НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ БА
ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА (О. МЯГМАР)
1.1 Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлал
 Хүмүүжлийн нэгдмэл мөн чанар
 Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлалыг өдгөөгийн өнцгөөс харахуй
 “Алун гуа эхийн сургаал” –ын мөн чанар ба хичээлийн хөтөлбөр
 Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмуудын сурган хүмүүжүүлэх ач
холбогдол
1.2 Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх үндэслэл, эрэлт хэрэгцээ
 Хууль эрх зүйн үндэслэл
 Хүүхдийн хөгжил хүмүүжлийн эерэг баримтууд
 Хүүхдийг хүмүүжүүлэхэд гаргаж байгаа алдаа, гажуудлыг харуулсан баримтууд
Бүлгийн дүгнэлт
Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой баримт
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
(О. МЯГМАР)
2.1 Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ
 Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын үндэс суурь
 Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ
 Жоан Е.Дюррантын үзэл баримтлал
2.2. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын тухай Доктор Катрин Керси, Жейн Нэлсены нарын
үзэл
 Доктор Катрин Керсигийн хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 10 арга
 Доктор Жейн Нэлсоны тодорхойлсон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын таван
зарчим
2.3. Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд саад болж байгаа зарим шалтгаан
 Хүүхдийн хүмүүжлийн суурь алдаа(Адлер)
 Хүүхдийг хүмүүжүүлэхэд багш нарын зүгээс гаргаж байгаа алдаа
Бүлгийн дүгнэлт
Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой баримт
ГУРАВДУГААР БҮЛЭГ. БАГШИЙН ХАРИЛЦАА, ЁС ЗҮЙ, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ (О.
МЯГМАР)
3.1.Багшийн ёс зүй, хандлага, харилцааг хүмүүжлийн эерэг аргын үүднээс авч үзэх нь
 Багшийн эрхэмлэх зүйлс ба хандлага
 Багшийн ёс зүй ба харилцаа
3.1.2.Сурагчтай харилцахдаа анхаарах зүйлүүд
 Сурагчдад хандах багшийн хандлага
 Өсвөр насныхантай харилцах ба сонсох аргууд
3.2. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх - Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас
 Сөрөг хэвшлээ өөрчилж чадахгүй байгаа шалтгаанууд
 Өөрийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
Бүлгийн дүгнэлт
Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой зарим баримт
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮҮХДЭД СӨРӨГ ХЭВШИЛ ТОГТОХООС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ (О. МЯГМАР)
4.1. Хүүхдэд зөв сэдэл төрүүлэх зарчмууд
 Хүүхдэд чин сэтгэлээсээ хандах
 Хүүхдийн алдаан дотроос амжилтын шижмийг олж харах
 Хүүхдийн ахиц, амжилтанд гярхай, шуурхай хандах
 Хүүхдийн зөв санааг буруу тайлбарлахгүй байх
 Туслалцааны үр шим хүүхдэд хүрсэн байх
4.2. Хүүхдэд сөрөг хэвшил тогтохоос урьдчилан сэргийлэх боломж, арга зам
 Удирдамж заавраар чиглүүлэх арга
 Жам ёсны болон учир зүйн үр дагаврын арга
 Түр завсарлагын арга
Бүлгийн дүгнэлт
Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой баримт
ТАВДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГ (Б. ТУЯА)
5.1. Хүүхдийн хөгжлийн тухай ойлголт
5.2. Хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэхэд хүүхдийн хөгжлийн зүй тогтол, насны
онцлогийг харгалзах нь
5.3. Хүүхдийн сэтгэл зүйн суурь хэрэгцээ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН ХУВИЙН ОНЦЛОГ (Б. ТУЯА)
6.1. Хүүхдийн хувийн онцлогийн тухай ойлголт
6.2. Хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэхэд хүүхдийн хувийн онцлогийг харгалзах нь
ДОЛООДУГААР БҮЛЭГ. ХҮҮХЭД ХАМГААЛАЛ (Т.ЦЭНДСҮРЭН,
(Х. ӨЛЗИЙТУНГАЛАГ)
7.1. Хүүхэдтэй зүй бус харилцахаас урьдчилан сэргийлэх арга замууд
7.2. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах арга замууд
Ном зүй
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ БА
ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА
1.1. Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлал
Хүмүүжлийн нэгдмэл мөн чанар
Хүмүүжил гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд “хүүхдийн өсөн бойжиход үзүүлэх эрэмбэ
дараатай нөлөө: хүүхдийн хүмүүжил (бага насны хүүхдийн олж авах зан суртахуун, ёс дэглэм)”
гэжээ. Хүнийг бүх талаас нь сургаж хүмүүжүүлэх, нөгөө талаас хүн өөрөө хүмүүжих үйл явц хоёр
нэгдвэл “үлэмжийн чанар” цогцолсон бие хүн төлөвшиж болох тухай манай ардын сурган
хүмүүжүүлэх зүйд үздэг”1
“Эр хүний 10 эрдэм” “Эх хүний есөн эрдэм” , “ Сайн хөвгүүний ёс”, “
Эрхэм сайн охины ёс” –ны тухай сургаал номлолууд нь өв тэгш хүмүүжлийн үзэл санааг
илэрхийлж иржээ.
Хүмүүжил ба өв тэгш бие хүний тухай дээрх тодорхойлолтууд хүүхдийн хөгжлийн онцлог (эрэмбэ
дараа), багшлахуйн нөлөөлөл, өөрийн хүмүүжлийн аль алийг чухалчилж байгаа нь хүмүүжлийн
эерэг аргын зангилаа асуудлыг Монгол уламжлалтай холбон хэрэгжүүлэх өргөн боломжийг
харуулж байна.
Хүмүүжлийн эерэг арга нь доорхи зүйлүүдйин нэгдсэн зангилааг илэрхийлж байдаг2
Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн насан туршдаа суралцах сэдэл тэмүүллийг бадрааж өгдөг
бөгөөд хүүхдийн сурч хөгжих бүхий л тал хоорондоо уялдаатай байдаг гэж үздэг учраас нэгдмэл
байдлын (холистик) зарчимд суурилдаг.
“Хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн дүүрэн бэлтгэсэн байх ёстой бөгөөд Нэгдсэн
Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, тэр дундаа энх тайван, нэр төр,
тэсвэр тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдэл бүхий үзлээр хүмүүжүүлэх ёстой” 3
Монгол хүүхэд ажил хөдөлмөрт багаасаа татагдан орж, орчноосоо тасралтгүй суралцаж, амьдрах
чадвар сайтай хүн болж болж өсдөг байна. “Монголчууд амьдардаг ертөнцөө хичнээн сайн
мэддэгт нь, тэдний оюун дүгнэлт, биеийн хүч тэнхээ, тусархаг зан чанарт бүрэн найддаг байлаа”4
гэж “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг зохиогч профессор Жак Уэтерфорд
1998 онд Монгол нутгаар судалгааны аялал хийж явахдаа бичжээ.
1
Баттогтох Д (2009), Үр хөвгүүнийг сургах ёсон, хуудас 159
2
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 14
3
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, оршил
4
Жак Уэтерфорд (2012) , “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан”, Weatherford publishing,хуудас 32
Хүүхдийн
эрүүл хөгжлийн
талаарх судалгаа
Хүүхдийн эрхийн
зарчмууд
Үр дүнтэй
багшлахуйн
талаарх судалгаа
Хүүхдийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдааг өдөр
тутмын практикт багш нар хэрхэн харгалздаг вэ? Үүнийг
дараах жишээгээр тайлбарлая.
7 настай хүү сургуулийнхаа хонгилоор гүйж яваад бүдэрч
унахдаа дэргэдүүрээ өнгөрч явсан охиныг санамсаргүй
түлхэж цочоов. Охин цэцэг услахаар авч явсан савтай усаа
унагаж асгав. Хүүгийн хувцас ч норжээ. Энэ үеэр багш
ангиас гарч ирлээ. Хүү багшдаа “Багш аа би санамсаргүй …”
гэж тайлбарлах гэтэл багш нь түүнд “Чи зүгээр үү? Унахдаа
гэмтээгүй биз? Найзаасаа уучлалт гуйгаад ангидаа ор доо,
багш нь үйлчлэгчийг эгчийг чинь дуудаж энэ усыг арчиж
өгөөч гэж гуйхаас, чи завсарлагаанаас түүнээс бас уучлалт гуйгаарай” гэж хэлээд цааш эргэхдээ “
Хөдөлгөөний эвсэл нь бүрэн сайжрах ч болоогүй л дээ” гэж бодов.
Хувь хүний хөгжил нь олон талтай нэгдмэл үйл явц учраас хүүхдийн
хүмүүжил холистик ((holistic-грекийн –holos -бүхэл бүтэн гэсэн утга)
зарчимд тулгуурладаг бөгөөд хөгжлийн бие бялдар, танин мэдэхүй,
нийгэмшлийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа, харилцан нөлөөллийг
харгалзахын тулд суралцагчийн нас , сэтгэл зүйн онцлогт
тулгуурлан ажиллах хэрэгцээ, шаардлага багш нарын өмнө ямагт
тулгардаг.
Холистик
хөгжил
Танин
мэдэхүй
Нийгэм-
шил
Харилцаа
Итгэл
үнэмшил
Зориг,
сэдэл
Сэтгэл
хөдлөл
Үйл
ажил-
лагаа
Бие
бялдар
Бүдэрч унасан хүүхдэд багш
хэрхэн хандав?
Дээрх тохиолд ажиглагдаж байгаа зүйлс:
 Хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлогийн тухай мэдлэгийн илрэл
(Хөдөлгөөний эвсэл суух болоогүй гэсэн бодол)
 Мэдлэгээ тухайн тохиолдолд хэрэглэх чадвар (Хүүгийн хэлэх гэсэн
санааг ойлгож, гэмтсэн эсэхийг асууж байгаа байдал)
 Харилцааны ёс зүйн шаардлага (уучлалт гуйхыг санал болгож байна)
 Хүүхдийн алдаанд тайван хандах чадвар (хүүд айдас, түгшүүр төрүүлээгүй)
 Алдааг залруулах, залруулга (үйлчлэгчид хандахаар завдаж байна)
 Багш сурагчдын ердийн харилцааны илрэл (байнга давтагдах магадлалтай эераг харилцаа)
Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлалыг өдгөөгийн өнцгөөс харахуй
Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг Монгол соёл, сэтгэлгээтэй шинжлэх ухааны үүднээс холбон
судалж байгаа манай нэртэй эрдэмтэдийн нэг нь академич Бадрахын Жадамбаа. Тэрээр
боловсролын аливаа асуудалд “Айлаас эрэхээр авдраа уудал” монголчууд бидний авдранд эрээд
олдохгүй эрдэнэ, судлаад дуусахгүй арга ухаан агуулагдаж байгааг онцлон тэмдэглэж энэ
чиглэлээр олон бүтээл туурвижээ.
“Нүүдэлчид бол өөр өөр агшинд, харилцан адилгүй
байгаль орчинд бүгд адилхан мал аж ахуй эрхлэн янз
бүрийн арга туршлага сургамж хуримтлуулдаг хүмүүс. Ах
нь сургана, дүү нь сонсоно. Ахмадаас асууна. Ахмад
зөвлөнө. Үүнээс өөр зааварчилгаа байхгүй. Нялхсаас аваад
өтгөс хүртэл бүгд л алхам дутамдаа бүгд л байгалийн өөр
өөр шинэ үзэгдэлтэй тулгарна. Зөвхөн өөрөө тунгаан
бодно, эргэцүүлнэ. Тэгээд шууд шийдвэр гаргаж хариу
үйлдэл хийнэ” 5
гэжээ.
Б. Жадамбаа өөрийн бүтээлүүддээ байгаль орчны хувьсан
өөрчлөгдөх нөхцөл байдалд амьдрал ахуйд тулгарч байгаа
аливаа нөхцөл, нөлөөлөлд тохирох хариу шийдлийг олж сурсан нь монголчуудын амьдрах арга
ухааны нэн чухал онцлог гэдгийг нотлоход анхаарсан байна. Тэрээр “Үйлийн судалгааны квант
онол” (2016) хэмээх бүтээлдээ монголчуудын уламжлалт хүмүүжлийг6
дараах байдлаар
тодорхойлжээ:
Академич Б. Жадамбаа “Хүмүүнээр хүн хийх ухаан”-ны тухай
тодорхойлолтынхоо бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулгыг зүйр цэцэн үгсээр хэрхэн
илэрхийлснийг хүмүүжлийн эерэг аргын үзэл санаатай дүйцүүлэн харуулъя:
5
Б.Жадамбаа(12016), Үйлийн судалгааны квант онол, хуудас, 12
6
Б.Жадамбаа(12016), Үйлийн судалгааны квант онол, хуудас, 12
Академич Б.Жадамбаа
Залгамж хойч үеэ хүмүүнжүүлэн сургаж, ажил амьдралд бэлтгэж ирсэн”гэрийн
сургууль”-ийн уламжлалт соёл, түүний хүрээний “хүмүүнээр хүн хийх ухаан”-ны бодлого
агуулга, арга технологи, үнэлгээг улируулан шинжих аваас, тэд бүхэлдээ нүүдэлчин
монголчуудын үйлийг дээдэлдэг, хүүхэд бүрийг өөр өөрийнхөө журамлан дагаж, өөрсдөө
боловсорч хөгжихүйг дэмждэг байсан болох нь илт байна. Б.Жадамбаа
Хүснэгт 1. Хүмүүнээр хүн хийх ухааны бүрэлдэхүүн хэсгүүд
Хүмүүнээр хүн хийх
ухааны бүрэлдэхүүн
хэсгүүд
Бүрэлдэхүүн хэсгүүдийг илэрхийлэгч
зүйр цэцэг үгс
Зүйр цэцэг үгсийн утга ба
хүмүүжлийн эерэг аргын зарчим
Хүмүүнээр хүн хийх
ухааны бодлого
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Хүн бүхэн адилгүй
Хүлэг болгон жороогүй
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
“Ажил сурах Нэг эрхэм, Алсыг бодох
Хоёр эрхэм, Ажиглэн тооцох Гурван
эрхэм”
Хүүхдийн нас ба хувийн онцлог ба
хүүхдийн идэвх, оролцоонд
тулгуурлах зарчим болон хэтийн
зорилгын үүднээс хандах санааг
илэрхийлсэн
Хүмүүнээр хүн хийх
ухааны агуулга
Номонд мэргэн
Нойронд сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Далайд усч
Дайнд баатар гэх мэт
Өв тэгш хүмүүжлийн зарчим, юмыг
амжилттай хийхэд туслах мэдээлэл
буюу удирдамж чиглэлийг яаж
өгөхийг харуулсан
Хүмүүнээр хүн хийх
ухааны арга
технологи
Ажил хийж хүн болдог, Ар давж хүлэг
болдог
Эдийн чанар эвэндээ, Эрдмийн чанар
аргандаа
Долоо хэмжиж нэг огтол
Хүмүүжлийн эерэг арга нь мэдлэг
бүтээх, идэвх, оролцоог дэмжих
зарчимд тулгуурладаг гэсэн үзэлтэй
нийцэж байна.
Хүмүүнээр хүн хийх
ухааны явц, үр дүн
Үгээр нь бус
Үйлээр нь шинж
Хүний сайныг ханилан байж танина
Хүлгийн сайныг унан байж мэднэ
Идэвх, оролцооны зарчим болон
хэтийн зорилгын тууштай нухацтай
хандах үзэл санааны илэрхийлэл
“Алун гуа эхийн сургаал” –ын мөн чанар ба хичээлийн хөтөлбөр (curriculum)
Хүүхдэд аливаа зүйлийг ухаалаг, оновчтой аргаар сургаж ирсэн түүхийг Алун гуа эх таван
хөвгүүдээ сургасан домог үлгэрээр тайлбарласаар ирсэн. Чингисийн 11 дүгээр үеийн дээдэс болох
Добу мэргэний гэргий Алун гуа таван хөвгүүн төрүүлж тэднийгээ эе эвээр хүмүүжүүлсэн алдарт
эх юм. “Монголын нууц товчоо”-нд буй хэн бүхний сайн мэдэх мэдээгээр Добун мэргэн, Алун гуа
эх хоёул Бэлгүнүдэй, Бүгүнүдэй гэх хоёр хөвүүнтэй атал Добу мэргэн үгүй болсны хойно,
бэлэвсэн эх нь Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг гэх 3 хөвүүнийг төрүүлжээ. Гэтэл
Бэлгүнүдэй, Бүгүнүдэй хоёр хөвүүн нь : “Энэ эх, гэрт гагц Малига баягудайгаас өөр эр үгүй атал
гурван хөвүүнийг төрүүлэв. Эд гурван хөвүүд түүнийх буй заа” хэмээлдэн эх юугээн эчнээ
далдуур хэлэлцэхийг, Алунгоо эх ухаж мэднэ. Таван хөвүүнээ дотроо хагаралдан тэмцэлдэхээс
Алун гуа эх хэрхэн сэргийлэв?
Алун гуа эх таван хөвүүндээ нэг нэг
сум өгч хугал гэв. Тэд амархан
хугалав. Багцалсан таван сум өгтөл
тэд хугалж дийлсэнгүй. Тэрээр
хүүхдүүддээ ганц сум лугаа ганц
ганцаар явбаас дайсанд амархан
ялагдах бус уу, харин эв эетэй,
хамтдаа явбаас бүхнийг дийлэх бус
уу хэмээн сургажээ.
Алун гуа эхийн сургаалын сурган хүмүүжүүлэх ач холбогдлыг манай нэрт эрдэтмэн Ч. Пүрэвдорж
нухацтай дүгнэн шинжилж хөвүүдээ сургасан Алун гуа эхийн сургаалыг нэгэн удаагийн хичээл
хэмээн үзэж задаргаа хийсэн нь уламжлалт арга
ухааныг сургалт, хүмүүжлийн ажилд хэрэгэлэх арга
замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байна.
Тэрээр “Бидний өдгөөгийн өндрөөс харахад сургалтын
академик , прагматик хэлбэрийг хослуулж, бихевиор,
конструктив хандлагыг зэрэгцүүлэн хэрэглэсэн гэж
үзэхээр байна. Энэ нь орчин цагийн тэдгээр онол
баримтлалууд угаас амьдралын үнэнийг илэрхийлж
чадсан болохлоор цаг хугацаанаас шалтгаалахгүй, бас
зохиомол бус болохыг нь давхар нотолж буй хэрэг” 7
хэмээн онцлон тэмдэглэжээ.
Алун гуа эхийн боловсоруулсан ээлжит хичээлийн
хөтөлбөрийн /curriculum/ тойм агуулгыг эдүгэчлэн
сэргээж үзжээ. 8
Хичээлийн зорилго нь Энгийн сум / мөс/ ашиглан нэг
эетэн болж явахад сургах, тийм итгэл үнэмшил олгох үйлийг үйлдэх
Арга зүй : Тайлбарлан ярих
Үг хэрэглэн зэмлэх
Хамтран ажиллах
Кейс ашиглах /тодорхой жишээн дээр / гэх зэрэг
Онол баримтлал нь : хосолмол онол, хандлага /эклетик/
Үнэлгээ : хүүхдийн ойлгоцоор үнэлэх арга
Хэрэглэгдэхүүн нь : мөс, мах ... гэхчлэн үргэлжлүүлэн бичиж болно
Хичээлийн орчин бүрдүүлэлт
Эхэд /текстэд/ бичсэнээр “хаврын нэг өдөр хонины хуршсан мах чанаж” гэдэг бол цаг үеэ
гайхалтай сайн тохируулж буйн шинж. Нүүдэлч малчны хувьд жилийн дөрвөн улирлаас хаврын
эхэн үе хамгийн хүнд тарчиг цаг байдаг юм. Өлөн зэлмүүн, харшиж ядарсан цагаар хонины
хуршсан мах чанана гэдэг зөвхөн үнэрийг нь авах төдийд л хэн хүнгүй татагдан хорхойсох зүйл.
Энэ бол монгол эх үр хүүхдээ шинэ зүйлд сургаж багшлахуйд хар туршлага, сэтгэлийн гүн
мэдрэмжээрээ түүнд бэлтгэж буйн үлгэр болой. Ийхүү хэзээ, юуг, хэрхэн зааж сургах вэ гэдгийг
урьдаас сайтар бодож, боловсруулан төлөвлөсний үр дүн нь орчныг тийнхүү гойд сайнаар
бүрдүүлсэн явдал юм.
Хичээлийн явц
 Алун гуа эх угаас суралцагчийн зан үйлд нөлөөлөх хандлагыг барьсан нь эхнээсээ илт
байв. Хөвүүдийг “зэрэгцүүлэн суулгаж” гэснээс үзэхүл, монгол гэрт тэрээр хөвүүдээ өөр
рүгээ хандуулан, хагас тойргоог суулгасан дүр зураг төсөөлөгдөж байв. Ийм байрлал нь
багш, суралцагчид нүүр нүүрээ харсан, багшаас суралцагчтай, суралцагчаас багшай адил
тэгш харилцахад хамгийн тохиромжтой хэлбэр юм.Тэгээд ч багш хичээлийн сэтгэл зүйн
бэлтгэлийг машид сайн хангасан болохлоор тэдний хооронд бүлээн дулаан уур амьсгал
тэрхэн дороо бүрдэж, амьд идэвхитэй харилцаа үүссэн байж таарна.
 Эхийн /текстийн/ дараагийн хэсэгт “нэг нэг мөс” – ийг “Хугалагтун” гэж өгөв. Нэг мөсийг
амархан хугачиж орхив” гэжээ. Энд багш энгийн сумны мөн чанарыг ойлгуулах туршилт
явуулжээ. Өөрөө хэлбэл, мөсийг нэг нэгээр хугачих автомат үйлдэл хйилгээд түүнээ янз
бүр нөхцөлд туршсан нь сургалтын өнөө цагийн бихевиор болон прагматик онолыг
хослуулан хэрэглэснийг харуулна.
 Эхийн /текстийн/ дараах хэсэгт “Бас таван мөсийг хамт боож “хугалагтун” гэж өгөв.
Тавуул таваар багцлан боосон мөсийг хүн бүр авч, тойруулж оролдоод, хугалан ядав” гэж
буй. Тэд багц сумыг хугалж эс дийлнэ. Хөвүүд тэгээд мөс ганцаар бол хялбар хугардаг,
харин тэднийг багцалбаас эс хугардаг гэх мөсний мөн чанарыг ухаарцгаамуй.
7
Ч.Пүрэвдорж (2013)Чингис хааны удирдахуй, дагуулахуй, хуудас 134
8
Ч.Пүрэвдорж (2013) Чингис хааны удирдахуй, дагуулахуй, хуудас 136,137
Доктор (Sc) Ч.Пүрэвдорж
Хичээлийн оргил (тайлал) үе
Хичээлийн оргил үе буюу тайлал хэсгээс, зорилгоо гүйцэлдүүлж буй хэсгийг харж болно. “Алун
гуа таван хөвүүддээ сургаал үг өгүүлрүүн : “Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар
саяны таван мөс мэт ганц ганцаар болбол, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбар дийлдэнэ. Тэр
цугласан мөс мэт хамт нэгэн эетэн болбоос, та нар хэнд ч хялбар яахан дийлдэнэ хэмээв” гэх
эхийн (текстийн) эл хэсгээс үзэхүл, мөнөөх өмнө хэрэглэсэн сургалтын аргуудыг улам
дэлгэрүүлэн, агуулгыг шал өөр зүйлд хөрвүүлэн, оюун дүгнэлт болгон хувиргаж байна.
Зааж сургасан нь мянга гаран жилийн хойно огт хуучраагүйгээр барахгүй та бид нар хүртэл
өнөөдөр хичээлд нь задаргаа хийгээд ийнхүү сууж байх тэр хүнийг багш хэхгүй юм бол, өөр
хэнийгээ ч багш хэх билээ, үнэндээ. Тэгээд ч, Алун гуа ба бусад эх хатад хамгийг оройлсон
“тэнгэрийн хөвүүд’ хаан эзийг сурган тэжээсэн гэцгээдэг биз дээ, бид.9
Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмуудын сурган хүмүүжүүлэх ач холбогдол
“Эцэг Есүхэй баатар нас барснаас хойш үргэлжийн зовлон бэрхшээл, аюул түгшүүрийн дунд 10
шахам жилийг өнгөрөөсөн нь амьдралын том сургамж болсон төдийгүй, ирээдүйн Чингис хаан
хэмээх бие хүний гол гол зан төрх, амьдралдаа баримтлах зарчмын үндэс болжээ”10
. Эрдэмтэн
судлаач Ш. Чоймаа Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмуудыг тодорхойлсон нь
бусад ном бүтээлүүдэд төдийлөн давтагдаагүй гүн гүнзгий утга санаагаар Монгол ардын сурган
хүмүүжүүлэх өв уламжлалыг тодруулан баяжуулж, уламжлал шинэчлэлийг холбох өргөн
боломжийг бидэнд олгож байна. Эдгээр зарчмуудыг хүснэгтлэн харуулав.
Хүснэгт 2. Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмууд
Их Богд эзэн
Чингис хааны
баримталж байсан
зарчмууд
Тухайн зарчимтай холбоотой баримт,
хэллэгүүдийн жишээ
Тухайн зарчмын сурган
хүмүүжүүлэх ач холбогдол
Төрт ёсыг дээдлэх
зарчим
Алтан бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай
Эх оронч хүмүүжил олгох, төрт
ёсыг дээдлэхийн чухлыг таниулах
Үнэнч шударгыг
эрхэмлэх зарчим
Чингис нэг талаар шударга үнэнч зан,
нөгөө талаар чадал авьяасыг гол
шалгуур болгон өөрийн итгэлт шадар
нөхдөө бүрдүүлсэн бөгөөд тэдний дотор
янз бүрийн овог аймгаас гаралтай, эгэл
ард, боол явсан болон олзны хүн ч
байсан юм11
…
Ёс зүйтэй шударга байх, бусдыг
бодитой үнэлэх, бусдын чадварыг
үнэлэх, тэгш хандах, үл ялгаварлах
үзлээр хүмүүжүүлэх
Биеийг бус
сэтгэлийг хураах
зарчим
Чингис өөрийн үйл хэрэгтээ
хүчирхийлэн дарахаас илүү бусдын
сэтгэлийг дагуулан хураахыг урьтал
болгож байсан гэж үздэг:
“Олон улсыг барихад
Биеийг нь хураахаас
Сэтгэлийг нь хураагтун.
Сэтгэлийг хурааваас
Бие нь хаа одох” хэмээн сургажээ.12
“Түүний (Чингисийн) нийтлэн захирах
нь туйлын төв голч бөгөөд эелдэг
найрамдуу, ард иргэн нь түүнийг
хүндлэн хайрлах нь эзэн бусаар шууд
өөрийн эцэг эх мэт санамуй” 13
Үр хүүхэд, шавь нараа
хүмүүжүүлэхдээ сэтгэлийг нь эхэлж
тогтоох, тэдэнд элэгсэг хандах,
хүнийг удирдан дагуулахдаа сэтгэл
ухааныг хослуулах, сэтгэлийн
хүчинд тулгуурлах, сэтгэлийн
хүмүүжил олгох зэрэг өргөн ач
холбогдолтой.
9
Ч.Пүрэвдорж (2013)Чингис хааны удирдахуй, дагуулахуй, хуудас 136
10
Ш. Чоймаа (2012) Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм,хуудас 21
11
Ш. Чоймаа (2012) Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм,хуудас 25
12
Монголын нууц товчоо”-ны сонгомол эх(2005), хуудас 27
13
Сайшаал, Чингис хааны товчоон, доод дэвтэр, хуудас 798
Бусдын сануулгаар
бурууг засах зарчим
“Боорчи, Мухулай хоёр зөв явдлыг минь
Зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь
Буцаан зогсоож энэ Их сууринд хүргэв.
Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа
Осол гаргавч хэлэлцэхгүй болгоё”14
хэмээн зарлиг болгожээ
Бусдын санал зөвлөгөөг сонсох ,
эргэцүүлэх, хамтарч ажиллах,
зөвшилцөх, өөрийн амжилт, ахицыг
бусдын дэмжлэг туслалцаатай
холбож ойлгох, ачийг үл огоорох
Эвийг эрхэмлэх
зарчим
“Хүй элэгнээс хагацваас
Хөндлөн хүний идэш болмуй
Өнөр хүн хагацваас
Өнчин хүний идэш болмуй”15
Өүлэн эх Алун гуа хатны эртний
үгийг эш татаж, өвгөдийн үгийг
үндэс болгон эв эетэй байхыг
Тэмүүжин хөвгүүнийхээ сэтгэл
зүрхэнд суулгажээ.
Багш шавийн барилдлагын тухай сургааль ба орчин үеийн Монгол багшийн загвар
“Хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай
Хүүхдийг хайрлах нинжин сэтгэлтэй
Сурахуйн болон сургахуйн арга ухаантай
Судлан шинжлэх ажилд сэтгэл, зүтгэлтэй
Эцэг эх, хүүхдийн итгэлийг даадаг
Эрхэмлэх зүйл, ноён нуруу сайтай
Хүүхэд бүрээс амжилт хүлээдэг
Хөгжил, төлөвшилд нь цогц ханддаг
Шинэ санаа, шинэчлэлд нээлттэй
Шинийг сэдэх, бүтээх чадамжтай
Монгол хүний унаган төрхийг мэддэг
Монгол эх орноороо бахархуулж чаддаг
Багшийг шинэ зууны монгол багш гэнэ” 16
Багш шавийн барилдлагын тухай
“Эцэг эх тэргүүтэн, гэрийнхэн, нутаг усны ах зах хүмүүс, номын багш нар хүүхэд багачуудыг хүн
болгон төлөвшүүлж, нүгэл буян, үйлийн үрийг ухааруулж ирсэн арга хэлбэрийг гурав хувааж
болох мэт” 17
хэмээсэн байдгийг дор товчлон авч үзлээ.
1. Биеийн явдал мөрөөр үлгэрлэх:
Үүнийг дотор нь өөрийн биеэр үлгэрлэх, өөр бусдын явдал мөрөөр үлгэрлэх гэж ангилж
болно.Өөрийн биеэр үлгэрлэхийн тухайд эцэг эх, ах зах хүн, багш тэргүүтний өөрсдийн
явдал мөр нь хэлж сургадагтайгаа яв цав нийцэж, хүүхэд багачуудад зохисгүй байдал үл
үзүүлэх явдал юм.
2. Үг хэлээр сурган ухааруулах:
Хүүхдийг хэлд орох үеэс нь муу муухай үг хэлэхийг тас цээрлүүлж, уран яруу, зүйр цэцэн
үг цээжлүүлж, оньсого таалган оюуныг сорьж, үлгэр ярьж үйлийн үрийг ухааруулдаг
байжээ.
3. Буянт сэтгэлээр үлгэрлэн тэтгэх:
Монголчууд бид сэтгэлийг үл догшруулан, ариун нандин, энэрэнгүй нижин байлгахыг нэн
эрхэмлэж “Сэтгэлийн хир биеийн хирээс бузар” гэж үздэг.
Энэхүү загварт багшийн ёс зүй, мэдлэг чадвар, хандлагыг цогц байдлаар тодорхойлохдоо
уламжлал, шинэчлэлийг чдварлаг холбож өгчээ.
14
Монголын нууц товчоо”-ны сонгомол эх (2005), хуудас 30
15
Монголын нууц товчоо”-ны сонгомол эх (2005), хуудас 31
16
Ерөнхий боловсролын бодлогын зөвлөх багиин “Багшийн загвар боловсруулах” ажлын хэсгийн тайлан,
2014 он, хуудас 1816
Ерөнхий боловсролын бодлогын зөвлөх багиин “Багшийн загвар боловсруулах” ажлын
хэсгийн тайлан, 2014 он
17
Ш. Чоймаа (2012) Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм, хуудас 234
21 дүгээр зууны Монгол
багш
Хүүхдийг хүмүүжүүлэх монгол арга ухаантай холбоотой дээрх үзэл, ойлголтуудыг товч тоймлон
авч үзсэнээрээ бид “Хүмүүжлийн эерэг арга барил нь дан ганц барууны үзэл баримтлал уу? гэсэн
асуултанд хариулахыг зорьсон билээ.
Хүмүүжлийн эерэг арга барил гэдэг бол нийт хүн төрөлхтөнд нэгэн адил хамаарах хүний эрхийн
тухай асуудал. Хүүхэд бол хүний эрхийг эдлэх эрхтэй ХҮН бөгөөд хүний эрхийг бид хүндлэх
ёстой18
Монгол уламжлалд хүүхдийг хүмүүжүүлэх асуудлыг үг, үйл, бие сэтгэлийн нарийн нэгдэлд
холбоонд холч, голч үзлээр, энэрэл ухаарлыг хослуулан авч үзсээр ирсэн нь хүмүүжлийн эерэг
аргын үзэл санааг хэрэгжүүлэх өргөн боломжийг олгож байна.
1.2. Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх үндэслэл, эрэлт хэрэгцээ
Хүмүүжлийн эерэг арга нь цоо шинэ зүйл биш бөгөөд багш сургалт хүмүүжлийн аргаа зөв үр
дүнтэй зохион байгуулан улмаар ажилдаа амжилт гаргах үндэс юм. Өөрөөр хэлбэл багш
хүмүүжлийн эерэг аргыг баримталсанаар сурагчид төдийгүй багш өөрөө хөгжих болмжтойгоороо
давуу талтай.
Хууль, эрх зүйн үндэслэл
Монгол улс НҮБ-ын ХЭК-д заасан “Хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр
дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр
харьцах, албадан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийлэл дарамтанд” оруулах зэргийг олон улсын
практикт хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал гэж нэрлэдэг.
“Багш нар болон бусад хүүхдүүд чамд шударга бус хандах
тохиолдол гарч байсан уу?” гэсэн асуултанд 39% нь багш нар
болон хамт амьдардаг (дотуур байрны) хүүхдүүд шударга
бусаар ханддаг гэж, харин “Томчуудын зүгээс хүүхэдтэй зүй
бусаар харилцах тохиолдол гардаг уу?” гэсэн асуултанд
70,2% нь томчууд хүүхдүүдтэй зүй бусаар харилцдаг гэж тус
тус хариулсан байна. Зарим багшийн эв дүйгүй харилцаа
хүүхдэд таагүй сэтгэгдэл төрүүлж, хүүхдийн эрхийг зөрчихөд
хүргэж байгааг харуулсан тодорхой жишээ ч цөөнгүй байна.19
18
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он,
хуудас 28
19
“Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн
илтгэл, 2015
Хүүхдүүдийн бичсэн илтгэл
2006 оны 12 сард Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт
өөрчлөлтөөр хүүхдэд үзүүлэх аливаа дарамтыг хориглосон.
Багшийн эрх, үүрэг
44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр
төрийг нь хүндэтгэн хамгаалах;
44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч
хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж
төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;
44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд
хүндэтгэлтэй хандах;
44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал
тавих.
Кейс нэг. Дараах тохиолдлыг уншиж эрэгцүүлэн ярилцана уу?
“Хүү минь хичээлдээ явахгүй гээд байна яах вэ”
“Миний хүү 6 настай сургуульд орсон. Одоо хоёрдугаар анги.
Хичээлдээ сайн, хүмүүжил сайтай, нөхөр бид хоёр хүүхдээ зодож
цохьдоггүй. Гэтэл саяхан хүү минь хичээлээсээ “Багш миний нуруу
руу чанга цохиод миний дэвтрийг ийм болгож шидсэн” гээд багш нь
мушгиж базаад уурандаа урах гэж захаас нь сэтэлсэн (давхар
хуудаснуудыг урж чадаагүй бололтой) дөрвөлжин шугамтай дэвтрээ
гаргаж ирээд нулимс цийлэгнүүлэн надад өглөө. Хүүгээ аргадаж
тэврэн жаахан тайвшруулсны дараа мушгиж базсан дэвтрийг нь үзэв. Тоонуудаа зөв бодсон
байлаа… Маргааш нь хүү багшдаа гомдож айсан учраас хичээлдээ явахгүй гэж гуйсан тул бид
явуулсангүй. Харин багштай нь очиж уулзахад нэг их гэмшсэн янзгүй “Та дэвтрийг нь авч ирсэн
үү?” гэж надаас асуув. Би ч түүний үнгэж мушгисан дэврийг барьж очсон тул үзүүлэв. Тэрээр
дэвтрийн эхний нүүрэнд байсан хүснэгтийг харуулан (хүү мөр алгасч шугамдаагүй байв) “Доторх
тоог нь зөв бодсон ч ийм хачин шавааралдсан хар хүснэгт хийсэн учраас миний уур хүрсэн юм.
Миний хамгийн их их итгэж найддаг тэргүүний хүүхэд шүү дээ гэж өөрийн үйлдлээ тайлбарлав…
Би ч тэсэлгүй “Та яагаад хүүг минь үүний төлөө цохиж байгаа юм бэ? гэхэд танай хүүхдийн нуруу
руу нэг ёворсны төлөө юун сүртэй юм, за за уучлаарай, маргааш хичээлд нь явуулчих. Бүх
хүүхдийг өчигдөр загнасан, нэг их гомдол тэмцэл болоод байгаа юм алга гэлээ. Надад хэлэх үг ч
олдсонгүй би “Захиралтай чинь уулзана” гэхэд “Уучлалт гуйж байна шүү дээ…” гэсээр хоцорлоо.
Би захиралтай нь уулзлаа. Уучлалт гуйж, багшийг буруутгаж, түүнд сануулга өгнө гэж хэлээд
эцэст нь “Танай хүүгийн чинь ангийг төгсгөөд тэтгэвэрт гарах гэж байгаа настай багшийг минь та
уучилж үзээч дээ, ер нь жаахан хэцүү зантай хүн байгаа юм гэж аминчлан гуйлаа…”
Сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн байгууллагын орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал
буурахгүй байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 10 хүүхдийн 4 нь буюу 35.66% нь эцэг эх, асран
хамгаалагчийн зүгээс бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүнээс 26.67% нь нэг ба хоёр
төрлийн хүчирхийлэлд өртсөн байна. Ихэнх нь гараараа алгадсан, цохьсон байна. Нийт эцэг
эхийн 48.8%, нийт өсвөр насны хүүхдүүдийн 48.1% нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд бие
махбодийн шийтгэл шаардлагатай гэж үзжээ. Нийт судалгаанд хамрагдсан эцэг эх, асран
хамгаалагчийн 62% нь хүүхэд хүмүүжүүлэх сөрөг арга хэрэглэсэн байна. Үүний дотор 21.91% нь
бие махбодийн шийтгэл үзүүлсэн аж.20
Иймд сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл, нэг анги, нэг багшид ноогдох хүүхдийн тоо, багшийг
бэлтгэсэн, сургасан байдал, багшийн ёс зүй зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллийг судлах
20
ДЗМОУБ-ын Хөтөлбөрийн суурь судалгаа, 2018
Боловсролын тухай хууль, 44
дүгээр зүйл.
Эргэцүүлэн ярилцаарай
Багш суралцагчид сэтгэл санаа, бие махбодын шийтгэл, эдийн засгийн дарамт үзүүлэх,
хувийн нууц задруулахыг хориглоно…
(Боловсролын тухай хууль, 44.3)
шаардлага гарч байна. Иймд багш нарыг хүчирхийлэлгүй заах арга зүйд сургах, урьдчилан
сэргийлэх, зайлшгүй нөхцөлд хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, багшийн ажиллах орчинг
сайжруулах шаардлагатай байна (Хүүхдийн Эрхийн Тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийн
талаарх Монгол Улсын тайлан илтгэл, хуудас 38-39).
Хүүхэд багшаасаа айж, эмээх нь зөв үү?
“Бид багадаа багшийн бараа хараад л зугтдаг байлаа”, “Одоогийн хүүхдүүд багшийг хүн
гэж үзэхээ байж дээ”, “Хүүхэд багш, эцэг эхээсээ эмээдэг байх ёстой”, “Багшаас айх
айдас танин мэдэхүйн таашаал, баяслыг унтраана”, “Багшийг дээдэлж, хүндлэх ёстой”,
“Номыг нь сурахгүй ч гэсэн номхоныг нь сур” гэх зэргээр багш шавийн харилцааг
хүмүүс харилцан адилгүй тодорхойлдог. Дээрх асуултанд хүүхэд хэрхэн хариулах бол?
Дараах хоёр тохиолдлыг уншиж эргэцүүлэн тунгаана уу?
1. Кейс хоёр: “Сургууль дээр хүүхэд хүүхдээ дээрэлхдэг, бас сурах бичиг хүрэлцэхгүйгээс
даалгавар хийхгүй ирээд, дээр нь ар гэрийн асуудлаас цэвэрлэгээний мөнгө хураалгаж
чадахгүй үед багшид загнуулахаас маш их айдаг. Ном хүрэлцээгүйгээс болоод би нэг удаа
тооны хичээлийн даалгавраа хийгээгүйн улмаас багш намайг тооны сонгоноос гаргана
гэсэн. Энэ нь надад маш хүнд туссан тиймээс багшийгаа харахаар байнга айдас төрдөг.
Багшаа хүндлэх өөр хэрэг, айдас бол ондоо зүйл шүү дээ. Зарим багшаас их айдаг” -14
настай, Б хүүгийн ярианаас (“Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн
Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн илтгэл, хуудас 15).
2. Кейс гурав: “Манай ангид хичээлдээ сайн ч маш хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдүүд олон
байв. Багш нарыг орж ирэхэд ихэвчлэн бужигнаж шуугиж байдагсан. Зарим багш
уурлаж, бидэнд нэр хоч өгч сүйд болно. Гэтэл физикийн хичээлийн Чулуун багш биднийг
хэзээ ч загнаж байгаагүй. Орж ирж мэндлээд л сэдвээ самбарт бичиж намуухан дуугаар
хичээлээ зааж эхэлнэ. Бид шуугих тусам багшийн яриа улам намдсаар… Бид багшийнхаа
яриаг сонсох гэж аль болох түргэн чимээгүй болох ба үймүүлж байгаа нэгэндээ
анхааруулж сануулна. Ангид нам жим болоход багшийн дуу улам тод чанга болж багш
маань хичээлээ бидний ой тойнд хоногшин үлдтэл сайхан заадагсан. Бидний асуултанд
уйгагүй хариулна. Бид түүнийг тойрч зогсоод хичээлтэй холбоотой холбоогүй олон
зүйлийг сонирхон асууна. Манай сургуулийн үе үеийн сурагчид Чулуун багшийг ихэд хүндлэн
ярьдаг юм. Багшийн өгсөн даалгаврыг хийх нь нэр төрийн хэрэг байсан байх гэж би
боддог. Ангиараа физигч болох гэж байгаа юм шиг л хичээдэгсэн…
Дээрх тохиолдлын талаар багшид өгөх зөвлөмж:
 Нэг, хоёрдугаар тохиолдолд тухайн сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй харилцаа
бүрдээгүй байна.
 Хүүхэд даалгавраа хийхгүй ирж байгаа шалтгааныг асууж хийх боломж бүрдүүлэхэд нь
тусалдаг байх
 Дүн тавих, даалгавар шалгах нь хийгээгүй зүйлээ хийх, алдаанаасаа суралцах урам
зоригийг хүүхдэд өгөхөд чиглэсэн хамтын ажиллагаа гэдгийг анхаарах
 Дүн тавих, даалгавар шалгах ажиллагаа нь хүүхдийг айлгах ташуур болж хувирдгийг
анхаарч энэ алдааг гаргахгүй байх
 Хүүхдийг айлгах, дарамтлах аргуудыг бус, хүндэл, үлгэр дуурайллаар хүмүүжүүлж
сургах аргуудыг тууштай хэрэглэх
 Гуравдугаар тохиолдолд багшийн ур чадвар хүүхэдтэй ажиллах ухаалаг аргуудтай нягт
холбоотойг харуулж байгаа учраас ”Үглэж хүмүүжүүлснээс үлгэрлэж хүмүүжүүл” гэсэн
хэллэгийн утгыг илтгэж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ (2016
он)
МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
(2016 он)
МОНГОЛ УЛСЫН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ
ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ
(2016 он)
“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ
ХӨТӨЛБӨР” (2017-2021 он )
Багшид өгөх зөвлөмж:
 Хүүхэдтэй ажиллахдаа Боловсролын тухай хуулийн заалтыг (44.3) мөрдөж ажиллах
 Хүүхэдтэй зүй бусаар харилцаж байгаа дээрх харилцааг зөвтгөх үндэслэл байхгүй учраас
багшлах эрхийг түдгэлзүүлэх болон эцэг эх нь таны эсрэг гомдол гаргах бүрэн үндэслэл
болно гэдгийг анхаарах
 Уур бухимдлаа зохицуулах арга техникүүдэд суралцах ( уг гарын авлагын 3 дугаар бүлгээс
санаа авах)
 Хүүхдийн хийсэн зүйлийг түүний байр сууринаас хардаг байх
 Хийсэн зүйлээ улам сайжруулах урмыг хүүхдэд өгөх
 Зан харилцааны доголдолтой багш өөрөө сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах
Хүүхдийн хөгжил хүмүүжлийн эерэг баримтууд
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгааны баримт:
2009 онд МУБИС-аас Шинжлэх Ухаан Технологийн Сангийн
санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц-
физиологи, нийгэм-соёлын онцлог”21
сэдэвт судалгаагаар
Монголын ЕБС-ийн дунд, ахлах насны сурагчдын оюуны ухааны
хөгжил дундаж ба түүнээс дээгүүр түвшинд байгааг илрүүлсэн.
Судалгаанд хамрагдсан сурагчдын (n=640) оюун ухааны хөгжлийн
коэффициентыг нас насаар авч үзвэл:
11 настай сурагчдын дундаж IQ=119,1, 12 : IQ=118, 13 нас: IQ=110,
14 нас: IQ=109,9 15 нас: IQ=110,6, 16 нас:IQ=114.5, 17 нас:
IQ=118.5, 18 нас: IQ=111.2 байна.
Оюун ухаан бол өөрийгөө зорилго чиглэлтэй авч явах, оновчтой
сэтгэх, хүрээлж буй орчинтой амжилттай харилцан үйлчлэлцэх
болон орчиндоо дасан зохицох хувь хүний цогц чадвар юм.
Хайр энэрэлгүй орчинд оюун ухааныг хайх хэрэггүй (Ф. Н.
Достоевский).
Ганцхан дусал эрүүл ухаан бүтэн чингэлэг сургаалаас үнэтэй
(Пифагор).
21
“Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц-физиологи, нийгэм-соёлын онцлог”судалгааны тайлан, 2010, х, 63
Хууль эрх зүйн орчин
Монгол хүүхдүүдийн оюун ухааны хөгжлийн түвшин хэвийн сайн байгаа нь ЕБС-ийн
хичээлийн стандарт, хөтөлбөрт тусгагдсан мэдлэг чадварыг эзэмших, орчиндоо зөв дасан
зохицох өргөн боломж байгааг харуулж байна.
Судалгааны үр дүнг
харгалзах тухай
Өсв566655555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555
555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555
555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555
555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555
555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555
5555555555555555555555555555555655өр насныхан аз жаргалтай амьдралд юуг чухалчилж
байна?
Дээрх төслийн хүрээнд эрдэмтэн Ш. Ичинхорлоо, Л. Алтанзаяа нар 2010 онд Монгол хүүхдийн
нийгэм-угсаатны онцлогийг 29 бүлэг бүхий 128 асуултаар судалж Улаанбаатар, Сэлэнгэ, Дорнод
аймгийн өсвөр насны нийт 960 сурагчийг хамруулжээ. Уг судалгаанаас хамгийн чухалд тооцсон
гурван хариултыг дараах хүснэгтээр харуулав.
Хүснэгт3. Таны бодлоор аз жаргалтай амьдрахад юу хамгийн чухал вэ?22
(3 зүйл сонгож болно.
N=960)
Үзүүлэлтүүд УБ /320/ Сэлэнгэ
/320/
Дорнод
/320/
Дундаж
үзүүлэлт
Сайн боловсрол 60,6% 69,3% 60,9% 63,6%
Эрүүл мэнд 73,1% 74,6% 75,3% 73,7%
Аз жаргалтай гэр бүл 61,8% 64,6% 63% 63,1%
Судалгаанд хамрагдсан өсвөр насны сурагчид сайн боловсрол (63,6% ) аз жаргалтай гэр бүл
(63,1%)-ийг аз жаргалтай амьдрахад эн тэргүүнд хэрэгтэй гэж үзжээ.
Хүүхүүдийн хүсч байгаа сайн боловсролыг эзэмшүүлэхэд юуг анхаарах вэ?
 Хичээл бүр нь хүүхэд бүрийн хувьд ойлгомжтой, сонирхолтой байх
 Авьяас чадамжаа сорих боломжийг хүүхдэд олгох
 Хичээлийн цагийг зугаатай, хялбар аргаар өнгөрөөх нөхцөл үүсэхээс сэргийлэх
 Хариуцлгатай суралцах шаардлагыг хүүхэд бүрт жигд тавих
 Залилж мэхлэх аргад суралцахаас хүүхдийг хамгаалах
 Сургуулийн орчин дахь таагүй үр дагавраас хүүхдийг хамгаалах
 Дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах
 Алдсаны төлөө хүүхдийг шийтгэхгүй байх
 Багш онцлог, давуу талаа заах арга, ур чадвараараа харуулдаг байх
22
“Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц-физиологи, нийгэм-соёлын онцлог” , 2010, хуудас , 45
Аз жаргал
Багшид өгөх зөвлөгөө
 Сайн боловсрол эзэмшихээр чармайж байгаа хүүхдэд нэр хоч өгч гадуурахахаас сэргийлэх
Дэмжлэг, эрх мэдэл, боломж ба хүлээлт, цагийн зүй зохистой ашиглалт, суралцах эрмэлзэл, эерэг
үнэт зүйлс, нийгмийн чадамжууд, хувь хүний эерэг чанар гэсэн найман үзүүлэлтийн дагуу 50
асуултаар 1079 өсвөр үеийнхний дунд тодорхойлж хөгжлийн давуу чанарыг тодорхойлсноос
харахад суралцах хүсэл эрмэлзэл болон хөгжлийн давуу чанарт нөлөөлөгч хувь хүн, байгууллагын
(субьектын) дундаж оноогоор сургууль нэгдүгээрт байна.
Нөгөө талаас цаг ашиглалтын зөв дадал суулгах, эерэг үнэт зүйлсийн баримжааг зөв олгох
асуудал бидний өмнө тулгамдаж байгааг анхаарах нь зүйтэй.
7%
42%
44%
8%
Өсвөр үеийнхний давуу чанарын
нэгдсэн оноо
Бэрхшээлтэй Эмзэг
Хэвийн Амжилттай
21.8
21.4
22.4
15.1
23.2
20.5
21.1
21.6
Дэмжлэг
Эрх мэдэл
Боломж ба хүлээлт
Цагийн зүй зохистой…
Суралцах эрмэлзлэл
Эерэг үнэт зүйлс
Нийгмийн чадамжууд
Хувь хүний эерэг чанар
0.0 10.0 20.0 30.0
Давуу чанарын 8 дэд бүлгийн дундаж оноонууд
(Оноо: 0-30)
Хувь хүний дотоод давуу чанарыг илэрхийлэх үзүүлэлтүүд дотроос “суралцах эрмэлзэл”
нэгдүгээрт гарч байгаа нь сургууль, багш нарын зүгээс хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайжруулах
өргөн боломж байгааг харуулж байна.
Хэрвээ та ямар нэгэн дэд бүлгийг сайжруулах стратеги, үйл ажиллагаа төлөвлөх гэж байгаа бол
дараах зөвлөмжийг ашиглаарай 24
23
Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын
үзүүлэлтийн судалгааны тайлан, 2014, хуудас 5.
24
“Монголын өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийн судалгаа”-ны тайлан, 2014, хуудас 20
Түлхүүр
Бэрхшээлтэй (доод түвшин)
Эмзэг
Хэвийн
Амжилттай (дээд түвшинд)
Диаграм1. Монголын өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын үзүүлэлтүүд23
21.2
22.0
22.7
23.7
17.8
Хувь хүн
Нийгэм
Гэр бүл
Сургууль
Олон нийт
0.0 20.0 40.0
Хөгжлийн давуу чанарт нөлөөлөх 5
субьектийн дундаж оноо (Оноо: 0-30)
ХӨГЖЛИЙН ДАВУУ ЧАНАРЫН 8 ҮЗҮҮЛЭЛТ
Гадаад давуу чанар (эцэг эх, асран
хамгаалагч, багш нарын дэмжлэг)
Дотоод давуу чанар (хүүхдийн өөрийн
дотоод нөөц)
Дэмжлэг
Өсвөр үеийнхэн тэднийг
хайрлаж, халамжилж,
урамшуулж, хүлээн
зөвшөөрдөг хүмүүсээр
хүрээлэгдсэн байх
шаардлагатай.
Суралцах хүсэл эрмэлзлэл
Өсвөр үеийнхэн суралцах үйл
явцын эцсийн үр дүн, ач
холбогдлыг мэддэг,
өөрийнхөө чадварт итгэдэг
байх шаардлагатай.
Эрх мэдэлжүүлэх
Өсвөр үеийнхэнд аливаа
юмыг үнэлдэг, өөрөө үнэ
цэнэтэй байгаагаа мэдэрдэг
орчин бүрдүүлэх
шаардлагатай. Аюулгүй,
хүндлэл хүлээлтийг
мэдэрснээр энэ нь хэрэгжинэ.
Эерэг үнэт зүйлс
Өсвөр үеийнхэнд амьдралын
эрүүл сонголт хийхэд
чиглүүлэг болсон үнэт
зүйлсийг хөгжүүлэх хэрэгтэй.
Боломж ба хүлээлт
Өсвөр үеийнхэнд аливаа
юмыг өөрсдийн хамгийн
сайнаар хийх урам зориг,
ойлгомжтой дүрэм журам,
түүнийг зөрчвөл гарах уршиг,
үр дагаварыг ойлгуулсан байх
шаардлагатай.
Нийгмийн чадамжууд
Өсвөр үеийнхэнд бусадтай үр
ашигтай харилцах, хүнд
шийдвэр гаргах, шинэ
нөхцлийг давах ур чадварууд
шаардлагатай.
Цагийн зүй зохистой
ашиглалтийг дэмжих
Өсвөр үеийнхэнд сургуулиас
гадуур дуртай зүйлдээ
суралцах, хоббигоо
хөгжүүлэх боломжийг
бүрдүүлж өгөх шаардлагатай.
Хувь хүний эерэг чанар
Өсвөр үеийнхэн өөрөө өөртөө
итгэж, тэдгээрт тулгарч буй
асуудлыг өөрсдөө хянах
чадвартай байх шаардлагатай
Хүүхдийг хүмүүжүүлэхэд гаргаж байгаа алдаа, гажуудлыг харуулсан баримтууд
Нийгэмд хүмүүжлийн эерэг аргын тухай шинжлэх ухааны ойлголт, мэдлэг хандлага хараахан
төлөвшөөгүй, арга зүйг түгээн дэлгэрүүлж чадаагүйн улмаас хүүхдэд бие махбодийн болон сэтгэл
санааны шийтгэл, хүчирхийллийг хэрэглэсээр байна.
2018 онд Хүүхдийн бие махбодийн шийтгэлийн зан үйлийн тухай судалгааг 12 – 18 насны
хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчдийг хамруулан хийжээ.
 Судалгаа явуулахаас өмнөх сард судалгаанд оролцсон 50.89% хүүхдүүдийн эцэг эх, асран
хамгаалагч хүмүүжлийн сөрөг арга хэрэглэсэн байна.
 Өнгөрсөн жилийн хугацаанд 10 хүүхдийн 4 нь буюу 35.66% нь эцэг эх, асран хамгаалагчийн
зүгээс бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна.
 Үүнээс 26.67% нь нэг ба хоёр төрлийн хүчирхийлэлд өртсөн байна. Ихэнх нь гараараа
алгадсан, цохьсон байна.
 Нийт эцэг эхийн 48.8%, нийт өсвөр насны хүүхдүүдийн 48.1% нь хүүхдийг өсгөн
хүмүүжүүлэхэд бие махбодийн шийтгэл шаардлагатай гэж үзжээ.25
2018 онд болсон “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол”
Улсын хоёрдугаар зөвлөгөөн дээр тавьсан зарим илтгэлд
сургууль, дотуур байрны орчинд сурагчид сэтгэл санааны
дарамт, дээрэлхэлд илүү их өртөж байгааг тэмдэглэж
хочлуулах, доромжлуулах, загнуулах, бусдын өмнө ичиж
эвгүй байдалд орох гэсэн дарамтанд хүүхэд илүүтэй өртөж
байгааг онцгой анхаарах хэрэгтэй гэж үзжээ.
Сургуулийн орчинд сэтгэл санааны дарамт, дээрэлхэлийн
дараах хэлбэрүүд байна26
:
 Чанга дуугаар загнаж, хараах
 Үгийн бус хэлбэрээр доромжлох, дарамтад оруулах
 Нэр хоч өгч, гутаан доромжлох
 Бусдын өмнө ичээж, эвгүй байдалд оруулах
 Анги хамт олон, үе тэнгийн хүүхдүүдээс санаатайгаар ганцаардуулах
 Хувцас хунар муутай, ядуу айлын хүүхэд гэж бусдад ойлгогдохуйц байдлаар хандах, ичээх
 Өнчин, эцэг эх салсан зэргээр доромжлон сэтгэл санааны дарамтад оруулах
 Царай зүс, бие бялдарын хувьд ялгаварлах
 Хөдөөний, гэр хорооллын гэдгээр ялган харилцах
 Хэл яриа, аялга, үндэстэн угсаатны хувьд ялгах, ичээх
 Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар нь ялгах, ичээх
 Бусдын өмнөөс буруутгаж, шийтгэх
 Хийж гүйцэтгэсэн даалгавар, оролцоог шударга бусаар үнэлэх
 Хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хувцас хунарыг урах, тасдах, эвдэх гэх мэт.
25
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хөтөлбөрийн суурь судалгаа, 2018
26
Ж.Мягмар “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал” илтгэл,(Тогтвортой хөгжил- Ерөнхий
боловсрол” 2018 , Улсын хоёрдугаар зөвлөгөөн, хуудас 10)
Шийтгэл
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан
“Бид өсвөр үеийнхэн” цахим санал асуулгыг НҮБ-ын Хүүхдийн
сангийн дэмжлэгтэйгээр 2016 оны 10-12 сарын хооронд
Монголын хамгийн анхны хүүхэд өсвөр үед зориулсан цогц сайт
болох Монгол контент ХХК-ны эрхлэн явуулдаг YOLO.MN сайт
болон сошиал хуудсаар дамжуулан авч 13-18 насны хүүхэд,
залуучуудыг хамруулжээ.
Уг санал асуулгын27
нэг асуултанд хүүхүүд хэрхэн хариулсныг
харцгаая.
Хүснэгт 5. Чамд ямар нэгэн хүндрэлтэй асуудал тохиолдоход чи хамгийн түрүүнд хэнд хандах
вэ? (n=4867)
Найз нөхөд 2744
Эцэг эх, 983
Гэр бүл 519
Ах эгч, хамаатныхаа дотны хүн 292
Сэтгэл зүйч 164
Эмч 111
Багш 34
Нийгмийн ажилтан 20
Кейс: “Аав ээж минь үргэлж архи уудаг. Зодуулчихаад
сургуульдаа явахад их хэцүү байдаг. Үе тэнгийнхнийхээ дунд
нэр хүндгүй болж дарамт шахалт ч ирнэ. Заримдаа энэ бүх
зүйлээс болж аав ээжээсээ холдохыг хүсдэг, бас амиа хорлох
хүсэл төрөх ч үе байдаг”(14 настай Э-гийн ярианаас) (“Бүх
хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд
Илгээх Монголын хүүхдүүдийн илтгэл, хуудас 9)
Кейс: “Би анх Улаанбаатар хотод 2012
очиж 7-р ангид шилжин орсон. Манай ангийн банди
нар намайг хичээл тараад явж байхад над дээр ирээд,
“Мөнгө байна уу? Маргааш мөнгө авч ирэхгүй бол
чамайг зодно” гэж сүрдүүлдэг байсан. Тэгээд
би намайг ингээд сүрдүүлээд байна гэж
багшдаа хэлсэн. Манай ангийн банди нар чи яах
гэж багшид хэлсэн бэ? гэж сүрдүүлсэн. Тэгээд би тэр
сургуулиас шилжсэн”28
.
Хэцүү асуудал тулгарсан үед яах вэ?
 Дээрх хоёр тохиолдолд тухайн сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй харилцаа бүрдээгүй
байна.
27
“Бид өсвөр үеийнхэн” цахим санал асуулгын дүн, 2016 (YOLO.MN сайт)
28
“Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн
илтгэл, 2015 он, хуудас 15
Надад хэцүү байна. Би хэнд
хандах вэ?
Шилжиж ирсэн хүүхдүүдийг
гадуурхаж дээрэлхдэг
Зодуулчихаад сургуульдаа
явахад их хэцүү байдаг
 Багш хүүхдийн ар гэрийн амьдралтай нэг бүрчлэн танилцаж, тухайн хүүхдэд тулгамдаж
байгаа асуудлыг илрүүлдэг байх
 Багш сурагчийн хамгийн ойр дотны хүний хувьд түүнд тулгамдаж буй асуудлыг сонсох,
нууцыг хадгалах, шаардлагатай бол сургуулийн нийгмийн ажилтанд хандаж асуудлыг
шийдэхэд туслах
Дээрх тохиолдлын талаар багшид өгөх зөвлөмж:
1. Найз нөхдийн зүгээс хүүхдэд өгч байгаа зөвлөгөө, нөлөөлөлд анхааралтай хандах, анализ
хийх
2. Найз нөхдийн буруу зөвлөгөө, үлгэр дуурайллаас хүүхдийг хамгаалах
3. Хүүхдийн үерхэл нөхөрлөлийг танин мэдэхүй, урлаг спортын үйл ажиллагаанд чиглүүлдэг
байх
4. Тулгарсан асуудлаа шийдвэрлэхийн тулд багшаасаа дэмжлэг авч чадна гэсэн итгэлийг хүүхдэд
төрүүлэх
5. Эцэг эхчүүдэд зөвлөн тусалж хамтарч ажиллах
6. Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хүүхэд багшид хандсан үед нь шуурхай арга хэмжээ авч,
хүүхдийг эрсдлээс хамгаалдаг байх
Хүүхдийг эрсдлээс хамгаалах тухай
Зам тээврийн осолд (2016 онд )247 хүүхэд /орон нутагт-115/ 2017
онд -220 хүүхэд /орон нутагт -114/ 29
2018 оны эхний 5 сарын байдлаар 833 хүүхэд золгүй явдалд өртөж
34 хүүхэд амь насаа алджээ. Үүнээс 16 нь амиа хорлосон, зам
тээврийн ослоор амь үрэгдсэн 8, бусад шалтгаанаар 10.30
2017 оны байдлаар 1700 орчим хүүхэд ямар нэг байдлаар гэмт
хэргийн улмаас хохирсон, 1066 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 127
хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан. Хамгийн гол нь
ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур
амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Өнөөдөр гэмт
хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар
нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө
олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа
амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож
төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг.31
29
Ж. Мягмар “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал” сэдэвт илтгэл, РРТ, хуудас -3
30
2018 оны 7 сарын 1-ний өдрийн Йигл телевизийн 19 цагийн мэдээнээс
31
ЦЕГ болон ГБХЗХГ-аас олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хүүхдийн эсрэг гэмт хэргүүд болон бусад асуудлаар хийсэн
тайлбараас, 2018 -06-20 –ны өдөр 18: 57, medee.mn/main.php?eid=108239
Зам тээврийн болон
бусад осол
Хүүхэд гэмт хэрэгт
холбогодох шалтгаан
Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд хот орон нутгийн цагдаагийн ерөнхий
газар, замын цагдаагийн алба, боловсролын газар, сургуулийн захиргаанаас хэрэгжүүлж
байгаа журам зааврыг мөрдөхөд хүүхдүүдийг сургах, хичээлийн техник хэрэгсэл,
хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах ба хүүхдийг хичээлээс хөөж
гаргахгүй байх зүйтэй .
Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд зориулсан
баримт32
Хүчирхийлэлд холбогдох эрсдэлтэй залуучууд, насанд хүрээгүй
гэмт хэрэгтнүүдэд чиглэсэн олон бүрдэлт “Логик сэтгэлгээ,
сэргээн засал” хөтөлбөр нь зан үйлийн эерэг сонголт хийж
заншихад нь тус болох танин мэдэхүйн ур чадваруудыг
хөгжүүлэх зорилготой бөгөөд 20 улсад хэрэгжиж байна.
Хөтөлбөр нь 6-12 хүнтэй бүлгээр долоо хоног бүр 2-4 удаа 2
цагаар хичээллэх нийт 36 удаагийн сургалтаас бүрдэнэ.
Сургалтад нийгмийн харилцааны ур чадвар, зөвшилцөх чадвар,
сэтгэл хөдлөлийн хяналт зохицуулалт, үнэт зүйл ба шүүмжлэлт
үндэслэл гаргах ур чадвар хөгжүүлэх зорилгоор дүрд тоглох,
сэтгэн бодох, суралцах тоглоом, дасгалуудыг ашигладаг. Анх
Канадад боловсруулан хэрэгжүүлсэн уг хөтөлбөр 20 улсад хэрэгжсэнээс Финлянд, Герман,
Исланд, Иран, Их Британи улсуудад хөтөлбөрийн үнэлгээ хийгджээ. Мета шинжилгээгээр
хөтөлбөрт оролцогчдын дунд давтан гэмт хэрэг 14 хувиар буурсан дүн гарчээ. Хөтөлбөрийн
үнэлгээнүүдийн зарим нь л хүчирхийллийг бууруулах асуудлыг авч үзсэн байх ба Канадад
хөтөлбөрт оролцогчдын дунд хүчирхийлэлт гэмт хэрэг дахин үйлдсэний улмаас баривчлагдах
магадлал 49 хувиар буурсан тооцоо гарчээ .
13-17 насныхан ухаалаг утсанд бусдаасаа 2.9 дахин донтдог
гэсэн олон улсын судалгаа байдаг. Улаанбаатар хотын ЕБ-ын
21 сургуулийн өсвөр насны 383 хүүхдийг санал асуулгад
хамруулахад таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон
нь тогтоогдсон (М.Отгонбаяр).
2017 оны долоодугаар сард Монгол Улсад Ази Номхон далайн
31 дүгээр “Жембори” болсон.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсон 6,000 (Монголоос 4000)
хүүхдэд мэдээлэл өгч, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийлэл,
дарамтыг ажиглахаар судалгаа, шинжилгээний ажил хийсэн.
Судалгаанд оролцсон өсвөр насныхны 70 орчим хувь нь цахим
орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамтад өртсөн байсан.
32 32
Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм.2017, хуудас 55
Цахим донтолт ба
гадуурхал
Гэмт хэрэгт холбогдсон
хүүхдүүдтэй ажиллах
хөтөлбөр
Санамж:
 Цахим тоглоомын дон ба дарамтын талаар энэхүү гарын авлагын 4 дүгээр бүлгийн 3 дугаар
хэсгээс дэлгэрүүлэн уншина уу?
 Хүчирхийлэл үзэх нь ялангуяа наймаас доош насны хүүхдэд илүү аюултай учир нь тэд бодит
байдал ба хийсвэрлэл хоёрыг ялгаж чаддаггүй.
 Өдөрт тогтмол таваас илүү цагийг цахим орчинд өнгөрөөж байгаа хүүхдийг цахим орчинд
донтсон гэж үздэг
 Цахим орчны аюулгүй хэрэглээний тухай мэдээллийг дараах хуудаснаас
аваарай: http://dli.wvie.org/cpp/tools.
 Энэ веб хуудас бол хүүхдүүдэд цахим орчны аюулгүй хэрэглээг заадаг тоглоомон хэрэгсэл юм:
http://www.wvi.org/keeping-children-safe-online.
2013 онд хийсэн “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл
мэндийн судалгаа”-ны дүнгээр Монголын өсвөр насныхны
архи болон тамхины хэрэглээ (n=1093) 2010 онтой
харьцуулахад өсчээ: анх удаа тамхи татахдаа 14 нас хүрээгүй
байсан сурагчдын эзлэх хувь 2010 онд 78.2 байсан бол 2013
онд 80 % болж өсчээ. Харин согтуурууах ундаа анх хэрэглэж
үзэхдээ 14 нас хүрээгүй байсан сурагчдын (n=5129) эзлэх хувь
67.9% -72 % байжээ33
.
“Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн
судалгаа”-ны тайланд (2013 он) “Өнөөдрийг хүртэл
амьдралдаа нэг буюу түүнээс дээш удаа бүрэн согтох
хүртлээ их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж үзсэн
суралцагчдын хувь 5.3%-6.6%, өнөөдрийг хүртэл
амьдралдаа марихуаныг 1 буюу түүнээ дээш удаа татаж
үзсэн суралцагчдын хувь 1.8%-1.2%” гэж тэмэгдэлжээ 34
.
Хүүхэд залуучуудын архи тамхины хэрэглээг бууруулах
хөтөлбөр:
Гэр бүлийг чадваржуулах замаар залуу хүмүүсийн дундах хар тамхи, мансууруулах бодисын
хэрэглээг бууруулах дэлхий нийтийн санаачилгын хүрээнд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт
хэргийн асуудал эрхэлсэн алба “Сургууль, гэр бүл хамтдаа”(Families and Schools Together буюу
FAST) хөтөлбөрийг Казакстан, Киргистан, Тажикстан улсуудад хэрэгжүүлж байна. 35
 Хөтөлбөрт хамрагдагсад хичээлийн дараа гэр бүлээрээ сургууль дээр ирж, хамт хооллоод,
нийтийн арга хэмжээнд оролцдог. Нэг удаагийн хөтөлбөрт 80 хүртэлх тооны гэр бүл
хамрагдан 10, 10-аараа бүлэг болж хуваагдаад, оногдсон ангид орж ажиллана.
 Бүлэг бүрийг тусгайлан бэлтгэгдсэн баг удирдан чиглүүлэх ба энэ багт эцэг эх, ахлах ангийн
сурагч, сургуулийн ажилтан, мөн сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисын даслыг эмчлэх
чиглэлийн мэргэжилтэн зэрэг хүмүүс багтана. Багш, сургалтын менежер нь эцэг эхчүүдээ
дэмжин, бүлгийн ажилд наад зах нь нэг удаа заавал оролцохыг уриалан ажилладаг байна.
 Шинээр шилжиж ирсэн сурагчдын гэр бүл уг хөтөлбөрт оролцон, хүүхдийнхээ нэг ангийнхны
эцэг эх, гэр бүлийнхэнтэй танилцахын зэрэгцээ хүүхдэдээ нэмэлт цаг гаргаж, дэмжин ажиллах
боломжтой болдог.
 Хөтөлбөрийн үр дүнд гэр бүлийн эв нэгдэл 21%-иар сайжирч, гэр бүл дэх зөрчил 52%-иар
бууран, эцэг эх, хүүхдийн харилцааны чанар, бат бөх байдал 27%-иар, нийгмийн харилцаан
дахь хүүхдийн найрсаг байдал 44%-иар өсөж, сахилга батын зөрчил, хэт хөдөлгөөншил 7%-
иар буурсан гэж эцэг эхчүүд мэдээлжээ.
Өнгөрсөн онд (2017) л гэхэд хүүхэд хохирсон 1757 гэмт хэрэг
бүртгэгдсэн. Нэг ЕБС-ийг дунджаар 1500-2500 хүүхэдтэй гэж
бодоход бүтэн нэг сургуулийн хүүхэд тэр чигээрээ хохирсон
гэсэн үг. Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2018 оны нэгдүгээр
улирлын байдлаар 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүүхэдтэй хэрцгий харьцах, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх,
хүүхдийг сургуулийн орчинд очиж залилах зэрэг олон хэргүүд
гарч байна.36
33
“Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 63
34
“Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 73
35
Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм.2017, хуудас 34
36
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаантай
ярилцлагаас, 2018 - 04- 10 , 15 цаг 00 минутад нийтлэгдэсэн www.ontslokh.mn/135308.html)
Архи, тамхи, мансууруулах
бодисын хэрэглээ
Сурагчид согтууруулах
ундааг их хэмжээгээр ууж
үзсэн үү?
Хүчирхийлэлд өртөх
Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллахдаа анхаарах зүйлс37
 Дотны хүмүүстэй нь хамт байлга: Хүүхдүүдийг аль болох асран хамгаалагч ба гэр
бүлтэй нь хамт байлга. Гэр бүлүүдийг салгахыг бүү оролд.
 Аюулгүй байдал: Хүүхдүүдийг ямар нэгэн аюулгүйн эрсдэлд оруулах, мэдээллийн
хэрэгслүүд ба хувийн асуудалдаа түүртэж яваа хүмүүсээс аймшигт үйл явдлуудын
талаар муу мэдээ сонсгохоос хамгаал.
 Сонс, ярь, тогло: Тайван бай, зөөлөн ярь, эелдэг бай. Нөхцөл байдал, асуудлынхаа тухай юу
бодож байгааг нь сонсож, хэмжээнд нь тааруулж, бүр бага хүүхдүүдтэй тоглоомоор ярь, харах
төвшинд нь харилцц. Том болсон өсвөр үеийн хүүхдүүдтэй илүү том хүн шиг харьц.
 Хүүхдүүдэд бас өөрсдийн давах туулах эх үүсвэр байдгийг сана: Энэ талаар судалж, спорт,
зураг зурах, ном унших, хөгжим тоглох, найзууд ба гэр бүлтэй нь хамт байлгах, сүмд явуулах
гэх мэт эерэг хэлбэрүүдээр дэмжиж, архи уух, хар тамхи татах, хэт унтах, хэт түрэмгий эсвэл
сул дорой байх зэрэг сөрөг даван туулах хэлбэрүүдээс зайлсхийхэд нь тусал.
Судалгаанд хамрагдсан сурагчдын (n=5142) сурагчдын 15.3% нь
бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсон сурагчдын
(n=787) 27.4% нь 14 -өөс доош насандаа, 9 дүгээр анид суралцагдын
11.5% нь, 11 дүгээр ангийн гурван сурагчийн нэг нь тус тус бэлгийн
харьцаанд орсон байна. Жирэмсэн, төрөлтийн дараах статистик
мээдээгээр 10-14 насны 49, 15-19 насны 6776 охид тус тус жирэмслэх
буюу төрсөн, нийт жирэмслэлтийн 5.9%-ийг эзэлж байна. 38
Авч болох арга хэмжээ:
 Бэлгийн харьцаа бол охид хөвгүүдийн дотно харилцааны баталгаа биш гэдгийг таниулах
 Бэлгийн харьцаанд орохыг хүчээр тулгах нь дотно харилцааны хил хязгаарыг ноцтой зөрчиж
байгаа учраас “Үгүй” гэж хэлж сурах, харилцаагаа таслах нэг үндэслэл байж болно гэдгийг
таниулах
 Үтрээний хана 15-16 насны хооронд дөнгөж бэхжиж эхлэдэг тул ХДХВ, бэлгийн замын
халдвар ба өвчин авах магадлал илүү өндөр байдаг7.
 Эх болон хүүхэд амь насанд аюултай хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал ихтэйг таниулах
 18-аас доош насны ямар ч охиныг бүү гэрлүүл.
 Гэрлэлтийг ёслохоосоо өмнө хосуудын аль алиных нь насыг баталгаажуулах төрсний
гэрчилгээг шаард.
 Өсвөр насны жирэмслэлтийн эрүүл мэндийн эрсдэлийн тухай ухуулга хийж, ийм аюул
гэрлэлтийн дотор хүртэл байдаг болохыг чухалчил.
13-17 насны өсвөр үеийнхэний 23% нь сүүлийн нэг жилд амиа хорлох
талаар бодож байсан бол тэдний 9.6% нь сүүлийн нэг жилийн хугацаанд
амиа хорлох оролдлого хийж байжээ. 39
Өсвөр насны хүүхдийн амиа хорлолт (2012 -2016 оны байдлаар) 10-14
нас -78
15-19 нас – 179 тохиолдол гарчээ40
.
Өсвөр насны хүүхдийн амиа егүүтгэх оролдлогын зарим шалтгаан
37
Хүүхэд хамгааллын тухай гарын авлага ( Jackie Socha and Robyn Cawker Hagan) 2016, хуудас 90, 91
38
Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 78
39
Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 54
40
2017 -09-19-нд УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай сурвалжлагч “Зууны
мэдээ” сонины сурвалжлагч Б.Заяагийн хийсэн ярилцлагаас
Амиа егүүтгэх
оролдлого
Бэлгийн харьцаанд
эрт орох
 Анхаарал тусламж дутах
 Гомдол, ганцаардал, үл ойлголцол
 Хайр сэтгэлийн бүтэлгүйтэл, хямрал, хардалт
 Эсэргүүцэл, өширхөл, хорсол зэвүүцэл
 Кино, ном зохиолын баатрууд, шүтдэг одуудаа дуурайх
 Шийтгэлээс айх
 Хүнд нөхцлөөс шантрах, зайлсхийх
 Бусад
Өсвөр насныханд амиа егүүтгэх сэдэл төрж байгааг илтгэх зарим шинж тэмдэг
 Хичээлийн идэвх буурч, хайнга хандах, таслах
 Бусадтай харилцахаас зайлсхийх, зожигрох, эсвэл гэнэт хэт нээлттэй зан зохиомол зан
гаргах
 Хэт гөлөргөн тайван хандах, эсвэл хөөрлийн байдалд орж тогтворгүйтэх
 Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх
 Зөрчилдөж байсан хүмүүстэйгээ эвлэрсэн, эсвэл үл тоомсорлож буй дүр эсгэх
 Ойр дотныхоо хүмүүстэй салах ёс гүйцэтгэж байгаа мэт шинж илрэх (Эд зүйлсээ ойр өгөх,
цэгцлэх гэх мэт)
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
 Сэтгэцийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх (Амиа хорлолтоос сэргийлэх
сэдвээр тусгайлан сургалт явуулах шаардлагагүй)
 Бачимдал стрессээ тайлах арга замуудыг эзэмшихэд нь туслах
 Энэ төрлийн эрсдэл үүсгэж байгаа шалтгааныг эрт илрүүлэх, арилгах
 Хэцүү үедээ хандах, дэмжлэг авах мэдээллээр хүүхдийг хангах
 Өсвөр наснаас доош насныхантай энэ сэдвээр ярилцахгүй байх (эцэг эх асран
хамгаалагчтай нь ярилцах, сануулах, тандах)
 Ийм төрлийн оролдлого хийгдсэн тохиолдолд аврах ажиллагааг нэн даруй явуулах,
яаралтай тусламж , асран хамгалагчдыг дуудах
 Сэтгэл мэдрэлийн эмчид хандах
 Эмчилгээг тусгайлан мэргэшсэн хүмүүс (эмч ) хийнэ
Хүүхдийг хүмүүжүүлэхэд багш, эцэг эхийн зүгээс гаргаж байгаа
алдаа болон хүүхдэд учирч байгаа төрөл бүрийн эрсдлийг харуулсан
дээрх баримт, судалгаатай танилцаж эргэцүүлэл хийхдээ оюуны
зураглалын аргын дараах хялбар схемийг ашиглаарай. Ингэхдээ
хүүхдийг хүмүүжүүлэхэд багш нарын зүгээс гаргаж байгаа
алдаанаас зөвхөн нэгийг нэрлэж бичээд уг алдааны улмаас үүсэх
эрсдэл ба хүүхдийн зан үйлд илрэх шинж тэмдгүүдийг тоочиж
бичээд эргэцүүлэн ярилцаарай.
Эргэцүүлэн
ярилцаарай
Хүмүүжлийн эерэг арга хандлага нь хүүхдийн эсрэг бие махбодын болон сэтгэл санааны
шийтгэлийг орлох үр дүнтэй аргыг таниулах, хүүхдийн эрхийн тухай багш нарын мэдлэг
ойлголтыг энгийн аргаар нэмэгдүүлэх, багш хүүхдүүдийн хооронд үүсдэг зөрчил, маргааныг
шийдвэрлэх тодорхой бөгөөд эерэг арга замуудыг санал болгодог.
1. Нөгөө талаас олон улсын болон Монгол улсын хүүхэд, гэр бүлийн талаар хууль эрх зүй,
баримтлах бодлого, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх үндэслэл болж байна.
2. Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлалд эх оронч үзэл, эе эв, ёс зүй, оюун ухаан, бие
бялдар, эр зориг, сэтгэл хөдлөлийн хүмүүжил өв тэгш олгоход чиглэсэн холч энэрэнгүй үзэл
шингэсэн байна.
3. Багш сургалт хүмүүжлийн ажлаа үр дүнтэй зохион байгуулахын тулд орчин үеийн хүүхдийн
онцлогт нийцэхүйц харилцааны арга техникийг илүүтэй хэрэглэх шаардлага тулгарч байна.
Бүлэг сэдэвтэй холбоотой баримт
Шинээр төгсч ажиллаж байгаа багш нарт дутагдаж буй багш бие хүний чанарын
талаарх багш, удирдлагын санаа бодол41
(фокус бүлгийн ярилцлагын дүн)
Багш нар Удирдлагууд
 Мэргэжилдээ дур сонирхолтой
байх
 Харилцааны соёлтой
 Ажилдаа чин сэтгэлээсээ
ханддаг, хариуцлагатай
 Хүүхдэд хайртай, хүнлэг
 Өөрийгөө болон бусдыг
хүндэлдэг
 Нээлттэй
 Ачаалал дааж чаддаг, тууштай
 Бүтээлч, шинийг эрэлхийлэгч
байх
 Сэтгэлтэй байх
 Хүүхдийг хайрладаг байх
 Ёс зүйтэй
 Харилцааны соёлтой
 Өөрийгөө хөгжүүлэх
эрмэлзэлтэй
 Хүнлэг
 Ухамсартай байх ёстой
41
“Багш” мэргэжлийн стандартын харьцуулсан судалгаа-2011, хуудас 25
Хүүхдийг хүмүүжүүлэхэд
гаргаж байгаа алдаа
...............................
...................................
Үүсэх эрсдэл
................................
Хүүхдэд илрэх шинж
тэмдэг
............................
Хүүхдэд илрэх шинж
тэмдэг
.................................
Үүсэх эрсдэл
....................................
Хүүхдэд илрэх шинж
тэмдэг
......................................
НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
2.1. Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ: Жоан Е.Дюррантын үзэл баримтлал
Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын үндэс суурь
Хүмүүжлийн эерэг аргын үзэл санаа нь бие бялдрын болон
сэтгэл санааны бүх хэлбэрийн хүчирхийлэл, гэмтэл, үл
тоомсорлосон буюу хайхрамжгүй хандлага, зохисгүй харьцаа,
бэлгийн хүчирхийлэл болон мөлжлөгөөс хүүхдийг хамгаалахад
чиглэсэн, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод суурилсан үзэл
баримтлал юм.
Канадын сэтгэл зүйч, Доктор Жоан Е.Дюррант “Өдөр тутам
хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хэмээх бүтээлийнхээ тухай
дурьдахдаа: “Энэхүү гарын авлагыг НҮБ-аас дэлхий нийтэд
явуулсан хүүхдийн эсрэг хүчирхийллийн судалгааны баримт
бичиг болох “Дэлхийн хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай
2006 оны тайлан”-д тулгуурлан гаргалаа. Тус судалгаагаар
дэлхий дахинд сурагчдын амьдралд хүчирхийлэл түгээмэл
тохиолддог бөгөөд энэ нь хүүхдийн сурах арга хэлбэрийн тухай
хэвшсэн ойлголт болон хүүхдийн эрхийн талаар мэдлэг дутмаг
байдлаас үүдэлтэй болох нь тогтоогдсон байна”42
гэжээ.
Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүчирхийллээс ангид, хүүхдийг суралцагчийнх нь хувьд
хүндэтгэн үздэг зүйл бөгөөд хүүхдийг амжилттай суралцахад нь тусалж, мэдлэг эзэмшихэд нь
шаардлагатай мэдээллээр хангаж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг арга барил юм43
.
Хүмүүжлийн эерэг аргын зарчим нь хүчирхийллээс ангид, шийдэлд тулгуурласан, хүмүүнлэг,
хүүхдийн хөгжлийн онцлогт суурилдаг.
Хүмүүжлийн эерэг аргын зорилго:
1. Хүүхдийн эсрэг бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийн оронд хэрэглэх үр дүнтэй
аргыг таниулах.
2. Хүүхдийн эрхийн тухай багш, эцэг эхчүүдийн мэдлэг ойлголтыг энгийн аргаар нэмэгдүүлэх.
3. Багш-Хүүхэд, Эцэг эх-Хүүхдүүдийн хооронд үүсдэг зөрчил, маргааныг шийдвэрлэх тодорхой
бөгөөд эерэг арга замуудыг санал болгох.
Хүмүүжлийн эерэг арга нь дараах асуудлуудыг чухалчлан үздэг. Үүнд:
 Хүүхдийн хөгжлийн талаарх багш, эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх
 Хүүхдүүдийн үзэл бодлын талаарх багш, эцэг эхчүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх
 Багш, эцэг эх-хүүхэд хоорондын харилцааг сайжруулах
 Багш, эцэг эх-хүүхэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх
 Багш, эцэг эхчүүдийн асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулах
 Багш, эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурах
“Энэ бол хүлцэнгүй номхон байх, хүссэн болгоноо хийхийг сурагчдад зөвшөөрөх, ямар ч дүрэм
журам, хязгаар хүлээлтгүй байх, алгадах, цохиж зодох, ичгэвтэр байдалд оруулахтай дүйх
бусад шийтгэлийн аль нь ч биш”44
гэж тодорхойлжээ.
42
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 1
43
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 13
44
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 15
Доктор Жоан .Е. Дюррант
:k
Доктор Жоан Е.Дюррантын “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” ном нь бүх түвшний
сургуульд хичээл заадаг багш, оюутнуудад төдийгүй боловсролын салбарын бүх шатны
удирдлагууд, тэдэнтэй хамтарч ажилладаг бүх хүмүүст зориулагджээ.
Та
сурагчдынхаа
гэрийн даалгаврыг шалгаж байв. Гэтэл нэгэн хүү “Би даалгавраа хийсэн боловч дэвтрээ мартжээ”
гэв. Гэтэл дэргэд нь цуг суудаг охин “Чи багшид үнэнээ хэлээч, даалгавраа хийгээгүй л гэсэн гэсэн
биз дээ?” гэж дургүйцэв. Хүү дахиад “Дэвтрээ мартсан гээд байхад чинь хэмээн уцаарлангуй
хэллээ…
Эргэцүүлэн ярилцах асуултууд
1. Та энэ тохиолдолд яах вэ?
2. ЕБС-ийн амьдралд цөөнгүй тохиолддог иймэрхүү нөхцөлд
ямар аргуудыг хэрэглэдэг вэ?
3. Таны хэрэглэдэг аргууд суралцагчдыг зөв шийдэл гаргахад
хэрхэн сэдэлжүүлж өгдөг вэ?
4. Энэ тохиолдолд шавиасаа хүсч байгаа зүйлээ хэрхэн
зохистой илэрхийлэх вэ?
5. Та өөрийнхөө хичээл дээр хэмжээ хязгаарыг хэрхэн
мөрдүүлдэг вэ?
Хүмүүжлийн
эерэг арга гэж
чухам юу вэ?
Энэ бол дараах зүйл биш:
Хүлцэнгүй номхон байх
Сурагчдад хүссэн болгоноо хийхийг зөвшөөрөх
Ямар ч дүрэм журам, хязгаар хүлээлтгүй байх
Түр зуурын арга хэмжээ авах
Алгадах, цохиж зодох, ичгэвтэр байдалд оруулахтай
дүйх бусад шийтгэл үзүүлэх
Хүмүүжлийн эерэг арга бол дараах зүйлс мөн ( Жоан Е. Дюррант)
1. Суралцагчдын төлөвшилд хүрэлцэхүйц удаан хугацааны шийдэл олгох
2. Харилцаа ойлгомжтой, жигд тогтвортой байх
3. Өөрийн хүсч хүлээж байгаа зохистой зүйл, дүрэм, журам, хэмжээ хязгаарыг суралцагчаар
тогтмол мөрдүүлдэг байх
4. Шавь нараа мэддэг, шудрага байх
5. Харилцан бие биенээ хүндэтгэсэн харилцааг шавь нартайгаа тогтоох
6. Насан туршдаа суралцах чадварыг шавь нартаа эзэмшүүлэх, тэдний суралцах дур хүслийг
бадраах
7. Эелдэг зан, хүчирхийллийг үл хэрэглэх, бусдыг ойлгох чадвар, өөрөө өөрийгөө хүндэтгэх,
бусдыг болон бусдын эрхийг хүндлэх үзлийг зааж сургах
8. Мэдлэг эзэмшихүйд болон нийгмийн харилцаанд гарах аливаа бэрхшээлтэй асуудлыг
шийдвэрлэхэд оролцох суралцагчдын идэвх, чадварыг нэмэгдүүлэх
Эргэцүүлэн ярилцаарай
Хүүхдийн эрхийн зарчим: Хүмүүжлийн эерэг арга барил хүүхдийн эрхийг тууштай хүндэтгэхээс
эхэлдэг учраас боловсрол эзэмших, хүүхэд өөрийн дээд ашиг сонирхолд нийцсэн шийдвэр
гаргуулах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бүх хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах,
хувийн онцлогоо хүндэтгүүлэх, боловсролд тэгш хамрагдах, бусдыг хүндэтгэх үзлээр
хүмүүжүүлэхэд чиглэгдсэн боловсрол эзэмших, тоглож наадах эрх зэрэг НҮБ-ын Хүүхдийн
Эрхийн тухай Конвенцийн заалтуудыг үндэслэл болгодог.
Сурган хүмүүжүүлэх ухааны зарчим:
Хүмүүжлийн эерэг аргын өөр нэг суурь үндэс нь сурган хүмүүжүүлэх ухааны зарчмууд юм. Энэ
нь хүүхдийн хөгжил бол нэг- нэгдмэл иж зүйл (холистик) хэмээн үзэж, хүүхдийн давуу тал,
оролцоонд тулгуурлан, бүтээлчээр хандаж, тэгш хамруулан сургах зарчимд суурилсан бүтээлч ,
хэтийн төлөвтэй арга юм.
Хүүхдийн тархи, сэтгэцийн хөгжил интеграци (иж) шинжтэй учраас
түүний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжил нягт
уялдаатай явагдаж нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг. Иймээс хүмүүжлийн
арга барил нь нэгдмэл байдлын (холистик) зарчимд суурилах ёстой
байдаг.
Иймээс хүмүүжлийн эерэг арга барил нь хүүхдийн зан үйл, хувийн
онцлог, сурах үйл ажиллагааны онцлог, эцэг эх, багш сурагчдын
хоорондын харилцаа, нийгмийн орчны нөлөөллийн аль алиныг харгалзан
үзэхэд чиглэгддэг.
Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн давуу талд тулгуурладаг. Хүүхэд бүр
өөр өөрийн гэсэн сайн талтай, авьяас чадвартай байдаг. Хүүхдийн авьяас,
чадвар, ёс зүй, харилцаа хандлага, амьдрах ухаан, үзэл итгэл, сэтгэлгээний
онцлог, цар хүрээ, сэтгэл хөдлөл, мэдрэмж, дадал хэвшил зэрэг түүний
амьдрал үйл ажиллагааны бүх салбарт энэхүү давуу тал нь ямар нэгэн
хэлбэрээр илэрч байдаг. Өөрийн онцлог, нөөц чадамжаа зөв таньж,
хөгжүүлэх боломжийг сурагчдад олгоход хүүхдийн давуу талд тулгуурлан
ажиллах зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүмүүжлийн эерэг арга нь мэдлэг бүтээх зарчимд суурилдаг. Орчин үеийн
конструктив үзлийн нэрт төлөөлөгч Швейцарийн сэтгэл зүйч Жан
Пиажегийн үзлээр бол хүүхэд мэдлэгийг сурах үйл ажиллагааныхаа явцад
өөрөө бүтээн эзэмшдэг байна. Юмны учрыг олохыг хичээн сонирхож,
оролдож туршиж, алдаж онож байгаа хүүхдийн аливаа оролдлогууд
эзэмшихэд чиглэгддэг. Тиймээс хүмүүжлийн эерэг аргын үүднээс хүүхдийн
алдааг бүтэлгүйтэл бус, харин шинэ зүйл сурч ур чадвараа сайжруулах
боломж гэж ойлгодог.
Та дараах оюуны зураглалыг нөхөж бичээд бусадтайгаа санал солилцоно уу ?
Хүүхдийн хөгжлийн
нэгдмэл иж шинжийг
харгалзах зарчим
Хүүхдийн давуу талд
тулгуурлах зарчим
Мэдлэг бүтээн
эзэмших зарчим
Сургууль дахь
хүмүүжлийн эерэг аргын
үндэс суурь нь юу вэ?
Хүүхдийн
эрхийн
зарчим
Сурган
хүмүүжүүлэх
ухааны
Дараах хоёр зарчим бол сургууль дахь
хүмүүжлийн эерэг аргын суурь мөн
Та
өөрийн
хэрэглэдэг бүтээлгэх аргуудын хүмүүжүүлэх ач
холбогдлоос дурдаж бусадтайгаа санал солилцоно уу?
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………
Хүмүүжлийн эерэг арга нь тэгш хамруулах зарчимд суурилдаг. Бүх хүүхэд
боловсрол эзэмшиж, ижил стандартын боловсрол эзэмших эрхтэй.
ЕБС, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд “Суралцагчдын нийгэм-соёлын
ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх асран хамгаалагчдынх нь
боловсрол, амьжиргааны түвшин, өөрийнх нь суралцах чадвар, гадаад өнгө
үзэмжээр нь ялгаварлахгүйгээр хандан сурлагын амжилтыг бодитой
үнэлэх”45
гэж заажээ
45
ЕБС, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм 2.1.1(2017)
Бичгийн хэв муутай сурагч
Би бичгийн хэв муутай хүүхэд байлаа. Нэг удаа манай ангийн багш бидний даалгаврыг
шалгаж байгаад миний дэвтрийг авч үзээд “Тоогоо зөв боджээ. Манай Э (намайг хэлж буй
нь тэр) ойлгоц сайтай сайн охин шүү. Хичээгээд байвал яваандаа гоё бичдэг болчихно оо.
Хоёулаа хичээгээд үзэх үү? Чи өнөөдрөөс эхлээд бичиж байгаа даалгавар бүрээ гоё бичихэд
анхаар, харин би чамд тусалъя гэж билээ. Энэ бол өдөр тутмын дасгал байлаа. Муухай
бичиж байгаадаа санаа зовж, багш нараас эмээж байсан бяцхан охин миний санаа амарч,
амжилттай суралцсаар сургуулиа төгссөн билээ. Бичгийн хэв ч сайжирсан даа“
(Хүмүүжлийн эерэг аргын сургалтад хамрагдаж байсан багш Э-ийн дурсамжаас, 2010 он)
Асуулт:
1. Багш охины ямар сайн талд тулгуурласан бэ?
2. Багшийн арга, хандлага охинд хэрхэн нөлөөлсөн бэ?
3. Хүүхдийн сайн талд тулгуурлан ажилласан нэг жишээг бусаддаа ярьж өгнө үү?
Тэгш хамруулах
зарчим
Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн идэвх, оролцоог дэмжих зарчимд тулгуурладаг.
Өөрсдөө сэдэж санаачлаагүй, бусдын (томчуудын) төлөвлөсөн олон зүйл хүүхдэд ойлгомжгүй,
уйтгартай байдаг. Сурагчдын дунд зохион байгуулж байгаа төрөл бүрийн үйл ажиллагаанд
тэднийг татан оролцуулж, санаа бодлыг нь тусгаж өгвөл “Энэ бол миний, бидний санаачилсан
зүйл”, “Бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаа” гэх зэргээр аливаа үйл ажиллагаанд эзний
ёсоор идэвхтэй хандах хүсэл сонирхлыг тэдэнд төрүүлдэг.
Хүмүүжлийн эерэг арга барил нь албадлага, хяналтыг онцлох бус, харин
суралцагчийн үзэл бодолд илүү анхаарал хандуулж, ангийн орчин нөхцлийг
бүрдүүлэхдээ тэднийг татан оролцуулахыг эрэмлздэг46
. Идэвх оролцоо нь
хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сайжруулж, өөрийнхөө үнэ цэнийг
мэдэрч, өөрийгөө хүндлэх үзлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Танд ангийнхантайгаа салхинд гарч цасны баяр хийх санаа төржээ. Цасны
баярыг зохион байгуулах ажлаа хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх вэ? Та энэ үйл ажиллагаандаа
сурагчдыг хэрхэн оролцуулах вэ? Үйл ажиллагааны төлөвлөлтөнд зайлшгүй орох зүйлүүдээс
жагсаан бичнэ үү?
Бэлтгэл Явц Төгсгөл
Хүүхдийн оролцооны зарчим47
Бүх оролцогч сайн дураараа оролцох ёстой:
Сайн дурын оролцоо гэдэг нь оролцогч бүрээс ‘мэдээлэлтэй зөвшөөрөл’ авна гэсэн үг. Мэдээлэлтэй
зөвшөөрөл гэдэг нь хүүхэд бүр дараах зүйлсийн талаар нэг бүрчлэн ойлгомжтой мэдээлэл авсныхаа
дараа оролцоно гэдгээ зөвшөөрөх ёстой . Үүнд:
 Хүүхдийг оролцуулах үйл ажиллагааны зорилго, ашиг тус ба үр дүн
46 46
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 50
47
Хүүхэд хамгааллын тухай гарын авлага ( Jackie Socha and Robyn Cawker Hagan) 2016, хуудас 30
Сургууль намайг бусад хүүхэдтэй адил хүлээж авсанд би эхлээд баярласан.
Тэргэнцэртэйгээ сургууль руу орох гарах амаргүй байдаг... Өглөө унд уухаас жаахан зовно.
Учир нь сургууль дээр намайг бие засуулах хүн байхгүй шүү дээ. Би тэргэнцэртэйгээ
ангийн хамгийн хойно суудаг. Миний сурлагыг багш нар шударгаар дүгнэдэггүй, миний
ойлгоогүй зүйлийг тайлбарлаж өгдөггүй. Би өрөвдүүлэх бус бусад хүүхэдтэй адил
суралцахыг, үнэлүүлэхийг бас оролцохыг хүсч байна. (12 настай А охины ярианаас, хуудас
6.)
Асуулт:
1. Тэгш хамруулан сургах үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй 3-аас доошгүй жишээ (өөрийн
сургуулийн) дурдаж туршлагаа хуваалцана уу?
2. А охин шиг хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ?
3. Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хичээлд идэвхтэй оролцуулахын тулд хичээлийн зохион
байгуулалтыг хэрхэн хийдэг вэ?
Оролцооны арчим
 Оролцоход учирч болох эрсдэл ба үр дагаврууд
 Оролцогчдын зарцуулах цаг ба бусад шаардлагууд
 Хөтөлбөрөөс хэзээ ч татгалзаж, оролцохоо больж болох боломж. (Энэ нь бас оролцогч ямар
нэгэн асуултад хариулахаас татгалзаж болно гэсэн үг.)
Оролцуулах үйл ажиллагааг зөвлөмж, судалгааны зорилгоор авч байгаа тохиолдолд мэдээлэлтэй
зөвшөөрөлд дээрхээс гадна дараах зүйлсийг мөн багтаах ёстой:
 Мэдээлэл цуглуулах арга, замууд
 Мэдээлэл цуглуулах ба ярилцах сэдвүүд
 Мэдээллийн хэрэглээ ба аливаа мэдээллийн нууцлал.
Асуулт
1. Дээр таны төлөвлөсөн цасны баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд эдгээр зарчмуудаас хэд нь
тусгагдсан байна вэ?
2. Та тэднээс “Мэдээлэлтэй зөвшөөрөл” авахаар төлөвлөсөн үү?
3. Та хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сурагчдыг татан оролцуулахдаа оролцооны ямар
ямар зарчмуудыг хэрэгжүүлдэг вэ?
4. Та сурагчдаасаа судалгаа авахдаа мэдээллийн зөвшөөрөл авдаг уу?
Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ
Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар багш нар багагүй зүйлийг судалж мэдсэн байдаг.
Хүмүүжлийн эерэг аргын тухай үзэл санаа ч цоо шинэ зүйл биш. Энэ чиглэлийн сургалт, семинарт
хамрагдсаныхаа дараа тэд “Амьдралд хэрэглэхэд ойр дөхөм олон зүйлийг ухаарч ойлголоо,
бидний мэддэг зүйл ч цөөнгүй байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан нь цөөнгүй. Жишээ нь
хүмүүжлийн эерэг аргын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүүхдийн хөгжлийн насны болон
хувийн онцлогийг харгалзан үзэх асуудлыг багш сайн мэддэг шүү дээ. Хүмүүжлийн эерэг аргын
үзэл баримтлалыг багш, эцэг эхийн туршлага, мэдлэгт тулгуурлан хэрэгжүүлэх өргөн боломжтой
юм. Товчоор хэлэхэд хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн эрүүл хөгжлийн талаарх мэдлэг, үр
дүнтэй багшлахуйн талаарх судалгааны үр дүн, ололт, хүүхдийн эрхийн зарчмуудын нэгдсэн
зангилааг илэрхийлдэг.
Ж.Дюррант хүмүүжлийн эерэг аргыг сургуулийн өдөр тутмын амьдралд хэрэглүүлэхийн тулд
дараах логик дараалал бүхий загварыг санал болгожээ.
Хүүхэд хэрхэн суралцаж, хөгждөг талаар хийсэн олон арван жилийн судалгаа бидэнд их
зүйлийг хэлж өгсөн. Энэхүү гарын авлагад толилуулсан арга нь тус судалгааны үр дүнд
тулгуурласан билээ. Ж.Дюррант
Хүүхдийн эрхийн зарчим Сурган хүмүүжүүлэх
ухааны зарчим
Асуудлыг хүмүүжлийн эерэг
аргаар шийдвэрлэх
Хувийн онцлог ялгааг танин мэдэх
Хүүхдийн хөгжлийг ойлгох
Халуун дотно уур
амьсгалыг бүрдүүлэх
Удирдамж чиглэл өгөх
Хэтийн зорилгоо тодорхойлох
Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ48
(Ж. Дюррант)
Хэтийн зорилго гэдэг бол багшийн зүгээс сурагчдынхаа ирээдүйн
амьдралд үзүүлэхийг хүсч буй нөлөөг хэлнэ.49
“Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс
суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн
сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон
төлөвшүүлэхэд оршино”50
Багш нар өдөр тутмын үйл ажиллагаагаараа хүүхэд бүрийн цаашдын хөгжилд тодорхой нөлөө
үзүүлж байгаагаа ухааран ойлгож, асуудлыг шийдвэрлэхдээ тууштай, тэвчээртэй, ухаалгаар
хандах нь чухал. Түр зуурын бухимдлаас үүдэлтэй буруу аргууд хэрэглэхээс зайлсхийх чадвар бол
хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэх нэг нөхцөл мөн.
Та 6 дугаар ангийн багш, Танай ангид маш тогтворгүй зантай, үе
үе хичээл тасалдаг, охидыг шоглож дээрэлхдэг, уураа хүрэхээр
эвгүй хараал хэлдэг нэгэн хүү байлаа. Түүнтэй та ганцаарчилж
ажиллаад зохих үр дүнд хүрч байтал нэгэн залуу багшийг үл
тоомсорлон хичээл дээр нь хэдэрлэж, шаардлага тавихад хичээлээ
орхин гарсан тухай гомдол иржээ. Та хүүтэй хичээлийн дараа
ганцаарчлан уулзахаар ангид ороход хүү их л ууртайгаар “Та
надаас юу ч битгий асуу, би хариулахгүй” гэж хэдэрлээд тань руу
маш ууртай харав. Энэ тохиолдолд та өөрийн төсөөллөө дараах
хүснэгтэнд бичнэ үү?
Танд ямар санагдах бол?
Таны биед ямар өөрчлөлт гарах
бол?
Тухайн үед та түүнээс юу хүсэх
бол?
Энэ үед та яах бол?
Дээрх хүүхэдтэй та 25 жилийн дараа уулзаж байна гэж төсөөлнө үү?
48
Ж. Дюррант, Өдөр дутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, 2010 он, хуудас 21
49
Ж. Дюррант, Өдөр дутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, 2010 он, хуудас 64
50
Монгол Улсын Боловсролын тухай хууль. хууль, 4.1
Хэтийн зорилго
Оролцооны арчим
Эргэцүүлэн ярилцаарай
1. Тэр ямар хүн болсон байх бол?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------
2. Түүнийг хараад танд ямар сэтгэгдэл төрөх бол?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------
3. Тэр таны талаар ямар сэтгэгдэл бодол тээж яваа бол?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------
4. Тэр бусадтай яаж харилцаж байгаа бол?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------
5. Түүний амьдрал ямар байгаа бол?
---------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------
Хэтийн зорилго тань таныг удирдан чиглүүлж, сурагчдадаа үзүүлэхийг хүсч буй нөлөөнд
гол анхаарлаа хандуулахад тань тусална. Хэтийн зорилгодоо хүрэхэд хүүхдэд халуун
дотно сэтгэлээр хандах, тэдэнд ойлгомжтой удирдамж чиглэл чадвар тус болдог.
Халуун дулаан
сэтгэл төрүүлэх
зарим арга
Хэтийн зорилго
Удирдамж,
чиглэл өгөх
зарим арга
Шавь нараа таньж
мэдэх, хувийн
онцлогийг хүндэтгэх
Асуудал бэрхшээл
тохиолдсон үед нь
ойлгож дэмжих,
“хүүхдийн нүдээр
хорвоог хардаг” байх
Хэтийн
зорилгодоо
хүрэхэд
хүүхдэд
халуун дотно
сэтгэлээр
хандах, тэдэнд
ойлгомжтой
удирдамж
чиглэл өгөх
чадвар тус
болно
Дүрэм журам тогтоохдоо
сурагчдыг оролцуулах,
дүрэм журмын шалтгааныг
тайлбарлах
Сурагчдын зан үйл бусдад
хэрхэн нөлөөлдгийг
таниулах, алдаагаа засах
боломж олгох
Тууштай уян хатан байх,
сүрдүүлэг, шийтгэлээс
зайлсхийх
Үлгэр дуурайлалтай байх,
үзлээ тайлбарлаж, сурагчдын
үзэл бодлыг сонсох
Сурагч бүрт тэгш, эелдэг
хандах, хайр хүндэтгэл
болзолгүй байх
Сурагчдыг сонсох,
тэдэнтэй хошигнох,
хүндэлж, итгэж
байгаагаа харуулах
Хүүхдийн хөгжлийн түвшинг харгалзан харилцах, хүсэл, хэрэгцээг
мэдэрч, тэднийг ойлгож, халамж хайраа илэрхийлэн хүүхдийн
сэтгэл санааг тайван, тогтвортой байлгахыг халуун дотно сэтгэл
гэнэ.
Бүх хүмүүс тайван амгалан, аюулгүй байх үедээ аливааг хамгийн
сайн сурдаг. Тэдний эрч хүч нь анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн
байх тул тэд хүлээж авсан мэдээллээ боловсруулж, тогтоох
магадлал илүү байна. Тэд бас алдаа гаргахаас айхгүй байна. Алдаа
гаргана гэдэг бол сурах үйл явцын нэг чухал хэсэг. Мөн ойлгохгүй
байгаа тохиолдолд сурагчид үүнийгээ чөлөөтэй хэлдэг. Энэ бүхэн
тэдний сурах үйл ажиллагаанд дэм болдог.
Халуун дотно сэтгэл яагаад чухал вэ?
Сэтгэл зүйч Ж. Дюррант “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга”
номондоо багш нарт зориулсан дараах хялбар асуулгыг санал болгожээ 51
Хэрвээ та тохиолдол нэг бүрт дотно багшийг сонгосон бол сэтгэлийн түгшүүр нь анхаарал, сурах
үйл явц, ой тогтоолтыг саатуулах нөлөөтэй болохыг та мэддэг юм байна. Хэрэв сурагчид айж,
сэтгэл түгшсэн байвал сэтгэлийн түгшүүрээ зохицуулах гэсээр эрч хүчээ алдахын зэрэгцээ
хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Энэ нь хичээлээр өгч буй мэдээллийн ихэнхийг
сурагчид авч чадахгүй учраас тэд тогтоож сэргээн санах боломжгүй гэсэн үг. Үүнээс болж
сурагчдын сурлага муудан, сэтгэлийн түгшүүр нь нэмэгдэж, сурах үйл явц улам хүндрэлтэй
болдог.
51
Ж. Дюррант, Өдөр дутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, 2010 он, хуудас
Халуун дотно уур амьсгал
бүрдүүлэх
Сургууль дээр хэрэглэх хүмүүжлийн арга хэлбэрт халуун дотно сэтгэл яагаад тийм их
чухал болохыг ойлгохын тулд та өөрийгөө шинээр гадаад хэл сурч байна хэмээн төсөөлнө
үү. Сонгосон хариултаа дугуйлаарай
1. Дараах тохиолдлын алинд нь та илүү сайн сурах вэ?
a. Багш танд алдаагүй зөв хийсэн зүйлийг тань хэлж өгвөл
b. Багш танд зөвхөн алдсан зүйлийг тань хэлж өгвөл
2. Дараах тохиолдлын алинд нь та илүү сайн сурах вэ?
a. Багштай хамт байхад аюулгүй санагдаж байгаа үед
b. Алдаа гаргавал багш цохино гэж айж байгаа үед
3. Дараах тохиолдлын алинд нь та илүү сайн сурах вэ?
a. Хичнээн их алдаа гаргасан ч хамаагүй багш надтай хамт байж, надад тусалж
дэмжинэ гэж бодож байвал
b. Алдаа гаргавал багш бөөн уур болж, ангийн хаалга саван гарч орно гэж бодож
байвал
4. Танд дараах хоёр багшийн аль нь илүү таалагдах вэ?
a. Сайхан сэтгэлтэй, хүнийг ойлгодог багш
b. Загнаж зандран, ичээж, шүүмжилдэг багш
5. Дараах хоёр тохиолдлын алинд нь та дахин өөр гадаад хэл сурахыг хүсэх вэ?
a. Багш таныг хичнээн чадвартай болохыг хэлбэл
b. Багш таныг тэнэг мулгуу гэж хэлбэл
6. Дараах тохиолдлын алинд нь өөрт тохиолдсон бэрхшээлтэй асуудлаа та багштайгаа
хуваалцах вэ?
a. Багш таныг сонсож, тусална гэж бодсон үед
b. Багш уурлаж, таныг шийтгэнэ гэж бодсон үед
Ямар ч “хэрвээ”, “эсвэл” гэсэн болзолгүйгээр хайр, хүндэтгэлийг
хүүхдүүд хүртэж байх нь чухал. Эх хүний үрээ хайрлаж байгаа хариу
нэхэлгүй, хязгааргүй хайрыг бид мэднэ. Ээж нь хүүгээ ямар нэгэн
зүйлийг сайн хийсний төлөө бус, зүгээр үр минь хэмээн ямагт
хайрладаг.
Энэ бол болзолгүй хайрын гайхамшигт жишээ. Багшаас хүүхдэд
хандах хандлага, шавиа хайрлах хайрыг эхийн хайртай зүйрлэдэг нь
ийм учиртай. Хүүхэд бүр багшийнхаа хайр хүндэтгэлийг хүлээх
эрхтэй.
Сайн суралцаж сайн хүн болоорой гэж багш эцэг эхчүүд хүүхдэд ямагт хэлдэг. Тэднийг алдаа
гаргасан үед нь дахиж бүү ингээрэй гэнэ. “Дахиж хичээл таслахгүй гэдгээ амла”, “Дахиж ийм
дутагдал гаргахгүй биз?” гэж асууна. Сурагчид ч амлалт үүрэг авч алдаа дутагдлаа засна гэж
хэлдэг. Эцэг эх нь хүүхэддээ “Хичээлээ хий, даалгавраа хий” гэж өдөр тутам хэдэнтээ хэлсээр
улиг болсон байдаг. Эдгээр шаардлага хүүхдүүдэд төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь харагддаг.
Яагаад?
Юуг, яаж хийх, биеэ хэрхэн авч явах тухай хүүхдэд ойлгомжтой үг
хэллэг арга хэлбэрээр заавар өгч, дүрэм журмын үндэс, шалтгааныг
зөв тайлбарлан ойлгуулах, алдаагаа засах боломж олгох, хүүхдийн
бие даасан сэтгэлгээг дэмжих, томчууд хүүхэд харилцан тохиролцох
зэрэг нь удирдамж заавар юм. Удирдамж чиглэл нь өөрийгөө зөв авч
явах, амжилттай суралцах, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар
шийдвэрлэж сурахад тус дөхөм үзүүлэх мэдээллийг агуулна. Халуун
дотно сэтгэлийн нэгэн адилаар удирдамж чиглэл нь хүүхдийн
амжилт, сэтгэл санаа, зан байдалд нөлөөлдөг.
Та шавь нартаа шийдвэр хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөх гэж байна гэж төсөөлнө үү? Энэ
тохиолдолд тэдэнд ямар удирдамж заавар өгөх вэ? Шийдвэр гаргахад тус болох дараах
алхмуудыг 52
тэдэнд санал болгоно уу? Энэ бол зөв шийдвэр гаргаж сур гэж хэлэхээс илүү
тодорхой удирдамж заавар юм.
52
Баярмаа Б . (2003), Ухаалаг амьдрахын учир.хуудас 90
Хүүхэд дуулгаваргүй , идэвхигүй байх зарим шалтгаан
Багш сурагчдийн
сэтгэл санаа нэг
зүйл дээр
төвлөрөөгүй байх
Өөр өөр зүйлийг
бодож, мөрөөдөх
“Санаа сохор бол
нүд сохор”
“Сэтгэлийг
тогтоовоос бие нь
тогтоно”
Тодорхойгүй их
мэдээлэл болон
ойлгомжгүй олон
заавар өгөх
“Мэддэгт мэргэн
цоохор,
мэддэггүйд эрээн
цоохор”
“Төөрдөг байшин”
Ойлголт,
төсөөллийн
зөрөөг
харгалзаагүйгээс
Багш сурагч хоёр
“хэл нэвтрэлцэхэд
саад учирна”
“Чамд инээд,
надад ханиад”
“Тэмээ гэхээр
ямаа гэх”
Хичээлийн болон
үйл ажиллагааны
арга хэлбэр
хүүхдэд
сонирхолгүй
уйтгартай байх
“Дургүй ламыг
хүчээр сахил
хүртээх”
Хүүхэд бүр өөр
өөрийн аргаар
гүйцэтгэсэн
үйлийг дүгнэхэд
баримжаа болох
хүрэх үр дүнгийн
стандартгүй байх
“Хүрэх замаа
мэдэхгүй хүүхэд
төөрдөг байшинд
орсонтой адил”
Болзолгүй хайр гэж юу
вэ?
Удирдамж чиглэл өгөх
Шийдвэр гаргах 4 алхам
1-р алхам
Гаргах гэж байгаа шийдвэр юм уу, шийдэх ёстой асуудлаа үг өгүүлбэр болгон бичээд, ямар үр
дүнд хүрэх зорилго, зорилтоо тодорхойл.
 Гаргах гэж буй шийдвэрийн зорилго:
-----------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------------
2-р алхам
Байж болох шийдвэрийн хувилбаруудыг жагсаан бич
 ........................................................................................................................................
 ......................................................................................................................................
 ............................................................................................................................................................
..................................................................................................................
Чи ямар, ямар шийдвэрийг гаргаж болох вэ? Аль нь илүү бодитой вэ? Алийг нь сонгох вэ? гээд
бүгдийг нь жагсаан бич.
.........................................................................................................................................................................
.....................................................................................................
Ингэснээр хамгийн боломжтой нэг шийдвэр чамд тодорхой болно.
3-р алхам
 Сонголт тус бүрийн давуу болон сул талуудыг эргэцүүлж, тус бүрт нь үнэлгээ өг.
 Шийдвэрүүд тань ямар давуу тал, ямар сул талтай вэ? Сонголт бүрийн ард бичиж
тэмдэглэ.
 Мөн нэмж ямар зүйлийг олж мэдэх /нэмэлт мэдээлэл/ шаардлагатай байгаагаа олж тогтоо,
эрж хай, аль болох ихийг цуглуулахыг хичээ.
 Ном, сэтгүүл уншиж, бусадтай ярилц, зөвлө, ажиглалт ч хийж болно шүү дээ. Мэдээлэл
хамгийн гол нь баталгаатай үнэн зөв байх ёстой шүү.
 Хүнтэй зөвлөж ярилцах бол тухайн хүний амьдралын үзэл зорилго юу билээ, минийхтэй
нийлж байна уу үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулахад тун гэмгүй.
4-р алхам
Шийд тус бүрийн үр дүнг эргэцүүлэн бод. Сонголтоос ямар үр дагаварууд гарч болох вэ?
Боломжтой мэдээллүүдийг цуглуулан судалж, харьцуулан дүгнэсний эцэст сая шийдвэрээ гаргаж
болно. Тэгээд түүнийгээ яаж түргэн шуурхай хэрэгжүүлэх тухай эргэцүүлэн
Удирдамж заавар яагаад чухал вэ?
Хүүхэд бидний ойлгохгүй байна гэж бид боддог. Тэд аав ээжийнхээ шаардлагыг ойшоохгүй, үл
тоомсорлож байгаа мэт харагддаг. Үнэн хэрэгтээ бол бид тэднийг ойлгохгүй байгаа юм. Таны
заавар зөвлөгөөг шавь нар тань хэрэгжүүлэхгүй, дуулгаваргүй байгаа бол та өөрийгөө чадвар
муутай багштай зүйрлээд үзээрэй.
Удирдамж зааврыг өгөхдөө багш нарын гаргадаг алдаа :
Удирдамж чиглэл
өгөхдөө багш нарын
гаргадаг алдааг
хэрхэн залруулах вэ
Удирдамж чиглэл өгөхдөө гаргадаг
алдаа
Удирдамж чиглэлийг зөв өгөх аргуудыг
дурдаж бичнэ үү?
 Заах арга зүй муутай (хичээл нь
ойлгомжгүй)
 Урт уйтгартай, үг өгүүлбэрээр
ярьдаг
 Гадаад нэр томъёо их хэрэглэдэг
 Ойлгомжтой жишээ баримт
татаж чаддаггүй
 Шавь нарынхаа байр сууринаас
төсөөлж чаддаггүй
 Хичээлээ сайн хийгээрэй гэх мэт
ерөнхий заавар их өгдөг

---------------------------------------------------------
--------------------------------------

--------------------------------------------------------
--------------------------------------

---------------------------------------------------------
--------------------------------------

 Хүүхдийн нас, сэтгэл зүйн
онцлогт тохирсон заавар өгч
чаддаггүй
 Алдаагаа засах боломжийг олж
харахад чиглүүлдэггүй
 Үлгэрлэн хамтрах ур чадвар сул
---------------------------------------------------------
--------------------------------------

---------------------------------------------------------
--------------------------------------

---------------------------------------------------------
--------------------------------------
Хүмүүжлийн эерэг арга барил нь хүүхэд цаг үргэлж өөрчлөгдөж, өсөж, хөгжиж байдаг гэсэн үзэл
санаанд тулгуурласан байдаг. Хүүхэд бол суралцагч. Хүүхдэд дэмжлэг үзүүлж, мэдээлэл өгч
байвал тэд хамгийн сайн сурдаг.
Халуун дотно сэтгэл = дэмжлэг
Удирдамж чиглэл = мэдээлэл
Хүүхдийн наснаас хамааран хүүхдэд үзүүлэх дэмжлэг, өгөх мэдээлэл ялгаатай байна. Иймээс
тав ба зургадугаар бүлгээс та бүхэн хүүхэд хэрхэн өсөж хөгждөг тухай болон тэдний хувийн
онцлогийн талаар талаар судлах болно. Ингэснээр өөр өөр насанд хүүхдэд ямар хэлбэрийн
удирдамж чиглэл, халуун дотно сэтгэл хэрэгтэй болохыг та бүхэн мэдэж авна.
Хүмүүжлийн эерэг аргын үзэл санаа нь өнөөгийн хүүхдийн хүмүүжилд хэтийн зорилгын үүднээс
ухаалаг, тэвчээртэй хандаж, хүүхдийг хүний дайтай хүн болж өсөхөд нь тус дэм үзүүлэх үр дүнтэй
практик аргуудыг систем дараалалтай, тууштай хэрэгжүүлэхэд багш, эцэг эхийн анхаарлыг
хандуулдаг. Хүүхдийн эрхийн болон сурган хүмүүжүүлэх ухааны гол гол зарчмуудад суурилсан
хүмүүжлийн эерэг арга барилын үзэл санаа нь багш нарын тэргүүн туршлага болон улс орны
шашин, соёлд гүн хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс төрөл бүрийн урсгалын томоохон
төлөөлөгчдийн үзэл баримтлалыг ч тоймлон үзсэн байдаг. Нөгөө талаас хүүхдийг үг дуугүй
захирах, айлгах, сүрдүүлэх, зодож цохих, “алгадууулах аавтай байх сайхан” хэмээн туйлшрах,
“Монгол хүүхэд аяндаа өөрөө өсч дэгжиж хүн болдог” мэтээр хандах буруу ташаа ойлголт
байсаар байгаа нь энэ аргыг түгээн дэлгэрүүлэх нэг үндэслэл болж байгаа юм.
Асуулт:
1. Ж.Дюррантын хүмүүжлийн эерэг аргын дараах загвараас энэ хэсэгт яагаад зарим
зүйлүүдийг авч үзээгүй вэ?
2. Асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэх гэсэн хэсгийг хэрхэн ойлгох вэ?
Хариулт
Асуудлыг хүмүүжлийн эерэг
аргаар шийдвэрлэх
Хувийн онцлог ялгааг танин мэдэх
Хүүхдийн хөгжлийг ойлгох
Халуун дотно уур
амьсгалыг бүрдүүлэх
Удирдамж чиглэл өгөх
Хэтийн зорилгоо тодорхойлох
1. Хүүхдийн эрхийн зарчим, хүүхдийн хөгжлийг ойлгох, хувийн онцлог ялгааг танин мэдэх
тухай энэхүү гарын авлагын 5,6,7 дугаар бүлгүүдээс дэлгэрэнгүй танилцаарай.
2. Уг загварын оройд байгаа “Асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэх” гэсэн
хэсгийг ойлгоход энэхүү гарын авлага бүхэлдээ чиглэгдэж байгааг анхаарна уу?
3. Багш аливаа асуудалд хэтийн зорилгын үүднээс ямагт хандах, анги танхимд халуун дулаан
уур амьсгал бүрдүүлж, хүүхдэд юуг аж хийх талаар тодорхой, ойлгомжтой удирдмаж
чиглэл өгч, тэдний хөгжил ба хувийн онцлогийг харгалзан ажиллаж байвал хүмүүжлийн
эерэг аргаар ажилласан байна гэж үзнэ.
2.2. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын тухай Доктор Катрин Керси, Жейн Нелсен нарын үзэл
Бид өмнөх хэсэгт доктор Жоан Е.Дюррантын (Хүүхдийг ивээх сангийн хандлага, НҮБ) авч үзлээ.
Доктор Катрин Керси, доктор Жейн Нелсен нар бол хүмүүжлийн эерэг аргын нэрт судлаачид юм.
Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг, ухаалаг арга зарчмуудын талаарх эдгээр судлаачдын бүтээлээс
багш эцэг эхчүүд өнөөгийн хүүхэдтэй ажиллах олон чухал санааг олж авахын зэрэгцээ өдөр тутам
хэрэглэх төрөл бүрийн арга барилтай танилцах өргөн боломж бий.
АНУ-ын Виржина мужийн Норфолк хотын Хуучин Доминон Их сургуулийн Бага насны хүүхдийн
боловсролын Профессороор Доктор Катрин Керси ажиллаж байсан. Бага насны хүүхдийн хэл
ярианы эмгэг, тусгай хэрэгцээт боловсролын талаар судалгаа хийсэн 22 жилийн туршлагатай.
Хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн зан үйлийн чиглэлээр олон ном бичсэн, лектор эмэгтэй юм.
 Доктор Катрин Керсигийн хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 10 арга
 Доктор Жейн Нелсены тодорхойлсон хүүхэд хүмүүжүүлэх эерэг таван арга
Доктор Керси хүүхдийг зодох буюу бие махбодийн шийтгэлийн бусад
аливаа аргыг дэмждэггүй бөгөөд ихэнх эцэг эхчүүд, асран хамгаалагчид
хүүхэдтэй харьцах илүү сайн арга олохыг хичээдэг боловч юу хийхээ
мэддэггүйгээс уурандаа зодоход хүрдэг гэж үзжээ. Бага насны хүүхдийн
боловсролын их сургуулийн профессор, Бага насны хүүхэд, хэл ярианы
эмгэг судлал, тусгай боловсролын газрын дарга, доктор Катерин Керси
“Мэдрэмжтэй эцэг эх байх урлаг”, “Хүүхдэдээ Стрессээ зохицуулахад нь
туслах нь”, “Хүүхдэдээ уур хилэнгээ бүү гаргаарай” зэрэг номуудыг
зохиожээ.
Керси хүмүүжлийн эерэг аргын 101 зөв зарчмыг томъёолсноос хамгийн чухал1
10 зарчмыг доор
авч үзлээ53
.
101 зарчмаас товчлон нэгтгэсэн 10 зарчим
1. Хүндэтгэлээ илэрхийлэх зарчим – Хүүхэд чинь танд болон бусдад хэрхэн хандаасай гэж
хүсч байна, түүнтэй тэгж харилц. Хүүхдээ эрхэм чухал хүмүүсийнхээ зиндаанд тавьж
харилцаарай.
2. Онцгойлон чухалчлах зарчим – Хүүхдээ анхаарч, урамшуулан сайшааж, түүнд талархаж,
тэвэрч энхрийлэн, зарим нөхцөлд онцгойлон үзэж тусгай эрх олгож байхдаа ч хариуцлага,
ухаарал, зохистой зан үйлийг онцгойлон чухалчил.
3. Эерэг үйлдэл хийхэд нь хүүхдийг чиглүүлэх зарчим – Хүүхэд ямар нэг буруу үйлдэл хийж
байвал шууд зогсоохын оронд өөр эерэг зүйл хийхийг санал болго. Жишээлбэл, Хүүхэд
ангийн цонхыг бохиртуулж байвал хамтдаа цонхоо арчих, цэвэр цонх ямар харагддаг тухай
ярилцах, шинэ жилээр цонхоо гоё чимэглэх тухай ярилцах, энэ талаарх хүүхдийн бүтээлч
санааг хэлүүлэх
4. Хүүхдэд сонголт олгох зарчим –Аль аль нь зөвшөөрч болохуйц, зөв зүйтэй хоёр зүйлээс
нэгийг нь сонгохыг хүүхдэд санал болго. Жишээлбэл, хүүхдэд гэрийн даалгавар өгөхдөө 2
сэдэв санал болгож аль нэгийг нь сонгож унших боломж олгох, урлаг спортын тэмцээн
уралдаанд хүүхдийг оролцуулахдаа дуртай зүйлээ сонгох болом олгох.
5. Хариуцлагатай байдалд хүүхдийг сургах зарчим – Жишээлбэл, гэрийн даалгавраа хийж
дуусаад зурагт үзэж болно гэдгийг тайлбарла. (Даалгавраа хийгээгүй бол зурагт үзэх талаар
ярилтгүй) Керсигийн үзэж байгаагаар энэ арга нь хүүхдийг хариуцлагатай, ухамсартай
болоход сургадаг байна.
6. Итгэлийг олсны дараа залруулах зарчим. – Хүүхдийн зан үйлийг засах гэж оролдохоосоо
өмнө түүнийг илүү таньж, анхаарч байгаагаа харуулж мэдрүүл, “зүрх сэтгэлээрээ холбогд”.
Багш нь өөрсдөө энэхүү холбоог эхлэн тогтоож чадвал энэ зарчим сайн үйлчилдэг.
1. Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооноос санал болгож буй бүх орчинд хүүхэд өсгөх,
асрах, хөгжүүлэх эерэг хүмүүжлийн аргын удирдамж (2018) ДЗОУБ, УБ, хуудас 50
Доктор Катрин
Керси
Асуудалтай тэмцэж эхлэхээсээ өмнө түүний талаарх эерэг санаа бодлоо түүнтэй хуваалц.
(хайрлаж анхаардгаа хэл мэдрүүл) Жишээ нь, Багш хүүхдийг хичээлдээ ирэхэд нь чин
сэтгэлээсээ хүлээсэн байдалтай угтаж авах, мэндлэх, инээмсэглэх, тэврэх гэх мэт.
7. Бодит байдалд нийцүүлэх зарчим – Хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг бодитойгоор
хүлээн ав ( бодит байдалд нийцүүл). Жишээлбэл: Хүүхэд ангидаа ирээд унтаж байна. Та урд
шөнө тэр хүүхдийн аав агсам тавьж хүүг унтуулаагүй гэдгийг мэдэж байгаа учраас түүнийг
олон хүүхдийн дунд эвгүй байдалд оруулахгүйгээр хичээлээ заажээ. Хичээлийн дараа хүүд
урам зориг, итгэл найдвар өгч харилцах, хичээл тараад даалгавараа хийх боломжийг олгох
боломжтой.
8. Бие даан шийдвэр гаргахыг нь дэмжих зарчим. Хүүхэддээ тогтмол, ялангуяа өсвөр насанд
хүрэх үед нь “Чи хүний дайтай сэтгэх, тунгаах чадвартай. Чи шийд. Би чиний шийдвэрт итгэж
чамд найдаж байна” гэж хэлж бай. Ингэх нь хүүхдэд маш сайн нөлөө үзүүлэх бөгөөд
аажимдаа өөрийн амьдралыг хариуцаж, өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага үүрнэ гэдгийг
хүүхдэд харуулах юм.
9. Хайраа мэдрүүлж, чухлыг нь ойлгуулах зарчим –Хүүхэд болгон элгэн төрөлдөө харьяатай,
ээж аавдаа энхрий чухал гэдгээ мэдрэхийг хүсдэг. Энэхүү элгэмсэг, дотно мэдрэмжээ
танихад нь Та хүүхдэд тусал.
10. Цаг ашиглах зарчим – Хүүхдийг нэг үйлээс нөгөөд шилжихэд цагийг жинхэнэ утгаар нь
ашигла. Жишээлбэл: “Сэрүүлэг (дохио) дуугарахад номоо хураагаарай” , “Таван минутын
дараа бид дараагийн хичээл эхлэхэд бэлэн болно” гэх мэтээр хэлж болно.
Доктор Катрин Керсигийн хүмүүжлийн 10 зарчимтай холбоотой кейсүүд
Итгэлийг олсны дараа залруулах зарчим
12 настай нэг хүү 7 дугаар ангидаа манай ангид нилээд сайн
сургууль И-ээс шилжиж ирсэн. И гэхээр нь багш би их сайн
сурлагатай хүүхэд ирлээ гэж бодсон. Хүү их цэвэрхэн хүү
байлаа. Гэтэл хэд хоногоос хүү тамхи татдаг, PC орж
тоглодог, тэр ч байтугай хичээлээ хийдэггүй болох нь мэдэгдэв.
Хүү хоёр гурав хоног алга болчихно эсвэл хичээлээс хоцорч ирнэ.
2, 3 хоног алга болчихоор нь ээж рүү нь утасдахаар “Яанаа
манай хүүхэд очоогүй юу Хархорин дээр байсан би шөнөжингөө
хайгаад олоогүй тэр яг байгаа айл нь хаягаа надад хэлж
өгөхгүй байна” гэдэг байсан. Дороо дүүтэй, эгчтэй эгч нь
оюутан. Аав нь архи уудаг, тамхи татдаг, гэрт нь хүүтэй өдөрт хүн хамт байдаггүй, ээж нь
нэгэн байгууллагад үйлчлэгч хийдэг. Би ээжид нь хүүхдийн тухай байж болох хамгийн сайн
бүхнийг хэлж, хүүг ерөөсөө муугаар хэлээгүй. Яваад ирэх болгонд нь би хүүтэй зөөлөн ярилцдаг
байлаа. Гэхдээ би хэзээ ч хүүд муу занг нь хэлдэггүй, өчүүхэн ч гэсэн сайн зүйлийг нь олж харан
магтдаг байлаа. Хүүг хамгийн урд суулгаж, урд талын суудлын хүүхэд хичээлдээ ирэхгүй байх нь
их тод мэдэгддэг гэдгийг хүү ч бас ойлгож байлаа. Манай ангийн хөвгүүд маш сайн хүрээлдэг, муу
нөлөө үзүүлэхгүй. Манай ангийнхан PC тоглохгүй тийм болохоор бас ангийнхан нөлөөлсөн байх.
Удалгүй хүү ч хичээлээ таслахаа больж, хичээлдээ шамдан суралцана. Ангийнхаа гуравдугаар
салааны дарга болсон. Хүүхдэд итгэл хүлээлгэж, сайн талыг нь магтах л хэрэгтэй. (ангийн
багшийн ярианаас)
“Ээж ээ хоёулаа жижиг өрөөнд орж ярилцъя”
Манайх хоёр хүүтэй айл. Хоёр хүү минь танхайрч гадуур тэнэж
зовоодоггүй, сайн хүүхдүүд. Гэхдээ л айлын хүүхэдтэй
муудалцах, гар зөрүүлэх тохиолдол гардаг байлаа. Том нь
дүүгээсээ 7 насаар ах. Өсвөр насны үеэс нь түүнтэй ганцаарчлан
ярилцах нь олширч байв. Гэтэл дүү нь нэгдүгээр ангид орлоо. 10
сарын дундуур багштай нь очиж уулзаж ирээд уулзалтын сониноо
аавд нь хэлэх гэтэл бага хүү маань “Ээж ээ чимээгүй, хоёулаа
жижиг өрөөнд орж ярилцъя. Та ахтай ярихаараа тэнд ордог биз
дээ гэлээ. Би түүнийг дагуулан ярилцахаар жижиг өрөө рүү
явахад ах руугаа их л догь харж билээ...
Асуулт:
1. Ээж нь яагаад хүүтэйгээ ганцаарчилж ярилцдаг байсан бол?
2. Дүү нь яагаад жижиг өрөөнд орж ярилцахыг ээждээ санал болгов?
3. Дээрх жишээг Керсигийн хүмүүжлийн эерэг аргын аль зарчмаар тайлбарлах боломжтой
вэ?
Амьтны үр зулзага хорвоод мэндэлсэн цагаасаа эцэг эхээрээ
асруулан өсдөг. Хүүхдийн ээнэгшил түүний амьдралын эхний
шатанд эсэн мэнд оршихуйд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг
болохыг эрдэмтэд судалжээ. Хүүхэд эн тэргүүнд ээждээ дасдаг.
Тэд хүүхдээ хайрлан энхрийлж, сувилах явцдаа хүүхэдтэйгээ
ижилдэн дасч ээнэгшдэг. Хүүхэд хүнд ижилдэн дасахад
байнгын харилцаа чухал үүрэгтэй. Тиймээс хүүхэд ах, эгч, эмээ,
өвөөтэйгээ байнга харилцаж, тухайн хүнд илүү дасдаг.
Асуулт:
1. Хүүхдийн ээнэгшил дээрх 10 зарчмын алинтай нь холбоотой вэ?
2. Госпитализмыг Керсигийн үзэл баримтлалаар хэрхэн тайлбарлах вэ?
3. Бага насны хүүхдийг эцэг эхээс нь эрт хөндийрүүлж байгаа ямар ямар тохиолдлуудыг та
мэдэх вэ? Үүний хор уршгийн талаар ярилцана уу?
Шавийн эрдэм багшаасаа
“Би багадаа тооны төрлийн хичээлийг их сонирхдог байв. Хөдөө
сумнаас аймгийн төвд шилжиж ирлээ. Математикийн багш маань
намайг ихэд тоож математикийн олимпиадын бодлогуудыг
даалгаварт өгч бодуулдаг байв. Багш надтай ганцаарчилж
ажиллана, хэрвээ би бодлогоо буруу юм уу, дутуу бодсон байвал
“Болохгүй байна уу? Хоёулаа хамжина даа хө” л гэнэ. Би айлд
суудаг учраас заримдаа жаахан тав тух муутай, ус түлээний ажил
ихтэй байдаг байв. Багш үүнийг ажиглаад “Хамаатнууд чинь
дургүйцэхгүй бол манайд хүрээд ир” гэж нэг өдөр хэлэв. Ингээд
багшийндаа амьдрах болов. Багшийн гэргий ч бас математикийн
багш. Тэр хоёр хичээлдээ бэлтгэхдээ дуу аялцгаадагсан. Нэг
мэдэхэд бид гурав гурвуулаа л дуулаад тоогоо бодоод суудаг болчихсон байлаа... Үүний ачаар л
би энэ олон жилийн дараа математик заах аргын сэдвээр эрдмийн зэрэг хамгааллаа. ( Докторын
(Ph) М-ын хэлсэн сэтгэлийн үгнээс, 2010 он)
Эцэг эхийн хайр
Госпитализм
Өнчин хүүхдүүдийг асрах газруудад хийсэн олон тооны ажиглалт судалгаагаар
эхийн хайр дутсанаас болж хүүхдийн хөгжил удааширдаг гэдгийг баталжээ. Нялх
хүүхдийг эхээс нь салгасны улмаас түүний сэтгэхүйн хөгжил ба төлөвшилд гарах
эмгэг шинжийг госпитализм гэнэ
Шавийн эрдэм багшаасаа
Асуулт:
1. Доктор М-ийн дурсамж яриаг “Онцгойлон чухалчлах” зарчимтай холбон тайлбарлана уу?
2. Өдөр тутмын үйл ажиллагаагаараа шавь нараа үлгэрлэдэг байсан багш нарынхаа
жишээнээс бусадтайгаа хуваалцана уу?
3. “Бага чулуугаар их чулууг доргиох”, “Үглэж хүмүүжүүлснээс үлгэрлэж хүмүүжүүлсэн нь
дээр” гэсэн зүйр үгнүүдийн агуулга “Онцгойлон чухалчлах зарчимтай ямар холбоотой вэ?
Миний үсийг хайчилна гэсэн.
Сурагч хүү (7 дугаар анги) зуныхаа амралтаар үсээ нилээд
ургуулжээ. Урт ус өөрт нь таалагдаж байгаа бололтой хичээл
эхлэхэд үсээ засуулсангүй. “Үсээ засуулахгүй юм уу?, сурагч
халимаг ч арай ийм байдаггүй байх шүү” гэж эмээ нь хэд хэдэн
удаа хэлсэн ч “Байж байгаад болно оо” гэж хэлжээ. Гэтэл нэг өдөр
хичээлээсээ ирээд “Багш үсээ засуулаагүй хүүхдүүдийг маргааш
гэхэд засуулж ир, тэгэхгүй бол хайчилна, эсвэл анги хэсүүлж
шийтгэнэ” гэсэн гэж хэлэхэд “Мөнгө авч гараад үсээ засуул” гэж
эмээ нь хэлэхэд хүү , “Засуулах уу, яах вэ гэж бодож л байна” гэв.
Эмээ “Маргааш нийтийн өмнө үсээ хайчлуулмаар, эсвэл анги
хэсмээр байгаа юм уу, тэгвэл яах вэ өөрөө мэд” гэв. Хүү дахиад л
“Эсвэл хүүхдийн эрх, та хайчлах ёсгүй гээд багшид хэлчих үү?
гэхэд эмээ нь дахиад л “ Тэгж хэлсэн ч болно шүү дээ”, багш чинь
чамайг “Сурагчийн дүрэмдээ захирагд” гэвэл чи юу гэх вэ? “За
тэгээд үсээ засуулах эсэхээ өөрөө л шийдэж дээ миний хүү” гэв Хүү хэсэг хугацааны дараа
өрөөнөөсөө гарч ирээд “Үсээ засуулах мөнгө авъя” эмээ гэлээ.
Асуулт:
1. Долоодугаар ангийн хүү яагаад үсээ засуулах дургүй байсан юм бол? Үүнд ямар ямар
шалтгаан байж болох вэ?
2. Багшийн тавьсан шаардлага, арга хоёр зохицож байна уу?
3. Үсээ засуулахгүй байгаа сурагчдад та ямар аргаар шаардлага тавьдаг вэ?
4. Хүүгийн эмээ хүмүүжлийн ямар зарчмыг тухайн нөхцөлд хэрэглэсэн бэ?
5. Багш нарын сурган хүмүүжүүлэх ур чадварыг эцэг эхчүүд чамлах тохиолдол гардаг уу?
Хүү яагаад даалгавраа хийгээгүй вэ?
Ангийн багш сурагчидтайгаа уулзаж энгийн яриа өрнүүлж байв.
Гэтэл нэгэн хүүгийн гунигтай харц түүний нүдэнд тусав.
Хүүтэй ганцаарчлан уулзаж элэгсэгээр ярилцав. Түүний аав ээж хоёр
шөнө хэрэлдэж муудалцсан тул хүү айж түгшин нойргүй хоноход
хүрчээ. Даалгавраа ч хийсэнгүй, өглөө цайгаа ч уусангүй.
Математикийн багш шалтгааныг асуулгүй зэмлэж хангалтгүй дүн
тавьжээ. Ангийн багш хүүгийн нөхцөл байдлыг ойлгож түүнийг
тайвшруулж, маргааш даалгавраа нөхөж хийж ирэхийг хүсчээ.
Маргааш нь түүний нөхөж хийж ирсэн даалгаврыг математикийн
багшид шалгуулахад нь зуучилж өгсөн байна. Хүн алдаа гаргаж
болно, тэр алдаагаа ингэж засч, даалгавраа нөхөж хийж ирэх чинь бас
их сайн чанар шүү“ гэж хүүд их л уриалгахан хандсан тул хүү
тайвширч, гялалзсан сэргэлэн нүдээр багш руугаа итгэлтэйеэ харж
зогсов.
Асуулт:
1. Хүү яагаад даалгавраа хийгээгүй вэ? Математикийн багш гэрийн даалгавар шалгахдаа энэ
асуултыг өөрөөсөө асуусан уу?
2. Энэ жишээ дээрх 10 зарчмын алийг тайлбарлахад нийцэх вэ?
3. Хүүхдийн сэтгэл санааны байдлыг ямар ямар шинж тэмдгүүдээр танин мэдэж болох вэ?
4. Гэр бүлийн таагүй уур амьсгал хүүхдийн суралцах чадварт хэрхэн нөлөөлөх вэ?
Миний үсийг хайчлана
гэсэн
Хүү яагаад даалгавраа
хийгээгүй вэ?
Мухардсан эрэл
13 настай хүү эмээтэйгээ амьдардаг, ээж нь Америкт ажил хийхээр яваад
“харласан”, аавыгаа ерөөсөө мэдэхгүй. Эмээ чинээлэг амьдралтай, зээ
хүүгийнхээ боловсролд анхаарч өндөр төлбөртэй хувийн сургуульд
сургадаг. Гэхдээ хүү үе үе ангийнхаа хэсэг хүүхэдтэй нийлж хичээл таслах
ба ангиасаа гар утас хулгайлж зарсан хэрэгт хэд хэдэн удаа холбогдсон.
Энэ асуудлаараа сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж байсан хүү аав
ээжтэйгээ уулзмаар , хамт баймаар санагддаг гэж нуулгүй ярьдаг байлаа.
Хүү нэг удаагийн зөвлөгөөний явцад “Би аавыгаа үргэлж хайж явдаг,
гудмаар явж байгаа эрэгтэй хүмүүсийг хараад миний аав энэ хүнтэй адилхан байх, үгүй арай ч
өндөр болов уу? Би аавтай адилхан болов уу? Яагаад надтай ирээд уулзчихдаггүй юм бол доо?”
гэж их боддог. Эмээ бид хоёр ааваас юу ч авахгүй л дээ. Зүгээр л түүнийг нэг удаа ч гэсэн хармаар
байна. Тэр их л хулчгар хүн байх гэсэн ч хармаар байна. Тэр миний аав гээд хэлчих зориггүй юм
байх даа гэж билээ…
1. Хүүгийн энэ мухардсан эрэл түүний ямар хэрэгцээг илэрхийлж байна вэ?
2. Энэ жишээг Керсигийн тодорхойлсон хүмүүжлийн ямар зарчимтай холбон тайлбарлаж
болох вэ?
3. Хангалуун амьдралтай хүү яагаад хулгайн хэрэгт холбогдох болов?
4. Хүүхэд яагаад удам судраа мэдэж байх ёстой вэ?
Сайхнаа, багшдаа туслаарай
1990-ээд онд болсон үйл явдал. Хүүгээ долоон настай сургуульд
оруулсан эцэг эх нь арваад хоногийн дараа ангийн багштай нь очиж
уулзахад “Танай хүүхэд хичээл дээр сууж байснаа гэнэт гараа алдалж
суниаж, бусдынхаа анхаарлыг сарниулаад байх юм” гэжээ. Ээж нь
гэртээ хариад бяцхан хүүгээсээ “Хичээл хийх гоё уу?” гэж асуухад
“Үсэг тоо үздэг нь сайхан, харин намайг хөдөлгөдөггүй муухай” гэж
хариулсныг багшид хэлжээ.
Гэтэл хэд хоногийн дараа хүү маш баяр хөөртэйгөөр гэртээ орж ирээд
“Ээжээ би цэцэг усалдаг хүн болсон. Багш намайг Сайхнаа чи хичээл
дээр хөдөлмөөр бол босоод цэцгээ услаад, үсгийн сангаа цэгцэлж байгаарай. Багшдаа тусал гэсэн”
гэж хэлсэн юм... Хэрвээ энэ багш өчүүхэн ч бодож үзэлгүйгээр “Томоотой суу!, Бүү хөдөл!”
хэмээн зандарч заагуур модоор хүүг тоншоод авсан бол яах бол? Энэ бол хүмүүжлийн эерэг аргыг
багш өчүүхэн ч бодож үзэлгүйгээр харилцаж байгааг харуулж байна.
Хүүхдийн төлөө сэтгэлтэй байх
Энэ Япон улс дунд сургуулийн багшид тавих хүмүүнлэгийн шаардлага1
юм:
Энэ нь хүүхдийг ойлгодог мэргэжилтний төдийгүй хувь хүнийхээ хувьд багшийн
заавал эзэмших ёстой чанар юм. (Энэ чанарыг эзэмшихэд багшлах дадлагын өмнө
хийдэг асаргааны дадлага хувь нэмрээ оруулдаг. Багш боловсролын хөтөлбөрийн
удирдамжинд зааснаар оюутан багш бүр асрамжийн аль нэг байгууллагад 7 хоног
хүн асрах дадлага хийх ёстой аж)
Сайхнаа, багшдаа
туслаарай
Мухардсан эрэл
Профессор Жейн Нелсений хүмүүжлийн эерэг аргын зарчмууд
АНУ-ын Калифорниа мужийн Сан Климент хотын Гэр бүл,
хүүхдийн асуудлаарх зөвлөх Доктор Нелсен хүүхдийг
шийтгэхээс илүү эерэг аргаар хүмүүжүүлэхийг онцлон үздэг.
Керсигийн адилаар Нелсен мөн эерэг хүмүүжлийн аргын талаар
эцэг эх, багш нарт зориулан олон ном зохиосон бөгөөд
“Хүмүүжлийн эерэг арга” цувралаас гадна сургалтын олон
гарын авлага, онлайн илтгэл бичсэн байна. Тэрээр өөрөө 7
хүүхэдтэй бөгөөд бухимдлаас гарах тухай санаа бодлоо
хуваалцаж, өөрөө хэт хатуу байх үедээ өөртөө, харин хэт
хүлцэнгүй байх үедээ хүүхдүүддээ дургүй хүрч байсан тухайгаа
өгүүлсэн байдаг.
Жейн Нелсоны хүмүүжлийн зарчмууд54
Нэгдүгээр зарчим. Эелдэг атлаа тууштай байх – Хүмүүжлийн асуудлыг шийдвэрлэхдээ Та
хүүхдийн хэрэгцээ (эелдэг байх) болон тухайн нөхцөл байдлын шаардлага (хатуу байх) аль алинд
хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Найзууд утасдаад байна, яах вэ аав аа?
Өсвөр насны хүү маргаашийнхаа хичээлийн даалгаврыг хийж
дуусгаад 17 цагаас “Өргөө “ кино театрт ангийнхантайгаа хамт шинэ
кино үзэх зөвшөөрлийг ааваасаа авчээ. Өглөө эрт хичээлтэй,
даалгавраа хийж амжих юм уу? гэж аав нь асуухад хүү амжина гэж
амлажээ. Гэвч тэр даалгавраа бүрэн хийж амжсангүй. Бодож
эргэцүүлэх зүйл ихтэй адармаатай даалгавруудыг богино хугацаанд
2. 54
Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооноос санал болгож буй бүх орчинд хүүхэд өсгөх,
асрах, хөгжүүлэх эерэг хүмүүжлийн аргын удирдамж (2018) ДЗОУБ, УБ, хуудас 50
Профессор Жейн Нелсен
Эргэцүүлэн ярилцаарай
Шийтгэлтэй холбоотой “7 цуу яриа” :
1) Ийм зүйл надад тохиолдсон, гэхдээ би хохироогүй (энэ худлаа, учир нь
хүчирхийллийн цикл мөнхөд үргэлжилдэг)
2) Шийтгэлээс өөр зүйл нэмэргүй (залхуу, амархан мултрах арга, илүү мэдээлэл
хэрэгтэй)
3) Бусад аргаас шийтгэл илүү үр дүнтэй (зөвхөн танд л тийм байх, энэ нь таны
харилцааг сүйтгэх уур, хорсолд хүргэх магадлалтай)
4) Энэ нь дуулгавартай байдалд сургана (үнэндээ энэ нь айдаст сургана, хүүхдийг
асуулт асуух, тунгаан бодохыг нь болиулж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь үгүй
хийдэг байна)
5) Би үүнийг зөвхөн эцсийн арга болгож л хэрэглэдэг (хүмүүст зуршил маягтай
болдог нь батлагдсан)
6) Энэ бол тэднийг хянах миний ганц л арга (дахин хэлэхэд энэ нь зөвхөн айдас
бөгөөд өөрийгөө хянах арга биш учраас тохиромжгүй байдаг)
7) Энэ нь манай Азийн заншлын нэг хэсэг юм
(ямар Азийн заншил вэ, нийтийн зохицолдоо, биеэ ухаанаараа удирдаж сурах зэрэг нь
бас л Ази заншил).
хурдан хийх боломжгүй байсан тул хүү хэсэг хугацааны дараа “Аав аа би даалгавраа хийж
амжихгүй юм байна, киноны цаг болчихоод найзууд утасдаад байна яах вэ?” гэв...
1. Та хүүгийн аавын оронд байсан бол түүнд юу гэж хариулах вэ?
2. Таны өгөх хариу хүүхдэд тань таалагдаагүй учраас хүүхэд тань уурлаж, гомдоод, заавал
кинонд явмаар байна, даалгавраа дараа нөхөж хийнэ гэх зэргээр зөрчилдөж эхэлбэл та
“Эелдэг атлаа хатуу байх” зарчмыг яаж хэрэгжүүлэх вэ?
3. Хүүхэдтэйгээ ямар нэгэн чухал зүйлийн талаар зөвшилцөхөд танд ямар бэрхшээл учирдаг
вэ?
Хоёрдугаар зарчим. Хүүхдийн харьяалагдах, үнэ цэнээ мэдрэх хэрэгцээг ойлгох зарчим
Хүн бүрт байдаг ойр дотнын хүмүүсийн хүрээлэлд харьяалагдах, тэдэнд чухал хэрэгтэй хүн
гэдгээ (үнэ цэнэтэйгээ) мэдрэх хэрэгцээ хүүхдэд ч бас байдаг.
Эдгээр хэрэгцээгээ мэдэрч чадахгүй байгаа хүүхэд үүнийг ямар нэгэн буруу аргаар (хүч хэрэглэх,
өшөө авах, буулт хийх гэх мэт) олж мэдрэхийг хичээдэг.
Нелсены санал болгож байгаа энэхүү зарчим нь орчин үеийн хүмүүнлэгийн үзэл баримтлалын
суурь үзлийг тусгажээ. Сэтгэл зүйч Абрахам Маслоугийн онолд хүүхдийн харьяалагдах,
хайрлуулах хэрэгцээг хоол, нойрноос дутахгүй суурь хэрэгцээний нэг. Энэ хэрэгцээний хомсдлыг
хоол тэжээлийн архаг хурц дутагдалтай адилтгажээ. Хүүхдийг тэвэрч, энхрийлж бүүвэйлэн
өхөөрдөж байгаа бүх хэлбэрүүд бол түүний хайрлагдах хэрэгцээг хангаж байгаа хэлбэрүүд юм.
Би охиноо ингэж өсгөсөн дөө (Бодит түүх)
Хань минь өөд болоод удаж байна даа. Охиноо бодоод өөр хүнтэй
гэрлээгүй өдий хүрлээ. Охиноо тэжээж амьдралаа авч явахын тулд
хэд хэдэн ээлжийн ажил хийж ядарсаар сүүлдээ бие муудаж одоо
группийн мөнгөөр амьдардаг. Миний амьдралын утга учир бол
охин минь, түүнийгээ хараад л хамаг алжаал ядаргаа сарниж алга
болдог. Охиноо эцгийн хайраар дутаахгүйг л их хичээсэн дээ.
Миний охин их цовоо сэргэлэн, ухаалаг хүн болж өсч байгаа. Одоо
эргээд намайг халамжилдаг болсон. Үүний наад захын жишээ гэхэд
л би охиныхоо гарын хоолонд идээшсэн дээ. Бид хоёр “Эх орны
хишгийн” мөнгийг үнэхээр л хишиг гэж хүлээж авсан. Энэ мөнгөө
бид хоёр хадгаламжинд хийсэн. Ер нь хааяа олдсон тав арван
мянган төгрөг болон хүүхдийн мөнгийг охиныхоо дансанд хийсээр
түүнийг ямар нэгэн сургуульд орвол төлбөрийг нь төлөхөд бид хоёр
бэлдэж байгаа…
Гуравдугаар зарчим. Богино хугацаанд төдийгүй урт хугацаанд үйлчлэхүйц эерэг
хүмүүжлийн аргуудыг ашигла.
Шийтгэлээр буруу (муу) зан үйлийг тухайн үедээ таслан зогсоож болох ч сөрөг үр дагавартай
бөгөөд таны урт хугацааны зорилго болон хүүхэдтэй харилцах харилцаанд эрсдэл учруулах
аюултай. Алдарсан итгэлийг эргүүлэн сэргээхэд хэцүү учраас хүүхдийнхээ сэтгэл санааг ойлгож
ухаарах нь чухал.
Манай ангийн зарим сурагчид хичээлдээ ирэхдээ хааяа, хааяа сурагчийн дүрэмт хувцасаа
өмсөхгүй ирэх тохиолдол байдаг. Тэр үед нь би тэдгээр сурагчдыг нийтийн дунд загнаж, анги
хэсүүлнэ, дүрэмт хувцас та нарыг муухай харагдуулж байна уу? Харин ч өмсөж ирсэн хувцас
чинь та нарыг гутааж байна, дахиад ийм хувцастай ирвэл ангийн хаалгаар оруулахгүй шүү гэх
зэргээр загнаж, ичээдэг байлаа. Би хүмүүжлийн эерэг аргын сургалтанд сууснаар миний энэ
байдал 20 жилийн дараа, ер нь цаашдаа эдгээр бяцхан шавь нарт минь ямар нөлөө үзүүлэх вэ?
гэдгийг ухаарч ойлголоо.
(Нэгэн дунд сургуулийн ангийн багш хүмүүжлийн эерэг арга сургалтанд сууж байхдаа хуваалцсан
сэтгэгдлээс).
Аавын хайр
Дөрөвдүгээр зарчим. Хүүхдийн нийгэмд зохицон амьдрах (ухааны) ур чадварт сурга.
Доктор Нелсен хэлэхдээ “хүмүүжүүлэх” гэдэг үг нь Латин хэлний “заах сургах” гэсэн үгнээс
гаралтай, харин шийтгэхтэй холбоогүй гэжээ. Тэгэхээр эерэг хүмүүжлийн арга гэдэг нь хүүхдэд
шийдвэр гаргах, бусадтай харилцаа тогтоох, харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах, нийгмийн сайн
сайханд хувь нэмрээ оруулах “амьдралын ур чадвар”-ыг нь хөгжүүлэхэд туслах тухай юм.
Эдгээрээс гадна хүүхдийн насан туршид хэрэглэгдэж байдаг олон чадварууд бий.
Амьдрах ухааны боловсрол олгох нь зөвхөн боловсролын салбарын хөтөлбөр
биш. Хүүхэд амьдрах ухааны чадамжийг өдөр тутмын амьдралд нь болж
байгаа үйл явдлаас суралцдаг.
Тавдугаар зарчим. Хүүхдийн хүсэл сонирхол, үзэл бодлыг харгалзах– Энэ зарчим нь хувийн
болон нийгмийн ач холбогдол бүхий чадамж, хүч, онцлогоо нээн илрүүлэхэд нь хүүхдэд тусалж,
түүнийг өөртөө итгэж найддаг, бусдыг ойлгодог болж өсөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хувийн онцлог, нөөц боломжоо танин мэдэх төрөл бүрийн шаардлага сурагчдын өмнө тулгардаг.
Эдгээрийн нэг нь ирээдүйн ажил мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл сонирхолыг нээн илрүүлэх
явдал юм.
Мэргэжлээ хэрхэн сонгох талаар ЕБС-ийн сурагчдад зөвлөхдөө дараах асуултуудад тэдний
анхаарлыг хандуулж болох юм:
1. Таны хамгийн их сонирхдог зүйлс (сонирхлын хүрээ)
2. Таны (чиний) хамгийн сайн хийж чаддаг зүйлүүд
3. Таны (чиний) сонирхдог зүйлстэй холбоотой ажил, мэргэжүүдийн талаарх мэдээлэл
4. Тухайн мэргэжлийг эзэмшихэд хувь хүнээс шаардагдах чанар, ур чадвар гэх мэт
Кейс : Сайн багшийг яаж сонгох вэ? (Залуу эцэг эхийн хүсэлт)
“Бид хоёр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхийг ихэд хичээдэг, загнаж зоддоггүй, ном уншиж өгдөг,
хөгжим сонсгож, тэднийг ойлгож харилцахыг хичээдэг. Эдгээр зүйлүүдийг ярихад энгийн юм шиг
санагдаж магадгүй, гэхдээ л бид хоёр шиг туршлага муутай, залуу хүмүүст хүүхдийг зөв
хүмүүжүүлнэ гэдэг бол амаргүй даваа гэдгийг мэдэрч байна. Бид хоёр хүүхдүүдийнхээ ирээдүйн
төлөө шантралгүй ажиллаж, маш их хичээж байгаа. Удахгүй том хүү минь сургуульд орно. Зарим
хүмүүс багш нар хүүхэдтэй их ширүүн харьцдаг. Ширүүн багшаар хичээл заалгасан хүүхдүүд
санаснаа чөлөөтэй илэрхийлэх чадваргүй болчихдог гэцгээх юм. Хүүдээ эелдэг, зөөлөн багш яаж
олж сонгох вэ?” гэж нэгэн сургалтын явцад асуусан юм.
Асуулт
1. Залуу хосууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргын ямар ямар зарчмуудыг
мөрдлөг болгохыг хичээж байна вэ?
2. Зарим багшийн ширүүн харилцаа санаа бодлоо илэрхийлэх хүүхдийн чадварыг хааж
боогдуулдаг гэсэн яриа хэр үндэслэлтэй вэ?
3. Та шавь нартайгаа харицахдаа тэдний гэр бүлийн хүмүүжлийн эерэг суурийг хэрхэн
хамгаалж, хөгжүүлдэг вэ?
2.3. Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд саад болж байгаа шалтгаан
 Хүүхдийн бага насны хүмүүжилд эцэг эхийн гаргадаг алдаа
 Орчин үеийн болон уламжлалт хүүхэд хүмүүжлийн аргын талаарх ойлголтын зөрөө
 Хүүхэд хүмүүжүүлэхэд багш нарын зүгээс гаргадаг түгээмэл алдаа
Хүүхдийн бага насны хүмүүжилд эцэг эхийн гаргадаг алдаа
Австрийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч Алферед Адлер хувь
хүний сэтгэлийн шарх түүний бага насанд учирсан хямрал
зөрчилтэй холбоотой байдаг гэж үздэг. Хүүхдийг үл хайхрах,
хэт бөөцийлөх, түүнтэй харилцаж байсан харилцаа, хандлага
өөрчлөгдөх, биелэшгүй зүйлийг түүнээс хүсэх дүүг нь төрснөөс
хойш хүүхдэд тавьж байсан анхаарал халамж хомсдох зэргийг
хүүхэд хүндээр хүлээж авдаг учраас хямрал үүсэх шалтгаан
болдог байна55
. Иймээс хүүхдийн сөрөг зан үйл яагаад гарч
байгааг эцэг эхтэй нь хамтран ажиллаж мэдэх, бага насанд нь
хүмүүжлийн ямар алдаа гарсныг мэдсэнээр тухайн хүүхэдтэй
ажиллах хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх нь багшийн хувьд
нэн чухал. Багш нар тухайн хүүхэд айлын хэд дэх хүүхэд вэ
гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Хүүхдийн амьдралын талаарх мэдлэг туршлага нимгэн учраас эцэг
эхийн гаргаж байгаа үйлдлээс шүүн тунгаалгүй яг л байгаагаар нь
хуулж суралцдаг. Гэр бүлийн хүрээнд түүнтэй буруу харилцсаны
улмаас дураараа санаачлага гаргавал шийтгүүлдэг, томчуудын
(бусдын) санаачлагыг дагавал аюулгүй, дуулгавартай байвал
хайрлуулна, эр хүн хатуу ширүүн байх ёстой, эмэгтэй хүүхэд
хүлцэнгүй номхон байх ёстой гэсэн буруу ойлголтууд бий болно.
Эдгээрийг Адлер гэр бүлийн хүмүүжлийн суурь56
алдаа гэж
нэрлэжээ.
Айлын хүүхдүүдийн төрөлтийн эрэмбэ тэдний хувийн онцлогт нөлөөлдөг гэсэн Адлерийн үзэл57
ууган, дунд, отгон болон айлын ганц хүүхдүүдийн ялгааг багш харгалзан ажиллах нь зүйтэй гэсэн
санааг бидэнд өгдөг. Ууган хүүхдийн онцлогийн талаар товч өгүүлье.
Ууган хүүхэд.
Ихэнх гэр бүл дүүг нь төртөл ууган хүүхдээ хаан мэт шүтэж эрхлүүлдэг. Хүүхэд ч эцэг эхийнхээ
харилцааны ийм хэвшилд дасч “Би бол бүхний хайрыг хүлээсэн хүүхэд” гэсэн ойлголттой болсон
байдаг. Гэтэл дүү нь төрнө, дүүгээ бүү уйлуул, чимээгүй, цаашаа, дүүгээсээ холд гэх зэргээр
ойлгуулж тайлбарлахгүйгээр түүнтэй харилцаж байсан харилцаа хандлагаа гэнэт өөрчилбөл
хүүхэд эх эцэгтээ гомдож “Би бол хэнд ч хэрэггүй хүн” гэсэн гоморхол үүсэх магадлалтай. Ууган
хүүхдийн энэ байдлыг Адлер “Эрх мэдлээ алдсан хамба лам”-тай зүйрлэжээ
Асуулт
1. Багш Та өөрөө хүүхдээ дүүтэй нь хэрхэн дасгаж өгдөг вэ?
2. Дүүдээ хандах ахын/эгчийн буруу хандлагаас үүдэлтэй ямар буруу төсөөлөл амьдрал дээр
ажиглагддаг вэ?
3. Ууган хүүхдүүд дээр дурдсан гоморхлыг мэдэрч байсан болов уу?
Суурь алдааны хор нөлөө:
 Хуурамч үнэлэмж баримжаалал - бүгдэд таалагдах, огт зөрчилгүй амьдрахыг хичээнэ
 Явцуу ойлголт - зовж байж ухаан суудаг, сайн явбал цагаан хэл ам тусна
 Муу тохиолдлуудыг хавтгайруулах - “Бүх эрчүүд ийм”, “Бүх хүн атаархуу”, “Эмэгтэйчүүд
шуналтай”…
 Дутуу дулимагийн мэдрэмж – “Би угаасаа азгүй хүн”, “Ингэж л амьдрах тавилантай”
55
О. Мягмар (2014) Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд, хуудас 46
56
О. Мягмар, А.Батхишиг, Н.Нямдорж(2014) Хүүхэд хамгааллын гарын авлага, хуудас
57
О. Мягмар, (2010)Хүүхдээ хайрлан харилцах нь, хуудас
Эцэг эхийн хайр ямар байх вэ? ( Адлер) 2
Эхийн хайр
 Эх бол хүүхэдтэйгээ анхны
холбоо тогтоогч
 Нөхөр хүүхдээ хайрлах
харамгүй хайр нь бусдыг
хайрлах загвар дуурайлал
болно
 Эхийн харамгүй зөв хайр
хүүхдэд эрүүл саруул
Эцгийн байр суурь
 Хүүхдэд нийгмийн сонирхол
төлөвшүүлэх хоёр дахь гол
хүн
 Эцгийн гэр бүлдээ хандах
хандлага эерэг байх ёстой
 Хүүхдийнхээ хүмүүжилд
гэргийтэйгээ хамт идэвхтэй
оролцох ёстой
 Хүүхэдтэйгээ үе
Алферед Адлер
(1870-1937)
Багшид өгөх зөвлөгөө
 Хүүхэдтэй буруу харилцахын нор нөлөөг эцэг эхчүүдэд таниулах
 Гэр бүлийн хүмүүжлийн алдааны улмаас хүүхдэд үүссэн буруу ойлголт төсөөллийг
залруулах
 Хүүхдийг зөв хайрлахын утга учрыг эцэг эхчүүдэд таниулах
 Айлын хэд дэх хүүхэдтэй ажиллаж байгаагаа мэддэг байх
 Өөрийнхөө хүүхдийг зөв хайрладаг байх
Та бага ангийн багш бол хүүхдийг хүлээж авахдаа эцэг эхтэй нэг бүрчлэн уулзаж дараах
хүснэгтийг ашиглаж хүүхдийн бага насны өссөн орчины тухай мэдээлэл цуглуулж болно.
Санамж
Шавь нараа дунд ангид ороход нь ( дунд ангийн багш бага ангийн багшаас хүлээж авахдаа) дээрх
хүснэгтэн дэх мэдээллийг хүлээлгэн өгөөрэй.
Эхийн эерэг, сөрөг хайрын шалтгаан харилцан адилгүй байна:
Зөвхөн хүүхдээ хайрлан нөхрөө үл ойшоох аваас хүүхэд аминч үзэлтэй, нөхрөө
хайрлан хүүхдээ тээршаан хандвал хүүхэд нь бусадтай хамтрах чадваргүй болно
гэжээ.
1. Нас, хүйс,
2. Хүүхдийн давуу тал, хүсэл мөрөөдөл (спорт, урлаг ....)
3. Хүүхдийн зан чанарын онцлог (амархан уурладаг, нээлттэй, хаалттай, ................)
4. Юунд санаа зовдог
5. Юунаас айдаг
6. Танин мэдэхүй, сэтгэлгээний онцлог
7. Эрүүл мэнд хоол тэжээл (сульдаагаар өвдсөн, тураалтай байсан, тоосны харшилтай гэх
мэт)
8. Танай гэр бүлд бусад гэр бүлээс ялгаатай онцлог зүйл юу байна вэ? (бүтэн сайнд үзвэр
үздэг, гэр бүлийн хурал хийдэг, хамтаараа ямар нэгэн зүйл хийдэг явдаг, зун
амралтаараа бүгдээрээ хөдөө явдаг .......................)
9. Айлын хэд дэх хүүхэд
10. 0-3 нас хүртлээ ээжтэйгээ хамт өссөн эсэх (ээж, аав, эмээ өвөө..........)
11. Энэ хүүхдийн амьдралд тохиолдож байсан эерэг болон сөрөг зүйлс (ойр дотны хэн нэгэн
нас барсан, өвдсөн, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн, тусгаарлагдсан, осол гэмтэл,
айдас)
12. Амьдралын өссөн орчин (Гэр, байшин, төв замаас хэр хол зайтай, уулан дээр
амьдардаг...............)
13. Одоо хэнтэйгээ хамт амьдардаг
Гэр бүлийн харилцааны гажуудлаас үүдэлтэй суурь алдааны хор
нөлөөг харуулсан дараах жишээг уншиж эргэцүүлэн ярилцана уу?
“Чи урагшгүй хүн, надаас салаад амьдарч чадахгүй”
(Хүчирхийлэлд өртсөн бүсгүйд зөвлөгөө өгч байсан сэтгэл зүйчийн
тэмдэглэлээс, 2005 он)
Гуч гаран насны бүсгүйг нөхөр нь зодож дээрэлхдэг, зодуурын хар
сүүдэр залуухан сайхан нүүрэнд нь үүрд шингэсэн гэмээр энд
тэндээ сорвитой, тийм гэж үгээр төсөөлөн хэлэхийн аргагүй зовлон
гунигт энэлсэн галгүй харцтай, тасалдсан чичигнэсэн хоолойгоор
итгэл муутай, эмээнгүй аясаар ярьж суулаа. Түүний ярианаас үзвэл
нөхөр нь байнга зодож дээрэлхдэг, ажил хийхийг зөвшөөрдөггүй,
ямар ч шалтгаангүй харддаг, амьдрал ахуйгаа хүний дайтай авч яваагаа (боломжийн бизнестэй)
дөвийлгөж, үзлээ тулгаж дээрэлхдэг. Жишээ нь чи боломж гарвал надаас өөр хүнтэй ойр дотно
харьцаанд орохыг хүсдэг үү? гэж асуух ба бүсгүй “тийм” гэж хэлэхгүй л бол догшин авирлаж
зодож доромжилдог учраас ямар ч ял тулгасан түүний хүссэнээр зохиомол хардалтыг хүлээгээд
өнгөрч сурсан байв… Түүнээс салаад эрх чөлөөтэй амьдрахсан гэж хүсдэг үү? гэж түүнээс асуухад
“Үгүй, нөхөр маань надад хатуу ч хоёр охиндоо их сайн, тэднийг сайн сургуульд явуулж
анхаардаг, одоо хадам эгчтэй хамт амралтанд явуулсан байгаа. “Чи надаас салаад хаана очих юм
бэ? Хоёр охиноо миний дайтай авч явж чадахгүй” гэж загнадаг. Уг нь ч үнэн л хэлж байна гэж би
боддог. Би чинь их урагшгүй хүн, ээж минь намайг багад “Чи ч ёстой нэг урагшгүй амьтан даа”
гэж хэлдэг байлаа. Би нөхрөөсөө салаад хоёр охиноо сайхан амьдруулж чадахгүй, тиймээс
салдаггүй юм даа” гэлээ…
Асуулт
1. Бүсгүйн нөхрийн түрэмгий занг хэрхэн таслан зогсоох вэ?
2. Хөвгүүдийг ийм түрэмгий зантай болж өсөхөөс урьдчилан сэргийлэх талаар багш, эцэг эх
хэрхэн хамтарч ажиллах вэ?
3. Бүсгүйн хүлцэнгүй дорой занд гэр бүлийн харилцааны ямар алдаа нөлөөлсөн бэ?
4. Та хүүхэдтэй харилцахдаа урагшгүй, тэнэг, удам муутай, юм ойлгодоггүй гэх зэргээр
басамжилсан үг хэллэг хэрэглэх тохиолдол гардаг уу?
5. Энэ айлын хоёр охин таны сурагч байсан бол та тэдэнтэй ажиллахдаа юуг анхаарах вэ?
Хүмүүжлийн аргын талаарх ойлголтын зөрөө
Заримдаа хүүхдийн талаарх багш, эцэг эхийн
ойлголт үеэ өнгөрөөсөн хэвшмэл үзэлд
тулгуурласан байдаг.
Жишээ нь уйлж орилоод, тийчиж унадаг муу
зуршилтэй хүүхдийг яаж болиулах вэ? гэсэн
асуултыг эцэг эхчүүдээс асуухад “Ард нь
түмпэнтэй ус тавьж хашраана” гэж хот
хөдөөгийн олон хүн хариулдаг. Алганы амт
хааяа үзүүлэх нь зүгээр, энэ бол бидний
уламжлал гэж зарим хүмүүс үздэг.
Иймэрхүү хандлагаа өөрчлөхийн тулд дараах
харьцуулалтанд58
анхаарлаа хандуулна уу?
Хүснэгт 6. Буруу хэвшмэл ойлголт ба шинэ
хандлагын ялгаа
58
Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 46, 57
Буруу, хэвшмэл ойлголт Шинэ хандлагын үүднээс өгөх тайлбар
Би урагшгүй хүн гэсэн
үзлийн гай
Савж унаад уйлдаг хүүхдийг яах вэ?
Иймэрхүү ээдрээтэй асуултуудын хариуг энэхүү
гарын авлагын дараагийн хэсгээс эрцгээе.
Алдаа 1. “Хүүхдийг хатуу гараар барих ёстой”
Хүүхдийг хүчээр захирч, үзлээ тулгаж, загнаж, дуулгавартай байлгахыг эн тэргүүнд тавьж байгаа
бүх оролдлогууд нь энэ үзлийн илрэл юм. Захиран тушаах арга
барилтай багш нар ийм үзэлтэй байдаг.
Энэ алдааны хор уршиг:
 Багш сурагчдын хооронд болон ангид хаалттай зохиомол
харилцаа үүснэ
 Сурагчдын эсэргүүцэлтэй тулгарна (хэдэрлэх, хичээл таслах,
үймүүлэх, сурах идэвх буурах)
 Багшид итгэх итгэл алдагдана
 Тал засах, аялдан дагалдах зэргээр зарим сурагч өөрийн
хамгааллын буруу арга хэрэглэж эхэлнэ
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Багш нар суралцагчдыг хатуу хянах бус дэмжин туслах үүрэгтэй гэж үзнэ.
Ингэж хандахын ач холбогдол:
 Суралцах идэвх сайжирна
 Танин мэдэхүйн таатай уур амьсгал бүрдэнэ
 Багшид итгэх итгэл сайжирна
 Сурагчдын эсэргүүцэл, сөргөлдөөн гарах магадлал буурна
 Сурагчид зохиомол зан гаргах шаардлагагүй болно
Кейс: “Хүүхдийн сэтгэлийг хүчээр барьж болдоггүй юм”
Би дурсамжаа ингэж эхэлсэн нь их учиртай. Одоогоос хориод жилийн өмнө ёстой л нэг
шижигнэсэн залуухан багш би наймдугаар анги дааж ажиллаж байлаа. Сурагчдаа захирч чадахгүй
хүн бол багш биш гэж би үздэг байв. Ангидаа маш хатуу шаардлага тавьдаг, сурагчид надаас
Алганы амт үзүүлэхгүйгээр
хүмүүжүүлж болохгүй, энэ нь
манай уламжлалт арга
Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг зөвтгөх үндэслэл
байхгүй, өвгөд дээдсээс дамжиж ирсэн уламжлалаа мэдэхгүй
хүмүүсийн өөрийгөө зөвтгөх арга
Хүүхдийг зодох ба загнах нь
томчууд эрх мэдлээ алдахгүй байх
арга мөн
Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог учраас аажмаар
томчуудын нэр хүнд, нөлөөлөл алдагддаг
“Би зодуулж өссөн ч муу юм алга л
байна”
Хүчирхийлэл басамжлалыг зөвтгөх гинжин холбоог үүсгэнэ
Хүүхдийг зодох нь түүнийг
хашраах сайн нөлөөтэй
Бие махбодийн шийтгэл нь хүүхдийн бие сэтгэлийг шархлуулж
айдсыг төрүүлэх учраас томчуудаас хөндийрүүлж, тэдний
нөлөөллийг алдагдуулдаг
Зодуулсан хүүхэд дорхноо
тайвширч, зодуулж байснаа
мартдаг
Бага насандаа авсан хүүхдийн бие сэтгэлийн шарх нь цаашдаа
түүний хөгжил, нийгэмшилд хортой нөлөө үзүүлдэг, зарим
хүүхдэд үл эдгэрэх ул мөр үлдээдэг.
Хүүхэд дуулгавартай байх ёстой Хүүхэд өөрийн үзэл бодлоо багаасаа чөлөөтэй илэрхийлж сурах
ёстой, энэ нь түүний үндсэн эрхийн нэг
Зодох ба загнах нь хүүхдийн алдааг
түргэн таслан зогсоож хашрааж
байгаа сайн арга
Бие махбодь ба сэтгэл санааны шийтгэл нь богино хугацааны
айдас, дарамтыг төрүүлэхээс бус хэтийн төлөвтэй ухаарал
хүндэтгэлийг хүүхдэд төрүүлэхгүй
Зодож хашраахаас өөр арга алга даа
гэх үзэл
Бие махбодийн шийтгэлээс өөр хүүхдийг хүмүүжүүлэх төрөл
бүрийн аргуудыг, тухайлбал хүмүүжлийн эерэг аргуудыг санал
болгож байна
Биеэ барьж чадахгүй хүүхдээ
зодчихоод, эсвэл загначихаад байх
юм
Өөрийгөө өөрчлөх, сөрөг хэвшлээ засахыг хүссэн хүн бүрт тус
болох олон аргуудаас томчууд суралцах боломжтой
Хүүхдийг хүмүүжүүл
эхэд гарч байгаа
алдаа
эмээдэг миний хичээл дээр хэн ч үймүүлдэггүй байлаа. “Танайхан бусад багш нарын хичээл дээр
үймүүлээд байна, ангийн дарга чинь ангидаа нэр хүнд муутай, зөрчил үүсгээд байна” гэж бусад
багш нар хааяа хэлэхэд би гайхаж “Өөрсдөө хүүхдүүдийг захирч зохион байгуулж чадахгүй
байна” гэж дотроо боддог байв. Миний өгсөн даалгаврыг биелүүлээгүй л бол ямар ч тайлбар бүү
хий гэж би тэдэнд хэлдэг болоод ч тэр үү, хүүхдүүд надтай ярилцах нь ховор. Ангийн дарга л
хааяа надтай уулзаж ангийн ажлын талаар ярилцана. Миний хичээл дээр хэн ч үймүүлэхгүй,
үгэнд орж хүндэтгэлтэй хандана, даалгавар сайн биелүүлнэ. Манай ангид дэг журам сайн тогтож
байгаад би сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл нэг тохиолдол миний нүдийг нээж өгсөн юм.
Надтай адилхан наймдугаар анги дааж ажилладаг, дөлгөөн зантай ахмад багш нэг өдөр надад
“Танай ангийн нэг хүү манай ангид шилжье гэж сэм гуйгаад байна, яагаад байгаа юм бол чи учрыг
нь олоорой, түүнийг загнаж ширүүлж эвгүй байдалд оруулж болохгүй шүү, тэр хүү надад итгэсэн
учраас л ингэж асуусан байх” гэж их л эелдэгээр хэллээ. Миний уур их хүрч байлаа, өөр ангийн
багшид ингэж хэлдэг нь ч юу билээ гэж бодохоос нэрэлхэх, зэвүүрхэх сэтгэл төрнө. Гэхдээ яагаад
гэсэн бодол бас зэрэгцэнэ. Гэртээ байгаа хэдэн номоо эргүүлж үзлээ. Гэтэл “Ангид бий болсон
сэтгэл зүйн дарамт, багшийн буруу арга барилаас болж хүүхдийн сонирхол буурах, өөр ангид
шилжих хүсэл төрдөг... гэж сэтгэл судлалын номонд өгүүлээд шалтгааныг тодруулах хэд хэдэн
аргын талаар бичсэн байлаа. Үүнээс санаа авч “Хэрвээ та нарт өөр ангид шилжих боломж олдвол
шилжих үү?” гэсэн асуулт бүхий нэргүй асуулгыг зэргэлдээ ангийн багшаар авахуулав. Бодит
үнэнийг тодруулахын тулд өөр багшаар судалгааг авахуулсан билээ). Би ёстой л шоконд орно гэгч
нь боллоо. Ангийн 28 сурагчаас ердөө л 11 нь шилжихгүй гэж хариулжээ. Тэдний ихэнх нь өөр
ангид шилжих хүсэлт гаргасан бол би яана аа гэсэн түгшүүр төрж байв. Тэднийг хүчээр захирч
байснаа ч ойлголоо. Миний захиргаадсан, хүйтэн хөндий харилцааны цаана ангид төрөл бүрийн
буруу хандлага үүссэн байв. Жишээ нь ангид гарсан асуудлыг надаас нуух, ангийн даргад тал засч
түүгээр дамжуулан надтай харилцахыг хичээх гэх мэт. Ингэж л би хүүхдийг хүчээр томоотой
хүлцэнгүй байлгаж чадсан ч тэдний сэтгэлийг хүчээр барьж болдоггүй юм гэдгийг ойлгосон хүн
дээ. (Багш О-гийн дурсамж ярианаас 2006 он)
Алдаа 2. Шавь нь багшаасаа айдаг байх ёстой
Хүүхэд эх захтай байхын нэг жишээ бол сурагчид багш нараасаа айж эмээдэг байх ёстой. “Хүн
ахтай дээл захтай” байх нь чухал гэж үзнэ.
Энэ алдааны хор уршиг:
 Хүндлэлийн оронд сүр хүч давамгайлна
 Сурагчдад айдас, түгшүүр үүснэ
 Албадлага өснө
 Багшаас дөлж, зугтана
 Сургуулиас айх айдсын шинж тэмдэг илэрнэ (багшийг хараад айж салгалах, хүүхдийн хөлс
чийхрах, дотор муухайрах, багшаас айж байна гэж зүүдлэх, шалгалтнаас айх)
 Хичээлээс зугтах, таслах, хэдэрлэх зэрэг эсэргүйцлийн төрөл бүрийн хэлбэрүүд өснө
 Ах захын талаарх зүйр үгийн буруу утгаар алдаагаа зөвтгөнө
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Багшийн үг үйлдэл хүүхдэд хүндлэл төрүүлэхүйц, үлгэр дуурайлалтай байвал түүний нэр хүнд,
нөлөөлөл сайжирна. Багш хүүхдэд эелдэг зөөлөн хандаж, халуун дулаан сэтгэлээр хүмүүжүүлнэ.
Үлгэрлэн хүмүүжүүлэх аргыг “Хүн ахтай дээл захтай” гэсэн үзэлтэй хүмүүжүүл.
Ингэж хандахын ач холбогдол:
 Хүндлэл өснө
 Танин мэдэхүйн баясал таашаал төрнө
 Хичээлдээ дур сонирхолтой болно
 Хүүхдийн идэвхи оролцоо сайжирна
 Тайван, амгалан уур амьсгал бүрдэнэ
 Багштайгаа харилцах харилцаа нээлттэй болно
 Багш түүний шаардлагыг биелүүлэхийг нэр төрийн хэрэг мэт үзнэ
 Хэцүү асуудал тулгарах багшдаа хандаж зөвлөгөө авах найдвар төрнө.
Кейс: Миний хүү шалгалтнаас айгаад байх юм. (Нэгэн эхийн асуулт)
“Миний хүү одоо дөрөвдүгээр анги, ямар нэгэн хяналтын ажил хийх, шалгалт авах болохоор айж
чичрээд, хамаг хөлс нь гоожоод сандраад байх юм. Сүүлийн үед ээж ээ хичээлд явахаар миний
дотор муухайраад байна гэж хэлдэг боллоо. Багштай нь очоод уулзахад танай хүүхэд угаасаа л
шалгалтан дээр олигтой дүн авах биш дээ. Хичээл мэдэхгүйгээсээ тэгж байгаа байлгүй. Ангийн
амжилт уруу татаад байхаар нь шалгалтанд оруулалгүй аргалсаар өдий хүрснийг та мэднэ шүү дээ.
Цаашдаа би алийн болгон аргалах вэ дээ?” гэж хэлсэн. Яагаад ингэдэг юм бэ? Би цаашдаа яах вэ?”
Сэтгэл зүйчийн хариулт:
 Энэ тохиолдлын шалтгаан олон янз байж болно. Шалтгааныг тодруулахаар дахин ирж
ярилцахаар тохирсон боловч өөр хотоос ирсэн тэр ээж эргэж ирээгүй юм.
 Анхны ярианаас төрсөн сэтгэгдэл бол хүү анх сургуульд ороход түүний ангид их олон
уншиж бичиж чаддаг хүүхдүүд байсан учраас гүйцэхгүй байсан гэнэ. Багш нь шалгалт
авах, ялангуяа сургуулийн захиргаанаас болон удирдах дээд байгууллагаас шалгалт ирэх
болгонд хүүг ангиасаа гаргаж, хүү ангийнхнаасаа ичиж, багшаасаа айх болсон нь гол
шалтгаан байх магадлалтай.
 Хүүг шалгалтын үеэр ангиас нь хөөж гаргахгүй байхыг багшаас хүсэхэд “Өөрсдөө
хүүхэдтэйгээ ажилла, ангийн амжилт уруу татаад байгаа хүнийг чинь өөр яах юм бэ?
Эсвэл та өөр ангид оруул, манай ангийнхан жигд сайн хүүхдүүд ” гэжээ.
 Энэ асуудлын ул мөрийг сайтар олох хэрэгтэй нь мэдээж. Энэ эхийн гаргасан алдаа бол
хүүхдийн цаашдын хувь заяанд нөлөөлж болох ийм ноцтой асуудал тулгараад байхад
түүний учир шалтгааныг бүрэн ололгүй орхисонд байгаа юм.
 Багш нь сурагчтай буруу харилцаж үе тэнгийнхнийх нь өмнө байнга эвгүй байдалд
оруулан шалгалтнаас удаа дараа хөөж гаргасны улмаас шалтгалтнаас айх айдастай болсон
гэсэн таамаглал батлагдвал багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч (сэтгэл мэдрэлийн эмч)
эцэг эхийн хамтарсан дэмжлэг хэрэгтэй болно.
 Хүүхдийг бусдаасаа муу, уншиж бичиж чаддаггүй гэсэн шалтгаанаар ангиас хөөж гаргаж
байгаа, ангийнхны өмнө ичээж байгаа зэрэг багшийн олон үйлдэл хүүхдийн эрхийг ноцтой
зөрчиж байна
Алдаа 3. Сурагчид мэдээллийг чимээгүй хүлээж авах ёстой. (Ангид “Ялаа ниссэн ч
сонсогдож байх ёстой, энэ бол хичээл дээр мөрдөх дэг журам”
Энэ нь багш мэдээлэл өгч, сурагчид түүнийг чимээгүй сууж сонсох, бичих, тогтоох үүрэгтэй гэсэн
сургалтын хуучин аргаас үүдэлтэй шаардлага юм. Энэ алдааны хор уршиг:
 Багш мэдээлэл дамжуулах үүрэг гүйцэтгэнэ
 Сурагчдын идэвх, оролцоо хязгаарлагдана
 Сурагчид уйтгарлаж залхана
 Хичээл ойлгомжгүй учраас “Зүгээр суугчид” олширно
 Хэвшмэл, бэлэнчлэх сэтгэлгээний дасгал хийгдэнэ
 Үзэл бодлоо илэрхийлэх боломж хаагдана
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Сурагчдыг чимээгүй суулгах нь гол зорилго биш, харин тэд мэдлэгээ туршиж, бүтээж, санал
дүгнэлтээ илэрхийлж бүтээлчээр суралцах ёстой. Уйдах завгүй хичээллэхэд хэрэг болохуйц
удирдамж заавар хүүхдэд тус болдог.
Ингэж хандахын ач холбогдол:
 Ангид бүтээлч үйл ажиллагаа өрнөнө
 Чимээгүй, уйтгарлаж суух боломж гарахгүй
 Асууж ярилцаж маргах нь хэвийн үзэгдэл болно
 Багшийнхаа ярьсан зүйлд эргэлзэх, яагаад гэсэн асуулт тавихыг хэвийн үзэгдэл гэж үзнэ
 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах дасгал өдөр тутам хийгдэнэ
 Хамтын ажиллагаа сайжирна
Кейс. Буруу харуулж бичсэн нэгийн тоо
УБДС-ийн(хуучин нэрээр) хэсэг багшид 1998 онд Дани улсын боловсролын туршлагатай
танилцах завшаан тохиосон билээ. Энэ явцдаа тэдний зургаан настангуудын сургалтыг сонирхлоо.
Сургалтын танхим нь яг л тоглоомын өрөө мэт. Хүүхдүүд хоёр хоёроороо (зарим нь дөрөв
дөрвөөр) өөд өөдөөсөө харж суугаад шоо хаяж тоглож байв. Математикийн хичээл орж буй нь тэр.
Нэг нь шоо хаяад буусан тоогоо хэлнэ. Хэлсэн тоог хэн хэн нь бичиж авна. Дараа нь нөгөө хүүхэд
шоо орхино. Мөн л буусан тоог бичиж авна. Дараа нь хоёр шооны нийлбэр хэд болохыг хүүхдүүд
тус тусдаа бодож дэвтэртээ бичнэ. Энэ мэтчилэн шоо хаяж тоглонгоо нэмэх үйлдэлтэй танилцаж
байна. Сурагчид чөлөөтэй босч сууна, хийж дууссан нь багшдаа шалгуулна. Хийснээ шалгуулах
гэж яарч байгаа нь илт, багшийнхаа дэргэд дугаарлан зогсоцгоож байв. Зарим нь хөлөө жийгээд
шалан дээрээ суучихсан юм идэж байх юм. Ангийн үүдэнд, хаалганы цаана нэг буланд памбагар
зөөлөн буйданг (жижиг жижиг зөөлөн дэрнүүдтэй) байрлуулсан байх юм. Уйдсан нэг нь тийшээ
гүйж очоод үсэрч дэвхэрч, зөөлөн дэр шидэж тоглож байгаад эргэж ирээд хичээлээ хийнэ. Нэгэн
бяцхан хүү нэгийн тоог буруу харуулан бичсэн харагдаж байлаа. Нэмэх үйлдлийн утгыг зөв
ойлгосон учраас багш түүнд зөв хийжээ гэсэн тэмдэглэгээ тавиад “Энэ тоог хааш нь харуулж
бичих билээ?” гэж өхөөрдөнгүй асуув. Хүү инээмсэглэн нэг зүйл хэлэв. “ Би засаад биччихнэ ээ
санаа бүү зов “ гэж байна гэж орчуулагч хэлэв, хүү их л баяртай байв. Хүүхдийн өчүүхэн алдаа,
хөөр хөдөлгөөн бүрийг зэмлэж сануулдаггүй учраас ихэнх нь хийх ёстой зүйлээ хийгээд тааваараа
жаргалтай ажиллаж байлаа...
Алдаа 4. Орчин үеийн хүүхдүүд дуулгаваргүй болж эвдэрсэн
“Сүүлийн үеийн хүүхдийн хүмүүжил муудаж байна” гэсэн эзэнгүй үзлийг няцаахын оронд
дэмждэг.
Энэ алдааны хор уршиг:
 “Бид яаж ч ажиллаад нэмэргүй” гэж өөрсдийн ажлаа үгүйсгэдэг
 Сурагчдыг хүмүүжүүлэх ажлаасаа өөрийгөө чөлөөлж, идэвхгүй байр суурь баримтална
 Мэргэжлийн үүргээ умартаж олон нийтийн буруу хандлагыг өөгшүүлэхэд нэмэр болно
 Тухайн цаг үе нь хүүхдийг эвдэж байгаа бол багш гэж байхын хэрэггүй биш үү? гэсэн
эргэлзээг бий болгоно
 Хүүхдийг дураар нь тавихаас өөр аргагүй гэсэн мухардлыг төрүүлнэ
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Хүүхдийн хүмүүжил үе үеэрээ, үндэс угсаагаараа муудна гэсэн үзэл байж болохгүй. Харин түүхэн
хөгжлийн тухайн үеийн онцлог гэж бий, энэ нь хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны онцлог, эрэлт
хэрэгцээг тодорхойлно гэж үзнэ
Ингэж хандахын ач холбогдол:
 Орчин үеийн хүүхдийн хөгжилд гарч байгаа онцлог өөрчлөлтүүдийг таньж мэдэхийг
чухалчилна
 Хүүхдийн хөгжил, хүмүүжилд өөдрөг үзлээр хандана
 Хүүхдийг хүмүүжүүлэхэд гүйцэтгэх мэргэжлийн үүргээ ухаарч хүлээн зөвшөөрнө
 Өнөөгийн шаардлагаас хоцрохгүйн тулд “Голын урсгалыг сөрөн тасралтгүй сэлэх”
хэрэгтэйг ухаарна
 Хүүхдийг зөв хүмүүжүүлэх талаар иргэд эцэг эхчүүдэд мэргэжлийн туслалцааг нотолгоотой
үзүүлэхэд анхаарна (хамтын мухардлыг бий болгохгүй)
Кейс: Зурагтаа унтраах уу, эсвэл?
Зусланд амарч байсан өсвөр насны хүүхдүүдтэй уулзаж үерхлийн талаар ярилцах явцад зурагтаар
сайн муу төрөл бүрийн мэдээлэл цацагдаж байгаа. Үерхлийн утгыг гуйвуулсан, садар самууныг
сурталчилсан кино заримдаа гардаг. Энэ тохиолдолд яах вэ? гэсэн асуулт ч хөндөгдсөн юм.
Жишээ нь, “Та нар гэрийнхэнтэйгээ, аав ээжтэйгээ хамт зурагт үзээд сууж байтал томчуудын янаг
харилцааг харуулсан, тэдний дэргэд үзэхэд эвгүй зүйл гарч эхэллээ. Энэ тохиолдолд та нар яах вэ?
гэсэн асуулт тавьсан юм. Холдоод сэмхэн харна, гараад явчихна гэх зэрэг төрөл бүрийн хариулт
өгч байлаа. Гэтэл хоёр хүү инээлдэж байгаад “Эгч ээ (ярилцлага явуулж буй эмэгтэйд хандаж) ер
нь яагаад бид заавал босч холдох ёстой юм бэ? Томчуудад ч бас эвгүй байгаа ш дээ. Тэд өөрсдөө
холдоод өөр зүйл хийж болно шүү дээ гэж асуув. Би гайхаж уг нь насанд хүрэгчид үзэх ёстой
нэвтрүүлэг биш үү? гэхэд хоёр хүү ч мөчөөгөө өгсөнгүй. Тийм л дээ, гэхдээ бид тэдний
амьдралын талаар мэдэж суралцах ёстой шүү дээ. Гэтэл аав ээжүүд ийм сэдвээр (бэлгийн
харьцааны тухай) юу ч ярьж өгдөггүй. Бид зурагтаас дан муу зүйл сурдаггүй, тэднийг холдоод
явчихвал гарч байгаа зүйлийг үзэж дүгнэлт хийж болно шүү дээ” гэж хариулсан юм...
(2010 оны зун хүүхдийн зуслан дээр өсвөр насныхантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс, О.М)
Алдаа 5. Амжилтыг хөөрөгдөх
Энэ алдаатай үзлийг баримталдаг багш сурагчийг зөвхөн урамшууллаар хөөрөгдөн хөдөлгөхийг
хичээх ба өөрийнхөө ажлын үр дүнг амжилттай яваа сурагчдынхаа үзүүлэлтээр дүгнэж, байр,
эзлэх олимпиадад түрүүлэхэд хүүхдүүдийн гол анхаарлыг хандуулдаг. Энэ бол манайд нилээд
газар авч байгаа буруу хандлага юм.
Энэ алдааны хор уршиг :
 Шагнал урамшуулал хүүхдийг хөдөлгөх гол хөшүүрэг болно.
 Өсч дэгжихэд чухал үүрэгтэй дотоод сэдлийн үүрэг буурна
 Нэр төрийн талаарх буруу төсөөлөл төрөх магадлал өснө
 Буруу урамшуулал ангийн уур амьсгалыг эвдэнэ
 Сайн муу сурагч гэсэн ялгарал үүсэхэд хүчтэй нөлөөлнө
 Сурагчдыг ялгаварлан үзэхэд хүргэх эрсдэл үүснэ
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Урамшуулал дэмжлэг чухал гэхдээ бодитой үндэслэлтэй байна. “Балыг хэтэртэл идвэл өвчин
болдог” гэсэн үгийг санаж байх. Дан ганц амжилтыг бус алдаагаа залруулахад хүүхдийг
урамшуулан дэмжиж өгөх ёстой. Хүүхэд бүрийн сайн талд тулгуурлах нь бие биенээсээ суралцах
боломжийг хүүхдүүдэд олгодог.
Ингэж хандахын ач холбогдол:
 Урамшууллыг сурагчдын ёс зүйн хүмүүжилтэй холбож өгдөг
 Урамшуулал бодитой, хүүхдийн дотоод сэдлийг өдөөж өгөхөд чиглэнэ
 Алдах нь муу зүйл гэж үзэхгүй
 Хамтын сэдэлд сайн нөлөөтэй
 Өөрөө өөрийгөө хөгжүүлэхийн чухлыг хүүхдэд ойлгуулна
 Хүүхэд алдаа онооныхоо аль алинд тэвчээртэй хандаж сурна
Кейс. Охин яагаад уйлав?
Туяа хөдөө аймгийн нэгэн сургуулийн сурагч, англи хэлэнд ангидаа тэргүүн байранд явдаг. Өөрөө
ч хэл сурах сонирхолтой тул багш байнга магтаж урамшууулах ба хичээл дээр дасгал даалгавраа
хамгийн түрүүлж хийгээд багшдаа шалгуулж хэвшжээ. Багшийн асуултанд ч Туяа л түрүүлж
хариулна, тэр хамгийн сайн нь юм чинь аргагүй шүү дээ. Ангийнхан нь ч түүний чадварыг хүлээн
зөвшөөрч, өөрсдийгөө түүнтэй эн зэрэгцэхгүй гэж үздэг болсон байв. Гэтэл тэднийг гайхшруулсан
нэгэн үйл явдал болжээ. Тэдний ангид Хулан гэж намхан нуруутай, бяцхан охин шилжиж иржээ.
Охиныг ирсний маргааш англи хэлний хичээл оров. Багш урьдын адил англиар ойр зуурын асуулт
тавихад дадсанаараа Туяа ам өрсөн хариулав. Багш түүнийг магтаад удахгүй сургуулийн
хэмжээний англи хэлний олимпиад болно. Энэ жилээс эхлэн танай ангиас хүүхэд шалгаруулж
оролцуулна. Олимпиадад анги, ангиас шалгарсан сайн хүүхдүүд орж ирдэг. Дараа энэ талаар
ярилцана, харин одоо сонирхуулах журмаар өнгөрсөн жилийн олимпиадад ирсэн нэг асуултыг та
нарт сонирхуулъя гэв. Нилээд адармаатай асуулт байв. Хүүхдүүд асуултыг ойлгож ядан чив
чимээгүй болов. Туяад ч бас ойлгомжгүй байгаа бололтой, бодлогошрон сууж байлаа. Гэтэл
өчигдөрхөн шилжиж ирсэн бяцхан охин босоод англиар шуудхан хариулаад багштай чөлөөтэй
ярьж гарлаа. Хүүхдүүд гайхан түүний зүг харцгаав. Багш түүний ярихыг сонсоод “Чи чинь англи
хэлэнд ёстой ус цас шиг охин юм гээч” хэмээн магтаж амжлаа. Гэтэл ангид хэн нэг нь эхэр татан
уйлах сонсдов. Тэд гайхан харав. Энэ бол Туяа байлаа. Тэр өөрийн эрхгүй уйлснаа гэнэт мэдээд
ангиас гүйн гарлаа... Багш сая л бүх учрыг ойлголоо. Туяа охиныг байнга магтсаар юу болгочих нь
энэ вэ? гэсэн бодол багшийн толгойд зурсхийн орж ирлээ. Балыг хэтрүүлэн хэрэглэвэл өвчин
болно гэдэг шүү дээ. Хулангийн мэдлэг яагаад Туяа охины уйлах шалтгаан болов?
Алдаа 6. Асуудлыг шийдвэрлэх биш тоочин сануулах
Хүүхдийн дутагдлыг тоочин сануулах, шүүмжлэх боловч түүнд туслах үр дүнтэй ажил хийж
чаддаггүй. Эмчтэй зүйрлэвэл ханиад хүрсэн байна, халуурч байна, хатгаа тусчээ гэх зэргээр
өвчний шинж тэмдгийг тоочих боловч эмчилгээ хийхгүй орхихтой адил аргаар зарим багш нар
ажилладаг.
Энэ алдааны хор уршиг
 Хүүхдийн дутагдлыг тоочиж залхаана
 Асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй учраас даамжирна
 Хүүхдийн би үзэлд муу нөлөө үзүүлнэ ( “Би муу хүн, ба сахилгагүй хүн” гэсэн бодол
гүнзгийрнэ)
 Хүүхдийн нэр хүндийг хамгаалдаггүй, төрөл бүрийн нэр хоч өгнө
 Заримдаа хүүхэд сөрөг дүрд тоглоход хүргэнэ (Болдоггүй хүн ямар байдгийг үзүүлээд
өгөхсөн, би муу нэртэй хүн...гэх мэт)
 Зарим хүүхэд сургуулиас дайжиж хөндийрнө
 Хүүхэд өөрөө асуудлаа шийдвэрлэхийн тулд буруу арга хэрэглэж эхэлнэ
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Хүүхдэд тулгарч байгаа асуудал бэрхшээлийн цаад учир шалтгааныг илрүүлж , асуудлаа
шийдвэрэлэхэд нь тусалж дэмжинэ. Хүүхдийн нэр хүндэд халдахгүй, нууцыг хадгална. Асуудлыг
тоочих биш шийдвэрлэх аргуудыг чухалчилна
Ингэж хандахын ач холбогдол:
 Асуудлын шалтгааныг олоход хүүхдэд тусална
 Оновчтой аргаар асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ
 Алдаагаа залруулж чадна гэсэн итгэлийг төрүүлнэ
 Багш сурагчдын хоорондын итгэлцэл сайжирна
 Хүүхдийн нэр хүндийг хамгаална
 Хүүхдийн нууцыг хадгална
 Эцэг эх багшийн хамтын ажиллагаа сайжирна
 Асуудлыг шийдвэрлэхэд хүлээцтэй тууштай хандаж сурна
 Ярих бус хийх зарчим хэрэгжинэ
Кейс . Ангийн хурлаар гадуурхагдаж байгаа хүүхэдтэй харилцаагаа сайжруулах шийдвэр
гаргасан нь
Болсон үйл явдал: Нэгэн сурагчийн биеэ авч яваа байдал болон
түүний чадвар, хувь хүний онцлог нь ангийн бусад сурагчдад
таалагдахгүй байсан учраас тухайн сурагчийг үг хэлээр
доромжлох, спортын болон урлагийн арга хэмжээнд
оролцуулахгүй байх шийдвэрийг нийтээрээ үгсэн гаргасан …
Асуудлыг шийдвэрлэх талаар авсан арга хэмжээ: Өөрийн
асуудлыг ээждээ хэлсэн бөгөөд хохирогчийн ээж нь ангийн
хүүхдүүдтэй нь уулзалт зохион байгуулсан. Мөн хохирогч
мөнгөтэй үед ангийнхан нь эерэг ханддаг болохоор
ангийнхныхаа бодлыг өөрчлөхийн тулд мөнгө зарцуулах болсон .
Ангийн хурлаар гадуурхагдаж байгаа хүүхэдтэй харилцах
харилцаагаа сайжруулахаар шийдвэрлэсэн.
Үр дагавар: Үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцааны асуудлаас болж сэтгэл санааны
тогтворгүй байдал үүсч улмаар хичээл таслах, хичээлд оролцохгүй байх болсон. Мөн
ангийнхандаа таалагдахын тулд бусдад мөнгө зарцуулсан. Нийгмийн ажилтны үзэж байгаагаар
тухайн хүүхэд хичээлд явах сонирхол нь буурсан, чөлөөтэй байж чаддаггүй, найз нөхөдгүй болох
байдал ажиглагдсан байна. (Залуучуудын дундах хүчирхийлэл: хотын захын хорооллын кейс
судалгааны тайлан, 2015 он, хуудас 19,20)
Тухайн тохиолдолд гарч байгаа алдаа:
 Ангийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх тодорхой алхмууд хийгдээгүй учраас
гадуурхагдсан хүүхдэд учирч байгаа бэрхшээл дарамт шийдвэрлэгдээгүй
 Ангид харилцааны ёс зүй алдагдаж байна( мөнгөөр хэмжих харилцаа)
 Хүү сургууль завсардах, ганцаардаж гутрах эрсдэл өсч байна
Болсон үйл явдал: Хохирогчийн ангид суралцдаг нэгэн сурагч уур
бухимдлаа зөвөөр удирдаж чаддаггүй, өөрийн эрх мэдлийг
ангидаа тогтоох хүсэлтэйгээс болж бусдыг үг хэлээр
доромжилж, аливаа харилцааны зөрчил, маргааныг ойлголцох,
зөвшилцөх биш хүчээр шийдвэрлэх хандлагатай байдаг гэж
түүнд дээрэлхүүлдэг хүүхэд үзэж байна.
Асуудлыг шийдвэрлэх талаар авсан арга хэмжээ: Тухайн
сурагчтай муудалцах, зөрчилдөхгүйн тулд аль болох түүнтэй
харилцахаас зайлсхийдэг. Ангийн хүүхдүүдийн зүгээс тухайн түрэмгий сурагчид сануулж хэлж,
ангийн хурлаар хэлэлцдэг.
Үр дагавар: Тухайн сурагчтай харилцаанд орох үед уурлаж бухимдах болсон. Цаашлаад ангийн
ерөнхий уур амьсгал сөрөг болох, сурагч хоорондын харилцаанд түрэмгий үйлдлүүд давамгайлах
байдал үүсч болзошгүй. (Залуучуудын дундах хүчирхийлэл: хотын захын хорооллын кейс
судалгааны тайлан, 2015 он, хуудас 19,20)
Алдаа 7. Гал унтраах
Үүссэн асуудлыг яаралтай шийдэхийг хичээж хүүхдэд шууд заавар өгөх ба загнах, түүний өмнөөс
шийдвэрлэх эрхтэй гэж үзэх хандлага
Гадуурхал
Эрх мэдлээ ангидаа
тогтоохыг хүсэгч
Санамж: Дээрх хоёр тохиолдолд ангийн хурлаар асуудлыг хэлэлцсэн боловч шийдвэрлэх
арга зам, хэрэгжүүлэх алхмууд тодорхойгүй байгаагаас сурагчид учирч байгаа асуудал
бэрхшээл улам гүнзгийрэх эрсдэл үүсчээ. Уг гарын авлагын IV бүлгийг судалснаар
(Хүүхдэд сөрөг хэвшил тогтохоос урьдчилан сэргийлэх арга зам) ангид мөрдөх дэг журам ,
сурагчдын хоорондын зөрчлийг шийдвэрлэх арга зарчмын талаар .уншигч та зохих мэдээлэл
авах боломжтой.
Энэ алдааны хор уршиг
 Асуудлын шалтгааныг олохгүй
 Шүүмжлэх алгадах, хараах сүрдүүлэх ичээх зэрэг зохисгүй аргуудыг хэрэглэнэ
 Хүүхдэд бие бялдар сэтгэл санааны хохирол учруулна
 Хүүхдийн саналыг сонсохгүй
 Асуудлыг өнгөц шийдэж тухайн үед гал унтраана
 Багшийн талаарх муу дурсамж хүүхдэд үлдээнэ
 Алдаагаа засах аргыг олоход хүүхдэд туслахгүй
 Багш зохисгүй шийдвэрийг хүүхдэд тулгана (анги угаа, цас цэвэрлэ, ангиас гар )
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Анги танхим болон хүүхэдтэй ажиллах явцад асуудал бэрхшээл тохиолдоход алс хэтийн зорилгоо
ямагт бодож байх. Ирээдүйд шавь нараа ямар хүн болоосой гэж хүсдэг вэ? Үүнийгээ яг одоо
санаж түр зуурын бухимдлаа хэтийн зорилгодоо зохицуулан залж жолоодоход анхаарах.
Ингэж хандахын ач холбогдол:
 Асуудалд тэвчээртэй хандах аргад хүүхдийг сургана
 Асуудлын шалтгаан үр дагаврыг холбож үзэхэд сургана
 Асуудлыг хүчирхийлэлгүй шийдвэрлэх аргад сууралцах боломж олгоно
 Өөртөө итгэх итгэл төрүүлнэ
 Суралцах, алдаагаа залруулах хүсэл төрүүлнэ
 Шийдвэрээ өөрөө гаргаж гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхэд суралцана
Кейс: Тохой чилээд хэцүү байдаг
Та нарыг үймүүлж дэггүйтвэл багш нь яах бол гэсэн асуултанд “Самбарын өмнө гаргаад гар
өргүүлээд зогсоочихоод хичээлээ заадаг. Гараа өргөж удаан зогсох ямар байдаг вэ? гэхэд “Хэцүү
ш дээ, гар чилээд тохойгоороо өвддөг, гар аяндаа доош болоод байдаг”. Буулгачихгүй яасан юм
бэ? Болохгүй багш дахиад загнана, багш дөхөж ирээд гараа дээш нь дээш нь , хэн чамайг гараа
буулга гэсэн юм бэ” гээд тохойг дээш түлхэж цохидог... гэж ярихдаа нэг их гомдсон шинжгүй
байгааг хараад “Та нар багшдаа гомддоггүй юм уу ?” гэхэд “Үгүй үгүй, бид буруу зүйл хийсэн
болохоор багшийн зөв, бид багшдаа их хайртай гэцгээж байлаа.... Та нартай муухай харилцдаг
багш нар бий юу? Байхгүй, манай багш нар эелдэг сайхан харилцаатай. Тэд уурлаж загнадаг уу?
Үгүй үгүй, зөвхөн буруу зүйл хийсэн үед л загнадаг. Бид хэрэг тарьчихдаг юмаа. Заримдаа
зодолддог...
Алдаа 8. Хичээлийг хүмүүжлээс салгах
Багш бол хичээл заах үүрэгтэй гэж үзэх учраас хичээлийн агуулгыг сурагчдад дамжуулах,
таниулахад анхаарч, хүүхдийг хүмүүжүүлэхэд цаг хүрэлцэхгүй байна гэсэн бэрхшээл тоочдог
Энэ алдааны хор уршиг
 Хүүхдийн хөгжилд иж бүрэн хандах зарчим алдагдана
 Хичээлийн хүмүүжүүлэх үүрэг орхигдоно
 Хүүхдийн оюуныг “Дүүргэх ёстой сав” мэтээр төсөөлнө
 Мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлсийн нэгдэл алдагдана
 Хүүхдийн хандлага, үнэт зүйлсийн төлөвшилд бага анхаарна
Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ?
Хичээлээр хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдэд амьдрах ухааны чадвар эзэмшүүлэхэд өдөр тутмын үр
нөлөөг чухалчилна
Ингэж хандахын ач холбогдол:
 Хичээлийн ач холбогдлыг сайжруулна
 Үйлийн судалгааны аргыг өргөн ашиглана
 Хичээлийн дүрэм журмыг мөрдөж сурна
 Хамтын ажиллагааны арга туршлага эзэмшинэ
 Бүтээлчээр ажиллаж сурна
 Өдөр тутмын хичээлийг зөв зан үйлийн дасгал сургууль гэж үзнэ
Кейс: Намайг тоодоггүй юм
Хөдөө орон нутагт судалгаагаар явж байтал нэгэн багш 5-р ангийн бяцхан хүүг дагуулж ирээд “Та
энэ хүүхдийг нэг судлаад өгөөч, сүүлийн үед хичээл таслаад байгаа юм, сургуулиас гарчих вий
дээ” гэв. Хүүтэй ярилцаж судалгаа авлаа. Сэтгэлгээ маш сайтай хүүхэд байсан учраас судалгааны
үзүүлэлт өндөр гарч байв. Эцэст нь би түүнээс “Чи сургууль дээрээ гол төлөв юу хийдэг вэ?” гэж
асуухад тэрээр “Би ихэвчлэн арын суудалд зүгээр л сууж байдаг даа” гэж гунигтайхан хариулахад
нь “Яагаад?” гэхэд, “Мэдэхгүй, багш нар намайг тоодоггүй юм” гэв...
Хувцас хунар муутай, сайртсан гартай бор хүү гунигтай нүдээр харж, гутрангуй өнгөөр ярьж
суулаа. Багштай нь уулзвал “Эцэг эх нь даанч ядуу. Хүүдээ ер тусалж чаддаггүй юм” гэж хэлэв.
Багш нь хүүхдийн байдлыг сайтар ойлгодог ч тусалж чаддаггүй юм байна. Хичээлийн явцад хүүд
элэгсэг хандаж сонирхолыг нь өрнүүлэхэд тийм хэцүү гэж үү? Хэмээн багшаас асуухад нь “Тийм
л дээ, гэхдээ багш та харж байгаа биз дээ. Энэ анги 40 гаруй сурагчтай. Багш бүрийн хичээл зүтгэл
адилгүй шүү дээ” гэв. Магадгүй хүү өдөр бүр хичээл дээр зүгээр суусаар, ядуу зүдүү байдлаасаа
ичиж бэргэсээр сургуулиа бүрмөсөн орхих ч юм билүү?
1. Хүмүүжлийн эерэг аргын үзэл санаа нь бие бялдрын болон сэтгэл санааны бүх хэлбэрийн
хүчирхийлэл, гэмтэл, үл тоомсорлосон буюу хайхрамжгүй хандлага, зохисгүй харьцаа,
бэлгийн хүчирхийлэл болон мөлжлөгөөс хүүхдийг хамгаалахад чиглэсэн, Хүүхдийн Эрхийн
тухай Конвенцэд суурилсан үзэл баримтлал юм.
2. Доктор Жоан Е. Дюррантын үзэл баримтлал нь сургуулийн практикт хэрэглэх цогц үзэл
санааг тусгажээ. Түүний үзэл баримтлалыг 2010 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн
дэмжлэгээр манай орны ЕБС–ийн зарим сургуульд туршин нэвтрүүлсэн байна.
3. Доктор Керси, Жейн Нелсен нарын боловсруулсан хүмүүжлийн эерэг аргын зарчмууд нь
эцэг эхчүүдэд урам зориг өгч, хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхдээ зорилго, дүгнэлттэй
хандахын чухлыг харуулж байна. Тэдний үзэл санаа нь багш өөрийхөө хүүхдийг
хүмүүжүүлэх болон эцэг эхэд зөвлөгөө өгөхөд чухал ач холбогдолтой юм.
4. Тус бүлгийн гуравдугаар хэсэгт авч үзсэн ихэнх жишээ баримт монголчууд бидний
тухайлбал, багш эцэг эхийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэх явцад гарч байгаа ололт,
дутагдлыг харуулж байгаа бөгөөд зохиогчдын үзэл баримтлал, эргэцүүлэл дүгнэлтэнд
тулгуурласнаараа хүмүүжлийн эерэг аргыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх
боломж арга замаа тодорхойлоход дөхөм үзүүлэх юм.
Бүлэг сэдэвтэй холбоотой баримт
Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилт
судалгаанд хамрагдаж байсан нэгэн багшийн сэтгэгдэл
Би сурагчдаа хичээлд идэвхтэй оролц, бүү үймүүлж шуугиж бай гэж олонтоо
хэлдэг байсан. Тэд ийм шаардлагыг тухайн үед сонсоод л өнгөрнө. Би дахиад л
В.А.Сухомлинский
Ширээний ард бүтэн зургаан цаг, бүтэн өдөр, бүтэн сар, жилээр зүгээр суух гэдэг бол
аймшигт аюул. Энэ нь хүүхдийг ёс суртахууны хувьд эвдэж зэрэмдэглэдэг бөгөөд
хүний хамгийн гол салбар болох сэтгэлгээнд гарсан энэхүү алдагдлыг хожим нь юу ч
нөхөж чадахгүй...
Педагогический поиск, 1989
Хуудас 143
ХОЁРДУГААР БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
хэлнэ. Заримдаа тэдэнд үг хэлэхээс залхаж бухимддаг байв. Хүмүүжлийн эерэг аргын сургалтанд
суух явцдаа хүүхэдтэй харилцах эерэг аргуудыг туршиж үзэхээр шийдсэн билээ. Нэг өдөр ангидаа
ороод тэдэнд “Хүүхдүүд ээ би та нарыг хичээл номоо сайн сурч сайн хүн болоосой л гэж
хүссэндээ дахин дахин шаардлага тавьдаг. Та нар надад туслаач. Өнөөдрөөс эхлээд би та нарыг
чанга дуугаар загнаж уурлахгүй. Миний хэлж байгааг анхааралтай сонсож байгаарай. Би хэлсэн
үгээ давтахын оронд баруун гараа дээш өргөж байя. Та нар үүнийг хараад “Багш чимээгүй,
хичээлээ эхэлье гэж байна гэж ойлгоорой. Хэрвээ хэн нэг чинь миний хэлсэн зүйл ба дохиог
анзаарахгүй бол бусад нь түүнд сануулж өгөөрэй гэв. Тэд гайхан бие бие рүүгээ харж, элэгсэгээр
толгой дохицгоож байлаа. Ердийн энэ өгүүлбэр тийм их хүчтэй нөлөөлнө гэж би өөрөө төсөөлөө
ч үгүй байсан юм. Тэр өдрөөс хойш шавь нар маань баяртайгаар хичээлээ хийж их олон зүйлийг
надаас асуудаг болсон юм. Манай ангид өмнө нь хэзээ ч гарч байгаагүй нэг өөрчлөлт гарч байгааг
бид бүгдээрээ мэдэрч байлаа. Энэ бол бид биендээ туслах, ижил тэгш харилцаа. Өмнө
харилцааны бүх санаачлага миний гарт байжээ. Миний сэтгэл санаа таагүй үед тэд нар багшаа
хичээгээрэй, бид тохиролцсон ёсоороо танд сануулж байна шүү гэх буюу “Багш аа та
сануулаарай” гэсэн шүү дээ гэж хэлдэг байв. Бид ингэж л бие биендээ туслах болсон юм. Хэрвээ
энэ эхлэлээ би өөрөө унтраавал, сурагчдад амалснаа зөрчвөл хүмүүжлийн эерэг аргын талаар
яриад ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Энэ бол үнэхээр тэсвэр тэвчээр шаардсан өдрүүд байсан
гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ гэдгийг би ингэж л
ойлгож байгаа хүн дээ (Нийслэлийн---р сургуулийн багш О-Э.)

1.pdf

  • 1.
    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮҮХДИЙГХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ БА ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА (О. МЯГМАР) 1.1 Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлал  Хүмүүжлийн нэгдмэл мөн чанар  Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлалыг өдгөөгийн өнцгөөс харахуй  “Алун гуа эхийн сургаал” –ын мөн чанар ба хичээлийн хөтөлбөр  Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмуудын сурган хүмүүжүүлэх ач холбогдол 1.2 Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх үндэслэл, эрэлт хэрэгцээ  Хууль эрх зүйн үндэслэл  Хүүхдийн хөгжил хүмүүжлийн эерэг баримтууд  Хүүхдийг хүмүүжүүлэхэд гаргаж байгаа алдаа, гажуудлыг харуулсан баримтууд Бүлгийн дүгнэлт Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой баримт ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ (О. МЯГМАР) 2.1 Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ  Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын үндэс суурь  Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ  Жоан Е.Дюррантын үзэл баримтлал 2.2. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын тухай Доктор Катрин Керси, Жейн Нэлсены нарын үзэл  Доктор Катрин Керсигийн хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 10 арга  Доктор Жейн Нэлсоны тодорхойлсон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын таван зарчим 2.3. Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд саад болж байгаа зарим шалтгаан  Хүүхдийн хүмүүжлийн суурь алдаа(Адлер)  Хүүхдийг хүмүүжүүлэхэд багш нарын зүгээс гаргаж байгаа алдаа Бүлгийн дүгнэлт Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой баримт ГУРАВДУГААР БҮЛЭГ. БАГШИЙН ХАРИЛЦАА, ЁС ЗҮЙ, САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ (О. МЯГМАР) 3.1.Багшийн ёс зүй, хандлага, харилцааг хүмүүжлийн эерэг аргын үүднээс авч үзэх нь  Багшийн эрхэмлэх зүйлс ба хандлага  Багшийн ёс зүй ба харилцаа 3.1.2.Сурагчтай харилцахдаа анхаарах зүйлүүд  Сурагчдад хандах багшийн хандлага  Өсвөр насныхантай харилцах ба сонсох аргууд 3.2. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх - Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас  Сөрөг хэвшлээ өөрчилж чадахгүй байгаа шалтгаанууд  Өөрийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Бүлгийн дүгнэлт Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой зарим баримт ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮҮХДЭД СӨРӨГ ХЭВШИЛ ТОГТОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ (О. МЯГМАР) 4.1. Хүүхдэд зөв сэдэл төрүүлэх зарчмууд  Хүүхдэд чин сэтгэлээсээ хандах  Хүүхдийн алдаан дотроос амжилтын шижмийг олж харах
  • 2.
     Хүүхдийн ахиц,амжилтанд гярхай, шуурхай хандах  Хүүхдийн зөв санааг буруу тайлбарлахгүй байх  Туслалцааны үр шим хүүхдэд хүрсэн байх 4.2. Хүүхдэд сөрөг хэвшил тогтохоос урьдчилан сэргийлэх боломж, арга зам  Удирдамж заавраар чиглүүлэх арга  Жам ёсны болон учир зүйн үр дагаврын арга  Түр завсарлагын арга Бүлгийн дүгнэлт Бүлэг сэдвийн агуулгатай холбоотой баримт ТАВДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГ (Б. ТУЯА) 5.1. Хүүхдийн хөгжлийн тухай ойлголт 5.2. Хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэхэд хүүхдийн хөгжлийн зүй тогтол, насны онцлогийг харгалзах нь 5.3. Хүүхдийн сэтгэл зүйн суурь хэрэгцээ ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХҮҮХДИЙН ХУВИЙН ОНЦЛОГ (Б. ТУЯА) 6.1. Хүүхдийн хувийн онцлогийн тухай ойлголт 6.2. Хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэхэд хүүхдийн хувийн онцлогийг харгалзах нь ДОЛООДУГААР БҮЛЭГ. ХҮҮХЭД ХАМГААЛАЛ (Т.ЦЭНДСҮРЭН, (Х. ӨЛЗИЙТУНГАЛАГ) 7.1. Хүүхэдтэй зүй бус харилцахаас урьдчилан сэргийлэх арга замууд 7.2. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах арга замууд Ном зүй НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ БА ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА
  • 3.
    1.1. Хүүхдийг хүмүүжүүлэхМонгол уламжлал Хүмүүжлийн нэгдмэл мөн чанар Хүмүүжил гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд “хүүхдийн өсөн бойжиход үзүүлэх эрэмбэ дараатай нөлөө: хүүхдийн хүмүүжил (бага насны хүүхдийн олж авах зан суртахуун, ёс дэглэм)” гэжээ. Хүнийг бүх талаас нь сургаж хүмүүжүүлэх, нөгөө талаас хүн өөрөө хүмүүжих үйл явц хоёр нэгдвэл “үлэмжийн чанар” цогцолсон бие хүн төлөвшиж болох тухай манай ардын сурган хүмүүжүүлэх зүйд үздэг”1 “Эр хүний 10 эрдэм” “Эх хүний есөн эрдэм” , “ Сайн хөвгүүний ёс”, “ Эрхэм сайн охины ёс” –ны тухай сургаал номлолууд нь өв тэгш хүмүүжлийн үзэл санааг илэрхийлж иржээ. Хүмүүжил ба өв тэгш бие хүний тухай дээрх тодорхойлолтууд хүүхдийн хөгжлийн онцлог (эрэмбэ дараа), багшлахуйн нөлөөлөл, өөрийн хүмүүжлийн аль алийг чухалчилж байгаа нь хүмүүжлийн эерэг аргын зангилаа асуудлыг Монгол уламжлалтай холбон хэрэгжүүлэх өргөн боломжийг харуулж байна. Хүмүүжлийн эерэг арга нь доорхи зүйлүүдйин нэгдсэн зангилааг илэрхийлж байдаг2 Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн насан туршдаа суралцах сэдэл тэмүүллийг бадрааж өгдөг бөгөөд хүүхдийн сурч хөгжих бүхий л тал хоорондоо уялдаатай байдаг гэж үздэг учраас нэгдмэл байдлын (холистик) зарчимд суурилдаг. “Хүүхдийг нийгэмд бие даан аж төрөхөд бүрэн дүүрэн бэлтгэсэн байх ёстой бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тунхагласан төгс үзэл санаа, тэр дундаа энх тайван, нэр төр, тэсвэр тэвчээр, эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдэл бүхий үзлээр хүмүүжүүлэх ёстой” 3 Монгол хүүхэд ажил хөдөлмөрт багаасаа татагдан орж, орчноосоо тасралтгүй суралцаж, амьдрах чадвар сайтай хүн болж болж өсдөг байна. “Монголчууд амьдардаг ертөнцөө хичнээн сайн мэддэгт нь, тэдний оюун дүгнэлт, биеийн хүч тэнхээ, тусархаг зан чанарт бүрэн найддаг байлаа”4 гэж “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг зохиогч профессор Жак Уэтерфорд 1998 онд Монгол нутгаар судалгааны аялал хийж явахдаа бичжээ. 1 Баттогтох Д (2009), Үр хөвгүүнийг сургах ёсон, хуудас 159 2 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 14 3 НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, оршил 4 Жак Уэтерфорд (2012) , “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан”, Weatherford publishing,хуудас 32 Хүүхдийн эрүүл хөгжлийн талаарх судалгаа Хүүхдийн эрхийн зарчмууд Үр дүнтэй багшлахуйн талаарх судалгаа
  • 4.
    Хүүхдийн хөгжлийн бүрэлдэхүүнхэсгүүдийн уялдааг өдөр тутмын практикт багш нар хэрхэн харгалздаг вэ? Үүнийг дараах жишээгээр тайлбарлая. 7 настай хүү сургуулийнхаа хонгилоор гүйж яваад бүдэрч унахдаа дэргэдүүрээ өнгөрч явсан охиныг санамсаргүй түлхэж цочоов. Охин цэцэг услахаар авч явсан савтай усаа унагаж асгав. Хүүгийн хувцас ч норжээ. Энэ үеэр багш ангиас гарч ирлээ. Хүү багшдаа “Багш аа би санамсаргүй …” гэж тайлбарлах гэтэл багш нь түүнд “Чи зүгээр үү? Унахдаа гэмтээгүй биз? Найзаасаа уучлалт гуйгаад ангидаа ор доо, багш нь үйлчлэгчийг эгчийг чинь дуудаж энэ усыг арчиж өгөөч гэж гуйхаас, чи завсарлагаанаас түүнээс бас уучлалт гуйгаарай” гэж хэлээд цааш эргэхдээ “ Хөдөлгөөний эвсэл нь бүрэн сайжрах ч болоогүй л дээ” гэж бодов. Хувь хүний хөгжил нь олон талтай нэгдмэл үйл явц учраас хүүхдийн хүмүүжил холистик ((holistic-грекийн –holos -бүхэл бүтэн гэсэн утга) зарчимд тулгуурладаг бөгөөд хөгжлийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа, харилцан нөлөөллийг харгалзахын тулд суралцагчийн нас , сэтгэл зүйн онцлогт тулгуурлан ажиллах хэрэгцээ, шаардлага багш нарын өмнө ямагт тулгардаг. Холистик хөгжил Танин мэдэхүй Нийгэм- шил Харилцаа Итгэл үнэмшил Зориг, сэдэл Сэтгэл хөдлөл Үйл ажил- лагаа Бие бялдар Бүдэрч унасан хүүхдэд багш хэрхэн хандав?
  • 5.
    Дээрх тохиолд ажиглагдажбайгаа зүйлс:  Хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлогийн тухай мэдлэгийн илрэл (Хөдөлгөөний эвсэл суух болоогүй гэсэн бодол)  Мэдлэгээ тухайн тохиолдолд хэрэглэх чадвар (Хүүгийн хэлэх гэсэн санааг ойлгож, гэмтсэн эсэхийг асууж байгаа байдал)  Харилцааны ёс зүйн шаардлага (уучлалт гуйхыг санал болгож байна)  Хүүхдийн алдаанд тайван хандах чадвар (хүүд айдас, түгшүүр төрүүлээгүй)  Алдааг залруулах, залруулга (үйлчлэгчид хандахаар завдаж байна)  Багш сурагчдын ердийн харилцааны илрэл (байнга давтагдах магадлалтай эераг харилцаа) Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлалыг өдгөөгийн өнцгөөс харахуй Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг Монгол соёл, сэтгэлгээтэй шинжлэх ухааны үүднээс холбон судалж байгаа манай нэртэй эрдэмтэдийн нэг нь академич Бадрахын Жадамбаа. Тэрээр боловсролын аливаа асуудалд “Айлаас эрэхээр авдраа уудал” монголчууд бидний авдранд эрээд олдохгүй эрдэнэ, судлаад дуусахгүй арга ухаан агуулагдаж байгааг онцлон тэмдэглэж энэ чиглэлээр олон бүтээл туурвижээ. “Нүүдэлчид бол өөр өөр агшинд, харилцан адилгүй байгаль орчинд бүгд адилхан мал аж ахуй эрхлэн янз бүрийн арга туршлага сургамж хуримтлуулдаг хүмүүс. Ах нь сургана, дүү нь сонсоно. Ахмадаас асууна. Ахмад зөвлөнө. Үүнээс өөр зааварчилгаа байхгүй. Нялхсаас аваад өтгөс хүртэл бүгд л алхам дутамдаа бүгд л байгалийн өөр өөр шинэ үзэгдэлтэй тулгарна. Зөвхөн өөрөө тунгаан бодно, эргэцүүлнэ. Тэгээд шууд шийдвэр гаргаж хариу үйлдэл хийнэ” 5 гэжээ. Б. Жадамбаа өөрийн бүтээлүүддээ байгаль орчны хувьсан өөрчлөгдөх нөхцөл байдалд амьдрал ахуйд тулгарч байгаа аливаа нөхцөл, нөлөөлөлд тохирох хариу шийдлийг олж сурсан нь монголчуудын амьдрах арга ухааны нэн чухал онцлог гэдгийг нотлоход анхаарсан байна. Тэрээр “Үйлийн судалгааны квант онол” (2016) хэмээх бүтээлдээ монголчуудын уламжлалт хүмүүжлийг6 дараах байдлаар тодорхойлжээ: Академич Б. Жадамбаа “Хүмүүнээр хүн хийх ухаан”-ны тухай тодорхойлолтынхоо бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулгыг зүйр цэцэн үгсээр хэрхэн илэрхийлснийг хүмүүжлийн эерэг аргын үзэл санаатай дүйцүүлэн харуулъя: 5 Б.Жадамбаа(12016), Үйлийн судалгааны квант онол, хуудас, 12 6 Б.Жадамбаа(12016), Үйлийн судалгааны квант онол, хуудас, 12 Академич Б.Жадамбаа Залгамж хойч үеэ хүмүүнжүүлэн сургаж, ажил амьдралд бэлтгэж ирсэн”гэрийн сургууль”-ийн уламжлалт соёл, түүний хүрээний “хүмүүнээр хүн хийх ухаан”-ны бодлого агуулга, арга технологи, үнэлгээг улируулан шинжих аваас, тэд бүхэлдээ нүүдэлчин монголчуудын үйлийг дээдэлдэг, хүүхэд бүрийг өөр өөрийнхөө журамлан дагаж, өөрсдөө боловсорч хөгжихүйг дэмждэг байсан болох нь илт байна. Б.Жадамбаа
  • 6.
    Хүснэгт 1. Хүмүүнээрхүн хийх ухааны бүрэлдэхүүн хэсгүүд Хүмүүнээр хүн хийх ухааны бүрэлдэхүүн хэсгүүд Бүрэлдэхүүн хэсгүүдийг илэрхийлэгч зүйр цэцэг үгс Зүйр цэцэг үгсийн утга ба хүмүүжлийн эерэг аргын зарчим Хүмүүнээр хүн хийх ухааны бодлого Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа Хүн бүхэн адилгүй Хүлэг болгон жороогүй Эрдмийг хичээлээр Эрлийг сургаар “Ажил сурах Нэг эрхэм, Алсыг бодох Хоёр эрхэм, Ажиглэн тооцох Гурван эрхэм” Хүүхдийн нас ба хувийн онцлог ба хүүхдийн идэвх, оролцоонд тулгуурлах зарчим болон хэтийн зорилгын үүднээс хандах санааг илэрхийлсэн Хүмүүнээр хүн хийх ухааны агуулга Номонд мэргэн Нойронд сэргэг Үйлэнд уран Үгэнд цэцэн Далайд усч Дайнд баатар гэх мэт Өв тэгш хүмүүжлийн зарчим, юмыг амжилттай хийхэд туслах мэдээлэл буюу удирдамж чиглэлийг яаж өгөхийг харуулсан Хүмүүнээр хүн хийх ухааны арга технологи Ажил хийж хүн болдог, Ар давж хүлэг болдог Эдийн чанар эвэндээ, Эрдмийн чанар аргандаа Долоо хэмжиж нэг огтол Хүмүүжлийн эерэг арга нь мэдлэг бүтээх, идэвх, оролцоог дэмжих зарчимд тулгуурладаг гэсэн үзэлтэй нийцэж байна. Хүмүүнээр хүн хийх ухааны явц, үр дүн Үгээр нь бус Үйлээр нь шинж Хүний сайныг ханилан байж танина Хүлгийн сайныг унан байж мэднэ Идэвх, оролцооны зарчим болон хэтийн зорилгын тууштай нухацтай хандах үзэл санааны илэрхийлэл “Алун гуа эхийн сургаал” –ын мөн чанар ба хичээлийн хөтөлбөр (curriculum) Хүүхдэд аливаа зүйлийг ухаалаг, оновчтой аргаар сургаж ирсэн түүхийг Алун гуа эх таван хөвгүүдээ сургасан домог үлгэрээр тайлбарласаар ирсэн. Чингисийн 11 дүгээр үеийн дээдэс болох Добу мэргэний гэргий Алун гуа таван хөвгүүн төрүүлж тэднийгээ эе эвээр хүмүүжүүлсэн алдарт эх юм. “Монголын нууц товчоо”-нд буй хэн бүхний сайн мэдэх мэдээгээр Добун мэргэн, Алун гуа эх хоёул Бэлгүнүдэй, Бүгүнүдэй гэх хоёр хөвүүнтэй атал Добу мэргэн үгүй болсны хойно, бэлэвсэн эх нь Бугу хатаги, Бугуту салжи, Бодончар мунхаг гэх 3 хөвүүнийг төрүүлжээ. Гэтэл Бэлгүнүдэй, Бүгүнүдэй хоёр хөвүүн нь : “Энэ эх, гэрт гагц Малига баягудайгаас өөр эр үгүй атал гурван хөвүүнийг төрүүлэв. Эд гурван хөвүүд түүнийх буй заа” хэмээлдэн эх юугээн эчнээ далдуур хэлэлцэхийг, Алунгоо эх ухаж мэднэ. Таван хөвүүнээ дотроо хагаралдан тэмцэлдэхээс Алун гуа эх хэрхэн сэргийлэв? Алун гуа эх таван хөвүүндээ нэг нэг сум өгч хугал гэв. Тэд амархан хугалав. Багцалсан таван сум өгтөл тэд хугалж дийлсэнгүй. Тэрээр хүүхдүүддээ ганц сум лугаа ганц ганцаар явбаас дайсанд амархан ялагдах бус уу, харин эв эетэй, хамтдаа явбаас бүхнийг дийлэх бус уу хэмээн сургажээ.
  • 7.
    Алун гуа эхийнсургаалын сурган хүмүүжүүлэх ач холбогдлыг манай нэрт эрдэтмэн Ч. Пүрэвдорж нухацтай дүгнэн шинжилж хөвүүдээ сургасан Алун гуа эхийн сургаалыг нэгэн удаагийн хичээл хэмээн үзэж задаргаа хийсэн нь уламжлалт арга ухааныг сургалт, хүмүүжлийн ажилд хэрэгэлэх арга замыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байна. Тэрээр “Бидний өдгөөгийн өндрөөс харахад сургалтын академик , прагматик хэлбэрийг хослуулж, бихевиор, конструктив хандлагыг зэрэгцүүлэн хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ нь орчин цагийн тэдгээр онол баримтлалууд угаас амьдралын үнэнийг илэрхийлж чадсан болохлоор цаг хугацаанаас шалтгаалахгүй, бас зохиомол бус болохыг нь давхар нотолж буй хэрэг” 7 хэмээн онцлон тэмдэглэжээ. Алун гуа эхийн боловсоруулсан ээлжит хичээлийн хөтөлбөрийн /curriculum/ тойм агуулгыг эдүгэчлэн сэргээж үзжээ. 8 Хичээлийн зорилго нь Энгийн сум / мөс/ ашиглан нэг эетэн болж явахад сургах, тийм итгэл үнэмшил олгох үйлийг үйлдэх Арга зүй : Тайлбарлан ярих Үг хэрэглэн зэмлэх Хамтран ажиллах Кейс ашиглах /тодорхой жишээн дээр / гэх зэрэг Онол баримтлал нь : хосолмол онол, хандлага /эклетик/ Үнэлгээ : хүүхдийн ойлгоцоор үнэлэх арга Хэрэглэгдэхүүн нь : мөс, мах ... гэхчлэн үргэлжлүүлэн бичиж болно Хичээлийн орчин бүрдүүлэлт Эхэд /текстэд/ бичсэнээр “хаврын нэг өдөр хонины хуршсан мах чанаж” гэдэг бол цаг үеэ гайхалтай сайн тохируулж буйн шинж. Нүүдэлч малчны хувьд жилийн дөрвөн улирлаас хаврын эхэн үе хамгийн хүнд тарчиг цаг байдаг юм. Өлөн зэлмүүн, харшиж ядарсан цагаар хонины хуршсан мах чанана гэдэг зөвхөн үнэрийг нь авах төдийд л хэн хүнгүй татагдан хорхойсох зүйл. Энэ бол монгол эх үр хүүхдээ шинэ зүйлд сургаж багшлахуйд хар туршлага, сэтгэлийн гүн мэдрэмжээрээ түүнд бэлтгэж буйн үлгэр болой. Ийхүү хэзээ, юуг, хэрхэн зааж сургах вэ гэдгийг урьдаас сайтар бодож, боловсруулан төлөвлөсний үр дүн нь орчныг тийнхүү гойд сайнаар бүрдүүлсэн явдал юм. Хичээлийн явц  Алун гуа эх угаас суралцагчийн зан үйлд нөлөөлөх хандлагыг барьсан нь эхнээсээ илт байв. Хөвүүдийг “зэрэгцүүлэн суулгаж” гэснээс үзэхүл, монгол гэрт тэрээр хөвүүдээ өөр рүгээ хандуулан, хагас тойргоог суулгасан дүр зураг төсөөлөгдөж байв. Ийм байрлал нь багш, суралцагчид нүүр нүүрээ харсан, багшаас суралцагчтай, суралцагчаас багшай адил тэгш харилцахад хамгийн тохиромжтой хэлбэр юм.Тэгээд ч багш хичээлийн сэтгэл зүйн бэлтгэлийг машид сайн хангасан болохлоор тэдний хооронд бүлээн дулаан уур амьсгал тэрхэн дороо бүрдэж, амьд идэвхитэй харилцаа үүссэн байж таарна.  Эхийн /текстийн/ дараагийн хэсэгт “нэг нэг мөс” – ийг “Хугалагтун” гэж өгөв. Нэг мөсийг амархан хугачиж орхив” гэжээ. Энд багш энгийн сумны мөн чанарыг ойлгуулах туршилт явуулжээ. Өөрөө хэлбэл, мөсийг нэг нэгээр хугачих автомат үйлдэл хйилгээд түүнээ янз бүр нөхцөлд туршсан нь сургалтын өнөө цагийн бихевиор болон прагматик онолыг хослуулан хэрэглэснийг харуулна.  Эхийн /текстийн/ дараах хэсэгт “Бас таван мөсийг хамт боож “хугалагтун” гэж өгөв. Тавуул таваар багцлан боосон мөсийг хүн бүр авч, тойруулж оролдоод, хугалан ядав” гэж буй. Тэд багц сумыг хугалж эс дийлнэ. Хөвүүд тэгээд мөс ганцаар бол хялбар хугардаг, харин тэднийг багцалбаас эс хугардаг гэх мөсний мөн чанарыг ухаарцгаамуй. 7 Ч.Пүрэвдорж (2013)Чингис хааны удирдахуй, дагуулахуй, хуудас 134 8 Ч.Пүрэвдорж (2013) Чингис хааны удирдахуй, дагуулахуй, хуудас 136,137 Доктор (Sc) Ч.Пүрэвдорж
  • 8.
    Хичээлийн оргил (тайлал)үе Хичээлийн оргил үе буюу тайлал хэсгээс, зорилгоо гүйцэлдүүлж буй хэсгийг харж болно. “Алун гуа таван хөвүүддээ сургаал үг өгүүлрүүн : “Та таван хөвүүн миний ганц хэвлийгээс төрөв. Та нар саяны таван мөс мэт ганц ганцаар болбол, тэр нэжгээд мөс мэт хэнд ч хялбар дийлдэнэ. Тэр цугласан мөс мэт хамт нэгэн эетэн болбоос, та нар хэнд ч хялбар яахан дийлдэнэ хэмээв” гэх эхийн (текстийн) эл хэсгээс үзэхүл, мөнөөх өмнө хэрэглэсэн сургалтын аргуудыг улам дэлгэрүүлэн, агуулгыг шал өөр зүйлд хөрвүүлэн, оюун дүгнэлт болгон хувиргаж байна. Зааж сургасан нь мянга гаран жилийн хойно огт хуучраагүйгээр барахгүй та бид нар хүртэл өнөөдөр хичээлд нь задаргаа хийгээд ийнхүү сууж байх тэр хүнийг багш хэхгүй юм бол, өөр хэнийгээ ч багш хэх билээ, үнэндээ. Тэгээд ч, Алун гуа ба бусад эх хатад хамгийг оройлсон “тэнгэрийн хөвүүд’ хаан эзийг сурган тэжээсэн гэцгээдэг биз дээ, бид.9 Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмуудын сурган хүмүүжүүлэх ач холбогдол “Эцэг Есүхэй баатар нас барснаас хойш үргэлжийн зовлон бэрхшээл, аюул түгшүүрийн дунд 10 шахам жилийг өнгөрөөсөн нь амьдралын том сургамж болсон төдийгүй, ирээдүйн Чингис хаан хэмээх бие хүний гол гол зан төрх, амьдралдаа баримтлах зарчмын үндэс болжээ”10 . Эрдэмтэн судлаач Ш. Чоймаа Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмуудыг тодорхойлсон нь бусад ном бүтээлүүдэд төдийлөн давтагдаагүй гүн гүнзгий утга санаагаар Монгол ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг тодруулан баяжуулж, уламжлал шинэчлэлийг холбох өргөн боломжийг бидэнд олгож байна. Эдгээр зарчмуудыг хүснэгтлэн харуулав. Хүснэгт 2. Чингис хааны амьдралдаа баримталж байсан зарчмууд Их Богд эзэн Чингис хааны баримталж байсан зарчмууд Тухайн зарчимтай холбоотой баримт, хэллэгүүдийн жишээ Тухайн зарчмын сурган хүмүүжүүлэх ач холбогдол Төрт ёсыг дээдлэх зарчим Алтан бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай Эх оронч хүмүүжил олгох, төрт ёсыг дээдлэхийн чухлыг таниулах Үнэнч шударгыг эрхэмлэх зарчим Чингис нэг талаар шударга үнэнч зан, нөгөө талаар чадал авьяасыг гол шалгуур болгон өөрийн итгэлт шадар нөхдөө бүрдүүлсэн бөгөөд тэдний дотор янз бүрийн овог аймгаас гаралтай, эгэл ард, боол явсан болон олзны хүн ч байсан юм11 … Ёс зүйтэй шударга байх, бусдыг бодитой үнэлэх, бусдын чадварыг үнэлэх, тэгш хандах, үл ялгаварлах үзлээр хүмүүжүүлэх Биеийг бус сэтгэлийг хураах зарчим Чингис өөрийн үйл хэрэгтээ хүчирхийлэн дарахаас илүү бусдын сэтгэлийг дагуулан хураахыг урьтал болгож байсан гэж үздэг: “Олон улсыг барихад Биеийг нь хураахаас Сэтгэлийг нь хураагтун. Сэтгэлийг хурааваас Бие нь хаа одох” хэмээн сургажээ.12 “Түүний (Чингисийн) нийтлэн захирах нь туйлын төв голч бөгөөд эелдэг найрамдуу, ард иргэн нь түүнийг хүндлэн хайрлах нь эзэн бусаар шууд өөрийн эцэг эх мэт санамуй” 13 Үр хүүхэд, шавь нараа хүмүүжүүлэхдээ сэтгэлийг нь эхэлж тогтоох, тэдэнд элэгсэг хандах, хүнийг удирдан дагуулахдаа сэтгэл ухааныг хослуулах, сэтгэлийн хүчинд тулгуурлах, сэтгэлийн хүмүүжил олгох зэрэг өргөн ач холбогдолтой. 9 Ч.Пүрэвдорж (2013)Чингис хааны удирдахуй, дагуулахуй, хуудас 136 10 Ш. Чоймаа (2012) Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм,хуудас 21 11 Ш. Чоймаа (2012) Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм,хуудас 25 12 Монголын нууц товчоо”-ны сонгомол эх(2005), хуудас 27 13 Сайшаал, Чингис хааны товчоон, доод дэвтэр, хуудас 798
  • 9.
    Бусдын сануулгаар бурууг засахзарчим “Боорчи, Мухулай хоёр зөв явдлыг минь Зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь Буцаан зогсоож энэ Их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа Осол гаргавч хэлэлцэхгүй болгоё”14 хэмээн зарлиг болгожээ Бусдын санал зөвлөгөөг сонсох , эргэцүүлэх, хамтарч ажиллах, зөвшилцөх, өөрийн амжилт, ахицыг бусдын дэмжлэг туслалцаатай холбож ойлгох, ачийг үл огоорох Эвийг эрхэмлэх зарчим “Хүй элэгнээс хагацваас Хөндлөн хүний идэш болмуй Өнөр хүн хагацваас Өнчин хүний идэш болмуй”15 Өүлэн эх Алун гуа хатны эртний үгийг эш татаж, өвгөдийн үгийг үндэс болгон эв эетэй байхыг Тэмүүжин хөвгүүнийхээ сэтгэл зүрхэнд суулгажээ. Багш шавийн барилдлагын тухай сургааль ба орчин үеийн Монгол багшийн загвар “Хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай Хүүхдийг хайрлах нинжин сэтгэлтэй Сурахуйн болон сургахуйн арга ухаантай Судлан шинжлэх ажилд сэтгэл, зүтгэлтэй Эцэг эх, хүүхдийн итгэлийг даадаг Эрхэмлэх зүйл, ноён нуруу сайтай Хүүхэд бүрээс амжилт хүлээдэг Хөгжил, төлөвшилд нь цогц ханддаг Шинэ санаа, шинэчлэлд нээлттэй Шинийг сэдэх, бүтээх чадамжтай Монгол хүний унаган төрхийг мэддэг Монгол эх орноороо бахархуулж чаддаг Багшийг шинэ зууны монгол багш гэнэ” 16 Багш шавийн барилдлагын тухай “Эцэг эх тэргүүтэн, гэрийнхэн, нутаг усны ах зах хүмүүс, номын багш нар хүүхэд багачуудыг хүн болгон төлөвшүүлж, нүгэл буян, үйлийн үрийг ухааруулж ирсэн арга хэлбэрийг гурав хувааж болох мэт” 17 хэмээсэн байдгийг дор товчлон авч үзлээ. 1. Биеийн явдал мөрөөр үлгэрлэх: Үүнийг дотор нь өөрийн биеэр үлгэрлэх, өөр бусдын явдал мөрөөр үлгэрлэх гэж ангилж болно.Өөрийн биеэр үлгэрлэхийн тухайд эцэг эх, ах зах хүн, багш тэргүүтний өөрсдийн явдал мөр нь хэлж сургадагтайгаа яв цав нийцэж, хүүхэд багачуудад зохисгүй байдал үл үзүүлэх явдал юм. 2. Үг хэлээр сурган ухааруулах: Хүүхдийг хэлд орох үеэс нь муу муухай үг хэлэхийг тас цээрлүүлж, уран яруу, зүйр цэцэн үг цээжлүүлж, оньсого таалган оюуныг сорьж, үлгэр ярьж үйлийн үрийг ухааруулдаг байжээ. 3. Буянт сэтгэлээр үлгэрлэн тэтгэх: Монголчууд бид сэтгэлийг үл догшруулан, ариун нандин, энэрэнгүй нижин байлгахыг нэн эрхэмлэж “Сэтгэлийн хир биеийн хирээс бузар” гэж үздэг. Энэхүү загварт багшийн ёс зүй, мэдлэг чадвар, хандлагыг цогц байдлаар тодорхойлохдоо уламжлал, шинэчлэлийг чдварлаг холбож өгчээ. 14 Монголын нууц товчоо”-ны сонгомол эх (2005), хуудас 30 15 Монголын нууц товчоо”-ны сонгомол эх (2005), хуудас 31 16 Ерөнхий боловсролын бодлогын зөвлөх багиин “Багшийн загвар боловсруулах” ажлын хэсгийн тайлан, 2014 он, хуудас 1816 Ерөнхий боловсролын бодлогын зөвлөх багиин “Багшийн загвар боловсруулах” ажлын хэсгийн тайлан, 2014 он 17 Ш. Чоймаа (2012) Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм, хуудас 234 21 дүгээр зууны Монгол багш
  • 10.
    Хүүхдийг хүмүүжүүлэх монголарга ухаантай холбоотой дээрх үзэл, ойлголтуудыг товч тоймлон авч үзсэнээрээ бид “Хүмүүжлийн эерэг арга барил нь дан ганц барууны үзэл баримтлал уу? гэсэн асуултанд хариулахыг зорьсон билээ. Хүмүүжлийн эерэг арга барил гэдэг бол нийт хүн төрөлхтөнд нэгэн адил хамаарах хүний эрхийн тухай асуудал. Хүүхэд бол хүний эрхийг эдлэх эрхтэй ХҮН бөгөөд хүний эрхийг бид хүндлэх ёстой18 Монгол уламжлалд хүүхдийг хүмүүжүүлэх асуудлыг үг, үйл, бие сэтгэлийн нарийн нэгдэлд холбоонд холч, голч үзлээр, энэрэл ухаарлыг хослуулан авч үзсээр ирсэн нь хүмүүжлийн эерэг аргын үзэл санааг хэрэгжүүлэх өргөн боломжийг олгож байна. 1.2. Хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх үндэслэл, эрэлт хэрэгцээ Хүмүүжлийн эерэг арга нь цоо шинэ зүйл биш бөгөөд багш сургалт хүмүүжлийн аргаа зөв үр дүнтэй зохион байгуулан улмаар ажилдаа амжилт гаргах үндэс юм. Өөрөөр хэлбэл багш хүмүүжлийн эерэг аргыг баримталсанаар сурагчид төдийгүй багш өөрөө хөгжих болмжтойгоороо давуу талтай. Хууль, эрх зүйн үндэслэл Монгол улс НҮБ-ын ХЭК-д заасан “Хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийлэл дарамтанд” оруулах зэргийг олон улсын практикт хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал гэж нэрлэдэг. “Багш нар болон бусад хүүхдүүд чамд шударга бус хандах тохиолдол гарч байсан уу?” гэсэн асуултанд 39% нь багш нар болон хамт амьдардаг (дотуур байрны) хүүхдүүд шударга бусаар ханддаг гэж, харин “Томчуудын зүгээс хүүхэдтэй зүй бусаар харилцах тохиолдол гардаг уу?” гэсэн асуултанд 70,2% нь томчууд хүүхдүүдтэй зүй бусаар харилцдаг гэж тус тус хариулсан байна. Зарим багшийн эв дүйгүй харилцаа хүүхдэд таагүй сэтгэгдэл төрүүлж, хүүхдийн эрхийг зөрчихөд хүргэж байгааг харуулсан тодорхой жишээ ч цөөнгүй байна.19 18 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 28 19 “Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн илтгэл, 2015 Хүүхдүүдийн бичсэн илтгэл
  • 11.
    2006 оны 12сард Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүүхдэд үзүүлэх аливаа дарамтыг хориглосон. Багшийн эрх, үүрэг 44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах; 44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх; 44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах; 44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих. Кейс нэг. Дараах тохиолдлыг уншиж эрэгцүүлэн ярилцана уу? “Хүү минь хичээлдээ явахгүй гээд байна яах вэ” “Миний хүү 6 настай сургуульд орсон. Одоо хоёрдугаар анги. Хичээлдээ сайн, хүмүүжил сайтай, нөхөр бид хоёр хүүхдээ зодож цохьдоггүй. Гэтэл саяхан хүү минь хичээлээсээ “Багш миний нуруу руу чанга цохиод миний дэвтрийг ийм болгож шидсэн” гээд багш нь мушгиж базаад уурандаа урах гэж захаас нь сэтэлсэн (давхар хуудаснуудыг урж чадаагүй бололтой) дөрвөлжин шугамтай дэвтрээ гаргаж ирээд нулимс цийлэгнүүлэн надад өглөө. Хүүгээ аргадаж тэврэн жаахан тайвшруулсны дараа мушгиж базсан дэвтрийг нь үзэв. Тоонуудаа зөв бодсон байлаа… Маргааш нь хүү багшдаа гомдож айсан учраас хичээлдээ явахгүй гэж гуйсан тул бид явуулсангүй. Харин багштай нь очиж уулзахад нэг их гэмшсэн янзгүй “Та дэвтрийг нь авч ирсэн үү?” гэж надаас асуув. Би ч түүний үнгэж мушгисан дэврийг барьж очсон тул үзүүлэв. Тэрээр дэвтрийн эхний нүүрэнд байсан хүснэгтийг харуулан (хүү мөр алгасч шугамдаагүй байв) “Доторх тоог нь зөв бодсон ч ийм хачин шавааралдсан хар хүснэгт хийсэн учраас миний уур хүрсэн юм. Миний хамгийн их их итгэж найддаг тэргүүний хүүхэд шүү дээ гэж өөрийн үйлдлээ тайлбарлав… Би ч тэсэлгүй “Та яагаад хүүг минь үүний төлөө цохиж байгаа юм бэ? гэхэд танай хүүхдийн нуруу руу нэг ёворсны төлөө юун сүртэй юм, за за уучлаарай, маргааш хичээлд нь явуулчих. Бүх хүүхдийг өчигдөр загнасан, нэг их гомдол тэмцэл болоод байгаа юм алга гэлээ. Надад хэлэх үг ч олдсонгүй би “Захиралтай чинь уулзана” гэхэд “Уучлалт гуйж байна шүү дээ…” гэсээр хоцорлоо. Би захиралтай нь уулзлаа. Уучлалт гуйж, багшийг буруутгаж, түүнд сануулга өгнө гэж хэлээд эцэст нь “Танай хүүгийн чинь ангийг төгсгөөд тэтгэвэрт гарах гэж байгаа настай багшийг минь та уучилж үзээч дээ, ер нь жаахан хэцүү зантай хүн байгаа юм гэж аминчлан гуйлаа…” Сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн байгууллагын орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал буурахгүй байна. Өнгөрсөн жилийн хугацаанд 10 хүүхдийн 4 нь буюу 35.66% нь эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүнээс 26.67% нь нэг ба хоёр төрлийн хүчирхийлэлд өртсөн байна. Ихэнх нь гараараа алгадсан, цохьсон байна. Нийт эцэг эхийн 48.8%, нийт өсвөр насны хүүхдүүдийн 48.1% нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд бие махбодийн шийтгэл шаардлагатай гэж үзжээ. Нийт судалгаанд хамрагдсан эцэг эх, асран хамгаалагчийн 62% нь хүүхэд хүмүүжүүлэх сөрөг арга хэрэглэсэн байна. Үүний дотор 21.91% нь бие махбодийн шийтгэл үзүүлсэн аж.20 Иймд сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөл, нэг анги, нэг багшид ноогдох хүүхдийн тоо, багшийг бэлтгэсэн, сургасан байдал, багшийн ёс зүй зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллийг судлах 20 ДЗМОУБ-ын Хөтөлбөрийн суурь судалгаа, 2018 Боловсролын тухай хууль, 44 дүгээр зүйл. Эргэцүүлэн ярилцаарай Багш суралцагчид сэтгэл санаа, бие махбодын шийтгэл, эдийн засгийн дарамт үзүүлэх, хувийн нууц задруулахыг хориглоно… (Боловсролын тухай хууль, 44.3)
  • 12.
    шаардлага гарч байна.Иймд багш нарыг хүчирхийлэлгүй заах арга зүйд сургах, урьдчилан сэргийлэх, зайлшгүй нөхцөлд хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, багшийн ажиллах орчинг сайжруулах шаардлагатай байна (Хүүхдийн Эрхийн Тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайлан илтгэл, хуудас 38-39). Хүүхэд багшаасаа айж, эмээх нь зөв үү? “Бид багадаа багшийн бараа хараад л зугтдаг байлаа”, “Одоогийн хүүхдүүд багшийг хүн гэж үзэхээ байж дээ”, “Хүүхэд багш, эцэг эхээсээ эмээдэг байх ёстой”, “Багшаас айх айдас танин мэдэхүйн таашаал, баяслыг унтраана”, “Багшийг дээдэлж, хүндлэх ёстой”, “Номыг нь сурахгүй ч гэсэн номхоныг нь сур” гэх зэргээр багш шавийн харилцааг хүмүүс харилцан адилгүй тодорхойлдог. Дээрх асуултанд хүүхэд хэрхэн хариулах бол? Дараах хоёр тохиолдлыг уншиж эргэцүүлэн тунгаана уу? 1. Кейс хоёр: “Сургууль дээр хүүхэд хүүхдээ дээрэлхдэг, бас сурах бичиг хүрэлцэхгүйгээс даалгавар хийхгүй ирээд, дээр нь ар гэрийн асуудлаас цэвэрлэгээний мөнгө хураалгаж чадахгүй үед багшид загнуулахаас маш их айдаг. Ном хүрэлцээгүйгээс болоод би нэг удаа тооны хичээлийн даалгавраа хийгээгүйн улмаас багш намайг тооны сонгоноос гаргана гэсэн. Энэ нь надад маш хүнд туссан тиймээс багшийгаа харахаар байнга айдас төрдөг. Багшаа хүндлэх өөр хэрэг, айдас бол ондоо зүйл шүү дээ. Зарим багшаас их айдаг” -14 настай, Б хүүгийн ярианаас (“Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн илтгэл, хуудас 15). 2. Кейс гурав: “Манай ангид хичээлдээ сайн ч маш хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдүүд олон байв. Багш нарыг орж ирэхэд ихэвчлэн бужигнаж шуугиж байдагсан. Зарим багш уурлаж, бидэнд нэр хоч өгч сүйд болно. Гэтэл физикийн хичээлийн Чулуун багш биднийг хэзээ ч загнаж байгаагүй. Орж ирж мэндлээд л сэдвээ самбарт бичиж намуухан дуугаар хичээлээ зааж эхэлнэ. Бид шуугих тусам багшийн яриа улам намдсаар… Бид багшийнхаа яриаг сонсох гэж аль болох түргэн чимээгүй болох ба үймүүлж байгаа нэгэндээ анхааруулж сануулна. Ангид нам жим болоход багшийн дуу улам тод чанга болж багш маань хичээлээ бидний ой тойнд хоногшин үлдтэл сайхан заадагсан. Бидний асуултанд уйгагүй хариулна. Бид түүнийг тойрч зогсоод хичээлтэй холбоотой холбоогүй олон зүйлийг сонирхон асууна. Манай сургуулийн үе үеийн сурагчид Чулуун багшийг ихэд хүндлэн ярьдаг юм. Багшийн өгсөн даалгаврыг хийх нь нэр төрийн хэрэг байсан байх гэж би боддог. Ангиараа физигч болох гэж байгаа юм шиг л хичээдэгсэн… Дээрх тохиолдлын талаар багшид өгөх зөвлөмж:  Нэг, хоёрдугаар тохиолдолд тухайн сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй харилцаа бүрдээгүй байна.  Хүүхэд даалгавраа хийхгүй ирж байгаа шалтгааныг асууж хийх боломж бүрдүүлэхэд нь тусалдаг байх  Дүн тавих, даалгавар шалгах нь хийгээгүй зүйлээ хийх, алдаанаасаа суралцах урам зоригийг хүүхдэд өгөхөд чиглэсэн хамтын ажиллагаа гэдгийг анхаарах  Дүн тавих, даалгавар шалгах ажиллагаа нь хүүхдийг айлгах ташуур болж хувирдгийг анхаарч энэ алдааг гаргахгүй байх  Хүүхдийг айлгах, дарамтлах аргуудыг бус, хүндэл, үлгэр дуурайллаар хүмүүжүүлж сургах аргуудыг тууштай хэрэглэх  Гуравдугаар тохиолдолд багшийн ур чадвар хүүхэдтэй ажиллах ухаалаг аргуудтай нягт холбоотойг харуулж байгаа учраас ”Үглэж хүмүүжүүлснээс үлгэрлэж хүмүүжүүл” гэсэн хэллэгийн утгыг илтгэж байна.
  • 13.
    МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДИЙНЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ (2016 он) МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (2016 он) МОНГОЛ УЛСЫН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ (2016 он) “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” (2017-2021 он ) Багшид өгөх зөвлөмж:  Хүүхэдтэй ажиллахдаа Боловсролын тухай хуулийн заалтыг (44.3) мөрдөж ажиллах  Хүүхэдтэй зүй бусаар харилцаж байгаа дээрх харилцааг зөвтгөх үндэслэл байхгүй учраас багшлах эрхийг түдгэлзүүлэх болон эцэг эх нь таны эсрэг гомдол гаргах бүрэн үндэслэл болно гэдгийг анхаарах  Уур бухимдлаа зохицуулах арга техникүүдэд суралцах ( уг гарын авлагын 3 дугаар бүлгээс санаа авах)  Хүүхдийн хийсэн зүйлийг түүний байр сууринаас хардаг байх  Хийсэн зүйлээ улам сайжруулах урмыг хүүхдэд өгөх  Зан харилцааны доголдолтой багш өөрөө сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах Хүүхдийн хөгжил хүмүүжлийн эерэг баримтууд Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгааны баримт: 2009 онд МУБИС-аас Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц- физиологи, нийгэм-соёлын онцлог”21 сэдэвт судалгаагаар Монголын ЕБС-ийн дунд, ахлах насны сурагчдын оюуны ухааны хөгжил дундаж ба түүнээс дээгүүр түвшинд байгааг илрүүлсэн. Судалгаанд хамрагдсан сурагчдын (n=640) оюун ухааны хөгжлийн коэффициентыг нас насаар авч үзвэл: 11 настай сурагчдын дундаж IQ=119,1, 12 : IQ=118, 13 нас: IQ=110, 14 нас: IQ=109,9 15 нас: IQ=110,6, 16 нас:IQ=114.5, 17 нас: IQ=118.5, 18 нас: IQ=111.2 байна. Оюун ухаан бол өөрийгөө зорилго чиглэлтэй авч явах, оновчтой сэтгэх, хүрээлж буй орчинтой амжилттай харилцан үйлчлэлцэх болон орчиндоо дасан зохицох хувь хүний цогц чадвар юм. Хайр энэрэлгүй орчинд оюун ухааныг хайх хэрэггүй (Ф. Н. Достоевский). Ганцхан дусал эрүүл ухаан бүтэн чингэлэг сургаалаас үнэтэй (Пифагор). 21 “Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц-физиологи, нийгэм-соёлын онцлог”судалгааны тайлан, 2010, х, 63 Хууль эрх зүйн орчин Монгол хүүхдүүдийн оюун ухааны хөгжлийн түвшин хэвийн сайн байгаа нь ЕБС-ийн хичээлийн стандарт, хөтөлбөрт тусгагдсан мэдлэг чадварыг эзэмших, орчиндоо зөв дасан зохицох өргөн боломж байгааг харуулж байна. Судалгааны үр дүнг харгалзах тухай
  • 15.
    Өсв566655555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555 555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555 555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555 555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555 555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555555 5555555555555555555555555555555655өр насныхан азжаргалтай амьдралд юуг чухалчилж байна? Дээрх төслийн хүрээнд эрдэмтэн Ш. Ичинхорлоо, Л. Алтанзаяа нар 2010 онд Монгол хүүхдийн нийгэм-угсаатны онцлогийг 29 бүлэг бүхий 128 асуултаар судалж Улаанбаатар, Сэлэнгэ, Дорнод аймгийн өсвөр насны нийт 960 сурагчийг хамруулжээ. Уг судалгаанаас хамгийн чухалд тооцсон гурван хариултыг дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт3. Таны бодлоор аз жаргалтай амьдрахад юу хамгийн чухал вэ?22 (3 зүйл сонгож болно. N=960) Үзүүлэлтүүд УБ /320/ Сэлэнгэ /320/ Дорнод /320/ Дундаж үзүүлэлт Сайн боловсрол 60,6% 69,3% 60,9% 63,6% Эрүүл мэнд 73,1% 74,6% 75,3% 73,7% Аз жаргалтай гэр бүл 61,8% 64,6% 63% 63,1% Судалгаанд хамрагдсан өсвөр насны сурагчид сайн боловсрол (63,6% ) аз жаргалтай гэр бүл (63,1%)-ийг аз жаргалтай амьдрахад эн тэргүүнд хэрэгтэй гэж үзжээ. Хүүхүүдийн хүсч байгаа сайн боловсролыг эзэмшүүлэхэд юуг анхаарах вэ?  Хичээл бүр нь хүүхэд бүрийн хувьд ойлгомжтой, сонирхолтой байх  Авьяас чадамжаа сорих боломжийг хүүхдэд олгох  Хичээлийн цагийг зугаатай, хялбар аргаар өнгөрөөх нөхцөл үүсэхээс сэргийлэх  Хариуцлгатай суралцах шаардлагыг хүүхэд бүрт жигд тавих  Залилж мэхлэх аргад суралцахаас хүүхдийг хамгаалах  Сургуулийн орчин дахь таагүй үр дагавраас хүүхдийг хамгаалах  Дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах  Алдсаны төлөө хүүхдийг шийтгэхгүй байх  Багш онцлог, давуу талаа заах арга, ур чадвараараа харуулдаг байх 22 “Монгол үндэстэн хүүхдийн сэтгэц-физиологи, нийгэм-соёлын онцлог” , 2010, хуудас , 45 Аз жаргал Багшид өгөх зөвлөгөө
  • 16.
     Сайн боловсролэзэмшихээр чармайж байгаа хүүхдэд нэр хоч өгч гадуурахахаас сэргийлэх Дэмжлэг, эрх мэдэл, боломж ба хүлээлт, цагийн зүй зохистой ашиглалт, суралцах эрмэлзэл, эерэг үнэт зүйлс, нийгмийн чадамжууд, хувь хүний эерэг чанар гэсэн найман үзүүлэлтийн дагуу 50 асуултаар 1079 өсвөр үеийнхний дунд тодорхойлж хөгжлийн давуу чанарыг тодорхойлсноос харахад суралцах хүсэл эрмэлзэл болон хөгжлийн давуу чанарт нөлөөлөгч хувь хүн, байгууллагын (субьектын) дундаж оноогоор сургууль нэгдүгээрт байна. Нөгөө талаас цаг ашиглалтын зөв дадал суулгах, эерэг үнэт зүйлсийн баримжааг зөв олгох асуудал бидний өмнө тулгамдаж байгааг анхаарах нь зүйтэй. 7% 42% 44% 8% Өсвөр үеийнхний давуу чанарын нэгдсэн оноо Бэрхшээлтэй Эмзэг Хэвийн Амжилттай 21.8 21.4 22.4 15.1 23.2 20.5 21.1 21.6 Дэмжлэг Эрх мэдэл Боломж ба хүлээлт Цагийн зүй зохистой… Суралцах эрмэлзлэл Эерэг үнэт зүйлс Нийгмийн чадамжууд Хувь хүний эерэг чанар 0.0 10.0 20.0 30.0 Давуу чанарын 8 дэд бүлгийн дундаж оноонууд (Оноо: 0-30)
  • 17.
    Хувь хүний дотооддавуу чанарыг илэрхийлэх үзүүлэлтүүд дотроос “суралцах эрмэлзэл” нэгдүгээрт гарч байгаа нь сургууль, багш нарын зүгээс хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайжруулах өргөн боломж байгааг харуулж байна. Хэрвээ та ямар нэгэн дэд бүлгийг сайжруулах стратеги, үйл ажиллагаа төлөвлөх гэж байгаа бол дараах зөвлөмжийг ашиглаарай 24 23 Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийн судалгааны тайлан, 2014, хуудас 5. 24 “Монголын өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийн судалгаа”-ны тайлан, 2014, хуудас 20 Түлхүүр Бэрхшээлтэй (доод түвшин) Эмзэг Хэвийн Амжилттай (дээд түвшинд) Диаграм1. Монголын өсвөр үеийнхний хөгжлийн давуу чанарын үзүүлэлтүүд23 21.2 22.0 22.7 23.7 17.8 Хувь хүн Нийгэм Гэр бүл Сургууль Олон нийт 0.0 20.0 40.0 Хөгжлийн давуу чанарт нөлөөлөх 5 субьектийн дундаж оноо (Оноо: 0-30)
  • 18.
    ХӨГЖЛИЙН ДАВУУ ЧАНАРЫН8 ҮЗҮҮЛЭЛТ Гадаад давуу чанар (эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дэмжлэг) Дотоод давуу чанар (хүүхдийн өөрийн дотоод нөөц) Дэмжлэг Өсвөр үеийнхэн тэднийг хайрлаж, халамжилж, урамшуулж, хүлээн зөвшөөрдөг хүмүүсээр хүрээлэгдсэн байх шаардлагатай. Суралцах хүсэл эрмэлзлэл Өсвөр үеийнхэн суралцах үйл явцын эцсийн үр дүн, ач холбогдлыг мэддэг, өөрийнхөө чадварт итгэдэг байх шаардлагатай. Эрх мэдэлжүүлэх Өсвөр үеийнхэнд аливаа юмыг үнэлдэг, өөрөө үнэ цэнэтэй байгаагаа мэдэрдэг орчин бүрдүүлэх шаардлагатай. Аюулгүй, хүндлэл хүлээлтийг мэдэрснээр энэ нь хэрэгжинэ. Эерэг үнэт зүйлс Өсвөр үеийнхэнд амьдралын эрүүл сонголт хийхэд чиглүүлэг болсон үнэт зүйлсийг хөгжүүлэх хэрэгтэй. Боломж ба хүлээлт Өсвөр үеийнхэнд аливаа юмыг өөрсдийн хамгийн сайнаар хийх урам зориг, ойлгомжтой дүрэм журам, түүнийг зөрчвөл гарах уршиг, үр дагаварыг ойлгуулсан байх шаардлагатай. Нийгмийн чадамжууд Өсвөр үеийнхэнд бусадтай үр ашигтай харилцах, хүнд шийдвэр гаргах, шинэ нөхцлийг давах ур чадварууд шаардлагатай. Цагийн зүй зохистой ашиглалтийг дэмжих Өсвөр үеийнхэнд сургуулиас гадуур дуртай зүйлдээ суралцах, хоббигоо хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Хувь хүний эерэг чанар Өсвөр үеийнхэн өөрөө өөртөө итгэж, тэдгээрт тулгарч буй асуудлыг өөрсдөө хянах чадвартай байх шаардлагатай
  • 19.
    Хүүхдийг хүмүүжүүлэхэд гаргажбайгаа алдаа, гажуудлыг харуулсан баримтууд Нийгэмд хүмүүжлийн эерэг аргын тухай шинжлэх ухааны ойлголт, мэдлэг хандлага хараахан төлөвшөөгүй, арга зүйг түгээн дэлгэрүүлж чадаагүйн улмаас хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны шийтгэл, хүчирхийллийг хэрэглэсээр байна. 2018 онд Хүүхдийн бие махбодийн шийтгэлийн зан үйлийн тухай судалгааг 12 – 18 насны хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагчдийг хамруулан хийжээ.  Судалгаа явуулахаас өмнөх сард судалгаанд оролцсон 50.89% хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч хүмүүжлийн сөрөг арга хэрэглэсэн байна.  Өнгөрсөн жилийн хугацаанд 10 хүүхдийн 4 нь буюу 35.66% нь эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна.  Үүнээс 26.67% нь нэг ба хоёр төрлийн хүчирхийлэлд өртсөн байна. Ихэнх нь гараараа алгадсан, цохьсон байна.  Нийт эцэг эхийн 48.8%, нийт өсвөр насны хүүхдүүдийн 48.1% нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд бие махбодийн шийтгэл шаардлагатай гэж үзжээ.25 2018 онд болсон “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” Улсын хоёрдугаар зөвлөгөөн дээр тавьсан зарим илтгэлд сургууль, дотуур байрны орчинд сурагчид сэтгэл санааны дарамт, дээрэлхэлд илүү их өртөж байгааг тэмдэглэж хочлуулах, доромжлуулах, загнуулах, бусдын өмнө ичиж эвгүй байдалд орох гэсэн дарамтанд хүүхэд илүүтэй өртөж байгааг онцгой анхаарах хэрэгтэй гэж үзжээ. Сургуулийн орчинд сэтгэл санааны дарамт, дээрэлхэлийн дараах хэлбэрүүд байна26 :  Чанга дуугаар загнаж, хараах  Үгийн бус хэлбэрээр доромжлох, дарамтад оруулах  Нэр хоч өгч, гутаан доромжлох  Бусдын өмнө ичээж, эвгүй байдалд оруулах  Анги хамт олон, үе тэнгийн хүүхдүүдээс санаатайгаар ганцаардуулах  Хувцас хунар муутай, ядуу айлын хүүхэд гэж бусдад ойлгогдохуйц байдлаар хандах, ичээх  Өнчин, эцэг эх салсан зэргээр доромжлон сэтгэл санааны дарамтад оруулах  Царай зүс, бие бялдарын хувьд ялгаварлах  Хөдөөний, гэр хорооллын гэдгээр ялган харилцах  Хэл яриа, аялга, үндэстэн угсаатны хувьд ялгах, ичээх  Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар нь ялгах, ичээх  Бусдын өмнөөс буруутгаж, шийтгэх  Хийж гүйцэтгэсэн даалгавар, оролцоог шударга бусаар үнэлэх  Хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хувцас хунарыг урах, тасдах, эвдэх гэх мэт. 25 Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хөтөлбөрийн суурь судалгаа, 2018 26 Ж.Мягмар “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал” илтгэл,(Тогтвортой хөгжил- Ерөнхий боловсрол” 2018 , Улсын хоёрдугаар зөвлөгөөн, хуудас 10) Шийтгэл
  • 20.
    Нийслэлийн Хүүхэд гэрбүлийн хөгжлийн газраас санаачлан “Бид өсвөр үеийнхэн” цахим санал асуулгыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оны 10-12 сарын хооронд Монголын хамгийн анхны хүүхэд өсвөр үед зориулсан цогц сайт болох Монгол контент ХХК-ны эрхлэн явуулдаг YOLO.MN сайт болон сошиал хуудсаар дамжуулан авч 13-18 насны хүүхэд, залуучуудыг хамруулжээ. Уг санал асуулгын27 нэг асуултанд хүүхүүд хэрхэн хариулсныг харцгаая. Хүснэгт 5. Чамд ямар нэгэн хүндрэлтэй асуудал тохиолдоход чи хамгийн түрүүнд хэнд хандах вэ? (n=4867) Найз нөхөд 2744 Эцэг эх, 983 Гэр бүл 519 Ах эгч, хамаатныхаа дотны хүн 292 Сэтгэл зүйч 164 Эмч 111 Багш 34 Нийгмийн ажилтан 20 Кейс: “Аав ээж минь үргэлж архи уудаг. Зодуулчихаад сургуульдаа явахад их хэцүү байдаг. Үе тэнгийнхнийхээ дунд нэр хүндгүй болж дарамт шахалт ч ирнэ. Заримдаа энэ бүх зүйлээс болж аав ээжээсээ холдохыг хүсдэг, бас амиа хорлох хүсэл төрөх ч үе байдаг”(14 настай Э-гийн ярианаас) (“Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн илтгэл, хуудас 9) Кейс: “Би анх Улаанбаатар хотод 2012 очиж 7-р ангид шилжин орсон. Манай ангийн банди нар намайг хичээл тараад явж байхад над дээр ирээд, “Мөнгө байна уу? Маргааш мөнгө авч ирэхгүй бол чамайг зодно” гэж сүрдүүлдэг байсан. Тэгээд би намайг ингээд сүрдүүлээд байна гэж багшдаа хэлсэн. Манай ангийн банди нар чи яах гэж багшид хэлсэн бэ? гэж сүрдүүлсэн. Тэгээд би тэр сургуулиас шилжсэн”28 . Хэцүү асуудал тулгарсан үед яах вэ?  Дээрх хоёр тохиолдолд тухайн сургуулийн орчинд хүүхдэд ээлтэй харилцаа бүрдээгүй байна. 27 “Бид өсвөр үеийнхэн” цахим санал асуулгын дүн, 2016 (YOLO.MN сайт) 28 “Бүх хүүхдийн эрхийн төлөө” НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Илгээх Монголын хүүхдүүдийн илтгэл, 2015 он, хуудас 15 Надад хэцүү байна. Би хэнд хандах вэ? Шилжиж ирсэн хүүхдүүдийг гадуурхаж дээрэлхдэг Зодуулчихаад сургуульдаа явахад их хэцүү байдаг
  • 21.
     Багш хүүхдийнар гэрийн амьдралтай нэг бүрчлэн танилцаж, тухайн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг илрүүлдэг байх  Багш сурагчийн хамгийн ойр дотны хүний хувьд түүнд тулгамдаж буй асуудлыг сонсох, нууцыг хадгалах, шаардлагатай бол сургуулийн нийгмийн ажилтанд хандаж асуудлыг шийдэхэд туслах Дээрх тохиолдлын талаар багшид өгөх зөвлөмж: 1. Найз нөхдийн зүгээс хүүхдэд өгч байгаа зөвлөгөө, нөлөөлөлд анхааралтай хандах, анализ хийх 2. Найз нөхдийн буруу зөвлөгөө, үлгэр дуурайллаас хүүхдийг хамгаалах 3. Хүүхдийн үерхэл нөхөрлөлийг танин мэдэхүй, урлаг спортын үйл ажиллагаанд чиглүүлдэг байх 4. Тулгарсан асуудлаа шийдвэрлэхийн тулд багшаасаа дэмжлэг авч чадна гэсэн итгэлийг хүүхдэд төрүүлэх 5. Эцэг эхчүүдэд зөвлөн тусалж хамтарч ажиллах 6. Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хүүхэд багшид хандсан үед нь шуурхай арга хэмжээ авч, хүүхдийг эрсдлээс хамгаалдаг байх Хүүхдийг эрсдлээс хамгаалах тухай Зам тээврийн осолд (2016 онд )247 хүүхэд /орон нутагт-115/ 2017 онд -220 хүүхэд /орон нутагт -114/ 29 2018 оны эхний 5 сарын байдлаар 833 хүүхэд золгүй явдалд өртөж 34 хүүхэд амь насаа алджээ. Үүнээс 16 нь амиа хорлосон, зам тээврийн ослоор амь үрэгдсэн 8, бусад шалтгаанаар 10.30 2017 оны байдлаар 1700 орчим хүүхэд ямар нэг байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон, 1066 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 127 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг.31 29 Ж. Мягмар “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал” сэдэвт илтгэл, РРТ, хуудас -3 30 2018 оны 7 сарын 1-ний өдрийн Йигл телевизийн 19 цагийн мэдээнээс 31 ЦЕГ болон ГБХЗХГ-аас олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хүүхдийн эсрэг гэмт хэргүүд болон бусад асуудлаар хийсэн тайлбараас, 2018 -06-20 –ны өдөр 18: 57, medee.mn/main.php?eid=108239 Зам тээврийн болон бусад осол Хүүхэд гэмт хэрэгт холбогодох шалтгаан Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд хот орон нутгийн цагдаагийн ерөнхий газар, замын цагдаагийн алба, боловсролын газар, сургуулийн захиргаанаас хэрэгжүүлж байгаа журам зааврыг мөрдөхөд хүүхдүүдийг сургах, хичээлийн техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах ба хүүхдийг хичээлээс хөөж гаргахгүй байх зүйтэй .
  • 22.
    Сургуулийн нийгмийн ажилтан,сэтгэл зүйчдэд зориулсан баримт32 Хүчирхийлэлд холбогдох эрсдэлтэй залуучууд, насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдэд чиглэсэн олон бүрдэлт “Логик сэтгэлгээ, сэргээн засал” хөтөлбөр нь зан үйлийн эерэг сонголт хийж заншихад нь тус болох танин мэдэхүйн ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой бөгөөд 20 улсад хэрэгжиж байна. Хөтөлбөр нь 6-12 хүнтэй бүлгээр долоо хоног бүр 2-4 удаа 2 цагаар хичээллэх нийт 36 удаагийн сургалтаас бүрдэнэ. Сургалтад нийгмийн харилцааны ур чадвар, зөвшилцөх чадвар, сэтгэл хөдлөлийн хяналт зохицуулалт, үнэт зүйл ба шүүмжлэлт үндэслэл гаргах ур чадвар хөгжүүлэх зорилгоор дүрд тоглох, сэтгэн бодох, суралцах тоглоом, дасгалуудыг ашигладаг. Анх Канадад боловсруулан хэрэгжүүлсэн уг хөтөлбөр 20 улсад хэрэгжсэнээс Финлянд, Герман, Исланд, Иран, Их Британи улсуудад хөтөлбөрийн үнэлгээ хийгджээ. Мета шинжилгээгээр хөтөлбөрт оролцогчдын дунд давтан гэмт хэрэг 14 хувиар буурсан дүн гарчээ. Хөтөлбөрийн үнэлгээнүүдийн зарим нь л хүчирхийллийг бууруулах асуудлыг авч үзсэн байх ба Канадад хөтөлбөрт оролцогчдын дунд хүчирхийлэлт гэмт хэрэг дахин үйлдсэний улмаас баривчлагдах магадлал 49 хувиар буурсан тооцоо гарчээ . 13-17 насныхан ухаалаг утсанд бусдаасаа 2.9 дахин донтдог гэсэн олон улсын судалгаа байдаг. Улаанбаатар хотын ЕБ-ын 21 сургуулийн өсвөр насны 383 хүүхдийг санал асуулгад хамруулахад таван хүүхэд тутмын нэг нь ухаалаг утсанд донтсон нь тогтоогдсон (М.Отгонбаяр). 2017 оны долоодугаар сард Монгол Улсад Ази Номхон далайн 31 дүгээр “Жембори” болсон. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон 6,000 (Монголоос 4000) хүүхдэд мэдээлэл өгч, цахим орчны сөрөг нөлөө, хүчирхийлэл, дарамтыг ажиглахаар судалгаа, шинжилгээний ажил хийсэн. Судалгаанд оролцсон өсвөр насныхны 70 орчим хувь нь цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, дарамтад өртсөн байсан. 32 32 Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм.2017, хуудас 55 Цахим донтолт ба гадуурхал Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ажиллах хөтөлбөр Санамж:  Цахим тоглоомын дон ба дарамтын талаар энэхүү гарын авлагын 4 дүгээр бүлгийн 3 дугаар хэсгээс дэлгэрүүлэн уншина уу?  Хүчирхийлэл үзэх нь ялангуяа наймаас доош насны хүүхдэд илүү аюултай учир нь тэд бодит байдал ба хийсвэрлэл хоёрыг ялгаж чаддаггүй.  Өдөрт тогтмол таваас илүү цагийг цахим орчинд өнгөрөөж байгаа хүүхдийг цахим орчинд донтсон гэж үздэг  Цахим орчны аюулгүй хэрэглээний тухай мэдээллийг дараах хуудаснаас аваарай: http://dli.wvie.org/cpp/tools.  Энэ веб хуудас бол хүүхдүүдэд цахим орчны аюулгүй хэрэглээг заадаг тоглоомон хэрэгсэл юм: http://www.wvi.org/keeping-children-safe-online.
  • 23.
    2013 онд хийсэн“Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны дүнгээр Монголын өсвөр насныхны архи болон тамхины хэрэглээ (n=1093) 2010 онтой харьцуулахад өсчээ: анх удаа тамхи татахдаа 14 нас хүрээгүй байсан сурагчдын эзлэх хувь 2010 онд 78.2 байсан бол 2013 онд 80 % болж өсчээ. Харин согтуурууах ундаа анх хэрэглэж үзэхдээ 14 нас хүрээгүй байсан сурагчдын (n=5129) эзлэх хувь 67.9% -72 % байжээ33 . “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайланд (2013 он) “Өнөөдрийг хүртэл амьдралдаа нэг буюу түүнээс дээш удаа бүрэн согтох хүртлээ их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж үзсэн суралцагчдын хувь 5.3%-6.6%, өнөөдрийг хүртэл амьдралдаа марихуаныг 1 буюу түүнээ дээш удаа татаж үзсэн суралцагчдын хувь 1.8%-1.2%” гэж тэмэгдэлжээ 34 . Хүүхэд залуучуудын архи тамхины хэрэглээг бууруулах хөтөлбөр: Гэр бүлийг чадваржуулах замаар залуу хүмүүсийн дундах хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах дэлхий нийтийн санаачилгын хүрээнд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн алба “Сургууль, гэр бүл хамтдаа”(Families and Schools Together буюу FAST) хөтөлбөрийг Казакстан, Киргистан, Тажикстан улсуудад хэрэгжүүлж байна. 35  Хөтөлбөрт хамрагдагсад хичээлийн дараа гэр бүлээрээ сургууль дээр ирж, хамт хооллоод, нийтийн арга хэмжээнд оролцдог. Нэг удаагийн хөтөлбөрт 80 хүртэлх тооны гэр бүл хамрагдан 10, 10-аараа бүлэг болж хуваагдаад, оногдсон ангид орж ажиллана.  Бүлэг бүрийг тусгайлан бэлтгэгдсэн баг удирдан чиглүүлэх ба энэ багт эцэг эх, ахлах ангийн сурагч, сургуулийн ажилтан, мөн сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисын даслыг эмчлэх чиглэлийн мэргэжилтэн зэрэг хүмүүс багтана. Багш, сургалтын менежер нь эцэг эхчүүдээ дэмжин, бүлгийн ажилд наад зах нь нэг удаа заавал оролцохыг уриалан ажилладаг байна.  Шинээр шилжиж ирсэн сурагчдын гэр бүл уг хөтөлбөрт оролцон, хүүхдийнхээ нэг ангийнхны эцэг эх, гэр бүлийнхэнтэй танилцахын зэрэгцээ хүүхдэдээ нэмэлт цаг гаргаж, дэмжин ажиллах боломжтой болдог.  Хөтөлбөрийн үр дүнд гэр бүлийн эв нэгдэл 21%-иар сайжирч, гэр бүл дэх зөрчил 52%-иар бууран, эцэг эх, хүүхдийн харилцааны чанар, бат бөх байдал 27%-иар, нийгмийн харилцаан дахь хүүхдийн найрсаг байдал 44%-иар өсөж, сахилга батын зөрчил, хэт хөдөлгөөншил 7%- иар буурсан гэж эцэг эхчүүд мэдээлжээ. Өнгөрсөн онд (2017) л гэхэд хүүхэд хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн. Нэг ЕБС-ийг дунджаар 1500-2500 хүүхэдтэй гэж бодоход бүтэн нэг сургуулийн хүүхэд тэр чигээрээ хохирсон гэсэн үг. Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүүхэдтэй хэрцгий харьцах, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх, хүүхдийг сургуулийн орчинд очиж залилах зэрэг олон хэргүүд гарч байна.36 33 “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 63 34 “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 73 35 Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм.2017, хуудас 34 36 ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлагаас, 2018 - 04- 10 , 15 цаг 00 минутад нийтлэгдэсэн www.ontslokh.mn/135308.html) Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Сурагчид согтууруулах ундааг их хэмжээгээр ууж үзсэн үү? Хүчирхийлэлд өртөх
  • 24.
    Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэйажиллахдаа анхаарах зүйлс37  Дотны хүмүүстэй нь хамт байлга: Хүүхдүүдийг аль болох асран хамгаалагч ба гэр бүлтэй нь хамт байлга. Гэр бүлүүдийг салгахыг бүү оролд.  Аюулгүй байдал: Хүүхдүүдийг ямар нэгэн аюулгүйн эрсдэлд оруулах, мэдээллийн хэрэгслүүд ба хувийн асуудалдаа түүртэж яваа хүмүүсээс аймшигт үйл явдлуудын талаар муу мэдээ сонсгохоос хамгаал.  Сонс, ярь, тогло: Тайван бай, зөөлөн ярь, эелдэг бай. Нөхцөл байдал, асуудлынхаа тухай юу бодож байгааг нь сонсож, хэмжээнд нь тааруулж, бүр бага хүүхдүүдтэй тоглоомоор ярь, харах төвшинд нь харилцц. Том болсон өсвөр үеийн хүүхдүүдтэй илүү том хүн шиг харьц.  Хүүхдүүдэд бас өөрсдийн давах туулах эх үүсвэр байдгийг сана: Энэ талаар судалж, спорт, зураг зурах, ном унших, хөгжим тоглох, найзууд ба гэр бүлтэй нь хамт байлгах, сүмд явуулах гэх мэт эерэг хэлбэрүүдээр дэмжиж, архи уух, хар тамхи татах, хэт унтах, хэт түрэмгий эсвэл сул дорой байх зэрэг сөрөг даван туулах хэлбэрүүдээс зайлсхийхэд нь тусал. Судалгаанд хамрагдсан сурагчдын (n=5142) сурагчдын 15.3% нь бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсон сурагчдын (n=787) 27.4% нь 14 -өөс доош насандаа, 9 дүгээр анид суралцагдын 11.5% нь, 11 дүгээр ангийн гурван сурагчийн нэг нь тус тус бэлгийн харьцаанд орсон байна. Жирэмсэн, төрөлтийн дараах статистик мээдээгээр 10-14 насны 49, 15-19 насны 6776 охид тус тус жирэмслэх буюу төрсөн, нийт жирэмслэлтийн 5.9%-ийг эзэлж байна. 38 Авч болох арга хэмжээ:  Бэлгийн харьцаа бол охид хөвгүүдийн дотно харилцааны баталгаа биш гэдгийг таниулах  Бэлгийн харьцаанд орохыг хүчээр тулгах нь дотно харилцааны хил хязгаарыг ноцтой зөрчиж байгаа учраас “Үгүй” гэж хэлж сурах, харилцаагаа таслах нэг үндэслэл байж болно гэдгийг таниулах  Үтрээний хана 15-16 насны хооронд дөнгөж бэхжиж эхлэдэг тул ХДХВ, бэлгийн замын халдвар ба өвчин авах магадлал илүү өндөр байдаг7.  Эх болон хүүхэд амь насанд аюултай хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал ихтэйг таниулах  18-аас доош насны ямар ч охиныг бүү гэрлүүл.  Гэрлэлтийг ёслохоосоо өмнө хосуудын аль алиных нь насыг баталгаажуулах төрсний гэрчилгээг шаард.  Өсвөр насны жирэмслэлтийн эрүүл мэндийн эрсдэлийн тухай ухуулга хийж, ийм аюул гэрлэлтийн дотор хүртэл байдаг болохыг чухалчил. 13-17 насны өсвөр үеийнхэний 23% нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож байсан бол тэдний 9.6% нь сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлох оролдлого хийж байжээ. 39 Өсвөр насны хүүхдийн амиа хорлолт (2012 -2016 оны байдлаар) 10-14 нас -78 15-19 нас – 179 тохиолдол гарчээ40 . Өсвөр насны хүүхдийн амиа егүүтгэх оролдлогын зарим шалтгаан 37 Хүүхэд хамгааллын тухай гарын авлага ( Jackie Socha and Robyn Cawker Hagan) 2016, хуудас 90, 91 38 Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 78 39 Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлан, 2013, хуудас, 54 40 2017 -09-19-нд УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай сурвалжлагч “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Б.Заяагийн хийсэн ярилцлагаас Амиа егүүтгэх оролдлого Бэлгийн харьцаанд эрт орох
  • 25.
     Анхаарал тусламждутах  Гомдол, ганцаардал, үл ойлголцол  Хайр сэтгэлийн бүтэлгүйтэл, хямрал, хардалт  Эсэргүүцэл, өширхөл, хорсол зэвүүцэл  Кино, ном зохиолын баатрууд, шүтдэг одуудаа дуурайх  Шийтгэлээс айх  Хүнд нөхцлөөс шантрах, зайлсхийх  Бусад Өсвөр насныханд амиа егүүтгэх сэдэл төрж байгааг илтгэх зарим шинж тэмдэг  Хичээлийн идэвх буурч, хайнга хандах, таслах  Бусадтай харилцахаас зайлсхийх, зожигрох, эсвэл гэнэт хэт нээлттэй зан зохиомол зан гаргах  Хэт гөлөргөн тайван хандах, эсвэл хөөрлийн байдалд орж тогтворгүйтэх  Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх  Зөрчилдөж байсан хүмүүстэйгээ эвлэрсэн, эсвэл үл тоомсорлож буй дүр эсгэх  Ойр дотныхоо хүмүүстэй салах ёс гүйцэтгэж байгаа мэт шинж илрэх (Эд зүйлсээ ойр өгөх, цэгцлэх гэх мэт) Урьдчилан сэргийлэх арга хэмжээ  Сэтгэцийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх (Амиа хорлолтоос сэргийлэх сэдвээр тусгайлан сургалт явуулах шаардлагагүй)  Бачимдал стрессээ тайлах арга замуудыг эзэмшихэд нь туслах  Энэ төрлийн эрсдэл үүсгэж байгаа шалтгааныг эрт илрүүлэх, арилгах  Хэцүү үедээ хандах, дэмжлэг авах мэдээллээр хүүхдийг хангах  Өсвөр наснаас доош насныхантай энэ сэдвээр ярилцахгүй байх (эцэг эх асран хамгаалагчтай нь ярилцах, сануулах, тандах)  Ийм төрлийн оролдлого хийгдсэн тохиолдолд аврах ажиллагааг нэн даруй явуулах, яаралтай тусламж , асран хамгалагчдыг дуудах  Сэтгэл мэдрэлийн эмчид хандах  Эмчилгээг тусгайлан мэргэшсэн хүмүүс (эмч ) хийнэ Хүүхдийг хүмүүжүүлэхэд багш, эцэг эхийн зүгээс гаргаж байгаа алдаа болон хүүхдэд учирч байгаа төрөл бүрийн эрсдлийг харуулсан дээрх баримт, судалгаатай танилцаж эргэцүүлэл хийхдээ оюуны зураглалын аргын дараах хялбар схемийг ашиглаарай. Ингэхдээ хүүхдийг хүмүүжүүлэхэд багш нарын зүгээс гаргаж байгаа алдаанаас зөвхөн нэгийг нэрлэж бичээд уг алдааны улмаас үүсэх эрсдэл ба хүүхдийн зан үйлд илрэх шинж тэмдгүүдийг тоочиж бичээд эргэцүүлэн ярилцаарай. Эргэцүүлэн ярилцаарай
  • 26.
    Хүмүүжлийн эерэг аргахандлага нь хүүхдийн эсрэг бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийг орлох үр дүнтэй аргыг таниулах, хүүхдийн эрхийн тухай багш нарын мэдлэг ойлголтыг энгийн аргаар нэмэгдүүлэх, багш хүүхдүүдийн хооронд үүсдэг зөрчил, маргааныг шийдвэрлэх тодорхой бөгөөд эерэг арга замуудыг санал болгодог. 1. Нөгөө талаас олон улсын болон Монгол улсын хүүхэд, гэр бүлийн талаар хууль эрх зүй, баримтлах бодлого, хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх үндэслэл болж байна. 2. Хүүхдийг хүмүүжүүлэх Монгол уламжлалд эх оронч үзэл, эе эв, ёс зүй, оюун ухаан, бие бялдар, эр зориг, сэтгэл хөдлөлийн хүмүүжил өв тэгш олгоход чиглэсэн холч энэрэнгүй үзэл шингэсэн байна. 3. Багш сургалт хүмүүжлийн ажлаа үр дүнтэй зохион байгуулахын тулд орчин үеийн хүүхдийн онцлогт нийцэхүйц харилцааны арга техникийг илүүтэй хэрэглэх шаардлага тулгарч байна. Бүлэг сэдэвтэй холбоотой баримт Шинээр төгсч ажиллаж байгаа багш нарт дутагдаж буй багш бие хүний чанарын талаарх багш, удирдлагын санаа бодол41 (фокус бүлгийн ярилцлагын дүн) Багш нар Удирдлагууд  Мэргэжилдээ дур сонирхолтой байх  Харилцааны соёлтой  Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хариуцлагатай  Хүүхдэд хайртай, хүнлэг  Өөрийгөө болон бусдыг хүндэлдэг  Нээлттэй  Ачаалал дааж чаддаг, тууштай  Бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх  Сэтгэлтэй байх  Хүүхдийг хайрладаг байх  Ёс зүйтэй  Харилцааны соёлтой  Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй  Хүнлэг  Ухамсартай байх ёстой 41 “Багш” мэргэжлийн стандартын харьцуулсан судалгаа-2011, хуудас 25 Хүүхдийг хүмүүжүүлэхэд гаргаж байгаа алдаа ............................... ................................... Үүсэх эрсдэл ................................ Хүүхдэд илрэх шинж тэмдэг ............................ Хүүхдэд илрэх шинж тэмдэг ................................. Үүсэх эрсдэл .................................... Хүүхдэд илрэх шинж тэмдэг ...................................... НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
  • 27.
    ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХҮМҮҮЖЛИЙНЭЕРЭГ АРГА, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ 2.1. Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ: Жоан Е.Дюррантын үзэл баримтлал Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын үндэс суурь Хүмүүжлийн эерэг аргын үзэл санаа нь бие бялдрын болон сэтгэл санааны бүх хэлбэрийн хүчирхийлэл, гэмтэл, үл тоомсорлосон буюу хайхрамжгүй хандлага, зохисгүй харьцаа, бэлгийн хүчирхийлэл болон мөлжлөгөөс хүүхдийг хамгаалахад чиглэсэн, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод суурилсан үзэл баримтлал юм. Канадын сэтгэл зүйч, Доктор Жоан Е.Дюррант “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хэмээх бүтээлийнхээ тухай дурьдахдаа: “Энэхүү гарын авлагыг НҮБ-аас дэлхий нийтэд явуулсан хүүхдийн эсрэг хүчирхийллийн судалгааны баримт бичиг болох “Дэлхийн хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай 2006 оны тайлан”-д тулгуурлан гаргалаа. Тус судалгаагаар дэлхий дахинд сурагчдын амьдралд хүчирхийлэл түгээмэл тохиолддог бөгөөд энэ нь хүүхдийн сурах арга хэлбэрийн тухай хэвшсэн ойлголт болон хүүхдийн эрхийн талаар мэдлэг дутмаг байдлаас үүдэлтэй болох нь тогтоогдсон байна”42 гэжээ. Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүчирхийллээс ангид, хүүхдийг суралцагчийнх нь хувьд хүндэтгэн үздэг зүйл бөгөөд хүүхдийг амжилттай суралцахад нь тусалж, мэдлэг эзэмшихэд нь шаардлагатай мэдээллээр хангаж, хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг арга барил юм43 . Хүмүүжлийн эерэг аргын зарчим нь хүчирхийллээс ангид, шийдэлд тулгуурласан, хүмүүнлэг, хүүхдийн хөгжлийн онцлогт суурилдаг. Хүмүүжлийн эерэг аргын зорилго: 1. Хүүхдийн эсрэг бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийн оронд хэрэглэх үр дүнтэй аргыг таниулах. 2. Хүүхдийн эрхийн тухай багш, эцэг эхчүүдийн мэдлэг ойлголтыг энгийн аргаар нэмэгдүүлэх. 3. Багш-Хүүхэд, Эцэг эх-Хүүхдүүдийн хооронд үүсдэг зөрчил, маргааныг шийдвэрлэх тодорхой бөгөөд эерэг арга замуудыг санал болгох. Хүмүүжлийн эерэг арга нь дараах асуудлуудыг чухалчлан үздэг. Үүнд:  Хүүхдийн хөгжлийн талаарх багш, эцэг эхчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх  Хүүхдүүдийн үзэл бодлын талаарх багш, эцэг эхчүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх  Багш, эцэг эх-хүүхэд хоорондын харилцааг сайжруулах  Багш, эцэг эх-хүүхэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх  Багш, эцэг эхчүүдийн асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулах  Багш, эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурах “Энэ бол хүлцэнгүй номхон байх, хүссэн болгоноо хийхийг сурагчдад зөвшөөрөх, ямар ч дүрэм журам, хязгаар хүлээлтгүй байх, алгадах, цохиж зодох, ичгэвтэр байдалд оруулахтай дүйх бусад шийтгэлийн аль нь ч биш”44 гэж тодорхойлжээ. 42 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 1 43 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 13 44 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 15 Доктор Жоан .Е. Дюррант :k
  • 28.
    Доктор Жоан Е.Дюррантын“Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” ном нь бүх түвшний сургуульд хичээл заадаг багш, оюутнуудад төдийгүй боловсролын салбарын бүх шатны удирдлагууд, тэдэнтэй хамтарч ажилладаг бүх хүмүүст зориулагджээ. Та сурагчдынхаа гэрийн даалгаврыг шалгаж байв. Гэтэл нэгэн хүү “Би даалгавраа хийсэн боловч дэвтрээ мартжээ” гэв. Гэтэл дэргэд нь цуг суудаг охин “Чи багшид үнэнээ хэлээч, даалгавраа хийгээгүй л гэсэн гэсэн биз дээ?” гэж дургүйцэв. Хүү дахиад “Дэвтрээ мартсан гээд байхад чинь хэмээн уцаарлангуй хэллээ… Эргэцүүлэн ярилцах асуултууд 1. Та энэ тохиолдолд яах вэ? 2. ЕБС-ийн амьдралд цөөнгүй тохиолддог иймэрхүү нөхцөлд ямар аргуудыг хэрэглэдэг вэ? 3. Таны хэрэглэдэг аргууд суралцагчдыг зөв шийдэл гаргахад хэрхэн сэдэлжүүлж өгдөг вэ? 4. Энэ тохиолдолд шавиасаа хүсч байгаа зүйлээ хэрхэн зохистой илэрхийлэх вэ? 5. Та өөрийнхөө хичээл дээр хэмжээ хязгаарыг хэрхэн мөрдүүлдэг вэ? Хүмүүжлийн эерэг арга гэж чухам юу вэ? Энэ бол дараах зүйл биш: Хүлцэнгүй номхон байх Сурагчдад хүссэн болгоноо хийхийг зөвшөөрөх Ямар ч дүрэм журам, хязгаар хүлээлтгүй байх Түр зуурын арга хэмжээ авах Алгадах, цохиж зодох, ичгэвтэр байдалд оруулахтай дүйх бусад шийтгэл үзүүлэх Хүмүүжлийн эерэг арга бол дараах зүйлс мөн ( Жоан Е. Дюррант) 1. Суралцагчдын төлөвшилд хүрэлцэхүйц удаан хугацааны шийдэл олгох 2. Харилцаа ойлгомжтой, жигд тогтвортой байх 3. Өөрийн хүсч хүлээж байгаа зохистой зүйл, дүрэм, журам, хэмжээ хязгаарыг суралцагчаар тогтмол мөрдүүлдэг байх 4. Шавь нараа мэддэг, шудрага байх 5. Харилцан бие биенээ хүндэтгэсэн харилцааг шавь нартайгаа тогтоох 6. Насан туршдаа суралцах чадварыг шавь нартаа эзэмшүүлэх, тэдний суралцах дур хүслийг бадраах 7. Эелдэг зан, хүчирхийллийг үл хэрэглэх, бусдыг ойлгох чадвар, өөрөө өөрийгөө хүндэтгэх, бусдыг болон бусдын эрхийг хүндлэх үзлийг зааж сургах 8. Мэдлэг эзэмшихүйд болон нийгмийн харилцаанд гарах аливаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд оролцох суралцагчдын идэвх, чадварыг нэмэгдүүлэх Эргэцүүлэн ярилцаарай
  • 29.
    Хүүхдийн эрхийн зарчим:Хүмүүжлийн эерэг арга барил хүүхдийн эрхийг тууштай хүндэтгэхээс эхэлдэг учраас боловсрол эзэмших, хүүхэд өөрийн дээд ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, бүх хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах, хувийн онцлогоо хүндэтгүүлэх, боловсролд тэгш хамрагдах, бусдыг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэхэд чиглэгдсэн боловсрол эзэмших, тоглож наадах эрх зэрэг НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн заалтуудыг үндэслэл болгодог. Сурган хүмүүжүүлэх ухааны зарчим: Хүмүүжлийн эерэг аргын өөр нэг суурь үндэс нь сурган хүмүүжүүлэх ухааны зарчмууд юм. Энэ нь хүүхдийн хөгжил бол нэг- нэгдмэл иж зүйл (холистик) хэмээн үзэж, хүүхдийн давуу тал, оролцоонд тулгуурлан, бүтээлчээр хандаж, тэгш хамруулан сургах зарчимд суурилсан бүтээлч , хэтийн төлөвтэй арга юм. Хүүхдийн тархи, сэтгэцийн хөгжил интеграци (иж) шинжтэй учраас түүний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжил нягт уялдаатай явагдаж нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг. Иймээс хүмүүжлийн арга барил нь нэгдмэл байдлын (холистик) зарчимд суурилах ёстой байдаг. Иймээс хүмүүжлийн эерэг арга барил нь хүүхдийн зан үйл, хувийн онцлог, сурах үйл ажиллагааны онцлог, эцэг эх, багш сурагчдын хоорондын харилцаа, нийгмийн орчны нөлөөллийн аль алиныг харгалзан үзэхэд чиглэгддэг. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн давуу талд тулгуурладаг. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн сайн талтай, авьяас чадвартай байдаг. Хүүхдийн авьяас, чадвар, ёс зүй, харилцаа хандлага, амьдрах ухаан, үзэл итгэл, сэтгэлгээний онцлог, цар хүрээ, сэтгэл хөдлөл, мэдрэмж, дадал хэвшил зэрэг түүний амьдрал үйл ажиллагааны бүх салбарт энэхүү давуу тал нь ямар нэгэн хэлбэрээр илэрч байдаг. Өөрийн онцлог, нөөц чадамжаа зөв таньж, хөгжүүлэх боломжийг сурагчдад олгоход хүүхдийн давуу талд тулгуурлан ажиллах зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүжлийн эерэг арга нь мэдлэг бүтээх зарчимд суурилдаг. Орчин үеийн конструктив үзлийн нэрт төлөөлөгч Швейцарийн сэтгэл зүйч Жан Пиажегийн үзлээр бол хүүхэд мэдлэгийг сурах үйл ажиллагааныхаа явцад өөрөө бүтээн эзэмшдэг байна. Юмны учрыг олохыг хичээн сонирхож, оролдож туршиж, алдаж онож байгаа хүүхдийн аливаа оролдлогууд эзэмшихэд чиглэгддэг. Тиймээс хүмүүжлийн эерэг аргын үүднээс хүүхдийн алдааг бүтэлгүйтэл бус, харин шинэ зүйл сурч ур чадвараа сайжруулах боломж гэж ойлгодог. Та дараах оюуны зураглалыг нөхөж бичээд бусадтайгаа санал солилцоно уу ? Хүүхдийн хөгжлийн нэгдмэл иж шинжийг харгалзах зарчим Хүүхдийн давуу талд тулгуурлах зарчим Мэдлэг бүтээн эзэмших зарчим Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын үндэс суурь нь юу вэ? Хүүхдийн эрхийн зарчим Сурган хүмүүжүүлэх ухааны Дараах хоёр зарчим бол сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын суурь мөн
  • 30.
    Та өөрийн хэрэглэдэг бүтээлгэх аргуудынхүмүүжүүлэх ач холбогдлоос дурдаж бусадтайгаа санал солилцоно уу? ……………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………… Хүмүүжлийн эерэг арга нь тэгш хамруулах зарчимд суурилдаг. Бүх хүүхэд боловсрол эзэмшиж, ижил стандартын боловсрол эзэмших эрхтэй. ЕБС, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд “Суралцагчдын нийгэм-соёлын ялгаатай байдал, нийгмийн гарал, эцэг эх асран хамгаалагчдынх нь боловсрол, амьжиргааны түвшин, өөрийнх нь суралцах чадвар, гадаад өнгө үзэмжээр нь ялгаварлахгүйгээр хандан сурлагын амжилтыг бодитой үнэлэх”45 гэж заажээ 45 ЕБС, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм 2.1.1(2017) Бичгийн хэв муутай сурагч Би бичгийн хэв муутай хүүхэд байлаа. Нэг удаа манай ангийн багш бидний даалгаврыг шалгаж байгаад миний дэвтрийг авч үзээд “Тоогоо зөв боджээ. Манай Э (намайг хэлж буй нь тэр) ойлгоц сайтай сайн охин шүү. Хичээгээд байвал яваандаа гоё бичдэг болчихно оо. Хоёулаа хичээгээд үзэх үү? Чи өнөөдрөөс эхлээд бичиж байгаа даалгавар бүрээ гоё бичихэд анхаар, харин би чамд тусалъя гэж билээ. Энэ бол өдөр тутмын дасгал байлаа. Муухай бичиж байгаадаа санаа зовж, багш нараас эмээж байсан бяцхан охин миний санаа амарч, амжилттай суралцсаар сургуулиа төгссөн билээ. Бичгийн хэв ч сайжирсан даа“ (Хүмүүжлийн эерэг аргын сургалтад хамрагдаж байсан багш Э-ийн дурсамжаас, 2010 он) Асуулт: 1. Багш охины ямар сайн талд тулгуурласан бэ? 2. Багшийн арга, хандлага охинд хэрхэн нөлөөлсөн бэ? 3. Хүүхдийн сайн талд тулгуурлан ажилласан нэг жишээг бусаддаа ярьж өгнө үү? Тэгш хамруулах зарчим
  • 31.
    Хүмүүжлийн эерэг аргань хүүхдийн идэвх, оролцоог дэмжих зарчимд тулгуурладаг. Өөрсдөө сэдэж санаачлаагүй, бусдын (томчуудын) төлөвлөсөн олон зүйл хүүхдэд ойлгомжгүй, уйтгартай байдаг. Сурагчдын дунд зохион байгуулж байгаа төрөл бүрийн үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулж, санаа бодлыг нь тусгаж өгвөл “Энэ бол миний, бидний санаачилсан зүйл”, “Бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаа” гэх зэргээр аливаа үйл ажиллагаанд эзний ёсоор идэвхтэй хандах хүсэл сонирхлыг тэдэнд төрүүлдэг. Хүмүүжлийн эерэг арга барил нь албадлага, хяналтыг онцлох бус, харин суралцагчийн үзэл бодолд илүү анхаарал хандуулж, ангийн орчин нөхцлийг бүрдүүлэхдээ тэднийг татан оролцуулахыг эрэмлздэг46 . Идэвх оролцоо нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сайжруулж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө хүндлэх үзлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Танд ангийнхантайгаа салхинд гарч цасны баяр хийх санаа төржээ. Цасны баярыг зохион байгуулах ажлаа хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх вэ? Та энэ үйл ажиллагаандаа сурагчдыг хэрхэн оролцуулах вэ? Үйл ажиллагааны төлөвлөлтөнд зайлшгүй орох зүйлүүдээс жагсаан бичнэ үү? Бэлтгэл Явц Төгсгөл Хүүхдийн оролцооны зарчим47 Бүх оролцогч сайн дураараа оролцох ёстой: Сайн дурын оролцоо гэдэг нь оролцогч бүрээс ‘мэдээлэлтэй зөвшөөрөл’ авна гэсэн үг. Мэдээлэлтэй зөвшөөрөл гэдэг нь хүүхэд бүр дараах зүйлсийн талаар нэг бүрчлэн ойлгомжтой мэдээлэл авсныхаа дараа оролцоно гэдгээ зөвшөөрөх ёстой . Үүнд:  Хүүхдийг оролцуулах үйл ажиллагааны зорилго, ашиг тус ба үр дүн 46 46 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 50 47 Хүүхэд хамгааллын тухай гарын авлага ( Jackie Socha and Robyn Cawker Hagan) 2016, хуудас 30 Сургууль намайг бусад хүүхэдтэй адил хүлээж авсанд би эхлээд баярласан. Тэргэнцэртэйгээ сургууль руу орох гарах амаргүй байдаг... Өглөө унд уухаас жаахан зовно. Учир нь сургууль дээр намайг бие засуулах хүн байхгүй шүү дээ. Би тэргэнцэртэйгээ ангийн хамгийн хойно суудаг. Миний сурлагыг багш нар шударгаар дүгнэдэггүй, миний ойлгоогүй зүйлийг тайлбарлаж өгдөггүй. Би өрөвдүүлэх бус бусад хүүхэдтэй адил суралцахыг, үнэлүүлэхийг бас оролцохыг хүсч байна. (12 настай А охины ярианаас, хуудас 6.) Асуулт: 1. Тэгш хамруулан сургах үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй 3-аас доошгүй жишээ (өөрийн сургуулийн) дурдаж туршлагаа хуваалцана уу? 2. А охин шиг хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ? 3. Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хичээлд идэвхтэй оролцуулахын тулд хичээлийн зохион байгуулалтыг хэрхэн хийдэг вэ? Оролцооны арчим
  • 32.
     Оролцоход учирчболох эрсдэл ба үр дагаврууд  Оролцогчдын зарцуулах цаг ба бусад шаардлагууд  Хөтөлбөрөөс хэзээ ч татгалзаж, оролцохоо больж болох боломж. (Энэ нь бас оролцогч ямар нэгэн асуултад хариулахаас татгалзаж болно гэсэн үг.) Оролцуулах үйл ажиллагааг зөвлөмж, судалгааны зорилгоор авч байгаа тохиолдолд мэдээлэлтэй зөвшөөрөлд дээрхээс гадна дараах зүйлсийг мөн багтаах ёстой:  Мэдээлэл цуглуулах арга, замууд  Мэдээлэл цуглуулах ба ярилцах сэдвүүд  Мэдээллийн хэрэглээ ба аливаа мэдээллийн нууцлал. Асуулт 1. Дээр таны төлөвлөсөн цасны баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд эдгээр зарчмуудаас хэд нь тусгагдсан байна вэ? 2. Та тэднээс “Мэдээлэлтэй зөвшөөрөл” авахаар төлөвлөсөн үү? 3. Та хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сурагчдыг татан оролцуулахдаа оролцооны ямар ямар зарчмуудыг хэрэгжүүлдэг вэ? 4. Та сурагчдаасаа судалгаа авахдаа мэдээллийн зөвшөөрөл авдаг уу? Сургууль дахь хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн талаар багш нар багагүй зүйлийг судалж мэдсэн байдаг. Хүмүүжлийн эерэг аргын тухай үзэл санаа ч цоо шинэ зүйл биш. Энэ чиглэлийн сургалт, семинарт хамрагдсаныхаа дараа тэд “Амьдралд хэрэглэхэд ойр дөхөм олон зүйлийг ухаарч ойлголоо, бидний мэддэг зүйл ч цөөнгүй байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан нь цөөнгүй. Жишээ нь хүмүүжлийн эерэг аргын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүүхдийн хөгжлийн насны болон хувийн онцлогийг харгалзан үзэх асуудлыг багш сайн мэддэг шүү дээ. Хүмүүжлийн эерэг аргын үзэл баримтлалыг багш, эцэг эхийн туршлага, мэдлэгт тулгуурлан хэрэгжүүлэх өргөн боломжтой юм. Товчоор хэлэхэд хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн эрүүл хөгжлийн талаарх мэдлэг, үр дүнтэй багшлахуйн талаарх судалгааны үр дүн, ололт, хүүхдийн эрхийн зарчмуудын нэгдсэн зангилааг илэрхийлдэг. Ж.Дюррант хүмүүжлийн эерэг аргыг сургуулийн өдөр тутмын амьдралд хэрэглүүлэхийн тулд дараах логик дараалал бүхий загварыг санал болгожээ. Хүүхэд хэрхэн суралцаж, хөгждөг талаар хийсэн олон арван жилийн судалгаа бидэнд их зүйлийг хэлж өгсөн. Энэхүү гарын авлагад толилуулсан арга нь тус судалгааны үр дүнд тулгуурласан билээ. Ж.Дюррант Хүүхдийн эрхийн зарчим Сурган хүмүүжүүлэх ухааны зарчим Асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэх Хувийн онцлог ялгааг танин мэдэх Хүүхдийн хөгжлийг ойлгох Халуун дотно уур амьсгалыг бүрдүүлэх Удирдамж чиглэл өгөх Хэтийн зорилгоо тодорхойлох
  • 33.
    Сургууль дахь хүмүүжлийнэерэг аргын хэрэглээ48 (Ж. Дюррант) Хэтийн зорилго гэдэг бол багшийн зүгээс сурагчдынхаа ирээдүйн амьдралд үзүүлэхийг хүсч буй нөлөөг хэлнэ.49 “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”50 Багш нар өдөр тутмын үйл ажиллагаагаараа хүүхэд бүрийн цаашдын хөгжилд тодорхой нөлөө үзүүлж байгаагаа ухааран ойлгож, асуудлыг шийдвэрлэхдээ тууштай, тэвчээртэй, ухаалгаар хандах нь чухал. Түр зуурын бухимдлаас үүдэлтэй буруу аргууд хэрэглэхээс зайлсхийх чадвар бол хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэх нэг нөхцөл мөн. Та 6 дугаар ангийн багш, Танай ангид маш тогтворгүй зантай, үе үе хичээл тасалдаг, охидыг шоглож дээрэлхдэг, уураа хүрэхээр эвгүй хараал хэлдэг нэгэн хүү байлаа. Түүнтэй та ганцаарчилж ажиллаад зохих үр дүнд хүрч байтал нэгэн залуу багшийг үл тоомсорлон хичээл дээр нь хэдэрлэж, шаардлага тавихад хичээлээ орхин гарсан тухай гомдол иржээ. Та хүүтэй хичээлийн дараа ганцаарчлан уулзахаар ангид ороход хүү их л ууртайгаар “Та надаас юу ч битгий асуу, би хариулахгүй” гэж хэдэрлээд тань руу маш ууртай харав. Энэ тохиолдолд та өөрийн төсөөллөө дараах хүснэгтэнд бичнэ үү? Танд ямар санагдах бол? Таны биед ямар өөрчлөлт гарах бол? Тухайн үед та түүнээс юу хүсэх бол? Энэ үед та яах бол? Дээрх хүүхэдтэй та 25 жилийн дараа уулзаж байна гэж төсөөлнө үү? 48 Ж. Дюррант, Өдөр дутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, 2010 он, хуудас 21 49 Ж. Дюррант, Өдөр дутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, 2010 он, хуудас 64 50 Монгол Улсын Боловсролын тухай хууль. хууль, 4.1 Хэтийн зорилго Оролцооны арчим Эргэцүүлэн ярилцаарай
  • 34.
    1. Тэр ямархүн болсон байх бол? --------------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- 2. Түүнийг хараад танд ямар сэтгэгдэл төрөх бол? --------------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- 3. Тэр таны талаар ямар сэтгэгдэл бодол тээж яваа бол? --------------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- 4. Тэр бусадтай яаж харилцаж байгаа бол? --------------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- 5. Түүний амьдрал ямар байгаа бол? --------------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------- Хэтийн зорилго тань таныг удирдан чиглүүлж, сурагчдадаа үзүүлэхийг хүсч буй нөлөөнд гол анхаарлаа хандуулахад тань тусална. Хэтийн зорилгодоо хүрэхэд хүүхдэд халуун дотно сэтгэлээр хандах, тэдэнд ойлгомжтой удирдамж чиглэл чадвар тус болдог. Халуун дулаан сэтгэл төрүүлэх зарим арга Хэтийн зорилго Удирдамж, чиглэл өгөх зарим арга Шавь нараа таньж мэдэх, хувийн онцлогийг хүндэтгэх Асуудал бэрхшээл тохиолдсон үед нь ойлгож дэмжих, “хүүхдийн нүдээр хорвоог хардаг” байх Хэтийн зорилгодоо хүрэхэд хүүхдэд халуун дотно сэтгэлээр хандах, тэдэнд ойлгомжтой удирдамж чиглэл өгөх чадвар тус болно Дүрэм журам тогтоохдоо сурагчдыг оролцуулах, дүрэм журмын шалтгааныг тайлбарлах Сурагчдын зан үйл бусдад хэрхэн нөлөөлдгийг таниулах, алдаагаа засах боломж олгох Тууштай уян хатан байх, сүрдүүлэг, шийтгэлээс зайлсхийх Үлгэр дуурайлалтай байх, үзлээ тайлбарлаж, сурагчдын үзэл бодлыг сонсох Сурагч бүрт тэгш, эелдэг хандах, хайр хүндэтгэл болзолгүй байх Сурагчдыг сонсох, тэдэнтэй хошигнох, хүндэлж, итгэж байгаагаа харуулах
  • 35.
    Хүүхдийн хөгжлийн түвшингхаргалзан харилцах, хүсэл, хэрэгцээг мэдэрч, тэднийг ойлгож, халамж хайраа илэрхийлэн хүүхдийн сэтгэл санааг тайван, тогтвортой байлгахыг халуун дотно сэтгэл гэнэ. Бүх хүмүүс тайван амгалан, аюулгүй байх үедээ аливааг хамгийн сайн сурдаг. Тэдний эрч хүч нь анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн байх тул тэд хүлээж авсан мэдээллээ боловсруулж, тогтоох магадлал илүү байна. Тэд бас алдаа гаргахаас айхгүй байна. Алдаа гаргана гэдэг бол сурах үйл явцын нэг чухал хэсэг. Мөн ойлгохгүй байгаа тохиолдолд сурагчид үүнийгээ чөлөөтэй хэлдэг. Энэ бүхэн тэдний сурах үйл ажиллагаанд дэм болдог. Халуун дотно сэтгэл яагаад чухал вэ? Сэтгэл зүйч Ж. Дюррант “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” номондоо багш нарт зориулсан дараах хялбар асуулгыг санал болгожээ 51 Хэрвээ та тохиолдол нэг бүрт дотно багшийг сонгосон бол сэтгэлийн түгшүүр нь анхаарал, сурах үйл явц, ой тогтоолтыг саатуулах нөлөөтэй болохыг та мэддэг юм байна. Хэрэв сурагчид айж, сэтгэл түгшсэн байвал сэтгэлийн түгшүүрээ зохицуулах гэсээр эрч хүчээ алдахын зэрэгцээ хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Энэ нь хичээлээр өгч буй мэдээллийн ихэнхийг сурагчид авч чадахгүй учраас тэд тогтоож сэргээн санах боломжгүй гэсэн үг. Үүнээс болж сурагчдын сурлага муудан, сэтгэлийн түгшүүр нь нэмэгдэж, сурах үйл явц улам хүндрэлтэй болдог. 51 Ж. Дюррант, Өдөр дутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, 2010 он, хуудас Халуун дотно уур амьсгал бүрдүүлэх Сургууль дээр хэрэглэх хүмүүжлийн арга хэлбэрт халуун дотно сэтгэл яагаад тийм их чухал болохыг ойлгохын тулд та өөрийгөө шинээр гадаад хэл сурч байна хэмээн төсөөлнө үү. Сонгосон хариултаа дугуйлаарай 1. Дараах тохиолдлын алинд нь та илүү сайн сурах вэ? a. Багш танд алдаагүй зөв хийсэн зүйлийг тань хэлж өгвөл b. Багш танд зөвхөн алдсан зүйлийг тань хэлж өгвөл 2. Дараах тохиолдлын алинд нь та илүү сайн сурах вэ? a. Багштай хамт байхад аюулгүй санагдаж байгаа үед b. Алдаа гаргавал багш цохино гэж айж байгаа үед 3. Дараах тохиолдлын алинд нь та илүү сайн сурах вэ? a. Хичнээн их алдаа гаргасан ч хамаагүй багш надтай хамт байж, надад тусалж дэмжинэ гэж бодож байвал b. Алдаа гаргавал багш бөөн уур болж, ангийн хаалга саван гарч орно гэж бодож байвал 4. Танд дараах хоёр багшийн аль нь илүү таалагдах вэ? a. Сайхан сэтгэлтэй, хүнийг ойлгодог багш b. Загнаж зандран, ичээж, шүүмжилдэг багш 5. Дараах хоёр тохиолдлын алинд нь та дахин өөр гадаад хэл сурахыг хүсэх вэ? a. Багш таныг хичнээн чадвартай болохыг хэлбэл b. Багш таныг тэнэг мулгуу гэж хэлбэл 6. Дараах тохиолдлын алинд нь өөрт тохиолдсон бэрхшээлтэй асуудлаа та багштайгаа хуваалцах вэ? a. Багш таныг сонсож, тусална гэж бодсон үед b. Багш уурлаж, таныг шийтгэнэ гэж бодсон үед
  • 36.
    Ямар ч “хэрвээ”,“эсвэл” гэсэн болзолгүйгээр хайр, хүндэтгэлийг хүүхдүүд хүртэж байх нь чухал. Эх хүний үрээ хайрлаж байгаа хариу нэхэлгүй, хязгааргүй хайрыг бид мэднэ. Ээж нь хүүгээ ямар нэгэн зүйлийг сайн хийсний төлөө бус, зүгээр үр минь хэмээн ямагт хайрладаг. Энэ бол болзолгүй хайрын гайхамшигт жишээ. Багшаас хүүхдэд хандах хандлага, шавиа хайрлах хайрыг эхийн хайртай зүйрлэдэг нь ийм учиртай. Хүүхэд бүр багшийнхаа хайр хүндэтгэлийг хүлээх эрхтэй. Сайн суралцаж сайн хүн болоорой гэж багш эцэг эхчүүд хүүхдэд ямагт хэлдэг. Тэднийг алдаа гаргасан үед нь дахиж бүү ингээрэй гэнэ. “Дахиж хичээл таслахгүй гэдгээ амла”, “Дахиж ийм дутагдал гаргахгүй биз?” гэж асууна. Сурагчид ч амлалт үүрэг авч алдаа дутагдлаа засна гэж хэлдэг. Эцэг эх нь хүүхэддээ “Хичээлээ хий, даалгавраа хий” гэж өдөр тутам хэдэнтээ хэлсээр улиг болсон байдаг. Эдгээр шаардлага хүүхдүүдэд төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь харагддаг. Яагаад? Юуг, яаж хийх, биеэ хэрхэн авч явах тухай хүүхдэд ойлгомжтой үг хэллэг арга хэлбэрээр заавар өгч, дүрэм журмын үндэс, шалтгааныг зөв тайлбарлан ойлгуулах, алдаагаа засах боломж олгох, хүүхдийн бие даасан сэтгэлгээг дэмжих, томчууд хүүхэд харилцан тохиролцох зэрэг нь удирдамж заавар юм. Удирдамж чиглэл нь өөрийгөө зөв авч явах, амжилттай суралцах, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэж сурахад тус дөхөм үзүүлэх мэдээллийг агуулна. Халуун дотно сэтгэлийн нэгэн адилаар удирдамж чиглэл нь хүүхдийн амжилт, сэтгэл санаа, зан байдалд нөлөөлдөг. Та шавь нартаа шийдвэр хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөх гэж байна гэж төсөөлнө үү? Энэ тохиолдолд тэдэнд ямар удирдамж заавар өгөх вэ? Шийдвэр гаргахад тус болох дараах алхмуудыг 52 тэдэнд санал болгоно уу? Энэ бол зөв шийдвэр гаргаж сур гэж хэлэхээс илүү тодорхой удирдамж заавар юм. 52 Баярмаа Б . (2003), Ухаалаг амьдрахын учир.хуудас 90 Хүүхэд дуулгаваргүй , идэвхигүй байх зарим шалтгаан Багш сурагчдийн сэтгэл санаа нэг зүйл дээр төвлөрөөгүй байх Өөр өөр зүйлийг бодож, мөрөөдөх “Санаа сохор бол нүд сохор” “Сэтгэлийг тогтоовоос бие нь тогтоно” Тодорхойгүй их мэдээлэл болон ойлгомжгүй олон заавар өгөх “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” “Төөрдөг байшин” Ойлголт, төсөөллийн зөрөөг харгалзаагүйгээс Багш сурагч хоёр “хэл нэвтрэлцэхэд саад учирна” “Чамд инээд, надад ханиад” “Тэмээ гэхээр ямаа гэх” Хичээлийн болон үйл ажиллагааны арга хэлбэр хүүхдэд сонирхолгүй уйтгартай байх “Дургүй ламыг хүчээр сахил хүртээх” Хүүхэд бүр өөр өөрийн аргаар гүйцэтгэсэн үйлийг дүгнэхэд баримжаа болох хүрэх үр дүнгийн стандартгүй байх “Хүрэх замаа мэдэхгүй хүүхэд төөрдөг байшинд орсонтой адил” Болзолгүй хайр гэж юу вэ? Удирдамж чиглэл өгөх
  • 37.
    Шийдвэр гаргах 4алхам 1-р алхам Гаргах гэж байгаа шийдвэр юм уу, шийдэх ёстой асуудлаа үг өгүүлбэр болгон бичээд, ямар үр дүнд хүрэх зорилго, зорилтоо тодорхойл.  Гаргах гэж буй шийдвэрийн зорилго: ----------------------------------------------------------------------------------------------------------------- ----------------------------------------------------------------------------------------------------------------- 2-р алхам Байж болох шийдвэрийн хувилбаруудыг жагсаан бич  ........................................................................................................................................  ......................................................................................................................................  ............................................................................................................................................................ .................................................................................................................. Чи ямар, ямар шийдвэрийг гаргаж болох вэ? Аль нь илүү бодитой вэ? Алийг нь сонгох вэ? гээд бүгдийг нь жагсаан бич. ......................................................................................................................................................................... ..................................................................................................... Ингэснээр хамгийн боломжтой нэг шийдвэр чамд тодорхой болно. 3-р алхам  Сонголт тус бүрийн давуу болон сул талуудыг эргэцүүлж, тус бүрт нь үнэлгээ өг.  Шийдвэрүүд тань ямар давуу тал, ямар сул талтай вэ? Сонголт бүрийн ард бичиж тэмдэглэ.  Мөн нэмж ямар зүйлийг олж мэдэх /нэмэлт мэдээлэл/ шаардлагатай байгаагаа олж тогтоо, эрж хай, аль болох ихийг цуглуулахыг хичээ.  Ном, сэтгүүл уншиж, бусадтай ярилц, зөвлө, ажиглалт ч хийж болно шүү дээ. Мэдээлэл хамгийн гол нь баталгаатай үнэн зөв байх ёстой шүү.  Хүнтэй зөвлөж ярилцах бол тухайн хүний амьдралын үзэл зорилго юу билээ, минийхтэй нийлж байна уу үгүй юу гэдэгт анхаарлаа хандуулахад тун гэмгүй. 4-р алхам Шийд тус бүрийн үр дүнг эргэцүүлэн бод. Сонголтоос ямар үр дагаварууд гарч болох вэ? Боломжтой мэдээллүүдийг цуглуулан судалж, харьцуулан дүгнэсний эцэст сая шийдвэрээ гаргаж болно. Тэгээд түүнийгээ яаж түргэн шуурхай хэрэгжүүлэх тухай эргэцүүлэн Удирдамж заавар яагаад чухал вэ? Хүүхэд бидний ойлгохгүй байна гэж бид боддог. Тэд аав ээжийнхээ шаардлагыг ойшоохгүй, үл тоомсорлож байгаа мэт харагддаг. Үнэн хэрэгтээ бол бид тэднийг ойлгохгүй байгаа юм. Таны заавар зөвлөгөөг шавь нар тань хэрэгжүүлэхгүй, дуулгаваргүй байгаа бол та өөрийгөө чадвар муутай багштай зүйрлээд үзээрэй. Удирдамж зааврыг өгөхдөө багш нарын гаргадаг алдаа : Удирдамж чиглэл өгөхдөө багш нарын гаргадаг алдааг хэрхэн залруулах вэ Удирдамж чиглэл өгөхдөө гаргадаг алдаа Удирдамж чиглэлийг зөв өгөх аргуудыг дурдаж бичнэ үү?  Заах арга зүй муутай (хичээл нь ойлгомжгүй)  Урт уйтгартай, үг өгүүлбэрээр ярьдаг  Гадаад нэр томъёо их хэрэглэдэг  Ойлгомжтой жишээ баримт татаж чаддаггүй  Шавь нарынхаа байр сууринаас төсөөлж чаддаггүй  Хичээлээ сайн хийгээрэй гэх мэт ерөнхий заавар их өгдөг  --------------------------------------------------------- --------------------------------------  -------------------------------------------------------- --------------------------------------  --------------------------------------------------------- -------------------------------------- 
  • 38.
     Хүүхдийн нас,сэтгэл зүйн онцлогт тохирсон заавар өгч чаддаггүй  Алдаагаа засах боломжийг олж харахад чиглүүлдэггүй  Үлгэрлэн хамтрах ур чадвар сул --------------------------------------------------------- --------------------------------------  --------------------------------------------------------- --------------------------------------  --------------------------------------------------------- -------------------------------------- Хүмүүжлийн эерэг арга барил нь хүүхэд цаг үргэлж өөрчлөгдөж, өсөж, хөгжиж байдаг гэсэн үзэл санаанд тулгуурласан байдаг. Хүүхэд бол суралцагч. Хүүхдэд дэмжлэг үзүүлж, мэдээлэл өгч байвал тэд хамгийн сайн сурдаг. Халуун дотно сэтгэл = дэмжлэг Удирдамж чиглэл = мэдээлэл Хүүхдийн наснаас хамааран хүүхдэд үзүүлэх дэмжлэг, өгөх мэдээлэл ялгаатай байна. Иймээс тав ба зургадугаар бүлгээс та бүхэн хүүхэд хэрхэн өсөж хөгждөг тухай болон тэдний хувийн онцлогийн талаар талаар судлах болно. Ингэснээр өөр өөр насанд хүүхдэд ямар хэлбэрийн удирдамж чиглэл, халуун дотно сэтгэл хэрэгтэй болохыг та бүхэн мэдэж авна. Хүмүүжлийн эерэг аргын үзэл санаа нь өнөөгийн хүүхдийн хүмүүжилд хэтийн зорилгын үүднээс ухаалаг, тэвчээртэй хандаж, хүүхдийг хүний дайтай хүн болж өсөхөд нь тус дэм үзүүлэх үр дүнтэй практик аргуудыг систем дараалалтай, тууштай хэрэгжүүлэхэд багш, эцэг эхийн анхаарлыг хандуулдаг. Хүүхдийн эрхийн болон сурган хүмүүжүүлэх ухааны гол гол зарчмуудад суурилсан хүмүүжлийн эерэг арга барилын үзэл санаа нь багш нарын тэргүүн туршлага болон улс орны шашин, соёлд гүн хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс төрөл бүрийн урсгалын томоохон төлөөлөгчдийн үзэл баримтлалыг ч тоймлон үзсэн байдаг. Нөгөө талаас хүүхдийг үг дуугүй захирах, айлгах, сүрдүүлэх, зодож цохих, “алгадууулах аавтай байх сайхан” хэмээн туйлшрах, “Монгол хүүхэд аяндаа өөрөө өсч дэгжиж хүн болдог” мэтээр хандах буруу ташаа ойлголт байсаар байгаа нь энэ аргыг түгээн дэлгэрүүлэх нэг үндэслэл болж байгаа юм. Асуулт: 1. Ж.Дюррантын хүмүүжлийн эерэг аргын дараах загвараас энэ хэсэгт яагаад зарим зүйлүүдийг авч үзээгүй вэ? 2. Асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэх гэсэн хэсгийг хэрхэн ойлгох вэ? Хариулт Асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэх Хувийн онцлог ялгааг танин мэдэх Хүүхдийн хөгжлийг ойлгох Халуун дотно уур амьсгалыг бүрдүүлэх Удирдамж чиглэл өгөх Хэтийн зорилгоо тодорхойлох
  • 39.
    1. Хүүхдийн эрхийнзарчим, хүүхдийн хөгжлийг ойлгох, хувийн онцлог ялгааг танин мэдэх тухай энэхүү гарын авлагын 5,6,7 дугаар бүлгүүдээс дэлгэрэнгүй танилцаарай. 2. Уг загварын оройд байгаа “Асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэх” гэсэн хэсгийг ойлгоход энэхүү гарын авлага бүхэлдээ чиглэгдэж байгааг анхаарна уу? 3. Багш аливаа асуудалд хэтийн зорилгын үүднээс ямагт хандах, анги танхимд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхдэд юуг аж хийх талаар тодорхой, ойлгомжтой удирдмаж чиглэл өгч, тэдний хөгжил ба хувийн онцлогийг харгалзан ажиллаж байвал хүмүүжлийн эерэг аргаар ажилласан байна гэж үзнэ.
  • 40.
    2.2. Хүүхэд хүмүүжүүлэхэерэг аргын тухай Доктор Катрин Керси, Жейн Нелсен нарын үзэл Бид өмнөх хэсэгт доктор Жоан Е.Дюррантын (Хүүхдийг ивээх сангийн хандлага, НҮБ) авч үзлээ. Доктор Катрин Керси, доктор Жейн Нелсен нар бол хүмүүжлийн эерэг аргын нэрт судлаачид юм. Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг, ухаалаг арга зарчмуудын талаарх эдгээр судлаачдын бүтээлээс багш эцэг эхчүүд өнөөгийн хүүхэдтэй ажиллах олон чухал санааг олж авахын зэрэгцээ өдөр тутам хэрэглэх төрөл бүрийн арга барилтай танилцах өргөн боломж бий. АНУ-ын Виржина мужийн Норфолк хотын Хуучин Доминон Их сургуулийн Бага насны хүүхдийн боловсролын Профессороор Доктор Катрин Керси ажиллаж байсан. Бага насны хүүхдийн хэл ярианы эмгэг, тусгай хэрэгцээт боловсролын талаар судалгаа хийсэн 22 жилийн туршлагатай. Хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн зан үйлийн чиглэлээр олон ном бичсэн, лектор эмэгтэй юм.  Доктор Катрин Керсигийн хүүхэд хүмүүжүүлэх шилдэг 10 арга  Доктор Жейн Нелсены тодорхойлсон хүүхэд хүмүүжүүлэх эерэг таван арга Доктор Керси хүүхдийг зодох буюу бие махбодийн шийтгэлийн бусад аливаа аргыг дэмждэггүй бөгөөд ихэнх эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхэдтэй харьцах илүү сайн арга олохыг хичээдэг боловч юу хийхээ мэддэггүйгээс уурандаа зодоход хүрдэг гэж үзжээ. Бага насны хүүхдийн боловсролын их сургуулийн профессор, Бага насны хүүхэд, хэл ярианы эмгэг судлал, тусгай боловсролын газрын дарга, доктор Катерин Керси “Мэдрэмжтэй эцэг эх байх урлаг”, “Хүүхдэдээ Стрессээ зохицуулахад нь туслах нь”, “Хүүхдэдээ уур хилэнгээ бүү гаргаарай” зэрэг номуудыг зохиожээ. Керси хүмүүжлийн эерэг аргын 101 зөв зарчмыг томъёолсноос хамгийн чухал1 10 зарчмыг доор авч үзлээ53 . 101 зарчмаас товчлон нэгтгэсэн 10 зарчим 1. Хүндэтгэлээ илэрхийлэх зарчим – Хүүхэд чинь танд болон бусдад хэрхэн хандаасай гэж хүсч байна, түүнтэй тэгж харилц. Хүүхдээ эрхэм чухал хүмүүсийнхээ зиндаанд тавьж харилцаарай. 2. Онцгойлон чухалчлах зарчим – Хүүхдээ анхаарч, урамшуулан сайшааж, түүнд талархаж, тэвэрч энхрийлэн, зарим нөхцөлд онцгойлон үзэж тусгай эрх олгож байхдаа ч хариуцлага, ухаарал, зохистой зан үйлийг онцгойлон чухалчил. 3. Эерэг үйлдэл хийхэд нь хүүхдийг чиглүүлэх зарчим – Хүүхэд ямар нэг буруу үйлдэл хийж байвал шууд зогсоохын оронд өөр эерэг зүйл хийхийг санал болго. Жишээлбэл, Хүүхэд ангийн цонхыг бохиртуулж байвал хамтдаа цонхоо арчих, цэвэр цонх ямар харагддаг тухай ярилцах, шинэ жилээр цонхоо гоё чимэглэх тухай ярилцах, энэ талаарх хүүхдийн бүтээлч санааг хэлүүлэх 4. Хүүхдэд сонголт олгох зарчим –Аль аль нь зөвшөөрч болохуйц, зөв зүйтэй хоёр зүйлээс нэгийг нь сонгохыг хүүхдэд санал болго. Жишээлбэл, хүүхдэд гэрийн даалгавар өгөхдөө 2 сэдэв санал болгож аль нэгийг нь сонгож унших боломж олгох, урлаг спортын тэмцээн уралдаанд хүүхдийг оролцуулахдаа дуртай зүйлээ сонгох болом олгох. 5. Хариуцлагатай байдалд хүүхдийг сургах зарчим – Жишээлбэл, гэрийн даалгавраа хийж дуусаад зурагт үзэж болно гэдгийг тайлбарла. (Даалгавраа хийгээгүй бол зурагт үзэх талаар ярилтгүй) Керсигийн үзэж байгаагаар энэ арга нь хүүхдийг хариуцлагатай, ухамсартай болоход сургадаг байна. 6. Итгэлийг олсны дараа залруулах зарчим. – Хүүхдийн зан үйлийг засах гэж оролдохоосоо өмнө түүнийг илүү таньж, анхаарч байгаагаа харуулж мэдрүүл, “зүрх сэтгэлээрээ холбогд”. Багш нь өөрсдөө энэхүү холбоог эхлэн тогтоож чадвал энэ зарчим сайн үйлчилдэг. 1. Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооноос санал болгож буй бүх орчинд хүүхэд өсгөх, асрах, хөгжүүлэх эерэг хүмүүжлийн аргын удирдамж (2018) ДЗОУБ, УБ, хуудас 50 Доктор Катрин Керси
  • 41.
    Асуудалтай тэмцэж эхлэхээсээөмнө түүний талаарх эерэг санаа бодлоо түүнтэй хуваалц. (хайрлаж анхаардгаа хэл мэдрүүл) Жишээ нь, Багш хүүхдийг хичээлдээ ирэхэд нь чин сэтгэлээсээ хүлээсэн байдалтай угтаж авах, мэндлэх, инээмсэглэх, тэврэх гэх мэт. 7. Бодит байдалд нийцүүлэх зарчим – Хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг бодитойгоор хүлээн ав ( бодит байдалд нийцүүл). Жишээлбэл: Хүүхэд ангидаа ирээд унтаж байна. Та урд шөнө тэр хүүхдийн аав агсам тавьж хүүг унтуулаагүй гэдгийг мэдэж байгаа учраас түүнийг олон хүүхдийн дунд эвгүй байдалд оруулахгүйгээр хичээлээ заажээ. Хичээлийн дараа хүүд урам зориг, итгэл найдвар өгч харилцах, хичээл тараад даалгавараа хийх боломжийг олгох боломжтой. 8. Бие даан шийдвэр гаргахыг нь дэмжих зарчим. Хүүхэддээ тогтмол, ялангуяа өсвөр насанд хүрэх үед нь “Чи хүний дайтай сэтгэх, тунгаах чадвартай. Чи шийд. Би чиний шийдвэрт итгэж чамд найдаж байна” гэж хэлж бай. Ингэх нь хүүхдэд маш сайн нөлөө үзүүлэх бөгөөд аажимдаа өөрийн амьдралыг хариуцаж, өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага үүрнэ гэдгийг хүүхдэд харуулах юм. 9. Хайраа мэдрүүлж, чухлыг нь ойлгуулах зарчим –Хүүхэд болгон элгэн төрөлдөө харьяатай, ээж аавдаа энхрий чухал гэдгээ мэдрэхийг хүсдэг. Энэхүү элгэмсэг, дотно мэдрэмжээ танихад нь Та хүүхдэд тусал. 10. Цаг ашиглах зарчим – Хүүхдийг нэг үйлээс нөгөөд шилжихэд цагийг жинхэнэ утгаар нь ашигла. Жишээлбэл: “Сэрүүлэг (дохио) дуугарахад номоо хураагаарай” , “Таван минутын дараа бид дараагийн хичээл эхлэхэд бэлэн болно” гэх мэтээр хэлж болно. Доктор Катрин Керсигийн хүмүүжлийн 10 зарчимтай холбоотой кейсүүд Итгэлийг олсны дараа залруулах зарчим 12 настай нэг хүү 7 дугаар ангидаа манай ангид нилээд сайн сургууль И-ээс шилжиж ирсэн. И гэхээр нь багш би их сайн сурлагатай хүүхэд ирлээ гэж бодсон. Хүү их цэвэрхэн хүү байлаа. Гэтэл хэд хоногоос хүү тамхи татдаг, PC орж тоглодог, тэр ч байтугай хичээлээ хийдэггүй болох нь мэдэгдэв. Хүү хоёр гурав хоног алга болчихно эсвэл хичээлээс хоцорч ирнэ. 2, 3 хоног алга болчихоор нь ээж рүү нь утасдахаар “Яанаа манай хүүхэд очоогүй юу Хархорин дээр байсан би шөнөжингөө хайгаад олоогүй тэр яг байгаа айл нь хаягаа надад хэлж өгөхгүй байна” гэдэг байсан. Дороо дүүтэй, эгчтэй эгч нь оюутан. Аав нь архи уудаг, тамхи татдаг, гэрт нь хүүтэй өдөрт хүн хамт байдаггүй, ээж нь нэгэн байгууллагад үйлчлэгч хийдэг. Би ээжид нь хүүхдийн тухай байж болох хамгийн сайн бүхнийг хэлж, хүүг ерөөсөө муугаар хэлээгүй. Яваад ирэх болгонд нь би хүүтэй зөөлөн ярилцдаг байлаа. Гэхдээ би хэзээ ч хүүд муу занг нь хэлдэггүй, өчүүхэн ч гэсэн сайн зүйлийг нь олж харан магтдаг байлаа. Хүүг хамгийн урд суулгаж, урд талын суудлын хүүхэд хичээлдээ ирэхгүй байх нь их тод мэдэгддэг гэдгийг хүү ч бас ойлгож байлаа. Манай ангийн хөвгүүд маш сайн хүрээлдэг, муу нөлөө үзүүлэхгүй. Манай ангийнхан PC тоглохгүй тийм болохоор бас ангийнхан нөлөөлсөн байх. Удалгүй хүү ч хичээлээ таслахаа больж, хичээлдээ шамдан суралцана. Ангийнхаа гуравдугаар салааны дарга болсон. Хүүхдэд итгэл хүлээлгэж, сайн талыг нь магтах л хэрэгтэй. (ангийн багшийн ярианаас)
  • 42.
    “Ээж ээ хоёулаажижиг өрөөнд орж ярилцъя” Манайх хоёр хүүтэй айл. Хоёр хүү минь танхайрч гадуур тэнэж зовоодоггүй, сайн хүүхдүүд. Гэхдээ л айлын хүүхэдтэй муудалцах, гар зөрүүлэх тохиолдол гардаг байлаа. Том нь дүүгээсээ 7 насаар ах. Өсвөр насны үеэс нь түүнтэй ганцаарчлан ярилцах нь олширч байв. Гэтэл дүү нь нэгдүгээр ангид орлоо. 10 сарын дундуур багштай нь очиж уулзаж ирээд уулзалтын сониноо аавд нь хэлэх гэтэл бага хүү маань “Ээж ээ чимээгүй, хоёулаа жижиг өрөөнд орж ярилцъя. Та ахтай ярихаараа тэнд ордог биз дээ гэлээ. Би түүнийг дагуулан ярилцахаар жижиг өрөө рүү явахад ах руугаа их л догь харж билээ... Асуулт: 1. Ээж нь яагаад хүүтэйгээ ганцаарчилж ярилцдаг байсан бол? 2. Дүү нь яагаад жижиг өрөөнд орж ярилцахыг ээждээ санал болгов? 3. Дээрх жишээг Керсигийн хүмүүжлийн эерэг аргын аль зарчмаар тайлбарлах боломжтой вэ? Амьтны үр зулзага хорвоод мэндэлсэн цагаасаа эцэг эхээрээ асруулан өсдөг. Хүүхдийн ээнэгшил түүний амьдралын эхний шатанд эсэн мэнд оршихуйд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд судалжээ. Хүүхэд эн тэргүүнд ээждээ дасдаг. Тэд хүүхдээ хайрлан энхрийлж, сувилах явцдаа хүүхэдтэйгээ ижилдэн дасч ээнэгшдэг. Хүүхэд хүнд ижилдэн дасахад байнгын харилцаа чухал үүрэгтэй. Тиймээс хүүхэд ах, эгч, эмээ, өвөөтэйгээ байнга харилцаж, тухайн хүнд илүү дасдаг. Асуулт: 1. Хүүхдийн ээнэгшил дээрх 10 зарчмын алинтай нь холбоотой вэ? 2. Госпитализмыг Керсигийн үзэл баримтлалаар хэрхэн тайлбарлах вэ? 3. Бага насны хүүхдийг эцэг эхээс нь эрт хөндийрүүлж байгаа ямар ямар тохиолдлуудыг та мэдэх вэ? Үүний хор уршгийн талаар ярилцана уу? Шавийн эрдэм багшаасаа “Би багадаа тооны төрлийн хичээлийг их сонирхдог байв. Хөдөө сумнаас аймгийн төвд шилжиж ирлээ. Математикийн багш маань намайг ихэд тоож математикийн олимпиадын бодлогуудыг даалгаварт өгч бодуулдаг байв. Багш надтай ганцаарчилж ажиллана, хэрвээ би бодлогоо буруу юм уу, дутуу бодсон байвал “Болохгүй байна уу? Хоёулаа хамжина даа хө” л гэнэ. Би айлд суудаг учраас заримдаа жаахан тав тух муутай, ус түлээний ажил ихтэй байдаг байв. Багш үүнийг ажиглаад “Хамаатнууд чинь дургүйцэхгүй бол манайд хүрээд ир” гэж нэг өдөр хэлэв. Ингээд багшийндаа амьдрах болов. Багшийн гэргий ч бас математикийн багш. Тэр хоёр хичээлдээ бэлтгэхдээ дуу аялцгаадагсан. Нэг мэдэхэд бид гурав гурвуулаа л дуулаад тоогоо бодоод суудаг болчихсон байлаа... Үүний ачаар л би энэ олон жилийн дараа математик заах аргын сэдвээр эрдмийн зэрэг хамгааллаа. ( Докторын (Ph) М-ын хэлсэн сэтгэлийн үгнээс, 2010 он) Эцэг эхийн хайр Госпитализм Өнчин хүүхдүүдийг асрах газруудад хийсэн олон тооны ажиглалт судалгаагаар эхийн хайр дутсанаас болж хүүхдийн хөгжил удааширдаг гэдгийг баталжээ. Нялх хүүхдийг эхээс нь салгасны улмаас түүний сэтгэхүйн хөгжил ба төлөвшилд гарах эмгэг шинжийг госпитализм гэнэ Шавийн эрдэм багшаасаа
  • 43.
    Асуулт: 1. Доктор М-ийндурсамж яриаг “Онцгойлон чухалчлах” зарчимтай холбон тайлбарлана уу? 2. Өдөр тутмын үйл ажиллагаагаараа шавь нараа үлгэрлэдэг байсан багш нарынхаа жишээнээс бусадтайгаа хуваалцана уу? 3. “Бага чулуугаар их чулууг доргиох”, “Үглэж хүмүүжүүлснээс үлгэрлэж хүмүүжүүлсэн нь дээр” гэсэн зүйр үгнүүдийн агуулга “Онцгойлон чухалчлах зарчимтай ямар холбоотой вэ? Миний үсийг хайчилна гэсэн. Сурагч хүү (7 дугаар анги) зуныхаа амралтаар үсээ нилээд ургуулжээ. Урт ус өөрт нь таалагдаж байгаа бололтой хичээл эхлэхэд үсээ засуулсангүй. “Үсээ засуулахгүй юм уу?, сурагч халимаг ч арай ийм байдаггүй байх шүү” гэж эмээ нь хэд хэдэн удаа хэлсэн ч “Байж байгаад болно оо” гэж хэлжээ. Гэтэл нэг өдөр хичээлээсээ ирээд “Багш үсээ засуулаагүй хүүхдүүдийг маргааш гэхэд засуулж ир, тэгэхгүй бол хайчилна, эсвэл анги хэсүүлж шийтгэнэ” гэсэн гэж хэлэхэд “Мөнгө авч гараад үсээ засуул” гэж эмээ нь хэлэхэд хүү , “Засуулах уу, яах вэ гэж бодож л байна” гэв. Эмээ “Маргааш нийтийн өмнө үсээ хайчлуулмаар, эсвэл анги хэсмээр байгаа юм уу, тэгвэл яах вэ өөрөө мэд” гэв. Хүү дахиад л “Эсвэл хүүхдийн эрх, та хайчлах ёсгүй гээд багшид хэлчих үү? гэхэд эмээ нь дахиад л “ Тэгж хэлсэн ч болно шүү дээ”, багш чинь чамайг “Сурагчийн дүрэмдээ захирагд” гэвэл чи юу гэх вэ? “За тэгээд үсээ засуулах эсэхээ өөрөө л шийдэж дээ миний хүү” гэв Хүү хэсэг хугацааны дараа өрөөнөөсөө гарч ирээд “Үсээ засуулах мөнгө авъя” эмээ гэлээ. Асуулт: 1. Долоодугаар ангийн хүү яагаад үсээ засуулах дургүй байсан юм бол? Үүнд ямар ямар шалтгаан байж болох вэ? 2. Багшийн тавьсан шаардлага, арга хоёр зохицож байна уу? 3. Үсээ засуулахгүй байгаа сурагчдад та ямар аргаар шаардлага тавьдаг вэ? 4. Хүүгийн эмээ хүмүүжлийн ямар зарчмыг тухайн нөхцөлд хэрэглэсэн бэ? 5. Багш нарын сурган хүмүүжүүлэх ур чадварыг эцэг эхчүүд чамлах тохиолдол гардаг уу? Хүү яагаад даалгавраа хийгээгүй вэ? Ангийн багш сурагчидтайгаа уулзаж энгийн яриа өрнүүлж байв. Гэтэл нэгэн хүүгийн гунигтай харц түүний нүдэнд тусав. Хүүтэй ганцаарчлан уулзаж элэгсэгээр ярилцав. Түүний аав ээж хоёр шөнө хэрэлдэж муудалцсан тул хүү айж түгшин нойргүй хоноход хүрчээ. Даалгавраа ч хийсэнгүй, өглөө цайгаа ч уусангүй. Математикийн багш шалтгааныг асуулгүй зэмлэж хангалтгүй дүн тавьжээ. Ангийн багш хүүгийн нөхцөл байдлыг ойлгож түүнийг тайвшруулж, маргааш даалгавраа нөхөж хийж ирэхийг хүсчээ. Маргааш нь түүний нөхөж хийж ирсэн даалгаврыг математикийн багшид шалгуулахад нь зуучилж өгсөн байна. Хүн алдаа гаргаж болно, тэр алдаагаа ингэж засч, даалгавраа нөхөж хийж ирэх чинь бас их сайн чанар шүү“ гэж хүүд их л уриалгахан хандсан тул хүү тайвширч, гялалзсан сэргэлэн нүдээр багш руугаа итгэлтэйеэ харж зогсов. Асуулт: 1. Хүү яагаад даалгавраа хийгээгүй вэ? Математикийн багш гэрийн даалгавар шалгахдаа энэ асуултыг өөрөөсөө асуусан уу? 2. Энэ жишээ дээрх 10 зарчмын алийг тайлбарлахад нийцэх вэ? 3. Хүүхдийн сэтгэл санааны байдлыг ямар ямар шинж тэмдгүүдээр танин мэдэж болох вэ? 4. Гэр бүлийн таагүй уур амьсгал хүүхдийн суралцах чадварт хэрхэн нөлөөлөх вэ? Миний үсийг хайчлана гэсэн Хүү яагаад даалгавраа хийгээгүй вэ?
  • 44.
    Мухардсан эрэл 13 настайхүү эмээтэйгээ амьдардаг, ээж нь Америкт ажил хийхээр яваад “харласан”, аавыгаа ерөөсөө мэдэхгүй. Эмээ чинээлэг амьдралтай, зээ хүүгийнхээ боловсролд анхаарч өндөр төлбөртэй хувийн сургуульд сургадаг. Гэхдээ хүү үе үе ангийнхаа хэсэг хүүхэдтэй нийлж хичээл таслах ба ангиасаа гар утас хулгайлж зарсан хэрэгт хэд хэдэн удаа холбогдсон. Энэ асуудлаараа сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж байсан хүү аав ээжтэйгээ уулзмаар , хамт баймаар санагддаг гэж нуулгүй ярьдаг байлаа. Хүү нэг удаагийн зөвлөгөөний явцад “Би аавыгаа үргэлж хайж явдаг, гудмаар явж байгаа эрэгтэй хүмүүсийг хараад миний аав энэ хүнтэй адилхан байх, үгүй арай ч өндөр болов уу? Би аавтай адилхан болов уу? Яагаад надтай ирээд уулзчихдаггүй юм бол доо?” гэж их боддог. Эмээ бид хоёр ааваас юу ч авахгүй л дээ. Зүгээр л түүнийг нэг удаа ч гэсэн хармаар байна. Тэр их л хулчгар хүн байх гэсэн ч хармаар байна. Тэр миний аав гээд хэлчих зориггүй юм байх даа гэж билээ… 1. Хүүгийн энэ мухардсан эрэл түүний ямар хэрэгцээг илэрхийлж байна вэ? 2. Энэ жишээг Керсигийн тодорхойлсон хүмүүжлийн ямар зарчимтай холбон тайлбарлаж болох вэ? 3. Хангалуун амьдралтай хүү яагаад хулгайн хэрэгт холбогдох болов? 4. Хүүхэд яагаад удам судраа мэдэж байх ёстой вэ? Сайхнаа, багшдаа туслаарай 1990-ээд онд болсон үйл явдал. Хүүгээ долоон настай сургуульд оруулсан эцэг эх нь арваад хоногийн дараа ангийн багштай нь очиж уулзахад “Танай хүүхэд хичээл дээр сууж байснаа гэнэт гараа алдалж суниаж, бусдынхаа анхаарлыг сарниулаад байх юм” гэжээ. Ээж нь гэртээ хариад бяцхан хүүгээсээ “Хичээл хийх гоё уу?” гэж асуухад “Үсэг тоо үздэг нь сайхан, харин намайг хөдөлгөдөггүй муухай” гэж хариулсныг багшид хэлжээ. Гэтэл хэд хоногийн дараа хүү маш баяр хөөртэйгөөр гэртээ орж ирээд “Ээжээ би цэцэг усалдаг хүн болсон. Багш намайг Сайхнаа чи хичээл дээр хөдөлмөөр бол босоод цэцгээ услаад, үсгийн сангаа цэгцэлж байгаарай. Багшдаа тусал гэсэн” гэж хэлсэн юм... Хэрвээ энэ багш өчүүхэн ч бодож үзэлгүйгээр “Томоотой суу!, Бүү хөдөл!” хэмээн зандарч заагуур модоор хүүг тоншоод авсан бол яах бол? Энэ бол хүмүүжлийн эерэг аргыг багш өчүүхэн ч бодож үзэлгүйгээр харилцаж байгааг харуулж байна. Хүүхдийн төлөө сэтгэлтэй байх Энэ Япон улс дунд сургуулийн багшид тавих хүмүүнлэгийн шаардлага1 юм: Энэ нь хүүхдийг ойлгодог мэргэжилтний төдийгүй хувь хүнийхээ хувьд багшийн заавал эзэмших ёстой чанар юм. (Энэ чанарыг эзэмшихэд багшлах дадлагын өмнө хийдэг асаргааны дадлага хувь нэмрээ оруулдаг. Багш боловсролын хөтөлбөрийн удирдамжинд зааснаар оюутан багш бүр асрамжийн аль нэг байгууллагад 7 хоног хүн асрах дадлага хийх ёстой аж) Сайхнаа, багшдаа туслаарай Мухардсан эрэл
  • 45.
    Профессор Жейн Нелсенийхүмүүжлийн эерэг аргын зарчмууд АНУ-ын Калифорниа мужийн Сан Климент хотын Гэр бүл, хүүхдийн асуудлаарх зөвлөх Доктор Нелсен хүүхдийг шийтгэхээс илүү эерэг аргаар хүмүүжүүлэхийг онцлон үздэг. Керсигийн адилаар Нелсен мөн эерэг хүмүүжлийн аргын талаар эцэг эх, багш нарт зориулан олон ном зохиосон бөгөөд “Хүмүүжлийн эерэг арга” цувралаас гадна сургалтын олон гарын авлага, онлайн илтгэл бичсэн байна. Тэрээр өөрөө 7 хүүхэдтэй бөгөөд бухимдлаас гарах тухай санаа бодлоо хуваалцаж, өөрөө хэт хатуу байх үедээ өөртөө, харин хэт хүлцэнгүй байх үедээ хүүхдүүддээ дургүй хүрч байсан тухайгаа өгүүлсэн байдаг. Жейн Нелсоны хүмүүжлийн зарчмууд54 Нэгдүгээр зарчим. Эелдэг атлаа тууштай байх – Хүмүүжлийн асуудлыг шийдвэрлэхдээ Та хүүхдийн хэрэгцээ (эелдэг байх) болон тухайн нөхцөл байдлын шаардлага (хатуу байх) аль алинд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Найзууд утасдаад байна, яах вэ аав аа? Өсвөр насны хүү маргаашийнхаа хичээлийн даалгаврыг хийж дуусгаад 17 цагаас “Өргөө “ кино театрт ангийнхантайгаа хамт шинэ кино үзэх зөвшөөрлийг ааваасаа авчээ. Өглөө эрт хичээлтэй, даалгавраа хийж амжих юм уу? гэж аав нь асуухад хүү амжина гэж амлажээ. Гэвч тэр даалгавраа бүрэн хийж амжсангүй. Бодож эргэцүүлэх зүйл ихтэй адармаатай даалгавруудыг богино хугацаанд 2. 54 Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбооноос санал болгож буй бүх орчинд хүүхэд өсгөх, асрах, хөгжүүлэх эерэг хүмүүжлийн аргын удирдамж (2018) ДЗОУБ, УБ, хуудас 50 Профессор Жейн Нелсен Эргэцүүлэн ярилцаарай Шийтгэлтэй холбоотой “7 цуу яриа” : 1) Ийм зүйл надад тохиолдсон, гэхдээ би хохироогүй (энэ худлаа, учир нь хүчирхийллийн цикл мөнхөд үргэлжилдэг) 2) Шийтгэлээс өөр зүйл нэмэргүй (залхуу, амархан мултрах арга, илүү мэдээлэл хэрэгтэй) 3) Бусад аргаас шийтгэл илүү үр дүнтэй (зөвхөн танд л тийм байх, энэ нь таны харилцааг сүйтгэх уур, хорсолд хүргэх магадлалтай) 4) Энэ нь дуулгавартай байдалд сургана (үнэндээ энэ нь айдаст сургана, хүүхдийг асуулт асуух, тунгаан бодохыг нь болиулж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь үгүй хийдэг байна) 5) Би үүнийг зөвхөн эцсийн арга болгож л хэрэглэдэг (хүмүүст зуршил маягтай болдог нь батлагдсан) 6) Энэ бол тэднийг хянах миний ганц л арга (дахин хэлэхэд энэ нь зөвхөн айдас бөгөөд өөрийгөө хянах арга биш учраас тохиромжгүй байдаг) 7) Энэ нь манай Азийн заншлын нэг хэсэг юм (ямар Азийн заншил вэ, нийтийн зохицолдоо, биеэ ухаанаараа удирдаж сурах зэрэг нь бас л Ази заншил).
  • 46.
    хурдан хийх боломжгүйбайсан тул хүү хэсэг хугацааны дараа “Аав аа би даалгавраа хийж амжихгүй юм байна, киноны цаг болчихоод найзууд утасдаад байна яах вэ?” гэв... 1. Та хүүгийн аавын оронд байсан бол түүнд юу гэж хариулах вэ? 2. Таны өгөх хариу хүүхдэд тань таалагдаагүй учраас хүүхэд тань уурлаж, гомдоод, заавал кинонд явмаар байна, даалгавраа дараа нөхөж хийнэ гэх зэргээр зөрчилдөж эхэлбэл та “Эелдэг атлаа хатуу байх” зарчмыг яаж хэрэгжүүлэх вэ? 3. Хүүхэдтэйгээ ямар нэгэн чухал зүйлийн талаар зөвшилцөхөд танд ямар бэрхшээл учирдаг вэ? Хоёрдугаар зарчим. Хүүхдийн харьяалагдах, үнэ цэнээ мэдрэх хэрэгцээг ойлгох зарчим Хүн бүрт байдаг ойр дотнын хүмүүсийн хүрээлэлд харьяалагдах, тэдэнд чухал хэрэгтэй хүн гэдгээ (үнэ цэнэтэйгээ) мэдрэх хэрэгцээ хүүхдэд ч бас байдаг. Эдгээр хэрэгцээгээ мэдэрч чадахгүй байгаа хүүхэд үүнийг ямар нэгэн буруу аргаар (хүч хэрэглэх, өшөө авах, буулт хийх гэх мэт) олж мэдрэхийг хичээдэг. Нелсены санал болгож байгаа энэхүү зарчим нь орчин үеийн хүмүүнлэгийн үзэл баримтлалын суурь үзлийг тусгажээ. Сэтгэл зүйч Абрахам Маслоугийн онолд хүүхдийн харьяалагдах, хайрлуулах хэрэгцээг хоол, нойрноос дутахгүй суурь хэрэгцээний нэг. Энэ хэрэгцээний хомсдлыг хоол тэжээлийн архаг хурц дутагдалтай адилтгажээ. Хүүхдийг тэвэрч, энхрийлж бүүвэйлэн өхөөрдөж байгаа бүх хэлбэрүүд бол түүний хайрлагдах хэрэгцээг хангаж байгаа хэлбэрүүд юм. Би охиноо ингэж өсгөсөн дөө (Бодит түүх) Хань минь өөд болоод удаж байна даа. Охиноо бодоод өөр хүнтэй гэрлээгүй өдий хүрлээ. Охиноо тэжээж амьдралаа авч явахын тулд хэд хэдэн ээлжийн ажил хийж ядарсаар сүүлдээ бие муудаж одоо группийн мөнгөөр амьдардаг. Миний амьдралын утга учир бол охин минь, түүнийгээ хараад л хамаг алжаал ядаргаа сарниж алга болдог. Охиноо эцгийн хайраар дутаахгүйг л их хичээсэн дээ. Миний охин их цовоо сэргэлэн, ухаалаг хүн болж өсч байгаа. Одоо эргээд намайг халамжилдаг болсон. Үүний наад захын жишээ гэхэд л би охиныхоо гарын хоолонд идээшсэн дээ. Бид хоёр “Эх орны хишгийн” мөнгийг үнэхээр л хишиг гэж хүлээж авсан. Энэ мөнгөө бид хоёр хадгаламжинд хийсэн. Ер нь хааяа олдсон тав арван мянган төгрөг болон хүүхдийн мөнгийг охиныхоо дансанд хийсээр түүнийг ямар нэгэн сургуульд орвол төлбөрийг нь төлөхөд бид хоёр бэлдэж байгаа… Гуравдугаар зарчим. Богино хугацаанд төдийгүй урт хугацаанд үйлчлэхүйц эерэг хүмүүжлийн аргуудыг ашигла. Шийтгэлээр буруу (муу) зан үйлийг тухайн үедээ таслан зогсоож болох ч сөрөг үр дагавартай бөгөөд таны урт хугацааны зорилго болон хүүхэдтэй харилцах харилцаанд эрсдэл учруулах аюултай. Алдарсан итгэлийг эргүүлэн сэргээхэд хэцүү учраас хүүхдийнхээ сэтгэл санааг ойлгож ухаарах нь чухал. Манай ангийн зарим сурагчид хичээлдээ ирэхдээ хааяа, хааяа сурагчийн дүрэмт хувцасаа өмсөхгүй ирэх тохиолдол байдаг. Тэр үед нь би тэдгээр сурагчдыг нийтийн дунд загнаж, анги хэсүүлнэ, дүрэмт хувцас та нарыг муухай харагдуулж байна уу? Харин ч өмсөж ирсэн хувцас чинь та нарыг гутааж байна, дахиад ийм хувцастай ирвэл ангийн хаалгаар оруулахгүй шүү гэх зэргээр загнаж, ичээдэг байлаа. Би хүмүүжлийн эерэг аргын сургалтанд сууснаар миний энэ байдал 20 жилийн дараа, ер нь цаашдаа эдгээр бяцхан шавь нарт минь ямар нөлөө үзүүлэх вэ? гэдгийг ухаарч ойлголоо. (Нэгэн дунд сургуулийн ангийн багш хүмүүжлийн эерэг арга сургалтанд сууж байхдаа хуваалцсан сэтгэгдлээс). Аавын хайр
  • 47.
    Дөрөвдүгээр зарчим. Хүүхдийннийгэмд зохицон амьдрах (ухааны) ур чадварт сурга. Доктор Нелсен хэлэхдээ “хүмүүжүүлэх” гэдэг үг нь Латин хэлний “заах сургах” гэсэн үгнээс гаралтай, харин шийтгэхтэй холбоогүй гэжээ. Тэгэхээр эерэг хүмүүжлийн арга гэдэг нь хүүхдэд шийдвэр гаргах, бусадтай харилцаа тогтоох, харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах “амьдралын ур чадвар”-ыг нь хөгжүүлэхэд туслах тухай юм. Эдгээрээс гадна хүүхдийн насан туршид хэрэглэгдэж байдаг олон чадварууд бий. Амьдрах ухааны боловсрол олгох нь зөвхөн боловсролын салбарын хөтөлбөр биш. Хүүхэд амьдрах ухааны чадамжийг өдөр тутмын амьдралд нь болж байгаа үйл явдлаас суралцдаг. Тавдугаар зарчим. Хүүхдийн хүсэл сонирхол, үзэл бодлыг харгалзах– Энэ зарчим нь хувийн болон нийгмийн ач холбогдол бүхий чадамж, хүч, онцлогоо нээн илрүүлэхэд нь хүүхдэд тусалж, түүнийг өөртөө итгэж найддаг, бусдыг ойлгодог болж өсөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хувийн онцлог, нөөц боломжоо танин мэдэх төрөл бүрийн шаардлага сурагчдын өмнө тулгардаг. Эдгээрийн нэг нь ирээдүйн ажил мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл сонирхолыг нээн илрүүлэх явдал юм. Мэргэжлээ хэрхэн сонгох талаар ЕБС-ийн сурагчдад зөвлөхдөө дараах асуултуудад тэдний анхаарлыг хандуулж болох юм: 1. Таны хамгийн их сонирхдог зүйлс (сонирхлын хүрээ) 2. Таны (чиний) хамгийн сайн хийж чаддаг зүйлүүд 3. Таны (чиний) сонирхдог зүйлстэй холбоотой ажил, мэргэжүүдийн талаарх мэдээлэл 4. Тухайн мэргэжлийг эзэмшихэд хувь хүнээс шаардагдах чанар, ур чадвар гэх мэт Кейс : Сайн багшийг яаж сонгох вэ? (Залуу эцэг эхийн хүсэлт) “Бид хоёр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхийг ихэд хичээдэг, загнаж зоддоггүй, ном уншиж өгдөг, хөгжим сонсгож, тэднийг ойлгож харилцахыг хичээдэг. Эдгээр зүйлүүдийг ярихад энгийн юм шиг санагдаж магадгүй, гэхдээ л бид хоёр шиг туршлага муутай, залуу хүмүүст хүүхдийг зөв хүмүүжүүлнэ гэдэг бол амаргүй даваа гэдгийг мэдэрч байна. Бид хоёр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө шантралгүй ажиллаж, маш их хичээж байгаа. Удахгүй том хүү минь сургуульд орно. Зарим хүмүүс багш нар хүүхэдтэй их ширүүн харьцдаг. Ширүүн багшаар хичээл заалгасан хүүхдүүд санаснаа чөлөөтэй илэрхийлэх чадваргүй болчихдог гэцгээх юм. Хүүдээ эелдэг, зөөлөн багш яаж олж сонгох вэ?” гэж нэгэн сургалтын явцад асуусан юм. Асуулт 1. Залуу хосууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргын ямар ямар зарчмуудыг мөрдлөг болгохыг хичээж байна вэ? 2. Зарим багшийн ширүүн харилцаа санаа бодлоо илэрхийлэх хүүхдийн чадварыг хааж боогдуулдаг гэсэн яриа хэр үндэслэлтэй вэ? 3. Та шавь нартайгаа харицахдаа тэдний гэр бүлийн хүмүүжлийн эерэг суурийг хэрхэн хамгаалж, хөгжүүлдэг вэ? 2.3. Хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд саад болж байгаа шалтгаан  Хүүхдийн бага насны хүмүүжилд эцэг эхийн гаргадаг алдаа  Орчин үеийн болон уламжлалт хүүхэд хүмүүжлийн аргын талаарх ойлголтын зөрөө  Хүүхэд хүмүүжүүлэхэд багш нарын зүгээс гаргадаг түгээмэл алдаа
  • 48.
    Хүүхдийн бага насныхүмүүжилд эцэг эхийн гаргадаг алдаа Австрийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч Алферед Адлер хувь хүний сэтгэлийн шарх түүний бага насанд учирсан хямрал зөрчилтэй холбоотой байдаг гэж үздэг. Хүүхдийг үл хайхрах, хэт бөөцийлөх, түүнтэй харилцаж байсан харилцаа, хандлага өөрчлөгдөх, биелэшгүй зүйлийг түүнээс хүсэх дүүг нь төрснөөс хойш хүүхдэд тавьж байсан анхаарал халамж хомсдох зэргийг хүүхэд хүндээр хүлээж авдаг учраас хямрал үүсэх шалтгаан болдог байна55 . Иймээс хүүхдийн сөрөг зан үйл яагаад гарч байгааг эцэг эхтэй нь хамтран ажиллаж мэдэх, бага насанд нь хүмүүжлийн ямар алдаа гарсныг мэдсэнээр тухайн хүүхэдтэй ажиллах хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх нь багшийн хувьд нэн чухал. Багш нар тухайн хүүхэд айлын хэд дэх хүүхэд вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн амьдралын талаарх мэдлэг туршлага нимгэн учраас эцэг эхийн гаргаж байгаа үйлдлээс шүүн тунгаалгүй яг л байгаагаар нь хуулж суралцдаг. Гэр бүлийн хүрээнд түүнтэй буруу харилцсаны улмаас дураараа санаачлага гаргавал шийтгүүлдэг, томчуудын (бусдын) санаачлагыг дагавал аюулгүй, дуулгавартай байвал хайрлуулна, эр хүн хатуу ширүүн байх ёстой, эмэгтэй хүүхэд хүлцэнгүй номхон байх ёстой гэсэн буруу ойлголтууд бий болно. Эдгээрийг Адлер гэр бүлийн хүмүүжлийн суурь56 алдаа гэж нэрлэжээ. Айлын хүүхдүүдийн төрөлтийн эрэмбэ тэдний хувийн онцлогт нөлөөлдөг гэсэн Адлерийн үзэл57 ууган, дунд, отгон болон айлын ганц хүүхдүүдийн ялгааг багш харгалзан ажиллах нь зүйтэй гэсэн санааг бидэнд өгдөг. Ууган хүүхдийн онцлогийн талаар товч өгүүлье. Ууган хүүхэд. Ихэнх гэр бүл дүүг нь төртөл ууган хүүхдээ хаан мэт шүтэж эрхлүүлдэг. Хүүхэд ч эцэг эхийнхээ харилцааны ийм хэвшилд дасч “Би бол бүхний хайрыг хүлээсэн хүүхэд” гэсэн ойлголттой болсон байдаг. Гэтэл дүү нь төрнө, дүүгээ бүү уйлуул, чимээгүй, цаашаа, дүүгээсээ холд гэх зэргээр ойлгуулж тайлбарлахгүйгээр түүнтэй харилцаж байсан харилцаа хандлагаа гэнэт өөрчилбөл хүүхэд эх эцэгтээ гомдож “Би бол хэнд ч хэрэггүй хүн” гэсэн гоморхол үүсэх магадлалтай. Ууган хүүхдийн энэ байдлыг Адлер “Эрх мэдлээ алдсан хамба лам”-тай зүйрлэжээ Асуулт 1. Багш Та өөрөө хүүхдээ дүүтэй нь хэрхэн дасгаж өгдөг вэ? 2. Дүүдээ хандах ахын/эгчийн буруу хандлагаас үүдэлтэй ямар буруу төсөөлөл амьдрал дээр ажиглагддаг вэ? 3. Ууган хүүхдүүд дээр дурдсан гоморхлыг мэдэрч байсан болов уу? Суурь алдааны хор нөлөө:  Хуурамч үнэлэмж баримжаалал - бүгдэд таалагдах, огт зөрчилгүй амьдрахыг хичээнэ  Явцуу ойлголт - зовж байж ухаан суудаг, сайн явбал цагаан хэл ам тусна  Муу тохиолдлуудыг хавтгайруулах - “Бүх эрчүүд ийм”, “Бүх хүн атаархуу”, “Эмэгтэйчүүд шуналтай”…  Дутуу дулимагийн мэдрэмж – “Би угаасаа азгүй хүн”, “Ингэж л амьдрах тавилантай” 55 О. Мягмар (2014) Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд, хуудас 46 56 О. Мягмар, А.Батхишиг, Н.Нямдорж(2014) Хүүхэд хамгааллын гарын авлага, хуудас 57 О. Мягмар, (2010)Хүүхдээ хайрлан харилцах нь, хуудас Эцэг эхийн хайр ямар байх вэ? ( Адлер) 2 Эхийн хайр  Эх бол хүүхэдтэйгээ анхны холбоо тогтоогч  Нөхөр хүүхдээ хайрлах харамгүй хайр нь бусдыг хайрлах загвар дуурайлал болно  Эхийн харамгүй зөв хайр хүүхдэд эрүүл саруул Эцгийн байр суурь  Хүүхдэд нийгмийн сонирхол төлөвшүүлэх хоёр дахь гол хүн  Эцгийн гэр бүлдээ хандах хандлага эерэг байх ёстой  Хүүхдийнхээ хүмүүжилд гэргийтэйгээ хамт идэвхтэй оролцох ёстой  Хүүхэдтэйгээ үе Алферед Адлер (1870-1937)
  • 49.
    Багшид өгөх зөвлөгөө Хүүхэдтэй буруу харилцахын нор нөлөөг эцэг эхчүүдэд таниулах  Гэр бүлийн хүмүүжлийн алдааны улмаас хүүхдэд үүссэн буруу ойлголт төсөөллийг залруулах  Хүүхдийг зөв хайрлахын утга учрыг эцэг эхчүүдэд таниулах  Айлын хэд дэх хүүхэдтэй ажиллаж байгаагаа мэддэг байх  Өөрийнхөө хүүхдийг зөв хайрладаг байх Та бага ангийн багш бол хүүхдийг хүлээж авахдаа эцэг эхтэй нэг бүрчлэн уулзаж дараах хүснэгтийг ашиглаж хүүхдийн бага насны өссөн орчины тухай мэдээлэл цуглуулж болно. Санамж Шавь нараа дунд ангид ороход нь ( дунд ангийн багш бага ангийн багшаас хүлээж авахдаа) дээрх хүснэгтэн дэх мэдээллийг хүлээлгэн өгөөрэй. Эхийн эерэг, сөрөг хайрын шалтгаан харилцан адилгүй байна: Зөвхөн хүүхдээ хайрлан нөхрөө үл ойшоох аваас хүүхэд аминч үзэлтэй, нөхрөө хайрлан хүүхдээ тээршаан хандвал хүүхэд нь бусадтай хамтрах чадваргүй болно гэжээ. 1. Нас, хүйс, 2. Хүүхдийн давуу тал, хүсэл мөрөөдөл (спорт, урлаг ....) 3. Хүүхдийн зан чанарын онцлог (амархан уурладаг, нээлттэй, хаалттай, ................) 4. Юунд санаа зовдог 5. Юунаас айдаг 6. Танин мэдэхүй, сэтгэлгээний онцлог 7. Эрүүл мэнд хоол тэжээл (сульдаагаар өвдсөн, тураалтай байсан, тоосны харшилтай гэх мэт) 8. Танай гэр бүлд бусад гэр бүлээс ялгаатай онцлог зүйл юу байна вэ? (бүтэн сайнд үзвэр үздэг, гэр бүлийн хурал хийдэг, хамтаараа ямар нэгэн зүйл хийдэг явдаг, зун амралтаараа бүгдээрээ хөдөө явдаг .......................) 9. Айлын хэд дэх хүүхэд 10. 0-3 нас хүртлээ ээжтэйгээ хамт өссөн эсэх (ээж, аав, эмээ өвөө..........) 11. Энэ хүүхдийн амьдралд тохиолдож байсан эерэг болон сөрөг зүйлс (ойр дотны хэн нэгэн нас барсан, өвдсөн, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн, тусгаарлагдсан, осол гэмтэл, айдас) 12. Амьдралын өссөн орчин (Гэр, байшин, төв замаас хэр хол зайтай, уулан дээр амьдардаг...............) 13. Одоо хэнтэйгээ хамт амьдардаг
  • 50.
    Гэр бүлийн харилцааныгажуудлаас үүдэлтэй суурь алдааны хор нөлөөг харуулсан дараах жишээг уншиж эргэцүүлэн ярилцана уу? “Чи урагшгүй хүн, надаас салаад амьдарч чадахгүй” (Хүчирхийлэлд өртсөн бүсгүйд зөвлөгөө өгч байсан сэтгэл зүйчийн тэмдэглэлээс, 2005 он) Гуч гаран насны бүсгүйг нөхөр нь зодож дээрэлхдэг, зодуурын хар сүүдэр залуухан сайхан нүүрэнд нь үүрд шингэсэн гэмээр энд тэндээ сорвитой, тийм гэж үгээр төсөөлөн хэлэхийн аргагүй зовлон гунигт энэлсэн галгүй харцтай, тасалдсан чичигнэсэн хоолойгоор итгэл муутай, эмээнгүй аясаар ярьж суулаа. Түүний ярианаас үзвэл нөхөр нь байнга зодож дээрэлхдэг, ажил хийхийг зөвшөөрдөггүй, ямар ч шалтгаангүй харддаг, амьдрал ахуйгаа хүний дайтай авч яваагаа (боломжийн бизнестэй) дөвийлгөж, үзлээ тулгаж дээрэлхдэг. Жишээ нь чи боломж гарвал надаас өөр хүнтэй ойр дотно харьцаанд орохыг хүсдэг үү? гэж асуух ба бүсгүй “тийм” гэж хэлэхгүй л бол догшин авирлаж зодож доромжилдог учраас ямар ч ял тулгасан түүний хүссэнээр зохиомол хардалтыг хүлээгээд өнгөрч сурсан байв… Түүнээс салаад эрх чөлөөтэй амьдрахсан гэж хүсдэг үү? гэж түүнээс асуухад “Үгүй, нөхөр маань надад хатуу ч хоёр охиндоо их сайн, тэднийг сайн сургуульд явуулж анхаардаг, одоо хадам эгчтэй хамт амралтанд явуулсан байгаа. “Чи надаас салаад хаана очих юм бэ? Хоёр охиноо миний дайтай авч явж чадахгүй” гэж загнадаг. Уг нь ч үнэн л хэлж байна гэж би боддог. Би чинь их урагшгүй хүн, ээж минь намайг багад “Чи ч ёстой нэг урагшгүй амьтан даа” гэж хэлдэг байлаа. Би нөхрөөсөө салаад хоёр охиноо сайхан амьдруулж чадахгүй, тиймээс салдаггүй юм даа” гэлээ… Асуулт 1. Бүсгүйн нөхрийн түрэмгий занг хэрхэн таслан зогсоох вэ? 2. Хөвгүүдийг ийм түрэмгий зантай болж өсөхөөс урьдчилан сэргийлэх талаар багш, эцэг эх хэрхэн хамтарч ажиллах вэ? 3. Бүсгүйн хүлцэнгүй дорой занд гэр бүлийн харилцааны ямар алдаа нөлөөлсөн бэ? 4. Та хүүхэдтэй харилцахдаа урагшгүй, тэнэг, удам муутай, юм ойлгодоггүй гэх зэргээр басамжилсан үг хэллэг хэрэглэх тохиолдол гардаг уу? 5. Энэ айлын хоёр охин таны сурагч байсан бол та тэдэнтэй ажиллахдаа юуг анхаарах вэ? Хүмүүжлийн аргын талаарх ойлголтын зөрөө Заримдаа хүүхдийн талаарх багш, эцэг эхийн ойлголт үеэ өнгөрөөсөн хэвшмэл үзэлд тулгуурласан байдаг. Жишээ нь уйлж орилоод, тийчиж унадаг муу зуршилтэй хүүхдийг яаж болиулах вэ? гэсэн асуултыг эцэг эхчүүдээс асуухад “Ард нь түмпэнтэй ус тавьж хашраана” гэж хот хөдөөгийн олон хүн хариулдаг. Алганы амт хааяа үзүүлэх нь зүгээр, энэ бол бидний уламжлал гэж зарим хүмүүс үздэг. Иймэрхүү хандлагаа өөрчлөхийн тулд дараах харьцуулалтанд58 анхаарлаа хандуулна уу? Хүснэгт 6. Буруу хэвшмэл ойлголт ба шинэ хандлагын ялгаа 58 Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга, Доктор Жоан Е.Дюррант, Хүүхдийг Ивээх Сан 2010 он, хуудас 46, 57 Буруу, хэвшмэл ойлголт Шинэ хандлагын үүднээс өгөх тайлбар Би урагшгүй хүн гэсэн үзлийн гай Савж унаад уйлдаг хүүхдийг яах вэ? Иймэрхүү ээдрээтэй асуултуудын хариуг энэхүү гарын авлагын дараагийн хэсгээс эрцгээе.
  • 51.
    Алдаа 1. “Хүүхдийгхатуу гараар барих ёстой” Хүүхдийг хүчээр захирч, үзлээ тулгаж, загнаж, дуулгавартай байлгахыг эн тэргүүнд тавьж байгаа бүх оролдлогууд нь энэ үзлийн илрэл юм. Захиран тушаах арга барилтай багш нар ийм үзэлтэй байдаг. Энэ алдааны хор уршиг:  Багш сурагчдын хооронд болон ангид хаалттай зохиомол харилцаа үүснэ  Сурагчдын эсэргүүцэлтэй тулгарна (хэдэрлэх, хичээл таслах, үймүүлэх, сурах идэвх буурах)  Багшид итгэх итгэл алдагдана  Тал засах, аялдан дагалдах зэргээр зарим сурагч өөрийн хамгааллын буруу арга хэрэглэж эхэлнэ Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Багш нар суралцагчдыг хатуу хянах бус дэмжин туслах үүрэгтэй гэж үзнэ. Ингэж хандахын ач холбогдол:  Суралцах идэвх сайжирна  Танин мэдэхүйн таатай уур амьсгал бүрдэнэ  Багшид итгэх итгэл сайжирна  Сурагчдын эсэргүүцэл, сөргөлдөөн гарах магадлал буурна  Сурагчид зохиомол зан гаргах шаардлагагүй болно Кейс: “Хүүхдийн сэтгэлийг хүчээр барьж болдоггүй юм” Би дурсамжаа ингэж эхэлсэн нь их учиртай. Одоогоос хориод жилийн өмнө ёстой л нэг шижигнэсэн залуухан багш би наймдугаар анги дааж ажиллаж байлаа. Сурагчдаа захирч чадахгүй хүн бол багш биш гэж би үздэг байв. Ангидаа маш хатуу шаардлага тавьдаг, сурагчид надаас Алганы амт үзүүлэхгүйгээр хүмүүжүүлж болохгүй, энэ нь манай уламжлалт арга Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг зөвтгөх үндэслэл байхгүй, өвгөд дээдсээс дамжиж ирсэн уламжлалаа мэдэхгүй хүмүүсийн өөрийгөө зөвтгөх арга Хүүхдийг зодох ба загнах нь томчууд эрх мэдлээ алдахгүй байх арга мөн Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог учраас аажмаар томчуудын нэр хүнд, нөлөөлөл алдагддаг “Би зодуулж өссөн ч муу юм алга л байна” Хүчирхийлэл басамжлалыг зөвтгөх гинжин холбоог үүсгэнэ Хүүхдийг зодох нь түүнийг хашраах сайн нөлөөтэй Бие махбодийн шийтгэл нь хүүхдийн бие сэтгэлийг шархлуулж айдсыг төрүүлэх учраас томчуудаас хөндийрүүлж, тэдний нөлөөллийг алдагдуулдаг Зодуулсан хүүхэд дорхноо тайвширч, зодуулж байснаа мартдаг Бага насандаа авсан хүүхдийн бие сэтгэлийн шарх нь цаашдаа түүний хөгжил, нийгэмшилд хортой нөлөө үзүүлдэг, зарим хүүхдэд үл эдгэрэх ул мөр үлдээдэг. Хүүхэд дуулгавартай байх ёстой Хүүхэд өөрийн үзэл бодлоо багаасаа чөлөөтэй илэрхийлж сурах ёстой, энэ нь түүний үндсэн эрхийн нэг Зодох ба загнах нь хүүхдийн алдааг түргэн таслан зогсоож хашрааж байгаа сайн арга Бие махбодь ба сэтгэл санааны шийтгэл нь богино хугацааны айдас, дарамтыг төрүүлэхээс бус хэтийн төлөвтэй ухаарал хүндэтгэлийг хүүхдэд төрүүлэхгүй Зодож хашраахаас өөр арга алга даа гэх үзэл Бие махбодийн шийтгэлээс өөр хүүхдийг хүмүүжүүлэх төрөл бүрийн аргуудыг, тухайлбал хүмүүжлийн эерэг аргуудыг санал болгож байна Биеэ барьж чадахгүй хүүхдээ зодчихоод, эсвэл загначихаад байх юм Өөрийгөө өөрчлөх, сөрөг хэвшлээ засахыг хүссэн хүн бүрт тус болох олон аргуудаас томчууд суралцах боломжтой Хүүхдийг хүмүүжүүл эхэд гарч байгаа алдаа
  • 52.
    эмээдэг миний хичээлдээр хэн ч үймүүлдэггүй байлаа. “Танайхан бусад багш нарын хичээл дээр үймүүлээд байна, ангийн дарга чинь ангидаа нэр хүнд муутай, зөрчил үүсгээд байна” гэж бусад багш нар хааяа хэлэхэд би гайхаж “Өөрсдөө хүүхдүүдийг захирч зохион байгуулж чадахгүй байна” гэж дотроо боддог байв. Миний өгсөн даалгаврыг биелүүлээгүй л бол ямар ч тайлбар бүү хий гэж би тэдэнд хэлдэг болоод ч тэр үү, хүүхдүүд надтай ярилцах нь ховор. Ангийн дарга л хааяа надтай уулзаж ангийн ажлын талаар ярилцана. Миний хичээл дээр хэн ч үймүүлэхгүй, үгэнд орж хүндэтгэлтэй хандана, даалгавар сайн биелүүлнэ. Манай ангид дэг журам сайн тогтож байгаад би сэтгэл хангалуун явдаг байлаа. Гэтэл нэг тохиолдол миний нүдийг нээж өгсөн юм. Надтай адилхан наймдугаар анги дааж ажилладаг, дөлгөөн зантай ахмад багш нэг өдөр надад “Танай ангийн нэг хүү манай ангид шилжье гэж сэм гуйгаад байна, яагаад байгаа юм бол чи учрыг нь олоорой, түүнийг загнаж ширүүлж эвгүй байдалд оруулж болохгүй шүү, тэр хүү надад итгэсэн учраас л ингэж асуусан байх” гэж их л эелдэгээр хэллээ. Миний уур их хүрч байлаа, өөр ангийн багшид ингэж хэлдэг нь ч юу билээ гэж бодохоос нэрэлхэх, зэвүүрхэх сэтгэл төрнө. Гэхдээ яагаад гэсэн бодол бас зэрэгцэнэ. Гэртээ байгаа хэдэн номоо эргүүлж үзлээ. Гэтэл “Ангид бий болсон сэтгэл зүйн дарамт, багшийн буруу арга барилаас болж хүүхдийн сонирхол буурах, өөр ангид шилжих хүсэл төрдөг... гэж сэтгэл судлалын номонд өгүүлээд шалтгааныг тодруулах хэд хэдэн аргын талаар бичсэн байлаа. Үүнээс санаа авч “Хэрвээ та нарт өөр ангид шилжих боломж олдвол шилжих үү?” гэсэн асуулт бүхий нэргүй асуулгыг зэргэлдээ ангийн багшаар авахуулав. Бодит үнэнийг тодруулахын тулд өөр багшаар судалгааг авахуулсан билээ). Би ёстой л шоконд орно гэгч нь боллоо. Ангийн 28 сурагчаас ердөө л 11 нь шилжихгүй гэж хариулжээ. Тэдний ихэнх нь өөр ангид шилжих хүсэлт гаргасан бол би яана аа гэсэн түгшүүр төрж байв. Тэднийг хүчээр захирч байснаа ч ойлголоо. Миний захиргаадсан, хүйтэн хөндий харилцааны цаана ангид төрөл бүрийн буруу хандлага үүссэн байв. Жишээ нь ангид гарсан асуудлыг надаас нуух, ангийн даргад тал засч түүгээр дамжуулан надтай харилцахыг хичээх гэх мэт. Ингэж л би хүүхдийг хүчээр томоотой хүлцэнгүй байлгаж чадсан ч тэдний сэтгэлийг хүчээр барьж болдоггүй юм гэдгийг ойлгосон хүн дээ. (Багш О-гийн дурсамж ярианаас 2006 он) Алдаа 2. Шавь нь багшаасаа айдаг байх ёстой Хүүхэд эх захтай байхын нэг жишээ бол сурагчид багш нараасаа айж эмээдэг байх ёстой. “Хүн ахтай дээл захтай” байх нь чухал гэж үзнэ. Энэ алдааны хор уршиг:  Хүндлэлийн оронд сүр хүч давамгайлна  Сурагчдад айдас, түгшүүр үүснэ  Албадлага өснө  Багшаас дөлж, зугтана  Сургуулиас айх айдсын шинж тэмдэг илэрнэ (багшийг хараад айж салгалах, хүүхдийн хөлс чийхрах, дотор муухайрах, багшаас айж байна гэж зүүдлэх, шалгалтнаас айх)  Хичээлээс зугтах, таслах, хэдэрлэх зэрэг эсэргүйцлийн төрөл бүрийн хэлбэрүүд өснө  Ах захын талаарх зүйр үгийн буруу утгаар алдаагаа зөвтгөнө Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Багшийн үг үйлдэл хүүхдэд хүндлэл төрүүлэхүйц, үлгэр дуурайлалтай байвал түүний нэр хүнд, нөлөөлөл сайжирна. Багш хүүхдэд эелдэг зөөлөн хандаж, халуун дулаан сэтгэлээр хүмүүжүүлнэ. Үлгэрлэн хүмүүжүүлэх аргыг “Хүн ахтай дээл захтай” гэсэн үзэлтэй хүмүүжүүл.
  • 53.
    Ингэж хандахын ачхолбогдол:  Хүндлэл өснө  Танин мэдэхүйн баясал таашаал төрнө  Хичээлдээ дур сонирхолтой болно  Хүүхдийн идэвхи оролцоо сайжирна  Тайван, амгалан уур амьсгал бүрдэнэ  Багштайгаа харилцах харилцаа нээлттэй болно  Багш түүний шаардлагыг биелүүлэхийг нэр төрийн хэрэг мэт үзнэ  Хэцүү асуудал тулгарах багшдаа хандаж зөвлөгөө авах найдвар төрнө. Кейс: Миний хүү шалгалтнаас айгаад байх юм. (Нэгэн эхийн асуулт) “Миний хүү одоо дөрөвдүгээр анги, ямар нэгэн хяналтын ажил хийх, шалгалт авах болохоор айж чичрээд, хамаг хөлс нь гоожоод сандраад байх юм. Сүүлийн үед ээж ээ хичээлд явахаар миний дотор муухайраад байна гэж хэлдэг боллоо. Багштай нь очоод уулзахад танай хүүхэд угаасаа л шалгалтан дээр олигтой дүн авах биш дээ. Хичээл мэдэхгүйгээсээ тэгж байгаа байлгүй. Ангийн амжилт уруу татаад байхаар нь шалгалтанд оруулалгүй аргалсаар өдий хүрснийг та мэднэ шүү дээ. Цаашдаа би алийн болгон аргалах вэ дээ?” гэж хэлсэн. Яагаад ингэдэг юм бэ? Би цаашдаа яах вэ?” Сэтгэл зүйчийн хариулт:  Энэ тохиолдлын шалтгаан олон янз байж болно. Шалтгааныг тодруулахаар дахин ирж ярилцахаар тохирсон боловч өөр хотоос ирсэн тэр ээж эргэж ирээгүй юм.  Анхны ярианаас төрсөн сэтгэгдэл бол хүү анх сургуульд ороход түүний ангид их олон уншиж бичиж чаддаг хүүхдүүд байсан учраас гүйцэхгүй байсан гэнэ. Багш нь шалгалт авах, ялангуяа сургуулийн захиргаанаас болон удирдах дээд байгууллагаас шалгалт ирэх болгонд хүүг ангиасаа гаргаж, хүү ангийнхнаасаа ичиж, багшаасаа айх болсон нь гол шалтгаан байх магадлалтай.  Хүүг шалгалтын үеэр ангиас нь хөөж гаргахгүй байхыг багшаас хүсэхэд “Өөрсдөө хүүхэдтэйгээ ажилла, ангийн амжилт уруу татаад байгаа хүнийг чинь өөр яах юм бэ? Эсвэл та өөр ангид оруул, манай ангийнхан жигд сайн хүүхдүүд ” гэжээ.  Энэ асуудлын ул мөрийг сайтар олох хэрэгтэй нь мэдээж. Энэ эхийн гаргасан алдаа бол хүүхдийн цаашдын хувь заяанд нөлөөлж болох ийм ноцтой асуудал тулгараад байхад түүний учир шалтгааныг бүрэн ололгүй орхисонд байгаа юм.  Багш нь сурагчтай буруу харилцаж үе тэнгийнхнийх нь өмнө байнга эвгүй байдалд оруулан шалгалтнаас удаа дараа хөөж гаргасны улмаас шалтгалтнаас айх айдастай болсон гэсэн таамаглал батлагдвал багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч (сэтгэл мэдрэлийн эмч) эцэг эхийн хамтарсан дэмжлэг хэрэгтэй болно.  Хүүхдийг бусдаасаа муу, уншиж бичиж чаддаггүй гэсэн шалтгаанаар ангиас хөөж гаргаж байгаа, ангийнхны өмнө ичээж байгаа зэрэг багшийн олон үйлдэл хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна Алдаа 3. Сурагчид мэдээллийг чимээгүй хүлээж авах ёстой. (Ангид “Ялаа ниссэн ч сонсогдож байх ёстой, энэ бол хичээл дээр мөрдөх дэг журам” Энэ нь багш мэдээлэл өгч, сурагчид түүнийг чимээгүй сууж сонсох, бичих, тогтоох үүрэгтэй гэсэн сургалтын хуучин аргаас үүдэлтэй шаардлага юм. Энэ алдааны хор уршиг:  Багш мэдээлэл дамжуулах үүрэг гүйцэтгэнэ  Сурагчдын идэвх, оролцоо хязгаарлагдана  Сурагчид уйтгарлаж залхана  Хичээл ойлгомжгүй учраас “Зүгээр суугчид” олширно  Хэвшмэл, бэлэнчлэх сэтгэлгээний дасгал хийгдэнэ  Үзэл бодлоо илэрхийлэх боломж хаагдана
  • 54.
    Хүмүүжлийн эерэг аргынүүднээс хэрхэн хандах вэ? Сурагчдыг чимээгүй суулгах нь гол зорилго биш, харин тэд мэдлэгээ туршиж, бүтээж, санал дүгнэлтээ илэрхийлж бүтээлчээр суралцах ёстой. Уйдах завгүй хичээллэхэд хэрэг болохуйц удирдамж заавар хүүхдэд тус болдог. Ингэж хандахын ач холбогдол:  Ангид бүтээлч үйл ажиллагаа өрнөнө  Чимээгүй, уйтгарлаж суух боломж гарахгүй  Асууж ярилцаж маргах нь хэвийн үзэгдэл болно  Багшийнхаа ярьсан зүйлд эргэлзэх, яагаад гэсэн асуулт тавихыг хэвийн үзэгдэл гэж үзнэ  Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах дасгал өдөр тутам хийгдэнэ  Хамтын ажиллагаа сайжирна Кейс. Буруу харуулж бичсэн нэгийн тоо УБДС-ийн(хуучин нэрээр) хэсэг багшид 1998 онд Дани улсын боловсролын туршлагатай танилцах завшаан тохиосон билээ. Энэ явцдаа тэдний зургаан настангуудын сургалтыг сонирхлоо. Сургалтын танхим нь яг л тоглоомын өрөө мэт. Хүүхдүүд хоёр хоёроороо (зарим нь дөрөв дөрвөөр) өөд өөдөөсөө харж суугаад шоо хаяж тоглож байв. Математикийн хичээл орж буй нь тэр. Нэг нь шоо хаяад буусан тоогоо хэлнэ. Хэлсэн тоог хэн хэн нь бичиж авна. Дараа нь нөгөө хүүхэд шоо орхино. Мөн л буусан тоог бичиж авна. Дараа нь хоёр шооны нийлбэр хэд болохыг хүүхдүүд тус тусдаа бодож дэвтэртээ бичнэ. Энэ мэтчилэн шоо хаяж тоглонгоо нэмэх үйлдэлтэй танилцаж байна. Сурагчид чөлөөтэй босч сууна, хийж дууссан нь багшдаа шалгуулна. Хийснээ шалгуулах гэж яарч байгаа нь илт, багшийнхаа дэргэд дугаарлан зогсоцгоож байв. Зарим нь хөлөө жийгээд шалан дээрээ суучихсан юм идэж байх юм. Ангийн үүдэнд, хаалганы цаана нэг буланд памбагар зөөлөн буйданг (жижиг жижиг зөөлөн дэрнүүдтэй) байрлуулсан байх юм. Уйдсан нэг нь тийшээ гүйж очоод үсэрч дэвхэрч, зөөлөн дэр шидэж тоглож байгаад эргэж ирээд хичээлээ хийнэ. Нэгэн бяцхан хүү нэгийн тоог буруу харуулан бичсэн харагдаж байлаа. Нэмэх үйлдлийн утгыг зөв ойлгосон учраас багш түүнд зөв хийжээ гэсэн тэмдэглэгээ тавиад “Энэ тоог хааш нь харуулж бичих билээ?” гэж өхөөрдөнгүй асуув. Хүү инээмсэглэн нэг зүйл хэлэв. “ Би засаад биччихнэ ээ санаа бүү зов “ гэж байна гэж орчуулагч хэлэв, хүү их л баяртай байв. Хүүхдийн өчүүхэн алдаа, хөөр хөдөлгөөн бүрийг зэмлэж сануулдаггүй учраас ихэнх нь хийх ёстой зүйлээ хийгээд тааваараа жаргалтай ажиллаж байлаа... Алдаа 4. Орчин үеийн хүүхдүүд дуулгаваргүй болж эвдэрсэн “Сүүлийн үеийн хүүхдийн хүмүүжил муудаж байна” гэсэн эзэнгүй үзлийг няцаахын оронд дэмждэг. Энэ алдааны хор уршиг:  “Бид яаж ч ажиллаад нэмэргүй” гэж өөрсдийн ажлаа үгүйсгэдэг  Сурагчдыг хүмүүжүүлэх ажлаасаа өөрийгөө чөлөөлж, идэвхгүй байр суурь баримтална  Мэргэжлийн үүргээ умартаж олон нийтийн буруу хандлагыг өөгшүүлэхэд нэмэр болно  Тухайн цаг үе нь хүүхдийг эвдэж байгаа бол багш гэж байхын хэрэггүй биш үү? гэсэн эргэлзээг бий болгоно  Хүүхдийг дураар нь тавихаас өөр аргагүй гэсэн мухардлыг төрүүлнэ Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Хүүхдийн хүмүүжил үе үеэрээ, үндэс угсаагаараа муудна гэсэн үзэл байж болохгүй. Харин түүхэн хөгжлийн тухайн үеийн онцлог гэж бий, энэ нь хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээг тодорхойлно гэж үзнэ Ингэж хандахын ач холбогдол:  Орчин үеийн хүүхдийн хөгжилд гарч байгаа онцлог өөрчлөлтүүдийг таньж мэдэхийг чухалчилна  Хүүхдийн хөгжил, хүмүүжилд өөдрөг үзлээр хандана  Хүүхдийг хүмүүжүүлэхэд гүйцэтгэх мэргэжлийн үүргээ ухаарч хүлээн зөвшөөрнө  Өнөөгийн шаардлагаас хоцрохгүйн тулд “Голын урсгалыг сөрөн тасралтгүй сэлэх” хэрэгтэйг ухаарна
  • 55.
     Хүүхдийг зөвхүмүүжүүлэх талаар иргэд эцэг эхчүүдэд мэргэжлийн туслалцааг нотолгоотой үзүүлэхэд анхаарна (хамтын мухардлыг бий болгохгүй) Кейс: Зурагтаа унтраах уу, эсвэл? Зусланд амарч байсан өсвөр насны хүүхдүүдтэй уулзаж үерхлийн талаар ярилцах явцад зурагтаар сайн муу төрөл бүрийн мэдээлэл цацагдаж байгаа. Үерхлийн утгыг гуйвуулсан, садар самууныг сурталчилсан кино заримдаа гардаг. Энэ тохиолдолд яах вэ? гэсэн асуулт ч хөндөгдсөн юм. Жишээ нь, “Та нар гэрийнхэнтэйгээ, аав ээжтэйгээ хамт зурагт үзээд сууж байтал томчуудын янаг харилцааг харуулсан, тэдний дэргэд үзэхэд эвгүй зүйл гарч эхэллээ. Энэ тохиолдолд та нар яах вэ? гэсэн асуулт тавьсан юм. Холдоод сэмхэн харна, гараад явчихна гэх зэрэг төрөл бүрийн хариулт өгч байлаа. Гэтэл хоёр хүү инээлдэж байгаад “Эгч ээ (ярилцлага явуулж буй эмэгтэйд хандаж) ер нь яагаад бид заавал босч холдох ёстой юм бэ? Томчуудад ч бас эвгүй байгаа ш дээ. Тэд өөрсдөө холдоод өөр зүйл хийж болно шүү дээ гэж асуув. Би гайхаж уг нь насанд хүрэгчид үзэх ёстой нэвтрүүлэг биш үү? гэхэд хоёр хүү ч мөчөөгөө өгсөнгүй. Тийм л дээ, гэхдээ бид тэдний амьдралын талаар мэдэж суралцах ёстой шүү дээ. Гэтэл аав ээжүүд ийм сэдвээр (бэлгийн харьцааны тухай) юу ч ярьж өгдөггүй. Бид зурагтаас дан муу зүйл сурдаггүй, тэднийг холдоод явчихвал гарч байгаа зүйлийг үзэж дүгнэлт хийж болно шүү дээ” гэж хариулсан юм... (2010 оны зун хүүхдийн зуслан дээр өсвөр насныхантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс, О.М) Алдаа 5. Амжилтыг хөөрөгдөх Энэ алдаатай үзлийг баримталдаг багш сурагчийг зөвхөн урамшууллаар хөөрөгдөн хөдөлгөхийг хичээх ба өөрийнхөө ажлын үр дүнг амжилттай яваа сурагчдынхаа үзүүлэлтээр дүгнэж, байр, эзлэх олимпиадад түрүүлэхэд хүүхдүүдийн гол анхаарлыг хандуулдаг. Энэ бол манайд нилээд газар авч байгаа буруу хандлага юм. Энэ алдааны хор уршиг :  Шагнал урамшуулал хүүхдийг хөдөлгөх гол хөшүүрэг болно.  Өсч дэгжихэд чухал үүрэгтэй дотоод сэдлийн үүрэг буурна  Нэр төрийн талаарх буруу төсөөлөл төрөх магадлал өснө  Буруу урамшуулал ангийн уур амьсгалыг эвдэнэ  Сайн муу сурагч гэсэн ялгарал үүсэхэд хүчтэй нөлөөлнө  Сурагчдыг ялгаварлан үзэхэд хүргэх эрсдэл үүснэ Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Урамшуулал дэмжлэг чухал гэхдээ бодитой үндэслэлтэй байна. “Балыг хэтэртэл идвэл өвчин болдог” гэсэн үгийг санаж байх. Дан ганц амжилтыг бус алдаагаа залруулахад хүүхдийг урамшуулан дэмжиж өгөх ёстой. Хүүхэд бүрийн сайн талд тулгуурлах нь бие биенээсээ суралцах боломжийг хүүхдүүдэд олгодог. Ингэж хандахын ач холбогдол:  Урамшууллыг сурагчдын ёс зүйн хүмүүжилтэй холбож өгдөг  Урамшуулал бодитой, хүүхдийн дотоод сэдлийг өдөөж өгөхөд чиглэнэ  Алдах нь муу зүйл гэж үзэхгүй  Хамтын сэдэлд сайн нөлөөтэй  Өөрөө өөрийгөө хөгжүүлэхийн чухлыг хүүхдэд ойлгуулна  Хүүхэд алдаа онооныхоо аль алинд тэвчээртэй хандаж сурна Кейс. Охин яагаад уйлав? Туяа хөдөө аймгийн нэгэн сургуулийн сурагч, англи хэлэнд ангидаа тэргүүн байранд явдаг. Өөрөө ч хэл сурах сонирхолтой тул багш байнга магтаж урамшууулах ба хичээл дээр дасгал даалгавраа хамгийн түрүүлж хийгээд багшдаа шалгуулж хэвшжээ. Багшийн асуултанд ч Туяа л түрүүлж хариулна, тэр хамгийн сайн нь юм чинь аргагүй шүү дээ. Ангийнхан нь ч түүний чадварыг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө түүнтэй эн зэрэгцэхгүй гэж үздэг болсон байв. Гэтэл тэднийг гайхшруулсан нэгэн үйл явдал болжээ. Тэдний ангид Хулан гэж намхан нуруутай, бяцхан охин шилжиж иржээ. Охиныг ирсний маргааш англи хэлний хичээл оров. Багш урьдын адил англиар ойр зуурын асуулт тавихад дадсанаараа Туяа ам өрсөн хариулав. Багш түүнийг магтаад удахгүй сургуулийн
  • 56.
    хэмжээний англи хэлнийолимпиад болно. Энэ жилээс эхлэн танай ангиас хүүхэд шалгаруулж оролцуулна. Олимпиадад анги, ангиас шалгарсан сайн хүүхдүүд орж ирдэг. Дараа энэ талаар ярилцана, харин одоо сонирхуулах журмаар өнгөрсөн жилийн олимпиадад ирсэн нэг асуултыг та нарт сонирхуулъя гэв. Нилээд адармаатай асуулт байв. Хүүхдүүд асуултыг ойлгож ядан чив чимээгүй болов. Туяад ч бас ойлгомжгүй байгаа бололтой, бодлогошрон сууж байлаа. Гэтэл өчигдөрхөн шилжиж ирсэн бяцхан охин босоод англиар шуудхан хариулаад багштай чөлөөтэй ярьж гарлаа. Хүүхдүүд гайхан түүний зүг харцгаав. Багш түүний ярихыг сонсоод “Чи чинь англи хэлэнд ёстой ус цас шиг охин юм гээч” хэмээн магтаж амжлаа. Гэтэл ангид хэн нэг нь эхэр татан уйлах сонсдов. Тэд гайхан харав. Энэ бол Туяа байлаа. Тэр өөрийн эрхгүй уйлснаа гэнэт мэдээд ангиас гүйн гарлаа... Багш сая л бүх учрыг ойлголоо. Туяа охиныг байнга магтсаар юу болгочих нь энэ вэ? гэсэн бодол багшийн толгойд зурсхийн орж ирлээ. Балыг хэтрүүлэн хэрэглэвэл өвчин болно гэдэг шүү дээ. Хулангийн мэдлэг яагаад Туяа охины уйлах шалтгаан болов? Алдаа 6. Асуудлыг шийдвэрлэх биш тоочин сануулах Хүүхдийн дутагдлыг тоочин сануулах, шүүмжлэх боловч түүнд туслах үр дүнтэй ажил хийж чаддаггүй. Эмчтэй зүйрлэвэл ханиад хүрсэн байна, халуурч байна, хатгаа тусчээ гэх зэргээр өвчний шинж тэмдгийг тоочих боловч эмчилгээ хийхгүй орхихтой адил аргаар зарим багш нар ажилладаг. Энэ алдааны хор уршиг  Хүүхдийн дутагдлыг тоочиж залхаана  Асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй учраас даамжирна  Хүүхдийн би үзэлд муу нөлөө үзүүлнэ ( “Би муу хүн, ба сахилгагүй хүн” гэсэн бодол гүнзгийрнэ)  Хүүхдийн нэр хүндийг хамгаалдаггүй, төрөл бүрийн нэр хоч өгнө  Заримдаа хүүхэд сөрөг дүрд тоглоход хүргэнэ (Болдоггүй хүн ямар байдгийг үзүүлээд өгөхсөн, би муу нэртэй хүн...гэх мэт)  Зарим хүүхэд сургуулиас дайжиж хөндийрнө  Хүүхэд өөрөө асуудлаа шийдвэрлэхийн тулд буруу арга хэрэглэж эхэлнэ Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Хүүхдэд тулгарч байгаа асуудал бэрхшээлийн цаад учир шалтгааныг илрүүлж , асуудлаа шийдвэрэлэхэд нь тусалж дэмжинэ. Хүүхдийн нэр хүндэд халдахгүй, нууцыг хадгална. Асуудлыг тоочих биш шийдвэрлэх аргуудыг чухалчилна Ингэж хандахын ач холбогдол:  Асуудлын шалтгааныг олоход хүүхдэд тусална  Оновчтой аргаар асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ  Алдаагаа залруулж чадна гэсэн итгэлийг төрүүлнэ  Багш сурагчдын хоорондын итгэлцэл сайжирна  Хүүхдийн нэр хүндийг хамгаална  Хүүхдийн нууцыг хадгална  Эцэг эх багшийн хамтын ажиллагаа сайжирна  Асуудлыг шийдвэрлэхэд хүлээцтэй тууштай хандаж сурна  Ярих бус хийх зарчим хэрэгжинэ
  • 57.
    Кейс . Ангийнхурлаар гадуурхагдаж байгаа хүүхэдтэй харилцаагаа сайжруулах шийдвэр гаргасан нь Болсон үйл явдал: Нэгэн сурагчийн биеэ авч яваа байдал болон түүний чадвар, хувь хүний онцлог нь ангийн бусад сурагчдад таалагдахгүй байсан учраас тухайн сурагчийг үг хэлээр доромжлох, спортын болон урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй байх шийдвэрийг нийтээрээ үгсэн гаргасан … Асуудлыг шийдвэрлэх талаар авсан арга хэмжээ: Өөрийн асуудлыг ээждээ хэлсэн бөгөөд хохирогчийн ээж нь ангийн хүүхдүүдтэй нь уулзалт зохион байгуулсан. Мөн хохирогч мөнгөтэй үед ангийнхан нь эерэг ханддаг болохоор ангийнхныхаа бодлыг өөрчлөхийн тулд мөнгө зарцуулах болсон . Ангийн хурлаар гадуурхагдаж байгаа хүүхэдтэй харилцах харилцаагаа сайжруулахаар шийдвэрлэсэн. Үр дагавар: Үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцааны асуудлаас болж сэтгэл санааны тогтворгүй байдал үүсч улмаар хичээл таслах, хичээлд оролцохгүй байх болсон. Мөн ангийнхандаа таалагдахын тулд бусдад мөнгө зарцуулсан. Нийгмийн ажилтны үзэж байгаагаар тухайн хүүхэд хичээлд явах сонирхол нь буурсан, чөлөөтэй байж чаддаггүй, найз нөхөдгүй болох байдал ажиглагдсан байна. (Залуучуудын дундах хүчирхийлэл: хотын захын хорооллын кейс судалгааны тайлан, 2015 он, хуудас 19,20) Тухайн тохиолдолд гарч байгаа алдаа:  Ангийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх тодорхой алхмууд хийгдээгүй учраас гадуурхагдсан хүүхдэд учирч байгаа бэрхшээл дарамт шийдвэрлэгдээгүй  Ангид харилцааны ёс зүй алдагдаж байна( мөнгөөр хэмжих харилцаа)  Хүү сургууль завсардах, ганцаардаж гутрах эрсдэл өсч байна Болсон үйл явдал: Хохирогчийн ангид суралцдаг нэгэн сурагч уур бухимдлаа зөвөөр удирдаж чаддаггүй, өөрийн эрх мэдлийг ангидаа тогтоох хүсэлтэйгээс болж бусдыг үг хэлээр доромжилж, аливаа харилцааны зөрчил, маргааныг ойлголцох, зөвшилцөх биш хүчээр шийдвэрлэх хандлагатай байдаг гэж түүнд дээрэлхүүлдэг хүүхэд үзэж байна. Асуудлыг шийдвэрлэх талаар авсан арга хэмжээ: Тухайн сурагчтай муудалцах, зөрчилдөхгүйн тулд аль болох түүнтэй харилцахаас зайлсхийдэг. Ангийн хүүхдүүдийн зүгээс тухайн түрэмгий сурагчид сануулж хэлж, ангийн хурлаар хэлэлцдэг. Үр дагавар: Тухайн сурагчтай харилцаанд орох үед уурлаж бухимдах болсон. Цаашлаад ангийн ерөнхий уур амьсгал сөрөг болох, сурагч хоорондын харилцаанд түрэмгий үйлдлүүд давамгайлах байдал үүсч болзошгүй. (Залуучуудын дундах хүчирхийлэл: хотын захын хорооллын кейс судалгааны тайлан, 2015 он, хуудас 19,20) Алдаа 7. Гал унтраах Үүссэн асуудлыг яаралтай шийдэхийг хичээж хүүхдэд шууд заавар өгөх ба загнах, түүний өмнөөс шийдвэрлэх эрхтэй гэж үзэх хандлага Гадуурхал Эрх мэдлээ ангидаа тогтоохыг хүсэгч Санамж: Дээрх хоёр тохиолдолд ангийн хурлаар асуудлыг хэлэлцсэн боловч шийдвэрлэх арга зам, хэрэгжүүлэх алхмууд тодорхойгүй байгаагаас сурагчид учирч байгаа асуудал бэрхшээл улам гүнзгийрэх эрсдэл үүсчээ. Уг гарын авлагын IV бүлгийг судалснаар (Хүүхдэд сөрөг хэвшил тогтохоос урьдчилан сэргийлэх арга зам) ангид мөрдөх дэг журам , сурагчдын хоорондын зөрчлийг шийдвэрлэх арга зарчмын талаар .уншигч та зохих мэдээлэл авах боломжтой.
  • 58.
    Энэ алдааны хоруршиг  Асуудлын шалтгааныг олохгүй  Шүүмжлэх алгадах, хараах сүрдүүлэх ичээх зэрэг зохисгүй аргуудыг хэрэглэнэ  Хүүхдэд бие бялдар сэтгэл санааны хохирол учруулна  Хүүхдийн саналыг сонсохгүй  Асуудлыг өнгөц шийдэж тухайн үед гал унтраана  Багшийн талаарх муу дурсамж хүүхдэд үлдээнэ  Алдаагаа засах аргыг олоход хүүхдэд туслахгүй  Багш зохисгүй шийдвэрийг хүүхдэд тулгана (анги угаа, цас цэвэрлэ, ангиас гар ) Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Анги танхим болон хүүхэдтэй ажиллах явцад асуудал бэрхшээл тохиолдоход алс хэтийн зорилгоо ямагт бодож байх. Ирээдүйд шавь нараа ямар хүн болоосой гэж хүсдэг вэ? Үүнийгээ яг одоо санаж түр зуурын бухимдлаа хэтийн зорилгодоо зохицуулан залж жолоодоход анхаарах. Ингэж хандахын ач холбогдол:  Асуудалд тэвчээртэй хандах аргад хүүхдийг сургана  Асуудлын шалтгаан үр дагаврыг холбож үзэхэд сургана  Асуудлыг хүчирхийлэлгүй шийдвэрлэх аргад сууралцах боломж олгоно  Өөртөө итгэх итгэл төрүүлнэ  Суралцах, алдаагаа залруулах хүсэл төрүүлнэ  Шийдвэрээ өөрөө гаргаж гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхэд суралцана Кейс: Тохой чилээд хэцүү байдаг Та нарыг үймүүлж дэггүйтвэл багш нь яах бол гэсэн асуултанд “Самбарын өмнө гаргаад гар өргүүлээд зогсоочихоод хичээлээ заадаг. Гараа өргөж удаан зогсох ямар байдаг вэ? гэхэд “Хэцүү ш дээ, гар чилээд тохойгоороо өвддөг, гар аяндаа доош болоод байдаг”. Буулгачихгүй яасан юм бэ? Болохгүй багш дахиад загнана, багш дөхөж ирээд гараа дээш нь дээш нь , хэн чамайг гараа буулга гэсэн юм бэ” гээд тохойг дээш түлхэж цохидог... гэж ярихдаа нэг их гомдсон шинжгүй байгааг хараад “Та нар багшдаа гомддоггүй юм уу ?” гэхэд “Үгүй үгүй, бид буруу зүйл хийсэн болохоор багшийн зөв, бид багшдаа их хайртай гэцгээж байлаа.... Та нартай муухай харилцдаг багш нар бий юу? Байхгүй, манай багш нар эелдэг сайхан харилцаатай. Тэд уурлаж загнадаг уу? Үгүй үгүй, зөвхөн буруу зүйл хийсэн үед л загнадаг. Бид хэрэг тарьчихдаг юмаа. Заримдаа зодолддог... Алдаа 8. Хичээлийг хүмүүжлээс салгах Багш бол хичээл заах үүрэгтэй гэж үзэх учраас хичээлийн агуулгыг сурагчдад дамжуулах, таниулахад анхаарч, хүүхдийг хүмүүжүүлэхэд цаг хүрэлцэхгүй байна гэсэн бэрхшээл тоочдог Энэ алдааны хор уршиг  Хүүхдийн хөгжилд иж бүрэн хандах зарчим алдагдана  Хичээлийн хүмүүжүүлэх үүрэг орхигдоно  Хүүхдийн оюуныг “Дүүргэх ёстой сав” мэтээр төсөөлнө  Мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлсийн нэгдэл алдагдана  Хүүхдийн хандлага, үнэт зүйлсийн төлөвшилд бага анхаарна Хүмүүжлийн эерэг аргын үүднээс хэрхэн хандах вэ? Хичээлээр хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдэд амьдрах ухааны чадвар эзэмшүүлэхэд өдөр тутмын үр нөлөөг чухалчилна Ингэж хандахын ач холбогдол:  Хичээлийн ач холбогдлыг сайжруулна  Үйлийн судалгааны аргыг өргөн ашиглана  Хичээлийн дүрэм журмыг мөрдөж сурна  Хамтын ажиллагааны арга туршлага эзэмшинэ  Бүтээлчээр ажиллаж сурна  Өдөр тутмын хичээлийг зөв зан үйлийн дасгал сургууль гэж үзнэ
  • 59.
    Кейс: Намайг тоодоггүйюм Хөдөө орон нутагт судалгаагаар явж байтал нэгэн багш 5-р ангийн бяцхан хүүг дагуулж ирээд “Та энэ хүүхдийг нэг судлаад өгөөч, сүүлийн үед хичээл таслаад байгаа юм, сургуулиас гарчих вий дээ” гэв. Хүүтэй ярилцаж судалгаа авлаа. Сэтгэлгээ маш сайтай хүүхэд байсан учраас судалгааны үзүүлэлт өндөр гарч байв. Эцэст нь би түүнээс “Чи сургууль дээрээ гол төлөв юу хийдэг вэ?” гэж асуухад тэрээр “Би ихэвчлэн арын суудалд зүгээр л сууж байдаг даа” гэж гунигтайхан хариулахад нь “Яагаад?” гэхэд, “Мэдэхгүй, багш нар намайг тоодоггүй юм” гэв... Хувцас хунар муутай, сайртсан гартай бор хүү гунигтай нүдээр харж, гутрангуй өнгөөр ярьж суулаа. Багштай нь уулзвал “Эцэг эх нь даанч ядуу. Хүүдээ ер тусалж чаддаггүй юм” гэж хэлэв. Багш нь хүүхдийн байдлыг сайтар ойлгодог ч тусалж чаддаггүй юм байна. Хичээлийн явцад хүүд элэгсэг хандаж сонирхолыг нь өрнүүлэхэд тийм хэцүү гэж үү? Хэмээн багшаас асуухад нь “Тийм л дээ, гэхдээ багш та харж байгаа биз дээ. Энэ анги 40 гаруй сурагчтай. Багш бүрийн хичээл зүтгэл адилгүй шүү дээ” гэв. Магадгүй хүү өдөр бүр хичээл дээр зүгээр суусаар, ядуу зүдүү байдлаасаа ичиж бэргэсээр сургуулиа бүрмөсөн орхих ч юм билүү? 1. Хүмүүжлийн эерэг аргын үзэл санаа нь бие бялдрын болон сэтгэл санааны бүх хэлбэрийн хүчирхийлэл, гэмтэл, үл тоомсорлосон буюу хайхрамжгүй хандлага, зохисгүй харьцаа, бэлгийн хүчирхийлэл болон мөлжлөгөөс хүүхдийг хамгаалахад чиглэсэн, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцэд суурилсан үзэл баримтлал юм. 2. Доктор Жоан Е. Дюррантын үзэл баримтлал нь сургуулийн практикт хэрэглэх цогц үзэл санааг тусгажээ. Түүний үзэл баримтлалыг 2010 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгээр манай орны ЕБС–ийн зарим сургуульд туршин нэвтрүүлсэн байна. 3. Доктор Керси, Жейн Нелсен нарын боловсруулсан хүмүүжлийн эерэг аргын зарчмууд нь эцэг эхчүүдэд урам зориг өгч, хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхдээ зорилго, дүгнэлттэй хандахын чухлыг харуулж байна. Тэдний үзэл санаа нь багш өөрийхөө хүүхдийг хүмүүжүүлэх болон эцэг эхэд зөвлөгөө өгөхөд чухал ач холбогдолтой юм. 4. Тус бүлгийн гуравдугаар хэсэгт авч үзсэн ихэнх жишээ баримт монголчууд бидний тухайлбал, багш эцэг эхийн зүгээс хүүхдээ хүмүүжүүлэх явцад гарч байгаа ололт, дутагдлыг харуулж байгаа бөгөөд зохиогчдын үзэл баримтлал, эргэцүүлэл дүгнэлтэнд тулгуурласнаараа хүмүүжлийн эерэг аргыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх боломж арга замаа тодорхойлоход дөхөм үзүүлэх юм. Бүлэг сэдэвтэй холбоотой баримт Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилт судалгаанд хамрагдаж байсан нэгэн багшийн сэтгэгдэл Би сурагчдаа хичээлд идэвхтэй оролц, бүү үймүүлж шуугиж бай гэж олонтоо хэлдэг байсан. Тэд ийм шаардлагыг тухайн үед сонсоод л өнгөрнө. Би дахиад л В.А.Сухомлинский Ширээний ард бүтэн зургаан цаг, бүтэн өдөр, бүтэн сар, жилээр зүгээр суух гэдэг бол аймшигт аюул. Энэ нь хүүхдийг ёс суртахууны хувьд эвдэж зэрэмдэглэдэг бөгөөд хүний хамгийн гол салбар болох сэтгэлгээнд гарсан энэхүү алдагдлыг хожим нь юу ч нөхөж чадахгүй... Педагогический поиск, 1989 Хуудас 143 ХОЁРДУГААР БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
  • 60.
    хэлнэ. Заримдаа тэдэндүг хэлэхээс залхаж бухимддаг байв. Хүмүүжлийн эерэг аргын сургалтанд суух явцдаа хүүхэдтэй харилцах эерэг аргуудыг туршиж үзэхээр шийдсэн билээ. Нэг өдөр ангидаа ороод тэдэнд “Хүүхдүүд ээ би та нарыг хичээл номоо сайн сурч сайн хүн болоосой л гэж хүссэндээ дахин дахин шаардлага тавьдаг. Та нар надад туслаач. Өнөөдрөөс эхлээд би та нарыг чанга дуугаар загнаж уурлахгүй. Миний хэлж байгааг анхааралтай сонсож байгаарай. Би хэлсэн үгээ давтахын оронд баруун гараа дээш өргөж байя. Та нар үүнийг хараад “Багш чимээгүй, хичээлээ эхэлье гэж байна гэж ойлгоорой. Хэрвээ хэн нэг чинь миний хэлсэн зүйл ба дохиог анзаарахгүй бол бусад нь түүнд сануулж өгөөрэй гэв. Тэд гайхан бие бие рүүгээ харж, элэгсэгээр толгой дохицгоож байлаа. Ердийн энэ өгүүлбэр тийм их хүчтэй нөлөөлнө гэж би өөрөө төсөөлөө ч үгүй байсан юм. Тэр өдрөөс хойш шавь нар маань баяртайгаар хичээлээ хийж их олон зүйлийг надаас асуудаг болсон юм. Манай ангид өмнө нь хэзээ ч гарч байгаагүй нэг өөрчлөлт гарч байгааг бид бүгдээрээ мэдэрч байлаа. Энэ бол бид биендээ туслах, ижил тэгш харилцаа. Өмнө харилцааны бүх санаачлага миний гарт байжээ. Миний сэтгэл санаа таагүй үед тэд нар багшаа хичээгээрэй, бид тохиролцсон ёсоороо танд сануулж байна шүү гэх буюу “Багш аа та сануулаарай” гэсэн шүү дээ гэж хэлдэг байв. Бид ингэж л бие биендээ туслах болсон юм. Хэрвээ энэ эхлэлээ би өөрөө унтраавал, сурагчдад амалснаа зөрчвөл хүмүүжлийн эерэг аргын талаар яриад ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Энэ бол үнэхээр тэсвэр тэвчээр шаардсан өдрүүд байсан гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ гэдгийг би ингэж л ойлгож байгаа хүн дээ (Нийслэлийн---р сургуулийн багш О-Э.)