Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
Submit search
EN
Uploaded by
tsets_2
69,184 views
зүүдний тайлал э
Read more
19
Save
Share
Embed
Embed presentation
Download
Downloaded 244 times
1
/ 71
2
/ 71
Most read
3
/ 71
4
/ 71
5
/ 71
Most read
6
/ 71
Most read
7
/ 71
8
/ 71
9
/ 71
10
/ 71
11
/ 71
12
/ 71
13
/ 71
14
/ 71
15
/ 71
16
/ 71
17
/ 71
18
/ 71
19
/ 71
20
/ 71
21
/ 71
22
/ 71
23
/ 71
24
/ 71
25
/ 71
26
/ 71
27
/ 71
28
/ 71
29
/ 71
30
/ 71
31
/ 71
32
/ 71
33
/ 71
34
/ 71
35
/ 71
36
/ 71
37
/ 71
38
/ 71
39
/ 71
40
/ 71
41
/ 71
42
/ 71
43
/ 71
44
/ 71
45
/ 71
46
/ 71
47
/ 71
48
/ 71
49
/ 71
50
/ 71
51
/ 71
52
/ 71
53
/ 71
54
/ 71
55
/ 71
56
/ 71
57
/ 71
58
/ 71
59
/ 71
60
/ 71
61
/ 71
62
/ 71
63
/ 71
64
/ 71
65
/ 71
66
/ 71
67
/ 71
68
/ 71
69
/ 71
70
/ 71
71
/ 71
More Related Content
DOCX
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
by
Bulgan Blg
DOC
хүний хөгжил
by
Dorj Otgonchimeg
PDF
цахилж яваа гөрөөс
by
tuv_library
PPSX
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
by
Enkhbold Myagmarsuren
PPTX
Багшийн эрх үүрэг
by
Guntulga
PPTX
ургамлын үржлийн эрхтэн
by
Oidov Tungaa
PPSX
тархины бүтэц
by
Enkhbold1211
PPTX
Ном унших зөвлөмж
by
b_hi
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
by
Bulgan Blg
хүний хөгжил
by
Dorj Otgonchimeg
цахилж яваа гөрөөс
by
tuv_library
сурагчдын сэтгэл зүйд өгөх зөвлөгөө 15 нас
by
Enkhbold Myagmarsuren
Багшийн эрх үүрэг
by
Guntulga
ургамлын үржлийн эрхтэн
by
Oidov Tungaa
тархины бүтэц
by
Enkhbold1211
Ном унших зөвлөмж
by
b_hi
What's hot
PPTX
Ажил мэргэжлийн сонголт.pptx
by
Art Ochko
PPTX
стресс
by
HemerocallisMinor1
DOCX
дадлага тайлан
by
Inkheart Tuul
PPTX
Амьсгалын замын халдварт өвчин
by
Munkhbaatar S. Uuld
PPT
амьтны ангилал
by
Enkhbold Myagmarsuren
PPTX
Biol l 1
by
ariunsanaaubu
PPT
3 р ангиматематик хүндийг хэмжих нэгж
by
OyuOyu-Erdene
ODT
тамхины хор уршиг
by
tuya0507
PPT
өсгөгч багаж
by
Sugar Gonchigdanzan
PPT
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
by
azora14
PPTX
боловсрол гэж юу вэ
by
Turu Turuu
PPTX
амьд биеийн үржлийн хэлбэр
by
Dolgormaa Doogii
PPT
Lecture8
by
munhtaivan
PPTX
Od ba nar 4r angi
by
Zuunaa
DOCX
номтой нөхөрлөхийн учир
by
Азжаргал Нинжбадгар
PDF
эхийн сэтгэл.уран зохиол
by
Erdenetuya Galbadrah
DOCX
урлагын үзлэгт 7б
by
chemistry teacher
PPTX
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
by
Enhjargal Banzragch
DOCX
харилцааны соёл
by
Onon Battsengel
PPTX
эхийн хувиргал.
by
Tserensonom Nyamsvren
Ажил мэргэжлийн сонголт.pptx
by
Art Ochko
стресс
by
HemerocallisMinor1
дадлага тайлан
by
Inkheart Tuul
Амьсгалын замын халдварт өвчин
by
Munkhbaatar S. Uuld
амьтны ангилал
by
Enkhbold Myagmarsuren
Biol l 1
by
ariunsanaaubu
3 р ангиматематик хүндийг хэмжих нэгж
by
OyuOyu-Erdene
тамхины хор уршиг
by
tuya0507
өсгөгч багаж
by
Sugar Gonchigdanzan
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
by
azora14
боловсрол гэж юу вэ
by
Turu Turuu
амьд биеийн үржлийн хэлбэр
by
Dolgormaa Doogii
Lecture8
by
munhtaivan
Od ba nar 4r angi
by
Zuunaa
номтой нөхөрлөхийн учир
by
Азжаргал Нинжбадгар
эхийн сэтгэл.уран зохиол
by
Erdenetuya Galbadrah
урлагын үзлэгт 7б
by
chemistry teacher
булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн
by
Enhjargal Banzragch
харилцааны соёл
by
Onon Battsengel
эхийн хувиргал.
by
Tserensonom Nyamsvren
Similar to зүүдний тайлал э
PPTX
Амьтны сэтгэц ба зан үйл
by
А. Итгэл
PPTX
Zuud esee
by
ганаа ганжи
PPTX
Ulamj zasal
by
Chuluunchimegubuns
PPTX
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
by
azora14
PPTX
анхны сэтгэгдэл
by
Bayarmaa Anu
PPTX
ад донгийн өвчин
by
Tugsuu Tugsuu
PPT
а авиаг таниулах1
by
Oyuka Oyuk
PDF
Yerool, beleg demberliin ug
by
Gua Lucia
ODT
Zuudnii tailal
by
CHBD_6684
PDF
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
by
Oyuhai1127
PPTX
Mua
by
Chuluunchimegubuns
PPTX
анхны сэтгэгдэл
by
Bayarmaa Anu
PDF
Multicultural manners Аз ба ер бусын хүч (Luck and Supernatural Forces) бүлэг...
by
YesugenErdenetsetseg1
PPTX
3 lec
by
kokoko_1212
PPTX
анхны сэтгэгдэл
by
Bayarmaa Anu
PPT
а авиаг таниулах1
by
Aldarmaa Dashzeweg
PPTX
айл гэрийн уламжлал
by
Burmaa Ganbaatar
DOCX
та ямар өнгөтэй вэ
by
tseekoonee
DOCX
Jokes
by
Anfield Chukaa
DOCX
аргын тооллын
by
snnr_9271
Амьтны сэтгэц ба зан үйл
by
А. Итгэл
Zuud esee
by
ганаа ганжи
Ulamj zasal
by
Chuluunchimegubuns
парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
by
azora14
анхны сэтгэгдэл
by
Bayarmaa Anu
ад донгийн өвчин
by
Tugsuu Tugsuu
а авиаг таниулах1
by
Oyuka Oyuk
Yerool, beleg demberliin ug
by
Gua Lucia
Zuudnii tailal
by
CHBD_6684
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
by
Oyuhai1127
Mua
by
Chuluunchimegubuns
анхны сэтгэгдэл
by
Bayarmaa Anu
Multicultural manners Аз ба ер бусын хүч (Luck and Supernatural Forces) бүлэг...
by
YesugenErdenetsetseg1
3 lec
by
kokoko_1212
анхны сэтгэгдэл
by
Bayarmaa Anu
а авиаг таниулах1
by
Aldarmaa Dashzeweg
айл гэрийн уламжлал
by
Burmaa Ganbaatar
та ямар өнгөтэй вэ
by
tseekoonee
Jokes
by
Anfield Chukaa
аргын тооллын
by
snnr_9271
More from tsets_2
PDF
сургамжит өгүүлэгүүд
by
tsets_2
ODP
9р анги
by
tsets_2
ODP
зайн сургалт
by
tsets_2
ODS
цахим тест
by
tsets_2
PDF
шинэ эмч
by
tsets_2
ODS
физик тест
by
tsets_2
ODP
9р анги
by
tsets_2
ODP
мөрөөдлийн хичээл
by
tsets_2
PDF
зөвлөгөө
by
tsets_2
PDF
зөвлөгөө
by
tsets_2
PDF
үзүүлэн хичээл
by
tsets_2
PDF
Bill gates
by
tsets_2
ODP
зайн сургалт2
by
tsets_2
ODP
зайн сургалт2
by
tsets_2
PDF
цахим судалгаа
by
tsets_2
ODS
суд энх
by
tsets_2
PDF
тест9
by
tsets_2
ODP
даалгавар
by
tsets_2
PDF
Michael dell
by
tsets_2
PDF
212335547 102
by
tsets_2
сургамжит өгүүлэгүүд
by
tsets_2
9р анги
by
tsets_2
зайн сургалт
by
tsets_2
цахим тест
by
tsets_2
шинэ эмч
by
tsets_2
физик тест
by
tsets_2
9р анги
by
tsets_2
мөрөөдлийн хичээл
by
tsets_2
зөвлөгөө
by
tsets_2
зөвлөгөө
by
tsets_2
үзүүлэн хичээл
by
tsets_2
Bill gates
by
tsets_2
зайн сургалт2
by
tsets_2
зайн сургалт2
by
tsets_2
цахим судалгаа
by
tsets_2
суд энх
by
tsets_2
тест9
by
tsets_2
даалгавар
by
tsets_2
Michael dell
by
tsets_2
212335547 102
by
tsets_2
зүүдний тайлал э
1.
Зүүдний тайлал Э-Я
үсэг Э ҮСЭГ Эвшээх – Холын найз нараасаа таатай мэдээ авна. Эд баялаг – Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юм сайн сайхнаар төгсөнө. Эм Хэн нэгэнд эм өгч байвал - Ажил төрөлдөө амжилт олно. Эмч Залуу бүсгүй эмч зүүдлэвэл - Тэр гоо сайхнаа дэмий зүйлд зарцуулна. Өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл - Сэтгэл санаа хямрахын шинж. Ээмэг – Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно. Эмэгтэй Сурвалжит эмэгтэй - Та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд очихыг хүсэж байна гэсэн үг. Энэ эмэгтэй инээмсэглэж байвал - Та зорилгодоо хурдан хүрнэ. Муухай харж байвал - Энэ оролдлогоо орхисон нь дээр. Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - Үгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл маргаан, сэтгэл санаа хоосрох. Эмнэлэг Гарч байна - Таныг хорлохоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадна. Өвчтэй хэвтэж байна - Өвдөж болзошгүй. Эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал - Танд даван туулахад хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг даван туулахад тусална. Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна - Хүслээ биелүүлэхэд саад учирна. Эргүүлэг – Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ алдаж болзошгүйг харуулна. Эр нөхөр Эр нөхөртөө зодуулж байна - Эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун үүснэ Эрэгтэй хүн Царайлаг сайхан эр - Амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй болно. Эрэгтэй хүн тарвас - Гай уршигтай. Эрдэнэсийн чулуу
2.
Дүүрэн хүүдий -
Таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Бүхий л талаар дэмжигч хүмүүсийн дунд орно. Эрдэнэсийн сан оллоо - Баяр баясгалан тохионо. Эрдэс чулуулаг – Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан хандлага удахгүй гарахыг илтгэнэ. Эрвээхэй Эрвээхэй – Хий хоосон цуурхал. Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал - Цэцэглэн хөгжиж, шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ. Цагаан эрвээхэй - Хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн тэмдэг. Эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ - Хүсэл биелэхгүй. Өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал - Ойр дотны хэн нэг нь удахгүй өвдөнө. Эрвээхэй барилаа - Нууц алдагдана. Нисч буй эрвээхэй - Найз нөхдөөс сураг сонсоно. Залуу бүсгүйд энэ нь амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын тэмдэг. Эрэл Та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна - Та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг, сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. Ээрүүл Ээрүүл - Амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй. Эх Амьд сэрүүн - Элдэв асуудал ургана. Нас барсан байна - Хэрүүл гарна. Өвджээ - Таагүй явдал тохиолдоно. Эхнэр Гоё болсноор - Ажил хэрэг ундарна. Навсгар байгаагаар - Ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна. Сайхан зантай байна - Аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно. Үзэсгэлэн төгөлдөр болсноор - Шийдэхэд бэрх олон асуудал тулгарна. Эхнэр загнаж байна - Гэр бүлийн хосын нэг нь шанална. Эцэг Эцгийгээ үхжээ - Өв хөрөнгөө алдана. Өвдснөөр -Сэтгэл дундуур байна. Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна - Буян нэмж байгаа хэрэг. Ю ҮСЭГ Юм олж - Орлого олох. Я ҮСЭГ Ядуурч хоосрох Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал - Амьдрал дээр бүх юм сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө. Явах Намгаар хэсч явна - Таагүй явдал тохионо. Ус туулаад явж байвал - Баярлана.
3.
Ойгоор явж байна
- Хэрүүл маргаан болно. Тал хээрээр явж байвал - Хов живэнд өртөнө. Ялаа – Уйтгар, гуниг, гутрал. Ямаа Ямаа – Эд баялаг өсөхийн бэлэгдэл. Залуу эмэгтэй ямааны сүү ууж байна - Удахгүй их баян хүнтэй гэрлэнэ. Яндан Яндангаар доошоо бууж байна - Гуниг гутрал тохионо. Яр шарх Яр шарх зүүдлэх - Сэтгэл санаа хямрахын бэлгэдэл. Шархаа боолгож байна - Таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ. Ятга Ятганы гунигтай аялгуу сонсч байна - Таны хувьд ашигтай байсан ажил хэрэг таагүй төгсөнө. Эвдэрхий ятга - Өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн үгнээсээ няцахыг илэрхийлдэг. Ятга хөгжим дарж байна - Хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана. Лусын дагина - зүүдлэвэл хувь заяанд өөрчлөлт гарна. Таныг өөр хүний нэрээр дуудахад хариулж байна - Тулгарсан бэрхшээлийг олж харахгүй байна. Ногоон могой - зүүдлэвээс харьцаа тасарна, золгүй тохиолдол. Загас барьж байна - гэж зүүдлэвээс хүнд сорил шалгалт болно. Эхнэр загнаж байна - гэж зүүдлэвэл гэр бүлийн хосын нэг нь шанална. Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна - гэж зүүдлэвээс хүслээ биелүүлэхэд саад учирна Өвдөж эмзэглэх Өвдөж байна гэж зvvдлэх - хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа хvндрvvлэх Юу нь ч юм өвчтэй байх - амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх Өвчтэй хvн эргэж тойрох - баяр баясгалан Шархтаж зvvдлэх - олны дундаас тодрох, албан тушаал дэвших Тайван бус нойрсож буй эмэгтэй зvvдлэх - сэрvvн байхдаа сэтгэл санаа тань ямар байхын илрэл Эмэгтэйн дvр төрх ертөнцийг vзэх vзлийг тань илэрхийлнэ. Тайван нойрсох бvсгvй - амрах шаардлагатай болсноо мэдрэх Хөрөг Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг - гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх Ихэр хvмvvс Ихэр хvмvvсийг зvvдлэх нь - эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/, аль нэгийг нь сонгох шаардлагатай. Танихгvй эмэгтэй Танихгvй эмэгтэйг зvvдлэх нь - аз жаргал, зовлон зvдгvvрийн талаарх таны
4.
төсөөлөл, төлөвлөгөө, нөхцөл
байдлын бэлэгдэл, сэтгэл санааны тань байдал: эмэгтэйн дvр төрх таны сэтгэл санааны байдлыг илэрхийлнэ. Энэ нь өөрийнхөө vйл хэрэг санаж сэдсэн зvйл жинхэнэ ёсоор vнэлэлт дvгнэлт өгөх Танихгvй эмэгтэйг бvдэг бадаг зvvдлэх - бага зэрэг таагvй явдал Танихгvй эмэгтэйн тааламжгvй дvр төрх, гоо vзэсгэлэн, гаднах аятайхан байдал - баяр баясгалан, аз жаргал, эд баялаг Жирэмсэн vл таних эмэгтэй - өөрчлөлт хувирал / шинэ соргог зvйлд бэлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хvсэн хvлээх байдал Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - vгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл маргаан, сэтгэл санаа хоосрох Могой араас чинь хөөвөл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ. Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно. Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна. Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна. Загас идэж байвал - Хvvхэдтэй болно. Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна. Бараан өнгөтэй загас зvvдэлбэл - Найз нөхрийн харилцаа тасарна. Даарч бээрэн, хөлдөж байгаагаар - зүүдлэвэл өв хөрөнгө залгамжилна. Бүсгүй хүн толь - зүүдлэвээс нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ. Олон тагтаа - зүүдлэвээс буян хишиг дэлгэрэх болно. Хүүхэн хүн хоргүй могой - зүүдлэвээс тэднийд худууд нь ирнэ. Эрэгтэй хүн тарвас - зүүдлэвээс гай уршигтай. Могой бие ороож байна - гэж зүүдлэвээс насны ханьтайгаа учирна. Гал - зүүдлэвээс хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь Цамц зүүдэлбэл - Хагацашгүй хайр ирнэ. Энгэр нь задгай цамц зүүдэлбэл - Гэнэтийн хайртай учирна. Хуучин цамц зүүдэлбэл - Эртний найзтайгаа уулзана. Урагдаж, үрчийсэн цамц зүүдэлбэл - Золгүй явдал тохиолдож магадгүй. Бөөс зүүдэлбэл - Санаанд оромгүй бэлэг авна. Гүйж яваа бөөс зүүдэлбэл - Ажил хурдан бүтнэ. Олон бөөс зүүдэлбэл - Таагүй явдал тохиолдоно Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж - зvvдлэх нь гэр бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно. Єєрийнхєє эхийг vнсэж байна гэж - зvvдлэх нь таныг ажлын амжилт, найз нєхдийн хvндлэл хайр хvлээж байна. Ах, эгчийгээ vнсэж байна - гэж зvvдлэх нь ойрын vед сэтгэл хангалуун, найз нєхєдтэйгээ элэгсэг дулаан байна. Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна - гэж зvvдэлвэл аюул болон завхай явдлыг єгvvлнэ. Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна - гэж зvvдэлвэл та бvсгvйчvvдэд єгєємєр хандсан хэвээр байхыг харуулж байна. Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл - гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй
5.
vйлдэл хийх харуулна. Харин
таны єрсєлдєгч хайртай хvнийг тань vнсэж байна - гэж зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нєхєр нэг нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно. Хэрвээ та дайснаа vнсэж байна - гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм. Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ - гэж зvvдэлвэл найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ. Цас - зvvдэлвэл инээдэмтэй юм болох Нар - зvvдэлвэл газар ухна Хон хэрээ - зvvдэлвэл хэл сураг дуулна. Тагтаа - зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх Могой - зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна Адуу - зvvдэлвэл дайсантай учрах болно Мэлхий - зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах Хонь - зvvдэлвэл баяжина Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах Єндєг - зvvдэлвэл хэрvvл хийнэ Цаасан мєнгє - зvvдэлвэл юм хожино Дарс - зvvдэлвэл нэг хvнд буруутан болно Архи - зvvдэлвэл гачигдал зовлон учрана Толь - зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ Зvv - зvvдэлвэл аюулд учирна Тvлхvvр олж - зvvдэлвэл хулгайчийг барина Бєгж - зvvдэлвэл хань ижилтэй болно Сvv - зvvдэлвэл хэрvvл уруул гарна Гурил - зvvдэлвэл євчин зовлон Шар айраг ууж - зvvдэлвэл муудалцах болно Алчуур - зvvдэлвэл захидал авна Ор дэр - зvvдэлвэл бие муудах Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна Цус - зvvдэлвэл ойрын хамаатантай учирах Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно Vсээ самнаж - зvvдэлвэл хурим болно Нисэж явна - зvvдэлвэл амжилтанд хvрэх Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх Юм олж - зvvдэлвэл орлого олох Уйлж гашуудаж - зvvдэлвэл баярт vйл тохионо
6.
Хvмvvс бvжиглэж байна
- зvvдэлвэл согтотлоо архи ууна Цамц зvvдэлбэл - Хагацашгvй хайр ирэх болно. Энгэр нь задгай цамц зvvдэлбэл - Гэнэтийн хайртайгаа учирна. Хуучин цамц зvvдэлбэл - Эртний найз нєхєдтэйгээ уулзана. Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл - Золгvй явдал тохиолдож магадгvи. Бєєс зvvдэлбэл - Санаанд оромгvй бэлэг авна. Гvйж яваа бвєс зvvдэлбэл - Ажил хурдан бvтнэ. Олон бєєс зvvдэлбэл - Таагvй явдал тохиолдоно. Даарч байна гэж зvvдэлбэл- єв залгамжлана Даарч бээрэн, хєлдєж байгаагаар - зvvдэлбэл єв хєрєнгє залгамжилна. Бvсгvй хvн толь - зvvдэлбэл нєхєртєє хууртаж, мэхлэгдэнэ. Олон тагтаа - зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно. Хvvхэн хvн хоргvй могой - зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ. Эрэгтэй хvн тарвас - зvvдэлбэл гай уршигтай учирна. Могой бие ороож байна - гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна. Гал зvvдэлбэл- хvсэл мєрєєдєл тань бvтэлгvйтэх нь болно. Могой араас чинь хєєвєл - Санасан ажил сэтгэлчлэн бvтнэ. Могойнд хатгуулбал - Хэл аманд орооцолдоно. Могой мушигралдаж байвал - Ажил явдал удааширна. Могойн чуулгантай таарвал - Олз омогтой байна. Загас идэж байвал - Хvvхэдтэй болно. Загас барьж байвал - Хайр дурлалтай учирна. Бараан єнгєтэй загас зvvдэлбэл- Найз нєхрийн харилцаа тасарна. Ц ҮСЭГ Цаас Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна. Эрээлж бичсэн цаас - Хов жив дэгдэнэ. Хэвлэсэн цаас бол - Өөрийгөө зөвтгөж чадна. Цаасан мөнгө - Юм хожино Цаазын ажиллагааг харж байна - Таагүй явдал. Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо. Цаг - бирж дээр тогловол ашиг хонжоо олно. Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ. Цагаан хэрэгсэл Цагаан хэрэглэл өлгөж байвал - Хожил авна. Эвхэж байвал - Ядуухан өв залгамжилна. Худалдаж авч байвал - Өвчин ирнэ, гомдоно. Уранхайг харвал - Албан тушаал буурна. Цэвэр цагаан хэрэглэл харвал - Элбэг хангалуун. Бохир даавуу - Гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ. Цалин Цалингаа авч байна - Одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. Хэн нэгэнд цалин өгч байна - Та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна.
7.
Цалинг тань багасгажээ
- Хэн нэгэн таныг хорлож байна Цалингаа нэмүүллээ - Юу ч хийсэн ашиг орлого сайтай байна. Цамц Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Хагацашгүй хайр ирнэ. Энгэр нь задгай цамц - Гэнэтийн хайртай учирна. Хуучин цамц - Эртний найзтайгаа уулзана. Урагдаж, үрчийсэн цамц - Золгүй явдал тохиолдож магадгүй.Бохир бол - Өвчин зовлон. Цамхаг - та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм. Цамхаг дээр гарч байвал - Өвчин ирнэ. Унаж буй цамхаг харвал - Эрх чөлөөгөө хасуулна. Гоёмсог, өндөр цамхаг - Бэрхшээлийг даван туулна. Харуулын цамхаг үзвэл - Сайхан ирээдүй, удахгүй замд гарна. Царс мод Саглагар царс модны дор унтаж байна - Та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай. Царс модруу авирч байна - Амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана. Цас – Инээдэмтэй юм болох Цонх Онгорхой цонх зүүдлэвэл - Амаа барих хэрэг тохиолдоно. Цонхноос уналаа - Зодоон цохиондоо хүртэл муудалцана. Шинэ цонх зүүдлэвэл - Уйтгарт автана. Цонхоороо орж байна - Ужиг өвчин. Цом – Мөнгөн цомноос ус ууж байна - Бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ. Цоож Онгойлгож байна, эсвэл түгжиж байна - хэн нэгэн таныг хорлож байна. Цоож эвдэрхий байвал - хайр дурлал үл тоомсорлогдоно. Цох Биен дээгүүр тань цох явж байна - Ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал тохионо. Алж байна - Сайн. Цөллөг Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна - Та эрт үхэж болзошгүй. Хүүхдийг хөөж байна - Ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ. Цус Цус - Ойрын хамаатантай учирах. Цустай хувцас зүүдлэгдвэл - Дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна. Цэвэр тунгалаг ус зүүдлэвэл баярлах Цээж Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа - Аюул заналхийлж буй хэрэг. Цээжээ халтар болж, хатингаршчээ - Хайр дурлалд итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах. Цэцэг Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна. Хатсан цэцэг - Ажил алба бүтэлгүйтэнэ. Цэцгийн баглаа - Урьд нь таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна. Цэцэг түүж байвал - Аюултай өвчин тусч болзошгүй. Цэцэг тасалж - Магтаал сонсоно.
8.
Цэрэг – Маш
таагүй явдал. Цэцэрлэг Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ. Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал - Хорон муу санааг илрүүлнэ. Ч ҮСЭГ Чавга Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болно. Идэж байна - Ихэд хүссэн зүйлээ авна. Чандар Чандар харж байна – Дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. Өөрийгөө чандарлуулж байна - Худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх. Чихэр Идэж байна - Санамсаргүй их бэлэг сэлт авна. Бусдыг чихрээр дайлж байна - Хуучны найзуудтайгаа цагийг таатай өнгөрөөнө. Чоно Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. Чоно алж байвал - Таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. Чоно улихыг сонслоо - Таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна. Чулуу Чулуу – Хүнд ажил хийх. Б.Шүүдэрцэцэг : Хүнийх on 2005-07-04 17:14:00 Цолмон өглөө бүр зүрх зусам ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлг үй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана , хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай... Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм. Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил хорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөх өртэй болохг үй
9.
гэсэн хувийн философи
нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон. Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхг үй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь тааралдаж нэг гунигладаг юм. Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азг үй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё н үд, өөгүй
10.
цагаан царай. Гэтэл
сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд. Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох Шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхөө босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл... - Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өгл өө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд нь харагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан: - Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав. - Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах
11.
шалтаг болсон тэр
замын хашлагад талархан мэхийж, өвд өгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа. - Та хаана буух вэ? - Би “Бодь цамхаг”-т ажилладаг. - Аан, би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрх үү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар б үх юм үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа. - Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цоччихов. - ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсанг үй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их х үүхэмсэг х үн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов. Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа.. - Намайг Цолмон ....Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих болов уу
12.
гэж горьдсон ч
таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнг өрс өн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав. - Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү? - Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөд өр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өд өржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа. - Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв. -За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ. - Аль ресторанд орох дуртай вэ? - Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний х үссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. - Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд. - За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. М өн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг з үүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой. Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан н үд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв... Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг: - Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдр өөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны ш өн ө
13.
залуугийнд өнгөрөв. Цолмон
ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, н үд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов. Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахг үй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр н үдэнд нь ч анх татагдсан л даа. Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан х үн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна.
14.
Эхнэрийг нь ирэх
ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой . - Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад: - Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төл өө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа. Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Б үсг үйн з үрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх ...Одоо эзэн нь ирж яваа. Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Мэдлэгтэй хүн царай муутай байсан ч дотроосоо гэрэлтдэг
15.
Олон арван сонирхолтой
хайрын өгүүллэг, туужуудаараа олны танил болсон зохиолч Б.Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр эгчийгээ Танхил насандаа буландаа урин оролцууллаа. Түүний зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн Шүрэн бугуйвч кино одоо кино театруудаар гарч байгаа юм. Танхил: Таны бусдаас ялгарах онцлог юу вэ? Шүүдэрцэцэг: Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой байдаг. Миний онцлог гэвэл ном унших, юм бичих маш дуртай маань л байх даа. Бас өөрийн гэсэн биеэ даасан бодолтой, ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддагаараа л бахархдаг. Би үзэл бодол дээрээ үргэлж хатуу зогсдог, жишээлбэл сонин дээр эмэгтэйчүүдийг муулсан мэдээлэл гарвал би хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэр сонин руу нь заавал утасдана. Угаасаа миний судалгааны ажлын чиглэл ч тийм , хэвлэл мэдээлэл ба эмэгтэйчүүдийн дүр төрх, имижийн талаар байдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэг их эмзэглэхээр асуудал биш мэт санагдаж магадгүй. Ямар ч эмэгтэйг муулсан надад шууд өм өөр өх сэтгэл төрдөг. Ялангуяа сонинуудад эмэгтэй хүнийг хүйснийх нь талаас ялгаварлаж, гутаах маягаар их бичиж байна. Урт үстэй, ухаан богинотой, бүсгүй хүн цагаан зээр хоёр нутагг үй ч гэх шиг хоцрогдсон зүйрлэл, стеоротип ашиглаад нэг эмэгтэйг муулсан байхад би ч гэсэн эмэгтэй юм чинь намайг бас урт үстэй ухаан богинотой гэсэн үг гэх маягаар ханддаг. Би хэзээд эмэгтэйч үүдийн эрхийг хамгаалсан феминист үзэл бодолдоо үнэнч байдаг. Тийм болохоор өөрийнхөө үзэл бодол, хэн нэгнийг хамгаалж чаддагаараа л бахархах байх даа. Танхил: Бага байхдаа өөрийгөө хөөрхөн гэж боддог байсан уу?
16.
Шүүдэрцэцэг: Үгүй, бүх
насны хүүхдүүдэд, ялангуяа охидод өөрийгөө голох сэтгэхүй байдаг гэсэн. Одоо би бүр охидуудад энэ тухай байнга ярья л гэж боддог юм. Би бүр оюутан болж дээд сургуульд сурахаар Орост очсон хойноо л гадаадынхантай хамт суралцаж эхлээд өөртөө итгэлтэй болсон шүү дээ. Тэд намайг чи ёстой гоё байна гэж хэлж байгаа юм. Тэрнээс өмнө ерөөсөө өөрийгөө нэг их гоё гэж боддоггүй байсан. Тэгээд одоо энэ насан дээрээ н өг өө эмэгтэйчүүдийн асуудлыг сонирхоод ирэхээр охид, дундаж насны эмэгтэйчүүдын үзэл бодлын ялгааг харж байгаа юм. Ер нь барууны орнуудын судлаачдын үзэж байгаагаар охид ялангуяа өсвөр насандаа өөртөө маш итгэлгүй, ямагт өөрийгөө голж, сэтгэл дундуур байдаг гэнэ. Ингэж өсвөр насны охидоор барахгүй насанд х үрсэн эмэгтэйчүүд ч сэтгэл гутралд автаж байгаа нь тэдний шүтээн болсон одод нь дандаа загвар өмсөгчид, жүжигчид гээд нарийхан туранхай хүүхнүүд байдагтай холбоотой. Тусгай мэргэжилтнүүд, чадварлаг гэрэл зурагчдын ачаар үлгэрийн гүнж мэт үзэсгэлэнтэй харагддаг тэр оддоос болж охид эмэгтэйчүүд өөрсдийгөө тэдэнтэй харьцуулж сэтгэл зүйн асар их дарамтанд ордог. Тийм болохоор охид өөрийгөө бүү гол. Хүсвэл хэн ч сайхан харагдаж болно. Чи бол энэ дэлхийд дахин давтагдашгүй цорын ганц бие хүн учраас хэнтэй ч өөрийгөө харьцуулах хэрэггүй гэдгийг ойлгуулмаар байгаа юм. Танхил: Яг өнөөдөр тэгж өөрийгөө голж байгаа охидуудад та юу гэж хэлэх вэ? Шүүдэрцэцэг: Зөндөө л зүйл байна. Саяхан Опрагийн нэг шоуг үзэж байхад яг энэ сэдвийг хөндөж байна лээ. Шоунд өсвөр насны охид болон охидын сэтгэл зүйгээр мэргэжсэн сэтгэл судлаачид үзэгчээр оролцож, зочин нь Will Smith-ийн эхнэр Jada Pinkетт Smith байсан. Жада бол жижигхэн биетэй маш дайчин эмэгтэй шүү дээ. Тэгээд “би ч бас жаахан байхдаа бүх өндөр охидуудыг гоё юм байх гэж боддог байсан. Одоо миний нөхөр намайг гоё гэж хэлдэг. Ер нь тэгэtд манай одуудын дунд ч гэсэн жижигхэн биетэй эмэгтэйчүүд олон байгаа. Ерөөсөө өөрийгөө өндөр нам, тарган бүдүүн гэж гоочлох хэрэггүй” гэх мэтээр зөвлөгөө өгч байсан. Тэнд өөрийгөө бүдүүн, батга ихтэй гэх мэтээр янз бүрийн шалтгаанаар голж сэтгэлээр унадаг охид ирээд урамшаад гарч байсан. Энэ талаар улам их ярьж охиддоо урам хайрлаж, зөвлөгөө өгч байх хэрэгтэй юм байна гэж надад бодогдсон. Танхил: Анхны үерхлийнхээ талаар? Шүүдэрцэцэг: Миний үед хөвгүүд охидыг гуйдаг байлаа л даа. Одоо ч мэдэхгүй ээ, охидууд бараг хөвгүүдээ гуйдаг болчихсон юм биш үү. Анх 5-р ангидаа анхныхаа захиаг авч байсан. Захиа авах дургүй охин ч гэж хаа байхав. Нөгөө ангийн зарим хөвгүүнтэй
17.
холбуулаад л, жаахан
цагаан царайтай байсан юм уу, х өвг үүд захиа барьж нэлээд гүйнэ. Өмсч байсан пальтоны халаасанд захиа хийчихнэ, зуныхаа амралтаар зусланд явчихаад ирэхээр араас захиа ирнэ гэх мэт /инээв/. Гэхдээ би 10 жилд байхдаа үерхэж байгааг үй. Нөхөр бид хоёр чинь 10 жилдээ цуг сурдаг байсан байхгүй юу. Тэгээд 10-аа төгсөөд үерхэж эхлээд л хоорондоо нийлцгээсэн дээ. Анхны хайртайгаа суусан. Танхил: Таны дуртай өнгө? Шүүдэрцэцэг: Уг нь би хар, улаан өнгөнд дуртай. Их бадрангуй гоё өнгө. Гэхдээ улаан хувцас олон байдаггүй. Энэ хавар дуурийн театрын ойд өмсөх гэж час улаан торгон даашинз хийлгэсэн. Гайхалтай нь надад ягаан өнгийн хувцаснууд их байдаг юм. Яагаад ч юм, уг нь өөрөө ягаан өнгөнд дуртай биш хэрнээ л цүнх, туфль энэ тэрээ ижилсүүлж авсаар байтал баахан ягаан хувцастай болчихсон байдаг юм. Ягаан цув гэхэд 2 байгаа. Бас хар өнгийн хувцаснууд нэлээд бий. Танхил: Гэр бүлийнхээ талаар? Шүүдэрцэцэг: Нөхөртэйгээ анх 16-тайдаа танилцаад 19-тэйд өө үерхэж эхлээд 20 хүрээд л хуримаа хийчихсэн. Хүм үүс биднийг сайхан л гэр бүл гэж хэлдэг юм. 3 охинтой, нэг охиноо өргөж авсан юм. Манай гэрт охидуудын маань 2 өрөө нь ягаан, тавилга нь ягаан, тэгээд миний хувцаснууд ягаан гээд бүгд л ягаан болчихсон байдаг. Арай л нөхөр минь ягаан болчихоогүй /инээв/. Танхил: Сайн ээж, сайн эзэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ? Шүүдэрцэцэг: Би сайн ээж, сайн эхнэр байх гэж хичээдэг. Харин сайн эзэгтэй байхыг боддоггүй. Учир нь гэрийн эзэгтэйн ажилд би үнэхээр сонирхолгүй. Харин сайн ээж байх шаардлагатай, заавал. Яагаад гэвэл өөрөө л хүүхэд төрүүлж, эх хүн болъё гэсэн сонголтыг би хийсэн.Тийм болохоор миний ажил 1-рт байх ёстой гээд хүүхдээ тоохгүй яваад байж болохгүй. Тийм хүмүүсийг би ойлгодоггүй. Хэрэв карьер хөөж алдарших гэж байгаа бол ээж болохг үй байж болно. Харин ээж болсон л бол хүүхэд нэгдүгээрт байх ёстой. Сайн ээж байх сайн эзэгтэй байх бол хоёр өөр асуудал. Сайн эзэгтэй гэдэг чинь гэрийн ажлаар махран оролддог хүнийг хэлэх байх. Миний бодлоор сайн ээж гэж хүүхдүүдээ ойлгодог, тэдэндээ цаг гаргаж, ойлгож чаддаг хүнийг хэлнэ. Би охидуудаасаа 4, 5 нас хүртэл нь дэргэдээс нь холдоогүй, өөрөө л өсгөсөн. Ээж нь дэргэд нь байна гэдэг чинь ээж хүүхдээ мэдэрнэ, ялангуяа охидуудынхаа юунд дуртай, юунд дургүй, тэгээд юунд дуртай болгон хүмүүж үүлэх вэ гэдгийг мэддэг байхад үнэхээр хэрэгтэй. Би биеийг нь
18.
төрүүлэхээс ухааныг нь
төрүүлдэггүй гэсэн үгтэй бас нэг их санал нийлдэггүй. Би хэлд ороогүй байхаас нь эхлээд охиддоо үлгэр ярьж, ном уншиж өгдөг байлаа. Одоо охидууд маань номонд ухаангүй дуртай. Ээж аав нь юунд дуртай байна, хүүхэд ч бас түүнд л дуртай байна. Тиймээс би ухааныг нь ч бас төр үүлсэн ээжийг л хамгийн сайн ээж гэж боддог. Танхил: Таныг урамшуулж сэргээж байдаг хамгийн дуртай үг тань? Шүүдэрцэцэг: Ухаалаг сайхан үг зөндөө л уншиж байсан. Гэхдээ нэг найзынхаа хэлсэн үгийг мартдаггүй. Найз минь надад нэг удаа чи “Хөвдний түймэр” шиг л бай гэж хэлж байсан юм. Үүнийг би эхлээд ойлгоогүй. Бараг 10 гаруй жилийн өмн ө намайг сэтгүүлч байхад энэ үгийг хэлж байсан. Учир нь ойд түймэр гарахад хүмүүс унтраахаар , тэгэхэд нь тэр түймэр хөрсөн доороо шургачихдаг гэнэ. Тэгээд мод, хөвдний үндсийг нь шатаагаад яваад байдаг. Хүмүүс дээгүүр нь унтраачихаад санаа амраад байтал нөгөөх чинь газар доогуур асар их талбайг хамарсан хойноо гэнэт газрын хөрснөөс цөм үсрээд гараад ирэхээр хэн ч дийлдэггүй. Энэ зүйрлэл надад их гоё санагддаг юм. Юу ч хийгээг үй хэрнээ сүржигнээд л, бухимдаад, хүмүүст атаархаад байх биш, чимээгүй л өөрийнхөө чаддаг ажлыг хийгээд явж байхад нэг л өдөр “Хөвдний түймэр” шиг л бүтэн уулыг эзлээд цөм үсрээд гараад ирнэ дээ гэж хэлж байсан. Ийм үг хэлсэнд нь тэр найздаа би үргэлж баярлаж явдаг юм. Тэгээд би ч тэр философиор л амьдарч, ажиллаж байна даа. Би урьд нь 2 ном хэвлүүлчихээд байхад Ш үүдэрцэцэг гэж хэн ч юм хүмүүс мэддэггүй байсан. Би чинь уг нь Тогтохбаяр гэдэг нэртэй
19.
хүн ш дээ.
Анх ном хэвлүүлснээс хойш 6 жил өнгөрч байна. Ер нь элдэв хар хорын бодолд автахгүй, хүмүүст атаархахг үй, яагаа ч үгүй байж нэр алдрын хойноос хөөцөлдөхгүй, хийх ажлаа л сайн хийж байхад амжилт ирнэ дээ. Танхил: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг юутай зүйрлэх вэ? Шүүдэрцэцэг: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг зүйрлэсэн үгнүүд зөндөө ш дээ. Явуухулан гуайн шүлгийн нэг сайхан мөр байдаг. Сайхан бүсгүйн хөл Гаслангуй модонд хүрэхэд Салаа мөчир бүхэн нь цэцэглэж жимсэлнэ гэж Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхалтай дүрсэлсэн байгаа биз дээ? Зүгээр нэг хөөрхөн хүүхний хөл хүрэхэд мод цэцэглэхгүй. Тэгэхээр сайхан сэтгэл, эрч хүч, ухаалаг байдал, нинжин сэтгэл, гоо үзэсгэлэн бүгд л нийлж байж модыг хүртэл амилуулахаар үзэсгэлэн бүрдэнэ гэсэн утгатай л үг юм шиг. Танхил: Таны багын мөрөөдөл юу байсан бэ? Шүүдэрцэцэг: Би ер нь бага байхдаа их л мундаг сэтг үүлч болох юмсан л гэж боддог байсан. Их багаасаа л мэргэжлээ сонгосон. Тэр үед сэтгүүлчийн мэргэжил эмэгтэй хүний хамгийн моодны мэргэжил байсан байхгүй юу. Тэгээд л нөгөө “Суварган цэнхэр уулс”-ын Солонго шиг нэг их гоё эмэгтэй, сэтгүүлч, түүн шиг л гоё хувцасласан эрхэмсэг, содон байхыг л хүсдэг байсан даа. Танхил: Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ? Шүүдэрцэцэг: “Шүүдэрцэцэг” нэртэй дабль CD гаргалаа.Миний өгүүллэгүүдийг алдартай жүжигчид уншиж хөгжмийн найруулга хийсэн сонсдог ном л доо.Гадуураа гоёлын ууттай, CD-д орсон зохиолуудыг жижигхэн ном болгож хэвлэсэн бэлгэнд өгөхөд тохиромжтой гоё сонсдог ном болсон.Бас бүх өгүүллэгээ нэгтгээд “Сэтгэлийн анир” гээд нэг түүвэр ном гаргасан. “Шүрэн бугуйвч” туужаар “САС пикчерс” студи кино хийсэн байгаа. Танхил: Уран бүтээл арвин байгаа юм байна. Танхил-ын хэрэглэгч охидод юу гэж зөвлөх вэ? Шүүдэрцэцэг: Охидод зөвлөх юм их байна аа. Юуны өмнө өөртөө итгэлтэй бай. Бусад охиддоо тусал, сайхан сэтгэлээр хандаж сур. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байж, нөхөрсгөөр хандаж сурах хэрэгтэй байна. Өөртөө зорилго тавь. Зорилготой хүнд амжилт ирдэг юм. Тэгээд өөрийгөө хайрла.Чи өөрийгөө хайрлахгүй бол Бурхан чамайг хайрлахгүй шүү дээ. Их уншиж мэдлэг хуримтлуул. Их уншиж гэгээрсэн хүн царай муутай байсан ч сайхан харагдаж сэтгэл татдаг. Хөөрхөн мөртөө тэнэг байвал харцнаасаа л эхлээд харанхуй
20.
нь мэдэгдэж хүнийг
өөртөө татаж чаддаггүй. 80 хэм /Б.Шүүдэрцэцэг/ Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илүү нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа чадахгүй зүүнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гүнээс шөвөгдөх тэр түгшүүрт мэдрэмж л ийнхүү урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хүргэв үү дээ. Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хагинуулах, хүүхдүүдээ сэрээх гэж үглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бүх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Yсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр….Айлын нөхрийн өглөө бүхэн хийдэг олон ажил түүнийг хүлээж байлаа. Юуны өмнө хүүхдүүдийг сэрээх. Хүүхдийн өрөө рүү орж сургуульд сурдаг ууган хүүгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв. -Босоорой, миний хүү. Хичээлээсээ хоцрох нь. Хүү хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ: -Аав, сүртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ. -Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам…Тэр яагаад ийнхүү үглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхүү үглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргүй ажил миний толгой дээр… Ядаж Дөлгөөн өглөө босохгүй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хүргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм…” Эмэгтэйчүүд яагаад үргэлж ингэж нэгэн хэвийн юм үглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв үглэж таашаал авдаг бол аймаар юм…Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө… Мань хүн хүүгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рүү шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр… Дараагийн гучин минутанд нойрмог нүдэлсэн том хүүдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хүүгээ босгон нүүрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч үгүй байхад, яршигтай юм…” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж.Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан
21.
хүүгээ өгөөд ажилдаа
ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр. Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай . Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? хэмээн лавлаад орой хүүхдээ цэцэрлэгээс авч чадахгүйгээ дуулгав.. Аяа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хүү нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно. Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Yдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ. Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хүрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зүгээргүй дэг гэсэн түгшүүрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугүй байхав. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахгүй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван х үүхдээ аваад явчихсан байвал хашрахгүй яадаг юм” гэв. -Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай . Тэнд очоод түйвээж өгвөл яана. Аягүй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм? Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зүрхгүйгээ дотроо хүлээн зөвшөөрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр.Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчүүд хоорондоо уулзаж зовлонгоо яриахаас хэтрэхг үй дорой амьтад юм чинь. Тэр хоёр ямар ч шийдэлд хүрч чадалгүй салцгаав. Yдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгүй байхад горьдов оо, бас. Гэвч очихгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Хүргэнүүд хэзээ сайн нэртэй байлаа. Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд үймрүүлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдө, гадагшаа хэд хэд ухасхийх нь . Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгүй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хүүгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа н үдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бүгд л цаг руугаа хялалзан гэр гэр рүүгээ яарцгаах нь адилхан. Харин хүүхнүүд хаашаа ч адгасан шинжгүй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг үзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв. Баатар бага хүүгээ цэцэрлэгээс нь аваад дэлгүүрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншүүн дунд зогсоо
22.
харагдана Хадам ээж
нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ үзэж сууна. Баатар зочны өрөө рүү нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хүүгий нь дуудан үнсээд үглэж эхлэнэ. -Миний муу зээ яасан туранхай юм дээ. Эх нь гайгүй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, үгүй ч юм уу… Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хүүгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгүй өнгөрчихөж чадсангүй. Гэр рүүгээ яарах ч хэрэг байсангүй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой. Түүнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хүү яасан ядруу харагдах юм. Цаад хүүхэн чинь ганц удаа хүүхэд цэцэрлэгээс нь авчихгүй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж: -Хүү ирээ юу? Хөгшөөн хүүдээ цай хоол… гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа үргэлжлүүлнэ. Эгч нь тэдний хүүг дуудан үнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. . Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишүүний дунд тавхан эр харагдах нь тоон дотор үсэг.. гэгчээр дэндүү сондгой . Гэтэл нэгэн эрэгтэй гишүүн шийдвэр гаргах түвшин дэх эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд -Энэ муусайн эрчүүд гэрээ сахиад л дуугүй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хүүхдий нь бид гаргаж байна. Эрчүүд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур : -Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз…Эмэгтэйчүүдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа : -Тэгж бас болохгүй ээ. Эрчүүдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шүү гээд хүү рүүгээ нүд ирмэх нь сэтгэл уужрам. Түүнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хүүгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад : -Хэнтэй ярих вэ?гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгүйгээр: -Энхмаагийнх мөн үү?гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад: -Мөн байна?? -Өөртэй нь ярьж болох уу? -Байхгүй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно.
23.
Залуучууд ичгүүргүйгээр айлын
эхнэр эргүүлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрүүл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хүүгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хүү нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгүй юу. Ядаж л удам залгах охингүй юм гэж амьтан гоочлоод байхгүй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров. Эр хүн оргилд нь бүү хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сүлдэт уулын цаст оргилыг дүрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй. Эхнэр нь хэзээ ирэх юм бүү мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хүн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгүй хүүхэн биш шүү. Та гурвын төлөө нойр хоолгүй яваад байхад давраад байвал…” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав.” Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хий байна” Манай ерөнхийлөгчийн нөхөр тэргүүн ноёны донжлог хувцас хөгшин европын дээдсийг гайхуулав … ч гэх шиг. Эр хүн гэдэг чинь зүгээр л нэг хувцасны гол юм гэж үү? Гунигтай бодлоо үргээе. Түүнийг дөнгөж зүүрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хүлээлтийн дунд нойрмоглосон зүрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв. -Түлхүүрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв үү дээ?гэх түүнээс өөр залуугийн сүрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад : -Хоол идэхгүй л биз дээ? гэж бувтнаад унтлагын өрөө рүүгээ зүглэв. Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хүйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн түнэр харанхуйг үүрийн гэгээ ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч үл ялган гийгүүлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа. Б.Шүүдэрцэцэг Арслантай гүүрийн хий үзэгдэл /Б.Шүүдэрцэцэг/ Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн , армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэрг саран авхай шагайж хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу.
24.
Намайг гүүрний эхэнд
Алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны үс босоод.ирэв. Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж иш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой хуцахаас өөр өчүхэн ч чимээ аниргүй нам гүм. Би мөн айх юмаа олов oо, бас согтуу хүний чихэнд аль элдэв юм cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн төрсөн өдөр гэж дарвиад л энэ. Ядаж таксины мөнгө ч үлдээх ухаан байдаггүй. За хурдхан харьж нам унтах минь* гэхчлэн албан хүчээр өөрийгөө тайвшируулан элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа үргээхийг оролдлоо. Гүүрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хүүе хүүе..гэх шивнээ сонор шүргэтэхлээ. Энэ удаа чих минь ч зөн сөвин минь ч намайг хуурсанг үй ээ. Зогтусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга. Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй огцом эргэн харвал.. би эхлээд нүдэндээ итгэсэнг үй.Гарын алгаараа нүдээ нүдээ арчин харсан чинь.. Бүү үзэгд. Гүүрний тэхий дунд хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хүхэн зогсож байх юм. Арай үгүй байлгүй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч үл харагдах шөнө дундын энэ цагаар даашинзаа намируулаад гүүрэн дээр зогсож байх ямар хүүхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггүй бүсэлхийгээ хүрсэн урт задгай үс нь үл мэдэгдэх хийссэн залуухан бүсгүй цэнхэр хувцасаа намируулан надру айсуй.. Сайн ажиглавал хөл нь газар үл шүргэн ус мяралзах мэт хийагаарт хөвөх аж. Шууд л Хий узэгдэл.. гэсэн үг саанаанд ороод ирэв. Уг нь мухар сүсэгтэй хүн биш. гараар барьж, нүдээр үзээгүй л бол ямар ч баримтанд итгэдэггүй байлаа. Харин энэ удаа шөнө дунд ийм жихүүцэм үзэгдэлтэй тулгарахдаа л мэддэг бүх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод урагш алхлаа. Тэгснээ өвдөг чичрэн хариугүй нугарчих гээд байх тул ухашийн гүйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг б үү мэд. Маргааш өглөө нь ээж хөнжлийн захаас татахад нь л сэрэв. - Миний хүү босч ажилд явна байгаа. Өчигдөр бас юу болоод балгачихаав? Шөнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хүүхэн. .. гэсээр нүд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шүүдээ гээд хаалгаа хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны өрөөнд ороход сайхан бантан хийчихсэбн л байгаа. Өчигдрийн тэр барин тавин хачирхам үзэгдлийн тухай бүдэг бадаг юм санаанд оржж ирэхээс биш огтхон ч айдас төрсөнгүй. Би орноосоо ухашийн бослоо.
25.
Орныхоо өмнө тайлан
шидсэн жийнсээ авч углав уу үг үй юу 16-тай охин дүү минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлэн юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хөхөрсөөр гарч одов. Бодвол шөнө намайг ирэхэд кино үзээд унтаагүй байсан биз. Ажилдаа очих замдаа өчигдөр чухам юу болсныг санах гэж оролдлоо. За байз. Осолдохгүй л Хепс баарнаас маргааш ажилтай , энэ тэр гэсээр гэнэт өндөшийн гарч таксины мөнгөгүйгээ санаад явган алхаснаа санаж байна. Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу байсаан. Тэгээд цааш нь . . . Арслантай гүүрээр гарч явсан. Гэтэл чихээр хүн санаа алдахх шиг хүүе мүүе гээд дуудаад байх шиг янз янзын юм дуулдаж эхэлсэн. Тэгээд, тэгээд. . эргээдхартал цэнхэр хувцастай залуу, задгай үстэй бүсгүй өөр рүү нь хөвөлзөн дөхөж явсан н’ тодхон санагдада ирэв. Бие арзаcxийгээд явчихлаа. Ажил дээрээ ирээд ч толгойноос өнөөх зэвүүн дурсамж салсангүй. Би гар утас засдаг юм л даа. Тэгээд нэг л мэдэхэд хамт ажиллаг Ганаагаас: - Чи арсlантай гүүрээр шөнө явж үзсэн үү? гэж асуувал тэр мөрөө хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгүй: - Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм яриад байх чинь . Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна гээд шулуухан хэлчихээч дээ. Тэр нь шулуухан байxгүй юу хэмээн доогтой хариу өгөв. МИний толгой хүнийх юм шиг хүнд оргин сэтгэлийн гүнээс өнөөх цэнхэр хувцаст хий үзэгдэл салахгүй Хүүе . . . Хүүе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин. Хэд хоногийн өмнө би үерхдэг бүсгүйтэйгээ ялихгүй юмнаас болж муудалц чихаад бууж өгөхгүй санаатай гүрийж байгаа билээ. Тэгэд шарандаа түүний тухай бодохгүй гэж найзуудтайгаа савсан юм. Гэтэл өнөөдөр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий үзэгдэл эргэлдсээр өнжлөө. Дотор ч гэж хачин. Арай гэж ажил тарах цаг хүрэв. Шар тайлах, хайрттайгаа муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л уруу татачихлаа. Надад мөнгө байгаагүй юм чинь мэдээж Ганаа л даах боллоо. Хаан брой-гоос эхэлсэн бидни наргиан хоёр баар дамжин үргэлжилээд нэг л мэдэхэд шөнө дунд өнгөрчихөж. Би уг нь шар айраг л уудаг хүн. Сүүлийн энэ хоёр шөнө л элдвийг холин хоолой давуулсаар их ч согтжээ. Ганаа 《Арай хэтэрчихлээ авгайдаа алуулсаан》 хэмээн үглэсээр гэр рүүгээ арилж өгсөн . Авгайтай байх ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой муудалцсанаа зөвтгөxийг оролдов. Ингээд такси барин Золоo руу очих гэснээ больж нөгөө гүүрэн дээрх хүүхэн өнөөдөр харагдах болов уу гэсэн адийн бодол согтуу ухаанд гялшийв. Эндээс арслантай гүүр хүртэл сайн даа л 10 мин алхана биз. Аягүй бол таксигаар очвол үзэгдэхэ больчих ч юм бил үү.
26.
Мөн л сартай
дулаахан шөнө. Хэдхэн минут алхаад би арслантай гүүр өөд өгсөж явлаа. Дунд голын урсгал сарны гэрэлд мөнгөрөн, эзгүйрсэн оютаны байруудын цонхнууд ёзгүй гэгч нь харлана. *Хүүе. . . залуу* гэх хачин намуухан шивнээ чих шүргэн, хөнгөхөн амьсгал хүзүү рүү үлээх шиг. . . Өөрийн эрхгүи бие арзашийн арагшаа эргэлээ. Гүүрний тэг дундаас өнөөх бүсгүйхөх туяa татсан хар гэзгээ намируулан, хөвөлзөн айсуй. Гараа над руу сунгаж, даашинзных нь хормиод сэвшээ сахинаа яах аргагүй сэвэлзэх нь тодхон. ОЙртох тусам хирдхийн цусгүй цагаан царай нь сарны гэрэлд шохойтой цаас мэт цайрах нь үс босох мэт. Надруу ганц алхмын зайтай тулаад ирэхэд нь ажиглавал н үдний харц нь огтын хөдуйлгөөнгүй байгааг айдас, сониучирхал хоурынхоо дундуур сайн ажигласан юм. Би таг хөшчихлөө. Өнөөх хий үзэгдэл надад тулж ирээд *Хонгор минь нааш ир л дээ. . . * хэмээн шивнэн, түүний хөвөлзсөн цэнхэр хувцаснаас зуурч ямар нэг юм руу унах сүүлчийн мөчид *ээжээ* хэмээн хашгирснаа л санах юм. Тэгээд л кадр тас. . . Хамаг бие тэсэхийн аргагүй шархиран толгой ангалзахыг мэдэрч тун зовиуртайя сэрэв. Нүдээ арай ядан нээвэл ээх дүү хоёр маань усан манан дунд нэг бүрэлзэн үзэгдээд алга болчихлоо. Гэтэл өнөөх цэнхэр хувцаст цэв хүйтэн гараар цээж хүзүүг минь илж * Хамт яв л даа* гээд ч байх шиг. Харин миний маналзсан тархихинд ээж, дүү бас Золоо гуравтаа л очихсон гэсэн хүсэл эргэлдсээр би дахин ухаан орсон юм. Намайг нүдээ нээхэд хамгийн түрүүнд харагдсан юм хорвоо дээрх миний хамгийн хайртай гурван эмэгтэй байлаа. -Миний хүү яаж байна даа? гээд ээж хоолой зангируулан хацар илнэ. Ээжийн гар ийм зөөлхөн байдаг билүү? -Би яасан бэ, ээж ээ? -Чи арслантай гүүрэн дээрээс унаад 7 хоног ухаангүй байлаа. Ус уух хув’тай л байж дэ. -Юу гэнээ? Би тэгэд энд бүтэн 7 хоног хэвтсэн хэрэг үү? -Харин тийм . Ээж санаа алдсанаа: -Аз болж чаамиг гүүрний хашлаган уясан хадагнаас орооцолдон унахыг эргүүлийн цагдаа холоос харсан байна лээ. Хамайг олон хоног нойргүй сахисан хаматнууд маань тайвширан гэр гэр рүүгээ явцгаав. Дараахан нь Ганаa маань авгайгаа дагуулчихсан ирж, хэргийн эздийн ёсоор нууцxан нүд эрмэн, хоёр гараа атган өргөж үзүүлэв. Бодвол намайг Эр хүн гэж байгаа бололтой Бие нэлээс хөнгөрчээ. Миний дүү Ариунаа, Золоо хоёр надтай үлдмэгч элдвийг шалгааж гарах нь тэр. -Ах аа, та юун цэнхэр хувцастай хүүхэн энэ тэр гээд байсан бэ? Тэр
27.
гүүрнээс унадгийнхаа урьд
шөнө бас тийм юм үглээд л гэртээ шөнө ухаангүй ирсэн шдээ. Энэн л нэг л учиртай хэмээн асуух аж. -Согтуугийнх юм уу, аль эсвэл би солиорч байгаа юм уу? Арслантай гүүрэн дээр яг шөнө дунд цэнхэр даашинзтай . . нэг хий үзэгдэл харсан. Яг сүнс л тийм байдаг байх. За та хоёр хүнд хэлвээ. Би гэдэг хүн насны онигоонд орно шүү гэж би гуйлаа. Түрүүнээс хойш дуугүй суусан Золоо сая ам нээж: -Ямар сонин юм бэ? Тэр чинь 8-сарын 3, 4-ны шөнө биздээ. Би ч бас тийм цэнхэр хувцастай хүүхэн зүүдэлж хар дарсан. Тэгсэн чинь өглөө нь чамайг осолд ороод ухаан орохгүй байна гэж ээж чинь утсаар хэлсэн. Чамайг ийм олон хоног ухаан орохгүй болохоор би аргаа бараад эмнэлэт хэвтэхдээ өмсч байсан хувцасыг чин’ өчигдөр угааж арцаар ариулж үзлээ. Тэгсэн чинь чиний өмдний товчноос орооцолдсон хуучин цэнхэр хадагны тасархай үлдчихэж. Өнө өгл өө би тэр хадгийг аваад шатаачихсан ю. Тэгэд л чи ухаан орчихлоо. Хачин юм даа гэлээ. Ийм л сонин явдал надтай тохиолдсон юм. Сүүлд нь сонссоноор бол Анагаахын дээдийн оютан бүсгүй хайртай хүндээ хаягдчихаад Арслантай гүүрэн дээр машинд дайруулан амиа хорлосон юм гэнэ. Тэгээд яг шөнө дунд тэр бүсгүйн сүнс арслантай гүүрэн дээгүүр зугаалж, ганц нэгээрээ яваа залуучуудыг айлгадаг юм гэсэн явган яриа байдаг юм билээ. Харин миний хувьд эмнэлгээс гараад Золоотойгоо эвлэрснээс хойш дахин уушны газраaр хэсэж ухаан алдтлаа уухаа больсон. Ер нь би ч баасан гаригт л ганц груушиг шар айраг уудаг хүн юм чинь. Тэр явдалаас хойш харин арслантай гүүрэн дээгүүр өдөр явахад ч нэг л эвгүй мэдрэмж төрсөөр байдаг юм шүү. Гэвч манай сансарт байдаг болохоор тэрүүгээр явах хэрэг гарад л байх юм. Гэхдээ шөнө явах зүрх хүрдэгүи юм аа. Гэнэтийн бэлэг /Б.Шүүдэрцэцэг/ Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстeй бүлээн усаар дүүргэсэн онготсонд хэвтэхийг мөрөөднө. Анагаахын их сургууль төгсөнгүүт хүүхдийн сэхээний эмчээр ажиллаж эхэлснээс хойш зургаан жил болчихож. Энэ бүтэн зургаан жилийн зургаан хавар, зургаан зун, зургаан намрын ажилын өдр үүд нь хоорoндоо бараг ижилхэн өнөөдрөөс онц ялгаагүй л өнгөрчээ. Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өд өн хүрэм,
28.
ноосoн малгай өмсчихөөд
арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэүэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй. Дандаа л дөч хүртэл халуурч, амьсгаа нь ширүүсчихсэн хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эсвэл хоолой нь боочихоо алдсан балчир амьтадтай өдөр шөнгүй зууралдан эрчимт эмчилгээний өрөө, өвчний түүх овоолстой ширээний хооронд эргэлдсээр орой нь хөлөө даахгүй болтлоо ядарсан амьтан автобусны будал руу алхана. Автобуснаас буугаад яг хоёр зун алхам яваад л орцныхоо үүдэнд хүрнэ. Ийнхүү хөл татарсан өвлийн бүрэнхий орой тас харанхуй орц руу орох мөчид ч юм уу, эсвэл хаврын эхээр хамаг амьтан залуус гэгээн Валентины баяр, дараa нь мартын 8 тэмдэглэн залуус цэцэг, бялуу барин гудамжаар зөрөлдөхөд зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү ганцаардлын хар гунигт автдаг юм. Тэр орой болсон хойно хариад ээжийнхээ аягалж өгсөн хоолны амтыг нь ч мэдэхгүй идчихээд хуучин буйдан дээрээ хэвтээд өгнө. Тэгээд л солонгос кино үзэх дуртай ээжтэйгээ суваг булаалдан орос, монголын бүх тү-ийн мэдээ үзсээр нэг л мэдэхэд бүхлээрээ таг унтчихсан байдаг билээ. Ийм л тогтсон хэмнэлтэй тогтоол уст цөөрөм мэт нэг хэвийн амьдралдаа тэр хэдийн дасчээ. Бодоод байхад ийнхүү орой гэртээ хариад бэлэн хоол идчихээд нөхөр, хүүхэд гэх эзэгтэй хүний ажил гэж үгүй, зурагтын өмнөх буйдан сахисаар унтчихдагаа бодохоор өөрийгөө эмэгтэй хүн гэхэд эргэлзмээр. заримдаа интэрнэт кафед очиж гадаадад гарчихсан ганц нэг найздаа и-меил бичнэ. Ингэж яваад санаандгүй тохиолдлоор интэрнэтийн секс сонирхон донтчихоо дөхсөн ч удаатай. Хүүхдийн сэхээний эмч бүсгүйн энэ мэт нуучан амьдралыг өуөрөөс нь хэн ч үл мэднэ. Түүнийг эмнэлгийн хаалгаар гарч ирэхэд жижигхэн ширхэгтэй цас хялмаалж байлаа. байшин дотроос гарч ирсэн бүсгүй шинэхэн цасны гялбаанд нүдээ анивчин хэсэг зогслоо. Тийнх үү ер бусын цагаахан шинэ цасны өнгөнд нүд гялбан, өглөөний хүйтэн хаварт хацар, хамар нь чаcxийтэл даарахад сэтгэл нь нэг л сэргээд ирэв. Алгаа тосоход нь бээлий дээр нь буух цасан ширхэгүүдийн гоёмсог талстууд шинэ жилийн үдшийг санагдуулчихлаа. Аавынхаа амьдад тэр 20 хүрэн хүртлээ шинэ оны өглөө гацууртаа хүслээ шивнэдэг, санаa дагаад ч тэр юм уу гацуурт шивнэсэн хүсэл нь биелчихээд байдаг сан. Гацуурт шивнэсаэн хамгийн том хүсэл нь Анагаахын их сургуульд тэнцэхсэн гэсэн мөрөөдөл нь байлаа. Тэр нь ч санаснаар болжэлсэлтийн шалгалтаа торолгүй давж аав ээж хоёроо хачин их
29.
баярлуулж билээ. Даанч
дараa жил нь аавыгаа алдаж, бас анхны хайртдаа хаягдсан. Түүнээс хойш бүсгүй гацуур чимэхээ ч больж, гэрэл чимэглэл юутай хээтэй нь ахынхаа хүүд өгчихсөн билээ. Ийнхүү аавынхаа үхлээс хойш бүсгүй ямар ч гайхамшигт итгэхээ болин, анатомын зузаан зузаан сурах бичгүүдэд дарагдан, химийн хүнд туршилтууд, жил бүрийн дадлагын ажил ээлжилсээр эцэст нь хүүхдийн сэхээн амьдруулах тасаг амьдралынх сүүлчийн зогсоол болсон мэт санагдана. Гэвч зөрүүд зүрх нь дотроо ид шидийн гайхамшигт итгэх томоогүйхэн итгэлээ орхихыг хүсэхгүй л байж. Бүсгүй энэ жил нийслэлийн залуучуудын шинэ жилин үдшлэгт урилгаар оролцохдоо танхимын өндөр таазанд тулам сүрлэг гануурт сэмхэн хүслээ шивнэжэ. Богд уулнаас авчирсан, ойн гайхам тансаг үнэр анхилуулсан тэр амьд ногоон гацуурт л түүний хүслийг биелүүлэх шид байх юм шиг этгээд бодол тэрхэн агшинд төрсөн ажгуу. гэрэл гэгээ, дуу хур, хөл хөөр бялхан, ганган даашинзуудад нүд гялбасан шинэ жилийн цэнгүүнд ирсэн хэнд ч анзаарагдамгүй нэгэн даруухан бүсгүй тэгж гэнэн загнасныг тэр их хөгжөөн цэнгээн дунд ажигласэн хүн нэг ч үгүй. Харин маргааш өглөө нь сэрэхдээ Оюyн гацуурт хүслээ шивнэн хүүхэд шиг хөгтэй зан гаргасандаа туйлын их ичихийн хамт сэтгэлд нь горьдлогын оч ассаар буйг мэдэрсэн сэн. Тэр нь ямар х үсэл байсан гээч. Энгийнээс энгийн, ердөө л ажлаасаа оройтоод харихад тосох хүнтэй болгож өгөөч гэсэн үгийг гацуурт шивнэсэн юм. Тэр өнөөдрийх шиг ээлжнээс буусан өглөө гэрийнхээ дэргэд байдаг шуудангийн сарбараар орж хэвлэлээ авдаг заншилтай. Бусад өдөр ээж нь авчихсан байдаг юм. Шинэ цасны чийг хаврын анхны бороогоор зөгнөн сэтгэл сэргээсэн энэ өглөө алхаад л баймаар. Гэхдээ тэр цасан дээр үлдэж буй мөрөө харах тун дургүй. Нуруулаг төрcнийх нь сүүдэртэй тал болсон том хөлөндөө ясны дургүйгээс тэр билээ. Оюyн шуудангийн хайрцгаа нээж өөрийнхээ байнга захиалдаг өдөр тутмын сонингийн шинэ дугаар, бас нэг шингэн савангийн сурталчилгааны хуудас хийсэн байсныг аваад эргэтэл нэгэн бяцхан ягаан дугтуй унаад ирэв. Ийш тийш хулмалзан харвал шуудангийн салбарын 2 хүүхэн ном уншаад анзаарсан шинжгүйд олзуурхан бушуухан тонгойж тэр дугтуйг шүүрэн аваад хар хурдаарааа гарав. Оюун урьд нь хэзээ ч хэнэс ч шуудангаар захиа авх үзээгүй тул энэ нь түүнд ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Түүний хувьд бүх л амьдрал нь ямар ч онцгой сонин юмгүй, алганы хээ мэт тов тодорхой зурагдчихсан зургийн дагуу өнгөрч байгаад дасч, энэ л эгэлхэн хувь заяатайгаа эвлэрсэн хүн . Анагаахад эlcч, дараа нь эмч болоод, хүн гэдэг амьтан энэхэн богинхон насандаа элдэв өвчнөөр
30.
өвчлөн, амьдралын аар
саар зовлон үзэж явсаар нэг л өд өр үхэлтэй тулгардаг нүцгэн үнэнд дассан хэрсүү ухаан нь элдэв янзын гэнэтийн бэлэг хүлээдэг ч үгүй билээ. Оюун тэр ягаан дугтуйнд тэсрэх бөмбөг байгаa мэт цүнхнээсээ гаргаж ч үзсэнгүй явсаар гэртээ ирлээ. Ашгүй ээж нь эзг үй байв. Харсаар байтал ингэж догдолж, хөлрөөд хөгийн царайлчихсаных нь учрыг ээж нь асууж л таараа. Гэтэл өөртөө тохиолдсон ямар ч явдлыг ярихыг хүээсгүй л бол хэнд ч дэлгээд байх дургүй гөж үүн зантай Оюун ээжийнхээ тийн элдвээр шалгаадгийг сүүлийн үед тэсвэрлэшгүй ихээр төвөгшөөх болжээ. Бүсгүй гутлаа ч тайлалгүй гал тогооны өрөөндөө орж сууж аваад өнөө ягаан дугтуйг гарган задаллаа. Гэгээн Валентины өдөрт зориулсан *Учраагүй хосуудын баяр*-ын урилга байв. Хэнээ ирснийг нь мэдэх гэж эргүүлэн тойруулан үзээд үзээд юу ч олсонгүй. Зүрх нь түг түг цохилон энэ учир битүүлэг тоглоомын эзнийг олох гэж хувцастайгаа цаг шахуу сугаад тоймтой юм толгойд нь орж ирсэнгүйд гуталаа солихоор босов. Хоёрхон эмэгтэй хүн амьдардаг. ямагт цэвэр цэмцгэр байдаг энэ айлын гал тогооны өрөөний элэгдсэн хулдан дээр түүний үзэн яддаг өнөөх том хөлийн мөр бөөн шавхай тарчихсаныг сая л анзаарав. Ээж нь ахных нь хүүхдийг харахаар явсан бололтой. Тэр халаадаа өмсөхөөр өрөөндөө орж ханан дахь хуанлигаа хараад л *Өнөөдөр чинь гэгээн Валентины өдөр юм бна шдээ* хэмээн дуу алдав. Тэгээд ээжиинхээ бэлдэж тавьсан хоoлыг халаан дурамжхан савхдаж суухдаа урилга явуулсан хэргийн эзнийг олоx оролдлого дахин эхлэв. Арван жилийн найзууд нь гэвэл ихэнх нь нөхөрт гарч эзэгтэй болоод олдохоо больсон . Харин Оюуныг хиймэл давхраа хийлгэж, хамраа өндөрсгөөд нөхрийн эрэлд идэвхтэй гарахыг ятгадаг багын найз галзуу Заяа байх болох л юм. Гэтэл тэр чинь хэд хоногийн өмнө дэлгүртээ бараа татахаар Бээжин явсан байдаг.. Анагаахын дээдийн ганц найз нь өөрөөс нь ч дуу муутай бүлтгэр Одноо төрөл арилжаагүй л бол толгойд нь ийм бодол орж ирэх ч үгүй. Ер нь хэн явуулсан байлаa ч би л очихгүй бол боллоо биш ү? гэж тэр эцэст нь дүгнэлээ. Тэгээд гэнэт толинд хармаар санагдангуут хоолоо ширэн дээр орхичихоод цүнхнээсээ энгэсгээ гарган тольдож гарав. Шингэхэн тайрмал үс, давхраагүу боловч урт сормуустай тас хар нүд, намхан хамар, цэвэрхэн арьстай боровтор царай, нимгэн ч биш зузаан ч биш уруултай байдаг л нэг хүүхний царай өөдөөс нь ширтэнэ. БИе хаа ямар билээ. Тэр өөрийгөө гадны хүн шиг л шинжив. Хөх гэж гайхуулах юм алга, бие туранхай , хөл ч яaхав маажиг төрчихөөгүй нь яамай, ганц авах юм нь аюулын өндөр нуруутай юм гээч. Жижүүрээс буугаад усанд орчихоод нам унтдаг нь ч яалаа. сэтгэл нь дэнслэн хийх барих юмаа олж ядсаар их үд
31.
хүргэчихэв. Тэр үдэшлэгт
очих уу, байх уу? гэсэн ганц асуулt л тархинд эргэлдсээр гиюүрч сууснаа гар утсанд мессеж ирэх дохионд бондcxийтэл цочоод сая бодох, хийх юмтай болсондоо сэтгэл нь түр ч гэсэн сэргээд утсаа авлаа. Өчигдөр шөнө хоолой боочих шахаж ирсэн хүүхдийн тухай заавал мэдэгдээрэй гэж гуйсных нь дагуу өнөөдөр ээлжинд гарсан Нараа эмчээс "Huuhed oүoo baina sanaa zoүoltgui shuu" гэсэн мессеж ирсэн байлаа. Энэ мессежинд сэтгэл нь тайвширран *Ашгүй дээ* хэмээн бодож, тэр хүүхдийн ээж 18-аас хэтрээгүй болов уу гэмээр жижигхэн охиныг яажшуу ээж шиг ээж болно доо гэж өрөвдөж байснаа санав. Tэгээд сэтгэлийн тайван байдлаа олж авах санаaтай завтай цагтаа уншдаг Здоровье сэтгүүл гарган хүүхдийн амьсгалын замын өвчний тухай өгүүллээс хэдэн хуудас уншаад юу ч ойлгосонгүй буцаагаад ширээн дээр тавьчихлаа. Зурагт асаавал сумо гарч байв. Унтраачихаад цаг харвал гурав өнгөрч байлаа. Гэтэл үдэшлэг 7 цагт эхэлнэ. Тэр усанд орохоор шийдэмгий гэгч нь бослоо. Урьдынх шигээ хөөстэй онгоцонд тухалсан ч үгүй. Хам хүм шүршүүрт орчихоод өрөөндөө орж хувцасны шүүгээгээ онгичиж гарахдаа ч үдэшлэгт очих гэд байгаагааа өөртөө зөвшөөрч чадахгүй л байлаа. Цалин багатай эмч бүсгүйн хувцасны шүүгээ яаж дүүрэн байх билээ. Хааяа хурал муралд очихдоо өмсдөг жижүүрийн ганц цагаан хослолоо хэтэрхий албархуу гээд хажуу тийш нь түлхчихлэээ. Айл майлд очих, хоол зоoгонд орвол нүүр тахалдаг цэнхэр ноолууран цамц нь хөгшин стильтэй санагдах тул мөн л цааш нь тавиад өөр аятайхан хувцасны эрэлд гарлаа. Тэгээд яахав, торгон дээлнээс өөр юу ч алга. Гэтэл энэ чин ямар цагаан сар биш дээ. Тэгтэл .. аз болж шинэ жилээр өмсөх гэж бэргэн эгчэс гуйж авад буцааж өгөөгүй байсан богинхон хар даашинз гараад ирэв. ийм гоёлтой Валентиндаж болноо. Таван цаг болох нь ээжийхээ сувдан хослолыг авч зүүгээд үсээ гөлчийлгэн янзалж, нүүрээ хичээнгүйлэн будаж, хацараа ягаанаар өнгөллөө. Эцэст нь өвлийн эхээр гутлын дэлгүүрт хямдрал зарлахад авч хадагласан урт түрийтэй, өндөр өсгийтэй итали хар гутлаа өмсөөд хонгилд байх босоо толинд харлаа.Энэ чинь хэн бэ? Хувцас бурхaн бие чөтгөр гэж хичнээн үнэн үг вэ? Өнөө өглөө ээлжнээс бууж ирсэн, хувцас муутай, нүд нь сэлхэрсэн, хэний ч нүдэнд тусах юмгүй гонзгор туранхай эмч хүүхэн мөн үү? Танигдахын араггүй аятайхан хүүхэн харагдаж байлаа. Тэр өөртөө үнэхэр таалагдаж байнаа. Цаг зургаа болчихож гүйцээ . Үдэшлэгт явахаар шийдэв. Өнөөдөр чинь Валентины өдөр. Тэр яагаад дурлалт хосын баяраар гэртээ хөгширч буйгаа батлах мэт ээжтэйгээ зурагын суваг булаалцалдан хуучин буйдангаа сахиж хэвтэх ёсоти гэж? Өөрийгөө тийнхүү гоё харагдаж байгаад баярласандаа н үүр
32.
халуу оргин сэтгэл
хөөрнө. Гадуур хувцсаа өмсөөд, сүрчиг цацаад яг гарах гэтэл ээж нь ороод ирэв. Охиноо жижүүрээс буугаад унтаж байгаа гэж бодсоор хаалгаа өөрийнхээ түлхүүрээр онгойлгон ороод иртэл ингэж гоёчихоод гарч явааг хараад гайхсандаа элдвийд ч шалгаах ч сэхээ ороогүй амаа ч ангайж шахам байхад нь Оюун шурдхийн зөрөөд *Ээж би оройтож магадгүй. Түлхүүрээ авчихсан шүү гэчихээд гарч алга боллоо. Үдэшлэг болох газар гэрээс нь тийм ч холгүй ажээ. Бүсгүй такси барих гэснээ болив. урилга явуулсан эзнийг нь ч мэдэхгүй байж ийнхүү Танилцаагүй хосуудын баярт явж байгааагаа өөрөө хүлээн зөвшөөрч чадаагүй мөртөө сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй байгаагаа л тэр мэдэж байв. Ичиж эвгүйрэх сэtгэл нь арилж өгөхгүй аажуухан алхсаар байсан ч яах ихийн зуург үй өнөө газраа ирчихсэн байлаа. Бүсгүй төрж өссөн 40 мянгатын гудамжаараа алхах дуртай . Энд шөнийн хэдэн цагт ч хөл хөд өлгөөн татардаггүй. Алхам бүрд хоол зоогийн газруyд үсчин, гоо сайхан үйлчилгээ, дэлгүүр хоршооны гэрлэн чимэглэлүүд өнгө алаглан сэтгэлд хичнээн дулаан байдаг билээ. Цас өглөөнийхөөрөө хялмаасаар байлаа. Хаврын тэргүүн сарын цас гэсэндээ газар унамагцаа л хайлмагтах аж. Хувцсаа өлгүүлчихээд толинд харахаар 00-ийн өрөө рүү хам хун оров. Ашгүй дээ тэр тун аятайхан харагдаж байв. "Oдоoны хүүхнүүд сэргэлэн нь дэндэж байнаа, Эрэгтэйчүүдийн 00-оос л залуучууд ангуулчилдаг болжээ" гэх дуунааар харвал өндөр, нам хоёр залуу зогч байв. Оюун хаягийг нь сайн харалгүй эрчүүдийн жорлонд орчихоод тольдож зогссон бaиж ичсэн , бантсандаа нүүр нь хүрэнтээд явчихсаныг л мэдэрч байв. Юун хосуудын баяр маяр . Түүнээс хойш юу болсныг бүү мэд, нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа таксинаас бууж байв. Өнөөх тас харанхуй орц руу гүйхээрээ орж гэрийнхээ үүдэнд ирээд түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоод зочны өрөөнийхөө онгорхой хаалгаар гайхан харах ээжтэйгээ ч дуугарсангүй өрөөндөө орж орон дээрээ нүүрээ даран уналаа Ингэх гээд л байсан юм. Учраагүй хосуудын баяр гэнэ шүү. Шараа юм. хэмээн үглэсээр хувцсаа тайлаад нүүрийнхээ будгийг ч арилгасангүй. Толинд харахаас ч дургүй нь хүрээд байв.Тэгээд нойрны эм давхарлан уугаад л орондоо оров. Шөнө хар даран зүүдэлсээр олигтой ч амарч чадсангүй. Өглөө нь ажил дээрээ ирж хүүхдүүдээ үзэж суухдаал сая сэтгэл нь онгойж, урдын амаглан байдалдаа оржээ.Өдөр үдийн цайгаа уухаар өрөө рүүгээ орж явтал "Оюун эмчээ үүдэн дээр хүн уулзaя гэнээ" гэсэн хэл ирэв. Сэхээнээс тасагт шилших хүүхдийн ар гэрийнхэнээс л биз гэж тоомсоргүйхэн бодсоор очвол өчигдөрийн хоёр залуу зогсож байх нь тэр. Палхийгээд л явчихав. Хүүхдийн ар гэрийнхэн байх гэж тааmагласанда хар хурдаараа алхаж явсан хөл нь өөрийн эрхгүй зогтусчихлаа. гэтэл өчигдөр инээгээд элдвийн юм ярьж доохойлоод
33.
байсан нүүрэмгий намхан
залуу нь "Хөөе бүсгүй ороолтоо ав. Ороолтоо хаячихаад явчихаар чинь манай найз олоод гэр х үртэл чинь дагаaд, танай гадаa хоносон юм байлгүй. Ажлыг чинь х үртэл мэдээд авчихсан. Ганцаараа авчирч өгхөөсөө ичээд намайг дагуулаад ирлээ. Гэснээ хажуудахдаа нудран Алив чи уузлаач дээ хэмээн өчигдөрийнх шигээ доогтой гэгч нь хэлээд тас тас хөхрөв. Нээрээ өчигдөр тэнд цагаан ноолууран ороолтоо хаячихcanaa сая л санав. Ороолтыг нөгөө өндөр залуу барьчихсан зогcч байв. Ингэж тэр нэгэн ягаан дугтуйн aчаар Оюун хайрттайгаа учирчээ.Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцасан тэр өндөр залууг нь Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэрэгжилтэй, онцлог нь Америкт мэс засалчаар ажилладаг, хань ижилгүй хүн байлаa. Амралтаараа нутагтаа ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай 00-ын өрөөнд таарч анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хурим хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзнийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм. Ямар ч гэсэн илгээсэн эзэн нь үл мэдэгдэх тэр бяцхан ягаaн дугтуй түүнийг хайрттай нь учруулсан хамгийн том гэнэтийн бэлэг байсан юм. Үүнээс хойш бүсгүй гэнэтийн бэлэгт дуртай болж, элдэв ер бусын юманд тоомсоргүй хандахаа больжээ. Нээрээ амьдрал юутай баян билээ. Б.Шүүдэрцэцэг Муу охин /Б.Шүүдэрцэцэг/ Би ажилаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчиxжээ. Хөршийнхөөсөө л гуйхаас араггүй. Намайг Цэндмаа гуйнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж, ээж нь юм индүүдэж байв. Хоёр тэрcxэн хүүтэй манайх гэж айлд зурагттай зэрэгцэн хүүхдийн дуу хадан чих дөжрөм чимээтэй байдгийн дэргэд эднийх номын сан шиг л нам гүм байх нь аятайхан. Тэгээд ч шүүгээ дүүрэн номтойг яана. Намайг оронгуут гэрийн эзэгтэй хийж байсан юмаа орхин босч *Суугаач, миний дүү. Аяга цай уу, чихэр ид* хэмээн сайхан загнаж, гал тогоoны өрөөнөөсөө хоёр том сонгино авчирч өгөв. Тэднийд суж энэ аятайхан зантай авгайтай ганц хоёр үг солин саатмаар байвч гал дээр хоол тавичихсан, бас хооур дайсан-даа санаа зовох зэрэгцээд дараа л нэг тухтай айлчлах ам өгч яаран гарч билээ. Манайх хотын захын хуучин байшинд амьдрах болсноор нэлээд хэдэн сар өнгөрчээ. Хотын төвд тохитой угсармал байранд аmьдaрч
34.
дассан надад энд
нүүж ирcэн эхний сар үнэхээр хэцүү байж билээ. Шавар шохой нь холтоpч унаад , гаднаас нь харахад хүчтэй үлээхэд нурчихмаар харагдах энэ навсархай байшинг эргэн тойрныхон нь *бранк байшин* гэж нэрлэнэ. Галладаг зуухтай, хонгилынхоо мухарт хориод айл дундаа 1 жорлон, хүйтэн усны ганц цорготой, чийг ханхалсан ийм оромжинд амьдрана гэдэг өнгөрсөн зуунд ирчихсэн мэт цухал төрүүлдэг юм. Энд амьдардаг хүмүүс гэж хятадын оёдлын үйлдвэрийн оёдолчин, захын жижиг наймаачин, тэтгэврийн хөгшчүүд, ажилгүйчүүд гээд дандаа ядарсан эмзэг давхаргынхан. Манай хажуугийн хоёр өрөөнд суудаг Цэндмаа гуйгаас бусад хөршүүдтэйгээ би нэг л дотносч чадахгүй байлаа. Нөхөр маань Солонгост ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр явахдаа байраа барьцаалан зээл авснаас л бүх юм эхэлсэн. Очоод л ганц хоёрхон сарын дотор зээлээ төлчихнөгээд явсан хүн чин ажил олдохгүй байна хэмээн хэдэн сарыг өнгөрөөгөөд, дараа нь бөөр өвдлөө гэж хэвтээд ард үлдсэн бид гуравт мөнгө төгрөг гавитай явулж чадсангүй жил тойрчихсон юм. Ингээд өндөр хүүтэй зээлээс гарахын тулд байраа зарж энд нүүж ирсэн. Амьдрaлаа дээшлүүлэх гэсэн биш нэг шатаар доошлуулан хотын захын энэ хуучин байшингийн хоёр өрөөн оромжинд амьдрах болсон нь энэ. Манай хөршүүдээс хамгийн аятайхан айл нь Цэндмаа авгайнх санагдана. Дээд сургуульд туслах багшаар ажилдаг энэ авгай том болсон хоёр охинтой . харин нөхөр нь яасныг б үү мэд. Нас барсан юм уу гэтэл гэрт нь зул, зураг хөрөг алга, өөрөө ч тэр тухай үл ярина. Намайг заримдаа элдэвт бухимдахад тайвшируулан *Зүгээр ээ миний дүү. Чам шиг боловсоролтой хүн юу алзахав. Эрүүл саруул байхад нэг л өдөр амьдрал сайхан болоод ирнэ* хэмээн намуухан дуугаар ярина. Нээрээ л амьдрал сайхан болох байлгүй гэсэн горьдлого л намайг зоригжуулдаг байлаа. Түүнээс биш хoтын захаас хар эрт хоёр хүүгээ хөтлөн автобусанд суун хотын төвд цэцэрлэгт нь өгөөд ажилдаа хожигдолгүй очих гэж дахин нэг автобусанд сууна. Тэгэд ажилын өдөр дөнгөж эхэлж байхад л би хэдийнэ сульдаж гүйцсэн амьтан есөн цагтай уралдсаар амьгаадан очно. Орой нь хүүхдээ цэцэрлэгээс заавал оройтож аваад манаач өвгөнд нь загнуулна. Тэгээд дэлгүүрээр орж хүнсээ цуглуулаад тор дүүрэн юмтай , хоёр хүүгээ хөтлөн автобусанд чихэлдсээр ертөнцийн мухарт байх хуучин байшиндаa ирэхэд хамар сэтлэм хахуун үнэрт чийг ханхлан угтана. Тавтай, гуравтай хоёр байндийн тоглох, хашгиралдах чимээнд хоол хийсээр оорой болгоно. Үүнийг над шиг дөнгөж 27- той бүсгүйн амьдрал гэхэд хэцүү.
35.
Гэвч хүн зовлонд
дасдаг юм болохоор амьдраад л байлаа. Энд нүүж ирээд хагас жил боллоо. Хвара ирэхэд хүний сэтгэл бага ч гэсэн тэнидэг бол энд нэг л бишээ. Манай энд явган хүний ч машины ч зам үгүй тул цас хайлмагц швар шавхайд нь гуталын өсгий шигдэн нэгшмэл муухай үнэр ханхална. Байшингаас гараад л суух ганц модон сандал ч үгүй тул хоёр хүүд минь тоглох битгий хэл хөөцөлдөөд гүйлдэх тохмын чинээ ч тэгш тралбай үгүй нь бухимдал төрүүлнэ. Ур;дын адил Цэндмаа эгчтэй хааяа хууч хөөрч бухимдлаа тайлдаг хэвэрээ. Хараад байтал тэдний том охин нь шөнө их оройтож ирээд бөгөөд ээж дүү хоёртойгоо заримдаа нэлээд ширүүн харилцах нь нимгэн хананы цаанааас дуулдана. Ер нь тэднийх анх танилцахад надад санагдсан шигээ тийм ч амаглан тайван айл биш гэдэг нь мэдэгдэж эхэллээ. Нэг орой хоёр хүүгээ унтуулчихаад ном уншиж хэвттэл гадаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрээлдэж гарлаа. Цонхоор шагайвал Цэндмаа эгчийн том охин жийпнээс түлхэгдэн буусаад . . . F*ck Үou Муу гичийний хүү . . гэхчлэн чанга чанга хараасаар ортсрууга орж хаалга ташийлгэх нь дуулдав. Өндөр нуруу, урт хөлтэй, сүмбэ шиг л гоолигхон биетэй, задгай хүрэн үс намируулсан тэр охин хааяа тааралдахаараа гунигланг үй харцтай гоё нүдээрээ инээмсэглэн мэндлээд л зөрдөгсөн. Уг нь харах бүрд нүд баясгам сайхан бүсгүй. Бодоод байхад ээж нь бага охин Сарангаа л анагаахад сурдаг гэж ярихаас биш Нарангийнхаа тухай барагтай бол ам нээдэггүй нь ямар учиртайг одооо л гадарлаж эхэллээ. Харамсалтай юм. Тийм сайхан ээжийн ийм сайхан охин ингэж явах гэж дээ. Би санаа алдаад гэрлээ унтраалаа. Хэд хоногийн дараа бас л гадаа бөөн дуу шуу болж, манай байрныхан тэр аяараа л сэрцгээсэн биз. Цонхоор харвал Наранг хоёр залуу татаж чангаан баахан хэл ам болж байгаад нам болж машиндаа суун одоцгоов. Цаг шөнийн 00 өнгөрч байлаа. Энэ удаа хэрүүл гэрт үргэлжлэв. Ээж нь бодвол улс амьтнаас зовоход яадаг юм гэсэн бололтой. нарангийн дуу хадаад явчихлаа - Та нарын сайн сайхан нэр төрийг би бузарлаад байна уу? Аргагг үй ээ, та хоёр чин над шиг бузар амьтад биш, ичихээс яахав. Хоёуулаа эрдэм номын мөр хөөсөн , ёс суртхуун ярьсан хүнд яавал сайн сайхан харагдах вэ гэж ядсан улсууд . Тэхдээ миний авчирсан бузар мөнгөөр амьдардагтаа ичихгүй ээ. . Би энэ өмхий нүхнээс чинь яваад өгч чаднаа. Тэхдээ би муу ч гэсэн , муухай ч гэсэн та хоёрыг 70 мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ? гэж өрөвдөх сэтгэл надад байдаг юм. Ээжээ, тра намайг энэ хажуугийн хүхэнд юу гэж ярьсан бэ? Яaчихсан хүүхэд ийм байдаг юм. Сайн сайхан хүн болгох гэж яаж ч улайгаад дилэхгүй юм гээд л бөөн зовлон тоочсон уу? Эсвэл
36.
өөрийнхээ ярьдагаар боловсролтой
сайхан хүний дүр үзүүлэх гэж ядаад байна уу? Алив, Сараа босоод ир. Би чиний төлбөрийг төлдөггүй юу. Чи амьдралын ухаан суухгүй бол анагаахын дээд төгсөөд эмчийн диплом аваад л сайхан амьдарна гэвэл гонж. мэдэв үү? гэхчлэн баахан агсам тавьж байгаад чимээгүй боллоо Маргааш ажил тарсны дараа Цэндмээ эгч тавагатай хуушуур барьсаар манайд гэмшингүй царайлан орж ирлээ. Тэгээд миний хийж өгсөн цайг оочлон санаа алдаж: -Өчгигдөр манай том охин хашигчаад та нарыг унтуулсангүй юу? Эгч нь уучлал гуйх гэж явна. Хүүхдийн биеийг нь төрүүлхээс ухааныг төрүүлэхгүй юм даа Уг нь энэ жил их сургууль төгч байх ёстой хүүхэд . Сургуулиа хаячихаад замаа алдаж байна. Багадаа сайн л охин байсан. Эгч нь энэ хүүхдийг эрдэм номтой сайн хүн болгох гээд дийлсэнгүй хэмээн зовлон ярилаа. Надтай л адилхан эх хүн муу үрээ хүүхдээдээ болж энэлж зовж яваад нь би өрөвдөж байсан ч хэлэх юм олдохгүй сонсож л суулаа. Ер нь би хүнд элдэвийг зөвлөж цэцэрхээд байх дургүй хүн л дээ. Hөгөө талаар охинд нь бүх буруу өгч болохгүй мэт санагдаад байсан юм. Тэгээд ч хүнийг зовлонгоо ярихад нь дуугүй л сонсох шиг их дэмжлэг байддаггүйг би мэднэ. Тэр манайд нэлээн удаан сууж хоёр хүүг маань өхөөрдөж багаад овоо тайвшираад гарлаа. Зуны эхэр нэг орой бага хүү маань гэнэт хүчтэй халууран сандаргав, Түргэн дуудаж үзүүлээд эм тариа авах хэрэгтэй байлаа. Ийм үед л би тэсвэрлэшгүй их ганцаарддаг байв. Энэ байрныхнаас хамгийн дотно ганц хөршинхөөсөө л тусламж гуйхаар орлоо. Цэндмаа эгч гэртээ байсангүй. Элсэлтийн шалгалтын комисст орчихсон гэртээ бараг ирэхгүй байгаа гэж бага охин нь хэллээ. Хүүхдийн эмэнд яваад өгөөч гэж би түүнээс bи гуйлаа. Сараа маргааш шалгалттай болохоор одоо интернетэд суух гэж байна, завтай бол яваад л өгмөөр байна хэмээн эвтэйхэн татгалзав. Намайг гэр рүүгээ орох гэтэл Наран орж яваад тааралдлаа. Мэндлээд зөрөх гэснээ: -Миний дүү хоёр хүүг минь харж байггүй юу. Бага нь халуураад эм тариа авчрах хэрэгтэй байна гэхэд тэр нүүр рүүгээ орж ирсэн үсээ хумин арагш шидээд: -тэгэлгүй яхав, ХРайн та хүхдүүдтэйгээ үлдсэн нь дээр байх. Би хувцсаа сольчихоод очъё гэж уриалгахан хэлэхэд нь сэтгэл амcxийгээд ирлээ. Хэдхэн хормын дараа Наран өндөр өсгийтэй гутал, бариу дэгжин хувцасаа солиж пүүз, жийнсэн хүрэмтэй орж ирээд эмийн жор, мөнгө аваад яаран гарлаа. Тэр эмийн сангаас ирээд ч гэртээ орсонгүй, том хүүг хооллон унтуулах зэргээр үр
37.
цайтал хамт хань
болсонд би яаж талархахаа мэдэхг үй баярлаж билээ. Хоёр хүүг унтсан хойно тэр надтай хамт цайлж суухдаа миний нүдрүү эгцлэн ширтэж: Эртүүд би агсам тайвиад та нарыг унтуулаагүй бол уучлаарай. Би буруу замаар буда тэж яваа хүн гэдгээ мэднээ. Гэхдээ . . гээд санаа алдсанаа үсэ чихнийхээ араар хавчуҮлаад санаа алдаж: -ээж намайг муу охин л гэдэг юм. Би 2-р курсд ортлоо сайн х үн байх гэж хичээсээн. Үнэхээр их хичээсэн. Би оюутны илтгэлийн уралдаануудад дандсаа шалгарч байсан. Бүх шалгалтуудаа дандаа онц өгч байсан. Ээж намайг эрдэн монтой л хүн болох юм бол сайхан амьдарна гэж сургадаг абилаа. Өөрөө ч дээд сургуульд насаараа туслах багш хийж байгаагаараа бахархдаг юм. Гэхдээ бидэн шиг ядуу хүмүүст эрдэм ном сурснаар аз жаргал ирнэ гэж үү? Энэ чинь надад бараг доромжлол юм шиг санагддаг юм. Би улс төр судлаачийн ангид сурч байсан болохоор философи нэлээд сонирходог. . . А бодомж А баримттайгаа дүйж байвал үнэн. . гэдэг биздээ? гэснээ яриагаа таслан надруу харж: -МИний яриа танд яршигтай санагдагүй биздээ гэхэд нь би: -Үгүи ээ, яaлаа гэж. Маргааш тэгэд ч амралтын өдөр юм чинь. би хааяа ч гэсэн ингэж ярилцаж суух дуртай гэхэд тэр инээж: -Тан шиг ийм сайхан сонсогчтой бол яриад л бaимаар санагддаг юм. Би юу гэж ярьж байлаа. Аа, тийм . тэгэхээр. . Наран их эрдэмтэй х үн болбол сайхан амьдарна. . гэдгийг А бодомж гэж бодъё. гэтэл би их сургуулийг улстөр судлаачаар төгсөөд юу хийх вэ? Намайг заавал магистр төсгч байж багшилхыг зөвшөөрнө гэсэн. . . . Тэр их мөнгө надад байхгүи. Тэгээд ч багшлаад сайндаа л ээжээс илүү цалин авах биздээ. За тэгвэл ямар нэгэн намын аппаратад ажилд оръё гэтэл цалин багатай, тэгээд шалиг дарга нарын зугаа гаргагч л болох юм байна лээ. Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү? тэгэхээр А бодомж А баримтаар батлагдахгүй нь. Ингээд би сургуулиа хаячихсан. Тэгээд ч намайг 3-р курсэд ороход Сараа бас 10-аа төгссөн. Хоёр оюутан охин ээжийн 70 мянган төгрөгийн цалингаар хооллож, хувцаслаж, унаанд сууж, ном дэвтрээ авч эрдмийн оройд хүрнэ гэдэг жинхэнэ үл гүйцэлдэх мөрөөдөл байсан. Энийг ээж мэдсээр байсан мөртлөө л эрдэм сур, эрдэм сур гэнэ. Өөрөө тэр сайхан сургууль дээрээ ямар байдалтай ажилдаг гээч. Г үзээлж, хамар нь улайчихсан, хоцрогдсон хэдэн бэртэгчин өвгөн багш нарыг тэр доктор, энэ пропессороо гэд л долигноод цайг нь зөөж, архийг нь хундаглаад л лекцийг нь хуулж өгөөд л яг л шивэгчин шиг. Тэгээд түүнийгээ мэдэхгүй, эрдэм номтой боловсролтой хүмүүстэй ажиллах сайхан гэж ярина. Ой гутмаар. Та манай аавыг хаана байдаг бол гэж гайхдаг л биз тиймүү? Тэр чинь Сарааг төр өхөд х үү
38.
биш гэж голоод
бид 3-ыг хаяад явчихсан юм. Ээж маань амьдралын ямарч ухаангүй хүн. Тэгэхэд л бүсээ чангалаад амьдралаа өөд татах,сургуулиас өөр газарт ажиллах боломж хайх байсан юм. Ядахдаа л Сараа бид хоёрт ажил сургаагүй. Ном унш унш л гэнэ. Би сургуулйа хаячихаад солонгос айлд гэрийн үйлчлэгч хиж байхдаа хоол хийж , талх барьж, кимчи хүртэл дарж сурсан. Тэр айлынхныг буцсаны дараа нэг бааранд стриптиз үзүлдэг болсон. Цалингийнх нь ахиуг бодоод л тэр. Тэгээд нуух юу байхав, гайгүй хүн мөнгөтэй хүн татаж чангаахаар нь үгүй гэхээ больсон. Шөнө бүхэн хоногоор 10. 000 гээд зогч байдаг янхан болоогүй лдээ. Та битгий тэгж бодоорой. Тэгэхдээ ингэж яваадаа би мэдээж их гутардаг. тэглээ гээд ч яах юм. ном уншихаас өөр юм мэдэхгүй дүүгээ , сарын цалин нь хоолондоо ч хүрдэггүй шахуу мөртлөө сохроор эрдэм ном шүтсэн ээжийгээ яах юм бэ? Яая, гэхэв. Тэр 2 миний муу муухайг гайхаад л олж ирсэн мөнгийг минь идэж өмсч байгаа хүмүүс. Энэ байр , энд амьдардаг ядуу хүмүүс, шаваp шавхайтай гудамж, бид 2- ыг хаяж явснаасаа хойш ганц удаа яах байна гэж асуугааг үй эцгээ бодохоор ой гутдаг юм. Сараа сайн охин . Тэгээд яаж байна, хажуу айлынх нь хүн хүүхэд өвдчихөөд байхад шалгалттай гээд л яваад өгч байгаа юм. Өөрөө эмч болох хүн шдээ. Эмч хүний энэрэнгүй сэтгэлийг тэр номноос олж авах юм уу? Бүү мэд. Төрсөн дүү минь болохоор өрөвдөх юм даа. Миний дүү чинь Дамдинсүрэн гуйан зохиолд гардаг *Гологдсон хүүхэн* байхгүй юу. Бид хоёр чинь орчин үеийн гологдсон хүүхнүүд гээд ширээний тавцанг гараараа үрчибн суулаа. Надад хэлэх үг олдсонгүй. Худлаа сургаал хэлэлтэй биш. Надад түүний яриа их юм бодогдуулсан юм. Тэр инээмсэглээд: -Сэтгэлээ онгойтол ярих сайхан юмаа. Танд л гэж хэлэхэд энэ байшин тан шиг хүний амьдрах газар биш шүү. Нөхрийнхээ явуулсан мөнгийг цуглуулж байгаад эрнэ оромжоос л хурдан нүүгээрэй. Энд үлдэх юм бол бидэн шиг шаарлагдсан хүмүүсийн нэг болно доо гэчхээд гараад явчихсан юм. Түүнийг муу охин гэж бодож байсандаа би их ичиж билээ. Бага хүүгийн маань Халуун буураад хөлс нь бурзайчихсан хөөрхөн унтаж байлаа. Би оюҮтан байхдаа нэг философийн номноос уншаад одоо ч мартагдаагүй нэгэн үгийг эргэн санав. *Ажил мэрэгжил бол мөнгө олдгоороо сайн зүйл, мөнгө нь завь худалдан авч болдогоороо сайн зүйл, завь нь далай тэнгист аялдагаараа сайн зүйл. Тэгвэл аялал юунд сайн зүйл вэ? Эрүүл мэндэд сайн зүйл. Тэгвэл эрүүл мэнд юунд сайн бэ? Эрүүл биетэй байх нь хүнд өөрт нь сайн. Тэгэхээр зарим зүйлийн хувьд сайн гэгдэх нь өөрийн тусын тулд л байдаг* гэсэн үг яагаад ч юм санаанд орж ирээд удтал нойр хулжин хэвтэж билээ.
39.
Б. Шүүдэрцэцэг 2005
он Удвал /Б. Шүүдэрцэцэг/ Баттулга онгоц газардахын өмнөх эвгүй чичэргээн дунд сэрлээ.Бээжингийн утаат саарал тэнгэр бүүдийн онгоцны өчүүхэн дугираг цонхоор буултын зурвас жирэлзээд ирэв. Гүйцээ. Толгойноосоо хүнд нойрыг сэргсэрэн хаяж Bашингтоноос тээж ирсэн салалтын гунигийг хамтад нь ор тас мартъя Хүмүүс онгоц саадгүй газардсанд баярлан алга ташицгаана. Түүнд ачаа тээш гэх юм байхгүй шахам. Ердөө л ганц хар цүнхээ барьсаар онгоцноос буух нь аятахан юм шиг .Далай гаталсан урт аянаас дөнгөж буусан аварга том Boing-ийг буудалтай холбосон нарийнхан хүзүүвчээс гаран гарталаа тэр Сайхнаагийн тухай огт бодохгүй байх оролдлого хийв. Оролдлого ч гэждээ :нэгл мэдэхэд *Бид хоёрт эвлэрэх найдлага гэж байхгүй шүү* гэж хашгирах мөртөө нулимс, горьдлого хоёроор дүүрэн байсан жижхэн хоёр нүд нь аягаа дүүрчихээд асгаран алдаад буй нулимсаа барих гэж хичээсэндээ хөхөртөл зуучихсан байсан нь одоо үл мартагдах амтат зузаан уруул, анх нүдийг булааж асан ч одоо түүнд улиг домог болж гүйцсэн гоолиг сайхан бие галбир нь, чичирхийлсэн мөр нь .. За болъё болъё. Манай баатар тэр хүүхнийг гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явснаа үл санана. Танилцсан түүх нь ч товчхон. Едөө л Bашигтоны метронд санамсаргүй танилцаад л тэр оройдоо орондоо орчихсон хоёр. Гэсэн ч Сайхнаатай холбоотой дурсамж дүүрэн дөрвөн жилийг сэтгэлээсээ баллуурдаж хаях тийм ч амаргүй чинээ санасанг үй. Хүүхнүүд гэж хачин амьтад юм. Тиймээ, тэр Сайхнааг хуурсан нь үнэн. хуyрах ч юу байх вэ дээ. Түүнээс салаад Монголд ирэнгүүтээ шинэ шинэ бүсгүйчүүдтэй холбогдох болсноо хэлээгүй ч бас нуугаагүй шүү дээ. Яагаад гэвэл сэтгэл хөрчихсөн байсан. шинэ сэрэл, шинэ мэдрэмж, шинэ галбир, шинэ зүрх сэтгэл эр хүнийг татсанд буруу нь юу байгаа юм бэ? Тэгээд ч Вашигтонд ажилын далимаар очихдоо түүнд шууд үнэнээ хэлсэн. тэртэй тэргүй хоёр газар жил гаруй болсон хос бие биенээ хуураагүй гэж худлаа ярих хэрэг байсан юм гэж үү? Тэгтэл* Хоёyлаа болъё*. Зам замаа хөөе гэсэн тавхан үг Сайхнааг үхлийн тун хүрт гэсэн тушаал шиг л тийм сүртэй гомдоoх гэж. Өнгөрсөн жил Монгол руу хамтдаа буцъя гэхэд тэр өөрөө л
40.
дургуйцсэн биш үү?
*Би тэнд чинь очоод юyгаа хийх юм бэ?*гэж тэр асуусан нь Баттулгад шал утгагүй асуулт байсан. тэгэд л сайхнаа харьд айлын гэр цэвэрлээд үлдэхэд мань эр Америкийн хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллахаар нутгийн зүг жолоо залсан. Ер нь хувь тавилан тэр хоёрын явцгүй холбоог тасалж ийнхүү хоёр тийш нь болгосонд дараа нь мань эр Монголд өөрийн эрхгүй баярласан билээ. Cайхнаа шиг богинхон бодолтой хүн амьдралын урт замд түүнд хэзээ ч хань болохгүй нь тодын тод байсан хэрэг Гэхдээ нэгэн цагт бие сэтгэл нийлэн дотносч явсан бүсг үйдээ салъя гэж улаан нүүр рүү нь харж байгаад палхийтэл хэлэх нь тийм хүндхэн байдгийн чинээ санаагүй нь үнэн. За болъё болъё. Өнгөрсөн бүхнийг Сайхнаатай, хэдэн хуучин цамц, сахлын хөөс үнэртэн, саван, шампунь сэлттэйгээ хамтад нь. тэнд Вашигтонд орхичихъё гэсэн тэрсүүд бодол нь түүнийг аяны цүнхээ хогийн хоолой руу шидэхэд хүргэсэн хэрэг. Ер нь ямар нэгэн юм болохгүи бол буянаараа болог гээд хаячихдсаг нь түүний зан билээ. Dirty free-ийн шилэн хоргонд тулж ирээд л мань хүн үнэртэй ус авах хэрэгтэйгээ санасан нь яамай. Сурсан зангаараа Emporio Armani-ийн ус руу хараа бэлчэснээ мэдээд нөгөө талын шилэн хоргон дахь Yүes Saint Laurenын М-7 хэмээх усыг үнэртэж үзсэн ч үгүй сонгов. тэр Эмпортиогийн ус Сайхнаатай холбоотой болох болохгүй дурсамжийг хөндөх тул нэг л тиймхэн М-7 нь хаа очиж давгүй аятайхан үнэртэй байсан нь яамай даа. Сэтгэл нь нэг л хангалуун болоод явчихлаа. Таксинд суугаад *Торонто* буудал руу хөдлөхдөө мань хүн шинэ усныхаа зөөлөндүү үнэрт хуучны танил шиг дасчихсан байв.* БИ ямар Cайхнаа шиг Америкт хараар хорогдож байгаа амьтан биш. Монголдоо цагаанаар амьдраад. цалин их аваад, царайлаг бүсг үйчүүдтэй зугаалаад байж * За байз, ээж , бэргэн эгч хоёртоо бэлэг авахгүй бол болохгүй. Маргаашийн онгоцоор гэр рүү гээ нисэх хүн чинь өнөөдөр л Shoppingх ийдэг хэрэг* гэсэн бодол бас шургана. Бүх эрчүүдийн адил дэлгүүр хэсэнэ гэдэг түүний хувьд хамгийн үзэн яддаг ажил нь байв. Торонто- гийн өмнө такси зогч амжаагүй шахам байхад улаан хүрэм, улаан тоорцогтой залуухан хятад хаалгач гүйхээрээ угтах нь сэтгэлд таатай. Нэг хүний аятахан өрөөнд тухалж, усанд орж, хооллочихоод сайхан ааштай гэж жигтэйхэн , цэвэр цэмцгэр гэж цоо шинэхэн зутын доллар шиг л амьтан Swicих дэлгүүрийн үүдэнд буулаа. Цагаан сарын хямдрал дуусаагүй болохоор Бээжингийн хүүхнүүдийн нар нь гарч байгаа бололтой. Эмэгтэй хувцасны тасагт хөл тавих зай үл олдоно. Нүд эрээлжлэм их бараанаас өөрийнхээ хамгийн ойр дотны хоёр эмэгтэйд юу сонгохыг чөтгөр бүү мэд. Монгол хүүхнүүд зөндөө. Гялгар ууттай юмс хоёр гарт нь
41.
багтахаа больсон ч
элдэв эрээн мяраан хувцаснууд руу анч бүргэдийн мэт онц гярхай харцаар нүд хэсүүлэн шавааралдах эхнэр хүүхнүүд дунд сондгой зогссон жижигхэн цагаан бүсгүй мань эрийн нүдэнд тусав. Харваас монгол охин . Сайханааг бодвол намхан , эрвэлзсэн алаг нүдтэй юм. Иймэрхүү тохиолдолд гаргадаг буурилхуу зангаа гарган хоолойн засаад: -сайн уу миний дүү? Ах нь ээждээ бэлэг авах гээд сонголт хийж чаддаггүй ээ гэвэл бүсгүй үүргэвэчээ мөрөндөө углаад гайхсан харцаар нэг харснаа: -Миний дүү гэнэ үү? Харсаар байтал надтай насаар үеийн юм байж юун ч ахархуу юм дээ? За, тэгэд ээж чин хэдтэй юм бэ? Ямар ажил мэрэгжилтэй хүн бэ? тарган юм уу туранхгай юм уу? хэмэн юу юугүй асуултаар түүнийг булчихлаа. - За байз манай ээж тавь хүрэх гэж байгаа . Сэхээтэн л хүн гэх юм уу даа. Лав л нээх бүдүүн авгай биш дээ. Баттулга имэрхүү нүүрэмгий бөгөөд түрэмгий зантай бүсгүйчүүдийн өмнө нэг ларчаагүй болчихдог билээ. Эрэвгэр нүдэн бүсгүйн өгөөтэй харц нөхөрсөг, ажил хэрэгч өнгөөр солигдон: -Наашаа. Тэр тасагт гэрийн гоё хувцас байна лээ. Алив. явъя хэмэн санаачлагыг гартаа авлаа. Цэвэр хөвөн даавуутай гэрийн хос хувцас түүнд шууд таалагдав. Тэрнээс бэргэн эгч , ээж хоёртоо нэг нэг өнгийг аваад мань эрийн санаа амрав. Ахдаа бол бэлэг мэлэг аваад байх хэрэг байх ч үгүй. Очсоныхоо маргааш оройн хоолонд даачихад л болоо. Өөрийнх нь сонгож авсан бэлэг таалагдсаныг бүсгүй харцнаас нь таамагласан бололтой бардамхан, цайлганаaр инээмсэглэн хоёр ууттай юм өгч: -Чи эмэгтэй хүнд гадаадаас битгий элдэв хувцас авч бай. Эмэгтэй хүний өмнөөс сонголт хийх шиг хэцүү юм байхгүй. Харин гэрийн хувцас бол хэнд ч хэрэгтэй, тийм нарийн мэдрэмж шаардаад байдаггүй, тэгэд ч монгол хүүхнүүд бүр гадуур хаувцаснадаа их мөнгө зарцуулчихдсаг улс болохоор ийм бэлэгээс татгалзах хүн байдаггүй юм хэмээн сургамжилав. Бодоод байхнээ урьд түүний аваачиж өгч байсан элдэв хувцаснуудыг ээж эгч хоёр нь тэгтэл өмсөөд байгаа харагддагүй сэн. Хэрэгтэй юмыг нь өгч байгаагүй бололтой. - За ингээд гүйцээ .Би яарч явна.Баяртай гээд бүсгүй жижигхэн гар сунгав. Ингээд хоёр тийш салан одно гэхэд залууд дэндүү харамсам байсан тул *Мoнгол хүмүүс байна даа, танилцъя даа* хэмээн гуйх шахам хэллээ Нэр нь Удвал, Шанхайд сурдаг оюутан гэнэ.Манай баатраас насаар ганц дүү, хорин нэг хоёртой бололтой
42.
харагдана. Уг нь
шанхайгаас гэрийнхэндээ бүгдэд нь бэлэг авчихсан боловч нэг найз ни өчигдөрхөн төрсөн болохоор хялх хүүхдийн хувцас авахаар их дэлгүүрт явж байсан нь тэр аж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд Шанхайгаас юм авч чадаагүй юм л даа. Бодоод байсан чинь хөөрхөн хөвцас авчихдаг байж. Би уг нь охин төрнө гэж мэдээд л байсан байхгүи юу. Тэгсэн чинь намайг яг Бээжингийн вокзал дээр буух байхад охин төрж байсан байгаа юм. Шанхайгаас бэлэг авчихаад Бээжинд ирээд охиныг чинь төрсний дараа авсан гээд хэлчихэж болох л байсан. Даанч би худлаа хэлж чаддаггүй юм хэмэн инээд алдан ярьж цаасан аягтай кола залгилах нь өөрийн эрхгүй дагаад инээмсэглэмээр хөгжөөнтэй. Харад байхад гоц гоолиг сайхан галбиргүй ч шаазан хүүхэлдэйнх шиг цасан цагаан царай , сормуус ч дэрвэлзэхийг хараад н үд салгамгүй хөөрхөн нүд, өчүүхэн ч далдын санаaгүй шулуухан яриа нь Баттулгын сэтгэлийг татаад байлаа. Тэр ундааныхаа хоосон аягыг хогийн сав руу шидчихээд жижигэх гар сунган инээмсэглээд: - За баяртай. Маргааш нисэх юм бол сайн яваарай гэхэд нь мань эр тэр халуухан гарыг атгасан хэвээр: -Гэрийнхээ утсыг өгчихгүй юм уу? хэмээн даварлаа - Болъё доо . Замд танилцсан хүн болгонд утсаа өгдөг амьтан гэж бодоо юу? -Тэг л дээ. - Баяртай. Яах ийхнийн зуургүй Бээжингийн хүн урсгал дунд орж уусан одсон бүсгүйн араас мань эр хэсэг харж зогсоноо урам муутайхан эргэлээ. Таалагдсан бүсгүй болгоныхоо тухайд *Оронд ороод ямар ааштай бол?* гэж заавал төсөөлдөг Баттулга энэ удаа тийм нүгэлт бодол ерөөс төрөнгүй. Ямар ч гэсэн энэхэн учрал түүнд нэг л дулаахан , хөнгөхөн, хөгжилтэй сэтгэгдэл үлдээсэнд харин ч баярлах ёсотой бус уу? Саяхныг хүртэл сэтгэл хөндүүрлүүлэн байсан Сайханаагийн тухай , бас Вашигонд нэгэн шөнө энгэр зөрүүлээд салсан Ундраа хүүхний дэндүү эрээгүй зангийн тухай сэрүүн дурсамжиг Удвал бүсгүй арчин хаясанд сэтгэл хөнгөрнө. Мань эр буудалдаа очиж хооллоод нам унтчихжээ. Түүнийг сэрэхэд нар жаргаж, Бээжингийн саарал тэнгэрийиг бүрэнхий нөмөрсөн байлаа. Элчин садын яамны нэгэн айлд илгээмж хүргэх ёстойгоо гэнэт санан орноос үсрэн бослоо. Бээжин дэх гадаадын Элчин сайдын яамдын хотхонд алхам бүрд тааралдах нүд үл цавчих харуулын цэргүүд түүнд ямагт ёстoи л үлгэрт гардагаар шороон түмэн цэрэгтэй хятадын армийн сүр хүчийг санагдуулан жихүүцэл төрүүлдэг тул өдөр тэргүүр явах дур хүрдэггүй билээ. Харин өнөөдөр юун тэр тухай бодох манатай. Таkсинаас буугаад Элчин сайдын яамны дааман хаалганы өмнө Удвалтай болзоотой юм шиг
43.
мөргөлдчихсөндөө мэгдэж гүйцэв.
Өнөөх бор үүргэвч нарийхан жийнстэй жижигхэн бүсгүйг хараад баярласан балмагдсандаа хaчин хяхарган дуугаар: -Хүүе , Удвал.. хэмээн хашгирахад нь бүсгүй эргэн харж өдрийнх шиг төрхгүй инээмсэглэл нүүрэнд нь тодорч гараа даллан мэндчиллээ. Хачирхалтай нь тэр хоёр хоёруyлаа нэг л айлыг зорьж ирээд энд тааралджээ. Баттулга Элчингийн хоёрдугаар нарийн бичгийн дарга эрд Америкаас хүүгийнх нь илгээмжийг аваачиж өгөх гэж ирсэн бол бүсгүй монгол руу эгчдээ явуулах эмийг нь авах ажилтай гэнэ. Өдөр гэрийнх нь утсыг авах гээд чадаагүй энэ бүсгүйтэй мань эр ийнхүүү дахин уулзсаныгаа хувь тавилангийн бэлэг гэж олзуурхсанаа нуусан ч үгүй. Айлаас хамтдаа гарч ирэхдээ маргаашийн үдэд нисэх тийзээ буцаачихаад түүнтэй хамт галт тэргэнд суучих юмсан гэж тэсэлгүй хүсч байлаа. Умардын жихүүн салхи үлээх нь Монголыг санагдуулсан үдэш байлаa *Чамайг хүргээд өгье* гэсэн гуйлтанд бүсгүй тэгл дээ, ингээд нэг сайн дурын хамгаалагчтай болчихдог юм байна* хэмэн тас тас хөхөрлөө. Өөр цагт, өөр хүүхэн ингэж хэлээд , иймэрхүү хөхүүн инээд цацалсан сан бол өөртөө хандтай байна л гэж мунхаглах сан биз. Гэвч яагаад ч юм дөнгөж өнөө өглөөхөн л таньдаг ч үгүй байсан энэ бүсгүйн тухай муу муухай бодол толгойд огтхон ч үл орж ирнэ. Удвалы найзын амьдардаг хөлсний байр руу хамтдаа алхахдаа хөхүүн ярианд нь автаад арван таван минут нисэн өнгөрснийг анзаарсангүй. Тэр шанхайд засал чимэглэлийн дизайны мэргэлжилээр сурдаг гэнэ. жаахан байхдаа айл болгон шалаа заавал шaр, цонхоо яг адилхан цагаанаар буддаг юм бол гэж гайхдаад байдаг байж. Гэтэл өнгөрсөн зун хамт сурдаг япон найзыгаа монголд авaaчсан чинь хөдөө явж үзээд * Монхол гэрийн шалыг шараар , унь тооныг улаанаар буддаг хуультай юм уу?* гэж асуyхаар нь тоглоом хийгээд *Хэрэв шалаа шарaac өөр өнгөөр будъя гэвэл ерөнхиилөгчөөс зөвшөөрөл авдаг юм* гээд хэлчихсэн чин үнэмшчихсэн гэнэ. Нэг мэдэхэд мань эр бүсгүйг даган танихгүй айлын байрны орц руу орж явлаа. Удвал тачигнатал инээн түүнийг түлхэж: Хүүе чи чинь дүрдээ итгээд танихгүй айлд хүн дагаад орох нь уу. Одоо буудал руу гаа явж үз. Гэрээ мартсан Гэсэр шиг амьтан бэ. дахиад надтай Бээжинд битгий л тааралдаж үзээрэй. за, баяртай, сайн яваарай даа гэчихээд гэчихээд тэр орц руу гүйн орлоо. Mаргааш нисэх онгцны тийзийг буцаана гэдэг бүтэшгүй зүйл гэдэгтэй тэр буудал руугаа буцах замдаа эвлэрсэн ч энэ адтай бүсгүйгээс ингээд салчихаж чадахгүйгээ бас мэдэрч байлаа. Tэр
44.
замдаа Удвалын тухай
бодсоор bуудалдаа ирээд дэрэн дээр толгой тавиут хөнгөхөн амттайхан нойронд автав. Маргааш oнгоц өндрөө аван хөөрөх мөчид түүний сэтгэл энэ харь газрын их хотод янзгаа орхисон согооных шиг л хоргодон хоргодон гуниглахаас бyc Америкд үлдсэн Сайхнаaгийн тухай сэтгэлээс гарахгүй байсан өнөөх хүнд бодол нь ор тас мартсан байв. Урьд нь бол онгоцоор нисэхдээ дуртай , чухам агаарт аялаж явахын төлөө төрсөн хүн гэж өөрийгөө боддог байсан Баттулга энэ удаа яжшуухан Буянт-Ухаад бууснаа мэдсэнгүй. холоос ирэхдээ тосуулах дургүйг нь мэдэх гэрийнхнээс ганц ч хүн байсангүй. Таксинд суугаад Цагаан хаалгаар орж явахдаа ч өнөөх л Бээжингийн танил адтай бүсгүйг бодсоор л. Удвал маргааш ирнэ гэсэн ганчан өгүүлбэр тархинд нь эргэлдэнэ. Маргааш нь тэр Бээжингийн галт тэрэг ирэх цагийг амдан вокзал руу муу хуучин улааныхаа эцсийн хурдаар давхиж явлаа. Хуучин улаан гэдэг нь Америкаас ачуулсан Land rower жийп нь . Одоо түүний царайг харна , хөхүүн цовоо инээдийг нь сонсож эрэвгэр нүд рүү нь ширтэнэ дээ гэж бодохоос, сэтгэлд нь Моцартын 5-р симпони эгшиглэх шиг , эсвэл покер тоглоод 1000 ногоон хожчихсоны дараа төрдөг шиг баяр бахдал оргилно. Хаврын УБ-ын нүцгэн модод, саарал гудамж үзэмж ногоон болж өнгө алаглах шиг нүдэнд юм бүхэн өнгөтэй үзэгдэнэ. Ярсан сэтгэл нь түүнийг галт тэрэг ирэхээс хамаагүй эрт вокзал дээр авчирчихжээ. Өөртэй нь адилхан эртэлж ирсэн цөөхөн хүн галт тэрэ хүлээн холхилдоно. Хоёр орчим насны хүү тэвэрсэн өөрөөс нь толгой өндөр, нүдэнд тусам царайлаг сайхан залуy хажууд нь зогсон байн байн цаг руугаа хялaмхийн *Ээж нь одоoхон ирлээ миний хүү Хоёлаа ээждээ явж сурснаа үзүлнээ..*гэхчилэн тэр бяцxан амьтантай том хүн шиг хөөрөлдөх аж. Баттулга түүнээс гал асуух гэснээ тамхиа дууссаныг сая санаж буудлын доторхи дэлгүүрийг зүглэв. Түүнийг гал асаагуур худалдсан авч , ганц нэг сонин гарчихлачихаад гарч иртэл галт тэрэг яг буудал руу орж ирж байлаа. Удвалтай одоо уулзана гэж бодохоос зүрх түг түг цохилоод ирэв. Асаатай танхиа амнаасаа авч хаяд тэр гэлт тэрэг рүү зүтгэв. Гэтэл өнөөх хүүхэд тэвэрсэн залуу хажуугаар зүтгэн *Ээж нь тэр байна, Удвалаа , Удвалаа бид хоёр энд байна..* хэмээн хашгирах өндөлзөх нь тэр. Тэгтэл ч зүрх сэтгэлийг тэгтэл хурдан эзэмдсэн өнөөх бүсгүй..., алаг нүдэн Удвал.. нүд нь аз жаргалаар гийчихсэн* Миний хүү, Тулгаа ..*хэмээн гар даллах аж. Энэхэн хоромд мань эрийн хувьд газар дэлхий дайвалзаад ирэх шиг л.. Гагцxүү * Нөхөртэй юм байна. Нөхөртэй юм байна* гэхээс өөр бодол толгойд нь үл орж ирнэ. Ийм сэтгэл булаам бүсгүйг хорвоо
45.
өөртэй нь учруулах
гэж л хадгалж харамлаж байх ёстoи юм шиг яаж бодож чадав аа? Учралын баяраар хөөрөн үймэлдсэн бөөн хүний дундуур Баттулга ийнхүү өөрийгөө зүхсээр хуучин улаанаа руугаа зүтгэж явлаа. Бээжинд буухад нь сэтгэлийг энэлгэн байсан салалтийн гуниг дахин сэтгэл хөндүүрлүүлнэ. Гэвч сайхан хүнтэй уулзуулсан энэ учрал сэтгэлд ер бусын урам зориг төрүүлсэн гэгээн гуниг үлдэснийг тэр мэдэрч байлаа 2005 он Хүнийх /Б.Шүүдэрцэцэг/ Цолмон өглөө бүр зүрх зүсэм ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана, хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диван орны өмнө өөр шиг нь ганцаардангүй хэвтэх гэрийн шаахай... Юм бүхэн нь энд нөхөргүй, ганцаардсан бүсгүй амьдардгийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр тайвшруулах эмийн хүчинд л унтдаг тул үүнээс эрт сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу, чанасан өндөг идээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад найм дөч болж байдаг юм. Өглөө бүхэн нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил хорин наймтай.Амьдралдаа арчаа муутай нөхөртэй болохгүй гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон. Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь Тэр
46.
залуу тагтан дээрээ
зогсч байгааг хараад л баярласандаа өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Чанх тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, ирэх жилийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд, итгэл төрүүлсэн дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё "Landcruiser"-т нь авгай, хүүхэд нь суугаад хөд өлж байдаг. Эхнэр нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг, Тэр үед нь нөгөө бүсгүй жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний з үрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэр бүлтэйгээ хамт байхад нь тааралдаж нэг гунигладаг юм. Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр өнгөрөхдөө азгүй хувь заяагаа зүхэн зүхэн такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаахдаа "Би түүнээс юугаараа дутуу юм бэ?" гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нүд, өөгүй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиаг үй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд. Өнөө өглөө хаврын салхи хуйсганан шороо шуурсан муухай өдөр болох шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхээ босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг,
47.
бэлхүүснийх нь нарийхныг
харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй угтах ямар нэгэн баярт учралыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл... -Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу чанх арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өгл өө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө гэргий хүүхэд нь харагдсангүй. "Зүгээр, зүгээр" гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан: -Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан дэлдэж байсан Цолмон баярласандаа хашгирах дөхөв. -Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч, шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвдөгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа. -Та хаана буух вэ? -Би "Бодь цамхаг"-т ажилладаг.
48.
-Аан, би Хууль
зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрхүү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан дүр эсгэн харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран н үд салгамгүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Эр хүний сэтгэлд бүсгүйн эерүүн даруу зан таалагддагийг ч тэр мэдэхтэйгээ. Энэ машинд суугаад энэ залуутай хамтдаа давхиад л баймаар бүх юм үнэхээр төсөөлшгүй сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа. -Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цочив. -Естой их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсанг үй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их хүүхэмсэг х үн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов. Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа.. -Намайг Цолмон....Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б. Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч цухуйлгасангүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих
49.
болов уу гэж
горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнг өрс өн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав. - Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү? - Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өдөржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа. - Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв. - За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэж хэлэхдээ дотроо бол баярласан зүрх нь цовхчин булгилж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ. - Аль ресторанд орох дуртай вэ? - Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ "Би чиний х үссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү" гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. - Тэгвэл найман цагт "Модерн номадс"-ын кабинд. - За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг урт хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой. Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан н үд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв...
50.
Гэвч хүүхэн энэ
шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэгтэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг: - Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. Цолмон айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй "Кама сутра"-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад "Гэртээ харьж хувцсаа солилоо" гэсэн нэрийдлээр зугтах мэт яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов. Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь нэг их хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо өөрөө ч гайхаад барахгүй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан. Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд нь ч анх татагдсан л даа. Түүнийг гунхсан өндөр
51.
цагаан хүүхэн дагуулчихсан
явахыг харсан найзууд нь эхлээд "Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж" гэцгээж байснаа сүүлдээ "Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо" хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүи авчихсан юм шиг нэг л өөдгүй юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын "нуувчиндаа" уулзан, хөнжлөө нэг сайхан хөвсөлзүүлэн жаргачихаад, Цолмонгийн сэрэл дахин хөдөлж залууг өдөж байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Хадам нь ярив бололтой. - Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохои очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босч н үд ирмэх зуур хувцаслачихаад: - Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночино биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төлөө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа. Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүйн зүрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний ядаж хацарт нь хошуу хүргээгүйг сая санан гомдоно. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний л хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө
52.
Мөнхжин хэтэвчиндээ эхнэр,
хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ.Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин "Чиний нүдэнд чинь л би дурласан " гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх.,.Одоо эзэн нь ирж яваа. Царай муут /Б.Шүүдэрцэцэг/ Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж зуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов. Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болхоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа. Хичээл эхлээд гурав хонож байсан үе. Хотын охид яасан ч нүүрэмгий юм. Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн Аав маань аймагтаа л нөлөө бүхий хүмүүсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хүн сургуульдаа л гайгүй царайлагт тооцогддог зэргээс болоод охид надруу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж үзсэнгүй гэхүү дээ . Түүнээс гадна хөвгүүд рүү өөрөө наалддаг охидыг би сонирходоггүй юм. Тэгсэн мөртлөө эр хүний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хөөрхөн охиныг мөрөөддөг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн төвөөс тийм дагина яаж олдох билээ. Хичээл эхлээд удаагүй , найз нөxөдтэй болж амжаагүй болхоор хотод нүүж ирсэн эхний сарууд онцгүй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мөрөөдөл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил төрөлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бүхэн алга болчихно. Хоёр охин дүү амралтын өдрүүдэд хамаатнуудаарай хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино үзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Миний хувьд өссөн төрсөн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил үерхсэн ижилдсэн найзуудаа үг үйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглүүлсэн хачин улирал намайг гэгэлзүүлээд ч байгаа юмуу. Хотод ирсэндээ тийм ч
53.
их сэтгэл хөдлөхгүй
байлаа. Ээж хөөцөлдсөөр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм. Ажиглаад байхад манай ангийнхан үндсэн 3 төрөлд хуваагдах юм шиг санагдана. Нэг хэсэг нь үнэхээр толгой сайтай, бодлого бодохын төлөө төрсөн мэт, матемэтикаас өөр юу ч сонирхдоггүй ёстой номын амьтад. Дараагийн хэсэг нь мөнгөтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хөөсөн эрхийн балайнууд. Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгүй ч муу сураад байдаггүй , нийгмийн байлдлаарай ч гадаад байдлаарай ч амтан дунджууд . Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа. Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч , аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хүн тэнд өргөсөн дүнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ. Хотын сургуульд над шиг амтны жинхэнэ булай илэрдэг бололтой Англи хэлээр би гэдэг хүн чин ангидаа алтан дунджид ч орж чадахгүй байлаа. Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгүүт сургуульдаа ганган дэгжинээр дээгүүр тооцогдож байсдан хүн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хүүхдүүдийн дунд ямар ч донж маяаг байхгүй хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч б үр ярих юм биш . Гэвч царай зүс сайтай зовхи өөдөө бандийн хувьд удалгүй алтан дунжийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний kлуб байгуулж ерөнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бүх бандийг өвдөг шороодуулсаар охидыг бишрүүлж гүйцэв. Ингээд нэгдүгээр улиралын амралт эхэлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омоглон зүрхийг байлдан дагуулах өнөө мөрөөдлийн гүнжтэйгээ учраагүй байлаа. тэр гуравын хамгийн хөөрхөн нь манай ангийн Халиун. Даан ч сурлага муутай, манай 40 хүүхдийн адагт нь ордог. тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй үг унана гэж үг үй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой үерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж үхэх биз. Харин түүний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй өндөр, хувцаслан гэж ганган гэдэг ч үг багадана. Сурлага сайтай . Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нүүртэй , ангалзуур гэж жигтэйхэн . Манай 10-ын аль гайгүй гэсэн хөвгүүдтэй үерхэж болзож байсныг дуулаад миний эр хүний бардам зан хөдөлсөн ч юмуу шууд л дургүй хүрчихсэн юм. Номингоо бол гоё нэрнээс цаашгүй охин. Бас л манай ангийх л даа.
54.
Сурлагаар ч царайгаар
ч бие галбираар ч гавихгүй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж *галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө* гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гүйхийг харахаар инээд хүрмээр. Уучлаарай , би хөдөөнийх ч гэсэн аймгийн төвийн хэрдээ л хотожсон хүний хүний хувьд эмэгтэй хүний борхон царайг нэг их үнэлдэггүй юмл даа. Миний үнэлэмжээр бол эмэгтэй хүн цайвар арьстай байх нь чухал бөгөөд , ямар ч cэдэвээр ярьж хөөрөхөд ам хуурай байдаггүй, өөрөөр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улиралын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотоод ирж чадсангүй. Шинэ жилээр л хамт очино гэж Билэгт , Доржсүрэн хоёр надад бичсэн и- меилдээ амалсан байлаа. Ингээд улиралын амралтаа багын найзуудтайгаa хотод доргиж өнгөрөөх төлөвлөгөө минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бүлгийн хувьд боловсорлын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж 3-р хорооллын нэг дэлгүүрт гуталын лангуу ажилуулан гэртээ орой өвдөг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага үд болтол унтана. Харин би өглөө эрт сүүнд явна. Өглөө бүхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн өвөө , эмээ нартай хамт оочерт зогсох нь хүсмээр ажил биш л дээ. Гэвч яаaя гэхэв. Намарын хүйтэн өглөө охин дүү нараа сүүнд явуулалтай биш. Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нүдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой . Дэндүү туранхай биетэй, тэгэд арай хэтэрхий эв хавгүй хувцасладаг тэр охин нүдний зузаан шил нь цантчихсан мөртлөө 11- р сарын өглөөний чаcшийм жаварт огт ажирсан шинжгүй, даарсандаа гэр рүүгээ шогших хөөрхий миний хажуугаар салхи татуулан өнгөрдөгт нь л би атаархдаг байсан юм. Би түүний аль орцонд суудгийг ч мэддэггүй. Өглөө бүхэн түүнтэй тааралддаг ч тэр дорхноо ор тас мартчихдаг байв. Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрүүлээс залхсан би тагтан дээрээ тамхи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зөөлөн аялгуу эгчиглэж байснаа, өөр нэг гайхам сайхан хөгжим дуурсаж эхлэв. Тэр хөгжмийг сонсох тусам чих рүү нэг л уянгалаг цэнхэр , ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм үгээр илэрхийлж болшгүй, ертөнцийн бус ая урсан орж тайвшируулах мэт таатай байсан тул даартлаа зогсов. Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны өрөөнд хумсаа будан суусаар хаалга тс хийхэд хөдөлсөнч үгүй үлдэв. Энэхэн мөчид ээжийгээ туйлын их өрөвдөж билээ. Хөөрхий ээж минь насаараа хүсээд байсан хотдоо ирээд өөртөө бур ч их зовлон хурааснаа ойлгохгүй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт
55.
байхад аавыг олж
авчирая гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн төв шиг жижигхэн газар аав ерөнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн төвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хүнтэй энэ хотын хаанаас гэж түүнийг хайх юм билээ. Би орондоо ороод *Авгай л авахгүй юм шүү. Аав ээж хоёор шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг* хэмээн бодсоор нам унтчихсан байлаа. аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд *та 3-ыг бодосндоо би ээжтэй чин амьдарч байна. . Чи том болж байгаа хүн аавыгаа зөв ойлгоорой* гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дөнгөж 37 той. Хотын эрчүүд шиг том гүзээ байхгүй, эр хар махтай, өндөр гуалиг биетэй, алаг нүдтэй, тас хар үс хөмсөгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хүмүүс аав, хүү гэхэд үнэмшдэггүй ах дүү хоёр уу л гэнэ. Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бүлийн амьдрал нэг л бүтэмж муутай . Ээж түүнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрүүл хийнэ. Би бас аавыг дуурайсан юм байлгүй, гайгүй царайлаг төрнөөсөө болж өөртөө элдэв хандтай охидоос залхаж гүйцсэн хүн. Миний бодлоор ээж ааваас илүү овортой, түргэн хөгширч байгаадаа ч юм уу, аавд олон хүүхнүүд дурладагаас болж тэр хоёр таархаа больсон юм биш. Ертөнцийг үзэх үзэл, оюн санаанны хүрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг. Ээжийн хувьд бол аль эрт аймагт байхын л *Манайх 69-өө солихгүй бол хотоод очоод амьтны нүүр яаж харнаа. Чиний авч өгсөн энэ цагаан алтан бөгжийг зүүхээр хүүхнүүд намайг хөөрхий төмөр зүүчихээ юу гээд байх юм. Ийм үнэтэй ганц юм авч байхаар харахад нүнжигтэй хэдэн алтан бөгж авчихгүй* гэх ч юмуу , мартын 8-наар манай ангийн багшийнд согтож унаад нөхрөөр нь хүргүүлэн ирэх, эсвэл юмтайгаа гайхуулах гээд тав зургаан хуруундаа ижил буруу шигтгээтэй баахан алтан бөгж эгнүүлээд зүүчихдэг хүн. Гэтэл аав бол хөгжилийн ирээдүй, хотжилт, соёл иргэншлүүд сөргөлдөөн, дэлхийн олон туйлт улс төрийн бодлого гээд сонин сонин сэдвээр юм унших, наиз нөхөдтэйгээ элдэв юмсын тухай маргах , мэтгэлзэх, зугаалж цэнгэх дуртай. Би нэг явдалыг ерөөсөө мартдаггүй юм. Бид 3-ыг бага байхад аав нэг удаа ой руу дагуулж яваад баахан шогшгой, багваахай цэцэг түүн гэртээ авчирч , бамбарууш , илжиг, туулай хийж өгч билээ. Гэтэл ээж гэр цэвэрлэхдээ бидний тоглоомуудыг *новш* гээд хаячихснаас болж бид уйлалдан, аав тэр хоёр хэрэлдснийг ер
56.
мартдаггүй юм. Тэгэхэд
аав *Чи ийм тэнэг юм байж яаж хүний нялх хүүхдийг сургадаг юм бэ. Нүдээ жаахан нээгээч* гэж билээ. Гэвч ээжийн нүд нээгдсэнгүй. Алтан бөгж айлын авгайчуудын шинэ шубаны тухай ярьж, аавыг алхам бүрд нь хардан хэрэлдсээр. Миний л ээж юм болохоор би түүнд хайртай л даа. Гэхдээ том болох тусам би аав, ээж хоёрыг хэрэлдэх бүр ээжид уур хүрдэг, дотроо аавынхаа талд ордог болсноос гадна тэр яршигтай хэрүүлээс нь залхдаг болчихжээ. тэр нэгэн үдэш гэртээ орж ирсний дараа ч өнөөх хийлийн эгшиглэнт аялгуу, нэрийг нь үл мэдэх гайхамшигт хөгжим сэтгэлд эгшиглсээр байсан. Маргааш нь би сүү авч яваад дахиад л нөгөө охинтой тааралдав. Никэ гэсэн бичигтэй час улаан өдөн хүрэм өмсч эрэгтэй хүний хар ноосон малгайг угласан хачирхалтай охин миний хажуугаар дугуйтайгаа урьдын адил өнгөрөъдөө гартаа мөчидхөн барьж байсан бидонтой сүүг минь шүргэхчихсэнд би ч яах ийхийн завдалгүй сүүгээ унагаад асгачихлаа. Өөрийн эрхгүй уур хүрч эгшин зуур аман дээр *П. . *гэсэн хараалын үг гарч иртэл өнөөх чинь дугуйнаасаа яаран бууж нүдний шилэ авад гүйсээр хүрч ирэв. ОЙртоод харах юм бол тим ч муухай царай муутай амьтан биш юмаа. -Яанаа, чадвал намайг уучлаарай, жаалаа. Би юм бодож яваад чамайг дайрчих шахлаа. . Би сүүг чинь төлөөд өгөх үү? гэж тэр охин сандран хэлэв. Надад хэлэх үг олдсонгүй . Зузаан шилний цаанаас л мэдэгддэггүй болхоос урт сормуустай, ухаалаг харцтай гоё нүдтэй юм гээч. Даанч дэндүү өндөр туранхай, эмэгтэй хүн гэхэд хачин эв хавгүй хөдөлгөөн , ямар ч дөнж маяггүй хувцасладагаас гадна, харцанд нь охидын сээтэгнүүр зангийн сүүдэр ч алга. Бас нүүрэн дээрх хэсэг хэсэг сэвх , шингэн хэлбэр муутай хөмсөг нь тэр гоё нүдийг гутаах мэт санагдав. Би газраас бидоноо аваад түүнд хэрэггүй ээ цаашдаа урьдах замаа харж явмаар юм. гэж уцаартай хэлэхдээ намайг *жаалаа* гэсэнд нь бүр ч дургүй хүрч байлаа Орц руугаа орох замдаа нойрондоо хар буусандаа *Ингээд сүүгээ асгачина гэж мэдсэн бол унтаж л байдаг байж* гэсэн бодлоос өөр юу толгойд орж ирсэнгүй. Өглөөний хүйтэн жавар нимгэн хүрмийг минь нэвт жиндүүлэх тул яаран алхалсаар орцруугаа орохын алдад яагаад ч юм эргэж хармаар санагдаад эргэн харвал н өг өө охин хажуугын орц руу дугуйгаа хөтлөн орж явсанаа намайг олж харчихаад гар даллан инээмсэглэв. Миний дургүй хүрч мөрөө хавччихад хүнд төмөр хаалганы хүйтэн бариулаас чангаалаа. Аав
57.
ажилдаа явчихсан, ээж
дүү нар орондоо нам унтацгааж байсан тул өглөөнийхөө цайг уух санаатай гал тогооны өрөөндөө орж өчигдрийн цуйванг халааж идэхээр цахилгаан зуухан дээрээ тавиад фм-ийн аятайхан суваг дээр тааруулах санаатай хөгжмөө оролдож гарлаа. Гэнэт хаалганы хонх дин дон. Өдийд дөнгөж 9 цагт хэн манайд ирж хонх чарлуулдаг байнаа. *Бас хэн нь ирдэг байнаа. гэж уцаарласаар дурангаар ч харсангүй шуд тайлбал өнөөх *Царай муут* охин 2 *Өэлүн эх* сүү барьчихсан зогч байв. -Сүүгий чинь асгачихсан болхоор төлж өгч байгаа юм гэж хэлээд сэрэглэн нүдээрээ нүүрэмгий инээмсэглэв. -Би, хэрэггүй шдээ -Би тэгээд шатан дээр сүү бариад зогсоод байх юм уу? -Ор л доо Тэр сүүгээ хувцасны өлгүүрийн тавиур дээр тавиад гал тогооны өрөө рүү шагайснаа: -Хөөх , тэнд 1 юм түлэгдээд байна. Хоол юмуу даа гэхэд би үсрэн очиж хайруулын тавагтайг зуухан дээрээс авлаа -Хуучин хоолоо халааж иддэг юмуу? Халаасан хоол ходоодонд хортой, бас яваандсаа элэг муутгадгийг мэдэх үү? гэж тэр мэдэмхийрсэнээ: -Яасан? бас уурлачихсан уу? Чи яагаад ийм амархан уурладаг юм бэ? Ингэж уурлаад байвал нас чинь богсиносно ш үү гээд гал тогооны өрөөнд орж сууснаа: -Манай хоёр чинь ганцъан ханаар л тусгаарлагддаг жинхэнэ хөршүүд юм байна шдээ. гэтэл бид хоёр бие бие нээ огт танихг үй байдаг гэхэд нь овоо ярианы шалтаг гарч ирсэнд би олзуурхан: -Өө танайх чинь яг манай хажуугийн айл юм уу? Танилцахад татагалзах юу байхав. Намайг Зоригт гэъэд ноосон цамцныхаа урт ханцуй дотроос жижигхэнэ гараа сунгаад: -Сэргэлэн гэснээ манай гал тогооны өрөөний тавилга сэлтийг эргүүлэн тойруулан харснаа: За, за. Хөрштэйгээ сайхан танилцлаа. Ууртай л болохоос чи дажг үй банди юм шиг байна. Хамгийн гол нь надтай адилхан 9-р ангид сурдаг биздээ? Танайх дөнгөж энэ намар нүүжирсэн гэхэд дахгүйч тохижсон айл байна. харин гал тогооны өрөөнд торгон хөшиг онцгүй юм биш үү? гээд цагаа харснаа -Өө, би харихгүй бол болохгүй нь Ээждээ меил бичих ёстои гээд үүдний өлгүүрт тохсон улаан хүрэм рүүгээ угацъийхэд нь би монгол хүн байж зочиндоо идээ амсуулагүйгээр санаж тавагтай чихрээ барин зогцч: -Айлд орж ирсэн хүн чинь чихэр амсаач гэхэд тэр нэг л хөөрхөн инээмсэглэн ганц чихэр авч дор нь задлан ам руугаа хийгээд: -Баярллаа. Уг нь би хатуу чихэр иддэггүй. Шүдэнд муу. Гэхдээ хүн
58.
дайлж байхад нэгийг
идчихье гээд гарч одов. Хаалга хаагдсаны дараа л би түүний авчирсан хоёр сүү тавиастай үлдсэнийг харж их л ичсэндэ бушуухан хаалгаа онгойлгон: Хүүе охион, үгүй ээ Сэргэлээн. Энэ сүүгээ ааваач. Би чамаар юу гэж төлүүлэж байдаг юм гэхэд тээр доор 2-р давхарт оччихсон Сэргэлэн ноосон малгайгаа сэтгсрэн: -Би сүүгий чинь дайраад асгачихсан юм чин төлж өгөлгүй яадаг юм. Тэгээд ч задгай сүү битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аяул байдгийг мэднэ биздээ? гэчихээд миний үеийн охин гэмээргүй яг л дэггүй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гүйсээр гарч одов. Түүнийг гарч явсаны дараа би хөрчихсөн цуйвангаа хараад *Нээрээ л халаасан хоол элгэнд муу гэсэн шүү* гэсэн бодол төрж хөргөгчинөөс өндөг гаргаж шарж идэх зуур урьд нь дотроо *Царай муут *гэж нэрлэсэн тэр охины тухай бодсоор л байгаадаа өөрөө гайхаж билээ. Тэр бид хоёр өөр сургуульд сурдаг ч гэсэн адилхан 9- р анги болохоор хичээл, ном сурах бичиг гээд л асуух ярих зүйл мундахгүй тул нэг л мэдэхэд дажгүй найзууд болчихлоо. Анх танилцахдаа Сэргэлэн манайд орж ирсэн ч гэсэн би т үүнээс хойш тэднийх рүү гүйдэг болов. Тагтан дэгжин биш, харин ч үеийнхнээсээ этгээд гажууд зантай эв хавгүй хувцасладаг, танихгүй хүнд бол мэдэмхийрэх дуртай ч юм шиг, анх харсан хүнд царай муутай гэмээр тэр охин ойртоод танилцаад ирэхэд шууд надад таалагдсан юм. тэр ихэнх хичээлдээ жигд сайн, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлүүд химидээ гоц мундаг, их ном уншдаг, ямар ч сэдвээр маргах мэдлэгтэй, миний хамгийн муу хичээл англи хэлийг нэвтэрхий эзэмшсэн нь намайг үнэхээр татсан биз. Сэргэлэн рок сонсдог, тэгсэн мөртлөө хөгжимд ёстои нугасгүй . Урьд нь сонгодог хөгжимийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо. Аав ээж хоёрын хэрэлдсэн орой тагтан дээрээ зогсож байгаад сонссон тэр сайхан хөгжим тэднийхээс эгшиглэж байсан Бетховений 5-р симпони байсныг би сүүлд мэдэв. Бид 2 сүүлдээ өдөр бүхэн уулздаг болов. Сэргэлэн эрдэмтэн аав ээжтэй, айлын отгон охин Ах нь Америкт сурдаг. Анхандаа тэндний амьдрал манайхаас тэс өөр болохоор надад сонин санагддаг байв. Аав ээж хоёр нь ээлжилэн гадаад явчихна. Ээжийнхэн эзг үйд аав ни гэрийн ажилаа гялалзуулна. Харин манайд бол аавын гэрийн ажил хийнэ гэсэн теором байхгүй, хэдийгээр аавтай дандаа хэрэлддэг ч эр х үн гэрийн ажил хийх ёсгүй гэж ээж үздэг юм. Тэднийд бас эцэг эхийн дарангуйлал гэж байхгүй. Аав ээж хоёр нь манай хоёр шиг хэрэлдээд байна гэж үгүй. Гурвуулаа яг нэг үе тэнгийн улц шиг
59.
харилцах бөгөөд аав,
ээж нь хэзээ ч түүнийг загнаж, зааж зааварлахгүй. Харин ч охиноосооо асууж байж шийднэ. Ялангуяа нүдний мэс засалч ээж нь гэрийн бараа бараг харахг үй агаад гэртээ байхаараа манай ээж шиг үглэж яншихг үй утсаар хэдэн цаг ярих ч үгүй. Компьютэрийнхээ ард юм бичиж суух агаад бусад авгай нар шиг шуба, алтан бөгж энэ тэр өмсөж зүүсэн байхыг би еп хараагүй. Гадаад яваад ирэхээрээ охиндоо шинэ ном, ЦД авчирна. Нэг удаа Америкаас ирэхдээ надад бас охиндоо Рики Мартиний дөнгөж худалдаанд гарсан шинэ ЦД аүчирч бэлэглэсэн билээ. Би яагаад тэр охинд татагдаад байгаагаа мэдэхгүй улам дотноссоор байв. Нэг амралтын өдрөөр Сэргэлэн бид хоёр тэдний аавын машинаар Шарга морьтод байх зусланд нь очив. Хавар эрт, 3-р сар байлаа. Шарга морьтын эх өөд модон дотор байх тэдний хоёр давхар дүнзэн байшинд бүх юм нь тоосонд дарагджээ. Бид байшинд юмаа оруулж тавьчихаад цасанд даргадсан ойгоор баахан тэнэв. Сэргэлэн надад мөчрөөрөө нийлэн ургасан хоёор хус мод, дээр үед Богдын хатан эх дагины зусдаг байсан гэрийн буурь, өвөл хөлдддөггүй , ус мэлтгэнэсэн толь мэт дув дугуй цөөрөм гээд л зуслангынхаа сонин хачныг үзүүлэв. Ангийнхантайгаа кино үзэж, бааранд суухын оронд өдөржин ойгоор зугаалсан бямба гариг мартагдашгүй сайхан өнгөрөв. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Сэргэлэнгийн төрсөн өдөр болж, намайг урилаа. Цэцэг ном барьсан намайг бага зэрэг хожимдон очиход ангийнх нь хэдэн найзууд ирчихсэн шуугилдах нь сонсогдож, өнөөх завгүй ээж нь хаалга тайлангуутаа надад бушуухан шовгор цаасан малгай өмсгөчихөв. . Сэргэлэнгийн аав ээж нь хүүхдүүдтэй адилхан шовгор малгай өмсч гэрээ баахан бөмбөлөг *Хаппу биртхдау* гэсэн бичгээр чимсэн нь надад гайхал төрүүлэв. За энэ ч яахав. Хамгийн гайхалтай нь Сэргэлэнг харангуутаа би эхлээд таньсангүй, гайхсандаа амаа ямар том ангайсан болоо гэж бодохоос одоо хүртэл ичдэг юм. *Аливаа юмсын хэлбэр агуулгаа илэрхийлдэггүй* гэж гүн ухаандаад нүүрэндээ өчүүхэн ч будаг хүргэдэггүй , хэзээ ч юбка, даашинз өмсч моод хөөдөггүй сэргэлэн энэ өдөр ёстой л Үнсгэлжин болж хувирчээ. Биеийнх нь гоолигийг илтгэх нарийнхан мөртэй богинхон час улаан даашинз, гоёлын засалттай гөлчисөн үс, дэрвийсэн сормуус, унждаг улаан чулуун ээмэг, цаанаа л ялдамхан инээмсэглэл. . Би түүний тийм хөөрхөнийг яагаад урьд нь олж хараагүй юм болоо? Сэргэлэн хүсвэл нүд унагам гоёж чаддаг, эгэл өдрүүдэд гоё сайхан нь хэн бүхнээс далд байдаг тийм охин юм байна гэсэн бодол төрнө. Харамсалтай нь төрсөн өдрийнхээ маргааш л өнөөх маань дахиад
60.
нүдний зузаан шилээ
зүүж хамаг будгаа арилгаад, эрэгтэй хүүхдийн том ноосон малгай, өдөн хүрэм хэдэрсэн *Нугасны муухай дэгдээхэй*-н дүрдээ орчихсон байлаа. Гэвч тэр өдрөөс хойш Сэргэлэн надад нэг л өөр харагдах болсон юм Бодоод байхад бид хоёрын харьцааг ямар ч гэж нэрлэхэд хэцүү болчихжээ. Ямар ч байсан бид хоёрын үерхэж байгаа хос гэхэд хэцүү, зүгээр найзууд ч юмуу гэхээр биш нэг л тийм гээд нэрлэчихэд бэрх. ямар ч гэсэн их л дотно харьцаатай болсноо л мэдэж байлаа. Гэхдээ манай найз нар энэ тухай сонсоо ч үг үй л байв? Яагаад ч юм бэ энэ үерхлийнхээ тухай би сургуулийнхандаа би юу ч цухуйлгаагүй юм. Гэвч нуусан бүхэн илэрдэг хойно. Ямар ч манай сургуулийн охид миний үерхлийн талаар сэжиг авчихсан. Зоригоо даанч Номингоо, Халиун хоёрыг тоохгүй байсан нь аргаггүй. Гадаадад амьдардаг мисс охинтой үерхдэг болсон гэнэ. энэ тэр гээд худлаа баахан хов дэгдчихсэнийг би дуулаад нэг өдөр бодолд орж билээ. Сургууль дээр ийм яриа тархчихсан байхад Сэргэлэнг манай ангийн охид эсвэл найзууд маань *Нугасны муухай дэгдээхэй* -н дүртэй байхад нь харчихвал яана гэхэс өгүүлэшгүй их санаа зовж байсан юм. Нэг өдөр би хичээлийн дараа найзуудтайгаа кафед орлоо. МИнй хамгийн дотны найз нарын нэг Хашаа Номио хоёр үерхэж эхэлсэнээ бидэнд мэдэгдээд: -Маргааш шоуны өдөр. Бүгдээрээ Номио бид хоёрын үерхэж эхэлснийг тэмдэглэх үү? Ялангуяа биднээс нууцаар нэр үл мэдэгдэх охинтой үерхээд байгаа Зоригоог заавал найз охинтойгоо ирэхийг шаардаж байна гэлээ. Би гэдэг хүн энэ үгийг сонсоод мэлхий гүнжтэй гэрлэсэн хөөрхий хаан хүү шиг яс хавталзаж суулаа. Зөвшөөрхөөс өөр арга байсангүй. Аль хэдийн Хашаагийн өвөр дээр гарч хүзүүгээр нь тэврэн дэндүү янаг суусан Номингоо надруу матрын харц илгээж: -Яг үнэн. Зоригоогийн мисс охиныг харах юмсан гэсэн мөрөөдөл минь биелэх нээ гээд будмал сормуусаа буулган ноцтой харах аж. Орой нь би Сэргэлэнгийнд орж маргааш болох уулзалтанд дээд зэргээр бэлтгэх. тухайлбал төрсөн өдрийнх шигээ гоё болохыг гуйлаа. Өрөөнийхөө нэг буланд байх бяцхан лаборатойдоо элдэв туршилт хийн зав муутай суусан Сэргэлэнд миний санал огтхон ч таалагдсангүй. -Химийн олимпиад болх гээд толгой өөд татах завгүй байхад юун уулзалт муулзалт вэ? Тэгээд ч би хүнд байгаагаараа л харагдах дуртай гэхчилэн гөжүүдэлж гарснаа инээд алдаад: -Зоригоо хараач. Би усыг цус болгох уу? гэснээ шатдаггүй шилэн аяганд хуруу шилтэй өнгөгүй шингэн юм хийвэл хоромхон зуур өнгө нь хувиран цусан уусмал болчихов. Энэ туршилт үнэндээ надад
61.
сонин байсан ч
би албаар гайхаагүй царай гаргаж : -За за. Мундаг юм. Би ямар химидээ чам шиг лаг биш гэчихсэнээ гэнэт түүний баяр хөөртэй харц бүүдийгэд явчихыг хараад, бас нуулгүй хэлэхэд ус ягаад улаан болсныг дотроо сонирхож байсан болохоор: Хүүш нээрээ наад ус шиг юм чинь юу вэ? Яагаад ингэж улайчихав? гэж асуусан ч дотроо бол түүнийг найзуудтайгаа уулзуулахдаа яаж мэлхий үзэсгэлэнт гүнж болсон шиг гоё болгох тухай бодсоор байв. Харин Сэтгэлэн намайг сая усыг яаж цус болсоныг сонирхож байгаад өчүүхэн ч эргэлзсэнгүй шинжтэй нөгөө хүнхэр шилэн аягаа авчиран миний нүдэнд тулгах шахан үзүүлээд“ -Энэ чинь ёстои амархан туршилт байхгүй юу. Энэ шилэн аяганы ёроолыг глицрений уусмалаар норгоод, дараа энэ хуруу шилнээс хлорт төмрийн сулруулсан уусмал хийчихсэн. Энэ хоёрын дундаас раданид төмрийн уусмал үүсэж цус шиг улаан харагдаж байгаа. Ойлгов уу жаалаа? хэмээн инээд алдсанаа, намайг жаал гэхэд дургүйг гэнэт санав бололтой: -За яахав. тэр уулзалт чинь тийм чухал юм бол би чадах ядахаараа гоёчихоод л очыг бодъё. Гэхдээ би эхлээд ээжийг тосох ёсоти. Бас химийн сонгонтой . Зохицуулахыг л бодъё. Тэгэх үү? За битгий уру царайлаач дээ хэмээн бараг бууж өгөв. Маргааш нь намайг хичээлдээ иртэл ангийн бүх охид жиг жугхийн шивнэлдээд л, Дөлгөөн хэмнээх нэрэндээ огтхон ч зохиогүй ам султай, инээд муутай, манай ангийн хамгийн аалигүй охин суудал солин миний дэргэд ир сууж аваад : Өнөө орой та нарын парту-д орчиж чиний мисс охины гэгээн дүрийг харж болох уу? Манай Зоригоо шиг хөөрхөн бандийг ухаангүй дурлуулчихдаг ямар чка охин байгаа болоо? гэх мэтчилэн ангалзаж ашгүи тооны багшид загнуулаад чимээгүй болов. Энэ өдрийн турш би элдэвт санаа зовсоор мангар юм шиг л өнгөрөөв. Одоо бодоход юунд тэгэж санаа зовж, нэрэлхэж элдэв дэмий юм бодон уймарч сууснаа огтхон ч ойлгодоггүй юм. Гэвч хүн тэнэг юм хийж байгаагаа тэрхэн үедээ ухаарах биш дээ. Хичээлийн дараа арай гэж Сэргэлэнгээс мессеж авлаа*санаа зо үох хэрэггуй шуу би палаагаа аүаад гарсан мамму-г тосчихоод очно*гэжээ. Бид тохирсон ёсоороо оройн 7цагт Медуза-д цугларав. Сэргэлэн байдаггүй. УГ нь бид хоёр гучин минутын өмнө үсчин дээр уулзаад хамт ирнэ гэсэн боловч нөгөөх маань утсаа салгаад алга болчихов. БИ гэдэг амьтан боож үхэхэд бор шидэмс дутуу цаг уруугаа хялалзсаар суулаа. Номингоогийн хэрэгт дурласнаа нууж ядсан харц, Дөлгөөн тэргүүлэгчтэй урилгаггүй зочдын өдөөн хатгалт улам
62.
л сэтгэл зовооно.
БИд хэсэг бүжиглээд хүйтэн юм уухаар дөхөж суугаад байтал. . . Найм өнгөрчихсөн хойно Сэргэлэн сандарч тэвдсэн амьтан хар гүйхээрээ ороод ирдэг байгаа. Даанч дээ. Түүнийг ирж явааг би яагаад түрүүлж харсангүй вэ? -Зоригоо гэж байдагаараа хашгирах түүнийг надаас түрүүлээд Номингоо харчихсан Дөлгөөнтэй нудралцан инээд алдаад: -За, манай Зоригоогийн нөгөө мисс найз ирчихсэн байгаа юм бишүү? гэхэд би Сэргэлэнг олж хараад үс босох шиг болж ичсэндээ сууж байгаа ширээн доогуураа орчихмоор санагдав. Сэргэлэн надад амласан ёсоороо үсээ янзалж, нүүр нүдээ будаж янзалах нь битгий хэл нөгөө зузаан шилээ зүүчихсэн , томдсон *Никэ*цамц, паарийсан жийнстэй, байдгаараа улайж хөлөрчихсөн, нүүрэн дээрх сэвх нь улам тодорчихсон гар даллан зогч байдаг байгаа. Би яахаа мэдэхээ больж найзууддаа юу гэж хэлснээ ч санах юм алга, осолтгүй амандаа үл ойлгогдох юм бувтнаад юу ч болоогүй юм шиг инээмсэгэн зогсох Сэргэлэнгийн дэргэд очиж шуун дээрээс нь бүргэд мэт шүүрэн авч чирэн одсон сон Замдаа өлгүүрээс хувцсаа авч сугавчлаад гадаа гарсан хойно сая сэхээ оросн Сэргэлэн намайг түлхчээд: -Тавиачээ. Галзуу юм уу? БИ ээжийг тосчихоод, үсээ засуулаад, хувцсаа солиод ирэх гэсэн чин’Цөүлийн нисэх онгоц цагаасаа хоцорчихоод арай гэж амжиж хүрцъх ирэж байхад . . . гэхэд би өд өн хүрмээ хагас дутуу углаад уурандаа амьсгаадсаар нэг такси зогсоож: -Чи яасан , хүний нэр төр боддоггүй, яасан маанаг амьтан бэ? Чи чи. . эмэгтэй хүн мөн юм бол ганц удаа ч гэсэн толинд харчихаж бай мэдэв үү. . ёстои нээрээ, ёстои нээрээ гээд хэлэх үг олдсонг үй түүнийг бараг түлхэх шахан суулгаад *баяртай* ч гэлгүй салж өөр нэг такси бариад хар‘ж билээ. Гартаа нөгөө том ноосон малгайгаа барьчихаад, нүдний шил нь цантчихсан , амаа ангалзуулсаар таксинд суун одсон Сэргэлэнг би тэр үедээ огтхон ч өрөвдөөгүй. Найзуудын минь өмнө намайг тэгэж муухай шараа болгосонд л уурлах, нэрэлхэх, ангийнхааа аалигүй охидоос ичих зэрэгцээд тархинд бодох, сэхээрэх зав зай өгөөгүй биз ээ. Тэр оройноос хойш бид хоёр дахин уулзсангүй. *Зоригоогийн нөгөө мисс охин ёстой матар байсан гэнээ*гэсэн хов яриа охидын ам дамжин тасран ч долоо хоногоос илүү насалсангүй. Хэдэн сайн найздаа би Сэргэлэнгийн тухай ямар ч тайлбар хийсэнг үй Тэд маань ч эр хүмүүсийн зан гаргаж элдэвт дурлан намайг зовоосонгүйд би энэ сайн найзуудаасаа үерхлээ юунд тэгэж нууж байснаа хожим нь гайхаад гайхаад бараагүй юм.
63.
Үнэн хэрэгтээ хоёрхон
хоноод л би Сэргэлэнг өөрийн эрхгүй үгүйлж эхлэв. Гэвч нөгөө л өөдгүй нэрэлхүү бардам зандаа баригдан гүрийсээр байсан юм. Өөрөө л мэдээгүй байснаас биш тэр миний анхны хайр байж, өнөөх мөрөөдлийн охин тэнгэр минь Сэргэлэн байж гэдгийг би тэр өдрүүдэд л ойлгосон мөртөө хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнтэй уулзах сан, хамтдаа хичээл давтах сан, зузаан нүдний шилний цаанаас тормолзох урт сормууст ухаалаг нүд рүү нь ширтэх сэн,элдэв гайхалтай юмсын тухай ярилцах сан, эсвэл зүгээр хэн хэнийхээ дуртай дууг сонсон юу ч үл ярилцан хамтдаа байх сан гэж яасан их хүсч байваа. Тэгсэн мөртлөө л би түүнтэй уулзахгүй л байлаа. Хамгийн харамсалтай нь Сэргэлэнг би тэр тэнэг зангаасаа болж үүрд алдсан юм. Тэр нэгэн орой диско бааранд тэгтлээ нэрэлхэж, эр хүнээс гарамгүй мунхаг өөдгүй зан гаргасанаа би ойлгосон ч хожимдсон байлаа. Тэр утгагүй баасан гаригаас хойш ганцъан сарын дараа билээ. Би хулжиж хулжиж гар утас руу нь залгавал салгаатай байлаа. Гэрийнх нь утас руу залгавал ээж нь авч *Сэргэлэн Америк явсан Чи хэн бэ? хүү минь?* гэхэд би утсаа тавьчихлаа. Ангийнх нь найзуудаас меил хаягийг нь аваад бодож байгаа бүхнээ бичье гэсэн санаа толгойд гялцшийв. Маргааш нь сэргэлнгийн меил хаягийг олчихлоо. Гэвч юу бичихээ мэдэхг үй байв. Би түүнийг дэндүү муухай гомдоосон шүү дээ. Тэгэд ч би түүнийг занг дэндүү сайн мэднэ. тэр аав шигээ вирус судлаач болж, Пэнтагон ч юм уу, Наса-д ч юм уу дэлхийд нэр хүндтэй том судалгааны төвд ажиллах юмсан гэж мөрөөддөг сөн. Түүн шиг гайхам мөрөөдөл, хонгор шулуухан зантай, амьдралын том зорилготой хүний замд би саад болоод ч яах юм билээ гэж бодоод меил бичихээ больсон юм. Тэр бид хоёр дахин уулзсанг үй нэлээд хэдэн жил өнгөрчээ. харин Сэргэлэнгийн надад үлдээсэн гэрэлт дурсамж улам ч эрхэм нандин болж, би яг л түүн шиг ухаалаг эхнэр авна даа гэж баттай бодох болсон шүү. Б. Шүүдэрцэцэг / 2004 он
64.
E-mail илгээсэн ягаахан
сарнай /Зохиолч Шүүдэрцэцэг/ 9:32 PM Євлийн нэг бvvдгэрхэн єдєр. “За байз, эмийн сангаас читамон авчихаад интернет кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан єнгєрдєг юм бэ? Удахгvй шинэ жил болох нь чєтгєр ав…” хэмээн бодсоор би Сvхбаатарын талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа. Би бол нэг хувийн дээд сургуулийн англи хэлний орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо єндєр нуруутай, царайлаг ч гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч тєрєєгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, FM сонсох дуртай. Ердєє л нэг тийм дундаж хvн дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгvй шvv. Харин ямар ч онцлоггvй Энхцэцэг нэрэндээ ёстой дургvй. Гэвч яая гэх вэ, єдий хvрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хvлээх гэдэг бас миний дургvй юмны нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрлэн дундуур зам хєндлєн гvйж цагаан “элентра”-гийн жолоочийн сvнсийг зайлтал тоормослуулаад зам хєндлєн гарлаа. Жолооч над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мєчєєгєє єгсєнгvй араас нь долоовроо чамархайдаа хvргэн “тэнэг” хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав. Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход минь элдэв эм тангийн vнэр, анир чимээгvй орчин угтлаа. Хоёр боодол читамон, бас хамрын дусаалга гээд халаасаа тэмтэртэл тvрийвч минь байсангvй. Yvргэвч хvрэм, ємднийхєє бvх халаасыг тэмтрээд би тvрийвчээ олсонгvй . Автобусанд суугаагvй болохоор суйлуулаагvй гэсэн vг. Сvхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гvйлээ. Сандрахдаа толгой минь санах ойтой машин шиг л ажиллаж байлаа. “Одоо хvн олоод авчихсан биз. Ээжийн єгсєн арван мянгат. Бас тvрийвч. Наддаа л ванлий эд байж. Чєтгєр…” - Хvvе охион, чи юмаа хаяагvй биз гэх тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууны бутны дэргэдэх намхан сандал дээр сууж буй цагаан єдєн хvрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хєєрхєн охин бэ? гэж би дотроо дуу алдаад: Харин тийм мєнгєє хаячихаад… гэхэд минь:
65.
- Энэ мєн
байх аа уначихсан хэвтэж байсан юм гээд тэр жижигхэн хар тvрийвчийг минь гаргаад ирлээ. - Хvvе мєн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв. Зvгээр зvгээр гээд тэр охин бослоо. Ингээд салан одох харамсалтай санагдсан тул би: - Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад: - Халиун гээд vvргэвчнээсээ нэрийн хуудас гаргаж єглєє. Єє баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгvй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд єгчихье. Чи байгаагvй бол би дvvдээ эмгvй харих байлаа. Яг энэ vеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав. - За баяртай, Энхээ. Би чамайг ингэж дуудаж болно биз дээ. Утасны дугаарыг чинь санамжиндаа хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хєєрхєнєєс гадна цаанаа нэг эрхэмсэг охин юм. - Баяртай. Утсаар яриарай. Ингэж би нэг шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утас руу залгав. Байна. Хэн бэ? гэх нєгєє хонгорхон дуу сонсогдоход: - Энхээ байна аа. Юу байна? Би дєнгєж номын сангаас орж ирээд байна. - Єє сайн уу, чи vдийн хоолоо идсэн vv? Амжаагvй ээ? - Номын санд сууж байгаад орж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шvv. Тэр миний vгэнд баясан инээд алдаад: - Тэгвэл чамайг хоолонд урья. “Виннерс” кафед уулзах уу. Мэднэ биз дээ? - Мэднэ ээ, мэднэ - За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзъя Намайг хувцасаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиунаа хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв. Би жаахан хоцорчихлоо. Уучлаарай гэхэд минь тэр: Зvгээр ээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хvрэн хавтастай цэс дєхvvлэв. Би гvнцэг сонгох гэж намбаганасангvй. Хамгийн эхэнд байснаар нь хонины махан щницель, колатай захичихлаа. Харин Халиун vхрийн гол мах мєєгтэй, усан vзмийн шvvс сонгов. Хоолны дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав ээж нь гадаадад суудаг тул vеэл дvvтэйгээ хоёул амьдардагийг нь сая л мэдлээ. Бурхан
66.
минь, ёстой цэмцгэр
айл юм. Нил цэнхэр єнгє голлон тохижуулсан зочны єрєєнийх нь буйдангийн ємнєх шилэн ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нvдэнд туслаа. Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн єгєє вэ? Найз залуу чинь vv? гэж би дvлий хvнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нєгєє цэцгийг vнэрлэв. Тийм шулуухан болдоггvй юм асуусандаа би сvvлд нь их харамсч билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн vсээ илээд: - Энхээ би чамд єєрийнхєє тухай илэн далангvй ярьчих уу. Дєнгєж танилцахад л чи надад нэг тийм … итгэл даамаар охин шиг л санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хvн л дээ. Одоо л гэхэд ингээд дєрвєн хананы дунд ганцаархнаа. Надтай хамт амьдардаг vеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнайн хувьд бол их урт яриа болно доо гээд шvvрс алдав. Би чинь Голландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маастрихтэд сурч, дараа нь тэндээ ажилласан. Ангидаа би ганцаархнаа ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зєвхєн Сью гэдэг америк охинтой л vерхдэг байсан. Уржнан юм л даа. Би и-мэйлээр Дєл гэдэг хvvтэй танилцсан юм. Нэгдvгээр сарын 10-нд тєрсєн єдрєєрєє монгол оюутны вэб хуудсанаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ. “Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай 18 настай монгол залуу мєрєєдлийн гvнжээ эрж байна. Тэгэхдээ тєр барьж байсан монгол хатдын нэгийнх нь нэрийг таах, нас надаас хєгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон vсэгтэй шvv/ Ингээд болзлыг биелvvлэх мєрєєдлийн гvнждээ энэхvv сарнайг барья” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь “Тєр барьж байсан хатныг Турьхан гэж таагаад єєрєєс чинь нэг насаар дvv мєрєєдлийн гvнжид нэр дэвшигч тєрсєн єдрєєрєє ягаан сарнайг хvлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интернетээр аль дvрсгvйтэхийг тэр гэх вэ. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж захидал бичдэг байснаа утсаар ярьж зургаа солилцсоноос хойш дандаа л тvvнийг боддог болчихлоо. Нилээд бодлогоширонгуй харцтай нvд нь их таалагдсан. Харин Дєлєє миний царайг зураг явуулахаас ємнє таасан гэж зvтгэдэгсэн.
67.
Зургаан сарын дотор
бид хоёр бие биедээ vнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа тєгсєєд хаана сурах талаар манайд бєєн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсvvлж дараа нь Сорбоннын их сургуульд сургах бодолтой байдаг. Харин би мєрєєдлийн хан хvvгийнхээ дэргэд Монголдоо сурмаар байдаг. Би зvрх сэтгэлийнхээ нууцыг зєвхєн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч: Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл ахуйгаасаа ч их тєсєєрєх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт –Ухаа дээр намайг Дєл маань жинхэнэ ягаан сарнай барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг мартахын аргагvй. Зургадугаар сарын бороотой єдєр байсан. Би ирээд л Санхvv эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дєлєє бол МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдvгээр курс тєгсчихсєн байсан. Тоонд vнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дvvтэйгээ гурвуул амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хvvтэйгээ адилхан нvдтэй. Намайг ямар хєєрхєн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо гээд л. Харин нэгдvгээр ангийн дvv нь: - Та манай ахтай суух юм уу гэхэд нь vхтлээ ичиж Дєлєє: Очко миний дvv альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг тохижуулж єгєєд явахдаа: Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин шvv гэж учирлах захихын хооронд хэлж хоёуланг минь vнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хvvхэд шиг vерхэж байсан. Дєл комьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мєнгєє тэнцvv хоёр хувааж хагасыг нь ээждээ єгнє. Yлдсэнийг нь надад зориулна. Сургалтын тєлбєрєє ч єєрєє олдог байсан. Миний философийн шvvлэгт бэлтгэсээр байгаад бид хоёр оройтчихоод манайд нэг удаа хоносон юм. Намайг нэг vнсчихээд л зочины єрєєний буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмазтай бєгж бэлэглэж сvй тавьчихаад хамт унтана. Бас хадаг тавьж охиныг нь гуйж байгаагаа Маастрихт руу ирээдvйн хадмууддаа интернетээр мэдэгддэг юм билvv гэнэ. Мэдээж бие биедээ хайртай хоёр залуу хvнд бол амаргvй л байна биз дээ. Тэр шєнє хоёр ч удаа миний єрєєний vvдэнд ирээд буцахыг нь би мэдсэн л дээ.
68.
Сар бvрийн 10–нд
бид хоёр танилцсан єдрєє тэмдэглэж “Виннерс”–т суугаад Дєл надад ягаан сарнай бэлэглэдэг байсан юм. Халиун яриагаа таслан: - Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хvргэх шиг боллоо гэхэд энэ гайхам хайрын тvvхэнд бvр автагдчихсан байсан би сэхээ орж: - Зvгээр ээ, харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Єнєєдєр чинь нээрээ 12 дугаар сарын 10 юм байна шvv дээ” гэж бодлоо. Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж, баяр хvргэчихээд Дєлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бvлийнхэн шиг vнэхээр сайхан байсан. Дєлийн дvv Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг мэдэхэд л ээж нь бага хvvгээ дагуулан нєгєє єрєєнд орж, бид хоёр хоёулханаа vлджээ. Дєлєє намайг vнсээд vсийг нь минь илж: - Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Чамайг насаараа хайрлаж явна. Бvх насаараа шvv гээд хос хунгийн домог ярьж єгєєд хєгжим дуугаран эргэлддэг хунтай тоглоом бэлэглэсэн юм. Домог нь их гунигтай. …Буудуулсан эм хунгийнхаа хойноос гашуудсан эр хун нь элгэн хад руу унаж vхдэг. Тэгээд надад: Халиун аа! Чи намайг хэрэв vхэх юм бол тэр хун шиг миний хойноос vхэж болохгvй шvv гэж захисан. Яг ирээдvйгээ мэдсэн юм шиг. Нэг жил хачин хурдан єнгєрсєн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн єдєр бид хоёр Сараагийн концертыг vзчихээд харих замд Дєлєє миний гараас атган: Ийм гоё хуруунд Диана гvнжийнх шиг чамин бєгж зvvлгэх юмсан. Чамд амласнаараа хоёулаа сvй тавина. Одоо бол би чамайг vнсэх л эрхтэй гээд хоёулаа удаан vнсэлцсэн. Тэр єдєр юм бvхэн сvvлчийнх байсан ч vхэл гэдэг хvнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгvй. Маргааш нь Дєл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд vйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шєнє манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор: Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хvрээд ирээч. Дєл осолд орчихлоо. Чамайг дуудаад байна гэсэн… Би яаж эмнэлэг хvрснээ одоо ч санадаггvй. Yvдэнд нэг сувилагч цагаан нємрєг єгснийг л санаж байна. Тvvнийг нь мєрєндєє углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гvйсэн. Тэгсэн чинь… тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илvv цонхийгоод цайчихсан ухаангvй хэвтэж байсан. Єглєєхєн инээгээд амьдралын баяр баясгалан дvvрэн явсан тэр
69.
залуу гэхэд хэн
ч итгэмээргvй. Дєл єє! гээд намайг уйлахад нvдээ нээж хєнжил доороос гараа арай ядан гаргаад миний vсийг илж: - Чи миний тєлєє… урт удаан амьдарч… намайг дурсч яваарай, нєгєє хунгийн домгоо санаж байна уу? миний мєрєєдлийн гvнж гээд л ухаан алдсан. Тэгээд л… тэр шєнийнхєє vvр гэгээрэх хvртэл vхэлтэй тэмцсэн дээ. Дєлийг нас барснаас хойш зургаан сар єнгєрчихєж. Эртvvд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт єнгєрєєснийг мэдэхгvй. Тэр нохойн хошууны бут. Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бvгд л бид хоёрын хайрын гэрч. Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хvний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан тvvний минь надад єгдєг байсан бэлэг. Одоо би сар бvрийн 10–нд єєртєє энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аяархан хvрч: Єєр хvнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би монгол хvнтэй сууна гэж боддог шvv. Yхсэний хойноос vхдэггvй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудамжаар єдєр бvр явж Богд уулын мод ногоорох, шарлахыг vзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав ээж рvvгээ яваагvй. Ер нь тэгээд ч Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдийг гадаадад байхдаа хvн илvv мэддэг байх. Би ирээдvйд НYБ-д ажиллах сан гэж хvсдэг гээд гэнэт Халиуны хоолой зангирлаа. Цоргисон харцтай нvднээс нь нэгэн том нулимс тасран бємбєрєх аж. …Ёстой л мєрєєдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг vлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиунаа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол vнэхээр атаархмаар л санагдаж байна шvv гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авснаа: - Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж єгье дєє, гээд Халиун босов. Энэ vеэр хvзvvнд зvvсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо. - Чиний утас ямар тансаг эд вэ? Ийм утастай болчихвол би утаа гартал нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн: - Чи хєгжилтэй охин юм аа. Миний vеэл Золоо над шиг битvv хvн болохоор бид хоёр єрєєндєє ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шvv. За хоёулаа гаръя гэхэд нь би:
70.
- Та хоёр
тэгээд ерєєсєє унтаагvй гэж vv? гэж асуух гэснээ амаа барив. Yvнээс хойш бид хоёр ёстой салшгvй найзууд боллоо. Халиуны нєлєєгєєр би гэдэг хvн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, А.Камью, С.Моэм гээд том том зохиолчдын фен боллоо. Англи хэлэнд нєгєє нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппер, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш єєрийн мэдэлгvй ємнєє зорилготой, ирээдvйдээ санаа зовдог хvн болж “томоожиж” байлаа. Би гэдэг хvн. Миний зvгээс гэвэл єєр шиг ээ vймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хєргєгчийг нь “цэвэрлэж” єгнє дєє. Нэг єдєр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нєгєє хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт: Энхээ чи наад уснаасаа балга даа. Аан, хаан тєвєнх чинь их хєдєлж байна . Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал vзvvлээрэй гэлээ. Орой энэ мэдээг ээжид дуулгаснаар би гэдэг хvн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлчихсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангvй. Арав хоног эм тарианд бємбєгдvvлсээр “Шим тэжээлтэй, иодын найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх заавартай эмнэлгээс гарлаа. За ингээд эрх чєлєєтэй боллоо гэхэд минь ээж: Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд Аав: - Миний охины найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн ємнє явчихсан шvv дээ. Чамтай уулзаж амжсангvй гэж их л санаа зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байгаа болохоор хэлээгvй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хvлээж байлаа. Туузны завсар хавчуулсан зурваст “Энхээ! Чамайг энэ захидлыг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Гар утсаа чамд дурсгал болгон vлдээе. Чамд таалагддаг байсан шvv дээ. Би єдєр бvр и-мэйл бичнэ ээ. Халиун.” гэжээ. Хайрцагнаас мєнгєн гинжин оосортой гялалзсан жижигхэн утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув. - Аниа эмнэлгээс гараа юу гэж миний дvv Тулгын дуу vvдэнд хадаж бодлын шувуудыг минь vргээчихлээ.
71.
Маргааш нь надад
Халиунаагаас “Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннид хамт сурна шvv” гэсэн захидал ирvvлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч.
Download