SlideShare a Scribd company logo
1 of 3
Нар, од, сар
-Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээ цацрагтай үзэгдвээс зун бол бороо,өвөл бол цас орохын шинж. -Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно. -Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй. -Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргааш нь хур тунадасгүй,шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна. -Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ цацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавал хүчтэй салхи хөдлөхийн дохио. -Нар мандах жаргах үед хоёр талаар нь өнгөт багана татаж үзэгдвэл эхэндээ хүйтэрнэ. -Тэнгэр бүрхэг байснаа нар шингэх үед тэнгэрийн баруун хэсэг үүлгүй болбол цаг зохирно. -Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилах өвөл цасан шуурга тавина. -Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно. -Нар сар хүрээлэх буюу гурван нар гарвал салхи ширүүсч тэнгэр бүрхэн хур тунадас унаж хүйтэрнэ.Хүрээний хэмжээ жижгэрвэл удалгүй хур тунадас орно.Томорвол хур тунадас холдоно. -Сар шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоёр үзүүр нь мохой хэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас унаж салхи шуурга болох нь ховор. -Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг. -Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж. -Сар мичдийн тохиогоор ихийг шинждэг.Сарны зэргэлдээ байрлах мичид (од) түүний дээгүүр буюу доогуур өнгөрөхийг ийнхүү нэрлэдэг. Сард 4 удаа тохиолдоно. Мичид тохиолго болохоос 2-3 хоногийн өмнө сарны хажууханд байгаа нь энгийн нүдэнд үзэгддэг. Мичид сарны дээгүүр ойрхон өнгөрвөл тэр сардаа хур тунадас, салхи шуурга ихэснэ.Үүнийг мичид саран дээр quot;
шээлээquot;
гэж нэрлэх ч бий. Харин од сарны доогуур, холуур өнгөрвөл сардаа хур тунадас бага, салхи шуурга болох нь ховор, намдуу байна. -Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолгын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна. -Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ. -Хавар намрын өдөр шөнийн тэнцлийн үед тэнгэр муухайрч цас бороо орж, салхилах нь олонтой. -Тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, 7 хоногийн дотор гарч ирвэл өн болно.
Үүл
-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна. -Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж. -Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна. -Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино. -Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж. -Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна. -Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио. -Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ. -Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно. -Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоёр хоногтоо тэнгэр сайхан байна. -Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж. - Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж. -Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаар доошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.-Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж. -Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж. -Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж.- Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио. -Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас quot;
Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхойquot;
хэмээн ярилцдаг ажээ.  -Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.
Мал, амьтадын байдлаар
-Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээшлэх, үхэр бэлчээрт гарахын өмнө их мөөрөх, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, морь дахин дахин тургих, ботго бага насны тэмээ тонгочин тоглох, тэмээ жалга энгэр нөмөр газар бараадан хэвтэх, ингэ ботгондоо хоргодон буйлаад байх, хонь ямаа өглөө бэлчээрт гарахын өмнө дэвхрэх, хөөцөлдөх, мөргөлдөх, эсвэл хашаанаасаа гарах дургүй байх, бэлчээрт гарсан хойноо өвс тасралтгүй идэх, хонь ямааны хамар түгжрэх, шуухинах, үс ноос нь хөвсийн чийглэг нойтон болох, салхи руу харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаарын байдал муудах, тэнгэр бүрхэх, бороо цас орох, хүйтрэх, салхи шуурга тавихын дохио. -Ямаан сүрэг задгай газраар бэлчээрлэх дуртай байх, өглөөгүүр малын хот хэвтэр рүү харахад хонь ямааны олонхи нь салхи сөрөн хивж хэвтэх, тэнгэр муухай бүрхэг байлаа ч гэсэн бух урамдах, зэлтэй унага унгалдах, адуу шилгээх, ингэ ботгоо орхиод бэлчээрт гарах, мал бэлчээрт гарахыг яарах, бэлчээрт гарсан хойноо тал тал тийш харж, тайван идээшлэх, зэрэг төлөв нь тэнгэр сайхан болохын шинж.-Бороо орохын өмнө хонины ноос зөөлөрч, шулуун болно.-Өвлийн эхэн сард хонь ямаа хот, хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр өвөл нь өнтэй дулаан болох.-Намар нядалсан хонины гүзээний үс нь их байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх, цаг зутруу болдог гэж малчид ярьдаг байна. -Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархаг бороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна.-Нарлаг сайхан өдөр ойд жирх гэнэт чанга шуугилдах маягтай хашгиралдвал тэнгэр бүрхэж бороо орохын дохио болдог ажээ.-Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтар бөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна. Харин цас орж байхад модноос бууж үүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг. -Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал өнтэй өвөл болох. -Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө их цуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж.-Тэнгэр муудахын өмнө агаар чийгшиж, нисдэг хорхой шавьжийн бие, далавч, өд сөд чийг даан хүндрэн газрын гадарга орчмоор ниснэ.-Цаг агаар сайхан байлаа ч гэсэн бууцны цох хорхой үзэгдэхгүй бол хэдэн цагийн дараа бороо орох, салхи гарахын дохио.-Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаар тааламжтай байна.- Зөгий үүрнээсээ гарлаа ч хол явахгүй эргэлдэх, үүрнээсээ гарах дургүй, тасралтгүй дүнгэнэн дуугарч байвал удахгүй тэнгэр бүрхэж бороо орох, өглөөнөөс орой хүртэл бал цуглуулж ердийнхөөсөө хожуу эргэж ирж байвал тэнгэр нэлээд хугацаагаар муудахын шинж.

нар
нар

More Related Content

Viewers also liked

USDI Orthodontic Courses
USDI Orthodontic CoursesUSDI Orthodontic Courses
USDI Orthodontic CoursesMark Ohlendorf

★2009년 노동부 직장내 성희롱예방교육★
★2009년 노동부 직장내 성희롱예방교육★★2009년 노동부 직장내 성희롱예방교육★
★2009년 노동부 직장내 성희롱예방교육★대현 김

Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...
Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...
Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...Serkan Alan

Suriname
SurinameSuriname
Surinamejajan1

Suriname arts rev.
Suriname arts rev.Suriname arts rev.
Suriname arts rev.jajan1

Suriname
SurinameSuriname
Surinamejajan1

A reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásban
A reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásbanA reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásban
A reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásbanMónika Szénási

Facilities planning and production management
Facilities planning and production managementFacilities planning and production management
Facilities planning and production managementSerkan Alan

Viewers also liked (12)

USDI Orthodontic Courses
USDI Orthodontic CoursesUSDI Orthodontic Courses
USDI Orthodontic Courses

Study visit
Study visitStudy visit
Study visit

★2009년 노동부 직장내 성희롱예방교육★
★2009년 노동부 직장내 성희롱예방교육★★2009년 노동부 직장내 성희롱예방교육★
★2009년 노동부 직장내 성희롱예방교육★

Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...
Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...
Industrial operations at saft – a review of the quality, lcc and logistical p...

нар
нарнар
нар

Suriname
SurinameSuriname
Suriname

Suriname arts rev.
Suriname arts rev.Suriname arts rev.
Suriname arts rev.

Parrot case
Parrot caseParrot case
Parrot case

Suriname
SurinameSuriname
Suriname

A reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásban
A reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásbanA reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásban
A reklámetika megjelenése a magyar reklámjogi gondolkodásban

Lcd 16x2
Lcd 16x2Lcd 16x2
Lcd 16x2

Facilities planning and production management
Facilities planning and production managementFacilities planning and production management
Facilities planning and production management

нар

• 1. Нар, од, сар
-Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээ цацрагтай үзэгдвээс зун бол бороо,өвөл бол цас орохын шинж. -Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно. -Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй. -Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргааш нь хур тунадасгүй,шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна. -Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ цацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавал хүчтэй салхи хөдлөхийн дохио. -Нар мандах жаргах үед хоёр талаар нь өнгөт багана татаж үзэгдвэл эхэндээ хүйтэрнэ. -Тэнгэр бүрхэг байснаа нар шингэх үед тэнгэрийн баруун хэсэг үүлгүй болбол цаг зохирно. -Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилах өвөл цасан шуурга тавина. -Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно. -Нар сар хүрээлэх буюу гурван нар гарвал салхи ширүүсч тэнгэр бүрхэн хур тунадас унаж хүйтэрнэ.Хүрээний хэмжээ жижгэрвэл удалгүй хур тунадас орно.Томорвол хур тунадас холдоно. -Сар шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоёр үзүүр нь мохой хэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас унаж салхи шуурга болох нь ховор. -Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг. -Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж. -Сар мичдийн тохиогоор ихийг шинждэг.Сарны зэргэлдээ байрлах мичид (од) түүний дээгүүр буюу доогуур өнгөрөхийг ийнхүү нэрлэдэг. Сард 4 удаа тохиолдоно. Мичид тохиолго болохоос 2-3 хоногийн өмнө сарны хажууханд байгаа нь энгийн нүдэнд үзэгддэг. Мичид сарны дээгүүр ойрхон өнгөрвөл тэр сардаа хур тунадас, салхи шуурга ихэснэ.Үүнийг мичид саран дээр quot; шээлээquot; гэж нэрлэх ч бий. Харин од сарны доогуур, холуур өнгөрвөл сардаа хур тунадас бага, салхи шуурга болох нь ховор, намдуу байна. -Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолгын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна. -Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ. -Хавар намрын өдөр шөнийн тэнцлийн үед тэнгэр муухайрч цас бороо орж, салхилах нь олонтой. -Тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, 7 хоногийн дотор гарч ирвэл өн болно.
Үүл
-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна. -Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж. -Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна. -Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино. -Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж. -Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна. -Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио. -Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ. -Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно. -Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоёр хоногтоо тэнгэр сайхан байна. -Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж. - Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж. -Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаар доошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.-Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж. -Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж. -Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж.- Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио. -Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас quot; Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхойquot; хэмээн ярилцдаг ажээ.  -Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.