SlideShare a Scribd company logo
Лекц 1
Цахилгаан тоног төхөөрөмжийн ангилал тэдгээрийн онцлог
Цахилгаан тоног төхөөрөмжийг үүрэг зориулалт, хэрэглэх хүрээ,
ашиглалтын нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамааруулж
ерөнхий ба тусгай зориулалтын гэж ангилах бөгөөд эдгээр нь өөр
өөрийн онцлог хийцтэй байдаг. Цахилгаан тоног төхөөрөмжийн ихэнх
хувийг ашиглалтын хэвийн нөхцөлд зориулан ерөнхий зориулалтаар
үйлдвэрлэдэг.
Тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтын
онцлог байдалтай нь уялдуулан:
хүйтэнд тэсвэртэй – байгаль цаг уурын эрс хүйтэн мужид
зориулсан;
халуунд тэсвэртэй – говь цөлийн болон хэт халуун нөхцөлд
зориулсан;
чийгнээс хамгаалсан – ажлын орчны чийг хэвийн хэмжээнээс их
нөхцөлд зориулсан;
химийн урвалжид тэсвэртэй – химийн идэвхитэй идэмхий бодистой
орчинд зориулсан;
тэсрэлтээс хамгаалсан – тэсрэмтхий, тэсэрч болзошгүй орчинд
ашиглахад зориулсан гэх мэтээр ангилан үздэг.
Ил ба далд уурхайн олборлох үйлдвэрт ажиллаж байгаа цахилгаан
машин, тоног төхөөрөмжийн ихэнхи нь байгаль цаг уурын болон
ашиглалтын хүнд нөхцөлд удаан хугацааны турш тасралтгүй динамик
ачаалалтай ажилладаг учраас тэдгээрт хэрэглэгдэж байгаа цахилгаан
тоног төхөөрөмжийн хийц, бүтэц, эд ангид өндөр, тусгай шаардлага
тавьдаг. Цахилгаан тоног төхөөрөмжийн хамгаалалтын эд ангиудад
тэдгээрийн ашиглалтын найдвартай хэвийн ажиллагааг хангах
зориулалт бүхий цахилгаан дамжуулах хэсгийн тусгаарлал, байгаль цаг
уурын болон орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах бүрхүүлийн хэсэг
хамрагдана. Мөн цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах
хүмүүс цахилгаан гүйдэлд өртөхөөс болон орчны сөрөг таагүй нөлөө,
тухайлбал ус, чийг, тоосноос хамгаалахад түүний үндсэн хэсэг болох
3
цахилгаан дамжуулах утас, ороомгийн тусгаарлал нь зохих шаардлага
хангасан байх ёстой.
Хамгаалах бүрхүүл нь цахилгаан машин, тоног төхөөрөмж дээр
ямар нэгэн зүйл унах, түүний хөдөлгөөнтэй эд анги болон цахилгаан
дамжуулах хэсэгт хүн санамсаргүй хүрэх зэрэг аюулаас хамгаалах
зориулалттай. Ил хийцтэй цахилгаан тоног төхөөрөмжийг хүн
зөвшөөрөлгүй орох, ажиллахыг хориглосон тусгай зориулалтын өрөө,
зааланд ашигладаг.
Битүү хаалттай хийцтэй цахилгаан тоног төхөөрөмжийг
тоосжилттой орчинд хэрэглэдэг бол тэсрэлтээс хамгаалсан хийцтэйг
тэсрэх дэлбэрэх хий, шатах шингэн, тоостой орчинд зориулсан. Мөн
цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан гүйдэл дамжуулах хэсгийг
гадаад орчноос өөрөөр хэлбэл хий, тоос, ус чийгнээс бүрэн
тусгаарлахын тулд битүүмжлэгдсэн байдлаар хийдэг.
Ил уурхайд ашиглагдаж байгаа цахилгаан экскаватор, өрмийн
машинууд нь дээр дурьдсанаар урт хугацааны туршид ажлын хүнд
орчинд байгаль цаг уурын шууд нөлөөлөлд ажиллаж байдгаас
тэдгээрийн цахилгаан машин, тоног төхөөрөмж нь битүү хаалттай
хийцтэй байдаг. Харин шатдаг хий олборлодог, боловсруулдаг уул
уурхайн үйлдвэр, далд уурхайд ихэвчлэн тэсрэлтээс хамгаалсан
цахилгаан машинуудыг ашигладаг.
Тогтмол гүйдлийн машин олон төрөлтэй байдаг. Эдгээр машины
зарим хэсгүүд нь өөр өөр хийцтэй байдаг боловч ерөнхий зарчим нь
адил байна.
Уурхайн машинд ашиглаж байгаа тогтмол гүйдлийн цахилгаан
машинууд нь ихэвчлэн коллекторт машинд хамаарагдах бөгөөд түүний
онцлог нь хувьсах гүйдлийг тогтмолд эсвэл эсрэгээр хувиргах механик
төхөөрөмж болох коллектортой байдаг явдал юм. Энэ нь коллекторт
машины якорийн гүйдэл байнга чиглэлээ өөрчилж байдагтай холбоотой.
Гүйдэл хэмжээгээрээ байнга өөрчлөгдөх үед энергийг тасралтгүй
хувиргах процесс явагдах бололцоотой байдаг. Тогтмол гүйдлийн
машины асаалт, ажиллагааны үндсэн процессын нэг нь сэргээлт бөгөөд
энэ нь машин ажиллахад шаардлагатай соронзон орон үүсгэх явдал юм.
Үндсэн сэргээлтийг үл хамаарах, зэрэгцээ, цуваа, холимог мөн тогтмол
соронзон зэрэг аргуудаар гүйцэтгэдэг.
Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн ашиглалтын явцад анхаарвал зохих
чухал асуудлын нэг нь өмнө дурьдсан сэргээлтийн болон якорийн
4
ороомгийн төрөл, эхлэл, төгсгөлийг таниж мэдэх явдал бөгөөд үүнийг
1.2 дугаар хүснэгтэнд харуулсны дагуу стандартаар тэмдэглэдэг.
1.2 дугаар хүснэгт
Тогтмол гүйдлийн машины ороомгийн гаргалгын таних тэмдгүүд
Ороомгийн нэр төрөл
Гаргалгын тэмдэглэгээ
эхлэл төгсгөл
Якорийн ороомог Я1 Я2
Компенсацын ороомог К1 К2
Нэмэлт туйлын ороомог Д1 Д2
Цуваа сэргээлтийн ороомог С1 С2
Үл хамаарах сэргээлтийн ороомог Н1 Н2
Зэрэгцээ сэргээлтийн ороомог Ш1 Ш2
Залгалтын ороомог Ш П2
Тэнцүүлэгч ороомог ба тэнцүүлэгч утас У1 А2
Тусгай зориулалтын ороомог 01, 03 02, 04
Хувьсах гүйдлийн цахилгаан машиныг асинхрон, синхрон гэсэн
үндсэн хоёр төрөл болгон ангилдаг. Асинхрон хөдөлгүүрийн үл хөдлөх
хэсэг буюу статор нь хийцээрээ синхрон машины статортой адил.
Статорын дотор хөндийд эргэх хэсэг болох ротор байрлана. Ротор нь
гол, зүрхэвч ба ороомгоос тогтоно.
Нэг ба гурван фазын хувьсах гүйдлийн машины статор ба роторын
ороомгуудын эхлэл, төгсгөлийг тэдгээрийн ашиглалт, засварын үед
зайлшгүй мэдэж байх зүйлийн нэг юм (1.3, 1.4 дүгээр хүснэгт).
1.3 дугаар хүснэгт
Хувьсах гүйдлийн нэг фазын машины ороомгийн гаргалгын таних
тэмдгүүд
Ороомгийн нэр төрөл
Гаргалгын тоо Тэмдэглэгээ
эхлэл төгсгөл
Синхрон машины статорын ороомог 2 С1 С2
Асинхрон хөдөлгүүрийн статорын
ороомог:
үндсэн ороомог
туслах ороомог
2
2
С1
В1
С2
В2
Синхрон машины сэргээлтийн
(индукторын) ороомог
2 И1 И2
1.4 дүгээр хүснэгт
5
Хувьсах гүйдлийн гурван фазын
машины ороомгийн гаргалгын таних тэмдгүүд
Ороомгийн холболтын
тойм ба төрөл
гаргал-гынтоо
Гаргалгын нэр
Гаргалгын
тэмдэглэлт
эхлэл төгсгөл
Статорынороомог
задгай
6
Нэгдүгээр фаз С1 С4
Хоёрдугаар фаз С2 С5
Гуравдугаар фаз СЗ С6
одон холболт
3
буюу
4
Нэгдүгээр фаз С1 С4
Хоёрдугаар фаз С2 С5
Гуравдугаар фаз СЗ С6
Нойл цэг 0 0
гурвалжин
холболт
3
Нэгдүгээр хавчаар С1
Хоёрдугаар хавчаар С2
Гуравдугаар хавчаар СЗ
Роторынороомог
нойл цэгийн
гаргалгагүй
3
Нэгдүгээр фаз Р1
Хоёрдугаар фаз Р2
Гуравдугаар фаз РЗ
нойл цэгийн
гаргалгатай
4
Нэгдүгээр фаз Р1
Хоёрдугаар фаз Р2
Гуравдугаар фаз РЗ
Нойл цэг 0
Асинхрон
машины
сэргээлтийн
ороомог
2 И1 И2
§ 1.3 Цахилгаан машины хийцийн ангилал
Өргөн хэрэглээний ердийн хийцийн тогтмол ба хувьсах гүйдлийн
цахилгаан машиныг үйлдвэрээс нэгдсэн цувралаар үйлдвэрлэн гаргадаг.
Энэ нь ижил чадлын ба эргэлтийн давтамжаараа нэг цувралын
машинууд нь хаана ч үйлдвэрлэсэн төстэй хийцтэй ба адил тогтоосон
хэмжээтэй байгааг харуулдаг.
Цахилгаан машины эд ангиудыг өргөнөөр төрөлжүүлэх ба
материалын чанарын түвшинг тогтоосны үндсэн дээр нэгдсэн цувралын
машинуудыг үйлдвэрлэн гаргадаг.
6
Цахилгаан машиныг ажиллах нөхцөл байдлаас хамааруулж янз
бүрийн хийц, төрлөөр үйлдвэрлэдэг. Холхивчны зангилааны хийц,
тэнхлэгийн голын чиглэл ба бэхлэх арга зэргээр цахилгаан машиныг
ангилах бөгөөд хийцийн хэлбэрээрээ найман бүлэг болон хуваагдана (1.5
дугаар хүснэгт).
Нэлээд түгээмэл хийцтэй цахилгаан машины бүдүүвчийг 1.12 дугаар
зурагт үзүүлэв.
Цахилгаан машины М1, М2, МЗ хийцийн хэлбэрүүд нэлээд өргөн
дэлгэрсэн. Цахилгаан машины угсралтын байдлаар нь өгөгдсөн
тэмдэглэлийг дараах янзаар тайлбарлана (1.5 дугаар хүснэгт, 1.12 дугаар
зургийг үз) :
М – машин гэсэн үг, эхний тоо нь - бүлэг, хоёр ба гуравдахь тоо нь -
хамтдаа угсралтын аргыг, дөрөвдэх тоо нь - голын төгсгөлийн
хэлбэрийг харуулна.
1.5 дугаар хүснэгт
Цахилгаан машины бүлгүүдийн хийцийн хэлбэрийн ангилалтын таних
тэмдгүүд
Бүлгийн таних
тэмдгүүд
Цахилгаан машины нэр төрөл
М1
Хөлтэй, холхивчны хоёр (эсвэл нэг) үүртэй, зэрэгцэн
байрласан редуктортай, тулгуур тэнхлэгт тулавчтай
М2
Хөлтэй, холхивчны хоёр үүртэй ба гэрэндээ хавсрага
тавтай.
МЗ
Хөлгүй, холхивч нь үүрэндээ хавсрага тавтай, арлан
тулгууртай
М4
Хөлгүй, суурь төмөртөө хавсрага тавтай, суурь төмөр нь
хажуугаараа бэхлэгдсэн
М5
Механизм ба суурь машин өөрт нь шууд буюу зэрэгцэн
байрлууласан
М6 Хөлтэй, холхивчны үүртэй ба босоо байдлын эргэвчтэй
М7 Хөлтэй, босоо байдлын холхивчтэй
М8 Өндөр хүчин чадалтай босоо байдлын
7
1.12 дугаар зураг. Түгээмэл дэлгэрсэн хийцтэй цахилгаан машинуудын бүдүүвч
а— М1001, б— М1031, в — М2101, г — М211, д— М3101, е — М3131
Цахилгаан машины голын төгсгөлийн хийцийг дараах байдлаар
ялгана:
0 - төгсгөлгүй, 1 - дан бортгон, 2 - хоёр бортгон, 3 - дан шувтант, 4 -
хоёр шувтант, 5-нэг хавсрага тавтай, 6 -хоёр хавсрага тавтай, 7
-дамжуулгын талаас хавсрага тавтай, эсрэг талдаа бортгон, 8 -голын
төгсгөлийн бусад хэлбэр. Жишээлбэл, М1001-ийг тайлбарлахад: тулгуур
хөлтэй цахилгаан машин, холхивч нь хоёр үүртэй, хөлийг нь доош
харуулан хэвтээ байдлаар бэхлэсэн, хэвтээ голын нэг төгсгөлтэй, голын
төгсгөлийн хэлбэр нь бортогон.
Тухайн цахилгаан машинтай харьцаж, үйлчилгээ хийж байгаа
хүмүүсийг гүйдэл дамжуулах ба хөдлөж буй хэсэгт санамсаргүй
хүрэхээс сэргийлсэн, гаднын ямар нэгэн зүйл машинд орохгүй байх,
мөн ус чийг нэвтрэхээс хамгаалсан зэрэг цахилгаан машины төрөл
бүрийн хийцүүд байдаг.
Цахилгаан машины хийц нь дараах маягийн байж болно:
 задгай (JР00) ;
8
а. б. в.
г. д. е.
 бие хүрэхээс ба гаднын зүйл орохоос хамгаалсан (JР10, JР20);
 усны дуслаас (JР01), усны дусал ба бие хүрэхээс мөн гаднын
зүйл орохоос хамгаалсан (JР11, JР12, JР22, JР13, JР23, JР43);
 усны шүршдэсээс, бие хүрэхээс ба гаднын зүйл орохоос
хамгаалсан (JР44, JР54);
 уснаас, бие хүрэхээс, гаднын зүйл орохоос ба тоосны хортой
наалдцаас хамгаалсан JР55);
 хөлөг онгоцны тавцан дээр далайн давалгааны цалгианаас,
гаднын зүйл нэвтрэх ба орохоос, тоосны хортой наалдцаас
хамгаалсан (JР56);
 усанд богино хугацаагаар живүүлэхэд дотогшоо ус орохоос
хамгаалсан (JР 57);
 усанд хязгааргүй удаан хугацаагаар живүүлэхэд дотогшоо ус
орохоос хамгаалсан (JР58).
Хамгаалалтын зэргийн тэмдэглэл нь дөрвөн тэмдгээс бүрдэнэ: хоёр
нь үл өөрчлөгдөх зэргэлдээ байх латин үсэг J, Р нөгөө нь өөрчлөгдөх
хоёр тоо юм. Жишээлбэл, битүү үлээлгийн хийцтэй JР44 хамгаалалтын
зэргийн цахилгаан хөдөлгүүрт - эхний 4 нь - бүрхүүл нь үйлчилгээ
хийж байгаа хүмүүсийг гүйдэл дамжуулах ба эргэх хэсэгт бие хүрэхээс
эсвэл 1 мм-ээс их голчтой төмөр утас ба мөн иймэрхүү голчтой гаднын
зүйл орохоос хамгаална гэсэн утгатай юм. Хоёрдох 4 нь - аль ч талаас
ойсон уснаас бүрхүүл нь хамгаална гэсэн утгатай.
Тэсрэх аюултай орчин ба цаг агаарын онцгой нөхцөлд ажиллах
цахилгаан машин нь дараах байдлаар хийгдэнэ:
 тэсрэлтээс хамгаалсан – тэсрэх дэлбэрэх аюултай орчинд
ажиллахад зориулсан. Машины дотор хий нь тэсрэхэд үүссэн гал
нь орчин тойронд нэвтрэх боломжгүй хийцтэй юм;
 чийгэнд тэсвэртэй - их хэмжээний чийгтэй нөхцөлд ажиллахад
зориулсан;
 хүйтэнд тэсвэртэй - цан үүсч болзошгүй нөхцөлд ажиллахад
зориулсан;
 химийн урвалжид тэсвэртэй - химийн бодисын нөлөөнд
ажиллахад зориулагдсан.
 өндөр температурт тэсвэртэй - халуун орны цаг агаарын
нөхцөлд ажиллахад зориулсан.
Хөргөлтийн байдлаар цахилгаан машин нь дараах хийцтэй байдаг:
9
 ердийн хөргөлттэй (хөдөлгүүр нь хөргөх хэрэгсэлгүй)
 албадмал хөргөлттэй (хөдөлгүүрийн эргэх хэсэг дээр нь
бэхлэгдсэн тусгай хэрэгсэл - сэнстэй юм).
Албадмал хөргөлттэй машинууд дараах байдлаар хуваагдана:
• сэнс нь гол дээр суусан;
• үл хамаарах хөргөлт, энэ үед сэнс нь өөр тусгай хөдөлгүүрээр
ажиллана;
• үлээлгийн, энэ үед хөргөлтийн хэрэгсэл нь машины гадна
хэсгийг үлээнэ;
• соролтын, энэ үед задгай байдлаар хөргөнө, өөрөөр хэлбэл,
гаднах орчны агаараар;
• хөргөлтийн битүү системтэй, үүнд тогтмол эзлэхүүнтэй агаар
машины дотор хэсэгт битүү зам ба тусгай агаар хөргөгчөөр
дамжигдна.
Цахилгаан машиныг ажиллах орчин, ачааллын үргэлжлэх хугацаа,
ажлын нөхцөл зэргээс хамааруулан хэд хэдэн төрлийн ажлын
горимтойгоор үйлдвэрлэдэг. (1.6 дугаар хүснэгт).
1.6 дугаар хүснэгт
Цахилгаан машины ажлын горим
Горимын төрөл Агуулга
Үргэлжилсэн горим
– S1
Онцлог нь үл өөрчлөгдөх гадна ачааллын үед машины
ажиллагаа удаан үргэлжлэх, үүгээр машины бүх хэсгүүд нэг
тогтсон температурт хүрэх бололцоотой
Богино хугацааны
горим – S2
Ачааллын үргэлжлэх хугацаа нь 10, 30, 60 ба 90 мин. Онцлог
нь тодорхой хугацаанд машины ажлын горим үргэлжлэнэ.
Энэ хугацаанд машины температур тогтворжих утганд
хүрэхгүй тэжээлээс салах ба салсан хугацаанд машин нь
орчны температур хүртэл хөрж амжина.
Давтагдсан-богино
хугацааны горим–
S3
Залгалтын үргэлжлэл (ЗҮ) нь 15, 25, 40 ба 60%, нэг
мөчлөгийн үргэлжлэх хугацаа 10 минутаас ихгүй.
100
tt
t
¯Ç
ïa
a
⋅





+
= ; энд at – ачааллын хугацаа, ït -
завсарлах хугацаа.
Ачаалал, хоосон
явалт ээлжлэх
горим – S6
Ачааллын үргэлжлэл (АҮ) нь 20, 25, 40 ба 60%. Нэг
мөчлөгийн хугацаа нь 10 минутаас ихгүй.
100
tt
t
¯À
õa
a
⋅





+
= ; энд at – ачааллын хугацаа, õt -
хоосон явах хугацаа.
10
Цахилгаан машины ажлын S1, S2, S3, S6 горимоос гадна дараах
горимууд байдаг. Үүнд :
S4, - байнгын асаалт бүхий давтагдсан богино хугацааны горим;
S5 – байнгын асаалт, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино
хугацааны горим;
S7, - байнгын реверс, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино
хугацааны горим;
S8 – хоёр ба түүнээс дээш ажлын хурдтай ээлжилсэн горим.
11
Цахилгаан машины ажлын S1, S2, S3, S6 горимоос гадна дараах
горимууд байдаг. Үүнд :
S4, - байнгын асаалт бүхий давтагдсан богино хугацааны горим;
S5 – байнгын асаалт, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино
хугацааны горим;
S7, - байнгын реверс, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино
хугацааны горим;
S8 – хоёр ба түүнээс дээш ажлын хурдтай ээлжилсэн горим.
11

More Related Content

What's hot

Реле
РелеРеле
Реле
Nyamkani
 
Гурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээГурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээzaluu_medleg
 
Electronikiin undes
Electronikiin undesElectronikiin undes
Electronikiin undesJkl L
 
2. diode
2. diode2. diode
2. diode
Badarch Zorig
 
цахилгаан соронзон реле Anhzaya
цахилгаан соронзон реле Anhzayaцахилгаан соронзон реле Anhzaya
цахилгаан соронзон реле AnhzayaEnhmandah Hemeelee
 
гал хамгаалагч
гал хамгаалагчгал хамгаалагч
гал хамгаалагчsuuri Suuri
 
Тэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээ
Тэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээТэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээ
Тэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээzaluu_medleg
 
1. analog
1. analog1. analog
1. analog
Badarch Zorig
 
цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1
enkhbold tugsbilegt
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генераторzaluu_medleg
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Nael Narantsengel
 
хэлхээний хуулиуд
хэлхээний хуулиудхэлхээний хуулиуд
хэлхээний хуулиудtsdnsrn
 
Tsho lekts 1
Tsho lekts  1Tsho lekts  1
Tsho lekts 1
Nyamdavaa Uugandavaa
 
Amperiin huuli
Amperiin huuliAmperiin huuli
Amperiin huuli
oyunbileg08
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
borko Munkherdene
 
электроник хичээл
электроник хичээлэлектроник хичээл
электроник хичээл
suuri Suuri
 
хэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэлхэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэлgariunaa
 

What's hot (20)

Реле
РелеРеле
Реле
 
Гурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээГурван фазын цахилгаан хэлхээ
Гурван фазын цахилгаан хэлхээ
 
Electronikiin undes
Electronikiin undesElectronikiin undes
Electronikiin undes
 
Mns 3757-16-2007
Mns 3757-16-2007Mns 3757-16-2007
Mns 3757-16-2007
 
2. diode
2. diode2. diode
2. diode
 
цахилгаан соронзон реле Anhzaya
цахилгаан соронзон реле Anhzayaцахилгаан соронзон реле Anhzaya
цахилгаан соронзон реле Anhzaya
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
гал хамгаалагч
гал хамгаалагчгал хамгаалагч
гал хамгаалагч
 
Тэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээ
Тэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээТэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээ
Тэгш хэмгүй ачаалалтай од холбогдсон гурван фазын хэлхээ
 
1. analog
1. analog1. analog
1. analog
 
цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генератор
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
 
хэлхээний хуулиуд
хэлхээний хуулиудхэлхээний хуулиуд
хэлхээний хуулиуд
 
Tsho lekts 1
Tsho lekts  1Tsho lekts  1
Tsho lekts 1
 
Tsahilgaan 8
Tsahilgaan 8Tsahilgaan 8
Tsahilgaan 8
 
Amperiin huuli
Amperiin huuliAmperiin huuli
Amperiin huuli
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
электроник хичээл
электроник хичээлэлектроник хичээл
электроник хичээл
 
хэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэлхэлхээ ба гүйдэл
хэлхээ ба гүйдэл
 

Similar to лекц 1

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа
Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгааТрансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа
Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа
Ankhbileg Luvsan
 
Гал хамгаалагч
Гал хамгаалагчГал хамгаалагч
Гал хамгаалагч
munhbat otgontsetseg
 
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.
BayarmaaBayrmaa
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Бат Учирал Батаа
 
21505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp01
21505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp0121505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp01
21505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp01Battogtoh Toogii
 

Similar to лекц 1 (8)

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
EET-303
EET-303EET-303
EET-303
 
Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа
Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгааТрансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа
Трансформаторын цахилгаан эрчим хүчний алдагдлын судалгаа
 
Гал хамгаалагч
Гал хамгаалагчГал хамгаалагч
Гал хамгаалагч
 
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.
Ашигт малтмалыг баяжуулалтанд бэлтгэх.
 
цахилгаан
цахилгаанцахилгаан
цахилгаан
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
 
21505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp01
21505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp0121505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp01
21505992 bd-43-101-04-121224224458-phpapp01-140121232621-phpapp01
 

лекц 1

  • 1. Лекц 1 Цахилгаан тоног төхөөрөмжийн ангилал тэдгээрийн онцлог Цахилгаан тоног төхөөрөмжийг үүрэг зориулалт, хэрэглэх хүрээ, ашиглалтын нөхцөл болон бусад олон хүчин зүйлээс хамааруулж ерөнхий ба тусгай зориулалтын гэж ангилах бөгөөд эдгээр нь өөр өөрийн онцлог хийцтэй байдаг. Цахилгаан тоног төхөөрөмжийн ихэнх хувийг ашиглалтын хэвийн нөхцөлд зориулан ерөнхий зориулалтаар үйлдвэрлэдэг. Тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглалтын онцлог байдалтай нь уялдуулан: хүйтэнд тэсвэртэй – байгаль цаг уурын эрс хүйтэн мужид зориулсан; халуунд тэсвэртэй – говь цөлийн болон хэт халуун нөхцөлд зориулсан; чийгнээс хамгаалсан – ажлын орчны чийг хэвийн хэмжээнээс их нөхцөлд зориулсан; химийн урвалжид тэсвэртэй – химийн идэвхитэй идэмхий бодистой орчинд зориулсан; тэсрэлтээс хамгаалсан – тэсрэмтхий, тэсэрч болзошгүй орчинд ашиглахад зориулсан гэх мэтээр ангилан үздэг. Ил ба далд уурхайн олборлох үйлдвэрт ажиллаж байгаа цахилгаан машин, тоног төхөөрөмжийн ихэнхи нь байгаль цаг уурын болон ашиглалтын хүнд нөхцөлд удаан хугацааны турш тасралтгүй динамик ачаалалтай ажилладаг учраас тэдгээрт хэрэглэгдэж байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн хийц, бүтэц, эд ангид өндөр, тусгай шаардлага тавьдаг. Цахилгаан тоног төхөөрөмжийн хамгаалалтын эд ангиудад тэдгээрийн ашиглалтын найдвартай хэвийн ажиллагааг хангах зориулалт бүхий цахилгаан дамжуулах хэсгийн тусгаарлал, байгаль цаг уурын болон орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах бүрхүүлийн хэсэг хамрагдана. Мөн цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах хүмүүс цахилгаан гүйдэлд өртөхөөс болон орчны сөрөг таагүй нөлөө, тухайлбал ус, чийг, тоосноос хамгаалахад түүний үндсэн хэсэг болох 3
  • 2. цахилгаан дамжуулах утас, ороомгийн тусгаарлал нь зохих шаардлага хангасан байх ёстой. Хамгаалах бүрхүүл нь цахилгаан машин, тоног төхөөрөмж дээр ямар нэгэн зүйл унах, түүний хөдөлгөөнтэй эд анги болон цахилгаан дамжуулах хэсэгт хүн санамсаргүй хүрэх зэрэг аюулаас хамгаалах зориулалттай. Ил хийцтэй цахилгаан тоног төхөөрөмжийг хүн зөвшөөрөлгүй орох, ажиллахыг хориглосон тусгай зориулалтын өрөө, зааланд ашигладаг. Битүү хаалттай хийцтэй цахилгаан тоног төхөөрөмжийг тоосжилттой орчинд хэрэглэдэг бол тэсрэлтээс хамгаалсан хийцтэйг тэсрэх дэлбэрэх хий, шатах шингэн, тоостой орчинд зориулсан. Мөн цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан гүйдэл дамжуулах хэсгийг гадаад орчноос өөрөөр хэлбэл хий, тоос, ус чийгнээс бүрэн тусгаарлахын тулд битүүмжлэгдсэн байдлаар хийдэг. Ил уурхайд ашиглагдаж байгаа цахилгаан экскаватор, өрмийн машинууд нь дээр дурьдсанаар урт хугацааны туршид ажлын хүнд орчинд байгаль цаг уурын шууд нөлөөлөлд ажиллаж байдгаас тэдгээрийн цахилгаан машин, тоног төхөөрөмж нь битүү хаалттай хийцтэй байдаг. Харин шатдаг хий олборлодог, боловсруулдаг уул уурхайн үйлдвэр, далд уурхайд ихэвчлэн тэсрэлтээс хамгаалсан цахилгаан машинуудыг ашигладаг. Тогтмол гүйдлийн машин олон төрөлтэй байдаг. Эдгээр машины зарим хэсгүүд нь өөр өөр хийцтэй байдаг боловч ерөнхий зарчим нь адил байна. Уурхайн машинд ашиглаж байгаа тогтмол гүйдлийн цахилгаан машинууд нь ихэвчлэн коллекторт машинд хамаарагдах бөгөөд түүний онцлог нь хувьсах гүйдлийг тогтмолд эсвэл эсрэгээр хувиргах механик төхөөрөмж болох коллектортой байдаг явдал юм. Энэ нь коллекторт машины якорийн гүйдэл байнга чиглэлээ өөрчилж байдагтай холбоотой. Гүйдэл хэмжээгээрээ байнга өөрчлөгдөх үед энергийг тасралтгүй хувиргах процесс явагдах бололцоотой байдаг. Тогтмол гүйдлийн машины асаалт, ажиллагааны үндсэн процессын нэг нь сэргээлт бөгөөд энэ нь машин ажиллахад шаардлагатай соронзон орон үүсгэх явдал юм. Үндсэн сэргээлтийг үл хамаарах, зэрэгцээ, цуваа, холимог мөн тогтмол соронзон зэрэг аргуудаар гүйцэтгэдэг. Тогтмол гүйдлийн хөдөлгүүрийн ашиглалтын явцад анхаарвал зохих чухал асуудлын нэг нь өмнө дурьдсан сэргээлтийн болон якорийн 4
  • 3. ороомгийн төрөл, эхлэл, төгсгөлийг таниж мэдэх явдал бөгөөд үүнийг 1.2 дугаар хүснэгтэнд харуулсны дагуу стандартаар тэмдэглэдэг. 1.2 дугаар хүснэгт Тогтмол гүйдлийн машины ороомгийн гаргалгын таних тэмдгүүд Ороомгийн нэр төрөл Гаргалгын тэмдэглэгээ эхлэл төгсгөл Якорийн ороомог Я1 Я2 Компенсацын ороомог К1 К2 Нэмэлт туйлын ороомог Д1 Д2 Цуваа сэргээлтийн ороомог С1 С2 Үл хамаарах сэргээлтийн ороомог Н1 Н2 Зэрэгцээ сэргээлтийн ороомог Ш1 Ш2 Залгалтын ороомог Ш П2 Тэнцүүлэгч ороомог ба тэнцүүлэгч утас У1 А2 Тусгай зориулалтын ороомог 01, 03 02, 04 Хувьсах гүйдлийн цахилгаан машиныг асинхрон, синхрон гэсэн үндсэн хоёр төрөл болгон ангилдаг. Асинхрон хөдөлгүүрийн үл хөдлөх хэсэг буюу статор нь хийцээрээ синхрон машины статортой адил. Статорын дотор хөндийд эргэх хэсэг болох ротор байрлана. Ротор нь гол, зүрхэвч ба ороомгоос тогтоно. Нэг ба гурван фазын хувьсах гүйдлийн машины статор ба роторын ороомгуудын эхлэл, төгсгөлийг тэдгээрийн ашиглалт, засварын үед зайлшгүй мэдэж байх зүйлийн нэг юм (1.3, 1.4 дүгээр хүснэгт). 1.3 дугаар хүснэгт Хувьсах гүйдлийн нэг фазын машины ороомгийн гаргалгын таних тэмдгүүд Ороомгийн нэр төрөл Гаргалгын тоо Тэмдэглэгээ эхлэл төгсгөл Синхрон машины статорын ороомог 2 С1 С2 Асинхрон хөдөлгүүрийн статорын ороомог: үндсэн ороомог туслах ороомог 2 2 С1 В1 С2 В2 Синхрон машины сэргээлтийн (индукторын) ороомог 2 И1 И2 1.4 дүгээр хүснэгт 5
  • 4. Хувьсах гүйдлийн гурван фазын машины ороомгийн гаргалгын таних тэмдгүүд Ороомгийн холболтын тойм ба төрөл гаргал-гынтоо Гаргалгын нэр Гаргалгын тэмдэглэлт эхлэл төгсгөл Статорынороомог задгай 6 Нэгдүгээр фаз С1 С4 Хоёрдугаар фаз С2 С5 Гуравдугаар фаз СЗ С6 одон холболт 3 буюу 4 Нэгдүгээр фаз С1 С4 Хоёрдугаар фаз С2 С5 Гуравдугаар фаз СЗ С6 Нойл цэг 0 0 гурвалжин холболт 3 Нэгдүгээр хавчаар С1 Хоёрдугаар хавчаар С2 Гуравдугаар хавчаар СЗ Роторынороомог нойл цэгийн гаргалгагүй 3 Нэгдүгээр фаз Р1 Хоёрдугаар фаз Р2 Гуравдугаар фаз РЗ нойл цэгийн гаргалгатай 4 Нэгдүгээр фаз Р1 Хоёрдугаар фаз Р2 Гуравдугаар фаз РЗ Нойл цэг 0 Асинхрон машины сэргээлтийн ороомог 2 И1 И2 § 1.3 Цахилгаан машины хийцийн ангилал Өргөн хэрэглээний ердийн хийцийн тогтмол ба хувьсах гүйдлийн цахилгаан машиныг үйлдвэрээс нэгдсэн цувралаар үйлдвэрлэн гаргадаг. Энэ нь ижил чадлын ба эргэлтийн давтамжаараа нэг цувралын машинууд нь хаана ч үйлдвэрлэсэн төстэй хийцтэй ба адил тогтоосон хэмжээтэй байгааг харуулдаг. Цахилгаан машины эд ангиудыг өргөнөөр төрөлжүүлэх ба материалын чанарын түвшинг тогтоосны үндсэн дээр нэгдсэн цувралын машинуудыг үйлдвэрлэн гаргадаг. 6
  • 5. Цахилгаан машиныг ажиллах нөхцөл байдлаас хамааруулж янз бүрийн хийц, төрлөөр үйлдвэрлэдэг. Холхивчны зангилааны хийц, тэнхлэгийн голын чиглэл ба бэхлэх арга зэргээр цахилгаан машиныг ангилах бөгөөд хийцийн хэлбэрээрээ найман бүлэг болон хуваагдана (1.5 дугаар хүснэгт). Нэлээд түгээмэл хийцтэй цахилгаан машины бүдүүвчийг 1.12 дугаар зурагт үзүүлэв. Цахилгаан машины М1, М2, МЗ хийцийн хэлбэрүүд нэлээд өргөн дэлгэрсэн. Цахилгаан машины угсралтын байдлаар нь өгөгдсөн тэмдэглэлийг дараах янзаар тайлбарлана (1.5 дугаар хүснэгт, 1.12 дугаар зургийг үз) : М – машин гэсэн үг, эхний тоо нь - бүлэг, хоёр ба гуравдахь тоо нь - хамтдаа угсралтын аргыг, дөрөвдэх тоо нь - голын төгсгөлийн хэлбэрийг харуулна. 1.5 дугаар хүснэгт Цахилгаан машины бүлгүүдийн хийцийн хэлбэрийн ангилалтын таних тэмдгүүд Бүлгийн таних тэмдгүүд Цахилгаан машины нэр төрөл М1 Хөлтэй, холхивчны хоёр (эсвэл нэг) үүртэй, зэрэгцэн байрласан редуктортай, тулгуур тэнхлэгт тулавчтай М2 Хөлтэй, холхивчны хоёр үүртэй ба гэрэндээ хавсрага тавтай. МЗ Хөлгүй, холхивч нь үүрэндээ хавсрага тавтай, арлан тулгууртай М4 Хөлгүй, суурь төмөртөө хавсрага тавтай, суурь төмөр нь хажуугаараа бэхлэгдсэн М5 Механизм ба суурь машин өөрт нь шууд буюу зэрэгцэн байрлууласан М6 Хөлтэй, холхивчны үүртэй ба босоо байдлын эргэвчтэй М7 Хөлтэй, босоо байдлын холхивчтэй М8 Өндөр хүчин чадалтай босоо байдлын 7
  • 6. 1.12 дугаар зураг. Түгээмэл дэлгэрсэн хийцтэй цахилгаан машинуудын бүдүүвч а— М1001, б— М1031, в — М2101, г — М211, д— М3101, е — М3131 Цахилгаан машины голын төгсгөлийн хийцийг дараах байдлаар ялгана: 0 - төгсгөлгүй, 1 - дан бортгон, 2 - хоёр бортгон, 3 - дан шувтант, 4 - хоёр шувтант, 5-нэг хавсрага тавтай, 6 -хоёр хавсрага тавтай, 7 -дамжуулгын талаас хавсрага тавтай, эсрэг талдаа бортгон, 8 -голын төгсгөлийн бусад хэлбэр. Жишээлбэл, М1001-ийг тайлбарлахад: тулгуур хөлтэй цахилгаан машин, холхивч нь хоёр үүртэй, хөлийг нь доош харуулан хэвтээ байдлаар бэхлэсэн, хэвтээ голын нэг төгсгөлтэй, голын төгсгөлийн хэлбэр нь бортогон. Тухайн цахилгаан машинтай харьцаж, үйлчилгээ хийж байгаа хүмүүсийг гүйдэл дамжуулах ба хөдлөж буй хэсэгт санамсаргүй хүрэхээс сэргийлсэн, гаднын ямар нэгэн зүйл машинд орохгүй байх, мөн ус чийг нэвтрэхээс хамгаалсан зэрэг цахилгаан машины төрөл бүрийн хийцүүд байдаг. Цахилгаан машины хийц нь дараах маягийн байж болно:  задгай (JР00) ; 8 а. б. в. г. д. е.
  • 7.  бие хүрэхээс ба гаднын зүйл орохоос хамгаалсан (JР10, JР20);  усны дуслаас (JР01), усны дусал ба бие хүрэхээс мөн гаднын зүйл орохоос хамгаалсан (JР11, JР12, JР22, JР13, JР23, JР43);  усны шүршдэсээс, бие хүрэхээс ба гаднын зүйл орохоос хамгаалсан (JР44, JР54);  уснаас, бие хүрэхээс, гаднын зүйл орохоос ба тоосны хортой наалдцаас хамгаалсан JР55);  хөлөг онгоцны тавцан дээр далайн давалгааны цалгианаас, гаднын зүйл нэвтрэх ба орохоос, тоосны хортой наалдцаас хамгаалсан (JР56);  усанд богино хугацаагаар живүүлэхэд дотогшоо ус орохоос хамгаалсан (JР 57);  усанд хязгааргүй удаан хугацаагаар живүүлэхэд дотогшоо ус орохоос хамгаалсан (JР58). Хамгаалалтын зэргийн тэмдэглэл нь дөрвөн тэмдгээс бүрдэнэ: хоёр нь үл өөрчлөгдөх зэргэлдээ байх латин үсэг J, Р нөгөө нь өөрчлөгдөх хоёр тоо юм. Жишээлбэл, битүү үлээлгийн хийцтэй JР44 хамгаалалтын зэргийн цахилгаан хөдөлгүүрт - эхний 4 нь - бүрхүүл нь үйлчилгээ хийж байгаа хүмүүсийг гүйдэл дамжуулах ба эргэх хэсэгт бие хүрэхээс эсвэл 1 мм-ээс их голчтой төмөр утас ба мөн иймэрхүү голчтой гаднын зүйл орохоос хамгаална гэсэн утгатай юм. Хоёрдох 4 нь - аль ч талаас ойсон уснаас бүрхүүл нь хамгаална гэсэн утгатай. Тэсрэх аюултай орчин ба цаг агаарын онцгой нөхцөлд ажиллах цахилгаан машин нь дараах байдлаар хийгдэнэ:  тэсрэлтээс хамгаалсан – тэсрэх дэлбэрэх аюултай орчинд ажиллахад зориулсан. Машины дотор хий нь тэсрэхэд үүссэн гал нь орчин тойронд нэвтрэх боломжгүй хийцтэй юм;  чийгэнд тэсвэртэй - их хэмжээний чийгтэй нөхцөлд ажиллахад зориулсан;  хүйтэнд тэсвэртэй - цан үүсч болзошгүй нөхцөлд ажиллахад зориулсан;  химийн урвалжид тэсвэртэй - химийн бодисын нөлөөнд ажиллахад зориулагдсан.  өндөр температурт тэсвэртэй - халуун орны цаг агаарын нөхцөлд ажиллахад зориулсан. Хөргөлтийн байдлаар цахилгаан машин нь дараах хийцтэй байдаг: 9
  • 8.  ердийн хөргөлттэй (хөдөлгүүр нь хөргөх хэрэгсэлгүй)  албадмал хөргөлттэй (хөдөлгүүрийн эргэх хэсэг дээр нь бэхлэгдсэн тусгай хэрэгсэл - сэнстэй юм). Албадмал хөргөлттэй машинууд дараах байдлаар хуваагдана: • сэнс нь гол дээр суусан; • үл хамаарах хөргөлт, энэ үед сэнс нь өөр тусгай хөдөлгүүрээр ажиллана; • үлээлгийн, энэ үед хөргөлтийн хэрэгсэл нь машины гадна хэсгийг үлээнэ; • соролтын, энэ үед задгай байдлаар хөргөнө, өөрөөр хэлбэл, гаднах орчны агаараар; • хөргөлтийн битүү системтэй, үүнд тогтмол эзлэхүүнтэй агаар машины дотор хэсэгт битүү зам ба тусгай агаар хөргөгчөөр дамжигдна. Цахилгаан машиныг ажиллах орчин, ачааллын үргэлжлэх хугацаа, ажлын нөхцөл зэргээс хамааруулан хэд хэдэн төрлийн ажлын горимтойгоор үйлдвэрлэдэг. (1.6 дугаар хүснэгт). 1.6 дугаар хүснэгт Цахилгаан машины ажлын горим Горимын төрөл Агуулга Үргэлжилсэн горим – S1 Онцлог нь үл өөрчлөгдөх гадна ачааллын үед машины ажиллагаа удаан үргэлжлэх, үүгээр машины бүх хэсгүүд нэг тогтсон температурт хүрэх бололцоотой Богино хугацааны горим – S2 Ачааллын үргэлжлэх хугацаа нь 10, 30, 60 ба 90 мин. Онцлог нь тодорхой хугацаанд машины ажлын горим үргэлжлэнэ. Энэ хугацаанд машины температур тогтворжих утганд хүрэхгүй тэжээлээс салах ба салсан хугацаанд машин нь орчны температур хүртэл хөрж амжина. Давтагдсан-богино хугацааны горим– S3 Залгалтын үргэлжлэл (ЗҮ) нь 15, 25, 40 ба 60%, нэг мөчлөгийн үргэлжлэх хугацаа 10 минутаас ихгүй. 100 tt t ¯Ç ïa a ⋅      + = ; энд at – ачааллын хугацаа, ït - завсарлах хугацаа. Ачаалал, хоосон явалт ээлжлэх горим – S6 Ачааллын үргэлжлэл (АҮ) нь 20, 25, 40 ба 60%. Нэг мөчлөгийн хугацаа нь 10 минутаас ихгүй. 100 tt t ¯À õa a ⋅      + = ; энд at – ачааллын хугацаа, õt - хоосон явах хугацаа. 10
  • 9. Цахилгаан машины ажлын S1, S2, S3, S6 горимоос гадна дараах горимууд байдаг. Үүнд : S4, - байнгын асаалт бүхий давтагдсан богино хугацааны горим; S5 – байнгын асаалт, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино хугацааны горим; S7, - байнгын реверс, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино хугацааны горим; S8 – хоёр ба түүнээс дээш ажлын хурдтай ээлжилсэн горим. 11
  • 10. Цахилгаан машины ажлын S1, S2, S3, S6 горимоос гадна дараах горимууд байдаг. Үүнд : S4, - байнгын асаалт бүхий давтагдсан богино хугацааны горим; S5 – байнгын асаалт, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино хугацааны горим; S7, - байнгын реверс, цахилгаан тоормос бүхий давтагдсан богино хугацааны горим; S8 – хоёр ба түүнээс дээш ажлын хурдтай ээлжилсэн горим. 11