SlideShare a Scribd company logo
1 of 4
Сэдэв: Бизнесийн статистикийн үндсэн ойлголт, судлах зүйл
1. Статистик, статистикийн түүхэн хөгжил
2. Бизнес ба статистик
3. Бизнесийн статистикийн судлах зүйл
1. Статистик, статистикийн түүхэн хөгжил
“Статистик” гэдэг үг хэд хэдэн утгатай. Юуны өмнө тоон мэдээлэл гэдэг үгтэй адил
утгатай хэрэглэгддэг. Чухам энэ утгаар нь “Монгол дахь төрөлт болон нас баралтын
статистик”, эсвэл “гэмт хэргийн статистик” гэж нэрлэнэ. Статистикийн шинжлэх ухаан нь
нийтлэг үзэгдлүүдийг тодорхойлох тоон үзүүлэлтүүдтэй ажиллах арга, зарчмуудыг
нэгтгэсэн мэдлэгийн нэгэн салбар юм. Тэрчлэн статистикийг статистик тоо мэдээллийг
бүрдүүлэх, боловсруулах, шинжлэхэд чиглэсэн практик үйл ажиллагааны салбар ч гэж
үздэг.
“Статистик” гэдэг үг латины “status” буюу юмс үзэгдлийн төлөв байдал гэсэн утгатай
үгнээс гаралтай боловч “улс төрийн байдал” гэсэн утгаараа өргөн хэрэглэгдэж байжээ.
Итали үг болох “Stato”-улс, “Statistа”-улс төрийн зүтгэлтэн гэсэн үг эндээс гаралтай гэж
эрдэмтэд үздэг.
Тоо бүртгэл хийх анхны оролдлогыг IX зуунаас эхэлжээ гэж болох баримт байдаг.
Үүний нэг жишээ бол Английн хүн амын тоо, тариалангийн талбайн хэмжээний бүртгэл
юм. Мөн газрын кадастрыг XI зуунд буюу 1083-1086 онд багтаан боловсруулсан байна.
XVIII зуунаас “улс төр судлал” гэсэн утгаар статистик гэдэг үгийг шинжлэх ухаанд
хэрэглэж эхэлсэн.
Өнөө үед статистикийг тоо мэдээллийг бүрдүүлэх, ойлгох, шинжлэх, тайлбарлах
ухаан гэж болно. Мөн үйл ажиллагааны янз бүрийн хүрээнд, тодорхой зорилтуудыг
шийдвэрлэхэд хэрэглэгддэг онцгой аргуудын цогц юм.
Статистикийн түүхэн хөгжил нь төр улсын хөгжил, төрийн удирдлагын хэрэгцээтэй
холбоотой байв. Хүн төрөлхтний түүхийн эрт дээр үед аж ахуйн болон цэргийн хэрэгцээ
нь хүн ам түүний бүтэц, давуу талын тухай мэдээлэл бэлэн байхыг шаардаж байсан байна.
Татвар ноогдуулах зорилгоор хүн амын тооллогыг зохион байгуулж, газрын бүртгэлийг
явуулж байжээ. Ийм төрлийн анхан шатны ажлууд янз бүрийн ард түмний түүхэн
уламжлалт ном сударт тэмдэглэгдсэн байдаг. Эрт үед ихэнх улс гүрэнд шинээр төрөгсдийг
бүртгэж, 18 хүрсэн эрчүүдийг цэрэгт алба хаах бүртгэлд, харин 20 хүрснийг нь бүрэн
эрхтэй иргэний бүртгэлд бүртгэх зэргээр тооллого зохион байгуулж байсан баримт байдаг.
Мөн барилга байгууламж, боол, мал, багаж зэвсэг, олсон орлогын тухай мэдээллийг
тусгасан газрын хуваарь зохиож байсан баримт ч бий. Улс гүрнүүдийн нутаг дэвсгэрийн
байршил, тоог тодорхойлох болсон. Үүнд Грекийн философич Аристотель (МЭӨ 384-322)
чухал хувь нэмэр оруулсан. Тэрээр өөрийн үеийн 157 улс болон хотын тоог тодорхойлон
бүрдүүлжээ.
Дундад зууныхан “Аймшигт шүүхийн ном” (1061) гэдэг онцгой дурсгалт номыг
үлдээжээ. Үүнд: Английн хүн амын болон өмч хөрөнгийн (240 мянган хашаа, байрны
тухай мэдээлэл орсон) бүх нийтийн тооллогын материалын товчоо оржээ. Цаг улирах
тусам нийгмийн нийтлэг үзэгдлүүдийн талаар мэдээлэл бүрдүүлэх нь байнгын шинж
чанартай болсон. XIX зууны дунд үеэс Бельгийн нэрт математикч, астрономич, статистикч
Адольф Кетле (1796-1874)-ийн зүтгэл санаачлагаар хөгжингүй орнуудад хүн амын
тооллого явуулах дүрэм, түүнийг тогтмол явуулах асуудлыг боловсруулжээ.
Статистикийн хөгжлийг зохицуулахын тулд А.Кетлийн санаачлагаар олон улсын
статистикийн их хурал болж, 1885 оноос одоог хүртэл ажиллаж байгаа олон улсын
статистикийн институтийн суурийг тавьжээ. Олон улсын статистикийг Дэлхийн банк,
НҮБ, ЮНЕСКО, МОТЕС ба ФАО гэх мэт олон улсын байгууллагууд эрхэлж байна.
Монголчууд XIII зуунаас өмнө хүн ам, малаа тоолдог байсан ч тэдгээр нь нэгдсэн
аргачлалгүй зөвхөн зарим хошуу нутгийг хамардаг байсан учир улсын хэмжээний нэгдсэн
дүн мэдээ болж хараахан чаддаггүй байжээ. 1918 онд хүн ам, мал тооллогын дүн мэдээг
нэгтгэн гаргасан байна. 1921 оноос эхлэн шинжлэх ухааны үндэстэй бүртгэл статистикийн
алба хөгжиж эхэлсэн.
2. Бизнес ба статистик
Улс орны статистикийн ба олон улсын статистикийн байгууллага нь нийгэм, эдийн
засгийн тоо мэдээллийг бүрдүүлэх, нэгтгэн эмхэтгэх, харьцуулах, тайлбарлах ажлыг
эрхэлдэг. Улс төр судлалын уламжлалыг үргэлжлүүлсэн аргууд улам нарийн төвөгтэй
болжээ.
Мөн статистикийг мөрийтэй тоглоомын шинжилгээ (тоглоомын боломж, магадлал
тооцох), хүн амын нөхөн үйлдвэрлэлийн шинжилгээний чиглэлээр хөгжүүлжээ.
Магадлалын онол дээр үндэслэсэн нэлээд төвөгтэй аргуудыг биологи, даатгал, байгалийн
шинжлэх ухаан, сэтгэл судлалд, XX зууны эхэн үеэс нийгэм - эдийн засгийн судалгаанд
/хүн амын амьжиргааны төвшин, бүтээгдэхүүний чанар , хэрэглэгчийн эрэлтийн судалгаа
г.м/ хэрэглэх болжээ. Өнөөдөр статистик хэрэглэхгүй шинжлэх ухааныг олоход бэрхтэй
гэж болно. Статистикийг даатгалын тарифыг тооцох, эрсдлийг үнэлэх , бүтээгдэхүүн,
үйлчилгээний чанарын шинжилгээ ба хяналт, анагаах ухаан, спорт, маркетинг, удирдлагад
хэрэглэж байна. Зөвхөн урлагийн салбарт л статистик өргөн хэрэглэгдээгүй байж
магадгүй юм.
Янз бүрийн зорилгоор төрөл бүрийн обьектыг судлахад мэдээж ялгаа бүхий
аргуудыг хэрэглэнэ. Тийм хэдий ч статистикт ерөнхий зарчим ба аргууд байдаг. Английн
статистикч Дж.Э.Юл, М.Дж.Кендел нарын “Статистикийн онол” сурах бичигт
“Мэдлэгийн аль салбарынх болохоос үл хамааран тоо мэдээлэл нь тодорхой шинж
чанаруудыг агуулдаг ба тэдгээрийг илрүүлэхийн тулд боловсруулах онцгой төрлийн
шинжлэх ухааны арга шаардлагатай. Энэ бол статистик арга буюу статистик юм” гэжээ.
3. Бизнесийн статистикийн судлах зүйл
Статистик нь хэн ч ойлгох энгийн аргуудыг ч, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдэд
хүртээлтэй математик арга, аргачлалуудыг ч багтаадаг .
Энэ хичээлээр нийгэм, эдийн засгийн үзэгдэл, үйл явцыг судлахад хэрэглэдэг
энгийн аргууд, эдгээрийн хэрэглээг авч үзэх болно. Өөрөөр хэлбэл бизнесийн салбарын
тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болох түгээмэл аргуудын хэрэглээг
эзэмшүүлэх дадлага олгох бизнесийн удирдлагын мэрэгжилтэн бэлтгэх сургалтанд
зориулав. Өөрөөр хэлбэл бизнес ба статистикийн харилцан уялдаа холбоог гаргах,
цаашилбал бизнесийн статистикийн агуулга, мөн чанарыг тодорхойлон бизнесийн
салбарын үйл ажиллагааг шинжлэхэд статистикийг хэрхэн хэрэглэх, хэрэглэх шаардлага,
хэрэглэсний ач холбогдол юу болохыг өгүүлэхийг зорилго болголоо.
Бизнесийн удирдлага мэргэжлээр бэлтгэгдэж буй мэрэжилтнүүд нь менежментийн
шинжлэх ухааныг илүү гүнзгий судалдаг бөгөөд бизнесийн салбарт төлөвлөх, зохион
байгуулах, манлайлах, шийдвэр гаргах, хянах чиг үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн эдгээр
мэрэгжилтнүүд нь тодорхой бус нөхцөл байдлаас оновчтой шийдвэр гаргах, тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэх зэрэг байгууллагын чухал асуудлуудад оролцдог. Энэ
тохиолдолд бизнесийн статистик хичээлээр олж авсан мэдлэг та бүхэнд тодорхой
хэмжээгээр туслах болно. /Схем-1 үз/
Бизнесийн статистик нь мэдээлэл бүрдүүлэх арга, бүрдүүлсэн мэдээллээ нэгтгэн,
боловсруулж шинжлэх аргуудын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагааны цаг хугацаан дахь
өөрчлөлт, өөрчлөлтийн зүй тогтол, харилцан хамаарлыг тодорхойлох аргуудыг авч үзнэ.
Мөн тоон талыг нь чанартай нь холбон дүгнэж тодорхой бус нөхцөл байдлаас шийдвэр
гаргах боломжийг бий болгодог .
Тусгай арга, аргачлал, арга зүйгээр тодорхой орон зай, цаг хугацаан дахь мэдээ,
мэдээллийг нэгтгэн боловсруулж байгаль, нийгмийн юмс үзэгдлийн зүй тогтол, харилцан
хамаарал, уялдаа холбоог илрүүлэн шинжилж, үнэлэлт дүгнэлт гаргадаг шинжлэх
ухааныг статистикийн шинжлэх ухаан гэнэ.
Судалгааны арга зүйн үүднээс танин мэдэхүйн дараах аргуудыг хэрэглэж байна.
1. Судалгаа шинжилгээний ерөнхий аргууд
2. Судалгаа шинжилгээний тодорхой аргууд
Статистик аргууд нь судалгаа шинжилгээний тодорхой аргуудад багтах бөгөөд
эдгээр аргуудыг боловсруулалтын ба шинжилгээний гэж хоѐр ангилж болох юм.
Статистикийн судлах зүйлийн онцлог нь статистик аргуудын онцлогийг нөхцөлдүүлдэг.
Тэрээр мэдээллийг цуглуулах (статистик ажиглалт), тэдгээрийг нэгтгэн дүгнэх,
илэрхийлэх, шинжилгээ хийх, тайлбарлах зэргийг агуулдаг.
Энэ хичээлээр бид статистик мэдээллийг бүрдүүлэх ажиглалтын арга, мэдээллийг
нэгтгэн илэрхийлэх аргууд болох тархалтын цуваа байгуулах, хүснэгт, график дүрслэлийн
аргууд, төрөлжүүлэн ангилж, бүтцийг тодорхойлох арга буюу бүлэглэлт ба товчооллын
арга, нэгтгэн дүгнэх аргууд болох төвийн хэмжигдэхүүнүүдийн тооцоолол ба хэрэглээ,
өөрчлөлт, өөрчлөлтийн зүй тогтол, харилцан хамаарлыг тодорхойлох хугацааны цуваан
шинжилгээ, индексийн арга, регресс, корреляцийн шинжилгээ болон түүвэрлэлтийн аргыг
үзэх болно.

More Related Content

Viewers also liked (20)

Ue shat
Ue shatUe shat
Ue shat
 
Lecture 3,4 loose ends
Lecture 3,4  loose endsLecture 3,4  loose ends
Lecture 3,4 loose ends
 
Lecture 3,4 dcf analysis
Lecture 3,4  dcf analysisLecture 3,4  dcf analysis
Lecture 3,4 dcf analysis
 
Session 1 introduction to valuation
Session 1  introduction to valuationSession 1  introduction to valuation
Session 1 introduction to valuation
 
50 bodlogo
50 bodlogo50 bodlogo
50 bodlogo
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
семинарын хичээл 1
семинарын хичээл 1семинарын хичээл 1
семинарын хичээл 1
 
Lecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysisLecture 5,6 ratio analysis
Lecture 5,6 ratio analysis
 
Lecture 8 revenue approach
Lecture 8 revenue approachLecture 8 revenue approach
Lecture 8 revenue approach
 
Lecture 7 rate of-captilization
Lecture 7 rate of-captilizationLecture 7 rate of-captilization
Lecture 7 rate of-captilization
 
Lecture 11 land valuation
Lecture 11  land valuationLecture 11  land valuation
Lecture 11 land valuation
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_final
 
Regression and time series
Regression and time seriesRegression and time series
Regression and time series
 
Oyutnii setgel hanamjiin sudalgaa
Oyutnii setgel hanamjiin sudalgaaOyutnii setgel hanamjiin sudalgaa
Oyutnii setgel hanamjiin sudalgaa
 
3 numerical descriptive measures
3 numerical descriptive measures3 numerical descriptive measures
3 numerical descriptive measures
 
Data analysis in excel
Data analysis in excelData analysis in excel
Data analysis in excel
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Regression for hdi & gdp
Regression for hdi & gdpRegression for hdi & gdp
Regression for hdi & gdp
 
Lecture 14 appraiser's ethic
Lecture 14  appraiser's ethicLecture 14  appraiser's ethic
Lecture 14 appraiser's ethic
 
Tuuverlelt
TuuverleltTuuverlelt
Tuuverlelt
 

Similar to Statisticiin tuuhen hugjil

Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudLekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudbiedaalt
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onhicheel2020
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onhicheel2020
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021onhicheel2020
 
MICRO L1.pptx
MICRO L1.pptxMICRO L1.pptx
MICRO L1.pptxqnzriq
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
statistic_ajiglalt
statistic_ajiglaltstatistic_ajiglalt
statistic_ajiglaltoz
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020hicheel2020
 
сонгодог урсгал
сонгодог  урсгалсонгодог  урсгал
сонгодог урсгалyivo1004
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1Etugen
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchidSolongo Soko
 
1 introduction to economics development
1 introduction to economics development1 introduction to economics development
1 introduction to economics developmentBaterdene Batchuluun
 

Similar to Statisticiin tuuhen hugjil (20)

Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguudLekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud
 
Micro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021onMicro l1. 2020 2021on
Micro l1. 2020 2021on
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
bs1-1
bs1-1bs1-1
bs1-1
 
EconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021onEconL1.2020- 2021on
EconL1.2020- 2021on
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021on
 
MICRO L1.pptx
MICRO L1.pptxMICRO L1.pptx
MICRO L1.pptx
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
statistic_ajiglalt
statistic_ajiglaltstatistic_ajiglalt
statistic_ajiglalt
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020
 
Online lecture 1
Online lecture 1Online lecture 1
Online lecture 1
 
Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2
 
сонгодог урсгал
сонгодог  урсгалсонгодог  урсгал
сонгодог урсгал
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid3968 ediin zasgiin_onolchid
3968 ediin zasgiin_onolchid
 
BSON206-Хичээл 1
BSON206-Хичээл 1BSON206-Хичээл 1
BSON206-Хичээл 1
 
1 introduction to economics development
1 introduction to economics development1 introduction to economics development
1 introduction to economics development
 

Statisticiin tuuhen hugjil

  • 1. Сэдэв: Бизнесийн статистикийн үндсэн ойлголт, судлах зүйл 1. Статистик, статистикийн түүхэн хөгжил 2. Бизнес ба статистик 3. Бизнесийн статистикийн судлах зүйл 1. Статистик, статистикийн түүхэн хөгжил “Статистик” гэдэг үг хэд хэдэн утгатай. Юуны өмнө тоон мэдээлэл гэдэг үгтэй адил утгатай хэрэглэгддэг. Чухам энэ утгаар нь “Монгол дахь төрөлт болон нас баралтын статистик”, эсвэл “гэмт хэргийн статистик” гэж нэрлэнэ. Статистикийн шинжлэх ухаан нь нийтлэг үзэгдлүүдийг тодорхойлох тоон үзүүлэлтүүдтэй ажиллах арга, зарчмуудыг нэгтгэсэн мэдлэгийн нэгэн салбар юм. Тэрчлэн статистикийг статистик тоо мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, шинжлэхэд чиглэсэн практик үйл ажиллагааны салбар ч гэж үздэг. “Статистик” гэдэг үг латины “status” буюу юмс үзэгдлийн төлөв байдал гэсэн утгатай үгнээс гаралтай боловч “улс төрийн байдал” гэсэн утгаараа өргөн хэрэглэгдэж байжээ. Итали үг болох “Stato”-улс, “Statistа”-улс төрийн зүтгэлтэн гэсэн үг эндээс гаралтай гэж эрдэмтэд үздэг. Тоо бүртгэл хийх анхны оролдлогыг IX зуунаас эхэлжээ гэж болох баримт байдаг. Үүний нэг жишээ бол Английн хүн амын тоо, тариалангийн талбайн хэмжээний бүртгэл юм. Мөн газрын кадастрыг XI зуунд буюу 1083-1086 онд багтаан боловсруулсан байна. XVIII зуунаас “улс төр судлал” гэсэн утгаар статистик гэдэг үгийг шинжлэх ухаанд хэрэглэж эхэлсэн. Өнөө үед статистикийг тоо мэдээллийг бүрдүүлэх, ойлгох, шинжлэх, тайлбарлах ухаан гэж болно. Мөн үйл ажиллагааны янз бүрийн хүрээнд, тодорхой зорилтуудыг шийдвэрлэхэд хэрэглэгддэг онцгой аргуудын цогц юм. Статистикийн түүхэн хөгжил нь төр улсын хөгжил, төрийн удирдлагын хэрэгцээтэй холбоотой байв. Хүн төрөлхтний түүхийн эрт дээр үед аж ахуйн болон цэргийн хэрэгцээ нь хүн ам түүний бүтэц, давуу талын тухай мэдээлэл бэлэн байхыг шаардаж байсан байна. Татвар ноогдуулах зорилгоор хүн амын тооллогыг зохион байгуулж, газрын бүртгэлийг
  • 2. явуулж байжээ. Ийм төрлийн анхан шатны ажлууд янз бүрийн ард түмний түүхэн уламжлалт ном сударт тэмдэглэгдсэн байдаг. Эрт үед ихэнх улс гүрэнд шинээр төрөгсдийг бүртгэж, 18 хүрсэн эрчүүдийг цэрэгт алба хаах бүртгэлд, харин 20 хүрснийг нь бүрэн эрхтэй иргэний бүртгэлд бүртгэх зэргээр тооллого зохион байгуулж байсан баримт байдаг. Мөн барилга байгууламж, боол, мал, багаж зэвсэг, олсон орлогын тухай мэдээллийг тусгасан газрын хуваарь зохиож байсан баримт ч бий. Улс гүрнүүдийн нутаг дэвсгэрийн байршил, тоог тодорхойлох болсон. Үүнд Грекийн философич Аристотель (МЭӨ 384-322) чухал хувь нэмэр оруулсан. Тэрээр өөрийн үеийн 157 улс болон хотын тоог тодорхойлон бүрдүүлжээ. Дундад зууныхан “Аймшигт шүүхийн ном” (1061) гэдэг онцгой дурсгалт номыг үлдээжээ. Үүнд: Английн хүн амын болон өмч хөрөнгийн (240 мянган хашаа, байрны тухай мэдээлэл орсон) бүх нийтийн тооллогын материалын товчоо оржээ. Цаг улирах тусам нийгмийн нийтлэг үзэгдлүүдийн талаар мэдээлэл бүрдүүлэх нь байнгын шинж чанартай болсон. XIX зууны дунд үеэс Бельгийн нэрт математикч, астрономич, статистикч Адольф Кетле (1796-1874)-ийн зүтгэл санаачлагаар хөгжингүй орнуудад хүн амын тооллого явуулах дүрэм, түүнийг тогтмол явуулах асуудлыг боловсруулжээ. Статистикийн хөгжлийг зохицуулахын тулд А.Кетлийн санаачлагаар олон улсын статистикийн их хурал болж, 1885 оноос одоог хүртэл ажиллаж байгаа олон улсын статистикийн институтийн суурийг тавьжээ. Олон улсын статистикийг Дэлхийн банк, НҮБ, ЮНЕСКО, МОТЕС ба ФАО гэх мэт олон улсын байгууллагууд эрхэлж байна. Монголчууд XIII зуунаас өмнө хүн ам, малаа тоолдог байсан ч тэдгээр нь нэгдсэн аргачлалгүй зөвхөн зарим хошуу нутгийг хамардаг байсан учир улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ болж хараахан чаддаггүй байжээ. 1918 онд хүн ам, мал тооллогын дүн мэдээг нэгтгэн гаргасан байна. 1921 оноос эхлэн шинжлэх ухааны үндэстэй бүртгэл статистикийн алба хөгжиж эхэлсэн. 2. Бизнес ба статистик Улс орны статистикийн ба олон улсын статистикийн байгууллага нь нийгэм, эдийн засгийн тоо мэдээллийг бүрдүүлэх, нэгтгэн эмхэтгэх, харьцуулах, тайлбарлах ажлыг
  • 3. эрхэлдэг. Улс төр судлалын уламжлалыг үргэлжлүүлсэн аргууд улам нарийн төвөгтэй болжээ. Мөн статистикийг мөрийтэй тоглоомын шинжилгээ (тоглоомын боломж, магадлал тооцох), хүн амын нөхөн үйлдвэрлэлийн шинжилгээний чиглэлээр хөгжүүлжээ. Магадлалын онол дээр үндэслэсэн нэлээд төвөгтэй аргуудыг биологи, даатгал, байгалийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд, XX зууны эхэн үеэс нийгэм - эдийн засгийн судалгаанд /хүн амын амьжиргааны төвшин, бүтээгдэхүүний чанар , хэрэглэгчийн эрэлтийн судалгаа г.м/ хэрэглэх болжээ. Өнөөдөр статистик хэрэглэхгүй шинжлэх ухааныг олоход бэрхтэй гэж болно. Статистикийг даатгалын тарифыг тооцох, эрсдлийг үнэлэх , бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шинжилгээ ба хяналт, анагаах ухаан, спорт, маркетинг, удирдлагад хэрэглэж байна. Зөвхөн урлагийн салбарт л статистик өргөн хэрэглэгдээгүй байж магадгүй юм. Янз бүрийн зорилгоор төрөл бүрийн обьектыг судлахад мэдээж ялгаа бүхий аргуудыг хэрэглэнэ. Тийм хэдий ч статистикт ерөнхий зарчим ба аргууд байдаг. Английн статистикч Дж.Э.Юл, М.Дж.Кендел нарын “Статистикийн онол” сурах бичигт “Мэдлэгийн аль салбарынх болохоос үл хамааран тоо мэдээлэл нь тодорхой шинж чанаруудыг агуулдаг ба тэдгээрийг илрүүлэхийн тулд боловсруулах онцгой төрлийн шинжлэх ухааны арга шаардлагатай. Энэ бол статистик арга буюу статистик юм” гэжээ. 3. Бизнесийн статистикийн судлах зүйл Статистик нь хэн ч ойлгох энгийн аргуудыг ч, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдэд хүртээлтэй математик арга, аргачлалуудыг ч багтаадаг . Энэ хичээлээр нийгэм, эдийн засгийн үзэгдэл, үйл явцыг судлахад хэрэглэдэг энгийн аргууд, эдгээрийн хэрэглээг авч үзэх болно. Өөрөөр хэлбэл бизнесийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болох түгээмэл аргуудын хэрэглээг эзэмшүүлэх дадлага олгох бизнесийн удирдлагын мэрэгжилтэн бэлтгэх сургалтанд зориулав. Өөрөөр хэлбэл бизнес ба статистикийн харилцан уялдаа холбоог гаргах, цаашилбал бизнесийн статистикийн агуулга, мөн чанарыг тодорхойлон бизнесийн салбарын үйл ажиллагааг шинжлэхэд статистикийг хэрхэн хэрэглэх, хэрэглэх шаардлага, хэрэглэсний ач холбогдол юу болохыг өгүүлэхийг зорилго болголоо.
  • 4. Бизнесийн удирдлага мэргэжлээр бэлтгэгдэж буй мэрэжилтнүүд нь менежментийн шинжлэх ухааныг илүү гүнзгий судалдаг бөгөөд бизнесийн салбарт төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, шийдвэр гаргах, хянах чиг үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн эдгээр мэрэгжилтнүүд нь тодорхой бус нөхцөл байдлаас оновчтой шийдвэр гаргах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг байгууллагын чухал асуудлуудад оролцдог. Энэ тохиолдолд бизнесийн статистик хичээлээр олж авсан мэдлэг та бүхэнд тодорхой хэмжээгээр туслах болно. /Схем-1 үз/ Бизнесийн статистик нь мэдээлэл бүрдүүлэх арга, бүрдүүлсэн мэдээллээ нэгтгэн, боловсруулж шинжлэх аргуудын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагааны цаг хугацаан дахь өөрчлөлт, өөрчлөлтийн зүй тогтол, харилцан хамаарлыг тодорхойлох аргуудыг авч үзнэ. Мөн тоон талыг нь чанартай нь холбон дүгнэж тодорхой бус нөхцөл байдлаас шийдвэр гаргах боломжийг бий болгодог . Тусгай арга, аргачлал, арга зүйгээр тодорхой орон зай, цаг хугацаан дахь мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж байгаль, нийгмийн юмс үзэгдлийн зүй тогтол, харилцан хамаарал, уялдаа холбоог илрүүлэн шинжилж, үнэлэлт дүгнэлт гаргадаг шинжлэх ухааныг статистикийн шинжлэх ухаан гэнэ. Судалгааны арга зүйн үүднээс танин мэдэхүйн дараах аргуудыг хэрэглэж байна. 1. Судалгаа шинжилгээний ерөнхий аргууд 2. Судалгаа шинжилгээний тодорхой аргууд Статистик аргууд нь судалгаа шинжилгээний тодорхой аргуудад багтах бөгөөд эдгээр аргуудыг боловсруулалтын ба шинжилгээний гэж хоѐр ангилж болох юм. Статистикийн судлах зүйлийн онцлог нь статистик аргуудын онцлогийг нөхцөлдүүлдэг. Тэрээр мэдээллийг цуглуулах (статистик ажиглалт), тэдгээрийг нэгтгэн дүгнэх, илэрхийлэх, шинжилгээ хийх, тайлбарлах зэргийг агуулдаг. Энэ хичээлээр бид статистик мэдээллийг бүрдүүлэх ажиглалтын арга, мэдээллийг нэгтгэн илэрхийлэх аргууд болох тархалтын цуваа байгуулах, хүснэгт, график дүрслэлийн аргууд, төрөлжүүлэн ангилж, бүтцийг тодорхойлох арга буюу бүлэглэлт ба товчооллын арга, нэгтгэн дүгнэх аргууд болох төвийн хэмжигдэхүүнүүдийн тооцоолол ба хэрэглээ, өөрчлөлт, өөрчлөлтийн зүй тогтол, харилцан хамаарлыг тодорхойлох хугацааны цуваан шинжилгээ, индексийн арга, регресс, корреляцийн шинжилгээ болон түүвэрлэлтийн аргыг үзэх болно.