Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013

11,626 views

Published on

Миний профайлаар зочилсон та бүхэнд баярлалаа. Санал сэтгэгдлээ харамгүй үлдээгээрэй! Би түүнийг чинь уншихгүй өнгөрөөнө гэж байхгүй билээ. Надтай холбогдохыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу :)

Facebook: https://www.facebook.com/100009284932032
Soundcloud: https://soundcloud.com/dlndolgion
Youtube: https://www.youtube.com/channel/UC8stVNoO9JEYq0ozS1X_7jg
Google Plus: https://plus.google.com/105515315120003056138/posts
Email: urgeljiin@gmail.com, dlndolgion@ymail.com

Published in: Education
2 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
11,626
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
45
Comments
2
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013

  1. 1. Журам батлах тухай Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэххэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийнзахирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. “Хууль Сахиулахын их суруулийн 2013-2014 оны хичээлийн жилийнэлсэлтийн шалгалтын журам”-ыг хавсралтаар баталж, 2013 оны 4 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй. 2. Журмыг олон нийтэд сурталчлан хүргэх ажлыг зохион байгуулж, тусгайтөлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Олон нийттэй харилцах хэлтсийн дарга/цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэцацрал/-д үүрэг болгосугай. 3. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сургалт эрхэлсэндэд захирал бөгөөд сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга /цагдаагийнхурандаа Г.Гантөмөр/-д даалгасугай. ЗАХИРАЛ, ПРОФЕССОР ЦАГДААГИЙН ХУРАНДАА Р.ЧИНГИС Боловсруулсан: д/х Т.Жавхланцогт Хянасан: х/а Г.Гантөмөр
  2. 2. Захирлын 2013 оны 4 дүгээр сарын....-ны өдрийн ... тушаалын нэгдүгээр хавсралт ИХ СУРГУУЛИЙН 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Хууль сахиулахын их сургуулийн /цаашид ХСИС гэх/ мэргэжил олгохсургалтанд сонсогч элсүүлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаарзохицуулна. 1.2. ХСИС-ийн элсэлтийн журам нь “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролынтухай хууль”, “Цагдаагийн байгууллагын тухай хууль”, “Хилийн тухай хууль“, “Дотоодынцэргийн тухай хууль”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” болон Боловсрол, соѐл,шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Их, дээд сургуульдоюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, “ХСИС-ийн дотоод журам” зэрэг холбогдох бусадхууль, эрхийн актуудтай нийцсэн байна. 1.3. ХСИС нь тус сургуулийн тусгай зөвшөөрөлд заасан мэргэжлийн чиглэлийнхүрээнд захиалагч агентлаг, байгууллагуудаас тухайн хичээлийн жилд элсүүлэх хяналтынтооны саналыг авч нэгтгэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагадуламжилж шийдвэрлүүлнэ. 1.4. Элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд хууль, шударга ѐсыг дээдлэх, ил тод,нээлттэй байх, мэдээллээр шуурхай хангах зарчмыг баримтална. 1.5. ХСИС-д гадаад улсын иргэдийг сонгон шалгаруулах, суралцуулах асуудлыгтусгай журмаар зохицуулна. 1.6. Энэхүү журамтай холбоотой мэдээллийг ХСИС-ийн вэб хуудас“www.leu.gov.mn” болон Цагдаагийн ерөнхий газрын “www.police.gov.mn, Хил хамгаалахерөнхий газрын “www.bpo.gov.mn”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “www.court-decision.gov.mn”, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “www.nifs.mn”, Онцгой байдлынерөнхий газрын “www.nema.mn” зэрэг сайтуудад байршуулна. Хоёр. Элсэлтийн комисс түүний чиг үүрэг 2.1. ХСИС -ийн элсэлтийг “Элсэлтийн шалгалтын комисс” зохион байгуулна. 2.2. Элсэлтийн комиссыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор ХСИС-ийн захирлынтушаалаар байгуулна. 2.3. Элсэлтийн комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээсбүрдэх бөгөөд Их сургууль, бүрэлдэхүүн сургуулиудын мэргэжлийн тэнхимийн багш,мэргэжилтнүүдээс томилогдох ба шаардлагатай тохиолдолд боловсон хүчин захиалагчбайгууллагын холбогдох алба, нэгжүүдээс төлөөлөл оролцуулж болно. 2.4. Элсэлтийн комиссын шийдвэр гаргах үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаанбайна. 2.5. Элсэлтийн шалгалтын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 2.5.1. Элсэлтийн талаар нийтэд мэдээлэх; 2.5.2. Элсэлтийг зохион байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавих; 2.5.3. Элсэлттэй холбогдон гарсан гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу хянан шийдвэрлэх; 2.5.4. Элсэлтийн дүнг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, ХСИС-ийн захиралд танилцуулж, шийдвэрлүүлэх; 2.5.5. Элсэлтийн журмыг боловсронгуй болгох санал гаргах. 2.6. Элсэлтийн комиссын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 2.6.1. Элсэлтийн комиссын ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэнд хяналт тавих;
  3. 3. 2.6.2. Элсэлтийн комиссын хурлыг удирдах; 2.6.3. Элсэлтийн шалгалт авах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах; 2.6.4. Элсэлтийн шалгалттай холбоотой иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг барагдуулах; 2.6.5. Элсэлтийн шалгалтын явцад комиссын гишүүдтэй холбоотой зөрчил, дутагдал гарсан тохиолдолд хянан шийдвэрлэх, өөрчлөн томилуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх; 2.6.6. Элсэлттэй холбогдсон бусад асуудлыг шийдвэрлэх. 2.7. Элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд: 2.7.1. Элсэлтийн шалгалтын бэлтгэл ажлыг хангах; 2.7.2. Шалгалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, гүйцэтгэлийг хангах; 2.7.3. Элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар шалгалтын комиссын дарга, гишүүдийг мэдээллээр хангах; 2.7.4. Элсэлттэй холбогдсон хууль тогтоомж, журам, үйл ажиллагааны бусад мэдээллийг иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулах; 2.7.5. Элсэлтийн шалгалтанд орох иргэн, албан хаагчдын материалыг хүлээн авах, бүртгэх, хянах, хадгалалт хамгаалалтыг хариуцах; 2.7.6. “Сэтгэл зүйн сорил”-ын нэмэлт шалгалтын асуулт, тест, бусад холбогдох материалыг бэлтгэж, нууцлалыг хангах ажлыг зохион байгуулах; 2.7.7. Шалгалтын дүнг нэгтгэн гаргаж, элсэлтийн комиссын болон орлогч даргад танилцуулах; 2.7.8. Элсэлтийн шалгалтын сэдэв, агуулгыг чанаржуулах, оновчтой болгох, болон шаардлагатай бусад асуудлаар санал боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх; 2.7.9. Комиссын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шийдвэрлүүлэх асуудлын талаар танилцуулга бэлтгэх; 2.7.10. Хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, хурлаас гарсан шийдвэрийг зохих журмын дагуу албажуулах ажлыг зохион байгуулах. 2.8. Элсэлтийн шалгалтанд 3 хүний бүрэлдэхүүнтэй эцэг, эхийн төлөөллийгоролцуулан хөндлөнгийн хяналт хийлгэж болно. Гурав. Элсэхийг хүсэгчдэд тавих шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл 3.1. ХСИС-ийн өдрийн сургалтад энэ журмын 3.3 дахь заалтад тусгагдсаншаардлагыг хангасан Монгол Улсын иргэдээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсанхяналтын тоонд багтаан элсүүлнэ. 3.2. Эчнээ сургалтад зөвхөн төрийн тусгай албанд ажиллаж буй энэ журмын 3.4, 3.5дахь заалтаар тодорхойлсон шаардлагыг хангасан алба хаагчаас харьяа агентлаг,байгууллагын саналыг үндэслэн элсүүлнэ. 3.3. Өдрийн сургалттай ангид элсэхийг хүссэн бүрэн дунд боловсролтой иргэдэддараах ерөнхий шаардлагыг тавина. 3.3.1. Ерөнхий шалгалтын батламжийн хүчинтэй хугацаа дуусаагүй байх; 3.3.2. Ял шийтгэлгүй; 3.3.3. Биеийн өндөр 165 см ба түүнээс дээш; 3.3.4. Нүүрний хэлбэр төрх хэвийн, шивээсгүй, 20Х05 мм-ээс том сорвигүй, бие эрхтний гэмтэл согоггүй, эрүүл байх; 3.3.5. 17-гоос 25 хүртэл настай /нас, хүйсийг агентлаг, байгууллагуудын боловсон хүчний дүрмийн холбогдох заалт, тухайн жилийн захиалгатай нийцүүлнэ/; 3.3.6. Төрийн тусгай албанд ажиллаж байгаа албан хаагчид нь 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.3.5 дахь заалтаар тодорхойлсон шаардлагыг хангасан, харьяа агентлаг, байгууллагын хүний нөөцийн зөвшөөрөлтэй байх.
  4. 4. 3.4. 5 жилийн сургалттай эчнээ ангид элсэхийг хүссэн Бүрэн дунд боловсролтойалба хаагчдад дараах ерөнхий шаардлагыг тавина. 3.4.1. Энэ журмын 3.3.1, 3.3.2, 3.3.3, 3.3.4 дэх заалтаар тодорхойлсон шаардлагыг хангасан байх; 3.4.2. Алба хаагч нь 35 хүртэл настай /нас, хүйсийг агентлаг, байгууллагуудын боловсон хүчний дүрмийн холбогдох заалт, тухайн жилийн захиалгатай нийцүүлнэ/; 3.4.3. Харьяа байгууллага нь сонгон шалгаруулалтыг хийж, суралцахыг дэмжсэн байх; 3.5. 3 жилийн сургалттай эчнээ ангид элсэхийг хүссэн Төрийн тусгай албанд ажиллажбайгаа дээд боловсролтой алба хаагчдад дараах ерөнхий шаардлагыг тавина. 3.5.1. Энэ журмын 3.3.2, 3.4.3 дахь заалтаар тодорхойлсон шаардлагыг хангасан байх; 3.5.2. Төрийн тусгай албанд 1-ээс доошгүй жил ажилласан, харьяа байгууллага нь сонгон шалгаруулалтыг хийж, суралцахыг дэмжсэн байх; 3.6. Өдрийн ангид суралцах хүсэлтэй “Бүрэн дунд боловсрол”-той иргэд дараахбаримт бичгийг бүрдүүлнэ. 3.6.1. Суралцахыг хүсэж буй мэргэжлээр харьяа агентлаг байгууллагын урьдчилсан судалгаанд хамрагдсан тухай баримт /зөвхөн Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ба Шүүх шинжилгээний байгууллагын чиглэлээр суралцахыг хүсэгчдэд хамаарна/; 3.6.1.1. Иргэний үнэмлэх; 3.6.1.2. Ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; 3.6.1.3. Ерөнхий боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 3.6.1.4. 3Х4 хэмжээний 4 хувь зураг. 3.6.2. Урьдчилсан судалгаанд хамруулах шаардлагагүй мэргэжлээр элсэхийг хүсэгч нь Иргэний үнэмлэх, /эх хувь ба нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/; 3.6.3. Гурван үеийн намтар /өөрийн гараар дэлгэрэнгүй бичсэн байх/; 3.6.4. Ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; 3.6.5. Ерөнхий боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; 3.6.6. Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт; 3.6.7. 3х4 хэмжээний 4 хувь зураг; 3.6.8. Бүртгэлээр элсэхийг хүсэгчийн бичиг баримтын эх хувьтай нь тулган зөвхөн хуулбарыг хүлээн авна. 3.7. Өдрийн ангид суралцах хүсэлтэй, Төрийн тусгай албанд ажиллаж буй “Бүрэндунд боловсрол”-той алба хаагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 3.7.1. Энэ журмын 3.6.2, 3.6.3, 3.6.4, 3.6.5, 3.6.7 дахь заалтад тусгагдсан бичиг баримтыг бүрдүүлэх; 3.7.2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас; 3.7.3. Ажлын болон зан байдлын тодорхойлолт; 3.7.4. Суралцахыг дэмжсэн зөвлөлийн хурлын шийдвэрийг илэрхийлсэн харьяа агентлаг, байгууллагын албан бичиг. 3.8. Эчнээ ангид суралцах хүсэлтэй Төрийн тусгай албанд ажиллаж буй “Бакалаврынзэрэг”-тэй алба хаагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 3.8.1. Энэ журмын 3.6.2, 3.6.3, 3.6.7, 3.7.2, 3.7.3, 3.7.4 дэх заалтад тусгагдсан бичиг баримтууд; 3.8.2. Эзэмшсэн дээд боловсролын диплом, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт тус тус бүрдүүлнэ. 3.9. Урьд нь дээд боловсрол эзэмшсэн энэ журмын 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.3.5 дахьзаалтад тусгасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн 2 дахь дээд боловсролэзэмшихээр ХСИС-ийн өдрийн сургалтад элсэх хүсэлт гаргасан тохиолдолд 3.10-д заасан
  5. 5. “Суурь”, “Хавсралт” шалгалтуудын оноог дээд боловсролын дипломын холбогдох хичээлийнүнэлгээгээр нийцүүлэн тооцно. Элсэхийг хүсэгч нь энэ журмын 4.1, 4.2, 4.3-т заасансудалгаанд хамрагдаж, 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан эрүүл мэндийн үзлэг, сорил, шалгалтандорно. Шалгалтанд орж тэнцсэн дээд боловсролтой элсэхийг хүсэгчдийг бусад элсэхийгхүсэгчдээс тусад нь энэ журмын 6.1.4-т заасны дагуу жагсааж байр эзлүүлнэ. 3.10. ХСИС-ийн бакалаврын төвшний мэргэжил олгох шаталсан сургалтынмэргэжлийн чиглэл, босго оноо.д Шалгалтын чиглэл, босго оноо Харьяа Суралцах Суралцах/ сургууль мэргэжил Суурь Хавсралт Нэмэлт хугацаад Өдрийн сургалт Цагдаагийн ажил- Нийгмийн1 Математик Бие бялдрын шалгалт , сэтгэл зүйн сорил, ярилцлага Эрх зүй тухай мэдлэг 560 оноо Дотоодын цэргийн2 Алба хаагч ажил-Эрх зүй Цагдаагийн /Алба хаагчдаас энэ шалгалт авахгүй/ 500 оноо Гадаад хэл сургууль Математик /Англи, Орос/ Чанарын оноо 620-иос дээш Криминалистикийн 560 оноо3 шинжилгээ-Эрх зүй Алба хаагч 500 оноо4 Хилийн алба Математик5 Ар талын алба Шалган нэвтрүүлэх Нийгмийн 4 жил Хилийн6 алба тухай мэдлэг Сургууль Цэргийн сэтгэл7 судлал 560 оноо Шүүхийн шийдвэр Алба хаагч Шүүхийн Гадаад хэл гүйцэтгэх 500 оноо шийдвэр8 /Англи, Орос/ байгууллагын ажил- гүйцэтгэлийн Эрх зүй сургууль Математик Онцгой байдлын Онцгой 560 оноо9 байгууллагын байдлын Алба хаагч ажил-Эрх зүй сургууль 500 оноо Эчнээ сургалт Нийгмийн1 тухай мэдлэг Математик 5 жил Цагдаагийн ажил- 500 оноо Цагдаагийн Эрх зүй Нийгмийн тухай мэдлэг, сургууль2 математикийн шалгалтыг 3 жил Чанарын оноо 560-аас дээш элсэлтийн комисс авна. Нэмэлт шалгалт авахгүй Нийгмийн3 тухай мэдлэг Математик 5 жил 500 оноо Хилийн Хилийн алба сургууль Нийгмийн тухай мэдлэг,4 математикийн шалгалтыг 3 жил элсэлтийн комисс авна. Нийгмийн5 Шүүхийн шийдвэр тухай мэдлэг Гадаад хэл 5 жил Шүүхийн гүйцэтгэх 500 оноо шийдвэр байгууллагын ажил- Нийгмийн тухай мэдлэг, гүйцэтгэлийн6 Эрх зүй/эчнээ/ гадаад хэлний шалгалтыг 3 жил сургууль элсэлтийн комисс авна. 3.10.1 Чанарын оноог дараах томьѐогоор бодно:
  6. 6. а=суурь шалгалтын оноо в=хавсралт шалгалтын оноо Дөрөв. Элсэхийг хүсэгчдийг судлах 4.1. Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүх шинжилгээнийбайгууллагуудын чиглэлээр өдрийн ангид суралцахыг хүссэн иргэн өөрийн сонгосонмэргэжлийн чиглэлийн дагуу тус байгууллагууд дээр урьдчилсан судалгаанд хамрагдана. 4.2. Урьдчилсан судалгаанд хамрагдах хүсэлтэй иргэн өөрийн оршин суугаа нутагдэвсгэрт байрлах Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүх шинжилгээнийбайгууллагуудын харьяа салбар, нэгжид, энэ журмын 3.2 дахь заалтад хамаарах элсэхийгхүсэгч өөрийн алба хааж буй байгууллагын боловсон хүчин, хүний нөөцийн холбогдох албантушаалтанд өргөдөл гарган хандан 2013 оны 4 дүгээр сарын 15-наас мөн оны 5 дугаар сарын31-ний өдрийг дуустал хугацаанд судлагдан холбогдох материалыг бүрдүүлнэ. 4.3. ХСИС-ийн өдрийн ангид элсэхийг хүсэгчдийн 4.1, 4.2-т заасан урьдчилсансудалгааны болон энэ журмын 3.2 дахь заалтад хамаарах элсэхийг хүсэгчдийн нэрсийнжагсаалт, материалыг тус тус холбогдох агентлаг, байгууллагуудын сургалт, хүний нөөцийналбаны мэргэжилтнүүд 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ХСИС-ийн “Элсэлтийнкомисс”-т хүргүүлнэ. Тав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх 5.1. Элсэлтийн комисс энэхүү журмын 3, 4 дүгээр бүлэгт заасан шаардлагын дагууөдрийн ангийн бүртгэлийг 2 үе шаттай зохион байгуулна. 5.1.1. Энэ журмын 4.3 дахь заалтын дагуу ирүүлсэн судалгааны материалыг хүлээн авч хянан, бүртгэлийн цахим санг 6-р сарын 28-ны дотор бүрдүүлнэ. 5.1.2. Тухайн жилийн ерөнхий шалгалтын дүн гарч батламж картыг шалгуулагчид хүлээн авсны дараа 7 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд ХСИС-ийн байрлал дээр энэ журмын холбогдох шаардлагыг хангасан элсэхийг хүсэгчдийг бүртгэнэ. 5.2. Бүртгэлд хамрагдсан өдрийн ангид элсэхийг хүсэгчдэд эрүүл мэндийн үзлэгийнхуудас олгоно. 5.3. Өдрийн ангид элсэх хүсэлтэй бүртгэлд хамрагдсан алба хаагчдад шалгалтынхуудас олгож, зөвхөн “Бие бялдрын нэмэлт шалгалт”-ыг авна. Зургаа. Элсэхийг хүсэгчдийг сонгон шалгаруулах 6.1. ХСИС-д элсэгчдийн сонгон шалгаруулалтыг дараах журмаар явуулна. Үүнд: 6.1.1. Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт оруулах; 6.1.2. Бие бялдрын нэмэлт шалгалтыг авах; 6.1.3. “Сэтгэл зүйн сорил” авах; 6.1.4. ЕШ-ын оноо, биеийн тамирын нэмэлт шалгалтын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж, хяналтын тоонд багтсан элсэхийг хүсэгчдийн нэрсийг тодорхойлно. 6.2. Энэ журмын 5.2 дахь заалтанд хамаарах элсэхийг хүсэгчдийг “Батланхамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг”-т эрүүл мэндийн нэгдсэн үзлэгтхамруулж, Төрийн тусгай албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулна. 6.3. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн элсэхийг хүсэгчид “Шалгалтын хуудас” олгоно. 6.4. Шаардлагатай тохиолдолд элсэлтийн төв комиссын даргын шийдвэрээртодорхой нэр бүхий элсэхийг хүсэгчдэд эрүүл мэндийн баталгаажуулах үзлэгийг дахин хийжболно. 6.5. Бие бялдрын нэмэлт шалгалтыг шалгалтыг 5.3, 6.3 дахь шаардлагыг хангасанэлсэгчдээс авч, дараах үзүүлэлтээр дүгнэнэ. Хүч Тэсвэр Хурд Авхаалж Уян хатан
  7. 7. д/д самбаа Оноо Гар дээр Цогцолбор Сууж урагш 1000м 100м суниалт дасгал бөхийх 1. 58 3.30 14.0 110 54 20 2. 56 3.35 14.10 109 53 19 3. 54 3.40 14.20 108 52 18 4. 52 3.45 14.30 107 51 17 5. 50 3.50 14.40 106 50 16 6. 48 3.55 14.50 105 49 15 7. 46 4.0 14.60 104 48 14 8. 44 4.05 14.70 103 47 13 9. 42 4.10 14.80 102 46 12 10. 40 4.15 14.90 101 45 11 11. 39 4.20 15.0 100 44 10 12. 38 4.25 15.10 99 43 9 13. 37 4.30 15.20 98 42 8 14. 36 4.35 15.30 97 41 7 15. 35 4.40 15.40 96 40 6 16. 34 4.45 15.50 95 39 5 17. 33 4.50 15.60 94 38 4 18. 32 4.55 15.70 93 37 3 19. 31 5.0 15.80 92 36 2 20. 30 5.05 15.90 91 35 1 6.6. Биеийн тамирын нэмэлт шалгалтанд орох элсэхийг хүсэгч нь дараах зүйлсийгбүрдүүлж ирнэ. 6.6.1. Биеийн тамирын иж бүрэн хувцас; 6.6.2. Эрүүл мэндийн хуудас; 6.6.3. Шалгалтын хуудас; 6.6.4. Иргэний үнэмлэх. 6.7. Биеийн тамирын нэмэлт шалгалтын явцад энэ журмын 2.8 дахь заалтын дагуухөндлөнгийн хяналт тавих ажлыг зохион байгуулж болно. 6.8. “Сэтгэл зүйн сорил”-д оролцох элсэхийг хүсэгч 6.6.2, 6.6.3, 6.6.4-т заасан бичигбаримтыг авч ирнэ. “Сэтгэл зүйн сорил”-ыг мэргэжлийн стандарт сорил, судалгааны аргуудыгашиглан явуулахаар энэ журмын 2.7.6-д зааснаар урьдчилан бэлтгэсэн байх ба дараахбайдлаар зохион байгуулж, дүгнэнэ. 6.8.1. Сэтгэл зүйн сорилоор иргэний анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг танин мэдэхүйн үйл явц, оюун ухааны хөгжлийн төвшинг тодорхойлж, дүгнэлт гаргана. 6.8.2. Ярилцлагыг тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл, сонирхлыг тодруулах зорилгоор иргэн нэг бүртэй урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын дагуу явуулна. 6.8.3. “Сэтгэл зүйн сорил”-д оролцогчдод “Тэнцэнэ”, “Тэнцэхгүй” гэсэн үнэлгээ өгнө. “Тэнцэхгүй” гэсэн үнэлгээ авсан элсэхийг хүсэгчдийг хэл яриа, мэдрэл, сэтгэл зүйн чиглэлийн мэргэжлийн эмчид хандан нарийвчилсан үзлэгт оруулж эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. 6.9. Элсэхийг хүсэгчдийг Ерөнхий шалгалтын онооны дундаж (3.10.1-д заагдсантомьѐогоор бодогдсон) , “Биеийн тамир”-ын нэмэлт шалгалтын онооны нийлбэрээр буурахэрэмбээр жагсааж, мэргэжил тус бүрээр хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрсийгбаталгаажуулан сургуулийн байрлал дахь мэдээллийн самбар, ХСИС-ийн “www.leu.gov.mn”вэб хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Элсэгчдэд энэ журмын 8.1, 8.2, 8.3 дахь заалтыгтанилцуулах ажлыг зохион байгуулсан байна. 6.10. “Бие бялдар”, “Сэтгэл зүйн сорил”-ын нэмэлт шалгалтанд ирээгүй, хувийнбэлтгэл хангаагүй, иргэний үнэмлэхгүй ирсэн болон элсэлтийн шалгалтын бусад журам
  8. 8. зөрчсөн элсэхийг хүсэгчийг шалгалтаас хасах бөгөөд холбогдох тэмдэглэлийг үйлдэн нийтэдмэдээлнэ. 6.11. Энэ журмын 3.5 дахь заалтад хамаарах элсэхийг хүсэгчдийн сонгоншалгаруулалтыг 2013 оны 6 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд ХСИС-ийн байрлал дээрзохион байгуулна. 6.12. Шалгалтыг дахин болон нөхөн авахгүй. Долоо. Элсэхийг хүсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт 7.1. Төрийн тусгай албан хаагчдаас албан үүрэг гүйцэтгэх явцдаа онцгой гавьяабайгуулсан, ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн аваргаар 2 буюу түүнээс дээш удаашалгарсан, спортын өндөр амжилт гаргасан тохиолдолд харьяа байгууллагын саналыгүндэслэн элсүүлэн суралцуулж болно. 7.2. Энэ журмын 7.1-д заасан хөнгөлөлттэй нөхцлөөр суралцах элсэгчийн ерөнхиймэдлэгийн шалгалтын оноо нь авбал зохих нийт онооны 50 хувиас багагүй байх ба энэжурмын 3.4 дэх заалтад хамаарах элсэхийг хүсэгчдэд батламжийн хугацааг харгалзахгүй. 7.3. Бүртгэгдсэн элсэхийг хүсэгчдээс олон улсын болон улсын чанартай спортынуралдаан тэмцээнд оролцож 1-3-р байранд шалгарсан, спортын болон олон улсынхэмжээний мастерын зэрэг, цолтой тамирчдыг 6.5-д заасан "Биеийн тамирын нэмэлтшалгалт"- аас чөлөөлж холбогдох дээд оноог тавина. 7.4. Суурь шалгалтын хичээлийн чиглэлээр олон улсын болон улс, аймаг,нийслэлийн чанартай олимпиадад шагналт байранд шалгарсан элсэхийг хүсэгчдэд дээдоноог тавина. Найм. Элсэгчдийг бүртгэх 8.1. ХСИС-д элсэх шалгаруулалтыг хангаж, өдрийн ангид суралцахаар хяналтынтоонд багтсан элсэгч сургуулийн байрлалд 2013 оны 7 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэдөөрийн биеэр ирж, 3.6.2, 3.6.3, 3.6.4, 3.6.5, 3.6.6-д тус тус заагдсан бичиг баримтуудыг эххувиар нь хураалгаж бүртгүүлнэ. 8.2. Элсэгч тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд суралцахаас сайндураараа татгалзсанд тооцож, хасах бөгөөд сонгон шалгаруулалтын нэрсийн жагсаалтындагуу дараагийн элсэхийг хүсэгчдэд суралцах эрхийг шилжүүлэн олгоно. 8.3. Өдрийн ангид суралцахаар элссэн алба хаагчдыг 7 дугаар сарын 25-ны өдрөөртасалбар болгон ажлаас чөлөөлж, ХСИС-ийн мэдэлд шилжүүлнэ. Ёс. Шийдвэр гарах 9.1 Элсэлтийн комисс элсэлтийн шалгалтын дүнг нэгтгэн комиссын хаалтынхуралдаанаар хэлэлцэн ХСИС-ийн 7-р сарын 20-ны дотор танилцуулна. 9.2 Энэ журмын 6.9, 8.1-д заасан шаардлагыг хангасан элсэгчдийг ХСИС-ийнзахирлын тушаалаар суралцах эрхийг баталгаажуулна. 9.3 Энэ журмын 9.2-т заасан тушаалыг үндэслэн элсэгчдэд “Суралцах эрхийнбатламж” олгоно. 9.4 ХСИС-д элсэгчидтэй холбогдох материалыг комиссын нарийн бичгийн дарга Ихсургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын холбогдох албан тушаалтандбүртгэлээр хүлээлгэн өгнө. Арав. Элсэлтийн ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх 10.1. Элсэлттэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг зөвхөн элсэлтийн комиссындаргад гаргана. 10.2. Иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг 2013.07.01-нээс 2013.07.20-ныхугацаанд хүлээн авч, шийдвэрлэнэ.
  9. 9. Арван нэг. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 11.1. Энэ журмыг зөрчигчдөд хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 11.2. Элсэгчдийн хувийн хэргийн бүрдэл дутуу буюу иргэний болон боловсролынүнэмлэх, диплом, бусад баримт бичиг засвартай, хуурамч болох нь тогтоогдсон тохиолдолдматериалыг буцаах ба үүнтэй холбоотой учирсан хохирлыг буруутай этгээд хариуцна. СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

×