SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЬЯА
ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН 2015 ОНД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАГУУ ХИЙСЭН ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЙЛАН
Гүйцэтгэсэн :
Аудитор Г.Заяа
Шинжээч Г.Чулуунбаатар
Хянасан:
Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар
Аудитын менежер Б.Дагвасүрэн
Уг тайланг: WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтаас үзнэ үү.
Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмж тодруулах, асууж лавлах зүйл
байвал 7046-3783, 7046-3612 дугаарын утас, факсаар харилцана уу.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилт, үр дүн
хуудас 1
Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй
Үндэсний Аудитын Газрын 2015 оны төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн Төрийн
аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд тус аудитыг хийлээ.
Аудитын зорилт:
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилтийн байдлыг шалган дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд
танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэгдэнэ.
Аудитыг дараах дэд зорилтын хүрээнд гүйцэтгэнэ.
Үүнд:
 Үндсэн чиглэлийн арга хэмжээ оновчтой төлөвлөгдсөн эсэх
 Хариуцсан хэрэгжүүлэгч байгууллагууд зорилт, арга хэмжээний биелэлтийг
хангахуйц үр нөлөөтэй ажлыг зохион байгуулсан эсэх
 Хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд биелэлт, гүйцэтгэлийг үнэн зөв тайлагнаж, үр
дүнг тооцсон эсэх
Хамрах хүрээ:
Аудитад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх, биелэлтийн явц үр
дүнг тооцон тайлагнах үүрэг хүлээсэн Төрийн захиргааны төв байгууллага, агентлаг
тэдгээрийн ажлын албад хамаарна.
Аудитын арга зүй:
Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын
арга зүйг ашиглан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн
чиглэлийг хэрэгжүүлэгч байгууллага, нэгжийн холбогдох албан тушаалтантай ярилцлага
хийх, асуулга, лавлагаа, тодруулга авах, хэрэгжүүлэгч байгууллагын тайлан, баримт
материалд тулгуурлан баталгаажуулалт, дүн шинжилгээ хийх, үндсэн чиглэлийн зорилт,
арга хэмжээнээс түүвэрчлэн шалгах зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын
хөтөлбөр, горимын дагуу нотлох зүйл цуглуулж, аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж
боловсрууллаа.
Эрсдлийн үнэлгээ:
Аудитын төлөвлөлтийн үе шатны явцад судалсан баримт материал, урьдчилсан
дүн шинжилгээ, ярилцлагад үндэслэн ерөнхий эрсдлийг “ДУНД” гэж үнэлсэн.
Аудитын дүн, дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох мэдээ судалгааг
ажлын баримт материалд хавсаргав.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилт, үр дүн
хуудас 2
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Завхан
аймагт 22 ажил хэрэгжиж 64 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг шалгахад доорхи зөрчил, дутагдлууд илэрлээ.
1. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн
мэргэжилтэн нь аймагт хэрэгжиж байгаа ажлуудыг бүрэн хяналтанд аваагүй, зөвхөн
9 ажлыг хяналтанд аван, үнэн зөв үнэлээгүй байна.
2. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хэлтсийн мэргэжилтнүүд нь 2014 оны жилийн
эцсийн байдлаар үндсэн чиглэлийн хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэн зөв
тайлагнаагүйгээс гүйцэтгэлийн аудитын явцад хэрэгжсэн ажлын гүйцэтгэлийг
нотлоход хугацаа их зарцуулсан.
3. Аймгийн Засаг даргын яамдын сайд нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд
тусгагдсан үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн чиглэлийн хэрэгжилттэй холбож авч
үзээгүй байна.
4. Аймгийн Боловсролын салбарт Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас нийт 153.9
сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Энэ санхүүжилтийн багш нарын мэргэжил
дээшлүүлэхэд зориулж олгосон 43.6 сая төгрөгнөөс 2.4 сая төгрөгийг зориулалт бус
зарцуулсан байна.
5. “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх” талаар тодорхой ажил зохион байгуулаагүй, зорилт нь
жижгэрсэн байна.
6. Улиастай сумын газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийх ажлын хүрээнд
инженерийн барилга, байгууламж шугам сүлжээний мэдээллийн санг байгуулаагүй
байна.
7. “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтэнд аймгийн Хөдөлмөр
эрхлэлтийн салбар зөвлөл нь хяналт огт тавиагүй, 2014 онд тус салбар зөвлөл
хуралдаагүй, орон нутгийн бодлогыг Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай
уялдуулаагүй байна.
Дүгнэлт: Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт үнэлгээг хангалтгүй
хэрэгжүүлсэн, хэлтсийн мэргэжилтнүүд хийгдэх ажлуудын хүрэх үр дүн,
хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаагүй байна.
Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт үнэлгээг хангалтгүй хэрэгжүүлсэн, хэлтсийн
мэргэжилтнүүд хийгдэх ажлуудын хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаагүй
байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилт, үр дүн
хуудас 3
Зөвлөмж
Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив танаа
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр
дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараах зөвлөмжийг өгч
байна.
1. Монгол Улсын үндсэн чиглэлийн аймагт хэрэгжиж байгаа ажлуудыг бүрэн
хяналтанд авч, үнэн зөв үнэлэх
2. Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн мэргэжилтнүүд үндсэн чиглэлийн хүрэх үр дүн,
хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаж хэвших
3. Аймгийн Засаг даргын яамдын сайд нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд
тусгагдсан үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн чиглэлийн хэрэгжилттэй уялдуулан
авч үзэж, хэрэгжилтийг хангаж ажиллах
4. Яамны сайдын багцаас ирсэн санхүүжилтийг холбогдох журмын дагуу
зориулалтаар нь зарцуулах
Зөвлөмжийн биелэлтийн хариуг 2015 оны 03-р сарын 31-ний дотор аймгийн Аудитын
газарт албан ёсоор ирүүлэх
ДАРГА,
ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

More Related Content

Similar to Undsen chiglel tailan

1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsec1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsecMbg Muugii
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Баянтөр Дэлгэр
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан Монголын Залуучуудын Холбоо
 
Building rbme smon
Building rbme smonBuilding rbme smon
Building rbme smonaltaamecs
 
Tsom sureg 2011
Tsom sureg 2011Tsom sureg 2011
Tsom sureg 2011azkhuu
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтmecss
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emgrtumur
 
Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)Ulzii ganbat
 
Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3Mbg Muugii
 
Санхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээСанхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээIkhzasag SEZS
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 

Similar to Undsen chiglel tailan (20)

1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsec1.audit hiij duussan tuhai nbg etsec
1.audit hiij duussan tuhai nbg etsec
 
Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015Emsy unelgee, zuvlumj 2015
Emsy unelgee, zuvlumj 2015
 
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
Zavkhan uul uurhain nuhun sergeeltiin tailan 2015
 
Report2013 2016
Report2013 2016Report2013 2016
Report2013 2016
 
чанарын үнэлгээ
чанарын үнэлгээчанарын үнэлгээ
чанарын үнэлгээ
 
билет
билетбилет
билет
 
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
МЗХ-ны Гүйцэтгэх Хорооны 2014 оны 4 дүгээр сарын ажлын тайлан
 
Building rbme smon
Building rbme smonBuilding rbme smon
Building rbme smon
 
2
22
2
 
Audit 4 5
Audit 4 5Audit 4 5
Audit 4 5
 
Tsom sureg 2011
Tsom sureg 2011Tsom sureg 2011
Tsom sureg 2011
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналт
 
Il tod emg
Il tod emgIl tod emg
Il tod emg
 
Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)Performance management (HR CLUB)
Performance management (HR CLUB)
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3
 
Dj
DjDj
Dj
 
Санхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээСанхүү тайлангийн шинжилгээ
Санхүү тайлангийн шинжилгээ
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 

Undsen chiglel tailan

  • 1. ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ХАРЬЯА ЗАВХАН АЙМГИЙН АУДИТЫН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН 2015 ОНД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАГУУ ХИЙСЭН ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН ТАЙЛАН Гүйцэтгэсэн : Аудитор Г.Заяа Шинжээч Г.Чулуунбаатар Хянасан: Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар Аудитын менежер Б.Дагвасүрэн Уг тайланг: WWW.ZAVKHAN-AUDIT.MN сайтаас үзнэ үү. Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмж тодруулах, асууж лавлах зүйл байвал 7046-3783, 7046-3612 дугаарын утас, факсаар харилцана уу.
  • 2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн хуудас 1 Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй Үндэсний Аудитын Газрын 2015 оны төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд тус аудитыг хийлээ. Аудитын зорилт: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн байдлыг шалган дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэгдэнэ. Аудитыг дараах дэд зорилтын хүрээнд гүйцэтгэнэ. Үүнд:  Үндсэн чиглэлийн арга хэмжээ оновчтой төлөвлөгдсөн эсэх  Хариуцсан хэрэгжүүлэгч байгууллагууд зорилт, арга хэмжээний биелэлтийг хангахуйц үр нөлөөтэй ажлыг зохион байгуулсан эсэх  Хариуцан хэрэгжүүлэгч байгууллагууд биелэлт, гүйцэтгэлийг үнэн зөв тайлагнаж, үр дүнг тооцсон эсэх Хамрах хүрээ: Аудитад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх, биелэлтийн явц үр дүнг тооцон тайлагнах үүрэг хүлээсэн Төрийн захиргааны төв байгууллага, агентлаг тэдгээрийн ажлын албад хамаарна. Аудитын арга зүй: Аудитыг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын арга зүйг ашиглан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэгч байгууллага, нэгжийн холбогдох албан тушаалтантай ярилцлага хийх, асуулга, лавлагаа, тодруулга авах, хэрэгжүүлэгч байгууллагын тайлан, баримт материалд тулгуурлан баталгаажуулалт, дүн шинжилгээ хийх, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээнээс түүвэрчлэн шалгах зэрэг арга зүйг ашиглахын зэрэгцээ аудитын хөтөлбөр, горимын дагуу нотлох зүйл цуглуулж, аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж боловсрууллаа. Эрсдлийн үнэлгээ: Аудитын төлөвлөлтийн үе шатны явцад судалсан баримт материал, урьдчилсан дүн шинжилгээ, ярилцлагад үндэслэн ерөнхий эрсдлийг “ДУНД” гэж үнэлсэн. Аудитын дүн, дүгнэлтэд дэмжлэг болох нотлох зүйлс, холбогдох мэдээ судалгааг ажлын баримт материалд хавсаргав.
  • 3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн хуудас 2 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Завхан аймагт 22 ажил хэрэгжиж 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг шалгахад доорхи зөрчил, дутагдлууд илэрлээ. 1. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн нь аймагт хэрэгжиж байгаа ажлуудыг бүрэн хяналтанд аваагүй, зөвхөн 9 ажлыг хяналтанд аван, үнэн зөв үнэлээгүй байна. 2. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хэлтсийн мэргэжилтнүүд нь 2014 оны жилийн эцсийн байдлаар үндсэн чиглэлийн хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаагүйгээс гүйцэтгэлийн аудитын явцад хэрэгжсэн ажлын гүйцэтгэлийг нотлоход хугацаа их зарцуулсан. 3. Аймгийн Засаг даргын яамдын сайд нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн чиглэлийн хэрэгжилттэй холбож авч үзээгүй байна. 4. Аймгийн Боловсролын салбарт Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас нийт 153.9 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. Энэ санхүүжилтийн багш нарын мэргэжил дээшлүүлэхэд зориулж олгосон 43.6 сая төгрөгнөөс 2.4 сая төгрөгийг зориулалт бус зарцуулсан байна. 5. “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх” талаар тодорхой ажил зохион байгуулаагүй, зорилт нь жижгэрсэн байна. 6. Улиастай сумын газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийх ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж шугам сүлжээний мэдээллийн санг байгуулаагүй байна. 7. “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтэнд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл нь хяналт огт тавиагүй, 2014 онд тус салбар зөвлөл хуралдаагүй, орон нутгийн бодлогыг Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай уялдуулаагүй байна. Дүгнэлт: Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт үнэлгээг хангалтгүй хэрэгжүүлсэн, хэлтсийн мэргэжилтнүүд хийгдэх ажлуудын хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаагүй байна. Үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хяналт үнэлгээг хангалтгүй хэрэгжүүлсэн, хэлтсийн мэргэжилтнүүд хийгдэх ажлуудын хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаагүй байна.
  • 4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн хуудас 3 Зөвлөмж Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив танаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүн дүгнэлтэнд үндэслэн дараах зөвлөмжийг өгч байна. 1. Монгол Улсын үндсэн чиглэлийн аймагт хэрэгжиж байгаа ажлуудыг бүрэн хяналтанд авч, үнэн зөв үнэлэх 2. Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн мэргэжилтнүүд үндсэн чиглэлийн хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэн зөв тайлагнаж хэвших 3. Аймгийн Засаг даргын яамдын сайд нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн чиглэлийн хэрэгжилттэй уялдуулан авч үзэж, хэрэгжилтийг хангаж ажиллах 4. Яамны сайдын багцаас ирсэн санхүүжилтийг холбогдох журмын дагуу зориулалтаар нь зарцуулах Зөвлөмжийн биелэлтийн хариуг 2015 оны 03-р сарын 31-ний дотор аймгийн Аудитын газарт албан ёсоор ирүүлэх ДАРГА, ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР