More Related Content
PPTX
PPTX
PPTX
ШААРДАХ ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭХ, ӨР ШИЛЖИХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЛЭЭ, ПРОЦЕСС PPTX
PPTX
өргөдөл гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэх PPTX
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА PPTX
PPTX
What's hot
PPTX
Зөрчлийн тухай хууль /Тусгай анги/ PPTX
Hudulmuriin erkh zui.pptx PPTX
PPTX
PPTX
үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо PPTX
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ PPTX
НОТЛОХ БАРИМТЫН ХЭРЭГТ ХАМААРАЛТАЙ, АЧ ХОЛБОГДОЛТОЙ, ҮНЭН ЗӨВ, ЭРГЭЛЗЭЭГҮЙ БА... PPTX
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал DOCX
PPTX
DOCX
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал PPTX
PPTX
Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг PDF
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts DOCX
PPTX
DOCX
PPTX
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шүүхийн үйл ажиллагаа/ PPTX
PPTX
Viewers also liked
DOCX
PPT
PDF
PPTX
DOCX
DOCX
темпераментийн боловсруулалт 8г анги PDF
PPTX
хижээл болон өтөл насны сэтгэл зүй PPTX
Similar to 6
PPTX
PPT
DOCX
эрүүгийн-эрх-зүй-асуулт-Autosaved.docx PPT
PPT
PPT
PPT
PPT
PPTX
AAEGemt hereg EBShAjillagaa - New law.pptx PPT
PPTX
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ PPT
PPT
PPTX
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2015 онд хийсэн онцлох ажил PPT
PPTX
PPT
PPTX
PPT
PPT
More from nomiobno
PPT
PPT
DOCX
PPT
PPTX
PPT
PPT
PPTX
PPTX
PPT
PPT
PPT
PPT
PPTX
PPT
PPT
PPTX
6
- 1.
- 2.
Рецидив гэмт явдлын
криминологишинж
• Рецидив гэмт хэрэг гэж тодорхой гэмт
хэрэг үйлдэж шийтгүүлсэн этгээд ял
шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй
байхад дахин шинэ гэмт хэрэг үйлдэхийг
хэлнэ.
• Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс ял
шийтгэл ногдуулж байгаа нь түүнийг
хүмүүжүүлэх болон дахин гэмт хэрэг
үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод
чиглэгддэг .
- 3.
• Рецидив гэмтхэрэгтэн анх удаа гэмт
хэрэг үйлдэгчээс нийгмийн хор аюулын
хэр хэмжээгээр их байдаг . Дээр
дурдсанаас үндэслэн рецидив гэмт
явдлын мөн чанарыг тодорхойлогч нэг
гол шинж бол гэмт хэрэгтэн ял
шийтгэлтэйд тооцох хугацааны дотор
шинэ гэмт хэрэг үйлдсэн байх явдал
мөн.
- 4.
Ял шийтгэлгүйд тооцох
эх-ийн78-р зүйл
• хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа
эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт
хэрэг шинээр үйлдээгүй
• хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд
үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш
таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй
• хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба
нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман
жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй;
• онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу
онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл
ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор
гэмт хэрэг шинээр үйлдээгүй.
- 5.
• Гэмт хэрэгудаа дараа санаатай
үйлдсэн нь онц аюултай рецидив гэмт
хэрэгтний онцлогийг тодорхойлох шинж
юм. Мөн санаатай үйлдэгдсэн рецидив
гэмт явдал нэлээд гарч байгаа нь шүүн
таслах ажлын практикт хийсэн
судалгаагаар нотлогддог.
- 6.
• Рецидив гэмтявдал нь нийгэм-эрх зүйн
нарийн төвөгтэй үзэгдэл мөн. Иймээс
тодорхой шалгуурыг баримтлан
рецидив гэмт явдлыг төрөлжүүлэн
ангилах замаар түүний төлөв байдал,
бүтэц, хөдөлгөөнд дүгнэлт хийх
шаардлагатай болдог.
- 7.
• Гэмт этгээдийнүйлдсэн гэмт хэргийн
шинж чанарыг харгалзан
• ердийн
• тусгай рецидив гэж ангилна.
- 8.
Ердийн рецидив
• гэмтэтгээд ял шийтгэлтэйд тооцох
хугацааны дотор өөр өөр төрлийн шинэ
гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно.
• Ял шийтгэлтэйд тооцогдох хугацааны
дотор ойролцоо буюу нэг төрлийн гэмт
хэрэг үйлдсэн нь тусгай рецидивийн
онцлог шинж юм.
- 9.
• Нэг буюунэг төрлийн гэмт хэрэг үйлдэж
дадлагажих хандлага рецидив гэмт
явдлын нэлээд хэвшмэл шинж болж
байдаг .
- 10.
Тусгай рецидив нь
•нийгмийн хор аюулын хэр хэмжээний
хувьд их . Ердийн рецидив гол төлөв
тохиолдлын шинжтэй байхад тусгай
рецидив нь эрх зүй зөрчигчийн нийгмийн
хор аюул асар их, түүнчлэн нэг буюу нэг
төрлийн гэмт хэрэг үйлдэх талаар
"сурамгай" болж байгааг гэрчилнэ. Мөн
тусгай рецидив нь судалгаанаас үзэхэд
субъектын гэмт зан төлөв илүү их
эвдэрсэн байдаг.
- 11.
• Онц аюултайрецидив гэмт хэрэг бол
рецидив гэмт явдлын нийгэмд хамгийн
аюултай төрөл мөн. Шүүхийн шийтгэх
тогтоолоор онц аюултай рецидив гэмт
хэрэгтнийг тогтоож, ингэснээр эрх зүйн үр
дагавар үүсдэг.
• Онц аюултай рецидив гэмт явдалд хийсэн
судалгаанаас үзэхэд нэг буюу төрлийн
гэмт хэрэг давтан уйлдэх нь олонтаа
байна. Гэхдээ нийт ял шийтгүулэгсдийн
дотор онц аюултай рецидив гэмт хэрэгтэн
бага хувь эзэлж байгааг дурдах хэрэгтэй
юм.
- 12.
Онц аюултай гэмтхэрэгтэн
эх-ийн 24-р зүйл
•
урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих
ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа
буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай
үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд
•
урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай
үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа
буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг
санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд
•
урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүй боловч онц
хүнд гэмт хэрэг давтан санаатай үйлдэж хорих ял
шийтгүүлсэн этгээд
- 13.
• гэмт хэрэгсанаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, энэ
хуулийн 36.5-д заасан гэмт бүлэглэлийн гишүүн.
•
Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход насанд
хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг болон энэ хуульд
заасан үндэслэлээр ялгүй болсон, ялгүйд тооцогдсон гэмт
хэрэг хамаарахгүй.
•
Онц аюултай гэмт хэрэгтэн гэмт хэрэг үйлдсэнийг ял
хүндрүүлэх нөхцөл байдал болгон заасан энэ хуулийн
тусгай ангийн хэм хэмжээг уг этгээд тухайн хэргийг
үйлдэхээс өмнө хуульд заасан үндэслэлээр онц аюултай
гэмт хэрэгтнээр тооцогдсон тохиолдолд хэрэглэнэ.
•
Шүүх тухайн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр
тооцох болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд заана.
•
Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн
шийдвэр нь уг этгээд сүүлчийн гэмт хэрэгтээ ялгүй
болсон, ялгүйд тооцогдсон үед хүчингүй болно.
- 14.
• Гэмт хэрэгтэнбие хүнийг хэдэн удаа ял
шийтгүүлснийг үндэслэж, энгийн ба
олон удаагийн рецидив гэж ангилж
болно.
• Энгийн рецидив нэг удаа ял
шийтгүүлсний дараа дахин гэмт хэрэг
үйлдэж шийтгүүлсэн байдаг бол олон
удаагийн рецидив гурав ба түүнээс
дээш удаа шүүхээр ял шийтгүүлсэн
байна.
- 15.
• Олон удаагийнрецидив гэмт хэрэгтний
нийгэмд харш зан үйл нэлээд
тогтвортой байдаг.
- 16.
• рецидив гэмтявдлыг төрөлжүүлэх,
ангилахын практик ач холбогдол нь
рецидив гэмт явдлын гаралтын байдал,
бүтэц, хөдөлгөөнд шинжлэх ухааны
үндэстэй дүгнэлт хийхэд төдийгүй
урьдчилан сэргийлэх [жишээ нь,
рецидив гэмт хэрэгтэнд ялгамжтай ял
шийтгэл ногдуулах, ял эдлүүлэх
дэглэмийг зөв тодорхойлох гэх мэт]
ажлыг сайжруулахад оршино.
- 17.
• доктор С.Жанцан:рецидив гэмт явдлыг
эрүүгийн эрхийн рецидив, криминологийн
рецидив, шоронгийн рецидив гэж ангилаад
криминологийн рецидив, шоронгийн
рецидивийг дараахь байдлаар
тодорхойлсон байна.
• Криминологийн рецидив гэдэг нь хоёр
буюу түүнээс дээш тооны гэмт хэрэг
үйлдсэн байх бөгөөд тэдгээрийнхээ алинд
ч шийтгэгдээгүй байхыг хэлнэ.
• Хорих ял эдлүүлэх газарт хоёр ба түүнээс
дээш удаа ял эдэлж байхыг шоронгийн
рецидив гэнэ гэжээ.
- 18.
• Рецидив гэмтявдлын криминологи
шинж ихэвчлэн шунахай буюу хүч
хэрэглэсэн гэмт хэрэг байнга үйлдэх,
хамтран үйлдэгсдийн тогтвортой хэлбэр
бий болгохыг эрмэлзэх, гэмт үйл
ажиллагаанд шинэ хүмүүс, ялангуяа
хүүхэд, залуучуудыг татан оролцуулах
зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдож
байдаг .
- 19.
Шунахай сэдэлттэй үйлдэгдсэн
рецидивгэмт хэрэгт доорх онцлог
шинж
Гэмт хэрэг байнга үйлдэж, зөвхөн
түүнийхээ орлогоор амьдрахыг хичээнэ
Гэмт үйл ажиллагаагаа удтал
ургэлжлүулэхийн зэрэгцээ тодорхой гэмт
үйлдэл бүрийн хоорондох хугацаа бага
байдаг
Гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас маш нарийн
бодож боловсруулсан арга зарим үед гэмт
хэрэг үйлдэх зорилгоор тусгайлан
бэлтгэсэн багаж зэвсэг ашиглана.
- 20.
• Рецидив гэмтхэрэгтнүүдийн үйлдсэн
гэмт явдлын дотор шунахай сэдэлттэй
гэмт явдлын дараагаар хүний амь нас,
эрүүл мэнд, хүчин, танхай, төр засгийн
төлөөлөгчдийг эсэргүүцэх гэмт хэрэг
орж байна. Жишээ нь, хэсэгчилсэн
судалгаанаас үзэхэд рецидив гэмт
хэрэгтнүүдийн 34.5 хувь нь хүч
хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн байдаг.
- 21.
• Гэмт хэрэгхамтран үйлдэгчдийн
тогтвортой хэлбэр бий болгохыг
оролдох нь рецидив гэмт явдлын нэг
онцлог шинж юм. Бусдын хүч
хөдөлмөрийг сорогч чанар, шунахай
буюу хүч хэрэглэсэн гэмт хэрэг удаа
дараа үйлдсэн, нийгэмд ашигтай
холбоо нь суларсан зэрэг нь рецидив
гэмт хэрэгтнүүдийн нийтлэг дүр төрх
бөгөөд энэ байдлаараа өөрсөдтэйгөө
тохирох
• хань хамсаатныг эрж хайж байдаг.
- 22.
• Рецидив гэмтхэрэгтний нөлөөнд автагдаж
гэмт хэрэг хамтран үйлдэгсэд түүний бүх
гэмт үйл ажиллагаанд оролцсон байх нь
цөөнгүй бөгөөд ингэсний дүнд тогтвортой
гэмт бүлэг бий болсон байдаг.
• Рецидив гэмт хэрэгтний зохион байгуулсан
"бүлэг"-ийн тогтвортой байдал нь гэмт
хэрэг үйлдэж, ашиг олох зорилго, санаагаа
нэгтгэн, үйлдсэн хэргээ илрүүлэхгүй байх
"сахилга, дэг журам^ д захирагдсан^ гэмт
хэрэг үйлдэх зорилгоос "
шантрагсдыг"хүчээр айлган сүрдүүлэх,
заналхийлэх зэрэг арга замаар
оролцуулдаг
- 23.
• Тэдний энэүйл ажиллагааны гол чиглэл
нь гэмт хэрэг үйлдэхийг "эрэлхэгзориг",
"онцын сонин зүйл" болгон дүрслэн
харуулах замаар өсвөр үеийнхний
сэтгэхүйд нөлөөлөхийг оролдох, тэдэнд
амьдралын утга учрын талаар буруу
төсөөлөл төрүүлэх, бусдын хүч
хөдөлмөрийг сорогч, бэртэгчин үзэл
бодолд хэвшүүлэх эд мөнгөөр биедээ
татах, согтууруулах ундааны зүйлд уруу
татах зэргээр илэрдэг.
- 24.
Рецидив гэмт хэрэгтэнбие
хүний криминологи шинж
• Рецидив гэмт хэрэгтэн бие хүнийг анх
удаа гэмт хэрэг үйлдэгсэдтэй
харьцуулахад зан төлөвийн нийгэмд
харш илрэл нэлээд хөгжсөн байдаг, Хар
амиа хичээх, амьдралдаа баримталсан
нийгэмд ашигтай тусгайлсан зорилгогүй,
ашиг сонирхол эрэлт хэрэгцээ нь
өрөөсгөл, хязгаарлагдмал, хуулиар
хамгаалагдсан үнэт зүйлсийг хүндэтгэн
үздэггүй, нийгмийн өмнө хүлээсэн
үүрэгтээ хариуцлагагүй хандах явдал
рецидив гэмт хэрэгтэндхэвшмэл байдаг,
- 25.
• Гэмт үйлажиллагаа нь үргэлжлэн
идэвхжихийн хэрээр нийгэмд харш үзэл
бодол, дадал зуршлын тогтвортой
байдал улам бүр нэмэгдэнэ. Мөн гэмт
хэрэг үйлдэх дадлага туршлага
хуримтлагддаг. Түүнчлэн нийгэмд
ашигтай холбоо нь улам бүр суларна.
- 26.
• Рецидив гэмтявдлын бүтцэд эд
хөрөнгийн хулгай дийлэнх хувийг эзэлж
байна. Рецидив гэмт хэрэгтний олонхид
нийгэмд ашигтай амьдралын
туйлбартай зорилго, тохиолдсон саад
бэрхшээлийг даван туулах чадвар,
цөхрөлтгүй шургуу байдал, тэсвэр
хатуужил зэрэг ёс суртахууны зан чанар
маш сул хөгжсөн байдаг.
- 27.
• Бусдын сургаалийгүл тоомсорлох, орчин
тойрны хүмүүст дээрэлхэх, догшин ширүүн
авирлах явдал рецидив гэмт хэрэгтнии
хэвшмэл шинж юм. Үүнийг рецидив гэмт
явдлын бүтцэд танхаи, иргэдийн
амь,нас,эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
нэлээд хувииг эзэлж байгаа баримт нотлон
харуулж байна.
• рецидив гэмт явдлын дотор хүчингий гэмт
хэргийн эзлэх хувь бага бус байдаг. Энэ
төрлиин гэмт хэргийг давтан үйлдэгчийн
хувьд хэрцгий түрэмгий байдал, суртахууны
доголдол, болхи муу үзэл гол онцлог шинж
болдог .
- 28.
• Рецидив гэмтхэрэгтний ерөнхий
боловсрол, соёлын хэмжээ анх удаа
гэмт хэрэг үйлдэгчийнхээс нэн доогуур
байгааг хэсэгчилсэн судалгааны үр дүн
харуулсан . Тухайлбал, рецидив гэмт
хэрэгтний гуравны нэгээс илүү нь бага
боловсролтой хүмүүс байжээ. Рецидив
гэмт хэрэгтний нас ахиж, ял
шийтгүүлсэн тоо хэдий чинээн
нэмэгдэхийн хэрээр боловсрол, соёлын
хэмжээ төдий чинээ доогуур байдаг.
- 29.
• Энэ ньрецидив гэмт хэрэгтний аж терөх
ёстой холбоотой бөгөөд өөрөөр хэлбэл
эдний хувьд наргин цэнгэх, цагийг ямар
ч үр ашиггүй өнгөрүүлэх, архидах,
мөрийтэй тоглох явдал амьдралын
хэвшил болсон байдгаар тайлбарлагдана.
- 30.
• Согтууруулах ундаанызүйлийг байнга
хэтрүүлэн хэрэглэх явдал рецидив гэмт
хэрэгтэн бие хүний криминологи
шинжийг тодорхойлоход онцгой байр
суурь эзэлнэ.
• Рецидив гэмт хэрэгтний дийлэнх олонхи
согтууруулах ундааны зүйл байнга
хэрэглэж, энэ нь тэдний хувьд бусад
сонирхлыг давамгайлсан хэрэглээ
болон хувирах явдал олонтаа
ажиглагдаж байна.
- 31.
• Рецидив гэмтхэрэгтний олонхи нь ажил
хөдөлмөр эрхэлж байгаагүй хүмүүс
байна. Ажил хөдөлмөр эрхэлж байсан
рецидив гэмт хэрэгтний хувьд авч үзвэл
тэдний ажилласан хугацаа бага, ихэнх
нь хөдөлмөрийн хамт олонтой байнгын
холбоо тогтоож чадаагүй хүмүүс байв.
- 32.
• Олон удаагэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял
шийтгүүлэхийн хэрээр байнга оршин суух
газаргүй рецидив гэмт хэрэгтний тоо
нэмэгдэж байна. Тодорхой нэг газар
байнга оршин суухгүй болохын хамт
түүнтэй дагалдан төв орон нутаг хэсэн
тэнүүчлэх, ажил хөдөлмөрөөс хойргоших,
паспортын журам зөрчих явдал олонтаа
ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ гэр
бүлгүй рецидив гэмт хэрэгтэн нэлээд
байна. Гэр бүл болсон рецидив гэмт
хэрэгтний хувьд салж сарних явдал анх
удаа шийтгүүлэгсдээс их байгаа юм.
- 33.
• Засарч хүмүүжиххүсэлгүй байгаа
рецидив гэмт хэрэгтэн өөрийгөө
нийгмийн эсрэг зориуд сөргүүлэн тавих
явдал ажиглагддаг.
• Доктор С.Жанцангийн сүдалгаагаар
"Рецидив ялтнууд удаа дараа хорих ял
эдлээд ирэхээр бүр цагаандаа гарч
"нэгэнт дүүрсэн хүн, яасан ч яахав"
гэсэн гутрангуй үзэлтэй болсноос
цаашид хүнтэй адил амьдрана гэдэгтээ
итгэхээ больдог тохиолдол ч байна.
- 34.
Рецидив гэмт явдлыншалтгаан,
нөхцөл
• рецидив гэмт явдал үйлдэгдэхэд доорх
шалтгаанууд нөлөөлж байна. Үүнд нэг
талаар гарч буй гэмт явдлын нийтлэг
шалтгаан, нөхцөл, нөгөө талаар зөвхөн
рецидив гэмт явдлын шалтгаан нөхцөл
болно. Урьдах гэмт хэрэг үйлдэхэд
нөлөөлсөн тааламжгүй нөхцөл байдал
тухайн этгээд ялаас чөлөөлөгдөх үед
арилаагүй байсны улмаас сөрөг шинэ
хүчин зүйлтэй нийлэн нэгдсэнээр дахин
гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг байна.
- 35.
• Бие хүнийзан суртахуун, хүмүүжил
төлөвшихөд сөрөг нөлөө үзүүлсэн
тааламжгүй орчин рецидив гэмт хэрэг
гарахад нөлөөлнө. Ялангуяа тухайн
хүний зан төлөв хүүхэд ахуй үедээ
хүмүүжлийн ямар орчинд төлөвшсөнийг
анхаарах хэрэгтэй. Хүүхэд ахуй үедээ
тааламжгүй нөлөөгөөр анх удаа гэмт
хэрэг үйлдэхэд тэр нь цаашдаа рецидив
гэмт хэрэгтний үйл ажиллагааны эхлэл
болох тохиолдол цөөнгүй байдаг.
- 36.
• Рецидив гэмтявдал гарахад нөлөөлсөн
нийгэм сэтгэл зүйн тааламжгүй нөхцөл
байдлын дотор согтуурал онцгой
байрыг эзлэх бөгөөд энэ нь нийгэмд
аюултай үйлдэл хийх боломжийг
бүрдүүлнэ. Эдгээр нь рецидив гэмт
явдал үүсэн гарах эх сурвалж болдог.
- 37.
• рецидив гэмтхэрэгтний хортой нөлөө,
ялтныг засан хүмүүжүүлэх, дахин
хүмүүжүүлэх ажил тэр бүр шаардлагын
хэмжээнд хүрээгүй, ялтанд хөдөлмөрийн
тодорхой дадлага, мэргэжил
эзэмшүүлээгүй, суллагдсаны дараа тэдний
зан төлөвт байнгын хяналт тавиагүй,
хөдөлмөр, ахуй амьдралыг нь зөв зохион
байгуулахад зохих анхаарал тавьж
туслаагүй зэргээс ажиллаж
хөдөлмөрлөхгүй "хуучин" танилуудтайгаа
нийлэн, эцэст нь гэмт хэрэг давтан үйлдэж
байна.
- 38.
• Хорих ялыгэдлүүлэх ажиллагааны зохион
байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг
сайжруулахад шийдвэрлэх шаардлагатай
асуудал цөөнгүй бий. Тухайлбал, ялтныг
хөдөлмөрөөр хүмуужүүлэх ажлыг шинжлэх
ухааны үндэстэй зохион байгуулах,
тэднийг ерөнхий боловсрол, мэргэжил
олгох сургалтад бүрэн хамруулах,
ганцаарчилсан ажил зохиох, хөдөлмөрийн
арга хэрэглүүрийг улам боловсронгуй
болгох нь рецидив гэмт явдлаас
урьдчилан сэргийлэхэд чухал ач
холбогдолтой.
- 39.
• Гэмт хэрэгилрүүлэх ажиллагаанд
оршиж буй дутагдал зарим хүмүүст гэмт
хэрэг үйлдсэн ч хариуцлага хүлээхгүй
өнгөрч болох сэтгэгдэл төрүүлэн гэмт
буруутны нийгэмд харш үзэл бодол,
дадал зуршлыг улам лавшруулахад
хүргэдэг. Иймд гэмт хэргийг илрүүлэх
үйл ажиллагааг боловсронгуй болгох,
шүүх рецидив гэмт хэрэгтэнд ногдуулах
ял шийтгэлийн бодлогыг сулруулахгүй
байх нь онцгой чухал.
- 40.
• Рецидив заримгэмт хэрэгтэн шүүхээс
ногдуулах ял шийтгэлд хэнэггүй,
тоомсоргүй хандах явдал гардаг байна.
Хорих ял урьд нь эдэлж байсан
рецидив гэмт хэрэгтний сэтгэхүйд ийм
хандлага нэлээд байна.
• хорих газраас суллагдагсдыг
нийгэмшүүлэх, тэдний засрал
хүмүүжлийг бэхжүүлэхэд саад бэрхшээл
их байдаг.
- 41.
• Хорих газраассуллагдсан хүмүүст
тавих захиргааны болон олон нийтийн
хяналтын ажлын доголдол рецидив
гэмт явдал гарахад нөлөөлнө.
Тухайлбал, хууль тогтоомжид заасны
дагуу захиргааны хяналтад байвал
зохих хүн бүрт уг хяналт тогтоогдохгүй
байгаагаас гадна хяналтыг оромдох,
хангалттай үндэслэлгүйгээр
хугацаанаас өмнө зогсоох, зохих
хязгаарлалтыг хэрэг-лээгүй байх зэрэг
байдал гарч байна.
- 42.
Рецидив гэмт явдлаасурьдчилан
сэргийлэх арга хэмжээ
• Рецидив гэмт явдал гарах өвөрмөц
шалтгаан, нөхцөлтэй уялдан түүнээс
урьдчилан сэргийлэх онцлог арга
хэмжээ явуулах зайлшгүй
шаардлагатай болдог юм.
- 43.
• Рецидив гэмтявдлаас урьдчилан
сэргийлэхийн тулд гэмт хэргийг цаг
тухайд нь илрүүлэх ажлыг цаашид
сайжруулах, гэмт хэрэгтэнд шударга
ялгамжтай ял шийтгэл ногдуулах, цөөн
тооны зарим хүмүүс эрүүгийн
хариуцлагаас элдэв аргаар зайлсхийж
болно гэж төсөөлдгийг зогсоох явдал
онцгой чухал.
- 44.
• Ял шийтгэлногдуулах, түүний
биелэлтийг хангахдаа ял шийтгэлийн
зорилгыг шудрага хэрэгжүүлэх, тухайн
этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн
шалтгаан, нөхцөл, сэдэлт, хувийн байдлыг бүх талаас нь харгалзах хорих
газраас суллагдсан хүмүүсийг дахин
хүмүүжүүлсэн ажлыг бэхжүүлэхэд
чиглэсэн олон талт арга хэмжээ авч
явуулах, ял эдэлж дуусаад очиж
амьдрах орчныг эрүүлжүүлэх явдал
зайлшгүй шаардлагатай.
- 45.
• Тодорхой албантушаал, ажил хэрэг
эрхлэх эрх хасах, ялыг зөв хэрэглэх нь
рецидив гэмт явдлаас урьдчилан
сэргийлэхэд ихээхэн тус дөхөм үзүүлнэ.
• Рецидив гэмт явдлаас урьдчилан
сэргийлэхэд хорих байгууллага чухал
үүрэг роль гүйцэтгэдэг .
- 46.
• Энэ байгууллагынүндсэн зорилт нь
хөдөлмөрийн чадвартай ялтныг
нийгмийн тустай хөдөлмөрт татан
оролцуулах төдийгүй хөдөлмөрлөх
явдлыг амин чухал хэрэгцээ шаардлага
болгож, түүний ерөнхий боловсрол,
соёлын хэмжээг дээшлүүлэх төдийгүй
нийгмийн амьдралд идэвхтэй
оролцуулж хэвшүүлэх, зан төлөвийн
нийгэмд харш илрэлийг өөрчлөн
арилгахад оршино,
- 47.
• мөрдөн байцаалтынболон шүүх хурлын
явцад гэмт хэрэгтэн бие хүнийг сайтар
судлах, ялтны хувийн байдал,үйлдсэн
гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор
аюулын хэр хэмжээг харгалзан засан
хүмүүжүүлэх хөдөлмөрийн нөлөөллийн
тусгай арга хэмжээг боловсруулах,
дэглэмийн шаардлага зөрчигдөхөөс
урьдчилан
- 48.
• Сэргийлэх, хөдөлмөрийнхүмүүжүүлэх
үр нөлөөг дээшлүүлэх, ялтны ерөнхий
боловсрол, мэргэжил олгох сургалтын
чанарыг сайжруулах.хүмүүжлийн ажлыг
ойлгомжтой, үнэмшилтэй, нэгдмэл
системтэй болгох, ялтнууд ялангуяа
рецидив гэмт хэрэгтэнтэй ганцаарчлан
ажиллах, хорих газар байхдаа гэмт
хэрэг давтан үйлдэхээс урьдчилан
сэргийлэх талаар сайтар
боловсруулсан ажил зохион байгуулах
хэрэгтэй юм,
- 49.
• Нийгмийн хораюулын хэр хэмжээ, шинж
чанар, гэм буруугийн хэлбэр, сэдэлт
зорилгоор ялгаатай гэмт хэрэг үйлдсэн
ялтнууд бие биедээ зохисгүй нөлөөлөх
бололцоог хаах нь урьдчилан сэргийлэх ач
холбогдолтой.
• Хорих ял эдэлж байгаа ялтныг чөлөөт
амьдралд оруулах сэтгэл зүйн бэлтгэлийг
хангуулах, шаардлагатай тохиолдолд
ажил хөдөлмөрт оруулах, амьдрал ахуйд
нь туслах ажлыг суллагдахаас өмнө
холбогдох байгууллагатай зөвшилцөх нь
ялтныг нийгмийн амьдралд буцаан
оруулах талаар зохиох ажлын нэг гол
чиглэл мөн.
- 50.
• Орон нутгийнзасаг захиргаа ялаас
чөлөөлөгдсөн хүнийг аль болохоор
мэргэжлийн дагуу ажлаар хангах, тахир
дутуу, өндөр настай хүнийг тэдний
хүсэлтээр асрамжийн байгууллагад
шилжүүлэх, эцэг эхгүй насанд хүрээгүй
хүүхдэд асран хамгаалалт тогтоох зэрэг
ажлыг хийж болно,
- 51.
• Цагдаагийн байгууллагахорих газраас
суллагдсан хүмүүст захиргааны хяналт
тавьж ажиллах бөгөөд судалгаанаас
үзэхэд захиргааны хяналтыг хэлбэрийн
төдий тавьж, хяналтанд байгаа
хүмүүсээ хаана юу хийж яваа талаар
төсөөлөл ч үгүй байх тохиолдол
цөөнгүй байна.
- 52.
• Рецидив гэмтявдлаас урьдчилан
сэргийлэх арга хэмжээний системд ууж
согтуурах, бусдын хүч хөдөлмөрийг
сорон мөлжиж амьдрах, насанд
хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэгт уруу
татах явдалтай тэмцэх, гэмт хэрэг
зохион байгуулалттай бүлэглэн үйлдэх,
мэргэжлийн гэмт хэрэгтэн болж
бэлтгэгдэх явдлыг арилгахад чиглэсэн
арга хэмжээнүүд чухал байр суурь
эзэлнэ.