Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ДОХ

3,773 views

Published on

Published in: Education
  • Follow the link, new dating source: ♥♥♥ http://bit.ly/2F7hN3u ♥♥♥
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Sex in your area is here: ❤❤❤ http://bit.ly/2F7hN3u ❤❤❤
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

ДОХ

  1. 1. ДОХ ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ
  2. 2. Зорилго • ДОХ өвчний талаарх мэдээлэл, тоо баримтуудыг мэдээллэх • ДОХ-ийн үр дагавар, урьдчилан сэргийлэх арга замуудыг ойлгуулах сэдлийг олгох
  3. 3. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ,Швэд болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байна.
  4. 4. ХДХВ - Хүний Дархлал Хомсдолын Вирус ДОХ - Дархлалын Олдмол Хомсдол БЗДХ - БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРУУД Дархлалын олдмол хомсдол нь хүний дархлал хомсдлын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин юм.
  5. 5. Энэ өвчин нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна.
  6. 6. Халдвар дамжих зам • Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох • Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх • ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр хооллох
  7. 7. Халдвар дамжихгүй зам ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас: • Шүлс • Нулимс • Хоол хүнс, аяга халбагаар • Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/ • Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж • Хамт амьдрах, ажиллах, суралцах • Тэврэх, үнсэх • Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох зэрэг нь аюулгүй юм. Гэхдээ шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх нь аюултай юм.
  8. 8. Шинж тэмдэг ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг. Үүнд: • Биеийн жин буурах • Байнга ядрах • Шөнө хөлрөх • Хүзүү, суга, цавины булчирхай томрох • Амьсгаадах, хуурай ханиах
  9. 9. ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд • Хосууд бие биендээ үнэнч байх • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих • Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх • Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх
  10. 10. Монгол улс дахь ДОХ-ын тархалт Монгол улсад сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ эрчимтэй тархаж байна. 2014 оны 6 сарын 4-ны байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 168 хүрээд байна. ХДХВ/ДОХ -ын нийт тохиолдлын 81,4%-ийг эрэгтэйчүүд, үлдсэн 18,6%-ийг эмэгтэйчүүд байна.
  11. 11. Монгол улс хэд хэдэн шалтгаанаар ХДХВ-ын халдварт өртөх эрсдэл өндөртэй оронд тооцогддог. Үүнд: • Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, • Архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орох зэрэг эрсдэлт зан үйл зарим залуучуудын болон нийт хүн амын дунд ихэсч байгаа • Бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр • Хүн амын хөдөлгөөн эрс нэмэгдсэн • Манай хөрш ОХУ болон БНХАУ-д ХДХВ-ын халдварын тархалт Африкийн орнуудаас илүү их эрчимтэй нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанууд ордог.
  12. 12. ХДХВ-ын халдварын тохиолдол, нас баралт, өссөн дүнгээр (1992-2014.06.04)
  13. 13. ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх буюу дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна. : Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах) : Бие биедээ харилцан үнэнч байх : Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх : Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах
  14. 14. Дүгнэлт Уг халдварыг эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээ, зөвлөгөөнд хамрагдаж хөдөлмөрийн чадвартай амьдрах хугацаагаа уртасгахаас гадна бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой. ХДХВ-ын халдвараас өөрөө өөрийгөө хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх нь гэр бүл, хамт олон, нийгэм, улс үндэстнээ энэ халдварын тархалтаас сэргийлж буй илрэл мөн.
  15. 15.  Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.  Бэлтгэсэн:

×