SlideShare a Scribd company logo
1 of 15
CУИС-ИЙН САЛБАР СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
Сэдэв: Урлаг,урлаг судлалын номыг ДДС болон ББК
ангилалаар ангилах аргачлал
Гүйцэтгэсэн: Батжаргал.Б
Хянасан: Хайдав.Т
2013 он
Оршил
МЭӨ 3-4-р зуунд анх Шумерчууд шавран ном бүтээж,номын сангийн шавран
таблиц,бүртгэлүүдтэй номоо ангилах янз бүрийн ордлого хийж байсан мэдээ
мэгдэж буй билээ.Харин өдгөө дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт
тохируулан боловсруулан зохиосон Номзүйн ангилалтай болж түүнийгээ улам
боловсронгуй болгох талаар эрдэмтэд шаргуу ажиллаж байна.Ангилал өөрөө
эртнээс нааш үүсэн хөгжихдөө түүхэн цаг хугацааны хувьд ч агуулгын хувьд ч хүн
төрөлхтний оюуны хөгжлийн түүхийг цэгцлэн томъѐолж,шинжлэх ухааны ололт
амжилт,орхигдож үлдсэн,шинээр үүсэн буй болсон бүхий л ухааныг бидэнд
уламжилдаг билээ.
Дэлхийн хүн төрөлхтний бүтээж буй болгосон эрдэм ухааныг нэг дор
цуглуулан хадгалж,цааш цаашид мэдлэгийг дэлгэрүүлэн түгээх асуудлыг “Номын
сан “ хэмээх байгууллагыг сэдэж буй болгосноор эрт эдүгээгийн ангиллын ухааны
систем нь анхандаа”Номын сангийн ангилал”,орчин үед “Номын сан –номзүйн
ангилал” хэмээх агуулгад багтаж төлөвшин тогтжээ.
Хэдий улс орон бүр өөр өөрийн онцлог бүхий ангиллын системтэй ч өнөө
үед дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн цар хүрээ,мэдээллийн даяаршлын мөн
чанар Ангиллын нийтлэг хуваарийг буй болгохыг шаардаж,нэг систем,нэг код нэгэн
ижил таних тэмдэгээр хүн төрөлхтний мэдлэгийг системчилж таньж мэдэх,эрж
хайх арга руу улам нэгдэн орсоор байна.
Ийм томоохон ангилалд “Дьюигийн аравтын ангилал”,”Их бага таван ухааны
ангилал”зүй ѐсоор ордог юм байна.
Номын сангийн ангилал
Номын сангийн шинжлэх ухаанд бие даасан байдлаар суурь ухаанд ордог
“Ангилал” нь дараах байдлаар тайлбарлагдана:”Ном хэвлэл,баримт материалыг
мэдлэгийн ойролцоох төрлөөр нь ерөнхийд нь болон дэд хэсэгт хуваан нэгтгэж
анги,салбар,хэсэг,дэд ангийг буй болгох онол практикийн нэгдэл”гэж тодорхойлсон
байна.Үүнээс үзэхэд ангилал нь ямар нэгэн үйл явцыг агуулга төрлөөр нь анги
болон дэд салбарт хуваан онцгой шинж тэмдэгийн дагуу энгийнээр ялгахыг хэл
болох юм.
Номын сангийн ангиллын зорилго
Ном хэвлэлийг уншуулахын тулд системтэй байлгах,мөн хүний хэрэгцээ
шаардлагаас үүдэн богино хугацаанд хэрэгцээг хангах,эрэлт мэдээлэл,үр дүнгийн
гинжин холбоог хэрэгжүүлэхэд ангиллын зорилго оршино.
 Хоорондоо хамааралтай(агуулга ойролцоо) материалуудыг нэг дор
байрлуулж оновчтой дарааллыг үүсгэх
 Материалыг тавиур дээр хаана байрлаж байгааг олох,болон каталогийн
тусламжтай хайж олоход туслана.
 Номын сангийн материалуудыг тавиур дээр дахин байрлуулахад хялбар
байлгана.
 Номын сангийн фондын эмх цэгц болон каталоги зохион байгуулахад туслах
Монголын номын сангийн ангиллын уламжлал Монголчууд эртнээс нааш
бичиг номоо эрхэмлэн дээдэлж,нандигнан цуглуулж тэдгээрийг хадгалан
хамгаалахад ихээхэн анхаарч,янз бүрийн номын санг үүсгэн байгуулж ном
баримтаа ангилан хуваарилж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн юм.Х зууны
үед бичсэн орчуулсан ном зохиолоо Зурхайт ном,Шүлэглэлт ном,Засагт
ном,Ёслолт ном хэмээн ангилан нэрлэж байжээ.
ХYII зуунаас “Ухааны их бага таван орон”-ны ангилалыг системтэйгээр хэрэглэсээр
ирсэн бөгөөд одоо уг ангиллаар ангилагдсан дорно дахины их утга зохиолын сан
хөмрөг бүхий фонд Монгол улсын үндэсний номын санд зонхиолон байрлаж
байна.
Монголын номын сангийн ангиллын хөгжил Монгол оронд ХХ зууны эхэн үеэс
шинэ нийгмийн тогтолцоо буй болсноор өрнө дахины утга зохиолын төрөл зүйлийг
өргөн дэлгэр нэвтрүүлэн хөгжүүлж,мөн номын сангийн ангиллыг авч хэрэглэж
эхэлсэн байна.Номын сангийн мэргэжилтэн М.Баянзул 1962 онд зөвлөлтийн
мэргэжилтнүүдийн хамт боловсруулж гаргасан “Номын сангийн ангилал”-ыг
нэвтрүүлэн хэрэглэсэн байна.
1985 оноос “Номын сан номзүйн ангилал” хэвлэгдэн гарснаар нийт номын
сангууд фонд каталогоо энэ ангилалд шилжүүлсэн байна.
Харин 2001 оноос ДАА-ыг бүх их дээд сургуулийн фондын хуримтлалыг
ангилан байрлуулах,ашиглах тушаал гарч түүний дагуу монгол улсын дээд
боловсролын системийн номын сан-номзүйн нэгдсэн ангилал болсон
юм.Одоогоор бүх их дээд сургууль болон зарим нийтийн номын сангууд ДАА –
ын дагуу фондын ном хэвлэл,каталогоо зохион байгуулаад байна.
Ном ангилах арга зүй
Орчин үед номын сан нь өдрөөс өдөрт шинээр баяжигдан олширч байгаа
шинжлэх ухааны олон мянган ном зохиолыг хадгалж хамгаалахаас гадна
тэдгээрийг олон нийтэд нээлттэй түгээдэг үйлчилгээний байгууллага болон хөгжиж
байна.Эдгээр оюуны үнэт зүйлсийг хайрлан хамгаалж,үр ашигтай ашиглах явдалд
хамгийн түрүүнд номын сангийн шинжлэх ухааны ангиллыг зөв ашиглаж үйл
ажиллагааг мэргэжлийн төвшинд бүрэн явуулах нь чухал.
Номын сангийн хөмрөг дахь олон мянган баримт бичгийн хэрхэн зүй
зохистой ангилах,шинжлэх ухааны ямар төрөл салбараар нь ижилсүүлэн нэгтгэж
нэг бүлэглэлд авч үзэх,тэдгээрийг бусад бүлэг баримтаас хэрхэн,юугаар нь ялгаж
өгөх тухай асуудал хамгийн хүндрэлтэй бөгөөд төвөгтэй асуудлын нэг юм.
Ном ангилах арга:
Ерөнхий арга
Тусгай арга
Ерөнхий арга ангиллын ерөнхий арга зүй гэж мэдлэгийн бүх салбарын ном
хэвлэлийг ангилахад хэрэглэгддэг аргыг хэлнэ.Энэ аргыг эзэмшихгүйгээр номыг
зөв ангилж сайн каталоги зохион байгуулж чадахгүй юм.Номын гол агууллагыг зөв
тогтоож хэвлэлийн бүтээгдэхүүний дотор түүний эзлэх байрыг зөв олгоход номын
санч бүхэн нь мэдлэгийн өргөн хүрээтэй номын сангийн ангиллыг лавлахын хамт
ашиглаж,өөрийн номын сангийн онцлогт тохируулан номоо ангилж чаддаг байх
ѐстой.Аливаа номыг ангилахдаа юуны өмнө агуулгыг харгалздаг боловч,ном
хэвлэлийн эрдэм шинжилгээний ач холбогдол,уншигчийн сонирхол,эрэлт
хүсэлтийг анхаарч номын фондыг уншигчдад олон талаас бүрэн танилцуулах
зорилт тавьж ангилах хэрэгтэй.Мөн номыг ангилахдаа агуулгаараа хоорондоо
холбоотой мэдлэгийн салбарын номыг ялгаж чаддаг байх хэрэгтэй.
Олон агуулгатай номын агуулгыг бүх талаас нь харуулах зорилгоор давтан тусгах
ба задлаг ангиллын аргыг хэрэглэнэ.
Тусгай арга зүй ном ангилах тусгай арга зүй ерөнхий арга зүйг бодвол илүү нарийн
салбар шинжлэх ухааны салбар тус бүрийг дотор нь нарийвчлан
ангилдаг.Ангиллын нэг асуудал бол ерөнхийгөөс тусгай асуудлын харьцааг зөв
тогтоох явдал юм.Хэрвээ номонд ерөнхий ба тусгай асуудлууд салбарлаж орсон
байвал тэр номыг тусгай асуудлын ангид ангилах хэрэгтэй.
Ном ангилах ерөнхий дүрмийг номын сангийн чиглэл, уншигчдын
сонирхол,бүрэлдэхүүн фондын хэмжээг харгалзан ашиглана.
Номын сангийн ангиллын төрөл
Дьюигийн аравтын ангилал
Киттерын ангилал
Конгресын ангилал
Аравтын нэгдсэн ангилал ба номын сангын ангилал
Номын сан-номзүйн ангилал
Энэтхэг,Төвдийн ангилал
Монголын ангилал
Хятадын анилал
Японы ангилал
Солонгосын ангилал
Эдгээрээс Монгол улсын номын сангуудад хэрэглэгдэж байгаа ангиллууд
ДАА
НСНЗА
“Их бага таван ухааны ангилал” юм.БСШУЯ-ны сайдын 2001 оны 6
сарын 6 –ны 180 тоот тушаалаар ДАА-г бүх их дээд сургуулийн номын
сангууд ашиглаж эхэлсэн байна.
Дьюигийн аравтын ангилал
Орчин үеийн номын сангийн ангиллын хөгжилд АНУ-ын номын сан
судлаач,Нью-Йоркийн нийтийн номын сангийн захирал,Америкийн номын сангийн
нийгэмлэгийн ерөнхийлөгч Дьюгийн аравтын ангилал чухал нөлөө үзүүлсэнийг
дурьдах нь зүйтэй.
10-тын оронгоос 100-н орон, 100-ын оронгоос 1000-ын оронд үндсэн ангиллын
хуваарыг тэлж хязгааргүй орныг үүсгэн ашиглаж болох ангилал бол Дьюгийн
аравтын ангилал бөгөөд дэлхийн бараг 200 улс орон ашигладаг юм. Энэ ангиллын
эх зохиолыг Монголын номзүйч эрдэмтэд 2001 онд орчуулан гаргаж, монгол улсын
БСШУны яамны сайдын тушаалаар “Монгол даяар ашиглах” хэмээн зааснаар бид
дэлхий нийтийн ангиллын нэгдсэн системд орсон билээ. БСШУ-ны яамны энэхүү
тушаал гарсаны дагуу өөрийн номын сангийн үйл ажиллагаандаа М. Дьюгийн
/ДАА/ Аравтын ангиллыг ашиглаж байна. Жил ирэх тусам орчуулгын хувьд болон
бүтэцийн хувьд илүү шинэчлэгдэн гарсаар байгаад талархаж байна.Өдгөө 30гаруй
орны хэлээр хэвлэгдэж ,улам боловсронгуй болсоор одоо 23 удаагаа дахин
хэвлэх гэж байна.
ДАА –н хэвлэгдсэн байдал:
Анги Он Хуудасны тоо
1 1876 44
2 1885 314
3 1888 416
4 1891 466
5 1894 467
6 1899 511
7 1911 792
8 1913 850
9 1915 856
10 1919 940
11 1922 988
12 1927 1243
13 1932 1647
14 1942 1927
15 1951 716
16 1952 927
17 1958 2469
18 1965 2153
19 1971 2718
20 1979 3385
21 1989 3388
22 1996 3388
Хүснэгтээс харахад ДАА ангилал нь 3-10 жилийн давтамжтайгаар дахин
шинэчлэгдэн хэвлэгдэж хуудасны тоон нэмэгдсэн байгаа нь шинэжлэх ухааны
хөгжилтэй нээлтэй уяалдан улам боловсронгуй болсоор байна.
ДАА-ын үндсэн анги
Анги
Монгол нэршил
000 Ерөнхий анги
100 Философи
200 Шашин
300 Нийгмийн шинжлэх ухаан
400 Хэлний шинжлэх ухаан
500 Байгалийн шинжлэх ухаан
600 Технологи/хавсрага ш/ухаан/
700 Урлаг ,спорт
800 Уран зохиол ба утга зохиол
900 Түүх газарзүй
ДАА-ын давуу тал
1. ДАА нь тавиур дээр материалыг утга агуулгыг нь харгалзан байрлуулдаг
ангиллуудын анхных нь юм.
2. Сайн тэмдэглэлтэй тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
3. Тоон дараалалтай тул материалыг эрэмблэх,тавиурт байрлуулахад
хялбар
4. Зүйл үгийн жагсаалттай тул олон шинжлэх ухаанд салж хуваагдсан
тодорхой сэдэв зүйлийн материалыг нэг дор харах боломжтой
5. Шаталсан бүтэцтэй тул ангиллын дугаарын хооронд дүргэн шуурхай
шилжинэ
6. Аравтын систем нь агуулгыг наривчлан өргөжүүлэх бололцоог олгодог
7. Санах ойд хялбар аргаар зохион байгуулагдсан тул хэрэглэгчид
ангиллын дугаарыг,танихад тусалдаг.
8. Байнгын шалгалт,сайжруулалт хийгдэж байдаг.
Урлагийн ном ДАА-р ангилах
Урлаг хэмээх үг дүрслэх буюу чимэглэх урлагийн хүрээнээс илүү өргөн утгаар
хэрэглэгдсээр ирсэн.Утга зохиол ,хөгжим ба тоглон үзүүлэх урлагууд нь урлагийн
тусгай төрөл боловч заримдаа энэ салбарт багтана.Тодорхой хүний эмхтгэлийн
баримтыг туслах таблиц 1-ийн 092 заалтыг ашиглана.Туслах таблиц 3-аар
урлаг,тусгай утга зохиол,тусгай уран зохиолын хэлбэрүүлийг ангилна.
Ангилах үндсэн зарчмууд
Урлагийн номыг ангилахын тулд тухай мэргэжлийн нэр томъѐо
нэршлийг судлах агуулгаар нь аль салбарт орохыг нарийн ялгаж чаддаг байх.
Ангиллын ажил нь зохиогчийн санаа,зорилготой нийцэж байх
Ангилахад агуулга анхдагч үүрэгтэй ба хэлбэр төрөл хоѐрдогч гэдгийг
анхаарах”Урлагийн нэвтэрхий толь “нь ерөнхий нэвтэрхий толь бус
урлагийн ангид ангилагдана гэдгийг санах
Хөгжмийн номыг ангилахад дараах зарчмыг мөрдлөг болгоно.
Хоолой ба зэмсэг 782-788
Хөгжмийн хэлбэрүүд 81,8
Үлээвэр хөгжим 781.7
Хөгжмийн уламжлал 81.6
Хөгжмийн төрлүүд 781.5
Хөгжмийн техник 781.4
Зохиомж 781.3
Хөгжмийн элемент 81.2
Хөгжмийн үндсэн зарчмууд 81.1
Нийтлэг ангилал 780.1-69
Мөн практикт нот ангилахад төгөлдөр хуурын нотуу,ятга хөгжимд зориулсан нотуу
гэдгийг ялгаж мэддэг байх зэрэг бэрхшээлүүд тулгарлаг тул хөгжим,төдийгүй
урлагийн анхны мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй.
700 Урлаг
Үндсэн ангилал
701 Дүрсэх чимэглэх урлагийн гүн ухаан,онол
702 Дүрслэх болон чимэглэх холимог урлаг
703 Дүрслэх болон чимэглэх урлагийн нэвтэрхий толь,толь бичиг
704 Дүрслэх чимэглэх урлагийн тусгай сэдэвүүд
710 Иргэний ба Ландшафтын урлаг
711 Газар нутгийн төлөвлөлт
712 Ландшафтын архитектур
713 Зам тээврийн Ландшафтын архитектур
714 Ландшафтын архитектур ба усны объект
715 Ландшафтын архитектур ба модлог ургамал
716 Ландшафтын архитектур ба өвслөг ургамал
717 Ландшафтын архитектур барилга
718 Оршуулгын газрын Ландшафтын дизайн
719 Унаган байгалийн Ландшафт
720 Архитектур
.1-.9 Тусгай сэдэвүүд ба нийтлэг ангилал
721 Архитектурын бүтэц
722 Нэн эртний үеэс манай эрний 300 он хүртлэх архитектур
723 300 -с 1399 он хүртлэх үеийн архитектур
724 1400 оноос хойших архитектур
725 Нийтийн барилга байгуулам
726 Шашины болон бусад ойролцоох төрлийн барилгууд
727 Боловсрол эрдэм шинжилгээний зориулалтай барилгууд
728 Орон сууц түүний төрлийн барилгууд
729 Барилга,байгууламж,түүний хэсгийн дизайн чимэглэл
730 Пластик урлаг
731 Барилгын хэлбэр утга үйл явц
732 Нэн эртнээс 500 гаад он хүртлэх үеийн баримал
733 Грек,Ромын уран баримал
734 500 -гаас 1399 оны үеийн баримал
735 1400 оноос хойшхи үеийн баримал
736 Сийлбэр ба сийлмэл дүрслэл
737 Зоос мөнгө болон тамга
738 Ваар урлаг
739 Дарханы урлаг
740 Зураг,гоёл чимэглэлийн урлаг
741 Зураг болон хар зураг
742 Хар зургийн алслал
743 Сэдэвт зураг ба хар зураг
745 Чимэглэлийн урлаг
746 Нэхмэлийн урлаг
747 Дотоод засал чимэглэл
748 Шилэн урлал
749 Тавилга,түүнтэй холбогдох зүйлүүд
750 Уран зураг ба зураг
751 Арга ажиллагаа,багаж хэрэгсэл,тоног төхөөрөмж,хэрэглэгдэхүүн
хэлбэр
752 Өнгө
753 Бэлгэ тэмдэг,ѐгтлол,үлгэр домог
754 Аж байдлын зураг
755 Шашин
757 Хүний овор галбир дүрс
758 Бусад сэдэв
759 Түүх газарзүй,хувь хүний нэрийн тодорхойлолт
760 Зураасан зургийн урлал
.1_.8 Бар бүтээх барлах
761 Өндөр хэвлэлийн үйл ажиллагаа
763 Хавтгай хэвлэлийн үйл ажиллагаа
764 Өнгөт чулуун бар ба торгон хэвлэл
765 Төмөр бар
766 Меццо,тинто,дагнаас дармал,тэдгээрийн ойролцоох үйл ажиллагаа
767 Хордуулган бар ба хуурай зүүн арга
769 Бар зураг
770 Гэрэл зураг ба гэрэл зургийн урлаг
771 Арга заавар,аппарат хэрэгсэл тоног төхөөрөмж ,материал хэлбэр
772 Металыг хоронд идүүлэх үйл ажиллагаа
773 Хэвлэлийн будгын үйл ажиллагаа
774 Голография
778 Гэрэл зургийн тусгай төрөл,салбар,кино урлаг ба видео
бүтээгдэхүүн,бусад ойролцоох үйл ажиллагаа
779 Гэрэл зураг
780 Хөгжим
. 1-.9 Хөгжмийн нэгтгэсэн аялгууны бүтээл,бичлэг,эх бичиг
781 Хөгжмийн хэлбэрүүд ба ерөнхий зарчим
782 Дуулалт хөгжим
783 Тусгай хоолой хөгжим
784 Хөгжимийн зэмсэг,хөгжмийн чуулга,түүнд зориулсан хөгжим
785 Нэг ижил хөгжмийн зэмсэгтэй чуулга
786 Даруултай,механик,цахилгаан,цохиурт хөгжмийн зэмсэг
787 Чахдаст хөгжмийн зэмсэг
788 Үлээвэр хөгжмийн зэмсэг
790 Зугаацуулах ба гүйцэтгэх урлаг
Номын сан-номзүйн ангилал
Орчин үеийн номын сан номзүйн ангилалд ОХУ-ын “Номын сан номзүйн
ангилал” буюу бидний нэрлэж заншсанаар “ББК” ангилал чухал байр эзэлдэг.Энэ
нь Марксизм Ленинизмийн арга зүйн үндсэн дээр боловсруулагдсан оросын анхны
номын сан-номзүйн бие даасан ангилал юм.Тус ангиллыг Оросын номын сан
номзүйн томоохон байгууллагууд салбарын эрдэмтдийн оролцоотойгоор
боловсруулж 1960-1968 онд 30 ботиор товчилсон хувилбараар эрдэм
шинжилгээний номын санд зориулан гаргасан бол 1970-аад оны үед нийтийн
номын санд зориулагдсан ББК ангилал тус тус гарч ,орчин шинжлэх ухаан
техникийн хөгжил дэвшил,нийгмийн өөрчлөлт шинэчлэлд тохируулан хэд хэдэн
удаа дахин хэвлэгджээ.
ББК ангиллын үндсэн анги
Анги
Монгол нэршил
1 Ерөнхий ба салбар шинжлэх ухааны
мэдлэг
2 Байгалийн шинжлэх ухаан
3 Техникийн шинжлэх ухаан
4 ХАА ба ойн аж ахуйн шинжлэх ухаан
5 Эрүүлийг хамгаалах ,Ангаахын
шинжлэх ухаан
6/8 Нийгмийн ба түүх соѐлын шинжлэх
ухаан
9.7 Ерөнхий ба лавлагааны гарын авлага
Урлагийн ном БКК-р ангилах
Урлагийн бүх төрөл,зүйлийн бүтээлч ажиллагааны түүх/хөдөлмөр,ажлын арга
барил гэх мэт/ уран барилга,уран баримал,уран зураг,хөгжмийн
зохиолч,найруулагч,үзэгч сонсогчдын урлагт харьцах тухай зэрэг бүхий л урлагийн
төрлийн материал 85-р анги буюу Урлаг,урлаг судлал ангид ангилагдана.
Нотны хэвлэлийн ангиллын таблицийг Орос Улсын номын сангийн хөгжмийн
нотны хэлтсийн номын санч А.А.Семенюк дахин боловсруулан байна.
85 Урлаг. Урлаг судлал
85 Урлагийн ухаан.урлагийн судлал
85.1 Дүрслэх урлаг ба уран баримал
85.11 Архитектура.Уран барилгын ухаан
85.12 Чимэглэл-хавсарга урлаг
85.13 Уран баримал
85.14 Уран зураг
85.15 Хар зураг
85.16 Уран сайханы гэрэл зураг
85.3 Хөгжим,тайзны урлаг
85.31 Хөгжим
85,32 Бүжиг
85.33 Театр
85.36 Эстрад
85.37 Кино урлаг
85.38 Радио телевизийн уран сайхан
85.7 Сайн дурын уран сайхан
85.77 Аман зохиол сайн дурын уран бүтээл
Дүгнэлт
Мэргэжлийн үйл ажиллагааны хамгийн эхний буюу ном бүрдүүлэлтийн
дараах анхдагч ажилбарын асуудал нь номын сан, хөмрөгийг шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримтлан
зохион байгуулах явдал мөн. Өөрөөр хэлбэл номын сангийн хөмрөг дахь олон
мянган баримт бичгийг хэрхэн зүй зохистой ангилах, шинжлэх ухааны ямар төрөл
салбараар нь ижилсүүлэн нэгтгэж нэг бүлэглэлд авч үзэх, тэдгээрийн бусад бүлэг
баримтаас хэрхэн,юугаар нь ялгаж өгөх тухай асуудал хамгийн хүндрэлтэй бөгөөд
төвөгтэй асуудлын нэг байдаг.
Тийм ч учраас дэлхийн олон улс оронд эртнээс нааш энэ асуудыг хэрхэн
шийдвэрлэх тухай мэтгэлцсээр өдгөө дэлхийн нийт улс орнуудын дагаж
мөрддөг,нэгдсэн нэг ангилал буй болсон төдийгүй улс орон бүр өөр өөрийн
онцлогт тохируулан зохион ангилж ирсэн олон ангилал бий. Жишээ нь Монголчууд
дорно дахины уламжлалтай “Ухааны их таван орон, Ухааны бага таван орон”-ы
ангиллыг хэрэглэж байсан бол Англи, Америк зэрэг улс оронд Аравтын нэгдсэн
ангилал Дьюгийн аравтын ангилал, орос улс Номын сан-номзүйн ангилал гэх
мэтээр зохион ашигласаар байна.Эдгээр дотроос 10-тын оронгоос 100-н орон,
100-ын оронгоос 1000-ын оронд үндсэн ангиллын хуваарыг тэлж
хязгааргүй орныг үүсгэн ашиглаж болох ангилал бол Дьюигийн аравтын ангилал
бөгөөд дэлхийн бараг 200 улс орон ашигладаг юм. Номын сангийн байгууллага
болон мэргэжилтэнгүүд ном хэвлэлтэнд хяналт тавих төдийгүй номзүйн ангиллын
шинжлэх ухаанд анхаарах зайлшгүй нөхцөл үүсэж байна гэж үзэж байна.Англлын
шинжлэх ухаан нь номын сангийн бусад салбар ухааныг бодвол хурдтай хөгжиж
байгаа боловч хэрэгжилт чанар муутай байна.
Жнь :Монгол орны орон нутгийн ба жижиг номын сангууд мэргэжлийн
каталогичин төдийгүй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай тул номын агуулгыг
бүрэн тодорхойлж ангилах дал дээр учир дутагдалтай байна.Мөн шинээр
хэвлэгдэн гарч буй номонд ангилал зохиогчийн гурван тэмдэгт тавиж өгсөн боловч
зөрүүтэй зүйл нэлээдгүй ажиглагдаж байна.Номын хэвлэлтийн шаардлага маш
муу гаргалтын мэдээ дутуу байна.Иймээс мэргэжлийн хүмүүс стандарт
боловсруулж хянаж ,дүн шинжилгээ хийх,арга зүйн зөвөлгөө өгөх байгууллага байх
шаардлагатай мэт.
Ном зүй
1. Номын сан-номзүйн ангилал 1 .-УБ.,2008
2. Номын сан-номзүйн ангилал 2 .-УБ.,2008
3. ДАА-21 Боть 1,2,3,4.-УБ., 2002
4. Номын сан номзүйн ангиллын хөгжлийн тойм.-УБ.,2010
5. Холбогдох сайтууд

More Related Content

What's hot

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo
 
Дэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудДэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудuugantuya
 
номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.
номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.
номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.Nakei Nana
 

What's hot (6)

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt
 
рефрат
рефратрефрат
рефрат
 
Bolor
BolorBolor
Bolor
 
Дэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудДэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангууд
 
номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.
номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.
номын сангуудын электрон каталогт шилжиж буй байдал.
 
Hicheel230
Hicheel230Hicheel230
Hicheel230
 

Similar to Bie daalt

семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.фshinee999
 
семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.фshinee999
 
номын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам
номын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замномын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам
номын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замRayya Jakhynbyek
 
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал tseegiimi
 
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...tseegiineemi
 
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмн
монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнмонголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмн
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнulziiiiiiii
 
каталог
каталогкаталог
каталогbadamsed
 
каталог
каталогкаталог
каталогturoo
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнaltanaaustuy
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнaltanaa
 

Similar to Bie daalt (20)

Bolor
BolorBolor
Bolor
 
Boloroo
BolorooBoloroo
Boloroo
 
Torol
TorolTorol
Torol
 
семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.ф
 
семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.ф
 
бөпе
бөпебөпе
бөпе
 
номын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам
номын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замномын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам
номын сангийн фондонд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам
 
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
 
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнө номын с...
 
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмн
монголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмнмонголын номын сангуудын өмнө  тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмн
монголын номын сангуудын өмнө тулгадаж буй асуудлуудыг бичихийн өмн
 
каталог
каталогкаталог
каталог
 
каталог
каталогкаталог
каталог
 
Library
LibraryLibrary
Library
 
Library
LibraryLibrary
Library
 
Library
LibraryLibrary
Library
 
Library
LibraryLibrary
Library
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийн
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийн
 

Bie daalt

  • 1. CУИС-ИЙН САЛБАР СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ Сэдэв: Урлаг,урлаг судлалын номыг ДДС болон ББК ангилалаар ангилах аргачлал Гүйцэтгэсэн: Батжаргал.Б Хянасан: Хайдав.Т 2013 он
  • 2. Оршил МЭӨ 3-4-р зуунд анх Шумерчууд шавран ном бүтээж,номын сангийн шавран таблиц,бүртгэлүүдтэй номоо ангилах янз бүрийн ордлого хийж байсан мэдээ мэгдэж буй билээ.Харин өдгөө дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан боловсруулан зохиосон Номзүйн ангилалтай болж түүнийгээ улам боловсронгуй болгох талаар эрдэмтэд шаргуу ажиллаж байна.Ангилал өөрөө эртнээс нааш үүсэн хөгжихдөө түүхэн цаг хугацааны хувьд ч агуулгын хувьд ч хүн төрөлхтний оюуны хөгжлийн түүхийг цэгцлэн томъѐолж,шинжлэх ухааны ололт амжилт,орхигдож үлдсэн,шинээр үүсэн буй болсон бүхий л ухааныг бидэнд уламжилдаг билээ. Дэлхийн хүн төрөлхтний бүтээж буй болгосон эрдэм ухааныг нэг дор цуглуулан хадгалж,цааш цаашид мэдлэгийг дэлгэрүүлэн түгээх асуудлыг “Номын сан “ хэмээх байгууллагыг сэдэж буй болгосноор эрт эдүгээгийн ангиллын ухааны систем нь анхандаа”Номын сангийн ангилал”,орчин үед “Номын сан –номзүйн ангилал” хэмээх агуулгад багтаж төлөвшин тогтжээ. Хэдий улс орон бүр өөр өөрийн онцлог бүхий ангиллын системтэй ч өнөө үед дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн цар хүрээ,мэдээллийн даяаршлын мөн чанар Ангиллын нийтлэг хуваарийг буй болгохыг шаардаж,нэг систем,нэг код нэгэн ижил таних тэмдэгээр хүн төрөлхтний мэдлэгийг системчилж таньж мэдэх,эрж хайх арга руу улам нэгдэн орсоор байна. Ийм томоохон ангилалд “Дьюигийн аравтын ангилал”,”Их бага таван ухааны ангилал”зүй ѐсоор ордог юм байна.
  • 3. Номын сангийн ангилал Номын сангийн шинжлэх ухаанд бие даасан байдлаар суурь ухаанд ордог “Ангилал” нь дараах байдлаар тайлбарлагдана:”Ном хэвлэл,баримт материалыг мэдлэгийн ойролцоох төрлөөр нь ерөнхийд нь болон дэд хэсэгт хуваан нэгтгэж анги,салбар,хэсэг,дэд ангийг буй болгох онол практикийн нэгдэл”гэж тодорхойлсон байна.Үүнээс үзэхэд ангилал нь ямар нэгэн үйл явцыг агуулга төрлөөр нь анги болон дэд салбарт хуваан онцгой шинж тэмдэгийн дагуу энгийнээр ялгахыг хэл болох юм. Номын сангийн ангиллын зорилго Ном хэвлэлийг уншуулахын тулд системтэй байлгах,мөн хүний хэрэгцээ шаардлагаас үүдэн богино хугацаанд хэрэгцээг хангах,эрэлт мэдээлэл,үр дүнгийн гинжин холбоог хэрэгжүүлэхэд ангиллын зорилго оршино.  Хоорондоо хамааралтай(агуулга ойролцоо) материалуудыг нэг дор байрлуулж оновчтой дарааллыг үүсгэх  Материалыг тавиур дээр хаана байрлаж байгааг олох,болон каталогийн тусламжтай хайж олоход туслана.  Номын сангийн материалуудыг тавиур дээр дахин байрлуулахад хялбар байлгана.  Номын сангийн фондын эмх цэгц болон каталоги зохион байгуулахад туслах Монголын номын сангийн ангиллын уламжлал Монголчууд эртнээс нааш бичиг номоо эрхэмлэн дээдэлж,нандигнан цуглуулж тэдгээрийг хадгалан хамгаалахад ихээхэн анхаарч,янз бүрийн номын санг үүсгэн байгуулж ном баримтаа ангилан хуваарилж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн юм.Х зууны үед бичсэн орчуулсан ном зохиолоо Зурхайт ном,Шүлэглэлт ном,Засагт ном,Ёслолт ном хэмээн ангилан нэрлэж байжээ. ХYII зуунаас “Ухааны их бага таван орон”-ны ангилалыг системтэйгээр хэрэглэсээр ирсэн бөгөөд одоо уг ангиллаар ангилагдсан дорно дахины их утга зохиолын сан хөмрөг бүхий фонд Монгол улсын үндэсний номын санд зонхиолон байрлаж байна. Монголын номын сангийн ангиллын хөгжил Монгол оронд ХХ зууны эхэн үеэс шинэ нийгмийн тогтолцоо буй болсноор өрнө дахины утга зохиолын төрөл зүйлийг өргөн дэлгэр нэвтрүүлэн хөгжүүлж,мөн номын сангийн ангиллыг авч хэрэглэж эхэлсэн байна.Номын сангийн мэргэжилтэн М.Баянзул 1962 онд зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт боловсруулж гаргасан “Номын сангийн ангилал”-ыг нэвтрүүлэн хэрэглэсэн байна.
  • 4. 1985 оноос “Номын сан номзүйн ангилал” хэвлэгдэн гарснаар нийт номын сангууд фонд каталогоо энэ ангилалд шилжүүлсэн байна. Харин 2001 оноос ДАА-ыг бүх их дээд сургуулийн фондын хуримтлалыг ангилан байрлуулах,ашиглах тушаал гарч түүний дагуу монгол улсын дээд боловсролын системийн номын сан-номзүйн нэгдсэн ангилал болсон юм.Одоогоор бүх их дээд сургууль болон зарим нийтийн номын сангууд ДАА – ын дагуу фондын ном хэвлэл,каталогоо зохион байгуулаад байна. Ном ангилах арга зүй Орчин үед номын сан нь өдрөөс өдөрт шинээр баяжигдан олширч байгаа шинжлэх ухааны олон мянган ном зохиолыг хадгалж хамгаалахаас гадна тэдгээрийг олон нийтэд нээлттэй түгээдэг үйлчилгээний байгууллага болон хөгжиж байна.Эдгээр оюуны үнэт зүйлсийг хайрлан хамгаалж,үр ашигтай ашиглах явдалд хамгийн түрүүнд номын сангийн шинжлэх ухааны ангиллыг зөв ашиглаж үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд бүрэн явуулах нь чухал. Номын сангийн хөмрөг дахь олон мянган баримт бичгийн хэрхэн зүй зохистой ангилах,шинжлэх ухааны ямар төрөл салбараар нь ижилсүүлэн нэгтгэж нэг бүлэглэлд авч үзэх,тэдгээрийг бусад бүлэг баримтаас хэрхэн,юугаар нь ялгаж өгөх тухай асуудал хамгийн хүндрэлтэй бөгөөд төвөгтэй асуудлын нэг юм. Ном ангилах арга: Ерөнхий арга Тусгай арга Ерөнхий арга ангиллын ерөнхий арга зүй гэж мэдлэгийн бүх салбарын ном хэвлэлийг ангилахад хэрэглэгддэг аргыг хэлнэ.Энэ аргыг эзэмшихгүйгээр номыг зөв ангилж сайн каталоги зохион байгуулж чадахгүй юм.Номын гол агууллагыг зөв тогтоож хэвлэлийн бүтээгдэхүүний дотор түүний эзлэх байрыг зөв олгоход номын санч бүхэн нь мэдлэгийн өргөн хүрээтэй номын сангийн ангиллыг лавлахын хамт ашиглаж,өөрийн номын сангийн онцлогт тохируулан номоо ангилж чаддаг байх ѐстой.Аливаа номыг ангилахдаа юуны өмнө агуулгыг харгалздаг боловч,ном хэвлэлийн эрдэм шинжилгээний ач холбогдол,уншигчийн сонирхол,эрэлт хүсэлтийг анхаарч номын фондыг уншигчдад олон талаас бүрэн танилцуулах зорилт тавьж ангилах хэрэгтэй.Мөн номыг ангилахдаа агуулгаараа хоорондоо холбоотой мэдлэгийн салбарын номыг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Олон агуулгатай номын агуулгыг бүх талаас нь харуулах зорилгоор давтан тусгах ба задлаг ангиллын аргыг хэрэглэнэ. Тусгай арга зүй ном ангилах тусгай арга зүй ерөнхий арга зүйг бодвол илүү нарийн салбар шинжлэх ухааны салбар тус бүрийг дотор нь нарийвчлан
  • 5. ангилдаг.Ангиллын нэг асуудал бол ерөнхийгөөс тусгай асуудлын харьцааг зөв тогтоох явдал юм.Хэрвээ номонд ерөнхий ба тусгай асуудлууд салбарлаж орсон байвал тэр номыг тусгай асуудлын ангид ангилах хэрэгтэй. Ном ангилах ерөнхий дүрмийг номын сангийн чиглэл, уншигчдын сонирхол,бүрэлдэхүүн фондын хэмжээг харгалзан ашиглана. Номын сангийн ангиллын төрөл Дьюигийн аравтын ангилал Киттерын ангилал Конгресын ангилал Аравтын нэгдсэн ангилал ба номын сангын ангилал Номын сан-номзүйн ангилал Энэтхэг,Төвдийн ангилал Монголын ангилал Хятадын анилал Японы ангилал Солонгосын ангилал Эдгээрээс Монгол улсын номын сангуудад хэрэглэгдэж байгаа ангиллууд ДАА НСНЗА “Их бага таван ухааны ангилал” юм.БСШУЯ-ны сайдын 2001 оны 6 сарын 6 –ны 180 тоот тушаалаар ДАА-г бүх их дээд сургуулийн номын сангууд ашиглаж эхэлсэн байна. Дьюигийн аравтын ангилал Орчин үеийн номын сангийн ангиллын хөгжилд АНУ-ын номын сан судлаач,Нью-Йоркийн нийтийн номын сангийн захирал,Америкийн номын сангийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Дьюгийн аравтын ангилал чухал нөлөө үзүүлсэнийг дурьдах нь зүйтэй. 10-тын оронгоос 100-н орон, 100-ын оронгоос 1000-ын оронд үндсэн ангиллын хуваарыг тэлж хязгааргүй орныг үүсгэн ашиглаж болох ангилал бол Дьюгийн аравтын ангилал бөгөөд дэлхийн бараг 200 улс орон ашигладаг юм. Энэ ангиллын эх зохиолыг Монголын номзүйч эрдэмтэд 2001 онд орчуулан гаргаж, монгол улсын БСШУны яамны сайдын тушаалаар “Монгол даяар ашиглах” хэмээн зааснаар бид дэлхий нийтийн ангиллын нэгдсэн системд орсон билээ. БСШУ-ны яамны энэхүү тушаал гарсаны дагуу өөрийн номын сангийн үйл ажиллагаандаа М. Дьюгийн /ДАА/ Аравтын ангиллыг ашиглаж байна. Жил ирэх тусам орчуулгын хувьд болон бүтэцийн хувьд илүү шинэчлэгдэн гарсаар байгаад талархаж байна.Өдгөө 30гаруй
  • 6. орны хэлээр хэвлэгдэж ,улам боловсронгуй болсоор одоо 23 удаагаа дахин хэвлэх гэж байна. ДАА –н хэвлэгдсэн байдал: Анги Он Хуудасны тоо 1 1876 44 2 1885 314 3 1888 416 4 1891 466 5 1894 467 6 1899 511 7 1911 792 8 1913 850 9 1915 856 10 1919 940 11 1922 988 12 1927 1243 13 1932 1647 14 1942 1927 15 1951 716 16 1952 927 17 1958 2469 18 1965 2153 19 1971 2718 20 1979 3385 21 1989 3388 22 1996 3388 Хүснэгтээс харахад ДАА ангилал нь 3-10 жилийн давтамжтайгаар дахин шинэчлэгдэн хэвлэгдэж хуудасны тоон нэмэгдсэн байгаа нь шинэжлэх ухааны хөгжилтэй нээлтэй уяалдан улам боловсронгуй болсоор байна. ДАА-ын үндсэн анги Анги Монгол нэршил 000 Ерөнхий анги 100 Философи 200 Шашин 300 Нийгмийн шинжлэх ухаан 400 Хэлний шинжлэх ухаан 500 Байгалийн шинжлэх ухаан 600 Технологи/хавсрага ш/ухаан/
  • 7. 700 Урлаг ,спорт 800 Уран зохиол ба утга зохиол 900 Түүх газарзүй ДАА-ын давуу тал 1. ДАА нь тавиур дээр материалыг утга агуулгыг нь харгалзан байрлуулдаг ангиллуудын анхных нь юм. 2. Сайн тэмдэглэлтэй тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. 3. Тоон дараалалтай тул материалыг эрэмблэх,тавиурт байрлуулахад хялбар 4. Зүйл үгийн жагсаалттай тул олон шинжлэх ухаанд салж хуваагдсан тодорхой сэдэв зүйлийн материалыг нэг дор харах боломжтой 5. Шаталсан бүтэцтэй тул ангиллын дугаарын хооронд дүргэн шуурхай шилжинэ 6. Аравтын систем нь агуулгыг наривчлан өргөжүүлэх бололцоог олгодог 7. Санах ойд хялбар аргаар зохион байгуулагдсан тул хэрэглэгчид ангиллын дугаарыг,танихад тусалдаг. 8. Байнгын шалгалт,сайжруулалт хийгдэж байдаг. Урлагийн ном ДАА-р ангилах Урлаг хэмээх үг дүрслэх буюу чимэглэх урлагийн хүрээнээс илүү өргөн утгаар хэрэглэгдсээр ирсэн.Утга зохиол ,хөгжим ба тоглон үзүүлэх урлагууд нь урлагийн тусгай төрөл боловч заримдаа энэ салбарт багтана.Тодорхой хүний эмхтгэлийн баримтыг туслах таблиц 1-ийн 092 заалтыг ашиглана.Туслах таблиц 3-аар урлаг,тусгай утга зохиол,тусгай уран зохиолын хэлбэрүүлийг ангилна. Ангилах үндсэн зарчмууд Урлагийн номыг ангилахын тулд тухай мэргэжлийн нэр томъѐо нэршлийг судлах агуулгаар нь аль салбарт орохыг нарийн ялгаж чаддаг байх. Ангиллын ажил нь зохиогчийн санаа,зорилготой нийцэж байх Ангилахад агуулга анхдагч үүрэгтэй ба хэлбэр төрөл хоѐрдогч гэдгийг анхаарах”Урлагийн нэвтэрхий толь “нь ерөнхий нэвтэрхий толь бус урлагийн ангид ангилагдана гэдгийг санах
  • 8. Хөгжмийн номыг ангилахад дараах зарчмыг мөрдлөг болгоно. Хоолой ба зэмсэг 782-788 Хөгжмийн хэлбэрүүд 81,8 Үлээвэр хөгжим 781.7 Хөгжмийн уламжлал 81.6 Хөгжмийн төрлүүд 781.5 Хөгжмийн техник 781.4 Зохиомж 781.3 Хөгжмийн элемент 81.2 Хөгжмийн үндсэн зарчмууд 81.1 Нийтлэг ангилал 780.1-69 Мөн практикт нот ангилахад төгөлдөр хуурын нотуу,ятга хөгжимд зориулсан нотуу гэдгийг ялгаж мэддэг байх зэрэг бэрхшээлүүд тулгарлаг тул хөгжим,төдийгүй урлагийн анхны мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. 700 Урлаг Үндсэн ангилал 701 Дүрсэх чимэглэх урлагийн гүн ухаан,онол 702 Дүрслэх болон чимэглэх холимог урлаг 703 Дүрслэх болон чимэглэх урлагийн нэвтэрхий толь,толь бичиг 704 Дүрслэх чимэглэх урлагийн тусгай сэдэвүүд 710 Иргэний ба Ландшафтын урлаг 711 Газар нутгийн төлөвлөлт 712 Ландшафтын архитектур 713 Зам тээврийн Ландшафтын архитектур 714 Ландшафтын архитектур ба усны объект
  • 9. 715 Ландшафтын архитектур ба модлог ургамал 716 Ландшафтын архитектур ба өвслөг ургамал 717 Ландшафтын архитектур барилга 718 Оршуулгын газрын Ландшафтын дизайн 719 Унаган байгалийн Ландшафт 720 Архитектур .1-.9 Тусгай сэдэвүүд ба нийтлэг ангилал 721 Архитектурын бүтэц 722 Нэн эртний үеэс манай эрний 300 он хүртлэх архитектур 723 300 -с 1399 он хүртлэх үеийн архитектур 724 1400 оноос хойших архитектур 725 Нийтийн барилга байгуулам 726 Шашины болон бусад ойролцоох төрлийн барилгууд 727 Боловсрол эрдэм шинжилгээний зориулалтай барилгууд 728 Орон сууц түүний төрлийн барилгууд 729 Барилга,байгууламж,түүний хэсгийн дизайн чимэглэл 730 Пластик урлаг 731 Барилгын хэлбэр утга үйл явц 732 Нэн эртнээс 500 гаад он хүртлэх үеийн баримал 733 Грек,Ромын уран баримал 734 500 -гаас 1399 оны үеийн баримал 735 1400 оноос хойшхи үеийн баримал 736 Сийлбэр ба сийлмэл дүрслэл 737 Зоос мөнгө болон тамга 738 Ваар урлаг 739 Дарханы урлаг
  • 10. 740 Зураг,гоёл чимэглэлийн урлаг 741 Зураг болон хар зураг 742 Хар зургийн алслал 743 Сэдэвт зураг ба хар зураг 745 Чимэглэлийн урлаг 746 Нэхмэлийн урлаг 747 Дотоод засал чимэглэл 748 Шилэн урлал 749 Тавилга,түүнтэй холбогдох зүйлүүд 750 Уран зураг ба зураг 751 Арга ажиллагаа,багаж хэрэгсэл,тоног төхөөрөмж,хэрэглэгдэхүүн хэлбэр 752 Өнгө 753 Бэлгэ тэмдэг,ѐгтлол,үлгэр домог 754 Аж байдлын зураг 755 Шашин 757 Хүний овор галбир дүрс 758 Бусад сэдэв 759 Түүх газарзүй,хувь хүний нэрийн тодорхойлолт 760 Зураасан зургийн урлал .1_.8 Бар бүтээх барлах 761 Өндөр хэвлэлийн үйл ажиллагаа 763 Хавтгай хэвлэлийн үйл ажиллагаа 764 Өнгөт чулуун бар ба торгон хэвлэл 765 Төмөр бар 766 Меццо,тинто,дагнаас дармал,тэдгээрийн ойролцоох үйл ажиллагаа
  • 11. 767 Хордуулган бар ба хуурай зүүн арга 769 Бар зураг 770 Гэрэл зураг ба гэрэл зургийн урлаг 771 Арга заавар,аппарат хэрэгсэл тоног төхөөрөмж ,материал хэлбэр 772 Металыг хоронд идүүлэх үйл ажиллагаа 773 Хэвлэлийн будгын үйл ажиллагаа 774 Голография 778 Гэрэл зургийн тусгай төрөл,салбар,кино урлаг ба видео бүтээгдэхүүн,бусад ойролцоох үйл ажиллагаа 779 Гэрэл зураг 780 Хөгжим . 1-.9 Хөгжмийн нэгтгэсэн аялгууны бүтээл,бичлэг,эх бичиг 781 Хөгжмийн хэлбэрүүд ба ерөнхий зарчим 782 Дуулалт хөгжим 783 Тусгай хоолой хөгжим 784 Хөгжимийн зэмсэг,хөгжмийн чуулга,түүнд зориулсан хөгжим 785 Нэг ижил хөгжмийн зэмсэгтэй чуулга 786 Даруултай,механик,цахилгаан,цохиурт хөгжмийн зэмсэг 787 Чахдаст хөгжмийн зэмсэг 788 Үлээвэр хөгжмийн зэмсэг 790 Зугаацуулах ба гүйцэтгэх урлаг
  • 12. Номын сан-номзүйн ангилал Орчин үеийн номын сан номзүйн ангилалд ОХУ-ын “Номын сан номзүйн ангилал” буюу бидний нэрлэж заншсанаар “ББК” ангилал чухал байр эзэлдэг.Энэ нь Марксизм Ленинизмийн арга зүйн үндсэн дээр боловсруулагдсан оросын анхны номын сан-номзүйн бие даасан ангилал юм.Тус ангиллыг Оросын номын сан номзүйн томоохон байгууллагууд салбарын эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулж 1960-1968 онд 30 ботиор товчилсон хувилбараар эрдэм шинжилгээний номын санд зориулан гаргасан бол 1970-аад оны үед нийтийн номын санд зориулагдсан ББК ангилал тус тус гарч ,орчин шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил,нийгмийн өөрчлөлт шинэчлэлд тохируулан хэд хэдэн удаа дахин хэвлэгджээ. ББК ангиллын үндсэн анги Анги Монгол нэршил 1 Ерөнхий ба салбар шинжлэх ухааны мэдлэг 2 Байгалийн шинжлэх ухаан 3 Техникийн шинжлэх ухаан 4 ХАА ба ойн аж ахуйн шинжлэх ухаан 5 Эрүүлийг хамгаалах ,Ангаахын шинжлэх ухаан 6/8 Нийгмийн ба түүх соѐлын шинжлэх ухаан 9.7 Ерөнхий ба лавлагааны гарын авлага Урлагийн ном БКК-р ангилах Урлагийн бүх төрөл,зүйлийн бүтээлч ажиллагааны түүх/хөдөлмөр,ажлын арга барил гэх мэт/ уран барилга,уран баримал,уран зураг,хөгжмийн зохиолч,найруулагч,үзэгч сонсогчдын урлагт харьцах тухай зэрэг бүхий л урлагийн төрлийн материал 85-р анги буюу Урлаг,урлаг судлал ангид ангилагдана. Нотны хэвлэлийн ангиллын таблицийг Орос Улсын номын сангийн хөгжмийн нотны хэлтсийн номын санч А.А.Семенюк дахин боловсруулан байна. 85 Урлаг. Урлаг судлал 85 Урлагийн ухаан.урлагийн судлал 85.1 Дүрслэх урлаг ба уран баримал 85.11 Архитектура.Уран барилгын ухаан
  • 13. 85.12 Чимэглэл-хавсарга урлаг 85.13 Уран баримал 85.14 Уран зураг 85.15 Хар зураг 85.16 Уран сайханы гэрэл зураг 85.3 Хөгжим,тайзны урлаг 85.31 Хөгжим 85,32 Бүжиг 85.33 Театр 85.36 Эстрад 85.37 Кино урлаг 85.38 Радио телевизийн уран сайхан 85.7 Сайн дурын уран сайхан 85.77 Аман зохиол сайн дурын уран бүтээл
  • 14. Дүгнэлт Мэргэжлийн үйл ажиллагааны хамгийн эхний буюу ном бүрдүүлэлтийн дараах анхдагч ажилбарын асуудал нь номын сан, хөмрөгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримтлан зохион байгуулах явдал мөн. Өөрөөр хэлбэл номын сангийн хөмрөг дахь олон мянган баримт бичгийг хэрхэн зүй зохистой ангилах, шинжлэх ухааны ямар төрөл салбараар нь ижилсүүлэн нэгтгэж нэг бүлэглэлд авч үзэх, тэдгээрийн бусад бүлэг баримтаас хэрхэн,юугаар нь ялгаж өгөх тухай асуудал хамгийн хүндрэлтэй бөгөөд төвөгтэй асуудлын нэг байдаг. Тийм ч учраас дэлхийн олон улс оронд эртнээс нааш энэ асуудыг хэрхэн шийдвэрлэх тухай мэтгэлцсээр өдгөө дэлхийн нийт улс орнуудын дагаж мөрддөг,нэгдсэн нэг ангилал буй болсон төдийгүй улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан зохион ангилж ирсэн олон ангилал бий. Жишээ нь Монголчууд дорно дахины уламжлалтай “Ухааны их таван орон, Ухааны бага таван орон”-ы ангиллыг хэрэглэж байсан бол Англи, Америк зэрэг улс оронд Аравтын нэгдсэн ангилал Дьюгийн аравтын ангилал, орос улс Номын сан-номзүйн ангилал гэх мэтээр зохион ашигласаар байна.Эдгээр дотроос 10-тын оронгоос 100-н орон, 100-ын оронгоос 1000-ын оронд үндсэн ангиллын хуваарыг тэлж хязгааргүй орныг үүсгэн ашиглаж болох ангилал бол Дьюигийн аравтын ангилал бөгөөд дэлхийн бараг 200 улс орон ашигладаг юм. Номын сангийн байгууллага болон мэргэжилтэнгүүд ном хэвлэлтэнд хяналт тавих төдийгүй номзүйн ангиллын шинжлэх ухаанд анхаарах зайлшгүй нөхцөл үүсэж байна гэж үзэж байна.Англлын шинжлэх ухаан нь номын сангийн бусад салбар ухааныг бодвол хурдтай хөгжиж байгаа боловч хэрэгжилт чанар муутай байна. Жнь :Монгол орны орон нутгийн ба жижиг номын сангууд мэргэжлийн каталогичин төдийгүй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай тул номын агуулгыг бүрэн тодорхойлж ангилах дал дээр учир дутагдалтай байна.Мөн шинээр хэвлэгдэн гарч буй номонд ангилал зохиогчийн гурван тэмдэгт тавиж өгсөн боловч зөрүүтэй зүйл нэлээдгүй ажиглагдаж байна.Номын хэвлэлтийн шаардлага маш муу гаргалтын мэдээ дутуу байна.Иймээс мэргэжлийн хүмүүс стандарт боловсруулж хянаж ,дүн шинжилгээ хийх,арга зүйн зөвөлгөө өгөх байгууллага байх шаардлагатай мэт.
  • 15. Ном зүй 1. Номын сан-номзүйн ангилал 1 .-УБ.,2008 2. Номын сан-номзүйн ангилал 2 .-УБ.,2008 3. ДАА-21 Боть 1,2,3,4.-УБ., 2002 4. Номын сан номзүйн ангиллын хөгжлийн тойм.-УБ.,2010 5. Холбогдох сайтууд