SlideShare a Scribd company logo
ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛЬ. ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ
БАГШ МАГИСТР Ч.ЭРДЭНЭТУЯА
КОМПЬЮТЕРИЙН ХАТУУ ДИСК, ТҮҮН ДЭЭР ХИЙГДЭХ ТООЦООЛОЛ
Төрийн, төрийн бус байгууллагууд болон бүх бизнесийн салбарын мэдээллийн
технологийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн мэдлэг,
чадварыг олон улсын стандартаар үнэлэх зорилготойгоор Азийн 7 оронд хүлээн зөвшөөрөгдсөн
мэдээллийн технологийн инженерийн шалгалтуудыг 2007 оноос Монголд авч эхэлсэн. Энэ
шалгалтын хөтөлбөр нь мэдээллийн технологийг нилээд өргөн хүрээгээр хамарсан байдаг.
Үүний нэгээхэн хэсэг болох хатуу диск, түүний бүтэц, хатуу дискэн дээр хийгдэх тооцооллыг
тайлбар зурагтай, илүү ойлгомжтойгоор хүргэж байна.
Агуулга. Компьютерт түр бичсэн мэдээллээ дахин ашиглахын тулд хадгалах
шаардлагатай байдаг. Програм, мэдээллийг тээвэрлэх, удаан хугацаагаар хадгалах зорилгоор
ашигладаг хэрэгслийг диск гэнэ. Дискин дээр байгаа програм, мэдээг хэрэглэх шаардлага
гарахад компьютер түүнийг уншиж RAM санах ойд хуулж бичин, түр хадгалдаг. Харин эх хувь нь
дискин дээрээ хадгалагдаж байдаг. Бүх төрлийн дискүүд өөрийн уншигч/бичигч төхөөрөмжтэй
ба түүнийг Disk driver гэж нэрлэнэ.
Дискийн төхөөрөмжүүд нь голдуу системийн блок дотор байрласан байдаг. Мөн
зөөврийн дискийн төхөөрөмжүүд ч бий. Дискийг дискийн дээрх мэдээллийг бичих, унших
аргаар нь 1. Соронзон 2.Лазерийн буюу оптик технологийн 3.Цахилгаан технологийн гэж 3
ангилна. Соронзон технологи нь дискинд мэдээллийг бичих болон уншихдаа соронзон зүүний
тусламжтайгаар гүйцэтгэдэг. Энд уян диск болон хатуу дискийг ойлгож болно.
Компьютерийн хөгжлийн явцад програмын боломж нэмэгдэж, хэрэглээний олон тооны
програм зохиогдож, үүнтэй уялдан уян дискин дээр багтахааргүй хэмжээний мэдээллийг яаж
хадгалах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг шийдэхийн тулд хатуу диск зохиогдсон. Хатуу
диск нь компьютерийн системийн хайрцагт байрладаг. Хатуу дискийн төхөөрөмж /hard disk
driver/ нь доторх уян дискүүдийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм.
Хатуу диск нь Hard Disk Drive (HDD)-ийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг
хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын
гэрэл анивчиж байдаг.
Хатуу дискийн Motherboard-д залгадаг интерфейс нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг.
Хатуу дискийг нэгээс нөгөөрүү зөөх хэлбэрээр буюу их хэмжээний мэдээлэл зөөх зорилгоор их
ашигладаг. Энэ тохиолдолд хатуу диск уншихад тачигнаж хяхтнах маягийн дуу гарах ба энэ нь
гарны хурдтай нааш цааш хөдөлгөөнөөс болж үүсэж буй дуу юм.
Хатуу дискээ гамнах нэг арга бол байнга Shut Down хийж унтрааж байх шаардлагатай.
Учир нь унших бичих толгойг хэрэгтэй байрлалд нь хүргэж байх зориулалттай гар нь Shut Down
хийсэн тохиолдолд маш хурдтай уншиж байгаа гар нь алгуур тоормозлох буюу зуурах маягаар
зөөлөн зогсдог. Хэрэв Shut Down хийгээгүй тохиолдолд энэ нь шууд хаях буюу хаана ч
хамаагүй уншиж байсан газраа зогсох замаар систем болон зарим нэг программаа устгадаг
улмаар тачигнах дуу чимээ гардаг.
Хатуу диск нь хөнгөн цагаан ба түүний хайлшаар хийсэн, 250 мм-650мм диаметртэй, 2-
2,5мм зузаантай, уян дискүүдийн систем юм. Энд дээд ба доод захын дискүүдийн гадна талын
гадарга ашиглагддаггүй бөгөөд n гадарга дээр бичсэн мэдээллийг n ширхэг соронзон зүүний
тусламжтайгаар уншдаг. Хатуу дискийн доторх уян дискүүд хоорондоо параллелиар байрласан
байна. Доторх уян диск бүр 2 талаасаа уншиж бичнэ. /Зураг. 1/
Зураг. 1. Хатуу дискийн бүтэц
I. Хатуу дискний багтаамж тооцоолох. Хатуу дискийн багтаамж нь зам, цилиндр, сектор
гэсэн 3 хэмжигдэхүүнээр тодорхойлогдоно.
Track. Төвөө тойрсон тойргуудыг зам буюу Track гэнэ. Гадна талын track болон
дотор талын track-уудын урт нь ялгаатай боловч track бүрд ижил хэмжээний
өгөгдөл хадгалагддаг. /Зураг.2/
Зураг 2. Track
Хувьсах хэмжигдэхүүн. Нэг block гэдэг нь өгөгдлүүдийг бүлэглэсэн бичлэг болон
block-уудын хоорондох зай буюу IBG (inter blocking gap)-ийн нийлбэр юм.
1track-ийг бялуу мэт жижиг хэсгүүдэд хуваахад үүсэх хэсгийг сектор (sector) гэж
нэрлэнэ.
Зураг 3. Хувьсах хэмжигдэхүүн болон секторт мэдээлэл хадгалагдах байдал
Дискийн төвөөс ижил зайд орших бөгөөд мэдээлэл хадгалах орон зайг цилиндр
(cylinder) гэнэ.
Зураг 4. Cylinder
Хатуу дискний багтаамж нь дараах томьѐгоор илэрхийлэгдэнэ.
Хатуу дискний багтаамж =1track-ийн багтаамж * 1цилиндрийн 1track-ийн тоо * дискийн цилиндрийн тоо
1. Дараах өгөгдлүүд өгөгдсөн тохиолдолд хатуу дискийн багтаамжыг тооцоольѐ.
Дискийн цилиндрийн тоо 800 cylinder
1 цилиндрийн track-ийн тоо 19 track
1 track-ийн багтаамж 20,000 byte
20,000 byte/ track * 19 track/ cylinder = 380,000 byte/cylinder = 380 KB/cylinder
Энэ нь хатуу дискийн 1 цилиндрийн багтаамж юм.
380 KB/cylinder * 800 cylinder = 304000 KB = 304 MB Нийт багтаамж
2. 80000 бичлэгийг хатуу дискэнд хадгалахад хэрэгтэй цилиндрийг тооцоольѐ.
1 цилиндрийн track-ийн тоо 19 track
1 track-ийн багтаамж 20,000 byte
1 block-ийн бичлэгийн тоо 10 бичлэг
1 бичлэгийн хэмжээ 200 byte
IBG 120 byte
Эхлээд 80000 бичлэгийг бичих block-ийн тоог тооцоолох хэрэгтэй.
80000 бичлэг % 10 бичлэг/block = 8000 block
Нэг block-ийн хэмжээг тооцохдоо IBG-г нэмнэ.
200byte/бичлэг * 10 бичлэг/block + 120byte/block = 2120 byte/block
Эндээс 1 track-ийн block-ийн тоог олно.
20000byte/track % 2120 byte/block = 9.43... block/track = 9 block/track
Дараа нь track-ийн тоог олно.
8000 block % 9 block/track = 888.88... track = 889 track
Одоо бичлэгийг бичихэд хэрэгтэй цилиндрийг тооцоолно.
889 track % 19 track/cylinder = 46.78 cylinder = 47 cylinder
II. Хатуу дискийн Access time тооцоолох. Дискнээс өгөгдлийг унших болон дискэн дээр
өгөгдлийг бичих хугацааг Access time гэнэ.[6.64] Access time дараах хугацаануудаар
тодорхойлогддог.
- Seek time. Байршилыг хүлээх дундаж цаг буюу хатуу дискний толгой зорьсон өгөгдөл
байгаа track хүртэл хүлээх цаг
- Search time. Өгөгдлийг унших толгой зорьсон өгөгдөл хүртэл эргүүлэхийг хүлээх цаг.
Дискийг эргүүлэх дундаж цаг нь түүнийг хагас эргүүлэх цаг гэсэн үг юм.
- Data transfer time. Зорьсон өгөгдлийг унших бичих цаг.
Access time= Seek time+ Search time+ Data transfer time
Зураг. 5. Хатуу дискний Access time
9000 byte мэдээллийг хатуу дискнээс уншихад зарцуулах Access time-г тооцоолъѐ. Үүнд дараах
өгөгдлүүд өгөгдсөн.
1 track-ийн багтаамж 15000 bytes
Хатуу дискний эргэлтийн хурд 3000 эргэх/хурд
Seek time 20 милсек
Эхлээд search time-г тооцоолно.
Хатуу дискний эргүүлэх хурд нь 3000 эргэх/минут бөгөөд үүнийг секунд руу
шилжүүлбэл:
3000 эргэх/минут : 60 секунд/минут=50 эргэх/секунд (1 секундэд диск эргэх хурд)
Одоо 1 удаа бүтэн эргэхэд зарцуулах хугацааг олно.
1 эргэлт : 50 эргэх/секунд= 0,02секунд/эргэх = 20 милсекунд
Эндээс түүний хагас эргэх хугацааг олбол:
20 милсекунд : 2 = 10 милсекунд (Search time)
Data transfer time буюу өгөгдөл унших хурдыг тооцоолно.
50 track/секунд * 15000 byte/track=750*103
byte/секунд
9000 byte өгөгдлийг унших хурд нь
9000 byte : 750* 103
byte/секунд = 0.012 секунд =12 милсекунд
Access time= Seek time+ Search time+ Data transfer time томъѐо ѐсоор
Access time= 20 милсекунд+10милсекунд+12 милсекунд= 42 милсекунд

More Related Content

What's hot

Интернетээс мэдээлэл татах
Интернетээс мэдээлэл татахИнтернетээс мэдээлэл татах
Интернетээс мэдээлэл татах
Herlen Byambatsogt
 
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээлзурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
Munkh-Erdene Baatar
 
004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамж004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамжBobby Wang
 
11 р анги хөтөлбөр
11 р анги хөтөлбөр 11 р анги хөтөлбөр
11 р анги хөтөлбөр shulam
 
компьютеийн бүтэц
компьютеийн бүтэцкомпьютеийн бүтэц
компьютеийн бүтэцTeacher's E-content
 
Компьютерийн үзүүлэлт
Компьютерийн үзүүлэлтКомпьютерийн үзүүлэлт
Компьютерийн үзүүлэлтGuntulga
 
тооллын сис 10т 2т
тооллын сис 10т 2ттооллын сис 10т 2т
тооллын сис 10т 2т
Narantungaa
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдerdenetuya_glu
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн системshulam
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
E-Gazarchin Online University
 
компьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдкомпьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүд
Tegshee myagmar
 
Switch and Hub
Switch and HubSwitch and Hub
Тооллын систем (Number system)
Тооллын систем (Number system)Тооллын систем (Number system)
Тооллын систем (Number system)
Altansukh Mainbayar
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудTsetsenkhuu Otgonbayar
 
12-LESSON-01-2021.09C
12-LESSON-01-2021.09C12-LESSON-01-2021.09C
12-LESSON-01-2021.09C
Dagvarichin Amaraa
 
Ram гэж юу вэ
Ram гэж юу вэRam гэж юу вэ
Ram гэж юу вэ
KisoGaki
 
Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээКомпьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээMunkhtsetseg Myagmar
 

What's hot (20)

Интернетээс мэдээлэл татах
Интернетээс мэдээлэл татахИнтернетээс мэдээлэл татах
Интернетээс мэдээлэл татах
 
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээлзурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
зурган мэдээлэл боловсруулах 6-р анги нэгж хичээл
 
004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамж004 компьютерын програм хангамж
004 компьютерын програм хангамж
 
It101-3
It101-3It101-3
It101-3
 
11 р анги хөтөлбөр
11 р анги хөтөлбөр 11 р анги хөтөлбөр
11 р анги хөтөлбөр
 
компьютеийн бүтэц
компьютеийн бүтэцкомпьютеийн бүтэц
компьютеийн бүтэц
 
Компьютерийн үзүүлэлт
Компьютерийн үзүүлэлтКомпьютерийн үзүүлэлт
Компьютерийн үзүүлэлт
 
Cs101 lec6
Cs101 lec6Cs101 lec6
Cs101 lec6
 
тооллын сис 10т 2т
тооллын сис 10т 2ттооллын сис 10т 2т
тооллын сис 10т 2т
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүд
 
Html хичээл
Html хичээлHtml хичээл
Html хичээл
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн систем
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
компьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдкомпьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүд
 
Switch and Hub
Switch and HubSwitch and Hub
Switch and Hub
 
Тооллын систем (Number system)
Тооллын систем (Number system)Тооллын систем (Number system)
Тооллын систем (Number system)
 
хэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмуудхэрэглээний програмууд ба системийн програмууд
хэрэглээний програмууд ба системийн програмууд
 
12-LESSON-01-2021.09C
12-LESSON-01-2021.09C12-LESSON-01-2021.09C
12-LESSON-01-2021.09C
 
Ram гэж юу вэ
Ram гэж юу вэRam гэж юу вэ
Ram гэж юу вэ
 
Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээКомпьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээ
 

Similar to Hard disk

Lecture13
Lecture13Lecture13
Lecture13Muuluu
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)shand1_undrakhchimeg
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it conceptsnyamka0928
 
Teh hangamj
Teh hangamjTeh hangamj
Ko2a 4bag
Ko2a 4bagKo2a 4bag
Ko2a 4bag
lovesign247
 
Cs101 lecture2
Cs101 lecture2Cs101 lecture2
Cs101 lecture2
Purev
 
Computer hardware-1
Computer hardware-1Computer hardware-1
Computer hardware-1
Erdenet Nomin
 
teacher mz
teacher mzteacher mz
teacher mz
AZaa Azzaya
 

Similar to Hard disk (20)

Lecture13
Lecture13Lecture13
Lecture13
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
 
Teh hangamj 8
Teh hangamj 8Teh hangamj 8
Teh hangamj 8
 
Lecture 11 os
Lecture 11 osLecture 11 os
Lecture 11 os
 
Komp vndes
Komp vndesKomp vndes
Komp vndes
 
хичээл
хичээлхичээл
хичээл
 
хичээл
хичээлхичээл
хичээл
 
Hardware
Hardware Hardware
Hardware
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it concepts
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it concepts
 
Garaltin tuhuurumj
Garaltin tuhuurumjGaraltin tuhuurumj
Garaltin tuhuurumj
 
Teh hangamj
Teh hangamjTeh hangamj
Teh hangamj
 
1
11
1
 
Texnik hangamj
Texnik hangamjTexnik hangamj
Texnik hangamj
 
K bvtets
K bvtetsK bvtets
K bvtets
 
Ko2a 4bag
Ko2a 4bagKo2a 4bag
Ko2a 4bag
 
Computer%202010
Computer%202010Computer%202010
Computer%202010
 
Cs101 lecture2
Cs101 lecture2Cs101 lecture2
Cs101 lecture2
 
Computer hardware-1
Computer hardware-1Computer hardware-1
Computer hardware-1
 
teacher mz
teacher mzteacher mz
teacher mz
 

Hard disk

  • 1. ГЛОБАЛ УДИРДАГЧ ДЭЭД СУРГУУЛЬ. ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ БАГШ МАГИСТР Ч.ЭРДЭНЭТУЯА КОМПЬЮТЕРИЙН ХАТУУ ДИСК, ТҮҮН ДЭЭР ХИЙГДЭХ ТООЦООЛОЛ Төрийн, төрийн бус байгууллагууд болон бүх бизнесийн салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн мэдлэг, чадварыг олон улсын стандартаар үнэлэх зорилготойгоор Азийн 7 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн инженерийн шалгалтуудыг 2007 оноос Монголд авч эхэлсэн. Энэ шалгалтын хөтөлбөр нь мэдээллийн технологийг нилээд өргөн хүрээгээр хамарсан байдаг. Үүний нэгээхэн хэсэг болох хатуу диск, түүний бүтэц, хатуу дискэн дээр хийгдэх тооцооллыг тайлбар зурагтай, илүү ойлгомжтойгоор хүргэж байна. Агуулга. Компьютерт түр бичсэн мэдээллээ дахин ашиглахын тулд хадгалах шаардлагатай байдаг. Програм, мэдээллийг тээвэрлэх, удаан хугацаагаар хадгалах зорилгоор ашигладаг хэрэгслийг диск гэнэ. Дискин дээр байгаа програм, мэдээг хэрэглэх шаардлага гарахад компьютер түүнийг уншиж RAM санах ойд хуулж бичин, түр хадгалдаг. Харин эх хувь нь дискин дээрээ хадгалагдаж байдаг. Бүх төрлийн дискүүд өөрийн уншигч/бичигч төхөөрөмжтэй ба түүнийг Disk driver гэж нэрлэнэ. Дискийн төхөөрөмжүүд нь голдуу системийн блок дотор байрласан байдаг. Мөн зөөврийн дискийн төхөөрөмжүүд ч бий. Дискийг дискийн дээрх мэдээллийг бичих, унших аргаар нь 1. Соронзон 2.Лазерийн буюу оптик технологийн 3.Цахилгаан технологийн гэж 3 ангилна. Соронзон технологи нь дискинд мэдээллийг бичих болон уншихдаа соронзон зүүний тусламжтайгаар гүйцэтгэдэг. Энд уян диск болон хатуу дискийг ойлгож болно. Компьютерийн хөгжлийн явцад програмын боломж нэмэгдэж, хэрэглээний олон тооны програм зохиогдож, үүнтэй уялдан уян дискин дээр багтахааргүй хэмжээний мэдээллийг яаж хадгалах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг шийдэхийн тулд хатуу диск зохиогдсон. Хатуу диск нь компьютерийн системийн хайрцагт байрладаг. Хатуу дискийн төхөөрөмж /hard disk driver/ нь доторх уян дискүүдийг байрлуулах, файл бичих, унших зэргийг хянадаг механизм юм. Хатуу диск нь Hard Disk Drive (HDD)-ийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл анивчиж байдаг. Хатуу дискийн Motherboard-д залгадаг интерфейс нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. Хатуу дискийг нэгээс нөгөөрүү зөөх хэлбэрээр буюу их хэмжээний мэдээлэл зөөх зорилгоор их ашигладаг. Энэ тохиолдолд хатуу диск уншихад тачигнаж хяхтнах маягийн дуу гарах ба энэ нь гарны хурдтай нааш цааш хөдөлгөөнөөс болж үүсэж буй дуу юм. Хатуу дискээ гамнах нэг арга бол байнга Shut Down хийж унтрааж байх шаардлагатай. Учир нь унших бичих толгойг хэрэгтэй байрлалд нь хүргэж байх зориулалттай гар нь Shut Down хийсэн тохиолдолд маш хурдтай уншиж байгаа гар нь алгуур тоормозлох буюу зуурах маягаар зөөлөн зогсдог. Хэрэв Shut Down хийгээгүй тохиолдолд энэ нь шууд хаях буюу хаана ч хамаагүй уншиж байсан газраа зогсох замаар систем болон зарим нэг программаа устгадаг улмаар тачигнах дуу чимээ гардаг. Хатуу диск нь хөнгөн цагаан ба түүний хайлшаар хийсэн, 250 мм-650мм диаметртэй, 2- 2,5мм зузаантай, уян дискүүдийн систем юм. Энд дээд ба доод захын дискүүдийн гадна талын гадарга ашиглагддаггүй бөгөөд n гадарга дээр бичсэн мэдээллийг n ширхэг соронзон зүүний тусламжтайгаар уншдаг. Хатуу дискийн доторх уян дискүүд хоорондоо параллелиар байрласан байна. Доторх уян диск бүр 2 талаасаа уншиж бичнэ. /Зураг. 1/
  • 2. Зураг. 1. Хатуу дискийн бүтэц I. Хатуу дискний багтаамж тооцоолох. Хатуу дискийн багтаамж нь зам, цилиндр, сектор гэсэн 3 хэмжигдэхүүнээр тодорхойлогдоно. Track. Төвөө тойрсон тойргуудыг зам буюу Track гэнэ. Гадна талын track болон дотор талын track-уудын урт нь ялгаатай боловч track бүрд ижил хэмжээний өгөгдөл хадгалагддаг. /Зураг.2/ Зураг 2. Track Хувьсах хэмжигдэхүүн. Нэг block гэдэг нь өгөгдлүүдийг бүлэглэсэн бичлэг болон block-уудын хоорондох зай буюу IBG (inter blocking gap)-ийн нийлбэр юм. 1track-ийг бялуу мэт жижиг хэсгүүдэд хуваахад үүсэх хэсгийг сектор (sector) гэж нэрлэнэ. Зураг 3. Хувьсах хэмжигдэхүүн болон секторт мэдээлэл хадгалагдах байдал Дискийн төвөөс ижил зайд орших бөгөөд мэдээлэл хадгалах орон зайг цилиндр (cylinder) гэнэ.
  • 3. Зураг 4. Cylinder Хатуу дискний багтаамж нь дараах томьѐгоор илэрхийлэгдэнэ. Хатуу дискний багтаамж =1track-ийн багтаамж * 1цилиндрийн 1track-ийн тоо * дискийн цилиндрийн тоо 1. Дараах өгөгдлүүд өгөгдсөн тохиолдолд хатуу дискийн багтаамжыг тооцоольѐ. Дискийн цилиндрийн тоо 800 cylinder 1 цилиндрийн track-ийн тоо 19 track 1 track-ийн багтаамж 20,000 byte 20,000 byte/ track * 19 track/ cylinder = 380,000 byte/cylinder = 380 KB/cylinder Энэ нь хатуу дискийн 1 цилиндрийн багтаамж юм. 380 KB/cylinder * 800 cylinder = 304000 KB = 304 MB Нийт багтаамж 2. 80000 бичлэгийг хатуу дискэнд хадгалахад хэрэгтэй цилиндрийг тооцоольѐ. 1 цилиндрийн track-ийн тоо 19 track 1 track-ийн багтаамж 20,000 byte 1 block-ийн бичлэгийн тоо 10 бичлэг 1 бичлэгийн хэмжээ 200 byte IBG 120 byte Эхлээд 80000 бичлэгийг бичих block-ийн тоог тооцоолох хэрэгтэй. 80000 бичлэг % 10 бичлэг/block = 8000 block Нэг block-ийн хэмжээг тооцохдоо IBG-г нэмнэ. 200byte/бичлэг * 10 бичлэг/block + 120byte/block = 2120 byte/block Эндээс 1 track-ийн block-ийн тоог олно. 20000byte/track % 2120 byte/block = 9.43... block/track = 9 block/track Дараа нь track-ийн тоог олно. 8000 block % 9 block/track = 888.88... track = 889 track Одоо бичлэгийг бичихэд хэрэгтэй цилиндрийг тооцоолно. 889 track % 19 track/cylinder = 46.78 cylinder = 47 cylinder II. Хатуу дискийн Access time тооцоолох. Дискнээс өгөгдлийг унших болон дискэн дээр өгөгдлийг бичих хугацааг Access time гэнэ.[6.64] Access time дараах хугацаануудаар тодорхойлогддог. - Seek time. Байршилыг хүлээх дундаж цаг буюу хатуу дискний толгой зорьсон өгөгдөл байгаа track хүртэл хүлээх цаг - Search time. Өгөгдлийг унших толгой зорьсон өгөгдөл хүртэл эргүүлэхийг хүлээх цаг. Дискийг эргүүлэх дундаж цаг нь түүнийг хагас эргүүлэх цаг гэсэн үг юм. - Data transfer time. Зорьсон өгөгдлийг унших бичих цаг. Access time= Seek time+ Search time+ Data transfer time
  • 4. Зураг. 5. Хатуу дискний Access time 9000 byte мэдээллийг хатуу дискнээс уншихад зарцуулах Access time-г тооцоолъѐ. Үүнд дараах өгөгдлүүд өгөгдсөн. 1 track-ийн багтаамж 15000 bytes Хатуу дискний эргэлтийн хурд 3000 эргэх/хурд Seek time 20 милсек Эхлээд search time-г тооцоолно. Хатуу дискний эргүүлэх хурд нь 3000 эргэх/минут бөгөөд үүнийг секунд руу шилжүүлбэл: 3000 эргэх/минут : 60 секунд/минут=50 эргэх/секунд (1 секундэд диск эргэх хурд) Одоо 1 удаа бүтэн эргэхэд зарцуулах хугацааг олно. 1 эргэлт : 50 эргэх/секунд= 0,02секунд/эргэх = 20 милсекунд Эндээс түүний хагас эргэх хугацааг олбол: 20 милсекунд : 2 = 10 милсекунд (Search time) Data transfer time буюу өгөгдөл унших хурдыг тооцоолно. 50 track/секунд * 15000 byte/track=750*103 byte/секунд 9000 byte өгөгдлийг унших хурд нь 9000 byte : 750* 103 byte/секунд = 0.012 секунд =12 милсекунд Access time= Seek time+ Search time+ Data transfer time томъѐо ѐсоор Access time= 20 милсекунд+10милсекунд+12 милсекунд= 42 милсекунд