SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Tseneg.mn эмч, нийтлэлч Бат-Ирээдүй
Эрүүл мэндийн салбарын шинэ бодлого
Улс орны
хамгийн том баялаг
бол мэдээж хүн ам.
Тиймээс ч аливаа улс
орны хөгжлийн
үзүүлэлтийг хэмжих гол
шалгуур үзүүлэлт нь
хүн амын эрүүл
мэндийн үзүүлэлт
байдаг. Тэгвэл манай
улсын эрүүл мэндийн
салбарын бодлого,
хөгжил ямархуу
түвшинд явагдаж ирэв.
Мэдээж сайн, муутай
олон асуудлыг ярих байх. Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд харагдах
байдалдаа болж бүтэхгүй зүйлсээр дүүрсэн мэт сөрөг талаас нь ихээхэн яригдах
болсон. Бид эерэг талыг олж харахаасаа илүүтэй хар бараан өнцгөөс шүүмжлэх
хандлага их болсоны илрэл. Муу л бол хойд айлын бор овоохой гэдэг шиг л “Эрүүл
мэндийн салбар”-ыг муучлах болжээ.
Эрүүл мэндийн салбарын хөгжилд олон хүчин зүйлсийн цогц бүрдэл
нөлөөлөх нь гарцаагүй. Дан ганц сайд, удирдлага солигдсоноор шийдэгдэх
асуудал ч биш. Гагцхүү зөв бодлого, мэргэжлийн баг, төрөөс дэмжих санхүүгийн
дэмжлэгтэй шууд холбон үзэж болно. Үнэн хэрэгтээ эрүүл мэндийн салбарт хийж
хэрэгжүүлж байгаа тэргүүлэх өвчлөлийг бууруулах эмнэлгийн тусламж
үйлчилгээний цогц бодлого, нийгмийн эрүүл мэнд, салбарын ил тод байдал, цаг
үетэй нийцсэн хууль эрх зүйн өөрчлөлт, санхүүжилтыг үе шаттай нэмэх зэрэг
системийн шинэлэг ажлууд мэргэжлийн засгийн газрын үед хийгдсээр байна. Энэ
бодит мэдээллийг бид бүхэн үнэн зөв мэдээллэх хэрэгтэй.
Мэргэжлийн засгийн газар үеийн эрүүл мэндийн салбарын мэргэжлийн багийн
хэрэгжүүлж буй ажлуудаас онцлон та бүхэнд хүргэж байна.
 Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын
санхүүжилтын хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Тэгвэл жилд 300
гаруй иргэн бөөрний архаг дутагдал л орж гемодиализийн эмчилгээний
зардлыг шийдвэрлэлээ. Бөөрний дутагдалд орсон хүнд гемодиализийн
эмчилгээний зардал амьдралд нь ямарх их санхүүгийн дарамт үүсдэг билээ.
Тэгвэл энэ асуудлыг төр хариуцахаар болсон юм.
 Элэгний Элэгний С вирүсийн эмийн үнийг бууруулсан нь энэ засгийн үед л
биелэлээ олсон. Элэгний вирүс илрүүлэх шинжилгээг аймаг, дүүргийн эрүүл
мэндийн нэгдлүүд дээр үнэ төлбөргүй буюу эрүүл мэндийн даатгалын
сангаас хийддэг болсон. Элэгний вирүс тоолох шинжилгээг Халдварт өвчин
судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр эрүүл мэндийн
даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэн хийх болжээ. Энэ манай улсын
тэргүүлэх өвчлөлийн нэг элэгний С вирусын халдвартай 400 гаруй мянган
иргэдэд чиглэсэн санхүүгийн бас нэг дарамтнаас чөлөөлсөн бодлого юм.
 Эрүүл мэндийн салбарын ил тод байдлыг илтгэх “Шилэн эрүүл мэнд” төсөл
хэрэгжүүлснээр тусламж, үйлчилгээний хүлээгдэл 50 хувиар буурсан
мэдээлэл байна. Энэхүү төсөл нь тогтмол хэрэгжих нь эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээг ил тод, хүлээгдэл чирэгдэлгүй болох, байгууллага
хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах ач холбогдолтой бүрдэх
боломжтой юм. Дашрамд сонирхуулахад: Эмнэлгийн тусламж үйлчилгээний
хүлээгдэл нь зөвхөн манай улсад тулгарсан асуудал биш. Дэлхийн ихэнх
улс орнуудын тулгамдсан асуудал юм. Тухайлбал, Норвегид эмнэлгийн
үйлчлүүлэгчдийн 52% нь нэг жил хүртэл, 20% нь 1-2 жил, 12% нь 2-3 жил
тусламж үйлчилгээ авахаар хүлээдэг бол Дани улсад хэвлийн хөндийн
хагалгаа хийлгэх өвчтөнүүд дунджаар 18 сар хүлээгдэлд, Англи улсад
амбулаторт анх үзүүлэхэд 13 долоо хоногоос ихгүй хугацаагаар, эмнэлэгт
хэвтэх хүлээгдлийг 6 сар хүртэл, Уэльсд амбулаторт анх үзүүлэхэд 12
сараас ихгүй хугацаагаар, өрхийн эмч дараагийн шаталд шилжүүлснээс
хойш эмчилгээ хийлгэж эхэлтэл 6 сараас ихгүй хугацаагаар хүлээх, зүрхний
төлөвлөгөөт мэс засал хийлгэх хүлээгдлийг 8 сараас байдаг. Үүнийг
шийдвэрлэхэд улс орон бүр хүлээгдлийн бүртгэл мэдээллийг хөгжүүлэхэд
анхаарсан бодлого явуулж байна. Манай эмнэлгүүдэд хүлээгдэл чирэгдэл
хэр хэмжээнд байгаа билээ. Энэ асуудлыг нээлттэй үлдээе.
 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх
тухай хууль”-ийн хуулийн төслийн хэлэлцүүлж байна. Одоо хэрэгжиж буй
хуулийн зохицуулалтаар архидан согтуурсан этгээдийг, амь тэнсэн ирсэн
үйлчлүүлэгч хоёр эмнэлгүүдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн
орон дээр зэрэгцэн хэвтэх зохицуулалттай байгаа юм. Энэ нь эмч,
эмнэлгийн мэргэжилтнийг болон өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн
үйлчлүүлэгч тэдний ар гэрийхэнд хүндрэл учруулсан асуудал болоод
байгаа. Энэ асуудлыг шийдэх гарц нь шинэчилсэн хууль юм.
 Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлаар
хэлэлцэхээр болсон юм. Сүүлийн жилүүдэд манай улсын анагаах ухааны
салбарт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи эрчимжтэй
хөгжиж байгаа нь одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн
шаардлагыг хангахгүй байна. Энэхүү хууль нь батлагдан гарсанаар амьгүй
донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй
болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах зэрэг
асуудлуудыг шийдвэрлэх ач холбогдол бүрдэх бололцоо бүрдэх юм.
Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын хөгжил нөгөө талаас ард иргэдийн
эрүүл энхийн манаад бодлогын өөрчлөлтүүд ихээхэн гарч байна. Харин хэвлэл
мэдээллийн салбарынхан маань үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдийн
зүгээс цаг үеийг дагаж үйлчилгээний соёл, эрүүл мэндийн боловсролоо
дээшлүүлэх нэн шаардлагатай. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй өндөр
техник технологийн дэвшил, эмч эмнэлгийн мэргэжилтний авъяас чадвар, эрдэм
мэдлэгийг алдаршуулсан “Сэрэлт-2” шиг нэвтрүүлэг олон хийгдээсэй билээ.

More Related Content

Viewers also liked

what is nursing
what is nursingwhat is nursing
what is nursingOtgoo Lxam
 
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухайсүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухайshaagaa
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжилtungalag
 
Emchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zuiEmchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zuiSosoo Byambaa
 

Viewers also liked (7)

what is nursing
what is nursingwhat is nursing
what is nursing
 
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухайсүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
сүрьеэтэй өвчтнийг асарч сувилах тухай
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
01. emnelgiin mergejiltnii yos zuin hem hemjee
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
 
Emchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zuiEmchiin hairltsaanii es zui
Emchiin hairltsaanii es zui
 

Similar to Бат ирээдүй

Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө
Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөөЭмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө
Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөөEruul2017
 
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31Erdenezul Purevnanzad
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замUnuruu Dear
 
ХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptxХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptxMaralErdeneMunkhbat
 
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...erdmiinshuvuu
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцооSilkroad10
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newmapc88812
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
Adb ppta intro for who mon
Adb ppta intro for who monAdb ppta intro for who mon
Adb ppta intro for who monmapc88812
 
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинөэрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинөEnkhbaatar G
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12admiral_mgl
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамBayar Tsend
 

Similar to Бат ирээдүй (20)

Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө
Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөөЭмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө
Эмчилгээний өндөр өртөг хөнгөрлөө
 
Draft of law on health
Draft of law on healthDraft of law on health
Draft of law on health
 
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж 2012 оны 10 сарын 31
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
ХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptxХЗ клиник бие даалт.pptx
ХЗ клиник бие даалт.pptx
 
Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)Aldaa zurchil (2)
Aldaa zurchil (2)
 
нхх лекц №10
нхх лекц №10нхх лекц №10
нхх лекц №10
 
Huuli
HuuliHuuli
Huuli
 
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...Шийрэв-  Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
Шийрэв- Монголын даатгалын салбарын потенциалыг тодорхойлох нь: Олон улсууды...
 
төрийн оролцоо
төрийн оролцоотөрийн оролцоо
төрийн оролцоо
 
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) newDay 2 session 3 governance v29_october2016 (mng) new
Day 2 session 3 governance v29_october2016 (mng) new
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
 
Adb ppta intro for who mon
Adb ppta intro for who monAdb ppta intro for who mon
Adb ppta intro for who mon
 
2017.03.20
2017.03.202017.03.20
2017.03.20
 
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинөэрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө
 
стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12стратеги төлөвлөгөө 2017.12,12
стратеги төлөвлөгөө 2017.12,12
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
 
2017.03.09
2017.03.092017.03.09
2017.03.09
 

Бат ирээдүй

  • 1. Tseneg.mn эмч, нийтлэлч Бат-Ирээдүй Эрүүл мэндийн салбарын шинэ бодлого Улс орны хамгийн том баялаг бол мэдээж хүн ам. Тиймээс ч аливаа улс орны хөгжлийн үзүүлэлтийг хэмжих гол шалгуур үзүүлэлт нь хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт байдаг. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжил ямархуу түвшинд явагдаж ирэв. Мэдээж сайн, муутай олон асуудлыг ярих байх. Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд харагдах байдалдаа болж бүтэхгүй зүйлсээр дүүрсэн мэт сөрөг талаас нь ихээхэн яригдах болсон. Бид эерэг талыг олж харахаасаа илүүтэй хар бараан өнцгөөс шүүмжлэх хандлага их болсоны илрэл. Муу л бол хойд айлын бор овоохой гэдэг шиг л “Эрүүл мэндийн салбар”-ыг муучлах болжээ. Эрүүл мэндийн салбарын хөгжилд олон хүчин зүйлсийн цогц бүрдэл нөлөөлөх нь гарцаагүй. Дан ганц сайд, удирдлага солигдсоноор шийдэгдэх асуудал ч биш. Гагцхүү зөв бодлого, мэргэжлийн баг, төрөөс дэмжих санхүүгийн дэмжлэгтэй шууд холбон үзэж болно. Үнэн хэрэгтээ эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа тэргүүлэх өвчлөлийг бууруулах эмнэлгийн тусламж үйлчилгээний цогц бодлого, нийгмийн эрүүл мэнд, салбарын ил тод байдал, цаг үетэй нийцсэн хууль эрх зүйн өөрчлөлт, санхүүжилтыг үе шаттай нэмэх зэрэг системийн шинэлэг ажлууд мэргэжлийн засгийн газрын үед хийгдсээр байна. Энэ бодит мэдээллийг бид бүхэн үнэн зөв мэдээллэх хэрэгтэй. Мэргэжлийн засгийн газар үеийн эрүүл мэндийн салбарын мэргэжлийн багийн хэрэгжүүлж буй ажлуудаас онцлон та бүхэнд хүргэж байна.  Энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтын хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Тэгвэл жилд 300 гаруй иргэн бөөрний архаг дутагдал л орж гемодиализийн эмчилгээний зардлыг шийдвэрлэлээ. Бөөрний дутагдалд орсон хүнд гемодиализийн эмчилгээний зардал амьдралд нь ямарх их санхүүгийн дарамт үүсдэг билээ. Тэгвэл энэ асуудлыг төр хариуцахаар болсон юм.
  • 2.  Элэгний Элэгний С вирүсийн эмийн үнийг бууруулсан нь энэ засгийн үед л биелэлээ олсон. Элэгний вирүс илрүүлэх шинжилгээг аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд дээр үнэ төлбөргүй буюу эрүүл мэндийн даатгалын сангаас хийддэг болсон. Элэгний вирүс тоолох шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэн хийх болжээ. Энэ манай улсын тэргүүлэх өвчлөлийн нэг элэгний С вирусын халдвартай 400 гаруй мянган иргэдэд чиглэсэн санхүүгийн бас нэг дарамтнаас чөлөөлсөн бодлого юм.  Эрүүл мэндийн салбарын ил тод байдлыг илтгэх “Шилэн эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлснээр тусламж, үйлчилгээний хүлээгдэл 50 хувиар буурсан мэдээлэл байна. Энэхүү төсөл нь тогтмол хэрэгжих нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ил тод, хүлээгдэл чирэгдэлгүй болох, байгууллага хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах ач холбогдолтой бүрдэх боломжтой юм. Дашрамд сонирхуулахад: Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдэл нь зөвхөн манай улсад тулгарсан асуудал биш. Дэлхийн ихэнх улс орнуудын тулгамдсан асуудал юм. Тухайлбал, Норвегид эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 52% нь нэг жил хүртэл, 20% нь 1-2 жил, 12% нь 2-3 жил тусламж үйлчилгээ авахаар хүлээдэг бол Дани улсад хэвлийн хөндийн хагалгаа хийлгэх өвчтөнүүд дунджаар 18 сар хүлээгдэлд, Англи улсад амбулаторт анх үзүүлэхэд 13 долоо хоногоос ихгүй хугацаагаар, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг 6 сар хүртэл, Уэльсд амбулаторт анх үзүүлэхэд 12 сараас ихгүй хугацаагаар, өрхийн эмч дараагийн шаталд шилжүүлснээс хойш эмчилгээ хийлгэж эхэлтэл 6 сараас ихгүй хугацаагаар хүлээх, зүрхний төлөвлөгөөт мэс засал хийлгэх хүлээгдлийг 8 сараас байдаг. Үүнийг шийдвэрлэхэд улс орон бүр хүлээгдлийн бүртгэл мэдээллийг хөгжүүлэхэд анхаарсан бодлого явуулж байна. Манай эмнэлгүүдэд хүлээгдэл чирэгдэл хэр хэмжээнд байгаа билээ. Энэ асуудлыг нээлттэй үлдээе.  Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн хуулийн төслийн хэлэлцүүлж байна. Одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалтаар архидан согтуурсан этгээдийг, амь тэнсэн ирсэн үйлчлүүлэгч хоёр эмнэлгүүдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн орон дээр зэрэгцэн хэвтэх зохицуулалттай байгаа юм. Энэ нь эмч, эмнэлгийн мэргэжилтнийг болон өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн үйлчлүүлэгч тэдний ар гэрийхэнд хүндрэл учруулсан асуудал болоод байгаа. Энэ асуудлыг шийдэх гарц нь шинэчилсэн хууль юм.  Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын их хурлаар хэлэлцэхээр болсон юм. Сүүлийн жилүүдэд манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи эрчимжтэй хөгжиж байгаа нь одоогийн мөрдөж байгаа хууль нь цаг үеийн шаардлагыг хангахгүй байна. Энэхүү хууль нь батлагдан гарсанаар амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй
  • 3. болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх ач холбогдол бүрдэх бололцоо бүрдэх юм. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын хөгжил нөгөө талаас ард иргэдийн эрүүл энхийн манаад бодлогын өөрчлөлтүүд ихээхэн гарч байна. Харин хэвлэл мэдээллийн салбарынхан маань үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэж, иргэдийн зүгээс цаг үеийг дагаж үйлчилгээний соёл, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нэн шаардлагатай. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй өндөр техник технологийн дэвшил, эмч эмнэлгийн мэргэжилтний авъяас чадвар, эрдэм мэдлэгийг алдаршуулсан “Сэрэлт-2” шиг нэвтрүүлэг олон хийгдээсэй билээ.