Цаг агаар шинжих монгол аргаАмьдрал, эд ахуйн зүйлсээр-Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж.-...
-Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж.-Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж.-Уулын мод доод...
-Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж.-Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн бай...
"Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой" хэмээн ярилцдаг ажээ. -Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт ...
-Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархагбороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна....
-Сар шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоѐр үзүүр нь мохойхэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас у...
-Зун огцом халуун шатвал аадар орох нь олон.-Зун өглөө нь цэлмэг боловч шүүдэр унахгүй бол үд хирд бороо орно.-Зун манан б...
-Өдөр салхи тал хөндийгөөс уулын орой, даваа руу шөнө эсрэг чиглэлд салхилвал тэнгэртогтуун болно.
Upcoming SlideShare
Loading in …5
×

цаг агаар шинжих монгол арга

3,509 views

Published on

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,509
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
7
Actions
Shares
0
Downloads
51
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

цаг агаар шинжих монгол арга

  1. 1. Цаг агаар шинжих монгол аргаАмьдрал, эд ахуйн зүйлсээр-Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж.-Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийнтэмдэг.-Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж.-Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж.- Хэдийгээр сэрүүвтэр хүйтэн байвч байшингийн цонх хөлрөх нь дулаарахын шинж.-Хөгжмийн утас уртсан мултраад байвал бороо орохын, тасраад байвал агаар хуурайтэнгэр сайхан байхын тэмдэг.-Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдажбайвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвалбороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.-Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг.-Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай тогтуун байхын, утаахөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч байвал салхи ширүүсч тэнгэр бүрхэж хуророхын шинж.-Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын тэмдэг.-Зууханд асч буй дөл улаан өнгөтэй харагдвал хүйтэрнэ, цайвар бол дулаарна.-Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж.-Шир савхин эдлэл зөөлөрвөл хур бороо орно гэж мэд.-Эсгий даавуу ялангуяа бэржээхэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбууролс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бороо орохын шинж.-Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орохын санамж гэж бод.-Агаарын даралт хэмжих багажгүй бол архины шилэнд голын уснаас тал хувь хүртэлхийгээд сайтар бөглөж, авдар ширээ цонхны тавцан дээр тавиад ашиглаж болно. Шилтэйусны дээд хэсэгт шилний хананд усны дусал тогтож байвал тэнгэр удалгүй муудахын,хэрэв тэнгэр эвгүйдсэн үед шилний ханан дахь усан дусал арилсан бол тэнгэр сайжрахыншинж.Газар орны байдал, ургамал Энэ нь газрын гарц, мод, өвс, ургамалын шинж, ургах, мандах, байдал түүний хэвийн бус өөрчлөлтөөр тэнгэр цаг уур байдалыг төсөөлөн үнэлэх уламжлалт арга билээ. Ургамал судлаачдын мэдээлснээр 400 гаруй дүрсийн ургамал амьд барометр гэгддэг ажээ. -Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.
  2. 2. -Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж.-Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж.-Уулын мод доод талаасаа эхлэн шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатайдулаан өвөл болно.-Оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж.-Өвөл ойд тас нясхийн тачигнах нь хүйтэн өдөр, намар ийнхүү дуугарах аваастунадасгүй өдөр болно.-Өвөл модны мөчир дээр цас бага байвал зун нь ойд мөөг жимс бага байна.-Гачуурын хуурай мөчир бөхийсөн байвал шуурга болохын дохио.-Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал борооорно.-Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио.-Хус болон царсны навч бүрэн гүвэгдээгүй бол хүйтэн өвөл болно.-Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина.-Намар хусны навч дээрээсээ эхлэн шарлавал ирэх жил эрт хавар болно.-Доороосоо шарлавал хавар оройтоно.-Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно.-Аравдугаар сарын эхэнд хусны навч унахгүй бол цас оройтож орно.-Самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу өвөл болно.-Зун жимс элбэг ургавал хүйтэн бага ургавал тухайн нутагт өнтэй өвөл болно.Хэвийнбайдалтай бол өнтэй байхын шинж.-Өвс ургамал ишээ ургаж гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь гандуу байхын шинж.-Бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлбол хатуухан өвөл болно.-Хазаар өвс их ургавал өвөлдөө цас их унана.-Хялгана их шивээлбэл ялигүй цастай өвөлтэй учрахын тэмдэг.-Голын цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байхын дохио.-Цагаан түрүү их унавал зундаа гандуу өвөлдөө зудруу болно.-Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно.- Ургамал гандан шарласны хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэйөвөл болохын шинж.-Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно.-Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүрс ялгарч байвал удахгүй борооорохын дохио.-Гэрийн хошоонгорын иш цэгцрэн босч, гичгэнэ навчаа дэлгэх нь тэнгэр бүрхэжхуршихын шинж.-Хонгорзул, мойл, тэсийн цэцгэн дээр зөгий дүнгэлдэн цуглах нь маргааш тэнгэр сайханбайхын шинж.-Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
  3. 3. -Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж.-Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн байвал тэнгэр сайхан болно.-Лууль шарилж өндөр ургавал өвөл цас их унахын шинж.-Багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун богино болно.-Ойн яргуй хээр тал газар жирээс өндөр иштэй ургах нь өвөл ууландаа яггүй цасорохын шинж.-Өвсний сөл эрт арилбал хатуухан өвөл болно.Үүл-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна.-Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийншинж.-Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна.-Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрчүүл болбол бороошино.-Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохыншинж.-Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна.-Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.-Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ.-Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно.-Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүлгарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоѐр хоногтоо тэнгэр сайхан байна.-Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийншинж.- Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоорборооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж.-Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаардоошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.-Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл болхүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж.-Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дарааүүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.-Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаармуудахын шинж.- Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарчаядвал бороо орохгүйн дохио.-Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас
  4. 4. "Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой" хэмээн ярилцдаг ажээ. -Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.Хур тунадас-Ойр биш боловч алсын бараа тод харагдаж байвал тэнгэр муудна. Эсрэг бол хур тунадасунах нь ховор.-Шөнө хяруу унаж хоновол өдөр нь хур орохгүйн шинж.-Сэвсгэр хяруу унасан бол тэнгэр зохирно.-Дуу цахилгаан ихтэй бол бороо орох нь бага, бага бол их.-Тэнгэр баруун хойд тал буюу хойноосоо цэнхэр өнгөөр хаяарч ирэх нь бороо татарчзогсохын тэмдэг.- Бороотойд зүүн урьд, зүүн зүгт солонго бороо зогсохын хойд зүгт солонго татвал борооүргэлжлэн орохын дохио.-Хар чийг унах буюу хяруу буух нь тэнгэр цэлмэхийн шинж.-Шөнө нь хүйтэн, шүүдэр унаагүй бол тэнгэр аягүйтнэ.-Цас том ширхэгээр малгайлан орох нь дулаарахын шинж.-Хөндий орчны манан өглөө нар буурсан хойно арилбал өдөр сайхан болно.-Өдөр нь намуухан бөгчим орой нар манан дунд жаргавал маргааш нь тэнгэр цэлмэхийншинж.-Тэнгэрийн дуу бүдэг бол бороо зөөлөн, огцом бол бороо ширүүн орохын дохио.Мал, амьтадын байдлаар-Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээшлэх, үхэр бэлчээрт гарахынөмнө их мөөрөх, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, морь дахин дахин тургих,ботго бага насны тэмээ тонгочин тоглох, тэмээ жалга энгэр нөмөр газар бараадан хэвтэх,ингэ ботгондоо хоргодон буйлаад байх, хонь ямаа өглөө бэлчээрт гарахын өмнө дэвхрэх,хөөцөлдөх, мөргөлдөх, эсвэл хашаанаасаа гарах дургүй байх, бэлчээрт гарсан хойноо өвстасралтгүй идэх, хонь ямааны хамар түгжрэх, шуухинах, үс ноос нь хөвсийн чийглэгнойтон болох, салхи руу харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаарын байдал муудах,тэнгэр бүрхэх, бороо цас орох, хүйтрэх, салхи шуурга тавихын дохио.-Ямаан сүрэг задгай газраар бэлчээрлэх дуртай байх, өглөөгүүр малын хот хэвтэр рүүхарахад хонь ямааны олонхи нь салхи сөрөн хивж хэвтэх, тэнгэр муухай бүрхэг байлаа чгэсэн бух урамдах, зэлтэй унага унгалдах, адуу шилгээх, ингэ ботгоо орхиод бэлчээртгарах, мал бэлчээрт гарахыг яарах, бэлчээрт гарсан хойноо тал тал тийш харж, тайванидээшлэх, зэрэг төлөв нь тэнгэр сайхан болохын шинж.-Бороо орохын өмнө хонины ноос зөөлөрч, шулуун болно.-Өвлийн эхэн сард хонь ямаа хот, хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр өвөл нь өнтэйдулаан болох.-Намар нядалсан хонины гүзээний үс нь их байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх, цагзутруу болдог гэж малчид ярьдаг байна.
  5. 5. -Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархагбороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна.-Нарлаг сайхан өдөр ойд жирх гэнэт чанга шуугилдах маягтай хашгиралдвал тэнгэрбүрхэж бороо орохын дохио болдог ажээ.-Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтарбөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна. Харин цас орж байхад модноос буужүүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг.-Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвалөнтэй өвөл болох.-Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө ихцуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж.-Тэнгэр муудахын өмнө агаар чийгшиж, нисдэг хорхой шавьжийн бие, далавч, өд сөдчийг даан хүндрэн газрын гадарга орчмоор ниснэ.-Цаг агаар сайхан байлаа ч гэсэн бууцны цох хорхой үзэгдэхгүй бол хэдэн цагийн дараабороо орох, салхи гарахын дохио.-Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаартааламжтай байна.- Зөгий үүрнээсээ гарлаа ч хол явахгүй эргэлдэх, үүрнээсээ гарах дургүй, тасралтгүйдүнгэнэн дуугарч байвал удахгүй тэнгэр бүрхэж бороо орох, өглөөнөөс орой хүртэл балцуглуулж ердийнхөөсөө хожуу эргэж ирж байвал тэнгэр нэлээд хугацаагаар муудахыншинж.Нар, од, сар-Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээцацрагтай үзэгдвээс зун бол бороо,өвөл бол цас орохын шинж.-Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно.-Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй.-Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргаашнь хур тунадасгүй,шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна.-Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээцацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавалхүчтэй салхи хөдлөхийн дохио.-Нар мандах жаргах үед хоѐр талаар нь өнгөт багана татаж үзэгдвэл эхэндээ хүйтэрнэ.-Тэнгэр бүрхэг байснаа нар шингэх үед тэнгэрийн баруун хэсэг үүлгүй болбол цагзохирно.-Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилах өвөлцасан шуурга тавина.-Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно.-Нар сар хүрээлэх буюу гурван нар гарвал салхи ширүүсч тэнгэр бүрхэн хур тунадасунаж хүйтэрнэ.Хүрээний хэмжээ жижгэрвэл удалгүй хур тунадас орно.Томорвол хуртунадас холдоно.
  6. 6. -Сар шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоѐр үзүүр нь мохойхэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас унаж салхи шуурга болох нь ховор.-Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг.-Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж.-Сар мичдийн тохиогоор ихийг шинждэг.Сарны зэргэлдээ байрлах мичид (од) түүнийдээгүүр буюу доогуур өнгөрөхийг ийнхүү нэрлэдэг. Сард 4 удаа тохиолдоно. Мичидтохиолго болохоос 2-3 хоногийн өмнө сарны хажууханд байгаа нь энгийн нүдэндүзэгддэг. Мичид сарны дээгүүр ойрхон өнгөрвөл тэр сардаа хур тунадас, салхи шуургаихэснэ.Үүнийг мичид саран дээр "шээлээ"гэж нэрлэх ч бий. Харин од сарны доогуур,холуур өнгөрвөл сардаа хур тунадас бага, салхи шуурга болох нь ховор, намдуу байна.-Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолгын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна.-Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудажхүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ.-Хавар намрын өдөр шөнийн тэнцлийн үед тэнгэр муухайрч цас бороо орж, салхилах ньолонтой.-Тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, 7 хоногийн дотор гарчирвэл өн болно.Улирлын өнгө-Зуны улиралд өдөр нь халуун шөнөдөө хүйтэрвэл гандуу байхын тохио.-Өвөл цасархаг байвал ирэх зун бороо хур элбэгтэй байхын шинж.-Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр болно.-Өвөл голын мөсөн дээгүүр ус халиатвал дулаарахын шинж.-Намар орой улаан дагууригтай /тоостой/ урин салхи баруун зүгээс үлээж цас орох ньтойрог байвал өвөл өн болохын шинж.-Анхны цас бага унасан газарт өн болох нь элбэг.-Өвлийн цагт үүлний сүүдэр тод байвал өн болно.-Халуун намраас хүйтэн бороо, цас элбэг, салхи зүүнээс ахул өвөл, хавартаа хатуубайхын шинж.-Өвөл цас дараа дараалан их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт гарвалзуд ирэхийн тохио.-Өвөлийн шөнө од гялалзаж анивалзах нь ихэдвэл хүйтрэхийн шинж.-Хавар эрт дуугүй цахилгаан цахивал зун гандуу болно.-Хавар нь хүйтэн байвал зундаа хур бороо ихтэй байна.-Хавар голын ус нэмэгдэхгүй бол зун гандуу болно.-Гурван сард цасгүй хуурай байвал таван сард бороо цастай байна.-Хойноо салхитай үед тэнгэр анх дугарвал хүйтэн, зүүнээс бол хуурай дулаан, баруунаасбол хур ихтэй, өмнөөс бол дулаан хавар болно.-Зун тэнгэр хаяагаараа нүргэлэх нь хуршихын шинж.
  7. 7. -Зун огцом халуун шатвал аадар орох нь олон.-Зун өглөө нь цэлмэг боловч шүүдэр унахгүй бол үд хирд бороо орно.-Зун манан буух нь тэнгэр цэлмэхийн, өвөл дулаан өдөр болохын гэрч.- Хавар, зун, намарын улиралд үдээс хойш тэнгэрт хэсэг, хэсэг үүл гарч үдшээр сийрвэлдараагын өдрүүдэд цаг агаар хуурай цэлмэг байна.-Намрын шөнө үүр цайх үеэр салхи гарч үдийн хэрд ширүүсвэл тэнгэр муудна.Солонго-Өглөөгүүр солонго татах нь бороо орохын орой солонго татвал тэнгэр зохирохыншинж.-Харин салхин зүгт солонго татвал бороо орохын тэмдэг.-Солонго тод доогуур татаж байвал тэнгэр эвгүйднэ.-Солонгын цэнхэр өнгө бусдаасаа илүү тод байвал тэнгэр муудахын, ногоон дийлэнх болширүүн бороо орохын, улаан нь илүүтэй бол тэнгэр цэлмэж салхилахын шинж.-Зүүнээс солонго өндөрт татаж, баруунаа шилжин замхарвал тэнгэр сайхан болно.-Бороо орсны дараа солонго хурдан замхарвал тэнгэр цэлмэнэ. Удаан байвал тэнгэрмуудна.-Бороо орж буй үед тод шар өнгийн солонго татвал бороо зүсэрнэ.Салхи-Өмнийн салхи үлээвэл ган болно.-Өрнийн салхи хур дагуулна.-Умрын салхи гарч бичин цагт баруун хойд зүгт цагаан үүл хөгжвөөс сайнгүй шинж.Энэүеэр хяруу унаваас өвөлдөө хүйтэн.-Баруун өмнөөс салхи гарваас хүйтрэхийн дохио.Энэ өдөр өмнөөс салхилваас өвөлдөөбүрхэг болно.-Намрын адаг сарын 11-12 нд салхилвал сараа дуустал салхитай байна.-Намрын салхи хавартаа алт.-Өдөр нь бүрхэг шөнөдөө салхитай бол хүйтрэхийн шинж.-Бороо, цас орж байхад салхи гарвал арилахын шинж.-Уулын оройгоор манан, будан татах нь салхи ширүүсч, цаг уур муудахын шинж тэмдэг.-Цаг агаар хэсэг хугацаагаар хуурай, цэлмэг байсны дараа хэд, хэдэн өдөр нэг зүгээссалхилж гэнэт зүгээ өөрчилж ширүүсвэл тэнгэр муудна.-Салхи үдшээр ширүүсч эхэлбэл дараа өдөр цаг агаар муудна.-Наран хүйтэн салхи илүүтэй байгаа зүгээс өвөл шуурах нь олон.-Салхины хүч их чиглэл нь тогтвортой байвал удаан хугацаагаар тэнгэр муудна. Чиглэлнь гэнэт эсрэгээр эргэвэл байхан болно.-Шөнө намуухан, өглөөгүүр салхитай байвал өдөртөө хүчин ихсэж, орой тийшээ салхинамдвал маргааш нь цэлмэхийн шинж.-Орой тийшээ салхи намдаж, шөнөдөө шүүдэр ихээр унаж хоновол цэлмэг өдөр болно.-Өдөр нуурын орчмоос эх газар руу, шөнө эх газраас нуур руу салхилвал тэнгэр зохирно.
  8. 8. -Өдөр салхи тал хөндийгөөс уулын орой, даваа руу шөнө эсрэг чиглэлд салхилвал тэнгэртогтуун болно.

×