SlideShare a Scribd company logo
1 of 3
Үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд дагаж мөрдөх аюулгүй 
ажиллагааны дүрэм 
1. Дадлага удирдсан багшийн зөвшөөрөлгүйгээр ажлын цагаар (0800-1700) 
дадлагын харьяанаас гадагш явах, архи ууж танхайрах, зүй бус үйл 
ажиллагаа гаргахыг эрс хориглоно 
2. Дадлагын үед ажиллах лабораторийн багаж хэрэгсэл, химийн бодисуудыг 
багшийн заавраар ашиглаж, дараа нь хариуцсан хүмүүст нь хүлээлгэн өгнө. 
3. Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хувцасаа тохируулж өмсөх 
буюу лабораторид байнга халаад өмсөхөөс гадна болзошгүй аваар ослын 
үед сандарч тэвдэхгүй байх. 
4. Тухайн лаборатори, үйлдвэр дээр дадлага хийх хугацаандаа уг 
байгууллагын дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэмтэй сайтар 
танилцаж хатуу дагаж мөрдөх. 
5. Удирдагч багшийн болон байгууллагын ажилтны зөвшөөрөлгүйгээр химийн 
бодис урвалж, багаж төхөөрөмжийг хэрэглэхгүй байх. 
6. Дадлагын үеэр галт зэвсэг, хутга мэс зэрэг хориотой зүйлсийг биедээ авч 
явахыг хатуу хориглоно. 
7. Хотын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй болон явганаар оролцохдоо 
анхаарал болгоомтой байх. 
8. Ажлын бус цагаар буюу 1700-0800 цагийн хооронд оюутны гаргасан ямар 
нэгэн зөрчил, дутагдлыг удирдагч багш хариуцахгүй тул оюутан бүр ажлын 
цаг тармагц байрлаж буй газартаа очиж амрах 
Дээр дурьдсан дүрэм зааврыг ямар нэгэн хэлбэрээр зөрчсөн тохиолдолд 
дадлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэн, ноцтой гэж үзвэл дадлагыг 
хийлгэхгүй буцаана. 
Хориглосон зүйлсийг зөрчсөн тохиолдолд сануулах, дадлагаас буулгах, 
тэнхимээр уламжлуулан сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна. 
Хориглосон заалтуудыг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд хохирлыг 
дадлага удирдагч багш хариуцахгүй. 
Дадлагын удирдамжийг дадлага удирдагч багш оюутнуудад танилцуулж, 
баталгаа гаргуулна. 
Оюутнууд аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрэмтэй танилцсан 
тухайгаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Химийн лабораторд ажиллаж буй оюутан бүр дараах нийтлэг дүрмийг 
чандлан мөрдлөг болгох шаардлагатай юм. 
1. Лабораторын ажлын өмнө тухайн ажилтай холбоотой онолын бэлтгэлийг 
урьдчилан хийсэн байх. 
Ингэснээр лабораторын ажил илүү үр дүнтэй, бүтээлч болдог. 
2. Тухайн лабораторийн лаборант зөвшөөрөл өгсөн тохиолдолд туршилтыг 
эхлүүлж, ажлыг гүйцэтгэх явцдаа туршилт явуулах дараалал сонгон 
авсан бодис урвалжийг дураар сольж өөрчлөхгүй байх. Эндээс ажлын 
явц, гүйцэтгэл үр дүнтэй болох эсэх шууд хамаарна. 
3. Лабораторын ширээг цүнх, ном, хавтас зэрэг тухайн ажилд холбогдолгүй 
эд зүйлсээр дарамтлаж үл болох. 
4. Өтгөн хүчил, шүлт, хромын холимог зэргийг бохир усны хоолой уруу үл 
асгаж болох. Тэдгээрийг тусгай саванд хийх. Цаас болон хуурай, хатуу 
хаягдалыг мөн адил зориулалтын хаягдалын саванд хийх. 
5. Хортой бодистой ажиллах бүх туршилгыг татах шүүгээнд явуулах. 
6. Шил савны таг болон уусмал авсан пипеткүүдийг хооронд нь сольж 
хольж үл болох. 
7. Хуурай бодисуудыг эвэр, шаазан, шил болон төмөр хутгуураар авч 
дараа нь сайтар угаан хуурай болтол арчиж байх. 
8. Лабораторд ажиллах үед чимээ шуугиангүй байх. 
9. Халуун багаж, сав суулгыг шууд ширээн дээр тавьж үл болох. 
Зориулалтын тавиурууд хэрэглэх. 
10. Хийтэй ажиллах туршилтын явцад хий алдаж байгаа эсэхийг 
анхааралтай шалгах (үнэрээр, өнгөөр илэрүүлэх). Хий алдагдсан 
тохиолдолд уг газрын ажилтанд даруй хэлэх. 
11. Лабораторын ажил дууссаны дараа шил сав суулгыг сайтар угааж, 
ажлын байрыг цэгцлээд хий, ус, цахилгааныг хааж салгах. 
12. Лабораторын ажлын явц, ажиглалтаа байнга бичиж тэмдэглэж авна. 
Лабораторын журнал (бүртгэл)-ыг дараах маягаар хөтөлсөн байх: 
1. Он, сар, өдөр. 
2. Лабораторын ажлын нэр, дугаар. 
3. Туршилтын нэр, дугаар 
4. Ажиглалт, урвалын тэгшитгэл, багажийн бүдүүвч зураг, тооцоо, 
хүснэгт, график 
5. Дүгнэлт 
Химийн лабораторт ажиллахдаа дараах аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх 
нь зүйтэй: 
1. Химийн лабораторд бага хэмжээний бодистой ажиллах нь аюулгүй 
ажиллагааг хангах гол үндэс болдог.
2. Хуруу шил эсвэл колбод бодис халаахдаа өөр уруу болон хамт ажиллаж буй 
нөхдийн өөдөөс харуулж үл болох. 
3. Спиртийн дэнтэй ажиллахдаа нэг дэнгээс нөгөө дэнг дамжуулан асаахгүй 
байх. Дэнг үлээж бус таглаж унтраах. 
4. Химийн бодисыг үнэрлэхдээ савтай бодисыг зүүн гараараа хөндийхөн 
бариад баруун гараараа зөөлөн сэвнэ. Хүхэртустөрөгч, хлор, бром зэрэгт 
хордсон хүнийг цэвэр агаарт гаргах хэрэгтэй. 
5. Мөнгөнусны уур маш хортой учраас асгарсан мөнгөнусыг маш сайн 
соруулж, цэвэрлэнэ. Мөнгөнус асгарсан тохиолдолд лаборантад заавал 
мэдэгдэх ёстой. 
6. Устөрөгч, бензин, эфир зэрэг шатамхай бодисуудыг ил галаас хол 
байлгадаг. Лабораторд ажиллаж буй оюутан бүр галын аюулын үед 
хэрэглэх ус, элс, бүтээлэг, галын хор хаана байгааг мэддэг, тэдгээрийг 
хэрэглэж чаддаг байх ёстой. 
Анхааралтай, нягт нямбай ажилласанаар гараа шилэнд зүсэх, халуун зүйлс, 
өтгөн хүчил, шүлтэнд түлэгдэх аюулаас сэргийлж чадна: 
- Нүүр эсвэл гар дээр өтгөн хүчил хүрсэн бол их хэмжээний усаар 
угааж, дараа нь хужрын 5%-ийн уусмал, эсвэл сулруулсан аммиакийн усаар 
булхана. 
- Хэрэв өтгөн шүлт арьсанд хүрсэн бол мөн нэг адил их хэмжээний 
усаар угааж, цуугийн хүчлийн шингэрүүлсэн уусмалаар булхана. 
- Халуун юманд хүрч түлэгдвэл түлэгдсэн хэсгийг калийн 
перманганатын 2%-ийн уусмал, эсвэл таннины 3%-ийн уусмалаар норгосон 
самбай даавуугаар жин тавина. 
- Шилэнд гараа зүсвэл юуны урьд шилийн жижиг хэлтэрхийг түүж авна. 
Дараа нь цусыг калийн перманганатын 2%-ийн уусмал, эсвэл спиртээр 
угааж, иодын уусмал түрхэж болно.

More Related Content

Viewers also liked

Hereg bolj mag ad
Hereg bolj mag adHereg bolj mag ad
Hereg bolj mag adGB Mcz
 
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултЦахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултNael Narantsengel
 
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]kuzkolilo
 
МБС-ын 3р сарын сэтгүүл
МБС-ын 3р сарын сэтгүүлМБС-ын 3р сарын сэтгүүл
МБС-ын 3р сарын сэтгүүлBattsetseg Batchuluun
 
Гурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээГурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээzaluu_medleg
 
цахилгаан.Ariunaa. 8r angi
цахилгаан.Ariunaa. 8r angi цахилгаан.Ariunaa. 8r angi
цахилгаан.Ariunaa. 8r angi Anji25
 
хэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэлхэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэлgariunaa
 

Viewers also liked (9)

Hereg bolj mag ad
Hereg bolj mag adHereg bolj mag ad
Hereg bolj mag ad
 
Auto motor 2015 last+. (1)
Auto motor 2015 last+. (1)Auto motor 2015 last+. (1)
Auto motor 2015 last+. (1)
 
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултЦахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
 
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
Hicheel de.blogspot.com [хөдөлмөрийн аюулгүй ажилгааны зааварчилгаа]
 
МБС-ын 3р сарын сэтгүүл
МБС-ын 3р сарын сэтгүүлМБС-ын 3р сарын сэтгүүл
МБС-ын 3р сарын сэтгүүл
 
Гурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээГурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээ
 
цахилгаан.Ariunaa. 8r angi
цахилгаан.Ariunaa. 8r angi цахилгаан.Ariunaa. 8r angi
цахилгаан.Ariunaa. 8r angi
 
хэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэлхэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэл
 
цахилгаан
цахилгаанцахилгаан
цахилгаан
 

үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд даг��ж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм

  • 1. Үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм 1. Дадлага удирдсан багшийн зөвшөөрөлгүйгээр ажлын цагаар (0800-1700) дадлагын харьяанаас гадагш явах, архи ууж танхайрах, зүй бус үйл ажиллагаа гаргахыг эрс хориглоно 2. Дадлагын үед ажиллах лабораторийн багаж хэрэгсэл, химийн бодисуудыг багшийн заавраар ашиглаж, дараа нь хариуцсан хүмүүст нь хүлээлгэн өгнө. 3. Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хувцасаа тохируулж өмсөх буюу лабораторид байнга халаад өмсөхөөс гадна болзошгүй аваар ослын үед сандарч тэвдэхгүй байх. 4. Тухайн лаборатори, үйлдвэр дээр дадлага хийх хугацаандаа уг байгууллагын дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэмтэй сайтар танилцаж хатуу дагаж мөрдөх. 5. Удирдагч багшийн болон байгууллагын ажилтны зөвшөөрөлгүйгээр химийн бодис урвалж, багаж төхөөрөмжийг хэрэглэхгүй байх. 6. Дадлагын үеэр галт зэвсэг, хутга мэс зэрэг хориотой зүйлсийг биедээ авч явахыг хатуу хориглоно. 7. Хотын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй болон явганаар оролцохдоо анхаарал болгоомтой байх. 8. Ажлын бус цагаар буюу 1700-0800 цагийн хооронд оюутны гаргасан ямар нэгэн зөрчил, дутагдлыг удирдагч багш хариуцахгүй тул оюутан бүр ажлын цаг тармагц байрлаж буй газартаа очиж амрах Дээр дурьдсан дүрэм зааврыг ямар нэгэн хэлбэрээр зөрчсөн тохиолдолд дадлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэн, ноцтой гэж үзвэл дадлагыг хийлгэхгүй буцаана. Хориглосон зүйлсийг зөрчсөн тохиолдолд сануулах, дадлагаас буулгах, тэнхимээр уламжлуулан сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна. Хориглосон заалтуудыг зөрчиж, хохирол учруулсан тохиолдолд хохирлыг дадлага удирдагч багш хариуцахгүй. Дадлагын удирдамжийг дадлага удирдагч багш оюутнуудад танилцуулж, баталгаа гаргуулна. Оюутнууд аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын дүрэмтэй танилцсан тухайгаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
  • 2. Химийн лабораторд ажиллаж буй оюутан бүр дараах нийтлэг дүрмийг чандлан мөрдлөг болгох шаардлагатай юм. 1. Лабораторын ажлын өмнө тухайн ажилтай холбоотой онолын бэлтгэлийг урьдчилан хийсэн байх. Ингэснээр лабораторын ажил илүү үр дүнтэй, бүтээлч болдог. 2. Тухайн лабораторийн лаборант зөвшөөрөл өгсөн тохиолдолд туршилтыг эхлүүлж, ажлыг гүйцэтгэх явцдаа туршилт явуулах дараалал сонгон авсан бодис урвалжийг дураар сольж өөрчлөхгүй байх. Эндээс ажлын явц, гүйцэтгэл үр дүнтэй болох эсэх шууд хамаарна. 3. Лабораторын ширээг цүнх, ном, хавтас зэрэг тухайн ажилд холбогдолгүй эд зүйлсээр дарамтлаж үл болох. 4. Өтгөн хүчил, шүлт, хромын холимог зэргийг бохир усны хоолой уруу үл асгаж болох. Тэдгээрийг тусгай саванд хийх. Цаас болон хуурай, хатуу хаягдалыг мөн адил зориулалтын хаягдалын саванд хийх. 5. Хортой бодистой ажиллах бүх туршилгыг татах шүүгээнд явуулах. 6. Шил савны таг болон уусмал авсан пипеткүүдийг хооронд нь сольж хольж үл болох. 7. Хуурай бодисуудыг эвэр, шаазан, шил болон төмөр хутгуураар авч дараа нь сайтар угаан хуурай болтол арчиж байх. 8. Лабораторд ажиллах үед чимээ шуугиангүй байх. 9. Халуун багаж, сав суулгыг шууд ширээн дээр тавьж үл болох. Зориулалтын тавиурууд хэрэглэх. 10. Хийтэй ажиллах туршилтын явцад хий алдаж байгаа эсэхийг анхааралтай шалгах (үнэрээр, өнгөөр илэрүүлэх). Хий алдагдсан тохиолдолд уг газрын ажилтанд даруй хэлэх. 11. Лабораторын ажил дууссаны дараа шил сав суулгыг сайтар угааж, ажлын байрыг цэгцлээд хий, ус, цахилгааныг хааж салгах. 12. Лабораторын ажлын явц, ажиглалтаа байнга бичиж тэмдэглэж авна. Лабораторын журнал (бүртгэл)-ыг дараах маягаар хөтөлсөн байх: 1. Он, сар, өдөр. 2. Лабораторын ажлын нэр, дугаар. 3. Туршилтын нэр, дугаар 4. Ажиглалт, урвалын тэгшитгэл, багажийн бүдүүвч зураг, тооцоо, хүснэгт, график 5. Дүгнэлт Химийн лабораторт ажиллахдаа дараах аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх нь зүйтэй: 1. Химийн лабораторд бага хэмжээний бодистой ажиллах нь аюулгүй ажиллагааг хангах гол үндэс болдог.
  • 3. 2. Хуруу шил эсвэл колбод бодис халаахдаа өөр уруу болон хамт ажиллаж буй нөхдийн өөдөөс харуулж үл болох. 3. Спиртийн дэнтэй ажиллахдаа нэг дэнгээс нөгөө дэнг дамжуулан асаахгүй байх. Дэнг үлээж бус таглаж унтраах. 4. Химийн бодисыг үнэрлэхдээ савтай бодисыг зүүн гараараа хөндийхөн бариад баруун гараараа зөөлөн сэвнэ. Хүхэртустөрөгч, хлор, бром зэрэгт хордсон хүнийг цэвэр агаарт гаргах хэрэгтэй. 5. Мөнгөнусны уур маш хортой учраас асгарсан мөнгөнусыг маш сайн соруулж, цэвэрлэнэ. Мөнгөнус асгарсан тохиолдолд лаборантад заавал мэдэгдэх ёстой. 6. Устөрөгч, бензин, эфир зэрэг шатамхай бодисуудыг ил галаас хол байлгадаг. Лабораторд ажиллаж буй оюутан бүр галын аюулын үед хэрэглэх ус, элс, бүтээлэг, галын хор хаана байгааг мэддэг, тэдгээрийг хэрэглэж чаддаг байх ёстой. Анхааралтай, нягт нямбай ажилласанаар гараа шилэнд зүсэх, халуун зүйлс, өтгөн хүчил, шүлтэнд түлэгдэх аюулаас сэргийлж чадна: - Нүүр эсвэл гар дээр өтгөн хүчил хүрсэн бол их хэмжээний усаар угааж, дараа нь хужрын 5%-ийн уусмал, эсвэл сулруулсан аммиакийн усаар булхана. - Хэрэв өтгөн шүлт арьсанд хүрсэн бол мөн нэг адил их хэмжээний усаар угааж, цуугийн хүчлийн шингэрүүлсэн уусмалаар булхана. - Халуун юманд хүрч түлэгдвэл түлэгдсэн хэсгийг калийн перманганатын 2%-ийн уусмал, эсвэл таннины 3%-ийн уусмалаар норгосон самбай даавуугаар жин тавина. - Шилэнд гараа зүсвэл юуны урьд шилийн жижиг хэлтэрхийг түүж авна. Дараа нь цусыг калийн перманганатын 2%-ийн уусмал, эсвэл спиртээр угааж, иодын уусмал түрхэж болно.