарим бүлгийнхувьд, ялангуяа зарим эмэгтэй бие биеэсээ 50-100 км зайтай амьдардаг Дэлүүн, Лүнсум дахь судалгааны талбарын хувьд сар бүр уулзахад хэцүү байв. Бүлгийнхэлэлцүүлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн гаргасан саналаар зарим бүлэг хоѐр эсвэлгурван сард нэг удаа уулзаж байхаар шийдэлд хүрч байлаа.Жишээ“... Эмэгтэйчүүд байгалийн нөөцийн менежментэд маш тодорхой үүрэггүйцэтгэнэ. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар тэд нэгдэж, санаа бодлоохуваалцаж, хамтарсан шийдвэр гарган, бие биедээ тусалж байна”. (Эмэгтэй, хамтлагийн нарийн бичгийн дарга)Эмэгтэйчүүдийн бүлэг нь эмэгтэйчүүдийн дунд дараахь үйл ажиллагааг зохионбайгуулдаг: эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх(жишээ нь, гар урлал, эсгий хийх, ногоо тарих), бие биеэсээ суралцах (ур чадвараахамтлагийн бусад гишүүдэд заах, бусдаасаа суралцах, тогтвортой амьжиргаа болонБНМ-ийн талаар эмэгтэйчүүдэд сургалт явуулах), хамтлаг хооронд болонсудалгааны талбар хооронд туршлага солилцох (хамтлагийн бүтээгдэхүүнийүзэсгэлэн, өөр талбарт суралцах аялал хийх; жишээ нь, Дэлүүн, Хотонт, Лүн сумынэмэгтэйчүүдийн бүлгийн Лүн суманд болсон хурал, Хотонт суманд болсонхосолсон менежментийн гэрээг шинэчлэн сайжруулах уулзалт) хамтлагийнхосолсон менежментийн хүчин чармайлтыг оролцооны аргаар хяналт-шинжилгээ,үнэлгээ хийх туршлагатай болсон бөгөөд энэ ажлыг хариуцсан зохион байгуулжбайна.Төслөөс судалгааны талбарууд дээр “Бэлчээрийн менежмент” сургалтыгявуулснаас хойш хамтлагууд бэлчээрийн менежмент хийж буй системээсайжруулахын тулд бэлчээр сэлгэх төлөвлөгөө боловсруулсан. Цагааннуур,Аржаргалант хамтлагийн эмэгтэйчүүдийн бүлэг бэлчээр сэлгэх төлөвлөгөөзохиосон нь маш үр өгөөжтэй болсон байна (Хүснэгтэд Аржаргалант хамтлагийнэмэгтэйчүүдийн бүлгийн боловсруулсан бэлчээр сэлгэх хуваарийг харуулав)
  • 22. Хүснэгт. Аржаргалант Юу хийх? Хэзээ? Хэн зохионхамтлагийн байгуулах?эмэгтэйчүүдийн бүлгийн Зуны бэлчээрээс 6 сарын 20 Хамтлагийнзохиосон бэлчээр сэлгэх Цагааннуур голын – 8 сарын ахлагч,төлөвлөгөө эрэг рүү нүүх 20 эмэгтэйчүүдийн бүлэгЖИШЭЭ 3.5.4 Зуслангаас 8 сарын 20 ХамтлагийнМАНАЙ ХАМТЛАГИЙН хадгалсан зарим – 10 сарын гишүүдЭМЭГТЭЙЧҮҮД БЭЛЧЭЭР бэлчээрийг намар 20СЭЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙСЭН. ашигланаӨМНӨ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД Их нуур руу оторт 12 сарын ХамтлагийнБЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛД ХЭЗЭЭ гарна 20 – 2 ахлагч, гишүүдЧ ОРОЛЦОЖ БАЙГААҮЙ, ГЭХДЭЭ сарын 20ТЭДНИЙ БЭЛЧЭЭР СЭЛГЭХ Өвөлжөөнд талын 5 сарын 1- ЭмэгтэйчүүдийнТӨЛӨВЛӨГӨӨ МАШ ЗӨВ, САЙН буудай, өвсний үр нээс эхлэх бүлэг,ХИЙГДСЭН БАЙСАН. суулгах хамтлагийн(ХАМТЛАГИЙН ГИШҮҮН, 42 гишүүдНАСТАЙ ЭРЭГТЭЙ)Бүх хамтлагт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсны үр дүнд одоо хамтлагийн шийдвэргаргалтанд эмэгтэйчүүд илүүтэй оролцох болсон: тэд хамтлагийн хуралд оролцож,хурал дээр өөрсдийн санааг чөлөөтэй илэрхийлж, эмэгтэйчүүдийн бүлгийн үйлажиллагааны талаар бусад гишүүддээ мэдээлдэг тогтолцоо бий болсон. Эх сурвалж: Ц.Одгэрэл, 2009
  • 23. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсанаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийнХМ, БНМ, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд гарсанөөрлөлтийг 2006-2007 болон 2009 онд хийсэн судалгаануудын үр дүнгээрхарьцуулан харахад 2007 оны судалгаагаар судалгаанд хамрагдсан хамтлагийнгишүүдийн 46.9 хувь нь эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийг дэмждэг, харин 53.1 хувьнь дэмжихгүй байна (Хүснэгт 3.5.2) гэж хариулж байсан бол 2009 онд Лүн, Хотонт,Дэлүүн суманд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийнидэвх санаачлага, оролцоо, чадавхийг дэмжих, ХМ-ийн гэрээнд эмэгтэйчүүдийнсанал бодол тусч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа зохион байгуулалтанд орсныгдийлэнх нь буюу дунджаар 60-аас дээш хувьтайгаар дэмжсэн эерэг үзүүлэлттэй(Зураг 5.3.1) байна. Ялангуяа хамтлаг бүрт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсанявдал хамгийн зөв шийдэл байсан гэдгийг бүх судалгаанд оролцсон хамтлагийнгишүүд зөвшөөрч байна.Хүснэгт. Нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээр, байгалийн нөөцийнменежментийн чадавхийн үнэлгээ (n=96)Сонгосон үзүүлэлтээр Тийм Үгүй Тоо Хувь Тоо ХувьӨөрийн нутаг орны бэлчээр байгалийннөөцийн талаар тулгамдсан асуудлыг 75 78.1 21 21.9тодруулж тодорхойлоходАсуудлыг хамтарч ярилцаж шийдвэрлэхэд 88 91.6 8 8.4Хамтлагийн хэмжээнд шийдвэр гаргахад 51 53.1 45 46.9гишүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхэдОрчны зураглал гаргаж нөөц баялаг, 78 81.3 18 18.7экосистемийг үнэлэхэдШинэ мэдлэг авахад 50 52.1 46 47.9Сум, багийн удирдлагын өмнө нь санал 79 82.3 17 17.7бодлоо чөлөөтэй илэрхийлэхэдХамтлагийн ажилд оролцооны хяналт, 68 70.8 28 29.2шинжилгээ өгөхөдЭмэгтэйчүүд болон ядуу эмзэг бүлгийг 45 46.9 51 53.1дэмжихэдБусад хамтлагийн туршлагаас суралцахад 78 81.3 18 18.7Орлогын шинэ эх үүсвэрийг ашиглахад / төмсхүнсний ногоо тарих, гар урлал, эсгий 67 69.8 29 30.2бүтээгдэхүүн г.м /Эх үүсвэр: (Б.Нарантулга, 2007)Хүний сэтгэхгүй, зан үйл, мэдлэг хандлага өөрчлөгдөхөд төслийн зүгээс хийжбайгаа интервенци мөн цаг хугацаа маш чухал нөлөөлөгч хүчин зүйл болох нь энэхоѐр судалгааны үр дүнгийн харьцуулалтаас харагдаж байгаа юм.Өнөөг хүртэл хийгдсэн нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааныхамгийн чухал үр дүн нь байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш эрхийнасуудлыг авч үзсэнд оршиж байна. Энэ судалгаагаар эмэгтэйчүүд бэлчээр,
  • 24. байгалийн нөөцийн менежментэд оролцох боломж хязгаарлагдмал, байгалийннөөцийн менежментийн асуудлаар шийдвэр гаргахад эрэгтэйчүүдийн эрх мэдэлдавамгайлж байгааг харуулаад зогсохгүй эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаарбүлгээрээ дамжуулан санаа бодлыг нь тусгаж эхэлсэн нь том дэвшил болж байна.Хүснэгт. Нийгэм жендэрийн дүн шинжилгээ Үйл ажиллагаа II шат III шат* ӨөрчлөлтСудалгааБНМ-д нийгэм жендэрийн 3 сумын 12 3 сумын 25 Нийгэм жендэрийнсудалгаа хамтлагт хамтлаг тоон болон чанарын мэдээлэлтэй болсонЭмэгтэйчүүдийн бүлгийн 3 сумын 12 3 сумын 25 Хамтлагийнхэлэлцүүлэг хамтлагт хамтлаг эмэгтэйчүүдийн сонирхол, хэрэгцээ, үзэл бодлын талаар судалгааны тайланНЖС-ны үр дүнгээр илтгэл Хамтлагт Хамтлагт Судалгааны илтгэлтавих Суманд Суманд Үндэсний болон Үндэсний болон олон улсын олон улсын хурал семинарт хурал семинартСудалгааны үр дүнд НЖС-ны үртулгуурлан ном бичих дүнгээр ном бүтээл хэвлүүлэвХамтын менежментХамтлаг бүрт Эмэгтэйчүүдийн Эмэгтэйчүүдийн Эмэгтэйчүүдэмэгтэйчүүдийн бүлэг санаачлагаар санаачлагаар зохионбайгуулагдсан бүх бүх байгуулалттай хамтлагуудад хамтлагуудад хэлбэрт орсонХМ-ийн гэрээг Хотонт, Дэлүүн, Бүх хамтлаг ХМГ-ндэмэгтэйчүүдийн санаа Лүн эмэгтэйчүүдийнбодлоор шинэчлэх бүлгийн санал туссанхэлэлцүүлэгГэрээний нэг гол оролцогч Хотонт, Лүн, Их булаг, Эмэгтэйчүүдийнтал болсон эмэгтэйчүүд Дэлүүн Хужирын гол, хамтлагыгхамтлагийн шийдвэр гаргах Цагаан-Уул, удирдах, зохионтүвшинд ажиллах болсон Каратау байгуулах түвшинд ажиллах болсонББНМНөхөн сэргээх үйл ажиллагаа 3 талбарт Ихэнх Ерхог, согоовор, хамтлагууд ой сийрэгжүүлэхБэлчээр ашиглалтын 3 талбарт Ихэнх Эмэгтэйчүүдзагварыг турших хамтлагууд бэлчээр сэлгэх саналууд гаргасанТуршилтын талбай 3 талбарт Ихэнх Ажиглалт хийж,
  • 25. байгуулсан хамтлагууд баримтжуулалт хийдэг болсонОрлого нэмэгдүүлэхТөмс хүнсний ногоо 3 талбарт Бүх хамтлагууд Талбайтай болсонГар урлал 3 талбарт Бүх хамтлагууд Зарж борлуулдаг болсонЧадавх бэхжүүлэх 3 талбарт Бүх хамтлагууд Чадавх бэхжсэн Мэдээллийн гэр Загвар эмэгтэйчүүдийн хамтлагБэлчээр, байгалийн нөөцөө хамгаалах зорилгоор байгуулагдсан малчдын хамтлагбүрт “эмэгтэйчүүдийн бүлгийг” байгуулсны үр дүнд эмэгтэйчүүд хамтрах, биебиэсээ суралцах, туршлага солилцох, мэдлэг, мэдээллээ хуваалцах боломжсайжирсанаар үл байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш эрхийнхангахад дөхөм үзүүлснээс гадна байгалийн нөөцийн менежментэд эмэгтэйчүүдийгоролцуулах орчинг буй болгосон. Мөн байгалийн нөөцийг уламжлалт мэдлэг, занзаншлаар хамгаалахад эмэгтэйчүүдийг санаачлагыг хөхиүлэн дэмжиж байна.Эмэгтэйчүүд байгалийн нөөцийн менежментэд гүйцэтгэх өөрсдийн эрх, үүрэг,хариуцлагыг тодорхой болж ирэхийн хэрээр тэд байгалийн нөөцийн менежментэдталаарх малчдын хамтлагийн шийдвэр гаргалтанд илүү идэвхтэй, ухамсартайгаароролцдог болж байна. Судалгааны үр дүнгээс харахад БНМ-эд эмэгтэйчүүдийгоролцуулахад нэлээд ахиц гарсан боловч бэлчээр, байгалийн нөөцийн менежментэдэрэгтэйчүүдийн эрх мэдэл давамгайлсан хэвээр байна. Тиймээс, байгалийн нөөцийнменежментийн шийдвэр гаргалтанд жендэрийн тэгш эрхийг хангах явдал анхаарахчухал асуудал хэвээр байна. Хоѐрдугаарт, хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийнуламжлалт хуваарь бараг өөрчлөгдөөгүй боловч зах зээлийн эдийн засагтшилжсэнээр эмэгтэйчүүдийн хөдөө аж ахуйн ажлын ачаалал нэмэгдэх хандлагатайбайна. Энэ нь тэднийг байгалийн нөөцийн менежментэд бүрэн дүүрэн оролцоходнь саад болж байна. Гуравдугаарт, байгалийн нөөцийн менежментэдэмэгтэйчүүдийг оролцуулах асуудлыг зөвхөн бэлчээрийн менежментээрхязгаарлалгүй өргөн утгаар нь авч үзэх шаардлага тулгарч байна.БНМ-ийн нийгэм болон жендэрийн эмпирик судалгаагаар эрэгтэйчүүд бэлчээрсонгох, хадлан авах, малаа бэлчээрлүүлэх, хуралд суух, бизнесээ удирдах зэрэггэрээс гадуурх чухал ажлыг нугалж өгдөг. Гэхдээ эрэгтэйчүүдийн хийдэг ажлынихэнх нь улирлын чанартай байхад эмэгтэйчүүдийн хийдэг ажил өдөр, жилийнтурш үргэлжилж байдаг. Тэд сүү боловсруулах, хүүхдээ асрах, гэрээ цэвэрлэх,арчлах гэх мэт байнга давтагдах гэрийн ажлыг амжуулж байдаг. Өөрөөр хэлбэл,эмэгтэйчүүдийн нэг өдрийн ажлын ачаалал эрэгтэйчүүдийнхээс илүү боловчихэвчлэн хөлсгүй хөдөлмөр байна. Эмэгтэйчүүд ажлын ачааллаас шалтгааланбайгалийн нөөцийн менежментийн талаарх нутгийн олон нийтийн шийдвэр гаргахүйл явцад оролцоход бэрхшээлтэй тулгарч байна. Мөн эмэгтэйчүүд орлогоо
  • 26. нэмэгдүүлэх шинэ арга зам нээн олж байгаа ч нийгмийн үйлдвэрлэлийн хөлсгүйүйл явцад эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэдэг хэвээр байгааг ч дээр дурьдсан.Монголын нүүдлийн бэлчээрийн аж ахуйн хувьд байгалийн нөөцийн менежментэдэмэгтэй, эрэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай боловч адилхан чухал үүрэггүйцэтгэдэг. Гэхдээ байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжүүлэлтзэрэгт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх онцлог үүрэг, оролцоог дутуу үнэлж иржээ.Байгалийн нөөцийн менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоог дөнгөж саяхнаас лхаргалзан үзэх болжээ. Байгаль орчны менежмент, хадгалалтанд эмэгтэйчүүдийнгүйцэтгэх үүрэг анхаарлын төвд гарч ирсэн бөгөөд тэдний хөдөлмөр, хувь нэмрийгзохих ѐсоор хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэж байна. Улмаар эмэгтэйчүүдэд ирэхдэмжлэг ч аажимдаа нэмэгдэх хандлагатай байна.Эцэст нь тэмдэглэн хэлэхэд өнөөдөр байгалийн нөөцийн менежментэд эрэгтэйчүүд,эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүрэг, оролцоо болон байгалийн нөөцийнменежмент дэх нийгмийн болон жендэрийн хүчин зүйлийн талаарх ойлголтхандлага эрс дээшилсэнийг ялангуяа тэр болгон энэ асуудлаар шийдвэр гаргахадсул байдаг атлаа гол үүрэг гүйцэтгэж ирсэн нийгмийн бүлэг болох эмэгтэйчүүдийгчадваржуулах анхны алхам хийгдэж чадсанд нийгэм жендэрийн судалгааны гол үрдүн нь оршиж байна хэмээн үзэж байна. Энэхүү судалгааны ажил нь Монголыннөхцөлд бэлчээр байгалийн нөөцийн менежментэд малчин эмэгтэйчүүдийн дуухоолой, хүсэл эрмэлзлийг судалгаанд болон бэлчээрийг илүү зохистой ашиглахбайгалийн нөөцийн менежмент анхааран авч үзсэн нийгэм болон жендэрийн анхынонол, судалгааны хүчин чармайлт юм.
  • 27. ДӨРӨВ. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ4.1 Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдалДэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол орныг тойрохгүй байгаа нь харагдаж, үйлажиллагаанд мэдрэгдсээр байна. Цаг уурын хүрээлэнгийн судалгаагаар сүүлийн 60жилд манай орны жилийн агаарын дундаж температур 1.56 градус, хур тунадасныжилийн нийлбэр 0.1 мм, салхины дундаж хурд 0.3 мс-ээр нэмэгдэж 700 орчим голгорхи ширгэсэн байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрт Уурамьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур 3 хэмээр нэмэгдэхэд хөрснийорганик бүтэц дэхь нүүрстөрөгчийн хэмжээ 10 хувь, азотын хэмжээ 3 хувь, бэлчээрийнбиомассын хамгийн их хуримтлагдах хэмжээ 23,5 хувиар буурч болзошгүй байна гэжтусгасан байна. Өнөөгийн байдлаар сүүлийн 65 жилийн дотор агаарын температурдунджаар 1,9 хувиар нэмэгдэж, тухайлбал, өмнөд болон зүүн бүсэд 1,5-1,6 хэм, баруунболон төв бүсэд 2,0-2,3 хэмээр дулаарсан байна. Агаарын температур 26 градусаас давжхалсан өдрийн тоо ялангуяа 6, 7 сард нилээд нэмэгдэж, хуурай үеийн үргэлжлэх хугацаа20 хувиар нэмэгдсэн байна.Тэрчлэн Монгол орон дэлхийн хуурай уур амьсгалтай бүсэд оршдог бөгөөд хуртунадас, ууршицын харьцаа 0.05-0.65-ын хооронд хэлбэлздэг учир цөлжилтөдамархан өртөж байна. Бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлдэг манай орны нийтбэлчээрийн 76 хувь нь бэлчээрийн талхдал, цөлжилтөнд автаад байна. Эдгээрбэрхшээлийн цаад учир шалтгаан нь дэлхий ерөнтөнцийн дулааралтай холбоотой уурамьсгалын өөрчлөлт, хувьчлалын дараа малын тоо өссөн, түүнчлэн усны эх, суурингазар, хадлангийн газар, өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаагаа даган малаахяналтгүй хэт бөөгнүүлэх болсонтой холбоотой гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл уурамьсгалын өөрчлөлт нь хөдөөд цөлжилт, бэлчээрийн талхдал зэрэг бэлчээр болонбайгалийн нөөцүүд хомсдож байгаа болон тэдгээрт гарч байгаа сөрөг өөрчлөлтүүдээрмөн зуд, ган гачиг, агаарын даралтын хэт хэлбэлзэл болон эдгээрээс үүдэлтэй ХАА-нсалбарт ажиллагсадын эрүүл мэнд, бэлчээрийн даац, эдийн засаг, мал аж ахуйдүзүүлж буй үр дагавар, хор уршгаар мэдрэгдэж байгаа билээ.Монгол орны экосистемийн эмзэг байдал, нийт хүн амын бараг тал орчим хувь ньбайгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг зэрэг онцлогийг харгалзанган зуд, цөлжилт, хуурайшил, хүчтэй шуурга, бэлчээрийн доройтол, хэт халалт зэрэгхэлбэрээр эрс мэдрэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, хөдөөгийнмалчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах буюу дасанзохицох асуудал тулгамдаж байна. Үүний тулд нэн тэргүүнд уур амьсгалынөөрчлөлтийн хүнд үзүүлж буй нөлөөллийн иж бүрэн судалгааг хийх зайлшгүйшаардлагатай байна.
  • 28. 4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлж буйнөлөөлөлМанай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт байгалийн суурь нөөц тухайлбал, ус,байгалийн бүс бүслүүр, цас, мөсөн бүрхүүл, мөнх цэвдэг, бэлчээр эдийн засгийнзарим салбар болох мал аж ахуй, газар тариаланд үзүүлэх нөлөөллийн талаархсудалгаа бүрэн биш ч гэсэн тодорхой түвшинд хийгдэж багагүй үр дүнд хүрч байна.Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал манай улсын хувьд харьцангуй шинэхэн бөгөөдуур амьсгалын өөрчлөлтийн бэлчээрийн даац, бэлчээрийн мал аж ахуй, бэлчээрийнургамлын бүтэц бүрэлдэхүүнд нөлөөлж буй нөлөөллийг судалж байна. Харин 2008оноос уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, уурамьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр утаа зүрх судасны өмчлөл, амьсгалын замынөвчлөлийн байдлыг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр судалж эхлээд байна.Харин уур амьсгалын өөрчлөлтийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх талын судалгаа,ХАА, МАА салбарт ажиллагсад, хөдөөгийн ард иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийнулмаас нийгэм, эрүүл мэнд, аж төрөх хэв шинж зэрэгт үзүүлэх нөлөөллийн судалгаанэлээд хоцрогдож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай ХАА, МАА-н салбарт ажиглагсад тэр дундаа малчдад үзүүлэх шууд болон дам нөлөөгтодорхойлон гаргах нь сөрөг нөлөөллийг зөөллөх, ачааллыг бууруулах дэс дараатайарга хэмжээ авахад тус дөхөмтэй болох юм.Өнөөг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлэхнөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга замыг жендэрийнмэдрэмжтэй хандлагаар судалсан нэг ч судалгааны ажил байхгүй байна.
  • 29. ТАВ. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛЛТӨНД ТОХИРУУЛАН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ5.1 Эмзэг байдлыг тогтоох, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохжендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээУур амьсгалын өөрчлөлт Монгол оронд бодитойгоор ажиглагдаж, цаашид энэ үйл явцулам эрчимтэй явагдах нь нэгэнт тодорхой байгаа тул түүний таагүй нөлөөллийгбууруулахад чиглэсэн хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Ялангуяа ХАА, МАА-н салбарт тод мэдрэгдэж байгаа бөгөөд энэхүү салбарт ажиллажбуй хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үрдагаврыг бууруулах, дасан зохицох хариу арга хэмжээг жендэрийн хандлагаар авчүзэх шаардлагатай байна.Уур амьсгалын өөрчлөлтөнд тохируулан жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, үйлажиллагааг хэрэгжүүлэхдээ жендэрийн талаар баримталж буй бодлоготой уялдуулахнь зүйтэй хэмээн үзэж байна. 2004 онд МУ-ын Засгийн газраас баталсан Жендэрийнтэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн Хөдөөгийн хөгжил дэх жендэрийнасуудал гэсэн бүрэлдэхүүн хэсгийн холбогдох зорилт, үйл ажиллагаа, хүрэх үрдүнгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй хамааралтай жендэрийн мэдрэмжтэйтөлөвлөж болох үйл ажиллагааны хүрээг авч үзэж байна.Нэг. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрБүрэлдэхүүн хэсэг 3 “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал” Үйл ажиллагааны чиглэл  Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг, боловсруулахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах  Засаглал, хүний хөгжил, жендэрийн хүчин зүйлийн талаас хот, хөдөөгийн ялгаатай байдлыг судлах ажлыг өргөжүүлэх  Хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, эрх зүй, байгаль орчин, хүний эрхийн, жендэрийн тэгш байдлын талаарх боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх;Зорилт 12. Зохистой хөгжлийн үндсэн зарчимд тулгуурлан бүс нутгийн хөгжлийнонцлогт тохируулсан байгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн эрсдэлтэй тэмцэхтогтвортой менежментийг сайжруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаандчиглэсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн идэвх санаачлагыг дэмжин урамшуулана.Үр дүн 12.1. Бүс нутаг, хөдөө дэх байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийнменежментийг сайжруулахад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо, үүрэг хариуцлаганэмэгдэж орон нутгийн хамтын зохион байгуулалттай үйл ажиллагаа сайжирна.Үйл ажиллагааны чиглэл:
  • 30. Байгаль орчинд учирч буй хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх, бэлчээрийгзохистой ашиглах, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтыг орон нутагтхөгжүүлэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах;Газар, байгалийн нөөцийн тэгш хуваарилалт, экосистем, түүний хүний эрүүл мэнд,амьдралд үзүүлэх нөлөөллийн талаарх бүс нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулахадэмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх,Хоёр. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөлдОдоогийн байдлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл УИХ-дөргөн баригдаж, хэлэлцэгдэх шатандаа явж байна. Энэхүү хуулийн төслийн хүрээнджендэрийн мэдрэмжтэй бодлогын агуулга, жендэрийн мэдээлэл, хүйсээр ангилсанстатистик мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, дүн шинжилгээг хийх мөнүүнд шат шатны төрийн байгууллагуудын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан.5.1.4 Жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим: хууль тогтоомж, төрийн бодлого,хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийнбодлогыг жендэрийн агуулгатай болгох;5.1.5 жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: хүйсээр ангилсан албан ѐсныстатистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх Засгийн газрын бүрэн эрхЖендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхүндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, жендэрийнмэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгшбайдлыг хангахад чиглэсэн хөтөлбөр, тусгай арга хэмжээг баталж хэрэгжүүлэх,эдгээрийн хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийг батлуулах;16.1.2. хууль тогтоомж, төрийн бодлого, ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичиг,түүнчлэн нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын төсөлд жендэрийн эрх тэгш байдлыгхангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэх;16.1.3. хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгшбайдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээг хийлгэх, түүний дүнг хэрэглэгч болонолон нийтэд хүргэх нөхцөлийг хангах;16.1.4. жендэрийн мэдрэмж бүхий хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэдхүний ба санхүүгийн нөөцийг бүрдүүлэх;16.1.5 жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх хэмжээний хүрээнд заавар, журам,зөвлөмж батлан гаргах;
  • 31. 16.1.8. жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийнталаар Улсын Их Хуралд тайлагнах.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх төрийн захиргааны төв, орон нутгийнбайгууллагын чиг үүрэг19.1.1. тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө,хөтөлбөр, төсөл, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон төсвийн төлөвлөлт,тайлагналтыг жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, эдгээрийн төсөлджендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайлангхэлэлцэж, дүгнэлт гаргах;19.1.2. салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийгбүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх;19.1.3. Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хууль тогтоомж, салбарын бодлого,төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл зэрэг баримт бичгийн төслийг жендэрийн эрх тэгшбайдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийсэн үнэлгээний тайлан, зөвлөмжийнхамт өргөн мэдүүлэх;19.1.4. зөвлөх чиг үүрэг бүхий жендэрийн зөвлөл, хороо байгуулж, түүнийбүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
  • 32. САНАЛ БОЛГОЖ БУЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖУур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлж буйнөлөөлөл болон түүний үр дагаврын талаарх үндэсний хэмжээний статистикийнмэдээлэл болон түүвэр судалгааны тайлан, мониторинг, үнэлгээ дүгнэлт, дүншинжилгээ бүхий мэдээллийн бааз байхгүй байгааг харгалзан Жендэрийн талаартөрөөс баримталж буй бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлтөнд дасанзохицох дараах жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийгсанал болгож байна. Хүснэгт. Салбарын бодлого, төлөвлөлтөнд жендэрийн төлөвлөлтийг хийх загвар Жендэрийн төлөвлөлт Төлөвлөлтийн явцад Жендэрийн хандлагыг Бүх салбарт, бүх шатанд төлөвлөж буй үйл ажиллагаа, хууль, бодлогод тусгах нь бодлого, хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх үйл явц юм. Жендэрийн мэдрэмжтэй Жендэрийн үзэл баримтлалыг хөгжлийн бодлого, хөтөлбөр, бодлого төслүүдэд тусгаснаар жендэрийн мэдрэмжтэй болно. Шийдвэр гаргагчид, төлөвлөгчдийг нөөц баялгаас тэгш хүртэх, түүнд хяналт тавих ажилд жендэрийн мэдрэмжтэйгээр хандуулах үйл явцыг жендэрийн мэдрэмжтэй бодлого гэнэ. Жендэрийн үзэл Эрхэд суурилсан бодлого, үйл ажиллагааны хүрээ баримтлалыг хөгжлийн Нэгдсэн ойлголтод хүрэх, нөлөөллийн ажлыг дэмжих бодлогод тусгах Үр дүнгийн хариуцлага, шалгуур үзүүлэлт, үнэлгээ Зохион байгуулалтын үйл явц, журам, арга хэрэгсэл Бие даасан чадавхийг төлөвшүүлэх Оролцооны хандлага Жендэрийн төлөвлөлтөд: • Эмэгтэй, эрэгтэйчүүдийн бодит ба стратегийн хэрэгцээг тусгах • Эмэгтэйчүүдийн гурван давхар ачааллыг тусгах шаардлагатай. Жендэрийн мэдрэмжтэй • Бүх түвшний төлөвлөлтийн үйл явцад жендэрийн үзэл төлөвлөлт баримтлалыг цогц байдлаар тусгах санаачилгыг хэлнэ. Төлөвлөлтийн үйл явц нь  төлөвлөж буй асуудалтай холбогдолтой судалгаа явуулж зорилго, зорилт, үйл ажиллагааг тодорхойлох  зорилго, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэрэгслийг тодорхойлох  гарах үр дүнг тооцоолох  хэрэгжилтийн явцыг болон эцсийн үр дүнг үнэлэх шалгууруудыг тодорхойлох  арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах Жендэрийн үзэл • Эмэгтэйчүүд хөгжилд хандлагаас жендэр хөгжилд баримтлалыг хөгжлийн хандлагаар солигдож байна. бодлого, хөтөлбөрт • Жендэрийн харилцаанд суурилдаг бөгөөд эрэгтэй, тусгаснаар эмэгтэйчүүдийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх зорилготой
  • 33. Жендэрийн жендэрийн баримжаатай төсөл хөтөлбөрийг боловсруулахадстатистик мэдээллийг ашиглах1. Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт хийхэд хүйсээр ангилсан мэдээлэлгүйгээр хийх боломжгүй. Үйл ажиллагааны цөм нь мэдээлэл. Мэдээлэл дүн шинжилгээтэйгээр жендэрийн тэгш байдлыг хангахад нөлөөлж, үр дүнд хүрнэ2. Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, улмаар энэхүү үзэгдэлд дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийг хийхийн тулд юуны өмнө хөдөөгийн малчин эрэгтэй эмэгтэйчүүдийн талаарх нийгэм эдийн засаг, хүн ам зүйн болон бэлчээр, байгалийн нөөцүүд, ган зудын давтамж, хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шилжих хөдөлгөөн, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн талаарх хүйсээр ангилсан статистик мэдээллийн санг бий болгох, БОАЖЯ-ны мэдээллийн санд оруулах,3. Онцгой байдлын ерөнхий газар, ХААХҮЯ, ҮСХ, ЭМЯ, Ус цаг уур орчны шинжилгээ, Үндэсний статистикийн хороо, их дээд сургууль зэрэг салбарын яамд, мэргэжлийн байгууллага, академик түвшний байгууллагууд эрхлэх ажлын чиг үүргийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн сангийн тогтолцоог бий болгох, харилцан ашигтай ашиглах, мэдээлэл солилцох,4. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөөгийн малчин эрэгтэй эмэгтэйчүүдийн аж төрөх ѐс, МАА, эрхлэх аж ахуй, нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, даван туулах зэрэг асуудлыг тусгасан суурь судалгаа явуулах,5. БОАЖЯ болон бусад төрийн байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон ажил үүргийн хуваарьт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хүйсээр ангилсан мэдээлэл, судалгаа, мониторинг, дүн шинжилгээ зэрэг мэдээллийг бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, үнэлгээ тайлан боловсруулах зэрэг ажлуудыг оруулах,Байгаль орчны салбарын гол гол хуулиудад жендэрийн мэдрэмжтэй дүншинжилгээ хийх1. Уур амьсгалын өөрчлөлтийн эрэгтэй эмэгтэйчүүдэд нөлөөлж буй нөлөөллийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах,2. Байгаль орчны тухай гэх мэт гол гол хуулиудад жендэрийн дүн шинжилгээ хийж жендэрийн төлөв байдал, хэрэгцээ шаардлага талаас нь судлан жендэрийн үнэлэлт дүгнэлт хийж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ашиг сонирхол, хэрэгцээг хэр зэрэг туссаныг үнэлэх
  • 34. Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөлболон дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөлтийг анх хөтөлбөрийн агуулга,зорилго, зорилтуудыг боловсруулахаас нь эхэлж жендэрийн хандлагаар авч үзэх1. Ихэнх хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хувьд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, зорилго, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдээ боловсруулсны дараа жендэрийн аспектыг тусгахыг оролддог алдаатай практик тогтсон байдаг. Иймд анх хөтөлбөрийг боловсруулж байхдаа жендэрийн линзээр харж, тусгах, тэгснээрээ хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэнд жендэрийн дүн шинжилгээг хийх боломжтой болно.Жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтгүйгээр уур амьсгалын өөрчлөлт,түүнд дасан зохицох арга хэмжээг жендэрийн мэдрэмжтэйгээр төлөвлөжхэрэгжүүлэх боломжгүй.1. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээг төлөвлөхдөө зайлшгүй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хийх ѐстой. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрэгтэй, эмэгтэйчүүдэд ялгаатайгаар нөлөөлөх бөгөөд эрэгтэй эмэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зориулсан жендэрийн мэдрэмжит төсвийн төлөвлөлтийг хийх,2. Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөхдөө, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өвөрмөц хэрэгцээ шаардлага, ялгаатай нөлөөлөлд үндэслэн улсын болон орон нутгийн төсөвт зардлын төрөл зүйлээр нь суулгах,Яамдын удирдах болон гүйцэтгэх шатны албан хаагчдын жендэрийн талаархчадавх бэхжүүлэхгүйгээр жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, жендэрийнмэдрэмжтэй төсвийг хийх боломжгүй1. Учир нь Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нь аль ч салбар, түвшинд бодлогын төлөвлөлт, хууль тогтоомж болон бодлого, хөтөлбөрийн, үйл ажиллагааны үр дүн хэрхэн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг үнэлэх үйл явц болж байдаг. Иймд БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, удирдах албан тушаалтнуудыг шаталсан болон богино хугацааны сургалтанд хамруулах,2. Яам, харъяа агентлаг, газар, аймаг, нийслэл, сум дүүрэгт ажиллаж буй ажилтнуудад жендэрийн асуудлаарх чадавх бэхжүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулах,Манай улсын жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж байгаа бодлогын голүндэс нь “Жендэр ба Хөгжил” хандлагыг чухалчилж байгаа бөгөөд энэ хүрээндэрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ажилд орох, хөдөлмөрийн адил нөхцөл ба цалин хөлстэйбайх тэгш эрх, тэгш боломжийг хангах, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх,ажил мэргэжлийн болон гэр бүлийн үүргээ хослуулах нөхцөл байдлыг бүрдүүлэх
  • 35. эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, чадваржуулахад анхаарчбайна. Ялангуяа эрэгтэй, эмэгтэйчүүд бие биенээсээ хамааралтай бөгөөд төрийнбодлого нь эрэгтэй эмэгтэй хэн хэнд нь ашигтайгаар тусч байх шаардлагатай гэж үзэжбайгаа билээ.Өөрөөр хэлбэл Монгол улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр, төслүүд нь жендэрийнасуудлыг харгалзан үзэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тусах эерэг сөрөг үр дагавар,нөлөөллийг бүрэн тооцсон, үнэлсэн байх шаардлагатай байгаа юм.Жендэрийн үзэл хандлагыг хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслүүдэд тусгаснаар бүхсалбарт, бүх шатанд төлөвлөж буй үйл ажиллагаа, хууль, бодлого хөтөлбөрт эрэгтэй,эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх боломжтой болж улмаар эрэгтэй,эмэгтэйчүүдийн бодит хэрэгцээ болон стратеги хэрэгцээг тусгах боломжтой болохюм.
  • 36. Ашигласан материалын жагсаал 1. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн төсөл 3. Улс орны жендэрийн үнэлгээ (2005) АХБ 4. Оролцооны аргаар ядуурлыг үнэлэх нь (2005), АХБ, ДБ 5. Статистикийн эмхтгэл (2005-2009) 6. ГТХАН (2009) Байгаль Хамгаалал Байгалийн Нөөцийн Тогтвортой Менежмент” хөтөлбөр 7. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлан, 2003 8. Бэлчээр байгалийн нөөцийн менежментэд нийгэм жендэрийн дүн шинжилгээг хийх нь (2005) SAGE publication 9. О.Сарантуяа (2006) Боловсролын салбарт суралцагчдын хүйсийн байдал 10. Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл 2003 11. ҮСГ (2003) “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа