Presentation1
- 2. Хэрээ үнэг хоёр Хэрээний аз шовойв. Тэр нэг хэрчим зузаан сайхан бяслаг олжээ. Тэгээд тэр бяслагаа зууж модны мөчир дээр суугаад идэхээр тухлав гэнэ. Гэвч нэгэн мэргэн хөгшин үнэг түүнийг харчихжээ. “Пөөх! Бяслаг! Би бялагт ямар их дуртай гээ” гэж үнэг дуу алдав. Үнэг мод руу гүйж очиж, хэрээ рүү өлийн өндөр дуугаар: “Хайрт хэрээ минь! Чи өнөөдөр ямар гоёмсог сайхан байна вэ? Хархан жигүүр чинь ямар гоё өнгөтэй байх юм бэ, Хонгор минь, Чамтай эн зэрэгцэх хэрээ алга” гэв. Хэрээ үнэг рүү доош харах авч бяслагаа зуусаар байв. “Чи ямар дуулдаг бол? Ганц дуу сонсго л доо. Ганцхан жаахан дуулчих. Чиний их сайхан дуулдгийг бид бүгдээр мэднэ. Би чиний дуулахыг хүлээж тэвчихгүй нь ээ”
- 3. Хөөрхийн тэнэг хэрээ дуугүй байж чадсангүй. Түүнийг дуулахаар дуугартал зүсэм бяслаг түүнний амнаас уналаа. Үнэг амаараа шүүрч аваад үмхчихэв. Бяслаг нь түүний хоолойг даваад явчихав аа. Хөөрхий хэрээ бас дуулах гэж оролдсоор л байв гэнэ. Үнэг: “Тэнэг хэрээ минь, чи дуулж чадахгүй ээ, сая би зөвхөн бяслаг л идэх гэсэн юм. Одоо чи битгий мангартаад бай!” гэжээ.