Zyn
- 1. Улирлын өнгө
Зуны улиралд өдөр нь халуун
шөнөдөө хүйтэрвэл гандуу байхын
тохио.
Өвөл цасархаг байвал ирэх зун
бороо хур элбэгтэй байхын шинж.
Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр
болно.
- 2. Өвөл голын мөсөн дээгүүр ус
халиатвал дулаарахын шинж.
Намар орой улаан дагууригтай
/тоостой/ урин салхи баруун зүгээс
үлээж цас орох нь тойрог байвал
өвөл өн болохын шинж.
Анхны цас бага унасан газарт өн
болох нь элбэг.
Өвлийн цагт үүлний сүүдэр тод
байвал өн болно.
Халуун намраас хүйтэн бороо, цас
элбэг, салхи зүүнээс ахул өвөл,
хавартаа хатуу байхын шинж.
Өвөл цас дараа дараалан их унаж
огторгуй тоонолжлон олон
солонго наран мэт гарвал зуд
ирэхийн тохио.
- 3. Өвөлийн шөнө од гялалзаж
анивалзах нь ихэдвэл хүйтрэхийн
шинж.
Хавар эрт дуугүй цахилгаан
цахивал зун гандуу болно.
Хавар нь хүйтэн байвал зундаа
хур бороо ихтэй байна.
Хавар голын ус нэмэгдэхгүй бол
зун гандуу болно.
Гурван сард цасгүй хуурай
байвал таван сард бороо цастай
байна.
Хойноо салхитай үед тэнгэр анх
дугарвал хүйтэн, зүүнээс бол
хуурай дулаан, баруунаас бол хур
ихтэй, өмнөөс бол дулаан хавар
болно.
- 4. Зун тэнгэр хаяагаараа нүргэлэх
нь хуршихын шинж.
Зун огцом халуун шатвал аадар
орох нь олон.
Зун өглөө нь цэлмэг боловч
шүүдэр унахгүй бол үд хирд бороо
орно.
Зун манан буух нь тэнгэр
цэлмэхийн, өвөл дулаан өдөр
болохын гэрч.
Хавар, зун, намарын улиралд
үдээс хойш тэнгэрт хэсэг, хэсэг
үүл гарч үдшээр сийрвэл
дараагын өдрүүдэд цаг агаар
хуурай цэлмэг байна.
Намрын шөнө үүр цайх үеэр
салхи гарч үдийн хэрд ширүүсвэл
тэнгэр муудна.