More Related Content
PPTX
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо PPTX
ODP
DOCX
DOCX
DOCX
PPTX
PDF
Similar to munkhgerel
PPTX
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ PPTX
Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө PPSX
сурагчдын харилцаанд өгөх зөвлөгөө 15 нас PPTX
PDF
DOC
DOC
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
PPTX
PDF
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5 DOCX
DOCX
PDF
More from monkhgerel_0318
PPT
PPTX
PPTX
аравтын бутархайг үржүүлэх PPTX
PPTX
аравтын бутархайг үржүүлэх PPTX
аравтын бутархайг үржүүлэх PPTX
аравтын бутархайг үржүүлэх PPT
DOCX
PPTX
PPTX
PPTX
munkhgerel
- 1.
и хүүхэдтэйгээ ойлголцожчадахгүй юм
Нийтэлсэн хэрэглэгч: admin 2013 оны 9-р сарын 28. Бямба
гариг. asdf
Бид хүүхдээ биеийг нь төрүүлэхээс ухааныг
нь төрүүлэх биш дээ гэж ярьдаг. Нүдэн дээр маань өсч томрон
байгаа тэд маань дотроо юу хадгалж байгааг анзаарах ч сөхөөгүй
явсаар... Та ч бас бидэнтэй санал бодлоо солилцож, захиа
бичээрэй.
“Та надад биш мөнгөнд хайртай” гэж охин уурсан хашгирч, намайг
ийм байдалд орсонд тэгж ярьвал та буруутай гэж хэлсэн тухай
танил эмэгтэй ярьж суулаа. 16 настай охин нь жирэмсэн болж,
хэнд ч хэлэлгүй зулбуулах эм уучихаж. Хоѐр хоног ухаангүй
хэвтсэнийхээ дараа ээждээ хэлсэн үг нь энэ. Хүнтэй адилхан мөр
бүтэн, гэдэс цатгалан байлгах гэхдээ аав бид хоѐр нь үүрийн
гэгээнээс үдшийн бүрий болтол хуруу хумсаа хуйхлан зүтгэж
байхад хэмээх түүний үг ч нэгийг хэлэх шиг. Би ч гэсэн жаахан
охинтой. Өглөө сэрж ядан нойрмоглох түүнийгээ цэцэрлэгт нь
хүргэж өгчихөөд, орой бараг унтсан хойно нь харина. Амралтын
өдрүүдээр гэр зуурын ажилд түүртээд түүнтэйгээ ойр зуурын
дотно яриа ч өрнүүлж чаддаггүй. Нэг л мэдэхэд миний охин ч нас
биед хүрнэ. Арван жилийн сургуульд байхад аав, ээж
“Даалгавараа хийсэн үү? Хичээл ном гайгүй юу? Битгий гадуур
тэнээд байгаарай” гэсэн жижүүрийн цөөхөн үгээр надтай ярилцдаг
байжээ.
- 2.
Одоо би чхүүхэдтэйгээ эв зүйгээр ярьчихаж чадахгүй л байна.
Том хүн том хүнтэйгээ л ярьдаг. Харин жижигхэн хүүхэд
томчуудтай ярьж болдоггүй гэсэн ойлголттой өдий хүрснийх биз.
Охинтойгоо их ойрхон байж, ний нуугүй ярьж байхгүй бол нэг л
өдөр энэ ээж шиг байдалд орно доо гэсэн айдас өөрийн эрхгүй
төрөөд...
Таны хийх ѐстой хамгийн чухал зүйлсийн нэг бол хүүхэдтэйгээ
ярилцах явдал гэж АНУ-ын нэрт эрдэмтэн, гэр бүл судлаач, доктор
Шарлот Грэйсон Мэтис хэлжээ.
Хүүхдүүд яг л хэдэн арван жилийн өмнөх бидний амьдралыг
туулна шүү дээ. 14-15 нас хүрээд ирэхээр үерхэл нөхөрлөл, хайр
дурлал, бэлгийн харилцаа гээд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн
асуудлууд ундарч, хэнд хандахаа мэдэхгүй байдалд ордог. Тэр үед
дотны найз нөхөдтэйгөө орцонд сууж яриад өөрсдийнхөө зөв гэж
- 3.
бодсон шийдвэрээ гаргадаг.Ингээд л алдаж онох эрсдэл хаа
хаанаа гарч ирдэг.
Нэг явдал санаанаас ер гардаггүй юм. Аравдугаар ангид байхад
ангийн охин нэлээд орой болсон хойно ирж, гэртээ хонуулаач гэж
билээ. Тэр охины нэр нь Тамираа. Аав, ээж хоѐр нь зөвхөн онц
сур, ангидаа хамгийн сайн нь бай, бид чамайг юугаар ч
дутаагаагүй, математикийн олимпиадад ор, юун дизайнер болох
вэ гээд оройжин үглэдэг байж л дээ. Өдрийн тэмдэглэлийг нь
уншина, тэгээд л үерхдэг хөвгүүнийх нь тухай элдвээр ярина,
чиний насанд хайр гэж юу байсан юм бэ... гээд л... Удалгүй
төгсөлтийн шалгалт болж тэр маань санхүү, эдийн засгийн
- 4.
чиглэлээр суралцахаар
уулзалдаагүй юм.
болж,
түүнээс
хойш
өдий
хүртэл
Саяхнынэг орой Тамираатай санаандгүй таарлаа. Нэлээд ярьж
суусны дараа тэр “Хүүхэддээ өөрийнхөө бодлыг битгий тулгаарай.
Над шиг болно шүү. Өнөөдөр би дургүй ажлаа хүчээр шахам хийж,
зорилго гээд байх юмгүй л амьдарч байна. Нөхөр ч үгүй, хүүхэд ч
үгүй. Яах гэж хүнтэй үерхэж нөхөрлөхгүй, онц сурах, манлайлагч
байхын төлөө ээж, аавынхаа үгээр явснаа ойлгохгүй юм. Одоо
байж байгааг минь хар даа. Заримдаа эцэг эхдээ гомдох юм.
Тэглээ гээд яалтай ч билээ...” гэж нэг амьсгаагаар ярьлаа. Миний
хүсэл сонирхлыг гэр бүлийнхэн маань харгалзан үзэж, ойлгосон
бол би лав ингэж амьдрахгүй байсан гэж боддог гэснээр бидний
яриа өндөрлөлөө.
Биднийг арван жилийн сургуульд байхад хөдөлмөр, дүрслэх
урлаг, биеийн тамир, дуу хөгжмийг туслах хичээл гээд
хайхардаггүй байлаа. Хичнээн авъяас чадвартай байгаад
нэмэргүй. Эцэг, эх нь л анхаарахгүй бол хөгжүүлэх талаар ярих ч
хэрэггүй байв. Ядаж байхад аав ээж нь хүсэл мөрөөдлийнх нь
талаар сонсохыг ч хүсдэггүй бол албан хүчээр нэг их сур-гуулийн
бараа харж, замаасаа сугарчихгүйхэн шиг төгсч аваад ажлын
бараа харна. Ажилдаа дургүй бол үр дүн гарна гэдэгт би л
хувьдаа итгэж чадахгүй. Ажил мэргэжлээ сонгоход нь ээж аавууд
тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг. Гэхдээ өөрсдийнхөө
хүссэнээр хэт зүтгэх нь хэрэггүй гэдгийг Тамираагийн яриа
батлаад байх шиг.
Э.Энхмөнх: Өөрийгөө голох л юм
Би геологийн инженер мэргэжилтэй. Хоѐр хүүхэдтэй. Том нь
энэ жил сургуульд орсон. Харин бага нь ой гарантай. Айл гэрийг
авч яваа эр хүн болохоор мөнгө олж, үр хүүхдээ тэжээх үүрэгтэй.
Би олон өдрөөр, заримдаа хэдэн сараар томилолтоор гэрээсээ хол
явдаг. Сүүлийн үед гэр бүлдээ илүү их цаг зарцуулахсан гэж
- 5.
боддог болсон. Энэажлаасаа гараад өөр ажил хийлээ ч одоо
байгаагаасаа их цагийг гэр бүлийнхэндээ зарцуулж чадахгүй л
байх. Миний цалин бусадтай харьцуулбал боломжийн. Гэхдээ л
хангалттай гэж хэлж чадахгүй. Хүүгийнхээ хөлд орох гээд тэнтэр,
тунтар алхаж байгааг нь, хэлд ороод ээж гэж анх дуудахыг нь
сонсож чадаагүй ээ. Заримдаа хүүхдүүддээ эцгийн хайрыг өгч
чадахгүй байна уу даа гэж өөрийгөө голох л юм. Гэхдээ
амьдрахын тулд мөнгө яалт ч үгүй хэрэгтэй л байна шүү дээ.
Амьдрал авч яваа эр хүнээс ар гэрийн амьдрал шалтгаалдаг.
Хээгүй, гүндүүгүй, “тулга тойрсон” авгай нарын асуудалд
орооцолддоггүй, хааяахан том дуугарчихаад бусад үед телевизийн
удирдлага бариад буйдан дээр сууж байдаг хүнийг аав гэдэг ч юм
шиг. Шөнийн бор хоногтоо гэртээ ирж, авсан цалингаа эхнэртээ
хураалгаад, дахиад л ажлын төлөө алга болдог хүн ч гэж хэлж
болох юм шиг. Дуу, шүлэг дээр ч тэр аав гэхээр тамхи татаж,
харцаараа зэмлэсэн, үг дуу цөөтэй тийм л хүнийг дүрсэлдэг шүү
дээ.
Ингээд бодоод байсан чинь бид хүүхэдтэйгээ ярилцах, түүнийг
ойлгох, хүндлэх, тохиолдоод байгаа асуудлуудад гарц хайж
байгаагүй, зүгээр мөнгөөр дамжуулан хүүхдүүдээ хайрладаг гэхэд
хилсдэхгүй нь. Бидний хайрын илэрхийлэл нь амттай хоол, гоѐ
хувцас, тохилог орон байр... Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө
ажил хийж байна. Гэхдээ энэ яахав. Амьдралын шаардлага. Харин
зарим эцэг эхчүүд хэдэн цагаар ч хамаагүй телевиз үзээд
суучихдаг хэрнээ хүүхэддээ тэр бүр цаг гаргадаггүй. Ээж,
аавуудын хувьд ч хүүхэдтэйгээ найз шиг нь байж, яриа өрнүүлнэ
гэдэг бэрх асуудал. Бид өөрсдийн эцэг эхээсээ суралцаагүй учраас
хүүхэдтэйгээ хэрхэн харьцахаа мэддэггүй. Хүүхэд хар зөнгөөрөө
хүн болох ѐстой, бараг бурхны зурсан заяа төөргөөр явна биз гэх
нь холгүй зүйл ярьдаг хүмүүс ч зөндөө.
Б.Алтанцэцэг: Охинтойгоо ойлголцож чадахгүй болохоор
тавгүй байдаг
- 6.
Би оюутан байхдааанхныхаа хүүхдийг гаргаж, аав ээжээрээ
харуулсан. Дөрвөн нас хүртэл нь эмээ өвөөтэй нь байлгаад гэртээ
авчирсан ч нэг л идээшиж өгөхгүй байхаар нь буцаагаад ээж аав
руугаа явуулчихсан. Ажилд ороод удаагүй, хөл гараа олох гээд
түүртэж байсан үе. Харин одоо охин минь 12 настай. Эмээ өвөө
хоѐр нь нас барснаас хойш надтай дуугарахгүй, өрөөндөө хаалгаа
түгжээд суучихдаг болсон. Боломж бололцоо тааруу байсан ч
жаахан байхад нь хүчээр ч болсон дэргэдээ авчирдаг байж гэж
бодох боллоо. Ажил төрөлдөө нэр хүндтэй, байр сууриа олчихсон
ч гэсэн охинтойгоо ойлголцож чадахгүй болохоор нэг л тавгүй
байдаг. Ангидаа найзтай болов уу, ингэж яваад муу хүмүүст уруу
татагдчих вий, эсвэл ингэж байсаар мэдрэл нь муудчихвал гээд
элдвийн муу зүйл бодогдоод тайван байж чадахгүй л явна.
Хүүхэдтэйгээ эхийн хэвлийд байхаас нь эхэлж ярь гэж эмч, сэтгэл
судлаач нар зөвлөдөг. Харин манайд хэвлийд байхад нь бүү хэл
- 7.
гараад ирчихсэн байхаднь “хүн биш” хүүхэд гээд үл
тоомсорлодог. Хааяа нэг ам нээхээрээ алдаа дутагдлыг нь тоочиж,
анхааруулга, сануулга өгч, зэмлэсэн үг хэлдэг. Урам өгөх үг хэлж
чаддаг билүү? Их л сайндаа “Миний хүү мундаг шүү. Онц авчихаж”
гэхээс хэтрэхгүй. Эсвэл хүүхдээ яриад эхлэнгүүт нь үгүйсгээд,
өөрийнхөөрөө дөргүй юм шиг зүтгэчихдэг.
Намар хичээл эхлэх үеэр охинтойгоо дэлгүүр хэслээ. Ягаан
өнгөтэй, том том цэцэгтэй цамцыг харангуутаа л охин маань авъя
гэж гуйсан. Би ч хэсэг эргүүлж, тойруулж үзээд онцгүй юм биш үү,
тэгээд ч муухай “бөөстдөг” материалтай юм гэсээр хаалга зүглэв.
Араас урамгүйхэн алхах охиноо хараад “За за авч л орхиѐ. Чанар
муутай, гэдгийг нь өөрөө мэдээд харамсана биз. Дараа сонголт
хийхдээ миний үгийг сонсох байх” гэсэн горьдлоо. Гадаад өнгө
үзэмж гэдэг өсвөр насны хүүхдийн хувьд чухал байдаг.
Би ч бас толины өмнө эргэлдэж гоѐж гоодож байхдаа ээжийн авч
өгсөн эрээн даашинз, ногоон гутал хоѐрт хэчнээн сэтгэл дундуур
байдаг байлаа даа. Ингээд л хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох вэ
гэдэгт бага багаар суралцаж л байна. Гэхдээ л нөгөөх уламжлалт
аав, ээж бүхнийг мэддэг гэсэн зарчмаас салж чадахгүй л явна.
Америкийн нэгэн дунд сургуулийн хичээл тарж, хүүхдүүд бүгд
автобусандаа сууцгаажээ. Гэтэл нэг монгол охин автобусандаа
суусангүй. Багш нь учрыг нь лавлавал “Аав, ээж хоѐр намайг
- 8.
гэртээ битгий ирээрэйгэж загнасан” гэж хэлж. Монгол гэр
бүлүүдийн уламжлалт “сурган хүмүүжүүлэх арга барил”-ын талаар
ямар ч төсөөлөлгүй, америк багш нь энэ тухай цагдаад мэдэгдэж,
цагдаа нар ч тэр дор нь аав ээжийг нь “Хүүхдээ дарамталж,
гэрээсээ хөөсөн” гэсэн зүйл ангиар баривчилан хорьж орхижээ.
Түүгээр ч барахгүй уг охины аав ээжийн “Эцэг эх байх эрх”-ийг
хориглох тухай ч яригдаж гэнэ. Аав, ээж, охин гурав хуулийн өмнө
хариуцлага хүлээгээд гэртээ харьцгаасан.
Америк оронд, “монгол уламжлалаа” гаргасан, эцэг эх, хүүхдийн
энэхүү зөрчилдөөнт харилцаанд, өөр хэн ч биш, энэ гэр бүл
өөрсдөө хохирол амссан. Хүний нутагт ажил хийж олсон
мөнгөөрөө охиноо, гэр бүлээ тэжээж байсан эцэг эх нь хэдэн өдөр
ажлаа тасалж, энэ хугацаанд олж болох цалингаа алдаж, дээр нь
чамгүй хэдэн ногооноор торгуулжээ. Хамгийн гол нь эцэг, эхийн
сэтгэлд “айдас хургаж” охинтойгоо илэн далангүй харьцаж
чадахаа болино.
Бичсэн М.Гэрэлтуяа
- 9.
Өдөр тутмын ажлаахөнгөвчлөх 15 зөвлөгөө
Нийтэлсэн хэрэглэгч: admin 2012 оны 8-р сарын 30. Пү рэв
гариг. asdf
Гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байх сайхан.
Гэвч бага насны хүүхдээ гэртээ байнга хардаг ээжүүдэд бас ч
амаргүй, заримдаа ядаргаатай, бухимдах үе ч тохиолддог. Иймд
энд бичсэн практик зөвлөгөөнүүд өдөр тутмын амьдралаа хөнгөн
аятайхан, илүү тайван зохицуулахад танд тусалж мэднэ. Та
уншаад
заримаас
нь
туршаад
үзээрэй.
1.
Хүн
бүрийн
өнгө
Ээж алаг, аав хөх, Батаа ногоон, Оогий шар. Энэ нь шүдний сойз,
нүүр гарын алчуур, ... ын өнгө. Ингэхэд хэнийх нь юу хаана байгаа
нь
тодорхой.
2. Эмх
цэгц
Тоглоом, эд зүйлсээ хураах, эмх цэгцтэй байхад хаана юу байх
ѐстой нь хүүхдэд тодорхой байх. Сагсанд зөөлөн тогмоомууд,
хайрцганд өрж байгуулах моднууд, номнууд тавиур дээр, угаах
хувцаснууд үүдний сагсанд гэх мэт. Мөн хүүхдийн өндөрт
тохирсон олон өлгүүр-дэгээнүүд байвал энд тэнд юмнууд
хөглөрөхгүй.
3. Зочидтойгоо
хамтаараа
Төрсөн өдөр зэрэг хүүхдэд зориулсан баяр тэмдэглэхэд бүгдийг
өөрөө урьдчилан бэлтгэх гэж тэвдэх биш, зочид (хүүхдүүд)-тойгоо
салад, нарийн боов зэргийг хамтдаа хийж болно. Ингэхэд
хүүхдүүд бүтээлчээр ажиллаад тэдэнд сонирхолтой, мөн амттай.
Мөн
зочидтойгоо
хамт
зурах,
урлах,
тоглох...
- 10.
4. Хүүхдийн
урлагийн
бүтээл
Хүүхдүүд зурж,нааж байнга л “бүтээл” түүрвидаг. Ээж аав түүнд
нь ач холбогдол өгвөл тэд дуртай. Бүтээлийг нь хананд бичгийн
хэрэгслийн зүүгээр, мөн юм хатаадаг хэцэн дээр хавчаараар
тогтоосон
ч
болно.
5. Өрсөлдөөн
Хэн аяга, тавгаа сайхан угаасан?, Хэн хоолоо дуустал нь сайн
идсэн? Хэн хувцсаа эмх цэгцтэй байлгасан? ... гэхэд ах/эгч,
дүүсийн
хоорондын
өрсөлдөөн
тустай.
6. Чухал
бүтээлэг
Хүүхэд бага байх тутам тааралдсанаа халтартуулах нь их. Иймд
буйдан, зөөлөн сандал гэх мэт хамгаалах шаардлагатай зүйлээ
бүтээлгээр бүтээсэн нь дээр. Бохирдсон бүтээлгээ аваад л
угаалгын
машин
руу
хийчихнэ.
7. Гэр
бүлийн
санамж
Үүд хавьд жижигхэн самбар байх. Жижиг цаасан дээр чухал ажил
төрлийн цаг хугацааг бичээд тогтооно. 5/IX-нд 10.30 – Сараа
шүдний эмчид, 18/Х-ны 18.00-эцэг эхийн хуралтай гэх мэт. Шууд
дээр
нь
бичдэг
самбар
байсан
ч
болно.
8.
Хэрэгцээтэй
үед
л
гэрэл
Коридор, зарим өрөөнд хөдөлгөөн мэдэрдэг гэрэл тавихад “гэрлээ
унтраагаач” гэсэн асуудал үүсэхгүй. Тэр хавиар дөхөж очиход
асна, дараа нь өөрөө унтарна. Шөнө хэн хаашаа явна түүнд ч бас
тустай.
9.
Ханатлаа
унтах
Долоо хоногийн сүүлээр амралтын өдрүүдэд ээлжлэн ээж аавын
нэг нь ханатлаа унтаж, нөгөө нь өглөөнийхөө ажлуудыг
амжуулах.
- 11.
10.
Долоо
хоногийн
хүнс
Долоо хоногтоо ямарямар хоол хийхээ урьдчилан товлох. Үүнд
хүүхдийнхээ саналыг бас авна. Ингэснээр дэлгүүрээс авах хүнсний
зүйлсээ нэг мөр авч бэлтгэх боломжтой. “Өнөөдөр ямар хоол хийх
вэ?” гэх, мөн зарим зүйл нь дутагдаж, байн байн дэлгүүр гүйхгүй
болно.
11.
Анхны
тусламж
Бүдэрч унах, гар, хуруугаа цохих, хавчуулах гээд хүнд үе
багачуулд бишгүй тохиолддог. Энэ үед таны бодож олсон “шидэт
үгс” зарим шархыг дорхноо эмчилчихнэ. Мөн диван, орон дээр
тавтайхан хэвтүүлчихвэл төдөлгүй босоод л давхих вий.
12.
Адал
явдал
Сардаа нэг удаа сонин үйл явдлыг сэддэг уламжлалтай байвал
хүүхэд гэлтгүй аав ээжүүдэд ч сонирхолтой. Ууланд авирах,
голын усанд орох, тагтан дээр унтах, гэрт байдаг бол зуны
улиралд гадаа унтах гэх мэт юуг ч сэдэж болно.
13.
Ээжийн
оронд
магнетфон
Ээж уурлаж, үглэхгүй харин түүний оронд магнетфон. Өглөө:
“Босоорой,
босоорой...”,
тоглосны
дараа:
“Тоглоомоо
хураагааарай, тоглоомоо хураагаарай...” гэж давтан хэлэх.
14. Хоолны
ээлж
Найз ээж аав нар хааяа хоолоо ээлжлэн хийж, нэгнийдээ
хоолловол нэг гэр бүл нь хоол хийхээс чөлөөлөгдөнө. Түүнээс
гадна
“айлын
хоол
амттай”.
15.
Сайхан
боломж
Долоо хоногтоо нэг удаа, наад зах нь хагас цагийн хугацаагаар
аав юм уу ээж нь хүүхэд тус бүрийн мэдэлд байх. Энэ хугацаанд
хүүхэд аав/ээжтэйгээ юу хийх эсвэл яаж тоглохоо өөрөө шийднэ.
- 12.