Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Залуу багш нартаа зөвлөж байнаБагшийн мэргэжил эзэмшээд диплом гардаж авах нэг хэрэг. Багш болоод хүүхдэд эрдэм           ...
биелүүлээгүй, даалгавраа хийсэнгүй гэж шийтгэх нь олонтоо. Гэтэл багш өөрөө “өчигдөрхэддүгээр бодлогыг бодсон билээ, гэрий...
Zaluu bagsh
Upcoming SlideShare
Loading in …5
×

Zaluu bagsh

3,951 views

Published on

  • Be the first to comment

Zaluu bagsh

  1. 1. Залуу багш нартаа зөвлөж байнаБагшийн мэргэжил эзэмшээд диплом гардаж авах нэг хэрэг. Багш болоод хүүхдэд эрдэм ном зааж тэдний оюуны мэлмийг нээнэ гэдэг түүнээс хэд дахин хэцүү. Анх багш болчихоод хүүхдийн өмнө зогсож байхдаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй “За хүүхдүүдээ номоо нээгээрэй” гэж хэлж байснаа санаж байна. Жил ирэх бүр л хүүхдийн хүлээн авах чадвар, хэл яриа, хүрээлэн буй орчноо дагаад өөрчлөгдөж байгаа нь мэдээж. Үүнийгээ дагаад багш бид нар ч байнга өөрсдийгөө хөгжүүлж, өөрчилж байхгүй л бол хоцрогдож эхэлнэ. Багш хүний заавал мэдэж байх ѐстой болон өдөр бүр мөрдөж байвал зохих хэд хэдэн зүйлийг залуу багшнар маань мэдэхэд илүүдэхгүй боловуу.- Хэлж байгаа үг өгүүлбэр бүрээ хянаж аль болох илүү дутуу үг хэллэг хэлэхгүй байхХүүхэд багшийн хэлж ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаа үед гэнэт гаж үгхэллэг хэрэглэвэл хүүхэд тухайн үгсийг маш түргэн хүлээж авдаг бөгөөд таны өмнөхэлсэн зүйлийг мартаж гагцхүү тэрхүү гаж үг хэллэгийг хурдан тогтоож авдаг. Ер нь багшсурагчидтайгаа харилцаж байх үедээ ч, өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэхдээ ч үгээ зөвсонгож ярьж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдтэй ярилцаж, асуулт тавьж байгааүед асуулт нь оновчтой байх бөгөөд хүүхдийг төөрөгдүүлсэн асуулт асууж болохгүй.Хэрвээ хүүхэд буруу хариулт өгвөл түүнийг буруутгах хэрэггүй, харин багш дөхүүлсэнасуулт асууж, аль болох хүүхдийн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Буруу байна, суу гэж лхэлэх юм бол би буруу дуугарчихна гээд санал бодлоо дахин илэрхийлэх нь багасна шүүдээ. Өмсөж байгаа хувцас, зүүж байгаа гоёл чимэглэлдээ анхаарахХэт их гялгар ч юмуу эсвэл хүүхдийн анхаарлыг татсан эд зүйлс нь таныг хөдлөх бүртхүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн эд зүйлийг хэрэглэх нь зүгээр. Багшхүн самбартайгаа харьцах шаардлагатай байдаг учраас хэт богино буюу бариу хувцасөмсөх нь тийм ч тохиромжтой бус. Гараа өргөх бүрт таны биеийн аль нэг хэсэг ньхарагдаад байвал хүүхдэд тийм ч таатай бус. Хааш яайш өссөн хувцас ч хүүхдийн нүдэндэвгүй харагддаг. Тоос шороотой гуталтайгаа орж ирчихээд хүүхдийг гутлаа арч гэжтулгаад байж болохгүй. Цэвэр цэмцгэр байдал нь таныг эмх цэгцтэй харагдуулдаг тулхүүхэд ч таныг хүндэлж, дуурайж эхэлнэ.- Хүүхдийн хажууд хэн нэгэнтэй маргаж, мэтгэлцэхгүй байхХүмүүсийн хооронд аливаа маргаантай асуудал үүссэн үед түүнийг аль болох эерэгээршийдэхийг оролдох хэрэгтэй. Багш нарын гаргадаг нийтлэг алдаа бол эцэг эхчүүдхүүхдийнхээ талаар асуудал хөндөхөд өөрийгөө хамгаалсан, хайцаалсан байдлаар ханддагтул түүнийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чаддаггүйн улмаас маргалдаж эхэлнэ. Хэрүүлмаргаанаас болж бухимдал үүссэн үед хажууд хэн байгааг ч мэдэхгүй үе гардаг. Тухайнхүн ч таныг уурласан үедээ юу гэж ч хэлж болно. Хүүхдүүд үүнийг сонсоод таныг үлхүндэтгэж эхлэх ба та нарын хооронд үл ойлголцол бий болно.- Хүмүүсийг муу хэлж, өөрийгөө хэт их дөвийлгөж болохгүйБид нар хүүхдүүдийг хэдийгээр бага гэж боддог ч томчуудын талаар аль хэдийнэөөрсдийн гэсэн ойлголттой болсон байдаг. Хэрвээ та ээж, аавых нь талаар ч юмуу, хэннэгнийг муу хэлбэл хүүхэд таныг үзэн ядаж эхлэх бөгөөд харин ч муу хэлсэн хүнийгөрөвдөх сэтгэл нь давамгайлж таны нэр хүнд унах болно гэдгийг хатуу санаж яваххэрэгтэй. Та өөрийгөө хэт их дөвийлгөн танай аав, ээж гэж хаашаа янзын хүмүүс байдагюм бэ, гээд л олны нүдэн дээр хүүхдийг чичлээд байвал хүүхэд таны хажуугаас бушууханхолдох юмсан гэсэн айдаст автана. Дараа нь намайг дахин юу гэж хэлэх бол гэж бодонтанаас айж зугтан үзэл бодлоо ч хэлж чадахгүй хөөрхийлөлтэй нэгэн болон хувирна.- Багш өөрөө амьд толь болдогБагш нар хүүхдүүдийг дэвтэр номоо орхисон, өгсөн үүрэг даалгаврыг цагт нь
  2. 2. биелүүлээгүй, даалгавраа хийсэнгүй гэж шийтгэх нь олонтоо. Гэтэл багш өөрөө “өчигдөрхэддүгээр бодлогыг бодсон билээ, гэрийн даалгаварт юу өгсөн билээ, багш нь номооорхичихсон байна, та 2 номоо дундаа тавиад хэрэглэчих” гэх зэргээр заах гэж буй сэдвээ чмэдэхгүй, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаагүй байх нь элбэг. Энэ нь багшсургалтын үйл ажиллагаанд ингэж хайнга хандаж байхад бид нар ч гэсэн болох л юмбайна гэсэн санааг төрүүлж улмаар таны гаргасан алдаа толинд тусгалаа олж байгаа ньтэр. Ер нь ангийн тань ихэнх сурагчдын сурлагын түвшин тааруухан, таны өгсөг үүрэгдаалгаврыг үл тоомсорлосон байдлаар хандаад эхэлбэл багш та өөрөө өөрийгөөөөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй.- Цаг баримталж сурах хэрэгтэйМанай монголчуудын хамгийн их хугацаа алддаг зүйл бол цаг баримталж сураагүй явдалюм. Цагийн төлөвлөлт байхгүйн улмаас хичээлээ цагт нь багтаан зааж чадахгүйгээр үлбарам дараагийн цаг дээр дутуу хичээлээ нөхөж зааснаар сүүлийн цагийн хичээлүүдорхигдох явдал нэлээд элбэг. Нэг цагийн хичээл дээр тухайн сэдвийг заахдаа ямар аргаар,ямар хэрэглэгдэхүүн ашиглах вэ гэдгээ нарийн тооцож сурах хэрэгтэй. Эцэг эхийн хурал,хичээлээс гадуурх ажил, хүүхэд хөгжүүлэх ажил гээд бүхий л ажлаа хаана хэдийд, хэдэнцагт зохион байгуулах вэ гэдгээ төлөвлөж чадвал илүү үр дүнд хүрнэ.- Багш өөрөө өөрийгөө байнга хөгжүүлдэг байхБагш долоо хоногт нийт 19 цагийн хичээл заадаг. Энэ нь багш нарын хувьд тийм ч ачаалалөндөр бус. Учир нь долоо хоногт 12-13 цагийн ажил буюу өдөрт 3-4 цагийн ажил хийжбайна гэсэн үг юм. Тэгэхээр багш бүр өөрсдийгөө хөгжүүлэхэд өдөрт 1-2 цаг зарцуулахадл хангалттай. Тэгж чадвал хичээлийн жилийн туршид багагүй зүйлийг сурч авахаас гаднахөгжсөн багшийн тоо өсч тэр хэрээрээ өнөөгийн техник, технологи, нийгмийн хурдацтайхөгжлөөс хоцрохгүй байж болно. Хичээлийн зарим цагт багш нарт цонхтой цаг гардагболовч багш нар түүнийгээ үр бүтээлтэй өнгөрөөж чаддагүй. Тэрхүү цонхтой цаг дээрээахмад багш нарын хичээлд сууж зөвлөгөө авах, цахим хичээл бэлтгэх, бусад багшнартайгаа дараачийн цагийн хичээл дээр заах гэж байгаа сэдвээ болон сургалтын менежер,нийгмийн ажилтан, эмчтэй хамтарч ажиллах талаар ярилцах зэргээр үр дүнтэй өнгөрөөжчаддаг байх хэрэгтэй.- Багш үнэнч шударга байх хэрэгтэйБагш өөрөө хичээл сургалтын үйл ажиллагаанд хоцрох ч юмуу, эсвэл хүүхдүүдийнхээхажууд худал хэлэх, өөрт нь тааламжтай хандсан хэн нэгнийг хэт их сайшаан магтахзэргээр шударга бус үйлдэл гаргаж болохгүй. Нэгэн сургуулийн багш “С” ангийн даргаохиндоо “багш нь маргааш эхний цаг дээр ирж чадахгүй, чи багшийгаа байхгүй хоорондбагш нь байгаа юм шиг л үүнийг хуулж бичүүлээд суулгаж байгаарай” хэмээн захижээ.Маргааш нь сургалтын менежер ангид нь ороод “багш чинь хаана байна” гэж асуухадангийнх нь хүүхдүүд “багш 00 орсон” гэж зэрэг шахуу хэлэв. Дараачийн цаг дээр дахинангид нь ороход “багш цайны газар байгаа” гэж ангийн дарга охин хэлэв. Бага ангийнхүүхэд гэдэг бол багш юу гэж хэлнэ яг л түүнийг даган дуурайдаг. Тэгэхээр хүүхдийнхүмүүжилд багш асар их үүрэгтэй гэдэг нь ойлгомжтой.- Багшийн нэр хүндийг өндөрт өргөж байхХүний амьдрал юм болохоор сайн муу бүх л зүйл багшид тохиолдох нь мэдээж. Тэрбүгдийг хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ дэлгээд байх нь тийм ч таатай бус. Сургуулийнбагш нарын цалин хангамж амьдралд нь хүрэлцдэггүй учраас санхүүгийн эх үүсвэр хайжсүлжээний бизнес эрхлэх юмуу бараа бүтээгдэхүүн борлуулах явдал байдаг. Тэрхүү үйлажиллагаагаа эцэг эх хүүхдүүдэд сурталчлан борлуулж хэрхэвч болохгүй. Ашиг олохынтулд хүүхэд болон тэдний гэр бүлийг ашиглан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагхувийнхаа эрх ашигт нийцүүлэн явуулах нь багшийн нэр хүнд унаж байгаагийн хамгийнгол шалтгаан нь юм. Та нэгэнт л багшийн мэргэжил эзэмшээд багш нарын эгнээнд мөрзэрэгцэн ажиллахаар шийдсэн бол өөрөө өөрийгөө өөрчилж байж өрөөлийн хүүхдийгсургаж хүмүүжүүлнэ гэдгээ л ойлгох хэрэгтэй.

×