SlideShare a Scribd company logo
1 of 49
1
1-1 Цахим самбарын иж бүрдэлд юу багтсан байдаг вэ?
Цахим самбарыг худалдан авсан хэрэглэгч танд баярлалаа.
Энэхүү төхөөрөмжийн иж бүрдэлд цахим самбар болон бусад
дагалдах хэрэгслүүд багтсан эсэхийг шалгана. Хэрэв аль нэг зүйл
нь дутуу байгаа тохиолдолд худалдааны дэлгүүр лүү хандаарай.
1-2 Техник хангамжийн тодорхойлолт
Энэхүү гарын авлага дээр харуулсан байгаа зурагт нэршлийн дагуу
төхөөрөмжийн хэсэг тус бүрийн нэрийг цээжлэх шаардлагатай.
2
1-3 CD-ний иж бүрдэлүүд
Энэхүү иж бүрдэл нь дараахь бүрэлдэхүүн хэсгүүдтэй :
•	 Драйвер
•	 Цахим самбарын програм хангамж
•	 Хэрэглээний програм I-Pro
•	 Хэрэглэгчийн гарын авлага
Цахим самбарыг хэрэглэхийн өмнө драйвер болон цахим самбарын
програм хангамжийг суулгах хэрэгтэй.
Цахим самбарыг туршихдаа та I-Pro-г суулгасан байх шаардлагатай.
1-4 Ерөнхий анхааруулга
•	 Төхөөрөмжийн доторх туяанд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд нүүрэн 	
гадаргууд тоосжилт үүсэхээс сэргийлж цэвэр байлгах хэрэгтэй.
•	 Нүүрэн гадаргууг цэвэрлэхдээ давуун алчуур болон шилэн 		
эдлэлийн зориулалтын шингэнээр цэвэрлэдэг байх.
•	 Цахим самбарын үзгээр бичиж байхдаа үзгийг хүчтэй дарж 		
болохгүй, маркераар самбар дээр бичиж байгаа юм шиг зөөлөн 		
дарж бичнэ.
•	 Цахим самбарын үзгийг унагахаас болгоомжил. Үзэгний үзүүр нь 	
тусгай маш нарийн загвараар хийгдсэн байдаг.
•	 Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний ламп нь цахим самбарын 	ү й л
ажиллагаанд гажилт үүсгэх магадлалтай тул лампны туяаг 		
цахим самбарын дурангийн тэнхлэг рүү шууд тусгахаас сэргийлэх 	
хэрэгтэй.
•	 Цахим самбар нь маш нарийн хийцтэй харааны эд анги гэсэн үг юм.
Нүүрэн гадаргууг онгойлгож болохгүй.
3
1-5 Системийн шаардлагууд
Техник хангамжийн шаардлага:
•	 CPU- Pentium ба түүнээс дээш
•	 RAM- 512 МВ ба түүнээс дээш
•	 Hard disk – 20МВ ба түүнээс дээш
•	 USB – USB 2.0
•	 CD-ROM -8х ба түүнээс дээш
Дараах Үйлдлийн системийг шаардана
•	 Windows XP , Vista , Windows 7
4
2.Суурилуулалт, ажиллагааны үйл явц
Суурилуулах процессыг доорхи бүдүүвч зураглалаар харуулсан байгаа.
Дараах бүдүүвч зураглалын үйлдлийг нарийвчлан харна уу.
Суурилуулах явцад холболт хийхдээ цахим самбар болон прожектороо
нэрлэсэн байдлаар дахин сануулна уу.
Цахим
5
Цахим
Цахим
Цахим
Цахим
2-2 Ажиллуулах үйл явц
Энэ үйлдлийг хийхийн өмнө цахим самбар ажиллуулах, i-Pro-г ажиллуулах
гэсэн 2 төрлийн хэрэглээний програм хангамж суулгагдсан байна.
Эхний алхам цахим самбар ажиллуулах
Дараагийн алхам i-Pro –г ажилуулах
Эхний алхам дээр :
Та цахим самбараа утасгүй хулгана болгон ашиглахаас гадна танилцуулга
хийж байх үедээ асааж тусгасан дэлгэцэн дээрээ цахим самбарын үзгээрээ
үйлдэл хийж харуулах материалаа дэлгэц дээр чирж шилжүүлэх үйлдлийг
гүйцэтгэж болно. Мөн түүнчлэн та компьютерийн цонхоо хянаж болно. Энэ
бол үндсэн функц.
Хоёрдугаар алхам дээр :
I-Pro програмын хангаж буй бүтэн функцэд үйлдлүүдийг туршиж үзэх
боломжийг бий болгодог онцлогтой.
Танилцуулга ажлын явцад танд зурах бичих компьютерийн цонхоо хянах
гэх мэт үйлдлүүд цахим электрон самбар дээр хэрэгжих боломжийг олгоно.
Үндсэн үйлдлийг хэрэглэх бүрэн хэмжээний функцыг хэрэглэх эсэх нь
таны сонголт юм.
Харин үндсэн функцыг хэрэглэхдээ цахим самбараа ажиллуулна.
Цахим самбарын бүрэн хэмжээний бүтэн функцыг хэрэглэхдээ эхлээд
цахим самбараа ажиллуулаад I-Pro програмыг ажиллуулах гэсэн дараалсан
үйлдлийг хийнэ.
6
3. Цахим самбарын эх биеийн угсаргаа
Цахим самбарын үндсэн угсралт нь прожектортой ойртуулж маш бат бөх
тогтоож өгөх хэрэгтэй.
Цахим самбарын прожектороос ойр байгаа байрлал нь цахим самбар
болон дурангийн тэнхлэгийн зөрүү градусыг багасгах болно. Энэ нь илүү
тод харагдацыг үүсгэнэ.
3-1 Скоч ашиглан угсрах
Хэрвээ та цахим самбараа прожектор болон ширээнийхээ
дээр байрлуулахыг хүсвэл төхөөрмжийн тулгуур хэсгийг
байрлуулахыг хүсэж буй газартаа скочоор нааж болно.
Харин цахим самбараа суурилуулахын өмнө тухайн гадаргууг цэвэр
байлгах ёстой.
3-2 Эрэг боолт ашиглаж угсрах
Цахим самбарын боолтын нүх нь стандарт хэмжээтэй бөгөөд ердийн
камерт хэрэглэгдэх хэмжээтэй байгаа.
Боолтоо бэлдэж бүтцийг урьдчилан бэхлэх, бэлдсэн боолтоороо цахим
самбараа угсарна.
Энэ арга нь бас цахим самбараа прожектортойгоо хамт таазнаас угсарч
тогтоож болох сайн талтай. Энэ аргын өөр нэг төрөл нь бол жижиг камерын
хөлийг ашиглан цахим самбараа ширээн дээрээ байрлуулж болно.
3-3 Таазнаас угсрах
Хэрэв таны прожектор таазан дээр угсарсан байрлалтай бол цахим
самбараа прожекторын тулгуур хэсгээс тогтоож болно.
Энэ тохиолдолд цахим самбараар харуулж буй дэлгэцийн дүрслэл
дээрээсээ доош харагдсан байх үүднээс цахим самбарыг дээрээс нь доош
чиглүүлж угсрах ёстой.
Иймд цахим самбарыг таазнаас угсрахдаа цахим самбарын програм дотор
байгаа цахим самбарын тохиргооны үйлдлийг ашиглан тохируулан суулгах
шаардлагатай.
7
4. Цахим самбарын үзэг ашиглах тухай
Цахим самбарын үзэг нь хулганы 5 үйлдлийг гүйцэтгэнэ. Дарах, давхар
дарах, баруун товчлуур, чирэх зурах гэх мэт.
Дарах: Цахим самбарын үзгээр дүрс тэмдэгт болон дэлгэц дээрхи цэсэн
дээр зөөлөн хүрэх
Давхар дарах : Цахим самбарын үзгээр дүрс тэмдэгт болон window дэлгэц
дээр цэс дээр 2 удаа дарах
баруун товчлуур: Цахим самбарын үзэгний баруун товчлуур нь ердийн
хулганын баруун товчлууртай ижил үйлдлийг гүйцэтгэнэ.
Шаардлагатай хэсэгт 1.5 –с илүү хугацаанд хүрсээр байх
Чирэх : Ердийн хулганын чирэх үйлдэлтэй ижил тухайн объектыг цахим
самбарын үзгээр чирж болно.
Бичих : Ердийн үзэг шиг бичиж тэмдэглэх үйлдлийг цахим самбарын үзэг
хийнэ.
Анхааруулга
Үзэгний зайг хийхийн өмнө зайны /+/ ба /-/ туйлыг шалгаж
зөв байрлалаар оруулна уу.
8
5. Программ хангамжын суулгалт
CD,DVD-ROM уншигч руугаа CD-гээ оруулаад суулгах хэрэгслийн сүүл
хэсэгт байгаа зааврын дагуу суулгах хэрэгслийг автоматаар ажиллуулна.
Хэрэв суулгах хэрэгсэл автоматаар уншихгүй байвал CD,DVD-ROM-н
харалдаа доор байгаа <setup.exe> 2 удаа дарвал автоматаар унших болно.
Анхааруулга : U-pointer програм суулгах явцад USB цахилгаан 		
	 	 холболтын холбож болохгүй.
9
5-1 Цахим самбарын програм хангамжийн суулгах нь
•	 Суулгах цэсний Install U-pointer дээр дарах. Суулгах явц эхлэнэ.
•	 Ашиглах хэлээ сонгож баталгаажуулна.
•	 Суулгалтын харилцах цонх гарч ирнэ. Суулгах явцад өөр хэрэглээний
програмаас гарахыг санал болгоно.
10
•	 Суулгах үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд “Суулгах“ гэсэн товчлуурыг
дарна.
•	 Суулгах явц дуусмагц U-pointer тэмдэгт дүрс компьютерийн үндсэн
дэлгэц дээр бий болно. U-pointer тэмдэгт дүрс дээр 2 удаа дарж
цахим самбарыг ажиллуулах команд өгнө. Цахим самбарын тохиргоог
суулгахад танд тус болохоор Wizard цонх ажиллана.
11
5-2 Wizard ажилуулах
Цахим самбарыг хэрэглэхэд цахим самбарын тохиргооны зөв зохистой
нийцсэн тохируулалт шаардлагатай. Start Wizard таны компьютерт цахим
самбарын тохиргооны оновчтой тохируулалтыг суулгахад тусалдаг.
Суулгалтын явцын дараа U-pointer програм хангамжаа суулгах үед Start
Wizard автоматаар дэлгэц дээр гарч ирнэ. Start Wizard-г ажиллаж эхлэхээс
өмнө цахим самбар болон прожектороо компьютертойгоо холбосон байх
шаардлагатай.
5-3-1 Тохиргоо
U-pointer тэмдэгт дүрс дээр дарснаар үндсэн дэлгэц дээр харилцах цонхыг
гаргаж ирнэ.
•	 U-pointer загвараа сонгох : өөрийн ашиглахыг хүссэн загвараа 		
сонго
•	 Сонголтууд : үндсэн загварыг сонгосон тохиолдолд
Registering Start Program Group: компьютероо асаах үедээ цахим
самбарын програмыг ажиллуулдаг байхыг хүсвэл Registering Start Program
Group шалгана уу.
U-pointer-г таазнаас угсрахдаа : U-pointer-г дээрээс доош чиглүүлэн
угсрахдаа энэ сонголтыг хийнэ.
12
5-3-2 Тэнхлэгийн тохиргоо
•	 Асааж тусгасан дэлгэц нь харилцах цонхны хүрээнд харагдаж байх
ёстой.
•	 Тэнхлэгийн тохиргооны үйл явцын үед харилцах цонхон дээрх
дэлгэцийн дүрсний өнцөг болон чиглэлийг тэнцүүлж зэрэгцүүлэх ёстой.
•	 “Start Alignment“ дээр дарна. Ханан дээр цахим самбараас гарч буй
дүрс гарч ирнэ.
•	 Цахим самбарын эх биеийн хэмжигч цагийн товчлуурыг цаг зүүний
дагуу эргүүлэх. Дараа нь цахим самбарын эх бие маш хялбараар
эргэх үйлдэл хийнэ. Энэ үед тусгасан дэлгэц өгөгдсөн хүрээний төвд
байрлаж байхаар цахим самбарын эх биеийг хэвтээ болон босоо
чиглэлд тохируулж болно.
•	 Төв тэнхлэгийн тохиргоо дуусмагц цахим самбарын эх биеийн
товчлуурыг цагийн зүүний дагуу эргүүлнэ. Дараагийн үйлдлийг хийнэ.
Тэмдэглэл:
Цахим самбарын дүрс дамжуулах нарийвчлал нь өгөгдсөн дэлгэцний
хэмжээнээс хамаарна.
Цахим самбарыг илүү нарийн нарийвчлалаар хэрэглэх хэрэгтэй бол цахим
самбарыг дэлгэцтэй төдий чинээ ойр байрлуулах нь зохистой.
Гэхдээ цахим самбарын дүрс дамжуулах өгөгдсөн хязгаараас
хэтрүүлэхгүйгээр дүрсээ тусгасан дэлгэц дээр харуулна.
13
5-3-3 Багажаа шалгах
•	 “Start Calibration” дээр дарахад багаж шалгах цонх таны дэлгэц дээр
гарч ирнэ.
•	 Тусгасан дэлгэцний курсорын төв дээр цахим самбарын үзгээрээ дарна.
Цахим самбар нь үзгээ танимагцаа автоматаар курсор нь дараагийн
шалгах цэг рүү шилжинэ.
•	 Нийт 9 шалгах өгөгдөл байгаа. Эдгээр 9 шалгах өгөгдлийг гүйцэтгэлийн
дараа “дуусгах” дээр дарж шалгах явцыг дуусгана.
Тохиргооны болон шалгалтын өгөгдлүүд нь таны компьютер дээр
хадгалагдана.
14
6. Цахим самбарыг ажиллуулах
Энэ бүлэг нь таныг цахим самбараа ажиллуулахад гол үндсэн мэдээллээр
хангаж өгнө. Цахим самбарыг ашиглах явцад төхөөрөмжийн эх бие
тэнхлэгийн тохиргоо болон шалгах турших тохируулгад алдаа гарч болно.
Энэ тохиолдолд та хэрэглээндээ тохируулж цахим самбарыг тэнцвэржүүлж
хэмжээс татах хэрэгтэй.
6-1 Цахим самбарыг ажиллуулах
Цахим самбарыг ажиллуулахдаа компьютерийн дэлгэцэн дээрх U-pointer
дүрст тэмдэгтийг дарна. Төхөөрөмж ажиллаж эхэлмэгц цахим үзэг нь олон
талын хэрэглээт утасгүй хулганы үүргийг гүйцэтгэж эхлэнэ.
Цахим самбар ажиллаж байх үед U-pointer-н
дүрс тэмдэгт нь хэрэглээний туузанд харагдах
болно.
Цэсээ гаргаж ирээд U-pointer дүрст тэмдэг дээр
дарахад цахим самбарын үзэг болон үндсэн
цэс гарч ирнэ.
6-2 Цахим самбарын цэсний тодорхойлолт
6.2.1	 Тохиргооны цэс
	 Цахим самбарын загварыг сонгох болон цахим самбарын 		
	 угсралтын төрлийг сонгох үед болон smooth горим өөрчлөгдсөн 	
	 тохиолдолд тохиргооны цэс хэрэглэгдэх болно. Тохиргооны цэс 	
	 дээр дарж 5-3-1 гэсэн алхамыг гүйцэтгэнэ.
6.2.2	 Wizard ажиллуулах
	 Хэрэв цахим самбарыг хөдөлгөсөн бол шалгах үйлдлүүд болон 	
	 баримжаа авагч үйлдлүүдэд алдаа үүснэ. Энэ тохиолдолд та 	
	 Wizard ажиллуулж баримжаа авагч үйлдэл болон туршилт хийх 	
	 үйлдлийг дахин давтан оруулах ёстой.
	 Тохиргооны цэс дээр дарж 5-2 гэсэн алхамуудыг гүйцэтгэнэ.
6.2.3	 Баримжаа авагч
	 Цахим самбарын хэрэглэж байх үед цахим самбараа 			
	 байрлуулсан прожектор юмуу ширээ хөдөлж болно. Үүний 		
	 үр дүнд цахим самбарын үзэгний курсорын байрлал нь цахим 	
	 самбарын шүргэлцэх байрлалтай тохирохгүй байдал үүснэ.
	 Энэ тохиолдолд та цахим самбарын шалгах үйлдлийг дахин 		
	 идэвхижүүлж хийх ёстой.
	 Шалгах үйлдлийн цэс дээр дарж цэсэн тохиргоог гүйцэтгэнэ.
15
6.2.4	 I-Pro-г ачааллах
	 I-Pro-г ажиллуулах 2 үндсэн арга байгаа.
	 Нэг нь : I-Pro- дүрст тэмдэгт дээр шууд дарах
	 Нөгөө нь I-Pro цэсэн дээр дарах
Эдгээрийн үйлдлийн аль ч тохиолдолд I-Pro програмын цонх гарч ирэх
ба та I-Pro програмын бүрэн үйлдэл функцыг ашиглах боломжтой. Гэхдээ
I-Pro-г ачааллахаас өмнө цахим самбарыг ажиллуулсан байх ёстой гэдгийг
санаарай.
6.2.5	 Виртуал гар товчлуур
Хэрэв танилцуулга ажлын явцад виртуал гар товчлуурыг нээх шаардлагатай
бол виртуал гар товчлуур гэсэн үйлдлийг дарна. Ингэснээр тусгасан дэлгэц
дээр гар товчлуур гарч ирэх ба цахим самбарын үзгээрээ шаардлагатай
товчлуур дээрээ дарж виртуал гар товчлуураа ашиглаж болно.
7. Гэнэтийн асуудал хүндрэлүүд
Та 9811-0372 болон 9301-0260 утсуудад хандаж лавлана уу.
Мэйл хаяг: csmongol@gmail.com
16
17
18
19
Бүлэг 1. Танилцуулга
I-Pro 4 нь U-Pointer гэсэн төхөөрөмжид оновчилсон / зохицсон / програм
хангамж юм.
U-Pointer болон I-Pro 4-н ашиглахад тохиромжтой эвтэйхэн багаж хэрэгсэл
болон нарийн ажиллагаатай бичилт хийх самбар нь таны лекц хичээлийг
үр дүнтэй удирдан явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
I-Pro 4 нь албан ёсны 2 хэв шинжтэй байдаг.
	А / Дижитал бичих функц
	Б / Агуулга зохиогчийн функц
I-Pro нь U-Pointer гэсэн төхөөрөмж-д зохицсон хурдан найдвартай бичилт
хийх үйлдлээр хангадаг юм.
Бүлэг 2. Нарийвчилсан мэдээлэл
А. Хэрэглэхийн өмнөх анхааруулга
I-Pro нь Windows XP, Vista дэмжсэн шинжтэй байдаг бол харин OS, Ly-
nux , Mac гэсэн програмыг дэмждэггүй байна. Програм нь U-Pointer-той
хамт ашиглагддаг юм. Өөрөөр хэлбэл зайлшгүй U-Pointer-той хамт I-Pro
програмыг идэвхижүүлнэ.
(U-Pointer таны компьютерт ажиллаж байгаа нөхцөлд I-Pro –оор үйлдэл
хийж болно. )
Б. Компьютерт тавигдах шаардлагууд
Minimum requirement	 Recommended Requirement
CPU	 Pentimum4, 1GHz		 Dual Core
RAM	 512M Byte			 1G Byte
HDD	 70M Byte			 100M Byte
Graphic Card	 128M Byte		 128M Byte
OS	 Windows XP, Vista, 7		 Windows XP, Vista, 7
Others	 Microphone, Speaker		 Microphone, Speaker
20
Бүлэг 3. Суурилуулалт
		А. Програм хангамжийн суурилуулалт
U-Pointer-той хамт ирсэн CD–гээ CD-ROM-доо оруулна.
“Install i-Pro” гэсэн товчлуурыг дарсны дараагаар суулгахад ашиглах хэлээ
сонгоно.
Энэхүү үйлдлийн дараа суулгалтын “Wizard” цонх гарч ирэхэд нь “Цааш”
товчлуурыг дарна.
I-Pro 4 програм, I-Pro player-г суулгах явцад дэлгэц дээр дүрс зураг
үүсгэхийн тулд сонголтын цонхыг идэвхижүүлээд “Цааш “ гэсэн товчлуурыг
дарна.
Өөрийнхөө сонголтоо хийгээд “Цааш “ товчийг дарна.
Одоо “ i-Pro” програмыг суулгахад бэлэн боллоо. “ Цааш” гэсэн цэс дээр
дарна.
“Next “ гэсэн товчлуурыг дарсанаар “ i-Pro printer” суулгана.
“ i-Pro printer” суулгах үйлдэл дууслаа. Дуусгах гэсэн товчлуурыг дарна уу.
Суулгах үйлдэл дууслаа, “Finish “ гэсэн товчлуурыг дарна уу, Хэрэвээ та
суулгах үйлдлийг дуусмагц “ i-Pro” програмыг ажиллуулахыг хүсвэл
“Launch I-Pro” гэсэн сонголтыг хийж Дуусгах гэсэн товчыг дарна уу.
Энэхүү үйлдлээр та дэлгэцэн
дээр програмыг илэрхийлсэн
дүрс тэмдэгийг үүсгэж байгаа
бөгөөд үүний тусламжтайгаар
програмыг шууд түргэн
ажиллуулах боломжтой юм.
Бүлэг 4. I-Pro 4 програмын үйл ажиллагаа
Та “I-Pro” програмыг ажиллуулахдаа “U-pointer”-г урьдчилан ажиллуулах
шаардлагатай, хэрэв “U-pointer”-г ачааллуулахаасаа өмнө “ i-Pro” програмыг
асаасан бол “ i-Pro” програм ажиллах боломжгүй байна гэсэн алдаа заасан
бичвэр гарч ирэх болно.
А. “ i-Pro” дүрст тэмдэгтээр “ i-Pro” програмыг ажиллуулах нь
	 Хэрэвээ та суулгах үйлдлийн явцад “Create desktop icon” буюу
“Дэлгэцийн дүрст тэмдэг үүсгэх ” эсвэл “Create a quick launch Icon” буюу “
Шууд түргэн ажиллуулах дүрст тэмдэг үүсгэх ” гэсэн сонголтыг хийсэн бол
“ i-Pro” програмын дүрст тэмдэг арын фон хуудас дээр эсвэл хэрэглээний
туузан дээр бий болох болно.
21
22
Б. “ I-Pro” -г “ I-Pro” програмыг цэсээр ажиллуулах
	 Хэрэв та суулгах үйлдлийн явцад “Create desktop icon” буюу
“Дэлгэцийн дүрст тэмдэг үүсгэх ” эсвэл “Create a quick launch Icon” буюу 	
“ Шууд түргэн ажиллуулах дүрст тэмдэг үүсгэх ” гэсэн сонголтыг хийгээгүй
эсвэл таны үүсгэсэн “ I-Pro” дүрс тэмдэгт үндсэн дэлгэцээс устсан
тохиолдолд та дараах зааврын дагуу “ I-Pro” програмын цэсийг ашиглах
замаар ажиллуулж болно.
•	 Үйлдлийг хэрэгжүүлэх цонхны
•	 Бүх програмууд гэсэн дээр дарна
•	 Ачаалласан програмын цэсний “ISCom” дээр дарна.
•	 “I-Pro 4” гэсэн дээр дарна
•	 “ I-Pro” цэс ачааллах үед “ I-Pro” дүрст тэмдэг дээр дарж “ I-Pro”
програмыг ажиллуулна.
В. “ I-Pro” -г “U-pointer” цэсээр ажиллуулах
“ I-Pro” -програмыг “U-pointer” цэсний тусламжтайгаар ажиллуулж болдог.
“U-pointer” програмыг ачааллуулж эхлэх үед дүрст тэмдэгтүүд нь
хэрэглээний доорх тууз дээр бий болсон байдаг.
“U-pointer” дүрст тэмдэгт дээр “U-pointer”-н үзгээр дарснаар тухайн
програмын цэс ачааллаж эхэлнэ.
Уг цэснээс “ I-Pro” н дүрст тэмдэгийг олж түүн дээр дарж идэвхижүүлснээр
“ I-Pro” програмыг ажиллуулж болно.
Бүлэг 5. Дэлгэцийн бүтэц бүрэлдэхүүн ба үндсэн
функцууд
А. Товчилсон товчнуудын төрөл хэлбэрүүд
	 “ I-Pro” –програмын товчилсон товчнуудын хэрэглэгдэхүүнүүд нь
хэрэглэгчийн хүсэлтээр хаана ч байрлуулах боломжтой.
Шууд буюу энгийн товчилсон товчнуудын цонх ба хөдөлгөөнт товчилсон
товчнуудын цонх гэж 2 төрөл байдаг.
Шууд (энгийн) товчилсон товчнууд нь цонхны
аль нэг хэсэгт байрласан байдаг бол хөдөлгөөнт
товчилсон товчнуудын цонх нь хэрэглэгчийн
хүсэлтээр дэлгэцийн аль ч хэсэгт гарч ирэх
боломжтой.
Товчилсон товчнуудын төрөл болон байрлал
нь “ I-Pro” –програмын үндсэн цэсэнд сонгож
болохуйцаар орсон байдаг.
Б. Товчилсон товчнуудын төрлүүд
В. Хөдөлгөөнт товчилсон товчнууд
	 Хөдөлгөөнт товчилсон товчнууд нь a, b, c гэсэн 3 хэсэгтэй бөгөөд
хэсэг тус бүр нь шаталсан байдлаар холбогдсон байдаг.
a
b
c
23
24
a хэсэг нь 2 функцтай.
Эхний функц нь сүүлд хэрэглэсэн хэрэгслүүдийг харуулсан байдаг. Жишээ
нь та үзэгний хэрэгсэлийг ашигласан байвал тухайн шаардлагатай дүрст
өгөгдөл a хэсэгт үүснэ гэсэн үг юм.
Хоёр дахь функц нь бол “ I-Pro” –програмын үндсэн цэсийг ачааллах юм.
Хэрэв та тухайн хэсэгтээ баруун товчлуурыг дарвал, үндсэн цэс үүсэх
болно.
b хэсэг нь
“ I-Pro” –програмын багаж хэрэгсэл болон функцууд нь ижил төсөөтэй
байдлаар ангилагдсан байдаг. Энэхүү b хэсэгт ангилж бүлэглэсэн багаж
хэрэгсэлүүд болон функцуудын дүрс тэмдэгтүүд нь дараалан бичигдсэн
байдаг.
Таны хэрэглээний явцад диаграм, арилгагч болон шилжүүлэх багажны
горим нь тогтмол хэрэглэгдэж байна гэж үзвэл эдгээр функц бүлэг нь
тохирох дүрст тэмдэгт дээрээ дарснаар солигдон шилжиж болдог юм.
c хэсэг нь
Энэхүү c хэсэг нь нарийвчилсан функцууд болон багаж хэрэгсэлүүдийг
харуулах үүрэгтэй.
Та b хэсэгт дэх ямар нэгэн дүрст тэмдэгт дээр дарахад тохирох зөв дүрст
тэмдэгт нь c хэсэгт гарч ирэх болно.
Хэрэв 5 секундын турш та хэрэглэх ямар нэгэн дүрст тэмдэгтээ сонгохгүй
бол c хэсэг нь дэлгэц дээр ил харагдахгүй болно.
Г. Хөдөлгөөнт товчилсон товчлуур дах багаж хэрэгслүүдийн талаарх
ойлголтууд
1. Хэрэглээний үндсэн цэс
Хөдөлгөөнт товчилсон товчлуур дээр үндсэн цэсийг идэвхижүүлэхдээ
“U-pointer” үзэгний тусламжтайгаар А хэсэг дээр дарна. Эсвэл хулганыхаа
баруун товчлуурыг дарна.
2. Үзэгний өнгө, бичигдэх өргөнийг сонгох
Энэхүү дүрс тэмдэгтийг дарах үед өнгөний 16 сонголт болон 		
үзэгний гаралтын өргөний 4 төрлүүд С хэсэгт гарч ирэх болно. 	
Энэ үед та өөрийн сонгосон үзэгний өнгө болон бичигдэх өргөнийг	
сонгож болно.
3. Шилжүүлэлтийн функц
25
“I-Pro” програм дээр танилцуулга ажлаа хийж байгаа үедээ та энэ
дүрсийг дарахад бичилтийн горим нь WINDOWS горимд шилжин
өөрчлөгдөх болно. Үүний үр дүнд та WINDOWS-н хэрэглээний бусад
програмыг ажиллуулах боломжтой болж байгаа юм.
Энэ горимд таны зурсан болон дүрст зургийн сан, диаграм зэрэг
зүйлүүд объект хэлбэрээр ашиглагдах болно. Та энэхүү объектоо
эргүүлэх, олшруулах, хуулах эсвэл багасгаж болно гэсэн үг юм.
Та солих горимыг ашиглахгүйгээр хулгана болон үзгээ хэрэглэж болно.
Та ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өөрийн тэмдэглэлээ зөөж болно.
4. График хүрээ дүрс сонгох
26
5. Тэмдэглэл үүсгэх нь
27
6. Тэмдэглэлээ хөдөлгөх , шилжүүлэх нь
Тэмдэглэлээ дээш доош гүйлгэх үйлдэл нь та зөвхөн 2 ба түүнээс дээш
хуудасны тэмдэглэлтэй байгаа үед л идэвхижинэ.
7. Тэмдэглэлээ жижигрүүлж, томруулах
Тэмдэглэлийнхээ хүрээг 100% - 400% хүртэл ихэсгэж, багасгах боломжтой
ба тэмдэглэлдээ байгаа ямар нэгэн обьектынхоо хэмжээ болон байрлалыг
томруулагчийнхаа харьцааны дагуу болгон өөрчлөх боломжтой.
8. Бичлэг
Та лекцийнхээ үеэр өөрийн тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж байснаа кино
файл гэсэн форматад оруулах боломжтой.
9. Арилгах хэрэгсэл
10. Тэмдэглэлдээ байгаа аливаа зүйлийг та бүгдийг нь, эсвэл хэсэгчилэн
арилгах гэсэн 2 сонголтоор гүйцэтгэж болно.
28
Д. Шилждэггүй Хөдөлгөөнт бус горим дахь хэрэгслийн нарийвчилсан
тодорхойлолт
Хэлбэр дүрсний, функцны товчилсон товчнууд нь цонхны 4 талд байрлана.
1. Үндсэн цэсийг ачааллах
Үндсэн цэсийг ачааллуулахдаа “ I-Pro” –н
дүрст тэмдэгт дээр U-Pointer-н үзгээр дарах,
эсвэл компьютерынхоо хулганын баруун
товчлуурыг дарна.
2. Тэмдэглэл үүсгэх
Доор харуулсан дүрст тэмдэг дээр хэсэгхэн хугацаанд дарахад цэс нь
тэмдэглэлийн хуудас нээж өгнө.
Тэмдэглэл үүсгэх нь алдаатайгаар сонгогдсон бол энэ дүрс дээрээ түргэн
дарна эсвэл энэ дүрсний зэргэлдээ байгаа зурвас дээр дарна.
29
3. Өнгө сонгох
Доор тэмдэглэн харуулсан байдлаар өнгөний сонголтууд ачааллаж гарч
ирж өнгө сонголтын цэс бий болно.
4.Үзэгний өргөн, нарийн гаралт
Доор зурагт харуулсан байдлаар үзэгний гаралтын дүрст тэмдэгт дээр
дарахад сүүлд хэрэглэсэн үзэгний гаралт нь ил харагдах ба үзэгний өргөн
нарийн гаралтаа хянаж удирдахын тулд үзэгний гаралтын дүрст тэмдэгтийн
хажуудах үзэгний гаралтыг удирдах дүрст тэмдэгт дээр дарна.
30
5. Шилжүүлэх горим
Доор зурагт харуулсан байдлаар дүрст тэмдэгт дарахад энгийн бичилтийн
горим нь шилжих горим руу солигдоно. Энэ горимд таны зурсан шинэ дүрс
бүр нь фон хуудас дээр болон диаграм зураг дээр давхацан гарч ирнэ.
Та суурь үндсэн зураг болгон дээр нь байгаа дүрс бүдүүвчээ ч харах
боломжтой. Хэрэв та шилжүүлэх горимоос гарахыг хүсвэл энэхүү дүрс
тэмдэгт дээр дахин нэг удаа дарахад л хангалттай.
6.Үзэг болон график хүрээ сонгох
Үзэг болон диаграм бүдүүвчийг 2 замаар ачааллах боломжтой. 1 дэх нь
үзэг, диаграм гэсэн дүрс тэмдэгт дээр хэсэгхэн зуур дарах. 2 дахь нь үзэг,
диаграмын дүрс тэмдэгт хажууд байрлах дүрст товчлуур дээр дарах явдал
юм.
31
7. Арилгах хүрээгээ сонгох
Арилгагчийн дүрст тэмдэгт дээр хэсэгхэн зуур дарахад арилгагчийн дэд
цэс гарч ирэх ба эсвэл арилгагчийн дүрст тэмдэгтийн зэргэлдээ яг ижил
ачаалласан цэс дэлгэцэнд харагдах болно.
Та дэд цэсэн дэх
арилгагчийн төрлөө
сонгосны дараа сонгосон
арилгагчийн төрөл нь
арилгагчийн дүрст тэмдэгт
дээр байршиж харагдана.
8. Хуудсаа дээш, доош гүйлгэх
Өмнөх болон дараагийн хуудас руу шилжих функц. Энэ үйлдэл нь нэг ба
түүнээс дээш хуудас үүссэн тохиолдолд идэвхижинэ.
32
9. Томруулах
Тэмдэглэлийнхээ хүрээг 100% - 400% хүртэл ихэсгэж багасгах боломжтой
ба тэмдэглэлдээ байгаа ямар нэгэн объектын хэмжээ болон байрлалыг
томруулагчийнхаа харьцааны дагуу өөрчлөх боломжтой.
10. Бичлэг хийх
Энэ горимд та лекцийнхээ үеэр өөрийн тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж
байснаа кино файл гэсэн форматад оруулах боломжтой. Энэхүү функцын
оролцоотойгоор та тухайн лекц хичээлийн агуулгыг үүсгэхээс гадна онлайн
үйлчилгээг хийх боломж бүрдэж байгаа юм.
Windows Media кодлогч хэрэгсэл нь Microsoft –р олгогддог ба энэ нь
i-Pro програмын функцын бичлэгт хэрэглэхийн тулд таны хэрэглээний
компьютер дээр суулгагдсан байвал зүгээр.
11. Windows-ын хэрэглээний програм
i-Pro програмаасаа гаралгүйгээр та Windows горимд шилжиж бусад
хэрэглээний програмыг ашиглах боложтой юм.
12. Объектын удирдах горим
Энэхүүгоримдтанызурсанболонтатажоруулсандүрсзураг, бүдүүвчзэргийг
объект хэлбэрээр авч үзэх ба та энэхүү объектуудаа эргүүлэх,олшруулах,
хуулах, багасгах гэх үйлдлээр өөрчилж болно.
33
Е. Үндсэн цэсний тодорхойлолт
Бүлэг 6. Хэрэглээний програмууд
А. Хэрэглээний програмын бичиг баримт
“I-Pro” 5 төрлийн арын фон хуудастай. Үүний зэрэгцээ 350 орчим тооны
зурагт дүрсийн сангийн зургууд болон таны Мicrosoft office document-ууд
зэргийг танилцуулах ажилд хэрэглэх зориулалтаар оруулах боломжтой юм.
Мicrosoft office document-ууд оруулахдаа дараах зааварчилгааг мөрдөөрэй.
•	 5-р бүлгийн Д, Г-д торхойлсончлон “click document” ээр дарна.
•	 Заасны дагуу харилцах цонх гарч ирнэ. Оруулсан материал гарч 	
ирнэ.
•	 Сонгосон файл нээгдэхэд хэрэв та
хэвлэх хүсэлтэй байвал цэснийхээ
хэвлэх гэсэн товчлуур дээр
дараарай.
•	 Хэвлэж дууссаны дараа “ нээсэн хэрэглээний програм бүр”-г цуцлах
хэрэгтэй.
Таны “I-Pro” програмыг хэрэглэж байгаа үед зурагт харуулсан байдлаар
автоматаар “I-Pro printer” гэж тохиргоо үүссэн байх болно .
Ингэснээр та “I-Pro printer” –р “Windows горим” “Intelligent горим ” байна уу
хамаагүй боломжтой ямар ч материалыг оруулж болно.
34
•	 Мicrosoft office document оруулахад Мicrosoft office нь таны компьютерт
хамгийн шаардлагатай хэрэгцээтэй байх ба зүй ёсоор ажилладаг юм.
Та бас “ Office documents” “ PDF file” зэргийг оруулж болно.
Б. Зурагт дүрсийн сангийн хэрэглээний програм
“I-Pro” програм нь таны танилцуулга ажилд 350 н зургийн дүрст сангаар
хангахаас гадна хэрэглэгчийн зураг дүрсийн санг нэмж оруулахад зориулсан
холболтыг бас агуулсан байдаг.
Дараах зааварчилгааны дагуу зурагт дүрсийн санг хэрэглээрэй.
•	 “Зурагт дүрсийн сан дүрст тэмдэгт” дээр дарна.
•	 Зурагт дүрсийн сангийн харилцах цонх нээгдэх болно.
•	 Зурагт дүрсийн сангаас сонголтоо хийхэд зурагт дүрсийн сангийн 	
өнгөц харагдах зураг баруун талд гарч ирнэ. Хэрэв өнгөц 		
харагдах зураг дээр дарвал тухайн зураг цонхон дээр 			
томорч харагдана.
•	 Зурагт дүрсийн сан дээр 2 удаа дарахад таны тэмдэглэлийн 		
хэсэг орж ирэх болно.
•	 Зурагт дүрсийн сангаас зургийг арын фон хуудас болгон сонгон 		
оруулахдаа зургаа сонгоод “фон сонгох” гэсэн товчлуурыг дарна.
•	 Тэмдэглэл тус бүрд ердөө ганц л зургийг арын фон хуудас 		
болгон ашиглах боломжтой.
•	 Зургийн сангаас зураг нэмж оруулахдаа, “open” гэсэн товчлуурыг дарж
хэрэглэгчийн зургийн сангаас “I-Pro” програмын хавтаст зургийн сан
руу нэмнэ. Зургийн адил харилцах цонх гарч ирнэ.
35
	 - Ачааллах цонхыг дарахад хавтаст харилцах цонх гарч ирэх ба
дүрс зургийн хавтасыг тодорхойлж хавтасны нэрийг “Тийм” гэсэн товчлуур
дээр дарснаар оруулна.
Эдгээр үйлдлийг хийсний дараа “I-Pro” програмын хавтаст зургийн сан руу
нээсэн шинэ хавтас үүсэх болно. Тодорхойлон гаргасан зургийн хавтасийн
дэд хавтас “I-Pro” програмын хавтаст зургийн санд нэмэгдсэн эсэхийг
шалгаж үзээрэй.
•	 Нэмсэн зурагт сангийн хавтас нь таныг тухайн хавтсыг устгах 		
хүртэл хэрэглэх боломжтой байна.
•	 Нэмсэн зурагт сангийн хавтсыг устгахдаа “устгах” товчлуурыг дарна.
Гэхдээ “I-Pro” програмаар олгогдоогүй зураг устгагдахгүй.
В. Тэмдэглэлийг жагсаах устгах
1. Танилцуулга ажлын явцад хэд хэдэн тэмдэглэлүүд үүссэн байх ба
хичээлд зориулан бэлтгэсэн тэмдэглэлүүд бас бий болсон байдаг. Та
тэмдэглэлийнхээ нийт тоог шалгаж болох ба хэрэглэгдэж байгаа хуудас
тэмдэглэлийн хүрээний баруун доод бүсэд байршсан байдаг.
2. Тэмдэглэлийн жагсаалт 5-р бүлэгийн Г, Д-д тайлбарласанчилан бүх
тэмдэглэлүүлийг дарж шалгаж болно.
3. Сонгосон тэмдэглэлээ устгахдаа “ U-Pointor “-ынхаа үзэг юмуу хулганаар
2 удаа дарах үйлдлийг хийнэ.
Тэмдэглэлийг хадгалах
•	 Таны танилцуулга ажлын
тэмдэглэл зурагт хавтасны
формат хэлбэрээр хадгалагдаж
болох ба үндсэн цэсэн дээр дарж
“Самбар хадгалах” гэсэн хэсэг рүү
орно.
•	 Тодорхойлсон хавтас нь
хадгалагдах ба файлынхаа нэрээр
орно.
•	 Зурагт файл хавтсыг сонгоод
дараа нь одоогийн хэрэглэж
байгаа тэмдэглэлээ эсвэл бүгдийг
нь сонгож болно.
•	 Тийм гэсэн товчин дээр дарна.
4 . Т э м д э г л э л и й г
устгахдаа харилцах
цонхны арилгах гэсэн
товчлуурыг дарна	
5. “U-Pointor“-н үзэг
юмуу хулганын функцыг
хэрэглэж тэмдэглэлийн
дугаарыг устгах.
36
37
Тэмдэглэлээ хэвлэх
•	 Та танилцуулга ажлаа хэвлэх боломжтой
ба 5-р бүлэгт байсантай ижил үндсэн
цэснийнхээ “ тэмдэглэлийг хэвлэх” гэсэн
дээр дарна.
•	 Өөрийн компьютерт холбосон принтерээ
сонгоно.
•	 Хэвлэх гэж байгаа тэмдэглэлээ сонгох, одоо
хэрэглэж байгаа тэмдэглэлээ эсвэл бүх
тэмдэглэлийг хэвлэх тохируулга ашиглаж
сонгосон тэмдэглэлээ хэвлэж болно.
•	 Зөвшөөрөх гэсэн товчлуурыг дарна.
Д. Танилцуулах ажлаа нээх болон хадгалах
1. Таны танилцуулга ажил файл хэлбэрээр хадгалагдаж болно. Хамгийн
гол компьютерт “i-Pro” програм суулгагдсан байх ёстой.
•	 Танилцуулга ажлаа компьютерт хадгалахдаа үндсэн цэснийхээ
хадгалах гэсэн товчлуур дээр дарна.
•	 Харилцах цонх дэлгэц дээр гарч ирэх ба хавтсыг тодорхойлж өгөөд
файлын нэрийг оруулна.
•	 Хадгалах гэсэн товчлуурыг дарахад хавтас дотор файл хадгалагдах
болно.
•	 Танилцуулага ажил хадгалагдсан хавтсыг нээхдээ “I-Pro” дүрст
тэмдэгттэй файлаас олж болно.
•	 Хавтсыг нээхдээ та “I-Pro”-н цэсний “нээх” эсвэл Windows –н хайлтын
функцыг хэрэглэж болно.
•	 Windows –н хайлтын функцыг хэрэглэж байхдаа , хавтас доторхи
танилцуулга файлаа хайж түүн дээрээ 2 удаа дарж болно.
•	 “I-Pro”-н цэсний “нээх” гэсэн үйлдлээр та файлаа сонгоод нээх гэсэн
38
товчлуурыг дарна.
•	 “I-Pro”- програмын цэсний “өөр нэрээр хадгалах” таны танилцуулга
ажлыг өөр нэрээр давхар хадгалах боложийг олгоно.
•	 Хэрэглэж байгаа танилцуулга ажлаа дууссаны дараа шинээр
танилцуулга хуудас нээхдээ, цэснийхээ “тэмдэглэгээг оруулах“ гэсэн
дээр дарж шинэ хуудас үүсгэх ба шинэ хуудас нээхийнхээ өмнө таны
дэлгэц дээр өмнөх хуудсаа хадгалах эсэхийг лавлаж асуусан харилцах
цонх гарч ирнэ. Та “тийм”, “ үгүй” гэсэн аль нэгийг сонгох ёстой.
Е. Объект сонгох
Таны зурсан эсвэл зургийн сангийн дүрс объект хэлбэрээр ашиглагдах ба
та хэмжээ болон эргүүлэх байрлал зэргийг нь өөрийн хүссэнээр тохируулж
болно.
1. Объектыг удирдах горим руу шилжүүлэхдээ товчилсон товчлуурынхаа
“ объектыг удирдах цэс” гэсэн дээр дарна.
2. Объектыг удирдах горим руу орсны дараа цэсний фон өнгө өөрчлөгдөх
ба сонгосон объектын горимд курсорын хэлбэр бас өөрчлөгдөнө.
3. Хэлбэрийг нь өөрчлөхдөө тухайн объект дээрээ дараад сонгосон
объект нь туслах шугамаар хүрээлүүлж Power point –н объект шиг
харагдана. Энэ тохиолдолд та объектын хэлбэрийг өөрчилж болно.
4. Доорхи хэлбэрээ өөрчилж байгаа жишээ дүрс зургийг харуулсан байна.
5. Хэрэв та нэг доор объектын тоог олшруулахыг хүсвэл объектын
багтаасан тухайн хэсгийг та татаж түрэх үйлдэл хийх хэрэгтэй.
Хэд хэдэн объектууд сонгогдсон байна.
39
6. “I-Pro”- програмд нь бас объектыг удирдах цэс байдаг. Тухайн
сонгогдсон объектын талбай дээр баруун талынхаа товчлуур дээр
дарна энэ үед цэс гарч ирэх ба объектыг удирдаж болно.
Cut : Таслах
Copy :хувилах
Paste :хувиласан объектоо хуулах
Delete : сонгосон объектоо арилгах
Select all :хэрэглэж байгаа тэмдэглэлийнхээ
бүх объектыг сонгох
Reset to initial shape : сонгосон объектоо анхны
дүрс рүү хуучин хэвэнд нь оруулах
Ё. Арилгах устгах хэрэгсэл
“I-Pro”- програм нь 3 төрлөөр арилгах үйлдлийг агуулдаг.
a. Бүгдийг арилгах
b. Объекты арилгах
c. Бүсчилэн арилгах
	 1. Бүгдийг арилгахдаа бүгдийг устгах товчлуур дээр дарна.
Арын фон хуудаснаас бусад бүх бичилтүүд болон объектууд устана.
	 2. Объектыг устгах гэсэн товчлуурыг дарснаар тэмдэглэл
дээр байгаа тухайн зураг болон оруулсан дүрс зураг устана. Тухайн зураг
болон оруулсан дүрс зураг нь тус тусдаа устгагдах болно.
	 3. Бүсчлэн арилгах гэсэн дээр дарснаар тухайн хүрээнд
хамрагдсан зураг болон оруулсан дүрс зураг устана.
	 Объектын цэсээр арилгах
Хулганы баруун товчлуур даран объектын цэс дэх “Устгах” гэсэн
товчлуур дээр дарснаар устгах үйлдэл хэрэгжинэ.
40
Бүлэг7. Нэмэлт функцууд
“I-Pro”- програм нь танилцуулга ажлын явцад үйлдэл хийх боломжийг
ихэсгэх зориулалттай хэд хэдэн нэмэлт функцуудаар хангадаг .
А. Виртуал гар товчлуур
Зарим тохиолдолд “ U-Pointer”-г хэрэглэж байх явцад танд гар товчлуураас
зарим нэг үсэг тэмдэгт оруулах хэрэгтэй байж болно. Энэ тохиолдолд 	
windows цонхон дээр гарч ирэх виртуал гар товчлуурыг ашиглах боломжтой.
“I-Pro”- програмын үндсэн цэс дэх виртуал гар товчлуур гэсэн дэд цэсэн
дээр дарахад виртуал гар товчлуур дэлгэц дээр гарч ирэх үед та түүн дээр
хүссэн хэрэгцээт үсгээ дарж болно.
В. Гэрэлтүүлэг
a. Сонсогч үзэгчдийн анхаарлыг татахын тулд тэмдэглэлийнхээ гол хэсгийг
онцлох хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэгвэл үүнд тохирсон гэрэлтүүлгийн
функц “I-Pro” програмд байдаг.
b. Үндсэн цэсний “Багаж хэрэгсэл” гэсэн дотроос “Онцлон харуулах ” гэсэн
функцыг сонгосноор энэ үйлдэл идэвхижнэ.
c. “Онцлон харуулах” гэсэн үйлдлийг идэвхижсний дараа тэмдэглэлийн
өнгө бараан саарал өнгө рүү шилжиж гэрэлтүүлэг үүсэх болно. “ U-Point-
er”-н үзэгний тусламжтайгаар та гэрэлтүүлгээ өөрчлөн хөдөлгөж болно.
41
d. “Онцлон харуулах” гэсэн үйлдлийг идэвхижсний дараа гэрэлтүүлгийг
удирдах болон хаах цонх нь тэмдэглэлийн баруун дээд буланд байрласан
харагдана.
Саарал дэлгэцний шилжих хувь 0%
Саарал дэлгэцний шилжих хувь 10%
Саарал дэлгэцний шилжих хувь 20%
Саарал дэлгэцний шилжих хувь 30%
Гэрэлтүүлэг дугуй хэлбэрээр үүснэ
Гэрэлтүүлэг дөрвөлжин хэлбэрээр үүснэ
Гэрэлтүүлэгийн хэмжээ жижиг
Гэрэлтүүлэгийн хэмжээ дундаж
Гэрэлтүүлэгийн хэмжээ том
С. Хаалт хөшиг
1. Өрөөний цонхны хаалт шиг , “I-Pro”- програмд бүтэн дэлгэцийн хаалт
байдаг ба тэмдэглэлийн хэсгийг харуулж ил гаргах зорилгоор цонхны нэг
талаас нээдэг байна.
Дэлгэцийн хүрээний аль ч талаас та нээж болно.
2. “I-Pro”- програмын үндсэн цэс дэх багаж хэрэгсэл гэсэн хэсгээс та хаалт
“Хөшиг” гэсэн товчлуурыг дарж, бүх тэмдэглэл хаагдах ба хаах товчлуур нь
дэлгэцийн баруун дээд буланд гарч ирнэ.
42
3. Тэмдэглэлийн хүрээний аль нэг хэсэгт курсорыг байрлуулахад курсор
нь 2 үзүүртэй сумтай болдог. Энэ үед курсорыг татах ба тэмдэглэл нь
курсорын чирэлтийн дагуу нээгдэх болно.
Бүлэг 8 . Тохиргоо
А.Хавтас
“I-Pro” програмыг компьютерт суулгасны дараа таны тэмдэглэл танилцуулга
ажлыг хадгалах өгөгдсөн хавтас нь “ I-Pro Prj “ гэсэн нэртэйгээр нээгдэнэ.
Энэ үүссэн хавтасыг өөрчилөхдөө
хавтасны тохиргоог хэрэглэнэ.
Энэхүү харилцах цонхны “Хавтас”
гэсэн дээр дараад өөрийнхөө
сонирхолд нийцсэн нэрийг оруулж
болно.
43
Б.Тэмдэглэл
Тэмдэглэлийнхээ суурь өнгийг энэ функцаар өөрчлөх тохиргоог хийнэ.
“Самбар(Нүүр)” гэсэн дээр дарж өгөгдсөн өнгө болох цагаан өнгийг сольж
болно.
В. Хоёрдогч дэлгэц
Өргөсгөсөн буюу урт самбар үүсгэхдээ нэмэлт хоёрдогч дэлгэц гэсэн
сонголтыг идэвхижүүлнэ.
Энэхүү горимыг ажилуулахад нэмэлт “U-Pointer” шаардагдах болно.
“U-Pointer”-н худалдаалагчаас нэмэлт мэдээллийг аваарай.
Г. Бичлэг
Зөв тохирсон бичлэгийг хийхдээ бичлэгийн функцийн тодорхой шинжүүдийг
суулгах хэрэгтэй.
Танилцуулга ажлыг хадгалах, өгөгдсөн хавтас нь “ I-Pro contents ” нэртэйгээр
үүсэх ба доорх харилцах цонхонд харуулсан байдлаар хавтасны нэрийг
өөрчилж болно.
44
Хэрвээ та бичлэгийнхээ өмнө нэрээ өөрчилөхийг хүсвэл “set file name be-
fore recording” сонголт дээр дарна.
Хэрэв “show confirm message before recording” гэсэн сонголт дээр дарвал
бичлэгийн өмнөх харилцах цонхны өгөгдлийг зөвшөөрч байна гэсэн үг юм.
Д. Дуу
Микрофон спикерийн дууны тохиргоог та энэхүү харилцах цонхны
тусламжтайгаар тохируулж болно. Тохиргоог та цонхонд харуулсан
байдлаар тохиргооны сумыг их бага хэмжээг нь тааруулан хөдөлгөж болно.
Е. Тохируулга
Энэхүү тохиргооны хэсэгт 2 тохируулга байдаг.
1. Хэрэв та “Бүгдийг арилгах“ гэсэн мэдээг зөвшөөрсөн үйлдэл хийх үед
дараах харилцах цонх үүсэх ба ямар нэг алдаа гаргахаас сэргийлж энэ
үйлдлийг та зөвшөөрч болно.
2. Товчилсон товчлуурын байрлалыг тохируулах
Та товчилсон товчлуурын байрлалыг 5 янзаар байрлуулж болно. Өөрийнхөө
сонирхолд нийцүүлэн сонголтыг хийнэ.
Та “Програм дуусах үед тоноглолын зурвас” / I-pro програм дуусах үед
товчлуурын байрлалыг хураах / гэсэн өгөгдөл дээр сонголт хийж дарснаар
товчилсон товчлуурын сонгосон байрлал хадгалагдах болно.
45
Ё. Тайлбар мэдээлэл
Та энэхүү мэдээллийн харилцах цонхноос та i-Pro програмын мэдээллийн
шалгаж болно. Хэрэв сүүлийн мэдээлэл ороогүй бол “шинэчлэх” товчлуурыг
дарж болно.
Бүлэг 9. i-Pro програм устгах
А. “ Windows” програмын цэсийг ашиглаж i-Pro програмыг устгах
“ Windows” програмын цэснээс та ISCom хавтасыг сонгож ороод i-Pro
хавтаст файлыг сонгож дарах үйлдлүүдийг дараалуулан хийхэд “Uninstall
i-Pro ”/i-Pro програмыг устгах / сонголт гарч ирснээр
та үйлдлийг идэвхижүүлэн сонгож болно.
Хэрэглэгчээр үүссэн зарим програмууд I-pro програмыг устгасан ч гэсэн
арилгаагүй байх тохиолдол гарах ба хэрэв та устгахыг хүсвэл Windows
хайлтыг ашиглаарай.
46
Б.“ Windows” програмын хянах самбарыг ашиглаж I-pro програмыг устгах
Control Panel >> Programs add/ Programs and Features>> програмыг
ачааллуулж I-pro програмыг сонгон “delete эсвэл Uninstall ” гэсэн товчлуурыг
дарж устгана.
Бүлэг 10. Сануулга
	 Энэхүү гарын авлага нь бүтээгдэхүүний шинэчлэлттэй
хамааралтайгаар өөрчлөгдөх болно.
I-pro програмын хамааралтай сүүлийн үеийн шинэхэн мэдээллийг та
http://www.iscom.co.kr гэсэн IS Communication-н вэб сайтаас сонирхож
болно.
Facebook:
https://www.facebook.com/pages//Цахим-Самбар/606999215989498
Upointer and i pro ok

More Related Content

Similar to Upointer and i pro ok

компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэкомпьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэOyuka Oyuk
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтshulam
 
мэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалтмэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалтchiniih
 
мэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалтмэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалтminiix
 
бие даалт 1,2 бат өлзий
бие даалт 1,2  бат өлзийбие даалт 1,2  бат өлзий
бие даалт 1,2 бат өлзийEnhmandah Hemeelee
 
Lab10 suljee
Lab10 suljeeLab10 suljee
Lab10 suljeeBPurev
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2EnkhjargalDashdorjEn
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтE-Gazarchin Online University
 

Similar to Upointer and i pro ok (20)

Cs101 lec5
Cs101 lec5Cs101 lec5
Cs101 lec5
 
Pdf
PdfPdf
Pdf
 
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэкомпьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
 
Cs101 lec4
Cs101 lec4Cs101 lec4
Cs101 lec4
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
2
22
2
 
control panel
control panelcontrol panel
control panel
 
Lecture 10 os
Lecture 10 osLecture 10 os
Lecture 10 os
 
мэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалтмэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалт
 
мэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалтмэдээллийн технологи бие даалт
мэдээллийн технологи бие даалт
 
Health info 2
Health info 2Health info 2
Health info 2
 
Windows xp
Windows xpWindows xp
Windows xp
 
бие даалт 1,2 бат өлзий
бие даалт 1,2  бат өлзийбие даалт 1,2  бат өлзий
бие даалт 1,2 бат өлзий
 
Xp gatsah
Xp gatsahXp gatsah
Xp gatsah
 
Lab10 suljee
Lab10 suljeeLab10 suljee
Lab10 suljee
 
Tserendolgor
TserendolgorTserendolgor
Tserendolgor
 
2
22
2
 
Projector 2013
Projector 2013Projector 2013
Projector 2013
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 

Upointer and i pro ok

  • 1.
  • 2. 1
  • 3. 1-1 Цахим самбарын иж бүрдэлд юу багтсан байдаг вэ? Цахим самбарыг худалдан авсан хэрэглэгч танд баярлалаа. Энэхүү төхөөрөмжийн иж бүрдэлд цахим самбар болон бусад дагалдах хэрэгслүүд багтсан эсэхийг шалгана. Хэрэв аль нэг зүйл нь дутуу байгаа тохиолдолд худалдааны дэлгүүр лүү хандаарай. 1-2 Техник хангамжийн тодорхойлолт Энэхүү гарын авлага дээр харуулсан байгаа зурагт нэршлийн дагуу төхөөрөмжийн хэсэг тус бүрийн нэрийг цээжлэх шаардлагатай. 2
  • 4. 1-3 CD-ний иж бүрдэлүүд Энэхүү иж бүрдэл нь дараахь бүрэлдэхүүн хэсгүүдтэй : • Драйвер • Цахим самбарын програм хангамж • Хэрэглээний програм I-Pro • Хэрэглэгчийн гарын авлага Цахим самбарыг хэрэглэхийн өмнө драйвер болон цахим самбарын програм хангамжийг суулгах хэрэгтэй. Цахим самбарыг туршихдаа та I-Pro-г суулгасан байх шаардлагатай. 1-4 Ерөнхий анхааруулга • Төхөөрөмжийн доторх туяанд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд нүүрэн гадаргууд тоосжилт үүсэхээс сэргийлж цэвэр байлгах хэрэгтэй. • Нүүрэн гадаргууг цэвэрлэхдээ давуун алчуур болон шилэн эдлэлийн зориулалтын шингэнээр цэвэрлэдэг байх. • Цахим самбарын үзгээр бичиж байхдаа үзгийг хүчтэй дарж болохгүй, маркераар самбар дээр бичиж байгаа юм шиг зөөлөн дарж бичнэ. • Цахим самбарын үзгийг унагахаас болгоомжил. Үзэгний үзүүр нь тусгай маш нарийн загвараар хийгдсэн байдаг. • Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний ламп нь цахим самбарын ү й л ажиллагаанд гажилт үүсгэх магадлалтай тул лампны туяаг цахим самбарын дурангийн тэнхлэг рүү шууд тусгахаас сэргийлэх хэрэгтэй. • Цахим самбар нь маш нарийн хийцтэй харааны эд анги гэсэн үг юм. Нүүрэн гадаргууг онгойлгож болохгүй. 3
  • 5. 1-5 Системийн шаардлагууд Техник хангамжийн шаардлага: • CPU- Pentium ба түүнээс дээш • RAM- 512 МВ ба түүнээс дээш • Hard disk – 20МВ ба түүнээс дээш • USB – USB 2.0 • CD-ROM -8х ба түүнээс дээш Дараах Үйлдлийн системийг шаардана • Windows XP , Vista , Windows 7 4
  • 6. 2.Суурилуулалт, ажиллагааны үйл явц Суурилуулах процессыг доорхи бүдүүвч зураглалаар харуулсан байгаа. Дараах бүдүүвч зураглалын үйлдлийг нарийвчлан харна уу. Суурилуулах явцад холболт хийхдээ цахим самбар болон прожектороо нэрлэсэн байдлаар дахин сануулна уу. Цахим 5 Цахим Цахим Цахим Цахим
  • 7. 2-2 Ажиллуулах үйл явц Энэ үйлдлийг хийхийн өмнө цахим самбар ажиллуулах, i-Pro-г ажиллуулах гэсэн 2 төрлийн хэрэглээний програм хангамж суулгагдсан байна. Эхний алхам цахим самбар ажиллуулах Дараагийн алхам i-Pro –г ажилуулах Эхний алхам дээр : Та цахим самбараа утасгүй хулгана болгон ашиглахаас гадна танилцуулга хийж байх үедээ асааж тусгасан дэлгэцэн дээрээ цахим самбарын үзгээрээ үйлдэл хийж харуулах материалаа дэлгэц дээр чирж шилжүүлэх үйлдлийг гүйцэтгэж болно. Мөн түүнчлэн та компьютерийн цонхоо хянаж болно. Энэ бол үндсэн функц. Хоёрдугаар алхам дээр : I-Pro програмын хангаж буй бүтэн функцэд үйлдлүүдийг туршиж үзэх боломжийг бий болгодог онцлогтой. Танилцуулга ажлын явцад танд зурах бичих компьютерийн цонхоо хянах гэх мэт үйлдлүүд цахим электрон самбар дээр хэрэгжих боломжийг олгоно. Үндсэн үйлдлийг хэрэглэх бүрэн хэмжээний функцыг хэрэглэх эсэх нь таны сонголт юм. Харин үндсэн функцыг хэрэглэхдээ цахим самбараа ажиллуулна. Цахим самбарын бүрэн хэмжээний бүтэн функцыг хэрэглэхдээ эхлээд цахим самбараа ажиллуулаад I-Pro програмыг ажиллуулах гэсэн дараалсан үйлдлийг хийнэ. 6
  • 8. 3. Цахим самбарын эх биеийн угсаргаа Цахим самбарын үндсэн угсралт нь прожектортой ойртуулж маш бат бөх тогтоож өгөх хэрэгтэй. Цахим самбарын прожектороос ойр байгаа байрлал нь цахим самбар болон дурангийн тэнхлэгийн зөрүү градусыг багасгах болно. Энэ нь илүү тод харагдацыг үүсгэнэ. 3-1 Скоч ашиглан угсрах Хэрвээ та цахим самбараа прожектор болон ширээнийхээ дээр байрлуулахыг хүсвэл төхөөрмжийн тулгуур хэсгийг байрлуулахыг хүсэж буй газартаа скочоор нааж болно. Харин цахим самбараа суурилуулахын өмнө тухайн гадаргууг цэвэр байлгах ёстой. 3-2 Эрэг боолт ашиглаж угсрах Цахим самбарын боолтын нүх нь стандарт хэмжээтэй бөгөөд ердийн камерт хэрэглэгдэх хэмжээтэй байгаа. Боолтоо бэлдэж бүтцийг урьдчилан бэхлэх, бэлдсэн боолтоороо цахим самбараа угсарна. Энэ арга нь бас цахим самбараа прожектортойгоо хамт таазнаас угсарч тогтоож болох сайн талтай. Энэ аргын өөр нэг төрөл нь бол жижиг камерын хөлийг ашиглан цахим самбараа ширээн дээрээ байрлуулж болно. 3-3 Таазнаас угсрах Хэрэв таны прожектор таазан дээр угсарсан байрлалтай бол цахим самбараа прожекторын тулгуур хэсгээс тогтоож болно. Энэ тохиолдолд цахим самбараар харуулж буй дэлгэцийн дүрслэл дээрээсээ доош харагдсан байх үүднээс цахим самбарыг дээрээс нь доош чиглүүлж угсрах ёстой. Иймд цахим самбарыг таазнаас угсрахдаа цахим самбарын програм дотор байгаа цахим самбарын тохиргооны үйлдлийг ашиглан тохируулан суулгах шаардлагатай. 7
  • 9. 4. Цахим самбарын үзэг ашиглах тухай Цахим самбарын үзэг нь хулганы 5 үйлдлийг гүйцэтгэнэ. Дарах, давхар дарах, баруун товчлуур, чирэх зурах гэх мэт. Дарах: Цахим самбарын үзгээр дүрс тэмдэгт болон дэлгэц дээрхи цэсэн дээр зөөлөн хүрэх Давхар дарах : Цахим самбарын үзгээр дүрс тэмдэгт болон window дэлгэц дээр цэс дээр 2 удаа дарах баруун товчлуур: Цахим самбарын үзэгний баруун товчлуур нь ердийн хулганын баруун товчлууртай ижил үйлдлийг гүйцэтгэнэ. Шаардлагатай хэсэгт 1.5 –с илүү хугацаанд хүрсээр байх Чирэх : Ердийн хулганын чирэх үйлдэлтэй ижил тухайн объектыг цахим самбарын үзгээр чирж болно. Бичих : Ердийн үзэг шиг бичиж тэмдэглэх үйлдлийг цахим самбарын үзэг хийнэ. Анхааруулга Үзэгний зайг хийхийн өмнө зайны /+/ ба /-/ туйлыг шалгаж зөв байрлалаар оруулна уу. 8
  • 10. 5. Программ хангамжын суулгалт CD,DVD-ROM уншигч руугаа CD-гээ оруулаад суулгах хэрэгслийн сүүл хэсэгт байгаа зааврын дагуу суулгах хэрэгслийг автоматаар ажиллуулна. Хэрэв суулгах хэрэгсэл автоматаар уншихгүй байвал CD,DVD-ROM-н харалдаа доор байгаа <setup.exe> 2 удаа дарвал автоматаар унших болно. Анхааруулга : U-pointer програм суулгах явцад USB цахилгаан холболтын холбож болохгүй. 9
  • 11. 5-1 Цахим самбарын програм хангамжийн суулгах нь • Суулгах цэсний Install U-pointer дээр дарах. Суулгах явц эхлэнэ. • Ашиглах хэлээ сонгож баталгаажуулна. • Суулгалтын харилцах цонх гарч ирнэ. Суулгах явцад өөр хэрэглээний програмаас гарахыг санал болгоно. 10
  • 12. • Суулгах үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд “Суулгах“ гэсэн товчлуурыг дарна. • Суулгах явц дуусмагц U-pointer тэмдэгт дүрс компьютерийн үндсэн дэлгэц дээр бий болно. U-pointer тэмдэгт дүрс дээр 2 удаа дарж цахим самбарыг ажиллуулах команд өгнө. Цахим самбарын тохиргоог суулгахад танд тус болохоор Wizard цонх ажиллана. 11
  • 13. 5-2 Wizard ажилуулах Цахим самбарыг хэрэглэхэд цахим самбарын тохиргооны зөв зохистой нийцсэн тохируулалт шаардлагатай. Start Wizard таны компьютерт цахим самбарын тохиргооны оновчтой тохируулалтыг суулгахад тусалдаг. Суулгалтын явцын дараа U-pointer програм хангамжаа суулгах үед Start Wizard автоматаар дэлгэц дээр гарч ирнэ. Start Wizard-г ажиллаж эхлэхээс өмнө цахим самбар болон прожектороо компьютертойгоо холбосон байх шаардлагатай. 5-3-1 Тохиргоо U-pointer тэмдэгт дүрс дээр дарснаар үндсэн дэлгэц дээр харилцах цонхыг гаргаж ирнэ. • U-pointer загвараа сонгох : өөрийн ашиглахыг хүссэн загвараа сонго • Сонголтууд : үндсэн загварыг сонгосон тохиолдолд Registering Start Program Group: компьютероо асаах үедээ цахим самбарын програмыг ажиллуулдаг байхыг хүсвэл Registering Start Program Group шалгана уу. U-pointer-г таазнаас угсрахдаа : U-pointer-г дээрээс доош чиглүүлэн угсрахдаа энэ сонголтыг хийнэ. 12
  • 14. 5-3-2 Тэнхлэгийн тохиргоо • Асааж тусгасан дэлгэц нь харилцах цонхны хүрээнд харагдаж байх ёстой. • Тэнхлэгийн тохиргооны үйл явцын үед харилцах цонхон дээрх дэлгэцийн дүрсний өнцөг болон чиглэлийг тэнцүүлж зэрэгцүүлэх ёстой. • “Start Alignment“ дээр дарна. Ханан дээр цахим самбараас гарч буй дүрс гарч ирнэ. • Цахим самбарын эх биеийн хэмжигч цагийн товчлуурыг цаг зүүний дагуу эргүүлэх. Дараа нь цахим самбарын эх бие маш хялбараар эргэх үйлдэл хийнэ. Энэ үед тусгасан дэлгэц өгөгдсөн хүрээний төвд байрлаж байхаар цахим самбарын эх биеийг хэвтээ болон босоо чиглэлд тохируулж болно. • Төв тэнхлэгийн тохиргоо дуусмагц цахим самбарын эх биеийн товчлуурыг цагийн зүүний дагуу эргүүлнэ. Дараагийн үйлдлийг хийнэ. Тэмдэглэл: Цахим самбарын дүрс дамжуулах нарийвчлал нь өгөгдсөн дэлгэцний хэмжээнээс хамаарна. Цахим самбарыг илүү нарийн нарийвчлалаар хэрэглэх хэрэгтэй бол цахим самбарыг дэлгэцтэй төдий чинээ ойр байрлуулах нь зохистой. Гэхдээ цахим самбарын дүрс дамжуулах өгөгдсөн хязгаараас хэтрүүлэхгүйгээр дүрсээ тусгасан дэлгэц дээр харуулна. 13
  • 15. 5-3-3 Багажаа шалгах • “Start Calibration” дээр дарахад багаж шалгах цонх таны дэлгэц дээр гарч ирнэ. • Тусгасан дэлгэцний курсорын төв дээр цахим самбарын үзгээрээ дарна. Цахим самбар нь үзгээ танимагцаа автоматаар курсор нь дараагийн шалгах цэг рүү шилжинэ. • Нийт 9 шалгах өгөгдөл байгаа. Эдгээр 9 шалгах өгөгдлийг гүйцэтгэлийн дараа “дуусгах” дээр дарж шалгах явцыг дуусгана. Тохиргооны болон шалгалтын өгөгдлүүд нь таны компьютер дээр хадгалагдана. 14
  • 16. 6. Цахим самбарыг ажиллуулах Энэ бүлэг нь таныг цахим самбараа ажиллуулахад гол үндсэн мэдээллээр хангаж өгнө. Цахим самбарыг ашиглах явцад төхөөрөмжийн эх бие тэнхлэгийн тохиргоо болон шалгах турших тохируулгад алдаа гарч болно. Энэ тохиолдолд та хэрэглээндээ тохируулж цахим самбарыг тэнцвэржүүлж хэмжээс татах хэрэгтэй. 6-1 Цахим самбарыг ажиллуулах Цахим самбарыг ажиллуулахдаа компьютерийн дэлгэцэн дээрх U-pointer дүрст тэмдэгтийг дарна. Төхөөрөмж ажиллаж эхэлмэгц цахим үзэг нь олон талын хэрэглээт утасгүй хулганы үүргийг гүйцэтгэж эхлэнэ. Цахим самбар ажиллаж байх үед U-pointer-н дүрс тэмдэгт нь хэрэглээний туузанд харагдах болно. Цэсээ гаргаж ирээд U-pointer дүрст тэмдэг дээр дарахад цахим самбарын үзэг болон үндсэн цэс гарч ирнэ. 6-2 Цахим самбарын цэсний тодорхойлолт 6.2.1 Тохиргооны цэс Цахим самбарын загварыг сонгох болон цахим самбарын угсралтын төрлийг сонгох үед болон smooth горим өөрчлөгдсөн тохиолдолд тохиргооны цэс хэрэглэгдэх болно. Тохиргооны цэс дээр дарж 5-3-1 гэсэн алхамыг гүйцэтгэнэ. 6.2.2 Wizard ажиллуулах Хэрэв цахим самбарыг хөдөлгөсөн бол шалгах үйлдлүүд болон баримжаа авагч үйлдлүүдэд алдаа үүснэ. Энэ тохиолдолд та Wizard ажиллуулж баримжаа авагч үйлдэл болон туршилт хийх үйлдлийг дахин давтан оруулах ёстой. Тохиргооны цэс дээр дарж 5-2 гэсэн алхамуудыг гүйцэтгэнэ. 6.2.3 Баримжаа авагч Цахим самбарын хэрэглэж байх үед цахим самбараа байрлуулсан прожектор юмуу ширээ хөдөлж болно. Үүний үр дүнд цахим самбарын үзэгний курсорын байрлал нь цахим самбарын шүргэлцэх байрлалтай тохирохгүй байдал үүснэ. Энэ тохиолдолд та цахим самбарын шалгах үйлдлийг дахин идэвхижүүлж хийх ёстой. Шалгах үйлдлийн цэс дээр дарж цэсэн тохиргоог гүйцэтгэнэ. 15
  • 17. 6.2.4 I-Pro-г ачааллах I-Pro-г ажиллуулах 2 үндсэн арга байгаа. Нэг нь : I-Pro- дүрст тэмдэгт дээр шууд дарах Нөгөө нь I-Pro цэсэн дээр дарах Эдгээрийн үйлдлийн аль ч тохиолдолд I-Pro програмын цонх гарч ирэх ба та I-Pro програмын бүрэн үйлдэл функцыг ашиглах боломжтой. Гэхдээ I-Pro-г ачааллахаас өмнө цахим самбарыг ажиллуулсан байх ёстой гэдгийг санаарай. 6.2.5 Виртуал гар товчлуур Хэрэв танилцуулга ажлын явцад виртуал гар товчлуурыг нээх шаардлагатай бол виртуал гар товчлуур гэсэн үйлдлийг дарна. Ингэснээр тусгасан дэлгэц дээр гар товчлуур гарч ирэх ба цахим самбарын үзгээрээ шаардлагатай товчлуур дээрээ дарж виртуал гар товчлуураа ашиглаж болно. 7. Гэнэтийн асуудал хүндрэлүүд Та 9811-0372 болон 9301-0260 утсуудад хандаж лавлана уу. Мэйл хаяг: csmongol@gmail.com 16
  • 18.
  • 19. 17
  • 20. 18
  • 21. 19 Бүлэг 1. Танилцуулга I-Pro 4 нь U-Pointer гэсэн төхөөрөмжид оновчилсон / зохицсон / програм хангамж юм. U-Pointer болон I-Pro 4-н ашиглахад тохиромжтой эвтэйхэн багаж хэрэгсэл болон нарийн ажиллагаатай бичилт хийх самбар нь таны лекц хичээлийг үр дүнтэй удирдан явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. I-Pro 4 нь албан ёсны 2 хэв шинжтэй байдаг. А / Дижитал бичих функц Б / Агуулга зохиогчийн функц I-Pro нь U-Pointer гэсэн төхөөрөмж-д зохицсон хурдан найдвартай бичилт хийх үйлдлээр хангадаг юм. Бүлэг 2. Нарийвчилсан мэдээлэл А. Хэрэглэхийн өмнөх анхааруулга I-Pro нь Windows XP, Vista дэмжсэн шинжтэй байдаг бол харин OS, Ly- nux , Mac гэсэн програмыг дэмждэггүй байна. Програм нь U-Pointer-той хамт ашиглагддаг юм. Өөрөөр хэлбэл зайлшгүй U-Pointer-той хамт I-Pro програмыг идэвхижүүлнэ. (U-Pointer таны компьютерт ажиллаж байгаа нөхцөлд I-Pro –оор үйлдэл хийж болно. ) Б. Компьютерт тавигдах шаардлагууд Minimum requirement Recommended Requirement CPU Pentimum4, 1GHz Dual Core RAM 512M Byte 1G Byte HDD 70M Byte 100M Byte Graphic Card 128M Byte 128M Byte OS Windows XP, Vista, 7 Windows XP, Vista, 7 Others Microphone, Speaker Microphone, Speaker
  • 22. 20 Бүлэг 3. Суурилуулалт А. Програм хангамжийн суурилуулалт U-Pointer-той хамт ирсэн CD–гээ CD-ROM-доо оруулна. “Install i-Pro” гэсэн товчлуурыг дарсны дараагаар суулгахад ашиглах хэлээ сонгоно. Энэхүү үйлдлийн дараа суулгалтын “Wizard” цонх гарч ирэхэд нь “Цааш” товчлуурыг дарна. I-Pro 4 програм, I-Pro player-г суулгах явцад дэлгэц дээр дүрс зураг үүсгэхийн тулд сонголтын цонхыг идэвхижүүлээд “Цааш “ гэсэн товчлуурыг дарна.
  • 23. Өөрийнхөө сонголтоо хийгээд “Цааш “ товчийг дарна. Одоо “ i-Pro” програмыг суулгахад бэлэн боллоо. “ Цааш” гэсэн цэс дээр дарна. “Next “ гэсэн товчлуурыг дарсанаар “ i-Pro printer” суулгана. “ i-Pro printer” суулгах үйлдэл дууслаа. Дуусгах гэсэн товчлуурыг дарна уу. Суулгах үйлдэл дууслаа, “Finish “ гэсэн товчлуурыг дарна уу, Хэрэвээ та суулгах үйлдлийг дуусмагц “ i-Pro” програмыг ажиллуулахыг хүсвэл “Launch I-Pro” гэсэн сонголтыг хийж Дуусгах гэсэн товчыг дарна уу. Энэхүү үйлдлээр та дэлгэцэн дээр програмыг илэрхийлсэн дүрс тэмдэгийг үүсгэж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар програмыг шууд түргэн ажиллуулах боломжтой юм. Бүлэг 4. I-Pro 4 програмын үйл ажиллагаа Та “I-Pro” програмыг ажиллуулахдаа “U-pointer”-г урьдчилан ажиллуулах шаардлагатай, хэрэв “U-pointer”-г ачааллуулахаасаа өмнө “ i-Pro” програмыг асаасан бол “ i-Pro” програм ажиллах боломжгүй байна гэсэн алдаа заасан бичвэр гарч ирэх болно. А. “ i-Pro” дүрст тэмдэгтээр “ i-Pro” програмыг ажиллуулах нь Хэрэвээ та суулгах үйлдлийн явцад “Create desktop icon” буюу “Дэлгэцийн дүрст тэмдэг үүсгэх ” эсвэл “Create a quick launch Icon” буюу “ Шууд түргэн ажиллуулах дүрст тэмдэг үүсгэх ” гэсэн сонголтыг хийсэн бол “ i-Pro” програмын дүрст тэмдэг арын фон хуудас дээр эсвэл хэрэглээний туузан дээр бий болох болно. 21
  • 24. 22 Б. “ I-Pro” -г “ I-Pro” програмыг цэсээр ажиллуулах Хэрэв та суулгах үйлдлийн явцад “Create desktop icon” буюу “Дэлгэцийн дүрст тэмдэг үүсгэх ” эсвэл “Create a quick launch Icon” буюу “ Шууд түргэн ажиллуулах дүрст тэмдэг үүсгэх ” гэсэн сонголтыг хийгээгүй эсвэл таны үүсгэсэн “ I-Pro” дүрс тэмдэгт үндсэн дэлгэцээс устсан тохиолдолд та дараах зааврын дагуу “ I-Pro” програмын цэсийг ашиглах замаар ажиллуулж болно. • Үйлдлийг хэрэгжүүлэх цонхны • Бүх програмууд гэсэн дээр дарна • Ачаалласан програмын цэсний “ISCom” дээр дарна. • “I-Pro 4” гэсэн дээр дарна • “ I-Pro” цэс ачааллах үед “ I-Pro” дүрст тэмдэг дээр дарж “ I-Pro” програмыг ажиллуулна. В. “ I-Pro” -г “U-pointer” цэсээр ажиллуулах “ I-Pro” -програмыг “U-pointer” цэсний тусламжтайгаар ажиллуулж болдог. “U-pointer” програмыг ачааллуулж эхлэх үед дүрст тэмдэгтүүд нь хэрэглээний доорх тууз дээр бий болсон байдаг. “U-pointer” дүрст тэмдэгт дээр “U-pointer”-н үзгээр дарснаар тухайн програмын цэс ачааллаж эхэлнэ. Уг цэснээс “ I-Pro” н дүрст тэмдэгийг олж түүн дээр дарж идэвхижүүлснээр “ I-Pro” програмыг ажиллуулж болно.
  • 25. Бүлэг 5. Дэлгэцийн бүтэц бүрэлдэхүүн ба үндсэн функцууд А. Товчилсон товчнуудын төрөл хэлбэрүүд “ I-Pro” –програмын товчилсон товчнуудын хэрэглэгдэхүүнүүд нь хэрэглэгчийн хүсэлтээр хаана ч байрлуулах боломжтой. Шууд буюу энгийн товчилсон товчнуудын цонх ба хөдөлгөөнт товчилсон товчнуудын цонх гэж 2 төрөл байдаг. Шууд (энгийн) товчилсон товчнууд нь цонхны аль нэг хэсэгт байрласан байдаг бол хөдөлгөөнт товчилсон товчнуудын цонх нь хэрэглэгчийн хүсэлтээр дэлгэцийн аль ч хэсэгт гарч ирэх боломжтой. Товчилсон товчнуудын төрөл болон байрлал нь “ I-Pro” –програмын үндсэн цэсэнд сонгож болохуйцаар орсон байдаг. Б. Товчилсон товчнуудын төрлүүд В. Хөдөлгөөнт товчилсон товчнууд Хөдөлгөөнт товчилсон товчнууд нь a, b, c гэсэн 3 хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр нь шаталсан байдлаар холбогдсон байдаг. a b c 23
  • 26. 24 a хэсэг нь 2 функцтай. Эхний функц нь сүүлд хэрэглэсэн хэрэгслүүдийг харуулсан байдаг. Жишээ нь та үзэгний хэрэгсэлийг ашигласан байвал тухайн шаардлагатай дүрст өгөгдөл a хэсэгт үүснэ гэсэн үг юм. Хоёр дахь функц нь бол “ I-Pro” –програмын үндсэн цэсийг ачааллах юм. Хэрэв та тухайн хэсэгтээ баруун товчлуурыг дарвал, үндсэн цэс үүсэх болно. b хэсэг нь “ I-Pro” –програмын багаж хэрэгсэл болон функцууд нь ижил төсөөтэй байдлаар ангилагдсан байдаг. Энэхүү b хэсэгт ангилж бүлэглэсэн багаж хэрэгсэлүүд болон функцуудын дүрс тэмдэгтүүд нь дараалан бичигдсэн байдаг. Таны хэрэглээний явцад диаграм, арилгагч болон шилжүүлэх багажны горим нь тогтмол хэрэглэгдэж байна гэж үзвэл эдгээр функц бүлэг нь тохирох дүрст тэмдэгт дээрээ дарснаар солигдон шилжиж болдог юм. c хэсэг нь Энэхүү c хэсэг нь нарийвчилсан функцууд болон багаж хэрэгсэлүүдийг харуулах үүрэгтэй. Та b хэсэгт дэх ямар нэгэн дүрст тэмдэгт дээр дарахад тохирох зөв дүрст тэмдэгт нь c хэсэгт гарч ирэх болно. Хэрэв 5 секундын турш та хэрэглэх ямар нэгэн дүрст тэмдэгтээ сонгохгүй бол c хэсэг нь дэлгэц дээр ил харагдахгүй болно. Г. Хөдөлгөөнт товчилсон товчлуур дах багаж хэрэгслүүдийн талаарх ойлголтууд 1. Хэрэглээний үндсэн цэс Хөдөлгөөнт товчилсон товчлуур дээр үндсэн цэсийг идэвхижүүлэхдээ “U-pointer” үзэгний тусламжтайгаар А хэсэг дээр дарна. Эсвэл хулганыхаа баруун товчлуурыг дарна. 2. Үзэгний өнгө, бичигдэх өргөнийг сонгох Энэхүү дүрс тэмдэгтийг дарах үед өнгөний 16 сонголт болон үзэгний гаралтын өргөний 4 төрлүүд С хэсэгт гарч ирэх болно. Энэ үед та өөрийн сонгосон үзэгний өнгө болон бичигдэх өргөнийг сонгож болно. 3. Шилжүүлэлтийн функц
  • 27. 25 “I-Pro” програм дээр танилцуулга ажлаа хийж байгаа үедээ та энэ дүрсийг дарахад бичилтийн горим нь WINDOWS горимд шилжин өөрчлөгдөх болно. Үүний үр дүнд та WINDOWS-н хэрэглээний бусад програмыг ажиллуулах боломжтой болж байгаа юм. Энэ горимд таны зурсан болон дүрст зургийн сан, диаграм зэрэг зүйлүүд объект хэлбэрээр ашиглагдах болно. Та энэхүү объектоо эргүүлэх, олшруулах, хуулах эсвэл багасгаж болно гэсэн үг юм. Та солих горимыг ашиглахгүйгээр хулгана болон үзгээ хэрэглэж болно. Та ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өөрийн тэмдэглэлээ зөөж болно. 4. График хүрээ дүрс сонгох
  • 29. 27 6. Тэмдэглэлээ хөдөлгөх , шилжүүлэх нь Тэмдэглэлээ дээш доош гүйлгэх үйлдэл нь та зөвхөн 2 ба түүнээс дээш хуудасны тэмдэглэлтэй байгаа үед л идэвхижинэ. 7. Тэмдэглэлээ жижигрүүлж, томруулах Тэмдэглэлийнхээ хүрээг 100% - 400% хүртэл ихэсгэж, багасгах боломжтой ба тэмдэглэлдээ байгаа ямар нэгэн обьектынхоо хэмжээ болон байрлалыг томруулагчийнхаа харьцааны дагуу болгон өөрчлөх боломжтой. 8. Бичлэг Та лекцийнхээ үеэр өөрийн тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж байснаа кино файл гэсэн форматад оруулах боломжтой. 9. Арилгах хэрэгсэл 10. Тэмдэглэлдээ байгаа аливаа зүйлийг та бүгдийг нь, эсвэл хэсэгчилэн арилгах гэсэн 2 сонголтоор гүйцэтгэж болно.
  • 30. 28 Д. Шилждэггүй Хөдөлгөөнт бус горим дахь хэрэгслийн нарийвчилсан тодорхойлолт Хэлбэр дүрсний, функцны товчилсон товчнууд нь цонхны 4 талд байрлана. 1. Үндсэн цэсийг ачааллах Үндсэн цэсийг ачааллуулахдаа “ I-Pro” –н дүрст тэмдэгт дээр U-Pointer-н үзгээр дарах, эсвэл компьютерынхоо хулганын баруун товчлуурыг дарна. 2. Тэмдэглэл үүсгэх Доор харуулсан дүрст тэмдэг дээр хэсэгхэн хугацаанд дарахад цэс нь тэмдэглэлийн хуудас нээж өгнө. Тэмдэглэл үүсгэх нь алдаатайгаар сонгогдсон бол энэ дүрс дээрээ түргэн дарна эсвэл энэ дүрсний зэргэлдээ байгаа зурвас дээр дарна.
  • 31. 29 3. Өнгө сонгох Доор тэмдэглэн харуулсан байдлаар өнгөний сонголтууд ачааллаж гарч ирж өнгө сонголтын цэс бий болно. 4.Үзэгний өргөн, нарийн гаралт Доор зурагт харуулсан байдлаар үзэгний гаралтын дүрст тэмдэгт дээр дарахад сүүлд хэрэглэсэн үзэгний гаралт нь ил харагдах ба үзэгний өргөн нарийн гаралтаа хянаж удирдахын тулд үзэгний гаралтын дүрст тэмдэгтийн хажуудах үзэгний гаралтыг удирдах дүрст тэмдэгт дээр дарна.
  • 32. 30 5. Шилжүүлэх горим Доор зурагт харуулсан байдлаар дүрст тэмдэгт дарахад энгийн бичилтийн горим нь шилжих горим руу солигдоно. Энэ горимд таны зурсан шинэ дүрс бүр нь фон хуудас дээр болон диаграм зураг дээр давхацан гарч ирнэ. Та суурь үндсэн зураг болгон дээр нь байгаа дүрс бүдүүвчээ ч харах боломжтой. Хэрэв та шилжүүлэх горимоос гарахыг хүсвэл энэхүү дүрс тэмдэгт дээр дахин нэг удаа дарахад л хангалттай. 6.Үзэг болон график хүрээ сонгох Үзэг болон диаграм бүдүүвчийг 2 замаар ачааллах боломжтой. 1 дэх нь үзэг, диаграм гэсэн дүрс тэмдэгт дээр хэсэгхэн зуур дарах. 2 дахь нь үзэг, диаграмын дүрс тэмдэгт хажууд байрлах дүрст товчлуур дээр дарах явдал юм.
  • 33. 31 7. Арилгах хүрээгээ сонгох Арилгагчийн дүрст тэмдэгт дээр хэсэгхэн зуур дарахад арилгагчийн дэд цэс гарч ирэх ба эсвэл арилгагчийн дүрст тэмдэгтийн зэргэлдээ яг ижил ачаалласан цэс дэлгэцэнд харагдах болно. Та дэд цэсэн дэх арилгагчийн төрлөө сонгосны дараа сонгосон арилгагчийн төрөл нь арилгагчийн дүрст тэмдэгт дээр байршиж харагдана. 8. Хуудсаа дээш, доош гүйлгэх Өмнөх болон дараагийн хуудас руу шилжих функц. Энэ үйлдэл нь нэг ба түүнээс дээш хуудас үүссэн тохиолдолд идэвхижинэ.
  • 34. 32 9. Томруулах Тэмдэглэлийнхээ хүрээг 100% - 400% хүртэл ихэсгэж багасгах боломжтой ба тэмдэглэлдээ байгаа ямар нэгэн объектын хэмжээ болон байрлалыг томруулагчийнхаа харьцааны дагуу өөрчлөх боломжтой. 10. Бичлэг хийх Энэ горимд та лекцийнхээ үеэр өөрийн тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж байснаа кино файл гэсэн форматад оруулах боломжтой. Энэхүү функцын оролцоотойгоор та тухайн лекц хичээлийн агуулгыг үүсгэхээс гадна онлайн үйлчилгээг хийх боломж бүрдэж байгаа юм. Windows Media кодлогч хэрэгсэл нь Microsoft –р олгогддог ба энэ нь i-Pro програмын функцын бичлэгт хэрэглэхийн тулд таны хэрэглээний компьютер дээр суулгагдсан байвал зүгээр. 11. Windows-ын хэрэглээний програм i-Pro програмаасаа гаралгүйгээр та Windows горимд шилжиж бусад хэрэглээний програмыг ашиглах боложтой юм. 12. Объектын удирдах горим Энэхүүгоримдтанызурсанболонтатажоруулсандүрсзураг, бүдүүвчзэргийг объект хэлбэрээр авч үзэх ба та энэхүү объектуудаа эргүүлэх,олшруулах, хуулах, багасгах гэх үйлдлээр өөрчилж болно.
  • 35. 33 Е. Үндсэн цэсний тодорхойлолт Бүлэг 6. Хэрэглээний програмууд А. Хэрэглээний програмын бичиг баримт “I-Pro” 5 төрлийн арын фон хуудастай. Үүний зэрэгцээ 350 орчим тооны зурагт дүрсийн сангийн зургууд болон таны Мicrosoft office document-ууд зэргийг танилцуулах ажилд хэрэглэх зориулалтаар оруулах боломжтой юм. Мicrosoft office document-ууд оруулахдаа дараах зааварчилгааг мөрдөөрэй. • 5-р бүлгийн Д, Г-д торхойлсончлон “click document” ээр дарна. • Заасны дагуу харилцах цонх гарч ирнэ. Оруулсан материал гарч ирнэ. • Сонгосон файл нээгдэхэд хэрэв та хэвлэх хүсэлтэй байвал цэснийхээ хэвлэх гэсэн товчлуур дээр дараарай. • Хэвлэж дууссаны дараа “ нээсэн хэрэглээний програм бүр”-г цуцлах хэрэгтэй. Таны “I-Pro” програмыг хэрэглэж байгаа үед зурагт харуулсан байдлаар автоматаар “I-Pro printer” гэж тохиргоо үүссэн байх болно . Ингэснээр та “I-Pro printer” –р “Windows горим” “Intelligent горим ” байна уу хамаагүй боломжтой ямар ч материалыг оруулж болно.
  • 36. 34 • Мicrosoft office document оруулахад Мicrosoft office нь таны компьютерт хамгийн шаардлагатай хэрэгцээтэй байх ба зүй ёсоор ажилладаг юм. Та бас “ Office documents” “ PDF file” зэргийг оруулж болно. Б. Зурагт дүрсийн сангийн хэрэглээний програм “I-Pro” програм нь таны танилцуулга ажилд 350 н зургийн дүрст сангаар хангахаас гадна хэрэглэгчийн зураг дүрсийн санг нэмж оруулахад зориулсан холболтыг бас агуулсан байдаг. Дараах зааварчилгааны дагуу зурагт дүрсийн санг хэрэглээрэй. • “Зурагт дүрсийн сан дүрст тэмдэгт” дээр дарна. • Зурагт дүрсийн сангийн харилцах цонх нээгдэх болно. • Зурагт дүрсийн сангаас сонголтоо хийхэд зурагт дүрсийн сангийн өнгөц харагдах зураг баруун талд гарч ирнэ. Хэрэв өнгөц харагдах зураг дээр дарвал тухайн зураг цонхон дээр томорч харагдана. • Зурагт дүрсийн сан дээр 2 удаа дарахад таны тэмдэглэлийн хэсэг орж ирэх болно. • Зурагт дүрсийн сангаас зургийг арын фон хуудас болгон сонгон оруулахдаа зургаа сонгоод “фон сонгох” гэсэн товчлуурыг дарна. • Тэмдэглэл тус бүрд ердөө ганц л зургийг арын фон хуудас болгон ашиглах боломжтой. • Зургийн сангаас зураг нэмж оруулахдаа, “open” гэсэн товчлуурыг дарж хэрэглэгчийн зургийн сангаас “I-Pro” програмын хавтаст зургийн сан руу нэмнэ. Зургийн адил харилцах цонх гарч ирнэ.
  • 37. 35 - Ачааллах цонхыг дарахад хавтаст харилцах цонх гарч ирэх ба дүрс зургийн хавтасыг тодорхойлж хавтасны нэрийг “Тийм” гэсэн товчлуур дээр дарснаар оруулна. Эдгээр үйлдлийг хийсний дараа “I-Pro” програмын хавтаст зургийн сан руу нээсэн шинэ хавтас үүсэх болно. Тодорхойлон гаргасан зургийн хавтасийн дэд хавтас “I-Pro” програмын хавтаст зургийн санд нэмэгдсэн эсэхийг шалгаж үзээрэй. • Нэмсэн зурагт сангийн хавтас нь таныг тухайн хавтсыг устгах хүртэл хэрэглэх боломжтой байна. • Нэмсэн зурагт сангийн хавтсыг устгахдаа “устгах” товчлуурыг дарна. Гэхдээ “I-Pro” програмаар олгогдоогүй зураг устгагдахгүй.
  • 38. В. Тэмдэглэлийг жагсаах устгах 1. Танилцуулга ажлын явцад хэд хэдэн тэмдэглэлүүд үүссэн байх ба хичээлд зориулан бэлтгэсэн тэмдэглэлүүд бас бий болсон байдаг. Та тэмдэглэлийнхээ нийт тоог шалгаж болох ба хэрэглэгдэж байгаа хуудас тэмдэглэлийн хүрээний баруун доод бүсэд байршсан байдаг. 2. Тэмдэглэлийн жагсаалт 5-р бүлэгийн Г, Д-д тайлбарласанчилан бүх тэмдэглэлүүлийг дарж шалгаж болно. 3. Сонгосон тэмдэглэлээ устгахдаа “ U-Pointor “-ынхаа үзэг юмуу хулганаар 2 удаа дарах үйлдлийг хийнэ. Тэмдэглэлийг хадгалах • Таны танилцуулга ажлын тэмдэглэл зурагт хавтасны формат хэлбэрээр хадгалагдаж болох ба үндсэн цэсэн дээр дарж “Самбар хадгалах” гэсэн хэсэг рүү орно. • Тодорхойлсон хавтас нь хадгалагдах ба файлынхаа нэрээр орно. • Зурагт файл хавтсыг сонгоод дараа нь одоогийн хэрэглэж байгаа тэмдэглэлээ эсвэл бүгдийг нь сонгож болно. • Тийм гэсэн товчин дээр дарна. 4 . Т э м д э г л э л и й г устгахдаа харилцах цонхны арилгах гэсэн товчлуурыг дарна 5. “U-Pointor“-н үзэг юмуу хулганын функцыг хэрэглэж тэмдэглэлийн дугаарыг устгах. 36
  • 39. 37 Тэмдэглэлээ хэвлэх • Та танилцуулга ажлаа хэвлэх боломжтой ба 5-р бүлэгт байсантай ижил үндсэн цэснийнхээ “ тэмдэглэлийг хэвлэх” гэсэн дээр дарна. • Өөрийн компьютерт холбосон принтерээ сонгоно. • Хэвлэх гэж байгаа тэмдэглэлээ сонгох, одоо хэрэглэж байгаа тэмдэглэлээ эсвэл бүх тэмдэглэлийг хэвлэх тохируулга ашиглаж сонгосон тэмдэглэлээ хэвлэж болно. • Зөвшөөрөх гэсэн товчлуурыг дарна. Д. Танилцуулах ажлаа нээх болон хадгалах 1. Таны танилцуулга ажил файл хэлбэрээр хадгалагдаж болно. Хамгийн гол компьютерт “i-Pro” програм суулгагдсан байх ёстой. • Танилцуулга ажлаа компьютерт хадгалахдаа үндсэн цэснийхээ хадгалах гэсэн товчлуур дээр дарна. • Харилцах цонх дэлгэц дээр гарч ирэх ба хавтсыг тодорхойлж өгөөд файлын нэрийг оруулна. • Хадгалах гэсэн товчлуурыг дарахад хавтас дотор файл хадгалагдах болно. • Танилцуулага ажил хадгалагдсан хавтсыг нээхдээ “I-Pro” дүрст тэмдэгттэй файлаас олж болно. • Хавтсыг нээхдээ та “I-Pro”-н цэсний “нээх” эсвэл Windows –н хайлтын функцыг хэрэглэж болно. • Windows –н хайлтын функцыг хэрэглэж байхдаа , хавтас доторхи танилцуулга файлаа хайж түүн дээрээ 2 удаа дарж болно. • “I-Pro”-н цэсний “нээх” гэсэн үйлдлээр та файлаа сонгоод нээх гэсэн
  • 40. 38 товчлуурыг дарна. • “I-Pro”- програмын цэсний “өөр нэрээр хадгалах” таны танилцуулга ажлыг өөр нэрээр давхар хадгалах боложийг олгоно. • Хэрэглэж байгаа танилцуулга ажлаа дууссаны дараа шинээр танилцуулга хуудас нээхдээ, цэснийхээ “тэмдэглэгээг оруулах“ гэсэн дээр дарж шинэ хуудас үүсгэх ба шинэ хуудас нээхийнхээ өмнө таны дэлгэц дээр өмнөх хуудсаа хадгалах эсэхийг лавлаж асуусан харилцах цонх гарч ирнэ. Та “тийм”, “ үгүй” гэсэн аль нэгийг сонгох ёстой. Е. Объект сонгох Таны зурсан эсвэл зургийн сангийн дүрс объект хэлбэрээр ашиглагдах ба та хэмжээ болон эргүүлэх байрлал зэргийг нь өөрийн хүссэнээр тохируулж болно. 1. Объектыг удирдах горим руу шилжүүлэхдээ товчилсон товчлуурынхаа “ объектыг удирдах цэс” гэсэн дээр дарна. 2. Объектыг удирдах горим руу орсны дараа цэсний фон өнгө өөрчлөгдөх ба сонгосон объектын горимд курсорын хэлбэр бас өөрчлөгдөнө. 3. Хэлбэрийг нь өөрчлөхдөө тухайн объект дээрээ дараад сонгосон объект нь туслах шугамаар хүрээлүүлж Power point –н объект шиг харагдана. Энэ тохиолдолд та объектын хэлбэрийг өөрчилж болно. 4. Доорхи хэлбэрээ өөрчилж байгаа жишээ дүрс зургийг харуулсан байна. 5. Хэрэв та нэг доор объектын тоог олшруулахыг хүсвэл объектын багтаасан тухайн хэсгийг та татаж түрэх үйлдэл хийх хэрэгтэй. Хэд хэдэн объектууд сонгогдсон байна.
  • 41. 39 6. “I-Pro”- програмд нь бас объектыг удирдах цэс байдаг. Тухайн сонгогдсон объектын талбай дээр баруун талынхаа товчлуур дээр дарна энэ үед цэс гарч ирэх ба объектыг удирдаж болно. Cut : Таслах Copy :хувилах Paste :хувиласан объектоо хуулах Delete : сонгосон объектоо арилгах Select all :хэрэглэж байгаа тэмдэглэлийнхээ бүх объектыг сонгох Reset to initial shape : сонгосон объектоо анхны дүрс рүү хуучин хэвэнд нь оруулах Ё. Арилгах устгах хэрэгсэл “I-Pro”- програм нь 3 төрлөөр арилгах үйлдлийг агуулдаг. a. Бүгдийг арилгах b. Объекты арилгах c. Бүсчилэн арилгах 1. Бүгдийг арилгахдаа бүгдийг устгах товчлуур дээр дарна. Арын фон хуудаснаас бусад бүх бичилтүүд болон объектууд устана. 2. Объектыг устгах гэсэн товчлуурыг дарснаар тэмдэглэл дээр байгаа тухайн зураг болон оруулсан дүрс зураг устана. Тухайн зураг болон оруулсан дүрс зураг нь тус тусдаа устгагдах болно. 3. Бүсчлэн арилгах гэсэн дээр дарснаар тухайн хүрээнд хамрагдсан зураг болон оруулсан дүрс зураг устана. Объектын цэсээр арилгах Хулганы баруун товчлуур даран объектын цэс дэх “Устгах” гэсэн товчлуур дээр дарснаар устгах үйлдэл хэрэгжинэ.
  • 42. 40 Бүлэг7. Нэмэлт функцууд “I-Pro”- програм нь танилцуулга ажлын явцад үйлдэл хийх боломжийг ихэсгэх зориулалттай хэд хэдэн нэмэлт функцуудаар хангадаг . А. Виртуал гар товчлуур Зарим тохиолдолд “ U-Pointer”-г хэрэглэж байх явцад танд гар товчлуураас зарим нэг үсэг тэмдэгт оруулах хэрэгтэй байж болно. Энэ тохиолдолд windows цонхон дээр гарч ирэх виртуал гар товчлуурыг ашиглах боломжтой. “I-Pro”- програмын үндсэн цэс дэх виртуал гар товчлуур гэсэн дэд цэсэн дээр дарахад виртуал гар товчлуур дэлгэц дээр гарч ирэх үед та түүн дээр хүссэн хэрэгцээт үсгээ дарж болно. В. Гэрэлтүүлэг a. Сонсогч үзэгчдийн анхаарлыг татахын тулд тэмдэглэлийнхээ гол хэсгийг онцлох хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэгвэл үүнд тохирсон гэрэлтүүлгийн функц “I-Pro” програмд байдаг. b. Үндсэн цэсний “Багаж хэрэгсэл” гэсэн дотроос “Онцлон харуулах ” гэсэн функцыг сонгосноор энэ үйлдэл идэвхижнэ. c. “Онцлон харуулах” гэсэн үйлдлийг идэвхижсний дараа тэмдэглэлийн өнгө бараан саарал өнгө рүү шилжиж гэрэлтүүлэг үүсэх болно. “ U-Point- er”-н үзэгний тусламжтайгаар та гэрэлтүүлгээ өөрчлөн хөдөлгөж болно.
  • 43. 41 d. “Онцлон харуулах” гэсэн үйлдлийг идэвхижсний дараа гэрэлтүүлгийг удирдах болон хаах цонх нь тэмдэглэлийн баруун дээд буланд байрласан харагдана. Саарал дэлгэцний шилжих хувь 0% Саарал дэлгэцний шилжих хувь 10% Саарал дэлгэцний шилжих хувь 20% Саарал дэлгэцний шилжих хувь 30% Гэрэлтүүлэг дугуй хэлбэрээр үүснэ Гэрэлтүүлэг дөрвөлжин хэлбэрээр үүснэ Гэрэлтүүлэгийн хэмжээ жижиг Гэрэлтүүлэгийн хэмжээ дундаж Гэрэлтүүлэгийн хэмжээ том С. Хаалт хөшиг 1. Өрөөний цонхны хаалт шиг , “I-Pro”- програмд бүтэн дэлгэцийн хаалт байдаг ба тэмдэглэлийн хэсгийг харуулж ил гаргах зорилгоор цонхны нэг талаас нээдэг байна. Дэлгэцийн хүрээний аль ч талаас та нээж болно. 2. “I-Pro”- програмын үндсэн цэс дэх багаж хэрэгсэл гэсэн хэсгээс та хаалт “Хөшиг” гэсэн товчлуурыг дарж, бүх тэмдэглэл хаагдах ба хаах товчлуур нь дэлгэцийн баруун дээд буланд гарч ирнэ.
  • 44. 42 3. Тэмдэглэлийн хүрээний аль нэг хэсэгт курсорыг байрлуулахад курсор нь 2 үзүүртэй сумтай болдог. Энэ үед курсорыг татах ба тэмдэглэл нь курсорын чирэлтийн дагуу нээгдэх болно. Бүлэг 8 . Тохиргоо А.Хавтас “I-Pro” програмыг компьютерт суулгасны дараа таны тэмдэглэл танилцуулга ажлыг хадгалах өгөгдсөн хавтас нь “ I-Pro Prj “ гэсэн нэртэйгээр нээгдэнэ. Энэ үүссэн хавтасыг өөрчилөхдөө хавтасны тохиргоог хэрэглэнэ. Энэхүү харилцах цонхны “Хавтас” гэсэн дээр дараад өөрийнхөө сонирхолд нийцсэн нэрийг оруулж болно.
  • 45. 43 Б.Тэмдэглэл Тэмдэглэлийнхээ суурь өнгийг энэ функцаар өөрчлөх тохиргоог хийнэ. “Самбар(Нүүр)” гэсэн дээр дарж өгөгдсөн өнгө болох цагаан өнгийг сольж болно. В. Хоёрдогч дэлгэц Өргөсгөсөн буюу урт самбар үүсгэхдээ нэмэлт хоёрдогч дэлгэц гэсэн сонголтыг идэвхижүүлнэ. Энэхүү горимыг ажилуулахад нэмэлт “U-Pointer” шаардагдах болно. “U-Pointer”-н худалдаалагчаас нэмэлт мэдээллийг аваарай. Г. Бичлэг Зөв тохирсон бичлэгийг хийхдээ бичлэгийн функцийн тодорхой шинжүүдийг суулгах хэрэгтэй. Танилцуулга ажлыг хадгалах, өгөгдсөн хавтас нь “ I-Pro contents ” нэртэйгээр үүсэх ба доорх харилцах цонхонд харуулсан байдлаар хавтасны нэрийг өөрчилж болно.
  • 46. 44 Хэрвээ та бичлэгийнхээ өмнө нэрээ өөрчилөхийг хүсвэл “set file name be- fore recording” сонголт дээр дарна. Хэрэв “show confirm message before recording” гэсэн сонголт дээр дарвал бичлэгийн өмнөх харилцах цонхны өгөгдлийг зөвшөөрч байна гэсэн үг юм. Д. Дуу Микрофон спикерийн дууны тохиргоог та энэхүү харилцах цонхны тусламжтайгаар тохируулж болно. Тохиргоог та цонхонд харуулсан байдлаар тохиргооны сумыг их бага хэмжээг нь тааруулан хөдөлгөж болно. Е. Тохируулга Энэхүү тохиргооны хэсэгт 2 тохируулга байдаг. 1. Хэрэв та “Бүгдийг арилгах“ гэсэн мэдээг зөвшөөрсөн үйлдэл хийх үед дараах харилцах цонх үүсэх ба ямар нэг алдаа гаргахаас сэргийлж энэ үйлдлийг та зөвшөөрч болно. 2. Товчилсон товчлуурын байрлалыг тохируулах Та товчилсон товчлуурын байрлалыг 5 янзаар байрлуулж болно. Өөрийнхөө сонирхолд нийцүүлэн сонголтыг хийнэ. Та “Програм дуусах үед тоноглолын зурвас” / I-pro програм дуусах үед товчлуурын байрлалыг хураах / гэсэн өгөгдөл дээр сонголт хийж дарснаар товчилсон товчлуурын сонгосон байрлал хадгалагдах болно.
  • 47. 45 Ё. Тайлбар мэдээлэл Та энэхүү мэдээллийн харилцах цонхноос та i-Pro програмын мэдээллийн шалгаж болно. Хэрэв сүүлийн мэдээлэл ороогүй бол “шинэчлэх” товчлуурыг дарж болно. Бүлэг 9. i-Pro програм устгах А. “ Windows” програмын цэсийг ашиглаж i-Pro програмыг устгах “ Windows” програмын цэснээс та ISCom хавтасыг сонгож ороод i-Pro хавтаст файлыг сонгож дарах үйлдлүүдийг дараалуулан хийхэд “Uninstall i-Pro ”/i-Pro програмыг устгах / сонголт гарч ирснээр та үйлдлийг идэвхижүүлэн сонгож болно. Хэрэглэгчээр үүссэн зарим програмууд I-pro програмыг устгасан ч гэсэн арилгаагүй байх тохиолдол гарах ба хэрэв та устгахыг хүсвэл Windows хайлтыг ашиглаарай.
  • 48. 46 Б.“ Windows” програмын хянах самбарыг ашиглаж I-pro програмыг устгах Control Panel >> Programs add/ Programs and Features>> програмыг ачааллуулж I-pro програмыг сонгон “delete эсвэл Uninstall ” гэсэн товчлуурыг дарж устгана. Бүлэг 10. Сануулга Энэхүү гарын авлага нь бүтээгдэхүүний шинэчлэлттэй хамааралтайгаар өөрчлөгдөх болно. I-pro програмын хамааралтай сүүлийн үеийн шинэхэн мэдээллийг та http://www.iscom.co.kr гэсэн IS Communication-н вэб сайтаас сонирхож болно. Facebook: https://www.facebook.com/pages//Цахим-Самбар/606999215989498