SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
Windows XP үйлдлийн системийг суулгах

Та гэртээ компьютертэй бол мэдээж Windows үйлдлийн системтэй байж таарна. Ихэнх
хэрэглэгчид Windows XP үйлдлийн системтэй компьютерийг ашигладаг. Ямар нэг байдлаар
үйлдлийн систем тань эвдрэх, тэр чигээрээ вирустах гэх мэтээр шинээр үйлдлийн систем
суулгах шаардлагатай бол яах вэ?

Хэрэв танд энэ талаарх мэдлэг байхгүй бол мэдээж хэдэн төгрөг өгөөд хүнээр л суулгуулж
таарна даа. Та өөрөө үйлдлийн систем суулгаж сурахыг хүсч байвал энэ зөвлөгөөг
ашиглаарай.

Ер нь Windows-ын үйлдлийн системүүд, тэр дундаа Windows XP, Vista, Windows 7 гэх мэт
хувилбарууд энгийн хэрэглэгчдэд зориулсан учраас суулгахад тийм ч хэцүү биш. Ер нь XP
суулгаад сурчихвал та ямар давуу талтай болох вэ?

1. Хэрэв та анхан шатны компьютерийн хэрэглэгч бол ядахдаа компьютерээ эвдчих вий
гэж санаа зовж, процессороо дөрвөлжин хар мангас гэж төсөөлөхөө болино..

2. Биеэ дааж бусад зүйлсийг хийх хүсэлтэй болно. Бусад хүмүүсээс тусламж гуйхын оронд
өөрөө асуудлаа шийдэхийг хүсдэг болно гэсэн үг.

3. Хүнээр мөнгө өгч суулгуулах мөнгөө хэмнэнэ.

Ямар эрсдэл байгаа вэ?

Үйлдлийн систем суулгана гэдэг мэдээж эрсдэлтэй. Хэрэв анх удаагаа үйлдлийн систем
суулгаж үзэх гэж байгаа бол компьютер дэх маш чухал, шаардлагатай файлуудаа флэш
диск, CD дээр нөөцөлж авах хэрэгтэй. Хэрэв таны хатуу диск C:, D: гэх мэтээр хуваагдсан
байвал XP суулгах хэсэг дэх мэдээллүүдийг нөгөө хэсэгт нь нөөцөлж хадгалах нь зүйтэй.
Хэрэв таны компьютер интернэт холболттой бол үйлдлийн системийг суулгаж дуусах
хүртэл интернэтийн холболтыг салгах шаардлагатай.

Компьютерээ унтраагаад Windows XP-ийн инстал CD-г CD-ROM-доо хийнэ. BIOS тохиргоо
руу орж First Boot Device хэсгийг CD-ROM болгоно. Энэ нь компьютер асахад CD-ROM-ноос
хамгийн түрүүнд ачаална гэсэн үг юм. BIOS тохиргоо руу ороход ихэнхдээ компьютер асах
үед F2, эсвэл Del товчийг гарнаас дарна.
Ингээд Windows XP-ийн Welcome-to-setup дэлгэц харагдана. Үүний дараагаар хэдэн
сонголтууд гарч ирэх бөгөөд Windows XP шинээр суулгах бол Enter товч дарна.




Дараагаар Microsoft Windows XP үйлдлийн системийг хэрэглэх хэрэглэгчийн болзол гэсэн
цонх гарч ирнэ. Хэрэв санал нийлж байгаа бол F8 товчийг дарна.

Хэрэв цоо шинэ хатуу дискэнд Windows XP суулгах бол хатуу дискийг эхлээд форматлах
шаардлагатай болно. Харин ашиглаж байгаа хатуу дискэндээ суулгах бол хатуу дискний
аль хэсэгт суулгахаа сонгоно. Жишээлбэл та C: хэсэгт суулгах бол тэр хэсгээ сонгоно. Нэг
зүйлийг сануулахад хэрэв хатуу дискнийхээ аль нэг хэсэгт суулгах бол маш анхааралтай
байж, зөв хэсгээ сонгох хэрэгтэй. Форматлахдаа NTFS сонголтоор форматласан нь илүү
оновчтой. Доорх зурагт форматлагдаагүй цоо шинэ хатуу дискэд XP суулгах боломжийг
харуулж байна.
Доод хэсэгт нь 3 сонголт байгааг та харж байна. Дээрх зурагт үзүүлсэн хатуу диск нь 6GB
багтаамжтай байгаа тул шууд ENTER дараад суулгаж болно. Харин 80GB, 160GB гэх мэт
өндөр багтаамжтай хатуу дискэнд суулгахдаа C товчийг дарах буюу Create Partition
сонголтоор хатуу дискэнд шинэ хэсэг үүсгэж, тэр хэсэгтээ XP суулгах нь илүү тохиромжтой.
Ер нь Windows XP үйлдлийн систем дангаараа суух хатуу дискний хэсэг 10-20GB байхад
хангалттай.

C товчийг дарсны дараагаар хатуу дискэд шинээр үүсгэх гэж байгаа хэсэг буюу partition-ын
хэмжээг зааж өгнө.




Хатуу дискний үлдсэн сул зайд заавал partition болгож байж ашиглах боломжтой болдог.
Та анзаарч байгаа бол хатуу дискийг хуваасны дараа 8MB сул зай гарах бөгөөд үүнийг аль
ч partition-тай нэгтгэж болдоггүй. Үнэндээ энэ 8MB хэсэг нь сул зай биш бөгөөд хатуу
дискний хаанаас boot хийхийг хадгалж байдаг маш чухал мэдээллүүдийг агуулсан хэсэг
юм. Энэ хэсгийг мөн Master Boot Record (MBR) гэж нэрлэдэг.




Хатуу диск XP суулгахад бэлэн болсон учраас XP суулгах partition-оо сонгоод ENTER дарна.
Зураг дээрээс харж байгаа шинээр үүсгэсэн partition нь форматлагдаагүй учраас шууд бас
суулгачихаж болохгүй. Тиймээс ENTER дарсны дараа суулгахын өмнөх форматлах хэсэг
гарч ирнэ. Форматлах хэсэгт 4 сонголт байх бөгөөд 3 дахь буюу Format the Partition using
the NTFS file system сонголтыг сонгосон нь илүү оновчтой. NTFS форматын давуу тал нь
маш том хэмжээтэй файлыг ашиглах, янзлахад FAT32 форматыг бодвол илүү сайн
ажилладаг, мөн фрагмент буюу файлууд хуваагдах явдал бага байдаг. Дутагдалтай тал нь
Linux, Windows 98 үйлдлийн системүүдээс NTFS файлын системтэй хатуу дискийг ашиглах
боломжгүй болдог. Гэхдээ энэ бол нэг их том асуудал биш.




Форматлах явц нь parition-ын хэмжээнээс хамаарч бага зэрэг удаж болно.




Форматлаж дууссаны дараа Windows XP-ийн инстал автоматаар системийн файлуудыг уг
partition руу хуулж эхэлнэ. Бас нилээн удна.
Хуулж дууссаны дараа систем автоматаар restart хийж суулгах явц цааш үргэлжилнэ.




Компьютер дахин ачаалласны дараа Windows XP үйлдлийн системийг суулгах үндсэн цонх
гарч ирнэ. Энд үйлдлийн системийг суулгаж дуусах хугацаа болон Windows XP үйлдлийн
системийн танилцуулгууд гарч ирнэ.
Хэсэг хугацааны дараа Regional and Language Options тохиргоо хийх цонх гарч ирнэ.
Эндээс та гарны хоѐр дахь хэлийг Mongolian (Cyrillic) болгон сонгож, Windows үйлдлийн
системд суурилах Монгол хэлний гарны драйверийг идэвхжүүлнэ. Тохиргоог хийж
дууссаны дараа NEXT товчийг дарна.




Дараагийн гарч ирэх цонхонд та өөрийн хэрэглэгчийн нэрийг бичиж оруулна.
Хэрэглэгчийн нэрийг заавал бичих шаардлагатай бөгөөд Organization хэсэгт заавал юм
бичих                                                                шаардлагагүй.




Дараагийн гарч ирэх хэсэгт өөрийн Windows XP үйлдлийн системийн License Product Key
буюу түлхүүр үгийг оруулна. Та албан ѐсоор Windows XP үйлдлийн системийг худалдан
авахад дахиж хэзээ ч давтагдахгүй нэг түлхүүр үгийг танд өгдөг. Энэ түлхүүр үгийг та
зөвхөн өөрөө ашиглах бөгөөд өөр хүнд ашиглуулахыг хуулиар хориглоно.
Монголд Оюуны өмчийн тухай хууль бараг үйлчилдэггүй гэж хэлж болох учраас та
интернэтээс ороод хууль бус serial-уудыг бичээд ашиглачихдаг. Харин гадаадын улс
орнуудад          ингэвэл           хуулийн           хариуцлага          хүлээлгэдэг.
Дараа нь компьютерийн нэр болон Администраторын нууц үгийг оруулна. Нууц үгийг аль
болох мартахгүй боловч өөр хүн тааж оруулах боломжгүй үгийг сонгож оруулах хэрэгтэй.
Хэрэв нууц үг шаардлагагүй гэж үзвэл заавал оруулаад байх хэрэггүй. Шууд NEXT дарахад
л болно.




Дараагийн гарч ирэх хэсэгт системийн огноог тааруулж өгнө.
NEXT дарсны дараа Windows XP суулгах явц автоматаар хэсэг хугацаанд үргэлжилнэ.
Үүний дараагаар Network Settings буюу сүлжээний тохиргоо хийх цонх гарч ирнэ. Та анх
удаагаа Windows XP суулгаж байгаа учраас Typical Settings-ийг сонгоод NEXT дарахад
болно. Харин Custom Settings-ийг сонгоход ямар байдалтай харагдахыг дээр үзүүллээ.


Үүний дараа гарах хэсгийг мөн өөрчлөлгүй NEXT дарна.
NEXT дарсны дараа Windows XP setup мөн хэсэг хугацаанд үргэлжилнэ.




Хэсэг хугацаанд setup үргэлжилсний дараа компьютер дахин ачаалж Windows XP үйлдлийн
систем анх удаагаа эхэлнэ. Бидний харахыг хүсч байсан лого дэлгэцэнд гарна даа.




Welcome дэлгэц эхлэхийн өмнө хэрэв таны график картыг үйлдлийн систем таньсан бол
дараах жижиг цонх гарч ирнэ. OK дарсны дараагаар Windows XP систем автоматаар
хамгийн тохиромжтой нягтрал, дүрслэлийг сонгоно. Сүүлийн үеийн график картуудын
драйвер Windows XP системд шууд бүрэн танигддаггүй учраас энэ тохиргоог та график
картныхаа драйверийг суулгасны дараа өөрчлөх боломжтой.




OK дарсны дараагаар Welcome дэлгэц гарч ирэх бөгөөд эндээс NEXT товчийг дарна.




Үүний дараагаар дараах цонх гарч ирнэ.
Эхний сонголтыг сонгосон тохиолдолд Windows XP үйлдлийн систем интернэтээр дамжин
автоматаар шинэ нэмэлтүүдээ татаж авч суулгадаг. Ер нь энэ сонголтыг сонгох нь зөв
гэдэг боловч миний зүгээс танд Not Right Now сонголтыг сонгохыг зөвлөж байна. Учир нь
Automatic Updates буюу Автомат Шинэчлэлтийг идэвхжүүлсэн тохиолдолд хэрэв Update
файлууд эвдэрсэн тохиолдолд Windows XP үйлдлийн системийн ажиллагаа доголддог. Мөн
үйлдлийн систем автоматаар интернэтэд нэвтэрч том хэмжээтэй Update-уудыг татах нь
таны интернэт болон компьютерийн хурд, бүтээмжид, хэрэв хэрэглээгээрээ төлдөг
интернэт хэрэглэдэг бол интернэтийн төлбөрт тань хүндрэл учруулна.




Дараагаар гарч ирэх цонхнуудыг Skip буюу алгасах товчийг дараад алгасах нь зүйтэй.
Register with Microsoft цонхноос Not Right Now сонголтыг сонгоод Next дарах хэрэгтэй.
Дараагийн цонхонд хэрэглэгчийн нэрсийг бичиж оруулна. Your name хэсгээс бусдыг нь
бөглөх шаардлагагүй.




Ингээд Windows XP үйлдлийн системийг суулгах явц дууслаа. Finish товчийг дарсны дараа
хамгийн сайхан хэсэг буюу Windows XP-ийн Desktop гарч ирнэ. Өөрийн хийсэн ажлын үр
дүнг харж хэсэг кайф аваарай.
Нэмж хэлэхэд та Windows XP үйлдлийн системийг суулгасны дараагаар хамгийн эхэнд хийх
зүйл бол маш сайн Антивирус програм гэдгийг сануулъя. Дараагаар нь өөрийн
компьютерийн эд ангиудын драйверуудыг суулгах шаардлагатай. Жишээлбэл эх хавтан,
дууны карт, график карт, модем гэх мэт. Эд ангиуд болгоныг худалдан авахад дагалдах CD
ирэх бөгөөд эндээс та тохирох драйверыг нь суулгана.

More Related Content

What's hot

Com formatlah
Com formatlahCom formatlah
Com formatlahoz
 
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмуудКомпьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмуудEnkhjargalDashdorjEn
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн системshulam
 

What's hot (11)

5. xp суулгах заавар
5. xp суулгах заавар5. xp суулгах заавар
5. xp суулгах заавар
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
лекц-2
лекц-2лекц-2
лекц-2
 
Com formatlah
Com formatlahCom formatlah
Com formatlah
 
Lec2
Lec2Lec2
Lec2
 
Windows1
Windows1Windows1
Windows1
 
Windows1
Windows1Windows1
Windows1
 
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмуудКомпьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
Компьютер дээрх алдааг шалгах, засах програмууд
 
Windows xp суулгах ganbaa
Windows xp суулгах ganbaaWindows xp суулгах ganbaa
Windows xp суулгах ganbaa
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн систем
 
Trend micro beltgel ajil
Trend micro beltgel ajilTrend micro beltgel ajil
Trend micro beltgel ajil
 

Viewers also liked

11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологиshand1_undrakhchimeg
 
De lach door de jaren heen
De lach door de jaren heen De lach door de jaren heen
De lach door de jaren heen thijsvanraak
 
Intellectual property
Intellectual propertyIntellectual property
Intellectual propertykier100
 
Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016
Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016
Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016Janne Viskari
 
Kolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuurista
Kolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuuristaKolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuurista
Kolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuuristaJanne Viskari
 

Viewers also liked (7)

Xp secret
Xp secretXp secret
Xp secret
 
11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи
 
All About Me Presentation
All About Me PresentationAll About Me Presentation
All About Me Presentation
 
De lach door de jaren heen
De lach door de jaren heen De lach door de jaren heen
De lach door de jaren heen
 
Intellectual property
Intellectual propertyIntellectual property
Intellectual property
 
Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016
Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016
Digitoinnista digitalisaatioon, ICT Expo 27.4.2016
 
Kolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuurista
Kolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuuristaKolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuurista
Kolme tarinaa kansallisesta palveluarkkitehtuurista
 

Similar to Install xp

Similar to Install xp (20)

5 xp-110404041932-phpapp02
5 xp-110404041932-phpapp025 xp-110404041932-phpapp02
5 xp-110404041932-phpapp02
 
Windows xp
Windows xpWindows xp
Windows xp
 
Lab1 "ubuntu install"
Lab1  "ubuntu install"Lab1  "ubuntu install"
Lab1 "ubuntu install"
 
Windows 7 operation system
Windows 7 operation systemWindows 7 operation system
Windows 7 operation system
 
компьютер ашиглах, файлтай ажиллах
компьютер ашиглах, файлтай ажиллахкомпьютер ашиглах, файлтай ажиллах
компьютер ашиглах, файлтай ажиллах
 
Lab1 ubuntu суулгах хичээл
Lab1 ubuntu суулгах хичээлLab1 ubuntu суулгах хичээл
Lab1 ubuntu суулгах хичээл
 
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэкомпьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
компьютераа хэрхэн хурдтай сайн ажиллуулах вэ
 
Windows7
Windows7Windows7
Windows7
 
Xp gatsah
Xp gatsahXp gatsah
Xp gatsah
 
Grader mongolian
Grader mongolianGrader mongolian
Grader mongolian
 
Xp problem
Xp problemXp problem
Xp problem
 
2
22
2
 
Windows xp
Windows xpWindows xp
Windows xp
 
Windows7operationsystem.
Windows7operationsystem. Windows7operationsystem.
Windows7operationsystem.
 
Autocad2011install help
Autocad2011install helpAutocad2011install help
Autocad2011install help
 
Xp law
Xp lawXp law
Xp law
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Лекц 2
Лекц 2Лекц 2
Лекц 2
 

More from shand1_undrakhchimeg

озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аshand1_undrakhchimeg
 
шинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneшинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneshand1_undrakhchimeg
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалshand1_undrakhchimeg
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаярshand1_undrakhchimeg
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаярshand1_undrakhchimeg
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалshand1_undrakhchimeg
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралдshand1_undrakhchimeg
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)shand1_undrakhchimeg
 

More from shand1_undrakhchimeg (14)

P pt hicheel
P pt hicheelP pt hicheel
P pt hicheel
 
озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10а
 
шинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneшинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren erene
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
 
11в төгссайхан
11в төгссайхан11в төгссайхан
11в төгссайхан
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралд
 
11b пүүжээ мзүй
11b пүүжээ мзүй11b пүүжээ мзүй
11b пүүжээ мзүй
 
001 vba
001 vba001 vba
001 vba
 
Xp error clear
Xp error clearXp error clear
Xp error clear
 
Facebook
FacebookFacebook
Facebook
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
 

Install xp

  • 1. Windows XP үйлдлийн системийг суулгах Та гэртээ компьютертэй бол мэдээж Windows үйлдлийн системтэй байж таарна. Ихэнх хэрэглэгчид Windows XP үйлдлийн системтэй компьютерийг ашигладаг. Ямар нэг байдлаар үйлдлийн систем тань эвдрэх, тэр чигээрээ вирустах гэх мэтээр шинээр үйлдлийн систем суулгах шаардлагатай бол яах вэ? Хэрэв танд энэ талаарх мэдлэг байхгүй бол мэдээж хэдэн төгрөг өгөөд хүнээр л суулгуулж таарна даа. Та өөрөө үйлдлийн систем суулгаж сурахыг хүсч байвал энэ зөвлөгөөг ашиглаарай. Ер нь Windows-ын үйлдлийн системүүд, тэр дундаа Windows XP, Vista, Windows 7 гэх мэт хувилбарууд энгийн хэрэглэгчдэд зориулсан учраас суулгахад тийм ч хэцүү биш. Ер нь XP суулгаад сурчихвал та ямар давуу талтай болох вэ? 1. Хэрэв та анхан шатны компьютерийн хэрэглэгч бол ядахдаа компьютерээ эвдчих вий гэж санаа зовж, процессороо дөрвөлжин хар мангас гэж төсөөлөхөө болино.. 2. Биеэ дааж бусад зүйлсийг хийх хүсэлтэй болно. Бусад хүмүүсээс тусламж гуйхын оронд өөрөө асуудлаа шийдэхийг хүсдэг болно гэсэн үг. 3. Хүнээр мөнгө өгч суулгуулах мөнгөө хэмнэнэ. Ямар эрсдэл байгаа вэ? Үйлдлийн систем суулгана гэдэг мэдээж эрсдэлтэй. Хэрэв анх удаагаа үйлдлийн систем суулгаж үзэх гэж байгаа бол компьютер дэх маш чухал, шаардлагатай файлуудаа флэш диск, CD дээр нөөцөлж авах хэрэгтэй. Хэрэв таны хатуу диск C:, D: гэх мэтээр хуваагдсан байвал XP суулгах хэсэг дэх мэдээллүүдийг нөгөө хэсэгт нь нөөцөлж хадгалах нь зүйтэй. Хэрэв таны компьютер интернэт холболттой бол үйлдлийн системийг суулгаж дуусах хүртэл интернэтийн холболтыг салгах шаардлагатай. Компьютерээ унтраагаад Windows XP-ийн инстал CD-г CD-ROM-доо хийнэ. BIOS тохиргоо руу орж First Boot Device хэсгийг CD-ROM болгоно. Энэ нь компьютер асахад CD-ROM-ноос хамгийн түрүүнд ачаална гэсэн үг юм. BIOS тохиргоо руу ороход ихэнхдээ компьютер асах үед F2, эсвэл Del товчийг гарнаас дарна.
  • 2. Ингээд Windows XP-ийн Welcome-to-setup дэлгэц харагдана. Үүний дараагаар хэдэн сонголтууд гарч ирэх бөгөөд Windows XP шинээр суулгах бол Enter товч дарна. Дараагаар Microsoft Windows XP үйлдлийн системийг хэрэглэх хэрэглэгчийн болзол гэсэн цонх гарч ирнэ. Хэрэв санал нийлж байгаа бол F8 товчийг дарна. Хэрэв цоо шинэ хатуу дискэнд Windows XP суулгах бол хатуу дискийг эхлээд форматлах шаардлагатай болно. Харин ашиглаж байгаа хатуу дискэндээ суулгах бол хатуу дискний аль хэсэгт суулгахаа сонгоно. Жишээлбэл та C: хэсэгт суулгах бол тэр хэсгээ сонгоно. Нэг зүйлийг сануулахад хэрэв хатуу дискнийхээ аль нэг хэсэгт суулгах бол маш анхааралтай байж, зөв хэсгээ сонгох хэрэгтэй. Форматлахдаа NTFS сонголтоор форматласан нь илүү оновчтой. Доорх зурагт форматлагдаагүй цоо шинэ хатуу дискэд XP суулгах боломжийг харуулж байна.
  • 3. Доод хэсэгт нь 3 сонголт байгааг та харж байна. Дээрх зурагт үзүүлсэн хатуу диск нь 6GB багтаамжтай байгаа тул шууд ENTER дараад суулгаж болно. Харин 80GB, 160GB гэх мэт өндөр багтаамжтай хатуу дискэнд суулгахдаа C товчийг дарах буюу Create Partition сонголтоор хатуу дискэнд шинэ хэсэг үүсгэж, тэр хэсэгтээ XP суулгах нь илүү тохиромжтой. Ер нь Windows XP үйлдлийн систем дангаараа суух хатуу дискний хэсэг 10-20GB байхад хангалттай. C товчийг дарсны дараагаар хатуу дискэд шинээр үүсгэх гэж байгаа хэсэг буюу partition-ын хэмжээг зааж өгнө. Хатуу дискний үлдсэн сул зайд заавал partition болгож байж ашиглах боломжтой болдог.
  • 4. Та анзаарч байгаа бол хатуу дискийг хуваасны дараа 8MB сул зай гарах бөгөөд үүнийг аль ч partition-тай нэгтгэж болдоггүй. Үнэндээ энэ 8MB хэсэг нь сул зай биш бөгөөд хатуу дискний хаанаас boot хийхийг хадгалж байдаг маш чухал мэдээллүүдийг агуулсан хэсэг юм. Энэ хэсгийг мөн Master Boot Record (MBR) гэж нэрлэдэг. Хатуу диск XP суулгахад бэлэн болсон учраас XP суулгах partition-оо сонгоод ENTER дарна.
  • 5. Зураг дээрээс харж байгаа шинээр үүсгэсэн partition нь форматлагдаагүй учраас шууд бас суулгачихаж болохгүй. Тиймээс ENTER дарсны дараа суулгахын өмнөх форматлах хэсэг гарч ирнэ. Форматлах хэсэгт 4 сонголт байх бөгөөд 3 дахь буюу Format the Partition using the NTFS file system сонголтыг сонгосон нь илүү оновчтой. NTFS форматын давуу тал нь маш том хэмжээтэй файлыг ашиглах, янзлахад FAT32 форматыг бодвол илүү сайн ажилладаг, мөн фрагмент буюу файлууд хуваагдах явдал бага байдаг. Дутагдалтай тал нь Linux, Windows 98 үйлдлийн системүүдээс NTFS файлын системтэй хатуу дискийг ашиглах боломжгүй болдог. Гэхдээ энэ бол нэг их том асуудал биш. Форматлах явц нь parition-ын хэмжээнээс хамаарч бага зэрэг удаж болно. Форматлаж дууссаны дараа Windows XP-ийн инстал автоматаар системийн файлуудыг уг partition руу хуулж эхэлнэ. Бас нилээн удна.
  • 6. Хуулж дууссаны дараа систем автоматаар restart хийж суулгах явц цааш үргэлжилнэ. Компьютер дахин ачаалласны дараа Windows XP үйлдлийн системийг суулгах үндсэн цонх гарч ирнэ. Энд үйлдлийн системийг суулгаж дуусах хугацаа болон Windows XP үйлдлийн системийн танилцуулгууд гарч ирнэ.
  • 7. Хэсэг хугацааны дараа Regional and Language Options тохиргоо хийх цонх гарч ирнэ. Эндээс та гарны хоѐр дахь хэлийг Mongolian (Cyrillic) болгон сонгож, Windows үйлдлийн системд суурилах Монгол хэлний гарны драйверийг идэвхжүүлнэ. Тохиргоог хийж дууссаны дараа NEXT товчийг дарна. Дараагийн гарч ирэх цонхонд та өөрийн хэрэглэгчийн нэрийг бичиж оруулна. Хэрэглэгчийн нэрийг заавал бичих шаардлагатай бөгөөд Organization хэсэгт заавал юм бичих шаардлагагүй. Дараагийн гарч ирэх хэсэгт өөрийн Windows XP үйлдлийн системийн License Product Key буюу түлхүүр үгийг оруулна. Та албан ѐсоор Windows XP үйлдлийн системийг худалдан авахад дахиж хэзээ ч давтагдахгүй нэг түлхүүр үгийг танд өгдөг. Энэ түлхүүр үгийг та зөвхөн өөрөө ашиглах бөгөөд өөр хүнд ашиглуулахыг хуулиар хориглоно.
  • 8. Монголд Оюуны өмчийн тухай хууль бараг үйлчилдэггүй гэж хэлж болох учраас та интернэтээс ороод хууль бус serial-уудыг бичээд ашиглачихдаг. Харин гадаадын улс орнуудад ингэвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Дараа нь компьютерийн нэр болон Администраторын нууц үгийг оруулна. Нууц үгийг аль болох мартахгүй боловч өөр хүн тааж оруулах боломжгүй үгийг сонгож оруулах хэрэгтэй. Хэрэв нууц үг шаардлагагүй гэж үзвэл заавал оруулаад байх хэрэггүй. Шууд NEXT дарахад л болно. Дараагийн гарч ирэх хэсэгт системийн огноог тааруулж өгнө.
  • 9. NEXT дарсны дараа Windows XP суулгах явц автоматаар хэсэг хугацаанд үргэлжилнэ. Үүний дараагаар Network Settings буюу сүлжээний тохиргоо хийх цонх гарч ирнэ. Та анх удаагаа Windows XP суулгаж байгаа учраас Typical Settings-ийг сонгоод NEXT дарахад болно. Харин Custom Settings-ийг сонгоход ямар байдалтай харагдахыг дээр үзүүллээ. Үүний дараа гарах хэсгийг мөн өөрчлөлгүй NEXT дарна.
  • 10. NEXT дарсны дараа Windows XP setup мөн хэсэг хугацаанд үргэлжилнэ. Хэсэг хугацаанд setup үргэлжилсний дараа компьютер дахин ачаалж Windows XP үйлдлийн систем анх удаагаа эхэлнэ. Бидний харахыг хүсч байсан лого дэлгэцэнд гарна даа. Welcome дэлгэц эхлэхийн өмнө хэрэв таны график картыг үйлдлийн систем таньсан бол дараах жижиг цонх гарч ирнэ. OK дарсны дараагаар Windows XP систем автоматаар хамгийн тохиромжтой нягтрал, дүрслэлийг сонгоно. Сүүлийн үеийн график картуудын
  • 11. драйвер Windows XP системд шууд бүрэн танигддаггүй учраас энэ тохиргоог та график картныхаа драйверийг суулгасны дараа өөрчлөх боломжтой. OK дарсны дараагаар Welcome дэлгэц гарч ирэх бөгөөд эндээс NEXT товчийг дарна. Үүний дараагаар дараах цонх гарч ирнэ.
  • 12. Эхний сонголтыг сонгосон тохиолдолд Windows XP үйлдлийн систем интернэтээр дамжин автоматаар шинэ нэмэлтүүдээ татаж авч суулгадаг. Ер нь энэ сонголтыг сонгох нь зөв гэдэг боловч миний зүгээс танд Not Right Now сонголтыг сонгохыг зөвлөж байна. Учир нь Automatic Updates буюу Автомат Шинэчлэлтийг идэвхжүүлсэн тохиолдолд хэрэв Update файлууд эвдэрсэн тохиолдолд Windows XP үйлдлийн системийн ажиллагаа доголддог. Мөн үйлдлийн систем автоматаар интернэтэд нэвтэрч том хэмжээтэй Update-уудыг татах нь таны интернэт болон компьютерийн хурд, бүтээмжид, хэрэв хэрэглээгээрээ төлдөг интернэт хэрэглэдэг бол интернэтийн төлбөрт тань хүндрэл учруулна. Дараагаар гарч ирэх цонхнуудыг Skip буюу алгасах товчийг дараад алгасах нь зүйтэй.
  • 13. Register with Microsoft цонхноос Not Right Now сонголтыг сонгоод Next дарах хэрэгтэй. Дараагийн цонхонд хэрэглэгчийн нэрсийг бичиж оруулна. Your name хэсгээс бусдыг нь бөглөх шаардлагагүй. Ингээд Windows XP үйлдлийн системийг суулгах явц дууслаа. Finish товчийг дарсны дараа хамгийн сайхан хэсэг буюу Windows XP-ийн Desktop гарч ирнэ. Өөрийн хийсэн ажлын үр дүнг харж хэсэг кайф аваарай.
  • 14. Нэмж хэлэхэд та Windows XP үйлдлийн системийг суулгасны дараагаар хамгийн эхэнд хийх зүйл бол маш сайн Антивирус програм гэдгийг сануулъя. Дараагаар нь өөрийн компьютерийн эд ангиудын драйверуудыг суулгах шаардлагатай. Жишээлбэл эх хавтан, дууны карт, график карт, модем гэх мэт. Эд ангиуд болгоныг худалдан авахад дагалдах CD ирэх бөгөөд эндээс та тохирох драйверыг нь суулгана.