SMArt ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧ ТОДОРЛОО.
МУЗ нь Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай
(FDDM) хамтран олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг
нэмэгдүүлэх зорилготой “SMArt” гэрэл зургийн уран бүтээлчдийг урлангаар хангах
хөтөлбөрийг 3 дахь удаагаа зарласан билээ. “SMArt” хөтөлбөр нь Африк, Ази,
Өмнөд Америк тивээс уран бүтээлчдийг урьж 3 сарын хугацаатай урлангаар ханган,
уулархаг нутагт болон байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар
дамжуулан илэрхийлэх боломжийг олгодог онцлогтой.
Энэ жилийн хөтөлбөрт 8 уран бүтээлч материалаа ирүүлсэнээс “Хас фото студи”-
ийн гэрэл зурагчин Б.Бямба шалгарч, 2020 оны 6-9-р сард Швейцар улсын Валь
Пошиаво тосгонд (www.valposchiavo.ch) байрлаж, олон улсын гэрэл зургийн уран
бүтээлчидтэй туршлага солилцон хамтран ажиллаж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ
гаргахаар боллоо.
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТӨСЛИЙН
УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.
МУЗ нь соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн
болон олон нийтийн байгууллагын шинэлэг санаачлагыг дэмжих
зорилгоор соёлын өвийн төслийн уралдааныг2020 оны 1 сард
зарлаж, 30 байгууллагын 35 төслийн санал хүлээн авсан билээ.
Уралдаанд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн
үзмэрийг дижитал агуулгаар баяжуулах “Augmented Reality
ухаалаг хөтөч” төсөл МУЗ-ийн Хөтөлбөрийн хорооны
гишүүдийн саналаар тэргүүлж, МУЗ болон М-Си-Эс Группийн
2019 оноос хэрэгжүүлж буй Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрөөс
30,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авлаа.
МУЗ-ИЙН ОНЦЛОХ 5 УРАН БҮТЭЭЛЧ
МУЗ нь 2019-2020 онд дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, яруу найраг,
кино урлагийн салбарын уран бүтээлчдийг онцлон хамтран
ажилласан билээ. 2020-2021 онд график дизайн, гэрэл зураг,
урлаг судлал, хөгжим, утга зохиолын салбарын төлөөлөл 5 уран
бүтээлчийг “Онцлох уран бүтээлч”-ээр хамтран ажиллахыг
урьж байна. МУЗ-ийн “Онцлох уран бүтээлч” нь 2020-2021 оны
уран бүтээлийн санаа, төлөвлөж буй ажлын хүрээнд дэмжлэг
авах боломжоор хангагдана. Мөн МУЗ-өөс зохион байгуулж буй
бүхий л арга хэмжээнд уригдан оролцохоос гадна уран бүтээлчид,
бизнесийн ба олон нийтийн салбарын түншүүдтэй танилцаж,
хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
facebook/artscouncilofmongolia
www.artscouncil.mn
319015, 319017
2020 оны 4-р сар
Энэхүү төсөл нь Монголын үе үеийн дүрслэх урлагийн сор бүтээл болох ардын урлал, уран зураг, сийлбэр,
баримал, уран дархан, бурханы шашны урлагийн үзмэрийг үзэж буй үзэгчдийн оролцоог хангасан интерактив
үзүүллэгийг бий болгож, олон нийт, залуу хойч үеийн сонирхлыг соёлын өвд хандуулах, музейн үзэгчдийн
тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Уран бүтээлч та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл өөрсдийн намтар болон уран бүтээлийн
танилцуулга, 2020-2021 оны уран бүтээлийн төлөвлөгөөг МУЗ-ийн redger@artscouncil.mn цахим хаягт
2020.04.15-ны дотор илгээнэ үү.

What's on ACM April mon

  • 1.
    SMArt ГЭРЭЛ ЗУРГИЙНХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧ ТОДОРЛОО. МУЗ нь Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой “SMArt” гэрэл зургийн уран бүтээлчдийг урлангаар хангах хөтөлбөрийг 3 дахь удаагаа зарласан билээ. “SMArt” хөтөлбөр нь Африк, Ази, Өмнөд Америк тивээс уран бүтээлчдийг урьж 3 сарын хугацаатай урлангаар ханган, уулархаг нутагт болон байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг гэрэл зургаар дамжуулан илэрхийлэх боломжийг олгодог онцлогтой. Энэ жилийн хөтөлбөрт 8 уран бүтээлч материалаа ирүүлсэнээс “Хас фото студи”- ийн гэрэл зурагчин Б.Бямба шалгарч, 2020 оны 6-9-р сард Швейцар улсын Валь Пошиаво тосгонд (www.valposchiavo.ch) байрлаж, олон улсын гэрэл зургийн уран бүтээлчидтэй туршлага солилцон хамтран ажиллаж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргахаар боллоо. СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА. МУЗ нь соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн байгууллагын шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор соёлын өвийн төслийн уралдааныг2020 оны 1 сард зарлаж, 30 байгууллагын 35 төслийн санал хүлээн авсан билээ. Уралдаанд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн үзмэрийг дижитал агуулгаар баяжуулах “Augmented Reality ухаалаг хөтөч” төсөл МУЗ-ийн Хөтөлбөрийн хорооны гишүүдийн саналаар тэргүүлж, МУЗ болон М-Си-Эс Группийн 2019 оноос хэрэгжүүлж буй Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрөөс 30,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авлаа. МУЗ-ИЙН ОНЦЛОХ 5 УРАН БҮТЭЭЛЧ МУЗ нь 2019-2020 онд дүрслэх урлаг, хөгжим, бүжиг, яруу найраг, кино урлагийн салбарын уран бүтээлчдийг онцлон хамтран ажилласан билээ. 2020-2021 онд график дизайн, гэрэл зураг, урлаг судлал, хөгжим, утга зохиолын салбарын төлөөлөл 5 уран бүтээлчийг “Онцлох уран бүтээлч”-ээр хамтран ажиллахыг урьж байна. МУЗ-ийн “Онцлох уран бүтээлч” нь 2020-2021 оны уран бүтээлийн санаа, төлөвлөж буй ажлын хүрээнд дэмжлэг авах боломжоор хангагдана. Мөн МУЗ-өөс зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд уригдан оролцохоос гадна уран бүтээлчид, бизнесийн ба олон нийтийн салбарын түншүүдтэй танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. facebook/artscouncilofmongolia www.artscouncil.mn 319015, 319017 2020 оны 4-р сар Энэхүү төсөл нь Монголын үе үеийн дүрслэх урлагийн сор бүтээл болох ардын урлал, уран зураг, сийлбэр, баримал, уран дархан, бурханы шашны урлагийн үзмэрийг үзэж буй үзэгчдийн оролцоог хангасан интерактив үзүүллэгийг бий болгож, олон нийт, залуу хойч үеийн сонирхлыг соёлын өвд хандуулах, музейн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Уран бүтээлч та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл өөрсдийн намтар болон уран бүтээлийн танилцуулга, 2020-2021 оны уран бүтээлийн төлөвлөгөөг МУЗ-ийн redger@artscouncil.mn цахим хаягт 2020.04.15-ны дотор илгээнэ үү.