More Related Content
More from shura_9652 (13)
Zowolgoo
- 1. Англи хэл сурахад танд хэрэгтэй зөвлөгөө
2010 оны 12р сарын 09, Нийтэлсэн oyuntsetseg
1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн
чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар
том зүйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн
цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.
5. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай
орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь
бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкйн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ
өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ
зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалыг зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рүү орохын тулд өмнө үзэж өнгөрсөн сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн
үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал үндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр үг дангаараа утга
агуулах нь ховор. Иймд үгийг өгүүлбэрт байхад нь бусадатй нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Өгүүлбэрийн хэв маягийг яг өгүүлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л аргаараа өөрийн
болгон тогтоох хэрэгтэй.
- 2. 14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дүрмийн ном үзэх нь дүрмийн мэдлэгийг
сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгүй бүдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл
сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илүү хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна.
Гадаад оронд өдөрт дундажаар 1112 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 12 цаг
зарцуулна гээд тооцьол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй
сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггүй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгүй.
18. Хэлийг өөрийн төвшний хүмүүстэй уйгагүй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл сайтар үзэж байх нь хэлийг өөрийн болгоход
чухал.
20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бүхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаа хүнтэй харилцах нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогүй
сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг.
22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгүй, хичээнгүйгээр унших явцдаа ярианы болон
сонсголын чадвараа нэмэгдүүлэх. Энэ бол амжилтын үндэс. Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын
дасгалыг тусад хийлгүйгээр бүгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеинй хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох
хэрэгтэй.
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгүйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор
цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг өгүүлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар,
хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгүүлбэр болон
бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой
нөлөөлдөг бөгөөд өөрийн алдаа ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгүүлбэр, хэллэг,
үгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн үг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг
амьсгалын аргатай адил үүрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар үсэг, авиа, өгүүлбэр, хэллэг ер нь бүх зүйлд чухалчлан авч үзэж уйгагүй
хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг үсэг, нэг өгүүлбэрээс олж авах болно.
27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын үндэс.