SlideShare a Scribd company logo
1 of 14
Оршил
Өнөөдөр мэдээллийн ач холбогдол асар эрчимтэй өсөж, мэдээллийн технологи нь улс орны хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг болоод байгаа билээ. Тэгээд ч энэ зууныг  “мэдээллийн зуун “ гэж нэрлэж байна. Хүн төрөлхтөн орчин үеийн соёл иргэншлийг мэдээлэлгүйгээр төсөөлөх боломжгүй болж байна. Чухамхүү мэдлэг, мэдээллийн хуримтлал, түгээлтийн хурд, хэмжээ, мэдээллийн ашиглалтын идэвхээс аливаа улс орны хөгжил шууд шалтгаалах болсон. Үүнтэй уялдан мэдээллийн бүх төрлийн эх үүсвэрийг хайх, олох, боловсруулах, бүтээлчээр ашиглах асуудал эдүгээгийн хүн төрөлхтөний эгзэгтэй чухал асуудлын тоонд багтах болжээ. Мэдээлэл нь бид бүхний дассан уламжлалт ном, хэвлэлийн хэлбэрээс хальж тоон, электрон бичлэгтэй, тоо хэмжээ эргэлтийн хувьд хязгааргүй болжээ. Үүнд юун түрүүн орчин үеийн компьютер, харилцаа холбооны техник асар их нөлөөлсөн нь ойлгомжтой. Энэ нь нэг талаас хүн төрөлхтөний орчин үеийн хөгжлийн бодит шаардлага, хэрэгцээ нөгөө талаас техник технологийн эрчимтэй хөгжил нь өнөөгийн мэдээллийн хэрэглээг ийнхүү цоо шинэ түвшинд гаргасан байна. Үүнээс үүдэн уламжлалт номын сангийн дүр төрх эрс өөрчлөгджээ. Ингэснээр номын сан нь мэдээллийг хэрэглэгчдэд зориулан боловсруулж өгдөг нээлттэй бөгөөд идэвхитэй мэдээллийн төв болох чиглэлд шилжиж байгаа юм. Хамгийн их хурдацтай хөгжиж байгаа номын сангийн салбар нь номын сангийн каталог бөгөөд номын сангийн каталогийн хэлбэр нь номын жагсаалтаас эхлээд компьютерийн буюу электрон каталог хүртэл хөгжлийн олон зуун жилийн замыг туулан иржээ.  Дэлхий дахинд номын сангууд ямар ангиллыг боловсруулж хэрэглэж  ирсэн тухай авч үзэхэд номын сангийн ангилал нь шинжлэх ухааны ангилал дээр үндэслэн хөгжиж ирсэн бөгөөд түүхэн хөгжлийн явцад янз бүрийн ангиллыг хэрэглэж байсан байна. Энэ утгаараа оновчтой, аль ч номын санд тохирохуйц ангилалыг бий болгохын тулд эрдэмтэн судлаачид олон янзын саналыг дэвшүүлэн тавьж практик дээр туршиж, хэрэглэж ирсэн бөгөөд картын, ном хэлбэрийн, микро тээгч дээр, машинаар унших хэлбэрийн зэрэг ангилалыг бий болгосон бөгөөд үүнээс хамгийн ирээдүйтэй каталогийн хэлбэр нь машинаар унших хэлбэр юм. Энэхүү каталогийн нэг хувилбар нь электрон каталог юм. Номын сангийн каталогийн хэлбэрүүд нь хоорондоо холбоотой, бие биенээ нөхөж байх ёстой гэдгийг олон зуун жилийн туршлага харуулж байгаа бөгөөд одоогоор хамгийн тохиромжтой, уншигч хамгийн богино хугацаанд хүссэн номын мэдээллээ авч болох, хамгийн боловсронгуй, хамгийн эрэлттэй каталогийн хэлбэр болох электрон каталогийн талаар цаашид дэлгэрэнгүй авч үзэх болно.
Мэдээлэл нь өнөөдөр хөгжлийн чухал хэсэг болсоноор түүнийг дамжуулах, харилцан түгээх зэрэг шаардлагаас хамааран бие даасан технологи болтлоо хөгжөөд байна. Мэдээллийн хурдан өсөлт, мэдээллийг хүргэх аргад хүчтэй нөлөөлж байгаа мэдээллийн технологийн салбарын өөрчлөлт нь номын сангийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлж байна. Номын сангууд нь мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн үр дүнд шинээр нээгдэж буй боломжуудыг хүлээн зөвшөөрч ашиглах ёстой бөгөөд тэд мэдээллийн ертөнцийн электрон цонх нь болох бололцоотой юм. Хэрэглэгчдэд шаардлагатай бүх төрлийн мэдээллийн үйлчилгээг оновчтой зохион байгуулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг байгууллага бол номын сан бөгөөд мэдээллийн хэрэгцээ тасралтгүй өссөөр байгаа өнөө үед  номын сан нь хэрэглэгчдийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд мэдээллээр хангах явдал зайлшгүй чухлаар тавигдаж байна.  Өнөөдөр дэлхийн номын сангууд зөвхөн цаасан дээр хэвлэгдсэн хэвлэмэл бүтээгдэхүүн ашиглахаас гадна дуу, дүрс бичлэгийн материалууд, CD-ROM, төрөл бүрийн электрон мэдээлэл, электрон хэвлэлийг үйлчилгээндээ ашиглаж цаашилбал номын сангууд өөр хоорондоо мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож мэдээллээ солилцох болсон байна. Энэ нь зөвхөн компьютер, электрон мэдээлэл ашигласны үр дүн юм. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн их урсгалыг гараар боловсруулах боломжгүй байгаа явдал нь тооцоолон бодох электрон машиныг номын санд нэвтрүүлэх үндэс нь болсон юм. 1980- аад оны үеэс компьютерийг өргөн ашиглах болж номын санд зориулсан тусгай программ хангамж бүхий мэдээлэл тооцооллын сүлжээг нэвтрүүлж эхэлсэнээр түүний үйл ажиллагааны эх үндэс тавигдсан гэж үздэг.
Электрон каталог нь номын сангийн автоматжуулалтын дэд систем байдаг.  Энэ нь цаасан каталогийг цахилгаан болон электрон картын системд шилжүүлсэн үйл явц бөгөөд номын санд байгаа олон ном хэвлэл, материалыг хурдан, хялбар хайж олох систем юм. Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг боловсронгуй  болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож хэрэглэгчдийг хүссэн мэдээлэлээ олж авахад нь томоохон хувьсал хийж чадсан юм. XXI зуунд номын санг хөгжүүлэх гол чиглэл нь электрон номын санг байгуулах явдал гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм.
Баркод: номын сангийн автоматжуулалт хийхэд баркод нь чухал үүэгтэй байдаг бөгөөд баркоджуулалт гэдэг нь мэдээллийн санд байгаа бүхий л материалд код олгох үйл явцыг хэлнэ. Баркод нь уншигчын буюу ном материалын гэсэн 2 янз байна. Уншигчын баркод нь ном материалын баркодоос ялгарч байх ёстой.
Каталог нь номын сангийн агуулгыг уншигчдад нээн харуулах, фондын эргэлт, ашиглалтыг сайжруулахад чухал үүрэгтэй байдаг бөгөөд номын  сангийн ангилал нь хүн төрөлхтөний түүхийн явцад өөрийн үеийн шинжлэх ухааны  хөгжлийн ололт, амжилтан дээр үндэслэн хөгжиж иржээ.
Ном тодорхойлох шаардлага ном хэвлэлийн том цуглуулга бий болсон үеэс бий болжээ. Хүн төрөлхтөн ном тодорхойлох 5000 жилийн туршлагыг хуримтлуулсан гэж хэлж болох бөгөөд хамгийн эртний манай эрин хүрсэн каталог нь МЭӨ 2000 онд самбар дээр бичигдсэн номын жагсаалт юм. Энд 60 номын нэрийг багтаасан бөгөөд тэр үеийн номнууд нь нэргүй байсан учраас жагсаалтанд номын эхний мөрийг бичиж байсан байна. Үүнээс хойш номзүйн мэдээнд номын нэр, ботийн дугаар, дараагийн самбарын эхний үг, номын эзний нэр, хэвлэгчдийн нэр, хаана хэвлэгдсэн, хэдэн онд хэвлэгдсэн, хэмжээ, хэвлэлийн материал, хавтасны чанар, мөр, бүлгийн тоо гэх зэргээр нэмж бичсээр одоогийн бидний хэрэглэж буй каталогтой золгожээ. Ном тодорхойлох ажлын хөгжил дэвшилд нэг зүйлийг орхихгүй өнгөрч болохгүй бөгөөд энэ нь Швейцарын эрдэмтэн, ном зүйч Конрад Геснер (1516-1565) юм. Түүний “ Дэлхий дахины номын сан” гэдэг номын бүртгэл нь латин, грек, еврей хэл дээр гарсан бүх номыг багтаасан бөгөөд олон улсын номзүйн бүртгэл гаргах анхны оролдлого болсон юм. Тэр тодорхойлолтноос номын хуудсыг оруулж эхэлсэн бөгөөд мөн зохиогчын нэрийг эхэнд оруулж, овгийг ард нь бичих журам тогтжээ. XVII-р зууны үед номын сангийн фондын хэмжээ шинжлэх ухаан, ном хэвлэлийн ажилтай холбогдож өсөж эхэлсэн юм. Энэ нь ном тодорхойлох, каталог зохион байгуулах онолын асуудлыг боловсруулах шаардлагыг бий болгожээ. XVIII-р зууны сүүлчээр номын сангийн ажлын түүхэнд агуу том үйл явдал болсон бөгөөд энэ нь Францын хөрөнгөтний хувьсгалтай холбоотой байсан бөгөөд түүхэнд анх удаагаа номын баялаг улс үндэсний мэдэлд очсон байна. Ингэснээр улсын номыг эмх журамд оруулах зорилгоор номын нэгдсэн үсэг дарааллын каталог зохион байгуулах болсон. Орчин үед ном хэвлэлийг ангилан төрөлжүүлэх ажлын хөгжилд Энэтхэгийн номын сан судлаач, математикч Р.Ранганатаны 2 цэгт ангилал чухал нөлөө үзүүлсэн юм. 1933 онд анх хэвлэгдсэн түүний 2 цэгт ангилал нь номын сангийн ангилалын хөгжилд шинэ чиглэл болох олон талт ангиллыг бий болгож орчин үеийн фасетын онолын үндэс суурийг тавьж өгсөн юм. Энэ ангилалын гол объект нь номын агуулга бөгөөд түүнийг тодруулах шинж тэмдгүүдийг нэмэгдэх хэлбэрээр оруулдаг. Эдгээр ойлголт шинж тэмдгийн харьцааг тэмдэглэхийн тулд босоо 2 цэгийг хэрэглэсэн учраас 2 цэгт ангилал гэдэг нэр авчээ. Харин манайд ангиллын асуудал яаж шийдвэрлэгдэж ирсэн тухай авч үзвэл:  Монголд анхны номын сангийн ангилалыг 1962 онд М. Баянзул гуай зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт боловсруулж гаргасан. Уншигчдын олон талт эрэлт хүсэлтийг бүрэн дүүрэн хангах зорилгоор номын сангууд хэд хэдэн төрлийн каталог зохион байгуулдаг. Лавлагаа номзүйн болон мэдээллийн ажлыг чанартай явуулах номын сангийн фондыг бүрэн, бүх талаас нь нээж харуулах зорилгоор номын санд төлөвлөгөөтэй зохион байгуулагдсан, хоорондоо холбоотой каталог, картын санг зохион байгуулдаг. Нэг юм нэмж хэлэхэд цөөхөн номтой, жижиг номын сан ч гэсэн номын фондыг бүрэн нээж харуулж чадах, ном хурдан хугацаанд олоход туслах үйлчилгээний чанарыг сайжруулах, уншигчдын эрэлт хүсэлтийг бүрэн дүүрэн хангаж чадах хэд хэдэн каталог, картын сан байгуулах ёстой.
Каталог гэдэг нь “ catalogos “ буюу жагсаалт, цэс гэсэн грек үгнээс гаралтай бөгөөд номын сангийн каталог гэдэг нь тухайн номын сангийн фондонд байгаа мэдээллийн нөөцийг хэрэглэгчдэд мэдээлэх үүрэг бүхий бүртгэлийг хэлнэ. Номын сангийн каталогийн хэлбэр нь номын жагсаалтаас эхлээд компьютерийн каталог ( электрон) хүртэл хөгжлийн олон зууны замыг туулан ирсэний хамгийн анхны хэлбэр нь дэвтэр, жагсаалт бөгөөд хамгийн эртний манай эрин хүрсэн  каталог нь МЭӨ 2000 онд ( самбар дээр ) бичигдсэн номын жагсаалт юм. Энд 60 номын нэрийг багтаасан бөгөөд тэр үеийн номнууд нь нэргүй байсан учраас жагсаалтанд номын эхний мөрийг бичиж байсан байна. Орчин үед каталогийн хэлбэрийг картын, ном хэлбэрийн, микро тээгч дээрх, машинаар унших хэлбэрийн гэсэн 4 төрөлд хуваан авч үздэг. Үүнээс картын хэлбэр нь олон зуун жилийн турш номын сангийн хэрэгцээг хангаж ирсэн бөгөөд энэ хэлбэр нь каталогийн бүтцийг эвдэлгүйгээр шинэ бичлэгийг каталогт тусгах бололцоо олгодгоороо онцлогтой. 1876 онд М. Дьюи каталогийн картын хэмжээг  12,5 * 75 мм хэмээн тогтоосон байна. Энэ картыг дэлхий дахинаа стандартын карт гэж хүлээн зөвшөөрчээ. Харин электрон каталогийн тухайд гэвэл энэхүү каталог нь Online горимоор ажилладаг, машинаар унших хэлбэрийн номын сангийн каталог юм. Гадаадын номын сангуудад үүнийг OPAC ( Online public catalog ) гэж нэрлэдэг. Электрон каталог нь бүх төрлийн каталогийн үүргийг гүйцэтгэхүйц каталог гэж хэлж болно.
Электрон каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана. Зохих программыг эзэмшсэн хэрэглэгч ( уншигч, номзүйч ) өгөгдлийн баазад орж электрон каталогт холбогдсон өгөгдлийн банк, мөн интернетээр дамжуулан алсын банкийг ашиглаж болно.
Электрон каталог нь уншигчдад үйлчлэх, фондын ашиглалтын бүртгэлийг хөтлөх төрөл бүрийн статистик судалгаа гаргах зэргийн үндэс болж болно. Хэрэглэгч дэлгэцэн дээр menu –г гаргаж, эрлийг тодорхой шинж тэмдгээр “ ба “, “ буюу “ гэх зэрэг командыг ашиглаж явуулна. Хэрэглэгчийн командаар эрлийн материалыг үсэг дарааллаар ( зохиогчын, номын нэрийн зүйл сэдвээр ) эсрэг он дарааллаар, төрөл ангиар эмхлүүлж болно. Мөн лавлагааны туслах чанарын, янз бүрийн нэмэлт файлууд тухайлбал ангилалын таблиц зүйлчилсэн нэрийн жагсаалт болон бусад эрлийн арга хэрэгсэл болон зохиогч эмхэтгэгч, хэвлэлд оролцсон бусад хүмүүсийн тухай, байгууллагын тухай мэдээлэл байж болно.
Ном ажиллах автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агуулгын талаарх мэдээллийг электрон каталогт оруулах асуудал чухал байдаг.
Энэ нь номын сангийн каталогийн хэлбэрийг 1- ээс нөгөөд шилжүүлэх тухайлбал картын хэлбэрийг микро тээгч рүү ном хэлбэрийн хэлбэр рүү эсвэл машинаар унших хэлбэр рүү шилжүүлэх явдал юм. Үүнийг янз бүрийн арга замаар хийж болох бөгөөд каталогийн картны зургийг авч эсвэл скайнердаж машинаар унших хэлбэрт оруулж болно. Ингэснээр эрлийн элемент болон тодорхойлолтуудыг групплэх, арга хэвээр үлдэж харин олшруулах, каталогт орох арга замыг өргөжүүлэх боломж нээгдэнэ. Номзүйн тодорхойлолтын элементүүдийг компьютерт гараар оруулж машинаар унших каталог бий болгох нь илүү үр дүнтэй боловч үнэтэй, ажил ихтэй юм. Энгийн каталогийг электрон каталогт шилжүүлэх асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө тулгамдаж буй чухал асуудал юм. Энэ асуудлыг олон улсын болон үндэсний хурал, зөвлөлгөөн, семинараар хэлэлцэж, зохих шийдвэр, чиглэлийг гаргаж ажиллаж байна.
Каталогийн бүтэц, байршил, бүрэлдэхүүн, агуулга, ашиглах дүрэм, журмын талаар мэдээллийг дэлгэрүүлэх нь номын сангийн үйл ажиллагааны нэг чиглэл юм. Энэ зорилтыг юуны өмнө мэдээллийн үзүүлэн таниулах аргын тусламжтайгаар мөн хэвлэлийн хэлбэр болох танилцуулга, таниулах хуудас гаргах замаар шийдвэрлэдэг. Электрон каталогтой номын сангууд интернэттэй бол хэрэглэгчдийг сургах асуудал гарч ирэх бөгөөд гадаад орнуудын туршлагаас үзэхэд номын сангууд хэрэглэгчдийн дунд сургалт явуулан, шалгалт авсаны дараа уншигчийн үнэмлэх дээр нь тусгай тэмдэг тавьж өгдөг байна. Энэ нь бие дааж компьютерийг ашиглах эрхийг олгодог байна. Томоохон номын сангуудад каталогийн дэргэд жижүүрийн номзүйч ажиллаж, уншигчдад зөвлөгөө өгдөг.
Эрт үеийн каталог нь:  Монголын хаадын өргөө, сүм хийдэд олон ном, судар хадгалагдаж байсан бөгөөд тэдгээрийг бүртгэсэн бүртгэлтэй байсан. Монгол, төвд номын онцлог нь баринтагтай. Нэг баринтагт олон ном хадгалагдаж байдаг бөгөөд баринтагтай ном ашигладаг учир нь тэдгээрийн бүртгэл нь өөрийн өвөрмөц онцлогтой байсан байна. Тухайн баримтад ямар агуулгатай, ямар нэртэй номууд байгааг номын донтор дээрээс үздэг.
Электрон каталог нь Монголд:
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дагаад 1990- ээд оны эхэн үеэс номын сангуудад компьютер нэвтэрсэнээр электрон каталог зохион байгуулах эх үндэс тавигдсан. Монголын номын сангууд CDS, ICS программыг нэвтрүүлж эхэлсэн. CDS, ICS программ нь Монголын номын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхгүй байсан тул номын сангууд өөр өөрсдийн программ хангамж зохиох, бэлэн программ худалдан авах ажил эхэлсэн. Жишээ нь: L-soft, be4u, Alis гэх мэт.
Одоогийн байдлаар номын сангийн автоматжуулалтын 4 программ хангамж ашиглагдаж байна. Энэ нь Улаанбаатар хотын төв номын сан авч хэрэгжүүлж байгаа ALICE, ШУТИС-аас боловсруулсан LIB4U, мөн ЮНЕСКО-гоос үнэгүй тараагддаг CDS/ISIS, МУОНС-д боловсруулсан L-SOFT программ хангамжууд юм байна.
Монголд “Улсын төв номын сан”, “Улаанбаатар хотын төв номын сан”, “ШУТИС”, МТҮПарк, ХААИС, МУҮИС, АУИС-ийн номын сангууд зэрэг 100 гаруй номын санд автоматжуулалтын программ хангамжийг сонгон авч ажиллаж байна. Эдгээр номын сангуудад ALICE, CDS/ISIS, LIB4U, L-Soft зэрэг программ хангамжийг ашиглаж байна. Интернэтийн сүлжээнд холбогдсон номын сангийн тоо цөөн, интернетэд холбогдсон номын сангууд нь МННХ, Эрдэмнэт төсөл, Азийн хөгжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр мэдээлэлд хандаж байна. Мөн ШУА-ийн хүрээлэнгүүд, ШУТҮПарк, УТНС ШУТИС, МУҮИС-ийн зэрэг 20-иод номын сангууд EBSCO мэдээллийн санг өргөнөөр ашиглаж байна.
“ Улаанбаатар хотын төв номын сан “ –нь CanadalDRC- ийн санхүүжилт, Датаком ХХК- ийн дэмжлэгтэйгээр “ Номын сангийн Интернет холболт” төслийг 1999 оны 4-р сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд номын сангийн электрон каталогоос Интернет сүлжээгээр дамжин ном хайх боломжтой болсон. Одоогоор орос, монгол, англи хэл дээрх 25000 гаруй номын дэлгэрэнгүй мэдээлэлтэй электрон каталогийг үүсгэж, номын сангийн дотоод сүлжээнд компьютерээр ном хайж олох үйлчилгээг ажиллуулж байна.
Мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед номын сангуудыг тухайн нутаг дэвсгэр дээрх хүн амыг төрөл бүрийн  мэдээллээр хангаж, мэдээллийн төв чиглэлээр хөгжүүлэх бодлого хурцаар тавигдаж байна. Энэ асуудалд БСШУЯ тодорхой бодлогын хүрээнд номын сангуудын өнөөгийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт, дүгнэлт хийх, төрөл бүрийн сургалт, семинар зохион явуулж, номын санг автоматжуулах, номын сангийн фондонд баяжилт хийхэд ихэд анхаарч ажиллаж иржээ. Тухайлбал:
2001-2002 онд номын сангуудын үйлчилгээг автоматжуулах, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд номын фондын баяжилт хийх, CDS/ISIS программыг нэвтрүүлэх, дохиолол, хяналтын систем суурилуулах, төрөл бүрийн сургалт, семинарыг зохион явуулсан байна. Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэл төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Тухайлбал: Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, МУҮНСан, ШУТИС-ийн номын сан, ЭМШУИС-ийн номын сан, МТҮП-ын номын сангууд автоматжуулалтын программыг ашиглан фондын ном хэвлэлийг электрон каталогт оруулж, уншигчдаа бүртгэн номын сангийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Монгол улсад интернэтэд холбогдсон номын сангууд цөөн бөгөөд каталогоо интернэтэд байрлуулсан номын сан бол МУҮНСАН Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, ЭМШУИС-ийн номын сан зэрэг болно.
Электрон каталогийн бичлэгийг хэрэглэх талаар олон улсын болон үндэсний заавар дүрэм бас практикаар тодорхойлогддог. Үүнд: 1. Албан ёсны буюу заавал байх бөгөөд түүнийг -001-бичлэгийн ижилсгүүр -100- нэгдсэн боловсруулалтын өгөгдлүүд -2- гарчиг -801- бичлэг зохиох эх сурвалж гэхчилэн албан ёсны талбайг кодолдог байна. Талбайн болон дэд талбайг мөрдөх журам, талбай, дэд талбайн давталт, нөхөгч тэмдэгт (символ, заполнитель) болон удирдах үүрэг нь тус тусын журмаар явагдана. Электрон каталогийн олон улсын нийтээр зөвшөөрөгдсөн бичлэг, формат стандартын журмаас гадна улс үндэстнүүдийн зарим онцлогийг тусгасан үндэсний стандартыг боловсруулж батлан хэрэглэх шаардлагатай юм. Манай улсын хувьд MARC, UNIMARC –ийн журмыг нэвтрүүлэхийн хамт өөрийн улсын үндэсний стандартыг боловсруулах ёстой болжээ.
Энгийн номын сангаас электрон номын санд шилжих анхны “өртөө” нь электрон каталогтой болох ажил билээ. Манай улсын нийт номын сангууд нь Европын буюу Оросын номын сангуудын туршлагаар ББК ангилалаар хийсэн каталогтойгоор хорьдугаар зууныг үдсэн бөгөөд одоо тэрхүү ББК ангилалаас ДДС ангилалд шилжих ажил өрнөж байна.
Гадаадын номын сангуудад : Электрон каталог, электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, номзүйн мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг явуулан, нэгдсэн каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх, номын сангууд нь хамтран мэдээллийн нөөцөө ашиглаж байна. Дэлхийн ихэнхи номын сангийн каталог нь интернэт дээр байрладаг. Тухайлбал: WebCATS (http://library.usask.ca/hywecat) нь Saskatchewan-ы их сургуулийн номын сангийн K12 сургуулийн электрон каталогийн жагсаалт.
Libweb (http://sunsite.Berkeley.edu/Libweb) нь 62 орны тусгай болон сургуулийн номын сангийн 1,428 гаруй жагсаалт гэх мэт.
АНУ-ын Конгрессын номын сангийн боловсруулж гаргасан MARC ( Machine Readable Catalogue-Машинаар уншиж болох каталог) формат нь каталогийг компьютерт оруулах хамгийн тохиромжтой стандарт болсон байна. Энэхүү  MARC формат нь дараах шаардлагыг хангана:
-Номын сангийн ном материалыг бүх хэлбэрт ашиглах боломжтой
-Каталогжуулалтыг боловсронгуй болгоход гарч ирэх асуудлыг шийдвэрлэж чадахуйц уян хатан
-Төрөл бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтой гэх мэт.
Улс орнууд өөрсдийн номын санд каталогжуулалтын дүрэм, туршлагатай уялдуулан KORMARC / Солонгос/, UKMARC/Английн/, USMARC /Америкийн/, RUSMARC /Оросын/ зэрэг хувилбаруудыг гаргасан байна. Эдгээр форматын агуулгын ялгаа нь номын сангууд хоорондоо мэдээллээ солилцоход бэрхшээлтэй байсан учраас ямар ч хэлбэрийн форматыг боловсруулах боломж бүхий нэгдсэн формат зохиох шаардлага олон улсын мэргэжилтнүүдийн өмнө тавигдсан.

Цаасан каталогт бид бүхэн номын нэр эсвэл зохиогчоор, мэдлэгийн салбараар нь хайлтыг хийх боломжтой. Харин электрон каталог нь номын санд зохион байгуулагдсан бүх төрлийн картан каталог ( төрөл анги, үсэг дарааллын, зүйлчилсэн каталог гэх мэт )-ийн үүргийг гүйцэтгэж, зохиогч, номын нэр, сэдэв, агуулга, түлхүүр үг, хэвлэгдсэн он, сар, өдөр, ISBN /олон улсын дугаар/ зэрэг төрөл бүрийн аргаар хайлт хийдгээрээ давуу юм. Цаасан каталогт хэрэглэдэг номзүйн тодорхойлолтуудыг электрон каталогт ашиглаж болох ба үүнийг форматын дагуу маш нарийн гүйцэтгэх шаардлагатай байдаг.
Номын сангийн электрон каталогт интернэтээр дамжуулан шууд нэвтрэн орж сонгосон материалаа захиалах боломжтой каталог бол OPAC буюу интернэтэд суурилсан электрон каталог юм. Анх OPAC-ийг 1960-аад оны үед дэлхийн томоохон их сургууль, нийтийн номын сангууд хэрэглэх болсон. OPAC нь номын сангийн фондонд чөлөөтэй нэвтэрч орох бүрэн боломжтой бөгөөд ямар ч хэрэглэгч хаа байгаа газраасаа OPAC-аас хайлт хийж болно. Тухайлбал:  Тодорхой нэг номын санд ирэлгүйгээр гэрээсээ, албан газраасаа хэрэглэх боломжтой юм. Мөн тухайн номын санд байгаа ном материалыг хэрэглэхээс гадна энэ номын санд байхгүй ном материалыг өөр номын сангаас захиалан авч болно. Энэхүү каталогт Z39.50 стандарт мөрдөгддөг [28] бөгөөд энэ нь программ хангамж, техник хангамж, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт зэргийг харгалзалгүйгээр нэг форматаар ажиллах, мэдээллийг дэлгэцэнд гаргах, хайлт хийхэд зориулагдсан стандарт юм.
Улс орнууд өөрсдийн номын санд каталогжуулалтын дүрэм, туршлагатай уялдуулан KORMARC / Солонгос/, UKMARC/Английн/, USMARC /Америкийн/, RUSMARC /Оросын/ зэрэг хувилбаруудыг гаргасан байна. Эдгээр форматын агуулгын ялгаа нь номын сангууд хоорондоо мэдээллээ солилцоход бэрхшээлтэй байсан учраас ямар ч хэлбэрийн форматыг боловсруулах боломж бүхий нэгдсэн формат зохиох шаардлага олон улсын мэргэжилтнүүдийн өмнө тавигдсан.
UNIMARC- форматыг /1977/ онд IFLA-гаас боловсруулан гаргасан байна [15]. UNIMARC форматын зорилго нь олон улсын номзүйн албадын үйл ажиллагааг машинаар уншигдах хэлбэрт оруулах явдал мөн.
Электрон каталогийн тусламжтайгаар ном, мэдээллийг хайх нь уламжлалт цаасан каталогоос хайх ажилбараас дараах давуу талуудтай:
,[object Object]
Жагсаалт дотроос сонгосон мэдээллийн эх сурвалж (ном, хэвлэл, CD, вэб гэх мэт) хэдэн ширхэгээр, үг номын сангийн аль аль уншлагын танхимуудад ашиглагдаж байгааг заах
Хэрэглэгчийн сонгосон ном яг одоо уншлаганд гарсан эсэхийг мэдэх боломжтой байдаг.Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын санг байгуулах боломжийг олгож байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэх арга зам нь нэлээд бэрхшээлтэй тулгарах бөгөөд юуны өмнө мэдээллийн хамгаалалт, мэдээллийн үнэн бодит шинж, зохиогчийн эрхийн асуудал, улс орнуудын хөгжлийн жигд бус байдал зэргийг нэрлэж болно. Электрон номын сан нь мэдээллийг электрон аргаар телехолбооны сүлжээгээр мэдээллийг дамжуулах систем юм. Эндээс хэвлэмэл материалыг олгодоггүй зөвхөн электрон хэлбэрээр компьютерийн дэлгэцнээс уг номыг юмуу түүний тухай мэдээллийг уншиж болох бөгөөд хэрэв хүсвэл хэвлэж авах боломжтой.
Электрон номын сан нь уламжлалт номын сангийн тогтвортой байдлыг бодвол мэдээллийн үнэ цэнэ, хамрах хүрээгээрээ зүйрлэшгүй өргөн байдаг. Энд материалын бус байдлаар Интернэтийн сүлжээнд шинээр бий болсон мэдээллийн нэн их үнэт нөөц мөн. Өнөөгийн номын санчид өөрийн номын сангийн үйл ажиллагаагаа интернэтээс авч болох мэдээлэлтэй холбон явуулсанаар тухайн сэдвээр хайлт хийх буюу лавлагаа олж авахад нэн тохиромжтой зэрэг олон давуу талтай. Түүнчлэн дэлхийн аль ч орны номын сангуудаар үйлчлүүлж бусад орны номын сангуудтай электрон хувилбараар ном солилцоо хийж ямар ч номын сан өөрийн фондоо бусад оронд зарлан сурталчлах, үйлчилгээ үзүүлэх бололцоотой юм. Нэртэй номын сангуудын каталог руу орох, электрон тексттэй ажиллах, шинэ электрон хэвлэлтэй танилцах зэрэг өргөн боломжуудыг ашиглаж болно.

Дүгнэлт
Номын сан нь мэдээллийг хэрэглэгчдэд зориулан боловсруулж өгдөг нээлттэй бөгөөд идэвхитэй мэдээллийн төв болох чиглэлд шилжиж байна хэмээн дээр дурдсанчлан өнөөдөр компьютер, харилцаа холбооны ачаар ном, хэвлэлийг электрон аргаар хэвлэж, электрон хувилбараар нь дэлхийн аль ч өнцөгт хүртээж чадах болжээ. Өнөөдөр номын сангуудын хувьд зохион байгуулалт болон үйлчилгээний бүх төрөл эрс өөрчлөлтийн босгон дээр байгаа бөгөөд компьютер мэдээллийн эрин зуунд номын сан нь мэдээллийн электрон гүүр болж, номын санч нь хэрэглэгчдэд үнэн бодит, найдвартай мэдээллийг олж авахад тусладаг “мэдээллийн зууч”-ийн үүрэг гүйцэтгэх шаардлага тавигдсан гэж ойлгогдож байна. Монгол улсын хэмжээнд томоохон номын сангууд автоматжуулах ажлыг тэргүүлж байгаа нь хөгжлийн логик зөв дараалал боловч цаашид мэдээллийн эрин үед бусад номын сангууд өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн болон ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг жижиг номын сангуудыг автоматжуулах асуудал хойшлуулшгүй зорилт болон тавигдаж байна.
Өнөөдөр номын сангууд орон зай, хил хязгаараар тусгаарлагдсан хэлбэрээсээ өөрчлөгдөн дэлхийн “нэгдмэл нэгээхэн” нийтийн номын сангийн хэлбэрт шилжиж, нээлттэй нийгмийн зарчим болох мэдээллийг нээлттэй болгох, номын сангийн нөөцийг хамтран ашиглах шинэ түвшинд хүрээд байна. Номын сан уламжлалт үйлчилгээний төрлүүдээс ангижирч төрөлжсөн болон мэдээллийн идэвхитэй үйлчилгээ рүү шилжиж, ном, сэтгүүл зэрэг цаасан хэлбэрийн биш электрон версийн (хувилбарын) объектоор мэдээллийг солилцдог болов. Тусгай өрөө тасалгаа эзэлдэг номын фонд гэдэг ойлголт бүдгэрч хөгжлийн дээд шатанд ажилладаг номын сангуудад мэдээллийг зөвхөн компьютерийн санах ойд болон лазерийн дискээр (CD-Compact disk) хадгалдаг болов. Хөгжингүй орнуудад интернэтийг түшиглэсэн электрон номын сангуудыг ашиглаж мэдээлэл солилцооны зах зээл өргөжиж байна. Монгол улсын номын сангийн автоматжуулалтын туршлагаас дүгнэж үзэхэд автоматжуулалтын ажил эхлэл шатандаа төдийгүй уншигчдад үйлчлэх үйлчилгээ бас хангалттай бус байгаа юм. Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлэх, CD мэдээллийн баазыг өргөтгөх, интернэтээр онлайн горимд ажиллах суваг-цагийн тоог тууштай нэмэгдүүлэх зэрэг зорилттой ажиллах шаардлагатай байна. Ер нь номын сангийн автоматжуулалтын эцсийн зорилго бол цаг хэмнэх, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, мэдээлэл эрэлт
хайлтыг түргэсгэхэд чиглэдэг. Мөн номын сангийн автоматжуулалтын чухал үзүүлэлт болсон каталогжуулах, картын сан бүрдүүлэх ажил нь электрон каталогийг буй болгоогүй нөхцөлд бусад үйлчилгээ хаалттай болох нь харагдаж байна. Монгол улсын номын сангуудад нэвтэрсэн каталог бүрдүүлэх арга барил нь Улсын төв номын сангаас эхлэн дэлгэрсэн европын хэлбэр байсан бөгөөд түүнээс өмнө бол монгол номын донтор гэдэг ном бүрийн баринтагны өнцөгт унжуулан оёж бэхэлсэн уул номын тухай товч мэдээлэл ихэвчлэн сүм хийдийн номын сангуудад хэрэглэгдэж  байсан. Хуучин маягийн каталогжуулалт хэдийгээр олон жилийн урт замыг туулж баялаг туршлага хуримтлуулсан боловч зарим талаар учир дутагдалтай байсан юм. Тэрхүү дутагдлыг электрон каталог бүрэн арилгахаар барахгүй харьцуулшгүй их дэвшилттэй юм. Гар каталог, цаасан картын каталог бол орон зай их эзэлж, гар хөдөлмөр нэлээн шаардсан, цаг хугацааны алдагдал ихтэй, үйлчилгээнд хүндрэлтэй, эрэл хайгуулд их хугацаа шаардагддаг зэрэг олон сул талтай байсан. Харин электрон каталог нэвтрүүлсэнээр дээр дурдсан дутагдлууд бараг бүрэн арилсан гэж хэлж болохоор байна.
Гарчиг
Оршил .........................................1
Үндсэн агуулга Онолын хэсэг...................2
Баримт, жишээ..................6
Шинэлэг санаа, харьцуулсан байдал....9
Дүгнэлт.........................................11
Гарчиг............................................13
Ном зүй..........................................14
Номзүй
,[object Object]
Цагаач Н. Эрдмийн сувд. УБ., 2008- 352х.
Оюунгэрэл З. Номын сан-мэдээллийн автоматжуулалт. УБ., 2007- 50х.
http://www.google.com
каталог
каталог
каталог
каталог
каталог
каталог
каталог
каталог

More Related Content

What's hot

электронные библиотеки
электронные библиотекиэлектронные библиотеки
электронные библиотекиANSevrukova

Визитка библиотеки
Визитка библиотекиВизитка библиотеки
Визитка библиотекиMakarevichIrina

Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1
Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1
Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1kryub

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталогsunny_0622narantsetseg

молодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотекемолодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотекеPDA Ekniga

library
librarylibrary
libraryNewbib

В. Степанов Электронное книгоиздание
В. Степанов  Электронное книгоизданиеВ. Степанов  Электронное книгоиздание
В. Степанов Электронное книгоизданиеЕлена

БИЦ сегодня
БИЦ сегодняБИЦ сегодня
БИЦ сегодняgriv89

Прощай книга! – Здравствуй, книга!
Прощай книга! – Здравствуй, книга!Прощай книга! – Здравствуй, книга!
Прощай книга! – Здравствуй, книга!Pavel Kallinikov

«Ассоциация школьных библиотекарей русского мира»
«Ассоциация школьных библиотекарей русского мира»«Ассоциация школьных библиотекарей русского мира»
«Ассоциация школьных библиотекарей русского мира»liuviu

молодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотекемолодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотекеPDA Ekniga

молодой пользователь в библиотеке а5-1
молодой пользователь в библиотеке а5-1молодой пользователь в библиотеке а5-1
молодой пользователь в библиотеке а5-1PDA Ekniga

3 инновац. услуги
3 инновац. услуги3 инновац. услуги
3 инновац. услугиOlena Bashun

Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)
Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)
Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)Margarita Saydalieva

What's hot (18)

электронные библиотеки
электронные библиотекиэлектронные библиотеки
электронные библиотеки

Визитка библиотеки
Визитка библиотекиВизитка библиотеки
Визитка библиотеки

презентация образование 3.0 (1)
презентация образование 3.0 (1)презентация образование 3.0 (1)
презентация образование 3.0 (1)

Реклама Краматорской ЦГПБ им.М.Горького
Реклама Краматорской ЦГПБ им.М.ГорькогоРеклама Краматорской ЦГПБ им.М.Горького
Реклама Краматорской ЦГПБ им.М.Горького

Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1
Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1
Информационно-библиографическое обслуживание юношества: анализ опыта — выпуск 1

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог

молодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотекемолодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотеке

library
librarylibrary
library

В. Степанов Электронное книгоиздание
В. Степанов  Электронное книгоизданиеВ. Степанов  Электронное книгоиздание
В. Степанов Электронное книгоиздание

Elena Harconita, Ludmila Raileanu. Metode şi mijloace de instruire informaţio...
Elena Harconita, Ludmila Raileanu. Metode şi mijloace de instruire informaţio...Elena Harconita, Ludmila Raileanu. Metode şi mijloace de instruire informaţio...
Elena Harconita, Ludmila Raileanu. Metode şi mijloace de instruire informaţio...

БИЦ сегодня
БИЦ сегодняБИЦ сегодня
БИЦ сегодня

Прощай книга! – Здравствуй, книга!
Прощай книга! – Здравствуй, книга!Прощай книга! – Здравствуй, книга!
Прощай книга! – Здравствуй, книга!

«Ассоциация школьных библиотекарей русского мира»
«Ассоциация школьных библиотекарей русского мира»«Ассоциация школьных библиотекарей русского мира»
«Ассоциация школьных библиотекарей русского мира»

о курсе 23 дела с мобильным
о курсе 23 дела с мобильнымо курсе 23 дела с мобильным
о курсе 23 дела с мобильным

молодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотекемолодой пользователь в библиотеке
молодой пользователь в библиотеке

молодой пользователь в библиотеке а5-1
молодой пользователь в библиотеке а5-1молодой пользователь в библиотеке а5-1
молодой пользователь в библиотеке а5-1

3 инновац. услуги
3 инновац. услуги3 инновац. услуги
3 инновац. услуги

Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)
Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)
Учебно-научный информационный библиотечный центр (Научная библиотека)

Viewers also liked

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230turoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mongoliatur12
Mongoliatur12Mongoliatur12
Mongoliatur12turoo

хааан Terrorism(2)
хааан Terrorism(2)хааан Terrorism(2)
хааан Terrorism(2)Joe Cobra

эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya

Viewers also liked (9)

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mongoliatur12
Mongoliatur12Mongoliatur12
Mongoliatur12

австрали улс
австрали улсавстрали улс
австрали улс

хааан Terrorism(2)
хааан Terrorism(2)хааан Terrorism(2)
хааан Terrorism(2)

эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1

Сэргэн мандалт (Урлагийн түүх)
Сэргэн мандалт (Урлагийн түүх)Сэргэн мандалт (Урлагийн түүх)
Сэргэн мандалт (Урлагийн түүх)

реферат философи
реферат философиреферат философи
реферат философи

Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат

Similar to каталог

Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...
Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...
Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...Anastasia Zybina

Пленарное заседание. Степанов В.К.
Пленарное заседание. Степанов В.К.Пленарное заседание. Степанов В.К.
Пленарное заседание. Степанов В.К.obl-bibl

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталогsunny_0622narantsetseg

информационный бюлитень 2013
информационный бюлитень 2013информационный бюлитень 2013
информационный бюлитень 2013Library Franko

School library
School librarySchool library
School libraryValentina

Пленарное заседание. Тарасова С.А.
Пленарное заседание. Тарасова С.А.Пленарное заседание. Тарасова С.А.
Пленарное заседание. Тарасова С.А.obl-bibl

публичная библиотека на современном этапе»
публичная библиотека на современном этапе»публичная библиотека на современном этапе»
публичная библиотека на современном этапе»amaliy1848

library
librarylibrary
libraryNewbib

library
librarylibrary
libraryNewbib

блог как инструмент развития библиотеки
блог как инструмент развития библиотекиблог как инструмент развития библиотеки
блог как инструмент развития библиотекиЕлена Сиркиз

электронная библиотека
электронная библиотекаэлектронная библиотека
электронная библиотекаAnastasia Belyashova

Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...
Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...
Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...Natallia Liutsko

электронная библиотека
электронная библиотекаэлектронная библиотека
электронная библиотекаAnastasia Belyashova

Деев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развития
Деев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развитияДеев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развития
Деев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развитияobl-bibl

Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...
Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...
Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...Nastasya_Bur

Similar to каталог (20)

Snejana Zadainova. Новые тенденции в профессиональной периодике
Snejana Zadainova. Новые тенденции в профессиональной периодикеSnejana Zadainova. Новые тенденции в профессиональной периодике
Snejana Zadainova. Новые тенденции в профессиональной периодике

Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...
Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...
Библиотека как информационно-коммуникационная среда обитания в условиях цифро...

Пленарное заседание. Степанов В.К.
Пленарное заседание. Степанов В.К.Пленарное заседание. Степанов В.К.
Пленарное заседание. Степанов В.К.

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог

информационный бюлитень 2013
информационный бюлитень 2013информационный бюлитень 2013
информационный бюлитень 2013

School library
School librarySchool library
School library

Shrayberg011013
Shrayberg011013Shrayberg011013
Shrayberg011013

Пленарное заседание. Тарасова С.А.
Пленарное заседание. Тарасова С.А.Пленарное заседание. Тарасова С.А.
Пленарное заседание. Тарасова С.А.

публичная библиотека на современном этапе»
публичная библиотека на современном этапе»публичная библиотека на современном этапе»
публичная библиотека на современном этапе»

library
librarylibrary
library

ŞULMAN, Marina. Культурный код и современная библиотека
ŞULMAN, Marina. Культурный код и современная библиотекаŞULMAN, Marina. Культурный код и современная библиотека
ŞULMAN, Marina. Культурный код и современная библиотека

library
librarylibrary
library

Evropeyskiy standart
Evropeyskiy standartEvropeyskiy standart
Evropeyskiy standart

блог как инструмент развития библиотеки
блог как инструмент развития библиотекиблог как инструмент развития библиотеки
блог как инструмент развития библиотеки

электронная библиотека
электронная библиотекаэлектронная библиотека
электронная библиотека

«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»

Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...
Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...
Люцко Н.М. Формирование независимого библиотечного пользователя в условиях шк...

электронная библиотека
электронная библиотекаэлектронная библиотека
электронная библиотека

Деев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развития
Деев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развитияДеев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развития
Деев В. Библиотека будущего – перспективные модели стратегического развития

Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...
Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...
Т.Я. Кузнецова "ресурсы, технологии и инструментарий реализации модели "библи...

More from turoo

суисLhaagii
суисLhaagiiсуисLhaagii
суисLhaagiituroo

Mongolia 123
Mongolia 123Mongolia 123
Mongolia 123turoo

êàòîëîã
êàòîëîãêàòîëîã
êàòîëîãturoo

êàòîëîã
êàòîëîãêàòîëîã
êàòîëîãturoo

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkturoo

каталог
каталогкаталог
каталогturoo

catalogy
catalogycatalogy
catalogyturoo

каталог
каталогкаталог
каталогturoo

каталог
каталогкаталог
каталогturoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230turoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaaltturoo

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkturoo

Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fturoo

Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fturoo

More from turoo (20)

суисLhaagii
суисLhaagiiсуисLhaagii
суисLhaagii

Mongolia 123
Mongolia 123Mongolia 123
Mongolia 123

êàòîëîã
êàòîëîãêàòîëîã
êàòîëîã

êàòîëîã
êàòîëîãêàòîëîã
êàòîëîã

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk

каталог
каталогкаталог
каталог

catalogy
catalogycatalogy
catalogy

каталог
каталогкаталог
каталог

каталог
каталогкаталог
каталог

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Saraa 230
Saraa 230Saraa 230
Saraa 230

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
MojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkkMojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk
Mojhhdfjlfkdjdfkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;f

Presentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;fPresentation1 fjds;fkdsa;f
Presentation1 fjds;fkdsa;f

каталог