1
ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД
ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
ХҮНИЙ ЭРХИЙН
ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ
Нэгдсэн үндэстний
Боловсрол, шинжлэх ухаан,
соёлын байгууллага
ЖИЛ
2
ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
Анхны нийтлэлийн нэр: RECOMMENDATION ON SCIENCE AND SCIENTIFIC RESEARCHERS
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 2018 онд эрхлэн гаргав.
7, place de Fontenoy, 75352 Paris 07 SP, France
© ЮНЕСКО 2018 он SHS/BIO/PI/2017/3 rev
© ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 2020 (Монгол хэлнээ орчуулсан хувилбар)
Энэхүү зөвлөмжийн монгол хэлнээ орчуулсан хувилбарыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос
эрхлэн гаргав.
Орчуулсан: Н.Чимэддулам
Хянасан: С.Уянга
Хавтасны зураг: ©Л’Ореал сан
Австралийн Нью Саут Уэльсийн их сургуулийн профессор Мишел Симонс нь өндөр хурдны квант
компьютерийн анхдагч бөгөөд шинжлэх ухааны энэ чиглэлд шинийг санаачлагчдын нэг юм. Атомын
хэмжээст транзистортой холбогдох түүний ажил нь олон улсад сайшаал хүртэж ирээдүйн компьютеруудыг
бий болгож чадсан. Профессор Симонс 2017 онд эмэгтэй эрдэмтдэд олгодог ЮНЕСКО-Л’Ореал шагналыг
хүртэж байсан юм.
Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан энэхүү зөвлөмжид охид, эмэгтэйчүүдийг
шинжлэх ухааны мэргэжлээр сурч, ажиллахад туслахыг улс орнуудад уриалж, олон улсын хэм хэмжээг
тусгасан.
Хэвлэлийн загвар: ЮНЕСКО
Анхны хэвлэлийг ЮНЕСКО-оос Франц улсад хэвлүүлэн гаргасан.
CLD 3251.17
ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД
ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын
байгууллага буюу ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганаар
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлав.
en.unesco.org/recommendation-on-science
2
ОРШИЛ
Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн
Ерөнхий бага хурлын 2017 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд
Франц улсын Парис хотноо болсон 39 дүгээр чуулганаар,
ЮНЕСКО-ийн үндсэн дүрмийн удиртгал бүлгийн сүүлийн хэсэгт “ЮНЕСКО нь дэлхийн
хүмүүсийн шинжлэх ухааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар Нэгдсэн үндэстний
байгууллагын анх байгуулагдаж, өөрийн дүрэмд тунхагласан олон улсын энх тайван, хүн
төрөлхтний нийтлэг сайн сайхан байдлын төлөөх хүсэл эрмэлзлийг урагшлуулахын төлөө
хүчин зүтгэнэ” хэмээн заасан байдгийг сануулан,
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар 1948 оны 12 дугаар
сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтууд, ялангуяа “хүн
бүр олон нийтийн соёлын амьдралд бүрэн чөлөөтэй оролцож, шинжлэх ухааны дэвшил,
ашиг тусыг хүртэх эрхтэй” хэмээх 27.1-р заалтыг анхааран үзэж,
(a) Шинжлэх ухаан, шинжлэх ухааны арга хэрэгслүүдийг зөв, оновчтой ашигласнаар
шинжлэх ухааны нээлт, холбогдох технологийн дэвшил түүний хэрэглээ нь хөгжил
дэвшилд хүрэх өргөн бололцоог олгон, энх тайвныг хамгаалах, олон улсын
хурцадмал байдлыг намжаах, хүн төрөлхтний тусын төлөө байгаа боловч, нөгөө
талаас эрдэм шинжилгээний ажлын үр дүнг их хэмжээний аюул сүйрлийг бий
болгох дайн тулаанд бэлтгэх эсвэл нэг улсыг нөгөө улс үндэстний эсрэг өдөөн
турхирах эсвэл хүний эрх, үндсэн эрх чөлөө, нэр төрийг гутаан доромжилж, хор
учруулах, ёс зүй, хууль эрх зүйн нарийн төвөгтэй асуудлуудыг үүсгэх зэргээр хүн
төрөлхтний амин чухал ашиг сонирхлын эсрэг ашиглах замаар аюул занал бүхий
тодорхой сорилт бэрхшээлүүдийг үүсгэж болзошгүйг;
(b) Энэхүү сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд Гишүүн орнууд нь шинжлэх
ухааны нээлт, технологийн хөгжил, тэдгээрийн хэрэглээнээс үүдэлтэй эерэг
хэтийн төлөвийг бүрэн ойлгож, ашиглах, харин болзошгүй аюулаас урьдчилан
сэргийлэхэд чиглэсэн бодлого, зохистой арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх
бүтцийг бий болгох шаардлагатай гэдгийг ухамсарлан
Түүнчлэн:
(a) шинжлэх ухаан нь нийтийн эрх ашгийн чухал үнэт зүйл болохыг;
(b) авьяаслаг, чадварлаг боловсон хүчний тогтолцоо нь тухайн орон нутгийн судалгаа,
туршилтын хөгжүүлэлтийн ажлын чадавхын гол тулгуур бөгөөд аливаа газарт
хийгдсэн судалгааг ашиглахад зайлшгүй шаардлагатай байдгийг;
(c) үр дүн, таамаглал, санаа бодлыг нээлттэй мэдээлэх (үүнийг "эрдэм шинжилгээний
эрх чөлөө" хэмээн нэрлэдэг) нь шинжлэх ухааны үйл явцад чухал үүрэгтэй бөгөөд
шинжлэх ухааны үр дүнгийн үнэн зөв, бодит байдлыг илэрхийлэх хамгийн чухал
баталгаа болдог гэдгийг;
(d) судалгаа шинжилгээ, туршилт зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэхэд зохих дэмжлэг,
тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болохыг мөн адил ухамсарлаж;
3
Дэлхийн өнцөг булан бүрийн Гишүүн орнууд энэхүү бодлого боловсруулалтын асуудалд
илүү ач холбогдол өгч байгааг анзаарч; дэлхий даяарх элдэв бэрхшээлийг олон улсын
хэмжээнд шийдвэрлэх, цаашлаад бие даасан улс үндэстний хөгжлийг дэмжихийн сацуу
улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн өсөн
нэмэгдэж буй ач холбогдлыг Гишүүн орнууд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл
болсон, энэхүү Зөвлөмжийн хавсралтад дурдсан Засгийн газар хоорондын санаачилгуудыг
анхааралдаа авахын сацуу эдгээр чиг хандлагууд нь Гишүүн орнуудад шинжлэх ухаан,
технологийн зохих бодлогыг нэвтрүүлж, даган мөрдөх тодорхой арга хэмжээнүүдийг авах
урам зоригийг өгч байгаа гэдэгт итгэн,
Хүн төрөлхтөн болон хүрээлэн буй орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх сэтгэлийг
өвөрлөн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, үр дүнг нь ашиглах чадавхыг орон нутагт
хөгжүүлэх боломж, бололцоог бий болгоход Засгийн газрын энэхүү үйл ажиллагаа ихээхэн
дэмжлэг үзүүлнэ гэдгийг батлан өгүүлж,
Эдгээрээс нэн тэргүүнд анхаарах зүйл нь шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн
ажлыг гүйцэтгэтгэж буй хүмүүст уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх, үүргийг нь
зохих ёсоор харгалзан, шударга байдлыг хангах явдал гэдэгт итгэж,
Судалгаа, хөгжүүлэлтийн ажил нь ажлын онцгой нөхцөлд хийгддэг ба эрдэм шинжилгээний
ажилтнуудаас хийж буй ажилдаа, өөрийн улс орон цаашлаад НҮБ-ын олон улсын үзэл
санаа, зорилго, зорилтуудын төлөө өндөр хариуцлагатай хандахыг, мөн зохих статустай
байх шаардлагатай байдаг гэдгийг анхааран үзэж,
Засгийн газар, шинжлэх ухаан, олон нийтийн санал бодлын өнөөгийн уур амьсгал нь
эрдэм шинжилгээний ажилтнуудын шударга нөхцөл байдлыг хангахыг эрмэлзэж буй
засгийн газруудын зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаанд зориулсан зарчмуудыг Ерөнхий
бага хурлаар боловсруулах таатай боломжийг бүрдүүлж байна гэдэгт итгэж,
Үүнтэй холбоотойгоор, нийт ажилтнуудад зориулан хийгдсэн болон эрдэм шинжилгээний
ажилтнуудад тусгайлан зориулж хийгдсэн олон ажлууд, ялангуяа энэхүү Зөвлөмжийн
хавсралт, оршил хэсэгт дурдсан олон улсын арга хэрэгслүүд, баримт бичгүүдэд бий гэдгийг
сануулж,
Эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд өргөн тархсан "оюуны дайжил" хэмээн нэрлэгддэг
түгээмэл үзэгдэл нь газар сайгүй түгшүүр үүсгэж байсан бөгөөд одоо ч зарим нэг Гишүүн
орнуудын хувьд тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудын нэг
хэвээр байгаа гэдгийг ойлгох; үүнтэй холбоотойгоор хөгжиж буй орнуудын нэн тэргүүний
хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж; хэрэгцээ өндөр байгаа улс орон, бүс нутгуудад
ажиллахын ач холбогдлыг эрдэм шинжилгээний ажилтнуудад ойлгуулахыг эрмэлзэж,
Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудтай холбоотой асуудлууд бүх улс оронд
ижил төстэй байдаг бөгөөд эдгээр асуудлууд нь энэхүү зөвлөмжийн гол зорилго болох
нэгдсэн арга барилуудыг бий болгож, нэгдсэн нэг стандарттай болох, нийтлэг арга
хэмжээнүүдийг авахыг шаардаж байгааг ойлгохын зэрэгцээ,
4
Энэхүү Зөвлөмжийг баталж хэрэгжүүлэхдээ шинжлэх ухаан, технологийн судалгааны ажил,
туршилт хөгжүүлэлтийн загвар, зохион байгуулалтыг тодорхойлох хууль тогтоомж, дүрэм
журам, дэг жаяг улс орон бүрд ялгаатай болохыг бүхэлд нь харгалзан үзэж,
Эдгээр шалтгааны улмаас улс орон бүрийн хууль тогтоомж, шийдвэрт тусгагдсан, тэдний
ёс заншлаар зөвшөөрөгдөн мөн олон улсын хэм хэмжээ, энэхүү оршил хэсэг болон энэхүү
Зөвлөмжийн хавсралтад дурдсан баримт бичигт тусгагдсан стандарт болон зөвлөмжүүдэд
эрдэм шинжилгээний ажилтнуудын үндсэн асуудалтай холбоотой заалтуудыг тусгахыг
эрмэлзэж,
Үүнээс өмнө, энэхүү хуралдааны хөтөлбөрийн 7.4-д дурдсанаар, шинжлэх ухаан, эрдэм
шинжилгээний ажилтнуудтай холбоотой саналуудыг авч,
Эдгээр саналуудыг Гишүүн орнуудад зориулсан зөвлөмж хэлбэртэй байх ёстой хэмээн 37
дугаар чуулганы хуралдаанаар шийдвэрлэн,
Эрдэм шинжилгээний ажилтнуудын статусын тухай 1974 оны зөвлөмжийг орлох Шинжлэх
ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудын тухай энэхүү Зөвлөмжийг 2017 оны 11 дүгээр
сарын 13-нд баталж,
Гишүүн орнуудад энэхүү Зөвлөмжид тусгасан зарчим, хэм хэмжээг тус тусын нутаг
дэвсгэрт ашиглахад шаардлагатай байж болох хууль тогтоомж эсвэл бусад алхмуудыг авч
хэрэгжүүлэхдээ дараах заалтуудыг мөрдлөг болгохыг санал болгож,
Гишүүн орнуудад судалгаа, туршилт хөгжүүлэлтийн ажлыг хийж, тэдгээрийнхээ үр дүнг
ашигладаг холбогдох эрх бүхий байгууллагууд, хүрээлэнгүүд, аж ахуйн нэгжүүд, эрдэм
шинжилгээний ажилтнуудын ашиг сонирхлыг төлөөлдөг эсвэл дэмждэг төрөл бүрийн
байгууллагууд, холбоод болон бусад сонирхогч талуудад энэхүү зөвлөмжийг түгээхийг
мөн санал болгож,
Гишүүн орнууд энэхүү Зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаа, хэрэгжүүлэх үйл явцын
шийдвэр, хэрэгжүүлэх шатны үйл явцын талаарх мэдээллийг багтаасан тайланг ирүүлэхийг
зөвлөж байна.
5
I. ХЭРЭГЛЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭ
1. Энэхүү Зөвлөмжийн зорилгуудын хүрээнд:
(a) (i) "Шинжлэх ухаан" гэдэг үг нь харилцан үйлчлэл бүхий үйл явцуудыг олж 		
илрүүлэн, зохих арга хэмжээг авахын тулд бодит судалгаа хийж, судалгааныхаа үр
дүн, өгөгдлийг хуваалцан, шинжээчийн үнэлгээ дүгнэлт гаргах замаар ажиглагдсан
өвөрмөц үзэгдлүүдийг судлан тэдгээрийг баталгаажуулах зорилгоор судалгааны
ажлуудыг хийх; цаашлаад системтэйгээр эргэцүүлэн үзэж, ойлгомжийг бий болгох
замаар мэдлэгийн дэд системүүдийг зохион байгуулалттай хэлбэрт оруулан нэгтгэх
гэсэн хүмүүсийн дангаараа эсвэл жижиг, том бүлгүүдээр зохион байгуулалттай
оролдлого гаргах үйл ажиллагааг хэлнэ; улмаар байгаль, нийгэмд болж буй үйл
явц, өвөрмөц үзэгдлүүдийг таньж мэдэх, ашиглах боломжийг бий болгодог юм;
(ii) "Шинжлэх ухаанууд" гэсэн нэр томьёогоор онолын элемент богино эсвэл урт
хугацаанд хүчин төгөлдөр болох боломжтой мэдлэг, баримт болон таамаглалын
цогцыг илэрхийлдэг бөгөөд энэ нь нийгмийн нөхцөл байдал, онцгой үзэгдлүүдтэй
холбоотой шинжлэх ухааныг багтаадаг;
(b) "Технологи" гэсэн үг нь үйлдвэрлэл эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахтай
шууд холбоотой мэдлэгийг илэрхийлдэг;
(c) "Судалгаа ба хөгжүүлэлт" гэсэн нэр томьёо нь судалгаа шинжилгээний ажил болон
туршилт зүгшрүүлэлтийг багтаадаг бөгөөд "судалгаа шинжилгээний ажил" гэдэг нь
дээрх 1 (a)(i) ба 1 (a)(ii) хэсэгт зааснаар шинжлэх ухааны мэдлэгийг бий болгоход
шаардлагатай судалгаа, туршилт, төсөөлөл, ойлгомж бий болгох,
©
Lightpoet/Shutterstock.com
6
онол-туршилт болон баталгаажуулалтын үйл явцыг илэрхийлдэг бөгөөд ингэснээр
суурь болон хэрэглээний судалгааг аль алиныг нь багтаадаг; харин "туршилт
зүгшрүүлэлт " нь инновац болох боломжтой практик хэрэглээнд чиглэсэн дасан
зохицох, туршиж үзэх, сайжруулах үйл явцыг илэрхийлдэг;
(d) (i) "Эрдэм шинжилгээний ажилтан" гэсэн нэр томьёо нь судалгаа, хөгжүүлэлтийн
ажлыг хариуцан гүйцэтгэдэг хүмүүсийг илэрхийлдэг;
(ii) Энэхүү Зөвлөмжийн заалтуудыг үндэслэн Гишүүн орон бүр эрдэм шинжилгээний
ажилтан гэх ангилалд оруулах шалгуур үзүүлэлтүүд (диплом, эрдмийн зэрэг, цол,
эсвэл гүйцэтгэх үүрэг гэх мэт)-ийг тодорхойлж болно. Үүнд онцгой тохиолдлуудыг
багтаана.
(e) ”Эрдэм шинжилгээний ажилтантай холбогдуулан хэрэглэдэг "статус" гэдэг үг нь
нэгдүгээрт, тэдгээрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой үүрэг, хариуцлага болон
түүнийгээ гүйцэтгэх ур чадварыг үнэлэх түвшин; хоёрдугаарт, тэд үүргээ гүйцэтгэхдээ
эдлэх эрх, ажиллах нөхцөл, материаллаг хангамж болон сэтгэл санааны дэмжлэг
зэргийг илтгэсэн нэр хүнд, байр суурийг нь илэрхийлдэг.
2. Энэхүү Зөвлөмж нь дараах этгээдүүдэд хамаарна:
(a) Доорх зүйлсийг үл харгалзан бүх эрдэм шинжилгээний ажилтнууд. Үүнд:
(i) Ажил олгогчийнх нь хууль эрх зүйн байдал, ажил олгогч байгууллагын болон
зохион байгуулалтын хэлбэр;
(ii) Шинжлэх ухаан эсвэл технологийн мэргэшлийн чиглэл;
(iii) Оролцож буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үндэслэл;
(iv) Тухайн судалгаа, хөгжүүлэлтийн ажилтай хамгийн их хамааралтай хэрэглээний
хэлбэр;
(v) Мэргэжлийн эсвэл хөдөлмөр эрхлэлтийн статус;
(b) Судалгаа, хөгжүүлэлтийн ажилд дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулж буй техникийн
болон туслах ажилчид, оюутнууд;
(c) Шинжлэх ухааны боловсрол, шинжлэх ухааны харилцаа холбоо, бодлого
зохицуулалт, хяналт, санхүүжилт, шинжээчийн үнэлгээ, шинжлэх ухааны нийтлэл
гэх мэт судалгаа, хөгжүүлэлтийн ажил болон шинжлэх ухааны бусад асуудлыг
хариуцдаг байгууллага, хувь хүмүүс.
3. Судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хагас цагаар хийж буй эрдэм шинжилгээний
ажилтнуудын хувьд энэхүү Зөвлөмжийг зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд
оролцож байгаа цаг хугацаанд болон тухайн нөхцөл байдалд хэрэглэнэ.
7
II. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД
ҮНДЭСНИЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ХҮРЭЭНД
7
4. Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг тусгасан бодлогоор дамжуулан;
шинжлэх ухаан болон технологийг бодлого боловсруулалтад болон ерөнхий байдлаар
ашиглах замаар; ялангуяа шинжлэх ухааны ажилтнуудад хандаж Гишүүн орнууд нь
судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг салангид явуулах бус, харин өнөө үе болон ирээдүй
хойч үеийнхээ иргэдийн соёлын болон материаллаг байдлыг хадгалан хамгаалж,
сайжруулахын төлөө илүү хүмүүнлэг, шударга, бүхнийг хамарсан нийгмийг бий болгох
зорилго бүхий үндэсний нэгдсэн хүчин чармайлтын тодорхой хэсэг болгон хийдэг
болгохын тулд холбогдох арга хэмжээг авах, цаашлаад шинжлэх ухаанд хангалттай
орон зайг олгохын зэрэгцээ НҮБ-ын зорилго болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
зорилтуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
5. Шинжлэх ухаан, технологи, инновацын хүчин чармайлтыг нэгтгэсэн бат бөх
тогтолцоог бий болгохын тулд Гишүүн орнууд боловсон хүчин болон байгууллагын
чадавхыг сайжруулж, тогтмол бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд дараах арга
хэмжээнүүдийг авч ажиллана. Үүнд:
(a) Нийгмийн бүхий л салбарт олон нийтийн, хувийн болон ашгийн бус эх үүсвэрээр
санхүүждэг судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэмжих;
(b) Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний бодлогыг боловсруулан
хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин, байгууллага, механизмыг бий
болгох;
©Скотт
Бауэр,
АНУ-ын
Хөдөө
аж
ахуйн
яамны
Хөдөө
аж
ахуйн
судалгаа,
үйлчилгээ
8
(c) Шинжлэх ухааны мэдлэгийг бий болгон ашиглах талаар эрч хүчтэй, мэдээлжсэн,
ардчилсан мэтгэлцээн, цаашлаад шинжлэх ухааны нийгэмлэг болон нийгэм
хоорондын харилцан яриагаар дамжуулан шинжлэх ухааны соёл, олон нийтийн
итгэл найдвар болон нийгэм даяар шинжлэх ухаанд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх;
(d) Шинжлэх ухааны ёс зүй болон шинжлэх ухааны мэдлэг, түүний хэрэглээг
зохицуулах тохиромжтой арга хэрэгслийг бий болгох; тухайлбал хүнийг
хамруулсан судалгааны төслүүдийн ёс зүй, хууль эрх зүй, шинжлэх ухаан болон
нийгмийн холбогдох асуудлуудыг үнэлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын ёс
зүйтэй холбоотой асуудалд ёс зүйн зөвлөгөө өгөх, шинжлэх ухаан, технологийн
дэвшлийг үнэлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажилтай холбоотой ёс зүйн талаарх
мэтгэлцээн, боловсрол, олон нийтийн мэдлэг, үйл ажиллагааг дэмжих зорилгоор
хараат бус, олон салбарыг хамарсан, олон ургалч ёс зүйн хороодыг байгуулах,
сайшаах, хөхиүлэн дэмжих;
(e) Энх тайван байдал болон шинжлэх ухаан, технологийн хариуцлагатай, тайван
хэрэглээнд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэмжих;
(f) Мэдлэг ойлголтыг олж авах, зөрчилдөөний үндсэн шалтгаан, нөлөөллийг тодорхойлох
болон тогтвортой хөгжилд хүрэхэд судалгаа, хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэх гол
үүргийг хүлээн зөвшөөрөх;
(g) Шийдвэр гаргах, бодлого боловсруулахад шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг
ашиглах
6. Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлын төрийн санхүүжилт нь урт хугацааны
дараа үр дүн нь гардаг төсвийн хөрөнгө оруулалтын төрөл гэдгийг хүлээн зөвшөөрөх
шаардлагатай бөгөөд ийм төрлийн хөрөнгө оруулалтуудын үндэслэл, бодит байдлын
зайлшгүй хэрэгцээг олон нийтэд байнга мэдээлж, тэдгээрийн санал бодлыг тусган
батлах зэрэг зохистой бүх арга хэмжээг авна.
7. Гишүүн орнууд нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг олон улсын харилцааны
бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах ёстой бөгөөд үүний тулд шинжлэх
ухааны дипломат үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх шаардлагатай.
8. Гишүүн орнууд нь шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний бодлого
боловсруулахад эрдэм шинжилгээний ажилтнуудыг оролцуулах боломжийг бий
болгох ёстой. Ялангуяа, гишүүн орон бүр эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн
байгууллагуудын зохих зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг тохиромжтой бүтэц бүхий
механизмаар дамжуулан эдгээр бодлогын үйл явцыг дэмжин ажиллах шаардлагатай.
9. Гишүүн орнууд нь бодлого боловсруулагч болон төрийн бусад албан хаагчдад эрдэм
шинжилгээний ажилтнууд бодлогын зөвлөгөө өгөх нөхцөлийг бүрдүүлэх ба ингэхдээ
ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүйгээр хариуцлагатай ажиллах нь зүйтэй.
9
10. Гишүүн орон бүр өөрийн эрдэм шинжилгээний ажилтанд судалгаа, хөгжүүлэлтийн
ажлыг гүйцэтгэхдээ шинжлэх ухаан, технологийг урагшлуулах болон өөрийн үүрэгт
нийцэх хараат бус байдлын хэм хэмжээг эдлэхийн зэрэгцээ олон нийтийн өмнө
хариуцлага хүлээх зарчмыг хүндэтгэх шаардлагад нийцсэн дүрэм журмыг бий болгоно.
Үүнд шинжлэх ухааны хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай судалгааны бие
даасан байдал болон эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэх замаар эрдэм шинжилгээний
ажилтнуудын бүтээлч байдлыг үндэсний бодлогоор дэмжин ажиллахад анхаарна.
11. Дээрх зүйлүүдийг харгалзан эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлгөөний эрх
чөлөөний зарчмыг хүндэтгэн, Гишүүн орнууд нь нийгмийн ерөнхий үзэл санааг
бүрдүүлж, эрдэм шинжилгээний ажилтнуудад урам зориг хайрлах, ёс суртахууны
болон материаллаг дэмжлэг үзүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.
Үүнд:
(h) Эрдэм шинжилгээний ажилтны улсын нөөцийг тогтмол шинэчилж зохистой
түвшинд хадгалж байхын тулд өндөр ур чадвартай хүмүүс судалгаа, хөгжүүлэлтийн
ажлыг боломжийн ирээдүйтэй, шударга хангамжтай ажил мэргэжил хэмээн итгэж
найдан, энэхүү ажил мэргэжилд бүрэн татагдах нөхцөл байдлыг бүрдүүлэх;
(i) Өөрсдийн болон мэргэжил нэгтнүүдийн зүгээс олон улсын шинжлэх ухаан,
технологийн нийгэмлэгийн үнэ цэнтэй гишүүд хэмээн дэлхий дахинд тооцогддог
эрдэм шинжилгээний ажилтнуудын зохистой өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарах;
(j) Гадаадад боловсрол эзэмшиж, сурч, туршлага судлан эх орондоо эргэн ирж,
ажиллах хүсэлтэй эрдэм шинжилгээний ажилтан (эсвэл эрдэм шинжилгээний
ажилтан болохоор эрмэлзэж буй залуус)-ыг дэмжин урамшуулаx зэрэг болно.
10
III. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН АНХАН
ШАТНЫ БОЛОВСРОЛ БА СУРГАЛТ
12. Гишүүн орнууд нь үр дүнтэй эрдэм шинжилгээний ажилд оюуны чадавх өндөртэй, ёс
суртахууны зарчмуудыг баримталдаг шударга бөгөөд оюуны төлөвшилт сайтай эрдэм
шинжилгээний ажилтнуудыг уриалан дууддаг болохыг анхаарч үзэх хэрэгтэй.
13. Өндөр чадвартай эрдэм шинжилгээний ажилтнуудыг шинээр гарч ирэхэд нь дэмжлэг
үзүүлэхийн тулд Гишүүн орнууд дараах арга хэмжээг авах шаардлагатай. Үүнд:
(a) Арьсны өнгө, удам угсаа, хүйс, жендэр, бэлгийн чиг баримжаа, нас, эх хэл,
шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, угсаатны гарал,
нийгмийн гарал үүсэл, төрсөн газрын эдийн засаг эсвэл нийгмийн нөхцөл байдал,
хөгжлийн бэрхшээл зэргээс шалтгаалан ялгаварлан гадуурхалгүйгээр, иргэн
бүрийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай
анхан шатны боловсрол, сургалтад хамрагдах тэгш боломжоор хангах, цаашлаад
дурдсан ёсоор боловсрол эзэмшсэн иргэдийг эрдэм шинжилгээний ажил хийх
тэгш боломжоор хангах;
(b) Боломж, бололцооны тэгш бус байдлыг арилгах;
(c) Өнгөрсөн хугацаанд тохиолддог байсан тэгш бус байдал болон ялгаварлан
гадуурхалтыг арилгахын тулд эмэгтэйчүүд ба бүрэн бус төлөөлөлтэй бусад
бүлгүүдийн хүмүүсийг шинжлэх ухааны салбарт ажил мэргэжилтэй болоход
нь идэвхтэй дэмжлэг үзүүлэх, ажлын орчин нөхцөл, үнэлгээтэй холбоотойгоор
эмэгтэйчүүд болон бүрэн бус төлөөлөлтэй бусад бүлгийн хүмүүсийн эсрэг чиглэсэн
ялгаварлан гадуурхах үзлийг арилгахад хүчин чармайлт гаргах;
©
НАСА/Годдард
Сансрын
нислэгийн
төв/Дебби
Мккалум
11
(d) Улс орныхоо ард түмэн, хүн төрөлхтөн, ирээдүй хойч үе, газар дэлхий болон
түүний бүхий л экосистем, цаашлаад тогтвортой хөгжил, түүний хадгалалт
хамгаалалтын төлөөх шинжлэх ухааны хөгжил дэвшил болон нийгэм, экологийн
үүрэг хариуцлагад чиглэсэн үйлчилгээний мөн чанарыг боловсрол, сургалтын
чухал бүрэлдэхүүн хэсэг болгон хөхүүлэн дэмжих;
(e) Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэвлэн нийтлэх, хуваалцах, хадгалахад
тохиолдох саад бэрхшээлийг арилгах замаар шинжлэх ухааны ном зохиол, өгөгдөл
мэдээлэл, контентийн нээлттэй бөгөөд хүртээмжтэй байдлыг хангах.
14. Багш болон боловсролын байгууллагуудын шаардлагатай болон зохих бие даасан
байдалд нийцэж байгаа тохиолдолд Гишүүн орнууд дор дурдсан боловсролын бүхий
л санаачилгыг дэмжинэ. Үүнд:
(a) Бүхий л шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсролыг
сургуулийн орчинд болон албан, албан бус салбарт бэхжүүлэх;
(b) Салбар дундын болон урлаг, загварын бүрэлдэхүүн хэсгүүд мөн харилцаа холбоо,
манлайлал, менежмент гэх мэт ур чадварыг шинжлэх ухааны бүх сургалт,
сургалтын хөтөлбөрт багтаах;
(c) Шинжлэх ухааны болон судалгааны ёс зүйн асуудлыг сургалт, сургалтын
хөтөлбөрийн хэсэг бүрд оруулах эсвэл боловсруулах;
(d) Дараах хувийн зан чанар, сэтгэлгээний зуршлуудыг сэргээж, өдөөх боловсролын
арга барилуудыг боловсруулан ашиглах. Үүнд:
(i) Шинжлэх ухааны арга;
(ii) Оюун санааны бүрэн бүтэн байдал, ашиг сонирхлын зөрчлийг мэдрэх
мэдрэмж, судалгаа шинжилгээтэй холбоотой ёс зүйн зарчмуудыг хүндэтгэх
байдал;
(iii) Асуудал эсвэл нөхцөл байдлын хэтийн төлөв болон хэм хэмжээг хүн төрөлхтөнд
үзүүлэх үр дагаврынх нь хамт үнэлэх чадвар;
(iv) Эхэн үедээ зөвхөн техникийн шинжтэй санагдаж болох шинэ мэдлэгийг
эрэлхийлэхтэй холбоотой асуудлуудын иргэний болон ёс зүйн үр дагаврыг
ялгах чадвар;
(v) Судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нийгэм, экологийн
боломжит үр дагаварт сонор сэрэмжтэй хандах байдал;
(vi) Зөвхөн шинжлэх ухаан, технологийн ажлын хүрээнд болон энэ хүрээнээс
гадуурх баг болон бусад олон төрлийн ажил мэргэжлийн нөхцөл байдалд
бусадтай харилцах хүсэл эрмэлзэлтэй байх байдал.
12
IV. СУДАЛГААНЫ ЭРХ, ҮҮРЭГ
15. Эрдэм шинжилгээний ажилтнуудын ажил нь үндэснийхээ ард иргэд төдийгүй нийт хүн
төрөлхтний төлөөх хүчин зүтгэл, үйлчилгээ юм гэдгийг тэдэнд ойлгуулж чадвал тэдний
ажил мэргэжлийн утга учир улам бэхжинэ гэдгийг Гишүүн орнууд анхаарах шаардлагатай.
Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудтай харьцаж хандахдаа хариуцлагын
ийм өргөн хандлагыг дэмжиж буйгаа илэрхийлэхийг зорьж байх нь зүйтэй.
Эрдэм шинжилгээний ажлын иргэний болон ёс зүйн талууд
16. Гишүүн орнууд нь дээд зэргийн чанартай шинжлэх ухааныг 4-р зүйлд заасны дагуу
хариуцлагатай байдлаар түгээж чадах нөхцөлийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай. Үүний
тулд, Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнууд болон энэхүү Зөвлөмжийн дагуу
холбогдох бусад хүмүүст эрх үүргээ бүрэн эдлэх, хүндэтгэн үзэх, хамгаалах, сайжруулахад
чиглэсэн механизмуудыг бий болгон зохих бүх арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд:
(a) Эрдэм шинжилгээний ажилтнууд дараах эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх нь
зүйтэй юм. Үүнд:
(i) Шинжлэх ухааны үнэнийг хайх, хайж буй зүйлсээ тайлбарлах, хамгаалахын
тулд оюун санааны эрх чөлөөт мөн чанарыг эрхэмлэн ажиллах, оюуны
санааны эрх чөлөө гэдэгт өөрсдийн бие даасан үнэлгээг зохисгүй нөлөөллөөс
хамгаалах;
(ii) Оролцож байгаа хөтөлбөрүүдийнхээ зорилго, зорилтуудыг тодорхойлж
шинжлэх ухаан, нийгэм, экологийн хувьд хариуцлагатай, хүнлэг байх арга
замуудыг сонгон шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах; ялангуяа, эрдэмтэн
судлаачид нь судалгааны амьд биет, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг
©
Далай
судлалын
хүрээлэн
/Үндэсний
шинжлэх
ухааны
сан
Оюутнаас оюутанд, судлаачаас оюутанд гэх мэт бүх түвшний заавар, зөвлөгөө нь далайн шинжлэх ухааанд дараагийн үеийн манлайлагчдыг
бэлтгэхэд тусалдаг.
13
багасгахыг эрмэлзэж, нөөцийг үр ашигтай, тогтвортой удирдах шаардлагатайг
мэддэг байх;
(iii) Төслүүдийн ёс зүй, хүмүүнлэг, шинжлэх ухаан, нийгэм, экологийн ач
холбогдлын талаар өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй бөгөөд нээлттэйгээр
илэрхийлэх, тухайлбал, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь
хүний сайн сайхан байдал, нэр хүнд, хүний эрхэд сөргөөр нөлөөлсөн эсвэл
шинжлэх ухаан, технологийг энгийн болон цэрэг дайны зорилгоор "хослуулан
ашигласан" тохиолдолд өөрийн ухамсраар тэдгээр төслүүдээс татгалзах, мөн
энэ талаар өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх болон мэдээлэх
үүрэг, хариуцлагыг эдлэх;
(iv) Өөрийн орны боловсрол, соёл, шинжлэх ухааны талбар болон шинжлэх ухаан,
инновацыг хөхиүлэн дэмжих, түүнчлэн улс орныхоо тавьсан зорилтуудыг
биелүүлэх, иргэдийнхээ аж амьдрал, нийгмийн хамгааллыг сайжруулах болон
байгаль орчноо хамгаалах, олон улсын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд
бүтээлчээр хувь нэмэр оруулах;
(v) Судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг хүртээмжтэй байлгах, судлаач,
бодлого боловсруулагчид болон олон нийтийн хоорондын шинжлэх ухааны
мэдээ мэдээллийн солилцоог аль болох нэмэгдүүлэхийг хичээх, ингэхдээ одоо
хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрхээ ухамсарлах;
(vi) Шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажлын зорилтуудыг дэмжиж
хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн дүрмийн дагуу ажиглагдсан болон бодит ашиг
сонирхлын зөрчлийг ил болгох;
(vii) Судалгаа, хөгжүүлэлтийн ажилд тогтмол нэгтгэх зүйлс: судалгааны ажил
нь тухайн газар нутгийн иргэдэд нөлөөлж болзошгүй бол энэ талаар орон
нутгийн иргэдтэй зөвлөлдөх, хүнийг хамруулсан судалгааны аливаа сэдвийг
тэдгээрийн зөвшөөрөлтэйгөөр ил болгох, судалгааны амьд биет болон
хүрээлэн буй орчинд учруулах хор хохирлыг хамгийн бага байлгахын тулд
хяналт тавих;
(viii)Уламжлалт, уугуул, орон нутгийн болон бусад мэдлэгийн эх сурвалжаас олж
авсан мэдлэгийг зохих ёсоор итгэмжлэн хүлээн авч, нөхөн олговрыг олгохын
зэрэгцээ үүний үр дүнд олж авсан мэдлэгийг эдгээр эх сурвалж руу буцаан
дамжуулах баталгааг өгөх;
(b) Судалгааны ажил болон/эсвэл судлаачдыг ажиллуулдаг, санхүүжүүлдэг, удирддаг,
зөвлөдөг хүмүүс эсвэл байгууллагууд нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээх нь
зүйтэй. Үүнд:
(i) Дээрх 16-р зүйлийн (а)-д дурдсан эрх, үүргүүд нь эрдэм шинжилгээний
ажилтныг эрх, үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй тохиолдолд үүнтэй адил
эрхийг эдэлж, үүргийг хүлээх;
(ii) Ёс зүйн хяналтын самбар мэт механизмыг бий болгох замаар 16-р зүйлийн (a)
болон (b)(i)-д тодорхойлсон эрх, үүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,
мөн эрдэм шинжилгээний ажилтнуудыг шийтгэлээс хамгаалах;
14
(iii) Бие даасан судлаачдын оюуны өмчийн эрхийг бүрэн хүндэтгэх;
(iv) Энэхүү Зөвлөмжийг бусад зүйлүүд дээр мөн адил дагаж мөрдөх;
(v) 16-р зүйлийн (a) болон (b) хэсэгт санал болгосон эрх, үүргээс татгалзах
зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдлуудыг нарийвчлан тодорхойлох.
17. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын бүх ажил олгогчдыг дээрх 16-р
зүйлд заасан зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг уриалж, зохих арга хэмжээг авах нь
зүйтэй.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ОЛОН УЛСЫН ШИНЖ ЧАНАР
18. Гишүүн орнууд судалгаа, хөгжүүлэлтийн ажлын олон улсын цар хүрээг хүлээн
зөвшөөрөх ёстой бөгөөд энэ утгаараа эрдэм шинжилгээний ажилтнуудад туслах
боломжтой бүхнийг хийх шаардлагатай. Үүнд:
(a) Үндэсний хууль тогтоомжийг хүндэтгэн үзэхийн сацуу бүх улс орнуудын хэрэгцээ
шаардлагад нийцүүлж, тэдний ахиц дэвшилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжингүй
болон хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн чөлөөт нэгдэл,
түншлэлүүдийг бий болгох, цаашлаад соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа,
хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрээр дамжуулан хөгжиж буй орнуудад
шинжлэх ухааны мэдлэг туршлагыг цуглуулж, түүний ашиг тусыг хуваалцахад
оролцох чадавхыг бэхжүүлэх, “оюуны дайжил” -ын нөлөөг тодорхойлж, түүнтэй
тэмцэх;
(b) Хүний хөгжлийн нийгмийн болон ёс зүйн шаардлага, цаашлаад дэлхий
даяарх шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн чадамжийг бүрэн ашиглахад чухал
шаардлагатай учраас шинжлэх ухаан, түүнээс үүдэлтэй мэдлэгийг бүх нийтэд
хүртээмжтэй болгох;
(c) Эрдэм шинжилгээний ажилтнууд мэдээ мэдээлэл болон боловсролын эх
сурвалжуудыг хуваалцахад чөлөөтэй оролцож, хувь нэмэр оруулах ажлыг
дэмжихэд чиглэсэн бодлогыг бий болгох, жишээлбэл цахим их сургуулиудын
тусламжтайгаар;
(d) Оюуны өмчийн тухай дүрэм журмын хүрээнд шинжлэх ухааны мэдлэгт оруулах
хувь нэмрийг зохистойгоор үнэлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон
мэдлэгийг нээлттэй хуваалцах, хүртээмжтэй байлгах байдлыг тэнцвэржүүлэх, мөн
түүнчлэн уламжлалт мэдлэгийн эх сурвалж болон үр дүнг хамгаалах;
(e) Биохимийн болон генетик материалыг нөхөн төлбөргүйгээр хууль бусаар ашиглах,
арилжаалах болон эрхтэн, эд эс, дээж, генетикийн нөөц, генетиктэй холбоотой
материалыг хууль бусаар хил давуулан худалдаалах зэрэг явдлын эсрэг арга
хэмжээ авах; түүнчлэн хүний эрх, үндсэн эрх чөлөө болон нэр хүндийг хамгаалах,
хувийн мэдээллийн нууцлалыг чандлан сахих зэрэг орно.
19. Шинжлэх ухааны аливаа судалгаа нь хүн төрөлхтний оршин тогтнох, сайн сайхан
амьдрахад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх ойлголтыг бүхэлд нь сайжруулж чадах
учраас Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын дараах асуудлуудтай
холбоотой санаачилгуудад дэмжлэг үзүүлж ажиллана. Үүнд:
15
(a) Ирээдүй хойч үеийнхэнд үзүүлэх шинжлэх ухааны нөлөө;
(b) Амьдралын төрөл бүрийн хэв маягуудын хоорондын харилцаа холбоо;
(c) Хүрээлэн буй орчин, шим мандал, биологийн төрөл зүйлийг хамгаалахад хүн
төрөлхтний хүлээх үүрэг, хариуцлага.
(d) Судалгааг явуулж буй орон(ууд) болон судалгааг санхүүжүүлж буй орон(ууд)-д ёс
зүйн зохих үнэлгээг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд
үндэслэн хийх;
(e) Судалгааны гэрээ, хамтын ажиллагааны нөхцөлүүдийн талаар хэлэлцэхдээ
судалгааны үр өгөөж, үр дүнгийн хүртээмжтэй байдлын талаарх гэрээг тухайн
орон нутгийн нийгэмлэгийн бүрэн оролцоотойгоор байгуулах.
20. Гишүүн орнууд нь бусад орнуудад бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хэрэгжүүлж, санхүүжүүлж
эсвэл өөр ямар нэг байдлаар явуулж буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд нь хүний
эрхийг хүндэтгэн үзсэн хариуцлагатай байдлаар судалгаа хийх зарчмуудтай нийцэж
байх нөхцөл байдлыг хангахын тулд чармайн ажиллана. Ялангуяа, хүнтэй холбоотой
асуудлыг хамруулсан үндэстэн дамнасан судалгааны ажлыг хийхэд дараах арга
хэмжээг авах нь зүйтэй. Үүнд:
(a) Судалгааг явуулж буй орон(ууд) болон судалгааг санхүүжүүлж буй орон(ууд)-д ёс
зүйн зохих үнэлгээг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд
үндэслэн хийх;
(b) Ийм судалгаа нь судалгааг явуулж буй орны хэрэгцээ шаардлагад нийцсэн
байх ёстой бөгөөд дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг
шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтойг хүлээн зөвшөөрөх;
(c) Судалгааны гэрээ, хамтын ажиллагааны нөхцөлүүдийн талаар хэлэлцэхдээ
судалгааны үр өгөөж, үр дүнгийн хүртээмжтэй байдлын талаарх гэрээг тухайн
орон нутгийн нийгэмлэгийн бүрэн оролцоотойгоор байгуулах.
21. Шинжлэх ухааны дэвшилд оролцож, түүний үр шимийг хүртэх хүний эрхийг эдлэх
боломжийг олгохын тулд Гишүүн орнууд нь бусад хүний эрхүүдийг хүндэтгэн үзэхийн
зэрэгцээ нээлттэй шинжлэх ухааны хамтарсан механизмыг бий болгох, шинжлэх
ухааны мэдлэгийг хуваалцах байдлыг дэмжин хөгжүүлэх нь зүйтэй.
22. Шинжлэх ухааны чанарын стандартад суурилсан шинжээчийн үнэлгээ чухал ач
холбогдолтой тул Гишүүн орнууд эрдэм шинжилгээний аливаа бүтээлийг хэвлэн
нийтлэх стандартыг бий болгох шаардлагатай. Үүнд нээлттэй сэтгүүлийн хүртээмжийн
асуудал бас орно.
23. Шинжлэх ухаан, технологийн мэдлэг, түүний боломжуудыг хүн бүрийн ашиг тусын төлөөх
арга хэрэгсэл болгон шууд ашиглахын тулд Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний
ажилтнууд болон энэхүү Зөвлөмжийг дагаж мөрдөх бусад оролцогчдыг энэхүү
зөвлөмжийн 18, 19, 20, 21, 22-р хэсэгт заасан зарчмуудыг анхаарч үзэхийг уриалах нь
зүйтэй.
16
V. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН АМЖИЛТ
ГАРГАХ НӨХЦӨЛҮҮД
24. Гишүүн орнууд нь:
(a) (Эрдэм шинжилгээний ажилтнуудад судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа амжилттай
гүйцэтгэхэд шаардлагатай материаллаг туслалцаа болон ёс суртахууны дэмжлэгийг
үзүүлж, олон нийтэд таниулахад нь тус дөхөм болох;
(b) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг арьс өнгө, удам угсаа, хүйс, жендэр, бэлгийн
чиг баримжаа, нас, төрөлх хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл
бодол, үндэс угсаа, угсаатны гарал, нийгмийн гарал үүсэл, төрсөн газрын эдийн
засаг эсвэл нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээл зэргээс шалтгаалан
ялгаварлан гадуурхалгүйгээр хөдөлмөр эрхлэх, ажилд орох, тушаал дэвших,
авьяас чадварыг үнэлэх, сурах болон цалин авах тэгш нөхцөл боломжоор хангах;
(c) Хангалттай төлөөлөлгүй бүлгүүдээс судалгаа, хөгжүүлэлтийн ажилд оролцон ажил
мэргэжлээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх.
25. Гишүүн орнууд нь судалгааны биет, шинжлэх ухааны дэд бүтэц, шинжлэх ухааны
архивыг зөрчил мөргөлдөөний үед ч мөн адил хадгалан хамгаалах бодлогыг
боловсруулах шаардлагатай.
26. Шинжлэх ухааны чанарын стандартад суурилсан шинжээчийн үнэлгээ чухал ач
холбогдолтой тул Гишүүн орнууд эрдэм шинжилгээний аливаа бүтээлийг хэвлэн
нийтлэх стандартыг бий болгох шаардлагатай. Үүнд нээлттэй сэтгүүлийн хүртээмжийн
асуудал бас орно.
Сансрын нисгэгчид ДНХ-ийн дараалал тогтоох шинжилгээг анх удаа сансарт хийхээр судалгааны техник, тоног төхөөрөмжийг
олон улсын сансрын хөлөгт угсарч байгаа нь
©НАСА
17
Ажил мэргэжлийн хөгжлийн төлөв байдал, боломжууд
27. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг хангах
хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулах шаардлагатай. Үүнд:
(a) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажил мэргэжлээрээ хөгжин дэвших хэтийн
төлөв болон тоног төхөөрөмжийн хангамж бүхий ажлыг шууд эрхлэх боломжоор
хангах, энэ нь зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн ажлаар хязгаарлагдахгүй байх;
(b) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг хийж буй ажлынхаа шинж чанараас
шалтгаалсан, зайлсхийж болох бэрхшээлтэй тулгарахгүй байхад чиглэсэн бүх
хүчин чармайлтыг гаргах;
(c) Шилжилт хөдөлгөөн эсвэл түр хугацаатай гэрээнээс үүдэлтэй тодорхой бус
байдлыг шийдвэрлэхийн тулд эрдэм шинжилгээний ажилтнуудын чадавхыг
сайжруулах боломжуудыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээ хөгжүүлэх ба/эсвэл өөр
газарт шилжин ажиллах зэрэгт шаардлагатай санхүүжилт болон механизмуудаар
хангах замаар тэдгээрийг ажлаа үргэлжлүүлэн хийхэд дэмжлэг үзүүлэх;
(d) Ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж буй эрдэм шинжилгээний ажилтнуудад өөрсдийн
чадварт тохирсон, чухал ач холбогдолтой судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийх,
ажил мэргэжлийнхээ тогтвортой хөгжил дэвшлийг хурдасгах хүч чадлыг сорьсон
боломжуудыг санал болгох. Үүнийг зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн салбараар
хязгаарлахгүй байх;
(e) Шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажлын олон төрлийн салбарууд нь
өөр өөр сургалтын хугацаа, ур чадварын түвшнийг шаарддаг болохыг хүлээн
зөвшөөрөх;
(f) Эрдэм шинжилгээний ажилтнуудын нээлттэй тэтгэлгийг дэмжин хөгжүүлэх,
түүнчлэн судалгааны чухал хэсэг болох зохиол бүтээл, судалгааны өгөгдөл,
мэдээлэлд нээлттэй нэвтрэх боломжийг хөхиүлэн дэмжих.
Насан туршийн боловсрол
28. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг эрдэм шинжилгээний хуралд
оролцох, олон улсын мэдээллийн сан, сэтгүүл, номын сан болон бусад мэдээллийн
эх сурвалжид үнэ төлбөргүй нэвтрэх болон сургалтад хамрагдах замаар өөрсдийн
мэргэжлийн болон бусад шинжлэх ухааны салбаруудын шинэ мэдээ, мэдээллээс
хоцрохгүй байх зэрэг насан туршийн боломжуудыг хүртэх нөхцөл байдлаар хангаж,
дэмжин ажиллах шаардлагатай.
Шилжилт хөдөлгөөн
29. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг төрийн алба, хувийн хэвшил
болон дээд боловсролын ажил эрхлэлтийн хооронд шилжих боломжийг бий болгож,
хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлаас бусад ажилд ч мөн
хамааралтай.
30. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг судалгаа, хөгжүүлэлтийн ажил
болон төрийн бусад албан үүрэг хоорондын шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан
дараах арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй. Үүнд:
(a) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг бусад ижил төстэй ажлын туршлага,
мэргэжлийн ур чадвартай хүмүүстэй харьцуулахуйц түвшинд байлгах болон улс
18
орныхоо амьжиргааны стандартад нийцэж байхын тулд тэдгээрийн материаллаг
нөхцөл байдлыг тогтмол хянах журмыг бий болгох;
(b) Шилжилт хөдөлгөөнөөс үр ашиг хүртэж буй эрдэм шинжилгээний ажилтнуудад
тусгайлан зориулсан хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг бий болгох;
(c) Шилжилт хөдөлгөөнөөс үр ашиг хүртэж буй эрдэм шинжилгээний ажилтнуудад
ажил мэргэжлийн хөгжил дэвшлийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх.
Олон улсын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгт оролцох оролцоо
31. Энэхүү зөвлөмжийн 16 дугаар хэсэгт заасны дагуу Гишүүн орнууд нь дэлхий даяарх
эрдэм шинжилгээний ажилтнуудын санал бодол, мэдээллийн харилцан солилцоог
идэвхтэй дэмжих шаардлагатай. Энэ нь шинжлэх ухааны үр ашигтай хөгжлийг хангахад
чухал ач холбогдолтой. Тиймээс ажил мэргэжлийнхээ хүрээнд олон улсын шинжлэх
ухаан, технологийн нийгэмлэгт оролцох боломжоор нь хангах, үүнд шаардлагатай бүх
арга хэмжээг авах нь зүйтэй. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг
нутаг дэвсгэртээ нэвтрэх, гарах аяллыг хөнгөвчлөх арга хэмжээг авах нь зүйтэй.
Эрүүл мэндийн хамгаалал; нийгмийн аюулгүй байдал
32. Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааны тодорхой бус нөлөөлөлд
өртөх магадлалтай эрдэм шинжилгээний ажилтнууд болон бусад бүх хүмүүсийн
эрүүл мэнд, аюулгүй байдлын тусын тулд тааламжгүй эсвэл аюултай орчноос
ажилтнуудыг ерөнхийд нь хамгаалахтай холбоотой үндэсний бүх дүрэм журам, олон
улсын арга хэрэгслээр бүрэн хангаж, баталгаажуулна. Үүний тулд шинжлэх ухааны
байгууллагуудын удирдлагууд нь аюулгүй байдлын зохих стандартуудыг мөрдүүлэх;
хөдөлмөр эрхэлж буй бүх хүмүүст аюулгүй ажиллагааны зохих горимуудыг сургах;
эрсдэлд буй бүх хүмүүсийн эрүүл мэндийг хянаж, хамгаалах; тэдний анхаарлыг татаж
буй шинэ (эсвэл болзошгүй шинэ) аюул заналын талаарх сэрэмжлүүлэгт, ялангуяа
эрдэм шинжилгээний ажилтнуудын анхаарлыг хандуулах, энэ тал дээр өөрсдөө
анхаарал болгоомжтой байхыг сануулж, зохих арга хэмжээг авах; ажлын цаг болон
амралтын хугацааг боломжийн урттай байлгах, эцэг, эхийн болон ээлжийн амралтын
цалин хөлсийг бүрэн тооцох зэрэг арга хэмжээг авч ажиллах шаардлагатай.
33. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг (бусад бүх ажилчдын нэгэн адил)
тэдний нас, хүйс, гэр бүл, эрүүл мэндийн байдал, гүйцэтгэж буй ажлын мөн чанарт нь
тохиромжтой, шударга нийгмийн хамгааллын зохицуулалтаар хангахад шаардлагатай
нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Гүйцэтгэлийн үнэлгээ
34. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөр эрхлэхтэй холбогдуулан
бие даасан, ил тод, жендэрийн мэдрэмжтэй, шатлалд суурилсан гүйцэтгэлийн
үнэлгээний зохих (сайн туршлагыг нэвтрүүлэхийн тулд олон улсын харьцуулалтыг
ашиглан) системийг загварчлан бий болгох шаардлагатай. Үүний тулд:
(a) Хэвлэл, нийтлэл, патент, менежмент, сургалт, сурталчилгаа, хяналт, хамтын
ажиллагаа, ёс зүйг даган мөрдөх байдал, шинжлэх ухааны харилцаа холбоонд
оруулж буй хувь нэмэр зэрэг ажлын үнэлгээнд чухал ач холбогдолтой бүхий л
бүрэлдэхүүн хэсгүүдийг хамруулах;
19
(b) Үндсэн санаа, мэдлэгийн салбар хоорондын шилжилтийн нөлөө, мэдлэгийн
салбар хоорондын зааг нь тодорхой бус байх, мэдлэгийн шинэ салбарууд бий
болж буй байдал зэрэг гүйцэтгэлийг хэмжихэд хүндрэл учруулж буй хүчин зүйлс,
цаашлаад хувь хүний гүйцэтгэлтэй холбоотой бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг
үнэлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх;
(c) Зохих хэмжигдэхүүнийг хувь хүний бүтээмжүүдийг хараат бус шинжээчийн үнэлсэн
дүгнэлттэй нэгтгэн ашиглах, ингэхдээ энэ зүйлийн (a) хэсэгт дурдсан зүйл болон
ажлын бусад бүх үнэлгээг багтаах;
(d) Гэр бүлийн асрамжтай холбоотой ажлын тасалдлыг ил тод тооцоолж урамшууллын
аргаар тэгш шударга хандахыг дэмжих, ингэснээр эцэг эхийн чөлөө гэх мэт гэр
бүлтэй холбогдуулан чөлөө авч байгаа хүмүүсийн ажил мэргэжлийн хөгжил болон
судалгаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
(e) Эрдэм шинжилгээний ажлын бүхий л үйл явцыг (өгөгдөл, аргачлал, програм
хангамж, үр дүн гэх мэт) хуваалцах, шинжлэх ухааны салбарт шинээр хөл тавьж
буй хүмүүсийг удирдан чиглүүлэх үйл ажиллагааг урамшууллын тусламжтайгаар
хөхиүлэн дэмжих.
Хэвлэн нийтлэх замаар түгээн таниулах
35. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын гаргасан ажлын үр дүнг хэвлэн
нийтлэх болон шинжлэх ухааны мэдээ мэдээллээ хуваалцахад тэдэнд дэмжлэг үзүүлэх
зорилгоор нийтлэлийг нь тэдний хэрэглэдэг өгөгдөл, аргачлал, программ хангамжаар
өргөжүүлж, улмаар шинжлэх ухаан, боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд
тэднийг үнэлэх гавьяа шагнал, нэр хүнд олж авахад нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.
36. Шинжлэх ухааныг олон нийтийн сайн сайхны төлөө хөхиүлэн дэмжихийн тулд Гишүүн
орнууд нь мэдлэгийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
хэрэгтэй.
37. Эрдэм шинжилгээний ажилтнуудын шинжлэх ухаан, технологийн үр дүн нь оюуны
өмчийн эрхийн зохих хууль тогтоомж, ялангуяа патент, зохиогчийн эрхийн хуулиар
хамгаалагдсан байх нөхцөлийг Гишүүн орнууд бүрдүүлж өгөх шаардлагатай.
38. Эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын үр дүнгээ хэвлэн нийтлэх эсвэл хуваалцах
эрхэд хязгаарлалт тавьсан тохиолдолд Гишүүд орнууд дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
(a) Ийм хязгаарлалтууд нь аль болох бага, олон нийтийн ашиг сонирхол болон
ажил олгогч, хамтран ажиллагсдын эрх ашигт нийцсэн, эрдэм шинжилгээний
ажилтнуудын ажлын үр дүнд оруулсан хувь нэмрийг зохих ёсоор итгэмжлэн
хүлээн зөвшөөрсөн болон тэдний ажлын ерөнхий нөхцөлүүдийг зохих ёсоор аль
болох тодорхой бөгөөд бичгээр тодорхойлсон байх;
(b) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг энэ хэсэгт дурдсан хязгаарлалтуудыг онцгой
тохиолдолд хэрэглэх эсэх, ямар механизмаар дамжуулан хэрэгжүүлэх эсэхийг
журмаар тодорхой заасан байх.
Хүлээн зөвшөөрөх
39. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнуудыг:
(a) Тэдэнд хандан дэлхий дахины хамтран ажиллагсдаас нь ирүүлсэн асуулт,
шүүмжлэл, санал, түүнээс үүдэлтэй харилцаа холбоо, солилцоо, оюуны өдөөлтийг
саадгүйгээр хүлээн авах;
20
(b) Шинжлэх ухааны ололтоор баталгаажсан олон улсын сайшаалыг баяртайгаар
хүлээн авч урамшихад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
40. Үүний нэгэн адил Гишүүний орнууд нь дараах стандарт туршлагыг нэвтрүүлэх нь
зүйтэй. Үүнд:
(a) Эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг тусгасан
баримт бичигт тэдний (болон шаардлагатай бол бусад сонирхогч талууд) хийсэн
судалгаа, хөгжүүлэлтийн ажлын явцад эсвэл үр дүнд бий болох аливаа нэг нээлт,
шинэ бүтээл, мэргэжлийн ур чадварын сайжруулалт, арилжаа зэрэгт оруулсан хувь
нэмэртэй холбоотойгоор ямар эрх (хэрэв боломжтой бол) эдлэх талаар тодорхой
заалтуудыг тусгасан байх;
(b) Ажил олгогчийн зүгээс эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажилд орохынх нь
өмнө ийм заалтуудыг тусгасан баримт бичгийг байнга танилцуулдаг байх.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг
тодорхойлсон заалтуудыг ойлгох болон хэрэглэхэд шаардагдах уян хатан
байдал
41. Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэлийг зөвхөн тогтсон журмын
хүрээнд хязгаарлахгүй байх явдлыг хангах ёстой. Тиймээс эрдэм шинжилгээний
ажилтнуудын ажлын нөхцөлүүдийг тодорхойлж, зохицуулсан баримт бичгүүдийн
бүхий л заалтуудыг судалгаа, хөгжүүлэлтийн ажлын шаардлагад зохицуулан уян хатан
байдлаар боловсруулж, тайлбарлах нь зүйтэй. Гэхдээ тус уян хатан байдлыг эрдэм
шинжилгээний ажилтнуудын нөхцөл байдлыг түүнтэй адил мэргэшил, хариуцлага
бүхий бусад ажилчдаас доогуур байлгах зорилгоор ашиглаж болохгүй.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын холбоодоор дамжуулан тэдгээрийн
төрөл бүрийн ашиг сонирхлыг дэмжин хөгжүүлэх
42. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнууд нь энэхүү зөвлөмжийн хавсралтад
дурдсан олон улсын баримт бичигт заасан зарчмуудаар урамшиж ажилтнуудын нийтлэг
эрхийн дагуу өөрсдийн хувь хүний болон хамтын ашиг сонирхлыг үйлдвэрчний эвлэл,
мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүдээр дамжуулан хамгаалах,
дэмжин хөгжүүлэхийн тулд нэгдэх явдлыг бүхэлдээ хууль ёсны бөгөөд үнэхээр хэрэгтэй
гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр байгууллагууд нь эрдэм шинжилгээний
ажилтнуудын эрхийг хамгаалах шаардлагатай бүхий л тохиолдолд тухайн судлаачдын
тавьсан үндэслэлтэй шаардлагыг дэмжих эрхтэй байх нь зүйтэй.
43. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнуудад ажил олгогчийг тэргүүлэх үүрэг
гүйцэтгэдэг болохыг хүлээн зөвшөөрч, эрдэм шинжилгээний ажилтнуудын бусад
ажил олгогчдод үлгэр жишээ үзүүлэхийг хичээх шаардлагатай. Цаашлаад, Гишүүн
орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажил эрхэлж буй бүх газарт эрдэм шинжилгээний
ажилтнуудын ажлын байрны таатай нөхцөлийг бий болгохын тулд энэхүү зөвлөмжийн
24, 27, 28, 29, 31, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42-р зүйлд заасан зарчмуудыг
тусгасан механизм, бодлого, туршлагыг нэвтрүүлж ашиглахыг эрдэм шинжилгээний
ажилтнуудын ажил олгогчдод уриалах арга хэмжээг авах хэрэгтэй.
21
VI.ЭНЭХҮҮ ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЛЭЭ
БА АШИГЛАЛТ
44. Гишүүн орнууд нь энэхүү зөвлөмж, түүний зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг
үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар өөрсдийн
үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхийг хичээн ажиллах шаардлагатай. Үүнд ЮНЕСКО-
ийн Үндэсний комиссууд; олон улсын байгууллагууд; шинжлэх ухаан, технологийн
боловсрол олгогчдыг төлөөлдөг байгууллагууд; нийт ажил олгогчид; шинжлэх ухааны
холбоод, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжлийн холбоод болон үйлдвэрчний
эвлэл; шинжлэх ухааны зохиолчдын холбоо; шинжлэх ухааны салбарын эмэгтэй
эрдэмтдийн холбоо; залуучууд болон оюутны байгууллагууд зэрэг багтана.
45. Гишүүн орнууд нь дээр дурдсан байгууллагуудын ажлыг хамгийн тохиромжтой арга
замаар, түүний дотор холбогдох бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй.
46. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын нөхцөл байдлыг тогтмол
хугацаанд хянаж, өгөгдөл мэдээллийг аль болох хүйсийн ангилалтайгаар авч үзэх
хэрэгтэй.
47. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг төлөөлж буй бүх байгууллагуудын
сонор сэрэмжтэй, идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж, цаашлаад эрдэм шинжилгээний
ажилтнуудыг олон нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх үүрэг хариуцлагаа үр дүнтэй
биелүүлэх, эрхээ эдлэх, энэхүү Зөвлөмжид тодорхойлсон нөхцөл байдлыг хүлээн
зөвшөөрөх нөхцөл боломжоор хангах шаардлагатай.
VII. ЭЦСИЙН ЗААЛТ
48. Эрдэм шинжилгээний ажилтнууд зарим тохиолдолд энэ зөвлөмжид тусгасан хамгийн
доод хэм хэмжээнээс илүү тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа бол өмнөх нөхцөл
байдлыг нь дордуулах зорилгоор энэхүү Зөвлөмжийн заалтуудыг ашиглаж болохгүй.
©
Далай
судлалын
хүрээлэн
/Үндэсний
шинжлэх
ухааны
сан
22
ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН
ЗӨВЛӨМЖИЙН ХАВСРАЛТУУД
ШИНЖЛЭХ УХААНЫ БҮХ АЖИЛТНУУД, ЯЛАНГУЯА СУДАЛГААНЫ
АЖИЛТНУУДАД ХАМААРАЛТАЙ ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧГҮҮД
A. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Олон улсын бага хурлаар баталсан
олон улсын конвенцууд
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай
конвенц (1948)
Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц (1949)
Тэгш шан хөлс олгох тухай конвенц (1951)
Нийгмийн аюулгүй байдал (Хамгийн доод хэм хэмжээ)-ын тухай конвенц (1952)
Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай конвенц (1958)
Цацраг идэвхт туяанаас хамгаалах тухай конвенц (1960)
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрын тухай конвенц
(1964)
Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай
конвенц (1967)
Эмнэлгийн тусламж, өвчлөлийн тэтгэмжийн тухай конвенц (1969)
Бензолын тухай конвенц (1971)
©
nd3000/Shutterstock.com
23
B. Бусад конвенцууд
Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц (1883)
Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц (1886)
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах тухай олон улсын гэрээ (1966)
Арьс өнгөөр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц (1965)
Байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг цэргийн буюу дайсагнах бусад аливаа
зорилгоор ашиглахыг хориглох тухай конвенц (НҮБ, 1976)
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (НҮБ 1979)
Биологийн олон янз байдлын тухай конвенц (НҮБ. 1992)
Химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох,
түүнийг устгах тухай конвенц (1993)
Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр (1994)
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн гэрээ (1996)
Патентын тухай хуулийн олон улсын хэлэлцээр (2000)
Биологийн олон янз байдлын тухай конвенцын нэмэлт гэрээ болох Нагоягийн протокол
буюу Генетик нөөц ашиглалтаас бий болсон үр шим, ашгийг тэгш шударгаар
хүртээх, хуваах тухай Нагояагийн протокол (2014)
Патент авах өргөдөл гаргахад шаардагдах албан ёсны бичиг баримтуудын тухай
Европын конвенц (Европын зөвлөл, 1953)
Туршилтын болон бусад шинжлэх ухааны зорилгоор ашигладаг сээр нуруутан амьтдыг
хамгаалах Европын конвенц (Европын зөвлөл, 1976 он)
Хүний хувийн мэдээллийг автоматаар боловсруулахтай холбоотойгоор хувь хүнийг
хамгаалах тухай конвенц (Европын зөвлөл, 1981)
Биологи, эмийн хэрэглээтэй холбоотойгоор хүний эрх, нэр төрийг хамгаалах тухай
конвенц (Европын зөвлөл, 1997)
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлаарх Хүний эрхийн тухай Америкийн
конвенцын нэмэлт протокол (1988)
C. `Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Олон улсын бага хурлаас гаргасан
зөвлөмжүүд
Хамтын хэлэлцээрийн тухай зөвлөмж (1951)
Сайн дурын эвлэрэл, арбитрын тухай зөвлөмж (1951)
Цацраг идэвхт туяанаас хамгаалах тухай зөвлөмж (1960)
(Аж үйлдвэрийн болон улсын түвшин дэх) Зөвлөгөөний тухай зөвлөмж (1960)
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрын талаарх зөвлөмж
(1964)
Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай
зөвлөмж(1967)
Байгууллагын дотоод харилцаа холбооны тухай зөвлөмж (1967)
Гомдлыг шалгах тухай зөвлөмж (1967)
Эмнэлгийн тусламж, өвчлөлийн тэтгэмжийн тухай зөвлөмж (1969)
Ажилчдын төлөөлөгчдийн тухай зөвлөмж (1971)
Бензолын тухай зөвлөмж (1971)
24
D. Засгийн газар хоорондын бусад байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүд
Шинжлэх ухаан, технологийн статистикийн олон улсын стандартчилттай холбоотой
зөвлөмж (ЮНЕСКО, 1978)
2005 оны 3-р сарын 11-ний өдрийн Европын судлаачдад зориулсан дүрэм болон
судлаачдыг ажилд авах ёс зүйн дүрмийн тухай зөвлөмж (Европын комисс, 2005)
E. Засгийн газар хоорондын бусад санаачилгууд
Тегераны тунхаглал (1968)
Шинжлэх ухаан, технологийг хөгжилд ашиглах үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө
(НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл болон Шинжлэх ухаан, технологийг
хөгжилд ашиглах асуудлаарх зөвлөлдөх хороо (ШУТХААЗХ), 1971)
НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын тунхаглал (Стокгольм, 1972
оны 6-р сар)
Улс орнуудын хөгжилд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн үүрэг болон улс
орнуудын хооронд эдийн засаг, техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааг
бэхжүүлэх хэрэгцээний тухай тогтоол (НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн
1973 оны 8-р сарын 10-ны өдрийн 1826-р тогтоол)
Улс орнуудын Эдийн засгийн эрх, үүргийн тухай заалтууд (НҮБ-ын Ерөнхий ассемблейн
1974 оны 12-р сарын 12-ны өдрийн 3281-р тогтоол)
Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг энх тайвны зорилгоор, хүн төрөлхтний ашиг
тусын тулд ашиглах тухай тунхаглал (НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1975 оны 11-р
сарын 10-ны өдрийн3384-р тогтоол)
Гарал үүсэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай тунхаглал (ЮНЕСКО, 1978)
Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр (1993)
Өнөө үеийнхний ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын тухай
тунхаглал (ЮНЕСКО, 1997)
Хүний геном ба хүний эрхийн талаарх түгээмэл тунхаглал (ЮНЕСКО, 1997)
Шинжлэх ухаан, шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний тухай тунхаглал (ЮНЕСКО,
ШУОУЗ 1999)
Хүний генетикийн өгөгдөл, мэдээллийн тухай олон улсын тунхаглал (ЮНЕСКО, 2003)
Био ёс зүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал (ЮНЕСКО, 2005)
Шинжлэх ухааны мэдээлэл, судалгаанд нээлттэй нэвтрэх байдлыг дэмжихэд ЮНЕСКО-
ийн оруулах хувь нэмрийн талаарх ЮНЕСКО-ийн стратеги (ЮНЕСКО, 2012 он)
Дэлхий дахины өөрчлөлт: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр (2015)
Фраскатын гарын авлага: Судалгаа, туршилтын хөгжүүлэлтийн асуулгад баримталдаг
жишиг стандартууд (ЭЗХАХБ, 2015)
Ослогийн гарын авлага: Инновацийн өгөгдлийг цуглуулах, тайлбарлах удирдамж, 3-р
хэвлэл (ЭЗХАХБ ба Европын холбооны статистикийн байгууллага, 2005)
25
F. Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)
Хөгжиж буй орнуудын шинэ бүтээлийн тухай загвар хууль (1965 онд шинэчилсэн
найруулга)
ДОӨБ-ын Хөгжлийн хөтөлбөр (2007)
G. Шинжлэх ухааны олон улсын зөвлөл (ШУОУЗ)
Шинжлэх ухааны хүчин чадлын тэнцвэргүй хэрэглээнээс шалтгаалан үүсэж буй аюулын
талаарх Шинжлэх ухааны үндсэн шинж чанарын тухай мэдэгдэл болон Эрдэмтдэд
зориулсан заалтууд (ШУОУЗ-ийн Шинжлэх ухаан, түүний нийгмийн харилцааны
хороо (Нийгмийн шинжлэх ухааны судалгааны төв), 1949 оны ШУОУЗ-ийн
Ерөнхий ассмблейн 5-р чуулганаар гаргасан шаардлагын дагуу ШУОУЗ-ийн бүх
гишүүдэд түгээсэн)
Эрдэмтдийн чөлөөт хөдөлгөөний тухай тогтоол (1972 оны 9-р сарын 16-21-ний өдрүүдэд
Хельсинкид болсон ШУОУЗ-ийн Ерөнхий ассамблейн 14-р чуулганаар баталсан)
“Шинжлэх ухааны түгээмэл байдал (эрх чөлөө ба хариуцлага)-ын зарчим” сэдэвт 5-р
дүрэм (2011)
Хөгжиж буй орнуудад гол анхаарлыг хандуулж шинжлэх ухааны өгөгдөл, мэдээллийг
хуваалцах (2011 оны 11-р сар)
Шинжлэх ухааны эрх чөлөө, хариуцлага ба түгээмэл байдал (2014)
H. Дэлхийн эрдэм шинжилгээний ажилтнуудын холбоо (ДЭШАХ)
Эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан дүрэм (ДЭШАХ-ны Ерөнхий ассамблей,
1948 оны 2-р сар)
Эрдэм шинжилгээний ажилтнуудын эрхийн тухай тунхаглал, (ДЭШАХ-ны Ерөнхий
ассамблей, 1969 оны 4-р сар)
I. Бусад санаачилгууд
Рассел-Эйнштейний тунхаглал (Пугваш, 1955)
Хельсинкийн тунхаглал (Дэлхийн анагаах ухааны холбоо (ДАУХ), 1964 онд нэмэлт
өөрчлөлт оруулсан)
Буэнос Айресийн Тангараг (1988)
Хүнтэй холбоотой асуудлыг хамруулсан био-анагаах ухааны судалгааны олон улсын ёс
зүйн удирдамж (Анагаахын шинжлэх ухааны олон улсын байгууллагуудын зөвлөл
(АШУОУБЗ), 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулсан)
Судалгааны шударга байдлын тухай Сингапурын мэдэгдэл (Судалгааны шударга
байдлын тухай Дэлхийн 2-р бага хурал (WCRI), 2010)
Судалгааны шударга байдлын тухай Европын ёс зүйн дүрэм (Шинжлэх ухаан,
хүмүүнлэгийн академиудын Европын нийгэмлэг (ШУХАЕН), 2011 онд шинэчлэгдсэн)
ИнтерАкадемийн зөвлөл. (2012), Дэлхийн судалгааны аж ахуйн нэгжүүдийн
хариуцлагатай үйл ажиллагаа, Нагасаки тунхаглалын бодлогын тайлан (Пугвашийн
зөвлөл, 2015)
2016 оны 10-р сарын Женевийн тунхаглал (Эмэгтэй инженер, эрдэмтэн судлаачдын
олон улсын сүлжээ (ЭИЭСОУС), 2016)
28
Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын
Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар
7, place de Fontenoy
75352 Paris 07 SP
France
en.unesco.org/recommendation-on-science

Шинжлэх ухаан инновацШинжлэх ухаан инновацШинжлэх ухаан инновац

  • 1.
    1 ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙАЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЖИЛ
  • 2.
    2 ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ Анхны нийтлэлийн нэр: RECOMMENDATION ON SCIENCE AND SCIENTIFIC RESEARCHERS НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 2018 онд эрхлэн гаргав. 7, place de Fontenoy, 75352 Paris 07 SP, France © ЮНЕСКО 2018 он SHS/BIO/PI/2017/3 rev © ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 2020 (Монгол хэлнээ орчуулсан хувилбар) Энэхүү зөвлөмжийн монгол хэлнээ орчуулсан хувилбарыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос эрхлэн гаргав. Орчуулсан: Н.Чимэддулам Хянасан: С.Уянга Хавтасны зураг: ©Л’Ореал сан Австралийн Нью Саут Уэльсийн их сургуулийн профессор Мишел Симонс нь өндөр хурдны квант компьютерийн анхдагч бөгөөд шинжлэх ухааны энэ чиглэлд шинийг санаачлагчдын нэг юм. Атомын хэмжээст транзистортой холбогдох түүний ажил нь олон улсад сайшаал хүртэж ирээдүйн компьютеруудыг бий болгож чадсан. Профессор Симонс 2017 онд эмэгтэй эрдэмтдэд олгодог ЮНЕСКО-Л’Ореал шагналыг хүртэж байсан юм. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан энэхүү зөвлөмжид охид, эмэгтэйчүүдийг шинжлэх ухааны мэргэжлээр сурч, ажиллахад туслахыг улс орнуудад уриалж, олон улсын хэм хэмжээг тусгасан. Хэвлэлийн загвар: ЮНЕСКО Анхны хэвлэлийг ЮНЕСКО-оос Франц улсад хэвлүүлэн гаргасан. CLD 3251.17
  • 3.
    ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙАЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлав. en.unesco.org/recommendation-on-science
  • 4.
    2 ОРШИЛ Нэгдсэн үндэстний Боловсрол,шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 2017 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо болсон 39 дүгээр чуулганаар, ЮНЕСКО-ийн үндсэн дүрмийн удиртгал бүлгийн сүүлийн хэсэгт “ЮНЕСКО нь дэлхийн хүмүүсийн шинжлэх ухааны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар Нэгдсэн үндэстний байгууллагын анх байгуулагдаж, өөрийн дүрэмд тунхагласан олон улсын энх тайван, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан байдлын төлөөх хүсэл эрмэлзлийг урагшлуулахын төлөө хүчин зүтгэнэ” хэмээн заасан байдгийг сануулан, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтууд, ялангуяа “хүн бүр олон нийтийн соёлын амьдралд бүрэн чөлөөтэй оролцож, шинжлэх ухааны дэвшил, ашиг тусыг хүртэх эрхтэй” хэмээх 27.1-р заалтыг анхааран үзэж, (a) Шинжлэх ухаан, шинжлэх ухааны арга хэрэгслүүдийг зөв, оновчтой ашигласнаар шинжлэх ухааны нээлт, холбогдох технологийн дэвшил түүний хэрэглээ нь хөгжил дэвшилд хүрэх өргөн бололцоог олгон, энх тайвныг хамгаалах, олон улсын хурцадмал байдлыг намжаах, хүн төрөлхтний тусын төлөө байгаа боловч, нөгөө талаас эрдэм шинжилгээний ажлын үр дүнг их хэмжээний аюул сүйрлийг бий болгох дайн тулаанд бэлтгэх эсвэл нэг улсыг нөгөө улс үндэстний эсрэг өдөөн турхирах эсвэл хүний эрх, үндсэн эрх чөлөө, нэр төрийг гутаан доромжилж, хор учруулах, ёс зүй, хууль эрх зүйн нарийн төвөгтэй асуудлуудыг үүсгэх зэргээр хүн төрөлхтний амин чухал ашиг сонирхлын эсрэг ашиглах замаар аюул занал бүхий тодорхой сорилт бэрхшээлүүдийг үүсгэж болзошгүйг; (b) Энэхүү сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд Гишүүн орнууд нь шинжлэх ухааны нээлт, технологийн хөгжил, тэдгээрийн хэрэглээнээс үүдэлтэй эерэг хэтийн төлөвийг бүрэн ойлгож, ашиглах, харин болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, зохистой арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх бүтцийг бий болгох шаардлагатай гэдгийг ухамсарлан Түүнчлэн: (a) шинжлэх ухаан нь нийтийн эрх ашгийн чухал үнэт зүйл болохыг; (b) авьяаслаг, чадварлаг боловсон хүчний тогтолцоо нь тухайн орон нутгийн судалгаа, туршилтын хөгжүүлэлтийн ажлын чадавхын гол тулгуур бөгөөд аливаа газарт хийгдсэн судалгааг ашиглахад зайлшгүй шаардлагатай байдгийг; (c) үр дүн, таамаглал, санаа бодлыг нээлттэй мэдээлэх (үүнийг "эрдэм шинжилгээний эрх чөлөө" хэмээн нэрлэдэг) нь шинжлэх ухааны үйл явцад чухал үүрэгтэй бөгөөд шинжлэх ухааны үр дүнгийн үнэн зөв, бодит байдлыг илэрхийлэх хамгийн чухал баталгаа болдог гэдгийг; (d) судалгаа шинжилгээ, туршилт зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэхэд зохих дэмжлэг, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болохыг мөн адил ухамсарлаж;
  • 5.
    3 Дэлхийн өнцөг буланбүрийн Гишүүн орнууд энэхүү бодлого боловсруулалтын асуудалд илүү ач холбогдол өгч байгааг анзаарч; дэлхий даяарх элдэв бэрхшээлийг олон улсын хэмжээнд шийдвэрлэх, цаашлаад бие даасан улс үндэстний хөгжлийг дэмжихийн сацуу улс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг Гишүүн орнууд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон, энэхүү Зөвлөмжийн хавсралтад дурдсан Засгийн газар хоорондын санаачилгуудыг анхааралдаа авахын сацуу эдгээр чиг хандлагууд нь Гишүүн орнуудад шинжлэх ухаан, технологийн зохих бодлогыг нэвтрүүлж, даган мөрдөх тодорхой арга хэмжээнүүдийг авах урам зоригийг өгч байгаа гэдэгт итгэн, Хүн төрөлхтөн болон хүрээлэн буй орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх сэтгэлийг өвөрлөн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, үр дүнг нь ашиглах чадавхыг орон нутагт хөгжүүлэх боломж, бололцоог бий болгоход Засгийн газрын энэхүү үйл ажиллагаа ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдгийг батлан өгүүлж, Эдгээрээс нэн тэргүүнд анхаарах зүйл нь шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэтгэж буй хүмүүст уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх, үүргийг нь зохих ёсоор харгалзан, шударга байдлыг хангах явдал гэдэгт итгэж, Судалгаа, хөгжүүлэлтийн ажил нь ажлын онцгой нөхцөлд хийгддэг ба эрдэм шинжилгээний ажилтнуудаас хийж буй ажилдаа, өөрийн улс орон цаашлаад НҮБ-ын олон улсын үзэл санаа, зорилго, зорилтуудын төлөө өндөр хариуцлагатай хандахыг, мөн зохих статустай байх шаардлагатай байдаг гэдгийг анхааран үзэж, Засгийн газар, шинжлэх ухаан, олон нийтийн санал бодлын өнөөгийн уур амьсгал нь эрдэм шинжилгээний ажилтнуудын шударга нөхцөл байдлыг хангахыг эрмэлзэж буй засгийн газруудын зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаанд зориулсан зарчмуудыг Ерөнхий бага хурлаар боловсруулах таатай боломжийг бүрдүүлж байна гэдэгт итгэж, Үүнтэй холбоотойгоор, нийт ажилтнуудад зориулан хийгдсэн болон эрдэм шинжилгээний ажилтнуудад тусгайлан зориулж хийгдсэн олон ажлууд, ялангуяа энэхүү Зөвлөмжийн хавсралт, оршил хэсэгт дурдсан олон улсын арга хэрэгслүүд, баримт бичгүүдэд бий гэдгийг сануулж, Эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд өргөн тархсан "оюуны дайжил" хэмээн нэрлэгддэг түгээмэл үзэгдэл нь газар сайгүй түгшүүр үүсгэж байсан бөгөөд одоо ч зарим нэг Гишүүн орнуудын хувьд тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх шаардлагатай асуудлуудын нэг хэвээр байгаа гэдгийг ойлгох; үүнтэй холбоотойгоор хөгжиж буй орнуудын нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж; хэрэгцээ өндөр байгаа улс орон, бүс нутгуудад ажиллахын ач холбогдлыг эрдэм шинжилгээний ажилтнуудад ойлгуулахыг эрмэлзэж, Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудтай холбоотой асуудлууд бүх улс оронд ижил төстэй байдаг бөгөөд эдгээр асуудлууд нь энэхүү зөвлөмжийн гол зорилго болох нэгдсэн арга барилуудыг бий болгож, нэгдсэн нэг стандарттай болох, нийтлэг арга хэмжээнүүдийг авахыг шаардаж байгааг ойлгохын зэрэгцээ,
  • 6.
    4 Энэхүү Зөвлөмжийг баталжхэрэгжүүлэхдээ шинжлэх ухаан, технологийн судалгааны ажил, туршилт хөгжүүлэлтийн загвар, зохион байгуулалтыг тодорхойлох хууль тогтоомж, дүрэм журам, дэг жаяг улс орон бүрд ялгаатай болохыг бүхэлд нь харгалзан үзэж, Эдгээр шалтгааны улмаас улс орон бүрийн хууль тогтоомж, шийдвэрт тусгагдсан, тэдний ёс заншлаар зөвшөөрөгдөн мөн олон улсын хэм хэмжээ, энэхүү оршил хэсэг болон энэхүү Зөвлөмжийн хавсралтад дурдсан баримт бичигт тусгагдсан стандарт болон зөвлөмжүүдэд эрдэм шинжилгээний ажилтнуудын үндсэн асуудалтай холбоотой заалтуудыг тусгахыг эрмэлзэж, Үүнээс өмнө, энэхүү хуралдааны хөтөлбөрийн 7.4-д дурдсанаар, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудтай холбоотой саналуудыг авч, Эдгээр саналуудыг Гишүүн орнуудад зориулсан зөвлөмж хэлбэртэй байх ёстой хэмээн 37 дугаар чуулганы хуралдаанаар шийдвэрлэн, Эрдэм шинжилгээний ажилтнуудын статусын тухай 1974 оны зөвлөмжийг орлох Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудын тухай энэхүү Зөвлөмжийг 2017 оны 11 дүгээр сарын 13-нд баталж, Гишүүн орнуудад энэхүү Зөвлөмжид тусгасан зарчим, хэм хэмжээг тус тусын нутаг дэвсгэрт ашиглахад шаардлагатай байж болох хууль тогтоомж эсвэл бусад алхмуудыг авч хэрэгжүүлэхдээ дараах заалтуудыг мөрдлөг болгохыг санал болгож, Гишүүн орнуудад судалгаа, туршилт хөгжүүлэлтийн ажлыг хийж, тэдгээрийнхээ үр дүнг ашигладаг холбогдох эрх бүхий байгууллагууд, хүрээлэнгүүд, аж ахуйн нэгжүүд, эрдэм шинжилгээний ажилтнуудын ашиг сонирхлыг төлөөлдөг эсвэл дэмждэг төрөл бүрийн байгууллагууд, холбоод болон бусад сонирхогч талуудад энэхүү зөвлөмжийг түгээхийг мөн санал болгож, Гишүүн орнууд энэхүү Зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаа, хэрэгжүүлэх үйл явцын шийдвэр, хэрэгжүүлэх шатны үйл явцын талаарх мэдээллийг багтаасан тайланг ирүүлэхийг зөвлөж байна.
  • 7.
    5 I. ХЭРЭГЛЭЭНИЙ ХАМРАХХҮРЭЭ 1. Энэхүү Зөвлөмжийн зорилгуудын хүрээнд: (a) (i) "Шинжлэх ухаан" гэдэг үг нь харилцан үйлчлэл бүхий үйл явцуудыг олж илрүүлэн, зохих арга хэмжээг авахын тулд бодит судалгаа хийж, судалгааныхаа үр дүн, өгөгдлийг хуваалцан, шинжээчийн үнэлгээ дүгнэлт гаргах замаар ажиглагдсан өвөрмөц үзэгдлүүдийг судлан тэдгээрийг баталгаажуулах зорилгоор судалгааны ажлуудыг хийх; цаашлаад системтэйгээр эргэцүүлэн үзэж, ойлгомжийг бий болгох замаар мэдлэгийн дэд системүүдийг зохион байгуулалттай хэлбэрт оруулан нэгтгэх гэсэн хүмүүсийн дангаараа эсвэл жижиг, том бүлгүүдээр зохион байгуулалттай оролдлого гаргах үйл ажиллагааг хэлнэ; улмаар байгаль, нийгэмд болж буй үйл явц, өвөрмөц үзэгдлүүдийг таньж мэдэх, ашиглах боломжийг бий болгодог юм; (ii) "Шинжлэх ухаанууд" гэсэн нэр томьёогоор онолын элемент богино эсвэл урт хугацаанд хүчин төгөлдөр болох боломжтой мэдлэг, баримт болон таамаглалын цогцыг илэрхийлдэг бөгөөд энэ нь нийгмийн нөхцөл байдал, онцгой үзэгдлүүдтэй холбоотой шинжлэх ухааныг багтаадаг; (b) "Технологи" гэсэн үг нь үйлдвэрлэл эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахтай шууд холбоотой мэдлэгийг илэрхийлдэг; (c) "Судалгаа ба хөгжүүлэлт" гэсэн нэр томьёо нь судалгаа шинжилгээний ажил болон туршилт зүгшрүүлэлтийг багтаадаг бөгөөд "судалгаа шинжилгээний ажил" гэдэг нь дээрх 1 (a)(i) ба 1 (a)(ii) хэсэгт зааснаар шинжлэх ухааны мэдлэгийг бий болгоход шаардлагатай судалгаа, туршилт, төсөөлөл, ойлгомж бий болгох, © Lightpoet/Shutterstock.com
  • 8.
    6 онол-туршилт болон баталгаажуулалтынүйл явцыг илэрхийлдэг бөгөөд ингэснээр суурь болон хэрэглээний судалгааг аль алиныг нь багтаадаг; харин "туршилт зүгшрүүлэлт " нь инновац болох боломжтой практик хэрэглээнд чиглэсэн дасан зохицох, туршиж үзэх, сайжруулах үйл явцыг илэрхийлдэг; (d) (i) "Эрдэм шинжилгээний ажилтан" гэсэн нэр томьёо нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг хүмүүсийг илэрхийлдэг; (ii) Энэхүү Зөвлөмжийн заалтуудыг үндэслэн Гишүүн орон бүр эрдэм шинжилгээний ажилтан гэх ангилалд оруулах шалгуур үзүүлэлтүүд (диплом, эрдмийн зэрэг, цол, эсвэл гүйцэтгэх үүрэг гэх мэт)-ийг тодорхойлж болно. Үүнд онцгой тохиолдлуудыг багтаана. (e) ”Эрдэм шинжилгээний ажилтантай холбогдуулан хэрэглэдэг "статус" гэдэг үг нь нэгдүгээрт, тэдгээрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой үүрэг, хариуцлага болон түүнийгээ гүйцэтгэх ур чадварыг үнэлэх түвшин; хоёрдугаарт, тэд үүргээ гүйцэтгэхдээ эдлэх эрх, ажиллах нөхцөл, материаллаг хангамж болон сэтгэл санааны дэмжлэг зэргийг илтгэсэн нэр хүнд, байр суурийг нь илэрхийлдэг. 2. Энэхүү Зөвлөмж нь дараах этгээдүүдэд хамаарна: (a) Доорх зүйлсийг үл харгалзан бүх эрдэм шинжилгээний ажилтнууд. Үүнд: (i) Ажил олгогчийнх нь хууль эрх зүйн байдал, ажил олгогч байгууллагын болон зохион байгуулалтын хэлбэр; (ii) Шинжлэх ухаан эсвэл технологийн мэргэшлийн чиглэл; (iii) Оролцож буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үндэслэл; (iv) Тухайн судалгаа, хөгжүүлэлтийн ажилтай хамгийн их хамааралтай хэрэглээний хэлбэр; (v) Мэргэжлийн эсвэл хөдөлмөр эрхлэлтийн статус; (b) Судалгаа, хөгжүүлэлтийн ажилд дэмжлэг үзүүлж, хувь нэмэр оруулж буй техникийн болон туслах ажилчид, оюутнууд; (c) Шинжлэх ухааны боловсрол, шинжлэх ухааны харилцаа холбоо, бодлого зохицуулалт, хяналт, санхүүжилт, шинжээчийн үнэлгээ, шинжлэх ухааны нийтлэл гэх мэт судалгаа, хөгжүүлэлтийн ажил болон шинжлэх ухааны бусад асуудлыг хариуцдаг байгууллага, хувь хүмүүс. 3. Судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хагас цагаар хийж буй эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд энэхүү Зөвлөмжийг зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд оролцож байгаа цаг хугацаанд болон тухайн нөхцөл байдалд хэрэглэнэ.
  • 9.
    7 II. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙАЖИЛТНУУД ҮНДЭСНИЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ХҮРЭЭНД 7 4. Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг тусгасан бодлогоор дамжуулан; шинжлэх ухаан болон технологийг бодлого боловсруулалтад болон ерөнхий байдлаар ашиглах замаар; ялангуяа шинжлэх ухааны ажилтнуудад хандаж Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг салангид явуулах бус, харин өнөө үе болон ирээдүй хойч үеийнхээ иргэдийн соёлын болон материаллаг байдлыг хадгалан хамгаалж, сайжруулахын төлөө илүү хүмүүнлэг, шударга, бүхнийг хамарсан нийгмийг бий болгох зорилго бүхий үндэсний нэгдсэн хүчин чармайлтын тодорхой хэсэг болгон хийдэг болгохын тулд холбогдох арга хэмжээг авах, цаашлаад шинжлэх ухаанд хангалттай орон зайг олгохын зэрэгцээ НҮБ-ын зорилго болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зорилтуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. 5. Шинжлэх ухаан, технологи, инновацын хүчин чармайлтыг нэгтгэсэн бат бөх тогтолцоог бий болгохын тулд Гишүүн орнууд боловсон хүчин болон байгууллагын чадавхыг сайжруулж, тогтмол бэхжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд дараах арга хэмжээнүүдийг авч ажиллана. Үүнд: (a) Нийгмийн бүхий л салбарт олон нийтийн, хувийн болон ашгийн бус эх үүсвэрээр санхүүждэг судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэмжих; (b) Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин, байгууллага, механизмыг бий болгох; ©Скотт Бауэр, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн судалгаа, үйлчилгээ
  • 10.
    8 (c) Шинжлэх ухаанымэдлэгийг бий болгон ашиглах талаар эрч хүчтэй, мэдээлжсэн, ардчилсан мэтгэлцээн, цаашлаад шинжлэх ухааны нийгэмлэг болон нийгэм хоорондын харилцан яриагаар дамжуулан шинжлэх ухааны соёл, олон нийтийн итгэл найдвар болон нийгэм даяар шинжлэх ухаанд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх; (d) Шинжлэх ухааны ёс зүй болон шинжлэх ухааны мэдлэг, түүний хэрэглээг зохицуулах тохиромжтой арга хэрэгслийг бий болгох; тухайлбал хүнийг хамруулсан судалгааны төслүүдийн ёс зүй, хууль эрх зүй, шинжлэх ухаан болон нийгмийн холбогдох асуудлуудыг үнэлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын ёс зүйтэй холбоотой асуудалд ёс зүйн зөвлөгөө өгөх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үнэлэх, судалгаа, хөгжүүлэлтийн ажилтай холбоотой ёс зүйн талаарх мэтгэлцээн, боловсрол, олон нийтийн мэдлэг, үйл ажиллагааг дэмжих зорилгоор хараат бус, олон салбарыг хамарсан, олон ургалч ёс зүйн хороодыг байгуулах, сайшаах, хөхиүлэн дэмжих; (e) Энх тайван байдал болон шинжлэх ухаан, технологийн хариуцлагатай, тайван хэрэглээнд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг дэмжих; (f) Мэдлэг ойлголтыг олж авах, зөрчилдөөний үндсэн шалтгаан, нөлөөллийг тодорхойлох болон тогтвортой хөгжилд хүрэхэд судалгаа, хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэх гол үүргийг хүлээн зөвшөөрөх; (g) Шийдвэр гаргах, бодлого боловсруулахад шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг ашиглах 6. Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлын төрийн санхүүжилт нь урт хугацааны дараа үр дүн нь гардаг төсвийн хөрөнгө оруулалтын төрөл гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд ийм төрлийн хөрөнгө оруулалтуудын үндэслэл, бодит байдлын зайлшгүй хэрэгцээг олон нийтэд байнга мэдээлж, тэдгээрийн санал бодлыг тусган батлах зэрэг зохистой бүх арга хэмжээг авна. 7. Гишүүн орнууд нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг олон улсын харилцааны бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах ёстой бөгөөд үүний тулд шинжлэх ухааны дипломат үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх шаардлагатай. 8. Гишүүн орнууд нь шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний бодлого боловсруулахад эрдэм шинжилгээний ажилтнуудыг оролцуулах боломжийг бий болгох ёстой. Ялангуяа, гишүүн орон бүр эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн байгууллагуудын зохих зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг тохиромжтой бүтэц бүхий механизмаар дамжуулан эдгээр бодлогын үйл явцыг дэмжин ажиллах шаардлагатай. 9. Гишүүн орнууд нь бодлого боловсруулагч болон төрийн бусад албан хаагчдад эрдэм шинжилгээний ажилтнууд бодлогын зөвлөгөө өгөх нөхцөлийг бүрдүүлэх ба ингэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүйгээр хариуцлагатай ажиллах нь зүйтэй.
  • 11.
    9 10. Гишүүн оронбүр өөрийн эрдэм шинжилгээний ажилтанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэхдээ шинжлэх ухаан, технологийг урагшлуулах болон өөрийн үүрэгт нийцэх хараат бус байдлын хэм хэмжээг эдлэхийн зэрэгцээ олон нийтийн өмнө хариуцлага хүлээх зарчмыг хүндэтгэх шаардлагад нийцсэн дүрэм журмыг бий болгоно. Үүнд шинжлэх ухааны хөгжил дэвшилд зайлшгүй шаардлагатай судалгааны бие даасан байдал болон эрх чөлөөг дээд зэргээр хүндэтгэх замаар эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлч байдлыг үндэсний бодлогоор дэмжин ажиллахад анхаарна. 11. Дээрх зүйлүүдийг харгалзан эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлгөөний эрх чөлөөний зарчмыг хүндэтгэн, Гишүүн орнууд нь нийгмийн ерөнхий үзэл санааг бүрдүүлж, эрдэм шинжилгээний ажилтнуудад урам зориг хайрлах, ёс суртахууны болон материаллаг дэмжлэг үзүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Үүнд: (h) Эрдэм шинжилгээний ажилтны улсын нөөцийг тогтмол шинэчилж зохистой түвшинд хадгалж байхын тулд өндөр ур чадвартай хүмүүс судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг боломжийн ирээдүйтэй, шударга хангамжтай ажил мэргэжил хэмээн итгэж найдан, энэхүү ажил мэргэжилд бүрэн татагдах нөхцөл байдлыг бүрдүүлэх; (i) Өөрсдийн болон мэргэжил нэгтнүүдийн зүгээс олон улсын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн үнэ цэнтэй гишүүд хэмээн дэлхий дахинд тооцогддог эрдэм шинжилгээний ажилтнуудын зохистой өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарах; (j) Гадаадад боловсрол эзэмшиж, сурч, туршлага судлан эх орондоо эргэн ирж, ажиллах хүсэлтэй эрдэм шинжилгээний ажилтан (эсвэл эрдэм шинжилгээний ажилтан болохоор эрмэлзэж буй залуус)-ыг дэмжин урамшуулаx зэрэг болно.
  • 12.
    10 III. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙАЖИЛТНУУДЫН АНХАН ШАТНЫ БОЛОВСРОЛ БА СУРГАЛТ 12. Гишүүн орнууд нь үр дүнтэй эрдэм шинжилгээний ажилд оюуны чадавх өндөртэй, ёс суртахууны зарчмуудыг баримталдаг шударга бөгөөд оюуны төлөвшилт сайтай эрдэм шинжилгээний ажилтнуудыг уриалан дууддаг болохыг анхаарч үзэх хэрэгтэй. 13. Өндөр чадвартай эрдэм шинжилгээний ажилтнуудыг шинээр гарч ирэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд Гишүүн орнууд дараах арга хэмжээг авах шаардлагатай. Үүнд: (a) Арьсны өнгө, удам угсаа, хүйс, жендэр, бэлгийн чиг баримжаа, нас, эх хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, угсаатны гарал, нийгмийн гарал үүсэл, төрсөн газрын эдийн засаг эсвэл нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээл зэргээс шалтгаалан ялгаварлан гадуурхалгүйгээр, иргэн бүрийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил мэргэжлийг эзэмшихэд шаардлагатай анхан шатны боловсрол, сургалтад хамрагдах тэгш боломжоор хангах, цаашлаад дурдсан ёсоор боловсрол эзэмшсэн иргэдийг эрдэм шинжилгээний ажил хийх тэгш боломжоор хангах; (b) Боломж, бололцооны тэгш бус байдлыг арилгах; (c) Өнгөрсөн хугацаанд тохиолддог байсан тэгш бус байдал болон ялгаварлан гадуурхалтыг арилгахын тулд эмэгтэйчүүд ба бүрэн бус төлөөлөлтэй бусад бүлгүүдийн хүмүүсийг шинжлэх ухааны салбарт ажил мэргэжилтэй болоход нь идэвхтэй дэмжлэг үзүүлэх, ажлын орчин нөхцөл, үнэлгээтэй холбоотойгоор эмэгтэйчүүд болон бүрэн бус төлөөлөлтэй бусад бүлгийн хүмүүсийн эсрэг чиглэсэн ялгаварлан гадуурхах үзлийг арилгахад хүчин чармайлт гаргах; © НАСА/Годдард Сансрын нислэгийн төв/Дебби Мккалум
  • 13.
    11 (d) Улс орныхооард түмэн, хүн төрөлхтөн, ирээдүй хойч үе, газар дэлхий болон түүний бүхий л экосистем, цаашлаад тогтвортой хөгжил, түүний хадгалалт хамгаалалтын төлөөх шинжлэх ухааны хөгжил дэвшил болон нийгэм, экологийн үүрэг хариуцлагад чиглэсэн үйлчилгээний мөн чанарыг боловсрол, сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болгон хөхүүлэн дэмжих; (e) Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэвлэн нийтлэх, хуваалцах, хадгалахад тохиолдох саад бэрхшээлийг арилгах замаар шинжлэх ухааны ном зохиол, өгөгдөл мэдээлэл, контентийн нээлттэй бөгөөд хүртээмжтэй байдлыг хангах. 14. Багш болон боловсролын байгууллагуудын шаардлагатай болон зохих бие даасан байдалд нийцэж байгаа тохиолдолд Гишүүн орнууд дор дурдсан боловсролын бүхий л санаачилгыг дэмжинэ. Үүнд: (a) Бүхий л шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсролыг сургуулийн орчинд болон албан, албан бус салбарт бэхжүүлэх; (b) Салбар дундын болон урлаг, загварын бүрэлдэхүүн хэсгүүд мөн харилцаа холбоо, манлайлал, менежмент гэх мэт ур чадварыг шинжлэх ухааны бүх сургалт, сургалтын хөтөлбөрт багтаах; (c) Шинжлэх ухааны болон судалгааны ёс зүйн асуудлыг сургалт, сургалтын хөтөлбөрийн хэсэг бүрд оруулах эсвэл боловсруулах; (d) Дараах хувийн зан чанар, сэтгэлгээний зуршлуудыг сэргээж, өдөөх боловсролын арга барилуудыг боловсруулан ашиглах. Үүнд: (i) Шинжлэх ухааны арга; (ii) Оюун санааны бүрэн бүтэн байдал, ашиг сонирхлын зөрчлийг мэдрэх мэдрэмж, судалгаа шинжилгээтэй холбоотой ёс зүйн зарчмуудыг хүндэтгэх байдал; (iii) Асуудал эсвэл нөхцөл байдлын хэтийн төлөв болон хэм хэмжээг хүн төрөлхтөнд үзүүлэх үр дагаврынх нь хамт үнэлэх чадвар; (iv) Эхэн үедээ зөвхөн техникийн шинжтэй санагдаж болох шинэ мэдлэгийг эрэлхийлэхтэй холбоотой асуудлуудын иргэний болон ёс зүйн үр дагаврыг ялгах чадвар; (v) Судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нийгэм, экологийн боломжит үр дагаварт сонор сэрэмжтэй хандах байдал; (vi) Зөвхөн шинжлэх ухаан, технологийн ажлын хүрээнд болон энэ хүрээнээс гадуурх баг болон бусад олон төрлийн ажил мэргэжлийн нөхцөл байдалд бусадтай харилцах хүсэл эрмэлзэлтэй байх байдал.
  • 14.
    12 IV. СУДАЛГААНЫ ЭРХ,ҮҮРЭГ 15. Эрдэм шинжилгээний ажилтнуудын ажил нь үндэснийхээ ард иргэд төдийгүй нийт хүн төрөлхтний төлөөх хүчин зүтгэл, үйлчилгээ юм гэдгийг тэдэнд ойлгуулж чадвал тэдний ажил мэргэжлийн утга учир улам бэхжинэ гэдгийг Гишүүн орнууд анхаарах шаардлагатай. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудтай харьцаж хандахдаа хариуцлагын ийм өргөн хандлагыг дэмжиж буйгаа илэрхийлэхийг зорьж байх нь зүйтэй. Эрдэм шинжилгээний ажлын иргэний болон ёс зүйн талууд 16. Гишүүн орнууд нь дээд зэргийн чанартай шинжлэх ухааныг 4-р зүйлд заасны дагуу хариуцлагатай байдлаар түгээж чадах нөхцөлийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд, Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнууд болон энэхүү Зөвлөмжийн дагуу холбогдох бусад хүмүүст эрх үүргээ бүрэн эдлэх, хүндэтгэн үзэх, хамгаалах, сайжруулахад чиглэсэн механизмуудыг бий болгон зохих бүх арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд: (a) Эрдэм шинжилгээний ажилтнууд дараах эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх нь зүйтэй юм. Үүнд: (i) Шинжлэх ухааны үнэнийг хайх, хайж буй зүйлсээ тайлбарлах, хамгаалахын тулд оюун санааны эрх чөлөөт мөн чанарыг эрхэмлэн ажиллах, оюуны санааны эрх чөлөө гэдэгт өөрсдийн бие даасан үнэлгээг зохисгүй нөлөөллөөс хамгаалах; (ii) Оролцож байгаа хөтөлбөрүүдийнхээ зорилго, зорилтуудыг тодорхойлж шинжлэх ухаан, нийгэм, экологийн хувьд хариуцлагатай, хүнлэг байх арга замуудыг сонгон шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах; ялангуяа, эрдэмтэн судлаачид нь судалгааны амьд биет, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг © Далай судлалын хүрээлэн /Үндэсний шинжлэх ухааны сан Оюутнаас оюутанд, судлаачаас оюутанд гэх мэт бүх түвшний заавар, зөвлөгөө нь далайн шинжлэх ухааанд дараагийн үеийн манлайлагчдыг бэлтгэхэд тусалдаг.
  • 15.
    13 багасгахыг эрмэлзэж, нөөцийгүр ашигтай, тогтвортой удирдах шаардлагатайг мэддэг байх; (iii) Төслүүдийн ёс зүй, хүмүүнлэг, шинжлэх ухаан, нийгэм, экологийн ач холбогдлын талаар өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй бөгөөд нээлттэйгээр илэрхийлэх, тухайлбал, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь хүний сайн сайхан байдал, нэр хүнд, хүний эрхэд сөргөөр нөлөөлсөн эсвэл шинжлэх ухаан, технологийг энгийн болон цэрэг дайны зорилгоор "хослуулан ашигласан" тохиолдолд өөрийн ухамсраар тэдгээр төслүүдээс татгалзах, мөн энэ талаар өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх болон мэдээлэх үүрэг, хариуцлагыг эдлэх; (iv) Өөрийн орны боловсрол, соёл, шинжлэх ухааны талбар болон шинжлэх ухаан, инновацыг хөхиүлэн дэмжих, түүнчлэн улс орныхоо тавьсан зорилтуудыг биелүүлэх, иргэдийнхээ аж амьдрал, нийгмийн хамгааллыг сайжруулах болон байгаль орчноо хамгаалах, олон улсын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүтээлчээр хувь нэмэр оруулах; (v) Судалгаа шинжилгээний ажлуудын үр дүнг хүртээмжтэй байлгах, судлаач, бодлого боловсруулагчид болон олон нийтийн хоорондын шинжлэх ухааны мэдээ мэдээллийн солилцоог аль болох нэмэгдүүлэхийг хичээх, ингэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрхээ ухамсарлах; (vi) Шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажлын зорилтуудыг дэмжиж хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн дүрмийн дагуу ажиглагдсан болон бодит ашиг сонирхлын зөрчлийг ил болгох; (vii) Судалгаа, хөгжүүлэлтийн ажилд тогтмол нэгтгэх зүйлс: судалгааны ажил нь тухайн газар нутгийн иргэдэд нөлөөлж болзошгүй бол энэ талаар орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх, хүнийг хамруулсан судалгааны аливаа сэдвийг тэдгээрийн зөвшөөрөлтэйгөөр ил болгох, судалгааны амьд биет болон хүрээлэн буй орчинд учруулах хор хохирлыг хамгийн бага байлгахын тулд хяналт тавих; (viii)Уламжлалт, уугуул, орон нутгийн болон бусад мэдлэгийн эх сурвалжаас олж авсан мэдлэгийг зохих ёсоор итгэмжлэн хүлээн авч, нөхөн олговрыг олгохын зэрэгцээ үүний үр дүнд олж авсан мэдлэгийг эдгээр эх сурвалж руу буцаан дамжуулах баталгааг өгөх; (b) Судалгааны ажил болон/эсвэл судлаачдыг ажиллуулдаг, санхүүжүүлдэг, удирддаг, зөвлөдөг хүмүүс эсвэл байгууллагууд нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээх нь зүйтэй. Үүнд: (i) Дээрх 16-р зүйлийн (а)-д дурдсан эрх, үүргүүд нь эрдэм шинжилгээний ажилтныг эрх, үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй тохиолдолд үүнтэй адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх; (ii) Ёс зүйн хяналтын самбар мэт механизмыг бий болгох замаар 16-р зүйлийн (a) болон (b)(i)-д тодорхойлсон эрх, үүргийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мөн эрдэм шинжилгээний ажилтнуудыг шийтгэлээс хамгаалах;
  • 16.
    14 (iii) Бие даасансудлаачдын оюуны өмчийн эрхийг бүрэн хүндэтгэх; (iv) Энэхүү Зөвлөмжийг бусад зүйлүүд дээр мөн адил дагаж мөрдөх; (v) 16-р зүйлийн (a) болон (b) хэсэгт санал болгосон эрх, үүргээс татгалзах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдлуудыг нарийвчлан тодорхойлох. 17. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын бүх ажил олгогчдыг дээрх 16-р зүйлд заасан зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг уриалж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ОЛОН УЛСЫН ШИНЖ ЧАНАР 18. Гишүүн орнууд судалгаа, хөгжүүлэлтийн ажлын олон улсын цар хүрээг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд энэ утгаараа эрдэм шинжилгээний ажилтнуудад туслах боломжтой бүхнийг хийх шаардлагатай. Үүнд: (a) Үндэсний хууль тогтоомжийг хүндэтгэн үзэхийн сацуу бүх улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлж, тэдний ахиц дэвшилд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжингүй болон хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн чөлөөт нэгдэл, түншлэлүүдийг бий болгох, цаашлаад соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрээр дамжуулан хөгжиж буй орнуудад шинжлэх ухааны мэдлэг туршлагыг цуглуулж, түүний ашиг тусыг хуваалцахад оролцох чадавхыг бэхжүүлэх, “оюуны дайжил” -ын нөлөөг тодорхойлж, түүнтэй тэмцэх; (b) Хүний хөгжлийн нийгмийн болон ёс зүйн шаардлага, цаашлаад дэлхий даяарх шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн чадамжийг бүрэн ашиглахад чухал шаардлагатай учраас шинжлэх ухаан, түүнээс үүдэлтэй мэдлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгох; (c) Эрдэм шинжилгээний ажилтнууд мэдээ мэдээлэл болон боловсролын эх сурвалжуудыг хуваалцахад чөлөөтэй оролцож, хувь нэмэр оруулах ажлыг дэмжихэд чиглэсэн бодлогыг бий болгох, жишээлбэл цахим их сургуулиудын тусламжтайгаар; (d) Оюуны өмчийн тухай дүрэм журмын хүрээнд шинжлэх ухааны мэдлэгт оруулах хувь нэмрийг зохистойгоор үнэлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон мэдлэгийг нээлттэй хуваалцах, хүртээмжтэй байлгах байдлыг тэнцвэржүүлэх, мөн түүнчлэн уламжлалт мэдлэгийн эх сурвалж болон үр дүнг хамгаалах; (e) Биохимийн болон генетик материалыг нөхөн төлбөргүйгээр хууль бусаар ашиглах, арилжаалах болон эрхтэн, эд эс, дээж, генетикийн нөөц, генетиктэй холбоотой материалыг хууль бусаар хил давуулан худалдаалах зэрэг явдлын эсрэг арга хэмжээ авах; түүнчлэн хүний эрх, үндсэн эрх чөлөө болон нэр хүндийг хамгаалах, хувийн мэдээллийн нууцлалыг чандлан сахих зэрэг орно. 19. Шинжлэх ухааны аливаа судалгаа нь хүн төрөлхтний оршин тогтнох, сайн сайхан амьдрахад нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх ойлголтыг бүхэлд нь сайжруулж чадах учраас Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын дараах асуудлуудтай холбоотой санаачилгуудад дэмжлэг үзүүлж ажиллана. Үүнд:
  • 17.
    15 (a) Ирээдүй хойчүеийнхэнд үзүүлэх шинжлэх ухааны нөлөө; (b) Амьдралын төрөл бүрийн хэв маягуудын хоорондын харилцаа холбоо; (c) Хүрээлэн буй орчин, шим мандал, биологийн төрөл зүйлийг хамгаалахад хүн төрөлхтний хүлээх үүрэг, хариуцлага. (d) Судалгааг явуулж буй орон(ууд) болон судалгааг санхүүжүүлж буй орон(ууд)-д ёс зүйн зохих үнэлгээг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд үндэслэн хийх; (e) Судалгааны гэрээ, хамтын ажиллагааны нөхцөлүүдийн талаар хэлэлцэхдээ судалгааны үр өгөөж, үр дүнгийн хүртээмжтэй байдлын талаарх гэрээг тухайн орон нутгийн нийгэмлэгийн бүрэн оролцоотойгоор байгуулах. 20. Гишүүн орнууд нь бусад орнуудад бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хэрэгжүүлж, санхүүжүүлж эсвэл өөр ямар нэг байдлаар явуулж буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд нь хүний эрхийг хүндэтгэн үзсэн хариуцлагатай байдлаар судалгаа хийх зарчмуудтай нийцэж байх нөхцөл байдлыг хангахын тулд чармайн ажиллана. Ялангуяа, хүнтэй холбоотой асуудлыг хамруулсан үндэстэн дамнасан судалгааны ажлыг хийхэд дараах арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд: (a) Судалгааг явуулж буй орон(ууд) болон судалгааг санхүүжүүлж буй орон(ууд)-д ёс зүйн зохих үнэлгээг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд үндэслэн хийх; (b) Ийм судалгаа нь судалгааг явуулж буй орны хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой бөгөөд дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтойг хүлээн зөвшөөрөх; (c) Судалгааны гэрээ, хамтын ажиллагааны нөхцөлүүдийн талаар хэлэлцэхдээ судалгааны үр өгөөж, үр дүнгийн хүртээмжтэй байдлын талаарх гэрээг тухайн орон нутгийн нийгэмлэгийн бүрэн оролцоотойгоор байгуулах. 21. Шинжлэх ухааны дэвшилд оролцож, түүний үр шимийг хүртэх хүний эрхийг эдлэх боломжийг олгохын тулд Гишүүн орнууд нь бусад хүний эрхүүдийг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ нээлттэй шинжлэх ухааны хамтарсан механизмыг бий болгох, шинжлэх ухааны мэдлэгийг хуваалцах байдлыг дэмжин хөгжүүлэх нь зүйтэй. 22. Шинжлэх ухааны чанарын стандартад суурилсан шинжээчийн үнэлгээ чухал ач холбогдолтой тул Гишүүн орнууд эрдэм шинжилгээний аливаа бүтээлийг хэвлэн нийтлэх стандартыг бий болгох шаардлагатай. Үүнд нээлттэй сэтгүүлийн хүртээмжийн асуудал бас орно. 23. Шинжлэх ухаан, технологийн мэдлэг, түүний боломжуудыг хүн бүрийн ашиг тусын төлөөх арга хэрэгсэл болгон шууд ашиглахын тулд Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнууд болон энэхүү Зөвлөмжийг дагаж мөрдөх бусад оролцогчдыг энэхүү зөвлөмжийн 18, 19, 20, 21, 22-р хэсэгт заасан зарчмуудыг анхаарч үзэхийг уриалах нь зүйтэй.
  • 18.
    16 V. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙАЖИЛТНУУДЫН АМЖИЛТ ГАРГАХ НӨХЦӨЛҮҮД 24. Гишүүн орнууд нь: (a) (Эрдэм шинжилгээний ажилтнуудад судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай материаллаг туслалцаа болон ёс суртахууны дэмжлэгийг үзүүлж, олон нийтэд таниулахад нь тус дөхөм болох; (b) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг арьс өнгө, удам угсаа, хүйс, жендэр, бэлгийн чиг баримжаа, нас, төрөлх хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, угсаатны гарал, нийгмийн гарал үүсэл, төрсөн газрын эдийн засаг эсвэл нийгмийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээл зэргээс шалтгаалан ялгаварлан гадуурхалгүйгээр хөдөлмөр эрхлэх, ажилд орох, тушаал дэвших, авьяас чадварыг үнэлэх, сурах болон цалин авах тэгш нөхцөл боломжоор хангах; (c) Хангалттай төлөөлөлгүй бүлгүүдээс судалгаа, хөгжүүлэлтийн ажилд оролцон ажил мэргэжлээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. 25. Гишүүн орнууд нь судалгааны биет, шинжлэх ухааны дэд бүтэц, шинжлэх ухааны архивыг зөрчил мөргөлдөөний үед ч мөн адил хадгалан хамгаалах бодлогыг боловсруулах шаардлагатай. 26. Шинжлэх ухааны чанарын стандартад суурилсан шинжээчийн үнэлгээ чухал ач холбогдолтой тул Гишүүн орнууд эрдэм шинжилгээний аливаа бүтээлийг хэвлэн нийтлэх стандартыг бий болгох шаардлагатай. Үүнд нээлттэй сэтгүүлийн хүртээмжийн асуудал бас орно. Сансрын нисгэгчид ДНХ-ийн дараалал тогтоох шинжилгээг анх удаа сансарт хийхээр судалгааны техник, тоног төхөөрөмжийг олон улсын сансрын хөлөгт угсарч байгаа нь ©НАСА
  • 19.
    17 Ажил мэргэжлийн хөгжлийнтөлөв байдал, боломжууд 27. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг хангах хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулах шаардлагатай. Үүнд: (a) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажил мэргэжлээрээ хөгжин дэвших хэтийн төлөв болон тоног төхөөрөмжийн хангамж бүхий ажлыг шууд эрхлэх боломжоор хангах, энэ нь зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн ажлаар хязгаарлагдахгүй байх; (b) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг хийж буй ажлынхаа шинж чанараас шалтгаалсан, зайлсхийж болох бэрхшээлтэй тулгарахгүй байхад чиглэсэн бүх хүчин чармайлтыг гаргах; (c) Шилжилт хөдөлгөөн эсвэл түр хугацаатай гэрээнээс үүдэлтэй тодорхой бус байдлыг шийдвэрлэхийн тулд эрдэм шинжилгээний ажилтнуудын чадавхыг сайжруулах боломжуудыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээ хөгжүүлэх ба/эсвэл өөр газарт шилжин ажиллах зэрэгт шаардлагатай санхүүжилт болон механизмуудаар хангах замаар тэдгээрийг ажлаа үргэлжлүүлэн хийхэд дэмжлэг үзүүлэх; (d) Ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж буй эрдэм шинжилгээний ажилтнуудад өөрсдийн чадварт тохирсон, чухал ач холбогдолтой судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийх, ажил мэргэжлийнхээ тогтвортой хөгжил дэвшлийг хурдасгах хүч чадлыг сорьсон боломжуудыг санал болгох. Үүнийг зөвхөн судалгаа, хөгжүүлэлтийн салбараар хязгаарлахгүй байх; (e) Шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн ажлын олон төрлийн салбарууд нь өөр өөр сургалтын хугацаа, ур чадварын түвшнийг шаарддаг болохыг хүлээн зөвшөөрөх; (f) Эрдэм шинжилгээний ажилтнуудын нээлттэй тэтгэлгийг дэмжин хөгжүүлэх, түүнчлэн судалгааны чухал хэсэг болох зохиол бүтээл, судалгааны өгөгдөл, мэдээлэлд нээлттэй нэвтрэх боломжийг хөхиүлэн дэмжих. Насан туршийн боловсрол 28. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг эрдэм шинжилгээний хуралд оролцох, олон улсын мэдээллийн сан, сэтгүүл, номын сан болон бусад мэдээллийн эх сурвалжид үнэ төлбөргүй нэвтрэх болон сургалтад хамрагдах замаар өөрсдийн мэргэжлийн болон бусад шинжлэх ухааны салбаруудын шинэ мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх зэрэг насан туршийн боломжуудыг хүртэх нөхцөл байдлаар хангаж, дэмжин ажиллах шаардлагатай. Шилжилт хөдөлгөөн 29. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг төрийн алба, хувийн хэвшил болон дээд боловсролын ажил эрхлэлтийн хооронд шилжих боломжийг бий болгож, хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлаас бусад ажилд ч мөн хамааралтай. 30. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг судалгаа, хөгжүүлэлтийн ажил болон төрийн бусад албан үүрэг хоорондын шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй. Үүнд: (a) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг бусад ижил төстэй ажлын туршлага, мэргэжлийн ур чадвартай хүмүүстэй харьцуулахуйц түвшинд байлгах болон улс
  • 20.
    18 орныхоо амьжиргааны стандартаднийцэж байхын тулд тэдгээрийн материаллаг нөхцөл байдлыг тогтмол хянах журмыг бий болгох; (b) Шилжилт хөдөлгөөнөөс үр ашиг хүртэж буй эрдэм шинжилгээний ажилтнуудад тусгайлан зориулсан хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг бий болгох; (c) Шилжилт хөдөлгөөнөөс үр ашиг хүртэж буй эрдэм шинжилгээний ажилтнуудад ажил мэргэжлийн хөгжил дэвшлийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх. Олон улсын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгт оролцох оролцоо 31. Энэхүү зөвлөмжийн 16 дугаар хэсэгт заасны дагуу Гишүүн орнууд нь дэлхий даяарх эрдэм шинжилгээний ажилтнуудын санал бодол, мэдээллийн харилцан солилцоог идэвхтэй дэмжих шаардлагатай. Энэ нь шинжлэх ухааны үр ашигтай хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс ажил мэргэжлийнхээ хүрээнд олон улсын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгт оролцох боломжоор нь хангах, үүнд шаардлагатай бүх арга хэмжээг авах нь зүйтэй. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг нутаг дэвсгэртээ нэвтрэх, гарах аяллыг хөнгөвчлөх арга хэмжээг авах нь зүйтэй. Эрүүл мэндийн хамгаалал; нийгмийн аюулгүй байдал 32. Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааны тодорхой бус нөлөөлөлд өртөх магадлалтай эрдэм шинжилгээний ажилтнууд болон бусад бүх хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тусын тулд тааламжгүй эсвэл аюултай орчноос ажилтнуудыг ерөнхийд нь хамгаалахтай холбоотой үндэсний бүх дүрэм журам, олон улсын арга хэрэгслээр бүрэн хангаж, баталгаажуулна. Үүний тулд шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагууд нь аюулгүй байдлын зохих стандартуудыг мөрдүүлэх; хөдөлмөр эрхэлж буй бүх хүмүүст аюулгүй ажиллагааны зохих горимуудыг сургах; эрсдэлд буй бүх хүмүүсийн эрүүл мэндийг хянаж, хамгаалах; тэдний анхаарлыг татаж буй шинэ (эсвэл болзошгүй шинэ) аюул заналын талаарх сэрэмжлүүлэгт, ялангуяа эрдэм шинжилгээний ажилтнуудын анхаарлыг хандуулах, энэ тал дээр өөрсдөө анхаарал болгоомжтой байхыг сануулж, зохих арга хэмжээг авах; ажлын цаг болон амралтын хугацааг боломжийн урттай байлгах, эцэг, эхийн болон ээлжийн амралтын цалин хөлсийг бүрэн тооцох зэрэг арга хэмжээг авч ажиллах шаардлагатай. 33. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг (бусад бүх ажилчдын нэгэн адил) тэдний нас, хүйс, гэр бүл, эрүүл мэндийн байдал, гүйцэтгэж буй ажлын мөн чанарт нь тохиромжтой, шударга нийгмийн хамгааллын зохицуулалтаар хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээ 34. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөр эрхлэхтэй холбогдуулан бие даасан, ил тод, жендэрийн мэдрэмжтэй, шатлалд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээний зохих (сайн туршлагыг нэвтрүүлэхийн тулд олон улсын харьцуулалтыг ашиглан) системийг загварчлан бий болгох шаардлагатай. Үүний тулд: (a) Хэвлэл, нийтлэл, патент, менежмент, сургалт, сурталчилгаа, хяналт, хамтын ажиллагаа, ёс зүйг даган мөрдөх байдал, шинжлэх ухааны харилцаа холбоонд оруулж буй хувь нэмэр зэрэг ажлын үнэлгээнд чухал ач холбогдолтой бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг хамруулах;
  • 21.
    19 (b) Үндсэн санаа,мэдлэгийн салбар хоорондын шилжилтийн нөлөө, мэдлэгийн салбар хоорондын зааг нь тодорхой бус байх, мэдлэгийн шинэ салбарууд бий болж буй байдал зэрэг гүйцэтгэлийг хэмжихэд хүндрэл учруулж буй хүчин зүйлс, цаашлаад хувь хүний гүйцэтгэлтэй холбоотой бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг үнэлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх; (c) Зохих хэмжигдэхүүнийг хувь хүний бүтээмжүүдийг хараат бус шинжээчийн үнэлсэн дүгнэлттэй нэгтгэн ашиглах, ингэхдээ энэ зүйлийн (a) хэсэгт дурдсан зүйл болон ажлын бусад бүх үнэлгээг багтаах; (d) Гэр бүлийн асрамжтай холбоотой ажлын тасалдлыг ил тод тооцоолж урамшууллын аргаар тэгш шударга хандахыг дэмжих, ингэснээр эцэг эхийн чөлөө гэх мэт гэр бүлтэй холбогдуулан чөлөө авч байгаа хүмүүсийн ажил мэргэжлийн хөгжил болон судалгаанд сөргөөр нөлөөлөхгүй байх; (e) Эрдэм шинжилгээний ажлын бүхий л үйл явцыг (өгөгдөл, аргачлал, програм хангамж, үр дүн гэх мэт) хуваалцах, шинжлэх ухааны салбарт шинээр хөл тавьж буй хүмүүсийг удирдан чиглүүлэх үйл ажиллагааг урамшууллын тусламжтайгаар хөхиүлэн дэмжих. Хэвлэн нийтлэх замаар түгээн таниулах 35. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын гаргасан ажлын үр дүнг хэвлэн нийтлэх болон шинжлэх ухааны мэдээ мэдээллээ хуваалцахад тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтлэлийг нь тэдний хэрэглэдэг өгөгдөл, аргачлал, программ хангамжаар өргөжүүлж, улмаар шинжлэх ухаан, боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд тэднийг үнэлэх гавьяа шагнал, нэр хүнд олж авахад нь дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. 36. Шинжлэх ухааныг олон нийтийн сайн сайхны төлөө хөхиүлэн дэмжихийн тулд Гишүүн орнууд нь мэдлэгийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. 37. Эрдэм шинжилгээний ажилтнуудын шинжлэх ухаан, технологийн үр дүн нь оюуны өмчийн эрхийн зохих хууль тогтоомж, ялангуяа патент, зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан байх нөхцөлийг Гишүүн орнууд бүрдүүлж өгөх шаардлагатай. 38. Эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын үр дүнгээ хэвлэн нийтлэх эсвэл хуваалцах эрхэд хязгаарлалт тавьсан тохиолдолд Гишүүд орнууд дараах зүйлсийг анхаарна. Үүнд: (a) Ийм хязгаарлалтууд нь аль болох бага, олон нийтийн ашиг сонирхол болон ажил олгогч, хамтран ажиллагсдын эрх ашигт нийцсэн, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын үр дүнд оруулсан хувь нэмрийг зохих ёсоор итгэмжлэн хүлээн зөвшөөрсөн болон тэдний ажлын ерөнхий нөхцөлүүдийг зохих ёсоор аль болох тодорхой бөгөөд бичгээр тодорхойлсон байх; (b) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг энэ хэсэгт дурдсан хязгаарлалтуудыг онцгой тохиолдолд хэрэглэх эсэх, ямар механизмаар дамжуулан хэрэгжүүлэх эсэхийг журмаар тодорхой заасан байх. Хүлээн зөвшөөрөх 39. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнуудыг: (a) Тэдэнд хандан дэлхий дахины хамтран ажиллагсдаас нь ирүүлсэн асуулт, шүүмжлэл, санал, түүнээс үүдэлтэй харилцаа холбоо, солилцоо, оюуны өдөөлтийг саадгүйгээр хүлээн авах;
  • 22.
    20 (b) Шинжлэх ухааныололтоор баталгаажсан олон улсын сайшаалыг баяртайгаар хүлээн авч урамшихад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай. 40. Үүний нэгэн адил Гишүүний орнууд нь дараах стандарт туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй. Үүнд: (a) Эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг тусгасан баримт бичигт тэдний (болон шаардлагатай бол бусад сонирхогч талууд) хийсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын явцад эсвэл үр дүнд бий болох аливаа нэг нээлт, шинэ бүтээл, мэргэжлийн ур чадварын сайжруулалт, арилжаа зэрэгт оруулсан хувь нэмэртэй холбоотойгоор ямар эрх (хэрэв боломжтой бол) эдлэх талаар тодорхой заалтуудыг тусгасан байх; (b) Ажил олгогчийн зүгээс эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажилд орохынх нь өмнө ийм заалтуудыг тусгасан баримт бичгийг байнга танилцуулдаг байх. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөр эрхлэх нөхцөлүүдийг тодорхойлсон заалтуудыг ойлгох болон хэрэглэхэд шаардагдах уян хатан байдал 41. Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажлын гүйцэтгэлийг зөвхөн тогтсон журмын хүрээнд хязгаарлахгүй байх явдлыг хангах ёстой. Тиймээс эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын нөхцөлүүдийг тодорхойлж, зохицуулсан баримт бичгүүдийн бүхий л заалтуудыг судалгаа, хөгжүүлэлтийн ажлын шаардлагад зохицуулан уян хатан байдлаар боловсруулж, тайлбарлах нь зүйтэй. Гэхдээ тус уян хатан байдлыг эрдэм шинжилгээний ажилтнуудын нөхцөл байдлыг түүнтэй адил мэргэшил, хариуцлага бүхий бусад ажилчдаас доогуур байлгах зорилгоор ашиглаж болохгүй. Эрдэм шинжилгээний ажилтнуудын холбоодоор дамжуулан тэдгээрийн төрөл бүрийн ашиг сонирхлыг дэмжин хөгжүүлэх 42. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнууд нь энэхүү зөвлөмжийн хавсралтад дурдсан олон улсын баримт бичигт заасан зарчмуудаар урамшиж ажилтнуудын нийтлэг эрхийн дагуу өөрсдийн хувь хүний болон хамтын ашиг сонирхлыг үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүдээр дамжуулан хамгаалах, дэмжин хөгжүүлэхийн тулд нэгдэх явдлыг бүхэлдээ хууль ёсны бөгөөд үнэхээр хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр байгууллагууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын эрхийг хамгаалах шаардлагатай бүхий л тохиолдолд тухайн судлаачдын тавьсан үндэслэлтэй шаардлагыг дэмжих эрхтэй байх нь зүйтэй. 43. Гишүүн орнууд эрдэм шинжилгээний ажилтнуудад ажил олгогчийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг хүлээн зөвшөөрч, эрдэм шинжилгээний ажилтнуудын бусад ажил олгогчдод үлгэр жишээ үзүүлэхийг хичээх шаардлагатай. Цаашлаад, Гишүүн орнууд нь судалгаа, хөгжүүлэлтийн ажил эрхэлж буй бүх газарт эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын байрны таатай нөхцөлийг бий болгохын тулд энэхүү зөвлөмжийн 24, 27, 28, 29, 31, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42-р зүйлд заасан зарчмуудыг тусгасан механизм, бодлого, туршлагыг нэвтрүүлж ашиглахыг эрдэм шинжилгээний ажилтнуудын ажил олгогчдод уриалах арга хэмжээг авах хэрэгтэй.
  • 23.
    21 VI.ЭНЭХҮҮ ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЛЭЭ БААШИГЛАЛТ 44. Гишүүн орнууд нь энэхүү зөвлөмж, түүний зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхийг хичээн ажиллах шаардлагатай. Үүнд ЮНЕСКО- ийн Үндэсний комиссууд; олон улсын байгууллагууд; шинжлэх ухаан, технологийн боловсрол олгогчдыг төлөөлдөг байгууллагууд; нийт ажил олгогчид; шинжлэх ухааны холбоод, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжлийн холбоод болон үйлдвэрчний эвлэл; шинжлэх ухааны зохиолчдын холбоо; шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо; залуучууд болон оюутны байгууллагууд зэрэг багтана. 45. Гишүүн орнууд нь дээр дурдсан байгууллагуудын ажлыг хамгийн тохиромжтой арга замаар, түүний дотор холбогдох бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй. 46. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудын нөхцөл байдлыг тогтмол хугацаанд хянаж, өгөгдөл мэдээллийг аль болох хүйсийн ангилалтайгаар авч үзэх хэрэгтэй. 47. Гишүүн орнууд нь эрдэм шинжилгээний ажилтнуудыг төлөөлж буй бүх байгууллагуудын сонор сэрэмжтэй, идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж, цаашлаад эрдэм шинжилгээний ажилтнуудыг олон нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх үүрэг хариуцлагаа үр дүнтэй биелүүлэх, эрхээ эдлэх, энэхүү Зөвлөмжид тодорхойлсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нөхцөл боломжоор хангах шаардлагатай. VII. ЭЦСИЙН ЗААЛТ 48. Эрдэм шинжилгээний ажилтнууд зарим тохиолдолд энэ зөвлөмжид тусгасан хамгийн доод хэм хэмжээнээс илүү тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа бол өмнөх нөхцөл байдлыг нь дордуулах зорилгоор энэхүү Зөвлөмжийн заалтуудыг ашиглаж болохгүй. © Далай судлалын хүрээлэн /Үндэсний шинжлэх ухааны сан
  • 24.
    22 ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖИЙН ХАВСРАЛТУУД ШИНЖЛЭХ УХААНЫ БҮХ АЖИЛТНУУД, ЯЛАНГУЯА СУДАЛГААНЫ АЖИЛТНУУДАД ХАМААРАЛТАЙ ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧГҮҮД A. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Олон улсын бага хурлаар баталсан олон улсын конвенцууд Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц (1948) Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц (1949) Тэгш шан хөлс олгох тухай конвенц (1951) Нийгмийн аюулгүй байдал (Хамгийн доод хэм хэмжээ)-ын тухай конвенц (1952) Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай конвенц (1958) Цацраг идэвхт туяанаас хамгаалах тухай конвенц (1960) Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрын тухай конвенц (1964) Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай конвенц (1967) Эмнэлгийн тусламж, өвчлөлийн тэтгэмжийн тухай конвенц (1969) Бензолын тухай конвенц (1971) © nd3000/Shutterstock.com
  • 25.
    23 B. Бусад конвенцууд Ажүйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц (1883) Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц (1886) Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах тухай олон улсын гэрээ (1966) Арьс өнгөөр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц (1965) Байгаль орчинд нөлөөлөх арга хэрэгслийг цэргийн буюу дайсагнах бусад аливаа зорилгоор ашиглахыг хориглох тухай конвенц (НҮБ, 1976) Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (НҮБ 1979) Биологийн олон янз байдлын тухай конвенц (НҮБ. 1992) Химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай конвенц (1993) Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаарх хэлэлцээр (1994) Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн гэрээ (1996) Патентын тухай хуулийн олон улсын хэлэлцээр (2000) Биологийн олон янз байдлын тухай конвенцын нэмэлт гэрээ болох Нагоягийн протокол буюу Генетик нөөц ашиглалтаас бий болсон үр шим, ашгийг тэгш шударгаар хүртээх, хуваах тухай Нагояагийн протокол (2014) Патент авах өргөдөл гаргахад шаардагдах албан ёсны бичиг баримтуудын тухай Европын конвенц (Европын зөвлөл, 1953) Туршилтын болон бусад шинжлэх ухааны зорилгоор ашигладаг сээр нуруутан амьтдыг хамгаалах Европын конвенц (Европын зөвлөл, 1976 он) Хүний хувийн мэдээллийг автоматаар боловсруулахтай холбоотойгоор хувь хүнийг хамгаалах тухай конвенц (Европын зөвлөл, 1981) Биологи, эмийн хэрэглээтэй холбоотойгоор хүний эрх, нэр төрийг хамгаалах тухай конвенц (Европын зөвлөл, 1997) Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлаарх Хүний эрхийн тухай Америкийн конвенцын нэмэлт протокол (1988) C. `Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмжүүд Хамтын хэлэлцээрийн тухай зөвлөмж (1951) Сайн дурын эвлэрэл, арбитрын тухай зөвлөмж (1951) Цацраг идэвхт туяанаас хамгаалах тухай зөвлөмж (1960) (Аж үйлдвэрийн болон улсын түвшин дэх) Зөвлөгөөний тухай зөвлөмж (1960) Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн олговрын талаарх зөвлөмж (1964) Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай зөвлөмж(1967) Байгууллагын дотоод харилцаа холбооны тухай зөвлөмж (1967) Гомдлыг шалгах тухай зөвлөмж (1967) Эмнэлгийн тусламж, өвчлөлийн тэтгэмжийн тухай зөвлөмж (1969) Ажилчдын төлөөлөгчдийн тухай зөвлөмж (1971) Бензолын тухай зөвлөмж (1971)
  • 26.
    24 D. Засгийн газархоорондын бусад байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүд Шинжлэх ухаан, технологийн статистикийн олон улсын стандартчилттай холбоотой зөвлөмж (ЮНЕСКО, 1978) 2005 оны 3-р сарын 11-ний өдрийн Европын судлаачдад зориулсан дүрэм болон судлаачдыг ажилд авах ёс зүйн дүрмийн тухай зөвлөмж (Европын комисс, 2005) E. Засгийн газар хоорондын бусад санаачилгууд Тегераны тунхаглал (1968) Шинжлэх ухаан, технологийг хөгжилд ашиглах үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө (НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл болон Шинжлэх ухаан, технологийг хөгжилд ашиглах асуудлаарх зөвлөлдөх хороо (ШУТХААЗХ), 1971) НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын тунхаглал (Стокгольм, 1972 оны 6-р сар) Улс орнуудын хөгжилд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн үүрэг болон улс орнуудын хооронд эдийн засаг, техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгцээний тухай тогтоол (НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1973 оны 8-р сарын 10-ны өдрийн 1826-р тогтоол) Улс орнуудын Эдийн засгийн эрх, үүргийн тухай заалтууд (НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1974 оны 12-р сарын 12-ны өдрийн 3281-р тогтоол) Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг энх тайвны зорилгоор, хүн төрөлхтний ашиг тусын тулд ашиглах тухай тунхаглал (НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1975 оны 11-р сарын 10-ны өдрийн3384-р тогтоол) Гарал үүсэл, арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай тунхаглал (ЮНЕСКО, 1978) Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр (1993) Өнөө үеийнхний ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын тухай тунхаглал (ЮНЕСКО, 1997) Хүний геном ба хүний эрхийн талаарх түгээмэл тунхаглал (ЮНЕСКО, 1997) Шинжлэх ухаан, шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний тухай тунхаглал (ЮНЕСКО, ШУОУЗ 1999) Хүний генетикийн өгөгдөл, мэдээллийн тухай олон улсын тунхаглал (ЮНЕСКО, 2003) Био ёс зүй ба хүний эрхийн түгээмэл тунхаглал (ЮНЕСКО, 2005) Шинжлэх ухааны мэдээлэл, судалгаанд нээлттэй нэвтрэх байдлыг дэмжихэд ЮНЕСКО- ийн оруулах хувь нэмрийн талаарх ЮНЕСКО-ийн стратеги (ЮНЕСКО, 2012 он) Дэлхий дахины өөрчлөлт: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр (2015) Фраскатын гарын авлага: Судалгаа, туршилтын хөгжүүлэлтийн асуулгад баримталдаг жишиг стандартууд (ЭЗХАХБ, 2015) Ослогийн гарын авлага: Инновацийн өгөгдлийг цуглуулах, тайлбарлах удирдамж, 3-р хэвлэл (ЭЗХАХБ ба Европын холбооны статистикийн байгууллага, 2005)
  • 27.
    25 F. Дэлхийн оюуныөмчийн байгууллага (ДОӨБ) Хөгжиж буй орнуудын шинэ бүтээлийн тухай загвар хууль (1965 онд шинэчилсэн найруулга) ДОӨБ-ын Хөгжлийн хөтөлбөр (2007) G. Шинжлэх ухааны олон улсын зөвлөл (ШУОУЗ) Шинжлэх ухааны хүчин чадлын тэнцвэргүй хэрэглээнээс шалтгаалан үүсэж буй аюулын талаарх Шинжлэх ухааны үндсэн шинж чанарын тухай мэдэгдэл болон Эрдэмтдэд зориулсан заалтууд (ШУОУЗ-ийн Шинжлэх ухаан, түүний нийгмийн харилцааны хороо (Нийгмийн шинжлэх ухааны судалгааны төв), 1949 оны ШУОУЗ-ийн Ерөнхий ассмблейн 5-р чуулганаар гаргасан шаардлагын дагуу ШУОУЗ-ийн бүх гишүүдэд түгээсэн) Эрдэмтдийн чөлөөт хөдөлгөөний тухай тогтоол (1972 оны 9-р сарын 16-21-ний өдрүүдэд Хельсинкид болсон ШУОУЗ-ийн Ерөнхий ассамблейн 14-р чуулганаар баталсан) “Шинжлэх ухааны түгээмэл байдал (эрх чөлөө ба хариуцлага)-ын зарчим” сэдэвт 5-р дүрэм (2011) Хөгжиж буй орнуудад гол анхаарлыг хандуулж шинжлэх ухааны өгөгдөл, мэдээллийг хуваалцах (2011 оны 11-р сар) Шинжлэх ухааны эрх чөлөө, хариуцлага ба түгээмэл байдал (2014) H. Дэлхийн эрдэм шинжилгээний ажилтнуудын холбоо (ДЭШАХ) Эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан дүрэм (ДЭШАХ-ны Ерөнхий ассамблей, 1948 оны 2-р сар) Эрдэм шинжилгээний ажилтнуудын эрхийн тухай тунхаглал, (ДЭШАХ-ны Ерөнхий ассамблей, 1969 оны 4-р сар) I. Бусад санаачилгууд Рассел-Эйнштейний тунхаглал (Пугваш, 1955) Хельсинкийн тунхаглал (Дэлхийн анагаах ухааны холбоо (ДАУХ), 1964 онд нэмэлт өөрчлөлт оруулсан) Буэнос Айресийн Тангараг (1988) Хүнтэй холбоотой асуудлыг хамруулсан био-анагаах ухааны судалгааны олон улсын ёс зүйн удирдамж (Анагаахын шинжлэх ухааны олон улсын байгууллагуудын зөвлөл (АШУОУБЗ), 2002 онд нэмэлт өөрчлөлт оруулсан) Судалгааны шударга байдлын тухай Сингапурын мэдэгдэл (Судалгааны шударга байдлын тухай Дэлхийн 2-р бага хурал (WCRI), 2010) Судалгааны шударга байдлын тухай Европын ёс зүйн дүрэм (Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн академиудын Европын нийгэмлэг (ШУХАЕН), 2011 онд шинэчлэгдсэн) ИнтерАкадемийн зөвлөл. (2012), Дэлхийн судалгааны аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай үйл ажиллагаа, Нагасаки тунхаглалын бодлогын тайлан (Пугвашийн зөвлөл, 2015) 2016 оны 10-р сарын Женевийн тунхаглал (Эмэгтэй инженер, эрдэмтэн судлаачдын олон улсын сүлжээ (ЭИЭСОУС), 2016)
  • 28.
    28 Нэгдсэн үндэстний Боловсрол,шинжлэх ухаан, соёлын байгууллагын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар 7, place de Fontenoy 75352 Paris 07 SP France en.unesco.org/recommendation-on-science