SlideShare a Scribd company logo
1 of 3
Даррэн Тэй – “Давж сэтгэ, давж амьдар”, “Давж сэтгэ, давж амьдар” –
Даррэн Тэй
“Хөөе, гоожуур аа!”
“Сургуулийн чинь дүрэмт хувцас чамд таалагдаж байна уу?”
“Харах нь ээ, чамд үнэхээр зохиж байна шүү”.
Энэ бол намайг дунд сургуульд байх үеэр дээрэлхэж байсан Грег Амберфийлдийн
хэлсэн үгс.
Хэрэв та нар Грегийн дотуур хувцас цэвэрхэн байсан эсэхийг сонирхож байгаа
бол, би ч гэсэн энэ тухай боддог байлаа.
Ноён зохион байгуулагч эрхэм, хүндэт Тоастмастерууд болон үүнийг дэлхий даяар
үзэж байгаа хэн нэгэн та энэхүү Кэйлвин Клайныг анзаарч байгаа бол харахаа
болино уу!
Миний нүүр энд байна шүү!
Намайг 14-тэй байх үед дээрэлхэж байсан Грег завсарлагааны үеэр миний замд
хөндөлсөн зогсоод, “Сургууль тарах цагаар би чамайг нүүрэн дундуур чинь,
гэдэсрүү чинь цохиод, хөөрхий чамайг өрөвдөн инээх болно” гэдэг байв.
Гэхдээ дээрх өгүүлбэрийн сүүлийн бүрэлдэхүүнийг яг ч хэлээгүй юм л даа.
Би зүгээр хүч нэмэх үүднээс зохиосон юм, учир нь энэ бол Тоастмастер шүү дээ.
Дээрэлхүү хүмүүс чамайг зодож, дарамтлахын өмнө яагаад тэдгээр үйлдлийнхээ
дарааллыг чамд нэгд нэгэнгүй урьдчилан хэлдэг талаар бодож байв уу?
Нөхөд өө, би тэдгээр үгсийг сонсох бүрийд салганадаг байв.
Та нар ингэтлээ түгшиж байсан уу? Идэж чадахгүй эсвэл унтаж чадахгүй болох
хүртлээ?
16 настай Грег 180 см өндөр, 109 кг жинтэй байсан нь надад биологийн тусгай
төрөл зүйлийг санагдуулам байлаа.
Би боломжтой бүхнийг хийх гэж оролдсон.
Грегийг зогсоох үүднээс би түүнд бялуу өгсөн ч тэр нь миний нүүрэнд зориулагдах
байж.
Багшид би түүний тухай хэлж үзсэн ч энэ нь Грег намайг илүү ихээр зовоох
шалтгаан болох байж.
Би бүр таеквондо болон каратегаар хичээллэсэн ч гэлээ нимгэхэн банз цохих гэж
оролдохдоо бугуйгаа гэмтээх учиртай байж.
Нөхөд өө, намайг яг л бууж өгөхийн даваан дээр байхад нагац эгч маань нэгэн
мэргэн үг хэлсэн байдаг юм.
Тэрээр, “Айдсыг даван туулах арга нь түүнээс нуугдах юм уу зугтах биш, харин
давж сэтгээд өөрт давуу байдлыг олж авах явдал” гэсэн юм.
Үүнийг сонссон нь миний толгой дотор гэрэл асахтай адил байлаа.
“Би чадна шүү дээ”.
Тэр үеийн 14 настай тархи минь надад Грегээс давж сэтгэх, давж амьдрах
боломжийг олгосон.
Би... өөр сургуульруу шилжсэн юм.
Грегийн цаг үеэс хойш хэдэн жилийн дараа би түүнээс том айдастай тулгарсан.
Илүү том, илүү хүчтэй айдас.
Түүнийг давж гарахын төлөө би юу ч хийсэн болж өгөхгүй байлаа.
Тэрээр надад цаг үргэлж сөрөг бодол төрүүлэхийн хажуугаар өөрийг минь
“гоожуур” гээд, бүр хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй мэтээр итгүүлдэг байв.
Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, заримдаа орноосоо босохыг ч хүсэхгүй үе
байсан.
Танд өмнө нь ийм мэдрэмж төрж байв уу?
Тэрбээр миний юу хийхийг хүртэл мэдэж, намайг 24/7 хоногийн турш дагадаг байв.
Би яаж ч хичээгээд түүнийг давж гарч чадахгүй байсан шалтгаан нь тэр яг энд
оршдог.
Айдас миний дотор байлаа.
Нөхөд өө, бид өөрсдийн дотор нуугдах айдсыг үгүйсгэх тусам түүний оршихуйг
улам ихээр хүчирхэгжүүлдэг.
Улмаар өөрөө өөрийгөө тарчлааж, сэтгэл санаагаар унадаг.
Та өөрийгөө бусдаас дутуу юм шиг мэдрэмжийг авч байв уу?
Би авч байсан.
Зарим үед бид өөрөө өөрсдийнхөө хамгийн том дайсан нь болчихдог.
Яг энэ цаг мөчид, та бүхэн гайхаж байж магадгүй, “Даррэн гадуураа өмссөн дотуур
хувцасыг хэр удаан өмсөж зогсох гэсэн юм бол?”
Энэ бол илтгэх урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат шүү
дээ.
5 минут арай урт биш байна гэж үү?
Хэрэв урт удаан санагдсан бол та өөрийн үл үзэгдэх дотуур хувцасыг гадуураа хэр
удаан өмсөж байгаа бол?
Хэр удаан хугацаанд та өөрийн дотор орших айдсаар амьдралын зүг чигээ
заалгуулж байна вэ?
5 минут урт хугацаа биш.
Яг одоо “Давж сэтгэ, давж амьдар” үгийг эргэн саная.
2 дахь жишээн дээр би урьдын адил өөр газарруу нүүгээд явчихаж чадаагүй.
Тархи толгойгоо өөрөөр ажиллуулах гээд чадаагүй. 2 дахь том айдсаасаа би
зугтаж чадаагүй.
Өөр ямар нэгэн зүйл өөрчлөгдөх ёстой. Чухам тэр үед л миний амьдралын эргэлт
гэж болохоор үйл явдал тохиосон юм.
Би нэгэн тоастмастертай уулзсан.
Тэрбээр надад урам зориг өгч, миний амьдралыг өөрчилсөн.
Түүний нэрийг Грег Амберфийлд гэдэг. Би Грегтэй уулзсан.
Түүнтэй Тоастмастерсийн уулзалтан дээр таараад би бүр цочирдсон шүү.
Хэзээ байтлаа Тоастмастерсийн уриа “Удирдагчид эндээс төрөн гардаг” гэдгээс
“Айдас эндээс төрөн гардаг” болчихов?
Гэснээс, Грег өдгөө өсвөр үеийнхэнд айдсыг хэрхэн даван туулах талаар зөвлөдөг
зөвлөх болсон.
Хэн мэдлээ?
Грег надад ийнхүү хэлсэн юм, “Дотоод айдсыг давах хамгийн сайн арга нь түүнээс
нуугдах юм уу зугтах биш, ерөөсөө энд байгаа айдсаас хүн зугтах боломжгүй.
Харин үүний оронд зоримог байж, айдастайгаа нүүр тулан, шинж байдлыг нь танин
мэд. Ингэсэн тохиолдолд чи дотоод айдастайгаа цаашид дахин зууралдах
шаардлагагүй болно. Чи айдсаасаа гарч, түүнийг гаднаас нь ажиглах нь байна шүү
дээ. Энэ нь яг л шуурган дунд байхын оронд шуургыг гэртээ, зурагтаар ажиглан
харахтай адил юм. Чиний дотоод айдас суларч багассаар, бүдгэрэн алга болох
болно”.
Үүнийг сонсоод би “Хөөх, гайхалтай юмаа! Чи яахаараа намайг 14-тэй байх үед
хэлж болоогүй юм бэ?” гэсэн.
Нөхөд өө, өнөөдөр би энэхүү тайзан дээр 2000 хүний өмнө болон дэлхий даяар
үзэж буй өөр олон хүмүүсийн өмнө зогсож байна.
Гэвч би түгшихгүй байна.
Миний ийнхүү удирдлагаа алдахгүй байгаа гол шалтгаан нь би айдсаа танин
мэдэж байна, түүнээс гарч байна, ажиглаж байна, улмаар хүчийг нь суларч,
бүдгэрэн алга болохыг харж байна.
Нөхөд өө, бүгдээрээ дотоод айдастайгаа нүүр тулгарахаас эмээхээ больцгооё.
Айдастайгаа нүүр тулж, танин мэдээд, түүний эсрэг арга хэмжээ авцгаая.
Бүгдээрээ нэг гэр бүлийн гишүүд шиг нээлттэй байж, харилцан бие биенээ
дэмжицгээе.
Учир нь бид бүхэн “давж сэтгэж, давж амьдарч” чадна.
Ноён Тоастмастер.

More Related Content

What's hot

Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүAdilbishiin Gelegjamts
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгZoloojojo
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсtuv_library
 
Donrowiin namdag
Donrowiin namdagDonrowiin namdag
Donrowiin namdagOyuhai1127
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol helbyambaa12
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22bulgan_2011
 
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэолны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэtsets_2
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги Zaya G
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэнnansaaa
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиолebayar1231
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлOtgonjargal Tsengelmaa
 
хорвоотой танилцсан түүх
хорвоотой танилцсан түүххорвоотой танилцсан түүх
хорвоотой танилцсан түүхOtgonjargal Tsengelmaa
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулууTsast Foods
 

What's hot (19)

алхимич
алхимичалхимич
алхимич
 
намдаг
намдагнамдаг
намдаг
 
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүӨөрийгөө танихуй...  http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Өөрийгөө танихуй... http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
 
хөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан ньхөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан нь
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
Bagiin yavdal
Bagiin yavdalBagiin yavdal
Bagiin yavdal
 
Donrowiin namdag
Donrowiin namdagDonrowiin namdag
Donrowiin namdag
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 
чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22чингэс шүлэг 22
чингэс шүлэг 22
 
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэолны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ
олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ
 
Дейл Карнеги
Дейл Карнеги Дейл Карнеги
Дейл Карнеги
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
 
хорвоотой танилцсан түүх
хорвоотой танилцсан түүххорвоотой танилцсан түүх
хорвоотой танилцсан түүх
 
4 hemeevees
4 hemeevees4 hemeevees
4 hemeevees
 
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуусVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
 

More from MONKEY D

Practice and case management software
Practice and case management softwarePractice and case management software
Practice and case management softwareMONKEY D
 
Хиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөв
Хиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөвХиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөв
Хиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөвMONKEY D
 
Цахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлага
Цахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлагаЦахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлага
Цахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлагаMONKEY D
 
Maizorig - Law Firm Tech
Maizorig - Law Firm TechMaizorig - Law Firm Tech
Maizorig - Law Firm TechMONKEY D
 
Batzorig B - Digital Content and Marketing Automation
Batzorig B - Digital Content and Marketing AutomationBatzorig B - Digital Content and Marketing Automation
Batzorig B - Digital Content and Marketing AutomationMONKEY D
 
Бурхан шашны нэр томьёо
Бурхан шашны нэр томьёоБурхан шашны нэр томьёо
Бурхан шашны нэр томьёоMONKEY D
 
Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?
Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?
Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?MONKEY D
 
Компанитай холбоотой 100 асуулт, хариулт
Компанитай холбоотой 100 асуулт, хариултКомпанитай холбоотой 100 асуулт, хариулт
Компанитай холбоотой 100 асуулт, хариултMONKEY D
 
Хууль зүйн практик менежментийн програм хангамж
Хууль зүйн практик менежментийн програм хангамжХууль зүйн практик менежментийн програм хангамж
Хууль зүйн практик менежментийн програм хангамжMONKEY D
 
Ромын дүрэм буюу Rome statute
Ромын дүрэм буюу Rome statuteРомын дүрэм буюу Rome statute
Ромын дүрэм буюу Rome statuteMONKEY D
 
TOLES шалгалтын жишээ тест
TOLES шалгалтын жишээ тестTOLES шалгалтын жишээ тест
TOLES шалгалтын жишээ тестMONKEY D
 
Фемида буюу Юстициа
Фемида буюу ЮстициаФемида буюу Юстициа
Фемида буюу ЮстициаMONKEY D
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварMONKEY D
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013MONKEY D
 
Фэйсбүүк гэрээ, Монгол хэлээр
Фэйсбүүк гэрээ, Монгол хэлээрФэйсбүүк гэрээ, Монгол хэлээр
Фэйсбүүк гэрээ, Монгол хэлээрMONKEY D
 

More from MONKEY D (15)

Practice and case management software
Practice and case management softwarePractice and case management software
Practice and case management software
 
Хиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөв
Хиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөвХиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөв
Хиймэл оюун ухаан ба хуульчийн мэргэжлийн хэтийн төлөв
 
Цахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлага
Цахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлагаЦахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлага
Цахим орчин дахь хуулийн зохицуулалтын төлөв, чиг хандлага
 
Maizorig - Law Firm Tech
Maizorig - Law Firm TechMaizorig - Law Firm Tech
Maizorig - Law Firm Tech
 
Batzorig B - Digital Content and Marketing Automation
Batzorig B - Digital Content and Marketing AutomationBatzorig B - Digital Content and Marketing Automation
Batzorig B - Digital Content and Marketing Automation
 
Бурхан шашны нэр томьёо
Бурхан шашны нэр томьёоБурхан шашны нэр томьёо
Бурхан шашны нэр томьёо
 
Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?
Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?
Мовипреп бэлдмэлийг хэрхэн бэлтгэх, найруулах вэ?
 
Компанитай холбоотой 100 асуулт, хариулт
Компанитай холбоотой 100 асуулт, хариултКомпанитай холбоотой 100 асуулт, хариулт
Компанитай холбоотой 100 асуулт, хариулт
 
Хууль зүйн практик менежментийн програм хангамж
Хууль зүйн практик менежментийн програм хангамжХууль зүйн практик менежментийн програм хангамж
Хууль зүйн практик менежментийн програм хангамж
 
Ромын дүрэм буюу Rome statute
Ромын дүрэм буюу Rome statuteРомын дүрэм буюу Rome statute
Ромын дүрэм буюу Rome statute
 
TOLES шалгалтын жишээ тест
TOLES шалгалтын жишээ тестTOLES шалгалтын жишээ тест
TOLES шалгалтын жишээ тест
 
Фемида буюу Юстициа
Фемида буюу ЮстициаФемида буюу Юстициа
Фемида буюу Юстициа
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
Фэйсбүүк гэрээ, Монгол хэлээр
Фэйсбүүк гэрээ, Монгол хэлээрФэйсбүүк гэрээ, Монгол хэлээр
Фэйсбүүк гэрээ, Монгол хэлээр
 

Darren Tay - Outsmart Outlast

  • 1. Даррэн Тэй – “Давж сэтгэ, давж амьдар”, “Давж сэтгэ, давж амьдар” – Даррэн Тэй “Хөөе, гоожуур аа!” “Сургуулийн чинь дүрэмт хувцас чамд таалагдаж байна уу?” “Харах нь ээ, чамд үнэхээр зохиж байна шүү”. Энэ бол намайг дунд сургуульд байх үеэр дээрэлхэж байсан Грег Амберфийлдийн хэлсэн үгс. Хэрэв та нар Грегийн дотуур хувцас цэвэрхэн байсан эсэхийг сонирхож байгаа бол, би ч гэсэн энэ тухай боддог байлаа. Ноён зохион байгуулагч эрхэм, хүндэт Тоастмастерууд болон үүнийг дэлхий даяар үзэж байгаа хэн нэгэн та энэхүү Кэйлвин Клайныг анзаарч байгаа бол харахаа болино уу! Миний нүүр энд байна шүү! Намайг 14-тэй байх үед дээрэлхэж байсан Грег завсарлагааны үеэр миний замд хөндөлсөн зогсоод, “Сургууль тарах цагаар би чамайг нүүрэн дундуур чинь, гэдэсрүү чинь цохиод, хөөрхий чамайг өрөвдөн инээх болно” гэдэг байв. Гэхдээ дээрх өгүүлбэрийн сүүлийн бүрэлдэхүүнийг яг ч хэлээгүй юм л даа. Би зүгээр хүч нэмэх үүднээс зохиосон юм, учир нь энэ бол Тоастмастер шүү дээ. Дээрэлхүү хүмүүс чамайг зодож, дарамтлахын өмнө яагаад тэдгээр үйлдлийнхээ дарааллыг чамд нэгд нэгэнгүй урьдчилан хэлдэг талаар бодож байв уу? Нөхөд өө, би тэдгээр үгсийг сонсох бүрийд салганадаг байв. Та нар ингэтлээ түгшиж байсан уу? Идэж чадахгүй эсвэл унтаж чадахгүй болох хүртлээ? 16 настай Грег 180 см өндөр, 109 кг жинтэй байсан нь надад биологийн тусгай төрөл зүйлийг санагдуулам байлаа. Би боломжтой бүхнийг хийх гэж оролдсон. Грегийг зогсоох үүднээс би түүнд бялуу өгсөн ч тэр нь миний нүүрэнд зориулагдах байж. Багшид би түүний тухай хэлж үзсэн ч энэ нь Грег намайг илүү ихээр зовоох шалтгаан болох байж. Би бүр таеквондо болон каратегаар хичээллэсэн ч гэлээ нимгэхэн банз цохих гэж оролдохдоо бугуйгаа гэмтээх учиртай байж. Нөхөд өө, намайг яг л бууж өгөхийн даваан дээр байхад нагац эгч маань нэгэн мэргэн үг хэлсэн байдаг юм. Тэрээр, “Айдсыг даван туулах арга нь түүнээс нуугдах юм уу зугтах биш, харин давж сэтгээд өөрт давуу байдлыг олж авах явдал” гэсэн юм. Үүнийг сонссон нь миний толгой дотор гэрэл асахтай адил байлаа. “Би чадна шүү дээ”. Тэр үеийн 14 настай тархи минь надад Грегээс давж сэтгэх, давж амьдрах боломжийг олгосон.
  • 2. Би... өөр сургуульруу шилжсэн юм. Грегийн цаг үеэс хойш хэдэн жилийн дараа би түүнээс том айдастай тулгарсан. Илүү том, илүү хүчтэй айдас. Түүнийг давж гарахын төлөө би юу ч хийсэн болж өгөхгүй байлаа. Тэрээр надад цаг үргэлж сөрөг бодол төрүүлэхийн хажуугаар өөрийг минь “гоожуур” гээд, бүр хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй мэтээр итгүүлдэг байв. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, заримдаа орноосоо босохыг ч хүсэхгүй үе байсан. Танд өмнө нь ийм мэдрэмж төрж байв уу? Тэрбээр миний юу хийхийг хүртэл мэдэж, намайг 24/7 хоногийн турш дагадаг байв. Би яаж ч хичээгээд түүнийг давж гарч чадахгүй байсан шалтгаан нь тэр яг энд оршдог. Айдас миний дотор байлаа. Нөхөд өө, бид өөрсдийн дотор нуугдах айдсыг үгүйсгэх тусам түүний оршихуйг улам ихээр хүчирхэгжүүлдэг. Улмаар өөрөө өөрийгөө тарчлааж, сэтгэл санаагаар унадаг. Та өөрийгөө бусдаас дутуу юм шиг мэдрэмжийг авч байв уу? Би авч байсан. Зарим үед бид өөрөө өөрсдийнхөө хамгийн том дайсан нь болчихдог. Яг энэ цаг мөчид, та бүхэн гайхаж байж магадгүй, “Даррэн гадуураа өмссөн дотуур хувцасыг хэр удаан өмсөж зогсох гэсэн юм бол?” Энэ бол илтгэх урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат шүү дээ. 5 минут арай урт биш байна гэж үү? Хэрэв урт удаан санагдсан бол та өөрийн үл үзэгдэх дотуур хувцасыг гадуураа хэр удаан өмсөж байгаа бол? Хэр удаан хугацаанд та өөрийн дотор орших айдсаар амьдралын зүг чигээ заалгуулж байна вэ? 5 минут урт хугацаа биш. Яг одоо “Давж сэтгэ, давж амьдар” үгийг эргэн саная. 2 дахь жишээн дээр би урьдын адил өөр газарруу нүүгээд явчихаж чадаагүй. Тархи толгойгоо өөрөөр ажиллуулах гээд чадаагүй. 2 дахь том айдсаасаа би зугтаж чадаагүй. Өөр ямар нэгэн зүйл өөрчлөгдөх ёстой. Чухам тэр үед л миний амьдралын эргэлт гэж болохоор үйл явдал тохиосон юм. Би нэгэн тоастмастертай уулзсан. Тэрбээр надад урам зориг өгч, миний амьдралыг өөрчилсөн. Түүний нэрийг Грег Амберфийлд гэдэг. Би Грегтэй уулзсан. Түүнтэй Тоастмастерсийн уулзалтан дээр таараад би бүр цочирдсон шүү. Хэзээ байтлаа Тоастмастерсийн уриа “Удирдагчид эндээс төрөн гардаг” гэдгээс
  • 3. “Айдас эндээс төрөн гардаг” болчихов? Гэснээс, Грег өдгөө өсвөр үеийнхэнд айдсыг хэрхэн даван туулах талаар зөвлөдөг зөвлөх болсон. Хэн мэдлээ? Грег надад ийнхүү хэлсэн юм, “Дотоод айдсыг давах хамгийн сайн арга нь түүнээс нуугдах юм уу зугтах биш, ерөөсөө энд байгаа айдсаас хүн зугтах боломжгүй. Харин үүний оронд зоримог байж, айдастайгаа нүүр тулан, шинж байдлыг нь танин мэд. Ингэсэн тохиолдолд чи дотоод айдастайгаа цаашид дахин зууралдах шаардлагагүй болно. Чи айдсаасаа гарч, түүнийг гаднаас нь ажиглах нь байна шүү дээ. Энэ нь яг л шуурган дунд байхын оронд шуургыг гэртээ, зурагтаар ажиглан харахтай адил юм. Чиний дотоод айдас суларч багассаар, бүдгэрэн алга болох болно”. Үүнийг сонсоод би “Хөөх, гайхалтай юмаа! Чи яахаараа намайг 14-тэй байх үед хэлж болоогүй юм бэ?” гэсэн. Нөхөд өө, өнөөдөр би энэхүү тайзан дээр 2000 хүний өмнө болон дэлхий даяар үзэж буй өөр олон хүмүүсийн өмнө зогсож байна. Гэвч би түгшихгүй байна. Миний ийнхүү удирдлагаа алдахгүй байгаа гол шалтгаан нь би айдсаа танин мэдэж байна, түүнээс гарч байна, ажиглаж байна, улмаар хүчийг нь суларч, бүдгэрэн алга болохыг харж байна. Нөхөд өө, бүгдээрээ дотоод айдастайгаа нүүр тулгарахаас эмээхээ больцгооё. Айдастайгаа нүүр тулж, танин мэдээд, түүний эсрэг арга хэмжээ авцгаая. Бүгдээрээ нэг гэр бүлийн гишүүд шиг нээлттэй байж, харилцан бие биенээ дэмжицгээе. Учир нь бид бүхэн “давж сэтгэж, давж амьдарч” чадна. Ноён Тоастмастер.