SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
Эмчилгээний өндөр өртөг "хөнгөрлөө"
Сүүлийн жилүүдэд манай улсын
эрүүл мэндийн салбарт гарч байгаа
томоохон ололт амжилтуудын үр дүнд
эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг
алдалгүй үзүүлж чадвал тархины харвалт
авсан хүн бүр тахир дутуу болдог байсан
тэр цаг, үеэ өнгөрөөж байна. Үүний бодит
жишээ нь Шастины Улсын Гуравдугаар Төв
Эмнэлгийн Харвалтын тасагт бүлэн
хайлуулах эмчилгээ хийлгэсэн хүмүүс юм.
Бүлэн хайлуулах эмчилгээний тариа, ганц
ампул нь 1200 орчим долларын үнэтэй.
Мэдээж бага тоо биш. Өнөөгийн ханшаар
бол бараг гурван сая төгрөг. Гэхдээ гурван
сая төгрөгний 20 хувь гэвэл 600 мянган төгрөг. Энэ бол таны халааснаас гарах зардал,
үлдсэн 80 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөнө.
Бүлэн хайлуулах эмчилгээнээс гадна олон арван саяар үнэлэгдэх өндөр өртөгтэй
нарийн мэс заслын хэд хэдэн эмчилгээг монголчууд эх орондоо эдийн засгийн дарамт
багатайгаар хийлгэх боломжтой болсон. Эмч мэргэжилтнүүд ч ур чадвараа гарган дэлхийн
анагаах ухааны ололт амжилтаас хоцролгүй суралцаж, улам олон хүнд тусламж үйлчилгээ
үзүүлэх таатай нөхцөл манай улсад бүрдсэн. Энэ талаар ШУГТЭ-ийн удирдлагууд, зөвлөх
профессор, эмч докторуудтай ярилцсанаа уншигч та бүхэнд товчлон хүргэж байна.
Сэтгүүлч: -Тархины харвалт, зүрхний шигдээс өвчин нас баралтын гол шалтгаан
болсоор байна. Энэ өвчний талаарх уламжлалт ойлголтоор бол насжилттай шууд
холбож үздэг. Гэтэл залуу хүмүүс ихээр өртөх болсон байна, залуужиж байгаа
шалтгаан нь юу вэ?
Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Сүүлийн үед Шастины нэрэмжит
Гуравдугаар төв эмнэлэг дээр тархины харвалт, зүрхний шигдээс өвчний улмаас
үйлчлүүлж байгаа хүмүүсийн нас үнэхээр залуужиж байна. Эмч нар дээр ирж байгаа
хүмүүсийг харахад хорин зургаатай, гучтай хүмүүс зүрхний шигдээсээр өвдөөд орж ирж
байна.
Сэтгүүлч: -Өнөөдрийн байдлаар эдгээр өвчлөлийн талаар ялангуяа настай нь
холбоод яривал ямар мэдээлэл өгч чадахаар байна?
ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: -
Эмчлүүлэгчдийн дийлэнх нь 45-55 насны хүмүүс байна. Харин сүүлийн үеийн хамгийн
залуу тохиолдол бол 19 настай байсан.
АУ-ны доктор Д.Нарантуяа: -Зүрхний шигдээсээр надад хандсан 23 настай, 26 настай
тохиолдлууд бас байсан. Сүүлийн үед залуучууд фитнесээр их хичээллэх болсон, уургийг
ихээр хэрэглэж байгаа нь энэ өвчинд хүргэх шалтгаан болсон байсан.
ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Д.Батнаран: -Зүрхний шигдээсээр
өвчилсөн 27 настай, 29 настай тохиолдлууд бас ирж байсан. Гуч гаруй настай зүрхний
шигдээсийн тохиолдлууд бас байгаа. Ер нь дийлэнх хэсгийг 40-50 насны тэр дундаа эрчүүд
голлон эзэлдэг байгаа хэдий ч энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад илүү залуу байгаа.
ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: -
Харвалтад хүргэж байгаа гол суурь өвчлөлүүд мөн эрсдэлт хүчин зүйлс гэж байгаа.
Хамгийн нэгдүгээрт, амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой байна. Таргалалт,
хөдөлгөөний хомсдол, бухимдал, цусны даралт ихсэлт, архидалт, тамхидалт зэрэг нь залуу
хүмүүсийн дунд их байгаа учир тархины харвалт, зүрхний шигдээс ингэж залуужиж байна.
ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -
Статистик гэвэл 2015 оны байдлаар зүрхний шигдээсээр 2000 гаруй хүн, тархины
харвалтаар 1800-гаад хүн зөвхөн манай эмнэлгийн тус бүр 20, 20 ортой тасгууд дээр ирсэн.
Гэтэл бид улсын бүх ачааллыг авахгүй байгаа шүү, хэдийгээр өндөр нарийн мэргэжлийн
тоног төхөөрөмж дээр оношилгоо эмчилгээ хийгдээд дараагийн тусламж үйлчилгээг
мэргэшсэн эмч нараас авах ёстой гэсэн зайлшгүй шалтгаантай хүмүүс ирж байгаа гэхэд л
ийм тоо байна. Магадгүй зарим үнэхээр шаардлагатай ч гэсэн газрын холоос ирж амжихгүй
тохиолдлууд байгааг үгүйсгэхгүй.
Сэтгүүлч: -Гуравдугаар эмнэлэг дээр ирж байгаа энэ их ачааллыг эмнэлгийн дарга
ямар менежментээр зохицуулж байна?
ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Мянганы сорилтын сангийн
төслийн хүрээнд Гуравдугаар эмнэлэг дээр тархины харвалт, зүрхний шигдээсийн тасаг
байгуулагдаад 2014 оноос хойш ажиллаж байна. Тархины харвалт, зүрхний шигдээсээр
өвчилж нас барж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдээд ДЭМБ-ын мэдээгээр
байнга тэргүүлэх хандлагатай хэвээр байна. Бид ямар бодлого барьж ажиллаж байна вэ
гэвэл зөвхөн манайд ирж байгаа хүмүүст л тусламж үйлчилгээ үзүүлснээр ачаалал үүрнэ
гэж үзэх биш хөдөө орон нутгийн болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг
мэргэжил арга зүйгээр удирдах, эмч нарыг эмнэлзүйн удирдамжийн дагуу тархины
харвалт, зүрхний шигдээсийн тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг чадвартай болгох
сургалтуудыг тасралтгүй, шат дараатай явуулж байна.
Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Яг аминд тулсан тусламж
үйлчилгээнд “Алтан цаг”-ийн дүрмийг барьж ажилладаг. Энэ цаг хугацааг алдах л юм бол
тусламж үйлчилгээ улам л хүндрээд байдаг. Нэг минут өнгөрөхийн хэрээр хоёр сая
тархины эс үхэждэг. Тэхээр цаг хугацаандаа амжиж тусламж үйлчилгээг авах хэрэгтэй.
Гэтэл цагтаа амжиж авах ёстой тусламж үйлчилгээний өртөг өндөр байдаг. Эдийн засгийн
дарамт орж ирнэ. Харин иргэд маань 2015 оноос эхлээд өндөр өртөг бүхий мэс заслын
тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлт эдэлж
эхэлсэн байгаа. Одоо бид ярилцлагын хамгийн таатай хэсэг рүү шилжиж байна гэх үү дээ.
ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: -
Тусламж үйлчилгээг цагт нь авч чадвал тархины харвалт авсан хүн бүр тахир дутуу болдог
байсан тэр байдал үеэ өнгөрөөж байна. Үүний бодит жишээ бол манайд эмчлүүлээд гарч
байгаа хүмүүс. Бүлэн хайлуулах эмчилгээ хийлгээд хөл гарын саажилтгүйгээр бүрэн эдгээд
гарсан байгаа. Энэ бол шинэ технологи. Манай тасгийн үндсэн гол зорилго бол энэ
эмчилгээний аргыг нэвтрүүлэх юм. Нэвтрүүлж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд
бид ... хүнд эмчилгээ хийгээд дэлхийн хэмжээний гэж хэлэхээр үр дүнтэй ажиллаж байна.
Бүлэн хайлуулах тариа нэг ампул нь 1200 орчим долларын өртөгтэй байгаа. Гэхдээ энэ
тариа энд яригдаж байгаа өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах
зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд орсон байгаа.
ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -Өндөр
өртөгтэй тусламж үйлчилгээний эм хэрэгслийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын
хуулийн 9.1.6 мөн 9.1.8-д суулгаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх
аажимдаа нэг худалдан авалтын тогтолцоонд шилжүүлэх, эрүүл мэндээс болж иргэнд
учирч байгаа эрсдэлийг даатгалын сангаас хуваалцах зэрэг зарчмын асуудлуудыг Эрүүл
мэндийн даатгалын хуулиар шийдвэрлэж чадсан. Эрүүл мэндийн даатгалын хууль 2015
оны 1-р сарын 29 нд батлагдаад 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу
даатгуулагчийг хамгийн ихээр санхүүгийн эрсдэлд хүргэж байгаа гэдэг утгаар өндөр
өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хэрэгслийн зардлыг даатгалын сангаас
олгохоор ЭМ-ийн Сайдын 2014 оны 380 тоот тушаал гараад тэр нь Нийгмийн даатгалын
Үндэсний зөвлөлийн 07 тоот тогтоолоор баталгаажаад амжилттай хэрэгжээд явж байна.
Хэрэв 2015 онд 107 нэр төрлийн хэрэгслийг даатгалын сангаас хариуцсан бол 2016 оны
байдлаар 484 хэрэгслийг санхүүжүүлж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд
хэрэглэгдэж байгаа хэрэгслийг аль болох цогц байдлаар шийдвэрлэж байна. Үүнд нэг
мянган төгрөгөөс эхлээд 28 сая хүртэл төгрөгийн үнэтэй хэрэгслүүд орж байгаа.
Сэтгүүлч: -Эрүүл мэндийн даатгалын хуулиар хийсэн энэ зохицуулалтын ач
холбогдол эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн мэдрэгдэж байна?
ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Манай эмнэлэг 2015 онд 1.4 тэрбум
төгрөгийн санхуужилт авч өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авах иргэдэд тулгарч байгаа
хүндрэлийг багасгаж чадсан. Урьд нь ийм боломж байсангүй. Энэ бол иргэн хүнд маш
өгөөжтэй шийдвэр болсон. Жишээ нь, зүрхний шигдээсийн эмчилгээнд орох байлаа гэхэд
судсан дотуурх оношилгоог хийлгээд судсанд стенд буюу тэлэгч тавиулахад 2-3 сая орчим
төгрөг иргэн өөрөө төлдөг байсан бол энэ хуулиар даатгалын сангаас 75-80 хувийг нь
хөнгөлж өгдөг боллоо.
ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар: -Энэ тушаал,
тогтоолын дагуу манай эмч нар зүрхний дутагдлын үеийн ресинхронизаци эмчилгээ мөн
зүрхний хэм удирдах пэйсмэйкер эмчилгээ аблаци буюу хэм алдагдлын түлэх, хөлдөөх
эмчилгээ, гол судасны графт стэнд сунгах эмчилгээ мөн зүрхний судсанд стэнд тавих
эмчилгээ зэрэг 5-6 төрлийн зүрх болон голын судас, захын судсанд хийгдэх интервенци
эмчилгээний шинэ төрлүүд нэвтэрсэн. Энэ боломжуудыг Эрүүл мэндийн даатгалын
сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим
эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд хамруулаад эхлэхээр энэ чиглэлийн үндсэн
эмчилгээ сайжраад энэ төрлийн өвчлөлөөр нас баралтыг бууруулах хэмжээнд бид тусламж
үйлчилгээг үзүүлж чаддаг боллоо. Хагалгааны хэрэгслүүдийг эмнэлэг захиалж авдаг
байсан бол одоо зохих шатны тэндерээр шалгарсан компаниуд оруулж ирдэг болсноор эмч
нарын зүгээс хагалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл дээр санаа зовох зүйлгүйгээр ажиллаж
байна. Мөн нэг өвчтөнд тавигдах стэндний тоо боломжийн хэрээр шаардлагатай бүх
судсанд тавих ийм шатанд хүрсэн байна. Үнийн дүнгийн тухайд өмнө нь нэг стэнд
суулгахад өгч байсан зардалыг өнөөдөр 5-6 стэнд суулгахад зарцуулж байгаа нь иргэнд
очих эдийн засгийн хүндрэлийг эрс бууруулж байгаа.
СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 2015 байдлаар нийтдээ 2048 хүнд өндөр өртөгтэй мэс
заслын эмчилгээ улсын хэмжээнд хийгдсэн байна. Энэ хагалгаанууд ШУГТЭ-ээс гадна
Улсын Нэгдүгээр болон Хоёрдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ гэсэн 5 эмнэлэг дээр
хийгдэж, 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2016 оны тухайд өндөр өртөгтэй хэрэгслийн
зардалд 17 тэрбум төгрөг, сэргээн засах зориулалтаар хэрэглэх протези, ортопедийн
зардалд 3.4 тэрбум төгрөгийн зардал төсөвлөгдсөн байна. Дээрх эмнэлгүүд дээр 2016 оноос
ХСҮТ нэмэгдсэн. 2016 оны эхний 4 сарын байдлаар 2900 гаруй хүнд тусламж үйлчилгээг
үзүүлээд 3-4 тэрбум төгрөг зарцуулсан.
ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Нийгмийн даатгалын Үндэсний
зөвлөлийн 07 тоот тогтоолын хүрээнд өндөр өртөгтэй мэс заслын зарим хэрэгслүүд,
сэргээн заслын зарим хэрэгслүүдийн үнийг л хөнгөлж байна. Түүнээс биш тэр өндөр
өртөгтэй мэс заслыг бүхэлд нь санхүүжүүлж байгаа хэрэг биш. Тиймээс цаашдаа улс орны
хөгжил дээшлээд ирэхээр жишээ нь, зүрхний мэс заслыг эрүүл мэндийн даатгалын сангаас
зөвхөн хэрэгслийг нь биш, тэр хагалгааны бодит зардлын хичнээн хувийг даатгалаас
санхүүжүүлж чадах вэ гэдэг асуудал тавигдаж шийдвэрлэгдэх байх.
ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -Манайх
2015 онд 107 нэр төрлийн өндөр өртөгтэй хэрэгслийг 8 төрлийн тусламж үйлчилгээнд
хөнгөлж байсан бол 2016 онд 307 төрлийн хэрэгслээр 16 төрлийн тусламж үйлчилгээг
үзүүлсэн. Онцолж хэлэхэд, тархины судсан доторх оношилгоо эмчилгээ нэн тулгамдсан
асуудал байсан. Энэ тусламж сайдын тушаалд тусгагдаагүй учир иргэд тархины
оношилгоо, тухайлбал, тархины хавдар, судасны цүлхэн зэргийг оношлуулахад тун
төвөгтэй, яалт ч үгүй өөрөө төлдөг байсан бол 2016 оны 6-р сараас эхлээд тархины судсан
дотуурх оношилгоо эмчилгээний асуудлыг 07-р тогтоолын хүрээнд шийдвэрлэж өгсөн.
ШУГТЭ-ийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн их эмч Н.Баатаржан: -
Жишээ нь, бид нэлээд өндөр өртөгтэй, 88 сая орчим төгрөгийн зардалтай том хэмжээний
хагалгааг нэг өвчтөнд хийсэн. Үүний дийлэнх хувийг даатгалаас багахан хувийг иргэн
өөрөө төлсөн. Тэгэхээр энэ нь тухайн хүнд эдийн засгийн асар их дэм болж байгаа. Энэ хүн
бол хөдөөнөөс ирсэн хүн байсан. Өвчлөл нь манай улсад нээлттэй мэс заслын аргаар хийх
боломжгүй, яах аргагүй судсан дотуур хийх тохиолдол. Үүнийг бид өөрсдийн боломжоор,
өөрсдийн хүчээр хийсэн. Үйлчлүүлэгчид ямар давуу талтай вэ гэхээр тухайн хагалгаа
гавлын ясанд нээлттэй мэс заслын аргаар хийгдэхгүй зөвхөн судсан доторх тэр эмгэг
өөрчлөлтийг нь бид бөглөх, гэтүүлэх тийм аргаар хийгддэг. Энэ аргаар хийхэд
эмчилгээний ор хоног багасна, тухайн хүндээ ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй. Төрөөс
ингээд хэрэгслийг хангаад өгөхөөр эмч бидэнд ажиллах нөхцөл бүрдэж байна. Өмнө нь
өндөр өртөгтэйгөөс болоод үзүүлж чадахгүй байсан тусламж үйлчилгээг хийгээд эхэлсэн,
энэ нь үйлчлүүлэгч болоод эмч бидэнд хэн хэнд нь давуу тал өгч байна.
ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -Бид бас
нүдний болорын мэс засал, торлог шилэнцэрийн мэс засал хийх боломжтой боллоо.
Тухайлбал, болорын мэс засал дээр зөвхөн тэтгэврийн насны хүмүүс халамжаас тодорхой
хэмжээний дэмжлэг авдаг байсан бол өнөөдөр нялх хүүхэд, 20-30 насны залуус
мөнгөгүйгээсээ болоод торлогоо солиулж чадахгүй хараагаа алдахад хүрч байсныг мөн л
энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хэрэгслийг хөнгөлөх тухай хуулиар шийдээд
өглөө. Дээрээс нь элэг, Монгол улс элэгний хавдараар дэлхийд тэргүүлж яваа бол эрт
оношлуулаад эрт шатанд нь мэс засалд орох, бөглүүлэх зэрэг үйлчилгээг мөн энэ хүрээнд
хийх боллоо. Энэ бүхний үр өгөөж маш нааштайгаар харагдаж байна.
ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Зүрхний хэм алдагдал өвчлөлийн
үед зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг хийлгэхээр гадаад улс руу эмчилгээнд илгээдэг
байсан. Монголд эмчилдэггүй байсан. Тэгвэл энэ 07 тоот тогтоолоор Азийн орнуудад 8-20
мянган долларын өртөгтэй, Европын орнуудад 20-80 мянган еврогийн өртөгтэй энэ
эмчилгээг монголчууд маань эрүүл мэндийн болоод эдийн засгийн эрсдэлд орохгүйгээр эх
орондоо хийлгэх боломж бүрдэж байна. Гуравдугаар эмнэлэг дээр 2016 оны 2-р сард
зүрхний хэм алдагдлын лаборатори Монгол улсад анх удаа байгуулагдаж, ЭМЯ-ны тэрбум
орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Иргэд маань
Солонгос, Энэтхэг, Тайланд руу явалгүйгээр энэ тусламж үйлчилгээг аваад дээр нь
хэрэгслийн зардлын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болсон.
ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ
С.БАТНАСАН: -Би зүрхний хагалгаанд орлоо. Хоёр хавхлаг, хоёр судас. 1980 онд би
группэд орсон. Группээр 15 жил явсан. Тэр хооронд зүрх маш их өвддөг байсан. Хавагнаад
амьсгаадаад явж чадахаа болиод, эмнэлэгт хандахаар төлбөр нь их өндөр. Хамгийн доод
тал нь 15-20 сая гэдэг. Мөнгө байхгүй явсаар байсан. Сая харин эмч нартайгаа уулзсан.
Улсаас 80 хувийг нь даахаар болсон, та өөрөө 2-3 саяыг гаргана гэсэн. Тэгэнгүүт нь би
хагалгаанд орсон, амжилттай боллоо, одоо сайхан, амьсгаадахаа больсон, сэтгэл тайван
болчлоо, сайхан тэнхэрч байна. Надтай адил зүрх муутай хүмүүс гадаад дотоод явж
эмчлүүлээд хэрэггүй, нийгмийн даатгал дээр очоод л эрүүл мэндийн даатгалаас бүх юм
шийдэгдээд л монголдоо гоё болж байна. Монгол хөгжиж байна, эмч нар ч сайхан
залуужсан байна, сайн ч хийдэг болсон байна.
СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
Ямар өвчлөлүүдийн үед энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг авч
болохыг тодруулбал, нийтдээ 18 төрлийн 155 бүлэг оношоор хийгдэх үйлчилгээний
хэрэгслүүд хөнгөлөгдөж байна.
Үүнд:
- Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
- Зүрхний олдмол гажгийн мэс засал
- Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
- Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
- Тархи мэдрэлийн мэс засал
- Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
- Бөөрний мэс засал
- Чих, хамар, хоолойн мэс засал
- Гэмтэл, бэртлийн мэс засал
- Ерөнхий мэс засал
- Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.
Жишээ нь, зүрхний аблаци буюу зүрхний хэм алдагдлын түлэх, хөлдөөх эмчилгээн дээр
гэхэд нийтдээ 18 хэрэгслийн үнэ даатгалаас хөнгөлөгдөнө. Өмнө нь ийм тусламж
үйлчилгээг улсын хэмжээнд жилдээ 1800 гаруй хүн дөнгөж авдаг байсан бол өнөөдөр
зөвхөн нэг эмнэлэг дээр хагас жилийн дотор үйлчлүүлсэн хүний тоотой тэнцэж байна.
Даатгалаас хөнгөлөлт үзүүлээд эхлэхээр иргэд ч гэсэн өөрсдийн зүгээс эрүүл мэнддээ илүү
анхаараад эхэлжээ. Судасны оношилгоо хийлгэх шаардлагатай байгааг нь эмч хэлсэн ч
олон хүн хийлгэж чадахгүй яваад л байсан. Яагаад гэвэл өндөр үнэтэй учраас... Тэгвэл
одоо даатгалаас дийлэнх хувийг нь хөнгөлөх болсноор иргэн өөрт оногдох тодорхой хувиа
төлөөд л эрт оношлогоонд хамрагдаж байна.
Сэтгүүлч: -Энэ хөнгөлөлтийг эдлэснээр иргэд эрүүл мэндээ сайжруулаад зогсохгүй,
эмч нарт хэдийгээр ачаалал нэмэгдэж байгаа ч гэсэн мэргэжил дээрээ өсөж хөгжихөд
түлхэц болж байна уу?
ШУГТЭ-ийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, АУ-ны
доктор З.Лхагвасүрэн: -Зөвхөн ганц ширхэг стэндээр шийдэгдэхгүй, олон судасны
эмгэгтэй бол хоёр гурван стэнд тавиулах шаардлагатай хүмүүс өмнө нь 8-9 сая төгрөг
төлөх болоод ирдэг байсан. Өмнө нь шигдээсээр өвчлөөд архаг хэлбэрт орсон хүмүүс
эдийн засгийн ачааллаас болоод эмчлүүлж чаддаггүй байсан. Гурван жилийн өмнө жилдээ
300-гаад хүнд стэнд тавьдаг байсан бол одоо энэ тоо 800-д хүрчээд байгаа. Тэхээр энэ
шийдвэр бол ард иргэдэд ач буянаа өгөхөөс гадна эмчлэх, урьдчилан сэргийлэхэд цаг
хугацаа алдахгүй байхад маш их тустай байна. Эмч нарын ачаалал нэмэгдсэн хэдий ч багаж
хэрэгслийн доголдол байхгүй болсон. Энэ зөвхөн зүрхний титэм судсан дээр биш
пэйсмэйкер эмчилгээн дээр бас адилхан. Төрөлхийн гажгийн цоорлыг гадаадад эмчлүүлдэг
байсан, аблаци тавиулж, шүхрээр бөглүүлэх зэрэг эмчилгээг гадаадад 5-8 мянган
доллараар хийдэг байсан одоо тэр эмчилгээг манай эмч нар бие даагаад хийж чаддаг
болсон.
Материалыг нь оруулаад ирэхэд бол одоо манай эмнэлэгт энэ чиглэлийн тэргүүлэх зэргийн
эмч нар бүгд ажиллаж байна, хийж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний
хөнгөлөлт нэвтэрснээр бага насны хүүхдийн төрөлхийн гажигийг ч гэсэн бид өөрсдөө
эмчилж байна. Үүнээс гадна нэг хэлэх зүйл байна. Шигдээс, харвалтад хүргэж байгаа гол
үндсэн шалтгаан болох цусны даралт ихсэн өвчин, 15-20 хувийг эзэлдэг. Даралт ихэсдэггүй
хүн гэж байхгүй, одоо бүр залуужсан. 2015 оноос эхлээд манай эмнэлэг бөөрний эмэнд
тэсвэртэй даралт ихсэх өвчнийг дэлхий нийтэд зүрхний абляци хийж эмчилдэгтэй адил
мэдрэлжүүлэлтийг таслах эмчилгээ хийж байна. Тэр эмчилгээг манай эмч нар хийдэг
болсноор бас энэ хоёр өвчнөөс урьдчилан сэргийлэх гарцыг хайсан алхам болсон, хоёр
гурван хүнд хийсэн байгаа. Энэ бол одоохондоо төлбөртэй байгаа. Төлбөртэй ч гэсэн бид
шинэ технологи, шинэ эмчилгээг нэвтрүүлэхийн тулд хийгээд маш амжилттай болсон.
Тэхээр цаашдаа энэ эмчилгээг ч гэсэн энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний
хөнгөлөлтөд хамруулж өгөх хэрэгтэй гэдгийг онцолж хэлэх гэсэн юм аа.
Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Тархины харвалт, зүрхний
шигдээсийг үүсгэдэг гол шалтгааныг арилгахад бодлогыг чиглүүлэх хэрэгтэй. Цусны
даралт ихсэх эмгэг өмнө нь 4 хүн тутамд тохиолддог гэсэн судалгаа байсан бол сүүлийн
үеийн судалгаагаар энэ тоо 3 хүн тутамд нэг болсон. Даралт ихсэх өвчний хүндрэлээс 62
хувь нь тархины харвалтад хүргэдэг бол үлдсэн 40 хувь нь зүрхний титэм судасны буюу
ишми гэж манайхан мэддэг болсон байна, зүрхний цусан хангамж дутагдах өвчнийг
үүсгэнэ. Ингээд тохиолдлын тоо нэмэгдээд энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авах
хүний тоо олшроод байна. Тэхээр энэ өндөр өртөгийг илүү бууруулах боломж байгаа юу
гэдгийг бодолцох хэрэгтэй болж байгаа юм.
Сэтгүүлч: -Аль болох тусламж үйлчилгээг сайжруулахын хэрээр өртөг зардалыг
хэрхэн бууруулах арга замыг эрэлхийлнэ гэсэн үг үү. Тэгэхээр энэ ачааллыг үүрэх
даатгалын сангийн эрсдэлийг тооцох аргуудын тухай ярих хэрэгтэй юм байна.
Түүний дотор иргэдийн ухамсар хандлагын асуудал, нийлүүлэгч байгууллагуудын
өрсөлдөөн ч орж байна. Эхний ээлжинд хэдийгээр үнийг нь хөнгөлж байгаа ч гэсэн
эдгээр өндөр өртөгтэй хэрэгслүүдийн үнэ, худалдан авах зардалыг эхний ээлжинд
бууруулах хэрэгтэй юм уу гэж бодлоо?
Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Ямар ч байгууллагын мэдээлэл ил
тод байдаг болсон энэ үед бид гадаадын үйлдвэрлэгч байгууллагын үнэ өртөгийг ч судлах
боломж байна. Бид түүнийг хийх ёстой. Үйлдвэрлэгч 50 доллараар гаргасан зүйл манайд
500 мянган төгрөгөөр орж ирээд байна уу, үгүй гэдгийг хянаж болно. Тиймээс тэндер
зарлахдаа энэ судалгааны дүндээ үндэслэх ёстой байх. Эдгээр хэрэгслийг Монголд
үйлдвэрлэх асуудал бас байна. Хэрэгцээ шаардлага нь бий болсон байхад маш олон эм
ханган нийлүүлэгч байгууллага, эмийн үйлдвэрүүд нийлүүлэгч болохыг сонирхох нь
лавтай. Жишээ нь, тариурын үйлдвэр байна. Тэд нэг удаагийн гуурсыг үйлдвэрлээд
эхлэхийг үгүйсгэхгүй. Бодлогын дэмжлэг үзүүлэх ч боломж байгаа гэж үзэж байна.
ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Эдгээр өндөр өртөгтэй тусламж
үйлчилгээний хэрэгслүүд бол яах аргагүй өндөр өртөгтэй гэдэг судлагдаж тогтоогдсон
байгаа. Жишээ нь, зүрхний хавхлаг солих, тархины мэс засалд хэрэглэгдэж байгаа
хэрэгслүүд маш өндөр технолиогоор бэлтгэгддэг. Зүрхний хавхлаг гэхэд биологийн
хавхлаг, гахайны үнхэлцэгнээс гаргаж авах жишээтэй. Орж ирж байгаа хэрэгслүүд дандаа
америк, германы баруун европын стандартад нийцсэн бүтээгдхүүнүүд нийлүүлэгдэж
сүүлийн хоёр жил тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Хүний биед тавихад ямар
нэгэн хор нөлөөгүй, урт хугацаанд ашиглагдах боломжтой, тухайн эрхтнийхээ үүргийг
бүрэн гүйцэтгэж чадна гэдэг нь дэлхийн стандартаар батлагдаад зогсохгүй, үйлдвэрлэл
явуулахад маш нарийн технологи, процесс шаардагдана. Одоогоор үндэсний хэмжээнд
үйлдвэрлэж чадахгүй учир бид гадны зах зээлээс авах үнээ боломжит хамгийн бага
хэмжээнд аваачих тухай л ярихаас өөр арга байхгүй.
ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Д.ПҮРЭВСҮРЭН: -Би Архангай аймгийн Эрдэнэмандалаас ирсэн. Хавхлагны хагалгаанд
орсон. Хоёр хавхлаг солиулсан, нэг хавхлаг сэтгүүлсэн. Биеийн байдал их сайн байна. Хоёр
жилийн өмнө энэ хагалгааг хийлгэх шаардлагатай гэсэн онош нь тодорхой болсон. Тэгсэн
ч орж чадахгүй явсаар энэ жил орлоо. Анх хагалгааны үнийг асуухад 13-15 сая төгрөгөөр
хийнэ гэж байсан. Тэгж байтал энэ жил ердөө 3 сая төгрөг бэлдчихэд болно гэсэн. Тэгээд
тэр мөнгөө өгөөд бусдыг нь даатгалаас хөнгөлүүлээд орлоо.
ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: -Бид
Мянганы сорилтын сангийн тусламжаар бүлэн хайлуулах эмийг анх хэрэглэсэн. 2016 оны
эхний хагас жилийн байдлаар 44 хүнд хийсэн. Ямар үед энэ тариаг хийх вэ гэвэл, тархины
цус хомсрох харвалтын үед судас бөглөрсөн байдаг, харвалтын шинж тэмдэг өгөөд эхний
гурван цагийн дотор энэ эмчилгээг хийвэл тэр бөглөөд байсан судасны бүлэн уусаад
судасны цусны эргэлт эргэж сэргээд тэр хүн харвалтаас үүсэх саа саажилтгүй хэл ярианы
өөрчлөлт орохгүйгээр бүрэн эдгэж байгаа. Тэгэхээр энэ бол тухайн хүндээ маш үр дүнтэй
эмчилгээ, эмчилгээний шинэ технологи. Энэ тариаг хэрэглэснээр тахир дутууг эрс
бууруулсан дэлхийн туршлага байгаа юм. Тийм ч учраас цус хомсрох харвалтын
эмчилгээний гол арга бол энэ юм. Энэ тариаг хэрэглэхээс гадна үүссэн бүлэнг судас дотуур
багажаар авдаг эмчилгээний арга бас нэвтэрч эхэлж байна. Нэг хүнд энэ аргаар эмчилгээ
хийгдсэн. Тэгэхээр хувь хүн бол харвалтын шинж тэмдэгээ таниад эрт эмнэлэгт хандахад
бид энэ тусламжийг үзүүлж чадах хэмжээнд хүрсэн. Энэ эмчилгээг хичнээн цаг алдагүй
хийж чадвал төдийчинээн үр дүн сайтай. Мянганы сорилтын сангийн дэмжлэг зогссоноос
хойш 2016 оноос эхлээд манай эмнэлэг тэндерээр аваад хийж эхлээд байна.
Сэтгүүлч: -Үнэхээр энэ харвалт, шигдээс гэдэг гэнэт л хүрээд ирдэг юм уу. Иргэд
оройтохгүй байх талаасаа юм хийх боломжтой юу. Энэ бүх ярианы эцэст хүн өөрийн
эрүүл мэндийн төлөө санаа тавиад урьдчилан сэргийлээд байвал энэ бүх явдал зардал
багасах, хүн нь эрүүл байснаар нийгэм нь хөгжих ийм гарц харагдаад байна. Тэгэхээр
энэ үнэхээр гэнэт ирдэг өвчин үү?
Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Суурь өвчтэй хүмүүс дээр бол
хүндрэл байдлаар гарна. Гэвч тухайн нөхцөл байдлаас үүдээд суурь өвчингүй ч гэсэн гэнэт
хүний амь насыг авч явдаг ийм эмгэг. Ийм тохиолдолд ямар шинж илэрвэл та цаг алдалгүй
арга хэмжээ авах вэ гэдгийг мэдсэн байх ёстой. Ингэж чадвал та тахир дутуу болохгүй,
хөдөлмөрийн чадвараа алдахгүй байж чадна. Тиймээс мэдээлэл мэдлэг чухал, тэр тусмаа
мэдээллийг мэдлэг болгож чадаагүйгээс хүмүүс хугацаа алдаад тэгээд хүндэрсэний дараа
эмнэлэгт ирдэг, тэгээд л энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авахаас өөр аргагүй
байдалд хүрээд байгаа юм.
Сэтгүүлч: Тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ, бусад өндөр
өртөгтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар Шастины Улсын Гуравдугаар
Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Эмчилгээний чанар, хүртээмж
сайжрахын хэрээр өртөг нь буурч, иргэд эрүүл мэндээсээ болж эдийн засгийн дарамтанд
орохгүй байх боломж нэмэгдсээр байгаа тухай энэ үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн та бүхэнд
уншигчдын өмнөөс талархаж байна.
А.Сарантуяа
МҮОНТ-ийн сэтгүүлч

More Related Content

Viewers also liked

Бат ирээдүй
Бат ирээдүйБат ирээдүй
Бат ирээдүйEruul2017
 
Сорьц тээвэрлэх
Сорьц тээвэрлэхСорьц тээвэрлэх
Сорьц тээвэрлэхEruul2017
 
Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017
Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017
Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017edu mamani
 
Adee Balouch Architectural Portfolio
Adee Balouch Architectural PortfolioAdee Balouch Architectural Portfolio
Adee Balouch Architectural PortfolioAdee Balouch
 
CV Annoni Marco 2017
CV Annoni Marco 2017CV Annoni Marco 2017
CV Annoni Marco 2017Marco Annoni
 

Viewers also liked (7)

Бат ирээдүй
Бат ирээдүйБат ирээдүй
Бат ирээдүй
 
Сорьц тээвэрлэх
Сорьц тээвэрлэхСорьц тээвэрлэх
Сорьц тээвэрлэх
 
Wedding inserts2
Wedding inserts2Wedding inserts2
Wedding inserts2
 
Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017
Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017
Ds 001-2017-minedu-norma-de-contratacion-docente-2017
 
Adee Balouch Architectural Portfolio
Adee Balouch Architectural PortfolioAdee Balouch Architectural Portfolio
Adee Balouch Architectural Portfolio
 
Windows 7
Windows 7Windows 7
Windows 7
 
CV Annoni Marco 2017
CV Annoni Marco 2017CV Annoni Marco 2017
CV Annoni Marco 2017
 

Similar to Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө

өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31Erdenezul Purevnanzad
 
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжД.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжbatnasanb
 
Emch nariin bagts tsag 2013 3r emneleg
Emch nariin bagts tsag 2013 3r emnelegEmch nariin bagts tsag 2013 3r emneleg
Emch nariin bagts tsag 2013 3r emnelegGantulga Nyamdorj
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замUnuruu Dear
 
1101 pre-tsolmon
1101 pre-tsolmon1101 pre-tsolmon
1101 pre-tsolmonSmile Tsoom
 
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын СэтгүүлЭмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын СэтгүүлBayarmagnai Dlh
 
Small cell lung cancer
Small cell lung cancer Small cell lung cancer
Small cell lung cancer Nomin21
 
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинөэрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинөEnkhbaatar G
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhsdwdsadwd
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
Pharma training mng
Pharma training mngPharma training mng
Pharma training mngMuzzy Muzzy
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
Bzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanBzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanadmiral_mgl
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарMuzzy Muzzy
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12admiral_mgl
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 

Similar to Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө (20)

өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
 
Тархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойрондТархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойронд
 
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломжД.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
Д.АДЪЯАБАЯСГАЛАН - Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах боломж
 
Emch nariin bagts tsag 2013 3r emneleg
Emch nariin bagts tsag 2013 3r emnelegEmch nariin bagts tsag 2013 3r emneleg
Emch nariin bagts tsag 2013 3r emneleg
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
1101 pre-tsolmon
1101 pre-tsolmon1101 pre-tsolmon
1101 pre-tsolmon
 
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын СэтгүүлЭмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл
 
Small cell lung cancer
Small cell lung cancer Small cell lung cancer
Small cell lung cancer
 
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинөэрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
 
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkhэнэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
Pharma training mng
Pharma training mngPharma training mng
Pharma training mng
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Bzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassanBzdemt tanitsuulga 2017 zassan
Bzdemt tanitsuulga 2017 zassan
 
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл УлаанбаатарЭрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
нхх лекц №10
нхх лекц №10нхх лекц №10
нхх лекц №10
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 

Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө

  • 1. Эмчилгээний өндөр өртөг "хөнгөрлөө" Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарт гарч байгаа томоохон ололт амжилтуудын үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж чадвал тархины харвалт авсан хүн бүр тахир дутуу болдог байсан тэр цаг, үеэ өнгөрөөж байна. Үүний бодит жишээ нь Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Харвалтын тасагт бүлэн хайлуулах эмчилгээ хийлгэсэн хүмүүс юм. Бүлэн хайлуулах эмчилгээний тариа, ганц ампул нь 1200 орчим долларын үнэтэй. Мэдээж бага тоо биш. Өнөөгийн ханшаар бол бараг гурван сая төгрөг. Гэхдээ гурван сая төгрөгний 20 хувь гэвэл 600 мянган төгрөг. Энэ бол таны халааснаас гарах зардал, үлдсэн 80 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөнө. Бүлэн хайлуулах эмчилгээнээс гадна олон арван саяар үнэлэгдэх өндөр өртөгтэй нарийн мэс заслын хэд хэдэн эмчилгээг монголчууд эх орондоо эдийн засгийн дарамт багатайгаар хийлгэх боломжтой болсон. Эмч мэргэжилтнүүд ч ур чадвараа гарган дэлхийн анагаах ухааны ололт амжилтаас хоцролгүй суралцаж, улам олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл манай улсад бүрдсэн. Энэ талаар ШУГТЭ-ийн удирдлагууд, зөвлөх профессор, эмч докторуудтай ярилцсанаа уншигч та бүхэнд товчлон хүргэж байна. Сэтгүүлч: -Тархины харвалт, зүрхний шигдээс өвчин нас баралтын гол шалтгаан болсоор байна. Энэ өвчний талаарх уламжлалт ойлголтоор бол насжилттай шууд холбож үздэг. Гэтэл залуу хүмүүс ихээр өртөх болсон байна, залуужиж байгаа шалтгаан нь юу вэ? Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Сүүлийн үед Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг дээр тархины харвалт, зүрхний шигдээс өвчний улмаас үйлчлүүлж байгаа хүмүүсийн нас үнэхээр залуужиж байна. Эмч нар дээр ирж байгаа хүмүүсийг харахад хорин зургаатай, гучтай хүмүүс зүрхний шигдээсээр өвдөөд орж ирж байна. Сэтгүүлч: -Өнөөдрийн байдлаар эдгээр өвчлөлийн талаар ялангуяа настай нь холбоод яривал ямар мэдээлэл өгч чадахаар байна? ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: - Эмчлүүлэгчдийн дийлэнх нь 45-55 насны хүмүүс байна. Харин сүүлийн үеийн хамгийн залуу тохиолдол бол 19 настай байсан. АУ-ны доктор Д.Нарантуяа: -Зүрхний шигдээсээр надад хандсан 23 настай, 26 настай тохиолдлууд бас байсан. Сүүлийн үед залуучууд фитнесээр их хичээллэх болсон, уургийг ихээр хэрэглэж байгаа нь энэ өвчинд хүргэх шалтгаан болсон байсан. ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Д.Батнаран: -Зүрхний шигдээсээр өвчилсөн 27 настай, 29 настай тохиолдлууд бас ирж байсан. Гуч гаруй настай зүрхний
  • 2. шигдээсийн тохиолдлууд бас байгаа. Ер нь дийлэнх хэсгийг 40-50 насны тэр дундаа эрчүүд голлон эзэлдэг байгаа хэдий ч энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад илүү залуу байгаа. ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: - Харвалтад хүргэж байгаа гол суурь өвчлөлүүд мөн эрсдэлт хүчин зүйлс гэж байгаа. Хамгийн нэгдүгээрт, амьдралын буруу хэв маягтай шууд холбоотой байна. Таргалалт, хөдөлгөөний хомсдол, бухимдал, цусны даралт ихсэлт, архидалт, тамхидалт зэрэг нь залуу хүмүүсийн дунд их байгаа учир тархины харвалт, зүрхний шигдээс ингэж залуужиж байна. ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: - Статистик гэвэл 2015 оны байдлаар зүрхний шигдээсээр 2000 гаруй хүн, тархины харвалтаар 1800-гаад хүн зөвхөн манай эмнэлгийн тус бүр 20, 20 ортой тасгууд дээр ирсэн. Гэтэл бид улсын бүх ачааллыг авахгүй байгаа шүү, хэдийгээр өндөр нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж дээр оношилгоо эмчилгээ хийгдээд дараагийн тусламж үйлчилгээг мэргэшсэн эмч нараас авах ёстой гэсэн зайлшгүй шалтгаантай хүмүүс ирж байгаа гэхэд л ийм тоо байна. Магадгүй зарим үнэхээр шаардлагатай ч гэсэн газрын холоос ирж амжихгүй тохиолдлууд байгааг үгүйсгэхгүй. Сэтгүүлч: -Гуравдугаар эмнэлэг дээр ирж байгаа энэ их ачааллыг эмнэлгийн дарга ямар менежментээр зохицуулж байна? ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд Гуравдугаар эмнэлэг дээр тархины харвалт, зүрхний шигдээсийн тасаг байгуулагдаад 2014 оноос хойш ажиллаж байна. Тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчилж нас барж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдээд ДЭМБ-ын мэдээгээр байнга тэргүүлэх хандлагатай хэвээр байна. Бид ямар бодлого барьж ажиллаж байна вэ гэвэл зөвхөн манайд ирж байгаа хүмүүст л тусламж үйлчилгээ үзүүлснээр ачаалал үүрнэ гэж үзэх биш хөдөө орон нутгийн болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр удирдах, эмч нарыг эмнэлзүйн удирдамжийн дагуу тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг чадвартай болгох сургалтуудыг тасралтгүй, шат дараатай явуулж байна. Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Яг аминд тулсан тусламж үйлчилгээнд “Алтан цаг”-ийн дүрмийг барьж ажилладаг. Энэ цаг хугацааг алдах л юм бол тусламж үйлчилгээ улам л хүндрээд байдаг. Нэг минут өнгөрөхийн хэрээр хоёр сая тархины эс үхэждэг. Тэхээр цаг хугацаандаа амжиж тусламж үйлчилгээг авах хэрэгтэй. Гэтэл цагтаа амжиж авах ёстой тусламж үйлчилгээний өртөг өндөр байдаг. Эдийн засгийн дарамт орж ирнэ. Харин иргэд маань 2015 оноос эхлээд өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлт эдэлж эхэлсэн байгаа. Одоо бид ярилцлагын хамгийн таатай хэсэг рүү шилжиж байна гэх үү дээ. ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: - Тусламж үйлчилгээг цагт нь авч чадвал тархины харвалт авсан хүн бүр тахир дутуу болдог байсан тэр байдал үеэ өнгөрөөж байна. Үүний бодит жишээ бол манайд эмчлүүлээд гарч байгаа хүмүүс. Бүлэн хайлуулах эмчилгээ хийлгээд хөл гарын саажилтгүйгээр бүрэн эдгээд гарсан байгаа. Энэ бол шинэ технологи. Манай тасгийн үндсэн гол зорилго бол энэ эмчилгээний аргыг нэвтрүүлэх юм. Нэвтрүүлж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд бид ... хүнд эмчилгээ хийгээд дэлхийн хэмжээний гэж хэлэхээр үр дүнтэй ажиллаж байна. Бүлэн хайлуулах тариа нэг ампул нь 1200 орчим долларын өртөгтэй байгаа. Гэхдээ энэ
  • 3. тариа энд яригдаж байгаа өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд орсон байгаа. ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний эм хэрэгслийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын хуулийн 9.1.6 мөн 9.1.8-д суулгаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх аажимдаа нэг худалдан авалтын тогтолцоонд шилжүүлэх, эрүүл мэндээс болж иргэнд учирч байгаа эрсдэлийг даатгалын сангаас хуваалцах зэрэг зарчмын асуудлуудыг Эрүүл мэндийн даатгалын хуулиар шийдвэрлэж чадсан. Эрүүл мэндийн даатгалын хууль 2015 оны 1-р сарын 29 нд батлагдаад 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу даатгуулагчийг хамгийн ихээр санхүүгийн эрсдэлд хүргэж байгаа гэдэг утгаар өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хэрэгслийн зардлыг даатгалын сангаас олгохоор ЭМ-ийн Сайдын 2014 оны 380 тоот тушаал гараад тэр нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 07 тоот тогтоолоор баталгаажаад амжилттай хэрэгжээд явж байна. Хэрэв 2015 онд 107 нэр төрлийн хэрэгслийг даатгалын сангаас хариуцсан бол 2016 оны байдлаар 484 хэрэгслийг санхүүжүүлж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа хэрэгслийг аль болох цогц байдлаар шийдвэрлэж байна. Үүнд нэг мянган төгрөгөөс эхлээд 28 сая хүртэл төгрөгийн үнэтэй хэрэгслүүд орж байгаа. Сэтгүүлч: -Эрүүл мэндийн даатгалын хуулиар хийсэн энэ зохицуулалтын ач холбогдол эмнэлгийн үйл ажиллагаанд хэрхэн мэдрэгдэж байна? ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Манай эмнэлэг 2015 онд 1.4 тэрбум төгрөгийн санхуужилт авч өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авах иргэдэд тулгарч байгаа хүндрэлийг багасгаж чадсан. Урьд нь ийм боломж байсангүй. Энэ бол иргэн хүнд маш өгөөжтэй шийдвэр болсон. Жишээ нь, зүрхний шигдээсийн эмчилгээнд орох байлаа гэхэд судсан дотуурх оношилгоог хийлгээд судсанд стенд буюу тэлэгч тавиулахад 2-3 сая орчим төгрөг иргэн өөрөө төлдөг байсан бол энэ хуулиар даатгалын сангаас 75-80 хувийг нь хөнгөлж өгдөг боллоо. ШУГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар: -Энэ тушаал, тогтоолын дагуу манай эмч нар зүрхний дутагдлын үеийн ресинхронизаци эмчилгээ мөн зүрхний хэм удирдах пэйсмэйкер эмчилгээ аблаци буюу хэм алдагдлын түлэх, хөлдөөх эмчилгээ, гол судасны графт стэнд сунгах эмчилгээ мөн зүрхний судсанд стэнд тавих эмчилгээ зэрэг 5-6 төрлийн зүрх болон голын судас, захын судсанд хийгдэх интервенци эмчилгээний шинэ төрлүүд нэвтэрсэн. Энэ боломжуудыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд хамруулаад эхлэхээр энэ чиглэлийн үндсэн эмчилгээ сайжраад энэ төрлийн өвчлөлөөр нас баралтыг бууруулах хэмжээнд бид тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг боллоо. Хагалгааны хэрэгслүүдийг эмнэлэг захиалж авдаг байсан бол одоо зохих шатны тэндерээр шалгарсан компаниуд оруулж ирдэг болсноор эмч нарын зүгээс хагалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл дээр санаа зовох зүйлгүйгээр ажиллаж байна. Мөн нэг өвчтөнд тавигдах стэндний тоо боломжийн хэрээр шаардлагатай бүх судсанд тавих ийм шатанд хүрсэн байна. Үнийн дүнгийн тухайд өмнө нь нэг стэнд суулгахад өгч байсан зардалыг өнөөдөр 5-6 стэнд суулгахад зарцуулж байгаа нь иргэнд очих эдийн засгийн хүндрэлийг эрс бууруулж байгаа.
  • 4. СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр 2015 байдлаар нийтдээ 2048 хүнд өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээ улсын хэмжээнд хийгдсэн байна. Энэ хагалгаанууд ШУГТЭ-ээс гадна Улсын Нэгдүгээр болон Хоёрдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ гэсэн 5 эмнэлэг дээр хийгдэж, 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2016 оны тухайд өндөр өртөгтэй хэрэгслийн зардалд 17 тэрбум төгрөг, сэргээн засах зориулалтаар хэрэглэх протези, ортопедийн зардалд 3.4 тэрбум төгрөгийн зардал төсөвлөгдсөн байна. Дээрх эмнэлгүүд дээр 2016 оноос ХСҮТ нэмэгдсэн. 2016 оны эхний 4 сарын байдлаар 2900 гаруй хүнд тусламж үйлчилгээг үзүүлээд 3-4 тэрбум төгрөг зарцуулсан. ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 07 тоот тогтоолын хүрээнд өндөр өртөгтэй мэс заслын зарим хэрэгслүүд, сэргээн заслын зарим хэрэгслүүдийн үнийг л хөнгөлж байна. Түүнээс биш тэр өндөр өртөгтэй мэс заслыг бүхэлд нь санхүүжүүлж байгаа хэрэг биш. Тиймээс цаашдаа улс орны хөгжил дээшлээд ирэхээр жишээ нь, зүрхний мэс заслыг эрүүл мэндийн даатгалын сангаас зөвхөн хэрэгслийг нь биш, тэр хагалгааны бодит зардлын хичнээн хувийг даатгалаас санхүүжүүлж чадах вэ гэдэг асуудал тавигдаж шийдвэрлэгдэх байх. ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -Манайх 2015 онд 107 нэр төрлийн өндөр өртөгтэй хэрэгслийг 8 төрлийн тусламж үйлчилгээнд хөнгөлж байсан бол 2016 онд 307 төрлийн хэрэгслээр 16 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Онцолж хэлэхэд, тархины судсан доторх оношилгоо эмчилгээ нэн тулгамдсан асуудал байсан. Энэ тусламж сайдын тушаалд тусгагдаагүй учир иргэд тархины оношилгоо, тухайлбал, тархины хавдар, судасны цүлхэн зэргийг оношлуулахад тун төвөгтэй, яалт ч үгүй өөрөө төлдөг байсан бол 2016 оны 6-р сараас эхлээд тархины судсан дотуурх оношилгоо эмчилгээний асуудлыг 07-р тогтоолын хүрээнд шийдвэрлэж өгсөн. ШУГТЭ-ийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн их эмч Н.Баатаржан: - Жишээ нь, бид нэлээд өндөр өртөгтэй, 88 сая орчим төгрөгийн зардалтай том хэмжээний хагалгааг нэг өвчтөнд хийсэн. Үүний дийлэнх хувийг даатгалаас багахан хувийг иргэн өөрөө төлсөн. Тэгэхээр энэ нь тухайн хүнд эдийн засгийн асар их дэм болж байгаа. Энэ хүн бол хөдөөнөөс ирсэн хүн байсан. Өвчлөл нь манай улсад нээлттэй мэс заслын аргаар хийх боломжгүй, яах аргагүй судсан дотуур хийх тохиолдол. Үүнийг бид өөрсдийн боломжоор, өөрсдийн хүчээр хийсэн. Үйлчлүүлэгчид ямар давуу талтай вэ гэхээр тухайн хагалгаа гавлын ясанд нээлттэй мэс заслын аргаар хийгдэхгүй зөвхөн судсан доторх тэр эмгэг өөрчлөлтийг нь бид бөглөх, гэтүүлэх тийм аргаар хийгддэг. Энэ аргаар хийхэд эмчилгээний ор хоног багасна, тухайн хүндээ ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй. Төрөөс ингээд хэрэгслийг хангаад өгөхөөр эмч бидэнд ажиллах нөхцөл бүрдэж байна. Өмнө нь өндөр өртөгтэйгөөс болоод үзүүлж чадахгүй байсан тусламж үйлчилгээг хийгээд эхэлсэн, энэ нь үйлчлүүлэгч болоод эмч бидэнд хэн хэнд нь давуу тал өгч байна. ШУГТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор С.Наранцэцэг: -Бид бас нүдний болорын мэс засал, торлог шилэнцэрийн мэс засал хийх боломжтой боллоо. Тухайлбал, болорын мэс засал дээр зөвхөн тэтгэврийн насны хүмүүс халамжаас тодорхой хэмжээний дэмжлэг авдаг байсан бол өнөөдөр нялх хүүхэд, 20-30 насны залуус мөнгөгүйгээсээ болоод торлогоо солиулж чадахгүй хараагаа алдахад хүрч байсныг мөн л энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хэрэгслийг хөнгөлөх тухай хуулиар шийдээд
  • 5. өглөө. Дээрээс нь элэг, Монгол улс элэгний хавдараар дэлхийд тэргүүлж яваа бол эрт оношлуулаад эрт шатанд нь мэс засалд орох, бөглүүлэх зэрэг үйлчилгээг мөн энэ хүрээнд хийх боллоо. Энэ бүхний үр өгөөж маш нааштайгаар харагдаж байна. ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Зүрхний хэм алдагдал өвчлөлийн үед зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг хийлгэхээр гадаад улс руу эмчилгээнд илгээдэг байсан. Монголд эмчилдэггүй байсан. Тэгвэл энэ 07 тоот тогтоолоор Азийн орнуудад 8-20 мянган долларын өртөгтэй, Европын орнуудад 20-80 мянган еврогийн өртөгтэй энэ эмчилгээг монголчууд маань эрүүл мэндийн болоод эдийн засгийн эрсдэлд орохгүйгээр эх орондоо хийлгэх боломж бүрдэж байна. Гуравдугаар эмнэлэг дээр 2016 оны 2-р сард зүрхний хэм алдагдлын лаборатори Монгол улсад анх удаа байгуулагдаж, ЭМЯ-ны тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Иргэд маань Солонгос, Энэтхэг, Тайланд руу явалгүйгээр энэ тусламж үйлчилгээг аваад дээр нь хэрэгслийн зардлын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болсон. ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ С.БАТНАСАН: -Би зүрхний хагалгаанд орлоо. Хоёр хавхлаг, хоёр судас. 1980 онд би группэд орсон. Группээр 15 жил явсан. Тэр хооронд зүрх маш их өвддөг байсан. Хавагнаад амьсгаадаад явж чадахаа болиод, эмнэлэгт хандахаар төлбөр нь их өндөр. Хамгийн доод тал нь 15-20 сая гэдэг. Мөнгө байхгүй явсаар байсан. Сая харин эмч нартайгаа уулзсан. Улсаас 80 хувийг нь даахаар болсон, та өөрөө 2-3 саяыг гаргана гэсэн. Тэгэнгүүт нь би хагалгаанд орсон, амжилттай боллоо, одоо сайхан, амьсгаадахаа больсон, сэтгэл тайван болчлоо, сайхан тэнхэрч байна. Надтай адил зүрх муутай хүмүүс гадаад дотоод явж эмчлүүлээд хэрэггүй, нийгмийн даатгал дээр очоод л эрүүл мэндийн даатгалаас бүх юм шийдэгдээд л монголдоо гоё болж байна. Монгол хөгжиж байна, эмч нар ч сайхан залуужсан байна, сайн ч хийдэг болсон байна. СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ Ямар өвчлөлүүдийн үед энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хөнгөлөлтийг авч болохыг тодруулбал, нийтдээ 18 төрлийн 155 бүлэг оношоор хийгдэх үйлчилгээний хэрэгслүүд хөнгөлөгдөж байна. Үүнд: - Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал - Зүрхний олдмол гажгийн мэс засал - Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал - Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал - Тархи мэдрэлийн мэс засал - Бүдүүн шулуун гэдэсний мэс засал - Бөөрний мэс засал - Чих, хамар, хоолойн мэс засал - Гэмтэл, бэртлийн мэс засал
  • 6. - Ерөнхий мэс засал - Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно. Жишээ нь, зүрхний аблаци буюу зүрхний хэм алдагдлын түлэх, хөлдөөх эмчилгээн дээр гэхэд нийтдээ 18 хэрэгслийн үнэ даатгалаас хөнгөлөгдөнө. Өмнө нь ийм тусламж үйлчилгээг улсын хэмжээнд жилдээ 1800 гаруй хүн дөнгөж авдаг байсан бол өнөөдөр зөвхөн нэг эмнэлэг дээр хагас жилийн дотор үйлчлүүлсэн хүний тоотой тэнцэж байна. Даатгалаас хөнгөлөлт үзүүлээд эхлэхээр иргэд ч гэсэн өөрсдийн зүгээс эрүүл мэнддээ илүү анхаараад эхэлжээ. Судасны оношилгоо хийлгэх шаардлагатай байгааг нь эмч хэлсэн ч олон хүн хийлгэж чадахгүй яваад л байсан. Яагаад гэвэл өндөр үнэтэй учраас... Тэгвэл одоо даатгалаас дийлэнх хувийг нь хөнгөлөх болсноор иргэн өөрт оногдох тодорхой хувиа төлөөд л эрт оношлогоонд хамрагдаж байна. Сэтгүүлч: -Энэ хөнгөлөлтийг эдлэснээр иргэд эрүүл мэндээ сайжруулаад зогсохгүй, эмч нарт хэдийгээр ачаалал нэмэгдэж байгаа ч гэсэн мэргэжил дээрээ өсөж хөгжихөд түлхэц болж байна уу? ШУГТЭ-ийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор З.Лхагвасүрэн: -Зөвхөн ганц ширхэг стэндээр шийдэгдэхгүй, олон судасны эмгэгтэй бол хоёр гурван стэнд тавиулах шаардлагатай хүмүүс өмнө нь 8-9 сая төгрөг төлөх болоод ирдэг байсан. Өмнө нь шигдээсээр өвчлөөд архаг хэлбэрт орсон хүмүүс эдийн засгийн ачааллаас болоод эмчлүүлж чаддаггүй байсан. Гурван жилийн өмнө жилдээ 300-гаад хүнд стэнд тавьдаг байсан бол одоо энэ тоо 800-д хүрчээд байгаа. Тэхээр энэ шийдвэр бол ард иргэдэд ач буянаа өгөхөөс гадна эмчлэх, урьдчилан сэргийлэхэд цаг хугацаа алдахгүй байхад маш их тустай байна. Эмч нарын ачаалал нэмэгдсэн хэдий ч багаж хэрэгслийн доголдол байхгүй болсон. Энэ зөвхөн зүрхний титэм судсан дээр биш пэйсмэйкер эмчилгээн дээр бас адилхан. Төрөлхийн гажгийн цоорлыг гадаадад эмчлүүлдэг байсан, аблаци тавиулж, шүхрээр бөглүүлэх зэрэг эмчилгээг гадаадад 5-8 мянган доллараар хийдэг байсан одоо тэр эмчилгээг манай эмч нар бие даагаад хийж чаддаг болсон. Материалыг нь оруулаад ирэхэд бол одоо манай эмнэлэгт энэ чиглэлийн тэргүүлэх зэргийн эмч нар бүгд ажиллаж байна, хийж байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хөнгөлөлт нэвтэрснээр бага насны хүүхдийн төрөлхийн гажигийг ч гэсэн бид өөрсдөө эмчилж байна. Үүнээс гадна нэг хэлэх зүйл байна. Шигдээс, харвалтад хүргэж байгаа гол үндсэн шалтгаан болох цусны даралт ихсэн өвчин, 15-20 хувийг эзэлдэг. Даралт ихэсдэггүй хүн гэж байхгүй, одоо бүр залуужсан. 2015 оноос эхлээд манай эмнэлэг бөөрний эмэнд тэсвэртэй даралт ихсэх өвчнийг дэлхий нийтэд зүрхний абляци хийж эмчилдэгтэй адил мэдрэлжүүлэлтийг таслах эмчилгээ хийж байна. Тэр эмчилгээг манай эмч нар хийдэг болсноор бас энэ хоёр өвчнөөс урьдчилан сэргийлэх гарцыг хайсан алхам болсон, хоёр гурван хүнд хийсэн байгаа. Энэ бол одоохондоо төлбөртэй байгаа. Төлбөртэй ч гэсэн бид шинэ технологи, шинэ эмчилгээг нэвтрүүлэхийн тулд хийгээд маш амжилттай болсон. Тэхээр цаашдаа энэ эмчилгээг ч гэсэн энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хөнгөлөлтөд хамруулж өгөх хэрэгтэй гэдгийг онцолж хэлэх гэсэн юм аа. Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Тархины харвалт, зүрхний шигдээсийг үүсгэдэг гол шалтгааныг арилгахад бодлогыг чиглүүлэх хэрэгтэй. Цусны даралт ихсэх эмгэг өмнө нь 4 хүн тутамд тохиолддог гэсэн судалгаа байсан бол сүүлийн
  • 7. үеийн судалгаагаар энэ тоо 3 хүн тутамд нэг болсон. Даралт ихсэх өвчний хүндрэлээс 62 хувь нь тархины харвалтад хүргэдэг бол үлдсэн 40 хувь нь зүрхний титэм судасны буюу ишми гэж манайхан мэддэг болсон байна, зүрхний цусан хангамж дутагдах өвчнийг үүсгэнэ. Ингээд тохиолдлын тоо нэмэгдээд энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авах хүний тоо олшроод байна. Тэхээр энэ өндөр өртөгийг илүү бууруулах боломж байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй болж байгаа юм. Сэтгүүлч: -Аль болох тусламж үйлчилгээг сайжруулахын хэрээр өртөг зардалыг хэрхэн бууруулах арга замыг эрэлхийлнэ гэсэн үг үү. Тэгэхээр энэ ачааллыг үүрэх даатгалын сангийн эрсдэлийг тооцох аргуудын тухай ярих хэрэгтэй юм байна. Түүний дотор иргэдийн ухамсар хандлагын асуудал, нийлүүлэгч байгууллагуудын өрсөлдөөн ч орж байна. Эхний ээлжинд хэдийгээр үнийг нь хөнгөлж байгаа ч гэсэн эдгээр өндөр өртөгтэй хэрэгслүүдийн үнэ, худалдан авах зардалыг эхний ээлжинд бууруулах хэрэгтэй юм уу гэж бодлоо? Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Ямар ч байгууллагын мэдээлэл ил тод байдаг болсон энэ үед бид гадаадын үйлдвэрлэгч байгууллагын үнэ өртөгийг ч судлах боломж байна. Бид түүнийг хийх ёстой. Үйлдвэрлэгч 50 доллараар гаргасан зүйл манайд 500 мянган төгрөгөөр орж ирээд байна уу, үгүй гэдгийг хянаж болно. Тиймээс тэндер зарлахдаа энэ судалгааны дүндээ үндэслэх ёстой байх. Эдгээр хэрэгслийг Монголд үйлдвэрлэх асуудал бас байна. Хэрэгцээ шаардлага нь бий болсон байхад маш олон эм ханган нийлүүлэгч байгууллага, эмийн үйлдвэрүүд нийлүүлэгч болохыг сонирхох нь лавтай. Жишээ нь, тариурын үйлдвэр байна. Тэд нэг удаагийн гуурсыг үйлдвэрлээд эхлэхийг үгүйсгэхгүй. Бодлогын дэмжлэг үзүүлэх ч боломж байгаа гэж үзэж байна. ШУГТЭ-ийн дарга, АУ-ны доктор Ц.Төмөр-Очир: -Эдгээр өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний хэрэгслүүд бол яах аргагүй өндөр өртөгтэй гэдэг судлагдаж тогтоогдсон байгаа. Жишээ нь, зүрхний хавхлаг солих, тархины мэс засалд хэрэглэгдэж байгаа хэрэгслүүд маш өндөр технолиогоор бэлтгэгддэг. Зүрхний хавхлаг гэхэд биологийн хавхлаг, гахайны үнхэлцэгнээс гаргаж авах жишээтэй. Орж ирж байгаа хэрэгслүүд дандаа америк, германы баруун европын стандартад нийцсэн бүтээгдхүүнүүд нийлүүлэгдэж сүүлийн хоёр жил тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Хүний биед тавихад ямар нэгэн хор нөлөөгүй, урт хугацаанд ашиглагдах боломжтой, тухайн эрхтнийхээ үүргийг бүрэн гүйцэтгэж чадна гэдэг нь дэлхийн стандартаар батлагдаад зогсохгүй, үйлдвэрлэл явуулахад маш нарийн технологи, процесс шаардагдана. Одоогоор үндэсний хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй учир бид гадны зах зээлээс авах үнээ боломжит хамгийн бага хэмжээнд аваачих тухай л ярихаас өөр арга байхгүй. ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ Д.ПҮРЭВСҮРЭН: -Би Архангай аймгийн Эрдэнэмандалаас ирсэн. Хавхлагны хагалгаанд орсон. Хоёр хавхлаг солиулсан, нэг хавхлаг сэтгүүлсэн. Биеийн байдал их сайн байна. Хоёр жилийн өмнө энэ хагалгааг хийлгэх шаардлагатай гэсэн онош нь тодорхой болсон. Тэгсэн ч орж чадахгүй явсаар энэ жил орлоо. Анх хагалгааны үнийг асуухад 13-15 сая төгрөгөөр хийнэ гэж байсан. Тэгж байтал энэ жил ердөө 3 сая төгрөг бэлдчихэд болно гэсэн. Тэгээд тэр мөнгөө өгөөд бусдыг нь даатгалаас хөнгөлүүлээд орлоо.
  • 8. ШУГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ж.Ариунаа: -Бид Мянганы сорилтын сангийн тусламжаар бүлэн хайлуулах эмийг анх хэрэглэсэн. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 44 хүнд хийсэн. Ямар үед энэ тариаг хийх вэ гэвэл, тархины цус хомсрох харвалтын үед судас бөглөрсөн байдаг, харвалтын шинж тэмдэг өгөөд эхний гурван цагийн дотор энэ эмчилгээг хийвэл тэр бөглөөд байсан судасны бүлэн уусаад судасны цусны эргэлт эргэж сэргээд тэр хүн харвалтаас үүсэх саа саажилтгүй хэл ярианы өөрчлөлт орохгүйгээр бүрэн эдгэж байгаа. Тэгэхээр энэ бол тухайн хүндээ маш үр дүнтэй эмчилгээ, эмчилгээний шинэ технологи. Энэ тариаг хэрэглэснээр тахир дутууг эрс бууруулсан дэлхийн туршлага байгаа юм. Тийм ч учраас цус хомсрох харвалтын эмчилгээний гол арга бол энэ юм. Энэ тариаг хэрэглэхээс гадна үүссэн бүлэнг судас дотуур багажаар авдаг эмчилгээний арга бас нэвтэрч эхэлж байна. Нэг хүнд энэ аргаар эмчилгээ хийгдсэн. Тэгэхээр хувь хүн бол харвалтын шинж тэмдэгээ таниад эрт эмнэлэгт хандахад бид энэ тусламжийг үзүүлж чадах хэмжээнд хүрсэн. Энэ эмчилгээг хичнээн цаг алдагүй хийж чадвал төдийчинээн үр дүн сайтай. Мянганы сорилтын сангийн дэмжлэг зогссоноос хойш 2016 оноос эхлээд манай эмнэлэг тэндерээр аваад хийж эхлээд байна. Сэтгүүлч: -Үнэхээр энэ харвалт, шигдээс гэдэг гэнэт л хүрээд ирдэг юм уу. Иргэд оройтохгүй байх талаасаа юм хийх боломжтой юу. Энэ бүх ярианы эцэст хүн өөрийн эрүүл мэндийн төлөө санаа тавиад урьдчилан сэргийлээд байвал энэ бүх явдал зардал багасах, хүн нь эрүүл байснаар нийгэм нь хөгжих ийм гарц харагдаад байна. Тэгэхээр энэ үнэхээр гэнэт ирдэг өвчин үү? Зүрхний зөвлөх эмч, АУ-ны доктор Д.Нарантуяа: -Суурь өвчтэй хүмүүс дээр бол хүндрэл байдлаар гарна. Гэвч тухайн нөхцөл байдлаас үүдээд суурь өвчингүй ч гэсэн гэнэт хүний амь насыг авч явдаг ийм эмгэг. Ийм тохиолдолд ямар шинж илэрвэл та цаг алдалгүй арга хэмжээ авах вэ гэдгийг мэдсэн байх ёстой. Ингэж чадвал та тахир дутуу болохгүй, хөдөлмөрийн чадвараа алдахгүй байж чадна. Тиймээс мэдээлэл мэдлэг чухал, тэр тусмаа мэдээллийг мэдлэг болгож чадаагүйгээс хүмүүс хугацаа алдаад тэгээд хүндэрсэний дараа эмнэлэгт ирдэг, тэгээд л энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм. Сэтгүүлч: Тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ, бусад өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Эмчилгээний чанар, хүртээмж сайжрахын хэрээр өртөг нь буурч, иргэд эрүүл мэндээсээ болж эдийн засгийн дарамтанд орохгүй байх боломж нэмэгдсээр байгаа тухай энэ үнэ цэнэтэй мэдээллийг өгсөн та бүхэнд уншигчдын өмнөөс талархаж байна. А.Сарантуяа МҮОНТ-ийн сэтгүүлч