SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
“МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД”
Монголын залуучууд түүхийн хуудаснаа хэрхэн бүтээлчээр тэмдэглэгдэв.
Монголын түүхэн дэх бүхийл гавъяат үйлсийг бүтээгч, тээгч нь залуучууд байж,
Тэдний гавъяат үйлсийн ид шидийг ахмад үе нь, эцэг өвгөд нь өвлүүлж өгсөн юм.
Олон зууны түүхийг сөхөхөөс урьдчилж сүүлийн зууны хэрэг явдлыг эргэн харахад
Монгол эх орон, Монгол түмнийхээ өмнө залуучуудьн байгуулсан гавъяа үнэнхүү бахархалтай
болох нь харагдах ажээ.
Зуун жилийн тэртээд бол Монголчууд эцэг өвгөдийнхөө эрт цагаас байгуулан
мандуулсаар ирсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт улс гүрнийхээ түр зуур мөхөсдөж харийн
эзэрхийлэлд автсан гунигт хувь тавиланг өөрчлөхийн төлөө үндэсний хувьсгал хийхээр хөлөг
мориндоо мордож их тэмцэлд өндийн боссон билээ.
Хувьсгалыг сэдэгчид нь төрийн ахмад гэх (хэдийгээр тэд гуч гаруйхан, дөч шүргэм
насныхан байсан ч)зүтгэлтнүүд бөгөөд харин гүйцэтгэгчид нь залуу үеийнхэн 20 гаруйхан
настай залуучууд байлаа.
Богд Хаант Монгол улсын төрийн илгээлтээр Орос улсад сургуульд явж орчин үеийн
эрдэм ном үзсэн анхны 12 залуугийн дотор Ц.Дамбадорж, Х.Чойбалсан зэрэг хэдхэн жилийн
дараа ардын хувьсгалын зүтгэлтэн, ардын нам, засгийг удирдах хүмүүс байсан нь түүхэн
үйлсийн залгамж үе болсон гэж үзэж болно.
1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын санаачлагаар “Бошгыг халах
залуучуудын эвлэл” нэртэйгээр МХЗЭ-г үндэслэн байгуулсанд удирдан тэргүүлэх таван хүний
эхэнд нь Сүхбаатарын хамтран зүтгэгч, ардын хувьсгалын “партизан” Хорлоогийн Чойбалсан,
МХЗЭ-ийн удирдагч Г.Гүрсэд, Ж.Баваасан нар орж байжээ.
МХЗЭ-н гишүүн Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ч.Амгалан тэргүүтэй залуус одоогийн
соѐл урлагын хөгжлийг тэргүүлж үндэс суурийг нь тавьж байлаа.
Тэр ч бүү хэл МХЗЭ хандив цуглуулан анх нисэх онгоц эх орондоо худалдан авч,
түүнийг жолоодох хүмүүсийг залуучуудын дундаас сурган бэлтгэж агаарын тээвэр хөгжүүлэх
замналыг эхлүүлж улмаар улс орноо 1981 онд сансрын 101 дэхь нисэгчтэй улс болгож малчны
хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн түүхтэй.
Залуучууд өөрсдийн хөдөлгөөн өрнүүлж уул, уурхай, барилга, хот байгуулалтын их
үйлст сэтгэл зүрхнийхээ зориг эрмэлзлэлээр явж ажиллаж гавъяат үйлс бүтээсэн бөгөөд эзгүй
талд сүндэрлэн боссон Дархан хот, Бага нуур, Бага хангай, Эрдэнэт, Налайх, Бэрх зэрэг
үйлдвэр, уурхай, хот суурингууд залуучуудын нэртэй салшгүй холбоотой билээ.
Дэлхийд арвын нэгд орох зэс, Молебдены ил уурхай, түүний олборлогчдын Эрдэнэт
хотыг барьж байгуулахад л МХЗЭ-ийн илгээлтээр залуучууд Эрдэнэтийг зорьж арваад жилийн
турш мянга хол давсан залуус шинэ хотыг байгуулалцаж, үйлдвэрийг босгож, тэндээ айл болон
аж төрцгөөсөн юм аа..
Монголын Залуучуудын түүхэн үүрэг хариуцлага үеийн үед мандан бадарч үйл хэрэг
залгамж халаагаа алдалгүй өнөөг хүрсэн түүхтэй Монгол улсын түүх бол залуучуудын
хөдөлмөр зүтгэл, амжилтын түүхэн замналтай салшгүй холбоотой юмаа. Бид залуучуудаараа
бахархах эрхтэй хүмүүс ээ.
Монголын залуучуудаас урлагийн алдар цуутнууд жүжигчин Ичинхорлоо,
Н.Норовбанзад, Долгорсүрэн, Цогзолмаа зохиолч Э.Оюун, С.Удвал
ХАА салбараас Хөдөлмөрийн баатар болсон саальчин С.Аюуш, Ж.Доржханд оѐдолчин
Д.Цэнд- Аюуш, нэхмэлчин Ш.Цэрэнжаргал
Спортын салбарт “Биеийн тамир сайжруулах явдалд залуучуудаас довтлон орогтун”
уриаг МХЗЭ дэвшүүлж хөндлөн хаалт үсэрч гарах (саадтай үсрэлт), хулс тулж өндөрт үсэрч
давах (тулгууртай харайлт) тугалган бөмбөг түлхэх (бөөрөнцөг), хавтгай дүгрэг төмөр шидэх
(зээрэнцэг) лүн теннис, агаарын теннис, жад шидэх, олс барьж гарын хүчээр авирах зэрэг шинэ
төрлүүдийг сурахыг уриалж Тэр цагаас хойш монголчын залуучууд орчин үеийн спортын
бараг бүх төрлийг эзэмшиж тивийн болон дэлхий, олимпийн медалтнууд төрж, МХЗЭ-ийн
гишүүн Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Энхбат, Ойдов гэхчилэн Монгол тамирчин аваргуудыг
дэлхий дахин мэддэг болсон билээ.
Батлан хамгаалах салбарт Эвлэлийн гишүүн, Булан дэрсний харуулын бага дарга
Шагдарын Гонгорт БНМАУ- ын баатар цолыг улсын бага хурлын тэргүүлэгчид шагнасан нь
эвлэлийн эгнээнээс төрсөн анхны баатар юм.Тэрчлэнгээр 1945 оны байлдааны баатарлаг
дайчин, эвлэлийн гишүүн Л.Аюуш, Д.Данзанванчиг, С.Дампил нар улсын баатар цолоор
шагнагдав. Гучаад оны хатуу ширүүн тэмцэлд баатарлагаар тэмцэж амь алдсан эмэгтэй
Түвдэнгийн Бор, Х.Дамба залуу баатаруудад Монгол Улсын баатар цол нөхөн олгосон бөгөөд
хилийн мөргөлдөөнд Л. Даваадорж, Б.Тэгшээ, С.Лхагвадорж нарын зэрэг баатарууд гарсан юм.
Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалах үйлст Монголын залуучууд үе үеэрээ гавъяа
байгуулсныг ард түмэн мартдаггүй билээ.
Ардын хувьсгал, Атар газар эзэмших, Ардын элч, Ардчилсан хувьсгал гээд
Монголын залуучууд 1921, 1939, 1945, 1960, 1990 оны түүхэн үйл явдлуудын эзэн,
түүнийг бүтээгч нь тээгч нь байж ирсэн.
Өнгөрсөн 25 жилийн турш Монгол Улсад нийгэм, эдийн засгийн асар хурдтай
өөрчлөлтүүд боллоо. Социалист нийгмээс зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан
тогтоолцоонд шилжиж, сүүлийн 10 гаруй жилийн дотор нийгэм эдийн засгийн байдал асар
хурдтай өсөлтөнд хүрч, нийслэл хот Улаанбаатарт төвлөрсөн хотжилт явагдаж, Монгол орны
амьдрал үндсээрээ өөрчлөгдөж байна.
Залуучууд хил дамжин бараа зөөвөрлөж, дээд боловсрол эзэмшиж, гадаадад ажиллаж,
сурч, хөдөлмөрлөж, тив дэлхийд амжилт гаргаж, урлаг, соѐлын довтолгоо газар сайгүй дэлгэрч
шинэ шинэ бэлэг хөвөрсөөр...
Гэр бүл болон нийгмийн бүтцэд өөрчлөлт орж, эдийн засгийн өсөлтөд боломжууд
нээгдэн, нийгмийн оролцоо ба бусад салбарт эрчимтэй өөрчлөлтүүд гарсаар байна. Монголын
залуучуудын хувьд эдгээр өөрчлөлтүүд гарсанаар илүү их боломжууд бий болж, эдгээр
боломжуудыг ашиглах явцад илүү ур чадваруудыг эзэмшин, өөрсдийн сул талуудаасаа салах
зэрэг сорилтуудтай байнга тулгарч байна.
Энэхүү үндэсний хэмжээний өөрчлөлтүүд дунд Монгол Улсад цогц, алсыг харсан
Үндэсний Залуучуудын Бодлого шаардлагатай байгаа бөгөөд энэхүү бодлогоор залуучуудын
хөгжлийг хангах, зорилготой, үр бүтээлтэй амьдрахад шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх
орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон.
Өнөөдрийг хүртэл Төрөөс залуучуудын талаар баримтлах тогтвортой бодлого дутагдаж
алдагдаж байгааг нуух хэрэг байхгүй юм.
Манай улсад олон боломж байгаагийн нэг нь хөдөлмөр эрхлэх насны иргэдийн тоо
тэжээн тэтгүүлэх иргэдийн тооноос харьцангуй их байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны
иргэд нь залуучууд бөгөөд эдийн засгийн хөгжлийг хангах, чанартай амьдралыг бий болгож
чадах тэрхүү хүн амын бүлэг зонхилж байна гэж ойлгож болно. “Хүн амзүйн цонх” нь зөвхөн
боломж бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжил, ашиг орлогын баталгаа болохгүй, харин үр
нөлөөтэй удирдлагаар хангах нь ялангуяа залуучуудын хөгжилд чиглэл болж чадна.
Энэхүү боломж нь мөн салаалсан замуудыг бий болгоод байна: нэг талаас,
залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа, бий болох боломжуудыг ашиглаж чадахгүй алдах,
нийгмийн бухимдал үүсч байгаа бол нөгөө талаас, үр бүтээлтэй эрх мэдэлтэй залуучуудад
шинэ боломжууд нээгдэж, нийгэм эдийн засгийн таатай нөхцөлүүд бүрдэж байна.
Холыг харж, үр дүнтэй байхаар боловсруулсан маш сайн залуучуудын бодлогыг өргөн
хүрээтэй далайцтай бодлоготой уялдуулж өгөх нь Монгол Улсын хувьд хүн амзүйн цонхны
боломжийг бүрэн ашиглах боломжтой юм.
Энэ утгаараа Үндэсний Залуучуудын Бодлого нь өөрөө Монголыг тогтвортой хөгжлийн
эх үндэс болж өгнө.
Монгол Улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг ба тэдгээр нь өсөн нэмэгдэж
буй ажиллах хүчин болж боломжийг нэмэгдүүлж байна. Нийт хүн амын 50% нь 30 хүртэлх
насны залуучууд ба 15-24 насны залуучууд 18.7% эзэлж байна.
Хэнийг залуу хүн гэдгийг тодорхойлох нь залуучуудын хөгжлийг дэмжихэд маш чухал
үүрэгтэй. Зорилтот бүлгийг тодорхойлсноор тэдэнд зориулсан хөтөлбөр, төслүүд амжилттай
хэрэгжих үндсэн суурь болж өгнө. Залуу хүн гэдэг ойлголт улс үндэстэн, нийгэм, түүх соѐлын
үндэслэлээр маш олон төрлөөр тогтоож байгаа.
Хүүхэд насаа орхиж тусгаар тогтносон бие хүн болж төлөвших хүртэлх хугацааг залуу
гэж үзэх нь хамгийн зөв хувилбар болов уу. Энэ хувилбар маш олон хэсэгт биелэх боломжтой
жишээ нь: боловсрлоос тогтвортой ажил мэргэжилд хүрэх, хариуцлагатай эцэг эх болох,
тогтвортой гэр бүл байх гэх мэт олон тохиолдолд тодорсоор байх болно.
Энэ өөрчлөлтийн үеийг тоон хэлбэрт буулгах нь маш төвөгтэй. Жишээ нь Нэгдсэн
Үндэсний байгууллага 16-25 насыг залуу хүн гэж авч үздэг гэвч улс орон бүр харилцан
адилгүй байсаар байна хамгийн багадаа 10 хамгийн ихдээ 35 насыг залуу хүн гэж авч үзэж
байна. Монгол улсад “Залуу” хүн гэдгийг авч үзэх маш түвэгтэй. Монголд маш олон хүчин
зүйлээс болж залуу хүн гэдгийг тодорхойлох төвөгтэй болгодог олон асуудал байна жишээ нь
боловсрол, ажил эрхлэлттэй холбоотой шилжилт хөдөлгөөн эрт эхлэж байхад гэр бүл,
нийгмийн асуудлуудыг бүрэн давж бие хүн болтол маш олон жил шаардагдаж байна. Бид
бодож, онож хэрэгжүүлэх ѐстой.
Өнөөдрийн байдлаар залуучуудад хүрч ажиллахын тулд маш олон нийгмийн хэсэг бүлгүүдэд
хүрч ажиллана түүнийг ангилж үзвэл.
o Орон нутагт амьдарч буй залуучууд
o Залуу эмэгтэйчүүд
o Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд
o Бэлгийн цөөнх залуучууд
o Нийгмийн амьжиргааны түвшнэээс доогуур амьдралтай залуучууд
o Үндэсний цөөнх залуучууд
o Ажилгүй залуучууд, сургуулиас завсардсан залуучууд
o Гэмт хэрэгт холбогдсон залуучууд
o Жендерт суурилсан, гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртдөг залуучууд
o Траншейнд амьдардаг болон орон гэргүй залуучууд
o Залуу эцэг эхчүүд
o Сэтгэцийн эмгэгтэй залуучууд
o Өнчин залуучууд гээд олон бүлгүүд байна.
Бидэнд тулгамдаж буй асуудлын тухайд: хэдэн зүйлийг энд цохон дурдъя.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд Тулгамдаж буй асуудлууд
o Орон даяар залуучуудын ажилгүйдэл, ядуурал газар авсан
o Боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ хоорондын уялдаа
холбоо хангалтгүй
o Ажил мэргэжлийн чиг баримжаа , зөвлөгөө дутмаг
o Залуу ажилчдын эрхийн хамгаалалт сул
o Ажлын туршлага дутмаг, дадлагжих боломж хомс
o Боловсролын байгууллагуудаас ажиллах хүчинд шаардалагатай ур чадваруудыг
залуучуудад эзэмшүүлж чаддаггүй
o Одоогоор төрөөс хэрэгжиж буй бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй , хөдөө орон нутгийн
залуучууд, эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны асуудлыг
тусгайлан шийдвэрлэх боломжгүй
Бодлогын шийдэл
a. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хөдөлмөр, ядуурлыг бууруулах, эдийн засгийн
хөгжлийн бодлого зэрэг бусад хамаарах бодлогуудад тэргүүний зорилго болгон нэгтгэн
тусгах
b. Тодорхой стандарт, хамгааллийг бий болгох зэрэг бүх боловсролын байгууллагын хүрээнд
албан ѐсны ажлын туршлагийг бий болгох
c. Засгийн газрын залуу мэргэжилтнүүд болон бүх залуучуудад албан тушаалын зөвлөгөө
өгөх боломжоор хангах
d. Залуучуудад албан тушаал ахих, чадвараа хөгжүүлэх, бизнесийн боломжийн талаар
мэдээлэл олж авах боломжийг нь сайжруулах
e. Залуу хүмүүст хувийн бизнес, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлүүдэд мэдээ
мэдээлэл олж авах, дэмжих үйлчилгээ, зээл авах, бусад хувийн хэвшилийн секторуудтай
харилцаа холбоо тогтоох зэрэгт дэмжлэг үзүүлэх
f. Аж ахуй нэгж бүр дэх үйлдвэр бүр дээрх дагалдангуудын квот зэргийг багтаасан залуу
мэргэжилтнүүдийн хамгийн бага квотыг тогтоох
g. Залуучуудыг сургуулиа төгсөөд ажилын байр олж авахад нь тохирох техникийн болон хувь
хүний чадвар эзэмшүүлэхийн тулд хувийн хэвшил болон боловсролын салбарын
хоорондын албан ѐсны зөвлөлдөөн, хамтын ажиллагааны механизмыг бий болгох
h. Хөгжлийн бэрхшээлтэй залуу боловсон хүчин, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
тодорхой механизмыг бий болгох
Боловсролын салбарт Тулгарч буй асуудлууд
 Их дээд сургуулиуд залуучуудыг ажлын байранд гархад шаардлагатай ур чадварыг
эзэмшүүлж чадахгүй байна.
 Боловсролын чанарыг сайжруулах, ажил олгогчидтой харилцаа холбоогоог сайжруулж,
шаардлагатай боловсон хүчнээр хангахгүй байна.
 Их дээд сургуулиуд Монгол улсын ирээдүйн хөгжилд шаардлагатай шинэ болон
бүтээлч санаа дэвшүүлж ажиллахгүй байна.
 Ар гэрийн боломж муу, хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй олон
залуучуудад боловсрол эзэмшихэд хүндрэл учирч байна.
Бодлогын шийдэл
a. Их дээд сургуулуудийг Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд таарсан боловсрол олгох
тал дээр дэмжих, хамтран ажиллах
b. Боловсролын чанарыг дээшлүүлэх, ажил олгогчидтой хамтран ажиллах
c. Ур чадвар эзэмшүүлэх дадлагжих боломжийг түлхүү олгох, мэргэжил сонгоход зөвлөх
системтэй болох
d. Нийгмийн ажилтнуудаар дамжуулан албан болон албан бус боловсролыг дэмжих
e. Одоогоор байгаа тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэх
f. Боловсролын төвлөрлийг саармагжуулах
g. Хөдөө орон нутгын, хөгжлийн бэрхшээлтэй, эдийн засгийн боломжгүй оюутнуудыг дэмжих
хөтөлбөр хэрэгжүүлэх
h. Албан бус боловсрол болон бусад боловсролын хэлбэрийг дэмжих, сургууль завсардагсдыг
анхаарч үзэх
i. Залуучуудын шийдвэр гаргах түвшинд оролцуулах тэдэнд давуу эрх олгох
Эрүүл мэндийн салбарт
Тулгарч буй асуудлууд
 Залуучуудад хандсан эрүүл мэндийн эелдэг үйлчилгээ дутмаг, залуучуудад чиглэсэн
эрүүл мэндийн ерөнхий стандарт байхгүй
 Залуучуудын дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, туршлага
дутмаг байдаг нь БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн түвшинг өсөхөд хүргэж
байна.
 Залуучуудын дунд мансууруулах бодис, ялангуяа архи согтууруулах ундаа, тамхины
хэрэглээ нэн өндөр хэмжээтэй байна.
 Залуучуудад эрүүл мэндийн талаар болон бусад үйлчилгээний мэдээлэл өгдөг
үйлчилгээ хангалтгүй хэмжээтэй
 Залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг үйлчилгээ хомс
 Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих үйлчилгээ нэн тааруу
Бодлогын шийдэл
a. Үндэсний хэмжээний залуучуудад чиглэсэн нөхөрсөг эрүүл мэндийн үйлчилгээний
стандартыг танилцуулах
b. Залуучуудын бие мах бодийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн хэрэгцээ, залуучуудын
эрүүл мэндийн стандартыг хангах эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудын
чадавхийг бий болгох
c. Залуучуудын эрүүл мэндийн үйлчилгээ, хариу арга хэмжээ авах системтэй холбоотой санал
гомдолын механизмийг бий болгох
d. Үндэсний болон орон нутгийн түвшинд залуучуудын эрүүл мэндийн мэдээлэл,
үйлчилгээний онлайн мэдээллийн үйлчилгээ бий болгох
e. Боловсролын байгууллага, олон нийтийн компанит ажилаар дамжуулан залуучуудын эрүүл
мэндийн тодорхой асуудлуудын талаар эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл олгох
f. Залуучуудын эрүүл мэндийн асуудлуудыг бүгдийг харилцан уялдаатайгаар шийдвэрлэхийн
тулд тодорхой залуучуудын эрүүл мэндийн стратегийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх
g. Хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, мөн адил төстэй залуучуудын асуудалд
үндэсний хэмжээний хамгааллын болон дэмжлэгийн үйлчилгээг хэрэгжүүлэх
h. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нийгмийн оролцоо, боловсролын хүртээмж, ажлын
байр зэрэг салбарт дэмжих стратегийг боловсруулан хэрэгжүүлэх
Мөн
a. НИЙГМИЙН ОРОЛЦООНЫ ХУВЬД
b. ЧӨЛӨӨТ ЦАГ
c. СОЁЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН
d. ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ
e. ДЭМЖЛЭГТЭЙ ОРЧИН
Энэ мэтчилэн олон салбарт залуучуудын өмнө тулгамдсан асуудлууд байна. Та бүгдэд ч
хэрхэн шийдэх шийдэл, түүнийг хэрэгжүүлэх талаар саналаа хэлнэ гэдэгт итгэж байна.
Бид Монголын ирээдүй бас өнөөдөр нь болсон залуучууд тиймээс нийгмийнхээ өмнө,
өөрийнхөө, найзынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, шийдэх боломж бидэнд
нээлттэй байгаа, Монголын Залуучуудын холбоо нийгэмд гүйцэтгэж буй үүрэг хариуцлагаа
ухамсарлаж Үндэсний залуучуудын бодлогын бичиг баримтыг боловсруулж төрд өргөн бариад
байна. Залуучуудын байгууллага хөдөлмөрийн бирж, сургалтын төв, салбар бүрийн асуудлаарх
байнгын хороо байгуулж ажиллаж байгаа. Цаашид бүр олон залуучуудад хүрч ажиллах
тэдэнтэй нэгдсэн нэг байр суурьтай нэгдмэл залуучуудын байгууллага болохыг зорьж байна.
Өнөөдрийн амьдарч буй нийгмийнхээ алдаа булхайг илчлэх биш, засаж залруулах, өвгөдөөс
ирсэн уламжлалыг сахин хамгаалах үүрэг зөвхөн бидэнд ирээд байна. Улс төр, нийгэм эдийн
засгийн бүхий л үйл хэрэгт залуучууд оролцож, тэд л ажил, хөдөлмөрөөрөө манлайлж ирээгүй
гэж үү.
Өнөөдрийн нийгмийг, төрийн үйл хэргийг шүүмжлэх, горьдон хүлээх цөөнгүй хүмүүс
байгаа ч оролцох, шийдэл гаргах залуучууд түүнээс олон бий.
Бид хаашаа, ямар хөгжил рүү алхаж байгаа вэ? Өмнөх өө үгүйсгэсэн, зөвхөн өөрт
хэрэгтэй зүйлдээ анхаарч, өрөөлийг умартсан орчинг бид хүссэн гэж үү... Бидний өмнө
тулгамдсан маш их асуудлууд хөвөрсөөр байхад бид сугалаанд найдаж, бараанд ойчирлож,
сарын цалингын хооронд амьдарсаар л байна. Ном уншихаа больж, интернет ухаж тулга
тойрсон өнгөний шинж чанартай зүйлсээр солигдож байна. Улсын сургуульд сурч, үнэтэй
брэндийн бараа хэрэглэсэнээр амьдрал хэмжигдэнэ гэж үгүй.
Залуучуудаа... бидний нийгмээсээ хүртэх эрх чөлөө ихдэж ардчилсан нийгмээ буруу
ойлгоод байгаа юм биш байгаа.
Бид өөрийнхөө, хамт олныхоо, нийгмийн сайн сайхны төлөө, болж бүтэж байгааг
дэмжих, нийгмийн бүх салбарыг хариуцлагатайгаар засаж, хашиж, ахмадын сургаалийг дагаж,
эв нэгдэлийг бат бөх ухамсарлаж явах ѐстой.
Ихийг бүтээх, хөгжлийн замд хамтдаа зүтгэцгээе.
МЗХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ө.ШИНЭХҮҮ

More Related Content

Similar to монголын залуучууд

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...Монголын Залуучуудын Холбоо
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлgbd01
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаtolya_08
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Saraa Hurlee
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.tolya_08
 
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...batnasanb
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлAriuntulga Byambadorj
 
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлого
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлогоМонгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлого
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлогоEnkh Tseba
 
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimZaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimErdenetsogt Su
 
Газарзүй 9 Монголын хүн ам.ppt
Газарзүй 9 Монголын хүн ам.pptГазарзүй 9 Монголын хүн ам.ppt
Газарзүй 9 Монголын хүн ам.pptEnkh Tseba
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээХишигтөгс А.
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 

Similar to монголын залуучууд (20)

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
 
Тусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэлТусгаар тогтнол тэмцэл
Тусгаар тогтнол тэмцэл
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
 
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
 
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлого
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлогоМонгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлого
Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц бодлого
 
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimZaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
 
Газарзүй 9 Монголын хүн ам.ppt
Газарзүй 9 Монголын хүн ам.pptГазарзүй 9 Монголын хүн ам.ppt
Газарзүй 9 Монголын хүн ам.ppt
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
 
Manjiin ue
Manjiin ueManjiin ue
Manjiin ue
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 

монголын залуучууд

  • 1. “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД” Монголын залуучууд түүхийн хуудаснаа хэрхэн бүтээлчээр тэмдэглэгдэв. Монголын түүхэн дэх бүхийл гавъяат үйлсийг бүтээгч, тээгч нь залуучууд байж, Тэдний гавъяат үйлсийн ид шидийг ахмад үе нь, эцэг өвгөд нь өвлүүлж өгсөн юм. Олон зууны түүхийг сөхөхөөс урьдчилж сүүлийн зууны хэрэг явдлыг эргэн харахад Монгол эх орон, Монгол түмнийхээ өмнө залуучуудьн байгуулсан гавъяа үнэнхүү бахархалтай болох нь харагдах ажээ. Зуун жилийн тэртээд бол Монголчууд эцэг өвгөдийнхөө эрт цагаас байгуулан мандуулсаар ирсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт улс гүрнийхээ түр зуур мөхөсдөж харийн эзэрхийлэлд автсан гунигт хувь тавиланг өөрчлөхийн төлөө үндэсний хувьсгал хийхээр хөлөг мориндоо мордож их тэмцэлд өндийн боссон билээ. Хувьсгалыг сэдэгчид нь төрийн ахмад гэх (хэдийгээр тэд гуч гаруйхан, дөч шүргэм насныхан байсан ч)зүтгэлтнүүд бөгөөд харин гүйцэтгэгчид нь залуу үеийнхэн 20 гаруйхан настай залуучууд байлаа. Богд Хаант Монгол улсын төрийн илгээлтээр Орос улсад сургуульд явж орчин үеийн эрдэм ном үзсэн анхны 12 залуугийн дотор Ц.Дамбадорж, Х.Чойбалсан зэрэг хэдхэн жилийн дараа ардын хувьсгалын зүтгэлтэн, ардын нам, засгийг удирдах хүмүүс байсан нь түүхэн үйлсийн залгамж үе болсон гэж үзэж болно. 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын санаачлагаар “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр МХЗЭ-г үндэслэн байгуулсанд удирдан тэргүүлэх таван хүний эхэнд нь Сүхбаатарын хамтран зүтгэгч, ардын хувьсгалын “партизан” Хорлоогийн Чойбалсан, МХЗЭ-ийн удирдагч Г.Гүрсэд, Ж.Баваасан нар орж байжээ. МХЗЭ-н гишүүн Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ч.Амгалан тэргүүтэй залуус одоогийн соѐл урлагын хөгжлийг тэргүүлж үндэс суурийг нь тавьж байлаа. Тэр ч бүү хэл МХЗЭ хандив цуглуулан анх нисэх онгоц эх орондоо худалдан авч, түүнийг жолоодох хүмүүсийг залуучуудын дундаас сурган бэлтгэж агаарын тээвэр хөгжүүлэх замналыг эхлүүлж улмаар улс орноо 1981 онд сансрын 101 дэхь нисэгчтэй улс болгож малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн түүхтэй. Залуучууд өөрсдийн хөдөлгөөн өрнүүлж уул, уурхай, барилга, хот байгуулалтын их үйлст сэтгэл зүрхнийхээ зориг эрмэлзлэлээр явж ажиллаж гавъяат үйлс бүтээсэн бөгөөд эзгүй талд сүндэрлэн боссон Дархан хот, Бага нуур, Бага хангай, Эрдэнэт, Налайх, Бэрх зэрэг үйлдвэр, уурхай, хот суурингууд залуучуудын нэртэй салшгүй холбоотой билээ. Дэлхийд арвын нэгд орох зэс, Молебдены ил уурхай, түүний олборлогчдын Эрдэнэт хотыг барьж байгуулахад л МХЗЭ-ийн илгээлтээр залуучууд Эрдэнэтийг зорьж арваад жилийн турш мянга хол давсан залуус шинэ хотыг байгуулалцаж, үйлдвэрийг босгож, тэндээ айл болон аж төрцгөөсөн юм аа.. Монголын Залуучуудын түүхэн үүрэг хариуцлага үеийн үед мандан бадарч үйл хэрэг залгамж халаагаа алдалгүй өнөөг хүрсэн түүхтэй Монгол улсын түүх бол залуучуудын хөдөлмөр зүтгэл, амжилтын түүхэн замналтай салшгүй холбоотой юмаа. Бид залуучуудаараа бахархах эрхтэй хүмүүс ээ. Монголын залуучуудаас урлагийн алдар цуутнууд жүжигчин Ичинхорлоо, Н.Норовбанзад, Долгорсүрэн, Цогзолмаа зохиолч Э.Оюун, С.Удвал ХАА салбараас Хөдөлмөрийн баатар болсон саальчин С.Аюуш, Ж.Доржханд оѐдолчин Д.Цэнд- Аюуш, нэхмэлчин Ш.Цэрэнжаргал Спортын салбарт “Биеийн тамир сайжруулах явдалд залуучуудаас довтлон орогтун” уриаг МХЗЭ дэвшүүлж хөндлөн хаалт үсэрч гарах (саадтай үсрэлт), хулс тулж өндөрт үсэрч
  • 2. давах (тулгууртай харайлт) тугалган бөмбөг түлхэх (бөөрөнцөг), хавтгай дүгрэг төмөр шидэх (зээрэнцэг) лүн теннис, агаарын теннис, жад шидэх, олс барьж гарын хүчээр авирах зэрэг шинэ төрлүүдийг сурахыг уриалж Тэр цагаас хойш монголчын залуучууд орчин үеийн спортын бараг бүх төрлийг эзэмшиж тивийн болон дэлхий, олимпийн медалтнууд төрж, МХЗЭ-ийн гишүүн Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Энхбат, Ойдов гэхчилэн Монгол тамирчин аваргуудыг дэлхий дахин мэддэг болсон билээ. Батлан хамгаалах салбарт Эвлэлийн гишүүн, Булан дэрсний харуулын бага дарга Шагдарын Гонгорт БНМАУ- ын баатар цолыг улсын бага хурлын тэргүүлэгчид шагнасан нь эвлэлийн эгнээнээс төрсөн анхны баатар юм.Тэрчлэнгээр 1945 оны байлдааны баатарлаг дайчин, эвлэлийн гишүүн Л.Аюуш, Д.Данзанванчиг, С.Дампил нар улсын баатар цолоор шагнагдав. Гучаад оны хатуу ширүүн тэмцэлд баатарлагаар тэмцэж амь алдсан эмэгтэй Түвдэнгийн Бор, Х.Дамба залуу баатаруудад Монгол Улсын баатар цол нөхөн олгосон бөгөөд хилийн мөргөлдөөнд Л. Даваадорж, Б.Тэгшээ, С.Лхагвадорж нарын зэрэг баатарууд гарсан юм. Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалах үйлст Монголын залуучууд үе үеэрээ гавъяа байгуулсныг ард түмэн мартдаггүй билээ. Ардын хувьсгал, Атар газар эзэмших, Ардын элч, Ардчилсан хувьсгал гээд Монголын залуучууд 1921, 1939, 1945, 1960, 1990 оны түүхэн үйл явдлуудын эзэн, түүнийг бүтээгч нь тээгч нь байж ирсэн. Өнгөрсөн 25 жилийн турш Монгол Улсад нийгэм, эдийн засгийн асар хурдтай өөрчлөлтүүд боллоо. Социалист нийгмээс зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан тогтоолцоонд шилжиж, сүүлийн 10 гаруй жилийн дотор нийгэм эдийн засгийн байдал асар хурдтай өсөлтөнд хүрч, нийслэл хот Улаанбаатарт төвлөрсөн хотжилт явагдаж, Монгол орны амьдрал үндсээрээ өөрчлөгдөж байна. Залуучууд хил дамжин бараа зөөвөрлөж, дээд боловсрол эзэмшиж, гадаадад ажиллаж, сурч, хөдөлмөрлөж, тив дэлхийд амжилт гаргаж, урлаг, соѐлын довтолгоо газар сайгүй дэлгэрч шинэ шинэ бэлэг хөвөрсөөр... Гэр бүл болон нийгмийн бүтцэд өөрчлөлт орж, эдийн засгийн өсөлтөд боломжууд нээгдэн, нийгмийн оролцоо ба бусад салбарт эрчимтэй өөрчлөлтүүд гарсаар байна. Монголын залуучуудын хувьд эдгээр өөрчлөлтүүд гарсанаар илүү их боломжууд бий болж, эдгээр боломжуудыг ашиглах явцад илүү ур чадваруудыг эзэмшин, өөрсдийн сул талуудаасаа салах зэрэг сорилтуудтай байнга тулгарч байна. Энэхүү үндэсний хэмжээний өөрчлөлтүүд дунд Монгол Улсад цогц, алсыг харсан Үндэсний Залуучуудын Бодлого шаардлагатай байгаа бөгөөд энэхүү бодлогоор залуучуудын хөгжлийг хангах, зорилготой, үр бүтээлтэй амьдрахад шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Өнөөдрийг хүртэл Төрөөс залуучуудын талаар баримтлах тогтвортой бодлого дутагдаж алдагдаж байгааг нуух хэрэг байхгүй юм. Манай улсад олон боломж байгаагийн нэг нь хөдөлмөр эрхлэх насны иргэдийн тоо тэжээн тэтгүүлэх иргэдийн тооноос харьцангуй их байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны иргэд нь залуучууд бөгөөд эдийн засгийн хөгжлийг хангах, чанартай амьдралыг бий болгож чадах тэрхүү хүн амын бүлэг зонхилж байна гэж ойлгож болно. “Хүн амзүйн цонх” нь зөвхөн боломж бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжил, ашиг орлогын баталгаа болохгүй, харин үр нөлөөтэй удирдлагаар хангах нь ялангуяа залуучуудын хөгжилд чиглэл болж чадна.
  • 3. Энэхүү боломж нь мөн салаалсан замуудыг бий болгоод байна: нэг талаас, залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа, бий болох боломжуудыг ашиглаж чадахгүй алдах, нийгмийн бухимдал үүсч байгаа бол нөгөө талаас, үр бүтээлтэй эрх мэдэлтэй залуучуудад шинэ боломжууд нээгдэж, нийгэм эдийн засгийн таатай нөхцөлүүд бүрдэж байна. Холыг харж, үр дүнтэй байхаар боловсруулсан маш сайн залуучуудын бодлогыг өргөн хүрээтэй далайцтай бодлоготой уялдуулж өгөх нь Монгол Улсын хувьд хүн амзүйн цонхны боломжийг бүрэн ашиглах боломжтой юм. Энэ утгаараа Үндэсний Залуучуудын Бодлого нь өөрөө Монголыг тогтвортой хөгжлийн эх үндэс болж өгнө. Монгол Улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг ба тэдгээр нь өсөн нэмэгдэж буй ажиллах хүчин болж боломжийг нэмэгдүүлж байна. Нийт хүн амын 50% нь 30 хүртэлх насны залуучууд ба 15-24 насны залуучууд 18.7% эзэлж байна. Хэнийг залуу хүн гэдгийг тодорхойлох нь залуучуудын хөгжлийг дэмжихэд маш чухал үүрэгтэй. Зорилтот бүлгийг тодорхойлсноор тэдэнд зориулсан хөтөлбөр, төслүүд амжилттай хэрэгжих үндсэн суурь болж өгнө. Залуу хүн гэдэг ойлголт улс үндэстэн, нийгэм, түүх соѐлын үндэслэлээр маш олон төрлөөр тогтоож байгаа. Хүүхэд насаа орхиж тусгаар тогтносон бие хүн болж төлөвших хүртэлх хугацааг залуу гэж үзэх нь хамгийн зөв хувилбар болов уу. Энэ хувилбар маш олон хэсэгт биелэх боломжтой жишээ нь: боловсрлоос тогтвортой ажил мэргэжилд хүрэх, хариуцлагатай эцэг эх болох, тогтвортой гэр бүл байх гэх мэт олон тохиолдолд тодорсоор байх болно. Энэ өөрчлөлтийн үеийг тоон хэлбэрт буулгах нь маш төвөгтэй. Жишээ нь Нэгдсэн Үндэсний байгууллага 16-25 насыг залуу хүн гэж авч үздэг гэвч улс орон бүр харилцан адилгүй байсаар байна хамгийн багадаа 10 хамгийн ихдээ 35 насыг залуу хүн гэж авч үзэж байна. Монгол улсад “Залуу” хүн гэдгийг авч үзэх маш түвэгтэй. Монголд маш олон хүчин зүйлээс болж залуу хүн гэдгийг тодорхойлох төвөгтэй болгодог олон асуудал байна жишээ нь боловсрол, ажил эрхлэлттэй холбоотой шилжилт хөдөлгөөн эрт эхлэж байхад гэр бүл, нийгмийн асуудлуудыг бүрэн давж бие хүн болтол маш олон жил шаардагдаж байна. Бид бодож, онож хэрэгжүүлэх ѐстой. Өнөөдрийн байдлаар залуучуудад хүрч ажиллахын тулд маш олон нийгмийн хэсэг бүлгүүдэд хүрч ажиллана түүнийг ангилж үзвэл. o Орон нутагт амьдарч буй залуучууд o Залуу эмэгтэйчүүд o Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд o Бэлгийн цөөнх залуучууд o Нийгмийн амьжиргааны түвшнэээс доогуур амьдралтай залуучууд o Үндэсний цөөнх залуучууд o Ажилгүй залуучууд, сургуулиас завсардсан залуучууд o Гэмт хэрэгт холбогдсон залуучууд o Жендерт суурилсан, гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртдөг залуучууд o Траншейнд амьдардаг болон орон гэргүй залуучууд o Залуу эцэг эхчүүд o Сэтгэцийн эмгэгтэй залуучууд
  • 4. o Өнчин залуучууд гээд олон бүлгүүд байна. Бидэнд тулгамдаж буй асуудлын тухайд: хэдэн зүйлийг энд цохон дурдъя. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд Тулгамдаж буй асуудлууд o Орон даяар залуучуудын ажилгүйдэл, ядуурал газар авсан o Боловсролын салбар болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ хоорондын уялдаа холбоо хангалтгүй o Ажил мэргэжлийн чиг баримжаа , зөвлөгөө дутмаг o Залуу ажилчдын эрхийн хамгаалалт сул o Ажлын туршлага дутмаг, дадлагжих боломж хомс o Боловсролын байгууллагуудаас ажиллах хүчинд шаардалагатай ур чадваруудыг залуучуудад эзэмшүүлж чаддаггүй o Одоогоор төрөөс хэрэгжиж буй бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй , хөдөө орон нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны асуудлыг тусгайлан шийдвэрлэх боломжгүй Бодлогын шийдэл a. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг хөдөлмөр, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийн бодлого зэрэг бусад хамаарах бодлогуудад тэргүүний зорилго болгон нэгтгэн тусгах b. Тодорхой стандарт, хамгааллийг бий болгох зэрэг бүх боловсролын байгууллагын хүрээнд албан ѐсны ажлын туршлагийг бий болгох c. Засгийн газрын залуу мэргэжилтнүүд болон бүх залуучуудад албан тушаалын зөвлөгөө өгөх боломжоор хангах d. Залуучуудад албан тушаал ахих, чадвараа хөгжүүлэх, бизнесийн боломжийн талаар мэдээлэл олж авах боломжийг нь сайжруулах e. Залуу хүмүүст хувийн бизнес, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлүүдэд мэдээ мэдээлэл олж авах, дэмжих үйлчилгээ, зээл авах, бусад хувийн хэвшилийн секторуудтай харилцаа холбоо тогтоох зэрэгт дэмжлэг үзүүлэх f. Аж ахуй нэгж бүр дэх үйлдвэр бүр дээрх дагалдангуудын квот зэргийг багтаасан залуу мэргэжилтнүүдийн хамгийн бага квотыг тогтоох g. Залуучуудыг сургуулиа төгсөөд ажилын байр олж авахад нь тохирох техникийн болон хувь хүний чадвар эзэмшүүлэхийн тулд хувийн хэвшил болон боловсролын салбарын хоорондын албан ѐсны зөвлөлдөөн, хамтын ажиллагааны механизмыг бий болгох h. Хөгжлийн бэрхшээлтэй залуу боловсон хүчин, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тодорхой механизмыг бий болгох Боловсролын салбарт Тулгарч буй асуудлууд  Их дээд сургуулиуд залуучуудыг ажлын байранд гархад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байна.  Боловсролын чанарыг сайжруулах, ажил олгогчидтой харилцаа холбоогоог сайжруулж, шаардлагатай боловсон хүчнээр хангахгүй байна.  Их дээд сургуулиуд Монгол улсын ирээдүйн хөгжилд шаардлагатай шинэ болон
  • 5. бүтээлч санаа дэвшүүлж ажиллахгүй байна.  Ар гэрийн боломж муу, хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй олон залуучуудад боловсрол эзэмшихэд хүндрэл учирч байна. Бодлогын шийдэл a. Их дээд сургуулуудийг Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшилд таарсан боловсрол олгох тал дээр дэмжих, хамтран ажиллах b. Боловсролын чанарыг дээшлүүлэх, ажил олгогчидтой хамтран ажиллах c. Ур чадвар эзэмшүүлэх дадлагжих боломжийг түлхүү олгох, мэргэжил сонгоход зөвлөх системтэй болох d. Нийгмийн ажилтнуудаар дамжуулан албан болон албан бус боловсролыг дэмжих e. Одоогоор байгаа тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэх f. Боловсролын төвлөрлийг саармагжуулах g. Хөдөө орон нутгын, хөгжлийн бэрхшээлтэй, эдийн засгийн боломжгүй оюутнуудыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх h. Албан бус боловсрол болон бусад боловсролын хэлбэрийг дэмжих, сургууль завсардагсдыг анхаарч үзэх i. Залуучуудын шийдвэр гаргах түвшинд оролцуулах тэдэнд давуу эрх олгох Эрүүл мэндийн салбарт Тулгарч буй асуудлууд  Залуучуудад хандсан эрүүл мэндийн эелдэг үйлчилгээ дутмаг, залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн ерөнхий стандарт байхгүй  Залуучуудын дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, туршлага дутмаг байдаг нь БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн түвшинг өсөхөд хүргэж байна.  Залуучуудын дунд мансууруулах бодис, ялангуяа архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ нэн өндөр хэмжээтэй байна.  Залуучуудад эрүүл мэндийн талаар болон бусад үйлчилгээний мэдээлэл өгдөг үйлчилгээ хангалтгүй хэмжээтэй  Залуучуудад сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг үйлчилгээ хомс  Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих үйлчилгээ нэн тааруу Бодлогын шийдэл a. Үндэсний хэмжээний залуучуудад чиглэсэн нөхөрсөг эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг танилцуулах b. Залуучуудын бие мах бодийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн хэрэгцээ, залуучуудын эрүүл мэндийн стандартыг хангах эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг бий болгох c. Залуучуудын эрүүл мэндийн үйлчилгээ, хариу арга хэмжээ авах системтэй холбоотой санал гомдолын механизмийг бий болгох
  • 6. d. Үндэсний болон орон нутгийн түвшинд залуучуудын эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний онлайн мэдээллийн үйлчилгээ бий болгох e. Боловсролын байгууллага, олон нийтийн компанит ажилаар дамжуулан залуучуудын эрүүл мэндийн тодорхой асуудлуудын талаар эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл олгох f. Залуучуудын эрүүл мэндийн асуудлуудыг бүгдийг харилцан уялдаатайгаар шийдвэрлэхийн тулд тодорхой залуучуудын эрүүл мэндийн стратегийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх g. Хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, мөн адил төстэй залуучуудын асуудалд үндэсний хэмжээний хамгааллын болон дэмжлэгийн үйлчилгээг хэрэгжүүлэх h. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нийгмийн оролцоо, боловсролын хүртээмж, ажлын байр зэрэг салбарт дэмжих стратегийг боловсруулан хэрэгжүүлэх Мөн a. НИЙГМИЙН ОРОЛЦООНЫ ХУВЬД b. ЧӨЛӨӨТ ЦАГ c. СОЁЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН d. ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛ e. ДЭМЖЛЭГТЭЙ ОРЧИН Энэ мэтчилэн олон салбарт залуучуудын өмнө тулгамдсан асуудлууд байна. Та бүгдэд ч хэрхэн шийдэх шийдэл, түүнийг хэрэгжүүлэх талаар саналаа хэлнэ гэдэгт итгэж байна. Бид Монголын ирээдүй бас өнөөдөр нь болсон залуучууд тиймээс нийгмийнхээ өмнө, өөрийнхөө, найзынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, шийдэх боломж бидэнд нээлттэй байгаа, Монголын Залуучуудын холбоо нийгэмд гүйцэтгэж буй үүрэг хариуцлагаа ухамсарлаж Үндэсний залуучуудын бодлогын бичиг баримтыг боловсруулж төрд өргөн бариад байна. Залуучуудын байгууллага хөдөлмөрийн бирж, сургалтын төв, салбар бүрийн асуудлаарх байнгын хороо байгуулж ажиллаж байгаа. Цаашид бүр олон залуучуудад хүрч ажиллах тэдэнтэй нэгдсэн нэг байр суурьтай нэгдмэл залуучуудын байгууллага болохыг зорьж байна. Өнөөдрийн амьдарч буй нийгмийнхээ алдаа булхайг илчлэх биш, засаж залруулах, өвгөдөөс ирсэн уламжлалыг сахин хамгаалах үүрэг зөвхөн бидэнд ирээд байна. Улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л үйл хэрэгт залуучууд оролцож, тэд л ажил, хөдөлмөрөөрөө манлайлж ирээгүй гэж үү. Өнөөдрийн нийгмийг, төрийн үйл хэргийг шүүмжлэх, горьдон хүлээх цөөнгүй хүмүүс байгаа ч оролцох, шийдэл гаргах залуучууд түүнээс олон бий. Бид хаашаа, ямар хөгжил рүү алхаж байгаа вэ? Өмнөх өө үгүйсгэсэн, зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарч, өрөөлийг умартсан орчинг бид хүссэн гэж үү... Бидний өмнө тулгамдсан маш их асуудлууд хөвөрсөөр байхад бид сугалаанд найдаж, бараанд ойчирлож, сарын цалингын хооронд амьдарсаар л байна. Ном уншихаа больж, интернет ухаж тулга тойрсон өнгөний шинж чанартай зүйлсээр солигдож байна. Улсын сургуульд сурч, үнэтэй брэндийн бараа хэрэглэсэнээр амьдрал хэмжигдэнэ гэж үгүй. Залуучуудаа... бидний нийгмээсээ хүртэх эрх чөлөө ихдэж ардчилсан нийгмээ буруу ойлгоод байгаа юм биш байгаа. Бид өөрийнхөө, хамт олныхоо, нийгмийн сайн сайхны төлөө, болж бүтэж байгааг дэмжих, нийгмийн бүх салбарыг хариуцлагатайгаар засаж, хашиж, ахмадын сургаалийг дагаж, эв нэгдэлийг бат бөх ухамсарлаж явах ѐстой.
  • 7. Ихийг бүтээх, хөгжлийн замд хамтдаа зүтгэцгээе. МЗХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ө.ШИНЭХҮҮ