Залуу багш нарт өгөх миний зөвлөгөө Монгол хэлний хичээлээр алдаагүй зөв бичүүлж сурцгаая.
Оршил  Дунд сургуулийн монгол хэлний стандартыг хангах гол асуудал бол алдаагүй зөв бичүүлж сургах явдал юм.
Хүн, хүүхэд байхдаа л алдаагүй зөв бичиж сураагүй бол хожим засрахгүй, алдаж бичсээр байгаа нь ажиглагддаг.
Бага, дунд ангид зөв бичих дүрмийг заахдаа гол гол дүрмээр үгсийн түүвэр хийлгэх, нүдлүүлэх, хүнд үгийг олон удаа бичүүлж, дадлагажуулах. Мөн сурагчдаар хичээл бүр төрөл бүрийн дүрэм орсон үгнүүд дээр 5 – 10 минут ажиллуулж, алдааг ярилцаж байвал сурагчид зөв бичих сонирхол нь өрнөж, богино хугацаанд алдаагүй зөв бичдэг болно.
Иймээс багш нарт гарын авлага болгож, дүрмээр зүйлчилсэн үгсийн түүврийг доктор профессор Ц. Өнөрбаяны эмхтгэснээр та нарт хүргэлээ.
Зөв бичүүлж сургах аргачлал Багш нар хичээл бүр дээр төрөл бүрийн зөв бичих дүрэм орсон үгэнд – ыг,- ийг залгаврыг залгуулж, алдааг ярилцах нь их ач холбогдолтой.  Яагаад -ыг, -ийг залгаврыг залгуулж байна вэ ? Гэвэл сурагчид ихэнх тохиолдолд гээгдэх болон гээгдэхгүй эгшгийн дүрэм, эр үгэнд эм үгийн – ий залгахад алддаг тул – аас, - ээс гэх мэт залгавар залгаснаас илүү үр дүнтэй байдаг.
Тухайлбал : Дараах үгэнд – ыг, - ийг залгаврын  аль тохирохыг залгаж бич гээд доорх үгүүдийг  өгнө. Үүнд : халамж  хавч  сураг  балчир  Хойлог  болох  санал  загас  мэдсэн  онош  гурил  зулзага уурга  хайлмаг  үйлдвэр
Зөвхөн эдгээр үгэнд дээрх залгавруудыг залгахад гээгдэх эгшиг, ялгах эгшиг, - эр, эм үгэнд – ыг, - ийг бичих зөөлөрсөн гийгүүлэгч, үйлт нэрийн “ х “, эгшигт ба заримдаг гийгүүлэгч, оноосон нэрийн дүрэм цөм багтсан байна. Дараагийн цагт мөн л дээрх дүрмүүд орсон өөр өөр үгэн дээр ажиллуулж, сурагчдын дэвтрийг шалгаад , дараа нь самбарт бичүүлж ярилцахад сурагчдын алдаагүй зөв бичих хүсэл сонирхол өрнөж, зөв бичиж сурдаг. Огт алдаагүй бичсэн сурагчдыг сайшаан урамшуулж байх нь зүйтэй.
Зөв бичүүлж сургах 2 – р дүрэм  Дээрх дүрмийг алдаагүй бичдэг боллоо гэсэн үедээ үйл үг үүсгэх “ л “, я, ё, е – г зөв бичих, зөөлөрсөн гийгүүлэгч “ и “ болох, болохгүй тохиолдлоор мөн дээрх маягаар ажиллана.
Жишээлбэл:

залуу багш нарт

  • 1.
    Залуу багш нартөгөх миний зөвлөгөө Монгол хэлний хичээлээр алдаагүй зөв бичүүлж сурцгаая.
  • 2.
    Оршил Дундсургуулийн монгол хэлний стандартыг хангах гол асуудал бол алдаагүй зөв бичүүлж сургах явдал юм.
  • 3.
    Хүн, хүүхэд байхдаал алдаагүй зөв бичиж сураагүй бол хожим засрахгүй, алдаж бичсээр байгаа нь ажиглагддаг.
  • 4.
    Бага, дунд ангидзөв бичих дүрмийг заахдаа гол гол дүрмээр үгсийн түүвэр хийлгэх, нүдлүүлэх, хүнд үгийг олон удаа бичүүлж, дадлагажуулах. Мөн сурагчдаар хичээл бүр төрөл бүрийн дүрэм орсон үгнүүд дээр 5 – 10 минут ажиллуулж, алдааг ярилцаж байвал сурагчид зөв бичих сонирхол нь өрнөж, богино хугацаанд алдаагүй зөв бичдэг болно.
  • 5.
    Иймээс багш нартгарын авлага болгож, дүрмээр зүйлчилсэн үгсийн түүврийг доктор профессор Ц. Өнөрбаяны эмхтгэснээр та нарт хүргэлээ.
  • 6.
    Зөв бичүүлж сургахаргачлал Багш нар хичээл бүр дээр төрөл бүрийн зөв бичих дүрэм орсон үгэнд – ыг,- ийг залгаврыг залгуулж, алдааг ярилцах нь их ач холбогдолтой. Яагаад -ыг, -ийг залгаврыг залгуулж байна вэ ? Гэвэл сурагчид ихэнх тохиолдолд гээгдэх болон гээгдэхгүй эгшгийн дүрэм, эр үгэнд эм үгийн – ий залгахад алддаг тул – аас, - ээс гэх мэт залгавар залгаснаас илүү үр дүнтэй байдаг.
  • 7.
    Тухайлбал : Дараахүгэнд – ыг, - ийг залгаврын аль тохирохыг залгаж бич гээд доорх үгүүдийг өгнө. Үүнд : халамж хавч сураг балчир Хойлог болох санал загас мэдсэн онош гурил зулзага уурга хайлмаг үйлдвэр
  • 8.
    Зөвхөн эдгээр үгэнддээрх залгавруудыг залгахад гээгдэх эгшиг, ялгах эгшиг, - эр, эм үгэнд – ыг, - ийг бичих зөөлөрсөн гийгүүлэгч, үйлт нэрийн “ х “, эгшигт ба заримдаг гийгүүлэгч, оноосон нэрийн дүрэм цөм багтсан байна. Дараагийн цагт мөн л дээрх дүрмүүд орсон өөр өөр үгэн дээр ажиллуулж, сурагчдын дэвтрийг шалгаад , дараа нь самбарт бичүүлж ярилцахад сурагчдын алдаагүй зөв бичих хүсэл сонирхол өрнөж, зөв бичиж сурдаг. Огт алдаагүй бичсэн сурагчдыг сайшаан урамшуулж байх нь зүйтэй.
  • 9.
    Зөв бичүүлж сургах2 – р дүрэм Дээрх дүрмийг алдаагүй бичдэг боллоо гэсэн үедээ үйл үг үүсгэх “ л “, я, ё, е – г зөв бичих, зөөлөрсөн гийгүүлэгч “ и “ болох, болохгүй тохиолдлоор мөн дээрх маягаар ажиллана.
  • 10.