SlideShare a Scribd company logo
1 of 18
Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс
ОЦ Тэнхим




Ургамал бүрийн амьдрал өөр өөр байдгийн адил түүнд
нөлөөлөх хүчин зүйлүүд ч янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл мод,
сөөгний нас төдийгүй, түүний хэлбэр хэмжээ, төрх байдал
гадаад орчин нөхцөлтэйгээ шууд уялдан байнга өөрчлөгдөж
байдаг боловч гаднын нөхцөл, цаг уурт өөрчлөлт гарсан тэр
даруйд мод ургамал тэр бүр зохицон дасаж чаддаггүй. Иймээс
ган болоод хүйтэнд тэсвэртэй ургамлыг бий болгохдоо ган
болоод хүйтэнд удаан хугацаагаар дасгаж байж сая түүнд
тэсвэр суулгах болдог. Ургамлын гадаад нөхцөл гэдгийг
амьдралын эн
тэргүүний нөхцөл, амьдрах орчин гэж 2
салангид ойлгох хэрэгтэй. Ургах орчны буюу амьдрах орчны
байдал гэдэгт уг ургамлыг хүрээлэн буй газар орон, цаг уур,
хөрс ургамал хийгээд амьтны аймаг орно.
Амьдралын эн тэргүүний нөхцөл гэдэг нь ургамлын амьдрал
хэвийн ургах үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах ус ,
агаар , хөрс , гэрэл , дулаан болно.




Агаар - ургамлын амьдралд чухал нөлөөтэй хүчин зүйлийн
нэг. Агааргүйгээр ямарч ургамал амьдарч чадахгүй. Агаарын
хийн найрлаганд дунджаар хүчилтөрөгч 21%, нүүрс хүчлийн
хий 0,03%, азот 78% бөгөөд 1 орчим хувийг бусад хийнүүд
эзлэдэг. Ургамал өдөр амьсгалж байх үедээ нүүрсхүчлийн
хийг шингээн авч хүчилтөрөгчийн хийг гадагш ялгаруулдаг.
Шөнө нь үүний эсрэг үйл ажиллагаа явагддаг тул таримал
ургамлыг унтлагын өрөөнд байлгадаггүй. Ургамал 24 цагийн
турш амьсгалж байдаг. Агаарын найрлага алдагдаж бусад
хорт хийнүүдийн эзлэх хэмжээ ихэссэнээс агаар бохирдох
явдал хот суурин газарт үзэгддэг. Үүнээс үүдэн хотын гудамж,
цэцэрлэгт тарьсан модлог ургамлын хэвийн өсөлт алдагдана.
Азотын давхар исэл, хүхэрлэг хий агаарын найрлаганд ихсэх
нь ургамлын амьдралд бүр ч муугаар нөлөөлдөг.
Агаарын энэхүү бохирдолоос шалтгаалан хотын ногоон
байгууламжийн мод сөөг байгалийн ургамалтай харьцуулахад
амьдрах хугацаа нь 3-5 дахин богиносдог байна.






Шаварлаг хөрсний мод, сөөг агаараар байнга дутагдаж
байдаг. Агаарын бохирдолоос улбаалан хот суурин газрын
мод, сөөг өнгө зүсээ алдаж амьсгалын явц нь буурдаг.
Зузаан хальс бүрхүүл, холтос бүхий модод бохир агаарын хор
нөлөөг даахдаа сайн бөгөөд Бургас, шар хуайс, далан хальс,
хайлаас бусдаас илүү, Сэрдэгийн овгийн ургамлууд бохир
агаарт дунд зэрэг, Буурцагтан, Сарнайтан, Нарсны овгийн
ургамлууд тэсвэр муутай байдаг.
Зарим ургамал хордож гэмтсэн навчаа түргэн сольдог
байгалийн зохиолдолгоотой. Жишээ нь: Шинэс, Улиас, Нохойн
хошуу, тавилгана г.м.




Дулаан . Дулааны тодорхой температурын хязгаар дотор
модлог ургамлын амьдралын янз бүрийн процессууд явагддаг
учраас энэ нь ургамлын экологийн зайлшгүй чухал хүчин зүйл
болдог. Ургамлын хөгжилт, түүний өсөлт болон бусад
физиологийн процесс нь тодорхой температурын хязгаарын
хүрээнд явагддаг. Ийм учраас ургамал болгонд физиологийн
процесс явагдах, хамгийн бага, тохиромжтой, хамгийн их
температурын нөхцөлтэй байдаг. Үүнээс үзэхэд дулаан гэдэг
нь тодорхой нэг ургамлын амьдралын нөхцлийг хангагч чухал
хүчин зүйл бөгөөд энэ чанараараа тэр ургамлын газрын
гадаргуу дээрхи тархалт, ургамлын хэвшилийг бүрдүүлэхэд
чухал нөлөө үзүүлдэг.
Газрын гадаргын тодорхой бүс нутагт ирэх дулааны хэмжээ,
горим, харилцан адилгүй байх бөгөөд энэ нь тодорхой зүй
тогтолтой байдаг. Туйлаас эхлээд экватор луу ойртох тутам
газрын гадаргуу дээр ирэх дулааны хэмжээ ихсэх бөгөөд
үүний үрээр дэлхийн бөмбөрцөг дээр температурын бүс
бүслүүр үүсдэг байна.






Уулын нөхцөлд мөн дулааны босоо бүс үүсдэг. Далайн
түвшингээс өндөрсөх тутам дулааны хэмжээ багасдаг.
Экологийн чухал хүчин зүйл болох чийгийн байдлаас
хамаараад жилийн туршид, хоногийн туршид ч гэсэн дулааны
горим хүчтэй өөрчлөгддөг. Экваторт ойртох тутам дулааны
хэмжээ жигд тархдаг.
Дулаан ба усны горим нь уур амьсгалын бүс бүслүүр үүсгэхэд
их нөлөөлөх бөгөөд ийм бүс бүрт ургамалжилт нь өөрчлөгдөж
тархалт нь янз бүр болдог (тундр, ойн тундр, ой, ойт хээр гэх
мэт) Дулаан ийм экологийн чухал хүчин зүйл боловч ус гэрэл
мэтийн хүчин зүйл шиг ургамлын гадаад дүр төрх, онцлог
бүрдэхэд онцгой нөлөөлдөггүй.
Өөрөөр хэлбэл ургамлын гадаад байдлыг хараад дулаан
нөхцөлд ургаж уу? үгүй юу гэдгийг мэдэхэд амаргүй. Түүнчлэн
урьдчилсан ажиглалтгүйгээр энэ ургамал өвөлжиж чадах нь уу
эсвэл үхэх нь үү гэдгийг мэдэж болдоггүй.








Ямарч ургамалд дээд доод гэсэн температурын 2 хязгаарыг
тогтоох хэрэгтэй. Бага ба их ямар температурын нөхцөлд
ургаж чадах тэр хязгаар юм. Ургамал бүрд физиологийн
процесс явагдах температурын хэмжээ харилцан адилгүй.
Жишээ нь: Жодоо, Гацуур модны мөчрийн өсөлт +10° С -ээс
дээш температур явагддаг. Зарим ургамал, нүргэс, улиангар,
бургас, зэрэгт цэцэглэлт нилээн хүйтэнд явагдаад мөчрийн
өсөлт хожим дулаан болсон хойно эхлэх жишээтэй.
Ихэнх ургамлын физиологийн процесс явагдах тохиромжтой
температурын хэмжээ максимум хэмжээндээ ойрхон байдаг.
Нарс модны мөчрийн өсөлт +7°С- + 34°С хооронд явагддаг
бөгөөд тохиромжтой нь +25°С-28° С юм. Түүнчлэн зарим
модлог ургамалын үрийг соёолуулахын тулд урьдчилан бага
температураар үйлчлүүлэх шаардлагатай.
Энэ зарчим дээр стратификацийн үзэгдэл үндэслэсэн байдаг.






Модлог ургамалын навч цэцгийн нахиа нь их биш
хүйтэрлэлтийн дараа түргэн дэлгэгдэж ургаж эхэлдэг
онцлогтой. Хэт өндөр температур нь ургамлын эсийн
протоплазмыг хатаах, бүлэгнүүлэх явдалд хүргэдэг. Дааж
өнгөрүүлэх температурын дээд хэмжээ ургамал болгонд
харилцан адилгүй боловч ихэвчлэн +35° С + 40° С заримдаа
+50°С хүрдэг. Хэрвээ ургамал өөртөө бага хэмжээний усыг
агуулж байвал өндөр температурыг дааж өнгөрөөж чаддаг.
Ургамлын хэт халалтаас хамгаалах нэг зохилдлог арга бол
транспирацийн үзэгдэл бөгөөд энэ ургамлын биеийн
температурыг ихээхэн бууруулдаг. Ургамлын эд эсэнд давс их
агуулагдах явдал ургамлын дулаан тэсвэрлэх чадварыг
ихэсгэж протоплазмын бүлэгнэх явдлыг багасгадаг.
Говийн нөхцөлд ургадаг ургамалууд ийм онцлогтой. Дөнгөж
ургаж эхлэж байгаа залуу зулзганд өндөр температур нь
муугаар нөлөөлж, налж унагах явдалд хүргэдэг. Янз бүрийн
зүйлийн ургамлын дааж өнгөрөөх температурын доод хязгаар
нь их өргөн дэлгэр байдаг.






Жишээ нь зарим нэг экватор орчмын ургамал нь +5° хэмийн
дулаан үед хөлдөж гэмтдэг байхад даурын хар мод нь тайван
байдалд орсон үедээ -75° хэм хүйтрэлтийг дааж өнгөрөөх
жишээтэй. Хүйтрэлтээс болж ургамлын үхэх нь түүний эд
эсээс ус их алддагаар тайлбарлагдана.
Ургамлын эд эсийн хооронд үүссэн мөсний талстууд нь эсийн
доторхи усыг түрж гаргах, тэлж эд эсийн бүтэцийг эвдэж
улмаар үхэх аюулд хүргэдэг. Үүнээс үзэхэд ургамлын ус аль
бага агуулж байгаа эрхтэнүүд нь хүйтрэлтийг сайн дааж
өнгөрөөдөг байна. Ихэнхи тохиолдолд гэнэтийн хүйтрэлт
дулааралт нь ургамалд маш муугаар нөлөөлдөг. Зарим нэг
хөвд мэтийн ургамал өөртөө их хэмжээний усыг агуулдаг ч
гэсэн амархан хөлдөөд, өөртөө аюулгүйгээр гэсдэг онцлогтой.
Өвөл ургамалд их хүйтрэлт хортой нөлөөлөхөөс гадна өвлийн
хуурай агаар их муугаар нөлөөлж нахиагаар ус уурших явдалд
хүргэдэг.




Янз бүрийн моднуудын нахиагаар өвөлд уурших усны хэмжээ
харилцан адилгүй. Жишээ нь: нарсыг бодвол гацуур, агч 2
дахин, эвэрлэг мод 4-5 дахин илүү ус ууршуулдаг байна. Энэ
явдал нь хүйтэн хуурай өвөлд ийм моднуудын залуу нахиа
ихээхэн хатаж, үхэх нь олонтоо байдаг. Өвлийн хэт хүйтэн
температурыг (- 40°-45° зарим моднууд (нарс, хар мод, хуш,
хус, улиангар) сайн дааж өнгөрөөж байхад бусад моднууд
гэмтэх нь элбэг.
Ингэж гэмтэх явдлын эрч харилцан адилгүй зарим модны
нахиа бүрмөсөн юмуу нэг наст шилмүүс, ичмэл нахиа гэмтэж
байхад зарим модны тайван байдал орсон нахиа гэмтэх
бөгөөд энэ нь 6-р сар хүртэл мод навчилж цэцэглэдэггүй,
харин унтмал нахиа сэргэж ургаж байхад зарим тохиолдолд
нахианууд гэмтээгүй үлдсэн ч гэсэн гол нь их гэмтэж хагарч
цуурсан байх нь үзэгддэг. Энэ бүр ч аюултай, навч, цэцэг
ургаж гарч ирээд хатаж хуниралдаад удахгүй бүх мод үхэлд
хүрдэг. Энэ нь зарим улиас, алимны модонд тохиолддог.
Шилмүүст, ялангуяа залуу ургамалд хавар эртний их нар бас
муугаар нөлөөлж наранд түлэгдэж үхэх явдалд хүргэдэг..






Ус чийг . Ус гэдэг нь ургамлын биеийн бүтэцийн нэгэн чухаг
хэсэг болохоос гадна тэдний тэжээлийн чухал эх булаг болж
өгдөг. Ургамлын дотор явагддаг физиологийн процесст
зайлшгүй оролцдог.
Ургамалд хэрэглэгддэг бүх чийгийн ихэнх хэсэг нь хөрснөөс
шингээгдэх замаар хангагддаг.
Хөрснөөс шингээгдэж буй усны хамт ой модны өсөлт
ургалтанд зайлшгүй хэрэгцээтэй шим тэжээлийн бодис ууссан
хэлбэрээр ургамалд ашиглагддаг. Ургамал моднууд нь өөрийн
илүүдэл чийгээ навчныхаа гадаргуугаар ууршуулах замаар
өөрийн температурын горимоо зохицуулдаг. Ус гэдэг нь
ургамлын өөрийн бүтэц түүнчлэн хөрс атмосферийн бүтцэнд
оролцдог учир хөрс, агаарын температурыг зохих хэмжээгээр
зохицуулж өөрчлөх хөрсний шим тэжээлийн бодисыг ургамал
авч ашиглах бололцоотой хэлбэрт шилжүүлэх, нарны гэрлийн
хурц тусгалыг зохицуулах, ургамлын өсөлт хөгжилтийг
удаашруулах буюу түргэсгэх үйлчилгээтэй.


Усны хатуу шингэн хийн байдалд байх харьцаа нь нарны
гэрлийн эрчим болон бусад хүчин зүйлээс хамаардаг. Ус
шингэн байхдаа нарны гэрлийн нөлөөгөөр усны уур болон
хувирч энэ үзүүлэлтийн концентрацаар агаарын чийг
тодорхойлогддог. Агаарын чийгийн хэмжээ нь түүний
температур усны уур үүсэх эх булгууд, салхи, газрын
рельефийн байдал түүнчлэн жилийн улирлууд, уг районы
географийн
байршилаас
ихээхэн
хамаардаг.
Өндөр
температур агаарын чийг хоёр нийлээд ургамлын өсөлтөнд
тохиромжтой нөхцөлийг бүрэлдүүлж өгдөг. Агаарын хийд усны
уур гарч холилдоод хүйтэн температурын нөлөөгөөр
конденсац явагдаж тунадасны журмаар эргэж бууж ирдэг.
Хөрсний чийг нь бороо цасны үйлчлэлээр ургамлын
амьдралын процесстэй нягт холбоотой дахин сэргээгддэг. Бүх
тунадасны шууд нөлөө нь ургамлын өсөлт хөгжилтөнд
зайлшгүй шаардагдах усан хангамжийг бий болгож байх чухал
үүрэгтэй. Ургамлуудын усны шаардлага нь температур,
агаарын чийгээс их хамаарч өөрчлөгддөг.


Чийгийн шаардлагаас хамаарч модлог ургамлыг дотор нь
чийгсэг /гигрофит/, чийгийн шаардлага дунд зэрэг /мезофит/,
хуурайсаг /ксерофит/ ургамал гэж ангилдаг.Чийгсэг бүлэгт
илүүдэл чийгтэй нөхцөлд ургаж чаддаг ургамлууд ордог. Ийм
модны тоонд нүргэс орно. Чийгийн харьцангуй хангалттай
орчинд ургадаг ургамлыг мезофит юмуу чийгт дуртай ургамал
гэдэг. Энэ бүлэгт ойн ихэнхи моднууд ордог. Түүнчлэн ихэнхи
бут мөн энэ бүлэгт орно. Энэ бүлгийн ургамал нь чийгсэг,
хуурайсаг бүлгийн завсрын байрыг эзэлдэг ургамлууд юм.
Хуурайсаг бүлэгт ус чийг дутагдалтай, физик болон
физиологийн гандалтыг дааж чаддаг тийм ургамлууд орно.
Энэ бүлгийн ургамлуудын онцлог нь шим тэжээлийн бодисыг
нэг ихээр шаарддаггүй, тал хээр, цөлийн бүсэд ургадаг
ургамлууд бөгөөд үндэсний систем өвөрмөц хөгжилтэй
багахан хэмжээний усыг их талбайгаас тэр бүү хэл хөрсний
гадарга дээр байгаа усыг хүртэл авч ашиглах чадвартай
байдгаараа онцлог юм.









Модлог ургамалд хэрэглэгддэг ус чийгийн гол эх булаг
нь :
1 .Атмосферийн тунадас юмуу бороо цасны ус,
Конденсацын тунадас юмуу усны уурын нягтарч өтгөрөх үед
үүсдэг шүүдэр, цан хяруу,
Дээрхи тунадаснаас бүрдэх хөрсний чийг,
Хөрсний гүний ус,
5.Гол мөрний цэнгэг ус зэрэг болно.










Гэрэл - гэрэлгүй орчинд ургамал өнгө зүсгүй байхаас гадна
фотосинтезийн процесс нь бараг явагдахгүй. Ж: айл нүүхэд
авдар сав, шалны доогуур ургасан ногоо өнгөө алдаж бараг
цагаан болсон байдаг
.Гэрэлгүй орчинд ургамлын иш урт нарийн, туниа муутай
байхаас гадна ногоон өнгөө алдаж, сунасан байхад гэрэлтэй
орчинд саглагар мөчиртэй, гялалзсан хар ногоон өнгөтэй
харагддаг.
Гэрлийн хүч, чиглэлээс шалтгаалж ургамлын гадаад байдалд
ихээхэн өөрчлөлт гардаг.
Гэрэлтэй задгай газар ургасан модны гол иш нь доороос эхлэн
салаалсан мөчиртэй, жигд титэмтэй, эсвэл нарлуу харсан
энгэрийн модны титэм өтгөн байхад шигүү ойд ургасан модны
зөвхөн оройн хэсэг салаалсан, урт өндөр иштэй болж нар
булаацалдан уралдаж ургасан байх жишээтэй.
Гэрэл нь ургамалд хамгийн чухал физиологийн процесс болох
фотосинтез явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.








Фотосинтез гэдэг нь мод ургамал агаараас авсан
нүүрсхүчлийн хий, газрын хөрснөөс авсан уснаас нарны
гэрлийн шууд үйлчилгээний дор органик бодис бүрэлдүүлж
агаарт хүчилтөрөгч хийг ялгаруулах процессыг хэлнэ.
6 CO2 + 6 Н2О = 6 Н2 О6 + 6 О 2
Нүүрсхүчлийн хий

ус

нүүрс ус

хүчилтөрөгчийн хий

Ингэж мод ургамал агаарт хүчилтөрөгчийг үйлдвэрлэн
гаргадгаараа онцгой ач холбогдолтой учраас хот суурин
газрыг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх шаардлага гарч байгаа
билээ. Мод ургамал харилцан адилгүй гэрэл шаарддаг.
Гэрэлсэг ургамалд Нарс,Заг, Тоорой, Сухай, Тавилгана,
Харгана, Хайлаас зэрэг ургамал орно.
Сүүдэрсэг ургамалд Хуш, Шинэс, Гацуур, Жодоо, Монос
г.м.








Хөрс - ургамал хоёр хоорондоо нягт холбоотой, бие биедээ
үргэлж харилцан нөлөөлж байдаг. Хөрс нь уулын чулуулгын
өнгөн хэсэгт байгаль цаг уурын олон арван жилийн
нөлөөллийн дор үүссэн үржил шимт давхарга юм.
Хөрсөнд ургамал өөрийн үндсээр бэхлэгдэж, газраас үржил
шим, өөрт хэрэгтэй бүхнийгээ үндсээрээ дамжуулан сорж
авдаг ургамлын оршин тогтнох, амьдрах чухал нөхцөл юм.
Ургамлын амьдралд гадаад нөлөөллүүдээс гадна хөрсний
өөрийн нь бүтэц, физик химийн шинж чанар, агаар,
температур, чийг зэрэг олон төрлийн хүчин зүйлүүд нөлөөлнө.
Ялангуяа хөрсний бүтэц нь ургамлын үндэсний хөгжилт,
агаарын солилцооны горимд нөлөө их үзүүлдэг.Ургамал нь
өөрөө ч хөрсний бүтэц бүрэлдэхүүнд хариу нөлөө үзүүлнэ.
Хөрсний химийн шинжид түүний урвал, давс, хужир, шохой,
ялзмаг зэрэг зүйлс хамаарна.







Физикийн шинжид механик тогтоц, хөрсний бүтэц, чийг, агаар,
дулаан зэрэг багтана. Хөрсөнд орших азот, фосфор, кали
зэрэг
чухал хэрэгцээт бодисууд ургамалд
уусмал
байдалтайгаар нэвтрэн үндсээр дамжин орно.
Модлог ургамлыг:
ялзмаг ихтэй хар шороон хөрсний / Царс, Далдуу, Агч/,
дунд зэрэг шим тэжээлтэй хөрсний /Шинэс, Гацуур, Хуш/,
шим тэжээл төдий л шаарддаггүй /сухай, улиас, бургас,
хайлаас /
гэж 3 ангилж үздэг.

More Related Content

Similar to 2013 хцү 04

тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамалdavaa627
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2nayna-1
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2nayna-1
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2nayna-1
 
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Ankhbileg Luvsan
 

Similar to 2013 хцү 04 (20)

Lects2
Lects2Lects2
Lects2
 
Tsetseg
TsetsegTsetseg
Tsetseg
 
2013 mod urjuuleg 07
2013 mod urjuuleg  072013 mod urjuuleg  07
2013 mod urjuuleg 07
 
2013 хцү 03
2013 хцү 032013 хцү 03
2013 хцү 03
 
Mod tariy
Mod tariyMod tariy
Mod tariy
 
тасалгааны ургамал
тасалгааны ургамалтасалгааны ургамал
тасалгааны ургамал
 
жимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lectureжимсний аж ахуй E lecture
жимсний аж ахуй E lecture
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
зөвөлгөө 2
зөвөлгөө 2зөвөлгөө 2
зөвөлгөө 2
 
Oc lekts 3
Oc lekts 3Oc lekts 3
Oc lekts 3
 
Lekts 1
Lekts 1Lekts 1
Lekts 1
 
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
Oc lekts 6
Oc lekts 6Oc lekts 6
Oc lekts 6
 
Oc lekts 6
Oc lekts 6Oc lekts 6
Oc lekts 6
 
Oc lekts 8
Oc lekts 8Oc lekts 8
Oc lekts 8
 

More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)

Nbapo
NbapoNbapo
Nbapo
 
Land sedviin tolovlogoo 2012.
Land sedviin tolovlogoo 2012.Land sedviin tolovlogoo 2012.
Land sedviin tolovlogoo 2012.
 
2013 эмчилгээ 05
2013 эмчилгээ  052013 эмчилгээ  05
2013 эмчилгээ 05
 
2013 эмчилгээ 04
2013 эмчилгээ  042013 эмчилгээ  04
2013 эмчилгээ 04
 
лекц 16 энто
лекц 16 энтолекц 16 энто
лекц 16 энто
 
лекц 15 энто
лекц 15 энтолекц 15 энто
лекц 15 энто
 
лекц 14 энто
лекц 14 энтолекц 14 энто
лекц 14 энто
 
лекц 13 энто
лекц 13 энтолекц 13 энто
лекц 13 энто
 
лекц 12 энто
лекц 12 энтолекц 12 энто
лекц 12 энто
 
лекц 11 энто
лекц 11 энтолекц 11 энто
лекц 11 энто
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
лекц 9 энто
лекц 9 энтолекц 9 энто
лекц 9 энто
 
лекц 8 энто
лекц 8 энтолекц 8 энто
лекц 8 энто
 
лекц 7 энто
лекц 7 энтолекц 7 энто
лекц 7 энто
 
лекц 6 энто
лекц 6 энтолекц 6 энто
лекц 6 энто
 
лекц 5 энто
лекц 5 энтолекц 5 энто
лекц 5 энто
 
лекц 4 энто
лекц 4 энтолекц 4 энто
лекц 4 энто
 
лекц 3 энто
лекц 3 энтолекц 3 энто
лекц 3 энто
 
лекц 2 энто
лекц 2 энтолекц 2 энто
лекц 2 энто
 
лекц 1 энто
лекц 1 энтолекц 1 энто
лекц 1 энто
 

2013 хцү 04

  • 2.   Ургамал бүрийн амьдрал өөр өөр байдгийн адил түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд ч янз бүр байдаг. Өөрөөр хэлбэл мод, сөөгний нас төдийгүй, түүний хэлбэр хэмжээ, төрх байдал гадаад орчин нөхцөлтэйгээ шууд уялдан байнга өөрчлөгдөж байдаг боловч гаднын нөхцөл, цаг уурт өөрчлөлт гарсан тэр даруйд мод ургамал тэр бүр зохицон дасаж чаддаггүй. Иймээс ган болоод хүйтэнд тэсвэртэй ургамлыг бий болгохдоо ган болоод хүйтэнд удаан хугацаагаар дасгаж байж сая түүнд тэсвэр суулгах болдог. Ургамлын гадаад нөхцөл гэдгийг амьдралын эн тэргүүний нөхцөл, амьдрах орчин гэж 2 салангид ойлгох хэрэгтэй. Ургах орчны буюу амьдрах орчны байдал гэдэгт уг ургамлыг хүрээлэн буй газар орон, цаг уур, хөрс ургамал хийгээд амьтны аймаг орно. Амьдралын эн тэргүүний нөхцөл гэдэг нь ургамлын амьдрал хэвийн ургах үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах ус , агаар , хөрс , гэрэл , дулаан болно.
  • 3.   Агаар - ургамлын амьдралд чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэг. Агааргүйгээр ямарч ургамал амьдарч чадахгүй. Агаарын хийн найрлаганд дунджаар хүчилтөрөгч 21%, нүүрс хүчлийн хий 0,03%, азот 78% бөгөөд 1 орчим хувийг бусад хийнүүд эзлэдэг. Ургамал өдөр амьсгалж байх үедээ нүүрсхүчлийн хийг шингээн авч хүчилтөрөгчийн хийг гадагш ялгаруулдаг. Шөнө нь үүний эсрэг үйл ажиллагаа явагддаг тул таримал ургамлыг унтлагын өрөөнд байлгадаггүй. Ургамал 24 цагийн турш амьсгалж байдаг. Агаарын найрлага алдагдаж бусад хорт хийнүүдийн эзлэх хэмжээ ихэссэнээс агаар бохирдох явдал хот суурин газарт үзэгддэг. Үүнээс үүдэн хотын гудамж, цэцэрлэгт тарьсан модлог ургамлын хэвийн өсөлт алдагдана. Азотын давхар исэл, хүхэрлэг хий агаарын найрлаганд ихсэх нь ургамлын амьдралд бүр ч муугаар нөлөөлдөг. Агаарын энэхүү бохирдолоос шалтгаалан хотын ногоон байгууламжийн мод сөөг байгалийн ургамалтай харьцуулахад амьдрах хугацаа нь 3-5 дахин богиносдог байна.
  • 4.    Шаварлаг хөрсний мод, сөөг агаараар байнга дутагдаж байдаг. Агаарын бохирдолоос улбаалан хот суурин газрын мод, сөөг өнгө зүсээ алдаж амьсгалын явц нь буурдаг. Зузаан хальс бүрхүүл, холтос бүхий модод бохир агаарын хор нөлөөг даахдаа сайн бөгөөд Бургас, шар хуайс, далан хальс, хайлаас бусдаас илүү, Сэрдэгийн овгийн ургамлууд бохир агаарт дунд зэрэг, Буурцагтан, Сарнайтан, Нарсны овгийн ургамлууд тэсвэр муутай байдаг. Зарим ургамал хордож гэмтсэн навчаа түргэн сольдог байгалийн зохиолдолгоотой. Жишээ нь: Шинэс, Улиас, Нохойн хошуу, тавилгана г.м.
  • 5.   Дулаан . Дулааны тодорхой температурын хязгаар дотор модлог ургамлын амьдралын янз бүрийн процессууд явагддаг учраас энэ нь ургамлын экологийн зайлшгүй чухал хүчин зүйл болдог. Ургамлын хөгжилт, түүний өсөлт болон бусад физиологийн процесс нь тодорхой температурын хязгаарын хүрээнд явагддаг. Ийм учраас ургамал болгонд физиологийн процесс явагдах, хамгийн бага, тохиромжтой, хамгийн их температурын нөхцөлтэй байдаг. Үүнээс үзэхэд дулаан гэдэг нь тодорхой нэг ургамлын амьдралын нөхцлийг хангагч чухал хүчин зүйл бөгөөд энэ чанараараа тэр ургамлын газрын гадаргуу дээрхи тархалт, ургамлын хэвшилийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Газрын гадаргын тодорхой бүс нутагт ирэх дулааны хэмжээ, горим, харилцан адилгүй байх бөгөөд энэ нь тодорхой зүй тогтолтой байдаг. Туйлаас эхлээд экватор луу ойртох тутам газрын гадаргуу дээр ирэх дулааны хэмжээ ихсэх бөгөөд үүний үрээр дэлхийн бөмбөрцөг дээр температурын бүс бүслүүр үүсдэг байна.
  • 6.    Уулын нөхцөлд мөн дулааны босоо бүс үүсдэг. Далайн түвшингээс өндөрсөх тутам дулааны хэмжээ багасдаг. Экологийн чухал хүчин зүйл болох чийгийн байдлаас хамаараад жилийн туршид, хоногийн туршид ч гэсэн дулааны горим хүчтэй өөрчлөгддөг. Экваторт ойртох тутам дулааны хэмжээ жигд тархдаг. Дулаан ба усны горим нь уур амьсгалын бүс бүслүүр үүсгэхэд их нөлөөлөх бөгөөд ийм бүс бүрт ургамалжилт нь өөрчлөгдөж тархалт нь янз бүр болдог (тундр, ойн тундр, ой, ойт хээр гэх мэт) Дулаан ийм экологийн чухал хүчин зүйл боловч ус гэрэл мэтийн хүчин зүйл шиг ургамлын гадаад дүр төрх, онцлог бүрдэхэд онцгой нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл ургамлын гадаад байдлыг хараад дулаан нөхцөлд ургаж уу? үгүй юу гэдгийг мэдэхэд амаргүй. Түүнчлэн урьдчилсан ажиглалтгүйгээр энэ ургамал өвөлжиж чадах нь уу эсвэл үхэх нь үү гэдгийг мэдэж болдоггүй.
  • 7.     Ямарч ургамалд дээд доод гэсэн температурын 2 хязгаарыг тогтоох хэрэгтэй. Бага ба их ямар температурын нөхцөлд ургаж чадах тэр хязгаар юм. Ургамал бүрд физиологийн процесс явагдах температурын хэмжээ харилцан адилгүй. Жишээ нь: Жодоо, Гацуур модны мөчрийн өсөлт +10° С -ээс дээш температур явагддаг. Зарим ургамал, нүргэс, улиангар, бургас, зэрэгт цэцэглэлт нилээн хүйтэнд явагдаад мөчрийн өсөлт хожим дулаан болсон хойно эхлэх жишээтэй. Ихэнх ургамлын физиологийн процесс явагдах тохиромжтой температурын хэмжээ максимум хэмжээндээ ойрхон байдаг. Нарс модны мөчрийн өсөлт +7°С- + 34°С хооронд явагддаг бөгөөд тохиромжтой нь +25°С-28° С юм. Түүнчлэн зарим модлог ургамалын үрийг соёолуулахын тулд урьдчилан бага температураар үйлчлүүлэх шаардлагатай. Энэ зарчим дээр стратификацийн үзэгдэл үндэслэсэн байдаг.
  • 8.    Модлог ургамалын навч цэцгийн нахиа нь их биш хүйтэрлэлтийн дараа түргэн дэлгэгдэж ургаж эхэлдэг онцлогтой. Хэт өндөр температур нь ургамлын эсийн протоплазмыг хатаах, бүлэгнүүлэх явдалд хүргэдэг. Дааж өнгөрүүлэх температурын дээд хэмжээ ургамал болгонд харилцан адилгүй боловч ихэвчлэн +35° С + 40° С заримдаа +50°С хүрдэг. Хэрвээ ургамал өөртөө бага хэмжээний усыг агуулж байвал өндөр температурыг дааж өнгөрөөж чаддаг. Ургамлын хэт халалтаас хамгаалах нэг зохилдлог арга бол транспирацийн үзэгдэл бөгөөд энэ ургамлын биеийн температурыг ихээхэн бууруулдаг. Ургамлын эд эсэнд давс их агуулагдах явдал ургамлын дулаан тэсвэрлэх чадварыг ихэсгэж протоплазмын бүлэгнэх явдлыг багасгадаг. Говийн нөхцөлд ургадаг ургамалууд ийм онцлогтой. Дөнгөж ургаж эхлэж байгаа залуу зулзганд өндөр температур нь муугаар нөлөөлж, налж унагах явдалд хүргэдэг. Янз бүрийн зүйлийн ургамлын дааж өнгөрөөх температурын доод хязгаар нь их өргөн дэлгэр байдаг.
  • 9.    Жишээ нь зарим нэг экватор орчмын ургамал нь +5° хэмийн дулаан үед хөлдөж гэмтдэг байхад даурын хар мод нь тайван байдалд орсон үедээ -75° хэм хүйтрэлтийг дааж өнгөрөөх жишээтэй. Хүйтрэлтээс болж ургамлын үхэх нь түүний эд эсээс ус их алддагаар тайлбарлагдана. Ургамлын эд эсийн хооронд үүссэн мөсний талстууд нь эсийн доторхи усыг түрж гаргах, тэлж эд эсийн бүтэцийг эвдэж улмаар үхэх аюулд хүргэдэг. Үүнээс үзэхэд ургамлын ус аль бага агуулж байгаа эрхтэнүүд нь хүйтрэлтийг сайн дааж өнгөрөөдөг байна. Ихэнхи тохиолдолд гэнэтийн хүйтрэлт дулааралт нь ургамалд маш муугаар нөлөөлдөг. Зарим нэг хөвд мэтийн ургамал өөртөө их хэмжээний усыг агуулдаг ч гэсэн амархан хөлдөөд, өөртөө аюулгүйгээр гэсдэг онцлогтой. Өвөл ургамалд их хүйтрэлт хортой нөлөөлөхөөс гадна өвлийн хуурай агаар их муугаар нөлөөлж нахиагаар ус уурших явдалд хүргэдэг.
  • 10.   Янз бүрийн моднуудын нахиагаар өвөлд уурших усны хэмжээ харилцан адилгүй. Жишээ нь: нарсыг бодвол гацуур, агч 2 дахин, эвэрлэг мод 4-5 дахин илүү ус ууршуулдаг байна. Энэ явдал нь хүйтэн хуурай өвөлд ийм моднуудын залуу нахиа ихээхэн хатаж, үхэх нь олонтоо байдаг. Өвлийн хэт хүйтэн температурыг (- 40°-45° зарим моднууд (нарс, хар мод, хуш, хус, улиангар) сайн дааж өнгөрөөж байхад бусад моднууд гэмтэх нь элбэг. Ингэж гэмтэх явдлын эрч харилцан адилгүй зарим модны нахиа бүрмөсөн юмуу нэг наст шилмүүс, ичмэл нахиа гэмтэж байхад зарим модны тайван байдал орсон нахиа гэмтэх бөгөөд энэ нь 6-р сар хүртэл мод навчилж цэцэглэдэггүй, харин унтмал нахиа сэргэж ургаж байхад зарим тохиолдолд нахианууд гэмтээгүй үлдсэн ч гэсэн гол нь их гэмтэж хагарч цуурсан байх нь үзэгддэг. Энэ бүр ч аюултай, навч, цэцэг ургаж гарч ирээд хатаж хуниралдаад удахгүй бүх мод үхэлд хүрдэг. Энэ нь зарим улиас, алимны модонд тохиолддог. Шилмүүст, ялангуяа залуу ургамалд хавар эртний их нар бас муугаар нөлөөлж наранд түлэгдэж үхэх явдалд хүргэдэг..
  • 11.    Ус чийг . Ус гэдэг нь ургамлын биеийн бүтэцийн нэгэн чухаг хэсэг болохоос гадна тэдний тэжээлийн чухал эх булаг болж өгдөг. Ургамлын дотор явагддаг физиологийн процесст зайлшгүй оролцдог. Ургамалд хэрэглэгддэг бүх чийгийн ихэнх хэсэг нь хөрснөөс шингээгдэх замаар хангагддаг. Хөрснөөс шингээгдэж буй усны хамт ой модны өсөлт ургалтанд зайлшгүй хэрэгцээтэй шим тэжээлийн бодис ууссан хэлбэрээр ургамалд ашиглагддаг. Ургамал моднууд нь өөрийн илүүдэл чийгээ навчныхаа гадаргуугаар ууршуулах замаар өөрийн температурын горимоо зохицуулдаг. Ус гэдэг нь ургамлын өөрийн бүтэц түүнчлэн хөрс атмосферийн бүтцэнд оролцдог учир хөрс, агаарын температурыг зохих хэмжээгээр зохицуулж өөрчлөх хөрсний шим тэжээлийн бодисыг ургамал авч ашиглах бололцоотой хэлбэрт шилжүүлэх, нарны гэрлийн хурц тусгалыг зохицуулах, ургамлын өсөлт хөгжилтийг удаашруулах буюу түргэсгэх үйлчилгээтэй.
  • 12.  Усны хатуу шингэн хийн байдалд байх харьцаа нь нарны гэрлийн эрчим болон бусад хүчин зүйлээс хамаардаг. Ус шингэн байхдаа нарны гэрлийн нөлөөгөөр усны уур болон хувирч энэ үзүүлэлтийн концентрацаар агаарын чийг тодорхойлогддог. Агаарын чийгийн хэмжээ нь түүний температур усны уур үүсэх эх булгууд, салхи, газрын рельефийн байдал түүнчлэн жилийн улирлууд, уг районы географийн байршилаас ихээхэн хамаардаг. Өндөр температур агаарын чийг хоёр нийлээд ургамлын өсөлтөнд тохиромжтой нөхцөлийг бүрэлдүүлж өгдөг. Агаарын хийд усны уур гарч холилдоод хүйтэн температурын нөлөөгөөр конденсац явагдаж тунадасны журмаар эргэж бууж ирдэг. Хөрсний чийг нь бороо цасны үйлчлэлээр ургамлын амьдралын процесстэй нягт холбоотой дахин сэргээгддэг. Бүх тунадасны шууд нөлөө нь ургамлын өсөлт хөгжилтөнд зайлшгүй шаардагдах усан хангамжийг бий болгож байх чухал үүрэгтэй. Ургамлуудын усны шаардлага нь температур, агаарын чийгээс их хамаарч өөрчлөгддөг.
  • 13.  Чийгийн шаардлагаас хамаарч модлог ургамлыг дотор нь чийгсэг /гигрофит/, чийгийн шаардлага дунд зэрэг /мезофит/, хуурайсаг /ксерофит/ ургамал гэж ангилдаг.Чийгсэг бүлэгт илүүдэл чийгтэй нөхцөлд ургаж чаддаг ургамлууд ордог. Ийм модны тоонд нүргэс орно. Чийгийн харьцангуй хангалттай орчинд ургадаг ургамлыг мезофит юмуу чийгт дуртай ургамал гэдэг. Энэ бүлэгт ойн ихэнхи моднууд ордог. Түүнчлэн ихэнхи бут мөн энэ бүлэгт орно. Энэ бүлгийн ургамал нь чийгсэг, хуурайсаг бүлгийн завсрын байрыг эзэлдэг ургамлууд юм. Хуурайсаг бүлэгт ус чийг дутагдалтай, физик болон физиологийн гандалтыг дааж чаддаг тийм ургамлууд орно. Энэ бүлгийн ургамлуудын онцлог нь шим тэжээлийн бодисыг нэг ихээр шаарддаггүй, тал хээр, цөлийн бүсэд ургадаг ургамлууд бөгөөд үндэсний систем өвөрмөц хөгжилтэй багахан хэмжээний усыг их талбайгаас тэр бүү хэл хөрсний гадарга дээр байгаа усыг хүртэл авч ашиглах чадвартай байдгаараа онцлог юм.
  • 14.        Модлог ургамалд хэрэглэгддэг ус чийгийн гол эх булаг нь : 1 .Атмосферийн тунадас юмуу бороо цасны ус, Конденсацын тунадас юмуу усны уурын нягтарч өтгөрөх үед үүсдэг шүүдэр, цан хяруу, Дээрхи тунадаснаас бүрдэх хөрсний чийг, Хөрсний гүний ус, 5.Гол мөрний цэнгэг ус зэрэг болно.
  • 15.      Гэрэл - гэрэлгүй орчинд ургамал өнгө зүсгүй байхаас гадна фотосинтезийн процесс нь бараг явагдахгүй. Ж: айл нүүхэд авдар сав, шалны доогуур ургасан ногоо өнгөө алдаж бараг цагаан болсон байдаг .Гэрэлгүй орчинд ургамлын иш урт нарийн, туниа муутай байхаас гадна ногоон өнгөө алдаж, сунасан байхад гэрэлтэй орчинд саглагар мөчиртэй, гялалзсан хар ногоон өнгөтэй харагддаг. Гэрлийн хүч, чиглэлээс шалтгаалж ургамлын гадаад байдалд ихээхэн өөрчлөлт гардаг. Гэрэлтэй задгай газар ургасан модны гол иш нь доороос эхлэн салаалсан мөчиртэй, жигд титэмтэй, эсвэл нарлуу харсан энгэрийн модны титэм өтгөн байхад шигүү ойд ургасан модны зөвхөн оройн хэсэг салаалсан, урт өндөр иштэй болж нар булаацалдан уралдаж ургасан байх жишээтэй. Гэрэл нь ургамалд хамгийн чухал физиологийн процесс болох фотосинтез явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • 16.      Фотосинтез гэдэг нь мод ургамал агаараас авсан нүүрсхүчлийн хий, газрын хөрснөөс авсан уснаас нарны гэрлийн шууд үйлчилгээний дор органик бодис бүрэлдүүлж агаарт хүчилтөрөгч хийг ялгаруулах процессыг хэлнэ. 6 CO2 + 6 Н2О = 6 Н2 О6 + 6 О 2 Нүүрсхүчлийн хий ус нүүрс ус хүчилтөрөгчийн хий Ингэж мод ургамал агаарт хүчилтөрөгчийг үйлдвэрлэн гаргадгаараа онцгой ач холбогдолтой учраас хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх шаардлага гарч байгаа билээ. Мод ургамал харилцан адилгүй гэрэл шаарддаг. Гэрэлсэг ургамалд Нарс,Заг, Тоорой, Сухай, Тавилгана, Харгана, Хайлаас зэрэг ургамал орно. Сүүдэрсэг ургамалд Хуш, Шинэс, Гацуур, Жодоо, Монос г.м.
  • 17.     Хөрс - ургамал хоёр хоорондоо нягт холбоотой, бие биедээ үргэлж харилцан нөлөөлж байдаг. Хөрс нь уулын чулуулгын өнгөн хэсэгт байгаль цаг уурын олон арван жилийн нөлөөллийн дор үүссэн үржил шимт давхарга юм. Хөрсөнд ургамал өөрийн үндсээр бэхлэгдэж, газраас үржил шим, өөрт хэрэгтэй бүхнийгээ үндсээрээ дамжуулан сорж авдаг ургамлын оршин тогтнох, амьдрах чухал нөхцөл юм. Ургамлын амьдралд гадаад нөлөөллүүдээс гадна хөрсний өөрийн нь бүтэц, физик химийн шинж чанар, агаар, температур, чийг зэрэг олон төрлийн хүчин зүйлүүд нөлөөлнө. Ялангуяа хөрсний бүтэц нь ургамлын үндэсний хөгжилт, агаарын солилцооны горимд нөлөө их үзүүлдэг.Ургамал нь өөрөө ч хөрсний бүтэц бүрэлдэхүүнд хариу нөлөө үзүүлнэ. Хөрсний химийн шинжид түүний урвал, давс, хужир, шохой, ялзмаг зэрэг зүйлс хамаарна.
  • 18.      Физикийн шинжид механик тогтоц, хөрсний бүтэц, чийг, агаар, дулаан зэрэг багтана. Хөрсөнд орших азот, фосфор, кали зэрэг чухал хэрэгцээт бодисууд ургамалд уусмал байдалтайгаар нэвтрэн үндсээр дамжин орно. Модлог ургамлыг: ялзмаг ихтэй хар шороон хөрсний / Царс, Далдуу, Агч/, дунд зэрэг шим тэжээлтэй хөрсний /Шинэс, Гацуур, Хуш/, шим тэжээл төдий л шаарддаггүй /сухай, улиас, бургас, хайлаас / гэж 3 ангилж үздэг.