SlideShare a Scribd company logo
1 of 5
Шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа
1-р зүйл. Нийтлэг үндэслэл
1.1. Химийн шинжилгээний лабораторт 18 нас хүрсэн, лабораторт ажиллах
боломжтой гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүн байна.
1.2. Ажилд шинээр орох этгээд нь ажлын байрны тодорхойлолт, аюулгүй
ажиллагааны дүрмийг дагаж мөрдөх удирдамжтай танилцаж, аюулгүй
ажиллагааны техникийн асуудлаар ярилцлаганд орсоны дараа ажил үүргээ
гүйцэтгэнэ.
1.3. Ажилд орох этгээдийн боловсрол, ажилласан хугацаа, албан тушаал,
практик дадлага болон үйлдвэр сургалтанд хамрагдсан эсэхээс үл хамааран
тэдэнд заавар заавал өгсөн байх ѐстой.
1.4. Жилд 2 удаа давтан зааврыг ажлын байранд өгнө.
1.5. Ажилтанг өөр ажилд шилжүүлэх, шинэ үйлдэлтэй танилцуулах, шинэ
бодистой ажиллуулахын өмнө төлөвлөөгүй зааварчилгаа өгнө.
1.6. Аль ч хэлбэрээр өгсөн зааврыг тусгай дэвтэрт тэмдэглэнэ.
1.7. Ажлын байр тус бүрт лабораторын эрхлэгчийн захирамжаар аюулгүй
ажиллагааны дүрмийн хэрэгжилт, хялбар шатдаг, галын аюултай хорт бодисын
хадгалалт, байрны ариун цэвэр, эрүүл ахуй, хүн тус бүрийн хамгаалах
хэрэгслийн хамгаалах хэрэгслийн хангамж, шаардлагатай эм бэлдмэлээр
хангах, анхны тусламж үзүүлэх бэлтгэл зэрэг асуудлыг хариуцсан хүмүүсийг
томилон ажиллуулна.
1.8. Удирдамж заавар өгөх, лабораторын аюулгүй байдлын техник ашиглалтын
дүрмийн хэрэгжилтийг хянах, заавар хөтлөх зэрэг ажлыг лабораторын
эрхлэгчийн томилсон ажилтан хариуцан гүйцэтгэнэ.
1.9. Лабораторт ажилладаг бүх ажилчид хувийн хамгаалалтын хэрэгсэл, тусгай
зориулалтын хувцасаар хангагдсан байвал зохино.
2-р зүйл. Хувийн бие хамгааллын хэрэгсэл.
2.1.Ажиллагсад нь химийн лабораторт ажиллах үедээ хөвөн даавуун халат өмсөх
хэрэгтэй.
2.2. Хорт хий, тоос тоосонцор үүсгэдэг ажил гүйцэтгэх үедээ амьсгалын замын
эрхтэнийг хамгаалах зориулалтын маск, хорт хий хамгаалах хэрэгслийг
хэрэглэнэ.
2.3. Идэмхий болон хорт бодистой ажиллах үедээ хормогч, нүд, гар хамгаалах
хэрэгслийг хүн бүр хэрэглэнэ.
2.4. Шүлт, хүчил, давс, уусгагч бодисын нөлөөллөөс гар хамгаалахын тулд резин
бээлий хэрэглэнэ. Урагдаж цоороогүй гэмтэлгүй бүрэн бүтэн бээлий байна.
Бээлийний дотор тальк цацсан байвал зохино.
2.5. Нүд хамгаалах төрөл бүрийн хэлбэрийн шил, хаалт, маск, баг хэрэглэнэ.

3-р зүйл. Лабораторын галын аюулгүй байдлын дүрэм.
Лабораторын байрууд галын аюулгүй байдлын шаардлаганд нийцсэн, гал
унтраах хэрэгслээр хангагдсан байвал зохино.
3.1. Лаборатори нь гал унтраах зориулалтын олгой хоолой холбосон байвал
зохино.
/ давхар тус бүрт 1-ээс цөөнгүй / . Ажлын байр тус бүрт гал
унтраагуур, элс байх ѐстой. Харин галын аюултай, хялбар шатдаг бодис
хадгалсан байранд гал унтраах нэмэлт хэрэгслийг бэлтгэсэн байвал зохино.
3.2. Лабораторын байрны нүдэнд үзэгдэхүйц газарт гал түймэр гарсан үед
ажилчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг бичиж хадсан байх ѐстой.
3.3. Лабораторын эрхлэгчийн тушаалаар албан хаагчдаас бүрдсэн / 3-5 хүн /
бүлэг зохион байгуулагдана. Энэ бүлэг нь орон нутгийн галын байгууллагаас
авсан зааврын дагуу гал түймрээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг
зохион байгуулна.
3.4. Лабораторын бүх ажилтан нь галын аюултай, тэсэрч дэлбэрэх аюултай
бодис, хортой хийнээс хамгаалах багажтай харьцах дүрэм журмыг судласан
байх шаардлагатай. Үүний зэрэгцээгээр лабораторид байгаа хорт хийн багаж,
гал унтраах хэрэгслүүдийг ажиллуулж чаддаг байвал зохино.
3.5. Лабораторын байр, түүний ойр орчимд / байрны коридор, шатны хөндий
доогуур/ шатамхай материал хадгалах, гал унтраах хэрэгсэлд хүрч очдог зам
гарцийг хаасан зүйл байрлуулахыг хориглоно.
3.6. Тамхи татах зориулалтаар тоноглогдсон газарт тамхи татахыг зөвшөөрнө.
Лабораторын байранд тамхи татахыг хориглоно.
3.7. Лабораторын эрхлэгч болон галын аюулгүй байдлыг хариуцсан ажилтны
зөвшөөрөлгүйгээр лабораторын буюу халах багаж хэрэгслийг суурилуулах,
тэдгээрийг ашиглах, цахилгаан дамжуулагчийг засварлахыг хориглоно.
3.8. Бүх төрлийн халаах багаж хэрэгслийг дулаан тусгаарлах сууринд
байрлуулна.
3.9. Гэмтэлтэй лабораторын болон халаах багаж хэрэгслийг ашиглахыг
хориглоно.
3.10. Ажил дууссаны дараа бүх байрны цахилгаан хэрэгсэл, хий, усыг хаасан
байвал зохино.
3.11. Лабораторын ажилтан бүр гал, утаа гарах, түймрийн шинж тэмдэгийг
ажигласан даруйдаа дараах үүрэг хүлээнэ.
Гал унтраах бүлгийг утсаар яаралтай дуудах.
Түймэр унтраах, галын тархалтыг хязгаарлах арга хэмжээг авах.
Лабораторын эрхлэгчид энэ тухай мэдэгдэх.
Лабораторын эрхлэгч нь гал түймэр унтраах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх
арга хэмжээ авахын зэрэгцээгээрнийт ажилчдад мэдэгдэх.
4-р зүйл. Лабораторын цахилгааны аюулгүй байдал.
Лабораторын бүх байр нь цахилгаан тоног төхөөрөмж ажиллах үеийн
цахилгааны аюулгүй байдалд тавигдах шаардлаганд нийцүүлэн ажиллавал
зохино.
4.1. 36 В-аас дээш хүчдэлтэй бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмж,
хүчдэлээр ажилладаг механизм, тоноглолуудыг найдвартай газардуулгатай
байвал зохино.
4.2. Цахилгаан сүлжээг унтраахын тулд оруулга дээр нь унтраалга зэрэг хялбар
тоноглолыг тавьсан байна. Жижүүрийн гэрэлтүүлгээс бусад бүх шугамыг
ерөнхий унтраалгаар унтраана.
4.3. Цахилгааны гэмтэл гарахаас зайлсхийж сэргийлэхийн тулд:
Гэмтэлтэй цахилгаан багаж, төхөөрөмжийг ажиллуулахыг хориглоно.
Цахилгаан шугам сүлжээний ачаалал хэтрүүлэхийг хориглоно.
Залгаатай цахилгаан багаж хэрэгслийг орхих, шилжүүлж зөөвөрлөхийг
хориглоно.
Цахилгаан төхөөрөмжүүдийн ил хэсгүүдийн ойр ажиллах, түүнд хүрэх
шүргэхийг хориглоно.
Цахилгаан тоноглолд очих зам гарцыг хаахыг хориглоно.
4.4 Цахилгаан дамжуулах утасны тусгаарлагч, залгуур, залгуурын сэрээ,
унтраалга, газардуулга зэрэг цахилгаан хэрэглэлд гэмтэл эвдрэл ажиглагдсан
тохиолдолд цахилгаанчид яаралтай мэдэгдэх шаардлагатай.
4.5. Цахилгаан эрчим хүч түр тасарсан үед цахилгаан багаж хэрэгслийг
яаралтай салгасан байвал зохино.
4.6. Зөвхөн ажлын нэг байранд “0” ангиллын цахилгаан багаж хэрэгсэл,
газардуулгын цахилгаан төхөөрөмж ашиглахыг хориглоно.
4.7. Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийн корпуст гэмтэлтэй тусгаарлагч бүхий
гүйдэл дамжуулагчийн хэсэгт газардуулсан тоног төхөөрөмжинд, эвдэрсэн багаж
хэрэгсэлд хүрэхийг хориглоно.
4.8. Цахилгаан гүйдэлд цохиулсан үед нэрвэгдэгчдийг цахилгаан гүйдлээс аль
болох хурдан салгана. Тухайн цахилгаан багажийг хурдан унтраана.
4.9. Цахилгаан багажийг богино хугацаанд унтраах боломжгүй бол мод буюу
гүйдэл дамжуулдаггүй зүйл ашиглан нэрвэгдэгчийг салгана.
4.10. Цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн ямар ч тохиолдолд эмчийг яаралтай дуудах
хэрэгтэй.
5-р зүйл. Химийн урвалжийг аюулгүй хадгалах дүрэм.
5.1. Ерөнхий үндэслэл.
5.1.1. Урвалжийн лабораторт хэрэглэгдэх нөөцийг лабораторт урвалж байрлуулах
зохих зааврын дагуу зориулалтаар тоноглосон, агааржуулалт сайтай, чийггүй
байранд
/ агуулахад / хадгална.
5.1.2. Агуулахад урвалж хадгалахдаа галын аюултай болон тэсэрч дэлбэрэх
аюултай бодисыг нэг дор хадгалах журмыг нарийн баримтлах хэрэгтэй. Нэг
нэгэнтэйгээ урвалжиж дулаан буюу шатамхай хий үүсгэх чадалтай урвалжийг нэг
дор хадгалахыг зөвшөөрдөггүй. Гал түймэр дэгдсэн үед гал унтраах нэг төрлийн
хэрэглэлээр унтраах боломжгүй бодисыг нэг дор хадгалахыг хориглоно.
5.1.3. Нунтаг бодисыг агуулах дотор савлахыг хориглоно.
5.1.4. Урвалжийг хадгалах, сонгон авахад баримтлах үндсэн журам нь тэдгээрийг
бохирдлоос хамгаалах явдал юм.
5.1.5. Урвалж агуулсан шилэн сав дээр урвалжийн нэр, ангилал, хадгалах хугацааг
заасан шошго наасан байвал зохино.
5.1.6. Шилэн саванд хадгалж болохгүй урвалжийг түүний үйлчилд тогтвортой
материалаар хийсэн саванд хадгална. Жишээлбэл: хайламхай хүчил, шүлтийг
полиэтилэн саванд хадгална.
5.1.7. Гэрлийн нөлөөгөөр шинж чанараа өөрчилж, задардаг урвалжийг /
жишээлбэл: диэтилийн эфир, хэт ислийн нэгдэл, мөнгөний давс/ бараан буюу шар
өнгийн шилэнд хадгална.
5.1.8. Агаартай нийлэх үед исэлддэг бодис болон чийг татамхай бодисыг битүүмж
сайтай саванд хадгалах ѐстой. Бөглөөний битүүмжийг сайжруулахын тулд лаа
ашиглана.
5.1.9. Хэрэглэж дууссан урвалжийг дахин боловсруулах болон химийн бодисын
хаягдлыг ашигладаг байгууллагад шилжүүлэхийн тулд тусгай шилэнд хийх ѐстой.
Концентрацчлагдсан хүчил, шүлт, шатамхай бодисыг ариутгах татуурганд асгахыг
хориглоно.
5.2. Лабораторт химийн урвалж хадгалах журам.
5.2.1. Ажлын байранд дэгдэмхий бус, галын аюулгүй, хор багатай хатуу бодис,
усан уусмал, шиннгэрүүлсэн хүчил, шүлт зэргийг шинжилгээ хийхэд шаардагдах
хэмжээгээр хадгалахыг зөвшөөрнө.
5.2.2. 2 куб.дм-ээс илүүгүй хэмжээгээр концентрацлагдсан шүлтийн уусмалыг
хуванцар бөглөө буюу шахалт сайтай шилэн таглаагаар бөглөѐөн шил саванд
хийгээд зузаан шилэн сав буюу таглаатай шилэн ѐмкостонд байрлуулж тусгай
зориулалтын шүүгээнд хадгална. Битүүмжийг сайжруулахын тулд резин бүрхүүл
углана.
5.2.3. Шүлтийн концентрацлагдсан уусмалыг тусгай зориулалтын шүүгээнд
полиэтилен саванд хийж хүчлээс тусд нь хадгална. Шүлттэй нэг дор аммиакийг
хадгалж болно.
5.2.4. Хялбар шатдаг шингэнийг 1 куб.дм-ээс илүүгүй багтаамжтай, зузаан
ханатай, чарга бөглөөтэй шилэн саванд хадгалах бөгөөд онцгой аюултай шатдаг
шингэнийг хүснэгт 1-д заасан хэмжээгээр / хоногт хэрэглэх хэмжээнээс илүүгүй /
хадгална. Том шилэн саванд хийсэн шатдаг шингэнийг тусгай зориулалтын төмөр
хайрцганд хийгээд дулаан болон исэлдүүлэгчийн / хлортой хүчлийн давс, нитрат,
азотын хүчил, устөрөгчийн хэт исэл, перманганат / үүсвэрээс хол тавьж хадгална.
Ажлын байранд хадгалахыг зөвшөөрсөн хялбар шатдаг
шингэний байж болох эзлэхүүний хязгаар
Хүснэгт 1.
Бодисын нэр

Эзлэхүүн/куб.дм/

Бодисын нэр

Эзлэхүүн куб,дм

More Related Content

What's hot

хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайSosoo Byambaa
 
дотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологидотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологиnight owl
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүнn.ochiko
 
1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology1. amisgaliin physiology
1. amisgaliin physiologyotgonubuns
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологиnight owl
 
шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1
шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1
шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1Saruul Damdinkhuu
 
Arkhi tamkhi
Arkhi tamkhiArkhi tamkhi
Arkhi tamkhihi_bmb
 
потенциометрийн арга
потенциометрийн аргапотенциометрийн арга
потенциометрийн аргаdavaa627
 
Индикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээИндикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээAriunbolorChimedOchi1
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментamarsaikhan mandukhai
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинganhuyag khishigmaa
 
арьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүдарьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүдДоржханд Б.
 
амилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламжамилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламжBat-Otgon Nergui
 

What's hot (20)

үр хөндөлт
үр хөндөлтүр хөндөлт
үр хөндөлт
 
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухайхүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай
 
дотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологидотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологи
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүн
 
Нийлмэл уураг
Нийлмэл уураг Нийлмэл уураг
Нийлмэл уураг
 
тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.тамхины хэрэглээ.
тамхины хэрэглээ.
 
1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology1. amisgaliin physiology
1. amisgaliin physiology
 
цусны физиологи
цусны физиологицусны физиологи
цусны физиологи
 
хүний генетикийн аргууд
хүний генетикийн аргуудхүний генетикийн аргууд
хүний генетикийн аргууд
 
цус алдалтын үед авах арга хэмжээ
цус алдалтын үед авах арга хэмжээцус алдалтын үед авах арга хэмжээ
цус алдалтын үед авах арга хэмжээ
 
шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1
шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1
шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа1
 
Arkhi tamkhi
Arkhi tamkhiArkhi tamkhi
Arkhi tamkhi
 
потенциометрийн арга
потенциометрийн аргапотенциометрийн арга
потенциометрийн арга
 
Biochemistry l 3
Biochemistry l 3Biochemistry l 3
Biochemistry l 3
 
Индикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээИндикатор түүний хэрэглээ
Индикатор түүний хэрэглээ
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
эмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежментэмнэлгийн хог хаягдлын менежмент
эмнэлгийн хог хаягдлын менежмент
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
арьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүдарьсны идээт өвчнүүд
арьсны идээт өвчнүүд
 
амилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламжамилуулах суурь-тусламж
амилуулах суурь-тусламж
 

Similar to шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа

үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм
үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмүйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм
үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмАдууч Ганзориг
 
уаа.лекц 8
уаа.лекц 8уаа.лекц 8
уаа.лекц 8batbold113o
 
3 сем экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар
3 сем   экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар3 сем   экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар
3 сем экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын зааварbatbold113o
 
зөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийн
зөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийнзөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийн
зөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийнMedimpex Mongolia
 
Oyu tolgoi Hunsnii niiluulelt
Oyu tolgoi Hunsnii niiluuleltOyu tolgoi Hunsnii niiluulelt
Oyu tolgoi Hunsnii niiluuleltAagii Dumah
 
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалтогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалHumen Resource
 
Ed esiin tehnikch 2018-12-17
Ed esiin tehnikch 2018-12-17Ed esiin tehnikch 2018-12-17
Ed esiin tehnikch 2018-12-17Gantulga Nyamdorj
 

Similar to шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа (7)

үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм
үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмүйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм
үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм
 
уаа.лекц 8
уаа.лекц 8уаа.лекц 8
уаа.лекц 8
 
3 сем экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар
3 сем   экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар3 сем   экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар
3 сем экг-8и ба экг-10 маркийн экскаваторын машинч, туслах нарын хх-ын заавар
 
зөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийн
зөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийнзөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийн
зөөврийн нут спектроскопи ашиглан пестицидийн
 
Oyu tolgoi Hunsnii niiluulelt
Oyu tolgoi Hunsnii niiluuleltOyu tolgoi Hunsnii niiluulelt
Oyu tolgoi Hunsnii niiluulelt
 
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалалтогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
тогооч нарын мөрдөх хөдөлмөр хамгаалал
 
Ed esiin tehnikch 2018-12-17
Ed esiin tehnikch 2018-12-17Ed esiin tehnikch 2018-12-17
Ed esiin tehnikch 2018-12-17
 

шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа

  • 1. Шинжилгээний лабораторын аюулгүй ажиллагаа 1-р зүйл. Нийтлэг үндэслэл 1.1. Химийн шинжилгээний лабораторт 18 нас хүрсэн, лабораторт ажиллах боломжтой гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүн байна. 1.2. Ажилд шинээр орох этгээд нь ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөх удирдамжтай танилцаж, аюулгүй ажиллагааны техникийн асуудлаар ярилцлаганд орсоны дараа ажил үүргээ гүйцэтгэнэ. 1.3. Ажилд орох этгээдийн боловсрол, ажилласан хугацаа, албан тушаал, практик дадлага болон үйлдвэр сургалтанд хамрагдсан эсэхээс үл хамааран тэдэнд заавар заавал өгсөн байх ѐстой. 1.4. Жилд 2 удаа давтан зааврыг ажлын байранд өгнө. 1.5. Ажилтанг өөр ажилд шилжүүлэх, шинэ үйлдэлтэй танилцуулах, шинэ бодистой ажиллуулахын өмнө төлөвлөөгүй зааварчилгаа өгнө. 1.6. Аль ч хэлбэрээр өгсөн зааврыг тусгай дэвтэрт тэмдэглэнэ. 1.7. Ажлын байр тус бүрт лабораторын эрхлэгчийн захирамжаар аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт, хялбар шатдаг, галын аюултай хорт бодисын хадгалалт, байрны ариун цэвэр, эрүүл ахуй, хүн тус бүрийн хамгаалах хэрэгслийн хамгаалах хэрэгслийн хангамж, шаардлагатай эм бэлдмэлээр хангах, анхны тусламж үзүүлэх бэлтгэл зэрэг асуудлыг хариуцсан хүмүүсийг томилон ажиллуулна. 1.8. Удирдамж заавар өгөх, лабораторын аюулгүй байдлын техник ашиглалтын дүрмийн хэрэгжилтийг хянах, заавар хөтлөх зэрэг ажлыг лабораторын эрхлэгчийн томилсон ажилтан хариуцан гүйцэтгэнэ. 1.9. Лабораторт ажилладаг бүх ажилчид хувийн хамгаалалтын хэрэгсэл, тусгай зориулалтын хувцасаар хангагдсан байвал зохино. 2-р зүйл. Хувийн бие хамгааллын хэрэгсэл. 2.1.Ажиллагсад нь химийн лабораторт ажиллах үедээ хөвөн даавуун халат өмсөх хэрэгтэй. 2.2. Хорт хий, тоос тоосонцор үүсгэдэг ажил гүйцэтгэх үедээ амьсгалын замын эрхтэнийг хамгаалах зориулалтын маск, хорт хий хамгаалах хэрэгслийг хэрэглэнэ. 2.3. Идэмхий болон хорт бодистой ажиллах үедээ хормогч, нүд, гар хамгаалах хэрэгслийг хүн бүр хэрэглэнэ. 2.4. Шүлт, хүчил, давс, уусгагч бодисын нөлөөллөөс гар хамгаалахын тулд резин бээлий хэрэглэнэ. Урагдаж цоороогүй гэмтэлгүй бүрэн бүтэн бээлий байна. Бээлийний дотор тальк цацсан байвал зохино.
  • 2. 2.5. Нүд хамгаалах төрөл бүрийн хэлбэрийн шил, хаалт, маск, баг хэрэглэнэ. 3-р зүйл. Лабораторын галын аюулгүй байдлын дүрэм. Лабораторын байрууд галын аюулгүй байдлын шаардлаганд нийцсэн, гал унтраах хэрэгслээр хангагдсан байвал зохино. 3.1. Лаборатори нь гал унтраах зориулалтын олгой хоолой холбосон байвал зохино. / давхар тус бүрт 1-ээс цөөнгүй / . Ажлын байр тус бүрт гал унтраагуур, элс байх ѐстой. Харин галын аюултай, хялбар шатдаг бодис хадгалсан байранд гал унтраах нэмэлт хэрэгслийг бэлтгэсэн байвал зохино. 3.2. Лабораторын байрны нүдэнд үзэгдэхүйц газарт гал түймэр гарсан үед ажилчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг бичиж хадсан байх ѐстой. 3.3. Лабораторын эрхлэгчийн тушаалаар албан хаагчдаас бүрдсэн / 3-5 хүн / бүлэг зохион байгуулагдана. Энэ бүлэг нь орон нутгийн галын байгууллагаас авсан зааврын дагуу гал түймрээс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг зохион байгуулна. 3.4. Лабораторын бүх ажилтан нь галын аюултай, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, хортой хийнээс хамгаалах багажтай харьцах дүрэм журмыг судласан байх шаардлагатай. Үүний зэрэгцээгээр лабораторид байгаа хорт хийн багаж, гал унтраах хэрэгслүүдийг ажиллуулж чаддаг байвал зохино. 3.5. Лабораторын байр, түүний ойр орчимд / байрны коридор, шатны хөндий доогуур/ шатамхай материал хадгалах, гал унтраах хэрэгсэлд хүрч очдог зам гарцийг хаасан зүйл байрлуулахыг хориглоно. 3.6. Тамхи татах зориулалтаар тоноглогдсон газарт тамхи татахыг зөвшөөрнө. Лабораторын байранд тамхи татахыг хориглоно. 3.7. Лабораторын эрхлэгч болон галын аюулгүй байдлыг хариуцсан ажилтны зөвшөөрөлгүйгээр лабораторын буюу халах багаж хэрэгслийг суурилуулах, тэдгээрийг ашиглах, цахилгаан дамжуулагчийг засварлахыг хориглоно. 3.8. Бүх төрлийн халаах багаж хэрэгслийг дулаан тусгаарлах сууринд байрлуулна. 3.9. Гэмтэлтэй лабораторын болон халаах багаж хэрэгслийг ашиглахыг хориглоно. 3.10. Ажил дууссаны дараа бүх байрны цахилгаан хэрэгсэл, хий, усыг хаасан байвал зохино. 3.11. Лабораторын ажилтан бүр гал, утаа гарах, түймрийн шинж тэмдэгийг ажигласан даруйдаа дараах үүрэг хүлээнэ. Гал унтраах бүлгийг утсаар яаралтай дуудах. Түймэр унтраах, галын тархалтыг хязгаарлах арга хэмжээг авах. Лабораторын эрхлэгчид энэ тухай мэдэгдэх.
  • 3. Лабораторын эрхлэгч нь гал түймэр унтраах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээгээрнийт ажилчдад мэдэгдэх. 4-р зүйл. Лабораторын цахилгааны аюулгүй байдал. Лабораторын бүх байр нь цахилгаан тоног төхөөрөмж ажиллах үеийн цахилгааны аюулгүй байдалд тавигдах шаардлаганд нийцүүлэн ажиллавал зохино. 4.1. 36 В-аас дээш хүчдэлтэй бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмж, хүчдэлээр ажилладаг механизм, тоноглолуудыг найдвартай газардуулгатай байвал зохино. 4.2. Цахилгаан сүлжээг унтраахын тулд оруулга дээр нь унтраалга зэрэг хялбар тоноглолыг тавьсан байна. Жижүүрийн гэрэлтүүлгээс бусад бүх шугамыг ерөнхий унтраалгаар унтраана. 4.3. Цахилгааны гэмтэл гарахаас зайлсхийж сэргийлэхийн тулд: Гэмтэлтэй цахилгаан багаж, төхөөрөмжийг ажиллуулахыг хориглоно. Цахилгаан шугам сүлжээний ачаалал хэтрүүлэхийг хориглоно. Залгаатай цахилгаан багаж хэрэгслийг орхих, шилжүүлж зөөвөрлөхийг хориглоно. Цахилгаан төхөөрөмжүүдийн ил хэсгүүдийн ойр ажиллах, түүнд хүрэх шүргэхийг хориглоно. Цахилгаан тоноглолд очих зам гарцыг хаахыг хориглоно. 4.4 Цахилгаан дамжуулах утасны тусгаарлагч, залгуур, залгуурын сэрээ, унтраалга, газардуулга зэрэг цахилгаан хэрэглэлд гэмтэл эвдрэл ажиглагдсан тохиолдолд цахилгаанчид яаралтай мэдэгдэх шаардлагатай. 4.5. Цахилгаан эрчим хүч түр тасарсан үед цахилгаан багаж хэрэгслийг яаралтай салгасан байвал зохино. 4.6. Зөвхөн ажлын нэг байранд “0” ангиллын цахилгаан багаж хэрэгсэл, газардуулгын цахилгаан төхөөрөмж ашиглахыг хориглоно. 4.7. Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийн корпуст гэмтэлтэй тусгаарлагч бүхий гүйдэл дамжуулагчийн хэсэгт газардуулсан тоног төхөөрөмжинд, эвдэрсэн багаж хэрэгсэлд хүрэхийг хориглоно. 4.8. Цахилгаан гүйдэлд цохиулсан үед нэрвэгдэгчдийг цахилгаан гүйдлээс аль болох хурдан салгана. Тухайн цахилгаан багажийг хурдан унтраана. 4.9. Цахилгаан багажийг богино хугацаанд унтраах боломжгүй бол мод буюу гүйдэл дамжуулдаггүй зүйл ашиглан нэрвэгдэгчийг салгана. 4.10. Цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн ямар ч тохиолдолд эмчийг яаралтай дуудах хэрэгтэй.
  • 4. 5-р зүйл. Химийн урвалжийг аюулгүй хадгалах дүрэм. 5.1. Ерөнхий үндэслэл. 5.1.1. Урвалжийн лабораторт хэрэглэгдэх нөөцийг лабораторт урвалж байрлуулах зохих зааврын дагуу зориулалтаар тоноглосон, агааржуулалт сайтай, чийггүй байранд / агуулахад / хадгална. 5.1.2. Агуулахад урвалж хадгалахдаа галын аюултай болон тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг нэг дор хадгалах журмыг нарийн баримтлах хэрэгтэй. Нэг нэгэнтэйгээ урвалжиж дулаан буюу шатамхай хий үүсгэх чадалтай урвалжийг нэг дор хадгалахыг зөвшөөрдөггүй. Гал түймэр дэгдсэн үед гал унтраах нэг төрлийн хэрэглэлээр унтраах боломжгүй бодисыг нэг дор хадгалахыг хориглоно. 5.1.3. Нунтаг бодисыг агуулах дотор савлахыг хориглоно. 5.1.4. Урвалжийг хадгалах, сонгон авахад баримтлах үндсэн журам нь тэдгээрийг бохирдлоос хамгаалах явдал юм. 5.1.5. Урвалж агуулсан шилэн сав дээр урвалжийн нэр, ангилал, хадгалах хугацааг заасан шошго наасан байвал зохино. 5.1.6. Шилэн саванд хадгалж болохгүй урвалжийг түүний үйлчилд тогтвортой материалаар хийсэн саванд хадгална. Жишээлбэл: хайламхай хүчил, шүлтийг полиэтилэн саванд хадгална. 5.1.7. Гэрлийн нөлөөгөөр шинж чанараа өөрчилж, задардаг урвалжийг / жишээлбэл: диэтилийн эфир, хэт ислийн нэгдэл, мөнгөний давс/ бараан буюу шар өнгийн шилэнд хадгална. 5.1.8. Агаартай нийлэх үед исэлддэг бодис болон чийг татамхай бодисыг битүүмж сайтай саванд хадгалах ѐстой. Бөглөөний битүүмжийг сайжруулахын тулд лаа ашиглана. 5.1.9. Хэрэглэж дууссан урвалжийг дахин боловсруулах болон химийн бодисын хаягдлыг ашигладаг байгууллагад шилжүүлэхийн тулд тусгай шилэнд хийх ѐстой. Концентрацчлагдсан хүчил, шүлт, шатамхай бодисыг ариутгах татуурганд асгахыг хориглоно. 5.2. Лабораторт химийн урвалж хадгалах журам. 5.2.1. Ажлын байранд дэгдэмхий бус, галын аюулгүй, хор багатай хатуу бодис, усан уусмал, шиннгэрүүлсэн хүчил, шүлт зэргийг шинжилгээ хийхэд шаардагдах хэмжээгээр хадгалахыг зөвшөөрнө.
  • 5. 5.2.2. 2 куб.дм-ээс илүүгүй хэмжээгээр концентрацлагдсан шүлтийн уусмалыг хуванцар бөглөө буюу шахалт сайтай шилэн таглаагаар бөглөѐөн шил саванд хийгээд зузаан шилэн сав буюу таглаатай шилэн ѐмкостонд байрлуулж тусгай зориулалтын шүүгээнд хадгална. Битүүмжийг сайжруулахын тулд резин бүрхүүл углана. 5.2.3. Шүлтийн концентрацлагдсан уусмалыг тусгай зориулалтын шүүгээнд полиэтилен саванд хийж хүчлээс тусд нь хадгална. Шүлттэй нэг дор аммиакийг хадгалж болно. 5.2.4. Хялбар шатдаг шингэнийг 1 куб.дм-ээс илүүгүй багтаамжтай, зузаан ханатай, чарга бөглөөтэй шилэн саванд хадгалах бөгөөд онцгой аюултай шатдаг шингэнийг хүснэгт 1-д заасан хэмжээгээр / хоногт хэрэглэх хэмжээнээс илүүгүй / хадгална. Том шилэн саванд хийсэн шатдаг шингэнийг тусгай зориулалтын төмөр хайрцганд хийгээд дулаан болон исэлдүүлэгчийн / хлортой хүчлийн давс, нитрат, азотын хүчил, устөрөгчийн хэт исэл, перманганат / үүсвэрээс хол тавьж хадгална. Ажлын байранд хадгалахыг зөвшөөрсөн хялбар шатдаг шингэний байж болох эзлэхүүний хязгаар Хүснэгт 1. Бодисын нэр Эзлэхүүн/куб.дм/ Бодисын нэр Эзлэхүүн куб,дм