МУЗ-ИЙН ОНЦЛОХ 5 УРАН БҮТЭЭЛЧ СОНГОГДЛОО.
МУЗ нь 2019 онд соёл урлагийн салбарын авьяаслаг уран
бүтээлчдийг дэмжих, хамтран ажиллах, тэдний уран бүтээлийг
олон нийтэд таниулах зорилгоор “Онцлох уран бүтээлч”
төслийг санаачилсан билээ. МУЗ нь 2020-2021 оны онцлох 5
уран бүтээлчээр “Dubar” студийн график дизайнер Ц.Эрхбаяр,
гэрэл зурагчин Б.Бат-Оргил, ятга хөгжимчин Ө.Ариунхишиг,
ШУТИС-ийн багш, урлаг судлаач Ц.Батсайхан, “Өдрийн
сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул нарыг сонгон
хамтран ажиллахаар боллоо.
МУЗ-ИЙН 2020 ОНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.
МУЗ-ийн “Бид Танд Урлагийг Ойртуулна!” 2020 оны Гишүүнчлэлийн
аян эхэллээ. Гишүүнчлэлийн аяны нээлтийн үйл ажиллагаагаар
Чойжин Ламын Сүм Музейг дэмжих, соёлын өвийг хамгаалахад олон
нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “888” мод тарих өдөрлөгийг
2020.05.17-ны өдөр Чойжин Ламын Сүм Музейн цэцэрлэгт зохион
байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд мод тарихаас гадна AR
технологиор цаг хугацааны аялал хийж, 1920 оны Чойжин Ламын Сүмийг
үзэх, музейн сан хөмрөг болон уран барилгатай танилцах, 1920-1980
оны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн үзэх зэрэг арга хэмжээ болно.
Энэхүү мод тарих өдөрлөгт зөвхөн МУЗ-ийн гишүүн оролцох эрхтэй
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ТОХИЖИЛТЫН
АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.
МУЗ болон М-Си-Эс группийн соёлын өвийг дэмжих “Өв Эрдэнэ” тэтгэлэгт
хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Чойжин Ламын Сүм Музейн хэрмэн хашаан
доторх тохижилтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Бид 2020 онд
тохижилтын төслийн 2-р шат буюу Музейн урдах 7350 мкв талбайд 1012
мкв явган хүний боржин чулуун зам, 1574 мкв асфальтан авто зогсоол,
600 мкв япон загварын Зэн цэцэрлэг, 300 м урт зурвас газарт мод бут
тарих, 3621 мкв ногоон зүлэг, усалгааны систем байгуулах, явган замын
гэрэлтүүлэг хийх, 300 м төмөр хашаа, хаалгыг шинэчлэх зэрэг тохижилтын
ажлыг 2020.04.20-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2020.07.01-нд
дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
facebook/artscouncilofmongolia
www.artscouncil.mn
319015, 319017
2020 оны 5-р сар
“Онцлох уран бүтээлч” нь МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зайд өөрсдийн уран бүтээлээ туурвих,
сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллана. Мөн шинэ санаа, санаачлага бүхий
төсөлд хамрагдах боломжоор хангагдах бөгөөд байгууллагын зохион байгуулж буй арга хэмжээнд
уригдан оролцож, хамтын ажиллагаагаа тэлж, танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой.
“ЭМПАТИ ХҮҮХДҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ТОЛИЛУУЛАГДАЖ БАЙНА.
МУЗ нь уран бүтээлч Ж.Болортүвшинтэй хамтран “Эмпати
хүүхдүүд” үзэсгэлэнг зохион байгуулж байна. “Эмпати
хүүхдүүд” үзэсгэлэн нь уран бүтээлчийн 5 дахь бие даасан
үзэсгэлэн бөгөөд үлгэрийн баатруудын дүрслэл бүхий уран
зургийг хөдөлгөөнт дүрслэлтэй хослуулсан видео инстолляци
хэлбэрээр толилуулагдаж байна. Та бүхэн үзэсгэлэнг үзэхийг
хүсвэл 2020.05.04-29-ний өдрүүдэд //www.facebook.com/
RedGerArtGallery/ фэйсбүүк хаягаар болон 319017, 319015 утсаар
бүртгэл хийлгэж, үзэсгэлэн үзэх цаг авч үйлчлүүлээрэй.
бөгөөд та гишүүн болсноор бүтэн жилийн хугацаанд МУЗ-өөс зохион байгуулагдах төрөл бүрийн урлагийн
тоглолт, олон улсын наадам, үзэсгэлэнд уригдан оролцох боломжтой. Гишүүнчлэлийн талаарх дэлгэрэнгүй
мэдээллийг www.artscouncil.mn цахим хаяг болон 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

What's on ACM mon May 2020

  • 1.
    МУЗ-ИЙН ОНЦЛОХ 5УРАН БҮТЭЭЛЧ СОНГОГДЛОО. МУЗ нь 2019 онд соёл урлагийн салбарын авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, хамтран ажиллах, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор “Онцлох уран бүтээлч” төслийг санаачилсан билээ. МУЗ нь 2020-2021 оны онцлох 5 уран бүтээлчээр “Dubar” студийн график дизайнер Ц.Эрхбаяр, гэрэл зурагчин Б.Бат-Оргил, ятга хөгжимчин Ө.Ариунхишиг, ШУТИС-ийн багш, урлаг судлаач Ц.Батсайхан, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул нарыг сонгон хамтран ажиллахаар боллоо. МУЗ-ИЙН 2020 ОНЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ. МУЗ-ийн “Бид Танд Урлагийг Ойртуулна!” 2020 оны Гишүүнчлэлийн аян эхэллээ. Гишүүнчлэлийн аяны нээлтийн үйл ажиллагаагаар Чойжин Ламын Сүм Музейг дэмжих, соёлын өвийг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “888” мод тарих өдөрлөгийг 2020.05.17-ны өдөр Чойжин Ламын Сүм Музейн цэцэрлэгт зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд мод тарихаас гадна AR технологиор цаг хугацааны аялал хийж, 1920 оны Чойжин Ламын Сүмийг үзэх, музейн сан хөмрөг болон уран барилгатай танилцах, 1920-1980 оны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн үзэх зэрэг арга хэмжээ болно. Энэхүү мод тарих өдөрлөгт зөвхөн МУЗ-ийн гишүүн оролцох эрхтэй ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА. МУЗ болон М-Си-Эс группийн соёлын өвийг дэмжих “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Чойжин Ламын Сүм Музейн хэрмэн хашаан доторх тохижилтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Бид 2020 онд тохижилтын төслийн 2-р шат буюу Музейн урдах 7350 мкв талбайд 1012 мкв явган хүний боржин чулуун зам, 1574 мкв асфальтан авто зогсоол, 600 мкв япон загварын Зэн цэцэрлэг, 300 м урт зурвас газарт мод бут тарих, 3621 мкв ногоон зүлэг, усалгааны систем байгуулах, явган замын гэрэлтүүлэг хийх, 300 м төмөр хашаа, хаалгыг шинэчлэх зэрэг тохижилтын ажлыг 2020.04.20-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 2020.07.01-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 2020 оны 5-р сар “Онцлох уран бүтээлч” нь МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зайд өөрсдийн уран бүтээлээ туурвих, сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллана. Мөн шинэ санаа, санаачлага бүхий төсөлд хамрагдах боломжоор хангагдах бөгөөд байгууллагын зохион байгуулж буй арга хэмжээнд уригдан оролцож, хамтын ажиллагаагаа тэлж, танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой. “ЭМПАТИ ХҮҮХДҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ТОЛИЛУУЛАГДАЖ БАЙНА. МУЗ нь уран бүтээлч Ж.Болортүвшинтэй хамтран “Эмпати хүүхдүүд” үзэсгэлэнг зохион байгуулж байна. “Эмпати хүүхдүүд” үзэсгэлэн нь уран бүтээлчийн 5 дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд үлгэрийн баатруудын дүрслэл бүхий уран зургийг хөдөлгөөнт дүрслэлтэй хослуулсан видео инстолляци хэлбэрээр толилуулагдаж байна. Та бүхэн үзэсгэлэнг үзэхийг хүсвэл 2020.05.04-29-ний өдрүүдэд //www.facebook.com/ RedGerArtGallery/ фэйсбүүк хаягаар болон 319017, 319015 утсаар бүртгэл хийлгэж, үзэсгэлэн үзэх цаг авч үйлчлүүлээрэй. бөгөөд та гишүүн болсноор бүтэн жилийн хугацаанд МУЗ-өөс зохион байгуулагдах төрөл бүрийн урлагийн тоглолт, олон улсын наадам, үзэсгэлэнд уригдан оролцох боломжтой. Гишүүнчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn цахим хаяг болон 319015, 319017 утсаар холбогдон авна уу.