SlideShare a Scribd company logo
1 of 30
Download to read offline
Төлбөртэй тусламж, үйлчилгээ явуулах
журам батлах тухай
“Эрүүл мэндийн тухай “Монгол улсын хуулийн 21-ийн 5-р заалт, Иргэний эрүүл
мэндийн даатгалын тухай хуулийн 12-ын 4.6-р заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны
223 тоот тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
НЭГ. Хавдар Судлалын Үндэсний Төв нь иргэдийн хүсэлтээр зөвлөх поликлиник
ба бусад тасаг нэгжүүдэд нэмэлтээр үзүүлэх тусламж үйлчилгээний журам, хяналт
үнэлгээ ба журам зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, үнийн тарифыг нэгдүгээр,
захиалгат хоол, оёдол ба тээврийн үйлчилгээний журмыг хоёрдугаар, аж ахуйн нэгж,
байгууллагатай гэрээгээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх журмыг гуравдугаар,
үйлчлүүлэгч эмчээ сонгон оношлогоо эмчилгээ хийх журмыг дөрөвдүгээр, нөхцөлийн
нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөний ажиллах журмыг тавдугаар,
иргэдийн хүсэлтээр гэрээр эмч ба сувилахуйн тусламж үзүүлэх болон дуудлагын багийн
ажиллах үйл ажиллагааны журмыг зургаадугаар, хавдрын бус өвдөлт намдаах тусламж
үйлчилгээ болон гемодиализ эмчилгээний үнийн тарифийг долоодугаар, эрүүл мэндийн
даатгалгүй гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст үзүүлэх төлбөртэй тусламж
үйлчилгээ болон орлогоос зарцуулах хуваарилалтыг наймдугаар хавсралтаар тус тус
баталсугай.
ХОЁР. Төлбөртэй тусламж, үйлчилгээний журамд үнийн тарифийн дагуу
санхүүгийн хяналт тавьж, улирал бүр орлогын дүн болон түүний зарцуулалтын талаар
захиргаанд мэдээлэхийг санхүү эдийн засгийн албаны дарга, ерөнхий санхүүч
/Х.Нарантуяа/-д даалгасугай.
ГУРАВ. Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албадын дарга, тасгийн
эрхлэгч нарт, хяналт тавьж ажиллахыг эмчилгээ эрхэлсэн дэд захирал /С.Хүрэлсүх/-д
тус тус үүрэг болгосугай.
ДӨРӨВ. Энэ тушаалыг 2015 оны 04 сарын 15-ны өдрөөс мөрдөн ажилсугай.
ТАВ. Энэ тушаал гаргасантай холбогдуулан төвийн захирлын 2011 оны 03 сарын
23–ны өдрийн 37, 38 тоот тушаалуудыг 2015 оны 04-р сарын 15-ны өдрөөс хүчингүй
болгосугай.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Л.ТӨМӨРБААТАР
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 1-р хавсралт
ХСҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 ХСҮТ нь энэхүү журмын хавсралтанд заасан төлбөртэй тусламж, үйлчилгээг
иргэдийн хүсэлтээр ажлын бус цагаар доорхи үнийн тарифийн дагуу төлбөр авах
ба үүнээс буй болсон орлогыг зарцуулах, хянах харилцааг зохицуулахад энэхүү
журмын зорилго оршино.
1.2 Төлбөртэй тусламж үйлчилгээний зорилго нь Амьдралын буруу хэвшлээс
шалтгаалсан өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хавдар
өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор эрүүл мэндийн болон бусад
хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
1.3 Төлбөртэй тусламж үйлчилгээ гэдэг нь ХСҮТ өөрийн үндсэн үйл ажиллагаагаа
алдагдуулахгүйгээр нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийн хүсэлтээр энэхүү
журмын хавсралтанд заагдсан тусламж, үйлчилгээг хэлнэ.
Хоёр. Төлбөртэй тусламж үйлчилгээний үзүүлэх заалт
2.1 Үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр эмнэлэгт хандсан.
2.2 Үйлчлүүлэгч ажлын бус цагаар төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хүссэн.
2.3 ЭМД-д даатгуулаагүй иргэн
2.4 Хорт хавдрын оношгүй, өөрийн хүсэлтээр тусламж үйлчилгээ үзүүлэх харьяа
эмнэлгийн шатлал алгасаж тус эмнэлгийг сонгосон үйлчлүүлэгч.
Гурав. Төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлэхэд тавигдах шаардлага ба орлогын
зарцуулалт
3.1 Төлбөртэй тусламж, үйлчилгээг ажлын бус цагаар тодорхой цагийн хуваарийн
дагуу заагдсан тасаг, кабинетуудад хийнэ.
3.2 Төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалтад заагдсан тусламж, үйлчилгээний
төлбөрийг ЭМД-д даатгуулаагүй иргэн өөрөө бүрэн төлнө.
3.3 Үйлчлүүлэгч төлбөрийг бэлнээр кассанд тушаах ба төрийн сан дахь байгуулагын
дансанд шилжүүлсэнээр үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ.
3.4 Иргэдэд олгосон баримтанд эмнэлгийн нэр, үзүүлсэн тусламж үйлчилгээний нэр,
тус бүрийн төлбөрийн хэмжээ, дүн, эмчийн нэр, огноог бичнэ.
3.5 Төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийн тарифийг кассны дэргэд ил газар,
байгууллагын цахим хуудсанд байрлуулсан байх ба иргэдэд зөвлөгөө өгөх,
нээлттэй мэдээлэл хийх лавлахыг кассны дэргэд ажиллуулна.
3.6 Төлбөртэй үйлчилгээний орлогын зарцуулах эрхийн төсвийг тасаг нэгж бүрээр
нарийвчлан гаргуулж төвийн захирал сар бүрийн 10-ны дотор хянаж батална.
Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогын хуваарилалт
Төрөл
Эмнэлэгийн төвлөрүүлтэнд
Эмч ажилчдын урамшуулалд
Ажлын хөлс, цалинд
Эмч,ажиллагсадын
хөдөлмөрийн аюулгүй
ажилгааны нөхцөл
бүрдүүлэх,нийгмийн
баталгааг дээшлүүлэхэд
Онош зүй
45 %
45 %
45 %
75 %
50 %
50 %
Сувилагчгүй үзлэгийн кабинет /хими,
ерөнхий хавдар, ЭХО г.м/ - Нийт 55%
Эмч - 50%
Туслах ажилтан, лавлах, касс, бусад -
5%
Сувилагчтай хамтран ажилладаг
кабинетууд /мэс засал, ТХМЗ,
эмэгтэйчүүд, дотор г.м/
Нийт - 55%
Эмч - 40%
Сувилагч - 10%
Туслах ажилтан, лавлах, касс, бусад -
5%
Рентген харалт – Нийт 55%
Эмч - 40%
Техникч - 10%
Туслах ажилтан,касс,зохион
байгуулагч - 5%
Рентген зураг авалт нийт -25%
Эмч - 7,5%
Техникч - 12,5%
Туслах ажилтан,касс,зохион
байгуулагч - 5%
Спирограмм, кольпоскопи, плеврийн
функц, хатгалт – Нийт 50%
Эмч - 30%
Сувилагч – 15%
туслах ажилчид, бусад - 5%
Дуран оношлогоо – Нийт
50%
Эмч -
30%
Сувилагч -
10%
Туслах ажилтан, лавлах, касс, бусад -
10%
Өвдөлт намдаах
эмчилгээ /рентген
харалттай/
60 %
Эмч – 23%
Рентген эмч – 5%
Сувилагч – 5%
Техникч – 4%
Туслах ажилтан – 1%
Тасгийн бусад ажилтан – 2%
Нийт - 40%
Өвдөлт намдаах Эмч – 23%
эмчилгээ /рентген
харалтгүй/ 60 %
Сувилагч – 5%
Техникч – 4%
Туслах ажилтан – 1%
Тасгийн бусад ажилтан – 7%
Нийт - 40%
Компьютер
томограф
70 % Эмч, ажиллагсдад – 30%
Туяа
/шарлага/
65 %
Эмч, ажиллагсдад – 30%
Бусад ажилтан, ажилчид – 5%
Нийт - 35%
Мэс ажилбар
/дурангийн мэс
ажилбар, RFA,
бусад/
40 %
Оператор эмч - 20%
Туслах эмч - 10%
Нойрсуулагч эмч - 10%
Хагалгааны сувилагч - 5%
Нойрсуулагч сувилагч - 5%
Хагалгааны туслах - 2%
Бусад ажилтан - 8%
Нийт - 60%
Ангиографи
/TACE, PVE,
PTBD, TAE,
оношлогоо г.м/
70 %
Эмч - 11%
Инженер - 3%
Техникч - 3%
Сувилагч - 3%
Туслах ажилтан,үйлчлэгч - 1%
Бусад ажилтан - 9%
Нийт - 30%
Гемодиализ
эмчилгээ
70 %
Эмч - 12%
Сувилагч - 8%
Техникч - 8%
Туслах ажилтан - 2%
Нийт - 30%
Лабораторийн
шинжилгээ
60%
60%
70%
70%
60%
60%
90%
Цитологи – 40%
Гистологи – 40%
Биохими – 30%
Клиник /коаг/ - 30%
Клиник /цус, шээс/ - 40%
Бактериологи – 40%
Иммунологи – 10%
Сувилахуйн
тусламж,
үйлчилгээ
40 % Сувилагч, бусад ажилтнууд – 60%
Нөхөн сэргээх
эмчилгээ
50%
Эмч - 25%
Сувилагч - 10%
Хөдөлгөөн засалч - 10%
Туслах ажилтан, лавлах, касс, бусад -
5%
Нийт - 50%
Ариутгал, устгал 50%
Эмч, сувилагч, ариутгагч,
бусад ажилтан – 50%
Нөхцөлийн
нэмэгдэлтэй өрөө
50%
Эмч, сувилагч, тасгийн бусад
ажилтан – 50%
Гэрээт урьдчилан
сэргийлэх үзлэг
50% Эмч, сувилагч, бусад ажилтан – 50%
1. Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогын тооцоог сар бүрийн эцэст кассын нярав
тасгийн ахлах сувилагч нартай төлбөрийн талон болон үйлчлүүлэгчдийн журналын
тулгалтыг хийнэ. Тасаг, нэгж, кабинет бүр төлбөртэй тусламж үйлчилгээ хийлгэсэн
үйлчлүүлэгчдийн төлбөрийн журнал хөтөлсөн байх ба тасгийн эрхлэгч хянаж
баталгаажуулна.
2. Сар бүрийн 5–ны дотор тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, ахлах лаборант нар
төлбөртэй тусламж үйлчилгээний журнал болон бусад анхан шатны баримтуудыг
бүрдүүлэн тайланг эдийн засагчаар хянуулаж, санхүүд баримтыг хүлээлгэн өгнө.
3. Төлбөртэй тусламж үйлчилгээнд зарцуулагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж
бодис, багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн ор, талбай, машин, техник, хүн хүч зэрэг
нөөцийг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар ашиглана.
Дөрөв. Хориглох зүйл
4.1 Журамд заагдаагүй тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлж төлбөр авах.
4.2 “Эрүүл мэндийн тухай” хуулийн 28.1.1 ба 28.1.4-д заасан эмнэлгийн яаралтай,
түргэн тусламж, гэнэтийн осол болон эрчимт эмчилгээний үед хийгдэх эмчилгээ,
үйлчилгээг төлбөртэй хийх,
4.3 Ажлын цагаар тусламж үзүүлж болох үйлчлүүлэгчийг нэмэлт үйлчилгээнд
хамруулахаар зөвлөх, ятгах,
4.4 Иргэдээс хандив нэрээр “тусламж, үйлчилгээ” үзүүлсний төлөө төлбөр авах, эмч
мэргэжилтэнтэй шууд төлбөр тооцоо хийх,
4.5 Энэхүү журмаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн тарифын нэр төрлийг
дотор нь үзүүлэлт, үйлдэл бүрээр задлах, анхан шатны маягт, зургийн хальс, эм
урвалжийн үнэ гэх мэтээс төлбөр авах,
4.6 Эмнэлгийн зүгээс мэс заслын нэг удаагийн багаж, хэрэгслээр хангаагүй
тохиолдолд энэхүү журмын 1-р хавсралтын хавдрын бус мэс ажилбар хэсгийн 16,
17, 18, 19.2, эмэгтэйчүүдийн мэс ажилбар хэсгийн 9, 10, 11, ангиографи элэг цөс
нойр булчирхайн мэс ажилбар хэсгийн 2-р баганад тус тус заасан төлбөрүүдийг
үйлчлүүлэгчээр төлүүлэх,
4.7 Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг кассанд тушаахгүй бэлнээр гар дээр
авах,
4.8 Тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс бие засах газар, угаалга, нөмрөг, халатны
үнэ, хувцас өлгөх гэх мэт нийтлэг үйлчилгээнээс төлбөр авах.
Тав. Хяналт үнэлгээ
5.1 Төлбөртэй тусламж, үйлчилгээ нь ХСҮТ–ийн үндсэн үйл ажиллагаанд сөргөөр
нөлөөлөхгүй байх, эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулахгүй нэгдсэн удирдлагаар
хангаж ажиллах үүргийг эмнэлгийн ерөнхий захирал хүлээнэ.
5.2 Төлбөртэй үйлчилгээний орлого, зарцуулалтын үнэлгээний дотоодын хяналт
шинжилгээг дотоод хяналт хариуцсан дотоод аудитор улирал бүр хийнэ.
Хөндлөнгийн үнэлгээг 2 жилд нэг удаа хийнэ.
5.3 Иргэний нийгэмлэгийн байгууллага болон иргэд, олон нийтийг төлбөртэй
үйлчилгээний хяналтанд оролцуулах механизмыг бүрдүүлнэ.
5.4 5.4 Төлбөртэй үйлчилгээний талаарх иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг
шийдвэрлэсэн болон орлого, зарцуулалтын тухай мэдээллийн нээлттэй, ил тод
байдлыг хангаж ажиллана.
Зургаа. Журам зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
6.1 Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд
захиргааны болон ёс зүйн арга хэмжээ авч, гарсан хохирлыг буруутай этгээдээр
төлүүлнэ.
6.2 Зөрчил гаргасан этгээдэд түүний гаргасан зөрчилийн шинж, үр дагаварт
тохируулан шийтгэлийн хэлбэрийг сонгоно.
6.3 Сануулах ба хөдөлмөрийн хөлс бууруулах арга хэмжээ авах бөгөөд ноцтой зөрчил
гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах
хүртэл арга хэмжээг авна.
6.4 Захиргааны болон ёс зүйн арга хэмжээ ноогдуулсанаас хойш нэг жилийн хугацаанд
төлбөртэй үйлчилгээ хийх эрх олгохгүй.
Төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийн тариф
Үзлэг оношлогоо
№ Төрөл Үнэ
АМБУЛАТОРИ
1 Эмчийн үзлэг
1.1 Бакалавр, магист зэрэгтэй эмч 20,000
1.2 Ахлах зэрэгтэй эмч 20,000
1.3 Тэргүүлэх зэрэгтэй эмч 20,000
1.4 Клиникийн профессор 20,000
1.5 Анагаах ухааны доктор 25,000
1.6 Элэг, цөс, нойр булчирхайн кабинет /ЭХО-той/ 25,000
2 Оношлогоо
2.1 Хэт авиа оношлогоо
2.1.1 Үтрээний датчикаар умай, умайн дайврууд 20,000
2.1.2 Бамбай булчирхай 20,000
2.1.3 Хэвлийн хөндийн цул эрхтэн түрүү булчирхай 20,000
2.2 Рентген
2.2.1 Зураг авалт
2.2.1.1 18*13 ба түүнээс бага /үе мөч, сарвуу/ 5,000
2.2.1.2 30*24 /үе мөч/ 10,000
2.2.1.3 30*40 /хэвлийн хөндий/ 10,000
2.2.1.4 35*35 /уушиг/ 10,000
2.2.2 Дижитал рентген зураг авалт
2.2.2.1 14*17 /улаан хоолой/ 10,000
2.2.2.2 14*17 /ходоод/ 10,000
2.2.2.3 14*17 /шулуун гэдэс/ 20,000
2.2.2.4 14*17 /бөөр/ 40,000
2.2.2.5 14*17 /үе мөч/ 10,000
2.2.2.6 11*14 /улаан хоолой/ 10,000
2.2.2.7 11*14 /ходоод/ 10,000
2.2.2.8 11*14 /шулуун гэдэс/ 20,000
2.2.2.9 11*14 /бөөр/ 40,000
2.2.2.10 11*14 /үе мөч/ 10,000
2.2.3 Маммаграфи /4 байрлал/ 20,000
2.2.4 Бусад эмнэлгийн рентген зурганд хариу бичих /нэг зураг/ 10,000
2.2.5 CD-д бичлэг хийх 5,000
2.2.6 Рентген харалт
2.2.6.1 Цээж харах 5,000
2.2.6.2 Улаан хоолой 10,000
2.2.6.3 Ходоод 10,000
2.3 Зүрхний цахилгаан бичлэг
2.3.1 Энгийн 5,000
2.3.2 Зүрхний бичлэгийн хариу бичих 2,000
2.4 Дуран оношлогоо
2.4.1 Улаан хоолой, ходоод, дээд болон нарийн гэдэс 30,000
2.4.2 Амьсгалын зам, уушиг 40,000
2.4.3 Хамар, залгиур төвөнх 40,000
2.4.4 Бүдүүн гэдэс 40,000
2.4.5 Шулуун гэдэс 35,000
2.4.6 Умайн хөндий 10,000
2.5 Спирограмм, кольпоскопи 20,000
2.6 Плеврийн хөндийн гуурс тавих 35,000
2.7 Плеврийн хатгалт 10,000
2.8 Компьютер томографи
2.8.1 Тодосгогчтой, зурагтай 260,000
2.8.2 Тодосгогчгүй
2.8.2.1 Анх удаа 80,000
2.8.2.2 Давтан 50,000
2.8.2.3 Ажилтны ар гэр /аав, ээж, нөхөр, эхнэр, хүүхэд/ 40,000
Сэргээн засах эмчилгээ
№ Төрөл
Үнэ
Үйлчлүүлэгч Ажилчид
3.1 Эмчилгээ
3.1.1 Хөдөлгөөн засал эмчилгээ 5,000 3,000
3.1.2 Нурууны татлага 5,000 3,000
3.1.3 Хүзүүний татлага 5,000 3,000
3.1.4 Зүү эмчилгээ 8,000 5,000
3.1.5 Блакат /нуруу, хүзүү/ 7,000 7,000
3.1.6 Бумба 2,000 1,000
3.2 Цахилгаан эмчилгээ
3.2.1 Утлага 2,000 1,000
3.2.2 Электрофорез 4,000 2,000
3.2.3 УВЧ 2,000 1,000
3.2.4 Лимфомассаж /доод мөч/ 10,000 8,000
3.3 Бариа засал
3.3.1 Толгой хүзүүний бариа 7,000 5,000
3.3.2 Бүх биеийн бариа 20,000 15,000
3.3.3 Массаж /толгой, хүзүү тус бүр/ 5,000 5,000
3.3.4 Массаж /дээд мөч/ 7,000 5,000
3.3.5 Массаж /нуруу/ 10,000 6,000
3.3.6 Массаж /хөл/ 20,000 15,000
3.3.7 Тураах массаж /хэвлий, гуя/ 25,000 20,000
3.3.8 Тураах массаж /бугалга/ 20,000 10,000
Туяа эмчилгээ
№ Төрөл Үнэ
1
Хавдрын бус туяа эмчилгээ /остеоартроз, остеома, хондрома
г.м/ 1 удаа, 1 талбай
10,000
Хавдрын бус мэс ажилбар
№ Төрөл Үнэ
1 Папиллома 150,000
2 Полип 150,000
3 Фиброаденома 150,000
4 Фиброма 150,000
5 Миома 150,000
6 Липома 150,000
7 Гигрома 150,000
8 Хөхний мэс засал /хэсгийн мэдээ алдуулалттай/ 150,000
9 Суганы булчирхай авах 150,000
10 Плеврийн пункц хийх 50,000
11 Хөхний хатгалт хийх 20,000
12 Асцит авах 50,000
13 Харвин өөх авах 1,000,000
14 Гемморойн мэс засал 400,000
15 Давсаг дурандах 50,000
16 Бөөрний дурангийн мэс засал 3,000,000
17 Цээжний дурангийн мэс засал VATS 3,000,000
18 Бүдүүн гэдэсний дурангийн мэс засал 4,000,000
19 Хөх нөхөн сэргээх мэс засал /1 хөх/
19.1 Өөрийн эдээр сэргээх 3,000,000
19.2 Имплантаар сэргээх 5,000,000
20 Түрүү булчирхайн ЭХО үзлэг, эдийн шинжилгээ 50,000
Лабораторийн шинжилгээ
№ Нэр Үнэ
1
Эмэгтэйчүүдийн цитологи 15000
Мэс заслын цитологи 15000
2 Биопсийн шинжилгээ 25000
3
ЦДШ 4000
ЦДШ - Sysmex /5 үзүүлэлт/ 4000
4 Шээсний ерөнхий шинжилгээ /Урискан/ 3000
5 Бүлэгнэлтийн шинжилгээ 8000
6
Биохимийн шинжилгээ
Үе мөч 17000
Элэг цөсний үйл ажиллагаа-1 7000
Элэгний үйл ажиллагаа 2 7000
Эрчимт эмчилгээний багц 10000
Нойр булчирхайн үйл ажиллагаа 8000
Электролит 1 8000
Электролит 2 8000
Электролит 3 8000
Химийн эмчилгээний үеийн багц 10000
Элэг цөсний үйл ажиллагаа 8000
Бөөрний үйл ажиллагаа 5000
Элэг цөс нойр булчирхай 10000
Урьдчилан сэргийлэх багц 24000
ASL-O 15000
RF 10000
CRP / “C” идэвхит уураг/ 10000
Тус бүрдээ 4000
Бүх үзүүлэлт /28 үзүүлэлт/ 35000
7
Имунологиын шинжилгээ
AFP 14000
CEA 14000
HbsAg 10000
FT3 12000
FT4 12000
HIV/ДОХ 6000
HbeAg 10000
TSH 10000
b2 Микроглобулин 25000
Ferritin 12000
HCV 17000
HP 18000
PSA 15000
Cyfra 21-1 17000
NSE 11000
HCG 11000
TG 13000
Бамбайн үйл ажиллагаа 21000
ЭЦНБХавдрын маркер 23000
Ходоодны хавдрын маркер 21000
Хөхний хавдрын маркер 21000
Уушигны хавдрын маркер 31000
Эмэгтэйчүүдийн байрлалын хавдрын маркер 31000
8
Хавдрын маркер тодорхойлох
- СА-125 15000
- СА-15-3 15000
- СА-19-9 15000
- СА-72-4 20000
9
Бактериологийн шинжилгээ
Шээс 10000
Үтрээ арчдас 10000
Шарх арчдас 10000
Хамар хоолойн 10000
Цэр 10000
Плеврийн шингэн 10000
Ариун чанар 10000
Чихний арчдас 10000
Үтрээний мазок 6000
Агаар 6000
Арчдас 5000
Ариун материал 5000
Цагаан хорхой 5000
Хавдрын бус бусад мэс ажилбар
№ Төрөл Үнэ
ТОЛГОЙ ХҮЗҮҮНИЙ МЭС АЖИЛБАР
1 Чих цоолох 5,000
2 Чихний сэтэрхий оёх 8,000
3 Чихний дэлдэн засах /нэг чих/ 250,000
4 Хулгар чих засах /нэг чих/ 450,000
5 Хамрын шинэ хугарал засах 120,000
6 Хамрын хуучин хугарал засах, остеопластика 690,000
7 Хамрын урд болон арын чихээс тавих 90,000
8 Хамар, чихнээс гадны биет авах 50,000
9 Төвөнх, багалзуураас гадны биет авах /м.з бус аргаар/ 80,000
10 Буглаа нээх 80,000
11 Хэнгэргэн хөндий угааж эмчилгээ хийх 15,000
12 Шүд, саатсан шүд, ёзоор авах 30,000
13 Хэл, уруулын хөвч уртасгах 120,000
14 Түүшин сэртэнгийн экзастоз авах 250,000
15 Дээд, доод зовхины үрчлээс засах /тус бүр/ 450,000
16
Багалзуур, улаан хоолойноос хүзүүний хүрцээр гадны биет
авах
850,000
17 Духны үрчлээс засах 1,200,000
18 Бамбайн хоргүй хавдар 490,000
19 Чихний ойролцоох шүлсний булчирхайн хоргүй хавдар 690,000
20 Эрүүн доорхи шүлсний булчирхайн хоргүй хавдар 490,000
21 Хоолойн мах авах 250,000
22 Мэнгэ болон арьсны хоргүй хавдар /1ширхэг/ 85,000
23 Өөхөн ур болон зөөлөн эдийн хоргүй хавдар
23.1 0-5 см 90,000
23.2 5-10см 120,000
23.3 10см-с дээш 250,000
24 Хүзүүний тунгалгын булчирхайн биопси 90,000
25 Давхраа суулгах 390,000
26 Эрүүг шилбэний ясаар орлуулах 1,200,000
27 Хүзүүний гилжгий засах 690,000
28 Чихний дэлбэн хийх 3 үе шаттай 1,800,000
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭС АЖИЛБАР
1 Умайн хүзүүг гогцоогоор өөлөх 80,000
2 Эдийн шинжилгээ 20,000
3 Умайг бүхэлд нь авах хагалгаа 300,000
4 Гадна бэлэг эрхтэн хоргүй хавдар авах 60,000
5 Умайн хөндийгөөс шинжилгээ авах 25,000
6
Гистеросальпингография /умайн хөндийд тодосгогч бодис
шахаж оношлогоо хийх/
80,000
7 Эмэгтэйчүүдийн дурангийн оношлогоо 250,000
8 Эмэгтэйчүүдийн дурангийн эмчилгээ 250,000
9 Дурангаар умайг авах мэс засал 1,700,000
10 Дурангаар өндгөвчний уйланхай авах 600,000
11 Умайн хоргүй хавдар авах мэс засал /миомийн зангилаа/ 650,000
Ангиографи, элэг, цөс, нойр булчирхайн мэс ажилбарууд
№ Төрөл
Үнэ
Үйлчлүүлэгч
эмнэлгийн хэрэгслийг
гаргаж эмчилгээ
хийлгэсэн
тохиолдолд
Эмнэлгийн хэрэгслийн
50-с дээш хувийг
байгууллага гаргасан
тохиолдолд
1 TACE 250000 400,000
2 PVE 185000 350,000
3 PTBD 190000 350,000
4 TAE 350,000
5
Ангиографийн
оношлогоо
200000 350,000
6 RFA 400000 650,000
7 TACE+RFA 800,000
8 Биопси 120,000
9 Drainage PEIT 120,000
10 Biliary stent 400,000
11 PTBD+Stent 400,000
12 BRTO, TIPS 400,000
13 Lap.Cholecystectomy 550,000
Сувилахуйн тусламж, үйлчилгээ
№ Төрөл Үнэ
1 Ерөнхий сувилахуйн тусламж
1.1 Халуун үзэх 500
1.2 Судасны лугшилт, амьсгал тоолох 500
1.3 Цусны даралт үзэх 2,000
1.4 Биеийн өндөр, жин үзэх 500
1.5 Бумба тавих 3,000
1.6 Гич тавих 1,500
1.7 Хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөх 1,000
1.8 Шарил хадгалах /хоногт/ 20,000
2 Насанд хүрэгчдийн сувилахуй
2.1 Цэвэрлэх бургуй 7,000
2.2 Эмчилгээний бургуй 5,000
2.3 Давсаг угаах, шээс авах 10,000
2.4 Үтрээнд цацлага хийх 2,500
2.5 Цэвэр боолт хийх 8,000
2.6 Бохир боолт хийх 10,000
2.7 Шархны оёдол авах 4,000
2.8 Цусны групп тодорхойлох 5,000
3
Өндөр настан болон хорт хавдартай өвчтөнд гэрээр
үзүүлэх сувилахуйн тусламж
3.1
Хүнд өвчтөний асаргаа сувилгааны талаар гэр бүлийхэнд
зөвөлгөө өгөх
5,000
3.2 Бүх биеийн угаалга 10,000
3.3 Толгой угаалга 2,000
3.4 Хэсэгчилсэн угаалга 4,000
3.5 Амны хөндийн арчилгаа 3,500
3.6 Цагаан хэрэглэл солих 1,500
3.7
Нуралт холголт цооролтоос урьдчилан сэргийлэх сувилахуйн
тусламж
10,000
3.8 Хэвтрийн өвчтөнийг хооллох /гуурсаар/ 5,000
3.9
Өвчтөн амирлах үед сувилгаа хийх, гэр бүлийн гишүүдийн
сэтгэл санааг дэмжих
10,000
3.10
Хүнд өвчтөний асаргаа сувилгааны талаар гэр бүлийхэнд
сургалт явуулах /1цаг/
10,000
3.11 Колостомийн сувилгаа хийж өгөх 10,000
3.12 Трахеостомийн сувилгаа 10,000
3.13 Хагас суугаа байрлалд оруулж өгөх 3,500
3.14 Дасгал ,хөдөлгөөн заах 10,000
3.15 Хүнд болон хэвтрийн өвчтөнийг гэрт асарч, сахихад
3.15.1 1 цагт 10,000
3.15.2 8 цагт 40,000
3.15.3 24 цагт 80,000
3.16 Хүнд болон хэвтрийн өвчтөнийг эмнэлэгт асарч, сахихад
3.16.1 1 цагт 5,000
3.16.2 8 цагт 25,000
3.16.3 24 цагт 60,000
4
Эмчийн заалтаар гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж
үйлчилгээ
4.1 Судсанд тариа хийх 5,000
4.2 Булчин ба арьсан дор тариа хийх 3,000
4.3 Цус солих 5,000
4.4
Шингэн юүлэх 6,000
3 цагаас дээш юүлэх 8,000
4.5 Ходоод хаймсуурдах, угаах /эмчтэй хамт/ 10,000
4.6
Өндөгний цус авах 4,000
Судаснаас цус авах 4,000
Шээсний ерөнхий шинжилгээ авах 1,000
4.7 Цус, цусан бүтээгдэхүүн юүлэх 25,000
4.8
Хими эмчилгээ хийх
2 цаг хийх 25,000
24 цагаар эмчилгээ хийх 50,000
4.9 Захиалгат тээврийн үйлчилгээний үнэ /1км/ 2,000
4.10 Эгэмэн доорхи гуурс эмчийн хамт тавих 25,000
Тасаг нэгжүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээ
үзүүлсэн төлбөрийн карт
Кабинет, тасгийн нэр___________________________
№ Огноо Үйлчлүүлэгчийн
нэр
Үзүүлсэн тусламж Үнэ Эмчийн
нэр
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 2-р хавсралт
Захиалгат хоол, оёдол, тээврийн үйлчилгээний журам
1 Захиалгат хоол
1.1 Хоолны цэс болон үнийн тарифийг төвийн СЭЗА болон ХҮҮА тогтооно.
1.2 Хоолны газар сар бүр эмчилгээний хоолны цэс ба үнийн тарифийг хоол
зүйчээр хянуулна.
1.3 Хэвтэж буй өвчтөн захиалгын хоолыг эмчлэгч эмчийн зааврийн дагуу тасгийн
ахлах сувилагчид захиална. Өвчтний сахиур хоолны захиалга өгч болно.
1.4 Хоолыг захиалгын дагуу өвчтний өрөөнд хүргэж өгөх, аяга тавгаа хурах
асуудлыг хоолны газар хариуцна.
1.5 Хоолны тооцоог эмнэлгийн кассанд тухайн өдөрт нь тушаана.
1.6 Захиалгат хоолны тарифийг тухайн үеийн ажилчдын цайны газрын гадны
иргэний тарифаар мөрдөнө.
2 Захиалгат оёдол
2.1 Төвийн эмч, ажилтнуудын хувцасанд оёдлын үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэх
үнэлгээ нь:
№ Үйлчилгээний нэр Үнэ
1 Халадны хормой засах 2000
2 Халадны мөрнөөс хасах 2000
3 Халадны ханцуй хасах 1500
4 Халадны зах засах 2000
5 Халадны бүтэн задаргаа хийж хасах 5000
6 Өмдний шуумаг хасах 2000
7 Өмд, цамц оёх 15000
8 Өмдний ташаанаас хасах 2000
9 Өмд оёх 5000
10 Цамц оёх 10000
11 Лого хадах 1000
2.2 Төлбөрийг эмнэлгийн кассанд тухайн өдөрт нь тушаана.
2.3 Захиалгат оёдлын үйлчилгээний орлогын 40%-ийг ажилласан эмч,
ажиллагсдад урамшуулалд олгох ба 60%-ийг байгууллагын төсөвт
төвлөрүүлнэ.
3 Захиалгат тээвэр
3.1 Захиалгат тээврийн үйлчилгээг эмнэлгийн лавлахаар дамжуулан захиална.
3.2 Эмнэлгээс гарах тохиолдолд тасгийн ахлах сувилагчаар дамжуулан лавлахад
захиалга өгнө.
3.3 Захиалгат тээврийн үйлчилгээний үнэ 1км - 2000₮ байна.
3.4 Захиалгат тээврийн үйлчилгээнд эмнэлгийн зориулалтын машин явна.
3.5 Захиалгат тээврийн үйлчилгээнд эмч ба сувилагчийн тусламж авахыг хүссэн
тохиолдолд эмчилгээ эрхэлсэн дэд захирал болон сувилгааны албанд
хүсэлтээ гаргаж, үйлчилгээний тарифийн дагуу төлбөрийг хийнэ.
3.6 Захиалгат тээврийн үйлчилгээгээр Улаанбаатар хотын харъяа нутаг
дэвсгэрт үйлчилнэ.
3.7 Захирлын туслах нь захиалгат тээврийн үйлчилгээнд явсан жолоочтой км-ийн
заалтын дагуу тооцоог хийж төлбөрийг кассанд тушаана.
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 3-р хавсралт
Аж ахуй, нэгж байгууллагатай гэрээгээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх журам
Нэг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилго
1.1 Эрүүл мэндийн хуулинд заасан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих
зорилгоор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс байгууллагын ажилтнуудыг хорт
хавдар болон хавдрын урьдал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх,
оношлох нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж сургалт, сурталчилгаа
зөвлөгөөг өгөхөд оршино.
Хоёр. Үзлэг хийх журам
2.1. Урьдчилан сэргийлэх үзлэгийг захиалагч байгууллагын хүсэлтийг харгалзан тухайн
байгууллагад болон өөрийн байранд хийнэ.
2.2. ХСҮТ нь урьдчилан сэргийлэх үзлэг хийхийн өмнө захиалагч байгууллагатай
хамтран ажиллах гэрээ байгуулна.
2.3. Цогц үзлэг хийх эмч нарын багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр онош зүйн тасгийн
эрхлэгч томилно.
2.3.1. Эмэгтэйчүүдийн эмч
2.3.2. Мэс заслын эмч
2.3.3. Дотор, зүрх-судасны эмч
2.3.4. Толгой хүзүүний мэс заслын эмч
2.3.5. Хэт авиан оношилгооны эмч
2.3.6. Рентгений эмч
2.4. Урьдчилан сэргийлэх үзлэгээр хорт хавдартай өвчтөн илэрсэн тохиолдолд
дарааллын дагуу эмчилнэ.
2.5. Байгууллагын хүсэлтээр хавдраас урьдчилан сэргийлэх талаар лекцийг ХСҮТ-өөс
үзлэгийн өмнөх өдрүүдэд 2000 хүн/цагаар тооцон зохион байгуулж болно.
2.6. Үзлэгийн мэдээ тайланг үзлэгт орсон байгууллага болон дүн бүртгэлийн тасагт
мэдээлнэ.
Гурав. Гэрээт урьчилан сэргийлэх үзлэгт ажиллах эмч сувилагч нарын үүрэг
3.1 Үзлэгийг тогтоосон хугацаанд чанартай, хөнгөн шуурхай хийж үйлчилнэ.
3.2 Нэг жилийн хугацаанд эмч нар гэрээт байгууллагын үзлэгт оролцохдоо 1 удаа
нэмэгдэл хөлсгүйгээр ажиллана.
Дөрөв. Үзлэг захиалагч байгууллагын эрх үүрэг.
4.1 Байгууллага нь ажилтнуудаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах,
шаардлагатай тохиолдолд хэвтэж эмчлүүлэх.
4.2 Ажилтан, албан хаагчдаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг
зохион байгуулна.
4.3 Үзлэг хийх өдөр цагийг албан хаагчиддаа мэдээлсэн байх.
4.4 Ажилтан, албан хаагчдийн нэрийг гаргаж, эрүүл мэндийн үзлэгийн хуудас ба
тогтоосон загварын дагуу 8% гарган үзлэг хийхээс 2 хоногийн өмнө ирүүлэх, картыг
урьдчилан тараасан байна.
4.5 Үзлэгт хамрагдсан ажилтнуудын эрүүл мэндийн дүгнэлтийг гаргуулж авна.
Тав. Гэрээт үзлэгийн төлбөрийн тухай
5.1 5.1 Дээр заагдсан 6 нарийн мэргэжлийн эмчийн багц үзлэгийн төлбөр нь 55.000₮
/нэг иргэнд/ байна. Хэрэв албан байгууллага болон хувь хүн эмч сонгож
үйлчлүүлсэн тохиолдолд нэг эмчийн үзлэг тухайн кабинетийн үзлэгийн тарифаар
тооцно.
5.2 Лабораторын шинжилгээний тариф
А. Биохимийн шинжилгээ
- Элэг цөсний үйл ажиллагаа 8000₮
- Сахар 4000₮
- Амилаза /нойр булчирхай/ 4000₮
- Креатинин /бөөр/ 4000₮
- Мочевин /бөөр/ 4000₮ Бүгд: 24000₮
Б. Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ 15000₮
5.3 Урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөрийн 80%-ийг үзлэгийн өмнө байгууллагын
дансанд эсвэл бэлнээр хийж, үзлэг дууссанаас хойш тайланд үндэслэн
гүйцэтгэлээр төлбөрийг дуусгана.
5.4 Гэрээт урьдчилан сэргийлэх үзлэгээс олсон орлогын 50%-г ажилласан эмч,
ажиллагсдад, 50% -г байгууллагын төсөвт төвлөрүүлнэ.
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 4-р хавсралт
Үйлчлүүлэгч эмчээ сонгон оношилгоо эмчилгээ
хийлгэх журам
Үйлчлүүлэгч нь өөрийн хүсэлтээр ажлын бус цагаар эмч сонгон үзлэг шинжилгээ
хийлгэх тохиолдолд зохих тарифийн дагуу чанартай хөнгөн шуурхай хийж үйлчилнэ.
Кабинет тус бүрд эмч сонгон эмчилгээ хийлгэх үзлэгийн тусгай журналыг тухайн
кабинетийн сувилагч өдөр тутам хөтлөнө. Ахлах сувилагч өдөр тутам журналыг хянаж,
кассны няравын журналтай тулган гарын үсэг зурна. Баталгаажсан журналыг эдийн
засагч долоо хоногийн даваа гариг бүрт шалгана.
Эмчээ сонгох үзлэгийн орлогийн тооцоог хариуцсан эдийн засагч сар бүр 25-аар
кассын няравын бэлэн мөнгөний журналыг тасгийн ахлах сувилагч орлогын журналтай
тулган баталгаажуулж тасгийн эрхлэгчээр хянуулна.
Сард орсон орлогын 50%-ийг үйлчилгээний хөлсөнд олгох төсвийг эдийн засагч
гаргаж, ерөнхий нягтлан бодогч хянасны дараа төвийн захирал батлан зарцуулах
зөвшөөрлийг олгоно. Үзлэгийн орлогыг кассанд төвлөрүүлэн /кассны нярав өдөр тутам
кассын дүнгээр кассын дэвтэрт орлогыг бичнэ/ төрийн санд шилжүүлсэнээр үндсэн үйл
ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ.
Сар бүрийн 5-ны дотор тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар эмчээ сонгон эмчилгээ
хийлгэх үзлэгийн журнал болон бусад анхан шатны баримтыг бүрдүүлэн тайланг эдийн
засагчаар хянуулан, санхүүд баримтыг хүлээлгэн өгнө. Баримтыг улираар үдэж архивт
орлогын нягтлан бодогч хүлээлгэн өгнө.
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 5-р хавсралт
Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц
үйлчилгээтэй өрөө ажиллуулах,
орлогыг зарцуулах журам
Нэг. Нийтлэг үндэслэл:
Үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээг нөхцөлийн
нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчигээтэй өрөөнд үйлчлүүлэхийг хүссэнтэй холбоотой
үүсэх харилцааг зохицуулна.
Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөг тасаг нэгжүүд
ажиллуулахдаа өөрийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, нөөц бололцоог
ашиглан иргэдийн хүсэлтийг харгалзан ажилуулна.
Хоёр: Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөнд үйлчлүүлэх
заалт.
1. Хавдар өвчний улмаас мэс засал, туяа, хими зэрэг өвөрмөц эмчилгээг хийлгэх.
2. Өвөрмөц эмчилгээний дараа биеийн байдлыг хянуулахыг хүссэн.
3. Хавдрын урьтал өвчний улмаас оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх
4. Өвчний улмаас хөнгөвчлөх болон шинж тэмдэгийн эмчилгээ хийх шаардлагатай.
5. Хүнд өвчтөн ба хавдар өвчний улмаас асаргаа сувилгаа шаардлагатай.
Гурав: Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлыг цогц үйлчилгээтэй өрөөнд тавигдах
шаардлага ба орлогын зарцуулалт
1. Нөхцөлийн нэмэгдэлтэй нэг өрөөнд 1-2 ор байна.
2. Нөхцөлийн нэмэгдэлтэй өрөөний тохижилтоос шалтгаалан дараах зэрэглэл болон
төлбөртэй байна.
1-р зэрэглэл – 30000 төгрөг /1 хоногт/
• Телевизор /кабелийн телевиз/
• Жижиг хөргөгч
• Зөөлөн ор, сандал
• Жижиг ширээ
• Шүүгээ
• Ариун цэврийн өрөө
• WiFi
2-р зэрэглэл – 20000 төгрөг /1 хоногт/
• Телевизор /кабелийн телевиз/
• Жижиг хөргөгч
• Зөөлөн ор, сандал
• Жижиг ширээ
• Ариун цэврийн өрөө
3-р зэрэглэл – 10000 төгрөг /1 хоногт/
• Телевизор
• Жижиг хөргөгч
• Зөөлөн ор, сандал
• Жижиг ширээ
3. Тасаг нэгжүүдийн дараах өрөөнүүд нөхцөлийн нэмэгдэлтэй өрөө байна. Үүнд:
• Ерөнхий мэс заслын тасгийн А№7 /1-р зэрэглэл/, Б№4 /1-р зэрэглэл/
• Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн №6 /1-р зэрэглэл/
• Толгой хүзүүний мэс заслын тасгийн №2 /2-р зэрэглэл/
• Туяа эмчилгээний тасгийн А№3 /1-р зэрэглэл/, Б№4 /1-р зэрэглэл/, Б№11 /2-р
зэрэглэл/
• Хими эмчилгээний тасгийн №3 /2-р зэрэглэл/, №6 /2-р зэрэглэл/
• Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн №1 /3-р зэрэглэл/, №2 /3-р зэрэглэл/ №6 /3-р
зэрэглэл/
4. Буудлын цогц үйлчилгээтэй өрөө нь 1 хоногийн 40.000₮-ийн төлбөртэй бөгөөд
дараах шаардлагыг хангасан байна.
• 1 өрөөнд 1 ортой
• Телевизор /кабелтай/
• Буйдан
• Хөргөгч
• Ширээ сандал
• Зөөлөн ор
• Душ
• Ариун цэврийн өрөө
• WiFi
• Сонин хэвлэл
• Эргэлт чөлөөтэй
• Өрөөний үйлчилгээ /өвтний хоол, эмчилгээ/
5. Тасгийн эрхлэгч, бага эмч нар тухайн сарын нөхцлийн нэмэгдэлтэй ба буудлын
цогц үйлчилгээтэй өрөөний орлогын тооцоог эдийн засагчтай тулган
баталгаажуулна.
6. Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчигээтэй өрөөний орлогын 50%-ийг
тасаг нэгжийн ажилчдын нийгмийн асуудалд зарцуулах ба эрхийн төсвийг тасгийн
эрхлэгчийн саналыг үндэслэн төвийн захирал батлан зөвшөөрлийг өгнө.
7. Орлогыг кассанд тушаахгүй бэлнээр гар дээр авахыг хориглоно. Дээрхи зөрчлийг
гаргасан ажилтанд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
8. Сар бүрийн 5-ны дотор тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар нөхцөлийн
нэмэгдэлтэй өрөөний журнал болон бусад анхан шатны баримтыг бүрдүүлэн,
тайланг эдийн засагчаар хянуулан, санхүүд баримтыг хүлээлгэн өгнө.
Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц
үйлчилгээтэй өрөөний төлбөрийн журнал
№ Тасаг Палат Орны тоо Тариф
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 6-р хавсралт
АЖЛЫН БУС ЦАГААР ГЭРЭЭР БОЛОН ЭМНЭЛГИЙН
ДУУДЛАГААР ЭМЧИЙН НЭМЭЛТ ТУСЛАМЖ
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
1. Уг журам нь өвчтөний ар гэр болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмчийн тусламжийн
хүрээнд өвчтөнд гэрээр болон эмнэлгийн дуудлаганд үзүүлэх үйлчилгээг авахтай
холбогдсон харилцааг зохицуулна.
2. Гэрээр ба эмнэлгийн дуудлаганд нэмэлт үйлчилгээ үзүүлэх үндэслэл:
2.1.Гэрээр ба эмнэлгийн дуудлагаар тусламж авахаар өвчтөн ба ар гэрийхэн
хүсэлтээ клиникийн захиралд хандсан.
2.2.Өөрийн биеийн байдлыг хянуулахыг хүссэн.
2.3.Зөвлөгөө авахыг хүссэн
2.4.Эмнэлгээс гараад эмчилгээ, зөвлөгөөг тус төвийн мэргэжлийн эмч нараар
хийлгэх хүсэлт гаргасан.
2.5.Хавдрын хожуу үед хөнгөвчлөх эмчилгээ, зөвлөгөө авах
3. Захиалга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх журам
3.1.Эмчлүүлэгч болон ар гэрийхний захиалга хүсэлтийг өөрсдөө эмчийг сонгох
үйлчилгээг үндэслэнэ.
3.2.Эмчийг өөрсдөө сонгохгүй тохиолдолд клиникийн захирал мэргэжлийн эмчийг
томилно.
3.3.Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх эмч тусламж үзүүлж гүйцэтгэлийг
хяналтын картанд бичиж тэмдэглэнэ.
3.4.Эмч үйлчлүүлэгчийн гэрээр болон эмнэлгийн дуудлаганд явсны дараа клиникийн
захиралд ажлын гүйцэтгэлийг мэдээлж тусгай тэмдэглэлд хөтөлнө.
3.5.Үйлчилгээ тусламжийн хөлсийг үйлчлүүлэгч болон ар гэрийнхэн эмнэлгийн
кассанд тарифийн дагуу тушаана.
3.6.Гэрийн тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга өгсөн өвчтний ар
гэрийнхэн хариуцна.
4. Гэрээр болон эмнэлгийн дуудлаганд нэмэлтээр үйлчилгээ үзүүлэх эмчийн эрх
4.1.Үзүүлж буй тусламж үйлчилгээний явц үр дүнгийн талаар өвчтөн ба ар
гэрийнхэнд мэдээлэх эрхтэй.
4.2.Үйлчлүүлэгч согтуу, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэвийн бус
байдалтай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй үед эмчийн тусламж
үзүүлэхээс татгалзаж энэ тухайгаа клиникийн захиралд эргэж мэдэгдэнэ.
4.3.Үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр эмчилгээ хийлгэхээр бэлтгэсэн эм тарианы
нэр хаяг тодорхой биш, хугацаа дууссан, зайлшгүй шаардлагатай эмийн
жагсаалтанд ороогүй эмийг хэрэглэхийг хүссэн үед тухайн өвчтөн ба ар
гэрийнхэнд тайлбарлаж уг эмчилгээг хийхээс татгалзах.
5. Гэрээр болон эмнэлгийн дуудлаганд нэмэлтээр үйлчилгээ үзүүлэх эмчийн үүрэг
5.1.Үйлчлүүлэгчийн хүсэлтээр тусламж үйлчилгээг явуулахад шаардлагатай ямар
нөхцөл боломж бүрдүүлсэн байх талаар өвчтөний ар гэр болон тухайн дуудлага
өгсөн эмнэлгийнхэнд зөвлөх.
5.2.Үйлчлүүлэгчийн захиалсан тусламж үйлчилгээ болон эмнэлгийн дуудлагын
тусламжийн хүрээнд заасан үйлчилгээг явуулах.
5.3.Тусламж үйлчилгээг үйлчилгээний стандартын дагуу хийнэ.
6. Өвчтөн ба ар гэрийнхний эрх
6.1.Үйлчлүүлэгч нь эмчийн зааж зөвлөснөөс аль төрлийн тусламж үйлчилгээг авахыг
шийдвэрлэх эрхтэй.
6.2.Үйлчлүүлэгч нь тухайн мэргэжилтнийг ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх.
6.3.Үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ үзүүлэх эмчээ сонгох
6.4.Үйлчлүүлэгч тусламж үйлчилгээний талаар санал хүсэлтээ тухайн эмч болон
эмнэлгийн удирдлагад хэлэх.
7. Өвчтөн ба ар гэрийнхний үүрэг
7.1.Урьдчилан захиалгаа бичгээр өгсөн байх
7.2.Эмч, мэргэжилтнээр үйлчлүүлэхдээ унааны хөлсийг өөрөө хариуцах
7.3.Үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлөх
8. Эмчийн тусламж үйлчилгээний үнийн тариф
№ Нэр Үйлчилгээний тариф ₮
1. Эмчийн тусламж үйлчилгээ
1 Биеийн ерөнхий үзлэг хийх, зөвлөгөө өгөх 15000
3 Цитологийн шинжилгээ авах 15000
4 Пункц хийх 20000
5 Асцит авах 20000
6 Эпидураль катетьр тавих 20000
7 Шарханд оёдол тавих 30000
8 Трахеостомийн гуурс солих 10000
9 Колостомийн уут солих 10000
10 Зүрхний бичлэг хийх 8000
11 Цус тогтоох тампон тавих (хамрын чихээс,
эмэгтэйчүүдийн байрлалын тампон)
10000
12 Цусны бүлэг тодорхойлох 5000
13 Ходоодонд зонд тавих 10000
14 Боолт солих 5000
15 Эмчийн хяналт /1 цаг/ 15000
Тусламж, үйлчилгээнээс олсон орлогыг зарцуулах журам
9.1.1 Нийт орлогын 40-60%-ийг байгууллагад орлого болгох
9.1.2 Тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчид 40-60%-ийг олгох
Гэрийн дуудлаганд эмчийн тусламж үйлчилгээ үзүүлсэн карт
1
Өвтний овог…………..
Нэр……………………….
Нас………… .хүйс……………..
2 Эмч дуудсан зорилго
3 Өвчний онош
4 Эмчийн үзлэг
5 Эмчийн үзүүлсэн тусламж
үйлчилгээ
6 Тусламж үзүүлсэний дараа
өвчтөнд гарсан өөрчлөлт
7 Нийт төлбөр
Дуудлага өгсөн……….. он………. Сар ……..өдөр……….цаг……..минут
Дуудлаганд очсон эмчийн овог …………………. ……..нэр……………………
Дуудлага өгсөн өвчтөн ба ар гэр……………………………утас………………..
Сувилагч, мэргэжилтэнүүд гэрээр болон
захиалгаар нэмэлт үйлчилгээ, тусламж үзүүлэх журам
Нэг: Нийтлэг үндэслэл
Уг журам нь өвчтөний ар гэр болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр сувилахуйн
тусламжийн хүрээнд өвчтөнд гэрээр болон захиалгаар сувилахуйн тусламж, асаргаа
сувилгаа үзүүлэх үйлчилгээг авахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Үйлчилгээ, тусламжинд харж хандах хүнгүй архаг өвчтэй, хэвтрийн хүнд өвчтөн
болон хорт хавдрын улмаас гэрийн асаргаа сувилгаа шаардлагатай өвчтнүүд
хамаарагдана.
Хоёр: Гэрээр нь асаргаа сувилгаа явуулах нэмэлт үйлчилгээ үзүүлэх заалт:
Дор дурдсан заалтаар гэрээр болон захиалгаар сувилгаа явуулах нэмэлт
үйлчилгээг өвчтөн болон ар гэрийхний хүсэлтийг үндэслэн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
2.1. Гэрээр сувилахуйн тусламж авахаар өвчтөн өөрөө хүсч сувилгааны албанд
хандсан
2.2. Өөрийн биеийн ерөнхий байдлыг хянуулахыг хүссэн
2.3. Эмнэлгээс гараад эмчилгээ, сувилгааг тус төвийн эмч, сувилагч,
мэргэжилтэнүүдээр хийлгэх хүсэлт гаргасан.
2.4. Мэс заслын дараах асаргаа сувилгааг хийлгэхийг өвчтөн ба ар гэрийхэн нь хүссэн
2.5. Өвчний улмаас хөнгөвчлөх эмчилгээ, сувилахуй шаардлагатай
2.6. Эмч зөвлөгөөний дагуу тусламж үйлчилгээ авах захиалга өгсөн.
2.7. Үйлчлүүлэгч гэрийн нөхцөлд болон эмнэлэгт сувилуулж сахиулах хүсэлтээ
гаргасан
Гурав: Захиалга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх журам:
3.1. Эмчлүүлэгч болон ар гэрийнхэнээс захиалга хүсэлтийг авахдаа эмчлэгч эмчийн
өвчтөний картанд бичсэн зааврыг үндэслэнэ
3.2. Өвчтөн буюу ар гэрийхэн нь сувилгаа, нэмэлт үйлчилгээ авах захиалга хүсэлтээ
бичгийн хэлбэрээр сувилгааны албанд гаргана.
3.3. Сувилгааны алба хүсэлтийг үндэслэж сувилгаа үйлчилгээг үзүүлэх сувилчийг
хувиарлана
3.4. Тусламж үйлчилгээ үзүүлэх сувилагч сувилгааны төлөвлөгөөг гарган сувилахуйн
тусламж үзүүлсэн тухай хяналтын картанд бичиж тэмдэглэнэ.
3.5. Сувилагч / баг/ нь гаргасан төлөвлөгөөний дагуу тухайн өвчтөнд зохих тусламж
үйлчилгээг дагнан үзүүлнэ.
3.6. Хэрвээ дагнасан сувилагч хүндэтгэх шалтгаанаар уг сувилгаа үйлчилгээг үзүүлэх
бололцоогүй бол багийн өөр сувилагч үргэлжлүүлж гүйцэтгэнэ
3.7. Үйлчилгээний явц гүйцэтгэлийг хяналтын картанд тухай бүр бичсэн байна.
3.8. Үйлчилгээ тусламжийн хөлсийг үйлчлүүлэгч болон ар гэрийхэн эмнэлгийн кассанд
тушааж тасалбарыг сувилахуйн албанд өгнө.
Дөрөв: Тусламж үйлчилгээ үзүүлэх сувилагчийн эрх, үүрэг:
4.1. Үзүүлж буй тусламж үйлчилгээний явц, үр дүнгийн талаар, өвчтөн ар гэрийхэнд
мэдээлэх
4.2. Үйлчлүүлэгч согтуу, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэвийн бус байдалтай
үед сувилахуйн тусламж үзүүлэхээс татгалзаж, энэ тухай хяналтын картанд зохих
тэмдэглэл хөтөлж багийн ахлагчдаа мэдэгдэнэ.
4.3. Үйлчлүүлэгчийн өөрийн тариулахаар бэлтгэсэн эм тарианы нэр хаяг тодорхойгүй,
тундас үүссэн, хугацаа дууссан бол энэ тухай өвчтөн, гэр бүлийхэнд тайлбарлаж уг
эмчилгээг хийхээс татгалзах
4.4. Сувилагч үзүүлж буй үйлчилгээ тусламжийн талаар багийн ахлагчид тухай бүр
мэдээлэх, шаардлагатай бол бичгээр мэдэгдэх.
Үүрэг:
4.5. Хүссэн сувилахуйн тусламж үйлчилгээг явуулахад шаардлагатай нөхцөл
бүрдүүлсэн байх талаар өвчтөний гэр бүлийхэнд зөвлөх.
4.6. Зөвхөн эмчийн заалтаар эмчилгээг хийх бөгөөд өвчтөний захиалсан тусламж
үйлчилгээг үзүүлэх
4.7. Сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
Тав: Өвчтөн, ар гэрийнхний эрх, үүрэг:
5.1.Үйлчлүүлэгч нь эмчийн зааврын аль төрлийн үйлчилгээ, тусламжийг захиалгаар
буюу гэрээр авахыг шийдвэрлэх эрхтэй
5.2.Үйлчлүүлэгч нь тухайн мэргэжилтнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөх
5.3.Үйлчлүүлэгч тусламж үйлчилгээг үзүүлэх сувилагч мэргэжилтнээ сонгох, тусламж
үйлчилгээний талаар өөрийн хүсэлт саналаа багийн ахлагч болон сувилагч
мэргэжилтэнд хэлэх
Үүрэг:
5.4. Урьдчилан захиалгаа бичгээр өгсөн байх
5.5. Эм тариа, эмнэлгийн хэрэгслийг баталгаат эмийн сангаас авч бэлтгэсэн байх
5.6. Сувилагч мэргэжилтэнээр үйлчлүүлэхдээ унааны хөлсийг өөрөө хариуцах
5.7. Үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлөх
Долоо: Нэмэлт тусламж үйлчилгээнээс олсон орлогыг зарцуулах журам
7.1. Нэмэлт үйлчилгээний орлогыг байгууллагын кассаар дамжуулан Төрийн сан дахь
байгууллагын дансанд оруулна
7.2. Нийт орлогын 50%- ийг байгууллагын орлого болгох
7.3. Нийт орлогын 50%- ийг үйлчилсэн сувилагч мэргэжилтэнд олгоно
7.4. Үйлчилгээний орлого зарлагын тайланг сар бүр СЭЗА гаргаж тооцоог хийнэ.
Найм: Гэрээр болон өөрийн хүсэлтээр сувилгаа хийлгэх захиалгын хуудас
Үйлчлүүлэгчийн овог нэр ______________________________________
Утас: Гэр ___________Бусад__________________ /Тодорхойл /
Гэрийн хаяг________________________Дүүрэг гудамж
_______________________________байр___________ Хороолол
¹ Тусламж авахыг
хүссэн
үйлчлүүлэгчийн
хүсэлт
/ямар зорилгоор /
Захиалга
хүлээн авсан
Захиалга хүлээн авч
эхний үзлэг хийсэн
эмчийн
Сувилагчийн тэмдэглэл
/+ - /
Он
сар
өдөр
Цаг
минут
Онош Заалт Гэрээр
үйлчилгэ
э үзүүлэх
Амбулаторо
ор
үйлчилгээ
үзүүлэх
Хүлээн авч тусламж үзүүлсэн
эмчийн нэр
Хүлээн авч тусламж үзүүлсэн
сувилагчийн нэр
Үйлчлүүлэгчийн гарын үсэг
Гэрээр асаргаа сувилгаа хийснийг бүртгэх хяналтын карт
Өвчтөний
овог нэр
Нас
Хүйс
Эмчийн
онош
Он сар
өдөр
Сувилагчийн үйл ажиллагаа
Үнэлгээ Сувилгааны
дүгнэлт
/онош /
Төлөвлөгөө Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа,
аргачлал давтамж
Сувилгааны дараа
гарсан үр дүн ,
биеийн байдлын
өөрчлөлт
Зарцуулсан эм материал Сувилгааны ажлын явц
өгсөн зөвөлгөө, анхаарах
зүйлийн тухай сувилагчийн
товч тэмдэглэл
/ Огноо/
Сувилгаа
хийсан
мэргэжилтн
ий гарын
үсэг
Нэр Хэмжих
нэгж
Нийт
зарцуу
лсан
тоо,
хэмжээ
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 7-р хавсралт
Хавдрын бус өвдөлт намдаах эмчилгээний үнийн тариф
№ Эмчилгээний төрөл Тариф
1 Толгойны өвдөлт намдаах мигрений эмийн эмчилгээ 30,000.0
2 Толгойны өвдөлт намдаах мигрений ботулизм токсин эмчилгээ 200,000.0
3 Толгойны тархины хавдрын өвдөлт намдаах эмчилгээ Үнэгүй
4 Тархины цус харвалтын дараах өвдөлт намдаах эмчилгээ 30,000.0
5 Гурвалсан мэдрэлийн өвдөлт эмийн эмчилгээ 30,000.0
6 Гурвалсан мэдрэлийн өвдөлт эмийн эмчилгээний хориг 50,000.0
7 Хүзүү орчмын нийлмэл өвдөлт намдаах Stellate ganglion хориг 40,000.0
8 Хүзүүний булчингийн өвдөлт намдаах Trigger point injection 40,000.0
9 Гар дагасан дал мөрний өвдөлт Suprascapular хориг 50,000.0
10 Хүзүү сээрний орчмын radicular өвдөлт Nerve root хориг 90,000.0
11 Хүзүүний epidural steroid injection 50,000.0
12 Нурууны өвдөлт рентген хяналтан дор Nerve root хориг 90,000.0
13 Сүүжний ясны өвдөлт sacroliliac joint хориг 70,000.0
14 Facet block-ууд /сээр, нуруу, хүзүү/ 50,000.0
15 Өвдөгний өвдөлт 40,000.0
16 Шагайны өвдөлт 30,000.0
17 Хэвлийн өвдөлт 40,000.0
18 Ташаа цавины өвдөлт 40,000.0
19 Ууцны хориг 50,000.0
20 Шодойн хориг 40,000.0
21 Хавирга хоорондын хориг 30,000.0
22 TAF хориг 50,000.0
23 Ganglion impar block 60,000.0
24 Могойн яр бүх төрлийн өвдөлт намдаах 40,000.0
Бөөр орлуулах төлбөрт эмчилгээ
1 Гемодиализ эмчилгээ /1 хүнд/ 105,000.0
Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний
төвийн ерөнхий захирлын .................... өдрийн
тушаалын 8-р хавсралт
ЭМД-гүй гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ
болон орлогыг зарцуулах журам
Нэг. Нийтлэг үндэслэл:
ЭМД-гүй гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс хавдрын нарийн мэргэжлийн
тусламж, үйлчилгээ авахыг хүссэнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст хавдрын нарийн мэргэжлийн тусламж,
үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, нөөц
бололцоог ашиглан хүсэлтийг харгалзан ажиллана.
Хоёр: Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст хавдрын нарийн мэргэжлийн
тусламж, үйлчилгээ үзүүлэх заалт.
1. Хавдар өвчний улмаас мэс засал, туяа, хими зэрэг өвөрмөц эмчилгээг хийлгэх.
2. Өвөрмөц эмчилгээний дараа биеийн байдлыг хянуулахыг хүссэн.
3. Хавдрын урьтал өвчний улмаас оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх
4. Өвчний улмаас хөнгөвчлөх болон шинж тэмдэгийн эмчилгээ хийх шаардлагатай.
5. Хүнд өвчтөн ба хавдар өвчний улмаас асаргаа сувилгаа шаардлагатай.
Гурав: Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст хавдрын нарийн мэргэжлийн
тусламж, үйлчилгээ үзүүлэх үнэ ба орлогын зарцуулалт
1. Энэхүү журмын 2-т заасан тусламж үйлчилгээ үзүүлэхийг хүссэн гадаадын иргэн,
харъяалалгүй хүмүүст үзүүлсэн тусламж үйлчилгээний бүх төлбөрийг бодит
өртгөөр тооцон төлүүлнэ.
Үүнд:
1.1Эм, цус цусан бүтээгдэхүүн
1.2Үзлэг, оношлогоо
1.3Лабораторийн шинжилгээ
1.4Мэс заслын болон өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл
1.5Бусад эмчилгээ
2. Тусламж үйлчилгээ үзүүлэхийг хүссэн гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс 3.1-т
заасан гүйцэтгэлээр төлөх төлбөрөөс гадна дараах төлбөрийг тарифийн дагуу
төлнө. Үүнд:
2.1Ор хоногийн төлбөр
1 ортой өрөө 100,000 төгрөг /1 хоногт/
2 ортой өрөө 70,000 төгрөг /1 хоногт/
2.2Хагалгааны төлбөр
Ходоодны хавдар 5,000,000 төгрөг
Цээжний хөндийн хавдар 5,000,000 төгрөг
ЭЦНБМЗ-н хавдар
Жижиг ажилбар 2,000,000 төгрөг
Дунд ажилбар 4,000,000 төгрөг
Том ажилбар 6,000,000 төгрөг
Эмэгтэйчүүдийн байрлалын хавдар 5,000,000 төгрөг
Толгой хүзүүний байрлалын хавдар
Нөхөн сэргээлттэй 5,000,000 төгрөг
Нөхөн сэргээлтгүй 3,000,000 төгрөг
Бусад байрлалын хавдар 3,000,000 төгрөг
3. Тусламж, үйлчилгээ авахыг хүссэн гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс тус
төвийн кассанд барьцаа мөнгө байршуулах ба тусламж, үйлчилгээ үзүүлж
дууссаны дараа эмчилгээ, оношлогооны баримтад үндэслэн тухайн барьцаа
хөрөнгөөс төлбөрийг гүйцэтгүүлнэ. Гүйцэтгэлээр гарсан төлбөр байршуулсан
барьцаанаас бага гарсан тохиолдолд үлдэгдэл барьцаа мөнгийг үйлчлүүлэгчид
буцаан олгох ба гүйцэтгэлээр гарсан төлбөр байршуулсан барьцаанаас дутсан
тохиолдолд үйлчлүүлэгч төлбөрийг гүйцээн барагдуулна.
Барьцаа болгон байршуулах мөнгөн дүн дараах дүнтэй байна. Үүнд:
2.1 Ходоодны хавдар 10.000.000 төгрөг
2.2 Цээжний хөндийн хавдар 8.000.000 төгрөг
2.3 ЭЦНБ-н байрлалын хавдар
Жижиг ажилбар 3.000.000 төгрөг
Дунд ажилбар 5.000.000 төгрөг
Том ажилбар 10.000.000 төгрөг
2.4 Эмэгтэйчүүдийн байрлалын хавдар 8.000.000 төгрөг
2.5 Толгой хүзүүний байрлалын хавдар
Нөхөн сэргээлттэй 10.000.000 төгрөг
Нөхөн сэргээлтгүй 5.000.000 төгрөг
2.6 Бусад байрлалын хавдар 5.000.000 төгрөг
4. Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар тухайн сарын орлогын тооцоог эдийн
засагчтай тулган баталгаажуулна.
5. Мэс ажилбарын төлбөрөөс ажилласан эмч, ажиллагсдад дараах хувийн дагуу
буцаан олголтыг урамшуулал болгон олгоно.
Оператор эмч 40%
Туслах эмч 15%
Нойрсуулагч эмч 15%
Сувилагч, туслах ажилтан, бусад 10%
Нийт 80%
6. Дээрх буцаан олголтын дүнгээс үлдэгдэл дүн ба бусад эмчилгээ, оношлогооны
гүйцэтгэлээр гарсан төлбөрийг байгууллагын орлого болгон төрийн сан дахь
дансанд төвлөрүүлэн үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ.
7. Орлогыг кассанд тушаахгүй бэлнээр гар дээр авахыг хориглоно. Дээрхи зөрчлийг
гаргасан ажилтанд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

More Related Content

What's hot

жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6
Sosoo Byambaa
 
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанархөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
Lkhagvajav Munkhtumur
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
Gantuya Bold
 
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгааГарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
Erdenezaya Baatarjav
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
zulaa zuku
 
Home care lekts 10
Home care lekts 10Home care lekts 10
Home care lekts 10
dondooubuns
 

What's hot (20)

Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
 
Нурууны өвдөлтийн физик эмчилгээ
Нурууны өвдөлтийн физик эмчилгээНурууны өвдөлтийн физик эмчилгээ
Нурууны өвдөлтийн физик эмчилгээ
 
177 havsralt suvilahuin hyanaltiin huudas
177 havsralt suvilahuin hyanaltiin huudas177 havsralt suvilahuin hyanaltiin huudas
177 havsralt suvilahuin hyanaltiin huudas
 
Syllabus mon
Syllabus monSyllabus mon
Syllabus mon
 
ДОХ
ДОХ ДОХ
ДОХ
 
Аян зохион байгуулах тухай
Аян зохион байгуулах тухайАян зохион байгуулах тухай
Аян зохион байгуулах тухай
 
жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6
 
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанархөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, амьдралын чанар
 
Setgets
SetgetsSetgets
Setgets
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
 
Presentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээPresentation 2. халдварын хэлхээ
Presentation 2. халдварын хэлхээ
 
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгааГарын ариун цэврийн талаархи судалгаа
Гарын ариун цэврийн талаархи судалгаа
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
 
Home care lekts 10
Home care lekts 10Home care lekts 10
Home care lekts 10
 
Lekc 1
Lekc   1Lekc   1
Lekc 1
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
 
Архины хор уршиг
Архины хор уршигАрхины хор уршиг
Архины хор уршиг
 
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментэрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент
 
Эм зүйч - 470
Эм зүйч - 470Эм зүйч - 470
Эм зүйч - 470
 

Similar to Tulburt juram

жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
admiral_mgl
 
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систембнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
Serenity Sea
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоног
galsan dorj
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
sdwdsadwd
 

Similar to Tulburt juram (20)

жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
 
Etu huuli2016
Etu huuli2016Etu huuli2016
Etu huuli2016
 
2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)2015 4 uliral san shinjilgee (1)
2015 4 uliral san shinjilgee (1)
 
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulgaHyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
Hyanalt unelgeenii haldvar tailan taniltsuulga
 
2017.03.20
2017.03.202017.03.20
2017.03.20
 
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систембнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
бнсу ын үндэсний эрүүл мэндийн мэдээллийн систем
 
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
15 дугаар хороо-Цэдэн-эрдэнэ-өэмт-2015-он
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
өрх сургалт-удирдамж
өрх сургалт-удирдамжөрх сургалт-удирдамж
өрх сургалт-удирдамж
 
Tusul tailan
Tusul tailanTusul tailan
Tusul tailan
 
нэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоногнэгтгэл эмг 7 хоног
нэгтгэл эмг 7 хоног
 
Ipotek
IpotekIpotek
Ipotek
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)
 
2015.ii shinjilgee
2015.ii shinjilgee2015.ii shinjilgee
2015.ii shinjilgee
 
344 havsralt
344 havsralt344 havsralt
344 havsralt
 
Tsahim juram tushaal tosol
Tsahim juram tushaal tosolTsahim juram tushaal tosol
Tsahim juram tushaal tosol
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
 
Week, 09.29
Week, 09.29 Week, 09.29
Week, 09.29
 
Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05Setgel hanamj 2018 negtgel-02,05
Setgel hanamj 2018 negtgel-02,05
 

More from Ukhnaa Tungalag (20)

55x700
55x70055x700
55x700
 
Shilen dansnii medee 2016
Shilen dansnii medee 2016Shilen dansnii medee 2016
Shilen dansnii medee 2016
 
Webd aguulga uguh_shaardlaga
Webd aguulga uguh_shaardlagaWebd aguulga uguh_shaardlaga
Webd aguulga uguh_shaardlaga
 
3 r sariin orlogiin grap
3 r sariin orlogiin grap3 r sariin orlogiin grap
3 r sariin orlogiin grap
 
Sariin medee 3 sar
Sariin medee 3 sarSariin medee 3 sar
Sariin medee 3 sar
 
Sariin medee 3 20411
Sariin medee 3 20411Sariin medee 3 20411
Sariin medee 3 20411
 
Batlagdsan tusuv 2016
Batlagdsan tusuv 2016Batlagdsan tusuv 2016
Batlagdsan tusuv 2016
 
7r mayagt ts 2016
7r mayagt ts 20167r mayagt ts 2016
7r mayagt ts 2016
 
7 r mayagt huns 2016
7 r mayagt huns 20167 r mayagt huns 2016
7 r mayagt huns 2016
 
7 r mayagt em 2016
7 r mayagt em 20167 r mayagt em 2016
7 r mayagt em 2016
 
Hsut n 2015 onii handiv tuslamj hurungu oruulaltaar irsen undsen hurungiin ...
Hsut n 2015 onii handiv tuslamj hurungu oruulaltaar irsen   undsen hurungiin ...Hsut n 2015 onii handiv tuslamj hurungu oruulaltaar irsen   undsen hurungiin ...
Hsut n 2015 onii handiv tuslamj hurungu oruulaltaar irsen undsen hurungiin ...
 
5 say
5 say5 say
5 say
 
5 say.4
5 say.45 say.4
5 say.4
 
5 say.3
5 say.35 say.3
5 say.3
 
5 say 2
5 say 25 say 2
5 say 2
 
2016 1 sar 2
2016 1 sar 22016 1 sar 2
2016 1 sar 2
 
2016 01 sar 1
2016 01 sar 12016 01 sar 1
2016 01 sar 1
 
2015 4 uliral
2015 4 uliral2015 4 uliral
2015 4 uliral
 
Orlogo grap 02
Orlogo grap 02Orlogo grap 02
Orlogo grap 02
 
Orlogo grap 01
Orlogo grap 01Orlogo grap 01
Orlogo grap 01
 

Tulburt juram

  • 1. Төлбөртэй тусламж, үйлчилгээ явуулах журам батлах тухай “Эрүүл мэндийн тухай “Монгол улсын хуулийн 21-ийн 5-р заалт, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12-ын 4.6-р заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 223 тоот тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: НЭГ. Хавдар Судлалын Үндэсний Төв нь иргэдийн хүсэлтээр зөвлөх поликлиник ба бусад тасаг нэгжүүдэд нэмэлтээр үзүүлэх тусламж үйлчилгээний журам, хяналт үнэлгээ ба журам зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, үнийн тарифыг нэгдүгээр, захиалгат хоол, оёдол ба тээврийн үйлчилгээний журмыг хоёрдугаар, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээгээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх журмыг гуравдугаар, үйлчлүүлэгч эмчээ сонгон оношлогоо эмчилгээ хийх журмыг дөрөвдүгээр, нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөний ажиллах журмыг тавдугаар, иргэдийн хүсэлтээр гэрээр эмч ба сувилахуйн тусламж үзүүлэх болон дуудлагын багийн ажиллах үйл ажиллагааны журмыг зургаадугаар, хавдрын бус өвдөлт намдаах тусламж үйлчилгээ болон гемодиализ эмчилгээний үнийн тарифийг долоодугаар, эрүүл мэндийн даатгалгүй гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст үзүүлэх төлбөртэй тусламж үйлчилгээ болон орлогоос зарцуулах хуваарилалтыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай. ХОЁР. Төлбөртэй тусламж, үйлчилгээний журамд үнийн тарифийн дагуу санхүүгийн хяналт тавьж, улирал бүр орлогын дүн болон түүний зарцуулалтын талаар захиргаанд мэдээлэхийг санхүү эдийн засгийн албаны дарга, ерөнхий санхүүч /Х.Нарантуяа/-д даалгасугай. ГУРАВ. Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албадын дарга, тасгийн эрхлэгч нарт, хяналт тавьж ажиллахыг эмчилгээ эрхэлсэн дэд захирал /С.Хүрэлсүх/-д тус тус үүрэг болгосугай. ДӨРӨВ. Энэ тушаалыг 2015 оны 04 сарын 15-ны өдрөөс мөрдөн ажилсугай. ТАВ. Энэ тушаал гаргасантай холбогдуулан төвийн захирлын 2011 оны 03 сарын 23–ны өдрийн 37, 38 тоот тушаалуудыг 2015 оны 04-р сарын 15-ны өдрөөс хүчингүй болгосугай. ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Л.ТӨМӨРБААТАР
  • 2. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 1-р хавсралт ХСҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 ХСҮТ нь энэхүү журмын хавсралтанд заасан төлбөртэй тусламж, үйлчилгээг иргэдийн хүсэлтээр ажлын бус цагаар доорхи үнийн тарифийн дагуу төлбөр авах ба үүнээс буй болсон орлогыг зарцуулах, хянах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2 Төлбөртэй тусламж үйлчилгээний зорилго нь Амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор эрүүл мэндийн болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэнэ. 1.3 Төлбөртэй тусламж үйлчилгээ гэдэг нь ХСҮТ өөрийн үндсэн үйл ажиллагаагаа алдагдуулахгүйгээр нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийн хүсэлтээр энэхүү журмын хавсралтанд заагдсан тусламж, үйлчилгээг хэлнэ. Хоёр. Төлбөртэй тусламж үйлчилгээний үзүүлэх заалт 2.1 Үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр эмнэлэгт хандсан. 2.2 Үйлчлүүлэгч ажлын бус цагаар төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хүссэн. 2.3 ЭМД-д даатгуулаагүй иргэн 2.4 Хорт хавдрын оношгүй, өөрийн хүсэлтээр тусламж үйлчилгээ үзүүлэх харьяа эмнэлгийн шатлал алгасаж тус эмнэлгийг сонгосон үйлчлүүлэгч. Гурав. Төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлэхэд тавигдах шаардлага ба орлогын зарцуулалт 3.1 Төлбөртэй тусламж, үйлчилгээг ажлын бус цагаар тодорхой цагийн хуваарийн дагуу заагдсан тасаг, кабинетуудад хийнэ. 3.2 Төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалтад заагдсан тусламж, үйлчилгээний төлбөрийг ЭМД-д даатгуулаагүй иргэн өөрөө бүрэн төлнө. 3.3 Үйлчлүүлэгч төлбөрийг бэлнээр кассанд тушаах ба төрийн сан дахь байгуулагын дансанд шилжүүлсэнээр үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ. 3.4 Иргэдэд олгосон баримтанд эмнэлгийн нэр, үзүүлсэн тусламж үйлчилгээний нэр, тус бүрийн төлбөрийн хэмжээ, дүн, эмчийн нэр, огноог бичнэ. 3.5 Төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийн тарифийг кассны дэргэд ил газар, байгууллагын цахим хуудсанд байрлуулсан байх ба иргэдэд зөвлөгөө өгөх, нээлттэй мэдээлэл хийх лавлахыг кассны дэргэд ажиллуулна. 3.6 Төлбөртэй үйлчилгээний орлогын зарцуулах эрхийн төсвийг тасаг нэгж бүрээр нарийвчлан гаргуулж төвийн захирал сар бүрийн 10-ны дотор хянаж батална.
  • 3. Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогын хуваарилалт Төрөл Эмнэлэгийн төвлөрүүлтэнд Эмч ажилчдын урамшуулалд Ажлын хөлс, цалинд Эмч,ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажилгааны нөхцөл бүрдүүлэх,нийгмийн баталгааг дээшлүүлэхэд Онош зүй 45 % 45 % 45 % 75 % 50 % 50 % Сувилагчгүй үзлэгийн кабинет /хими, ерөнхий хавдар, ЭХО г.м/ - Нийт 55% Эмч - 50% Туслах ажилтан, лавлах, касс, бусад - 5% Сувилагчтай хамтран ажилладаг кабинетууд /мэс засал, ТХМЗ, эмэгтэйчүүд, дотор г.м/ Нийт - 55% Эмч - 40% Сувилагч - 10% Туслах ажилтан, лавлах, касс, бусад - 5% Рентген харалт – Нийт 55% Эмч - 40% Техникч - 10% Туслах ажилтан,касс,зохион байгуулагч - 5% Рентген зураг авалт нийт -25% Эмч - 7,5% Техникч - 12,5% Туслах ажилтан,касс,зохион байгуулагч - 5% Спирограмм, кольпоскопи, плеврийн функц, хатгалт – Нийт 50% Эмч - 30% Сувилагч – 15% туслах ажилчид, бусад - 5% Дуран оношлогоо – Нийт 50% Эмч - 30% Сувилагч - 10% Туслах ажилтан, лавлах, касс, бусад - 10% Өвдөлт намдаах эмчилгээ /рентген харалттай/ 60 % Эмч – 23% Рентген эмч – 5% Сувилагч – 5% Техникч – 4% Туслах ажилтан – 1% Тасгийн бусад ажилтан – 2% Нийт - 40% Өвдөлт намдаах Эмч – 23%
  • 4. эмчилгээ /рентген харалтгүй/ 60 % Сувилагч – 5% Техникч – 4% Туслах ажилтан – 1% Тасгийн бусад ажилтан – 7% Нийт - 40% Компьютер томограф 70 % Эмч, ажиллагсдад – 30% Туяа /шарлага/ 65 % Эмч, ажиллагсдад – 30% Бусад ажилтан, ажилчид – 5% Нийт - 35% Мэс ажилбар /дурангийн мэс ажилбар, RFA, бусад/ 40 % Оператор эмч - 20% Туслах эмч - 10% Нойрсуулагч эмч - 10% Хагалгааны сувилагч - 5% Нойрсуулагч сувилагч - 5% Хагалгааны туслах - 2% Бусад ажилтан - 8% Нийт - 60% Ангиографи /TACE, PVE, PTBD, TAE, оношлогоо г.м/ 70 % Эмч - 11% Инженер - 3% Техникч - 3% Сувилагч - 3% Туслах ажилтан,үйлчлэгч - 1% Бусад ажилтан - 9% Нийт - 30% Гемодиализ эмчилгээ 70 % Эмч - 12% Сувилагч - 8% Техникч - 8% Туслах ажилтан - 2% Нийт - 30% Лабораторийн шинжилгээ 60% 60% 70% 70% 60% 60% 90% Цитологи – 40% Гистологи – 40% Биохими – 30% Клиник /коаг/ - 30% Клиник /цус, шээс/ - 40% Бактериологи – 40% Иммунологи – 10% Сувилахуйн тусламж, үйлчилгээ 40 % Сувилагч, бусад ажилтнууд – 60% Нөхөн сэргээх эмчилгээ 50% Эмч - 25% Сувилагч - 10% Хөдөлгөөн засалч - 10% Туслах ажилтан, лавлах, касс, бусад - 5% Нийт - 50% Ариутгал, устгал 50% Эмч, сувилагч, ариутгагч, бусад ажилтан – 50% Нөхцөлийн нэмэгдэлтэй өрөө 50% Эмч, сувилагч, тасгийн бусад ажилтан – 50% Гэрээт урьдчилан сэргийлэх үзлэг 50% Эмч, сувилагч, бусад ажилтан – 50%
  • 5. 1. Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогын тооцоог сар бүрийн эцэст кассын нярав тасгийн ахлах сувилагч нартай төлбөрийн талон болон үйлчлүүлэгчдийн журналын тулгалтыг хийнэ. Тасаг, нэгж, кабинет бүр төлбөртэй тусламж үйлчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдийн төлбөрийн журнал хөтөлсөн байх ба тасгийн эрхлэгч хянаж баталгаажуулна. 2. Сар бүрийн 5–ны дотор тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, ахлах лаборант нар төлбөртэй тусламж үйлчилгээний журнал болон бусад анхан шатны баримтуудыг бүрдүүлэн тайланг эдийн засагчаар хянуулаж, санхүүд баримтыг хүлээлгэн өгнө. 3. Төлбөртэй тусламж үйлчилгээнд зарцуулагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн ор, талбай, машин, техник, хүн хүч зэрэг нөөцийг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар ашиглана. Дөрөв. Хориглох зүйл 4.1 Журамд заагдаагүй тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлж төлбөр авах. 4.2 “Эрүүл мэндийн тухай” хуулийн 28.1.1 ба 28.1.4-д заасан эмнэлгийн яаралтай, түргэн тусламж, гэнэтийн осол болон эрчимт эмчилгээний үед хийгдэх эмчилгээ, үйлчилгээг төлбөртэй хийх, 4.3 Ажлын цагаар тусламж үзүүлж болох үйлчлүүлэгчийг нэмэлт үйлчилгээнд хамруулахаар зөвлөх, ятгах, 4.4 Иргэдээс хандив нэрээр “тусламж, үйлчилгээ” үзүүлсний төлөө төлбөр авах, эмч мэргэжилтэнтэй шууд төлбөр тооцоо хийх, 4.5 Энэхүү журмаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн тарифын нэр төрлийг дотор нь үзүүлэлт, үйлдэл бүрээр задлах, анхан шатны маягт, зургийн хальс, эм урвалжийн үнэ гэх мэтээс төлбөр авах, 4.6 Эмнэлгийн зүгээс мэс заслын нэг удаагийн багаж, хэрэгслээр хангаагүй тохиолдолд энэхүү журмын 1-р хавсралтын хавдрын бус мэс ажилбар хэсгийн 16, 17, 18, 19.2, эмэгтэйчүүдийн мэс ажилбар хэсгийн 9, 10, 11, ангиографи элэг цөс нойр булчирхайн мэс ажилбар хэсгийн 2-р баганад тус тус заасан төлбөрүүдийг үйлчлүүлэгчээр төлүүлэх, 4.7 Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг кассанд тушаахгүй бэлнээр гар дээр авах, 4.8 Тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс бие засах газар, угаалга, нөмрөг, халатны үнэ, хувцас өлгөх гэх мэт нийтлэг үйлчилгээнээс төлбөр авах. Тав. Хяналт үнэлгээ 5.1 Төлбөртэй тусламж, үйлчилгээ нь ХСҮТ–ийн үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх, эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулахгүй нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүргийг эмнэлгийн ерөнхий захирал хүлээнэ. 5.2 Төлбөртэй үйлчилгээний орлого, зарцуулалтын үнэлгээний дотоодын хяналт шинжилгээг дотоод хяналт хариуцсан дотоод аудитор улирал бүр хийнэ. Хөндлөнгийн үнэлгээг 2 жилд нэг удаа хийнэ. 5.3 Иргэний нийгэмлэгийн байгууллага болон иргэд, олон нийтийг төлбөртэй үйлчилгээний хяналтанд оролцуулах механизмыг бүрдүүлнэ. 5.4 5.4 Төлбөртэй үйлчилгээний талаарх иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн болон орлого, зарцуулалтын тухай мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллана.
  • 6. Зургаа. Журам зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага 6.1 Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд захиргааны болон ёс зүйн арга хэмжээ авч, гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ. 6.2 Зөрчил гаргасан этгээдэд түүний гаргасан зөрчилийн шинж, үр дагаварт тохируулан шийтгэлийн хэлбэрийг сонгоно. 6.3 Сануулах ба хөдөлмөрийн хөлс бууруулах арга хэмжээ авах бөгөөд ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна. 6.4 Захиргааны болон ёс зүйн арга хэмжээ ноогдуулсанаас хойш нэг жилийн хугацаанд төлбөртэй үйлчилгээ хийх эрх олгохгүй. Төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийн тариф Үзлэг оношлогоо № Төрөл Үнэ АМБУЛАТОРИ 1 Эмчийн үзлэг 1.1 Бакалавр, магист зэрэгтэй эмч 20,000 1.2 Ахлах зэрэгтэй эмч 20,000 1.3 Тэргүүлэх зэрэгтэй эмч 20,000 1.4 Клиникийн профессор 20,000 1.5 Анагаах ухааны доктор 25,000 1.6 Элэг, цөс, нойр булчирхайн кабинет /ЭХО-той/ 25,000 2 Оношлогоо 2.1 Хэт авиа оношлогоо 2.1.1 Үтрээний датчикаар умай, умайн дайврууд 20,000 2.1.2 Бамбай булчирхай 20,000 2.1.3 Хэвлийн хөндийн цул эрхтэн түрүү булчирхай 20,000 2.2 Рентген 2.2.1 Зураг авалт 2.2.1.1 18*13 ба түүнээс бага /үе мөч, сарвуу/ 5,000 2.2.1.2 30*24 /үе мөч/ 10,000 2.2.1.3 30*40 /хэвлийн хөндий/ 10,000 2.2.1.4 35*35 /уушиг/ 10,000 2.2.2 Дижитал рентген зураг авалт 2.2.2.1 14*17 /улаан хоолой/ 10,000 2.2.2.2 14*17 /ходоод/ 10,000 2.2.2.3 14*17 /шулуун гэдэс/ 20,000 2.2.2.4 14*17 /бөөр/ 40,000 2.2.2.5 14*17 /үе мөч/ 10,000 2.2.2.6 11*14 /улаан хоолой/ 10,000 2.2.2.7 11*14 /ходоод/ 10,000 2.2.2.8 11*14 /шулуун гэдэс/ 20,000 2.2.2.9 11*14 /бөөр/ 40,000 2.2.2.10 11*14 /үе мөч/ 10,000 2.2.3 Маммаграфи /4 байрлал/ 20,000 2.2.4 Бусад эмнэлгийн рентген зурганд хариу бичих /нэг зураг/ 10,000 2.2.5 CD-д бичлэг хийх 5,000
  • 7. 2.2.6 Рентген харалт 2.2.6.1 Цээж харах 5,000 2.2.6.2 Улаан хоолой 10,000 2.2.6.3 Ходоод 10,000 2.3 Зүрхний цахилгаан бичлэг 2.3.1 Энгийн 5,000 2.3.2 Зүрхний бичлэгийн хариу бичих 2,000 2.4 Дуран оношлогоо 2.4.1 Улаан хоолой, ходоод, дээд болон нарийн гэдэс 30,000 2.4.2 Амьсгалын зам, уушиг 40,000 2.4.3 Хамар, залгиур төвөнх 40,000 2.4.4 Бүдүүн гэдэс 40,000 2.4.5 Шулуун гэдэс 35,000 2.4.6 Умайн хөндий 10,000 2.5 Спирограмм, кольпоскопи 20,000 2.6 Плеврийн хөндийн гуурс тавих 35,000 2.7 Плеврийн хатгалт 10,000 2.8 Компьютер томографи 2.8.1 Тодосгогчтой, зурагтай 260,000 2.8.2 Тодосгогчгүй 2.8.2.1 Анх удаа 80,000 2.8.2.2 Давтан 50,000 2.8.2.3 Ажилтны ар гэр /аав, ээж, нөхөр, эхнэр, хүүхэд/ 40,000 Сэргээн засах эмчилгээ № Төрөл Үнэ Үйлчлүүлэгч Ажилчид 3.1 Эмчилгээ 3.1.1 Хөдөлгөөн засал эмчилгээ 5,000 3,000 3.1.2 Нурууны татлага 5,000 3,000 3.1.3 Хүзүүний татлага 5,000 3,000 3.1.4 Зүү эмчилгээ 8,000 5,000 3.1.5 Блакат /нуруу, хүзүү/ 7,000 7,000 3.1.6 Бумба 2,000 1,000 3.2 Цахилгаан эмчилгээ 3.2.1 Утлага 2,000 1,000 3.2.2 Электрофорез 4,000 2,000 3.2.3 УВЧ 2,000 1,000 3.2.4 Лимфомассаж /доод мөч/ 10,000 8,000 3.3 Бариа засал 3.3.1 Толгой хүзүүний бариа 7,000 5,000 3.3.2 Бүх биеийн бариа 20,000 15,000 3.3.3 Массаж /толгой, хүзүү тус бүр/ 5,000 5,000 3.3.4 Массаж /дээд мөч/ 7,000 5,000 3.3.5 Массаж /нуруу/ 10,000 6,000 3.3.6 Массаж /хөл/ 20,000 15,000 3.3.7 Тураах массаж /хэвлий, гуя/ 25,000 20,000 3.3.8 Тураах массаж /бугалга/ 20,000 10,000
  • 8. Туяа эмчилгээ № Төрөл Үнэ 1 Хавдрын бус туяа эмчилгээ /остеоартроз, остеома, хондрома г.м/ 1 удаа, 1 талбай 10,000 Хавдрын бус мэс ажилбар № Төрөл Үнэ 1 Папиллома 150,000 2 Полип 150,000 3 Фиброаденома 150,000 4 Фиброма 150,000 5 Миома 150,000 6 Липома 150,000 7 Гигрома 150,000 8 Хөхний мэс засал /хэсгийн мэдээ алдуулалттай/ 150,000 9 Суганы булчирхай авах 150,000 10 Плеврийн пункц хийх 50,000 11 Хөхний хатгалт хийх 20,000 12 Асцит авах 50,000 13 Харвин өөх авах 1,000,000 14 Гемморойн мэс засал 400,000 15 Давсаг дурандах 50,000 16 Бөөрний дурангийн мэс засал 3,000,000 17 Цээжний дурангийн мэс засал VATS 3,000,000 18 Бүдүүн гэдэсний дурангийн мэс засал 4,000,000 19 Хөх нөхөн сэргээх мэс засал /1 хөх/ 19.1 Өөрийн эдээр сэргээх 3,000,000 19.2 Имплантаар сэргээх 5,000,000 20 Түрүү булчирхайн ЭХО үзлэг, эдийн шинжилгээ 50,000 Лабораторийн шинжилгээ № Нэр Үнэ 1 Эмэгтэйчүүдийн цитологи 15000 Мэс заслын цитологи 15000 2 Биопсийн шинжилгээ 25000 3 ЦДШ 4000 ЦДШ - Sysmex /5 үзүүлэлт/ 4000 4 Шээсний ерөнхий шинжилгээ /Урискан/ 3000 5 Бүлэгнэлтийн шинжилгээ 8000 6 Биохимийн шинжилгээ Үе мөч 17000 Элэг цөсний үйл ажиллагаа-1 7000 Элэгний үйл ажиллагаа 2 7000 Эрчимт эмчилгээний багц 10000 Нойр булчирхайн үйл ажиллагаа 8000 Электролит 1 8000
  • 9. Электролит 2 8000 Электролит 3 8000 Химийн эмчилгээний үеийн багц 10000 Элэг цөсний үйл ажиллагаа 8000 Бөөрний үйл ажиллагаа 5000 Элэг цөс нойр булчирхай 10000 Урьдчилан сэргийлэх багц 24000 ASL-O 15000 RF 10000 CRP / “C” идэвхит уураг/ 10000 Тус бүрдээ 4000 Бүх үзүүлэлт /28 үзүүлэлт/ 35000 7 Имунологиын шинжилгээ AFP 14000 CEA 14000 HbsAg 10000 FT3 12000 FT4 12000 HIV/ДОХ 6000 HbeAg 10000 TSH 10000 b2 Микроглобулин 25000 Ferritin 12000 HCV 17000 HP 18000 PSA 15000 Cyfra 21-1 17000 NSE 11000 HCG 11000 TG 13000 Бамбайн үйл ажиллагаа 21000 ЭЦНБХавдрын маркер 23000 Ходоодны хавдрын маркер 21000 Хөхний хавдрын маркер 21000 Уушигны хавдрын маркер 31000 Эмэгтэйчүүдийн байрлалын хавдрын маркер 31000 8 Хавдрын маркер тодорхойлох - СА-125 15000 - СА-15-3 15000 - СА-19-9 15000 - СА-72-4 20000 9 Бактериологийн шинжилгээ Шээс 10000 Үтрээ арчдас 10000 Шарх арчдас 10000 Хамар хоолойн 10000 Цэр 10000 Плеврийн шингэн 10000
  • 10. Ариун чанар 10000 Чихний арчдас 10000 Үтрээний мазок 6000 Агаар 6000 Арчдас 5000 Ариун материал 5000 Цагаан хорхой 5000 Хавдрын бус бусад мэс ажилбар № Төрөл Үнэ ТОЛГОЙ ХҮЗҮҮНИЙ МЭС АЖИЛБАР 1 Чих цоолох 5,000 2 Чихний сэтэрхий оёх 8,000 3 Чихний дэлдэн засах /нэг чих/ 250,000 4 Хулгар чих засах /нэг чих/ 450,000 5 Хамрын шинэ хугарал засах 120,000 6 Хамрын хуучин хугарал засах, остеопластика 690,000 7 Хамрын урд болон арын чихээс тавих 90,000 8 Хамар, чихнээс гадны биет авах 50,000 9 Төвөнх, багалзуураас гадны биет авах /м.з бус аргаар/ 80,000 10 Буглаа нээх 80,000 11 Хэнгэргэн хөндий угааж эмчилгээ хийх 15,000 12 Шүд, саатсан шүд, ёзоор авах 30,000 13 Хэл, уруулын хөвч уртасгах 120,000 14 Түүшин сэртэнгийн экзастоз авах 250,000 15 Дээд, доод зовхины үрчлээс засах /тус бүр/ 450,000 16 Багалзуур, улаан хоолойноос хүзүүний хүрцээр гадны биет авах 850,000 17 Духны үрчлээс засах 1,200,000 18 Бамбайн хоргүй хавдар 490,000 19 Чихний ойролцоох шүлсний булчирхайн хоргүй хавдар 690,000 20 Эрүүн доорхи шүлсний булчирхайн хоргүй хавдар 490,000 21 Хоолойн мах авах 250,000 22 Мэнгэ болон арьсны хоргүй хавдар /1ширхэг/ 85,000 23 Өөхөн ур болон зөөлөн эдийн хоргүй хавдар 23.1 0-5 см 90,000 23.2 5-10см 120,000 23.3 10см-с дээш 250,000 24 Хүзүүний тунгалгын булчирхайн биопси 90,000 25 Давхраа суулгах 390,000 26 Эрүүг шилбэний ясаар орлуулах 1,200,000 27 Хүзүүний гилжгий засах 690,000 28 Чихний дэлбэн хийх 3 үе шаттай 1,800,000 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЭС АЖИЛБАР 1 Умайн хүзүүг гогцоогоор өөлөх 80,000 2 Эдийн шинжилгээ 20,000 3 Умайг бүхэлд нь авах хагалгаа 300,000 4 Гадна бэлэг эрхтэн хоргүй хавдар авах 60,000 5 Умайн хөндийгөөс шинжилгээ авах 25,000
  • 11. 6 Гистеросальпингография /умайн хөндийд тодосгогч бодис шахаж оношлогоо хийх/ 80,000 7 Эмэгтэйчүүдийн дурангийн оношлогоо 250,000 8 Эмэгтэйчүүдийн дурангийн эмчилгээ 250,000 9 Дурангаар умайг авах мэс засал 1,700,000 10 Дурангаар өндгөвчний уйланхай авах 600,000 11 Умайн хоргүй хавдар авах мэс засал /миомийн зангилаа/ 650,000 Ангиографи, элэг, цөс, нойр булчирхайн мэс ажилбарууд № Төрөл Үнэ Үйлчлүүлэгч эмнэлгийн хэрэгслийг гаргаж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд Эмнэлгийн хэрэгслийн 50-с дээш хувийг байгууллага гаргасан тохиолдолд 1 TACE 250000 400,000 2 PVE 185000 350,000 3 PTBD 190000 350,000 4 TAE 350,000 5 Ангиографийн оношлогоо 200000 350,000 6 RFA 400000 650,000 7 TACE+RFA 800,000 8 Биопси 120,000 9 Drainage PEIT 120,000 10 Biliary stent 400,000 11 PTBD+Stent 400,000 12 BRTO, TIPS 400,000 13 Lap.Cholecystectomy 550,000 Сувилахуйн тусламж, үйлчилгээ № Төрөл Үнэ 1 Ерөнхий сувилахуйн тусламж 1.1 Халуун үзэх 500 1.2 Судасны лугшилт, амьсгал тоолох 500 1.3 Цусны даралт үзэх 2,000 1.4 Биеийн өндөр, жин үзэх 500 1.5 Бумба тавих 3,000 1.6 Гич тавих 1,500 1.7 Хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөх 1,000 1.8 Шарил хадгалах /хоногт/ 20,000 2 Насанд хүрэгчдийн сувилахуй 2.1 Цэвэрлэх бургуй 7,000 2.2 Эмчилгээний бургуй 5,000 2.3 Давсаг угаах, шээс авах 10,000 2.4 Үтрээнд цацлага хийх 2,500 2.5 Цэвэр боолт хийх 8,000 2.6 Бохир боолт хийх 10,000 2.7 Шархны оёдол авах 4,000
  • 12. 2.8 Цусны групп тодорхойлох 5,000 3 Өндөр настан болон хорт хавдартай өвчтөнд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж 3.1 Хүнд өвчтөний асаргаа сувилгааны талаар гэр бүлийхэнд зөвөлгөө өгөх 5,000 3.2 Бүх биеийн угаалга 10,000 3.3 Толгой угаалга 2,000 3.4 Хэсэгчилсэн угаалга 4,000 3.5 Амны хөндийн арчилгаа 3,500 3.6 Цагаан хэрэглэл солих 1,500 3.7 Нуралт холголт цооролтоос урьдчилан сэргийлэх сувилахуйн тусламж 10,000 3.8 Хэвтрийн өвчтөнийг хооллох /гуурсаар/ 5,000 3.9 Өвчтөн амирлах үед сувилгаа хийх, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааг дэмжих 10,000 3.10 Хүнд өвчтөний асаргаа сувилгааны талаар гэр бүлийхэнд сургалт явуулах /1цаг/ 10,000 3.11 Колостомийн сувилгаа хийж өгөх 10,000 3.12 Трахеостомийн сувилгаа 10,000 3.13 Хагас суугаа байрлалд оруулж өгөх 3,500 3.14 Дасгал ,хөдөлгөөн заах 10,000 3.15 Хүнд болон хэвтрийн өвчтөнийг гэрт асарч, сахихад 3.15.1 1 цагт 10,000 3.15.2 8 цагт 40,000 3.15.3 24 цагт 80,000 3.16 Хүнд болон хэвтрийн өвчтөнийг эмнэлэгт асарч, сахихад 3.16.1 1 цагт 5,000 3.16.2 8 цагт 25,000 3.16.3 24 цагт 60,000 4 Эмчийн заалтаар гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж үйлчилгээ 4.1 Судсанд тариа хийх 5,000 4.2 Булчин ба арьсан дор тариа хийх 3,000 4.3 Цус солих 5,000 4.4 Шингэн юүлэх 6,000 3 цагаас дээш юүлэх 8,000 4.5 Ходоод хаймсуурдах, угаах /эмчтэй хамт/ 10,000 4.6 Өндөгний цус авах 4,000 Судаснаас цус авах 4,000 Шээсний ерөнхий шинжилгээ авах 1,000 4.7 Цус, цусан бүтээгдэхүүн юүлэх 25,000 4.8 Хими эмчилгээ хийх 2 цаг хийх 25,000 24 цагаар эмчилгээ хийх 50,000 4.9 Захиалгат тээврийн үйлчилгээний үнэ /1км/ 2,000 4.10 Эгэмэн доорхи гуурс эмчийн хамт тавих 25,000
  • 13. Тасаг нэгжүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн карт Кабинет, тасгийн нэр___________________________ № Огноо Үйлчлүүлэгчийн нэр Үзүүлсэн тусламж Үнэ Эмчийн нэр
  • 14. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 2-р хавсралт Захиалгат хоол, оёдол, тээврийн үйлчилгээний журам 1 Захиалгат хоол 1.1 Хоолны цэс болон үнийн тарифийг төвийн СЭЗА болон ХҮҮА тогтооно. 1.2 Хоолны газар сар бүр эмчилгээний хоолны цэс ба үнийн тарифийг хоол зүйчээр хянуулна. 1.3 Хэвтэж буй өвчтөн захиалгын хоолыг эмчлэгч эмчийн зааврийн дагуу тасгийн ахлах сувилагчид захиална. Өвчтний сахиур хоолны захиалга өгч болно. 1.4 Хоолыг захиалгын дагуу өвчтний өрөөнд хүргэж өгөх, аяга тавгаа хурах асуудлыг хоолны газар хариуцна. 1.5 Хоолны тооцоог эмнэлгийн кассанд тухайн өдөрт нь тушаана. 1.6 Захиалгат хоолны тарифийг тухайн үеийн ажилчдын цайны газрын гадны иргэний тарифаар мөрдөнө. 2 Захиалгат оёдол 2.1 Төвийн эмч, ажилтнуудын хувцасанд оёдлын үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэх үнэлгээ нь: № Үйлчилгээний нэр Үнэ 1 Халадны хормой засах 2000 2 Халадны мөрнөөс хасах 2000 3 Халадны ханцуй хасах 1500 4 Халадны зах засах 2000 5 Халадны бүтэн задаргаа хийж хасах 5000 6 Өмдний шуумаг хасах 2000 7 Өмд, цамц оёх 15000 8 Өмдний ташаанаас хасах 2000 9 Өмд оёх 5000 10 Цамц оёх 10000 11 Лого хадах 1000 2.2 Төлбөрийг эмнэлгийн кассанд тухайн өдөрт нь тушаана. 2.3 Захиалгат оёдлын үйлчилгээний орлогын 40%-ийг ажилласан эмч, ажиллагсдад урамшуулалд олгох ба 60%-ийг байгууллагын төсөвт төвлөрүүлнэ. 3 Захиалгат тээвэр 3.1 Захиалгат тээврийн үйлчилгээг эмнэлгийн лавлахаар дамжуулан захиална. 3.2 Эмнэлгээс гарах тохиолдолд тасгийн ахлах сувилагчаар дамжуулан лавлахад захиалга өгнө. 3.3 Захиалгат тээврийн үйлчилгээний үнэ 1км - 2000₮ байна. 3.4 Захиалгат тээврийн үйлчилгээнд эмнэлгийн зориулалтын машин явна. 3.5 Захиалгат тээврийн үйлчилгээнд эмч ба сувилагчийн тусламж авахыг хүссэн тохиолдолд эмчилгээ эрхэлсэн дэд захирал болон сувилгааны албанд хүсэлтээ гаргаж, үйлчилгээний тарифийн дагуу төлбөрийг хийнэ.
  • 15. 3.6 Захиалгат тээврийн үйлчилгээгээр Улаанбаатар хотын харъяа нутаг дэвсгэрт үйлчилнэ. 3.7 Захирлын туслах нь захиалгат тээврийн үйлчилгээнд явсан жолоочтой км-ийн заалтын дагуу тооцоог хийж төлбөрийг кассанд тушаана. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 3-р хавсралт Аж ахуй, нэгж байгууллагатай гэрээгээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх журам Нэг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилго 1.1 Эрүүл мэндийн хуулинд заасан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс байгууллагын ажилтнуудыг хорт хавдар болон хавдрын урьдал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж сургалт, сурталчилгаа зөвлөгөөг өгөхөд оршино. Хоёр. Үзлэг хийх журам 2.1. Урьдчилан сэргийлэх үзлэгийг захиалагч байгууллагын хүсэлтийг харгалзан тухайн байгууллагад болон өөрийн байранд хийнэ. 2.2. ХСҮТ нь урьдчилан сэргийлэх үзлэг хийхийн өмнө захиалагч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулна. 2.3. Цогц үзлэг хийх эмч нарын багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр онош зүйн тасгийн эрхлэгч томилно. 2.3.1. Эмэгтэйчүүдийн эмч 2.3.2. Мэс заслын эмч 2.3.3. Дотор, зүрх-судасны эмч 2.3.4. Толгой хүзүүний мэс заслын эмч 2.3.5. Хэт авиан оношилгооны эмч 2.3.6. Рентгений эмч 2.4. Урьдчилан сэргийлэх үзлэгээр хорт хавдартай өвчтөн илэрсэн тохиолдолд дарааллын дагуу эмчилнэ. 2.5. Байгууллагын хүсэлтээр хавдраас урьдчилан сэргийлэх талаар лекцийг ХСҮТ-өөс үзлэгийн өмнөх өдрүүдэд 2000 хүн/цагаар тооцон зохион байгуулж болно. 2.6. Үзлэгийн мэдээ тайланг үзлэгт орсон байгууллага болон дүн бүртгэлийн тасагт мэдээлнэ. Гурав. Гэрээт урьчилан сэргийлэх үзлэгт ажиллах эмч сувилагч нарын үүрэг 3.1 Үзлэгийг тогтоосон хугацаанд чанартай, хөнгөн шуурхай хийж үйлчилнэ. 3.2 Нэг жилийн хугацаанд эмч нар гэрээт байгууллагын үзлэгт оролцохдоо 1 удаа нэмэгдэл хөлсгүйгээр ажиллана. Дөрөв. Үзлэг захиалагч байгууллагын эрх үүрэг. 4.1 Байгууллага нь ажилтнуудаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, шаардлагатай тохиолдолд хэвтэж эмчлүүлэх.
  • 16. 4.2 Ажилтан, албан хаагчдаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. 4.3 Үзлэг хийх өдөр цагийг албан хаагчиддаа мэдээлсэн байх. 4.4 Ажилтан, албан хаагчдийн нэрийг гаргаж, эрүүл мэндийн үзлэгийн хуудас ба тогтоосон загварын дагуу 8% гарган үзлэг хийхээс 2 хоногийн өмнө ирүүлэх, картыг урьдчилан тараасан байна. 4.5 Үзлэгт хамрагдсан ажилтнуудын эрүүл мэндийн дүгнэлтийг гаргуулж авна. Тав. Гэрээт үзлэгийн төлбөрийн тухай 5.1 5.1 Дээр заагдсан 6 нарийн мэргэжлийн эмчийн багц үзлэгийн төлбөр нь 55.000₮ /нэг иргэнд/ байна. Хэрэв албан байгууллага болон хувь хүн эмч сонгож үйлчлүүлсэн тохиолдолд нэг эмчийн үзлэг тухайн кабинетийн үзлэгийн тарифаар тооцно. 5.2 Лабораторын шинжилгээний тариф А. Биохимийн шинжилгээ - Элэг цөсний үйл ажиллагаа 8000₮ - Сахар 4000₮ - Амилаза /нойр булчирхай/ 4000₮ - Креатинин /бөөр/ 4000₮ - Мочевин /бөөр/ 4000₮ Бүгд: 24000₮ Б. Эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ 15000₮ 5.3 Урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөрийн 80%-ийг үзлэгийн өмнө байгууллагын дансанд эсвэл бэлнээр хийж, үзлэг дууссанаас хойш тайланд үндэслэн гүйцэтгэлээр төлбөрийг дуусгана. 5.4 Гэрээт урьдчилан сэргийлэх үзлэгээс олсон орлогын 50%-г ажилласан эмч, ажиллагсдад, 50% -г байгууллагын төсөвт төвлөрүүлнэ.
  • 17. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 4-р хавсралт Үйлчлүүлэгч эмчээ сонгон оношилгоо эмчилгээ хийлгэх журам Үйлчлүүлэгч нь өөрийн хүсэлтээр ажлын бус цагаар эмч сонгон үзлэг шинжилгээ хийлгэх тохиолдолд зохих тарифийн дагуу чанартай хөнгөн шуурхай хийж үйлчилнэ. Кабинет тус бүрд эмч сонгон эмчилгээ хийлгэх үзлэгийн тусгай журналыг тухайн кабинетийн сувилагч өдөр тутам хөтлөнө. Ахлах сувилагч өдөр тутам журналыг хянаж, кассны няравын журналтай тулган гарын үсэг зурна. Баталгаажсан журналыг эдийн засагч долоо хоногийн даваа гариг бүрт шалгана. Эмчээ сонгох үзлэгийн орлогийн тооцоог хариуцсан эдийн засагч сар бүр 25-аар кассын няравын бэлэн мөнгөний журналыг тасгийн ахлах сувилагч орлогын журналтай тулган баталгаажуулж тасгийн эрхлэгчээр хянуулна. Сард орсон орлогын 50%-ийг үйлчилгээний хөлсөнд олгох төсвийг эдийн засагч гаргаж, ерөнхий нягтлан бодогч хянасны дараа төвийн захирал батлан зарцуулах зөвшөөрлийг олгоно. Үзлэгийн орлогыг кассанд төвлөрүүлэн /кассны нярав өдөр тутам кассын дүнгээр кассын дэвтэрт орлогыг бичнэ/ төрийн санд шилжүүлсэнээр үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ. Сар бүрийн 5-ны дотор тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар эмчээ сонгон эмчилгээ хийлгэх үзлэгийн журнал болон бусад анхан шатны баримтыг бүрдүүлэн тайланг эдийн засагчаар хянуулан, санхүүд баримтыг хүлээлгэн өгнө. Баримтыг улираар үдэж архивт орлогын нягтлан бодогч хүлээлгэн өгнө.
  • 18. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 5-р хавсралт Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөө ажиллуулах, орлогыг зарцуулах журам Нэг. Нийтлэг үндэслэл: Үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээг нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчигээтэй өрөөнд үйлчлүүлэхийг хүссэнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөг тасаг нэгжүүд ажиллуулахдаа өөрийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, нөөц бололцоог ашиглан иргэдийн хүсэлтийг харгалзан ажилуулна. Хоёр: Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөнд үйлчлүүлэх заалт. 1. Хавдар өвчний улмаас мэс засал, туяа, хими зэрэг өвөрмөц эмчилгээг хийлгэх. 2. Өвөрмөц эмчилгээний дараа биеийн байдлыг хянуулахыг хүссэн. 3. Хавдрын урьтал өвчний улмаас оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх 4. Өвчний улмаас хөнгөвчлөх болон шинж тэмдэгийн эмчилгээ хийх шаардлагатай. 5. Хүнд өвчтөн ба хавдар өвчний улмаас асаргаа сувилгаа шаардлагатай. Гурав: Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлыг цогц үйлчилгээтэй өрөөнд тавигдах шаардлага ба орлогын зарцуулалт 1. Нөхцөлийн нэмэгдэлтэй нэг өрөөнд 1-2 ор байна. 2. Нөхцөлийн нэмэгдэлтэй өрөөний тохижилтоос шалтгаалан дараах зэрэглэл болон төлбөртэй байна. 1-р зэрэглэл – 30000 төгрөг /1 хоногт/ • Телевизор /кабелийн телевиз/ • Жижиг хөргөгч • Зөөлөн ор, сандал • Жижиг ширээ • Шүүгээ • Ариун цэврийн өрөө • WiFi 2-р зэрэглэл – 20000 төгрөг /1 хоногт/ • Телевизор /кабелийн телевиз/ • Жижиг хөргөгч • Зөөлөн ор, сандал • Жижиг ширээ • Ариун цэврийн өрөө
  • 19. 3-р зэрэглэл – 10000 төгрөг /1 хоногт/ • Телевизор • Жижиг хөргөгч • Зөөлөн ор, сандал • Жижиг ширээ 3. Тасаг нэгжүүдийн дараах өрөөнүүд нөхцөлийн нэмэгдэлтэй өрөө байна. Үүнд: • Ерөнхий мэс заслын тасгийн А№7 /1-р зэрэглэл/, Б№4 /1-р зэрэглэл/ • Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн №6 /1-р зэрэглэл/ • Толгой хүзүүний мэс заслын тасгийн №2 /2-р зэрэглэл/ • Туяа эмчилгээний тасгийн А№3 /1-р зэрэглэл/, Б№4 /1-р зэрэглэл/, Б№11 /2-р зэрэглэл/ • Хими эмчилгээний тасгийн №3 /2-р зэрэглэл/, №6 /2-р зэрэглэл/ • Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн №1 /3-р зэрэглэл/, №2 /3-р зэрэглэл/ №6 /3-р зэрэглэл/ 4. Буудлын цогц үйлчилгээтэй өрөө нь 1 хоногийн 40.000₮-ийн төлбөртэй бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. • 1 өрөөнд 1 ортой • Телевизор /кабелтай/ • Буйдан • Хөргөгч • Ширээ сандал • Зөөлөн ор • Душ • Ариун цэврийн өрөө • WiFi • Сонин хэвлэл • Эргэлт чөлөөтэй • Өрөөний үйлчилгээ /өвтний хоол, эмчилгээ/ 5. Тасгийн эрхлэгч, бага эмч нар тухайн сарын нөхцлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөний орлогын тооцоог эдийн засагчтай тулган баталгаажуулна. 6. Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчигээтэй өрөөний орлогын 50%-ийг тасаг нэгжийн ажилчдын нийгмийн асуудалд зарцуулах ба эрхийн төсвийг тасгийн эрхлэгчийн саналыг үндэслэн төвийн захирал батлан зөвшөөрлийг өгнө. 7. Орлогыг кассанд тушаахгүй бэлнээр гар дээр авахыг хориглоно. Дээрхи зөрчлийг гаргасан ажилтанд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. 8. Сар бүрийн 5-ны дотор тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар нөхцөлийн нэмэгдэлтэй өрөөний журнал болон бусад анхан шатны баримтыг бүрдүүлэн, тайланг эдийн засагчаар хянуулан, санхүүд баримтыг хүлээлгэн өгнө.
  • 20. Нөхцөлийн нэмэгдэлтэй ба буудлын цогц үйлчилгээтэй өрөөний төлбөрийн журнал № Тасаг Палат Орны тоо Тариф
  • 21. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 6-р хавсралт АЖЛЫН БУС ЦАГААР ГЭРЭЭР БОЛОН ЭМНЭЛГИЙН ДУУДЛАГААР ЭМЧИЙН НЭМЭЛТ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ 1. Уг журам нь өвчтөний ар гэр болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмчийн тусламжийн хүрээнд өвчтөнд гэрээр болон эмнэлгийн дуудлаганд үзүүлэх үйлчилгээг авахтай холбогдсон харилцааг зохицуулна. 2. Гэрээр ба эмнэлгийн дуудлаганд нэмэлт үйлчилгээ үзүүлэх үндэслэл: 2.1.Гэрээр ба эмнэлгийн дуудлагаар тусламж авахаар өвчтөн ба ар гэрийхэн хүсэлтээ клиникийн захиралд хандсан. 2.2.Өөрийн биеийн байдлыг хянуулахыг хүссэн. 2.3.Зөвлөгөө авахыг хүссэн 2.4.Эмнэлгээс гараад эмчилгээ, зөвлөгөөг тус төвийн мэргэжлийн эмч нараар хийлгэх хүсэлт гаргасан. 2.5.Хавдрын хожуу үед хөнгөвчлөх эмчилгээ, зөвлөгөө авах 3. Захиалга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх журам 3.1.Эмчлүүлэгч болон ар гэрийхний захиалга хүсэлтийг өөрсдөө эмчийг сонгох үйлчилгээг үндэслэнэ. 3.2.Эмчийг өөрсдөө сонгохгүй тохиолдолд клиникийн захирал мэргэжлийн эмчийг томилно. 3.3.Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх эмч тусламж үзүүлж гүйцэтгэлийг хяналтын картанд бичиж тэмдэглэнэ. 3.4.Эмч үйлчлүүлэгчийн гэрээр болон эмнэлгийн дуудлаганд явсны дараа клиникийн захиралд ажлын гүйцэтгэлийг мэдээлж тусгай тэмдэглэлд хөтөлнө. 3.5.Үйлчилгээ тусламжийн хөлсийг үйлчлүүлэгч болон ар гэрийнхэн эмнэлгийн кассанд тарифийн дагуу тушаана. 3.6.Гэрийн тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга өгсөн өвчтний ар гэрийнхэн хариуцна. 4. Гэрээр болон эмнэлгийн дуудлаганд нэмэлтээр үйлчилгээ үзүүлэх эмчийн эрх 4.1.Үзүүлж буй тусламж үйлчилгээний явц үр дүнгийн талаар өвчтөн ба ар гэрийнхэнд мэдээлэх эрхтэй. 4.2.Үйлчлүүлэгч согтуу, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэвийн бус байдалтай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй үед эмчийн тусламж үзүүлэхээс татгалзаж энэ тухайгаа клиникийн захиралд эргэж мэдэгдэнэ. 4.3.Үйлчлүүлэгчийн өөрийн хүсэлтээр эмчилгээ хийлгэхээр бэлтгэсэн эм тарианы нэр хаяг тодорхой биш, хугацаа дууссан, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд ороогүй эмийг хэрэглэхийг хүссэн үед тухайн өвчтөн ба ар гэрийнхэнд тайлбарлаж уг эмчилгээг хийхээс татгалзах. 5. Гэрээр болон эмнэлгийн дуудлаганд нэмэлтээр үйлчилгээ үзүүлэх эмчийн үүрэг
  • 22. 5.1.Үйлчлүүлэгчийн хүсэлтээр тусламж үйлчилгээг явуулахад шаардлагатай ямар нөхцөл боломж бүрдүүлсэн байх талаар өвчтөний ар гэр болон тухайн дуудлага өгсөн эмнэлгийнхэнд зөвлөх. 5.2.Үйлчлүүлэгчийн захиалсан тусламж үйлчилгээ болон эмнэлгийн дуудлагын тусламжийн хүрээнд заасан үйлчилгээг явуулах. 5.3.Тусламж үйлчилгээг үйлчилгээний стандартын дагуу хийнэ. 6. Өвчтөн ба ар гэрийнхний эрх 6.1.Үйлчлүүлэгч нь эмчийн зааж зөвлөснөөс аль төрлийн тусламж үйлчилгээг авахыг шийдвэрлэх эрхтэй. 6.2.Үйлчлүүлэгч нь тухайн мэргэжилтнийг ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх. 6.3.Үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ үзүүлэх эмчээ сонгох 6.4.Үйлчлүүлэгч тусламж үйлчилгээний талаар санал хүсэлтээ тухайн эмч болон эмнэлгийн удирдлагад хэлэх. 7. Өвчтөн ба ар гэрийнхний үүрэг 7.1.Урьдчилан захиалгаа бичгээр өгсөн байх 7.2.Эмч, мэргэжилтнээр үйлчлүүлэхдээ унааны хөлсийг өөрөө хариуцах 7.3.Үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлөх 8. Эмчийн тусламж үйлчилгээний үнийн тариф № Нэр Үйлчилгээний тариф ₮ 1. Эмчийн тусламж үйлчилгээ 1 Биеийн ерөнхий үзлэг хийх, зөвлөгөө өгөх 15000 3 Цитологийн шинжилгээ авах 15000 4 Пункц хийх 20000 5 Асцит авах 20000 6 Эпидураль катетьр тавих 20000 7 Шарханд оёдол тавих 30000 8 Трахеостомийн гуурс солих 10000 9 Колостомийн уут солих 10000 10 Зүрхний бичлэг хийх 8000 11 Цус тогтоох тампон тавих (хамрын чихээс, эмэгтэйчүүдийн байрлалын тампон) 10000 12 Цусны бүлэг тодорхойлох 5000 13 Ходоодонд зонд тавих 10000 14 Боолт солих 5000 15 Эмчийн хяналт /1 цаг/ 15000 Тусламж, үйлчилгээнээс олсон орлогыг зарцуулах журам 9.1.1 Нийт орлогын 40-60%-ийг байгууллагад орлого болгох 9.1.2 Тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчид 40-60%-ийг олгох
  • 23. Гэрийн дуудлаганд эмчийн тусламж үйлчилгээ үзүүлсэн карт 1 Өвтний овог………….. Нэр………………………. Нас………… .хүйс…………….. 2 Эмч дуудсан зорилго 3 Өвчний онош 4 Эмчийн үзлэг 5 Эмчийн үзүүлсэн тусламж үйлчилгээ 6 Тусламж үзүүлсэний дараа өвчтөнд гарсан өөрчлөлт 7 Нийт төлбөр Дуудлага өгсөн……….. он………. Сар ……..өдөр……….цаг……..минут Дуудлаганд очсон эмчийн овог …………………. ……..нэр…………………… Дуудлага өгсөн өвчтөн ба ар гэр……………………………утас………………..
  • 24. Сувилагч, мэргэжилтэнүүд гэрээр болон захиалгаар нэмэлт үйлчилгээ, тусламж үзүүлэх журам Нэг: Нийтлэг үндэслэл Уг журам нь өвчтөний ар гэр болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр сувилахуйн тусламжийн хүрээнд өвчтөнд гэрээр болон захиалгаар сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа үзүүлэх үйлчилгээг авахтай холбогдсон харилцааг зохицуулна. Үйлчилгээ, тусламжинд харж хандах хүнгүй архаг өвчтэй, хэвтрийн хүнд өвчтөн болон хорт хавдрын улмаас гэрийн асаргаа сувилгаа шаардлагатай өвчтнүүд хамаарагдана. Хоёр: Гэрээр нь асаргаа сувилгаа явуулах нэмэлт үйлчилгээ үзүүлэх заалт: Дор дурдсан заалтаар гэрээр болон захиалгаар сувилгаа явуулах нэмэлт үйлчилгээг өвчтөн болон ар гэрийхний хүсэлтийг үндэслэн тусламж үйлчилгээ үзүүлнэ. 2.1. Гэрээр сувилахуйн тусламж авахаар өвчтөн өөрөө хүсч сувилгааны албанд хандсан 2.2. Өөрийн биеийн ерөнхий байдлыг хянуулахыг хүссэн 2.3. Эмнэлгээс гараад эмчилгээ, сувилгааг тус төвийн эмч, сувилагч, мэргэжилтэнүүдээр хийлгэх хүсэлт гаргасан. 2.4. Мэс заслын дараах асаргаа сувилгааг хийлгэхийг өвчтөн ба ар гэрийхэн нь хүссэн 2.5. Өвчний улмаас хөнгөвчлөх эмчилгээ, сувилахуй шаардлагатай 2.6. Эмч зөвлөгөөний дагуу тусламж үйлчилгээ авах захиалга өгсөн. 2.7. Үйлчлүүлэгч гэрийн нөхцөлд болон эмнэлэгт сувилуулж сахиулах хүсэлтээ гаргасан Гурав: Захиалга хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх журам: 3.1. Эмчлүүлэгч болон ар гэрийнхэнээс захиалга хүсэлтийг авахдаа эмчлэгч эмчийн өвчтөний картанд бичсэн зааврыг үндэслэнэ 3.2. Өвчтөн буюу ар гэрийхэн нь сувилгаа, нэмэлт үйлчилгээ авах захиалга хүсэлтээ бичгийн хэлбэрээр сувилгааны албанд гаргана. 3.3. Сувилгааны алба хүсэлтийг үндэслэж сувилгаа үйлчилгээг үзүүлэх сувилчийг хувиарлана 3.4. Тусламж үйлчилгээ үзүүлэх сувилагч сувилгааны төлөвлөгөөг гарган сувилахуйн тусламж үзүүлсэн тухай хяналтын картанд бичиж тэмдэглэнэ. 3.5. Сувилагч / баг/ нь гаргасан төлөвлөгөөний дагуу тухайн өвчтөнд зохих тусламж үйлчилгээг дагнан үзүүлнэ. 3.6. Хэрвээ дагнасан сувилагч хүндэтгэх шалтгаанаар уг сувилгаа үйлчилгээг үзүүлэх бололцоогүй бол багийн өөр сувилагч үргэлжлүүлж гүйцэтгэнэ 3.7. Үйлчилгээний явц гүйцэтгэлийг хяналтын картанд тухай бүр бичсэн байна. 3.8. Үйлчилгээ тусламжийн хөлсийг үйлчлүүлэгч болон ар гэрийхэн эмнэлгийн кассанд тушааж тасалбарыг сувилахуйн албанд өгнө. Дөрөв: Тусламж үйлчилгээ үзүүлэх сувилагчийн эрх, үүрэг: 4.1. Үзүүлж буй тусламж үйлчилгээний явц, үр дүнгийн талаар, өвчтөн ар гэрийхэнд мэдээлэх
  • 25. 4.2. Үйлчлүүлэгч согтуу, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэвийн бус байдалтай үед сувилахуйн тусламж үзүүлэхээс татгалзаж, энэ тухай хяналтын картанд зохих тэмдэглэл хөтөлж багийн ахлагчдаа мэдэгдэнэ. 4.3. Үйлчлүүлэгчийн өөрийн тариулахаар бэлтгэсэн эм тарианы нэр хаяг тодорхойгүй, тундас үүссэн, хугацаа дууссан бол энэ тухай өвчтөн, гэр бүлийхэнд тайлбарлаж уг эмчилгээг хийхээс татгалзах 4.4. Сувилагч үзүүлж буй үйлчилгээ тусламжийн талаар багийн ахлагчид тухай бүр мэдээлэх, шаардлагатай бол бичгээр мэдэгдэх. Үүрэг: 4.5. Хүссэн сувилахуйн тусламж үйлчилгээг явуулахад шаардлагатай нөхцөл бүрдүүлсэн байх талаар өвчтөний гэр бүлийхэнд зөвлөх. 4.6. Зөвхөн эмчийн заалтаар эмчилгээг хийх бөгөөд өвчтөний захиалсан тусламж үйлчилгээг үзүүлэх 4.7. Сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэх. Тав: Өвчтөн, ар гэрийнхний эрх, үүрэг: 5.1.Үйлчлүүлэгч нь эмчийн зааврын аль төрлийн үйлчилгээ, тусламжийг захиалгаар буюу гэрээр авахыг шийдвэрлэх эрхтэй 5.2.Үйлчлүүлэгч нь тухайн мэргэжилтнийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөх 5.3.Үйлчлүүлэгч тусламж үйлчилгээг үзүүлэх сувилагч мэргэжилтнээ сонгох, тусламж үйлчилгээний талаар өөрийн хүсэлт саналаа багийн ахлагч болон сувилагч мэргэжилтэнд хэлэх Үүрэг: 5.4. Урьдчилан захиалгаа бичгээр өгсөн байх 5.5. Эм тариа, эмнэлгийн хэрэгслийг баталгаат эмийн сангаас авч бэлтгэсэн байх 5.6. Сувилагч мэргэжилтэнээр үйлчлүүлэхдээ унааны хөлсийг өөрөө хариуцах 5.7. Үйлчилгээний хөлсийг зохих журмын дагуу төлөх Долоо: Нэмэлт тусламж үйлчилгээнээс олсон орлогыг зарцуулах журам 7.1. Нэмэлт үйлчилгээний орлогыг байгууллагын кассаар дамжуулан Төрийн сан дахь байгууллагын дансанд оруулна 7.2. Нийт орлогын 50%- ийг байгууллагын орлого болгох 7.3. Нийт орлогын 50%- ийг үйлчилсэн сувилагч мэргэжилтэнд олгоно 7.4. Үйлчилгээний орлого зарлагын тайланг сар бүр СЭЗА гаргаж тооцоог хийнэ.
  • 26. Найм: Гэрээр болон өөрийн хүсэлтээр сувилгаа хийлгэх захиалгын хуудас Үйлчлүүлэгчийн овог нэр ______________________________________ Утас: Гэр ___________Бусад__________________ /Тодорхойл / Гэрийн хаяг________________________Дүүрэг гудамж _______________________________байр___________ Хороолол ¹ Тусламж авахыг хүссэн үйлчлүүлэгчийн хүсэлт /ямар зорилгоор / Захиалга хүлээн авсан Захиалга хүлээн авч эхний үзлэг хийсэн эмчийн Сувилагчийн тэмдэглэл /+ - / Он сар өдөр Цаг минут Онош Заалт Гэрээр үйлчилгэ э үзүүлэх Амбулаторо ор үйлчилгээ үзүүлэх Хүлээн авч тусламж үзүүлсэн эмчийн нэр Хүлээн авч тусламж үзүүлсэн сувилагчийн нэр Үйлчлүүлэгчийн гарын үсэг
  • 27. Гэрээр асаргаа сувилгаа хийснийг бүртгэх хяналтын карт Өвчтөний овог нэр Нас Хүйс Эмчийн онош Он сар өдөр Сувилагчийн үйл ажиллагаа Үнэлгээ Сувилгааны дүгнэлт /онош / Төлөвлөгөө Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, аргачлал давтамж Сувилгааны дараа гарсан үр дүн , биеийн байдлын өөрчлөлт Зарцуулсан эм материал Сувилгааны ажлын явц өгсөн зөвөлгөө, анхаарах зүйлийн тухай сувилагчийн товч тэмдэглэл / Огноо/ Сувилгаа хийсан мэргэжилтн ий гарын үсэг Нэр Хэмжих нэгж Нийт зарцуу лсан тоо, хэмжээ
  • 28. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 7-р хавсралт Хавдрын бус өвдөлт намдаах эмчилгээний үнийн тариф № Эмчилгээний төрөл Тариф 1 Толгойны өвдөлт намдаах мигрений эмийн эмчилгээ 30,000.0 2 Толгойны өвдөлт намдаах мигрений ботулизм токсин эмчилгээ 200,000.0 3 Толгойны тархины хавдрын өвдөлт намдаах эмчилгээ Үнэгүй 4 Тархины цус харвалтын дараах өвдөлт намдаах эмчилгээ 30,000.0 5 Гурвалсан мэдрэлийн өвдөлт эмийн эмчилгээ 30,000.0 6 Гурвалсан мэдрэлийн өвдөлт эмийн эмчилгээний хориг 50,000.0 7 Хүзүү орчмын нийлмэл өвдөлт намдаах Stellate ganglion хориг 40,000.0 8 Хүзүүний булчингийн өвдөлт намдаах Trigger point injection 40,000.0 9 Гар дагасан дал мөрний өвдөлт Suprascapular хориг 50,000.0 10 Хүзүү сээрний орчмын radicular өвдөлт Nerve root хориг 90,000.0 11 Хүзүүний epidural steroid injection 50,000.0 12 Нурууны өвдөлт рентген хяналтан дор Nerve root хориг 90,000.0 13 Сүүжний ясны өвдөлт sacroliliac joint хориг 70,000.0 14 Facet block-ууд /сээр, нуруу, хүзүү/ 50,000.0 15 Өвдөгний өвдөлт 40,000.0 16 Шагайны өвдөлт 30,000.0 17 Хэвлийн өвдөлт 40,000.0 18 Ташаа цавины өвдөлт 40,000.0 19 Ууцны хориг 50,000.0 20 Шодойн хориг 40,000.0 21 Хавирга хоорондын хориг 30,000.0 22 TAF хориг 50,000.0 23 Ganglion impar block 60,000.0 24 Могойн яр бүх төрлийн өвдөлт намдаах 40,000.0 Бөөр орлуулах төлбөрт эмчилгээ 1 Гемодиализ эмчилгээ /1 хүнд/ 105,000.0
  • 29. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын .................... өдрийн тушаалын 8-р хавсралт ЭМД-гүй гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон орлогыг зарцуулах журам Нэг. Нийтлэг үндэслэл: ЭМД-гүй гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авахыг хүссэнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, нөөц бололцоог ашиглан хүсэлтийг харгалзан ажиллана. Хоёр: Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заалт. 1. Хавдар өвчний улмаас мэс засал, туяа, хими зэрэг өвөрмөц эмчилгээг хийлгэх. 2. Өвөрмөц эмчилгээний дараа биеийн байдлыг хянуулахыг хүссэн. 3. Хавдрын урьтал өвчний улмаас оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийлгэх 4. Өвчний улмаас хөнгөвчлөх болон шинж тэмдэгийн эмчилгээ хийх шаардлагатай. 5. Хүнд өвчтөн ба хавдар өвчний улмаас асаргаа сувилгаа шаардлагатай. Гурав: Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үнэ ба орлогын зарцуулалт 1. Энэхүү журмын 2-т заасан тусламж үйлчилгээ үзүүлэхийг хүссэн гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүст үзүүлсэн тусламж үйлчилгээний бүх төлбөрийг бодит өртгөөр тооцон төлүүлнэ. Үүнд: 1.1Эм, цус цусан бүтээгдэхүүн 1.2Үзлэг, оношлогоо 1.3Лабораторийн шинжилгээ 1.4Мэс заслын болон өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл 1.5Бусад эмчилгээ 2. Тусламж үйлчилгээ үзүүлэхийг хүссэн гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс 3.1-т заасан гүйцэтгэлээр төлөх төлбөрөөс гадна дараах төлбөрийг тарифийн дагуу төлнө. Үүнд: 2.1Ор хоногийн төлбөр 1 ортой өрөө 100,000 төгрөг /1 хоногт/ 2 ортой өрөө 70,000 төгрөг /1 хоногт/ 2.2Хагалгааны төлбөр Ходоодны хавдар 5,000,000 төгрөг Цээжний хөндийн хавдар 5,000,000 төгрөг ЭЦНБМЗ-н хавдар Жижиг ажилбар 2,000,000 төгрөг
  • 30. Дунд ажилбар 4,000,000 төгрөг Том ажилбар 6,000,000 төгрөг Эмэгтэйчүүдийн байрлалын хавдар 5,000,000 төгрөг Толгой хүзүүний байрлалын хавдар Нөхөн сэргээлттэй 5,000,000 төгрөг Нөхөн сэргээлтгүй 3,000,000 төгрөг Бусад байрлалын хавдар 3,000,000 төгрөг 3. Тусламж, үйлчилгээ авахыг хүссэн гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс тус төвийн кассанд барьцаа мөнгө байршуулах ба тусламж, үйлчилгээ үзүүлж дууссаны дараа эмчилгээ, оношлогооны баримтад үндэслэн тухайн барьцаа хөрөнгөөс төлбөрийг гүйцэтгүүлнэ. Гүйцэтгэлээр гарсан төлбөр байршуулсан барьцаанаас бага гарсан тохиолдолд үлдэгдэл барьцаа мөнгийг үйлчлүүлэгчид буцаан олгох ба гүйцэтгэлээр гарсан төлбөр байршуулсан барьцаанаас дутсан тохиолдолд үйлчлүүлэгч төлбөрийг гүйцээн барагдуулна. Барьцаа болгон байршуулах мөнгөн дүн дараах дүнтэй байна. Үүнд: 2.1 Ходоодны хавдар 10.000.000 төгрөг 2.2 Цээжний хөндийн хавдар 8.000.000 төгрөг 2.3 ЭЦНБ-н байрлалын хавдар Жижиг ажилбар 3.000.000 төгрөг Дунд ажилбар 5.000.000 төгрөг Том ажилбар 10.000.000 төгрөг 2.4 Эмэгтэйчүүдийн байрлалын хавдар 8.000.000 төгрөг 2.5 Толгой хүзүүний байрлалын хавдар Нөхөн сэргээлттэй 10.000.000 төгрөг Нөхөн сэргээлтгүй 5.000.000 төгрөг 2.6 Бусад байрлалын хавдар 5.000.000 төгрөг 4. Тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нар тухайн сарын орлогын тооцоог эдийн засагчтай тулган баталгаажуулна. 5. Мэс ажилбарын төлбөрөөс ажилласан эмч, ажиллагсдад дараах хувийн дагуу буцаан олголтыг урамшуулал болгон олгоно. Оператор эмч 40% Туслах эмч 15% Нойрсуулагч эмч 15% Сувилагч, туслах ажилтан, бусад 10% Нийт 80% 6. Дээрх буцаан олголтын дүнгээс үлдэгдэл дүн ба бусад эмчилгээ, оношлогооны гүйцэтгэлээр гарсан төлбөрийг байгууллагын орлого болгон төрийн сан дахь дансанд төвлөрүүлэн үндсэн үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлнэ. 7. Орлогыг кассанд тушаахгүй бэлнээр гар дээр авахыг хориглоно. Дээрхи зөрчлийг гаргасан ажилтанд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.