SlideShare a Scribd company logo
1 of 10
Атомын бүтэц
Атомын бүтцийг монгол ардын
    аман зохиолын хэлээр

Атом гэдэг асар жижиг
Атом гэдэг агуу хүчтэн
Атомын бүтцийг гайхан шагширч
Аугаа хүчийг нь сүрдэн биширцгээе!




Атом гэдэг дэндүү хүчтэй ч
Аргагүй нарийн бүтэцтэй юм шүү
Алив хүүхдүүд минь наашаа суу
Атомын бүтцийг тайлж өгье

Химийн урвалаар ямар ч бодис
Хичнээн янзаар хувирна
Түүнийг үүсгэсэн мүлекул
Тэр бүхэнд задарна
Өчүүхэн жижиг молекул
Өчнөөн олон атомаас тогтоно
Харин тэдгээр атомууд нь
Химийн урвалд тэсвэртэй
Атом гэж юу юм бэ
Ахиад цаашаа задардаг юм уу
Учир нь олдомгүй атомын нууцыг
Ухаж сайн судлаад үзье


Атом бүхэлдээ цахилгаан саармаг
Аливаа зүйлд үл татагдана
Харин дотроо олон хэсэг
Хасах нэмэх цэнэгтэй бөөмс
Төв дунд нь цөм оршино
Түүнийг тойроод электронууд эргэнэ
Хасах нэг цэнэгтэй электроны
Харин өөрийнх нь масс өчүүхэн бага
Учир иймд атомын масс
Угтаа ганцхан цөмийн масс




Атом саармаг байхын учир
Атомын цөм нэмэх цэнэгтэй
Бас л цөм нь нарийн нийлмэл бүтэцтэй
Бяцхан хэсгүүдийн нэг протон, нейтрон
Нэмэх нэг цэнэгтэй протон
Нэгтэй тэнцүү масстай
Нейтрон массаар тэнцүү ч
Нэг ч цэнэг байхгүй
Масс нь цөмөөрөө нэгтэй тэнцүү
Магад тооны нийлбэр нь цөмийн масс
Электроны тоо буюу цөмийн цэнэгийг
Элементүүдийн үелэх системээс хараарай
Үелэх системд эзлэх байр нь
Үнэндээ түүнийг заагаад өгнө
Атомын масс ч үелэх системд бий
Албаар түүнийг бүхэл тоо болгоорой
Ингээд та нар бүгдийг ойлголоо
Элемент бүр дээр шалгаад үзээрэй

Электроны тоо нь өөрчлөгдсөн байвал
Ийм атомыг ион гэдэг юм
Элекроны тоо нь хорогдсон атом
Эерэг цэнэгтэй ион катион болно
Электроны тоо нь нэмэгдсэн атом
Сөрөг цэнэгтэй ион анион болно
Эерэг, сөрөг ионуудын таталцахад
Элдэв янзын молекул үүснэ
Энгийн химийн урвалаар атом
Үүнээс өөр өөрчлөлт байхгүй
Цөмийн урвал болвол харин
Сүрхий өөрчлөгдөж өөр атом болно
Атомын цөм задрах үед
Асар их энерги ялгарч
Аюул нь хэдэн үе дамжих
Аймшигт дэлбэрэл болно
Цөмийн энергийн энэ их хүчийг
Сүүлийн үед ашиглах болж
Эрчим хүчний эх булаг болгон
Энхийн үйлсэд зориулж байна

Атом гэдэг асар жижиг
Атом гэдэг аугаа хүчтэн
Атомын бүтцийг гайхан шагширч
Аугаа хүчийг нь сүрдэн биширцгээе



бичсэн: Teacher of Chemistry B.Tsolmon | төрөл: Хими   өдөр 01:24 
Холбоос | Мэйлээр илгээх |   Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Усны магтаалыг химийн хэлээр



         Усны магтаалыг химийн хэлээр

Аливаа бүхний эхлэл болсон
Амьдрал жаргалын эрдэнэ болсон
Ус гэдэг чандмань эрдэнийн
Уг чанарыг магтан дуулъя
    




Устөрөгч гэдэг элементийн
Хоёрхон атомыг агуулсан
Хүчилтөрөгч гэдэг элементийн 
Ганцхан атомыг багтаадаг
Ердөө гуравхан атомаас тогтдог ч 
Ер бусын олон чанарыг үзүүлдэг
Түүний  бяцхан туйлтай молекулууд
Тун ч олон эрдэм чадалтай




Шүлтийн металлтай үйлчлэхдээ тэр 
Устөрөгч хийг ялгаруулдаг
Металлын гидридтэй үйлчлэхдээ бас 
Устөрөгч хийг зөнд нь ялгаруулдаг
Усны бяцхан молекул угаас олон эрдэмтэй
Суурийн оксид дээр хийвэл
Шүлт болоод хувирчихдаг
Хүчлийн оксид дээр хийвэл 
Хүчил болоод хувирчихдаг
Улайссан нүүрсэнд дөхөхөөрөө 
Хүчилтөрөгчөө бэлэглээд найзалчихдаг
Идэвхитэй галогентэй  болохоор 
Хүчлийн холимог үүсгэчихдэг
Усанд бодисууд уусахдаа 
Дулаан ялгаруулах буюу шингээнэ
Аливаа уусмал дээр нэмбэл 
Ааг хүчийг нь сулруулна

Ус гэдэг үнэхээр шидтэй 
Угаас олон эрдэм чадалтай




Үнэхээр би ачтай шүү гэх шиг 
Үнэр амт огтхон ч байхгүй
Өчүүхэн ч хор байхгүй гэсэн шиг 
Өнгө тунгалаг шингэн бодис
Шил шиг тунгалаг өнгөтэй болохоор 
Цаадах нь нэвт харагдаад байдаг
Болор шиг гэрлийг хугалдаг болохоор
Чиний нүүрийг тольдуулаад байдаг

Угааж арчихад хамгаас тустай 
Ууж идэхэд бүхнээс үнэтэй
Хавьтсан бүхнээ норгож байдаг 
Хазайсан зүгтээ урсаж байдаг
Ус гэдэг үнэн гайхамшиг 
Ургамал амьтны амьд байх нөхцөл
Нийт олон бодисыг 
Урвалд оруулах үндсэн орчин
Нийлмэл, дан ялгаагүй 
Уусгаж чаддаг түгээмэл уусгагч




Электролитийн молекулыг тойрон бүчихдээ 
Эсрэг туйлаараа хамтран чангааж
Эерэг, сөрөг цэнэгтэй хэсгүүдэд       
Эгшин зуурт л хуваагаад салгачихдаг
Уусмалд үүсэх ионы байдлаар            
Уусмалын орчныг тодорхойлж болдог
Хүчиллэг, шүлтлэг, саармаг орчныг           
Хөөрхий ус л үүсгэж чаддаг
Ус гэдэг үнэхээр шидтэй  
           
Уусмалын орчныг бүрдүүлж байдаг
Агаарт өөрөө уусаж байдаг       
Агаарыг өөртөө уусгаж байдаг
Давсыг уусган уусмал болдог 
Үнэт сайхан металлыг тэр    
Үнэхээр тоож харьцдаггүй мөртлөө
Идэвхитэй металлыг үзэхээрээ тэр      
Ирмэхийн завдалгүй урвалд орчихдог
Тогтмол гүйдэлд залгаж орхивол         
Торолгүй түргэн хоёр хий болчихно
Устөрөгч, хүчилтөрөгч хоёр хий нь       
Устайгаа адилхан өнгө байхгүй ээ




Хөлдүү байхад нь мөс гэнэ             
Шингэн байхад нь ус гэнэ
Агаарт үзэгдэхгүй болчихоор нь уур гэнэ     
Арай өтгөрч битүүрчхээр нь манан гэнэ
Өвсөнд бөнжигнөснийг нь шүүдэр гэнэ      
Өвөл гялтганадагийг нь хяруу гэнэ
Зуны тунадасыг нь бороо гэнэ         
Зуурдхан хатуурсныг нь мөндөр гэнэ
Өвлийн тунадасыг цас гэнэ           
Өчүүхэн бужигнасныг нь хялмаа гэнэ
Олон янзаар хувилж байдаг ус гэдэг үнэхээр шидтэй




Дэлхийн гадаргын ихэнх хэсгийг        
Дэндүү их ус эзэлдэг
Далай, тэнгис, нуур, цөөрөм         
Даанч их тогтмол уснууд
Мөрөн, гол, горхи, булаг      
Мөн ч их урсгал уснууд
Хий болж агаарт дэгдсэн ус
Мөс болж хатуурч царцсан ус
Хүн, амьтны биед шингэсэн ус
Хөрсөн доогуур нэвчсэн ус
Ургамал, мөөгний биеийн ус
Уст талстын далд ус
Энэ их уснууд цөмөөрөө
Энгүй хэрэгцээг нь илтгэж байдаг




Аливаа бүхний эхлэл болсон
Амьдрал жаргалын эрдэнэ болсон
Ус гэдэг үнэн гайхамшиг
Ус гэдэг чандмань эрдэнэ

More Related Content

What's hot

101 4-yeleh huuli
101 4-yeleh huuli101 4-yeleh huuli
101 4-yeleh huuliXaz Bit
 
Ioni holbo(3)
Ioni holbo(3)Ioni holbo(3)
Ioni holbo(3)tulga_11e
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1zenhee
 
Electron baigulamj 33
Electron baigulamj 33Electron baigulamj 33
Electron baigulamj 33jagaa7120
 
Hemjigdehuun 2
Hemjigdehuun 2Hemjigdehuun 2
Hemjigdehuun 2zenhee
 
101 5-atomiin butets
101 5-atomiin butets101 5-atomiin butets
101 5-atomiin butetsXaz Bit
 
101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holbooXaz Bit
 
Himiin holboo 3
Himiin holboo 3Himiin holboo 3
Himiin holboo 3zenhee
 
Himiin holboo8
Himiin holboo8Himiin holboo8
Himiin holboo8enhee_92
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангиTogoo Battuya
 
потенциометрийн арга
потенциометрийн аргапотенциометрийн арга
потенциометрийн аргаdavaa627
 
цахилгаан хими 8
цахилгаан хими 8цахилгаан хими 8
цахилгаан хими 8davaa627
 
Electron baigulamj 3
Electron baigulamj 3Electron baigulamj 3
Electron baigulamj 3jagaa7120
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8davaa627
 
101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bish101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bishXaz Bit
 

What's hot (19)

101 4-yeleh huuli
101 4-yeleh huuli101 4-yeleh huuli
101 4-yeleh huuli
 
Himiin holboo
Himiin holbooHimiin holboo
Himiin holboo
 
Ioni holbo(3)
Ioni holbo(3)Ioni holbo(3)
Ioni holbo(3)
 
ионы холбоо
ионы холбооионы холбоо
ионы холбоо
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1
 
Electron baigulamj 33
Electron baigulamj 33Electron baigulamj 33
Electron baigulamj 33
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
Hemjigdehuun 2
Hemjigdehuun 2Hemjigdehuun 2
Hemjigdehuun 2
 
101 5-atomiin butets
101 5-atomiin butets101 5-atomiin butets
101 5-atomiin butets
 
101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo101 6.7-himiin holboo
101 6.7-himiin holboo
 
Himiin holboo 3
Himiin holboo 3Himiin holboo 3
Himiin holboo 3
 
Himiin holboo8
Himiin holboo8Himiin holboo8
Himiin holboo8
 
химийн холбоо 8 анги
химийн холбоо 8 ангихимийн холбоо 8 анги
химийн холбоо 8 анги
 
потенциометрийн арга
потенциометрийн аргапотенциометрийн арга
потенциометрийн арга
 
цахилгаан хими 8
цахилгаан хими 8цахилгаан хими 8
цахилгаан хими 8
 
Electron baigulamj 3
Electron baigulamj 3Electron baigulamj 3
Electron baigulamj 3
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8
 
ковалент холбоо
ковалент холбооковалент холбоо
ковалент холбоо
 
101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bish101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bish
 

Similar to атомын бүтэц

байгаль лекц 3 шинэ технологийн онол хэрэглээ
байгаль лекц 3  шинэ технологийн онол хэрэглээбайгаль лекц 3  шинэ технологийн онол хэрэглээ
байгаль лекц 3 шинэ технологийн онол хэрэглээtsdnsrn
 
байгаль лекц 2 орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээ
байгаль лекц 2  орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээбайгаль лекц 2  орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээ
байгаль лекц 2 орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээtsdnsrn
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8davaa627
 
таомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 ангитаомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 ангиTogoo Battuya
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1zenhee
 
цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1enkhbold tugsbilegt
 
цахилгаан соронзон орон
цахилгаан соронзон оронцахилгаан соронзон орон
цахилгаан соронзон оронMorello Avr
 

Similar to атомын бүтэц (11)

атомын бүтэц 2
атомын бүтэц 2атомын бүтэц 2
атомын бүтэц 2
 
байгаль лекц 3 шинэ технологийн онол хэрэглээ
байгаль лекц 3  шинэ технологийн онол хэрэглээбайгаль лекц 3  шинэ технологийн онол хэрэглээ
байгаль лекц 3 шинэ технологийн онол хэрэглээ
 
байгаль лекц 2 орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээ
байгаль лекц 2  орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээбайгаль лекц 2  орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээ
байгаль лекц 2 орчин үеийн тэргүүний шинжлэх ухааны онол, хэрэглээ
 
физикийн салбарууд
физикийн салбаруудфизикийн салбарууд
физикийн салбарууд
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8
 
таомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 ангитаомын бүтэц 8 анги
таомын бүтэц 8 анги
 
Lekts 12
Lekts 12Lekts 12
Lekts 12
 
atom butets.ppt
atom butets.pptatom butets.ppt
atom butets.ppt
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1
 
цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1
 
цахилгаан соронзон орон
цахилгаан соронзон оронцахилгаан соронзон орон
цахилгаан соронзон орон
 

More from Can Can

Neg gishuunt
Neg gishuuntNeg gishuunt
Neg gishuuntCan Can
 
Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui Can Can
 
Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui Can Can
 
Nuurs usturugchdiin turliin_holboo,xi
Nuurs usturugchdiin turliin_holboo,xiNuurs usturugchdiin turliin_holboo,xi
Nuurs usturugchdiin turliin_holboo,xiCan Can
 
Daalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalDaalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalCan Can
 
Daalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalDaalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalCan Can
 

More from Can Can (6)

Neg gishuunt
Neg gishuuntNeg gishuunt
Neg gishuunt
 
Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui
 
Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui Dogoogiin hereggui zui
Dogoogiin hereggui zui
 
Nuurs usturugchdiin turliin_holboo,xi
Nuurs usturugchdiin turliin_holboo,xiNuurs usturugchdiin turliin_holboo,xi
Nuurs usturugchdiin turliin_holboo,xi
 
Daalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalDaalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargal
 
Daalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargalDaalgavar1 bagsh tugsjargal
Daalgavar1 bagsh tugsjargal
 

атомын бүтэц