Badmaa

695 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Badmaa

  1. 1. Банкны маркетинг2009 оны 08-р сарын 17, Нийтэлсэн PGБанкны орчин дахь маркетингийн онцлог нь юуны өмнө банкны бүтээгдэхүүн мөнчанараас хамаардаг.Банкны бүтээгдэхүүн гэдэг нь банкнаас явуулж байгаа үйл ажиллагаа болон үйлчилгээюм.Банкны маркетинг нь ерөнхийдөө түр хугацаагаар чөлөөлөгдөж буй мөнгөн хөрөнгө эсвэлорлогыг үр ашигтайгаар ашиглах нэгдсэн зорилт руу чиглэдэг.Банкны маркетингийн үндсэн зорилтууд Мөнгөний зах зээл үргэлж өөрчлөгдөж байгаа нөхцөлд банкны ашигтай ажиллагаагхангах. Хувь нийлүүлэгчид ба олгогчдын ашиг сонирхлыг эрхэмлэх, тухайн банкны нийгэмдэзлэх байр суурийг хамгаалах. Банкны зүгээс үйлчлүүлэгчдийн хүсэлтийг аль болох үйл ажиллагаандаа харгалзан авчүзэх энэ нь үйлчлүүлэгч ба банкны хооронд тогтвортой харилцаа тогтоох нөхцлийгбүрдүүлдэг. Банкны удирдлагын зүгээс хамт олноо зөв удирдан зохион байгуулах ба ажиллагсадыннийгмийн асуудлыг зөв шийдвэрлэх гэх мэт. Маркетингийн үйл ажиллагаа судалгаа шинжилгээ хийхээс эхэлдэг. Банк 3 төрлийнмэдээлэл цуглуулдаг. Үүнд:1) Хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн талаар2) Өрсөлдөгчийн тухай3) Маркетингийн бусад орчны тухай. Мэдээлэл цуглуулах гол зорилго нь тухайн арилжааны банкны зах зээлийг, зах зээлийнхэрэгцээг судлахад оршино. Цуглуулсан мэдээлэлдээ шинжилгээ хийж өөрийн банкныдавуу, сул тал, аюул, боломжийг тодорхойлно. Мөн макро, микро орчноо судална.Шинжилгээ хийсний үндсэн дээр өөрийн банкны зорилтыг тодорхойлдог. Ингэснээр захзээлээ сегментчилж дараа нь сегментчилсэн зах зээлийн хамгийн боломжтой хувилбарыгсонгодог.Яагаад зах зээлээ сегментчилдэг вэ?Судалж байгаа банк нь банк болгонтой өрсөлдөөд, бүх үйлчүүлэгдийн хэрэгцээшаардлагыг хангана гэж үгүй. Үүний оронд өөрийн хамгийн сайн үр ашигтай байж чаднагэсэн зах зээлээ сонгож ажиллавал илүү ашигтай. Банкны зах зээлийг банкныүйлчилгээний шинж чанар (зээлийн, ажил гүйлгээний, хөрөнгө оруулалтын гэх мэт) эсвэлүйлчлүүлэх шинж тэмдгээр (хуулийн этгээд болон хувь хүн, корпорацууд, харилцагчбанкууд, засгийн газрын эрхтнүүд) нь сегментчилдэг. Практик дээр газарзүйнсегментчилэл- үүний объект нь газарзүйн үүсэлүүд, эдийн засгийн мужууд, улс орны засагзахиргааны нэгжүүд, хотууд, хотуудын дүүргүүд. Хүн ам зүйн сегментчилэл нь оршинсуугчдыг нийгэм-мэргэжлээр, нас, орлогоор хуваахад оршино. Сүүлийн үед сэтгэлзүй,соѐлын сегментчилэл их хэрэглэгддэг болсон бөгөөд энэ нь банкны санал болгож буйүйлчилгээнд хувь хүмүүсийн хандах хандлага дээр үндэслэдэг. Зан байдлын сегментчилэлнь банканд хадгалагдаж буй үйлчлүүлэгч бүрийн намтар дээр үндэслэн хийгддэг. Банкныүйлчлүүлэгчийн зах зээлийг ерөнхийд нь 5 сегментэд хуваадаг. Үүнд:1. Үл хөпдлөх хөрөнгө эзэмшдэг эсвэл түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэгхуулийн болон физик этгээдүүд;
  2. 2. 2. Санхүү-үйлдвэрлэлийн бүлгүүд мөн корпорацууд;3. Институционал зах зээлүүд (харилцагч банкууд);4. Засгийн газрын зах зээл (мужийн болон засаг захиргааны удирдлагууд, нутгийн эрхмэдэлтнүүд);5. Итгэмжлэгдсэн үйлчилгээ эрхлэгч хуулийн болон физик этгээдүүд. Зорилтот зах зээлээ сонгочихоод өөрийн гэсэн маркетингийн хөтөлбөрөө зохиодог.Маркетингийн хөтөлбөрөө боловсруулахдаа маркетингийн хольцоо бүрдүүлдэг. Энэ нь:• Бараа, үйлчилгээ;• Үнэ;• Хуваарилалт/ Байршил;• Идэвхжүүлэлт;• Боловсон хүчин эдгээр юм. Маркетингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд банк нь зохион байгуулалтын бүтцээтодорхойлно. Хэрэгжилт хир зэрэг явагдаж буйд үнэлэлт дүгнэлт өгч үйл ажиллагаа ньамжилттай юу үгүй юу гэдгийг судална. Эдийн засагчид маркетинг бол банкны ажилтнаас тодорхой техник аргуудыг шинэсэтгэлгээтэй холбох холболт гэж үзэж байгаа бөгөөд банкны ажилтны шинэ сэтгэлгээ нь 5зарчимд тулгуурладаг. Үүнд:• Тэвчээртэй байх чадвар,• Сонсох чадвар,• Гаргаж буй шийдвэр нь үйлчлүүлэгчдийн хувьд энгийн тааламжтай байх,• Ажил хэрэгт бүтээлчээр хандах,• Зах зээл судлах нэгдсэн аргачлалыг эзэмших гэх мэт юм.Энэ бүх зарчмууд нь хэрэглэгчдэд зориулагдсан байх ѐстой.Мөн банкны маркетингийн хүрээнд дараах хэдэн ерөнхий зарчмыг хэрэгжүүлэх ѐстой.Үүнд:1. Банкны бүх ажилтныг тодорхой зах зээлийн зорилгод хүрэхэд үйл ажиллагааг ньчиглүүлэх,2. Маркетингийн ажиллагааны явцын иж бүрдлийг бий болгох (төлөвлөлт, шинжилгээ,зохицуулалт, хяналт),3. Маркетингийн урсгал болон хэтийн төлөвлөлтийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх,4. Маркетингийн бодлогын практик дах хэрэгжилтэнд хяналт тавих,5. Банкны ажилтан бүрийн бүтээлч идэвх санаачлагыг олон талаар урамшуулах,6. Ажилтнуудад өөрийн мэргэжлээ тогтмол дээшлүүлэх сонирхолд нь боломж олгох,7. Банкны хамт олны дунд хамтын зорилгод хүрэх уур амьсгалыг бий болгох гэх мэтэдгээр болно.Өнөөдөр арилжааны банк өрсөлдөөнд ялахын тулд амьдрал пракикт үйлчилгээний шинэхэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг энтэргүүнд тавьж “Бүхнийг үйлчлүүлэгчдийн төлөө” гэж үйлчлүүлэгч нэг бүрийн төлөөажиллах шаардлагатай.Monsource.Co.,Ltd Онлайн уудам ертө нцийг бид тандатгуулна
  3. 3. Mi Sung" Bldg. Amarsanaa street 16th khoroo Bayangol district Ulaanbaatar Mongolia Утас: 88057777 НҮҮР ХУУДАС МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ БРЕНД KING БИЗНЕС СУРГАЛТЫН САН МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ САН PC СервисШинэ хэрэглэгч болохХө нгө лө лтТө лбө р тө лө х заавар БАНКНЫ МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ ХЭСЭГ БАНКНУУДЫН ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ /бүх байгууллагын хувьд ижил/
  4. 4. Банкны маркетингийн үйл ажиллагаанд шууд ба шууд бус нөлөө үзүүлэх зүйлсийг маркетингийнорчин гэж тодорхойл болно. Энэхүү маркетингийн орчин гэж тодорхойлж болно. Энэхүүмаркетингийн орчинг зургаар харуулбал: 3.1 АМЕРИКАН ЭКСПРЕСС/АМЭКС/ТанилцуулгаАмерикан Экспресс нь америкийн олон төрлийн санхүүгийн үйлчилгээний байгууллага бөгөөдАНУ-ын Нью-Иорк хотноо байрладаг. Хэлбэр Хувьцаат Хаана худалдаалагддаг NYSE: AXP,Dow Jones, S&P 500 Салбар Банк, санхүүгийн үйлчилгээ Үүсгэн байгуулагч Kenneth Chenault Үйлчилгээ явуулдаг газар Дэлхий дахинд Бүтээгдэхүүн Цэнэглэгч карт, аялагчийн чек, кредит карт Үйлчилгээ Санхүү, даатгал, аялал Орлого 29962 тэрбум доллар /2011/ Цэвэр ашиг 4935 тэрбум доллар /2011/ Нийт хөрөнгө 153337 тэрбум доллар /2011/ Нийт ажилчид 62500Business week болон Intebandын тодорхойлсоноор 14,97 тэрбум доллартай тэнцэхүйц үнэ цэнэбүхий брэнд нь дэлхийн эхний 22-т зогсож байна. Fortune сэтгүүлийн нйитлэлд АмЭкс-ийг дэлхийнхамгийн гайхалтай 20 компаний тоонд оруулжээ.Американ Экспрессийн түүхАмерикан Экспресс компани нь 1850 онд мөнгийг шилжүүлдэг 2 компани нэгдсэнээрбайгуулагдсан. Уг 2 компаниуд нь 20-оос бага жилийн туршлагатай байсан бөгөөд Америкийн хүндоврийн зүйл зөөдөг галт тэрэгний U.S Postal Service компаниас усан онгоцоор тээвэрлэж байгаагэдгээрээ ялгардаг байсан. Мөн тус компани нь онцгой аргаар тээвэрлэх шаардлагатай зүйлүүд
  5. 5. болон үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүнийг зөөдөг байжээ. Уг бизнесийн үйл ажиллагаанд бэлэнмөнгө, үнэт цаас, болон алтыг зөөдөг байжээ.U.S Postal Service компани шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн компанид үйлчлүүлэгчээнэмж алдахгүйн тулд хүмүүсийг шуудангаар бэлэн мөнгийг найдвартай хүлээн авагчруушилжүүлэх зорилготой мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хийж эхэлсэн. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээнь алдагдалтай байдаг байсан. Учир нь шилжүүлсэн бэлэн мөнгийг ажилчид нь хулгайлахтохиодол гардаг байлаа. Postal Service компани нь санхүүгийн үйлчилгээрүү ханцуй шамлан орсоннь 1881 онд Американ Экспресс компанийг ч мөн адил мөнгөн гуйвуулга хийж эхэлсэнээрсанхүүгийн салбарлуу ороход хүргэсэн. Американ Экспресс компаний мөнгөн гуйвуулга нь PostalService-ийнхээр үйлчлүүлэх байдлаараа илүү хялбар байсан төдийгүй гадаад улсруу ч шилжүүлжболдог байсан бөгөөд эхний жилдээ тус компанид 250,000 удаагийн гүйлгээ хийгдэж байсан болдараагийн жил энэ тоо нь 50 хувиар нэмэгджээ.1880 онд Американ Экспрессийн захирал J.C.Fargo гадаадаас аялалаар буцаж ирэхдээ хилийнчанадад өөрийн компаний кредит картыг ашиглах нь маш хүндрэлтэй байсан талаар олж мэдсэн.Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилтан Marcellus Berry нь 1890 онд “Аялагчийн чек”-ийг бүтээсэн бөгөөд олон улсын хэмжээнд ашиглах гэдэг утгаараа Британий “check” гэдэг үгийгзориудаар ашигласан. “Аялагчийн чек” нь өнөөдрийн бидний ашигладаг системтэй адилханнууцлалын тэмдэг агуулдаг. Американ Экспресс нь гадаад худалдаачдад ч мөн адил чек хүлээнавах боломжийг олгож байсан. Ийнхүү олон улсын санхүүгийн харилцааны тусламжтайгаармөнгөн гүйлгээг “Аялагчийн чек”-ээр дамжуулан олон улсад хийж 1882-1896 онд энэ нь 4 дахинөсчээ.Засгийн газрын монополийн эсрэг чиглэсэн зохицуулалт нь Американ Экспрессийн усан онгоцнытээвэрлэлтийн бизнесийг нь санхүүгийн үйлчилгээ болон аялал жуулчлалын үйлчилгээнээс ньтусгаарлах шаардлагатай болсон. Энэ үед уг компани аялал, зочид буудал, усан онгоц болон галттэрэгний билетний захиалгуудаа авсан байв. Мөн мөнгөн гүйлгээний үйлчилгээ эрэлттэй хэвээр,аялагчийн чекийн худалдаа нь өсөн нэмэгдсээр байв. Американ Экспрессийн хувьд аялагчийн чекболон усан тээврийн хөрөнгө оруулалт нь комдпаний хувьд ашиг орлогоо өгсөөр байсан ба эцэстнь аялагчийн чек нь тус компаний үлгэр жишээ брэнд болж чадсан юм. 1. Бүтээгдэхүүн
  6. 6. a) Цэнэглэгч картАмерикан Экспресс нь Diners Club-ыг карт гаргахаас өмнө нь цэнэглэгч картаа бүтээсэн боловчолонд таниулаагүй байсан. Энэ явдал нь 1947 онд болсон. 1957 оны сүүлээр Американ Экспресс-ийн удирдлага өөрийн компаний картыг гаргасан нь нийтийг шуугиулжээ. 1958 оны 10-р сардхудалдаанд гаргасан өдөртөө л нийт 17500 худалдаачдад 250,000 ширхэг картыг борлуулсан. Картнь сар бүр бүтэн цэнэгдэгдэх ёстой. Американ Экспресс нь картаа нэр хүндийнхээ ачаар DinersClub-аас 1 доллараар үнэтэй буюу 6 доллалаар үнэлэж байлаа. Дэлхий даяар тархсан оффис,аялалын агетлагууд, банкны сүлжээнийхээ тусламжтайгаар тус картны маш олон гишүүнчлэлийгбогино хугацаанд олж чадсан юм. Американ Экспрессийн энэ санаа нь бусдаас хамгийн анхны“Аялал болон үзвэр үйлчилгээний карт” гэдгээрээ ялгарч санаачлагыг гартаа авсан хэрэг болсон. Ягүүний адилаар төд удалгүй Diners Club болон Carte Blanche компаниуд тжс ангиллын картыггаргацгаасан.1958 онд Америкийн төв банк хамгийн анхны орчин үеийн цэнэглэгч BankAmricard-аа гаргасанбөгөөд энэ нь дансанд байгаа мөнгөнд хүү тооцож өгдөгөөрөө бусдаас онцгорйч байлаа. Эхнийудаад Калифорны нутаг дэвсгэрт л ашиглагддаг байсан ч 10н жилийн дотор Америк даяар хэрэглэхболомжийг олгосон. Американ Экспресс карт гаргасныхаа төлөө карт ашигласны жилийн хураамжболон, хөнгөлөлт, мөнгөн гүйлгээ хийсний төлбөр гэх мэтээс орлого олж байлаа. Мөн тус компанийнэг ялгаа нь тэд өөрийн гэсэн картаа гаргаж байсан бол бусад нь кредит картны компаниаслицензийн зөвшөөрлөөр олгодог картыг л гаргаж байсан. b) Кредит карт Американ Экспресс карт эзэмшигчидэд өөрийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөх боломж олгосон 1962 оноос картынхаа үр ашгийг хүртэж эхэлсэн. 1967 онг гэхэд тус картын цэвэр ашиг нь 6,56 сая долларт хүрсэн бөгөөд энэ нь компанийн нийт ашгийн 1/3 нь юм. Энэ карт нь аялагчийн картнаас хол давсан байлаа. Үүний нэг шалтгаан нь картны англал юм. Хувийн карт Жижиг бизнес Байгууллагын карт Урьдчилсан төлбөрт эрхлэгчийн карт карт c) Аялагчийн чекАмерикан Экспресс бол цэнэглэгч картаас гадна аялалын үйлчилгээгээрээ олонд танигдсан глобалбрэнд юм. 19-р зуунд усан онгоцны тээвэрлэх үйл ажиллагаагаар гараагаа эхэлж 1900 оны дунд
  7. 7. үеэс аялал жуулчлалын салбарлуу орон өргөжин тэлж одоогоор хэрэглэгчдийн ойлголтонд нэрхүндтэй, найдвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн итгэлийг хүлээж чаджээ. Бизнесийн аялал Хувийн аялал d) Санхүүгийн зөвлөгөөТэд аялалыг багц болгон хүргэдэг бөгөөд очих газар, үйлчигээг нь төлөвлөсөн байдагт гол давуутал нь оршино. 2. ҮнэАмерикан Экспрессийн картны үйлчилгээний үнэ нь тогтсон нэг үнэтэй бол аялалын үйлчилгээ ньочих газар, хийх үйл ажиллагаа нь аль вэ гэдгээс хамааран ялгаатай үнэ тогтоож өгдөг. Гэвч энэхүүкурсын ажилдаа банкны үйл ажиллагаа талаас нь судалж байгаа учир аялалын үйлчилгээнийталаар мэдээллийг орхие.Карт болон санхүүгийн үйлчилгээ Ногоон карт-95$ Алтан карт-125$ Платинум карт-450$ Зинк карт-25$ Блу карт-0$ Голд Делта карт-95$ Пасс карт-0$ Урьдчилсан төлбөрт карт-0$ Хилтон Хонорс- 75$ 3. Хуваарилалт1986 онд анх Нью-Иорк хотын дэлхийн санхүүгийн төврүү нүүсэн. 2002 онд өөрийн гэсэн шинэ төвбайртай болсон. Канадын салбар нь 3000 ажилтантай, Онтарио хотод үйл ажиллагаагаа явуулдаг.Англид 9 оффистой төв нь Аmex House-д байрлана.Үйл ажиллагааны хуваарилалтыг
  8. 8. a) Арилжааны банк b) Үнэт цаасны газар c) Сүлжээгээр дамжуулан хийдэг. Хуваарилалтын дундаж зардал нь АНУ-д 1,9% байдаг бөгөөд үүний 0,1% нь арилцааны банкруу, 1,7% нь үнэт цаасны газарлуу, 0,09% нь сүлжээний газарт ногддог ажээ. 4. Идэвхижүүлэлт1960, 1970-аад оны үед Американ Экспресийн удирдлага нь аялагчын чех болон цэнэглэгч картаасайжруулах арга замыг хайж эхэлсэн.Мастер charge (одоо мастер карт) картын өрсөлдөөн ширүүсч, аялагчийн картын хэрэглэгчидийнтоо багасах аюул ихэссэн. Учир нь Американ Экспрессийн хэмжээ бага боловч олж байгаа ашиг ньбусдын анхааралыг татахуйц их байсан. Хэрэв Американ Экспресс нь хэмжээний худалдан авалтолж эзэмших нь орлогын шинэ эх үүсвэр олох боломжтой 1968 онд crack нь Американ Экспрессээс3 дахин том компанийг сонгосон бөгөөд энэ нь гал унтраагч “Америка групп даатгалын компани ба4 өөр компани харъяалагдсаж байсан нь сүүлд зарагдсан.Удирдлагын хйиж гүйцэтгэсэн өөрчлүүлэлтэд 1971 онд аялалтай холбоотой үйлчилгээний талаарсэтгүүл гарсан.Howard Clark нь Американ Экспрессийн Mаркетингийн стратеги болон зар сурталчилгааны үйлажиллагааг идэвхтэй явуулж байсан анхны ерөнхийлөгч юм. 1960 он буюу түүнийг албан тушаалдтомилогдохоосоо өмнө жилийн зар сурталчилгаа нь төсөв нь ердөө 1 сая. Clark 1962 онд Bentonand Boules, Ogihy Mather гэх мэт зар сурталчилгааны агентлагуудтай хамтарч сурталчилгааныкомпанит ажил өрнүүлсэн. Шинэ агентлаг нь Американ Экспресс –н орчин үеийн анхны уриа үгийггаргасан нь “Аялдаг хүмүүсийн компани” юм.Эхний үеийн компанит ажил1970-аад оны үед АЕ нь Олилвийн танилцуулсан “тралд дуртай хүмүүсийн компани” гэсэн уриаүгтэй адил үйлчилгээ болгоныг ийм уриатай байлгахыг хүссэн. Огилви дахин уриа үг гаргасан нь:“Гэрээсээ тэдэнгүйгээр бүү гараарай”- аялагчийн чек
  9. 9. “Гэрээсээ бидэнгүйгээр бүү гараарай” –аялалын цэнэглэгч карт үйлчилгээАялагчийн чекийг Малденгаар дамжуулан уриа үгээ хэлүүлсэн.1974 онд компани “цэнхэрхайрцагтай” логогоо гаргасан нь Американ Экспресс цагаанаар бичсэн цэнхэр дэвсгэртэй байна. 3.1.4.1 Американ Экспресс компаний лого1985 он гэхэд Американ Экспресс нь жилийн маркетингийн үйл ажиллагаандаа 500 сая $-ийгзарцуулах болсон нь тэр үед Robinson “Маркетинг бол бидний нэр, тэргүүний үйл ажиллагаа юм”гэж хэлсэн байдаг. Хэрэглэгчийн үйлчилгээг онцлох нь:АЕ-ийн маркетингийн хөтөлбөрийн түлхүүр элемент нь хэрэглэгчийн үйлчилгээ юм. Робинсонхэлэхдээ “Чанар бол бидний патентийн хамгаалалт юм” гэж хэлсэн бөгөөд СЕӨ болохоосоо өмнө“үйлчилгээний чанарыг хэмжих системийг хөгжүүлсэн түүний зорилго нь хэрэглэгчийнүйлчилгээний ажилтны 99 хувийн алдаа дутагдалгүйгээр ажиллах зорилгыг тавьсан. Чанарын ш-гбайгуулсан нь менежер болон ажилчид сайн үйлчилгээ түгээхэд сурахлцах боломжийг олгосон.1980-аад оны сурталчилгаа - Do you know me?“Do you know me? Буюу та намайг мэдэх үү? гэсэн компанит ажлыг ахимаг насны амжилттай сайнбизнесменүүдийг зорилтот зах зээлээ болгон авсан бөгөөд 9 жилийн турш явагдсан ньхэрэглэгчийн тоо 4 дахин өссөн буюу 12 саяд хүрсэн. Зах зээлийн сигментийн 40-г олж авсан.Харин удалгүй өсөлт нь удааширсаар Американ Экспресс нь бусад сигмент дахь өсөлтийг тооцсон.1980-ахад оны үед бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэнтэй холбогдууланхотын залуу мэргэжилтэй эмэгтэйчүүдийг сигментээ болгосон. 1983 онд 2,5 сая эмэгтэйчүүд лАмерикан Экспрессийн картыг эзэмшдэг байсан бөгөөд сигментийг өөрчилснөөр энэ тоог 5 дахинөсгөнө гэж таамаглажээ. Судалгааны үр дүнд эмэгтэйчүүд санал болгосон компанит ажил эерэг үрдүн үзүүлээгүй бөгөөд энэ нь нэр хүнд амжилтаас хамаарах хамаарал нь бага байсан бөгөөд харинсонирхолтой хэв маягаар амьдардаг хүмүүс тус ажилд эеэрг зан төлөв үзүүлжээ. ТиймээсАмерикан Экспресс нь “Сонирхолтой амьдрал” нэртэй компанит ажлыг өрнүүлсэн. Зарсурталчилгаа нь “олон янзын сонирхолтой хүмүүсийг тусгасан” удалгүй эмэгтэй хүнд тус картынхэрэглэхгүй хэрэглээ нь эрчүүдийнхээс 2 дахин илүү байсан. 1984 он гэхэд Американ Экспрессийн27% болсон нь 1970 оныхоос 17%-иар нэмэгджээ. 1989 онд Американ Экспрессийн зар
  10. 10. сурталчилгаандаа зарцуулах зардал нь 250 сая долларт хүрсэн байсан нь Visa ба Мastercard-ийнхаас 2 дахин их байлаа.Монгол улс даяар нийт 500 салбар нэгжтэй ХААН Банк нь Монгол улсын хамгийн том арилжааныбанк бөгөөд Монгол улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажиллажбайна. Тус банк нь том аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдгэх мэд олон бvлэгт банкны иж бvрэн үйлчилгээ үзүүлдэг Монгол банкнаас авсан Банк санхүүгийнүйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) юм.Дэлгэрэнгү й...Маркетингийн мөн чанар –the nature of marketingМаркетинг гэж юу вэ? Гэсэн асуулт дээр өнгөрсөн 40 орчим жил нилээд анхааралхандуулж ихээхэн хэмжээний бүтээл туурвигдсан. Ялгарах, онцлох маркетингийн үйл явц,маркетингийн үүсгэн байгуулсан мэргэжлийн байгууллагууд, маркетингийн чиг
  11. 11. хандлага(философи) зэргээс олон тооны тодорхойлолтуул бий болсон байна. Жишээ нь:Маркетингийн дипломтой их сургуулийн тодорхойлолт: “. . . хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сэтгэл хангалуун байдлыг урьдчилан таамаглахын тусламжтайгаар менежментийн үйл явцыг тодорхойлогч”1985 он Америкын Маркетингийн Ассоциаци арай урт гэвч урьдчилан таамаглахаарааадилхан маркетингийн тодорхойлолтыг дэвшүүлсэн: “Маркетинг нь хувь хүний эсвэл байгууллагын зорилгыг хангах солилцоо бий болгохын тулд бараа, үйлчилгээ, санааны бүтэц, үнэ бүрдэлт, идэвхжүүлэлт, хуваарилалтыг төлөвлөх үйл ажиллагаа юм.”Хэдий тийм ч энэ тодорхойлолт эсвэл хувилбаруудыг зохиогчид элдэв янзаар хэрэглэдэг(жишээ нь McCarthy and Perreault, 1990он; Dibb et al., 1991 он; Kotler, 1991он;), Литтлерболон Вилсон(1995,ху 1) нарын санаа нь зарим Европын гарын авлалгуудтай (Foxall,1984он; Baker, 1987он гэх мэт) тохирч байх нь бий. АМА-ийн тодорхойлолт нь бүхнийгхамарч чадахгүйгээс хойш маркетингд зайлшгүй шаардлагатай болон шаардлагагүйзаагийг ялгаж салгаснаараа болхи, хэрэглэхэд тохиромжгүй тодорхойлолтуудаас илүүбайна.АМА-ийн тодорхойлолтын маркетингийн орцын санаа нь байгууллагын маркетингийнсалбараар удирдуулсан нарийн үйл явц бөгөөд маркетингийн саяхны онолын бүтээлийнолонх нь маркетинг нь бизнесийн хандлага болон байгууллагын философиос үүдэн уламбүр маркетингтай концепцитой болсоор байгаа байна. МсDonald стратегиэр биш харинмаркетингийн хандлага, стратеги хоѐулангаар нь зах зээлийг эзэлсэн. (1989, ху-8): “ Маркетинг нь бүх байгууллагын нөөцөөр сонгож авсан хэрэглэгчдийн хэрэгцээгхангах, оролцогч талуудын зорилгодоо хүрэхийн төлөөх ашиглаж болох удирдлагын үйлявц юм.”Дрикер(1973) маркетингийн чиг хандлагын талаарх доорх тодорхойлолтыг дэвшүүлсэн: “Маркетинг нь боловсон хүчин эсвэл үйлдвэрлэл гэх мэт бусад бодлогын салангидфункц дээр үндэслэгдэж чадахгүй. Энэ нь нэгдүгээрт бүх л бизнесийн хамгийн гол
  12. 12. хэмжээс юм. Худалдан авагчдын үзэл бодол, үзэл бодлын эцсийн үр дүн нь бүхэлдээбизнесийг харуулдаг.”Дрикер ач холболдол бүхий өөрчлөлт нь онцгой ач холбогдолтой гэж бичснээс хойшөөрчлөгдөж буй дэлхийн одоо цагт өрсөрдөхүйц байрлалд хандах нь чухал гэдгийгтодорхойлсон. Иймээс маркетингийн агуулга нь: Өрсөлдөгч ач холбогдол Бага хэмжээний Том хэмжээний Бага хэмжээний Өөрийн ашиг ӨрсөлдөгчидХудалдан авагчийн ач сонирхолд төвлөрсөн төвлөрсөн холбогдол Том хэмжээний Худалдан авагчид Зах зээлийн баримжаалсан жолоодлого Зураг 1.1 Худалдан авагч болон өрсөлдөгч чиг хандлага (adapted from Day, 1990)Удирдлагын чиг хандлага нь юуны өмнө худалдан авагчийн хүсэл шаардлагынөөрчлөлтийг тодорхойлогч дээр тооцлол хийж өрсөлдөгчдөөс илүүтэйгээр бүтээгдэхүүнүйлчилгээгээ хөгжүүлэлт сайн хийх болж байна. (Doyle, 1987;Wilson and Fook, 1990).Зураг 1.1-д үзүүлсэн гол зүйл нь худалдан авагчид болон өрсөлдөгчдийн эсрэг тэсрэгбайдлыг харуулсан. Аж ахуй нэгж нь худалдан авагчдын хүлээлтээс багач болов дассан,өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас ч үл ялиг сайн ажиллагааг явуулах хэрэгтэй. Ингэжчадвал аж ахуй нэгж нь амжилтанд хүрнэ.Мөн Зураг 1.1-т худалдан авагч баримжаат, өрсөлдөгчид болон өөрсдөө төвлөрсөнкатегориуд байна. Өөртөө төвлөрсөн категори нь өөрөө өөрийгөө шинжлэдэг ба жилээс
  13. 13. жилд ажлынхаа гол гол үзүүлэлтүүдийг сайжруулахад эсвэл өрөлдөгчидтэйгээ шуудхарьцуулалт хийж борлуулалтын тоо хэмжээг өсгөх дээр анхаарлаа хандуулдаг. Тиймээсчиг хандлага нь стратегийн тодорхой нөхцөлд хөнөөлтэй байж болох юм. Маркетингинхандлагаар зах зээлийг жолоодох нь туйлын эсрэг тэсрэг байх ба худалдан авагчийнхэрэгцээ шаардлагыг хангахын төлөө өрсөлдөгчтэйгээ шууд харьцуулалт хийж балансыгбарьж хэрэгтэйМаркетинг гэж юу вэ?Written by petroleum Monday, 01 August 2011 10:49There are no translations available. Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын боловсон хүчний асуудлыг удирдан зохицуулдаг, Санхүүгийн удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм. Зах зээл гэж юу вэ? Нарантуул захаар төсөөлөн ойлгож болно. Энэ зах зээл мөн үү гэвэл мөн. Зах зээл гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно. Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан зохицуулах боломж механизмыг судалдаг ухааныг маркетингийн удирдлага гэдэг. Маркетингийн үндэс гэсэн хичээлээр маркетингийн үндсэн нэртомьѐо ойлголтыг судалдаг бөгөөд маркетингийн удирдлага хичээлээр арай ахисан түвшний маркетингийн стратегийнтомьѐоллуудыг судалдаг.Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй.Маркетингийн иж бүрдэл гэдэг бол 4Р юм.1. Product - Бүтээгдэхүүн /энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэнойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам,сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм. Энэтухай зар сурталчилгааны хуулиас харж болно./2. Price - Үнэ /Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг. Үнийг бүтээгдэхүүнээс ньсалангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог.Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт,өрсөлдөөн, зардалд үндэслэн тогтдог./3. Promotion - Идэвхжүүлэлт /Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, РR, биечилсэн худалдаа, борлуулалтын
  14. 14. урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэнь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент шүү гэж хэлмээр байна. /4. Place - Хуваарилалт /Зуучлалын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биетхуваарилалт гэдэг нь (логистик, ложистик янз бүрээр хэлдэг) бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэдтээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ гэдэг асуудлыг хамарна. Усан онгоцоор, агаараар,автозамаар гэх мэтчилэн. Биет бус хуваарилалт гэдэг нь хэдэн хүн зуучилж дундаас нь ашиг олж байна вэ гэдгийгхамрах болно. Бөөний худалдаачин, жижиглэн худалдаачин гэх мэт./Маркетингийн иж бүрдэл дээрх үндсэн 4-х хольцоос бүрддэг.Гэтэл үйлчилгээний маркетинг гэхээр 7р яригддаг. Үндсэн 4р дээр ХҮН, ОРЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн 3рнэмэгддэг. Мөн аялал жуулчлалын маркетинг дээр Partnership - хамтын ажиллагаа гэсэн Р бас нэмэгддэг.Сүүлийн үед Packaging-сав баглаа боодол гэсэн Р-г хольцод оруулан ярих болсон ба олон улсын маркетинг дээр Рolitic-улс төр гэсэн Р мөн шинээр оруулахаар яригдаж байгаа.Энэ чиглэлийн доктор болон судлаачид өөр өөрийнхөөр онол зохион ярьдаг гэхэд нэг их хилсдэхгүй.Боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсынмаркетинг, байгууллагын харилцааны маркетинг, дотоод маркетинг гадаад маркетинг бүр сүүлдээ ногоон маркетинг гэхмэтчилэн ярьж маркетинггүй зүйл байхгүй болсон.Маркетинг бол харьцангуй залуу онол.Үүний баталгаа бол маркетингийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг Ф.Котлер одоо амьдаар барахгүй түүниймаркетингийн удирдлага хэмээх ном нь хамгийн олон удаа хэвлэгдсэн бест селлер номоор тодроод байна. Америкад 3котлерийн холбоо гэж байдаг. Түүний сайтаар та бүхэн орж сонирхож болох юм.Маркетингийг зарим хүмүүс шүүмжилдэг. Хэт хүний материаллаг сонирхлыг дэвэргэдэг, хэрэггүй хэрэгцээг бийболгодог гэх мэтээр. Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй цацаж, дуусгахын төлөө тэмцдэг гэж. Энэ ньнэг талаар үнэн. Гэвч маркетингийн ачаар бид өөртөө тохирсон тохиромжтой, хэрэглэхэд хялбар, өрсөлдөхүйц бараагцаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэн сонголттойгоор авах боломжтой болж байна. Маркетингийн ачаар амьдралын чанарсайжирч байна гэж ойлгож болно. Би чанартай үнэ хямдтай барааг авах боломжтой болно гэж хэлэхгүй байгаагийн учирнь энэ нь тийм нийтлэг шаардлага биш юм. Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшиндгарах бүтээгдэхүүн дараах гурван шаардлагыг хангасан байх ѐстой гэж үздэг.1. Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монголхэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ѐстой. Энд стандартчилалын тухай яригддаг. ISO 9000,9001 гэх мэт /2. Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3кноп дарсанаас 1-г дарсан нь дээр гэх мэт. Энэ нь хүний төрөлхийн шинж чанар./3. Өрсөлдөхүйц байх. /Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэгюм уу./Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг. Бизнесийн байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд олон хүчин зүйлнөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нийлбэрийг маркетингийн орчин гэнэ.Байгууллагын маркетингийн системийг төлөвлөж байгаа менежерүүд тухайн системднөлөөлж болох хүчин зүйлүүдийг сайн мэдэрч байх ѐстой. Маркетингийн орчны хүчинзүйлүүдийг 2 хэсэгт хуваан авч үзнэ.1 . Макро орчин2 . Микро орчин
  15. 15. Зураг 1 “Маркетингийн орчны хүчин зүйлүүд”МИКРО ОРЧИНАливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго нь ашиг олох явдал байдаг.Маркетингийн удирдлага нь микро орчны бүх хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний дүндөөрийн байгууллагын бусдаас ялгарах давуу тал, сул тал, байгууллагын боломж, мөнтохиолдож болзошгүй аюулын талаар мэдэх боломжтой юм. Микро орчны хүчин зүйлүүднь байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг.Микро орчны хүчин зүйл:Зураг 2 “Микро орчны хүчин зүйлс”v Компани (Company)Компаний дотоод зохион байгуулалтын нэгж хэсгүүд болох удирдлага, санхүү, хүнийнөөцийн албад зэргийг судалж, маркетингийн төлөвлөгөөнд тусгах шаардлагатай болдог.Өөрөөр хэлбэл, маркетингийн удирдагчид компаний бусад салбар нэгжүүдтэй нягтхолбоотой ажиллах ѐстой. Жишээ болгож, АНУ-ын унадаг дугуйны томоохонүйлдвэрлэгчдийн нэг Чикогийн “Швинн байсикл” компаний тухай авч үзье.Маркетингийн төлөвлөгөө боловсруулахад “Швинн”компаний маркетингийн албаныудирдагчид нь дээд удирдлага, санхүүгийн алба, эрдэм шинжилгээний ажлын алба,материал-техникийн хангамжийн алба, үйлдвэр, нягтлан бодох анги зэрэг өөрийнкомпаний дотоодын бусад нэгжүүдийн ашиг, сонирхлыг харгалзан үзэх ѐстой. Эдгээрнэгж хэсгүүдийн хоорондын хамаарал нь дараах байдлаар илэрч байна. Санхүүгийн алба маркетингийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгийг бий болгох, түүний ашиглалтанд хяналт тавьж байдаг. Эрдэм шинжилгээний алба нь хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зохион бүтээх, түүнийг үйлдвэрлэх үр ашигтай аргыг боловсруулах техникийн асуудлыг эрхэлж байна. Материал-техникийн хангамжийн алба нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэгцээтэй эд анги, хэсгүүдийг шаардагдах хэмжээгээр нь үйлдвэрлэн гаргах хариуцлагыг хүлээнэ. Нягтлан бодох бүртгэлийн алба нь маркетингийн албыг тавьсан зорилгодоо амжилттай хүрэх, тэр үйл ажиллагаанд нь тусалж, орлого, зарлагыг нь тооцож байдаг.Маркетингийн төлөвлөгөөнд эдгээр нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг хооронд ньуялдуулж, хамаарлыг гаргах асуудал ихээхэн чухал ач холбогдолтой байна.v Нийлүүлэгч (Suppliers)
  16. 16. Нийлүүлэгч гэж тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон үйлчилгээг явуулахадзайлшгүй шаардлагатай түүхий эд, материалын нөөцөөр хангагч хувь хүн болонбайгууллагыг хэлнэ.Нийлүүлэгчдийн жигд нийлүүлэлт, нийлүүлж буй барааны чанар, үнэ, хүрэлцээ зэрэг ньүйлдвэрлэгчийн маркетингийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, үнэ, үйлдвэрлэлийнтогтвортой байдалд шууд нөлөө үзүүлж байдаг.Түүнээс гадна компани ажиллах хүч, тоног төхөөрөмж, түлш, цахилгаан эрчим хүч,компьютер, бусад эд юмсыг худалдан авах ѐстой болдог. Эдгээр нь компанийг тасралтгүйүйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй. “Нийлүүлэгчдийн орчин” дахь үйлявдлууд компаний маркетингийн үйл ажиллагаанд бодит нөлөөллийг үзүүлж чадна. Альнэгэн материалын хүрэлцээгүй байдал, ажил хийлт, бусад үйл явдлууд жигд нийлүүлэлт,ажлын хуваарийн графикийг алдагдуулахад хүргэдэг. Цаг үеийн төлөвлөгөөндборлуулалтын бололцоот хэмжээг багасгаж, харин хэтийн төлөвлөгөөнд түншүүдээс пүүстаятайхан байдлыг бий болгохоор асуудлыг зохицуулах хэрэгтэй.v Зуучлагч (Intermediaries)Зуучид гэдэг нь эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, хүргэх,сурталчлахад туслах үүрэг бүхий байгууллага болон хувь хүмүүсийг хэлнэ. Үүнд бөөнийхудалдаачин, жижиглэнгийн худалдаачин, логистик хамаарна. ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААЧИН (RETAILING)Компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд дамжуулан худалдах үйлажиллагааг эрхэлж буй хувь хүмүүс болон байгууллагын нэгдэл юм. 1. Жижиглэнгийн худалдаачдыг бүтээгдэхүүний нэр төрөлжилтийн хувьд дараах байдлаар ангилна. Хязгаарлагдмал дэлгүүр (Limited-line store): Тодорхой нэг бүтээгдэхүүнээр эсвэл цөөн тооны бүтээгдэхүүний хүрээнд төрөлжсөн хэлбэр юм. Жишээ нь: IKEA гэрийн тавилга, Ethan Allen тавилга гэх мэт Агуулах худалдаа (Category killers): Тодорхой нэг бүтээгдэхүүнийг өргөн сонголт, хямд үнээр авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Жишээ нь: “Home Depot” агуулах худалдаа, “Staples” төв гэх мэт Их дэлгүүр (Department store): Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гэр ахуйн бараа, тавилга, цагаан хэрэглэл гэхчлэн бүтээгдэхүүний олон төрлөөр төрөлжсөн томоохон худалдааны төв юм Нийтийн худалдаа (Mass merchandiser): Их дэлгүүрийг бодвол өргөн хүрээг хамрах ба илүү нарийн ангилагдсан байдаг. Супермаркет (Supercenters): Hypermarket-аас арай жижиг боловч бараа материал, хүнсний бүтээгдэхүүнийг хямдруулсан үнээр авах боломжийг бүрдүүлсэн томоохон худалдааны төв юм.
  17. 17. Хямдралтай худалдаа (Off-price retailers): Алдартай, брэндийн нэр бүхий бүтээгдэхүүнийг хамаагүй хямд үнээр авах боломжтой худалдааны төв юм. 1. Жижиглэнгийн худалдаачдыг өмчлөлийн хэлбэрийн хувьд дараах байдлаар ангилна. Жижиглэнгийн худалдааны сүлжээ (Chain stores): Төв эзэмшигч, удирдлагын хяналтан дор худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй дэлгүүрийн нэг төрөл юм. Хувийн худалдаа (Independent Retailers): Жижиглэнгийн худалдаанаас 43% хүртэлх ашиг олох боломжтой. Биечилсэн, нөхөрсөг худалдаа өрнөх давуу талтай. Нэгдсэн төв (Cooperatives): Худалдан авалтын өсөлт болон сурталчилгааны хүчээр нэгдсэн хувийн худалдааны бүлэг юм. 1. Жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний хувьд дараах байдлаар ангилагдана. Өөртөө үйлчлэх дэлгүүр (Self-service Store) - Жишээ нь: Kmart Жижиглэн худалдаалах барааг өөрөө сонгох дэлгүүр (Self-selection Store) –Жишээ нь: Winn-Dixie, Kroger хүнсний дэлгүүр Бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч төв (Full-service Retailers) – Жишээ нь:Dillard’s, Macy’s БӨӨНИЙ ХУДАЛДААЧИН (WHOLESALER)Бүтээгдэхүүн, үйлчилгээг жижиглэнгийн худалдаачин, борлуулагчид зарим тохиолдолдшууд эцсийн хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг эрхэлж буй зуучлагчид хамаарна.Бөөний худалдаачдын үүрэг:- Худалдаж авах, нэр төрлөөр ангилах (Buying and assortment building)- Бөөнөөр борлуулах (Bulk breaking)- Хадгалах (Warehousing)- Тээвэрлэх (Transportation)- Санхүүгийн үйл ажиллагаа (Financing)- Эрсдлийн харилцаа (Risk bearing)- Зах зээлийн мэдээлэл (Market information)- Удирдлагын үйлчилгээ,зөвлөгөө (Management services and counseling)Бөөний худалдаачдын ангилал:
  18. 18. Зураг 3 “ Бөөний худалдаачдын ангилал” Борлуулалтын салбар (Sales branch): Боломжит нөөцийн хүрээнд бүтээгдэхүүн,үйлчилгээг тээвэрлэх, захиалгыг нийлүүлэх асуудлыг хариуцна. Борлуулалтын алба (Sales office): Бүс нутгийн хэлтсүүдэд бүтээгдэхүүнийг хүргэх асуудлыг хариуцсан удирдлагын нэг хэлбэр юм. Гэхдээ зөөж тээвэрлэх асуудлыг хариуцахгүй. Худалдааны яармаг (Trade fair): Бүтээгдэхүүн, үйлчилгээг бөөний болон жижиглэнгийн худалдаачдад хүргэхэд чиглэсэн тодорхой цаг хугацааны турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаа юм. Худалдааны төв (Merchandise mart): Бөөний худалдаа эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын үйл ажиллагаа явагдаж байдаг. Бөөний худалдааны төв (Merchant wholesaler): Бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхой нэрийн дор хувиараа борлуулагч юм. Жишээ нь: Өөрөө өөртөө үйлчлэх бөөний худалдааны төв, шуудангаар бараа нийлүүлэх төв… гэх мэт Худалдааны зуучид ба биет төлөөлөгч (Agents and Brokers): Бүтээгдэхүүн, үйлчилгээг хувиараа борлуулагчдын дараагийн төрөл бөгөөд ялгаатай тал нь тодорхой нэрийн дор үйл ажиллагаа явуулах боломжгүй. Жишээ нь: Дуудлага худалдааны байгууллага, худалдааны зуучид, үйлдвэрлэгчийн биет төлөөлөгч Үйлдвэрлэгчийн биет төлөөлөгч (Manufacturers’ agent): Үйлдвэрлэгчтэй холбоо тогтоосноор албан ѐсны төлөөлөгчөөр ажиллах эрх бүхий бөөний худалдаачны нэг төрөл юм. ЛОГИСТИК (LOGISTIC)Зах зээлийн логистикийн төлөвлөгөө нь дараах асуудлын хүрээг хамардаг. Хэрэглэгчдэд хүргэх компаний үнийн саналыг шийдвэрлэх Хамгийн сайн, найдвартай сувгийг сонгох Үйл ажиллагааны давуу талыг хөгжүүлэх Үр дүнг хэрэгжүүлэхv Хэрэглэгч (Customer )Хэрэглэгчид нь тухайн компаний барааг худалдан авч байгаа болон авах бололцоотойхүмүүс юм. Хэрэглэгчийн онцлогоос хамааруулан 5 төрлийн зах зээлийг судлан авч үздэг.Зураг 4 “Хэрэглэгчийн зах зээлийн төрлүүд” 1. Хэрэглэгчийн зах зээл (Customer market)Амин хувийн хэрэгцээнд зориулан бараа, үйлчилгээ худалдан авч байгаа өрх гэр, хувьхүмүүсийн нийлбэрийг хэлнэ. 1. Бизнесийн зах зээл (Business market)
  19. 19. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зориулалтаар бараа худалдан авч байгаабайгууллага, хүмүүсийн нийлбэрийг хэлнэ. 1. Зуучлагчдын зах зээл (Retailer market)Бараа ба үйлчилгээг худалдаж аваад, тодорхой ашиг нэмсэний дараа дахин худалдажбайгаа байгууллага, бүлэг хүмүүс юм. 1. Засгийн газрын зах зээл (Government market)Төрийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэхийн тулд байгууллагын хэрэгцээндээ ашиглах,хэрэгцээтэй газар нь хуваарилах зорилгоор бараа, үйлчилгээ худалдан авч байгаа улсынбайгууллагуудыг хэлнэ. 1. Олон улсын зах зээл (Global market)Өөрийн орноос бусад улс орны худалдан авагчид юм.v Өрсөлдөгч (Competitors)Ижил бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалж байгаа, ижил худалдан авагчдад үйлчилжбайгаа пүүсүүдийн хооронд өрсөлдөөн үүсдэг. Өрсөлдөгч гэж ижил төрлийнбүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа байгууллага, хувь хүмүүсийн нэгдэлюм.Аж ахуйн байгууллагын маркетингийн системд гол нөлөө үзүүлдэг хүчин зйүл бол тухайнбайгууллагын өрсөлдөх чадвар байдаг. Сайн маркетерууд өрсөлдөгчийнхөө маркетингийнүйл ажиллагааг байнга судалж, тэдний бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын систем,худалдааг идэвхижүүлэх программ зэргийн тухай тогтмол мэдээлэл эрэлхийлэх хэрэгтэй.Өрсөлдөөнийг судлахад өрсөлдөөний төрөл ба зах зээлийн бүтэц чухал байр суурьэзэлдэг. ӨРСӨЛДӨӨНИЙ ТӨРӨЛКомпанид өрсөлдөөний 3 эх үүсвэр байна. Үүнд:- Ижил бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидЖишээ нь: Америкт PC компьютерийн үйлдвэрлэлээр Dell, HP, Sony, Apple зэрэг пүүсүүдхоорондоо өрсөлддөг.- Бие биеэ орлох чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидЖишээ нь: Том стерео пянз үйлдвэрлэгчид лазерын пянз, кассет зэрэг үйлдвэрлэгчтэйөрсөлдөнө.
  20. 20. - Худалдан авагчийн хязгаарлагдмал худалдан авах чадварИхэнх хэрэглэгчийн худалдан авах чадвар хязгаарлагдмал учир аль ч компани түүнийтөлөө өрсөлдөж болно. ЗАХ ЗЭЭЛИЙН БҮТЭЦ Чөлөөт өрсөлдөөн, монополист өрсөлдөөн, олигополист өрсөлдөөнт, цэвэр монопольгэсэн 4 гол төрлийн зах зээлийн бүтэц байдаг.Хүснэгт 2 “Зах зээлийн бүтцийн төрөл” Зах зээлийн бүтэц Чөлөөт Монополист Олигополист Цэвэр өрсөлдөөн өрсөлдөөн өрсөлдөөн монопольӨрсөлдөгчийн Маш олон Олон Цөөн Ганц тооӨрсөлдөгчийн Жижиг Янз бүрийн Том Үгүй хэмжээ Ижил эсвэл янз Бүтээгдэхүүн Ижил Бараг ижил Онцгой бүрийн Худалдагч үнийг Бүрэн Үгүй Зарим Зарим тодорхойлох хэмжээгээр эсэх Шинээр үйлдвэрлэл Маш амар Амар Хэцүү Маш хэцүү явуулахад хэцүү эсэхv Харилцагч (Publics)Харилцагчид нь тавьсан зорилгодоо хүрэхэд нөлөө үзүүлэгч тодорхой ашиг сонирхолбүхий хэсэг бүлэг хүмүүс юм. Харилцагч зах зээлд үйлчлэх компаний үйл ажиллагаандашигтай ба сөрөг нөлөө үзүүлдэг.- Тааламжтай харилцагч, түүний сонирхол нь компанид нэн тааламжтай нөхцөл байдлыгбий болгоно- Хүссэн харилцагч, түүний ашиг сонирхлыг компани эрж байх боловч тэр болгонолддоггүй.- Хүсүүштэй биш харилцагч, түүний сонирхол компанийг зохистой биш байдлаардоройтуулж, тэгэхдээ хэрвээ гарч ирвэл аргагүйн эрхээр тэдэнтэй тооцоо хийхэд хүрдэг.
  21. 21. Аливаа компанид 7 төрлийн харилцагчдын хүрээ үйлчилнэ.Үүнд: 1. Санхүүгийн харилцагчКомпани өөрийгөө капиталаар хангах чадварт нь нөлөө үзүүлдэг. Санхүүгийн үндсэнхарилцагчид бол банк, хөрөнгө оруулалтын компани, хөрөнгийн биржийн брокерийнкомпаниуд, хувь нийлүүлэгчид юм. 1. Мэдээлэл хэрэгслийн харилцагчидМэдээллийн хэрэгслийн харилцагч гэж мэдээ, өгүүлэл, редакцийн тайлбарыг сурталчландэлгэрүүлэх байгууллагууд юм. Үүнд сонин сэтгүүл, олон нийтийн мэдээллийнхэрэгслүүд орно. 1. Улсын байгууллагаУдирдлага улсын хүрээнд үүсч, бий болж буй бүх зүйлийг заавал харгалзан үзэх ѐстой. 1. Харилцагч иргэдКомпаний гаргасан маркетингийн шийдвэр хэрэглэгчдийн байгууллага, хүрээлэн байгааорчны хамгаалагчид, үндэсний цөөнхийн төлөөлөгчид зэрэг хүн амын тодорхой хэсгийнзүгээс тавигдах асуудалтай тулгарч болно. 1. Орон нутгийн харилцагчидАливаа компани орчны оршин суугчид, олон нийтийн байгууллага зэрэг орон нутгийнхарилцагчидтай ажил төрлийн харилцаатай байдаг. Орон нутгийн хүн амтай харилцанажиллах зорилгоор томоохон компаниуд тусгай хариуцан гүйцэтгэгчийг зориуд томилдог. 1. Ерөнхий олон нийтКомпани өөрийн үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээнд олон нийт хэрэхэн хандаж байгаагбайнга ажиглаж байх нь чухал. Гэхдээ ерөнхий олон нийтийн компанитай харьцах харьцаазохион байгуулалттай хүчний хэлбэрээр гарч ирэхгүй, харин олон нийтийн нүдэнд тусахкомпаний дүр төрх, тэдний арилжаа, наймааны үйл ажиллагаагаар илрэн гарч байдаг. 1. Дотоод харилцагчКомпаний дотоод харилцагч гэж өөрийн ажилчин, албан хаагчид, сайн дурын туслахууд,удирдагчид, захирлуудын зөвлөлийн гишүүдийг хэлнэ. Өөрийн дотоод харилцагчгишүүдийн саналыг мэдээлэх, тайлбарлах зорилгоор том компаниуд мэдээлэх хуудсыгхэвлэж, харилцаа холбооны бусад хэрэгслийг ашиглана.

×